NieR Automata 1.2A 13

Бичиг: 13-р хиймэл дагуулын хөдөлгөөнт бааз - Бункер

Под эр: Алсын ирээдүйд, 5012 онд. Хүн төрөлхтний гайхамшигт түүх гэнэт дууссан юм. Сансраас нисэж ирсэн Харь гарагийнхан довтолсон юм. Харь гарагийнхны буулгасан зэвсэг "Механик биет"-үүд нь хүн төрөлхтний соёл иргэншлийг устгав. Амьд үлдсэн цөөн хүн төрөлхтөн сар луу зугтааж амжив. 5204 он. Орбит зам дээр хэд хэдэн бааз бий болгосноор андройдууд ашиглан бослогын ажиллагааг эхлүүлэв. Арав гаруй том хэмжээний буух ажиллагаа явуулсан ч шийдвэрлэх цохилт өгч чадаагүй хэвээр байна. Энэхүү мухардалд орсон байлдааны фронтыг сэтлэхийн тулд ЁоРХа дайчид та нар оршдог. Үнэмлэхүй байлдааны зэвсэг ёсоор үүргээ гүйцэтгээрэй.

Командлагч: Мэдлээ. Гүйцэтгэе.

Под эр: Амжилт хүсье.

Командлагч: Хүн төрөлхтөн мандтугай!

Эм бүгд: Хүн төрөлхтөн мандтугай!

Под эр: Хүн төрөлхтөн... мандтугай.

Найн-Ээс: Яасан бэ, Тү-Би?

Тү-Би: юу ч биш.

Под эр: Очих байршлыг тогтоолоо. Газрын зураг дээр тэмдэглэв.

Найн-Ээс: Энд ургамлын түрэмгийлэл ихтэй хэдий ч өмнө нь том хот байсан байх.

Тү-Би: Тийм.

Найн-Ээс: Төв хэсгээр ургамлын ургалт нэлээн тархжээ. Хэмжээ нь ч нэлээн том юм.

Под эм: Мэдээлэл. Хүн төрөлхтөн сар луу нүүсний дараа ургамлын хэмжээ томорсон нь нотлогдсон.

Бичиг: Хотын балгас

Найн-Ээс: Аварга баавгай ч байж магадгүй.

Под эм: Мэдэгдэл. Олон механик биетүүд ойртож байна.

Найн-Ээс: Тү-Би, дайсныг дохио ирж байна.

Тү-Би: Явъя, Найнз. Араа даалгалаа шүү.

Найн-Ээс: За!

Под эр: Хүн төрөлхтний зөвлөлөөс дэлхий дээр тулалдаж байгаа зоригт андройдуудад илгээх зурвас байна. Одоогийн байдлаар механик биетүүдтэй хийх бидний тэмцэл мухардал байдалд орсон. Хэтэрхий удаан үргэлжилсэн энэ тулаанд та бүхний хүчин чармайлт хүнд санагдаж буй биз ээ. Гэхдээ бууж өгөлгүйгээр бүр илүү хичээхийг хүсье. Саран дээрх хэдэн зуун мянган хүн дэлхий рүү эргэн ирэх хүсэлтэйг санаарай. Хүн төрөлхтөн мандтугай.

Найн-Ээс: Яая даа. Хүн төрөлхтний зөвлөлийн дамжуулалт үргэлж ийм түгшүүртэй байх юм даа.

Тү-Би: Гомдоллохоо боль.

Найн-Ээс: За, за.

Тү-Би: Ганц за гэхэд болно.

Найн-Ээс: За. Тэр яах вэ, энэ удаагийн хайгуулын даалгавар дуусахаар дараа Тү-Битэй хослох даалгавар хэзээ бол?

Тү-Би: Мэдэхгүй ээ. Бункерээс нягтлахад болно. Тэгээд ч хамт даалгаварт явахад ямар зүйл байгаа юм уу?

Найн-Ээс: Сканнерууд төрлийн мэнд ихэвчлэн урьдчилсан хайгуулд ганцаараа ажиллах нь их. Тиймээс хэн нэгэнтэй хамтрах нь их зугаатай.

Тү-Би: Сэтгэл хөдлөлтэй байхыг хориглодог.

Найн-Ээс: Уучлаарай. Тэвчсэнгүй.

Тү-Би: Ойлгосон бол болоо доо.

Найн-Ээс: Хүсэлт тавьсан подны нөхөн сэргээлтийн цэг эндээс ойрхон бий. Бушуу явъя, Тү-Би.

Тү-Би: За.

Найн-Ээс: Алга болсон найзаа хайлгамаар байна аа? Тэр ч жаахан...

И: Та нар ЁоРХагийн шинэ загварууд биз?

Найн-Ээс: Ш-Шинэ загварын хувьд ч тийм л дээ.

И: Шинэ загвар юм чинь хүчтэй, нарийн гүйцэтгэлтэй биз дээ? Тэгвэл...

Найн-Ээс: Юу л даа.

Тү-Би: Хайгуулын даалгаварт ороогүй зүйлийг...

И: Нээрэн л тийм дээ. Энэ улаан юүдэнг найз минь өгсөн юм. Түүнд ямар нэг зүйл болсон бол би...

Найн-Ээс: За, за. Авхай ихэд санаа нь зовсон бололтой. Ямар ч байсан ядаж яриаг нь сонсвол яасан юм бэ, Тү-Би?

Тү-Би: Хүссэнээрээ л бол.

Найн-Ээс: Яриаг нь сонсоод л болоо доо. Тэгээд хайх ямар нэг сэжүүр бий юу?

И: Сэжүүр гэвэл... Эндээс жаахан зайтай газарт байгаа эвдэрхий подны датад байгаа бололтой.

Найн-Ээс: Под? Эсэргүүцэгчид, под хоёр хамтарч ажилладаггүй. Арай найз чинь ЁоРХа цэрэг үү?

И: Мэдэхгүй ээ. Саяхан механик биетүүдтэй том тулаанд ороход дэлбэрэлтэд өртөөд ой санамжийн хэсэг рүү нэвтрэхэд алдаа заах болсон.

Найн-Ээс: Баларсан юм болжээ.

И: Под байгаа газар нь дайсны механик биетүүд олон байгаа газар. Түрүүлж очоод тэднийг цааш харуулбал би хойноос чинь очно. Гуйж болох уу?

Найн-Ээс: Ойлголоо! Би тэр подыг олж өгье!

И: Ашгүй дээ! Баярлалаа!

Найн-Ээс: Б-Байз! Тавь л даа!

И: Тантай өмнө нь уулзаж байсан билүү?

Тү-Би: Үгүй ээ. Төстэй загварууд ЁоРХад олон бий.

Найн-Ээс: Тү-Би, миний удирдлагаас хэтэрсэн юм болоод байна!

И: Тийм бий.

Найн-Ээс: Гэхдээ тэр Эсэргүүцэгч эмэгтэй ЁоРХатай ямар холбоотой юм бол? Сонирхол татаад байх юм, Тү-Би. Тү-Би? Арай... Тэр Эсэргүүцэгч эмэгтэй үзэсгэлэнтэй байсан учраас намайг хэтэрхий дуулгавартай байсан гэж бодов уу? Тү-Би илүү хөөрхөн, бас би тайван төлөв нэгнийг илүүд үздэг. Тээр? Подын хэрэг ч бас байна. Энэ ч мөн хайгуулын даалгаврын нэг хэсэг! Арай харамласан юм болов уу?

Тү-Би: Тийм биш. Тэгээд ч энэ удаагийн хэрэг бидний хайгуултай хамааралтай байсан учраас л зөвшөөрч болсон.

Найн-Ээс: Уурласан байна. Гарцаагүй уурлачхаж!

Тү-Би: Энгийн үед чи хамааралгүй зүйлд сатаарч, дэмий цаг үрдэг.

Найн-Ээс: Ийм үед, за байз... Өө, тийм! Хүн төрөлхтөн эмэгтэй хүний сэтгэлийг засахын тулд бэлэг өгдөг. Энэ л байхгүй юу! Алга байна шүү дээ! Тү-Би, түр уулзаж болох уу? Хүсэж буй зүйл бий юу? Тү-Бид бэлэг өгье гэж бодоод.

Тү-Би: Юу болсныг нь мэдэхгүй ч бэлэг гэдэг шал хэрэгцээгүй үйлдэл.

Найн-Ээс: Айн? Мэдээлэгчид уг нь... Үгүй ээ, талархсан сэтгэлээ л—

Тү-Би: Сэтгэл хөдлөлтэй байхыг хориглодог.

Найн-Ээс: Байзнаач дээ! Тийм утгаар хэлээгүй юм аа, Тү-Би! Энэ чинь... гарцаагүй ЁоРХа цэрэг мөн. Механик биетүүдийн хийсэн ажил уу? Под хүртэл. Арай ЁоРХа цэргүүд хүртэл ялагдахаар дайсан байсан гэж үү?

Под эм: Тусламжийн дагагч нэгжийн сканыг эхлүүллээ. Скан дууслаа. Ноцтой бэртсэн байна. Сүүлд үлдсэн амин бүртгэлийн бичлэгийг тоглуулах боломжтой.

Найн-Ээс: Энэ улаан нөмрөг чинь...

И: Би... алсан гэж үү?

Найн-Ээс: Байз! Яагаад тийм зүйл хийсэн юм бэ?

И: Би... Жинхэнэ би бол... И төрлийнх. ЁоРХА И төрөл.

Найн-Ээс: ЁоРХа? ЁоРХагийн цэрэг байсан юм уу?

И: И төрөл нь салаанаас оргогчид, тагнуулчдыг устгахаар бүтээгдсэн цаазлагч загвар.

Найн-Ээс: Цаазлагч загвар?

И: Зүсээ хувиргаж, урвагч руу ойртоод цааш харуулдаг. Ахин дахин. Ахин дахин. Найзууд, амрагууд болсныхоо дараа хөнөөсөн.

Найн-Ээс: Тайвширцгаая. Эхлээд Бункер луу буцъя.

И: Миний хөнөөсөн андройдуудын сүнс...

Найн-Ээс: Болгоомжтой. Үүнээс илүү...

И: Диваажин руу яваасай гэж залбирахаас даа. Би бол...

Тү-Би: Найнз.

Найн-Ээс: Аварч чадсангүй. ЁоРХа И төрөл. Тү-Би мэддэг байсан уу? Мэдээгүй байсан нь дээр зүйлс байх юм даа. Тү-Би, саяны хүний үйлдэл вирусийн бохирдлоос үүссэн байх боломжтой. Шалгуулах юм уу?

Тү-Би: За.

Найн-Ээс: И төрөл. Цаазлагч загваруудын оршихуй.

И: Болгоомжтой.

Найн-Ээс: Тэр мөчид Тү-Би хөдлөөгүй. Бункер одоо ч юм нуугаад байна уу? Тү-Би, хоцорсонд уучлаарай.

Тү-Би: Зүгээр ээ. Дөнгөж сая л ирлээ.

Найн-Ээс: Командаас нэмэлт тушаал ирээ юу?

Тү-Би: Энэ удаагийн тагнуулын ажиллагаатай хамааралгүй өөр ажиллагааны тушаал.

Найн-Ээс: Тэглээ ч ийм газрын хайгуулын даалгаврыг яагаад Тү-Би шиг тулааны загварт даалгасан юм бол?

Тү-Би: Тушаалд гомдоллохоо боль.

Найн-Ээс: За.

Тү-Би: Ямар нэг юм болов уу?

Найн-Ээс: Үгүй, юу ч биш.

Тү-Би: Тийм бий.

Найн-Ээс: Энэ сүм гэгддэг шашны байгууламж юм байна лээ. Эрт дээр үед хүн төрөлхтөн амьдарч байсан ба дараад нь сүм болгож ашигласан гэсэн.

Тү-Би: Под, дохио байна уу?

Под эр: Мэдэгдье. Барилга дотор дайсагнасан эсвэл өөр ямарваа нэг дохио алга.

Найн-Ээс: Хачин юм аа. Командаас өгсөн хайгуулын даалгаварт бүдэг дохио ирснийг баталсан. Механик биет эсвэл андройд байх болов уу гэж таамагласан юм.

Тү-Би: Илүү цааш нь мөрдөөд үзье.

Найн-Ээс: Баримтаас харахад хэдэн зуун мянган жилийн өмнө байгуулсан юм шиг байна лээ. Ажиллагаа тодорхойгүй өрөөнүүдээр дүүрэн, цахилгаан хангамжийн ул мөртэй. Сонирхол татам байгаа биз, Тү-Би?

Тү-Би: Хайгуулын даалгавартаа л төвлөр.

Найн-Ээс: За. Энэ харваас сэжигтэй цоорхой байна даа. Гэхдээ тийм гэчхээр дохио алга уу даа? Хүн төрөлхтнийх юм байх даа? Баримтад байсан мөнгөн тэмдэгттэй төстэй юм. Тү-Би, үнэхээр хайгуул хийх газар энэ гэж үү?

Под эр: Мэйл ирлээ.

Тү-Би: Найнзын хэлсэн шиг дамжуулалтын алдаа бололтой.

Найн-Ээс: Хөөх. Команд хааяадаа алдаа гаргадаг байх нь ээ.

Тү-Би: Явъя.

Под эр: Очих байршлыг газрын зурагт тэмдэглэлээ.

Найн-Ээс: Байз л даа, Тү-Би! Энэ очих байршил уу? Худалдааны төвийн балгас бололтой. Баримтад үлдсэнээр их дэлгүүр гэдэг байгууламж бололтой.

Бичиг: Худалдааны төв

Найн-Ээс: Бид хүн байсан бол ийм газраар хөгжилтэй хэсэж чадах байсан болов уу?

Тү-Би: Боломжгүй яриа ярих утгагүй.

Найн-Ээс: Тү-Би ч нухацтай шүү. Гэхдээ хүн төрөлхтний балгаснууд гэж цугладаг газруудаар дүүрэн юм аа.

Под эм: Ганц нэгжүүдийн амьд гарах магадлал буурдаг. Удаан бөгөөд тогтвортой үйл ажиллагаа явуулахад аль аль нэгжийн эрчим хүч шаардлагатай.

Тү-Би: Бид ганцаараа амьдарч чадахгүй.

Найн-Ээс: Ганцаараа? Тэгвэл чамд би хэрэгтэй гэсэн үг байх нь ээ? Тоглосон юм.

Под эр: Анхааруулга. Дээрээс дайсны механик биетийн дохио ирлээ.

Найн-Ээс: Тэр бидэн рүү дайрахгүй байна. Дайсны дохио байгаа атал юу юм бол оо?

Тү-Би: Хамаагүй.

Эм 1: Энэ газар...

Найн-Ээс: Энэ юу вэ?

Эм 1: За байз... та хоёр чинь...

Найн-Ээс: Сэжигтэй юм байна! Устгая, Тү-Би!

Эм 1: Түр байз л даа!

Тү-Би: Устгая!

Эм 1: Болохгүй ээ!

Найн-Ээс: Тэр юу байв аа? Тү-Би, яг яагаад?

Тү-Би: Бүтэлгүйтчихлээ. Под, NFC 2-р төлөв.

Под эр: Ойлголоо. NFC 2-р төлөвийг суллалаа.

Найн-Ээс: 2-р төлөв?

Тү-Би: Битгий эсэргүүц, Найнз. Зовоомооргүй байна.

Найн-Ээс: Тү...би...

Тү-Би: Ээс загварууд гардан тулаан И загварыг ялахгүй.

Найн-Ээс: И төрөл? Хакдаад! Юу? Яаж вэ?

Тү-Би: Ээс төрлийг цаазаар авахын төлөөх хариу арга хэмжээ.

Найн-Ээс: Цааз аа? Тү-Би үнэхээр л...

Командлагч: Найн-Ээс үндсэн сервер дээрх нууц файлуудад хандсан ул мөрийг баталгаажууллаа. Дүрмийн дагуу Найн-Ээсийг устгахыг тушааж байна. Чадах уу, Тү-Би? Үгүй ээ, Тү-И.

Тү-Би: Ойлго... лоо. Ганцаараа амьдарч чадахгүй. ЁоРХа байлаа ч гэсэн. Би уучлалт гуйхгүй.

Найн-Ээс: Хөдөлж чадахгүй байгаа биз, Тү-Би? Хакдуулаагүй хэрнээ яагаад гэсэн царай гаргачхаж. Улаан юүдэнтийг санаж байна уу? Тү-Би, саяны хүний үйлдэл вирусийн бохирдлоос үүссэн байх боломжтой. Шалгаж үзвэл болох уу? Уг нь ийм зүйл хиймээргүй байсан юм. Ээс төрөл И төрлийг ялах боломжгүй учраас. Баяртай, Тү-Би. Чамтай мөр зэрэгцэн тулалдах нэр төрийн хэрэг байлаа.

Под эм: Мэдэгдэл. Вирусийн анализ дууслаа. Вакцинаар хангаж байна.

Найн-Ээс: Под? Яагаад?

Под эм: ЁоРХа салаа Найн-Ээст тусалж, дагах тушаал 94 секундийн өмнө цуцлагдсан.

Командлагч: Эцэст нь... Эцэст нь дуусаж ч магадгүй нь. Тү-Би. Бас Дугаар 2, чи ч бас.

Эм 1: Командлагч аа, авахаар ирлээ. Ө-Өршөөгөөрэй!

Командлагч: Хамаагүй ээ. Мэдэгд.

Эм 1: Үргэлжлүүлээд 1-ээс 12 тэргүүн эгнээнд байгаа салаануудаас ирсэн тайланг шинжилж дууслаа.

Командлагч: Асуудал?

Эм 1: Одоогоор алга.

Командлагч: Сайн байна. Хайгуулын салаанууд дайсны агаарын довтолгооноос хамгаалах системийг хяналтдаа авч, саармагжуул. Мөн мэдээлэл алдахаас сэргийлж онц байдлаас бусад үед дэлхийгээс бүх төрлийн холбоог хоригло.

Эм 1: Ойлголоо.

Командлагч: Тэгвэл эхлэх үү дээ? Эцсийн тулааныг.

Под эр: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна. Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.

Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер:Автомата "Найнз"

Найн-Ээс: За, за! Сайн уу? Ингээд Ниер:Автомата 1.1 хувилбарын 2-р хэсэг эхэллээ. Энэ буланг ч мөн бага зэрэг шинэчилсэн байгаа.

Тү-Би: Юу шинэчлэгдсэн юм?

Найн-Ээс: Шууд яриа руугаа ороход Тү-Би намайг Найнз гэж дуудах болсон.

Тү-Би: Н-Найн...

Найн-Ээс: Найн?

Паскал: Сайн найзууд гэж юу гэсэн үг вэ, Найн-Ээс?

Найн-Ээс: Цоччихлоо! Гоё хэсэг нь эхлэх гэж байна! Ахэм. Тэгвэл дахиад нэг.

Тү-Би: Найн...

Найн-Ээс: Найн?

Паскал: Сайн найзууд гэдгийн утгыг ойлгохгүй шөнө унтаж чадахгүй нь ээ!

Найн-Ээс: Тэсэрлээ.

Бичиг: Уурандаа гэнэт тэсэрснээр Найн-Ээс бүх механик биетүүдийг устгаж, тэр өдөр энх тайван тогтсонгүй

Бичиг: Үргэлжлэл бий

Back to episodes Go home