MARIE ANTOINETTE

Дүрүүд

Мэри – эм 18 нас

Луи – эр – 20 нас

Хуаг – эм – 55 нас

Бүдка – эр – 60 нас

Гүнж – эм 30 нас

Хиа – эр

Бусад олон туслах эмэгтэй дүрүүд бүгд Мэритэй харьцана

 

 

Колумбия Пикчирс тольлуулж байна

Хамтран бүтээсэн: Прайсел болон Тохокушинша

Американ Зойтроп Продакшин.

Гол дүрд -     Кирстен Данст.

Мэри Антуайнетт

Дүрүүдэд -    ...

Бичиг -    Австри улс. 1768 он.

 

Ав -     Австри, Франц хоёр улсын хоорондох нөхөрлөлийг ураг барилдаж батжуулах ёстой. Миний отгон охин Антуйан, Францын хатан хаан болно.***03,01***

Мэри - Яваарай... ...

Ав -     Францын ордон Вена шиг биш. Амбан сайд Мерсийн зөвлөхийн үгийг анхааралтай сонсоорой. Хүн бүрийн нүд чам дээр тусна.***04.38***

Мэри - Хар даа...

Эм 1 - Танд таалагддаг уу?

Эм 2 - Дөлгөөхөн харцтай юм.

Эм 1 - Франц хүн гэдэгтэй нь маргах аргагүй... ...

Мэри - Гурав.

Эм 2 - Зургаа.

Мэри - Дөрөв... ... ***05,55*** Бид ирчихсэн үү?

Хиа -   Тийм ээ, албан ёсоор хүлээлгэж өгөх Щуттерн-д ирлээ. Дараа нь таныг хаанд бараалхуулж, сүйт хархүү Луи Августтай танилцуулна... ... Эрхэм дээдэс ээ, танд өргөөний тань эзэгтэй, Гүнгийн хатагтай Ноайллесийг танилцуулъя.

Ноай - Эрхэм дээдэс ээ... ... Хатагтай. / ***шивнэнэ*** / Таныг хүлээлгэн өгөх энэ ёслолыг хоёр их гүрний хилийн дагуу зохион явуулахаар бэлдсэн. Та Австрийн хөрсөн дээр гишгэж байсан, одоо та Францын гүнж болж Франц улсад орно. Одоо та дагуулуудтайгаа салах ёс хийж, Австрийн бүх зүйлийг ардаа орхино... ...

Мэри - Баяртай... ... Мопс.

Ноай - Та хүссэнээрээ олон Франц нохойтой болж болно... ... Сүйт бүсгүй гадаад улсын ордны юуг ч авч үлдэж болдоггүй заншилтай юм.. Ийм тохиолдолд үргэлж дагаж мөрддөг ёс заншил...***09,02***

Аялга -   Та азтай юм. Тэр бүсгүй их үзэсгэлэнтэй гэсэн... Би ч нохой шиг төрхтэй хүнтэй нийлж дуусах байх аа даа.

Цэн -   Эсвэл морьтой.

Луи -   Эсвэл морьтой. Их сайхан бүсгүй гэж дуулсан. Энэ хавьд нь туулай байдаг болов уу?

Цэн 1 -    Магадгүй ээ... ...

Аялга -   Явцгаая... Ойрд надаас хачин жигтэй юм ажиглагдав уу?

Эм чан - Энд их шавхайтай юм.

Эм цэн - Харин тийм ээ. Ходоод минь эвгүйрхээд эхэллээ.

Эм чан - Одоо дээрдэж байна уу? Арай дээр болов уу, Камилль?

Эм цэн - Нохойны минь дотор муухайрсан эсэх нь сонин байна.

Эм чан - Дотор нь жаахан муухайрсан.. За. Тэнгэр минь, алхахад үнэхээр тухгүй газар байна.

Эм цэн - Яваарай....

Эм чан - Ирчихлээ... ...

Бүдка -   Хөөе... ... Түүний цээж хэр юм?

Хиа 1 -    Мөхөс би гүнгийн авхайн цээж рүү харж зүрхлээгүй, дээдэс минь.

Бүдка -   Хараагүй гэж үү? Миний хамгийн түрүүнд хардаг юм тэр.

Франц -  Чойзелын гүнтэн. Энэ ураг барилдах ёслолд их үүрэг гүйцэтгэсэн гадаад хэргийн сайд.

Мэри - Та надад аз жаргал бэлэглэснийг би хэзээ ч мартахгүй.

Франц -  Франц улс ч мөн адил. Болгооно уу... ...

Эм чан - Нөгөө Австри ирлээ.

Эм цэн - Таныг алимтай бялуунд дуртай гэж найдъя.

Франц -  Гүнгийн авхай Мари Антуайнеттийг танилцуулахыг зөвшөөрнө үү.

Мэри - Эрхэмсэг хаан хүндэт өвөө минь.

Бүдка -   Тавтай морил, авхай... ... Ач хүү Луи Августыг танилцуулж байна...

Луи -   Тавтай морил, авхай.***12,50***

Эм чан - Хүүхэд шиг харагдаж байна.***14,06***

Мэри - Сайн байна уу?.. Баярлалаа.. Баярлалаа.

Охин 1 -  Зүгээр ээ, авхай..

Мэри - Баярлалаа.***15,28*** Сайн байна уу?

Лам -  /Латин хэлээр/***18,31*** Амен.***20,56***

Бүдка -   Францын ханхүү, гүн хоёрын төлөө. Хаан сэнтий залгамжлах эрүүл саруул олон үр хүүхэдтэй болох болтугай.

Лам -  /Латинаар./ Амен.***22,28***

Бүдка -   Амжилт хүсье. Бас их сайн байлаа... ...

Хиа -   Юу ч болоогүй бололтой, эрхэм дээдэс ээ.

Бүдка -   Юу ч уу?.. Юу ч болоогүй.

Хиа ч -    Юу ч.

Авгай -    Тэнгэр минь... ...

Хуаг -  Хатагтай. Өглөөний хувцаслах ёслолд их ордны гишүүд орох эрхтэй. Хаан угсааны гүнж нар болон ордны ахайтнууд илүү эрхтэй, харин зарц барлагууд өчүүхэн бага эрх эдэлнэ. /гадаадаар ярина/... Өргөөнд орох эрхтэй хэн ч хэзээ ч орж ирж болно, тиймээс та ирсэн хүн бүрд зохих ёсоор хандахад анхаарах ёстой... ... Бас та юунд ч хүрэх ёсгүй. Гүнгийн авхайд эд зүйл гардуулж өгөх эрх нь бусдад хориотой давуу тал. Өргөөн дэх хамгийн өндөр зэрэгтэй хүнд очих ёстой. Жишээ нь, Де-Ламбалль гүнж бол ураг барилдсан бүрэн эрхэт гүнж... ... Хатагтай... ... Баярлалаа...

Мэри - Хүйтэн байна.

Ламб - Тийм ээ.

Эм шар - Өглөөний мэнд.

Хуаг -  Тэгэхээр одоо энэ давуу эрх Чар-ын гүнгийн хатанд очно. Учир нь тэр ч бас бүрэн эрхэт гүнж... ...

Гүнж - Сайн байна уу?

Хуаг -  Харин одоо хааны гэр бүлийн гишүүний хувьд таны хадам эгч, Провэнсын гүнгийн хатан давуу эрхийг авна... ...

Мэри - Энэ бол инээдтэй хэрэг.

Хуаг -  Энэ бол, ахайтан, Версаль.

/францаар ярина***27,02***/

Мэри - Тэгэхээр, би таныг түлхүүр хийх сонирхолтой гэж дуулсан?

Луи -   Тийм ээ.

Мэри - Түлхүүр хийх зугаатай байдаг уу?

Луи -   Зугаатай.***28,00***

Эм 1 - Тэр зарц нараа явуулахад хүрсэн. Миний шивэгчин тогоочийг таньдаг юм.

Шар 2 -   Та бүгдийг нь танина. Гүнгийн хатагтай Ноаилльс их онцгой харагдаж байна.

Бурж саар -  Нөхөр нь ойрд жаахан хэрэг төвөг тарьсан болов уу, зүчээний хөвгүүдтэйгээ хэтэрхий их цагийг өнгөрөөдөг.

Шар 2 -   Хэтэрхий юм... Мэри Антуайнет өнөөдөр их царайлаг харагдаж байна.

Луи -   Тийм ээ.

Шар 2 -   Хонгор минь, шинэ амьдрал, харамсалтай. Бодоод байхад, энэ хөөрхий Мэри Антуайнет. Хар залуугаараа, үнэхээр,, Би Мэрийг нутаг буцах ёстой гэж бодож байна.

Эм ??? - Хараач. Ой гутмаар юм.

Эр ??? -  Гүнгийн хатан өнөө орой их хахир байгаа юм шиг санагдахгүй байна уу?

Эм ?? -   Үргэлж л хахир байдаг. Үргэлж л эмгэнэлтэй. Тэд аймшигтай авга эгч нараа дахиад авчирсанд итгэж чадахгүй нь. Энэ олон жил тэднийг хаана нууж байсан юм бэ?

Эм ???? -      Үнэн гэж үү? Цочирдмоор юм...

Эм 11 -   Тэр юу хийгээд,,?

Эм чан - Аймшигтай юм. Харж чадахгүй нь. Тэнгэр минь.

Мэри - Тэр хэн юм бэ?

Хуаг -  Тэр авхай хаантанд таашаал өгөхөөр энд байгаа юм.

Луи -   Тэр бол хааны амраг Ду Барри. Ордонд орохыг нь зөвшөөрөх ёсгүй ч, хаан арга чарга хайж түүнд хэргэм зэрэг олгосон. Бохирын сувгийн охидын тухай миний мэдэж авсан ганц зүйл бол, тэд эрдэнээ мэддэг юм. Тэд яагаад ч хуурамч байхгүй.

Ду бар -  Харав уу? Хүмүүс надэд ингэж хандах юм уу?

Бүдка -   Санаад авчих.

Ду бар -  Хэн ч намайг энд авхай гэж харьцдаггүй.

Эм чан - Одоо над руу гөлрөөд байна. Аймшигтай юм. Тэр энэ ширээнд суух ёсгүй.

Бүдка -   Би тэр,,

Ду бар -  Өршөөгөөрэй.

Бүд эр -  Сая сонсов уу? Тэр сая хэхэрлээ.

Эр ? -  Янхны газраас ирсэн юм, хонгор минь.

Эм ?? -   Хэнийг хэлээд байгааг чинь мэдэхгүй юм.

Эм ??? - Энэ ширээнд байгаа хүн бүрийг худалдаж болно.

Эм ???? -      Курлс.

Эм ?? -   Яадаг гайхал вэ.

Бүд эр -  Энэ ширээнд ганц тэр байгаа юм биш, хонгор минь. Эргэн тойрноо хар.

Эмгэн -   Тэр үзэсгэлэнт Мэри Антуайнеттийг хар. Би түүн шиг харагддаг уу? Тэгж бодохгүй байна уу?

Бүд эр -  Олон жилийн өмнө.

Эмгэн -   Хэтрүүлж байна. Тэр над шиг л цэнхэр нүдтэй.

Бүд эр -  Их өхөөрдөм гэж бодож байна. Австри хүн гэхэд.

Эмгэн -   Надад бол дур булаам байна. Их хөнгөмсөг харагдаж байна.

Шар ав - Хэр удаан тэсэхийг нь харвал сонирхолтой байхсан... ...

Эм 4 - Өдрийн мэнд, эрхэм дээдэс ээ... Таны ач хүү, угсаа залгамжлагч сайн уу?

Бүдка -   Буга намнахаар явсан.

Эм цэн - Тэр хунтайжийг огт сонирхоогүй юм шиг харагддаг. Тэр Австри хүн. Тэд тийм ч халуун сэтгэлтэй хүмүүс биш.

Эм чан - Гэхдээ үнэн шүү дээ. Түүний ах Жозеф их хүйтэн. Аймшигтай хүн. Австрид түүнийг хүүхэдтэй байсан гэлцэх юм билээ.

Лиу -   Өнөөдөр сүрхий ан хийлээ... ... Би ядраад байна.***32,18***

Мэри - Мах идэх үү?

Хиа -   Эрхэм дээдэс ээ, анд яваа улсад хүйтэн мах өгөх нь Франц улсын ирээдүйн хатан хаанд зохисгүй үйлдэл.

Мэри - Би Хунтайжийн ан авын үеэр сайн гэргий байх гэж л хичээсэн. Үүнд муу юм байхгүй шүү дээ.

Хиа -   Бас би таны эхээс морь битгий унуулаарай гэсэн захидал авсан, морь унах нь үр зулбах гол шалтгаан болдог.

Мэри - Үүнд аюултай юм байхгүйг хүн бүр мэднэ... Бас миний буруу биш.

Хиа -   Эзэн хааны удамтай ураг барилдсан хүн ёсыг эс дагавал ямар үр дагавартайг ойлгож байна уу? Цуцалж ч болно гэдгийг? Эх тань энэ хэргийг нухацтай бодож үзэхийг гуйсан. Бас хунтайжийн сэтгэлд нийцэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй гэсэн.

Мэри - Би чадах бүхнээ хийнэ ээ. Мэдээж би хунтайж болон эхийгээ баярлуулахын тулд бүхнийг хийхийг хүснэ.

Хиа -   Та хүүхэд олохгүйгээр хунтайж болон хаанд нөлөөлж чадахгүй. Ахайтан, эв найрамдлыг бодолцож үзэх ёстой.

Мэри - Хүмүүсийн урмыг хугалвал би өөртөө их гутрах болно.

Хиа -   Ахайтан энэ хэргийг нухацтай хүлээж авч байгаад баяртай байна.

Мэри - Өө, Мопс наашаа ирж байгаа юу?

Хиа -   Би хичээж байгаа, гэвч,, эрхэм дээдэс танд илүү чухал ажил хэрэг бий. Өө, би бас энэ захидлыг эхээс тань авсан... ...

Ав -     Хайрт Унтайэнет минь, шинэ гэр дэх асуудлын чинь гол цөм нь эр нөхрөө үүлэн борооны ажлаар өдөөж чадахгүй байгаагийнх гэдэг нь илт байна. Чам шиг сэтгэл татах увдис ихтэй охин ийм байдалд орох шалтгаан үгүй. Санаарай, чи ирээдүйг төлөөлж байгаа, мөн Франц-Австрийн эв найрамдлыг баталгаажуулах хүртэл наана чинь чиний байр суурь тодорхойгүй байх болно.***35,15***

Мэри - Хүйтэн байна шүү.

Луи -   Жаахан жихүүн байна. Би чамд хучих юм авч өгөх үү?

Мэри - Үгүй дээ. Зүгээр... ...

Луи -   Энэ чиний хөл үү? Мөс шиг хүйтэн байна... ... За за.. Тавтай нойрсоорой..

Мэри - Баярлалаа... Сайхан амраарай.

Луи -   Сайхан амраарай.***36,40***

Эм ?? -   Таны үс үргэлж л сайхан харагдах юм.

Мэри - Тэгж бодож байна уу?

Эм ?? -   Тийм ээ, үнэхээр сайхан.

Мэри - Ингэж засуулж дасаагүй юм л даа.

Эм ?? -   Шаргал үстэй байх их сайхан шүү.

Мэри - Тийм шүү.

Эм ?? -   Леонардтай уулзсан уу?

Мэри - Үгүй.

Эм ?? -   Толгой минь их өвдөж байна. Миний бодлоор, өнөө өглөө л,,

Мэри - Тэр зулгаагаа юу?

Эм ?? -   Леонард муухай ааштай байсан байх, үсийг минь их хүчтэй зулгаасан. Өглөөгүүр таагүй байдаг нь миний буруу биш гэж би Леонардад хэлэхийг хүсдэг юм. Үс хуйх хоёр битгий салгачих гээд... ... Тэгэх шаардлагагүй байсан юм... ...

Ду бар -  Замаа хараач... ...

Мэри - Парис явж дуурь үзэх юмсан.

Гүн -    Гүнгийн хатагтайн дуулахыг сонсож байхад дуурь явж яах юм?

Хиа -   Тэр оройжин дуулах ёстой гэж үү?... Эхнэрийн чинь тал дээр ямар нэг юм хийж болохгүй юу?

Гүн -    Хатагтай, шөнөжин цэнгэл эдлэхээс явцгаах уу?.. Урьд шөнө 4 удаа хийх хангалтгүй байлаа... ...

Ав -     Хонгор Антуайнет, чиний нөхцөл байдал сэтгэл минь ихэд чилж байна.. Аз болоход хаантан хадам эгчийг чинь илүүг үзэхгүй юм. Гэхдээ тэр жирэмсэн болвол яах вэ? Мөн, би чамайг хатагтай Ду Баррид таагүй хандаж байгааг дуулсан.. Чиний байдалд байгаа хүн хааны тааллыг хүлээсэн хатныг үл ойшоох нь үнэхээр бодлогогүй хэрэг....

Эм чан - ДуБарри аймшигтай.

Эм цэн - Аймшигтай.

Эм чан - Хувцаслаж байгааг нь. Өөрийгөө хатан хаан гэж боддог.

Эм цэн - Тийм ээ, тэгдэг. Бас тэр ичгүүргүй сармагчнууд.

Мэри - Тэр хаанаас ирсэн юм?

Эм чан - Парисын оро хөнжил бүхнээс .

Эм цэн - Түүнийг гүнтэй гэрлэтлээ удаан тэснэ гэж бид бодоогүй, тэгсэн гүн байнга хаа нэг тийшээ томилогдоод явчихна.

Эм чан - Тэр хувцасны өрөөнд байдаггүй.

Эм цэн - Яг тийм.

Эм чан - Тэр улстөрд оролдцог.

Эм цэн - Маш их.

Эм чан - Бас Щойзеүлийг их эсэргүүцдэг.

Эм цэн - Ингэж хэлмээргүй байгаа ч, тэр чамтай хүндэтгэлтэй мэндлээгүй гэж бодож байна. Энэ миний л бодол шүү.

Мэри - Амбан сайд Мерси намайг түүн дээр зочлох ёстой гэсэн.

Эм чан - Яг тэр хоромд нь бид таныг цай уу гэж урьвал та түүн дээр зочилж чадахгүй биз дээ?.. ... Тэр 10 дахь хүүхдээ төрүүлж байгаад өөд болсон.

Эмс ? -   Харамсалтай юм. Харамсалтай.

Эм чан - Хаа сайгүй цус байсан.

Эмгэн -   Манай бяцхан Австри ирлээ.

Эм чан - Өдрийн мэнд, хатагтай.

Мэри - Өдрийн мэнд.

Эмгэн -   Өдрийн мэнд. Та сайхан харагдаж байна.

Мэри - Баярлалаа. Та ч гэсэн.

Эмгэн -   Баярлалаа.

Эм чан - Ду Баррийг хараач. Бас юу өмсчихөө вэ?

Эмгэн -   Гаж хүслийнх нь л нэг байна.

Эм чан - Тольны хажуугаар өөрийгөө харалгүй өнгөрч чаддаггүй юм.

Мэри - Хангалттай эрдэнийн чулуу зүүсэн гэж бодож байна уу?

Эмгэн -   Ду Баррид хэзээ ч хангалттай байдаггүй.

Мэри - Ирж байна... Гутал чинь их сайхан юм, Виктуайр.

Эмгэн -   Баярлалаа. Парист байдаг Христийн шашинтнаас авсан юм.

Мэри - Би нэг дуудуулах ёстой юм байна.

Эмгэн -   Тийм ээ, дуудуул. Тэр их мундаг шүү.***41,15***

Хиа -   Хатагтай Ду Барри танд эрдэнийн чулуу бэлэглэхийг хүссэн.

Мэри - Надад эрдэнийн чулуу хангалттай байгаа.

Хиа -   Хааны хайрыг татсан хатныг үл ойшоох нь олны өмнө хааны зан авирыг шүүмжилж буй хэрэг. Та Ду Баррид хэдхэн үг хэлэхэд л болно. Зэрэг дэвээс болоод тэр түрүүлж дуугарах эрхгүй.

Мэри - Надад тэрэнд хэлэх юм байхгүй. Би яагаад хааныг янхан эм дээгүүр харайхыг зөвшөөрөх гэж?

Хиа -   Эрхэм дээдэс ээ.

Мэри - Тэр тийм л хүүхэн. Тэрнийг эмсийн хүрээлэнгээс гаралтай, хэргэм зэргээ худалдаж авсан гэж хүн бүр мэднэ.

Хиа -   Таны эх бид хоёрын санаа их зовж байна. Пу Барри таныг өөрт нь анхаарал хандуулдаггүй гэж хаантанд гомдоллосон. Бас та хааны ивээл хайрыг алдаж болохгүй. Ялангуяа таны гэрлэлт, яг ч баттай биш болохоор.

Мэри - За яахав. Би Ду Барритай ярилцана... ... Өнөөдөр Версалиас олон хүн иржээ.

Ду бар -  Тийм ээ, тэгж... ...

Мэри - Тэр хүүхэнд хэлэх сүүлчийн минь үг байлаа... ...

Луи -   Анхны механик цоожийг модоор хийж байж... ... 4,000 жилийн өмнө Египетэд хэрэглэж байсан тухай түүхэнд бий.***44,15***

Мэри - Аятайхан дэвүүр байна уу? Наадах чинь хөөрхөн юм аа.

Гүнж - Үдшийнх үү, өдрийнх үү?

Мэри - Надад торон даавуу нь таалагдлаа. Энэ ёстой Ду Баррид зохино... Үсэнд чинь энэ таалагдаж байна уу?

Гүнж - Гоёмсог юм аа.

Мэри - Арай олон байна уу?

Гүнж - Нэг байж болох юм.

Мэри - Нэг өд үү?

Гүнж - Тийм ээ..

Мэри - Эсвэл цагаан ч юм уу? Энэнээс цагааныг авч болох уу? Энэ надад таалагдах үгүйг мэдэхгүй юм.... Энэ их гоё юм аа. Та ч бас энэнээс авах уу?

Гүнж - Тийм ээ, гэхдээ ягааныг.

Мэри - За. Хоёр ягааныг.

Хиа -   Ахайтан бидний одоогийн байдлын талаар товч агуулгыг уншсан уу?

Мэри - Үгүй ээ, хараахан уншаагүй байгаа. Та надад яриад өгч болох уу?

Хиа -   Поньятовски хааны Польшид хийсэн шинэчлэлүүд иргэний дайнд хүргэсэн. Оросууд болон Австриуд Польшийн гуравны нэгийг эзэлсэн, Польш улс Францын холбоотон, найз нөхөр учраас энэ мэдээж сэтгэлд тавгүй мэдээ.

Мэри - Аль ханцуй нь таалагдаж байна? Дугуй захтай нь уу, захгүй нь үү?

Хиа -   Та анхаарлаа хандуулаагүй юм аа даа? Эх тань таныг энэ байдлыг аятайхан цэгцэлнэ гэж найдаж байгаа.

Мэри - Манай хоёр гэр бүлийн хооронд ан цав үүсвэл би хаана нь байх вэ? Австри хүн байх уу, эсвэл Францын гүнгийн авхай байх уу?

Хиа -   Аль аль нь байх ёстой.

Авгай -    Түүнийг нэг хүү авчирсан гэж дуулсан.

Эм чар - Үгүй ээ.

Эм цэн - Тийм ээ, тийм. Би сонссон. Тэр замын хажуугаас тариачин хүүг олоод тэнэмэл нохой шиг л дагуулаад ирсэн.

Эм чар - Тэр ямар өөрөө хүүхэдтэй болж чадах биш.

Эм цэн - Ламбаллетай арай бага хамт байж, нөхөртэйгөө илүү их хамт байсан бол, хүндрэл байхгүй л байсан.

Эмгэн -   Түүнийг Австрийн туршуул гэдгийг мартъя. Унтлагын өрөөнд тэр нь их халуун байна гэж төсөөлж чадахгүй нь.

Гүн -    Явъя, миний бяцхан мөөгтэй бялуу. Би чамайг ховдоглон иднэ ээ.

Мэри - Та удахгүй ирэх үү?

Луи -   Тийм ээ, хонгор минь. Түргэхэн шиг анд мордоод л дороо эргээд ирнэ.

Мэри - Надаас түрүүлээд дүүгийн чинь шинэ эхнэр хөл хүнд болчихвол би ордон олон олон түмний өмнө шившиг болно.

Луи -   Би Сэйнт-Клоудээс эргэж ирээд уцаад урьдын хэвэнд орно. Тэгээд бүх зүйл санаснаар бүтнэ гэж найдъя... ...

Бүдка -   Надад Австритай найрамдлаа цуцлах санаа огтхон ч байхгүй.

Хиа -   Энийг сонсоод сэтгэл минь амарлаа, дээдэс минь.

Бүдка -   Тэр залуу хосууд юу болоод байгаа юм?

Ду бар -  Сүйрэл.

Бүдка -   Лассоне эмчийг тэдэн рүү илгээ.

Хиа -   Тэгье ээ, мэдээж... ...

Өв эмч - Таны бие лагшин эмзэг байна уу?

Луи -   Юу?

Өв эмч - Таны бие лагшин эмзэг байна уу?.. ... Өглөөний унданд юу идэж байна?

Луи -   Халуун шоколад. Халуун ШОКОЛАД... ...

Ёл -     Сайн уу?

Гүнж - Сайн уу, Ёланд?

Ёл -     Уулзахад үнэхээр сайхан байна.

Гүнж - Тийм ээ. Энэ бол Полиньякын гүнийн авхай.

Ёл -     Сайн байна уу?

Эм ?? -   Эрхэм дээдэс ээ.

Гүнж - Уулзалгүй удсан байна.

Ёл -     Харин тийм ээ. Би Санкт Петербургт байсан юм, тэнд Дмитрийтэй учирсан... Сайхан эр байгаа биз? Орос эртэй хамт байж үзсэн үү?

Гүнж - Үгүй ээ, би,,

Ёл -     Тэд их эзэрхэг. Тайж ямар их таргалсныг хараач. Сандал эвдчихгүй гэж найдъя. Одоо ч Камилльтай унтдаг юм уу? За за, би явах ёстой. Танилцахад сайхан байлаа. /францаар/.. ...

Өв 1 -  Чимээгүй.

Гүнж - Ордны үзвэрт алга ташихыг зөвшөөрдөггүй юм.

Мэри - Яагаад? Гайхамшигтай байсан ш дээ... Алга таш, алга таш. Алга ташаач.***00,51,25***

Ав -     Хайрт Антуйанет минь, ах эгч нар чинь гэрлэлтэндээ ямар их жаргалтай байгааг хэлэхэд таатай байна. Мария Каролина хөл хүнд, ууган хүүхдээ 6 сард төрүүлнэ. Фердинанд харин Беатрисы гоо үзэсгэлэнд автаж тэр дороо л эхнэрээ болгож авсан. Сэтгэлийг минь баярлуулах энэ бүх мэдээг чиний аюултай байдал гундааж байна.. Өөрөө хүсэж, наалинхай байж чадах л юм бол бүх зүйл эмэгтэй хүнээс шалтгаалдаг. Би чамайг энэ золгүй нөхцөл байдлыг засаж залруулахын тулд сэтгэл татам зан ааш гаргаж, тэвчээртэй байхыг үүнээс илүүгээр гуйж чадахгүй нь. Санаарай, угсаа залгамжлагч төрүүлэх хүртэл тэнд чиний байр юугаар ч баталгаажихгүй шүү... ...

Луи -   Өршөөгөөрэй.

Мэри - Зүгээр дээ... ...

Луи -   Уучлаарай.

Мэри - Тэр,, Зүгээр дээ.

Луи -   Уучлаарай.

Мэри - Зүгээр ээ...

Луи -   Сайхан амраарай.

Мэри - Сайхан амраарай.***53,53***

Хуаг -  Провэнсын гүнгийн хатныг төрөхөд эрхэм дээдсүүдийг байлцана уу гэж дуудууллаа... ..

Эр фр ? -      Браво. Браво.

Эм хол - Гайхамшигтай.

Эр хол -  Эрүүл чийрэг хүү байна.

Гүнж - Ээ, бурхан минь. Би ямар их баяртай байна вэ?.. ...

Луи -   Би ачийгаа харъя. Би Ач хүүгээ харъя. Шинэхэн Дюк ДиАнгоулем.

Мэри - Баяр хүргэе.

Гүнж - Баярлалаа.

Гүн -    Өөрийн үеийн анхны Бурбон хунтайж.

Мэри - Үнэхээр хөөрхөн юм...

Эм ???? -      Үргүй юм чинь. Юу төрүүлнэ гэж бодоо вэ?

Цэн ав -  Бидэнд хэзээ угсаа залгамжлагч өгөх гэж байна?

Эм ?? 4 - Хөрчихсөн юм гэнэ лээ.***56,09***

Эмс -  Хөөх.

Мэри - Ягаан нь таалагдлаа. Яг л чихэр шиг... ... Хөөх. Гайхамшигтай юм... Энэ ч бас аятайхан юм. Хөөх.

Эм хаж - Ёстой сонгодог... ...

Хүр үс -  Бид дахиад оргилуун дарс ууж болох уу?***57,38***

Эр зар -  Монсьюр Леонард.***57,57***

Гомо - Дур булаам...

Мэри - Өө, Леонард. Чи хамгийн шилдэг нь. Арай хэтэрчихээгүй биз дээ?

Гомо - Үгүй ээ... ... Войла... ...

Хүр үс -  Бид бүгд Парис руу багт цэнгүүнд очих ёстой.

Мэри - Албан ёсны хүлээн авалтгүйгээр бид тийшээ очих хориотой.

Хүр үс -  Багтай цэнгүүн юм чинь, хэн ч мэдэх албагүй биз дээ?.. ... /***00,58,56***/

Эм ? гадаа - Уучлаарай.

/Францаар/.. ...

Мэри - Хаашаа явах вэ?... Явъя аа.***01,00,00***

Хүр үс -  Алив ээ...

Хар эр -  Танд таалагдана аа.

Хүр үс -  Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй.

/францаар/..***01,00,36***

Эр ул -    Та хаанаас ирсэн бэ, ноёнтоон?

Луи -   Версаль.

Эр ул -    Гүнгийн авхай Антуйан хийх ёстойгоо хийсэн үү?

Луи -   Юу?

Эр ул -    Гүнгийн авхай, гүнгийн хатан болж охин биеэ үдүүлсэн үү?

Луи -   Юу гэнэ ээ?

Эр ул -    Би тэр үүргийг дуртайяа гүйцэтгэхсэн.***01,01,24***

Хүр үс -  Сонирхол татахгүй байна. Тогтооё... ... Тэр илдийг нь хараач. Илдээрээ юу чаддагийг нь харахсан... Хэнтэй яриад байгаа юм бол? Үзээрийн хувцастай хүүхэн... ... Цагийг их сайхан өнгөрөөж байгаа дүр эсгэ... Сайхан хөгжилдөөрэй.

Фэр -   Би таныг таних билүү?

Мэри - Үгүй ээ. Тэгж бодохгүй байна. Та тэр бүсгүйтэй амжилт гаргаж байна уу?

Фэр -   Магадгүй ээ. Та надад хэн гэдгээ хэлэх үү?

Мэри - Харин та?

Фэр -   Шведийн армийн гүнтэн Ферсен.

Мэри - Гүнтэн Ферсен... ...

Эм ?? -   Тэр чинь гүнтэн байна... ...

Хиа -   Бид буцах ёстой. Үүрийн 3 хагас болж байна.

Мэри - Үгүй ээ. Дахиад жаахан байя л даа.

Хиа -   Гуйя. Явцгаая.

Мэри - Гуйж байна. Гуйя.

Хиа -   Алив.

Хүр үс -  Арай гэж...

Мэри - Гүнтэн Ферсен гэж мэдэх үү?

Хүр үс -  Тийм ээ. Мэдээж Ферсен гүнг мэднэ. Өнгөрсөн зун Беатрис де ла Фалайс түүнтэй хамт байсан. Гүнтэн их алдартай хүн шүү. Гүнгийн хатагтай Де Севигни. Тэр ч бас гүнтэй хамт байсан... ...

Мэри - Өглөөний мэнд.

Луи -   Юу болоо вэ?

Түш -  Хаантан хүнд өвдсөн.

Луи -   Нухацтай юм уу?

Түш -  Салхин цэцэг.

Эмч -  Түүнд хугацаа бага үлдсэн.

Пап -   Эзэгтэйг нь дэргэд нь байхад нүглийг нь наманчлуулж болохгүй.

Эмч -  Үүний учрыг олно оо.

Бүдка -   Хатагтай Ду Барри. Би өвдсөн, бас юу хийх ёстойгоо мэднэ.. Санаа амар бай. Би үргэлж, таныг хамгийн эрхэм найз минь гэж үзэх болно... ... Надад Ду Баррийг авчир.

Эмч -  Тэр явсан, эрхэм дээдэс ээ... ...

Эр зар -  Хаантан насан эцэслэлээ. 16-р Луи мөнх наслаг.

Эм ? - Эрхэм дээдэс ээ...

Хуаг -  Эрхэм дээдсүүд минь, мөхөс би та бүхний мэдэлд...

Луи -   Бурхан минь, биднийг чиглүүлж ивээлдээ аваач. Бид төр барихад хэтэрхий залуу байна.

Пап -   Бурхан таныг суу алдрын титмээр адислах болтугай.***01,08,22***

Хүр үс -  Ямар гайхамшигтай юм бэ... / Би болон хатны өмнөөс хоёрыг.

Эм шар - Төрсөн өдрийн мэнд, хонгор минь.

Гүн -    Баярлалаа...

Эм шар - 1, 2, 3.

Эмс -  Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хүр үс -  Төрсөн өдрийн мэнд, хонгор минь. 18. Төрсөн өдрийн мэнд.

Гүн -    Том бооцоо. Алив ээ.

Ногон -   Тэр ш дээ. Харав уу?

Эр ? -  Энийг. Харин энийг надад.

Мэри - Юу ирж байгаа юм?...

Эр хаж - Гайхамшигтай... ...

Хүр -   Энд хоёрыг... ...

Ног аэм -      Үнэхээр гоё юм... ...

Мэри - Өө, Леонард. Баярлалаа.

Хиа -   За, уулзалтын өрөөнд оч. Ле Бау Жульентэй ярилц.

Хүр үс -  Ле Бау Жульен.

Хиа -   Эхлээд. Дараа нь надтай уулзаарай.

Хүр үс -  Гайхамшигтай.

Гүнж - Түүнийг эрчүүдэд ч бас дуртай гэж дуулсан.

Ээмэг -   Үгүй ээ. Үгүй. Энэ худлаа.

Гүнж - Интоор идэх үү?... Үс чинь таалагдаж байна. Тэнд юу болж байна?

Луи -   Бүх зүйл.

Гүнж - Гайхамшигтай.

Луи -   Нууцаар дүүрэн... ... Таныг ялж байгаа гэж найдъя...

Эм ? - Дахиад. Байз.

Луи -   Хатагтай, их орой болж. Парис руу буцах цаг болсон гэж бодож байна.

Мэри - Чи биднийг тоглож болно гэсэн ч хэр удаан гэдгийг тодорхой хэлээгүй.

Луи -   Та бүр согтож.

Мэри - Би дахиад хожлоо... Миний хасааг

Хүр үс -  Та яаж ийм сайн болсон юм бэ?

Луи -   Сайхан амраарай.

Мэри - Үгүй ээ. Битгий унтахаар яв. Бид нар мандахыг харна. Нар мандахыг хармааргүй байна уу?

Луи -   Унтсан нь илүү дээр гэж бодож байна.

Мэри - Нар мандахыг өмнө нь харж байсан уу?

Луи -   Анд явахаар эрт босохдоо, хонгор минь.

Мэри - Тэрийг тооцохгүй ээ.

Эм хаж - Таны ээлж, ахайтан.

Луи -   Хамаг хөрөнгөө алдчихгүйг хичээгээрэй.

Эр хаж - Шоогоо хаяарай.

/гадаа нугад/

Эм ? - Би хөөрч байна.

Эр ? -  Сэтгэл хөдлөм юм, авхай. Үнэхээр сэтгэл хөдлөм...

Эм ?? -   Өө, миний хөл..

Эм ??? - Хүлээгээч. Хүлээ. Хүлээ.

Мэри - Надтай хамт эргэ.

Эм ??? - Хүлээгээч.

Луи -   Дагаад яваарай.

Эм ? - Яагаад уначихав аа?.. Нааш ир.

Гүн -    Алив ээ, алив, хүмүүс ээ. Хөдөл, хөдөл, хөдөл.

Мэри - Та нарын харж байсан хамгийн сайхан зүйл энэ биш гэж үү?

Хүр үс -  Төрсөн өдрийн мэнд.

Гүн -    Төрсөн өдрийн мэнд.

Эр ? -  Төрсөн өдрийн мэнд.

Гүн -    Тогтооё. Төрсөн өдрийн эзний төлөө. Шинэ өдрийн төлөө.

Эмс -  Шинэ өдрийн төлөө.

Гүн -    Бас дараагийн өдрийн төлөө.

Эр ? -  Миний оргилуун дарсанд ялаа орчихсон юм шиг байна.***01,14,00***

Мэри - Би энэ зам дагуу дүүрэн царс мод суулгамаар байна. Хэр хугацаа орох бол?

Тус эр -   Энд авчрахад хагас сар болно, гэхдээ их л жижиг байх болно доо.

Мэри - Тийм хэмжээтэй байлгахыг хүсвэл яах вэ?

Тус эр -   Багадаа л гурван жил шаардана.

Мэри - Гурван жил үү?

Тус эр -   Тийм ээ.

Мэри - Илүү томыг авчирч болдоггүй юм уу?...

Тус эр -   Таныг ойлгож байна.

Саарал - Эрхэм дээдэс ээ, та энэ сард 50,000 гаруйг зарцуулсан байгаа. Таны буяны үйлсэд зарцуулах юм үлдээгүй.

Хамар -  Эрхэм дээдэс ээ? Леонард таны шинэ хиймэл үсийг тааруулахаар ирлээ.

Мэри - Ойлголоо. Жижиг моддыг авъя. Бас би Луиг залуу эхчүүдийн санд мөнгө өгөөч гэж гуйна.

Түш 1 -   Америкчууд хувьсгалд нь туслаач гэж гуйж байна.

Луи -   Хараат бус байдлаасаа татгалзаж байгаа хүмүүст яаж туслахыг ойлгохгүй байна.

Түш 1 -   Гэхдээ Англи улсын хувьд их том тунхаг болж болно.

Луи -   Манай санхүү хүчрэх үү?

Түш 1 -   Татварыг ялимгүй өсгөнө. Америк ах дүүсдээ тусалж, Европын бусад улсуудад хүч чадлаа харуулахыг санал болгож байна.

Луи -   Тэгвэл яах вэ. Америк руу санхүүжилт илгээ... ...

Хуаг -  Хатагтай, таны ах, эзэн хаан, таныг танхимд хүлээж байна.

Мэри - Энд ирсэн юм уу? Баярлалаа... ... Намайг гэрт аваачихаар ирэв үү?

Ах нь - Харамсалтай нь би Францын хатныг хулгайлж болохгүй. Өнөөдөр үс чинь хангалттай өндөр байна уу? Наанаа амьтан тэжээсэн ч болох юм байна...

Мэри - Хятадын эзэн хаан надад энэ цайг илгээсэн юм... Цэцгийг нь харж бай... Гайхамшигтай байгаа биз?

Ах нь - Тийм ээ...

Мэри - Мэлрэг цэцэг... ...

Ах нь - Ахын хувиар би байнга мөрийтэй тоглож байгааг чинь, найзын сонголтыг чинь, буруушаах ёстой, жишээ нь Полинъякын гүнгийн авхай. Түүнийг үнэхээр дараагийн хатан болно гэж бодоо юу?

Мэри - Гэхдээ тэр хөгжилтэй. Намайг инээлгэдэг юм.

Ах нь - Бас байнгын найр цэнгүүн чинь. Нөхөртэйгөө хоёулхнаа байх цаг ч олдохгүй болгож байгаа шүү дээ.

Мэри - Ээж маань танд санаа зовж байсан гэдэгт итгэлтэй байна.

Ах нь - Тийм ээ, мэдээж хэрэг... Би бага Луитай ярилцах бодолтой байна... ... Сүрлэг юм аа... ... Манай Австрийн амьтны хүрээлэнд эмэгчин заан бий.

Луи -   Бид хурим зохион байгуулж болох юм.

Ах нь - Тэгэхээр,, бид гэр бүлийн явдлын талаар ярилцах хэрэгтэй болов уу.

Луи -   Эмч намайг эрүүл саруул байна гэсэн.

Ах нь - Сайн байна. Яг юу болоод байгаа юм?.. ... Таныг цоож сонирхдог гэж ойлгосон.

Луи -   Тийм ээ.

Ах нь - Заримдаа түлхүүр нь сайн таарахгүй үед,, / Асуудлын гол нь Францын хаан, хатан хоёр их бодлогогүй байна. 16-р Луид үнэндээ буруу юм байхгүй. Бүх зүйл нь хэвийн, гол нь яг цагаа олохгүй байна. Биднийг ярилцсаны дараа их үйл хэрэг бүтнэ гэдэгт итгэлтэй байна.***01,19,30***

Эр ?? -    Энд их халуун байна.

Эм ?? -   Түүнд агаар хүрэлцээтэй байгаа гэдэгт итгэхгүй байна... ...

Эм ???? -      Хүү байна уу?

Эм уви - Охин байна, хар даа.

Эмч эр - Ухаан алдчихлаа. Агаарыг нь тавьж өгөх хэрэгтэй. Гуйя, хатанд агаар хэрэгтэй байна.

Луи -   Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй.

Хуаг -  Хойшоо болцгоо. Хойшоо. Хойшоо болцгооно уу.   Та бүхнээс гуйя. Хойшоо болцгоо... ...

Эм хаж - Үнэхээр хөөрхөн юм.

Цаг эм -  Чи ч хөөрхөн юм аа.

Эм хаж 1 -    Охин байна...

Мэри - Хөөрхий охин минь. Яг хүсэж байсан шиг биш ч надад ялгаагүй л эрхэм. Хүү төрсөн бол Францын хүү болох байсан, харин чи Мари Тереза, минийх болно... Ирээд хар даа.

Охин 1 -  Их жижигхэн юм аа... Гарыг нь хараач... ...

Мэри - Би өөрөө хоолломоор байна.

Хуаг -  Гэвч ахайтан, бидэнд асрагч эх бий шүү дээ. Бас таны бие нялхарсан байхад таагүй санаа гэдгийг та мэднэ... Ахайтан... ...

Луи -   Таны шинэ сууц Петить Трианоныг танилцуулахыг зөвшөөрнө үү.

Мэри - Баярлалаа.***01,23,00*** Би арай илүү энгийн юм хүсэж байна. Байгалийн.. Цэцэрлэгт өмсөхөөр... ... Бяцхан хурганд хоол түүж байгаа юм уу? Хургыг хооллоё. Мари Тереза, нааш ир... Чи өг. Чи өг. Чи хургыг хоолло. Чи хургыг хоолло... ... Бяцхан хурга... ... Сайхан юм аа.. Энэ юу билээ. Өндөг гэдэг юм... Миний бяцхан тосгонд тавтай морил.

Хүр үс -  Энд сайхан юм аа. Их онцгой.

Мэри - Энэ миний диваажин.

Хүр үс -  Сайн уу?

Мэри - Хөөрхөн юм.

Хүр үс -  Хараач, тахианууд гараад ирж. Гайхамшигтай.

Мэри - Сараана цэцэг гоёмсог харагдаж байна.

Гүнж - Үнэхээр тансаг юм.

Мэри - Сайн уу? Алив ээ, дэгдээхийнүүд минь. Нааш ир, дэгдээхийнүүд минь. Энэ бяцхан амьтдыг хараач. Сайн уу?

Эм ? - Энийг миний нэрээр нэрлэсэн юм.

Мэри - Би энд хамгийн дуртай, шинэхэн эмийн ургамлууд. Үнэхээр сайхан үнэртэй.

Эм ? - Шороог нь жаахан арчих хэрэгтэй, тэгээд дараа нь цэв цэвэрхэн болно.

Гүнж - Бид ойр ойрхон ирж баймаар юм байна. Би хөдөө агаарт дуртай... ... Энийг хаанаас авсан юм?

Мэри - Сүүг амсаж үзтэлээ хүлээж бай.

Гүнж - Ямар хөөрхөн ваар вэ. Үнэхээр сайхан.

Мэри - Энэ нь их сайхан.

Гүнж - Ойлголоо.. Энэнээс нэгийг.

Мэри - Сүүг амсаж үзэх хэрэгтэй шүү.

Эм бур - Баярлалаа... ...

Мэри - Росо өгүүлрүүн: “Бид хүнийг хиймэл соёл иргэншилд завхарсан гэж үзвэл байгалийн байдал юу болох вэ? Хүний булаасан байгалийн байдал уу? Аж үйлдвэргүйгээр, үг хэлгүйгээр, орон гэргүй, ойгоор өөд уруу тэнэж байна гэж төсөөл.”

Охин - /Францаар../

Мэри - Хөх цэцэг түүе.

Охин - /Францаар./

Мэри - Тийм ээ, хөх цэцэг... Үнэхээр гоёмсог... ...

Хиа -   Үгүй ээ, би хэмнэлттэй байдлыг хөхиүлэн дэмжих хэрэгтэй гэж бодож байна, гэвч хатныг урлагт бага сага элэгтэй учраас дэмжиж өгөх хэрэгтэй болов уу.

Эм шар - Би тантай ярьж болох уу?

Хиа -   Тийм ээ. Өршөөгөөрэй, ламтан.

Эм шар - Бид хатнаас бидний зэрэг дэвд тохирох нэг ч урилга хүлээж авсангүй.

Хиа -   Хатан албан ёсны найр наадамд оролцоход бие нь дийлэхээргүй байгаа гэж эмээж байна, гэвч би өөртэй нь ярилцана аа, ахайтан.

Эм шар - Гэвч,,, Биднийг яаж зэрэг дэвийн байдлаа ч мэдэхгүй ийм байдалд орхиж  чадаж байна? Би ойлгохгүй байна.

Хиа -   Щарын гүнгийн хатан их ууртай байна лээ.

Мэри - Гэвч энэ миний элдэв ёс дүрмээс зайлсхийх арга шүү дээ.

Хиа -   Раумонт бусдаасаа илүү гомдоллож байна лээ.

Мэри - Миний анхны үзүүлбэрт зориулж тэднийг театрт урья. Бидэнд үзэгчид хэрэгтэй.

Хиа -   Гайхамшигтай... ...***01,28,00***

Луи -   Браво.

Эм хол - Браво.

Луи -   Браво.. Браво.

Гүнж - Эцэст нь, тэд яаж гадагшаа гардгийг ч би мэдэхгүй байна.

Мэри - Тэнд дандаа л бороотой байдаг.

Гүнж - Эндэх шиг биш. Үргэлж л бороошиж байдаг. Тэд хөл хөөр ихтэй, үнэнээ хүлээе.

Эм орж ирсэн -   Нэг хүн уулзъя гэнэ.

Мэри - Хэн?

Луи -   Өдрийн мэнд.

Мэри - Та намайг эргэж ирлээ. Ямар баатарлаг юм бэ. Өнөөдөр манай Мари Терезатай уулзсан уу?

Луи -   Хүнтэй гэрлүүлчихсээн.

Мэри - Ядаж л хэлд ортол нь хүлээж болохгүй юу?

Луи -   Тэгж шаардаж байгаа бол ч. Гэртээ харья. Бид Америкт дайтсан эрчүүдэд зориулж цэнгүүн хийж байгаа.

Мэри - Би очно оо.

Хүр үс -  Царайлаг генералууд байгаа гэж найдъя. Тэд эмэгтэй хүний бараа хараагүй удсан шүү дээ.

Хиа 1 -    Гүнтэн Де Эстайнгийг танилцуулъя.

Луи -   Гренадаг эзэлж гайхамшигтай ялалт байгууллаа. Маш сайн.

Мэри - Баяр хүргэе.

Хиа 1 -    Эрхэм дээдэс ээ, хурандаа Смайтыг танилцуулахыг зөвшөөрнө үү... Гүн Ферсеныг танилцуулахыг зөвшөөрнө үү.

Мэри - Ферсен гүнтэн..

Фэр -   Туйлын таатай байна..

Эр хол -  Баярлалаа, эрхэм ээ. Баярлалаа. Энэ юу юм?

Эр ?? -    Энийг зэрлэг гүзээлзгэнэ гэдэг юм. Амсаад үз. Их өвөрмөц шүү.

Гүнж - Үнэн шүү. “Фигарогийн гэрлэлт.” Та нарт таалагдана. Зарц нар нь өргөөгөө эзэлнэ. Их онцгой. Эмэгтэйчүүд нь дэвүүрэндээ шүлгийн мөрүүдийг биччихсэн. Олон жилийн турш харсан хамгийн сайхан юм. Та нарт таалагдсан биз дээ? Бид хамт үзсэн санагдах юм.

Эр ? -  Их урт байсан. Гурван цаг гаруй. Надад бол хэтэрхий урт.

Хиа -   Бүгдээрээ тогтооё.

Эмс -  Тогтооё.

Гүнж - Гайхамшигтай. Тогтооё. Хатны төлөө.

Эрс -   Салют.

Эмс -  Салют.

Фэр -   Оройг сайхан өнгөрүүлээрэй.

Гүнж - Бас хясаа авчирсан Раумонтын төлөө.

Бүгд -  Хясаа авчирсан Раумонтын төлөө.

Гүнж - Бас цэцэгс авчирсан Ламбаллагийн төлөө.

Фэр -   Цэцэгсийн төлөө. Үзэсгэлэнт цэцэгс.

Гүнж - Бас Шведээс хол зам туулж ирсэн Ферсены төлөө.

Фэр -   Тийм ээ.

Эр ? -  Шведийн төлөө.

Эр ?? -    Хаа байсан Шведээс.

Гүнж - Энэ их холын аян гэдгийг хэлэх ёстой. Хэр хол байсан бэ?

Фэр -   10 хоног орчим болсон.

Гүнж - Тийм ээ, 10 хоног бол их урт хугацаа. Би л хувьдаа тийм хол аялж чадахгүй.

Луи -   Хэтэрхий хол.

Гүнж - Та нарт нэг илбэ үзүүлье. Хүмүүс ээ, хуруугаа долоогоод хундаганыхаа ирмэгийг арч.

Эмс -  Их гоё юм аа.

Эр ? -  Аймшигтай чимээ.

Эм ? - Боль доо. Яг л сахиусан тэнгэр шиг.

Гүн -    Яг сахиусан тэнгэр шиг юм.

Эм ? - Их гоё юм аа.

Гүнж - Их гоё байгаа биз?

Эм ?? -   Үнэхээр урам хөглөмөөр юм.

Эм хаж - Хамгийн сүүлд та хэзээ мөргөлд очсон бэ?.. ...

Эм ?? -   Би хараагүй шүү. Өөр асуулт асуу.

Фэр -   Би өөр асуулт асууж болох юм уу?

Гүн -    Тийм ээ.

Фэр -   Би эрэгтэй хүн үү?

Эмс -  Үгүй.

Гүн -    Хагас.

Мэри - Аймшигтай юм. Их муухай юм аа.

Гүнж - Миний ээлж, миний ээлж... Би эмэгтэй хүн үү?

Бурж эм -      Би цэрэг үү?

Цаг эр     Би хөгжим зохиодог уу?

Эр ? -  Тийм ээ.

Бурж эм -      Тийм.

Гүн -    Би хүнсний ногоо юу?

Эр ? -  Тийм ээ, сайхан асуулт.

Эмс -  Тийм ээ.

Гүнж - Би, эртний цаг үеийнх үү?

Мэри - Би энд байна уу?

Бүгд -  Үгүй ээ.

Гүн -    Үгүй, бурхны аврал.

Гүнж - Би одоо энд байгаа юу?

Бүгд -  Тийм ээ. Хэзээд байдаг.

Цаг эр -  Би,, Би,,

Эм ?? -   Та их авъяастай.

Гүнж - Би Македоны Александр уу?

Бүгд -  Тийм ээ. Тийм.

Цаг эр -  Моцарт уу?

Эмс -  Та харсан байна. Өөрийнхийгөө харчихаж.

Цаг эр -  Би бас хоёр дахь удаагаа яллаа.

Эм ? - Та харсан байна.

Эм ?? -   Хясаанд нэг юм байна... ...

Эр ?? -    Болгоомжтой байгаарай.***01,32,40***

Фер -   Гэхдээ та Америкт очиж үзэх хэрэгтэй. Их сайхан, Францаас огт өөр.

Цаг эр -  Манай хатан гүнтэн Ферсен рүү харах их дуртай байх чинь.

Фер -   Тэгвэл Хасселхоффын гэр бүлийн дуучдыг сонсоогүй юм уу?

Мэри - Үгүй.

Гүнж - Тэр нүдэнд дулаахан юм.

Цаг эр -  Хэтэрхий тал засаад байгаа юм биш үү?

Гүнж - Чи биш болохоор л уу?

Цаг эр -  Цаадах нь их муу нэртэй хүн байхад манай хатны зүгээс биеэ арай буруу авч яваад байгаа юм биш үү?

Гүнж - Хатныг хөгжөөж байна, хатан наргианч байхад дуртай. Үүнд ёс бус юм байхгүй, монсьюр... Мегси.

Фер -   Та байнга цэргүүдтэй уулзах ёстой.

Мэри - Үгүй ээ, албагүй.

Фэр -   Албагүй гэж үү?***01,34,34***

Гүнж - Тэгээд дараа нь, тэр гаргаад ирсэн. Ердөө тэгээд л. Би “та наадахаараа яах гэж байна, монсьюр” гэлээ?

Гүн -    Бурхан минь. Гэмгүй аашлах хэрэггүй шүү.

Гүнж - Гуйя.

Ламб - Би түүнд яг юу хийж болдгийг нь хэлэх байсан.

Гүнж - Тэр нь юу юм, хонгор минь?

Ламб - Байх ёстой газар нь болох өмдөндөө буцааж хий гээд.

Гүнж - Ноёд хатагтай нар аа, Ламбалль бол бидний нэрлэдгээр хуурамч дүр эсгэгч.

Ламб - Янхнаас л дээр.

Мэри - Би чамтай хамт явж болдог ч болоосой.

Фэр -   Би чамайг хулгайлах ёстой.***01,36,33***

Эр ? -  Мэдээж, Англи захидлын талаар та мэднэ шүү дээ.

Мэри - Парис явж дуурь үзэхийг хүсэхгүй байна уу?

Луи -   Та яв даа. Надад энд байх нь илүү тухтай байна. Бидэнд хэрэгтэй бүхэн байна.

Эм цаана -    Би санваартантай ярих ёстой. Үгүй ээ, байж боломгүй зүйл. Үнээн. Аюулгүй байдалд нь хортой. Тэнгэр минь, гэмт хэрэгтэн энд ирж магадгүй.

Луи -   Бульхай.

Эм ?? -   Нөхөр нь л биз.

Эм яг -    Би түүнийг гүнгийн хатан ч биш гэж дуулсан. Тийм ээ, бүгд ил болсон.

Эмгэн -   Нөхөр нь хулгайч, бас хэргэм зэргээ худалдаж авсан.

Эм яг -    Тийм юм болсон гэж үү? Үнэн үү?

Эмгэн -   Би тэгж л сонссон...

Эм яг -    Хэр их мөнгө төлсөн бэ?

Эмгэн -   Асар ихийг.

Эм яг -    Их л үнэтэй байж таарна биз дээ?

Эм ?? -   Хэргэм зэрэг худалдаж авахад уу? Тийм ээ. Шүүх танхимд уу?...

Эм ??? - Түүнийг зөвшөөрөх ёсгүй. Тэр хүүхэн шинэ даашинз л худалдаж авах ёстой.

Эм ?? -   Тэр  даашинз худалдаж авах ёстой, тийм ээ, таны зөв... ... ...***01,38,00***

Эм ? - Тийм ээ.

Эм ?? -   Үгүй ээ.

Эм ??? - Бараг л.

Эм ? - Юунд инээгээ вэ?

Эм ?? -   Юунд ч биш.

Мэри - Би явж болох уу?

Луи -   Тийм ээ, мэдээж, ахайтан.

Эм ?? -   Би очоод асууж болох л юм. Тэгвэл бидэнд нарийн хэлэх байх.

Эм ??? - Гэр бүлийнх нь тухай асуу.***01,39,02***

Түш -  Өр маань асар их болчихоод байгаад асуудал байна, эрхэм дээдэс ээ. Францын ард түмэн өлсөж байна.

Аялга -   Америк руу цэрэг илгээх нь бидний тооцоолсноос илүү өртөгтэй.

Түш хаж -      Гэвч бид Английг ялуулж болохгүй. Бид хүчээ харуулах ёстой.

Луи -   Бид Америкчуудад үргэлжлүүлэн тусална....

Эр 15 -    Тэгээд тэд хатанд очиж албатууд нь идэх талхгүй байгааг хэлэхэд юу гэснийг мэдэх үү?

Мэри - Тэдэнд бялуу идүүл. / Энэ бол худлаа яриа. Би хэзээ ч тэгж хэлэхгүй.

Хүр үс -  Бас энд таныг их олон хүмүүстэй самуун яриа өрнүүлдэг гэсэн байна. Би энд таны хөлийн хурууг хөхөж байгаа бололтой.

Мэри - Тэд ийм инээдтэй мэдээнээс залхдаггүй юм уу?

Хүр үс -  Таныг Томас Жефферсоныг өөрийн цэцэрлэгээр тусгайлан аялуулсан гэж байна. Жефферсон хааны удмын бутыг биширсэн болов уу?

Мэри - Аймшигтай юм.

Бур охин -     Та ямар нэг юм хийж болохгүй гэж үү?

Мэри - Би энийг хүлээн зөвшөөрөхгүй...

Хиа -   Франц улс зангаа хувиргаж мэднэ, бас эрхэм дээдэс та илүү хянамгай байвал дээр. Францын ард түмний амьдрал улам бэрх болж байна. Хоолны хомсдол хүндэрсэн.

Мэри - Хаантанд тэдний зовлонг нимгэлэхээр хийж чадах юм байх л ёстой. Ордны дарханд эрдэнийн чулуу илгээхээ боль гэж хэл. Чамд эрдэнийн чулуу хэрэггүй биз дээ?. Үгүй ээ.

Хиа -   Эрхэм дээдэс та туйлын хөөрхөн юм.

Охин - Танд тэгж санагдсанд таатай байна.

Мэри - Баярлалаа гээрэй.

Хиа -   Яах аргагүй Францын охин юм.

Мэри - Харин тийм ээ... Юу болоо вэ?

Бурж эм -      Ээж тань өөд боллоо. Үнэхээр харамсалтай байна... ... Ах минь, ээж минь өөд болсон тухай мэдээ намайг бут ниргэлээ. Австрид ганц та л надад үлдлээ, надад хэзээд та их эрхэм байх болно. Бид таны найз нөхөд, холбоотон гэдгийг санаарай. Таныг тэвэрье... ...

Луи -   Хатан минь, та миний болон Франц улсын хүслийг биелүүллээ. Та угсаа залгамжлагч төрүүллээ... Францын угсаа залгамжлагчийг танилцуулахыг зөвшөөрнө үү... ...

Эр ?? -    Угсаа залгамжлагч. Угсаа залгамжлагч.

Хөг түш - Ямар их баяр вэ. Францын угсаа залгамжлагч... ...

Бичиг -    Хомсдлоос болгоомжил. Өрний хатан. Францыг дампууртал үрж байна. ***01,46,37***

Эм 16 -   Сайн уу? Тэнд байгаа бөмбөгийг цохиорой. Зүгээр дээ. Алив. Чи цохиж чадна.

Охин - За.

Эм 16 -   За. Алив.

Хиа 1 -    Эрхэм дээдэс ээ, Бастиллийн бэхлэлт рүү уурссан олон дайрлаа... ...

Түш өв - Хатны ивээлийг хүртсэн гэгдэх Полинъякын гүнгийн авхайд уурссан хилэнгээс болоод түүнийг Швейцарийн хил рүү явуулахыг санал болгож байна. Мөн хаан угсааны бүх хунтайж, гүнж нарыг одоохон явуулна гэж хүсэх байна.

Луи -   Тийм ээ, тэд явах ёстой. Би үлдэнэ.

Хиа -   Хааны гэр бүл илүү аюул багатай газарт байх нь зүйтэй.

Түш өв - Метз бол Европын хамгийн хүчтэй бэхлэлтүүдийн нэг.

Хиа -   Та энд байх аюултай.

Мэри - Бага хатан, авхай нарыг одоохон явуул, гэвч би энд нөхөртэйгөө хамт байна... ...

Бурж - Баяртай.***01,49,35***

Морьт -   Эрхэм дээдэс ээ, танаас даруихан буцахыг шаардаж байна.

Түш 1 -   Парисаас хоёр дахин хол зайтай Рамбуйет рүү нүүдэллэх нь илүү аюул багатай.

Луи -   Би оггон зайлдаг хаан болохгүй.

Түш 1 -   Энд хэтэрхий аюултай.

Түш өв - Ядаж л хатныг хүүхдүүдтэй хамт явуул.

Мэри - Би хааны дэргэд байна.

Цэн эр -  Тэдний эхнийх нь хотод ирлээ.

Луи -   Бид энд үлдэнэ.***01,50,27***

Цэрэг -    Хатхныг хамгаал, авхай. Тэд хатныг хороохоор ирж байна... ...

Мэри - Селин, битгий ай. Хүүхдүүдийг авъя.*/францаар/***01,54,58***

Луи -   Нимбэгний модот гудамжаа бишрэн харж байна уу?

Мэри - Салах ёс хийж байна.

 

Кино зохиолыг бичиж найруулсан -    Софиа Коппола.

Продюсер -  Росс Катз. Сфиоа Коппола.

Бичиг -    Антониа Фрэзэрын “Мэри Антуайнетт: Аян Зам” романаас сэдэвлэн бүтээв.

 

Төгсөв

2020 он

 

Ав -     Австри, Франц хоёр улсын хоорондох нөхөрлөлийг ураг барилдаж батжуулах ёстой. Миний отгон охин Антуйан, Францын хатан хаан болно.

Хуаг -  Сүйт бүсгүй гадаад улсын ордны юуг ч авч үлдэж болдоггүй заншилтай юм.

Найруулагч - Софиа Коппола.

Ав -     Чи ирээдүйг төлөөлнө. Хүн бүрийн харц чам дээр тусна.

Эм хаж - Яг хүүхэд шиг харагдаж байна.

Бичиг -    “Орчуулгын Алдаа” киноны Академийн шагналт зохиолч.

Бичиг -    15 насандаа тэрээр сүйт бүсгүй болжээ.

Мэри - Тэгэхээр, би таныг түлхүүр хийх сонирхолтой гэж дуулсан?

Луи -   Тийм ээ.

Шар ав - Хэр удаан тэсэхийг нь харвал сонирхолтой байхсан.

Бүдка -   Тэр залуу хосууд юу болоод байгаа юм?

Ду бар -  Сүйрэл.

Мэри - Энэ бол инээдтэй хэрэг.

Хуаг -  Энэ бол, авхай, Версаль.

Бичиг -    19 насандаа тэрээр хатан болжээ...

Хиа -   Хатныг урлагт элэгтэй болов уу гэх байна.

Мэри - Арай хэтэрчихээгүй биз дээ?

Гомо - Үгүй дээ.

Бичиг -    20 насандаа тэрээр домог болсон юм.

Эм ? - Галзуу юм шиг үрэлгэн.

Эр ? -  Францын ард түмэн өлсөж байна.

Түш -  Хаан, хатан хоёр их бодлогогүй байна.

Мэри - Тэд ийм инээдтэй мэдээнээс залхдаггүй юм уу?

Эм ?- Та ямар нэг юм хийж чадахгүй гэж үү?

Мэри - Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Бичиг-     Цуу яриа.

Эм ???? -      Тэр үүрээр бутан дунд элдвийн эрстэй хамт байсан.

Бичиг -    Гүжирдлэг.

Фэр -   Тэр нилээн муу нэртэй.

Бичиг -    Секс... Алдар хүнд.

Эм ? - Тэр бол аймшигтай хатан.

Мэри - Хүмүүсийн урмыг хугалвал би өөртөө их гутрах болно.

Бичиг -    Хувьсгал.

Хиа 1 -    Бастиллийн бэхлэлт рүү уурссан олон дайрлаа.

Гол дүрд -     Кирстэн Данст...

Хиа 2 -    Зуу зуун зандалчид байгаа. Бас тэд хүлээж байна.

“Мэри Антуайнетт”

Back to episodes Go home