USK 17

Farmer's Wife Saves Billionaire! Hidden Identity Revealed as

His Savior & Mother of His Heir

Үргэлжлэх хугацаа: 126мин

Орчуулсан Ж.Тамир

 

Дүрүүд:

Жиан: эр, Жиан Юанжоу, компаний захирал

Ли: эм, тосгоын эмэгтэй Шуниан

Хао: эр, Шунианы хүү Сун Хаояан

Эмээ: Хаояаны эмээ

Бэр: Хаояаны эхнэр

Ж: эр, Хаояаны хадам аав Жао

Ву: эм, Ву Хаояаны хадам ээж Ливей

Тан: эм, Жиан захирлын бэр эгч

 

Эр:  бушуул. Жиан Юуанжоуг алдаж болохгүй шүү.

Эр: Хурдан яваарай.  Босс тэрнийг барьсан хүнийг том шагнана гэсэн.

Эр: Зогс.

Жиан: Чшш...

Ли: Яаж байна аа?

Жиан: Намайг хүн хөөж байгаа. Надад тусалчих.

Ли: Тийшээ нуугд.

Жиан: за.

Эр: Энд алга. Өөр  газар очиж хайя.

Ли:  Гараад ир. Тэд нар явчихлаа. Яаж байна аа?

Жиан: Надад эм уулгачихсан. Надад тусал.

Ли:  Намайг тавь.

Жиан: Би хэлсэн болгоныг чинь хийнэ. Хүссэн болгоныг чинь хийж өгнө.

******************

Ли:  Би үнэхээр тэрэнтэй унтчихаж.

Жиан: төсөл шалгахаар ирсэн биш, ахдаа хууртаж, эм хүртэл уучихдаг. Уучлаарай. Өнгөрсөн шөнө...

Ли:  Өөдгүй новш. Чи хэн юм? Яагаад намайг ингэж байгаа юм?

Жиан: Надад эм уулгачихсан юм аа. Чи миний эмэгтэй болсон болохоор би хариуцлгаа хүлээнэ ээ.

Ли:  Чи...

ЭМЭЭ:   Шаниан, чи хэнтэй яриад байгаа юм? Зүгээр үү?

Ли: Ээж яагаад ирдэг билээ? Хурдан нуугд.

Жиан: Би нуугдахгүй. Би хариуцлагаа хүлээнэ гэсэн. Амалсандаа хүрнэ.

Ли:  Чи...

ЭМЭЭ:  Шаниан. Би орлоо шүү.  Чи... та нар...

Ли: Ээж ээ. Энэ... энэ хүн...

ЭМЭЭ:  Шаниан, чи 20жил хөгшийн намайг ганцаараа харж асарсан. Хаояаныг өсгөхийн тулд яаж зовж, шаналсныг чинь би сайн мэднэ. Чи одоо л ухаан орж, хүнтэй суухаар шийдэж. Ээж нь чиний өмнөөс баяртай байна.

Ли: Ээж ээ. Таны бодож байгаа юм биш ээ.

ЭМЭЭ:  Шаниан аа. Ээж нь уурлааагүй ээ.

Ли: Ээж ээ.

ЭМЭЭ:  Чамайг жаргалтай байгаасай гэж хүсч байна.

Ли: Ээж ээ. Хаояан ийм том болчихоод байхад би юу гэж хүнтэй суух юм бэ?

Жиан: Шаниан. Хүүтэй байсан ч  хамаагүй ээ. Би өөрийн хүү шиг санах болно. Би тусалж чадна.

Ли:  Юунд туслах гэж? Миний хүү аль хэдийн тосгоны даргын хүргэн болсон. Би ээжийнхээ дэргэд байна. Хаашаа  ч явахгүй. Хурдан явж үз.

Жиан: Явахгүй ээ.

Ли: за яах вэ. Чи явахгүй бол би явъя.

Жиан: Хөөе.

ЭМЭЭ:  Шуниан.

Жиан: Шуниан. Би хийе. Шуниан. Нааш нь өгчих. Одооноос хүнд юм өргөхөөр бол надаар хийлгэж бай. Хөөе. Шуниан.

Ли: Ээж ээ. Ээж ээ, гадаа ийм байхад ээжийг яаж эмнэлэгт хүргэх вэ?

Жиан: Шуниан. Борооны цув оллоо.  Эгчийг үүрээд эмнэлэг явъя.

Эр: Сүүлийн үед бие нь тааруу байсан уу?

Э : Толгой нь эргээд, цээж давчдаад байсан.

Ли: Энэ хүн байгаагүй бол өнөөдөр тэсэхгүй байсан байх. Энэ хүнд амьдралаа даатгаж болох байх. Энүүгээр  арч.

Жиан: Шуниан. Надтай ярихаар шийдээ юу? За.

*****************

Жиан: Шуниан. Би ирлээ.

Ли: Юанжоу. Чи хэлсэн үгэндээ хүрнэ биз дээ?

Жиан: Шуниан. Надтай гэрлэхийг зөвшөөрч байгаа юм уу?

Ли: Тийм. Зөвшөөрч байна.

Эр: Жиан захирал аа.

Ли: Жиан захирал аа?

Эр: Жиан ноёнтон, арай гэж таныг оллоо. Танай компани дээр хэрэг гарсан. Босс хурдан ир гэж байна.  

Жиан: за. Шуниан. Надад жаахан ажил байна. Дуусгачихаад хүрээд ирье. Санаа битгий зов. Нэг сар л хүлээчих. Сарын дараа би ирээд чамтай гэрлэнэ.

Ли: За.

Эр: Жиан захирал аа. Энэ...

Жиан: Айх хэрэггүй. Аав маань компаниа надад өвлүүлж өгсөн. Тэрнээс болоод ах надад үргэлж дургүйлхдэг юм. Би очоогүй хэд хоносон болохоор компаний эрх мэдлийг авах гэж хичээж байгаа биз.

Эр: Жиан захирал аа, та үнэхээр тэр тосгоын эмэгтэйтэй гэрлэх юм уу?

Жиан: Тийм ээ. Тэр л миний эхнэр болоход тохирох хүн.

Нэг сарын дараа.

ЭМЭЭ:  Шуниан аа.

Ли: Ээж ээ.

ЭМЭЭ:  Шиао Жианыг хүлээж байгаа юм уу?

Ли: Үгүй ээ. Хаояаныг. Гурван сар болоод ирж байна гэсэн. Би тооцож үзсэн. Өнөөдөр ирэх ёстой. Юанжоу ч гэсэн явахдаа өнөөдөр ирнэ гэсэн. Тэр хоёрыг танилцуулахад тохирох юм байна гэж бодоод л.

ЭМЭЭ:  Хаояан тэр хүүхэд, чамайг сайн хүнтэй болсныг мэдээд баярлах байх.

Ли: Тэгж л найдъя.

ЭМЭЭ:  За, болж. Чи хүлээж бай. Би явж тахиагаа хооллоё.

Ли: Болгоомжтой яваарай.

ЭМЭЭ:  за.

Ли: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Зүгээр үү? Ээж ээ?

Эр: Бие нь их ноцтой байна. Энд эмчилж чадахгүй. Хурдан том эмнэлэгт аваач. Гэхдээ?

Ли: Гэхдээ юу гэж, эмч ээ?

Эр: том эмнэлэгт их л үнэтэй байх байх. 50мянган юань бэлдээд яваарай.

Ли: 50мянган юань аа? Яасан их юм бэ?

Эр:Хамгийн багадаа л тийм болно. Хурдан буцаад яв. Ямар нэг арга бодож ол.

Ли: Эмч ээ. Эмч ээ. 50мянган юань. Би хаанаас 50мянгыг олох болж байна аа?

ЭМЭЭ:  Хаояан. Хаояан.

Ли: За,  ээж ээ. Хаояан байгаа шд. Бид хоёрт заавал тусална. Явъя. Ээж ээ. Хаояан дээр очъё.    

*******************

Жиан: Шуанчиао мужид байдаг салбарт мэдэгд, урьдчилаад бэлдэж байг. Би Шанианыг Ронченд авчирна.  Нээрэн, Сун Хаояаны хадам аавын үйлдвэр манай компанитай хамтарч ажилламаар байна гээд байсан. Шалгаж үзээд боломжийн байвал тэднийг хэдэн том захиалга өгчих. Манай Жиан групийн хамтарч ажилладаг компаниудын жагсаалтад оруулчих.

Ту: Мэдлээ.

********************

Ли: Ээж ээ. Би явчихаад ирье, за юу?

Эр: Хөөе хөөе хөөе. Хаачих нь вэ?  Энэ чинь манай тосгоны тэргүүн баян, тосгоны дарга Жао овогтын үйлдвэр.

Ли: хүлээгээч. Сайн уу. Би Сун Хаояаны ээж байна. Яаралтай уулзах хэрэг байна. Намайг оруулчих л даа.

Эр: Даргын хүргэн нь айлын ганц хүүг өнчин гэж сонссон. Тэгээд л тэдний хүргэн болж орсон гэсэн. Өөрийгөө хар л даа. Хараажийн ядуу юм байж. Хаанаас ирчихээд хамаатан гээд байгаа юм? Өөрийгөө ичгүүртэй байдалд оруулаад хэрэггүй. Бушуу явж үз.

Ли: Үгүй ээ, үгүй. Би үнэхээр Сун Хаояаны ээж нь байна. Тэгвэл дуудаад өгчих.

Эр: Боссын хүргэнтэй хүссэн үедээ уулзаж болно гэж бодоо юу? Чамтай үрж байх цаг зав алга. Хурдан яв.

Ли: хаояан. Хаояан. Хаояан. Эмээ чинь өвдчихлөө. Хурдан гараад ир. Хаояан.

Эр: Энэ муу чинь. Юундаа хашгичаад байгаа юм? Муу эм, намайг ажилгүй болгох гээ юу? Хурдан яв. Тэгэхгүй бол хохь чинь болно шүү.

Ли: Би Сун Хаояаны ээж мөн байна аа.

Эр: Чи...

Хао: уучлаарай, ах аа. Миний ээж.

Эр: Цаашаа...

Ли: Хаояан. Ашгүй чамтай уулзлаа.

Хао: Би завтай болохоороо очино гэж хэлсэн шдээ. Ямар ч хэрэггүй бол битгий ир гээд байхад.

Ли: Айгаад яахаа мэдэхгүй болоод л. Эмэээ чинь өвдчихсөн.

Хао: Эмээ өвдсөн юм бол эмчид үзүүлээч дээ. Над дээр ирж яах юм?

Ли: Би  ч гэсэн төвөг удмааргүй л байна. Гэхдээ... сүүлийн хоёр жил олигтой ургац аваагүй. Хадгалж хуримтлуулсан мөнгө ч байхгүй. Өөр ямар ч аргагүй болоод л чам дээр ирлээ.

Хао: Эхнэр намайг байнга хянадаг болохоор надад ямар ч мөнгө байхгүй ээ.

Ли: Ээж нь чамаас мөнгө гуйж байгаагүй. Надад зээлүүлж байна гээд бодчих. Би дараа заавал эргүүлж өгнө за юу?

Хао:  Байгаа нь л энэ. Энийг ав.  

Ли: Хүрэхгүй ээ. Энэ хүрэхгүй.

Хао: Хүрэхгүй... хэд хэрэгтэй юм?

Ли: Эмчийн хэлснээр... багадаа 50мянга гэсэн...

Хао: Тавь... мянга аа? Галзуураа юу? Сайн сонс. Надад байгаа нь л энэ. Авна уу байна уу, өөрөө мэд. Хурдан яв. Аваад хурдан яв.

Бэр: Сун Хаояан. Юу хийгээд байгаа юм? Сун Хаояан, юу хийгээд байгаа юм?

Хао: Эхнэр. Эхнэр. Миний буруу. Тавин мянга хэрэгтэй гэсэн. Би өгөөгүй.

Ли: Бэр ээ. Намайг зээлж байна гээд бодчих. Би заавал буцааж төлнө.

Жиан: Шуниан, хүлээж байгаарай. Би чамайг нэр төртэйгээр Жиан овогтынд дагуулж очино. Би чамтай жирийн сайхан хосууд байхыг хүсч байна.

Бэр: Аав аа, ээж ээ. Та хоёр хаачих нь вэ?

Ж: Миний охин дуулаагүй юм уу? манай Шиаочао тосгонд чухал хүн ирэх гэж байна. Рончэний тэргүүн баян манай Шиаочао тосгоны эмэгтэйд сайн болоод эхнэрээ болгож авах гэж байгаа гэж байна. Манайх Шиаочао тосгоны хамгийн алдартай гэр бүл байхад хэн биднийг дорд үзэх юм? Энэ боломжийг ашиглаад Рончэний тэргүүн баянтай дотносох юу нь л хэцүү байв гэж?

Ву: Тэр хүн өөрөө эхнэрээ аваачих гэж ирж байгаа гэсэн. Энэ боломжийг алдаж болохгүй. Жаожао, Хаояан та хоёр  ч гэсэн хурдан дагаад яв.

Бэр: За. Рончэний тэргүүн баянтай би  уулзаж үзээгүй.

Ли: Хадам ээж маань өвдчихсөн. Яаралтай эмчлүүлэх мөнгө хэрэгтэй байна. Надад мөнгө зээлүүлчих тэгэх үү? Би заавал буцааж төлнө өө.

Ву: Энэ хүн чинь... жирэмсэн байна.  Энэ хүн... жирэмсэн байна.

Хао: Яаж жирэмсэн байх юм. Ээж 40 гарсан бэлэвсэн эмэгтэй байж. Яаж жирэмсэн байх юм?

Ву: Яах аргагүй жирэмсэн байна. Баттай:.

Ж: Өдий насалчихаад ичих нүүр алга уу?

Бэр: Ийм ээж байдаг юм уу?  Сэжиг хүрчихлээ байна. Үхэх гэж байж эцэгүй хүүхэд төрүүлэх гэж байдаг.

Хао: Та яахаараа ийм ичмээр юм хийж явдаг юм?

Ли: Тийм биш ээ. Тийм биш. Чиний бодож байгаа шиг юм биш.

Ж: Наадахаа харж бай. Мужийн дарга аа. Таныг өөрийн биеэр ирж биднийг баярлуулна гэж бодсонгүй. Баярлалаа.

М: Жао захирал аа. Та ингэхэд Рончэний тэргүүн баян Жиан ноёныг яаж мэддэг юм?    Тэрнийг танай Жао овогтын груптэй хамтарч ажиллахыг хүсч байгаа гэж би сонссон.

Ву: Ашгүй дээ, сайхан мэдээ байна. Манай Жао овогтынх тэгвэл улам сайхан болох нь.

М: Тэд нар бас Сун Хаояанд энэ ажлыг даатгана гэж байна лээ.

Бэр: Хань аа, чи мундаг юм аа.

Хао: Сайн эхнэртэй гэрлэсэн болохоор л тэр шүү дээ.

Бэр: Мэдээж шд. Манай Жао овогтын л ач.

М: За за, би буцаад явлаа. Мужийн төв дээр очиж бэлдэх юм байна.

Ж: Дарга аа, баярлалаа.

Ву: Болгоомжтой яваарай.

Ж: Хачин л юм даа. Би юу ч хийгээгүй байхад. Энэ бялуу яагаад гэнэтхэн өвөр дээр унаад ирдэг билээ?     

Хао: Тэр баян хүн миний чадварыг олж харсанаас зайлахгүй.

Бэр: Инээгээд байгаа юм уу? Сайн үйл хол дуулдахгүй, муу үйл амны зугаа гэдэг байх аа. Ээжээсээ ичихгүй байна уу? Тэр баян хүн мэдэх юм бол чамайг тэгж үнэлэх үү?

Ли: Хаояан. Энэ хүүхэд эцэггүй хүүхэд биш ээ. Эцэг байгаа.

Ву: Үгүй ээ, үгүй. Манай Жао овогтынх ийм сайхан юм болох гэж байхад энэ хүнээс болж сүйтгүүлж болохгүй.

Бэр: яг үнэн, ээж ээ. Хаояанд ийм том хариуцлага хүлээлгэх гэж байхад. Тэр баян хүн мэдчихвэл... Хаояан сайн явж байж л би амжилтанд хүрнэ шд. Энэ хөгшин эмэгтэйгээс болж сүйтгэж болохгүй.

Ли: Хаояан. Эд нарын хэлэхийг сонсох хэрэггүй.

Хао: Амаа тат. Танаас болж байгаа юм. Ичихгүй ийм юм хийж байдаг. Аав аа. Надад тусал л даа. Танаас өөр надад зааж зөвлөх хүн алга.

Ж: Хэн нь мэдэгдэхгүй хүнээс жирэмсэн болж байдаг. Ийм ичгүүргүй эм байх гэж. Энэ эмийг Сун овогтын бунханд аваачиж, амиар нь нүглийг нь цайруулах хэрэгтэй.      

Ли: Юу гэнэ ээ? ....

************************

Ж: Сун овогтын бунханд аваачиж, амиар нь нүглийг нь цайруулах хэрэгтэй.

Ли: Юу гэнэ ээ? Хүн ир. Чирээд яв.

Жиан: Шуниан. Шуниан. Хоёр минут өгье. Эзэгтэйн байгаа газрыг ол.

Ту: Мэдлээ. Жиан захирал аа, Эзэгтэй Сун овогтын бунханд байна гэж байна. Нэг юм болсон юм шиг байна.

Жиан: Юу?

Ли: Хаояан. Надад итгэ л дээ.

Хао: Аваад яв.

Жиан: Шуниан. Юу хийгээд байгаа юм? Хурдан боль. Юу хийгээд байгаа юм? Хурдан боль. Шуниан. Чи зүгээр үү?

Ли: Зүгээр ээ.

Ж: Хэн энд ирчихээд төвөг удаад байгаа юм?

Ту: Жиан захирал аа, эзэгтэй Сун овогтын бунханд байна гэж байна. Нэг юм болсон юм шиг байна.     

Жиан: Юу? Шуниан одоохондоо миний хэн болохыг мэдэхгүй.       Олон хүн дагуулаад очвол Шуниан айх байх. Чи надтай Сун овогтын бунханд оч. Та нар эндээ хүлээж бай.

Хао: Манай ээжтэй ямар холбоотой юм? Тэрний гэдсэнд байгаа зулбага чинийх үү?

Жиан: Миний хэн болохыг мэдэх эрх чамд байхгүй. Шуниан миний сүйт бүсгүй.    

Ву: Энэ Ли Шуниан гэдэг хөгшин эмийн амраг нь байх нь ээ.

Хао: Ээж ээ. Ийм хүнтэй ичгүүргүй юм хийж явах гэж дээ. Таарсан таар шуудайнууд.

Ву: ганц бие ээж байж. Хөгшин ганц бие эртэй яг таарна.

Ту: Амаа татацгаа. Та нарын өмнө хэн зогсож байгааг мэдэж байна уу? Энэ хүн бол...

*********************

Ту: Амаа татацгаа. Та нарын өмнө хэн зогсож байгааг мэдэж байна уу? Энэ хүн бол...

Жиан: Хөөе.  Та нар Шунианд яаж ханддагийг харъя.

Ж: Яагаад хэлүүлэхгүй байгаа юм? Хэн ч биш болоод л тэгж байгаа юм. Сайн сонс. Би Шиаочао тосгоны дарга байна. Манай Шиаочао тосгонд байгаа цагт би хуруугаа хөдөлгөхөд л чи байхгүй болно.

Жиан: Нэг муу тосгоны дарга байж их том ярьж байх шив.

Хао: Миний аавтай яаж яриад байгаа юм? Сайн сонс. Манайд Рончэний тэргүүн баян бид нартай хамтарч ажиллахаар ирж яваа. Яг одоо хурдан сөгдөөд уучлалт гуй.

Жиан: Ямар ч утгагүй юм ярьж байх шив. Чам шиг төрсөн эхийгээ ч хайрладаггүй хүн яаж ч тийм хүнтэй ажиллах юм билээ.

Хао: Чи...

Ж: Сургах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол намайг уурлуулахаар яадгийг мэдэхгүй байх шиг байна. Хүн ир. Энийг зод.

Ли: Үгүй ээ, үгүй, битгий. Би уучлалт гуйя. Би уучлалт гуйя.

Жиан: Шуниан. Яаж байгаа чинь энэ вэ? Хурдан бос.

Ли: Худ аа. Тэгж болохгүй. Тосгоны дарга аа. Жао дарга аа. Юанжоуг явуулчих. Бүгд миний буруу. Тэд нарыг явуулах юм бол намайг яасан ч болно. Уучлаарай.

Ву: Ичих нүүргүй эм. Хэний өмнөөс гуйгаад байгаа юм? Сайн сонс. Та хоёр... та хоёр хоёулаа эндээс амьд гарахгүй.

Жиан: Миний эмэгтэйд хүрээд үзээрэй.

Ву:. Хань аа. Намайг алгадчихлаа.  Тосгоны даргын эхнэрийг алгадна гэнэ ээ. Та нар энэ хоёрыг босч чадахгүй болтол нь зодоодох. Өнөөдөр би заавал өшөөгөө авна.

Ли: Болохгүй ээ. Тэгж болохгүй. Тэгж болохгүй. Тосгоны дарга аа, гуйж байна. Би мөргөе.

Жиан: Шуниан.

Ли:. Уучлаарай. Уучлаарай.

Жиан: Шуниан. Шуниан. Хурдан босоод ир.

Ли: Тэрнийг явуулчих л даа. Юанжоу. Чи мэдэхгүй. Энэ хамгаалагч гээд байгаа хүмүүс бүгд манай эндхийн дээрэмчид. Чамайг үнэнээнээ үхтэл чинь зодож мэднэ.

Жиан: Шуниан. Битгий ай. Эд нар яаж ч чадахгүй.

Ву: та нарын хэн нь ч зугтаж чадахгүй. Наад гэдсэнд чинь байгаа зулбасага ч ялгаагүй.

Жиан: Юу гэнэ ээ? Шуниан. Чи жирэмсэн юм уу?

Ву: Хөөе. Жирэмсэн гэдгийг мэдээгүй байх нь ээ. Арай энэ хүүхэд нь өөр хүнийх юм биш биз дээ?

Ли: Үгүй ээ. Үгүй. Надад өөр хүн байхгүй. Чиний хүүхэд.

Жиан: Шуниан. Сайн байна. Би аав болох нь. Шуниан, битгий санаа зов. Би эднийг зүгээр өнгөрөөхгүй.

Хао: Юу гэнэ ээ? Та нарт  ичих нүүр алга уу?

Бэр: Хэдэн настай билээ дээ? Тэврэлдэж, үнсэлдээд л. Заваан юм аа.

Ву: Хань аа. Энэ хоёр ичгүүргүй амьтныг тэр баян хүнд харуулж болохгүй шүү. Нүд нь хорсох байлгүй. Хурдан хөдөл.

Ж: Юугаа хийгээд зогсоод байгаа юм? Хурдан барь. Тэр хүнийг ирээд явсны дараа та нарын учрыг олно оо, гайгүй.

Жиан: Сон туслах.

Ту: Мэдлээ.

Ж: за яах вэ. Эсэргүүцэж байгаа юм биз дээ?  Бүгд дайраад.

Жиан: Наад нохой шиг нүдээ нээгээд хар. Дахиад төвөг удах юм бол өөртөө гомдоорой.

Хао: Юу вэ?

Ж: Яаж ийм байдаг билээ? Энэ нэрийн хуудсан дээр Рончэний тэргүүн баяны нэр байна. Сая тэр туслах нь Жиан захирал гээд байсан. Арай... үнэхээр Рончэний тэргүүн баян...

Ву: Хань аа, хий юм хараад байгаа юм уу? Энэ яаж Рончэний тэргүүн баян байдаг юм?

Бэр: Тийм шдээ, аав аа. Нэрийн хуудсаар юуг батлах юм?

Хао: Аав аа. Энэ хуурамч байхаас зайлахгүй. Хуурамч нэрийн хуудас байх.

Бэр: Яг үнэн. Аав аа. Ли Шуниан хичнээн хөгшин билээ дээ. Дээр нь бэлэвсэн. Жиан баян юу гэж тэрэнтэй гэрлэдэг юм?

Ж: Охиным хэлдэг  зөв.  Үнэхээр тэргүүн байн Жиан байсан бол ийм сохор байх боломжгүй.

Ву: Хань аа. Мужийн даргын хэлснийг мартаа юу. Тэр тэргүүн баян машины цуваагаар эхнэрээ авахаар ирж байгаа гэсэн. Юу гэж энд байх юм?  

Жиан: Мужийн даргыг дуудаад, тэр хүнээр би жинэхэнэ үү, хуурамч уу гэдгийг хэлүүлээд өгье.

Ж: Юу? Тэр тэр тэр үнэхээр мөн бол... үнэхээр тэргүүн баян мөн бол... тэгвэл... энэ эмэгтэй тэрний эхнэр болж таарлаа.

Ву: Хань аа. Энийг шалгуулах гээд хүн явуулчихсан биз дээ. Тэр хүн удахгүй ирэх байх. Жаахан хүлээвэл үнэнийг мэдэж болох байх.

Ж: За. Эхнэрийн хэлдэг зөв.

Эр: Тосгоны дарга аа. Тэргүүн баян ирчихэж.

Ж: Юу? Тэргүүн баян мөн гэсэн үг үү?

********************

Ж: Юу? Тэргүүн баян мөн гэсэн үг үү?

Эр: Тосгоны дарга аа. Тэр хүний цуваа уулын    бэлд ирчихсэн, зогсож байна лээ. Удахгүй наашаа ирэх байх.

Ж: чамд хууртах дөхлөө.

Ву: Ли шуниан. Ли Шуниан. Ямар хүн олсоноо хар даа. Тэр хүний нэрийг барьж жүжиглэж байдаг. Үхэхийг хүссэн юм байх даа.

Ли: Тийм биш ээ. Юанжоу надад туслах гэж тэгж байгаа юм. Албаар худлаа яриагүй.

Ву: Хэн чиний үгэнд итгэх юм? Хань аа. Энийг баян хүн болж жүжиглэсэн гээд барьж аваад тэр хүнд өгвөл манайх баян бас эрх мэдэлтэй болох юм биш үү?

Бэр: Тийм ээ. Манай Жао овогтынх зөндөө мөнгөтэй болно.

Хао: Эхнэрийн хэлдэг зөв.  

Ж: Юундаа инээсэн юм? Юу ч мэдэхгүй юм байж маадгар байх шив. Хурдан миний өмнө сөхрөөд өршөөл гуй. Амийг чинь өршөөж магадгүй л юм.

Ту: Жиан захирлыг сөхөр гэнэ ээ. Үхмээр байна уу?

Ж: миний нүдэн дээр жүжиглэсээр л байх уу? Миний дургүйг их хүргэж байх шив. Сөхрөхгүй бол, яая гэх вэ. Шичао мужид байдаг Жиан компданий салбарын Яан менежер удахгүй энд ирнэ. Тэр үед яахыг чинь харж л байя. Хурдан барьж хорь.

Ту: Та нар тавихгүй юу?

Жиан: Шуниан. Шуниан.

Ли.: Юанжоу.

Жиан: Намайг тавь. Тавь гэж байна.

Хао: Хөөе, хар даа. Яан менежер ирж байна.

***************

Хао: Хөөе, хар даа. Яан менежер ирж байна. 

Ж: Жоу нарийн бичиг. Жоу нарийн бичиг. Яан менежер яагаа вэ?

О: Яан  менежер...

Я: Жиан захирал Шиаочао тосгон руу эхнэрээ авчрахаар явдна гэсэн. Би ирэахээр нь хамт очино. Чи түрүүлж очоод тосгоны даргад хурдан мэдэгдээд, тэрэнд туслаад Жиан захирлыг хүлээж авахад бэлд.

О: Мэдлээ. Би явъя.

Я: Хурдан яв.

О : Яан менежер намайг Жиан захирал Шиаочао тосгон руу ирж яваа гэж хэлүүлэхээр явуулсан юм. Та нар бэлдсэн юм уу?      

Ж: Өө. Бүгд бэлэн. Энэ хоёр нөхөр төвөг удаад байсан юм. Хөөе. Энэ хүнийг мэдэх үү?

О: Мэдэхгүй. Яасан?     

Ж: Энэ хүн... нэрийн хуудас барьчихаад өөрийгөө Жиан захирал гээд байна.

О: Энэ хүн. Менежер Яан Жиан захиралтай хамт эхнэрийг нь авахаар ирнэ гэсэн. Хэрвээ энэ хүн Жиан захирал байсан бол Яан захирал хамт байх ёстой доо. Луйварчин л байхгүй юу. Жиан захирлыг өнөөдөр Шиаочао тосгонд ирэх гэж байгааг хаанаас сонссоныг нь мэдэхгүй. Таныг хуурсан байна.

Ж: Жоу нарийн бичиг ээ, Жиан захирал ирэх гэж байхад... ийм юм хараха юм бол  яав ч олигтой юм болохгүй. Энэ хоёрыг яавал дээр вэ? Та хэл. Би таны хэлснээр хийе.

О: энэ хоёрыг цагдаагийн газар хүргэж өгсөн нь дээр байх.

Ли: Жоу нарийн бичиг ээ. Энэ хэрэг Юанжоуд ямар ч хамаагүй. Бүгд миний буруу. Намайг барь. Намайг барь.

О: Тавиач. Хаанаас ирсэн гуйлгачин бэ? Хүний үнэтэй хослолд бохир гараараа хүрээд. Өнөөдөр Жиан захирал ирэх гэж байгаа. төвөг удах юм бол... насаараа харамсана гэж мэд.

Жиан: Эндээс яв. Хурдан эндээс яв.

Ли: энэ хэрэг чамтай хамааралгүй. Жоу нарийн бичиг ээ. Бүгд миний буруу. Баримаар байвал намайг барь.

О: Миний харж байгаагаар та хоёр хамсаатнууд. Хоёуланг нь барьж аваад Жиан захиралд өгөх хэрэгтэй.

Ли: Болохгүй ээ. Болохгүй.

Жиан: Хн. Байж байгааг нь. Энэ хүмүүс Шунианы худууд. Тэрнийг барих юм бол тэднийг ч гэсэн барь.

Ж: Үгүй ээ, үгүй үгүй. Би тосгоны дарга. Энэ эмэгтэйтэй ямар ч холбоогүй.

Ву: Тийм ээ. Манай Жао овогтынх Ли Шунианых шиг ядуу айлтай  ямар ч холбоогүй.

Бэр: Тийм ээ, ямар ч холбоогүй хүмүүс.

Ли: Чи юу гэсэн бэ?... яагаад ингэж байгаа юм. Би энэ олон жил чамайг ганцаараа өсгөсөн. Хичнээн ядуу байсан ч гэсэн би чамайг сургуульд сургахын тулд чадах бүхнээ хийсэн. Идэх хоолгүй байсан ч би чамайг хоосон хонуулж байгаагүй. Чиний төлөө би өдөр шөнөгүй тариан талбай дээр ажилладаг байсан. Хүмүүс намайг муу хэлж байсан ч би айлаас айлаас дамжиж мөнгө зээлээч гэж гуйдаг байсан. Чиний дуртай юмыг авч өгөх гэж. Би чамайг өлсгөж, жаахан ч гэсэн зовоож үзээгүй. Гэтэл чи ийм юм хэлж байдаг. Чи хүн мөн үү? Та нар...

Жиан: Шуниан. Шуниан. Шуниан. Зүгээр үү?

Ли: Бид хоёрын хүүхэд...

Жиан: Хүүхэд та хоёрт муу юм болох ёсгүй. Битгий ай. Би ирсэн болохоор та хоёрыг аваад явна.

Ж: Яасан. Зугтана гэж бодоо юу?

О: Та хоёрыг зугтчихаар би Жиан захиралд юу гэж хэлэх болж байна?

Жиан: Шуниан, хүүхэд хоёрт ямар нэг юм болох юм бол та нар амиараа төлнө гэж мэд. Сон туслах. Хурдан эмч ол.

Ту: Мэдлээ.

Жиан: Замд саад болсон хэн ч бай, хариуг нь барь. Бас Яан менежерийг таван минутын дотор ир гэж хэл.

Ву: Хөөх. Үхэх гэж байж жүжиглэсээр байх шив.

Ж: Бүр донтчихсон юм биш үү?

О: Яан меженер удахгүй Жиан захирал, тэрний эхнэр хоёртой ирнэ. Та нар хүсэн гэж мэд. Хурдан барь.

Я: Больцогоо.

Ву: Яан менежер ирж байна. Ашгүй . одоо та нар хэргээ хүлээх болж дээ.

Ж: Яан менежер ээ.

О: Яан менежер ээ. Яан менежер ээ. Та хүрээд ирэв үү. Энд нэг хүн Жиан захирал болж жүжиглээд байна. Бид нар барьж аваад сургах гэж байна.

Я: Хурдан тонил. Жиан... Жиан захирал аа.

Бүгд: Аан? Жиан захирал аа?

*******************

Я: Жиан захирал аа.

Ж: Яан менежер. Та үнэхээр энэ хүн... энэ...

О: Яан менежер ээ, та андуураад байгаа юм уу? Энэ Жиан захирлыг дуурайж жүжиглээд байгаа хүн шд.

Ж: Тийм ээ, Яан менежер ээ. Энэ эмэгтэй энэ хоёр амрагууд гэсэн. Хоёулаа луйварчид.

Я: Амаа тат. Наад нүдээ нээгээд сайн хар. Энэ хүн Рончэний тэргүүн баян, манай Жиан групийн захирал. Жиан захирал аа. Миний чадваргүйгээс боллоо. Уучлаарай.

Жиан: Яан менежер. Доод хүмүүс чинь “их сайн” юм аа.

Я: Уучлаарай, Жиан захирал аа. Бүгд миний буруу.

Ли: Юанжоу. Чи яагаад тэргүүн баян болчихдог билээ?

Жиан: Уучлаарай, Шуниан. Би уг нь хэлье гэж бодож байсан юм. Даанч, чамайг мэдээд надтай гэрлэхгүй гэх байх гэж айгаад... тэгээд би боломж олдохоор хэлье гэж бодож байсан юм. Ийм  олиггүй амьтадтай таарна гэж үнэхээр төсөөлсөнгүй. Санаа зовох хэрэггүй. Би хүүхэд та хоёрт ямар нэг юм болохыг зөвшөөрөхгүй. Сон туслах. Хурдан эмч олоод ир.

Ту: Мэдлээ. Шуниан миний сүйт бүсгүй. Та нар хүнийг ингэж болдог юм уу? Манай хүүхдэд ямар нэг юм болох юм бол та нарыг зүгээр өнгөрөөхгүй гэж мэт. Яан менежер.

Я: Байна.

Жиан: Шунианыг дээрэлхэж, доромжилсных нь хариуг өг.

Я: Юугаа хийсэн юм? Хурдан эднийг сөхрүүл.

Хао: Жиан захирал аа. Бидний буруу.

О: Эд нар намайг хуурсан байна. Жиан захирал аа. Жиан захирал аа. Намайг уучил. Эд нар намайг хуурсан байна.

Ж: Мөнгө үрэхээс өөр юу ч мэдэхгүй тэнэг хог. Чамаас болоод  Жиан захирлыг уурлуулчихлаа. Эндээс зайл.

Ву: Жиан захирал аа. Миний буруу. Бүгд миний буруу.

Бэр: Бид нар бүгдээрээ буруутай.

Эр: Дарга аа, баларлаа. Үйлдвэрийн хаалган дээр байсан хөгшин эмэгтэй нас барчихлаа.

******************

Жиан: Цагдаагийн газар руу аваад яв.

Ж: Жиан захирал аа. Тэр хүн бид нартай ямар ч хамаагүй. Өвчнөөс болж нас барсан. Бид нартай ямар ч хамааралгүй.

Хар: Ээж ээ. Ээж ээ. Гуйж байна. Намайг авраач дээ. Би таны ганц хүү шдээ.      Энэ миний буруу биш. Энэ... энэ манай эхнэрийн буруу.  Би тэрнээс болж ингэсэн.

Ж: худ аа. Худ аа. Худ аа. Би худ чинь байна. Бид нарын өмнөөс хэлээд өг л дөө.

Ву: Тийм ээ. Худ аа. Чи Жиан захирлын эхнэр болох хүн. Бид нарын өмнөөс хэлээд өг л дөө.

Бэр: Хадам ээж ээ. Хадам ээж ээ.       Бид нарын буруу.. Бид нар дахиад тэгэхгүй ээ. Бид нарыг авраач дээ.

Ли: Сун Хаояан. Чи гадны хүмүүстэй нийлж хар багаас чинь хайрлаж өсгөсөн эмээгээ алсан.  Би та нарыг яасан ч өршөөхгүй.

Жиан: хурдан чирээд аваад яв. Нэгийг ч үлдээж болохгүй.

Хао: Ээж ээ. Ээж ээ, миний буруу. Намайг жаахан байхад та юу ч хийсэн уучилдаг байсан шд. Ганцхан удаа уучилчих л даа.

Ли: Сун Хаояан. Чи бид хоёрын холбоо тасарсан. Хойшид яаж амьдрахаа өөрөө мэд.  

Жиан: Аваад яв.

Хао: Ээж ээ._

Жиан: Шуниан. Хурдан эмнэлэг явъя.

********************

Ли: Юанжоу.

Жиан: Шуниан. Сэрчихэв үү.

Ли: Манай хүүхэд...

Жиан: Битгий санаа зов. Хүүхэд зүгээр.

Ли: Хадам ээж...

Жиан: Уучлаарай. Би оройтчихлоо. Гэхдээ чиний байдлыг бодоод үзсэн ч их гашуудаж болохгүй. Би тэрнийг Рончэний хамгийн том оршуулгын газарт нутаглуулсан.  Бие чинь сайжрахаар хоёулаа очъё.

Ли: Баярлалаа.

Жиан: Чи миний эхнэр. Миний хийх юм шд. Бие чинь дээрдэхээр...хоёулаа том хурим хийе.

Ли: би тосгоны нэг жирийн эмэгтэй. Би яаж захирлын эхнэр болох юм бэ?

Жиан: Өөрийгөө дорд үзэх хэрэггүй. Чи сайхан сэтгэлтэй, даруу хүн. Яагаад захирлын эхнэр болж болдоггүй юм? Гэхдээ одоохондоо бие чинь сайнгүй байгаа болохоор ядарч болохгүй. Тийм болохоор Хуримаа хойшлуулчихъя.

Ли: За.

Жиан: Ороод ир.

Ли: Энэ... энэ чинь...

Жиан: Шуниан. Чи миний төлөө их зовсон. Энэ бүгд чинийх. Хар даа, таалагдаж байна уу?

Ли: энэ хэтэрхий үнэтэй юм биш үү.

Жиан: Чи миний эхнэр. Энэ зэргийн юм юу ч биш. Би чамд хамгийн сайн гэсэн болгоныг өгнө. Алив, эзэгтэйд хувцасаа солиход нь тусал.

Ли: Шуниан. Үзэгслэнтэй байна. Шуниан. Хойшид би чамайг хэнд ч дээрэлхүүлэхгүй. Би чамайг  хорвоогийн хамгийн жаргалтай эхнэр болгоно.

***************

Тан: хүргэн ах хаана байна? Яагаад намайг нисэх буудлаас тосоогүй юм?

Эм: Жиан захирал...

Тан: Яасан гэж?

Эм: Эхнэртэйгээ байгаа.

Тан: Юу? Хэзээ эхнэртэй болчихсон юм? Би яагаад мэддэггүй юм?

Эм: Одоохондоо хуримаа хийгээгүй байгаа. Захирлтыг саяхан хэд хоногийн өмнө эхнэрээ хөдөөнөөс авчирсан гэж ярьж байна лээ.

Тан: Тэр нь хэн юм бэ? Яагаад хөдөө амьдарч байсан юм?

Эм: Миний сонссоноор, тосгоны эмэгтэй гэсэн.

Тан: Юу? Хөдөөний эмэгтэй? Эгчийг нас барснаас хойш хүнтэй суугаагүй байж тосгоны эмэгтэй авчирсан гэнэ ээ?  Энэ олон жил хүргэн ахын дэргэд надаас өөр хүн байгаагүй. Захирлын дараагийн эхнэр нь  би болох ёстой биз дээ? Тэгсэн чинь тэр суудалд тосгоны эмэгтэй суусан гэнэ ээ.

Эм: Тан авхай. Би таныг үнэхээр өрөвдөж байна. Тэгээд ч миний сонссоноор захирал тэрэнд их сайн гэсэн.

Тан: Тэрний юу нь тийм сайхан юм? Тэр муу эм... Юанжоугийн төлөө надтай өрсөлдөнө гэнэ ээ. Яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.

Эм: Түргэн зан гаргавал захирал уурлаж магадгүй.

Тан: тэгвэл бусдын гараар могой бариулахад болно. Явъя. Хайртай үеэл Жиан Яаняан дээрээ очъё.

******************

Ли: Ээж ээ. Ээж ээ. Хаояаныг би ганцаараа өсгөсөн. Надад тэгж хандана гэж би төсөөлж ч байгаагүй. Би энэ насандаа уучлахгүй.

Э:  Шуниан. Хаояаныг бодох хэрэггүй. Чи захирлаас тэрний амийг хэлтрүүлээч гэж гуйсан. Энэ чинь том өршөөл. Одоо чи ганцаараа биш. Тийм болохоор биеэ сайн бодох хэрэгтэй.

Ли: Би ганцхан хүүтэй. Тэр үед охиноо алдаагүй бол амьдрал өөр байх байсан. Миний охин. Энд ээжийгээ хүлээж байгаарай. Дуугарч болохгүй шүү. Миний охин. Ээжийгээ иртэл байж байгаарай... тэр хүмүүст хөөгдөж байхдаа би жалга руу уначихсан. Ухаан ороод охиноо авах гээд очсон чинь алга болчихсон байсан.

Э:  Болно оо, Шуниан. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Хэзээ нэгэн цагт охиноо олох ч юм билүү.

Ли: Тийм ээ. Баруун мөрөн дээр нь эрвээхий хэлбэртэй мэнгэ байсан. Тэр үед би чадваргүй байсан. Одоо... олж чадах ч юм билүү.

Э:  Чиний сайн байгааг хараад... сэтгэл амарлаа.

Ли: Ээж ээ. Санаа амар бай. Би заавал сайхан амьдарна.

*****************

Тан:  Би юугаараа дутуу  юм? Дургүй хүрчлээ.

Яан: нагац эгч ээ. Та ирсэн юм уу?  

Тан: Яаняан. Аав чинь тосноны эмэгтэйтэй сууна гэж байна. Хурдан харья.

Яан: Аан? Хэлээдэх. Хэн миний нагац эгчийг уурлуулсан бэ?

Эм: Авхай, та мэдэхгүй байна. Жиан захирал хаанаас ч юм мэдэхгүй нэг тосгоны эмэгтэй олоод... тэр хөдөөний эмэгтэйтэй гэрлэж, захирлын эхнэр болгоно гээд байгаа. нагац эгчийг чинь хүртэл дээрэлхээд байсан.

Тан: Ярих ч хэрэггүй. Юанжоу тэрэнд сайн юм чинь яалтай билээ? Намайг дээрэлхэх юу ч биш.

Яан: Нагац эгч ээ. Айх хэрэггүй. Миний хувьд та миний гэр бүл. Тэрэн шиг хөдөөний яаж миний хойд ээж болдог юм. Санаа зовох хэрггүй. Аав дахиад гэрлэсэн байсан ч, тантай л гэрлэх ёстой.

Тан: Яаняан. Би тэгж хэлээгүй ээ. Хүргэн ах хөдөөний эмэгтэйтэй гэрлээд манай тэргүүн баян, Жиан овогтынхыг элэг доог болгох вий л гэж айж байна.

Яан: Нагац эгч ээ. Та хэтэрхий зөөлөн байна. Юм л бол Жиан овогтыг бодох юм. Битгий санаа зов. Би тэр хөдөөний хүнийг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

*****************

Яан: Хэн миний ааваар оролдоод байгаа юм?

Ли: Миний багын төрхтэй ямар адилхан юм бэ? Арай, миний алдсан охин юм биш байгаа? Наннан. Чи мөн үү?

Яан: Хэн надад хүр гэсэн юм? Аав сайн байдаг болохоор миний хойд ээж болно гэж горьдох ч хэрэггүй. Миний ээж одоо ч аавын сэтгэлд байдаг юм. Хэн ч ээжийг орлож чадахгүй.

Ли:  Юанжоугийн охин байх нь ээ. Би хэнийг ч орлохыг хүсээгүй.

Яан: Мэдэж байвал болж дээ. Аав ээжид их хайртай байсан. Ээж нас бараад олон жил болж байгаа ч гэсэн энэ өрөөнд хүссэн нь ороод байдаггүй юм.  Өөр шиг чинь хөдөөний хөөсөн мантуу энд орж ирж байдаг. Энэ гэрийн эзэн болно гэж бодож байгаа бол эртхэн юмаа баглаад явсан чинь дээр. Тэгэхгүй бол харамсана гэж мэд.

Ли:  Би буруу бодож. Баян айлын их зантай эрх охин яаж миний охин байх вэ дээ?

Яан:  Юугаа харсан юм? хурдан яваач.

Ли:  Юанжоуг яв  гэхээс нааш явахгүй.

Яан: Аавын нэрээр намайг сүрдүүлнэ гэнэ ээ? Сайн сонс. Би аавын ганц охин нь. Надад юунаас ч илүү хайртай. Миний хэлсэн болгоныг биелүүлж өгдөг. Намайг зөвшөөрөөгүй цагт манай аав тантай яасан ч гэрлэхгүй. Энд цагаа үрэх хэрэггүй. Хурдан юмаа баглаад, явж үз.

Ли:  Юанжоуг хэлэхээс нааш явахгүй гэж би хэлсэн. Ганцхан тэр л намайг эндээс явуулж чадна.

Тан: Яаняан, хар даа. Ичих нүүргүй тосгоны эмэгтэй гэж энийг л хэлэх байх. Манай Жиан овогтын мөнгө, эрх мэдэлд шунаад салдаггүй наалт шиг наалдчихаж. Салахгүй юм байна л даа.

Яан:  Ямар сэжиг хүрмээр харагдаж байгаагаа мэдэж байна уу? Өөрийнхөө хогийг цуглуулаад эндээс хурдан яв гэж байна. Энэ бол Рончэний тэргүүн баян Жиан овогтын гэр. Хүссэн нь ирээд байдаг газар биш. Манай Жиан овогтынх өөр шиг хүнийг эзэгтэйгээ болгож чадахгүй.

Тан: Яг үнэн. Хурдан явж үз. Нохойноос дор амьтан.

Ли: Та нар хүн доромжлох эрх байхгүй.

Яан: Энийг хүн доромжлох гэдэг юм уу? Хүн доромжлох гэж юу байдгийг би өнөөдөр үзүүлье. Хүн ир. Энийг барьж бай.

Ли:  та нар яах гээ вэ?

************************

Яан: намайг түлхэнэ гэнэ ээ?

Ли:  Болохгүй. Ээж ээ. Уучлаарай. Уучлаарай. Таныг амьд байхад жаргааж чадаагүй. Үхсэний чинь дараа, зургийг чинь ч хамгаалж чадахгүй.

Яан: Юундаа гэмгүй царайлсан юм? Аав байхгүй байхад. Худлаа уйлаад хэнээр өрөвдүүлэх гээ вэ?

Тан: Яг үнэн. Яаняан, ийм хүмүүс их зальтай байдаг юм. анхнаас нь сайн сургахгүй бол болохгүй. Сайн сургаад өг.

Яан: Үхээ л биз. Надад ямар хамаатай юм?  Намайг сүрдүүлнэ гэж бодоо юу?

Ли:  Ийм жаахан байж яаж ийм хэрцгий байдаг байна аа? Үхсэн хүнийг ч хүндэлж  мэдэхгүй. Аав чинь чамайг яаж хүмүүжүүлсэн юм?

Жиан: Боль... боль.

Яан: Аав аа. Та ирчихэв үү. Та энэ...

Жиан: Юу болсон юм? Хэн ингэсэн бэ? Та хоёр халагдсан.

Эм: Жиан захирал аа. Бид нар Жиан овогтынхоос явж чадахгүй. Бид нарын буруу. Биднийг өршөөгөөч дээ.

Эм2: Биднийг өршөө.

Жиан: Зайл.

Яан: Аав аа.  Яагаад энэ хоёрыг шийтгээд байгаа юм? Энэ эм...

Жиан: Юу хийгээд байгаа юм? чи хий гээгүй бол энэ хоёр ингэж зүрхлэх үү? “энэ эм” гэнэ ээ? Удахгүй ээж чинь болох хүн. Ахмад хүнд ингэж ханддаг юм уу? Хүмүүжил байна уу? Хурдан Шунианаас уучлалт гуй.

Яан: Аав аа. Хөдөөний эмээс болоод намайг алгадаж байгаа юм уу? Намайг уучлалт гуй гэсэн үү?

Тан: Хүргэн ах аа. Ингэх хэрэг байгаа юм уу? Гэнэтхэн гадны хүн хүрээд ирэхээр Яаняан уурлах нь аргагүй шд. Та Яаняаныг хэзээ ч алгадаж байгаагүй. Анх удаа...

Ли: Хэтэрхий эрхлүүлснээс болоод ахмад хүнийг ч хүндэлж мэдэхгүй болж.  Жиан Яаняан. Заавал уучлалт гуй. Үгүй бол... намайг аав гэж дуудах хэрэггүй.

Яан: Уучлаарай. Бах чинь ханав уу?

Жиан: Яаж байгаа чинь энэ вэ?

Ли: Юанжоу, хэрэггүй. Хүүхэд жаахан байна. Бага багаар заахад болно.

Жиан: Өрөөндөө оч. Гэмээ ухаартлаа гурав хоног гарч болохгүй. 

Тан: Хөөе, Яаняан. Хүргэн ах аа. Яаняан.

Жиан: Чи ч гэсэн яв. Шуниан. Яаняаны ээж эрт нас барсан. Би тэрнийг хэтэрхий эрхлүүлчихсэн юм. өнөөдөр болсон явдалд уучлаарай.

Ли: Зүгээр ээ. Ойлгож байна. Хүүхэд жаахан байна.

Жиан: Чи Яаняаны ээж болох хүн. Хойшид тэрэнд сайн зааж сургаж байгаарай. 20жилийн өмнө Яаняаны төрсөн ээж намайг аварсан. Харамсалтай нь би энэ олон жил тэрнийг олж чадаагүй. Тэрнийг харсан ганц  хүн нь машинд мөргүүлээд ой санамжаа алдчихсан. Шуниан ирсэн болохоор Яаняаныг зааж сургана гэж найдъя.

Ли:  За. Ойлголоо. Яаняан намайг буруугаар ойлгоод байх шиг. Юунаас болж буруугаар ойлгосныг нь мэдэж, тайлах хэрэгтэй.

Жиан: гэрийн үйлчлэгч нар хүртэл дээрэлхэж байдаг. Нэг арга бодох хэрэгтэй. Шуниан. Удахгүй луут завины баяр болно. Би чамд зориулж үдэшлэг хийнэ ээ. Тэгж байж хүмүүс миний эхнэр хэн болохыг мэднэ. Бас бас чиний жирэмсэн болсныг зарлана. Тэгвэл чамайг хэн ч дээрэлхэж чадахгүй.

Ли: За.

*****************

Тан: Манай Яаняаныг хэн дээрэлхээ вэ? Юунд ингэж уурласа юм?

Яан: Тэр хөдөөний эмэгтэй л байхгүй юу. Аав намайг хэзээ ч ингэж хэлж байгаагүй. Одоо ч гэсэн надтай ярихгүй байна.

Тан: Мана Яаняан, аргагүй. Манай Яаняан хэзээ ингэж үзсэн юм?

Яан:  Нагац эгч ээ. Нэг юм бодож ол л доо. Намайг тэр хүнд дээрэлхүүлэхийг хараад зүгээр суугаад байх юм уу?

Тан: Яаняан, битгий санаа зов. Хэд хоногийн дараа хүргэн ах тэрэнд зориулж үдэшлэг хийх гэж байгаа гэсэн. Тэр үед би заавал өшөөг чинь авна.

Яан: Нээрэн үү? Тэрнийг сайн сургана шүү.

*******************

Ли:     Юанжоу.

Жиан: Шуниан. Хөөрхөн байна. Аяар хоёулаа хамт үдэшлэг болох газар руу явна. Чамайг бүгдэд нь танилцуулна аа.

Ту: Жиан захирал аа. Танд хэлэх чухал хэрэг байна.

Жиан: Яасан?

Ту: Тэр үед Яаняан авхайн ээжийг харсан бие хамгаалагч ухаан орсон. Тантай уулзмаар байна гэж байна.

Жиан: Тэгвэл Яаняаны төрсөн ээжийг хурдан олно гэсэн үг үү? Шуниан. Надад нэг ажил гарчихлаа. Чи түрүүлээд явж бай. Би удахгүй араас чинь очино.

Ли:  За.

******************** 

Тан: Юан Чиао. Дүү чинь сонирхолтой юм аа. Ганц ч үг хэлэхгүй сүйт бүсгүй дагуулж ирээд, тэр нь бүр хөдөөний хүүхэн шүү.

Х: Юу? Хөдөөний хүүхэн? Манай Жиан овогтынх Рончэний язгууртан айл. Юанжоу яаж бичиг үсэг тайлагдаагүй хөдөөний хүүхэд авчирч чаддаг байна аа?

У: Тэгвэл энэ үдэшлэгийг тэр гуйлгачин эмэгтэйд хийж байгаа юм уу?

Эр: Өнөөдөр дээд зиндааны олон хүн ирсэн. Тийм хүн харах юм бол манай Жиан овогтынх нүүр хийх газаргүй болно.

Ах: Ингэхэд энэ хүүхэд юу бодоод байгааг мэдэх юм алга. Энийгээ ядаж нууж болдоггүй юм уу? Ингэж сүржигнэх хэрэг байгаа юмуу? Маргааш сонин сэтгүүлүүд дээр хамгийн баян хөдөөний эмэгтэй гээд бичих байлгүй. Энэ янзаараа манай Жиан овогтын хувьцааны үнэ унах байлгүй.

Х: Аан? Тэг тэгвэл бид нар хохирох юм биш үү?

У: ганц муудсан алим торхонд байгаа бүх алимыг муутгана.

4: Яг үнэн. Муудсан алимнаас ч дор. Бас хөгшин, царай муутай гэж байна лээ. Ямар өөдгүй арга хэрэглэж Юанжоуг өвөртөө оруулсныг нь хэн мэдлээ.

У: Өнөөдөр тэрний өөрийгөө доромжлохыг харж л байя. Энд яаж зогсох нь вэ?

******************

Х: Хөөе. Тэр юун эмэгтэй вэ? Хөөрхөн юм бэ.

4: Их аятайхан эмэгтэй байна.

3: Зогс.       

У: Энэ хүн Яаняантай төстэй харагдаад байх юм.

Яан: Дуугаа тат. Надтай харьцуулах ч хэрэггүй. Цацагт хяруул байж галт шувууны өд наачихжээ.

Тан: Юун үнэр вэ?

Ли: Үнэр байхгүй ээ. Би дандаа саван хэрэглэдэг.

Тан: Хүргэн ах хаана байна? Чамтай хамт ирнэ гээгүй билүү?

Ли: Гэнэтхэн ажил гараад.

Тан: гэнэтхэн ажил гарсан юм уу? Эсвэл чамтай байхаасаа ичээд ирээгүй юм уу?

Ли: Үнэхээр гэнэтийн ажил гараад явсан.

У: Жиан захирал чамтай гэрлэнэ гэснийг сонссон. Харин чамайг тэрийг нь ашиглаад оронд нь орсон гэж байна лээ. Тэгээд жинхнээсээ гэрлэхээс аргагүй болсон гэсэн.

Ли: намайг энд байлгамааргүй байгаа бол би явлаа.

Тан: хөөе. Хаачих гээ вэ? Хүргэн ах ирээд чамайг харахгүй бол бид нарыг загнавал яах юм?

Х: Наргиа ч ойлгохгүй. Уйтгартай юм.

Ли: Та нар надтай анх удаа уулзаж байгаа. намайг мэдэхгүй байж яагаад над руу дайрч давшлаад байгаа юм?

Тан: Сонсов уу? Та нарыг өөр шиг нь сайн биш гэж байна.

*********************

Ту: Ирчихлээ.

Хам: Жиан захирал аа.  Яаняан авхайн төрсөн ээжийн зургийг олсон.

Жиан: Энэ... Яаняан байна шд. Яаняанийг ээжтэйгээ ийм адилхан гэж бодсонгүй.

Хам: Жиан захирал аа, энэ Яаняаны ээжийн 20жилийн өмнөх зураг. Одоо ямар болсныг бид нар мэдэхгүй байгаа.

Жиан: энэ зургийг Сун Яатсэн их сургууль руу явуул. Одоо царай нь ямар болсныг тооцоолж гарга гэж хэл.

Ту: Мэдлээ.

Жиан: Орой болох нь. Шуниан бид нарыг хүлээж байгаа. үдэшлэг дээр очоод хариу хүлээж байя.

******************

Ли: Өөрийнхөө амьдралыг хүн өөрөө л мэднэ. Миний яаж амьдарсныг би өөрөө л мэднэ. Та нарын юу гэж ярих надад хамаагүй. Гэхдээ Юанжоу надад хайртай гэдгийг би мэднэ.

Тан: Энэ муу эм.

Яан: хөөе. Юу гээд байгаа юм?

Ах: хөөе. Яаняан. Ичихгүй байна уу? Ээж чинь болох хүнтэй тэгж ярьж болдог юм уу?

Яан: Ийм хөгшин, царай муутай ээжтэй болмооргүй байна.

Эр: Жиан групийн хамгийн том гурван хөрөнгө оруулагч ирж байна гэж байна.

Ах: Бусад нь байг гэхэд гурван том хөрөнгө оруулагч Жиан овогтын хувьд маш чухал. Тэд нартай хундага тулгахгүй бол болохгүй. Юанжоу байхгүй байгаа болохоор чи оронд нь хундага тулга.

Ли: Хундага тулгах аа. Би архи ууж чадахгүй.

Ах: би дагуулаад явъя. Ирж байна. Ирж байна. Алив, наашаа наашаа. Ирчихлээ. Алив наашаа. Наашаа. Би танилцуулъя. Энэ... удахгүй манай бэр дүү болох хүн. Жиан Юанжоугийн сүйт бүсгүй. Ли Шуниан.

Эр: Жиан захирлын сүйт бүсгүй. Аль айлын охин юм?

Ли: Би... би хөдөөнийх л дөө.

Эр: Тэгвэл ямар нэг онцгой юм байж л таараа.

Тан: манай бэр эгч тахиа, нугас,галуу тэжээж чадна. Нэрээн бас гахай тэжээж чадна.

Эр: Жиан захирал аргагүй л бусдаас өөр хүн. Тэрэн шиг олоход хэцүү байх.

Ах: Алив, гурван хөрөнгө оруулагчтайгаа хундага тулгая. Алив. Төлөө. Хөөе хөөе хөөе. Хөөе.

Ли: уучлаарай. Уучлаарай.

Эр: Хөөе хөөе. Хэрэггүй ээ. Хэрэггүй. Зүгээр зүгээр.

Тан: Манай бэр эгч, юм үзэж нүд тайлаагүй, архи ч ууж үзээгүй болохоор архиа  тургичихлаа.

Эм: юм үзэж нүд тайлаагүй юм бол яах гэж авчирсан юм? хэнийг доромжлоод байгаа юм?

Эр: Захирлынх нь эхнэр ийм байхад Жиан овогтынх Рончэнд нүүр хийх газар олдох уу?

Ах: Жиан Юанжоу. Жиан Юанжоу. Гурван том хөрөнгө оруулагчийн дэмжлэгийг алдчихвал Жиан овогтынд яаж толгойгоо өргөхийг чинь харж л байя.

Х: Ийм бүдүүлэг хүн яаж эзэгтэй болдог юм?

Эр: Жиан овогтын нэрийг гутаачихлаа.

У: Жиан овогтынхоос зайл.

Бүгд: Жиан овогтынхоос зайл. Жиан овогтынхоос зайл. Жиан овогтынхоос зайл. Жиан овогтынхоос зайл. Жиан овогтынхоос зайл.

Жиан: Хэн нь хөөхийг чинь харъя. Уучлаарай. Би оройтчихлоо.

Эм: Юанжоу, надад хэлээдэх. Чи энэ хөдөөний  хүнтэй үнэхээр гэрлэх юм уу?

Жиан: Тэгнэ ээ. Аль хэдийн шийдсэн хэрэг.

Эм: Сайн бодсон чинь дээр шүү.

Жиан: Жиан Юанжоу би бодохгүйгээр хөдөлдөг хүн биш.

Эр: Юанжоу. Би чамайг багаас чинь мэднэ. Чи залуудаа чадварлаг, сайн байсан. Чамайг бага байхад аав чинь өндрөөр үнэлдэг байсан. Тийм болохоор нас барахаасаа өмнө Жиан групийг чамд өвлүүлсэн. Одоо байж байгаагаа хар даа. Хөдөөний  эмэгтэйд ухаанаа алдчихаа юу?

Эр2: Тийм ээ, Юанжоу. Бидэн шиг хүмүүсийн хувьд гэрлэлт хувийн асуудал биш. Эхнэр чинь  нас барсны дараа чи хөрөнгө чинээтэй айлын охинтой гэрлээгүй байж, ийм хүнийг эхнэрээрээ сонгож байдаг. Чи Жиан овогтын захирал, Рончэнийн тэргүүн баян. Чиний эхнэр Жиан овогтын төдийгүй Рончэний нэр нүүр байх ёстой.

Эм: Энийг чинь… бид нар зөвшөөрөхгүй.

Эр: Зөвшөөрөхгүй.

Эр2: Зөвшөөрөхгүй.

Жиан: та нар миний төлөө хэлж байгааг ойлгож байна. Гэхдээ би Ли Шуниантай заавал гэрлэнэ.

Эм: Тэрэнтэй гэрлэх юм бол биднийг үл тоомсорлосон хэрэг.

Жиан: Өнөөдөр намайг хэн ч зогсоож чадахгүй… Нөхөд өө. Өнөөдөр би өөрийн сүйт бүсгүйг танилцуулах гэж байна. Ли Шуниан. Тэр эелдэг, даруухан, сайхан сэтгэлтэй, тууштай, бууж өгдөггүй, тэвчээртэй, шударга, жирийн нэгэн эмэгтэй. Зан нь эвдрээгүй, бас дахин датагдашгүй. Энэ бүх чанар миний хувьд маш их үнэ цэнэтэй. Хамгийн чухал нь тэр үргэлж юу ч болж байсан үргэлж намайг түрүүлж боддог. Баяр жаргал, өвчин зовлонгийн алинд ч намайг орхиж явахгүй хүн. Жиан Юанжоу би энэ эмэгтэйтэй насыг барахыг хүсч байна.

Эр: Жиан Юанжоу. Чи ухаанаа алдаж. Хэрвээ чи жирийн нэгэн байсан бол саяны зан чанарууд эхнэрээ сонгоход хангалттай байсан. Гэтэл саяны хэлсэн хоосон үгс чиний карьерт ямар нэмэр болох юм? Ийм байж Жиан групийг удирдаж чадах уу?

Жиан: Жиан групийг удирдах нь мэдээж. Тэрнээс гадна та нарт дуулгах нэг сайхан мэдээ байна. Энэ бол... манай Жиан груп шинэ өв залгамжлагчтай болно.

Х: Шинэ өв залгамжлагч аа? Хэзээ тийм юм болсон юм?

Жиан: миний сүйт бүсгүй, Ли Шунаиан жирэмсэн. Энэ хүүхэд манай Жиан овогтын өв залгамжлагч болно.

Эр: Жиан Юанжоу. Аргагүй ухаанаа алдсан байна. Энэ олон жил тэрнийг сургасан маань талаар боллоо.

Эр2: бидэн шиг хүмүүст хайр ямар хэрэгтэй юм? Хэн хэндээ ашигтай, тусалж дэмждэг байхад болно шд. Яахаараа ингэж толгой нь эргэдэг байна аа?

Эм: Тэр хүүхэд өөрийнх нь гэдгийг яаж мэдэж байгаа  юм? Тэр хөдөөний эм өөр хүнтэй байсан ч юм билүү. Өв залгамжлагч гэж зарлачихаад дараа нүүрээ хийх газаргүй болох гэж байгаа юм.

Ах: хөрөнгө оруулагч нар аа. Та нар манай дүүг өөрсдөө харлаа.  Хэний ч үгийг сонсохгүй өөрийнхөөрөө зөрүүдлээд байна. Энэ янзаараа, манай Жиан груп эрт орой хэзээ нэгэн цагт тэрний гарт үрэгдэх байх. Эсвэл... тэгвэл чиний хэлснээр хийе.

Ах: За.

******************

Тан: Бүгд бэлэн болсон уу?

Х: Тан авхай. Тэгээд үнэхээр хийх юм уу?

Тан: Мэдээж. Ли Шуниан... энэ удаа яаж зугтахыг чинь харж л байя.

Ту: Жиан захирал аа. Их сургуулиас Яаняан авхайн төрсөн ээжийн зургийг явуулсан байна. Тэр хүн доод давхарт ирчихсэн гэж байна. Танд өөрт чинь өгнө гэнэ ээ.

Жиан: За. Шуниан. Би түр гарчихаад ирье. Удахгүй эргээд ирнэ.

Ли: За.  

Тан: Ли Шуниан. Энийг уучих.

Ли: Би үнэхээр архи ууж чаддаггүй.

Тан: Түрүүн зүгээр угаад л байсан биз дээ.

***************

У: чи эндээ хүлээж бай. Тэр хаалгаар орж ирсэн хүнийг яахаа мэдэж байгаа биз дээ.

Эр: та намайг шагнана гэсэн байх аа?

У: Мөнгөө авчихаад. Ажлаа олигтой хийгээрэй.

Эр: За за. Эгч ээ, болгоомжтой яваарай.

Ли: Намайг хааш нь авч яваа юм?

Х: Санаа зовох хэрэггүй. Зүгээр л дагаад яв. Жиан захирал чамайг хүлээж байгаа.

Яан: Хаашаа авч яваа юм бол? Очиж хардаг хэрэг ээ.

У: Ийшээ. Ийшээ. Ор. Наад руугаа ор.

Ли: Би хаана байна аа?

У: энэ мөн билүү? Өөр өрөө юм бол уу?

Х: Юу хийгээд зогсоод байгаа юм бэ? Хурдан явъя. Тан авхай шоу үзэх гээд хүлээж байгаа.       

У: Аан аан явъя явъя.

Х: Хурдал.

Яан: Ли Шунаианыг аль өрөөнд оруулсан юм бол? Аль нь юм бол...

Эр: Наашаа хүрээд ир...

Яан: намайг тавь. Үгүй ээ. Цаашаа. Намайг тавь. Туслаарай.

Ли: Хүн байна уу? Хаалгаа тайл. Хаалгаа тайл.

Эр: хэн надад саад болоод байгаа юм?

Яан: Ли Шуниан байна. Туслаарай. Туслаарай.

Ли: Хүн байна уу? Хүн байна уу? Хурдан туслаарай.

Тан: Ли Шуниан. Чи яагаад энд байгаа юм?

Ли: Хаалгаа тайл.

Тан: Тэр өрөөнд хэн байгаа юм? Юу болоод байгаа юм бэ?

У: Буруу өрөөнд орчих юм шиг байна.

Тан: Хаалгаа тайл.

Ли: Хурдан хаалгаа тайл. Холд...

Яан: Надаас холд. Цаашаа. Туслаарай.

Ли: Яаняан. Чи зүгээр үү? Эрвээхий дүрстэй мэнгэ. Миний охин. Энд ээжийгээ хүлээж байгаарай. Дуугарч болохгүй шүү. Миний охин. Ээж нь заавал эргэж ирнэ. Яаняан үнэхээр миний охин юм бол уу?     Ээжийгээ иртэл хүлээж байгаарай. Яаняан. Мөрөн дээр чинь байгаа мэнгийг дахиад харж болох уу?

Яан: Өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Тан: Эндээ хүлээж бай. Яаняан, зүгээр үү?

Яан:Нагац эгч ээ.

Тан: Ли Шуниан. Яаняаныг сүрдүүлэхээр хүн явуулна гэнэ ээ?

*****************

Яан: нагац эгч ээ, та юу гэсэн бэ? Та тэрнийг... хүн явуулсан гэсэн үү?

Тан: Тийм.

Ли: Яаняан.

Тан: Яаняан. Тийм биш бол яаж чамайг ийм хурдан аварч чадах юм? энэ бүгд тэрний зохион байгуулсан заль. Чамайг аварч тал засах гэж байгаа юм.

Яан: Гэхдээ түрүүн яах аргагүй намайг аварсан...

Тан: Яаняан. Ийм хүнийг өмөөрөөд байгаа юм уу? Чи жаахан болохоор ийм хүмүүс ямар аймаар хорон санаатай байдгийг одохондоо сайн мэдэхгүй байна.

Ли: Тан Маншу. Намайг гүтгэхээ боль. Би энэ хүний хэн гэдгийг ч мэдэхгүй. Би яаж тэрнийг Яаняан руу явуулах юм?

Тан: Гүтгэсэн гэсэн үү? За яах вэ. Тийм бол сэрээгээд асууя.

Ли: Тэг.

Эр: Юу болоод байна аа?

Тан: Хэлээдэх. Энийг мэдэх үү? Энэ чамайг Яаняаныг доромжил гэж явуулсан уу? Үлдсэн мөнгөө авмаар байгаа бол үгэнд ор.

Эр: Тэр. Энэ эмэгтэй намайг тэг гэсэн.

Яан: Сая бүр итгэх дөхлөө. Ийм хүнтэй нийлнэ гэж үнэхээр бодсонгүй. Яагаад ийм хорон санаатай юм бэ?

Ли: Би биш ээ. Би чамайг харж ч байгаагүй. Яагаад намайг гүтгэж байгаа юм?

Эр: энэ чиний өгсөн мөнгө. Хийгээд дууссаны дараа арав дахин ихийг өгнө гэсэн биз дээ. Энэ мөнгө чинь надад хэрэггүй. Зүгээр л намайг явуулчих.

Ли: Худлаа ярихаа боль. Би хэзээ чамд мөнгө өгсөн юм? Намайг даалгасан гэл үү. Тэгвэл хэлээдэх. Би хэзээ, хаана чамд мөнгө өгсөн юм?

Тан: Тэргүүн баянтай гэрлэх гэж байгаа хүн. Худлаа гүтгээд үзээрэй. Үгүй бол харамсаад ч барахгүй гэж мэд.

Эр: Тийм ээ. Би гүтгээгүй. Та нарыг гэрлэхэд нь саад болоод байгаа болохоор энэ боломжийг ашиглаад чамайг сургаад өг гэж хэлсэн.

Яан: Муу новш. Ийм хөгийн амьтантай хуйвалдаж байдаг.

*******************

Жиан: хаана байна? Яагаад ирэхгүй байгаа юм?

Ту: Түрүүн ирчихсэн байна гээд байсан. Би дахиад залгаадахъя.

Эр: Уучлаарай. Жиан захирал аа, гэдэс өвдөөд угаалгын өрөө явчихаад ирлээ. Энэ таны хийлгэсэн өөрчилсөн зураг. Багш энийг танд өөрийн гараар өгөөрэй гэсэн.

Жиан: Шуниан? Яагаад Шуниан байдаг билээ? Хурдан тэрэн дээр очъё.

Ту: Мэдлээ.

*****************

Ли: Яаняан. Би үнэхээр чамд муу юм хийгээгүй. Надад итгэхгүй байгаа бол чи хүнээр шалгуулсан ч болно. Миний гэмгүй гэдгийг батлаад өгнө.

Тан: Гэмгүй ээ?  Гэмгүй гэдэг үг мэддэг байсан юм уу? Яаняан шиг залуухан, хөөрхөн гэнэн хүүхдийг. Би амжиж ирсэн нь аз. Тэгээгүй бол Яаняан яаж хүний нүүр харах болж байна? Хорон санаат эм.

Ли: Худлаа ярихаа боль. Яаняан. Би чамд муу юм хийгээгүй.

Тан: чам шиг хөдөөний амьтан эзэмшсэн боловсрол байхгүй, үнэхээр аймшигтай. Ийм юм болчихоод байхад худлаа хэлж байдаг. Өнгөрсөн хэд хоног хүргэн ах чамд сайн байсан болохоор чи их зантай болж. Тэрний хайртай охиныг хорлож байдаг.

Ли: Би биш гэж байна.

Яан: Биш гэнэ ээ? Тэгвэл энд юу хийж байсан юм?

Ли: Би...

Тан:  Тайлбарлаж чадахгүй байна аа? Тэгвэл дүр эсгэхээ боль. Ороод ир.

Х: Яаняан. Яаняан, чи зүгээр үү?

У: Бэр дүү зүгээр үү?

Ли: Энэ дууг хаана сонслоо?  Саначихла. Энэ хоёр. Энэ хоёр намайг энд авчирсан.

Х: Худлаа ярихаа боль.  Гоё юм үзүүлнэ гэж  бид хоёрыг өөрөө дагуулж  ирчихээд.

У: Гэхдээ энд ирээд нэг л сэжигтэй байхаар нь бид хоёр ороогүй буцаад явсан.

Х: нэг л муу совин татаад байсан юм аа. Яаняаны ийм байдалд байгааг харуулах гэж авчирсан юм байна л даа.

Яан: Одоо хэлэх үг байна уу? Яагаад ийм хорон байдаг байна аа?

Ли: би биш ээ. Намайг согтчихсон болохоор энд авчирсан. Би согтсон байсан ч энэ хоёрыг хоолойг нь таньж байна. Надад       итгэ л дээ.

Х:  Гайгүй байлгүй. Согтоод алхаж ч чадахгүй байхад нь тусалж байхад. Сайн зохиож байх шив. Кино зохиол бичихээ боль за юу

У: Тийм ээ. Өөрөө бид хоёрыг энд авчирчихаад, одоо болохоор бид хоёрыг гүтгэж байна гэж байдаг. Зальт үнэг юм даа.

Тан: чи энэ хоёр чамайг авчирсан гэж хэллээ. Нотлох баримт чинь хаана байна?

Ли: Аан, ойлголоо. Та нар намайг бөөрөлхөж байх шив. Тэгвэл би юу ч хэлээд нэмэргүй юм байна.

Яан: Таныг гүтгээд ямар ашигтай юм?  энэ хорвоод өөрөөс чинь өөр сайн хүн байдаггүй гэж бодоо юу? Сайн сонс, ийм харгис хэрцгий хүн тэрбумтны эхнэр байхад тохирохгүй. Манай аав дахиад гэрлэх байсан ч, нагац эгчтэй л гэрлэнэ.

Тан: Яаняан. Өнөөдөр ийм аймшигтай юм хийж байгаа юм чинь, маргааш юу хийхийг хэн мэдлээ. Өнөөдөр хариуг нь авах хэрэгтэй. Алив тэрнийг барьж бай.

Ли: Намайг тавь. Тавь... намайг яасан гэж? Би Яаняанд туслахыг л хүссэн шд. Тэрнийг хорлосон хүмүүс нь та нар биз дээ.

Тан: Яаняанийг өөр шигээ тэнэг гэж бодоо юу? Чиний хэлсэн үгэнд итгэх юм шиг байна уу? Чам шиг ялзарсан хүн байхгүй.

Яан: Яг зөв. Хийсэн хэргээсээ мултарч чадахгүй болохоороо л намайг аварсан гэж худлаа хэлж байгаа биз дээ.

Ли: Юанжоу та нарын ингэснийг мэдээд та нарыг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Тан: Ийм аймшигтай юм хийчихээд. Хүргэн ахыг чиний талд орно гэж бодоо юу? Чи Яаняаны нэр хүндийг унагасан. Хүргэн ах ирсэн Яаняаны өмнөөс чамайг сургаад өгнө.

Яан: Аав надад хайртай. Намайг ингэснийг чинь мэдэх юм бол яасан ч уучлахгүй.

Тан: Яаняан. Одоо өөр юм яриагүй байгаа дээр нь хурдан хэргээ хүлээсэн гээд гарын үсэг зуруулаад ав.

Яан: Нээрэн тийм. Нагац эгч ээ, таны хэлдэг зөв.

Яан: Хийсэн хэрэгтээ жаахан ч гэсэн гэмшиж байгаа бол буруугаа хүлээгээд, энд гарын үсэгээ зур. Хурдал.

Ли: Би гарын үсэг зурахгүй. Зурах юм бол миний буруу болно.

Эр: Зур. Хурдан зур.

Тан: Яаняан. Энэ хүн хэргээ хүлээчихлээ. Өөрөө жирэмсэн болохоор хүүхдийнхээ төлөө чамайг хорлох гэсэн байх. Хүүхэд нь төрсний дараа яахыг хэн мэдлээ?

Яан: Нагац эгчийн хэлдэг зөв. Энэ хүүхэд байгаа цагт надад гай болох нь гарцаагүй. Жиан овогтынд төвөг удах нь гарцаагүй. Тийм болохоор өнөөдөр энэнээс салах хэрэгтэй.

Ли: Үгүй ээ. Миний хүүхдэд битгий хүр.

Яан: Барьж бай. Хана мөргүүл.

Ли: Үгүй ээ, үгүй ээ. Боль. Намайг тавь. Тавь. Яаняан. Би чамд муу юм хийгээгүй шдээ. Аав чинь намайг чамтай дотно болж, халамжилж байгаарай гэсэн. Миний гэдсэнд байгаа хүүхэд чиний дүү. Тэрнийг үлдээчих л дээ. Тэрнийг үлдээчих. Тэрнийг үлдээчих.

Яан: Амаа тат. Аавын нэрийг ашиглахаа боль. Гэдсэндээ байгаа хүүхдийг миний дүү гэсэн үү. Гайгүй байлгүй. Түй түй.

Ли: Яаняан. Миний хэлэхийг сонс. Өнөөдөр хэн нэг нь чамайг ашиглаж надаас, миний гэдсэнд байгаа хүүхдээс салах гэж байна. Эд нарын үгэнд орж, хэзээ засч болохгүй алдаа хийж болохгүй. Тэгэхгүй бол Юанжоу мэдээд...

Жиан: Шуниан. Шуниан. Шуаниан хаана байна?    Хурдан явж шалга. Эзэгтэй хаана байна?

Ту: Мэдлээ.

Жиан: Шуниан. 20жилийн өмнө миний амийг аварсан хүн чи байх юм гэж төсөөлсөнгүй. Өнөөдрөөс би чамайг жаргалтай байлгахын тулд чадах бүхнээ хийнэ.

Ту: Жиан захирал аа. Үйлчлэгчийн хэлснээр эзэгтэйг зочид буудлын зургаан давхар руу амраахаар авч явсан гэж байна.

Жиан: Хурдан явъя.

******************

Яан:  намайг хорлох гэсний чинь хариу. Хохь нь.

Х: Хөөе. Яаняан авхай. Цус гарчихаж.

Яан: Чирээд, миний нүднээс далд оруул.

Х: Бос...

Жиан: Зогс. Шуниан. Шуниан. Юу болсон бэ? Хэн чамайг гэмтээсэн бэ? Хэн ингэсэн бэ?

Тан: Хүргэн ах аа. Юу... тийм биш ээ... нөгөө... бид нарын буруу биш.

Ли: Юанжоу. Би өөрөө ширээний булан мөргөчихсөн.

Жиан: Хурдан эмч дууд.

Ту: Мэдлээ.

*****************

Жиан: Юу болсныг хурдан хэлээдэх.

Яан: Аав аа. Бүх энэ эмэгтэйгээс болсон. Гадны хүмүүстэй нийлж намайг занганд оруулсан. Намайг хүчиндэх гэж хүн явуулсан байсан. Би амиа алдах дөхсөн. Аав аа.  Та хэнийх нь зөв болохыг хэлээд өг.

Тан: хүргэн ах аа, үнэн шүү. Энд байгаа бүх хүн харсан. Бас өөрөө хэргээ хүлээсэн... хүргэн ах аа, үнэн шүү. Энд байгаа бүх хүн харсан. Бас өөрөө хэргээ хүлээсэн... Наана чинь яаснаа бүгдийг нь өөрөө хүлээсэн байгаа. харахгүй юу. Хурууны хээгээ ч дарчихсан байгаа.

Яан: Аав аа, аймшигтай хорон санаатай хүн байна лээ. Та өмөөрч болохгүй.

Жиан: Шуниан. Юу болсон юм?

Ли: Юанжоу.

Жиан: Би сонсож байна.

Ли: надад итгэ. Би Яаняанд муу юм хийгээгүй. Надад хүчээр энэ хэргийг тулгасан. Намайг зөвшөөрөхгүй болохоор над руу бүгдээрээ дайрсан. Хүчээр миний хурууны хээг даруулсан. Намайг гэрчлэх хүн байхгүй болохоор Юанжоу надад итгэх үгүйг мэдэхгүй.

Жиан: итгэж байна. Чамд итгэж байна. Чиний хэлсэнд бүгдэд нь итгэж байна. Олон юм бодолгүй сайн амраад ав. Эмч ээ. Хүүхэд зүгээр үү?

Эр: Жиан захирал аа, санаа битгий зов. Хүүхэд одоохондоо зүгээр. Гэхдээ эзэгтэй дахиад ийм хүчтэй юм мөргөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Яан: Хохь чинь. Хорон санаатай амьтан. Хүүхдээ алдсан ч, өөрийнх нь хохь.

Тан: Хүргэн ах аа. Яаняан... Амаа тат, чи.

Яан:Аав аа. Та энэ эмэгтэйгээс болод дахиад намайг зодлоо. Үзэн ядаж байна.

Жиан: Чамайг хэтэрхий дураар чинь, эрхлүүлж. Тэгээд  ийм болж байгаа юм. та хоёрын юу хийснийг мэдэхгүй гэж бодоо  юу. Шунианыг өөрөө ширээний булан мөргөсөн гэхээр намайг итгэнэ гэж бодоо  юу? Жиан Юанжоуг хэн гэж бодоо вэ?

Тан: Яаняаны буруу байсан ч. Яаняан дандаа үгэнд ордог байсан. Энэ эм ийм хорон, аймшигтай юм хийгээгүй бол... Яаняан ингэх байсан уу? Наад эмээс чинь болж байгаа юм.

Жиан: Амаа тат. Хэн чамайг тэгж ярихыг зөвшөөрсөн юм?

Яан: Аав аа. Би таны охин. Яагаад тэрний талд ороод байгаа юм? Жиан овогтынд тэр бид хоёрын нэг л үлдэнэ.

Жиан: Жиан Яаняан. Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?

Яан: Аав аа. Өнөөдөр энэ хүн бид хоёрын нэгийг сонго.

Жиан: намайг сүрдүүлж байгаа юм уу?

Яан: намайг хойд ээжтэй болгох гэж байгаа бол... нагац эгч бид хоёрыг олон жил харж асарсан. Энэ өөдгүй, хорон санаатай эмэгтэй биш. Миний ээж болох эрх байхгүй.

Тан: Хүргэн ах аа. Миний эгч хэн билээ? Рончэний баячуудын нэг Тан овогтын том охин. Яаняан ч гэсэн жирийн нэгэн биш. Тийм байхад ийм боловсролгүй, юу ч мэдэхгүй хүнийг яаж ээж гэж дуудах юм. яаж дуртай байх юм. Миний эгч ч зөвшөөрөхгүй.

Яан: Аав аа. Өнөөдөр энэ хүнийг хөөж явуулахгүй бол би Жиан овогтынхоос явна. Хэзээ ч буцаж ирэхгүй.

Жиан: Шунианыг хөөж явуулах гэж ийм заль хэрэглэж байдаг. Тэрний хэн болохыг мэдээд чи харамсана даа.

Яан: тэр хэн юм? зүгээр л нэг хорон санаатай, жигшүүртэй эмэгтэй. Эсвэл том захирлын охин юм уу?

Жиан: Сон туслах, зургийг харуул.

Ту: За.

Жиан:  Сайн хар.

Яан: яагаад энэ эмэгтэйн зургийг үзүүлж байгаа юм? ойлголоо. Намайг яв гэж байгаа юм байна. За яах вэ.

Жиан: Тавь. Тавь гэж байна.

Яан: Үгүй ээ, өгөхгүй. Энэ хүний зураг тийм сайхан байна уу? Аав аа. Тэр үед ээж таныг аварсныг мартаа юу? Охиныг нь ингэж байгааг мэдээд ээж ямар их гомдох бол?   

Тан: Хүргэн ах аа. Та үнэхээр энэ эмэгтэйн төлөө бид нарыг хөөж байгаа юм уу? Тийм бол... болж байна. Би Яаняаныг, эгчийнхээ эдэлж хэрэглэж байсан юмнуудыг аваад Жиан овогтынхоос явъя. Бид нарт  тэнд байх орон зай алга.

Яан: Аав аа. Та ээжийг яаж ингэж чадаж байна аа? Бид хоёр явлаа. Таныг харамсахгүй гэж найдъя.

Жиан: Тэнэглэхээ боль. Тэгэхгүй бол харамсана гэж мэд.

Яан: Би яасан гэж харамсах юм?

Жиан: Ван. Ороод ир. Тэрэнд юу болсныг хэлээд өг.   

Хам: Яаняан авхай. Үнэнийг хэлэхэд тэр жил захирлыг авасан хүн эзэгтэй биш. Та ч гэсэн эзэгтэйн төрсөн охин нь биш.

Яан: Чи... юу гэнэ ээ?

Хам: тэр үед Жиан захирал хүнд байдалд орооход би хүнд шархадсан байсан ч төрсөн ээжийг чинь бид нарт тусалсан. Ээж чинь тэр үед нялх байсан таныг тэврээд тэр муу хүмүүсийн анхаарлыг сарниулж бид нараас холдуулсан. Бид нарыг эргээд иртэл та замын хажууд ганцаараа уйлаад байж байсан. Ээжийг чинь бид нар хайгаад олоогүй. Бид нар их удаан хайсан. Дараа нь Жиан захирал таныг гэртээ авчраад, эзэгтэйд өгч өөрийн хүүхэд мэт өсгөсөн юм.

Яан:  Би ээжийн охин биш гэнэ ээ?

Хам: энэ зурган дээр байгаа хүн таны төрсөн ээж.

Яан:  Юу?

Ли: Яаняан. Чиний мөрөн дээр эрвээхий  шиг хэлбэртэй мэнгэ байх ёстой.

Яан:  Яаж мэдсэн юм?

Ли: Миний охинд минийхтэй адилхан мэнгэ байдаг.

Яан:  Тийм байх ёсгүй. Тийм байх ёсгүй... тийм байх ёсгүй. Тийм байх ёсгүй. Тэр хүн яаж миний ээж байх юм? нагац эгч ээ. Нагац эгч ээ. Та хэл дээ. Худлаа биз дээ. Худлаа гээд хэлээд өгөөч.

Тан: Яаняаны мэнгийг мэдэхгүй хэн байсан юм. тэгээд ч түрүүн өрөөнд дайрч орохдоо мэнгийг нь харсан биз дээ?

Яан:  Тийм.

Тан: чамайг мэдэх юм байна. Жиан захирлын хувийн бие хамгаалагч. Энэ олон жил харагдахгүй байсан. Яагаад гэнэтхэн одоо ийм юм яриад байгааюм? Ли Шуниан чамайг тэг гэсэн үү?  Чамд юу амалсан юм?

Хам: Үгүй. Яасан ч үгүй. Би Яаняан авхайн төрсөн ээжийг хайж байгаад машины осолд ороод ой санамжаа алдчихсан байсан. Саяхан ухаан ороод болсон явдлыг захиралд хэлсэн.

Тан: та нар аль эртнээс хуйвалдсан байлгүй. Юу гэж үнэнээ хэлэх юм.

Яан: Аав аа. Энэ худлаа. Энэ хүн яаж миний ээж байх юм.

Тан: Тийм ээ, хүргэн ах аа. Энэ хамгаалагч олон жил юу ч санахгүй байсан байж, яагаад энийг гараад ирэнгүүт санадаг билээ? Ийм тохиолдол гэж байх уу?

Жиан: Шуниан. 20жилийн өмнө юу болсныг санаж байна уу?

Ли: санаж байна. Би тэр хүмүүсээс зугтааж яваад жалга руу уначихсан. Тэр үед унасан сорви одоо ч байгаа.

Жиан: Чи байгаагүй бол би аль эрт үхичхсэн байгаа. Жиан групийг ийм том болгож чадахгүй байсан. Хорин жилийн дотор чи намайг хоёр удаа аварна гэж хэн мэдэх билээ. Намайг уучлаарай. Дахиад намайг аварч байхад чинь би таньдаг ч үгүй.

Ли: Хувь тавилан байх. Юанжоу. Надад итгээрэй. Би яасан ч, өөрийнхөө охинд муу юм хийхгүй. Яаняаныг хорлосон хүмүүсийг олж, хатуу шийтгэх хэрэгтэй.

Жиан: За. Би  ч  гэсэн зүгээр орхихгүй. Оруулаад ир... Хэлээдэх. Хэн чамд тийм хэрэг даалгасан бэ?.... Хэлээдэх. Хэн чамд тийм хэрэг даалгасан бэ?

Эр: Би...

Жиан: цагдаагийн газар очиж байх үнэнээ хэлмээр байна уу?

Эр: Тан Маншу намайг тэг гэсэн. Эд нар намайг өрөөнд хүлээж байгаад эмэгтэй хүн орж ирэхээр нь тэрэнтэй унтаарай гэсэн. Таны охиныг гэж би мэдээгүй.

Тан: Юу гэж худлаа яриад байгаа юм? би юу гэж тийм юм хийж байх юм?

Эр: Би худлаа яриагүй. Дараа нь үлдсэн мөнгөө өгөхгүй байж магадгүй гээд би яриаг чинь бичээд авчихсан.  

У: эндээ хүлээж бай. Тэр хаалгаар орж ирсэн хүнийг яахаа мэдэж байгаа биз.

Эр: Эгч ээ, намайг шагнана гэсэн...

У: Сайн хийх юм бол би дахиад өгнө.

Тан:  Чамайг даа.  Би хэзээ чамайг ийм юм хий гэсэн юм? хүргэн ах аа. Хүргэн ах аа. Би ийм юм болсныг үнэхээр мэдээгүй. Бодоод үз л дээ. Яаняан миний үеэл дүү. Би юу гэж тэрэнд муу юм хийх юм? Тэгээд ч, миний эгчийн хайртай охин нь. Би таныг олон жил дагасан. Надад итгэ л дээ.

Ли: Тийм ээ. Яаняаныг хорлох гээгүй.  Хэлээдэх. Хэн чамд тийм хэрэг даалгасан бэ?

Тан: Хар л даа. Тэр хүртэл намайг Яаняанд муу юм хийхгүй гэж байна.

Ли: Яагаад гэвэл... тэр хүн нь... би...

Тан: Амаа тат. Сайн хүн гэж бодсон чинь... хорон санаатай шулам байж.

Жиан: Амаа тат. Чи юу хийснээ  мэдэж байгаа. миний сүйт бүсгүйг хорлож, хэвлийд нь байгаа хүүхдийг алах дөхсөн. Эгч нь хичнээн сайхан сайхан сэтгэлтэй билээ? Яахаараа дүү нь ийм байдаг юм? Шуниан. Хэл дээ, эднийг яавал дээр вэ?

Ли: би хууль, дүрэм мэдэхгүй. Хорт могойд хичнээн сайн хандсан ч хазахаа больдоггүй юм.

Жиан: Хурдан, цагдаад аваачиж өг.

Эр: мэдлээ.

Тан: Хүргэн ах аа. Гуйж байна. Би таны дэргэд олон жил болсон. Та миний ямар хүн болохыг мэдэхгүй гэж үү?

Жиан: Сайн мэдэлгүй яах вэ. Эгчийг чинь бодоод чамтай хэл ам хийхгүй тулд хараагүй царайлдаг байсан юм. юу хийснээ хар. Аваад яв. Жиан овогтын өргөөнд битгий оруул.

Тан: Яаняан. Нагац эгчийнхээ төлөө аавдаа хэлээд өг л дөө.

Яан: Нагац эгч ээ. Танд үнэхээр урам хугарч байна. Би танд олон жил итгэдэг байсан. Таныг ээжийнхээ оронд ээж гэж боддог байсан. Таныг ийм юм  хийнэ гэж үнэхээр бодсонгүй.

Тан: Намайг буруутгаж байна. Та нар бүгдээрээ намайг буруутгаж байна. Энэ хөдөөний хөгшин эмэгтэй төлөө. Энэн шиг ийм хачин амьтныг яаж надтай жишиж чадаж байна аа? Энэ олон жил би дэргэд чинь байж, Яаняаныг өсгөхөд чинь тусалсан. Гэтэл энэ шулмыг гарч ирсэнээс хойш та нар намайг хөөж байна. Яаняан хүртэл тэрнээс болоод намайг үзэн ядаж байна.

Ли: Муу санаатай болохоор чинь тэгж байгаа юм.

Тан: Би муу санаатай байж, чамд муу санаа байхгүй юу? Жиан овогтын хөрөнгийг авч, Рончэнд илүү баян цатгалан амьдрахыг чи хүсээгүй гэж үү?

Ли: хүн болгон чам шиг шуналтай байдаггүй юм. Энэ чиний хийсэн үйлийн үр.

Тан: миний үйлийн үр ээ? Яагаад бусад нь бүгд хүссэнээ авч, би… миний үйлийн үр ээ? Яагаад? Чи яагаад хамгийн баян эрийн эхнэр болж болдог юм? Яагаад тэр чамтай гэрлэж байгаа юм? Би зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй.

Жиан: Дуу. Хурдан аваад яв.

Тан: Ли Шуниан.

Жиан: бүгдийг нь аваад гар.

Тан: Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Эр эр: Яв. Яваач.

Яан: Ээж ээ. Би зөндөө буруу юм хийсэн. та намайг уучлах уу?   Та миний дүүг гаргах гэж байгаа. миний буруу. Бүгд миний буруу. Бүгд миний буруу. Миний буруу...

Ли: Чи юу буруу хийсэн юм?

Яан: Ээж ээ. Би сайн хүн, муу хүнийг ч ялгаж чадахгүй. Та намайг уучлахгүй бол би болихгүй. Миний буруу. Миний буруу.

Ли: боль.

Жиан:Жиан Яаняан. Ээж чинь амрах хэрэгтэй байна. Юу хийгээд байгаа юм?

Яан: Аав аа. Ээжээс уучлалт гуйж байна. Би хүний үгэнд амархан итгэж, хууртсан. Би ээж, дүү хоёрыг гомдоосон. Би үнэхээр харамсаж байна.

Жиан: Уучлалт гуйж байгаа хүн ийм түрэмгий байдаг юм уу? Чамайг хэтэрхий эрхлүүлсэн байна. Юу хийгээд зогсоод байгаа юм? хурдан гэртээ очиж хийсэн хэрэгтээ гэмш. Зөвшөөрөхөөс нааш гэрээс гарч болохгүй.

Яан: За. Би явлаа.

Жиан: Шуниан. Яаняаныг би хэтэрхий эрхлүүлчихэж. Тэгээд л ингэж байгаа юм. Хэрвээ чи уучлахыг хүсэхгүй байгаа бол... би чамаас хол бай гээд хэлчихье.

Ли: энэ олон жил би тэрний тухай өдөр болгон боддог байсан. Охиноо дахиад харахыг ямар их хүсдэг байлаа. Одоо би яаж уучлахаа ч мэдэхгүй байна.

Жиан: Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Яарах хэрэггүй.

***************

Ли: Чи ажилдаа илүү анхаарсан нь дээр байх. Би сайн байна аа.

Жиан: би гэрийнхэнээ сайхан амьдруулахын тулд амьдралынхаа талыг зарцуулсан. Өдөр болгон завгүй, эхнэртэйгээ ч цагийг өнгөрөөж чадахгүй бол... тэгсний хэрэг юу байгаа юм?

Ли: Би даанч тусалж чадахгүй Юм.

Жиан: хэн тэгж байгаа юм. Чи намайг хоёр удаа аварсан. Бас одоо хүүхэд гаргаж өгөх гэж байна. Би хүүхдэдээ том найдвар тавьж байгаа. амжилтанд хүргэхийн тулд сайн хүмүүжүүлэх хэрэгтэй.

Ли: хамгийн чухал нь зөв бурууг ялгадаг болох хэрэгтэй.

Жиан: Чиний хэлдэг зөв. Аяар хоёулаа Танюу сүмд очиж залбирна аа. Хойшид бүх зүйл сайхан болно гэж найдъя.  

Хао: Ли Шуниан. ингэж олдог байжээ.

*********************

Ту: Жиан захирал аа.

Жиан: Шуниан. надад ажил гарчихлаа. Гэртээ байж байгаарай.

Ли: За.

Ту: Жиан захирал аа. Жиан Юанчао АНУ-ын нисэх буудал дээрээс нууцаар Рончэнд ирэх онгоцонд суусан байна. Урьдчилж төлөвлөсөн байсан байх.  

Жиан: Хурдан онлайн хурал зарла. Юмыг яаж мэдэх вэ, бэлтгэлтэй бай.

Ту: Мэдлээ.

Ли: Юанжоу. Сун Хаояан. Чи юу?

Хао: Ээж ээ. Дахиад тантай уулзахгүй нь л гэж бодлоо.

****************

Яан: Аав аа, ээж хоёр сүмд очиж залбирал хийгээд ирнэ гэсэн. Уул руу авираад ядарсан байх. Миний хийсэн амттан таалагдана гэж найдъя. Энэ хэн бэ?

Ли: Сун Хаояан. Чи юу хүсээд байгаа юм? намайг хурдан сулла. Намайг сулла.

Хао: Сандрах хэрэггүй. Би зүгээр л... ярилцахаар ирсэн юм.

Ли: Эх үрийн харилцаагаа тасалсанаас хойш бидний дунд юу ч үлдээгүй. Чи миний хүүхэд биш. Тийм болохоор чамд Жиан овогтын бизнесийг өвлөх эрх байхгүй.

Яан: Боль. Боль. Ээжээс холд.

Хао: Чи хэн юм? надад саад болно гэнэ ээ? Чамайг алчихна шүү.

Яан: Сохор юм уу? Намайг танихгүй байна уу? Сайн сонс. Миний аав Рончэний тэргүүн баян Жиан овогт. Ээжийг барьцаалсныг чинь мэдэх юм бол чамайг яасан ч зүгээр орхихгүй.  

Ли: Яаняан. Чи энд юу хийж байгаа юм?

Яан: Ээж ээ. Битгий ай. Би таныг аварна.

Хао: Чи бага байхдаа алга болсон миний дүү байх нь ээ.

Яан: битгий намайг өөртэйгээ холбоод бай.

*******************

Ли: Яаняан. Чи зүгээр үү? Сэрээрэй. Яаняан. Өвдөж байгаа газар байна уу? Толгой нь өвдөж байна уу?

Яан: Ээж ээ. Би зүгээр. Бүгд Яаняаны буруу. Өнгөрсөн сар би өөрийнхөө тухай зөндөө бодсон. Одоо би таны үгэнд орж байна аа. Яаняаныг  уучилчих л даа. Тэгэх үү?

Ли: Энэ хүүхдийг дээ. Ээж нь аль хэдийн уучилчихсан. Даанч чамтай яаж дотносохоо мэдэхгүй байсан юм.

Яан: Ээж ээ.

Хао: хөөе. Та хоёр ээж охин хоёр болж жүжиглэхээ боль.

***************

Эр: Жиан груп дээр одоохондоо бүх юм хэвийн байна. Жиан Юанчао, хүмүүстэйгээ хөдөлж эхлээгүй байгаа.

Жиан: Ах яав ч зүгээр суух хүн биш дээ. Гэхдээ энэ удаа... чимээгүй байхыг бодоход... нэг юм байна даа.

Ту: Жиан захирал аа. Баларлаа. Эзэгтэй... Эзэгтэй алга болчихлоо.

Жиан: Явъя. Шуниан уу? Хурдан, камерын бичлэг шалга.

Ту: Мэдлээ.

**************

Ли: Сун Хаояан. Чи галзуураа юу? Чи яах гээд байгаа юм?

Хао: мэдээж мөнгөө үрж барахгүй баян айлын хүүхэд болмоор байна.

Яан: Түй. Чамд тийм эрх байхгүй.

Ли: Бид хоёрыг хурдан сулла.

Яан: Сулла гэж байна.

Хао: Амаа татацгаа.

Жиан: Зогс. Хурдан барь.

Эр: Мэдлээ.

Яан: аав ирчихлээ. Аав аа.

Ли: Юанжоу.

Жиан: Одоо зүгээр. Сун Хаояан. Өнгөрсөн удаа Шуниан надаас гуйсан болохоор би чамайг харж үзсэн. Хүний ачийг бачаар хариулж, төрсөн эх, дүү хоёроо алах гэж байдаг. Чамд хүн чанар байна уу? Цагдаагийн газарт хүргээд өг. Хуулийн дагуу шийтгэлээ эдлэг.

Хао: Хөөе. Жиан захирал аа. Би ч гэсэн таны хүү.

Жиан: Надад ийм хүн чанаргүй хүүхэд байхгүй. Аваад яв.

Ах: өнөөдөр хэн ч явахгүй нь дээ.

Хао: Ах аа. Ах аа, намайг авраач. Намайг баривчилна гэлүү? Миний хэн гэдгийг мэдэх үү? Жиан групийн залгамжлагч байна.

Ах: хүний өмнө хөндөлддөг чи хэн бэ?

Жиан: Та яагаад энд байдаг билээ?

Ах: Дүү. Миний эргэж ирснийг мэдэж байсан биз дээ? Юунд нь гайхсан юм?

Жиан: Энд яах гэж ирсэн юм?

Ах: дүү минь дээ. Энэ олон жил миний юу хүсдэг байсныг мэдэхгүй гэж үү? Өнөдөөр  хууль ёсны дагуу минийх байх ёстой Жиан групийг би буцааж       авна.

Жиан: Жиан груп яахаараа таных байдаг юм?

Ах: чи энэ өрөөнөөс амьд гарахгүй юм чинь. Хэнийг ч гаргаж болохгүй. Зодуулж байгаад амиа алдав. Тэгж байгаад эхнэр чинь гэмтвэл яах болж байна?  

Жиан: Сон туслах. Тавь.

Ах: Ав.

Жиан: Байна. Юу гэнэ ээ? .... Юу гэнэ ээ?

Ах: Энийг хараад байгаарай. Юу болсныг би таах уу? Захирлуудын зөвлөлөөс хөөгдчихсөн үү?

Жиан: Таны хийсэн хэрэг үү?

Ах: Тийм биш бол би яах гэж эргэж ирэх юм? Онлайн хурал хийсэн мөртлөө яагаад чамд хэн ч мэдэгдээгүйг мэдмээр байна уу? Аан?

Жиан:Яагаад?

Ах: Яагаад гэвэл бүгд миний хяналтанд байгаа. намайг тагнахаар явуулсан хүмүүс чинь ч ялгаагүй.

Эр: Жиан захирал бид нартай онлайн хурал хийнэ гэж байна.

Эр: Яаж байна аа?

Ах: Та нар Жиан групт үлдмээр байгаа бол миний хэлснээр хйи. Өөр юм ч байгаа. мэдмээр байна уу? Чамайг үргэлж дэмждэг байсан гурван том хөрөнгө оруулагч одоо миний талд орсон.

Жиан: Яагаад?

Ах: сүйт бүсгүйдээ л таларх. Хэрвээ чи хөдөөнөөс авчирсан энэ эмэгтэйтэй гэрлэнэ гэж зөрүүдлээгүй бол, төрөөгүй байгаа хүүхдийг нь өв залгамжлагч гэж зарлаагүй бол... ийм сайхан юм надад тохиолдох билээ?

Ли: Юанжоу. Уучлаарай. Надаас л боллоо. Би гэрлэхгүй. Рончэн угаасаа надад тохирох газар биш. Чи хөрөнгө оруулагч нартаа намайг буцаад хөдөө явна. Дахиад надтай уулзахгүй гэж хэл. Би тариагаа тариад, хүүхдээ өсгөхөд болно. Намайг явчихвал тэр хүмүүс эргэж ирэх нь гарцаагүй.

Яан: Ээж ээ. Та хөдөө явбал би хамт явна. Би олон жил ээжийн хайрыг мэдэрч үзээгүй. Арай гэж таныг олчихоод... та хаашаа ч явсан бай би цуг явна.

Ли: Яаняан.

Хао: явбал явж л байхгүй юу. Тэр ядуу тарчиг газар руу чинь би явахгүй. Та нар явцагаа.  Би Жиан групийн ганц залгамжлагч болно. Би өөрийнхөө бүх юмыг эргүүлж авна.

Ах: Өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Хао: Авга ах аа. Та намайг туслах юм бол залгамжлагчаа болгоно гэж амалсан шд.

Ах: чи тэнэг юм уу. Хэн ч биш юм байж Жиан овогтын тэрбумын хөрөнгийг өвлөнө гэнэ шүү. Яасан бүдүүн зүрхтэй юм. Жиан овогтынд чи зүгээр л  нэг муу нохой.

Хао: Жиан Юанчао. Муу өөдгүй амьтан. Чи надаар Ли Шунианыг барьцаалуулсан. Чи надад амалсан. Яагаад амалснаасаа буцаж байгаа юм? чи өөрөө л над дээр ирсэн.

Ах: амьтанд амалсан амлалтандаа хүрдэг хүн харсан уу? Доош нь авч яваад хүлээд, нүхэнд хий. Тэндээ тайван нойрсоно биз.

Хао: Аан? Ээж ээ. Миний буруу. Намайг авраач дээ. Ээжээ. Ээж ээ. Аав аа. Миний буруу. Надад тусал л даа. Ээж ээ... аав аа. Ээж ээ. Миний буруу. Надад тусал л даа. Аав аа. Ээж ээ, үнэхээр миний буруу. Надад туслаач дээ. Аав аа.

Ли: Чам шиг амьтан ямар хэрэгтэй юм?

Жиан: Шуниан. Яаняан та хоёр явах хэрэггүй. Дөрвүүлээ гэр бүлээрээ үргэлж цуг байна.  

Ах: За яах вэ. Тэгвэл та дөрөв хувь тавиландаа итгээд хөдөө очиж тариа тарьж амьдарвал яасан юм? Тэгнэм гэвэл би та нарыг явуулж болох юм. ямар вэ?

*****************

Яан: Аав аа.  

Жиан: Хөөе.

Яан: Ус уу.

Жиан: Ээж нь яасан?

Яан: Ээж үү.

Ли: Энд байна.

Яан: Ээж ээ. Зөөлөн яв л даа.

*****************

Ту: Жиан захирал аа. Өнөөдөр үдээс хойш хувьцаа эзэмшигчдийн хуралтай. Рончэн руу буцъя.

Жиан: Шуниан. өнөөдөр надтай Рончэн руу явах уу?

Ли: Би энд амьдраад дасчихсан. Тэгээд ч хөдөөний амьдрал тайван амар байдаг юм.

Яан: Аав аа. Ээж цэвэр агаар, шорооны үнэрт дуртай байхгүй юу. Та ээжид төрөх хүртэл  нь энд амьдарна гэж амалсан болохоор надад даатгачих. Би ээж дүү хоёроо сайн харж байна аа. Аав аа. Санаа битгий зов. Тэгээд ч та ээжид жирэмсний хувцаснууд бэлдээд, автомат дохиолол хүртэл тавьчихаад. Ээж аюулд орсон ч гэсэн таны утсанд шууд дохио ирнэ. Санаа зовох хэрэггүй.

Жиан: Ухаантай охин. Чамд найдлаа шүү.

Яан: за.

Ли: яв даа.

Яан: Гадаа сайхан байна.

Ах: Хөөе.

Яан: Битгий ойрт.

******************

Яан: гадаа сайхан байна.

Ах: Хөөе.

Яан:  Битгий ойрт.

Ли: Жиан Юанчао? Яагаад энд байдаг билээ? Шоронд орчихоогүй билүү?

Ах: намайг шоронд хийсэн юм уу?... Жиан Юанжоу, хөрөнгө шилжүүлэх баримтан дээр гарын үсэгээ зурсан болохоор чинь та дөрвийг тариа тарьж амьдрахыг зөвшөөрье.

Эр: Эндээс явах ёстой хүн нь чи. Энэ ажлаас халсан мэдэгдэл. Чамайг зөвлөлөөс хөөсөн.

Ах: Яахаараа? Бид нар Жиан Юанжоуг зайлуулна гэж тохиролцсон биз дээ? Яагаад намайг хөөж байгаа юм? итгэхгүй байна. Итгэхгүй байна.

Жиан: Жиан Юанчао. Чи ч гэнэн юм даа. Манай гурван том хөрөнгө оруулагч Жиан груптэй хамт сайн муу олон юмыг туулсан хүмүүс. Намайг Шуниантай гэрлэхийг зөвшөөрөхгүй байсан ч, чам шиг өөрийнхөө дүүтэй эд хөрөнгө булаацалддаг өөдгүй амьтанд Жиан групийг өгөхгүй.

Ах: Тийм болохоор... яагаад Жиан Юанжоугийн талд орж байгааюм?   

Эр: Эхлээд бид нар Юанжоуг хөдөөний эмэгтэйтэй гэрлэхийг хүсээгүй болохоор чамтай хамтарч ажиллахыг зөвшөөрсөн. Гэхдээ бид нар хангалттай туршалагатай хүмүүс. Тийм амархан шийднэ гэж үү?

Эр2: Тийм болохоор бид нар хүмүүсээр ах дүү та хоёрыг шалгуулсан.     Ли Шунианыг ч гэсэн.

Ах: Юу? Та нар...    та нар хүн явуулж намайг шалгуулаа юу?

Эм: Тэгсэн. Үр дүн нь бидний бодсоноос тэс өөр байсан. Ли Шуниан хэдий хөдөө амьдардаг ч гэсэн Юанжоугийн хэлсэн шиг даруухан, сайхан сэтгэлтэй, сайн эхнэр болох хүн.

Эр: Чам шиг өндөр боловсрол эзэмшээгүй ч гэсэн эцэг өвгөдийн ёсыг сайн мэддэг хүн. Хүнтэй яаж харьцахаа мэддэг, асуудлыг шударгаар шийдэж чаддаг хүн.

Эр2: Олон ном уншсан мөртлөө, хүний мөсгүй өөртэй чинь харьцуулахад хамаагүй дээр.

Ах: Тэр... надаас дээр гэнэ ээ?

Эм: өөрийгөө хэн гэж бодоо вэ? Албан тушаалаа ашиглаж, компаний мөнгө завшсаныг чинь байя гэхэд... 20жилийн өмнө, хэдэн сарын өмнө дүүгээ алуулахаар хүн явуулсныг чинь бид нар олж мэдсэн. Ли Шуниан Юанжоуг хоёр удаа аварсан. Хэл дээ. Чи хэнийг нь сонгох байсан бэ?

Ах: Би би би...

Жиан: Манай ах эрх мэдлээ алдсан. Та нар тэрнийг дагах хэвэээрээ юу?

Ах: ямар ч хэрэггүй хоолны савнууд.

Эр: Жиан Юанчаог баривчил.

Эр3: Мэдлээ.

Эр: хуулийн дагуу шийтгэ.

Эр3: Мэдлээ.

Ах: Үгүй ээ. Би зөвшөөрөхгүй. Жиан Юанжоу. Ли Шуниан.  би заавал эргэж ирнэ дээ. Би зөвшөөрөхгүй.... намайг барьчихаж. Үгүй ээ. Намайг барьчихсан байна.

Ли: Яаняан.

Яан: аан?

Ли: Тэр нэг л хачин байна. Уурыг нь хүргэж болохгүй шүү.

Яан: надад ч гэсэн тэгж харагдаад байна.

Ах: тэр жижигхэн өрөөнд ганцаархнаа. Бас аймаар уйтгартай. Тэд нар надтай тоглодоггүй. Бас надад тариа хийж, эм уулгадаг. Үзэн ядаж байна. Та нар та нар надтай тогло. Тэгэх үү? Хэдүүлээ нуугдаж тоглоё. Би захирал болно. Та хоёр муу хүн бол. Надад баригдах юм бол би цаазална. За юу?  Яаняан. Хурдан зугт. Хурдан зугт.

Ах: Зугт зугт зугт.

Жиан: Болохоо байлаа. Шуниан байна. Хурдан буц.

Ту: мэдлээ.

Ах: Зугт. Зугтаарай. Зугт.

Яан: Ээж ээ. Ээж ээ.

Ли: Яасан бэ?

Яан: Ээж ээ, төрөх гэж байгаа юм уу?

Ли: гэдэс өвдөөд байна.

Жиан: Шуниан.

Яан: Аав аа. Ээж төрөх гэж байна.

Ах: Миний буруу. Миний буруу... миний буруу. Миний буруу.

Жиан:Хурдан. Эмнэлэг явъя.

Ту: За.

Ах: би дахиад муу юм хийхгүй ээ.

******************

Жиан: Хурдлаарай. Шуниан. Хурдал. Шуниан, унтаж болохгүй шүү. Эмнэлэгт ирчихлээ.

Эр: Жиан захирал аа. Манайд Рончэний мэргэжлийн  хамгийн сайн эмч байдаг. Бид нар эзэгтэйд сайн санаа тавина аа. Санаа зоволтгүй.

Жиан:  за.

Ту: Жиан захирал аа. Жиан Юанчаог таны хэлсэнээр алслагдсан арал дээр байдаг мэдрэлийн эмнэлэг рүү явуулсан. Дахиад хэнд ч муу юм хийж чадахгүй.

Жиан:  Сайн байна. Яасан их удаж байна аа? Гайгүй байгаа...

Эм: эх хүүхэд хоёр сайн байгаа.

Жиан:   Шуниан. их ядарлаа.

Ли: Би харъя.   

Жиан: за.

Ли: Хөөх.

Яан: Аав аа, ээж ээ баяр хүргэе. Яаняан хөөрхөн дүүтэй боллоо.

Жиан: манай гэр бүл одоо л сайхан амьдрах нь.

Төгсөв.

Back to episodes Go home