Shell

Киноны нэр: Shell
Дүрүүдэд:
Саманта - эм, гол дүр, жүжигчин

Зое - эм, гол дүр Шеллийн захирал

Клои - эм, залуухан, Шеллийн өвчтөн, Саманта түүний хүүхэд асрагч байсан

Бранд эмч - эр, Шеллийн үүсгэн байгуулагч эмч

Хюберт эмч - эр, Шеллд ажилладаг, Саманта Клои хоёрын эмч

Женна - эм, киноны эхэнд гараад үхдэг жүжигчин

Лидиа - эм, Самантагийн сайн найз, менежер

Рандолф -  эр, Шеллийн хуульч

Абрамсон - эр, цагдаа

Флорес - эм, цагдаа

Хөтлөгч - эм, буйдантай токшоуны хөтлөгч

Сувилагч - эм, Хюберт эмчийн туслах сувилагч

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Женна:
Үгүй ээ, салгаж чадахгүй байна аа. Үгүй ээ, үгүй. Хаа саагүй байна аа. Болдоггүй ээ. Үгүй ээ! Цагдаа битгий дуудаарай.Би хэнтэй ч холбогдож болохгүй. Зүгээр ирээд намайг авчих. Үгүй гээд байна шүү дээ. Намайг огт сонсохгүй байна шүү дээ, чи.

Женна: Хэн бэ?

Женна: Хүн байна уу?

Женна: Энд хүн байна уу?

Женна: Би 911 лүү залгачихсан байгаа шүү.

Женна: Одоо ирж байгаа.

Сурвалжлагч: Шуурхай мэдээ хүргэе. Нийгмийн идэвхтэй зүтгэгч, жүжигчин Женна Жанеро албан ёсоор сураггүй алга болсон гэж тогтоогдлоо. Хөршүүд нь аймшигт чимээ сонссон гэж...

Реклам: Хүүхэд тань өглөөний цайн дээрээ амттай юм идмээр байв ч та хүүхдээ илүү органик, эрүүл өсгөхийг хүснэ. Тэгвэл Гарднерийн дэглэмт гадилтай танилц.Адилхан амттай хэдий ч, зөвхөн хагас калори л агуулсан.

Сурвалжлагч: ...харин одоо Америкийн хамгийн том эрүүл мэнд, сувилахуйн брэндийн захирал болох Зое Шаннон гуай Салли Жонестой хамтран Шеллийн тухай ярилцахаар болсон байна. Шелл нь хүнийг насан туршийн залуу харагдуулна хэмээн компани мэдэгдсэн билээ. Сурталчилгааны дараа та бүхэнтэй жолоочгүй машин таныг хаашаа л бол хаашаа хүргэх чадалтай хэдий ч хорт хавдартай тэмцэхээр зүйл үү гэдгээр уулзацгаая. Энэ түүх нь...

Автомат такси эр: Та зорьсон газартаа ирлээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Агент эр: За, хэр байсан бэ?

Саманта: Одоо л орж байна.

Агент эр: Аан, за. Харваас том студийн кино. Гэхдээ тэд шинэ авьяасыг олохдоо үнэхээр нээлттэй.

Агент эм: Найруулагч нь чамтай уулзах гэж тэсэж ядаж байгаа.

Саманта: Надад нэг тийм тэр дүртэй нь их холбогдож байгаа юм шиг санагдсан.

Агент эм: Болж байна.

Агент эр: Найдаж байгаа шүү, Сэмми.

Саманта: Цахилгаан шатанд суулаа. Тасарчхаж магадгүй шүү.

Агент эр: Амжилт, охин минь.

Саманта: Баяртай, баяртай.

Клои: Хараал ид гэж, Саманта Лейк үү? Саманта, сайн байна уу?

Саманта: Сайн уу? Өө, юу билээ, нэр чинь...

Клои: Клои.

Саманта: Клои, тийм шүү дээ.

Клои: Клои Бенсон? Редмаунт зам.

Саманта: Өө, бурхан минь, мөн байна.

Клои: Та намайг хардаг байсан шүү дээ.

Саманта: Хөөх, тийм ээ. Бурхан минь, чи үнэхээр... маш том болчихжээ.

Клои: Тийм ээ, бараг л 10 жил болсон шүү дээ.

Саманта: Тийм удчихсан юм уу?

Клои: Та энд юу хийж байгаа юм? Байз, та ч бас орох гэж байгаа юм уу? Солиотой.

Саманта:  Би орох гээгүй ээ. Найруулагчтай нь уулзах гэж ирсэн.

Клои: Янзтай. Аль хэсгийнхтэй нь вэ?

Саманта: Чамайг жүжигчин болмоор байсан гэж огт мэдээгүй шүү дээ.

Клои: Яг ч тийм биш ээ, манай арын албаныхан миний сошиал үзэгчдийг олон болгохыг хүсээд л тэр, одоогоор бол зүгээр л туршиж яваа гэх үү дээ.

Саманта: Гайхалтай.

Клои: Тийм ээ.

Саманта: За, за.

Эм: Саманта Лейк?

Клои: Таныг гэж байна.

Саманта: Намайг гэнэ ээ.

Клои: Амжилт.

Саманта: Чамд ч гэсэн.

Клои: Тантай таарсан гэж гэр бүлдээ хурдан хэлэх юмсан. Тэд ч бөөн юм болно доо.

Саманта: Сайн уу, залуус аа?

Кастинг эм: Саманта, тийм ээ, бид чамд хайртай.

Саманта: Баярлалаа, би ч бас.

Кастинг эм: За, бидэнд цаг давчуу байна. Шууд эхэлчихье гэж бодож байна, зүгээр үү?

Саманта: Тийм ээ, тэгье, тэгье. Мэдээж. Найруулагч...

Кастинг эм: Харамсалтай нь хуваариасаа болоод ирж чадсангүй ээ, гэхдээ бүгдийнх нь бичлэгийг нь үзэх болно оо.

Саманта: Аан, за. Өршөөгөөрэй, би уг нь уулзалт гэж бодсон юм л даа. Агентлаг маань тэгж хэлээд, шууд ингээд уншихад яг ч бэлэн биш байдаг.

Кастинг эм: Бүгд л хийж байгаа.

Саманта:  Тийм ээ, бүгд хийж байгаа.

Кастинг эр: Сэм. Удаан уулзсангүй шүү.

Саманта: Тийм ээ, дахиад уулзсандаа баяртай байна.

Кастинг эр: Чи түр завсарлага авсан билүү? Ойрд огт хараагүй санагдаад л.

Саманта: Аан, үгүй ээ, аваагүй.

Кастинг эм: За, эхэлцгээх үү дээ?

Саманта: За. Тайлчихъя, тухтай байх гээд. За.

Саманта: Шууд ингээд үү?

Кастинг эм: Бэлэн болохоороо эхлээрэй.

Саманта: Би анзаарагдахыг хүссэн. Үүнийг маш удаан хугацаанд хүссэн. Юу ч хийхэд бэлэн байлаа. Хэн ч болсон бай. Намайг нэг хүн харахад л үнэхээр намайг гэж хараад хөгжилтэй эсвэл ухаантай юу ч байдаг юм, тэгж бодогдуулах нэгэн болохыг ...хүссэн. Зүгээр л намайг хараад өөр хэн нэгнийг хараасай гэж хүссэн. Тэгвэл би анзаарагдана гэж бодсон. Би гэдэг хүн харагдах болно гэж бодсон. Хүмүүс над руу харахад л "Тэд мэдэж байна." "Надад юу байгааг тэд мэдэж байна." гэж бодсон. Тэд намайг үнэхээр харж байна. Тэнэг сонсогдож байгаа биз? Миний л тэнэгийнх байх л даа. Үгүй бол би энд та нарын өмнө суугаад "шүүгч ээ, дахиад ганц боломж олгооч" гээд асуугаад байж байхгүй л байсан. Тийм ээ. Уучлаарай, би уйлсангүй. Уйлах ёстой байсан байх, зөв үү?

Саманта: Уучлаарай, би уйлсангүй. Уйлах ёстой байсан байх, зөв үү?

Кастинг эм: Гайхалтай мэдрэмж.

Кастинг эм: Бид ойлгосон.

Саманта: Магадгүй... дахиад оролдоод үзэх үү? Тэгмээр байна уу? Хэрэв хүсэж байвал дахиад хийж болно шүү.

Кастинг эм: Ю гээч?

Кастинг эм: Хангалттай байсан гэж бодож байна.

Саманта: Ашгүй дээ. Гайхалтай.  Гайхалтай, баярлалаа.

Кастинг эм: За.

Саманта: Маш их баярлалаа, уулзахад таатай байна.

Кастинг эм: Баярлалаа, Сэм. Сайн байлаа.

Кастинг эр: Сайн жүжигчин, даанч хэзээ ч том бүтээлд орж чаддаггүй. Юу билээ, 40 гарчихсан билүү?

Кастинг эм: Харин тийм ээ. Яг л наадахыг чинь бодож байлаа.

Кастинг эр: Явж юм идэх үү? Бенжиг аваад ир гээд дуудчихъя.

Кастинг эм: Би энэ дараагийн охиныг нь хармаар байна, Клои Бенсон гээд. Дүрдээ жаахан залуудах ч үнэхээр хөөрхөн охин.

Кастинг эм: Тэр саяхан нөгөө...

Саманта: Өө, залуус аа. Намайг үнэхээр уучлаарай, утсаа мартчихжээ. Уулзахад үнэхээр таатай байлаа, баярлалаа.

Кастинг эм: Бидэнд ч бас таатай...

Агент эр: Чи. Солиотой мундаг хүн юм. Тэрийгээ мэднэ биз дээ?"Онцгой Саманта." Кинон дээрээ арай өөр аргаар ажиллана гэсэн л дээ...

Саманта: Хэнийг сонгосон юм?

Агент эр: Одоохондоо хариу хэлээгүй байгаа байх аа.

Агент эм: Тэдний хайгаад байгаа хүн нь...

Агент эр: Туршлага багатай хүн.

Саманта: Аан, залуухан гэж үү?

Агент эм: Шинэ дүр төрх.

Саманта: Тийм шүү, гол дүр нь бэлэвсэн, хоёр хүүхдийн ээж. Яг ямар залуу хүн хайгаад байгааг нь мэдэх юм алга. Ямартай ч, ингээд уулзаж байгаа нь сайн хэрэг, учир нь нэг юм хэлэх гээд. Би дахиж цаашаа...

Агент эр:  Өрсөлдөөн ихтэй талбар шүү дээ. Би бол чамтай ний нуугүй л байхыг хичээдэг. Чи огт нүүрэндээ ямар нэг юм хийж байгаагүй, тэрийг чинь ч ойлгож байгаа. Хүндэлдэг шүү.

Саманта: Баярлалаа.

Агент эм: Адилхан эмэгтэй хүн гээд хэлэх гэсэн юм. Сүүлийн үеийн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор жүжигчдэд тавигдах шаардлага улам нэмэгдэж байгаа.

Агент эр: Стандартад нийцэх хэрэгтэй.

Саманта: Хөөх, за за.

Агент эм: Хэн ч чамаас тур гэж гуйхгүй ээ. Харин ч чиний одоо байгаа... Чиний одоо байгаа биеийн галбир надад таалагддаг. Чам шиг эмэгтэйчүүд бидэнд хэрэгтэй.

Саманта: Баярлалаа.

Агент эр: Надад ч гэсэн таалагддаг. Зүгээр л хэлсэн юм.

Агент эм: Чамайг харин зарим нэг эмчилгээг сонирхоод үзээч ээ гэх гээд.

Агент эр: Аан, тийм, тийм.

Агент эм: Шелл эмнэлэг байвал яаж байна?

Агент эр: Яг зөв. Тийм шүү.

Саманта: Уучлаарай, юу гэнэ ээ?

Агент эр: Тийм ээ, бид брэндтэй нь холбоотой болж байгаа. Ажил болгоод оффистой болсон ч болно.

Саманта: Өө, би... баярлалаа, гэхдээ би арай ч тэгэх дээрээ тулаагүй байх аа. Магадгүй ирээдүйд ч юм уу...

Агент эм: Бүгд л нэг юм хийлгэж байгаа.

Агент эм:  Ичээд байх юм байхгүй ээ.

Саманта:  Тийм ээ.

Агент эм: Оролдоод үз л дээ, хэрэв болохгүй байвал болохгүй байна аа л гэсэн үг.

Саманта: За, за, би бодож үзье.

Саманта: Шеллийн тухай мэдэх үү?

Лидиа: Бүтдэг л гэж мэдэх юм байна. 7-р ангид байсан Жен Брайрийг санаж байна уу?

Саманта: Тийм ээ.

Лидиа: Өнгөрсөн долоо хоногт Гелсон дээр түүнтэй таарсан. Одоо болтол 7-р ангийнх шигээ байна лээ.

Саманта: Мэдэхгүй ээ, энэ нэг л феминист бус ч юм шиг.

Лидиа: Зое Шаннон Америкийн хамгийн баян эмэгтэй. Дээрээс нь үнэхээр халуухан. Энэ чинь л феминист.

Саманта: Чамайг дургүй гэж бодсон.

Лидиа: Бүгд л дургүй гэж байдаг ч, начир дээрээ бол донтчихсон л байгаа.

Саманта: Тийм ээ.

Лидиа: Дуусгаад юм олж уух уу?

Саманта: Үгүй ээ, орой хүнтэй болзоотой.

Лидиа:  Хэнтэй вэ? Шивээсчин залуутай юу?

Саманта: Тийм ээ.

Лидиа: Халуухан шүү.

Саманта: Тийм шүү.

Болзоот залуу: Тэгэхээр IPO нь... Хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгох гэж байгаа юм. Бид улам дээшлэх бололтой шүү. Хамгийн чухал нь аавдаа эргүүлээд төлж чадах нь.

Зөөгч: Тавгийг нь авчихъя.

Болзоот залуу: Баярлалаа.

Саманта: Гайхалтай хэрэг.

Болзоот залуу: Тийм ээ.

Болзоот залуу: Нэг юм наалдчихаж.

Саманта: Юу, юу гэнэ ээ? Өө. Тийм байна уу? Өө, новш гэж. Битгий хараарай. Болчихсон уу?

Болзоот залуу: Тийм ээ.

Саманта: Баярлалаа.

Болзоот залуу: Тийм ээ, болчихлоо.

Болзоот залуу: Чи нэг л танил харагдаад байх юм. Юу билээ? Юу хийж амьдардаг гэсэн билээ?

Саманта: Жүжигчин.

Болзоот залуу: Үгүй байлгүй дээ.

Саманта: Тийм ээ. Голдуу телевиз талдаа.

Болзоот залуу: Танил байгааг нь мэдээд байсан юм аа.

Саманта: Тийм үү?

Болзоот залуу: Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Юун дээр харж байсан юм бол оо?

Саманта: Нээх онцын юм биш байсан байх аа. Хэсэг нэлээн алдартай болсон шоунд байсан л даа. Ханна Зүрхтэй гэдэг шоу.

Болзоот залуу: Өө, тийм, мэдэх юм байна. Зүрхний тухай яриад байдаг охины тухай.

Саманта: Аанхаа. Зүрхнийх нь өмнөх хүн нь түүнтэй яриад байдаг.

Болзоот залуу: Хөгжилтэй шүү. Хэр байсан бэ?

Саманта: Миний анхны сонгогдсон төсөл болохоор их гоё байсан шүү. Мундаг, туршлагатай хүмүүстэй хамт ажиллах нь...

Болзоот залуу: Гэхдээ үнэндээ муу цуврал байсан шүү дээ. Тийм биз дээ?

Саманта: Яах вэ, хошин байсан нь үнэн л дээ. Гэхдээ дуртай юмаа хийх ёстой байсан болохоор, тэгээд л тэр.

Болзоот залуу: Тийм шүү, гэхдээ л үнэхээр муу шоу байсан даа. Яагаад тийм сонин юманд ормоор байсан юм бэ?

Саманта: Яах вэ. Надад таалагдсан гэх үү дээ.

Болзоот залуу: Өнөөдөр үнэхээр гоё байлаа.

Саманта: Тийм үү?

Болзоот залуу: Тийм ээ.

Саманта: Би ч гэсэн.

Болзоот залуу: Ашгүй дээ.

Саманта: Уучлаарай. Чи хүрчихсэн үү? Энэ зүгээр л... Би хайрст үлдтэй л дээ. Жаахан ичмээр ч гэсэн, огт халдварладаггүй шүү. Заримдаа бороотой өдөр жаахан сэдэрдэг.

Болзоот залуу: Янзын.

Саманта: Тийм гэж үү?

Болзоот залуу: Надад зүгээр л...

Саманта: Бүхэл биеэр минь байдаг бол биш ээ.

Болзоот залуу: Мэдээж.

Саманта: Яг хэдхэн газарт л.

Болзоот залуу: Би зүгээр л, нөгөө... Маргааш өглөө эрт сэрэх ёстой л доо...

Саманта: Өө, тийм үү?

Болзоот залуу: Тийм ээ.

Саманта: Аан, за за.

Болзоот залуу: Тэгэхээр...

Саманта: Зүгээр ээ. Магадгүй дараа... байж болох л юм.

Болзоот залуу: Тийм шүү. Мэдээж, дуртайяа.

Саманта: Чи эрт сэрэх ёстой шүү дээ.

Болзоот залуу: Тийм ээ, маш эрт.

Саманта: Баярлалаа.

Хөтлөгч: Юун түрүүнд та өөртөө эхлээд хийсэн гэж хэлсэн.

Зое: Тийм ээ, тэгсэн.

Хөтлөгч: Тэгэхээр яг одоо та хэдтэй билээ?

Зое: Ингэж асууна гэдгийг чинь мэдсэн юм аа. Энэ 5 сард 68 хүрсэн.

Хөтлөгч: Гайхалтай харагдаж байна.

Зое: Баярлалаа.

Хөтлөгч: Таны бизнесийн тухай мэдээж нууц зүйлүүд байгаа байлгүй.

Зое: Би үйлчлүүлэгчдээ өөртөө итгэлтэй, биеэ барих зүйлгүй байгаасай л гэж хүсэж байна. Сайн сайхныг мэдрэх, сэтгэл санаа нь дээрдэх, дотроосоо ч тэр, гаднаасаа ч тэр. Ирээдүйг эсэргүүцнэ гэж байхгүй л дээ. Гэвч ирээдүй яг энд байна.

Угтагч эр: Шеллд тавтай морил. Манайхаар чөлөөтэй үйлчлүүлнэ үү.

Саманта: Баярлалаа.

Саманта: Сайн уу, намайг Саманта Лейк гэдэг. Цаг авсан байгаа.

Угтагч эм: Гайхалтай. Хэдэн зүйл дээр таны гарын үсэг хэрэгтэй, танд зүгээр үү? Энэ бол манай нэр хүндтэй үйлчлүүлэгчдийг хамгаалахад зориулсан нууцлалын гэрээ юм.

Саманта: Аан, за.

Угтагч эм: Эмч зөвлөгөөний үеэр бүх асуултад хариулах болно. Бидэнд таны гарын үсэг л хэрэгтэй, тэгээд та хувцас солих хэсэг рүү явж болно оо.

Саманта: Баярлалаа.

Угтагч эм: Хатагтай? Энэ зүг рүү.

Бранд эмч: Сайн уу, Таддиус Бранд эмч байна. би та бүхэнд нялцгай биетний талаар тайлбарлах болно. Одоогоор дэлхий дээр байдаг зарим нэг организмууд  хөгшрөх үйл явцыг огт мэдэрдэггүй. Илүү энгийнээр хэлбэл эдгээр амьтад буюу далайн мөгөөрс, ердийн гидра, хавтгай хорхой, хөвөн, аксалот, мөн далайн хавч зэрэг эдгээр амьтад огт нас нэмдэггүй. Теломераза ферментийн ачаар, энэ фермент нь тэдний хромосомын үзүүрийг хамгаалдаг. Хэдэн жилийн өмнө би далайн хавч зэрэг гадна яс бүхий организмын ферментүүд болон тэдний гадна скелетийн өсөлтийн процессын хооронд өвөрмөц холбоог нээсэн. Генетикийн хувьд өөрчилсөн хувилбарыг хүний эсэд нэвтрүүлснээр бид хөгшрөлтийн гадаад шинж тэмдгүүдийг зогсоож чадсан...

Сувилагч: Хатагтай Лейк, намайг дагаад явбал би таныг хувцас солих өрөө лүү дагуулъя.

Саманта: За.

Бранд эмч: Шеллд үхэшгүй мөнх байдал өнөөдрөөс эхэлнэ.

Хюберт эмч: Түр хүлээгээрэй. Хатагтай Лейк? Сайн уу, Хюберт эмч байна. Жаахан эрт ч гэсэн би өөрчилж...

Саманта: Үгүй ээ, би зүгээр л нэг юм хайх гээд... Юу гээч, эмч ээ? Уучлаарай, энэ... надад тохирохгүй юм байна.

Хюберт эмч: Яагаад гэж асууж болох сон болов уу?

Саманта: Зүгээр л...

Хюберт эмч:  Эвгүй байна уу?

Саманта: Тийм ээ.

Хюберт эмч: Тийм ээ, ойлгож байна. Сонс... хоёулаа жаахан ярилцвал ямар вэ? Хэрэв тэгсэн ч чи эргэлзсэн хэвээр байвал, би өөрийн биеэр замд чинь үдэж өгье. Бас бидэнд үнэхээр амттай зайрмаг байгаа.

Хюберт эмч: Галын сорвитой энэ өвчтөнийг би авч байсан юм. Энэ бол түүний Б-1 мэс ажилбарын өмнөх зураг. 2 долоо хоногийн дараа. Арьс нь гуужсаны дараа ямар ч сорив үлдээгүй үе нь. Хэдхэн сарын дотор бүгд арилчихсан.

Саманта: Гайхалтай юм аа.

Хюберт эмч: Энэ эмчилгээ зөвхөн хөгшрөлтийн үйл явцыг зогсоодоггүй. Эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, арьсыг илүү бат бөх болгож, илүү хурдан эдгэрдэг. Хэр удаан хайрст үлдтэй яваа билээ?

Саманта: Нэлээн удаан. Хэсэг гарж ирээд л, болиод л.

Хюберт эмч: Өвчний сэдрэлийг байхгүй болгоход саад болоод байх юм алга л харагдаж байна.

Саманта: Аюултай юу? Энэ мэс ажилбар? Би хэдэн юм сонссон юм л даа.

Хюберт эмч: Толгой нь задарсан нэг өвчтөн байсан, гэхдээ тэр бол ердөө техникийн асуудал л байсан. Тийм зүйл дахиж огт болохгүй гэдгийг баттай хэлье. Гэснээс худлаа, тоглосон шүү.

Саманта: Тийм ээ, мэдсэн.

Хюберт эмч: Мэдээж энэ бол мэс ажилбар, эрсдэл бол байгаа. Гэхдээ огт өвдөлт байхгүй, Ботокс, Ласикийг бодвол хамаагүй хөнгөн ажилбартай.

Саманта: Би Ласик хийлгэсэн.

Хюберт эмч:  Харин тийм байна. Юу л даа, шинэ өвчтөнүүд энд байнга ирдэг, тэд ихэвчлэн том булчинтай болмоор байна, эсвэл ясаа өндөрсгөх ч юм уу, даанч би тус болж чадахгүй. Гэхдээ чи цааш үргэлжлүүлмээр байвал хайрст үлд чинь алга болно, улам эрүүлжиж, цаанаасаа л сайхан болно. Хэрэв эмчилгээг тууштай үргэлжлүүлбэл дараагийн 20 жил одоо байгаагаасаа нэг өдрөөр ч огт хөгшин харагдахгүй.

Саманта: Ямар, ямар амттай байгаа вэ?

Хюберт эмч: Амт аа?

Саманта: Зайрмаг чинь.

Эм: Ийлдэс таны судас руу орж үйлчлэх хүртэл танд бүрэн амрах боломжтой хугацааг олгож байна. Ийлдэс судсаар эмчилгээ хийгдсэний дараа таны Шелл зэрэглэлийн дараагийн шатанд зориулсан “Дахин төрөлт” өрөөнд авчирна. Ажилбар эхлэхтэй зэрэгцэн манай онцгой лазер технологи...

Клои: Сэм?

Саманта: Бурхан минь.

Клои: Үгүй байлгүй дээ. Нээрээ гэж үү?

Саманта: Үгүй ээ, итгэмээргүй юм.

Клои: Дахин дахин таарсаар байх нь солиотой биш гэж үү?

Саманта: Тийм ээ, түгшүүртэй л юм.

Клои: Мэдээж.

Саманта: Чамайг тоглохоор болсон гэж дуулсан. Үнэхээр... Гайхалтай, баяр хүргэе.

Клои: Аан, нөгөө кино. Муухай нь, би чадахгүй болсон.

Саманта: Чадахгүй ээ?

Клои: Би хүнд хэлж болохгүй л дээ, гэхдээ би шинэ Муурхүүхэн болох гэж байгаа.

Саманта: Юу?

Клои: Солиотой биш гэж үү?

Саманта: Бурхан минь, тийм ээ.

Клои: Хайран л даа, уг нь их гоё зохиолтой байсан юм.

Саманта: Тийм шүү. Чи үүнийг хийхэд жаахан залуудахгүй юу?

Клои: Юунд тэр вэ?

Саманта: Энэ эмчилгээнд. Чи чинь 22-той биз дээ? Уучлаарай. Өршөөгөөрэй. Би сандраад байх шиг байна аа.

Клои: Та ч үүнийг санахгүй байгаа байх л даа, гэхдээ намайг бага байхад та намайг усан сэлэлтийн хичээл рүү дагуулж яваад бид бүгд үсрэх самбараас нь үсрэх ёстой байсан ч, би үнэхээр айсан. Тэгээд та надад үүнийг хийвэл тайвшрах болно гэж хэлсэн. Үнэхээр амар байсан. "Бодож байгаа шиг чинь тийм аймаар биш ээ." гэж хэлсэн. Таны ч зөв байсан. Тэгээд би үсрээд зүв зүгээр байсан. Хааяа одоо ч сандрахаараа өөртөө хэлдэг. Маш олон удаа. Мэдэхгүй юм даа. Та ч гэсэн тэгтлээ их айгаагүй байх. Та чадах байх аа.

Хюберт эмч: Сувилагч, хэр харагдаж байна?

Сувилагч: Бүх түвшин сайн.

Хюберт эмч: Бид удахгүй эхэллээ, за юу?

Саманта: За, эмч ээ.

Хюберт эмч: Удахгүй нөгөө талд уулзъя. Одоо эхэлье даа.

Эм: Систем ажиллаа. Биеийн сканыг эхлүүлж байна.

Сувилагч: Бүгд дуусчихлаа. Үнэхээр сайн байлаа.

Саманта: Дажгүй болсон уу?

Хюберт эмч: Ямар ч саадгүй.

Саманта: Мэс ажилбарын дундуур эвгүй зүүд зүүдэллээ.

Хюберт эмч: Тийм ээ, бүрэн хэвийн зүйл. Зүгээр л мэдээ алдуулалт. Харин наадах чинь бол байнгынх биш шүү. Эдгэрэх хүртэл далдалж наах хэрэгтэй. Ямар ч хайрст үлдгүй болсныг харж байгаа байх. Гарахдаа болгоомжтой байгаарай. Сувилагч аа, миний өмнөө хатагтай Лейкийг үдээд өгөх үү? Хүлээн авагч таны дараагийн хувиарийг гаргачихна. Ойлгосон уу?

Саманта: Ингээд болчихсон уу?

Хюберт эмч: Шууд явж болно оо.

Саманта: Баярлалаа, эмч ээ.

Хюберт эмч: Хэр байна?

Саманта: Дажгүй шүү.

Саманта: Сайн уу, намайг Саманта Лейк гэдэг.

Эр: Сайн уу?

Саманта: Муураа авах гэсэн юм.

Эр: Аан, за. Муурынх нь нэр нь?

Саманта: Салем.

Эр: Сабрина шиг байх нь ээ.

Саманта: Айн?

Эр: Сабрина шулам дээрх шиг. Тэр ч бас Салем гэдэг мууртай.

Саманта: Аан, тийм. Хэн ч өмнө нь үүнийг анзаарч байгаагүй.

Эр: Харин би анзаарчихлаа.

Саманта: Тийм шүү. Чи тэглээ.

Лидиа: Больж үз. Түүнтэй үнэхээр уулзана гэж үү?

Саманта: Тийм ээ, гэрт нь. Гэхдээ мэдээж надаас өөр олон хүн байна л даа.

Лидиа: Чи бүх процессоо над руу бичих ёстой шүү. За за, би болчихлоо.

Саманта: Чи яв даа, би дахиад жаахан үлдлээ.

Лидиа: Гажиг амьтан.

Зое: Миний хөөрхнүүд. Баярын мэнд хүргэе! Чи бүүр үнэхээр хөөрхөн харагдаж байна.

Эм: Чи нөхрөөсөө салчихсан билүү?

Зое: Тийм ээ, үнэхээр сайхан байна. Алив ээ. Чамайг би харсан, харсан. Хэр байна даа? Баярын мэнд. Сайн уу! Танай... гэрийнхэн чинь сайн уу?

Эр: Тэд маань сайн байгаа.

Зое: Ёстой гайхалтай. Өршөөгөөрэй, түр хүлээгээрэй. Юм ууна биз дээ, тэ? Чи ч бас. Саманта Лейк, бурхан минь. Чамайг эмнэлэгт очсон гэж сонссон. Би уг нь уулзмаар байсан юм сан. Манай ээж өвчтэй байх үед, бид хэд бүгдээрээ чиний шоуг анги алгасахгүй үздэг байлаа.

Саманта: Хөөх. Бүүр иччихлээ.

Зое:  Тэгэх хэрэггүй ээ. Мэдээж жаахан хошин байсан л даа. Гэхдээ л хайртай. Тэглээ ч, муудалцахаас л сэргийлдэг байлаа шүү дээ. Чи бүүр яг хэвээрээ байна.

Саманта: Чамд харин баярлалаа.

Зое: Яах гэсэн юм бэ дээ. Хэн нь хийсэн бэ? Теннисон эмч үү?

Саманта: Хюберт эмч.

Зое: Шилдэг нь. Дээрээс нь халуухан байгаа биз?

Саманта: Тийм ээ.

Зое: Гал тогоог шалгах гээд явж байна, хамт явъя.

Саманта: За.

Зое: Өндөр чинь хэд билээ?

Саманта: 160см. 162 ч юм уу.

Зое: Энэ жил 172 хүрсэн. Өсчихсөн, 3см-ээр.

Саманта: Өссөн гэж үү?

Зое: Тийм ээ, арьсны цикл бүрт. Чи нэмэлт юмнуудыг нь нээх их нөлөөтэй гэж бодоогүй л байх, гэхдээ хэлэх юм ч их байна шүү.

Саманта: Надад өсөлтийн тухай хэн ч хэлээгүй.

Зое: Янзтай амттай. Чи хоол хийдэг үү?

Саманта: Үгүй ээ, чам шиг биш шүү дээ. Би чиний Ахлах Тогооч цувралыг бүтэн үзэж дуусгасан.

Зое: Ямар хөөрхөн юм бэ? Би юм сурах их дуртай. Өнгөрсөн долоо хоногт Грек загасчны тосгонд стифадо хийхийг сурсан гэхдээ махаар биш загасаар хийсэн.

Зое: Ямартай ч дараа ирвэл чамд хийж өгнө өө.

Саманта: Хөөх, юу гэдгийг нь ч сайн мэдэхгүй байна л даа, гэхдээ таалагдах бололтой.

Эм: Түүнийг яагаад мэддэггүй билээ?

Эр: Огт харж байгаагүй ээ.

Эм: Тэр нөгөө Зүрх гээд шоунд байсан шүү дээ. Буруу ч юм шиг зүгээр ч юм шиг.

Эм: Тэнд нөгөө нэг юм байгаагүй...

Зое:  Саманта. Хонгор минь, ийшээ хар даа. Бид хоёр адилхан харагдахгүй байна уу?

Саманта: Өө.

Эр: Жаахан л.

Зое: Үеэл ч юм шиг.

Эр: Магадгүй л юм.

Зое: 2 дох үеэл.

Эр: Тийм ээ. Яг зөв.

Зое: Хэлээ биз? Мэдсэн юм аа.

Эр: Тийм байна шүү. Энэ сайхан зоогт урьсан манай зохион байгуулагчдаа, мөн энэ гайхалтай царайнуудын төлөө баярлалаа. Хайртай шүү, Зое.

Зое: Баярлалаа, сайхан хооллоорой.

Эм: Сайхан хооллоорой.

Эр: Төлөө.

Саманта: Үнэхээр амттай юм. Энэ юу вэ?

Зое: Би байгаа юм. Нээрээ шүү. Ер нь бол бид хуучин арьсаа шууд хаядаг л даа, гэхдээ уураг ихтэй, өөх байдаггүй. Бараг л өөхгүй.

Саманта: Хөөх.

Эр: Чиний хамгийн гоё амт нь энэ байх аа.

Зое: Чи мэдэлгүй л яах вэ.

Эр: Би түүнийг олон удаа амссан л даа.

Зое: Таалагдаж байна уу?

Саманта: Гайхалтай.

Эр: Цагаан үс, нүдний эргэн тойрны үрчлээ. Гунигтай, хэцүүхэн мэдрэмж өгөөд байдаг юм. Тийм, тэ?

Саманта: Аанхаа.

Эр: Гэхдээ эмэгтэй хүнд бол чи яг төгс үеэ сонгосон байна. Чи өлмийгөөс орой хүртлээ гэрэлтэж байна.

Саманта:  Баярлалаа. Баярлалаа.

Эр: За, бид явж сэллээ.

Саманта: За.

Эр: Ороод ирээрэй.

Зое: Гажиг.

Саманта: Намайг уучлаарай, би зүгээр л угаалгын өрөө хайж байлаа.

Зое: Зүгээр ээ. Энэ бүх хүмүүс... заримдаа ганцаараа баймаар байдаг юм.

Саманта: Би ер нь ингээд явсан нь дээр бололтой.

Зое: Гонгиноод эрт явах гээд байгаа юм биш биз дээ?

Саманта: Би нөгөө, муураа хооллох ёстой.

Зое: Миний эхний сарын эмчилгээ үнэхээр хөгжилтэй, гоё байсныг санаж байна. Чи тэгэхгүй байна уу?

Саманта: Тэгж байгаа. Гэхдээ... ЛА рүү нүүх гэж байгаагаа анх ээждээ хэлэхэд тэр надад, "Хэр их чи өөрийгөө өөрчилсөн бай, наад хүмүүс чинь чамайг тохирохгүй гэдгийг мэдсээр л байна." гэж хэлсэн.

Зое: Балиар ааштай байх нь ээ.

Саманта: Түүний зөв бололтой. Би угаасаа л гуяа хавиралдуулж алхдаг охин, бас дандаа шүдэндээ хоолоо наачихдаг.

Зое: Би лав шүдэн дээр чинь хоолны үлдэгдэл харсангүй.

Зое: Чи бол гоо үзэсгэлэнгийн жинхэнэ дүр төрх. Гоё үг байгаа биз? Хөөрхөн л гэж байгаа юм. Зэвүүн сонсогддог болохоор дуртай байдаг юм. Хэт их бодох хэрэггүй ээ, Сэм. Бусад хүмүүс чамайг хэрхэн хардгийг мэдчихвэл хүссэн зүйлээ авахад илүү хялбар болно. Би чамаар нэг юм хийлгүүлмээр байна.

Зое: Энэ толь руу хараад, өөрийгөө тавиултлаа энэ өрөөнөөс битгий гараарай.

Саманта: Зое, энэ чинь...

Зое: Тийм ээ. Чи чадна аа. Би чамайг яаж хардгийг, хэрхэн урагшилж байгааг чинь харж буй дэлхийг чамайг мэдээсэй гэж хүсэж байна. Өөртөө итгэлтэй байдал. Хүчтэй. Халуухан.

Зое: Тавиагүй байвал би мэдчихнэ шүү.

Зое: Энэ тохиолдолд бол хэтэрхий оройтсоон.

Саманта: Нэг л мэдэхэд бүгд гайхалтай байсан. Тэгээд бид танилцсан. Тэгээд гэнэт л бүгд нуран унасан. Хүнд анзаарагдахыг маш удаан хугацаанд хүсэж ирсэн. Тэд намайг хараад ингэж бодоосой... намайг ухаантай, эсвэл хөгжилтэй, бүүр эсвэл хөөрхөн ч юм уу. Зүгээр л намайг хараад өөр хэн нэгнийг хараасай гэж хүссэн.

Директор эр: Болсон!Дуусчихлаа. Баярлалаа. Сайн байлаа, Сэм. Алив, хөдлөөд. Дараагийнх 11-р сцен шүү.

Зое: Яг чамайг хайж байлаа. Дотор хүрээд ир. Хүүхдүүд нэг юм тоглох гэж байна.

Саманта: За.

Саманта: Үнэхээр сайн юм аа. Би бүүр хэлэх үггүй болчихлоо.

Зое: Мэднэ ээ. Рафи үнэхээр толгойтой хүүхэд. Босоо ятгатай болмоор байна гэсэн. Тэгэхээр нь бид хэд "Морин хийл нь дээр юм биш үү?" гэсэн чинь тэр ятгыг л авна гэсэн. Тэгээд босоо ятгыг нь аваад өгтөл шууд л тоглоод эхэлчихсэн.

Саманта: Хүүхдүүд чинь яаж ийм жаахнаараа байна? B.I юм уу?

Зое: Умайг сарнай шиг л сэргэг байлгадаг. Ронни хүүхэдтэй болмооргүй байна гэсэн ч нэг л өдөр түүнийг ятгана гэдгээ мэдээд байсан юм. Ашгүй, бид хүлээсэн. Цаг ч их үрсэн.

Саманта: Мм, Ронни хаана байгаа вэ? Би огт уулзаж байгаагүй юм байна.

Зое: Бид хоёр хамт амьдардаггүй л дээ. Хамт амьдардаггүй ч хүүхдээ өсгөдөг эцэг эх. Хүмүүст сонин байдаг ч, бид хоёрт бол яг болдог. Одоо ч хамт унтдаг. Хөөе, эмч ээ?

Хюберт эмч: Мхм?

Зое: Яагаад удаад байгаа билээ?

Хюберт эмч: Хүлээцтэй бай. Удаан хүлээсэн хүнд л сайн юм ирнэ шүү дээ.

Зое: Гэхдээ өлсөөд байна шүү дээ, хурдал аа. Хюберт ямар вэ?

Саманта: Өө, би... мэдэхгүй ээ.

Зое: Боломжийн настай. Царайлаг, ухаантай. Бас баян.

Саманта: Тийм шүү. Надаас илүүг хийж чадах хүн шиг санагддаг.

Зое: Чамтай нийлбэл түүний аз, за юу? Юу вэ? Чи чинь одоо гоё кинонд тоглож байгаа. Бас хөгжилтэй дээрээс нь... яах вэ, тийм ч аймаар хөгжилтэй биш л дээ... гэхдээ чи бол халуухан.

Саманта: Баярлалаа. Арай л гоё хандах юм аа, надад.

Зое: Үгүй ээ. Бид чинь найзууд. Найзууд нэгэндээ үнэнийг нь хэлдэг. Би чамд нэг нууц хэлэх үү?

Саманта: За.

Зое: Шаннон миний жинхэнэ овог биш ээ.

Саманта: Биш юм уу?

Зое: Биш, биш. Жинхэнэ овог маань уу? Зилт.

Саманта: Зилт ээ?

Зое: Овог маань Зилт. Ёстой сонин нэр. Норвегоор бугын мах гэл үү дээ.

Саманта: Мах шиг үү?

Зое: Тийм, яг мах. Ахлах ангидаа солиод, огт буцаагаагүй.

Саманта: Минийх ч гэсэн жинхэнэ нэр биш ээ.

Зое: Харж байна уу? Бид өөрөөсөө шал өөр хүн болж жүжиглэж байна. Чи надад таалагдаж байна.

Саманта: Баярлалаа.

Зое: Найзууд болох хэрэгтэй. Сайн найзууд.

Лидиа: Гуйж байна. Та хоёр бүүр наалдчихсан, миний оронд. Чамд бүүр идчихээр олигтой юм ч байхаа болилоо. Бүгд Шеллийн хоолнууд.

Саманта: Эрүүл хоол шүү дээ.

Лидиа: Тийм ээ. Чи Зое болж хувирч байна. Удахгүй чи бараг маалинган үр болох байлгүй.

Саманта: Сонс, чи туслах энэ тэр юм хиймээргүй байвал зүгээр ээ. Саналаараа л хийсэн, гэхдээ чамд хэцүү байвал...

Лидиа: Үгүй ээ, үгүй, үгүй. Би хийнэ ээ.

Саманта: Тэгвэл ачаагаа задалхаас эхлэх үү дээ.

Лидиа: За за, бурхан минь гэж.

Лидиа: Үүнийг хар даа.

Саманта: Ачаагаа задал гэсэн шүү дээ. Юм үзээд сатаараад байх юм.

Лидиа: Хар л даа.

Лидиа: Би ямар аймаар харагдаж байна аа.

Саманта: Тийм ээ. Яах вэ, хоёулаа л адилхан гарж.

Лидиа: Гэхдээ л туранхай.

Саманта: 12 настай байлаа. Бүгд л туранхай байсан шүү дээ.

Лидиа: Юу вэ?

Саманта: Юу юу вэ гэж?

Лидиа: Хүзүүн дээр чинь.

Саманта: Юу вэ?

Саманта: Энэ үү?

Лидиа: Тийм ээ. Чи мэдэрч байна уу?

Саманта: Тийм ээ, юу вэ?

Лидиа: Мэнгэ үү?

Саманта: Мэнгэ байхгүй дээ.

Лидиа: Хазсан юм болов уу?

Саманта: Мэдэхгүй ээ.

Лидиа: Мэдэрч байна уу?

Саманта: Тийм ээ, битгий хүр.

Лидиа: Мэдэхгүй ээ, шалгуулсан нь дээр. За.

Саманта: За. За, чи үргэлжлүүлээд юмаа хийж болох уу? Хоёулаа хийх юмтай шүү дээ.

Лидиа: Тийм ээ, тийм. Мэдээж.

Саманта: Ганц л юм гаргалаа.

Лидиа: Энэ гоё зургуудаа хаана тавимаар байна?

Саманта: Зочны өрөөнд. Баярлалаа.

Лидиа: Зүгээр ээ.

Хюберт эмч: За, би гурав хүртэл тооллоо шүү, за юу?

Саманта: За.

Хюберт эмч: Юу гээч? Энэ бол наалддаг л зүйл. Гурав, хоёр, Авчихлаа. Одоо үүн дээр шинжилгээ явуулна аа. Гэхдээ энэ санаа зовох шалтгаан биш гэж бодож байна.

Саманта: Арьс гуужихад арай л эрт биз дээ, тэ?

Хюберт эмч: Яг зөв. Өнгө нь жаахан өөр л юм. Энэ бол зүгээр л илүүдэл арьс. Хурдан тархаж болох ч санаа зовох шаардлагагүй, огт хоргүй зүйл.

Саманта: Аан за.

Хюберт эмч: Аюулгүй байдлын үүднээс гадна түрхдэг тосыг бичиж өгье. Ард нь байгаа нь миний дугаар. Юмыг яаж мэдэх вэ, чамд ямар нэг юм болоод...

Саманта: 6 хуруутай болоод сэрчих үед үү?

Хюберт эмч: Яг зөв.

Флорес: Намайг мөрдөгч Флорес гэдэг.Энэ бол мөрдөгч Абрамсон.

Абрамсон: Гоё байшин байна.

Саманта: Баярлалаа. Төвхнөж амжаагүй л байна. Уучлаарай, кофе, цай ч юм уу уух уу?

Абрамсон: Энд нэг их удахгүй ээ.

Флорес: Та Шелл клиникийн үйлчлүүлэгч, тийм үү?

Саманта: Тийм ээ, яг сая тэндээс ирлээ.

Флорес: 12 сарын 12нд тэнд үзлэгтэй байсан, зөв үү?

Саманта: Харж байж л мэднэ дээ. Уучлаарай, ямар нэг юм болсон юм уу?

Абрамсон: Үгүй л байгаасай.

Флорес: Тэр өдөр очихдоо өөр үйлчлүүлэгчтэй ямар нэгэн яриа өрнүүлсэн үү? Клои Бенсонтой?

Саманта: Нууцлалын гэрээнд гарын үсэг зурсан болохоор, боломжгүй...

Саманта: Бүх зүйл зүгээр үү?

Флорес: Хатагтай Бенсон алга болсон.

Саманта: Алга болсон?

Флорес: Тийм ээ. Түүнийг харсан хамгийн сүүлчийн өдөр нь тэр өдөр эмнэлэг дээр байсан.

Абрамсон: Бүх хүмүүсээс асуусан ч хэн ч түүнээс сураг сонсоогүй. Та ч гэсэн адилхан уу?

Саманта: Тийм ээ.

Флорес: Бид түүний гэр бүлтэй холбогдсон. Тэд та хоёрыг дахин уулзсан гэх мэтийн юм хэлсэн. Тэгээд тантай холбогдсон юм болов уу гэж бодоод.

Саманта: Үгүй ээ, бид бие биеэ бас сайн мэдэхгүй ээ. Би зүгээр л хүүхэд асрагч нь байсан. Маш олон жилийн өмнөх явдал л даа. Тийм ээ. Уучлаарай.

Флорес: Тэр буцаад ирнэ гэдэгт найдаж байна. Гэхдээ хэрэв тантай холбогдвол, бидэн рүү шууд залгаж тус болоорой.

Саманта: За.

Абрамсон: Ингэснээс манай эхнэр бид хоёр Ханна Зүрхтэй шоуны үнэнч фен шүү. Гоё шоу, бас инээдтэй.

Саманта:  Баярлалаа.

Абрамсон: Зүгээр ээ.

Зое: Магадгүй тэд яг жинхэнэ цагдаа нар биш байсан байх. Өрсөлдөгч нар л биз. Тиймэрхүү юм сонссон юм аа. Луйварчид, тагнуулчид манай ажилбарын талаар юм хэлж хүмүүсийг айлгаж байгаа гэж. Хэдэн жилийн турш манай найрлагыг олж мэдэх гэж оролдсон ч шинжлэх ухааны хувьд зөв хийж чадахгүйгээсээ болж олон хүнийг өвтгөсөн гэж сонссон юм байна. Яг л гажиг шиг. Нэг тийм балиар. Тэр хүмүүс юуг л бол юуг хийнэ дээ. Баярлалаа.

Саманта:  Надад бол жинхэнэ цагдаа шиг л санагдсан.

Зое: Хонгор минь, итгэж болно оо, болно.

Саманта: За, за.

Саманта: Чи хүн амьтантай холбогдоод ярьж болно шүү дээ, Клоиг зүгээр байгаа эсэхийг нь асуугаад. Тэгвэл надад их таатай байх гээд байна.

Зое: Тэгсэн гээд бодчих. Үүнийг авахгүй бол болохгүй. Харин чи, дараа долоо хоногт явмаар байна уу? Гэгээн Бартс руу? Сайн уу, би байна? Кабана залуу чинь хэр байна даа? Чамайг одоо баригдчихсан гэж бодсон шүү дээ. Илүү юм битгий хийгээрэй. Унтраасан.

ТВ эм: Энэ бол яаралтай хэрэг. Чи намайг хотын цахилгааны газартай холбох хэрэгтэй байна...

Саманта: Новш.

Саманта: Бурхан минь гэж.

Саманта: Юу вэ, дахиад хагалчхаж байгаа юм уу?

Саманта: Айн? Бяцхан согтуу муур гуай?

Саманта: За за.

Саманта: Байна уу?

Клои: Сэм?

Саманта: За?

Клои: Би өөр хэн лүү ярихаа мэдсэнгүй ээ. Би нэг л биш байна аа.

Саманта: Хэн бэ?

Клои: Тэд үргэлж харж байгаа шүү, Сэм.

Саманта: Клои юу? Клои?

Клои: Тэд үргэлж харж байгаа.

Лидиа: Сэм, хэдийн үед залгасан гэнэ ээ?

Саманта: 9:00, 9:30?

Лидиа: Оройны 9:00 цаг орчим. Тийм ээ, гэрийн утсаар. Ойлголоо. Шийдэхгүй бол болохгүй юу? Аан, за, ойлголоо. Шалгасанд баярлалаа. Баяртай. Нууцалсан дугаар байж. Хэн нэгэн л чамаар тоглоод залгачихсан байх. Түүнээс биш чиний гэрийн дугаарыг яаж тэр мэддэг билээ?

Лидиа: Чи биеэ их маажаад байх юм.

Саманта: Кофе авч болох уу? Уучлаарай, өчигдөр сайн унтаж чадаагүй юм аа. Баярлалаа.

Лидиа: За.

Эм: Сэм? 10 минут болчихлоо шүү.

Саманта: Одоохон.

Эм: Гараад ирэхээр чинь үс, нүүр будалтыг чинь хийх гээд хүлээж байгаа шүү. Сэм?

Саманта: Уучлаарай.

Лидиа: Таны латте ирлээ, хатагтай.

Саманта: Ашгүй дээ.

Саманта: Чамд өвчин намдаагч байгаа юу?

Лидиа: Үгүй ээ, байхгүй. Гэхдээ эмчээс байгаа юу гээд яваад ирж болох юм.

Саманта: Тэгье, тэгээд өгвөл их сайн байна. Баярлалаа.

Лидиа: За.

Лидиа: Өө, нээрээ Vanity Fair-ийн ярилцлага ирчихсэн байна.

Саманта: Аан за.

Лидиа: Нэлээн удаан хүлээж байх шиг байна. Чи нэг гараад тэд нартай...

Саманта: Наадахаа өөр өдөр лүү болгочхож болох уу?

Лидиа: Сэм, энэ чинь Vanity Fair шүү дээ.

Эм: Сайн уу, бид бараг л бэлэн болчихлоо. Танд шортыг чинь аваад ирэх үү?

Саманта:  Гуя хүртэл билүү?

Эм: Тийм ээ, бас бариу нь.

Саманта: За, дэлгэцэн дээр тэр чинь харагдах юм уу, үгүй юм уу?

Эм: Үгүй байх аа, гэхдээ би...

Саманта: Тэгвэл нээх хамаагүй юм байна шүү дээ, тийм үү?

Директор эр: Зүгээр ээ, Сэм, чи зүгээр цамцаа өмсөж болно.

Саманта: Баярлалаа.

Эр: Сэмми, Сэм, Сэм. Юу байна даа?

Саманта: Сайн уу?

Директор эр: За, эхэллээ шүү.

Директор эр: Эхэлцгээе. Бүгд бэлэн.

Эм: 17-р хэсэг, дубль нэг.

Саманта: За.

Директор эр: Эхлээд.

Саманта: Намайг баривчлах гэж байна уу?

Эр: Тэгнэ ээ.

Директор эр: Дууссан. Болж байна, дахиад эхэллээ шүү. Саяных сайн байлаа, гэхдээ бидэнд үнсэлцэхээс өмнө жаахан зогсолт хэрэгтэй байна.

Эр: Би лав авсан.

Директор эр: Тийм ээ, гэхдээ жаахан удаан.

Эр: Удаан, зүгээр удаан гээд л хэлчих.

Эр: Би авсан шүү дээ.

Саманта: Тийм ээ, гэхдээ үнсэх хэсэг дээр чи жаахан бага амьсгалж болох уу? Миний бие жаахан муу байгаа юм л даа.

Эр: Би чамайг үнсэж байгаа, амьсгалах хэрэгтэй шүү дээ.

Саманта: Тийм ээ, мэдээж. Ойлгомжтой.

Директор эр: За, дахиад эхэллээ.

Саманта:  Зүгээр дээ.

Директор эр: Бүгд бэлэн.

Эм: 17-р хэсэг, дубль хоёр.

Директор эр: Эхлээд.

Саманта: Чи тэгээд намайг баривчлах гэж байна уу?

Эр: Тэгнэ л гэж бодож байна.

Эр: Ямар новш нь вэ? Ямар хараал идмэр нь вэ?

Эм: Чи харсан уу?

Саманта: Уучлаарай, уучлаарай.

Эр: Цус байсан уу?

Лидиа: Сэм? Сэм, чи зүгээр үү? Сэм? Сэм? Сэм?

Эр: Сайн уу, Саманта? Vanity Fair-ийн Саймон байна.

Саманта: Сайн уу?

Эр: Нөгөө ярилцлагаа авах боломжтой болов уу гээд... Ямар новш нь вэ? Юу болоод байна аа?

Лидиа: Уучлаарай, үнэхээр уучлаарай. Танд алчуур аваад ирье, гэхдээ түр хүлээ...

Саманта: Үнэхээр уучлаарай. Үүнийг битгий хадгалаарай.

Лидиа: Сэм.

Саманта: Үгүй ээ.

Лидиа: Сэм. Сэм. Сэм. Чи зүгээр үү? Ямар нэгэн эм уумаар байна уу?

Саманта: Үгүй ээ, намайг орхи. Би зүгээр.

Лидиа: Сэм.

Саманта: Зүгээр гээд байна.

Кастинг эр: Сэм. Боб байна. Бүх юм зүгээр үү гэж шалгах гэсэн юм аа.

Саманта: Би ганцаараа баймаар байна. Гуйя, битгий орж ирээрэй.

Кастинг эр: Мэдээж. Хэрэгтэй юм байвал хэлээрэй. Юу ч байсан болно.

Зое: Тэр хаана байна?

Зое: Сэмми?

Саманта: Би энд байна.

Зое: Зурвасыг чинь авлаа.

Саманта: Намайг үнэхээр их уучлаарай.

Зое: Зүгээр дээ, охин минь, би энд байна.

Саманта: Би яах ёстойгоо мэдсэнгүй. Зое, надад нэг юм тохиолдоод байна.

Зое: Аан за, бид аргална аа. Бид болгох болно.

Саманта: Баярлалаа.

Зое: За, бид нар цэвэрлэчихнэ ээ. Ойлгосон уу? Бид зүгээр болгочихно.

Зое: Манай жолооч, Корнелиус.

Зое: Би эмнэлэг рүү залгачихсан. Тэд яг одоо ирж байгаа. Энэ юу ч байсан бай, бид засах болно.

Саманта: Чи Хюберттэй ярьсан уу?

Зое: Хэн ч чамд хэлээгүй билүү?Түүнийг явуулчихсан.

Саманта: Явуулчихсан? Яагаад?

Зое: Брандтай ямар нэг юм болсон.Хэн мэдлээ дээ?

Зое: Би чамд цай хийгээд өгье.

Саманта: Баярлалаа.

Зое: Роза, чи цай хийгээд ирээч, тэгэх үү?

Роза үйлчлэгч:  За, хатагтай Зое.

Саманта:  Клои яасан бэ? Түүний талаар сураг сонссон уу? Алга болсон охин.

Зое: Аан, Клои юу? Тийм ээ. Үгүй юм байна. Би асуусан чинь цаадах чинь Парис руу нүүчихсэн гэсэн.

Саманта: Парис аа?

Зое: Моделийн ажлаар гэсэн билүү дээ.

Саманта: Магадгүй бид түүнтэй холбогдож болох юм. Түүнд тохиолдсон юмтай адилхан болохоор.

Зое: Би түүн рүү залгахгүй ээ. Францад байгаа танихгүй охин руу чамайг дээрдүүлэх гэж үү? Сонс. Чи арьснаасаа цочир авсан байна. Ойлгож байна аа. Би явж тэр цайг шалгаад ирье.

Зое: Хааччихав?

Саманта: Уучлаарай, угаалгын өрөө орох хэрэгтэй болоод.

Зое: Үүнийг уугаад үз. Хамаагүй дээр болгоно.

Зое: Яасан? Таалагдахгүй байна уу?

Саманта: Үгүй ээ, одоо ч халуунаараа байна.

Зое: Хэнтэй ярьсан юм?

Саманта: Юу?

Зое: Намайг нөгөө өрөөнд байхад чамайг хүн рүү ярьж байхыг сонссон. Хэд хэдэн хүмүүс рүү ярих шиг болсон. Өөртэйгөө яриагүй л бол шүү дээ.

Саманта: Магадгүй ээ. Уучлаарай, жаахан толгой эргэчихжээ. Гэхдээ үгүй ээ, би хүн рүү залгаагүй. Би одоо ингээд явсан нь дээр бололтой.

Зое: Утсыг чинь шалгавал дургүйцэхгүй биз дээ?

Саманта: Юу?

Зое: Чи хэн нэгэнтэй яриагүй бол би тэрийг чинь харж болох уу л гэж. Чиний зөв байвал намайг галзуу авгайгаар дуудаж болно оо. Тэгээд л дуусаа.

Саманта: Би зүгээр явмаар байна.

Зое: Сэм.

Саманта:  Би явж эмчтэй уулзмаар байна.

Зое: Хонгор минь. Чи энд байх хэрэгтэй.

Саманта: Үгүй ээ. Би эмнэлэг ормоор байна.

Зое:  Гүнзгий амьсгаа ав. Гүнзгий амьсгаа сайн ав.

Саманта: Яагаад ингээд байгаа юм бэ?

Зое: Юу хийнэ гэж?

Саманта: Намайг энд байлгах гээд.

Зое: Параноид болоод байна уу даа? Би чамайг гээд анхаараад байхад чи огт ойлгохгүй байх юм. Учир нь ээж чинь чамайг өөрийгөө дорд үзүүлж өсгөчихсөн болохоор тэр биз. Уучлаарай, гэхдээ үнэн. Юм мэддэг, найдаж болох хүн чамд хэрэгтэй.

Саманта: Би яг үнэндээ чамд итгэж болох эсэхээ ч мэдэхгүй байна.

Зое: Хөөх, за за. Ямар ач мэддэггүй хүн бэ?

Саманта: Уучлаарай. Чи зүгээр л нэг тийм...

Зое: Чи намайг юу мэдэрч байгааг, чамд хэр хамаатайг мэдэхгүй, чи ингэж надаас урвах ёсгүй.

Саманта:  Урвах аа?

Зое: Тийм ээ.

Саманта: Чиний талаар биш.

Зое: Миний талаар биш гэнэ ээ? Чи эндээс наад биен дээрх заваан юмнуудтайгаа гарж явбал юу болно гэж бодож байна? Миний хувьцаа дээшлэх юм шиг байна уу? Миний брэндэд сайнаар нөлөөлөх юм шиг байна уу? Өөрийгөө хөгжүүлэх гэж хичээж байгаа эмэгтэйг юу гэж нэрлэдгийг чи мэдэх үү? Онигоо. Буруу тарьсан ботокс болгон хүн бүрт сургамж болдог. "Бурхан минь, түүний нүүрийг яасныг харсан уу?" "Аймаар юм аа." Хэрэв зүгээр байгалийн жамаар нь үлдээвэл тэд чамайг хөгшин, хэрэгцээгүй гээд хаяна. "Тэр сайхан хөгширч байна." гэнэ. Эсрэгээрээ зүгээр л "Үрчлээтэй, хүсэмжит бус" гэж хэлж байгаа л гэсэн үг. Гэхдээ бидэнд нэг шийдэл байгаа. Бид бэлгийн амьдралаа хэвээр нь үлдээж, бусдын шүүмжлэлгүйгээр амьдрах боломжтой болж байна. Тэгэхээр чамаас гуйя, эелдгээр... энэ бүхнийг нураагаад үзээрэй.

Зое: Роза!

Зое: Хараал ид!

Лидиа: Суугаарай! Суугаарай! Сэм, алив ээ! Хурдан суу! Суугаарай! Юу болоод байна аа, Сэм?

Саманта: Хараал ид гэж.

Лидиа: Чи зүгээр үү?

Саманта: Зүгээр яв, яв. Яваарай, Лидиа, яв!

Лидиа: За, за, ямар чөтгөр нь вэ, Сэм? Юу болоод байгаа юм бэ? Яагаад энэ хүмүүс чамайг хөөгөөд байгаа юм?

Саманта: За, хараал ид гэж.

Лидиа: Юу вэ? Гар дээр чинь байгаа юу вэ?

Саманта: Новш гэж.

Лидиа: Сэм, энэ нөгөө эмчилгээ нь юм уу?

Саманта: Мэдэхгүй ээ.

Лидиа: Чи зүгээр болно оо.

Лидиа: Саяных Зоеийн гэр байсан уу?

Саманта: Тийм ээ.

Лидиа: Гоё байшинтай юм аа.

Саманта: Тийм ээ, гоё.

Лидиа: Гоё юм байна.

Саманта: Хараал ид.

Лидиа: Ганцаараа явах үнэхээр зүгээр юм уу?

Саманта: Зүгээр ээ, эндээ байж байгаарай.

Лидиа: За.

Абрамсон: Уучлаарай, цайгаа уугаагүй юм аа.Чи ямар нэг юм авах уу?

Флорес: Шагай чинь яачихсан юм бэ?

Саманта: Үүнийг өмнө нь харж байсан уу?

Саманта: Клоигийн алга болсонтой энэ ямар нэг байдлаар холбоотой бололтой. Одоо надад тохиолдоод байна. Тэд намайг дуугүй болгох гэж ямар нэг юм хийхээс би их айж байна. Надад та нарын тусламж хэрэгтэй...

Флорес: Тайвшир. Тэд гэнэ ээ?

Саманта: Тийм ээ, Шеллийнхэн. Зое Шаннон.

Флорес: Зое Шаннон гэж нөгөө Зое Шаннон уу?

Зое: Чи эндээс наад биен дээрх заваан юмнуудтайгаа гарж явбал юу болно гэж бодож байна? Миний хувьцаа дээшлэх юм шиг байна уу? Миний брэндэд сайнаар нөлөөлөх юм шиг байна уу?

Абрамсон: Наадахаа зогсоо.

Саманта: Юу?

Абрамсон: Бусдад мэдэгдэлгүйгээр рекорд хийж болохгүй. Калифорниагийн хууль.

Флорес: Нууцлалын гэрээний талаар санаа зовохгүй байна уу?

Саманта: Хараал идэг, надад эмч болон хамгаалалт хэрэгтэй байна.

Абрамсон: Жаахан эрүүлээр бодоод үз. Нууцлалын гэрээ хүчтэй хэрэгсэл болдог. Чи аль хэдий нь өөрийгөө хуулийн хувьд том эрсдэлд оруулчихсан байна.

Флорес: Дахиад бодоод үзэх хэрэгтэй байх. Чи одоо хэцүү нөхцөлд байгаа шүү дээ. Үүнээс илүү хэцүү болгох хэрэггүй.

Саманта: Та нар бас хамт ажилладаг юм байна.

Флорес: Сонс, бид чамайг аюулгүй газарт аваачаад тусламж өгч болж байна. Клоигийн тухай юу болж байна? Үнэн, тэр алга болчихсон. Түүний аюулгүйн байдлын төлөө л олмоор байна. Яг л чамд туслах гэж байгаатай адил.

Лидиа: Сайн уу?

Флорес: Саманта,чи өвчтэй байгаа, за юу? Өөр сонгоод байх сонголт байхгүй байгаа биз дээ? Чиний нөхцөл байдал онцгой болохоор хэлж байна. Бид эхлээд чамайг бүрэн эдгэрүүлэх хэрэгтэй, тэгээд чи өөрөө судалж болно шүү дээ.

Саманта: За, за.

Флорес: За, би төлчихье.Чи бидэнтэй хамт явж болно оо.

Саманта: Эхлээд угаалгын өрөө ороод орхиё.

Саманта: Хараал ид.

Абрамсон: Новш. Флорес! Хөөе.

Флорес: Холд!Хараал идмэр нь вэ? Замаас зайлаач ээ.

Абрамсон: Замаас хурдан зайл!

Саманта: ТаксиНадруу!

Зөөгч: Хөөе, хөөе! Хөөе, хөөе!

Флорес: Зогс! Яваач! Холдооч!

Абрамсон: Хаашаа явсныг нь харж чадсангүй ээ.Чи харсан уу?

Флорес: Абрамсон! Ийшээ! Хурдлаарай!

Абрамсон: Тэр тэнд байна!

Флорес: Хараал идээсэй билээ!

Абрамсон: Алив.

Автомат такси эр: ТаксиНадруу-д тавтай морил. 25 миль хурдтай зам руу орлоо. Аюулгүйн үүднээс суудлын бүсээ зүүнэ үү.

Саманта: Хурдан яв аа. Уучлаарай, жаахан хурдан явж болох уу?

Автомат такси эр: 25 миль хурдтай зам дээр явж байна.

Саманта: Хурдан яваач дээ, муу ямбий машин.

Автомат такси эр: Миний жолоодлогыг үнэлэхийг хүсэж байх шиг байна. Зөв үү? Та өөрийн суудал дээрх суудлын бүсээ зүүнэ үү. Та гар удирдлага руу шилжих гэж байна.

Саманта: Тийм ээ.

Автомат такси эр: Асуудалгүй ээ.  Та ТаксиНадруу апп дээр үнэгүй бүртгүүлээрэй.

Саманта: Тоглоод байгаа юм уу?

Автомат такси эр: Тээврийн хэрэгслийг гэмтээхгүй байхыг хүсье.

Абрамсон: Тэр тэнд байна! Хурдлаарай. Болно, болно, хурдаа багасга. Яг энд байна.

Флорес: Яагаад ийм удаан яваад байгаа юм бэ?

Абрамсон: Хөөе, зогс. Зогс гэж байна.

Флорес: Зогсооч ээ!

Абрамсон: Хурдаа нэмчих, гэрлэн дохионоос өмнө зогсооё.

Автомат такси эр: Зогсоход бэлдээрэй. Гэрлэн дохио аслаа.

Абрамсон: Гэрэл, гэрэл, гэрэл, гэрэл, гэрэл!

Саманта: Бурхан минь гэж.

Автомат такси эр: Урд осол гарлаа.Чиглэлээ өөрчилмөөр байна уу? Танд 7 минут байна.

Саманта: Тэгье, тэгье, өөрчилье.

Автомат такси эр: Чиглэлээ өөрчилж байна.

ТВ эм: 1.3 кг хассан байна. Биеийн жингийн 1.12% нь гэсэн үг. дундаж оноо 6.42 болж байна. Алисиа, тэгэхээр чи яг одоо онооны самбарын хамгийн сүүлд явж байна. Та хасагдах аюулд...

Саманта: Зайрмаг байгаа юу?

Хюберт эмч: Ор, ор.

Саманта: Клоид болсон юмыг Зое мэдэж байгаа. Надад хэлэхгүй байгаа нэг зүйл байгаад байна. Уучлаарай, би өөр хэнтэй холбогдохоо мэдсэнгүй ээ.

Хюберт эмч: За, чамайг айлгах гээгүй шүү гэхдээ бидэнд маш бага хугацаа байна. Би чамайг эмнэлэг рүү дагуулъя. Хол зам туулна, тэгэхээр хөдөлье. Алив.

Саманта:  Үгүй ээ, хараал идэг, шууд энд хийе.

Хюберт эмч: Өвчин намдаагч. Хэрэг болно.

Хюберт эмч: За.

Хюберт эмч: Эхэллээ шүү.

Хюберт эмч: Энэ чамайг амьсгалах болон нүдийг чинь хамгаалахад хэрэгтэй, за юу?

Хюберт эмч: Зүгээр л амьсгалаарай.

Хюберт эмч: Одоо орууллаа шүү, за юу?Гараа өгч бай.

Хюберт эмч: Зүгээр ээ, зүгээр. Үргэлжлүүл, үргэлжлүүл.Бид дуусгах ёстой, алив ээ. Бодож байснаас чинь жаахан илүү байх болно. Суух хэрэгтэй байна. Сайн байна. Сайн байна, дахиад жаахан доошоо. Доошоо, доошоо суугаарай. Доошоо түлхлээ шүү, за юу?

Хюберт эмч: Уучлаарай, pH-ийг нь ихэсгэх хэрэгтэй. Өвдөж байгааг нь мэдэж байна аа, Сэм.Гэхдээ зүгээр ээ. Надад итгэ, удахгүй дууслаа. Амьсгалаарай, сайн байна. Амьсгал. Амьсгал, сайн амьсгалаад бай, за юу? Бараг л боллоо. Амжилттай болж байна, Сэм. Болж байна.

Хюберт эмч: Тогшдог байж, уучлаарай.

Саманта: Байхгүй болчихсон байна. Баярлалаа. Мултарсан шагай эмчилдэггүй нь баларсан юм.

Хюберт эмч: Үүнийг чамд.

Саманта: Өглөөний цай орондоо. Хайрсаа ургуулах л байх байж.

Хюберт эмч: Энд ирсэн чинь сайн хэрэг болжээ.

Саманта: Тийм ээ.

Хюберт эмч: Сонсооч, намайг үнэхээр уучлаарай гэх гэсэн юм. Тэдний юм хийж байгаа талаар мэдээгүй маш олон зүйлс байж. Тэгээд чамайг бүүр эмчилгээнд оруулчихсан байдаг.  Би зүгээр л, хэрэв мэдэж байсан бол...

Саманта: Чиний зөв өө. Бүгд чиний буруу.

Хюберт эмч: Кофе дугарч байна. Би буцаад хүрээд ирье.

Саманта: За.

Хюберт эмч: Ямар кофе уух вэ?

Саманта: Хар кофе байхад болно оо.Баярлалаа.

Хюберт эмч: Айлгачихлаа байна.

Саманта: Яагаад чамд Клои Бенсоны нэртэй эмийн сав байдаг билээ?

Хюберт эмч: Аан, за. Би тайлбарлая.

Саманта: Гайхалтай.

Хюберт эмч: Клои, миний өвчтөн байсан л даа. түүний арьс яг л чинийх шиг шохойжиж эхэлсэн. Тэгээд... тэр тусламж авах гэж над дээр ирсэн л дээ, тэгээд бид харьцаж эхэлсэн.

Хюберт эмч: Тийм ээ. Мэдэхгүй ээ. Сонс, жаахан солиотой байж болох ч би түүнд хайртай. Бурхан минь гэж, одоо хэдий тийм ч гэсэн хайртай хэвээр...

Саманта: Хэдий тийм гэж тэр яасан юм?

Хюберт эмч: Уучлаарай, би энэ талаар чамтай ярьж болохгүй ээ.

Саманта: Чи түүнд ямар нэг юм хийсэн юм уу?

Хюберт эмч:  Үгүй ээ. Зогсоох гэж бүгдийг туршсан ч улам дордуулах магадлалтай.

Хюберт эмч: Яг үнэндээ сайн мэдэхгүй байна.

Саманта:  Тэр хаана байна?

Хюберт эмч: Түр зогсож бай даа, чи түүнтэй уулзаж болохгүй.

Саманта: Энд байгаа юм уу?

Хюберт эмч: Сэм, Сэм, чи түүнийг харж болохгүй ээ. За юу?

Саманта: Клои?

Хюберт эмч: Болохгүй ээ, Сэм. Саманта, боль.

Саманта: Клои?

Хюберт эмч:  Буцаад ир. Сэм, түр байж бай л даа, тэгэх үү?

Саманта: Клои, намайг сонсож байна уу?

Саманта: Клои?

Хюберт эмч: Тэр чамайг сонсохгүй ээ.

Саманта: Клои?

Хюберт эмч: Боль. Би чамайг хамгаалах гээд байна, за юу? Хөөе, зүгээр л боль, больчих. Боль, би боль гэж хэлсэн шүү. Би хэнийг ч өвтгөмөөргүй байна, за юу?

Саманта: Намайг тавь.

Хюберт эмч: За юу? Хараал ид, гөлөг гэж.

Саманта: Клои?

Хюберт эмч: Сэм!

Хюберт эмч: Тэд түүнийг яахыг би мэдэхгүй байна. Сэм!

Саманта: Клои?

Хюберт эмч: Сэм! Хаалга нээ дээ! Сэм? Хаалга нээ. Хаалгыг нээ дээ.

Саманта: Хараал ид.

Саманта: Та нар хэн бэ? Би хаана байна?

Рандолф: Намайг Рандолф Чан гэдэг. Би Шелл грүпийн хуульч. Энэ бол манай Бранд эмч, захирал болон үүсгэн байгуулагч. Ямартай ч юуны түрүүнд танд тохиолдсон зүйлд уучлаарай гэх гэсэн юм. Бид бүгд чамтай адил Доктор Хюбертын тухай сонсоод шоконд орж, сэтгэлээр унасан.

Саманта: Клои хаана байна?

Рандолф: Тэр одоо аюулгүй газар байгаа. Тэр яг одоо эмнэлэг дээр маш сайн эмч нарын гарт өөрт нь тохирсон эмчилгээгээ хийлгэж байгаа. Нөхцөл байдлын дагуу.

Саманта: Түүнд юу болсон юм бэ?

Рандолф: Чамтай адил, хатагтай Бенсоны сүүлийн ажилбар дээр нь жаахан гаж нөлөө гарсан л даа.

Бранд эмч: Зарим өвчтөнд ийм арьсны давхаргын кальцижилт нь хэвийн бус нөлөөлдөг.

Рандолф: Бид иймэрхүү эрсдэлийн талаар маш ил тод тайлбарласан даа. Хэрвээ чи нууцлалын гэрээгээ анхааралтай уншсан бол шүү дээ. Англи хэл дээр тодоос тод бичигдсэн байгаа.

Саманта: Юу гээд байгаа чинь надад хамаа алга. Би өмгөөлөгчтэйгөө яримаар байна. Бас сэтгүүлчидтэй.

Зое: Тэг ээ, тэг.

Зое: Хуулиар явъя, Сэм.Хэвлэлийн бага хурал зарла. Чамайг хэр хол явахыг харъя. Энэ ч чамайг ашигтай зүйлд хүргэхгүй л болов уу. Тэр тусмаа чамайг бид ялчихвал чи ажилгүй өөрийгөө тэжээж чадахгүй гэдгээ бодолцвол шүү дээ. Дээрээс нь хайрст үлд чинь буцаад сэдэрнэ. Эс чинь тасралтгүй муудаж эхлэхийн хажуугаар хэрээний хөл шиг болно, унжсан арьс, цагаан үс чинь ч гарж ирнэ. Алив ээ, энэ бүхэн үргэлжлээд л байна.

Рандолф: Энэ нууцлалыг харгалзан үзээд бид нэг санал бэлдсэн байгаа. манай компанийн хувьцаа болон насан туршид клиникээс үнэ төлбөргүй эмчилгээ авах боломж.

Саманта: Үгүй ээ.

Зое: Хараал ид гэж, Сэм. Битгий ийм гэнэн бай л даа. Пенициллинээс болж долоо хоног тутамд хүн үхдэг. Эмнэлгийн шинжлэх ухаанд хийсэн ямар ч алхамд үр дагавар бий, харин эрүүл мэндэд өгч буй ач холбогдол нь? Үгүйсгэхийн аргагүй. Шинжлэх ухаан төгс үү?Арай үгүй. Гэхдээ чи омлет хиймээр байвал чи хийх ёстой...

Саманта: Хүн алах уу?

Зое: Саналыг хүлээж ав, Сэм. Чамд хүчирхэг эмэгтэй болох бүрэн чадамжаа хэрэгжүүлэх боломж байна. Чи тийм байхдаа улам гайхалтай харагдах болно.

Саманта: Яагаад?

Зое:  Учир нь чи амжилтыг ойлгох болно. Анзаарагдах.

Саманта: Яагаад?

Зое: Юун яагаад вэ? Яагаад гэхээ боль.

Саманта: Яагаад хэрэгтэй гэж?

Зое: Одоо зөрүүдэлж эхэлж байх чинь.

Саманта: Үгүй ээ, би үнэхээр мэдмээр байна. Би яагаад тийм гоё харагдах  эсэх дээрээ анхаарах ёстой гэж?

Зое: Өө, Сэм минь. Учир нь бид бол амьтад. Дээд хэсэгт зөвхөн цөөн хүн л багтах боломжтой байдаг юм шүү дээ. Тэгэхээр чи царайндаа анхаарах болно. Учир нь харагдах байдал чинь амьд үлдэх эсэхийг шийднэ. Чи анхаардаг учраас л энд сууж байна шүү дээ.

Саманта: Наадхандаа итгүүлэх хэрэгтэй байна, тийм үү? Хэрэв би итгэхгүй бол, эсвэл үнэн биш бол энэ бүх зүйл чамд юу ч байхгүй юм байна. Чи төсөөлж байна уу? Гаднаасаа харагддаггүй амьдрал? Чи чадахгүй гэдэгт мөрийцсөн ч чадна. Зое Зилт. Тэгэхээр чиний энэ жижигхэн саналыг хариуд... надад хэрэггүй ээ. Баярлалаа. Би гэртээ харилаа, бас Клоиг аваад явах болно.

Зое: Тэр хаашаа ч явахгүй.

Зое: Залга.

Рандолф: Түүнийг сулла.

Зое: Айхгүй гэж найдъя. Хьюберт Клоигийн шинж тэмдгийг эмчлэх гэсэн ч түүний хувиралтыг улам хурцалчихсан.

Бранд эмч: Бусад хохирогч өвчтөнүүдийн адил бид кальцижилт болон эсийн дахин үржих явдал хяналтаас гарсан тохиолдлыг харж байна. Гэхдээ энэ өвөрмөц тохиолдолд ургалтууд маш өргөн тархсан учраас, шинэ ферментүүд нь түүний эсийн бүтцийг давж гарсан. Тэр одоо хүн биш, илүү хавч хэлбэртэн болсон.

Зое: Бид бүгдээрээ үүнийг, Клоиг эндээ үлдсэн нь дээр гэдэг дээр санал нийлэх байх. Эмнэлэгт, өөрт нь тохирсон эмчилгээгээ хийлгээд.

Саманта: Клои?

Зое: Энэ шил хагардаггүй биз дээ?

Зое: Хараал ид гэж!

Зое: Новш.

Саманта: Новш.

Лидиа: Сэм! Сэм! Сэм! Онгойлгоорой, бурхан минь, бурхан минь.Бурхан минь гэж. Намайг мартчихлаа л гэж бодлоо.

Саманта: Үгүй ээ, мэдээж үгүй. Чи зүгээр үү?

Лидиа: Үгүй ээ, огтхон ч зүгээр биш байна.

Саманта:  За за, тэнэг асуулт байж. Бид эндээс хурдан гарах хэрэгтэй байна. Учир нь Клои аварга том хавч болчхож. Хүн болгоныг алах гээд дайрч байна.

Лидиа: Юу?

Саманта: Новш.

Саманта: Алив, алив.

Зое: Хаашаа зугтана гэж бодов?

Саманта: Жаахан амралт өгчхөөч, Зое.

Зое: Гэхдээ Сэм, харагдах байдал.

Зое: Саманта. Өвдөж байна шүү. Ингэж надаас урваж байгаа чинь. Уг нь чамаас би өөрийгөө харсан юм сан. Мэдээж, би илүү өндөр, баян л даа. бизнесийн илүү мэдрэмжтэй, бас гарын булчин ч илүү хөгжсөн. Гэхдээ бид адил зүйл хүсэж байгаа. Найз, сайн найзууд, нууцаа ярьж болох хүн. Чамайг тэр кинонд оруулсан хүн би байсан шүү дээ, мэдэх үү? Хэн ч чамайг ажилд авахгүй байсан, бүүр эмчилгээ хийлгэсний дараа ч тэр. Тэгээд би гэмшээд, чамайг өрөвдөөд. Угаасаа чиний амьдрал үнэхээр өрөвдөлтэй байсан. Аварга болохгүйг чинь мэддэг байжээ, би. Би тэгээд зүгээр л чамайг сонгочихсон гэж бодсон уу? Чи хариугаа өгөх байсан.

Саманта: Гарын булчин хөгжсөн гээд байсан яасан?

Зое: Өө, гөлөг.

Зое: Сэм!

Эм: Систем ажиллаа.

Зое: Сэм!

Зое: Сэм!

Лидиа: Сэм. Сэм, алив.Алив ээ, Сэм.

Жүжигчин эм: Чи над руу залгах ёстой байсан юм.

Саманта: Таныг айлгах гээгүй юм аа, ээж ээ.

Жүжигчин эм: Хэзээ л бол хэзээ ээж рүүгээ залгаж болно шүү дээ, юу ч болж байсан хамаагүй.

Саманта: Баярлалаа, ээж.

Жүжигчин эм: Сувилагчийг дуудаад ирье. Бас нэг хатуу юм.

Хөтлөгч: Үнэхээр хөгжилтэй. Саяных мэдээж алдарт Ханна Зүрхтэй шоуны хэсэг байлаа. бидэнд зүйрлэшгүй Саманта Лейкийг танилцуулсан шоу билээ. Таны номоос эхэлцгээе. Гадна төрх: Гоо сайхны эзэнт гүрний өсөлт ба уналт. Хараахан шийдэгдээгүй шүүх хурал байгаа хэдий ч та бидэнд энэ талаар хэлж өгөөч.

Саманта: Миний түүх болон энэ ном та бүхэнд анхааруулга болж бас хүмүүст бага ч болов найдвар төрүүлэхэд тус болно гэж үнэхээр найдаж байна.

Хөтлөгч: Та гайхсан уу? Шелл компани амжилттай үргэлжлээд явж байгаа нь.

Саманта: Хүмүүс гоё харагдмаар байгаа. Тийм биз дээ?

Хөтлөгч: Тийм ээ.

Саманта: Би мэднэ ээ, би ч гэсэн хийлгэсэн. Гэхдээ миний амьдралын хамгийн үнэт зүйл байхаа больсон.

Саманта: Үүнээс илүү жаргалтай байгаа.

TRAILER

Саманта эм –Би анзаарагдахыг хүссэн. Хэн нэгэн над руу хараад намайг хөгжилтэй, эсвэл хөөрхөн гэж бодоосой.Зүгээр л намайг хараад өөр хэн нэгнийг олж хараасай гэж хүссэн.

Кастинг эм – Янзтай.

Саманта– Уучлаарай, би уйлсангүй. Уйлах ёстой байсан уу?

Агент эр – Тэд энэ кинон дээр арай өөрөөр явахаар болсон.

Агент эм – Арай залуу хүнийг сонгосон. Сүүлийн үеийн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор жүжигчдэд тавигдах шаардлага улам нэмэгдэж байгаа.

Клои эм – Та ч бас шалгуулах гэж байгаа юм уу? Солиотой.

Агент эм – Чамайг зарим нэг эмчилгээг санал болгож байна.

Нэвтрүүлэгч эм - эрүүл мэнд, сувилахуйн брэндийн захирал Зое Шаннон танд мөнхийн залуу насыг амлаж байна.

Зое– Би үйлчлүүлэгчдээ өөртөө итгэлтэй, биеэ барих зүйлгүй байгаасай л гэж хүсэж байна.

Хюберт эмч эр – Нөгөө талд уулзъя.

Эм - Биеийн сканыг эхлүүлж байна. Гурав, хоёр, нэг.

Зое – Чамд бүрэн хүчин чадлаа хэрэгжүүлэх боломж байна. Халуухан биш гэж үү?

Хөтлөгч эм – Зүйрлэшгүй Саманта Лейк.

Зое – Би чиний шоуны бүх ангийг нь үздэг байсан. Үнэхээр чамтай уулзмаар байлаа. Сайхан хооллоорой.

Саманта – Амттай юм аа. Энэ юу вэ?

Зое – Би шүү дээ. Тийм ээ.

Лидиа эм – Энэ юу вэ?

Саманта – Юу юу вэ гэж?

Лидиа – Хүзүүн дээр чинь.

Саманта – Ямар нэг юм болохгүй байна. Надад хэлэхгүй байгаа юм байгаад байна.

Лидиа – Юу болоод байгаа юм бэ?

Зое – Би чамд нэг нууц хэлэх үү? Би...

Саманта – Юу? Хүмүүс алга болоод байна. Тэд бас надад юм хийх вий гэхээс айж байна.

Клои – Та зүгээр л сандраад байна.

Зое - Учир нь харагдах байдал чинь  амьд үлдэх эсэхийг шийднэ. Дээд хэсэгт цөөн хүн л багтахболомжтой шүү дээ.

Текст – Элизабетт Мосс. Кейт Хадсон. Каиа Гербер.

Саманта – Жаахан амс хийх цаг өгчихөөч, Зое.

Зое – Гэхдээ харагдах байдал.

Текст – Шелл.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home