The Filmbridge LLC
Төрөл: УСК Хуудасны тоо: 31
Нэр: The Toxic Avenger Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Винстон - Эрэгтэй. 45-50 настай. Гол дүр.
Тад - Эрэгтэй. 55-60 настай. Халзан, гэмт бүлэглэлийн толгойлогч.
Роберт - Эрэгтэй. 45-50 настай.
Вэйд - Эрэгтэй. 10-15 настай. Винстоны хүү.
Фриц - Эрэгтэй. 30-35 настай. Робертийн дүү.
Рик - Эрэгтэй. 55-60 настай. Мэдээний хөтлөгч.
Жэйжэй - Эмэгтэй. 20-25 настай. Хар арьстай.
Дүүнс - Эмэгтэй. 40-45 настай. Мэдээний хөтлөгч.
Дэйси - Эмэгтэй. 60-65 настай. Винстоны хөрш.
Винстон: Би энэ бүхнийг хүсээгүй. Гуниг харуу-- Байз! Хүлээ, зогс! Новш гэж! Тэр хэсгийг ярина аа. Зүгээр л... жаахан тайвшир. За юу? Бурхан минь. Би энэ бүхнийг хүсээгүй. Гуниг харуусал, өвчин зовлон. Ингэж баатарлаг хоолойгоор ярихыг ч хүсээгүй. Би тийм хүн биш. Гэхдээ заримдаа ямар нэг юм хийх ёстой болдог. Энэ бүхэн хотын нөгөө захад эхэлсэн юм. Би оролцоо ч үгүй байсан.
ЭР - 1: Нөгөө хийрхүү эмэгтэй дахиад л 2-р шугамаар холбогдлоо. Тэгэхээр та энэ корпорац мэдсээр байж эрүүл бус бүтээгдэхүүн борлуулж үйлчлүүлэгчдээ хордуулж байна гэж хэлэх гээд байна уу? Юуны төлөө гэсэн билээ? Өөрсдийнхөө ашгийг нэмэгдүүлэх гэж үү?
ЭМ - 1: Тийм ээ, би яг тэгж л хэлээд байна.
ЭР - 1: Нотолгоо нь хаана байна?
ЭМ - 1: Би химийн талаар мэдлэггүй, гэхдээ бас тэнэг хүн биш шүү. Би нүдээрээ харж, хамраараа үнэрлэж, арьсаараа мэдэрч чадна.
ЭР - 1: За, хонгор минь. Бүтэн сар гарсан бололтой.
Мел: Чи зүгээр үү?
Жэйжэй: Муу новшнуудыг барилаа даа.
Мел: Чамайг хүн дагасан уу?
Жэйжэй: Санаа зоволтгүй. Та надад зааж өгсөн биз дээ?
Мел: Энийг хаанаас авсан юм?
Жэйжэй: Би-Ти-гийн удирдах байр. 12 давхарт нь гараад дотоод системийг нь ухаж үзсэн.
Мел: Эрсдэлтэй юм.
Жэйжэй: Би лав үйлдвэр лүү нь явахыг хүсэхгүй.
Мел: Энэ новшнууд. Бурхан минь. Чи чаджээ. "Би-Ти-Эйч"-ийг сүйрүүлэхэд яг хэрэгтэй юм байна. Жэйжэй, чи маш сайн байлаа.
Жэйжэй: Бурхан минь.
Мел: Явцгаая. Яв. Алив ээ! Би энд байна! Жэйжэй, яваач!
ЭР - 1: Бид очиж байна шүү.
ЭР - 2: Бяцхан охин!
Жэйжэй: Бурхан минь. За. Новш гэж.
Мел: Та нар хэтэрхий оройтсон! Намайг одоо яаж ч чадахгүй. Муу новш. Ухаангүй тэнэг амьтад! Үгүй. Өөр чадах юм алга уу, арчаагүй новшнууд аа? Багт наадмын новшнууд!
ЭР - 2: Энэ хараал идсэн залуу.
Мел: Ингээд л болоо юу? Бүгдийг чинь хараал идэг. Та нар яаж ч чадахгүй. Чадахгүй.
ЭР - 2: Хараал идсэн хаалга!
ЭР - 3: Үгүй. Тэр хэн ч биш.
Мел: Хэн ч биш.
ЭР - 4: Новш гэж, өвдөж байна! Бурхан минь!
Винстон: Өглөөний мэнд. Бид жилийн өмнө Шеллиг алдсан. Түүний хүү Вэйд, бас би. Тийм ээ, хорон санаат хойд аав. Би одоо хүртэл түүнийг зүүдэлдэг. Харин одоо энэ жаал бид хоёр л үлдсэн. Яах вэ... дажгүй л байна.
ЭР - 1: Сэтгэл гутрал, ядаргаа, өвчин зовлон, өдөр тутмын амьдралын тухгүй байдал. Санаа зоволтгүй. Харин манай компанид энэ бүх асуудлыг шийдэж чадах бүтээгдэхүүн байна.
ЭМ - 1: Гаж нөлөөг тооцохгүйгээр.
ЭР - 1: Манай сүүлийн үеийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд танд эрүүл, чийрэг, сэтгэл хангалуун байх боломжийг өгөх болно.
Роберт: Би бол гүйцэтгэх захирал Роберт Гарбинжер. Гэхдээ намайг Боб гэж дуудаарай.
ЭР - 2: Баярлалаа, Боб.
Бүгд: Баярлалаа, Боб.
ЭМ - 2: Бонни Димбл Нью Кемистри ахлах сургуулиас тэмцээний шинэ улирлыг сурвалжилж байна. Дасгалжуулагч Стэнвик. Энэ жил танай багт ямар хүлээлт тавьж болох вэ?
ЭР - 3: Нью Кем тэднийг болгоод өгнө.
ЭМ - 2: Энэ Бямба гараг Кеннеди ирвэсүүдэд хэцүүхэн байх бололтой.
ЭР - 3: Ирвэсүүдийг хараал идэг.
Бүгд: Тэднийг хараал идэг.
ЭМ - 2: Бурхан минь.
Дүүнс: Харин одоо гэртээ байгаа үзэгчдэдээ тусгай булангаа хүргэе. Энэхүү Бямба гарагт Гэгээн Ромагийн Фан Таун наадамд оролцох гэж байгаа гайхалтай рок хамтлагийн шинэ бичлэг гарчээ. Манай хотын этгээд баатрууд Киллер Натс. Эхлүүлээрэй, Терри.
Винстон: Сайн уу? Тэднийг үзэж байна уу? Бүгд бэлэн, бүгд бэлэн. За. За, өглөөний цай бэлэн боллоо. Идээрэй. Наадах чинь хэрэггүй шуудан. Хөөх. Содон өнгө байна. Юу вэ? Хар аянга уу? Сайхан юм. Догь харагдаж байна.
Вэйд: Гайхалтай харагдаж байна.
Винстон: Би түлэнхийг нь хусаад өгье. Зүгээр ээ, зүгээр. Энэ тал нь болчихлоо. Сайн уу, Дэйс? Юу байна даа?
Дэйси: Гуйя. Битгий гэмтээгээрэй.
ЭР - 1: Би гэмтээхийг хүсэхгүй байна. Харин та энэ газрыг чинь худалдаж авъя гэсэн бидний тун өгөөмөр саналыг хүлээж авахгүй байна. Гэхдээ би амлая. Та зөвшөөрөх болно.
Дэйси: За, би зөвшөөрье.
ЭР - 1: Эцэст нь нэг юм ухаарчээ. Би өнөө орой эргээд ирнэ. Гэрээтэйгээ.
Дэйси: Түүнийг буцаагаад өг. Ноён Тритс!
ЭР - 2: Болгоомжтой!
ЭР - 3: Замаас холдоод өгөөч ээ!
ЭР - 2: Чи чинь юу хийгээд байна аа?
ЭР - 3: Миний дугуй эвдэрчихлээ.
ЭР - 4: Тэр новш сая муур аварлаа.
ЭР - 5: Нүглийн цалин цагт 12 доллар.
Винстон: Чи одоо... шар бүсэд байна уу? Шар л юм шиг байна. Улаан биш биз дээ?
Вэйд: Би аравтай хүүхэд биш. Бүс гэж ярихаа боль.
Винстон: Товшдог аргаа хэрэглээрэй.
Вэйд: Би одоо ч гэсэн товшиж л байна.
Винстон: За, за.
Вэйд: Би яаж байх шиг байна?
Винстон: Их давчидсан харагдлаа.
Вэйд: Та яагаад юу ч хийгээгүй юм? Тэр хөгийн амьтад Дэйсиг дээрэлхэж байхад зүгээр л зогсоод байсан.
Винстон: Юу хийнэ гэж?
Вэйд: Юу ч хамаагүй.
Винстон: Вэйд. Зарим үед... юу ч хийхгүй байсан нь дээр байдаг юм. Чи том болохоороо ойлгоно оо. Чи том бүжигтээ бэлэн байгаа юу?
Вэйд: Бүжиг биш, за юу? Чөлөөт хөдөлгөөний үзүүлбэр.
Винстон: Тийм ээ, чөлөөт хөдөлгөөний үзүүлбэр.
Вэйд: Үгүй, үгүй. Их тодорхой зүйл шүү.
Винстон: Чи үзүүлээд өгнө өө. Би мэдэж байна. Чи төрөлхийн авьяастай. Ээж чинь их бахархах байсан даа.
Вэйд: Тийм ээ.
Винстон: Тийм.
ЭМ - 1: Би-Ти-Эйч ажилчдын хоолны газрын угаалгын өрөөнд шугам бөглөрсөн тул дараагийн мэдэгдэл хийх хүртэл хааж байгааг мэдэгдье. Жанет.
ЭР - 1: Би харж чадахгүй байна! Бурхан минь. Хэн нэгэн туслаач!
ЭМ - 1: Дараагийнх нь.
Винстон: Сайн уу, Крис?
Крис: Сайн уу, Винстон?
ЭМ - 1: Дараагийнх нь.
Винстон: Байна уу?
ЭМ - 2: Ноён Гүүз.
Винстон: Тийм ээ, би байна.
ЭМ - 2: Сайн байна уу? Эмнэлгээс холбогдож байна.
Винстон: Юу гэнэ ээ?
ЭМ - 2: Таны шинжилгээний хариу гарсан.
Винстон: Шинжилгээний хариу?
ЭМ - 1: Дараагийнх нь.
Эмч: Вэйд хэр байна?
Винстон: Дажгүй.
Эмч: Сэтгэл зүйчтэй нь уулзуулж байгаа юу?
Винстон: Ерөнхийдөө тийм.
Эмч: Ганц бие аавууд бол баатар. Ганц бие хойд аавууд давхар баатар.
Винстон: Ганц бие хойд аав. Чадлаараа зүтгэж л байна.
Эмч: Тэр авьяастны нэвтрүүлэгт орчихсон уу?
Винстон: Тийм ээ. Чөлөөт хөдөлгөөний үзүүлбэр.
Эмч: Ашгүй дээ. Манай ихрүүд 8-р ангид орчихсон. Итгэж байна уу?
Винстон: Хөөх.
Эмч: Элизабет эхний хичээлдээ суусан. Тэр дөнгөж 13-тай.
Винстон: Баяр хүргэе.
Эмч: Хурдан том болох юм.
Винстон: Надад юу хэлэх гэсэн юм?
Эмч: Тийм л дээ. Тэгэхээр чиний толгой өвдөөд байгаа гэсэн. Бид шинжилгээ хийж үзсэн.
Винстон: Наадах чинь би юу?
Эмч: Үгүй, энэ бол эрүүл тархины зураг. Чамд ялгааг нь харуулах гээд.
Винстон: За.
Эмч: Энэ бол чи.
Винстон: Хөөх.
Эмч: Ер нь бол аймшигтай.
Винстон: Тийм ээ.
Эмч: Энэ бол урд тархины... маш хүнд...
Винстон: Тийм ээ.
Эмч: ...тохиолдол. Тэгэхээр мэдээж мэс засал хийх боломжгүй.
Винстон: Новш гэж. Надад хэр хугацаа үлдсэн бэ?
Эмч: 6 сараас нэг жил. Тэгэхээр хамгийн сайндаа нэг жил.
ЭР - 1: Чи энэ удаа ёстой баларлаа даа.
Эмч: Гэхдээ эмийн эмчилгээ байдаг. Шинээр гарсан маш үнэтэй эмчилгээ. Гэхдээ даатгал чинь гаргачих байх.
Винстон: Новш гэж. Яагаад тэрийгээ эхлээд хэлээгүй юм бэ?
Эмч: Тэгдэг байж.
Винстон: Ажилтантай ярья.
ЭМ - 1: Ойлголоо. Нийлүүлэгч бол 1 дугаарыг дарна уу.
Винстон: Үгүй. Ажилтантай яримаар байна.
ЭМ - 1: За. Та өвчтөн бол 2 дугаарыг дарна уу.
Винстон: Ажилтантай ярья.
ЭМ - 1: Ойлголоо. Нийлүүлэгч бол 1 дугаарыг дарна уу.
Винстон: Ажилтантай яримаар--
ЭМ - 2: Сайн уу, ноён Гүүз?
Винстон: Сайн уу?
ЭМ - 2: За, тэгэхээр та Би-Ти-Эйч компанийн ажилтны платинум даатгалтай юм байна.
Винстон: Тийм ээ. Тэр чинь би. Платинум.
ЭМ - 2: Тийм ээ. Тэгэхээр алтан даатгалын үйлчилгээг авах боломжгүй.
Винстон: Юу? Би платинум шүү дээ.
ЭМ - 2: Тийм ээ, та платинум. Гэхдээ сая хэлсэнчлэн зөвхөн 1-р түвшний эмчилгээнүүд л хамаарна. 2-р түвшний эмчилгээнүүд багтах боловч адмирал даатгалд хамрагдаагүй бол боломжгүй. Хос түвшинд бүртгүүлсэн байх ёстой.
Винстон: Би ерөөсөө ойлгохгүй байна. Юу гэсэн үг юм бэ? Энэ чинь...
ЭМ - 2: Та платинум даатгалтай.
Винстон: Платинумд алт нь багтдаггүй юм уу?
ЭМ - 2: Хонгор минь, би түвшнүүдийн тухай ярьж байна.
Винстон: Би түвшин гэж мэдэхгүй.
ЭР - 1: Ойр хавийг шалгаж байна. Хариу өгнө үү.
ЭР - 2: Ойлголоо. Боннет, цэвэр. Бүх баг хуяг нэвтлэгч сумтай.
ЭР - 1: Тийм ээ.
Роберт: Бичээд ав, хонгор минь. Редакторт хүргэх захидал. Хүндэт новш минь, танай худалч сонины газрын хуурамч таамгаас үл хамааран Би-Ти-Эйч зах зээлээс гарахгүй. Миний шинэ санаа дуусаагүй. Бас миний хувцаснууд нүдэнд харагддаггүй юм биш. Би утгыг нь ойлгоогүй л дээ. Миний үзэн ядагчид үргэлж худлаа ярьдаг. Би дээрэмчдээс мөнгө авсан. Миний үйлдвэр супер бохирдуулагч. Учир нь тэд намайг ердөө л... хүмүүст туслахыг хүсдэг гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Гэхдээ та нар шиг алиалагчдын учрыг олохгүйгээр дэлхийн хэмжээний эрүүл мэндийн компани байгуулах боломжгүй. Түр хүлээж байгаарай. Би дахин шинэ санаа гаргана.
Кисси: Үүнийг нүднээс далд оруул, тэнэг илжиг минь!
Роберт: Тийм ээ, би Сифилистэй адилхан. Сизиф. Уулын өөд том чулуу өнхрүүлээд л. Харин тэр чулуунууд нь... төгс байдал.
Кисси: Гайхалтай юм. Үнэхээр гайхалтай.
Роберт: Энэ золигийн төхөөрөмж. Төмрийн сэг.
Кисси: Уучлаарай, Роберт. Чи зүгээр...
Роберт: Би зааврыг нь уншсан. Зургийг нь харсан.
Кисси: Улаан товчийг нь дар.
Роберт: Би дарж байна. Дараад л байна.
Кисси: "Дуусгах" гэчихсэн.
Роберт: За. Болчихлоо.
Кисси: Сайн байна, Роберт.
Роберт: Фриц хаана байна?
Фриц: Энд байна, Роберт.
Кисси: Тэр ирж байгаа, Роберт. Гэхдээ жаахан уддаг юм.
Фриц: Баярлалаа, Кисси.
Роберт: За. Би гомдоллох гээд байгаа юм биш шүү. Жаахан гомдоллож магадгүй. Гэхдээ тэр яг ч... осол шиг харагдаагүй. Тийм биз? Жадаар сүлбэсэн байсан.
Фриц: Өөрчлөх хэрэг гарсан юм.
Роберт: Жазз шиг. Байж болох л юм. Тэр урвагч яасан?
Фриц: Баригдаагүй.
Роберт: Тэгэхээр, ноён хамгаалалтын албаны ахлах аа, рок хамтлаг хөлсөлж хүн амины хэрэг даалгана гэдэг тийм ч зөв шийдвэр биш байж магадгүй.
Фриц: Тэд рок биш.
Роберт: Юу?
Фриц: Монстер кор.
Роберт: Юу? Юу гэнэ ээ?
Фриц: Галзуу, аюултай.
Кисси: Зүгээр бувтнаж байна. Тэгж л чаддаг юм.
Роберт: Харин энэ урвагч хорт могой юу хийсэн гэж бодож байна? Манай компанийн ар нуруунд хутга зоочхоод байна. Манай ар нуруунд. Нуруу.
Кисси: Бид бүхний нуруу.
Роберт: Нуруу. Бидний ар нуруунд. Ядаж байхад тэр халзан дээрэмчний өрийн бичгээс болоод галзуурах дөхөж байна. Чи юу эрсдэлд орсныг ойлгож байна уу? Бүх зүйл!
Фриц: Би ойлгож байна.
Роберт: Өршөөлгүй дуусга. Би ойлгомжтой хэлсэн үү?
Фриц: Маш ойлгомжтой.
Роберт: Тэгээд чи энд юугаа хийгээд байгаа юм?
Фриц: За.
ЭР - 1: Хөөе. Хөөе!
ЭР - 2: Алив ээ!
ЭР - 3: Бараг л.
ЭР - 2: Тэр хаана байна?
ЭР - 3: Ямар новш нь вэ?
ЭР - 2: Тэр хаана байна аа? Новш! Новш! Новш! Новш! Дараагийнх руу нь явъя. Алив, бид тэр өлөгчнийг олно оо.
ЭР - 3: Тийм ээ! Чадчихлаа!
ЭР - 4: Энд байх шив. Чи Киллер Натс гэж мэдэх үү? Тэд дөнгөж сая чамайг хайж ирээд намайг үхтэл зодож байгаад явлаа. Би чамайг үнэ төлбөргүй энд байлгахдаа элдэв хачин юм хийж болохгүй гэсэн. Тэр хэсгийг их тодорхой хэлсэн.
Жэйжэй: Тэд эргэж ирэхгүй.
ЭР - 4: Хөөе. Хөөе! Жэйжэй.
Жэйжэй: Би ч бас.
ЭР - 4: Бас чи шалыг минь яачихсан юм бэ?
Охин - 1: Тийм ээ! Болж байна.
Охин - 2: Гайхалтай байлаа.
ЭМ - 1: Дараагийнх нь.
ЭР - 1: Чиний ээлж.
ЭР - 2: Чи муу юм! Буу!
Винстон: За, за, за. Сайн уу, Дэйси? Сайн уу, Вэйд? Чи зүгээр үү?
Дэйси: Наашаа ирэх замдаа жаахан гунигтай харагдсан.
Винстон: Баярлалаа, Дэйси. Хөөе, түрүүн тусалж чадаагүйд уучлаарай.
Дэйси: Чи ноён Тритсийг аварсан.
Винстон: Тэгээд ямар байв? Чи санахгүй л байгаа байх. Ээж чинь чамайг бага байхад шоунд оролцохоо больсон. Гэхдээ тэр тайзан дээр үзүүлээд өгдөг байсан. Хэзээ ч урам хугалдаггүй. Тийм сайн тоглож чаддаггүй байсан л даа. Ерөнхийдөө... Гэхдээ... зан араншин нь содон байсан. Хүмүүст хүргэх чадвар нь. Одоохон, Вэйд. Энэ чамд таалагдана. Олчихлоо! Тийм ээ! Алив, Вэйд! Хүрээд ир! Вэйд! Бурхан минь! Чамайг олон хүн хүлээж байна.
Вэйд: Винстон, үгүй.
Винстон: Дахиад.
Вэйд: Сандлаа тавь л даа.
Винстон: Намайг бүжиг мэдэхгүй гэж бодоо юу? Чөлөөт хөдөлгөөний үзүүлбэр. Алив, сураад ав. Миний нуруу. За, гэхдээ чи ойлгосон байх. Хүмүүс цэцэг шидэж, олноороо алга ташна. Гайхалтай байх болно.
Вэйд: Наадах чинь юу юм?
Винстон: Би чамд эргэлттэй шидэж үзүүлнэ. Гэхдээ дараа болъё. Чи бол сайн хүүхэд. Чи алзахгүй дээ.
ЭМ - 1: Хөөе. Би чамтай хамт бүжиглэе. Сайхан хувцас байна.
Роберт: Манай түвшинд үргэлж өөрчлөлт гарч байдаг.
Кисси: Тийм ээ, өөрчлөлтийг мэдэж байна.
Тогар: Би-Ти бол энэ хотын амин чухал компани. Харин та нар Би-Ти. Гэхдээ бид санаа зовж байна.
Роберт: Бид дараагийн шинэ санаагаа танилцуулахад та нар хамтын хөрөнгө маань маш ихээр өсөхийг харах болно.
Тогар: Жаахан тодруулаад өгч болох уу?
Роберт: Мэдээж тодорхой тоо хэлэхэд хэтэрхий эрт байна л даа. Гэхдээ... миний бодлоор...
Кисси: Хотын дарга аа, Та өмнө нь хувьсгал хийх гэдэг үг сонсож байсан уу?
Тогар: Үгүй, сонсоогүй. Гэхдээ новш гэж.
Кисси: Тийм ээ, манай шинэ бүтээгдэхүүн хувьсгал авчрах болно.
Роберт: За. Би ингэж хүний анхаарал татах дургүй л дээ.
Тад: Нэр хүнд муутай гэмт этгээдүүдтэй хамт харагдахаас айгаа юу?
Роберт: Чи юу хүсээд байгаа юм?
Тад: Чамд сануулах л гэсэн юм. Хэн чамд тэр том ширээнд суух боломж гаргаж өгснийг. Хэн чиний новшийн компанид санхүүгийн дэмжлэг үзүүлснийг.
Роберт: Тад. Би чамд талархаж явдаг шүү дээ.
Тад: Битгий ингэж хэлээд бай. Зүгээр л харуул.
Роберт: За, тэгэхээр өөрчлөлт гарна гэдэг...
Тад: Хараал идэг! Нэг юм бодож ол. Чи өртэй! Хүмүүс чиний бүтээгдэхүүнийг авахаа больчихсон уу? Хавдар тусаж, суулгалт өгөөд эхэлсэн үү? Надад хамаагүй, тэнэг минь. Учир нь чи өртэй. Чамайг болон чиний хайртай хүмүүсийг хамгийн этгээд содон аргаар алах миний хувьд юу ч биш шүү.
Роберт: Хөөе. Байз. Хэн ч намайг тэнэг гэхээ больсон.
Тад: Чамд санууллаа.
Тогар: Бизнес эрхлэгч. Гайхмаар хэв маягтай залуу. Сайн иргэний шагнал.
Бүгд: Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб! Боб!
Роберт: Бид зөвхөн шагналын төлөө... ийм ажил хийдэггүй биз дээ? Гэхдээ анхаарлаа хандуулахад тус болдог.
Винстон: Өршөөгөөрэй.
ЭР - 1: Амь насанд аюул учирлаа.
Роберт: Зүгээр ээ, зүгээр. Зүгээр. Юм л бол буугаа барихаа боль.
Кисси: Өнөөдөр тийм үдэш биш.
Роберт: За, эрхэм ээ.
Винстон: Уучлаарай. Уучлаарай, уучлаарай. Найз нөхөдтэйгөө хамт сайхан байхад чинь саад болсонд уучлаарай.
Кисси: Юу?
Винстон: Миний нэрийг Винстон Гүүз гэдэг. Би танай компанид 13 жил ажиллаж байна. Бас би их сайн ажилладаг. Оногдсон ажлаа бүүр давуулан биелүүлдэг. Тэгэхээр... Гол нь би өвдчихсөн, эрхэм ээ. Би-Ти даатгал тус болохгүй байна.
Роберт: Залуу минь. Харамсалтай байна. Манай даатгал уг нь дажгүй л дээ. Гэхдээ би юугаар туслах вэ?
Винстон: Мэдэхгүй ээ. Таныг миний өмнөөс хүмүүстэй ярилцаж үзэх байх гэж бодлоо... Би хүүхэдтэй. Тэр аль хэдийн ээжийгээ алдсан.
Кисси: Би чамаас нэг юм асууж болох уу? Манай компанид ямар ажил хийдэг юм?
Винстон: Ариун цэврийн ажилтан. Цэвэрлэгээ хийнэ гэсэн үг.
Роберт: Цэвэрлэгээ.
Кисси: Ариун цэвэр.
Винстон: Тийм ээ.
Роберт: Би энд хариуцлага хүлээх ёстой байх. Санаа зоволтгүй. Бид үүний учрыг олно, залуу минь.
Винстон: Би юу гэхээ мэдэхгүй юм.
Роберт: Миний туслах хатагтай Стурневан чамаас мэдээллийг чинь авна, за юу?
Кисси: Хамтрагч. Явах уу? Ийшээ явж байгаад жаахан ярилцъя.
Винстон: Бурхан минь, уучлаарай. За. Баярлалаа. Та гайхалтай юм.
Роберт: Тийм ээ, тэгж хэлж болох байх.
Кисси: Ийшээ, ноён Гүүз.
Винстон: За.
Кисси: Би удахгүй бичгийг чинь аваад очно.
Винстон: Бас Беллини.
Кисси: Тэгэлгүй яах вэ.
Винстон: Новш, новш. Хатагтай Стурневан. Байна уу?
Роберт: Энд байх шив дээ. Тэр явчихсан уу? Нөгөө гунигт цэвэрлэгч.
Кисси: Ёстой зоригтой нөхөр юм.
Роберт: Түүнийг халаад, буцааж аваад, дахиад хал. Бурхан минь. Цэвэрлэгч гэнэ шүү.
Винстон: Онгойгооч.
Фриц: Натсыг дууд.
ЭМ - 1: За. Натсыг дуудаж байна.
Жэйжэй: Дээжийг аваад шууд гарна. Дээжийг аваад шууд гарна. За, за, за. Алив. За, алив.
Винстон: Хог авахаар ирлээ.
Крис: Яагаад баг зүүчихсэн юм?
Винстон: Энэ бол хараал идсэн дээрэм! Уучлаарай, залуу минь.
Крис: Би сонсохыг хүсэхгүй байна. Би чамайг сайн залуу гэж бодож байсан. Шалны модоор намайг дээрэмдлээ! Чи ичих хэрэгтэй, Винстон. Ичих хэрэгтэй.
Винстон: Би чамайг суллах хүн явуулна, Крис! Энэ чиний буруу биш.
Жэйжэй: За. Тайван, тайван. Бурхан минь гэж. Алив ээ.
ЭР - 1: Залуу, хүлээж байгаарай. Зүгээр л ярилцах гэсэн юм.
Винстон: Та нарыг мэдэх юм байна. Энд юу хийж байгаа юм? Галзуу юм. Би том фэн чинь.
Фриц: Тэр хэн бэ?
ЭР - 1: Тийм ээ.
Фриц: Ямар новш нь вэ, залуус аа? Энэ! Бидний хайж байгаа хүн энэ!
ЭР - 1: Гэхдээ чи өөрөө... өршөөл үзүүлэхгүй ална гэсэн.
Фриц: Зүгээр л... За, новш гэж. Наадхаа цэвэрлэ, тэнэг амьтад минь.
Винстон: Зогс! Өвдөж байна! Туслаарай! Туслаарай!
ЭР - 2: Ноён Фитс яаж байна?
Дэйси: Ноён Тритс зүгээр ээ.
ЭР - 2: Машин их байхад болгоомжтой бай. Олон муур мөргүүлж байна.
Дэйси: Их эвтэйхэн хэлэх юм.
ЭР - 2: Тийм үү?
Дэйси: Их шулуухан.
ЭР - 2: Баярлалаа. Энэ худалдан авалтад тантай ажилласандаа баяртай байна.
Дэйси: Хөгийн новш.
ЭР - 2: Юу гэнэ ээ?
Вэйд: Хөөе, Винстон. Та ерөөсөө утсаа авахгүй юм. Тийм болохоор боломжтой бол... утсаа аваарай. Эсвэл над руу залга. Би танд маш их санаа зовж байна. За, баяртай.
Винстон: Хөөе, жаал аа.
ЭР - 2: Новш гэж. Чи машиныг минь яачих нь энэ вэ?
Винстон: Бурхан минь. Новш гэж. Намайг уучлаарай.
ЭР - 3: Хөөе, чимээгээ аядаад өгөөч!
ЭР - 4: Түргэн дуудаарай.
Винстон: Юу вэ?
ЭР - 3: Тэр залуу хүн буудчихсан уу?
Винстон: Би сая уучлаарай гэж хэллээ.
ЭР - 2: Наадах чинь миний гар уу?
ЭМ - 1: Чөтгөр байна.
ЭР - 3: Мангас.
ЭР - 4: Ямар ч ялгаагүй шүү дээ!
ЭР - 3: Тэр цус сорогчийг алах хэрэгтэй.
ЭР - 2: Аав руу залга. Аав руу залга.
ЭМ - 2: Тэр хүүхэд идчихсэн.
ЭМ - 3: Сүүлтэй байсан.
ЭР - 5: Тийм ээ. Мансуурсан бололтой. Үймээн дэгдээх гэж байна уу?
ЭР - 3: Бид үймээн дэгдээнэ.
Бүгд: Үймээн, үймээн, үймээн!
ЭР - 5: За, новш гэж. Үймээн дэгдлээ.
Бүгд: Үймээн, үймээн, үймээн!
ЭР - 1: Гаж амьтад л ингэж гүйдэг. Бөгтийчихсөн, гадагшаа гишгэлттэй.
ЭР - 2: Түүнийг алаад өгье!
ЭМ - 1: Та нар тийшээ яв! Бариад ав! Нуга руу орчихлоо. Бид очиж байна шүү!
ЭР - 2: Би нэг юм харах шиг боллоо.
Винстон: Бурхан минь.
ЭМ - 2: Чи нуугдсан нь дээр дээ.
ЭР - 2: Хайгаад бай.
ЭР - 3: Тэнд юу байна аа?
Гатри: Сэрчихжээ. Өглөөний цай ууна л биз дээ? Би чамайг ой модон дундаас олсон. Бурхан минь. Юу тохиолдоо вэ, найз минь?
Винстон: Би... Би... үхэж байгаа. Эмч нар нэг жил үлдсэн гэсэн.
Гатри: Үхэж байгаа. Үхэж байгаа гэнэ. Тэгвэл яагаад эртхэн хэлээгүй юм бэ? Том баярын жагсаал хийх байлаа. Бидэнд өнгөлөг тууз, цаасан салют байгаа. Бас хар даа. Найрал хөгжимчдийн цуваа ирж байна. Гайхалтай тачаангуй урт хөлтэй бүсгүйчүүд өндөрт өшиглөөд л. Бас бяцхан галт тэрэг бий. Тэр галт тэргэнд сууж тойрог замаар яваад хараал идсэн зүрх чинь аз жаргалаар бялхах хүртэл хөвөн чихэр иднэ. Учир нь, хүмүүс ээ, тэр үхэж байгаа юм гэнэ! Тийм үү? Тийм ээ, наадах чинь чухал биш. "Нэг жил." Чиний тэр нэг жил хэнд ч ямар ч хамаагүй. Гатри Стокинс.
Винстон: Винстон.
Гатри: Миний хэлэх гэсэн санаа бол... бид бүгд л үхэж байгаа. Энд дархан цаазтай газар байсан. Харин одоо тэр ховор улаан шувуу бараг л бүрэн устсан. Тэгэхээр бод доо. Чиний үхнэ гэдэг тийм онцгой содон юм биш.
Винстон: Энэ чинь сэтгэл санаа засахгүй байна.
Гатри: Хэзээ ч оройтохгүй л дээ. Намайг хар л даа. Би өмнө нь эмч байлаа. Тийм ээ. Өндөр цалин, сайхан байшинтай чухал хүн. Гэтэл тун удалгүй нэг цагдаа намайг барьж аваад төсвийн хурлын үеэр хүн хазсан гэж буруутгасан. Гэхдээ юу болсныг хар л даа. Харж байна уу? Чи өт хаашаа эргэхийг хэзээ ч таамаглаж чадахгүй. Нэг юм асууя. Чи тэр хүртэл юу хийх вэ? Чи юу хүсэж байна?
Винстон: Хүүтэйгээ уулзмаар байна. Гэхдээ тэр намайг мангас гэж бодож байгаа.
Гатри: Чи мангас биш ээ. Түүнд сайхан сэтгэлээ харуул. Тэр чинийх үү? Ёндер давстай нууранд байхад нь олсон юм. Энэ бол хүчирхэг эд зүйл. Чи яаж ашиглахаа мэдэх үү?
Винстон: Шал арчихад уу?
Гатри: Түр хүлээгээрэй. Тийм ээ, болж байна. Санаж ав. Агуу хүч чадлыг дагаж том үүрэг хариуцлага ирдэг.
Винстон: Тийм ээ, ойлгосон.
Гатри: Ерөнхийдөө... агуу хүч чадлын тухай ярьж байна.
Винстон: Ойлгосон, ойлгосон.
Гатри: Амжилт хүсье, Винстон. Гэхдээ үнэхээр үзлийн муухай амьтан юм.
Винстон: Тийм ээ!
ЭР - 1: Их цус гарсан. Царайлаг залуугийн гар нь нойтон талх шиг тасарч, нөгөө амьтан нь зугтаачихсан.
Рик: Манай хотод аюул нүүрлээд байгаа хэдий ч, тэрхүү аймшигт этгээдийг хэн болохыг одоо хүртэл тогтоож чадаагүй байна.
Дүүнс: Тэгж яригдаж байгаа. Энэхүү хачин мангасыг олж харсан хүн байвал энэ дугаар луу залгана уу. Тэрийг харуулж болох уу, Терри?
Рик: Бид юутай нүүр тулав? Гэмт бүлэглэл, эсвэл биологийн дайн уу? Бидний таамаглаж байснаар ойн ах дүү Алмас гарч ирэв үү? Одоохондоо тодорхой хэлэх боломжгүй.
Дүүнс: Юу ч байлаа гэсэн...
ЭР - 2: Байна уу? Таныг сонсож байна. Түр хүлээнэ үү.
Дүүнс: Яаралтай мэдээ хүргэхэд бэлэн боллоо. Өөрсдийгөө муу залуус гэж нэрлэсэн зэвсэгт улс төрийн тэмцэгчдийн талаар мэдээлэл ирсэн байна. Бурхан минь. Тэд хотын төвийн Мисс Мит ресторанд хүмүүсийг барьцаалж эхэлсэн байна.
Рик: Өмнө нь Мистер Мит байсан. Одоо шууд дамжуулъя.
Цагдаа - 1: Сэжигтэн дотор байна. Бэртэж гэмтсэн хүмүүс байгаа.
Цагдаа - 2: Тийм ээ, бид урд нь бэлэн байна. Тусгай салааг хүлээж байна.
Цагдаа - 1: Тэд жинхэнэ галзуу амьтад юм. Бурхан биднийг ивээг.
Дээрэмчин - 1: Бид бол муу залуус. Бид уурлаж байна. Та нар бидний асуудлыг сонсох болно.
Дээрэмчин - 2: Ганц ч хуруугаа хөдөлгөж болохгүй шүү.
Дээрэмчин - 3: Битгий үл ойшоо.
ЭМ - 1: Энд жаахан хүүхэд байна.
ЭР - 1: Дуулга өмсчихсөн байна.
Хүү - 1: Ээж өмсүүлсэн юм.
Дээрэмчин - 1: Нэгэн цагт гайхалтай байсан барууны нийгэм эстрогений үзэл суртал, ёс зүйн доройтлоос болж уналтад ороод байна.
Цагдаа - 1: Тэр нь юу гэсэн үг юм бол доо?
Дээрэмчин - 1: Одоо хангалттай. Өнөөдөр бид анхааруулга өгнө. Өнөөдөр бид босох болно.
Цагдаа - 1: За, нөхөд өө. Уурлаж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ энэ байгууллагад ямар асуудал байгаа юм бэ?
Дээрэмчин - 1: Бэлгэ тэмдгээ сольсон нь бидний цээрлэж буй оюун ухааны үнэнч бус байдлыг илтгэж байна. Энэ газар үргэлж Мистер Мит байсан.
Цагдаа - 1: Тийм ээ, гэхдээ сайхан амттай хэвээрээ байгаа биз дээ? Тусгай салааг хурдан явуул!
ЭМ - 2: Миний хүү тэнд байгаа.
Цагдаа - 3: Хатагтай, хойшоо.
ЭМ - 2: Миний хүү тэнд байгаа. Хэн нэгэн түүнд туслаач дээ.
Дээрэмчин - 1: Эхний гомдол. Нэмэгдэж буй фашизм. 2 дахь гомдол. Хэвлэл мэдээллийн бурангуй явдал. Гурав. Дэлхий нийтийн хүч суларч буй асуудал. Дөрөв. Багаар сэтгэх боломж. Тав. Барууны Альфа буруугүй буруутан. Зургаа. Шинжлэх ухаан. Долоо...
Дээрэмчин - 2: Чамд нөлөөлж байна уу?
ЭМ - 3: Юу хийж байгаа чинь харагдахгүй байна.
Дээрэмчин - 2: Чамд нөлөөлж байна уу?
Дээрэмчин - 1: Найм...
ЭМ - 3: Тэнэг новшнууд аа, би хараагүй хүн.
Дээрэмчин - 1: "Тэнэг новш" оо?
Цагдаа - 3: Юу болоод байна? Юу болж байгааг хэлээрэй.
Дээрэмчин - 1: "Тэнэг новшнууд" гэсэн үү? Би чамд хэн нь тэнэг новш гэдгийг харуулах юм уу? Юу гэж бодож байна, залуус аа? Би хэзээ ч чам шиг--
ЭМ - 2: Битгий уурлуулаад бай!
Дээрэмчин - 1: Чи том алдаа гаргалаа даа. Хэн гээч новш нь вэ?
Винстон: Бусдаас онцгой хүн биш. Зүгээр л шалны мод барьсан залуу! Хүрээд ир. Хараал идсэн тэнэг эвэр.
ЭМ - 2: Бурхан минь.
Винстон: Чи ч бас, тэнэг ээ.
ЭМ - 2: Бурхан минь.
Винстон: Өдрийн хоолоо өг.
Цагдаа - 2: Гараа ил байлга!
Цагдаа - 1: Тэнэг ээ! Новш гэж. Юу хийгээд байгаа юм бэ?
ЭМ - 2: Бурхан минь. Тэр үхчихсэн үү?
ЭР - 1: Тийм ээ, толгой нь байна.
ЭМ - 2: Бурхан минь.
ЭР - 2: Тэр залууд юу тохиолдсон бэ?
ЭР - 3: Баларсан зайдас шиг л харагдаж байна. Бурхан минь, буцаагаад хийх нь. Буцаагаад хийчихлээ.
Дүүнс: Ойлголоо. За. Тэд хөдөлж эхэллээ. Хүмүүс гарч ирж байна. Юу болоод байгаа нь тодорхойгүй байна.
Цагдаа - 1: Хөөе, хурдан тийшээ очиж туслаарай. Офицер оо, тэр хүмүүст тусал.
ЭМ - 4: Тэр юу гээч нь вэ?
ЭР - 1: Үгүй! Үгүй! Энэ бяцхан залуу биднийг аварсан. Тэр бол баатар. Тэр бол баатар.
ЭР - 2: Таныг хэн гэдэг вэ?
Винстон: Би хэлмээргүй байна.
ЭР - 2: Та "Би-Ти-Эйч"-тэй холбоотой юу?
Винстон: Үгүй, юм хэлэхгүй.
ЭР - 2: Баатар гэж тооцогдох ямар байна?
Винстон: Заримдаа... зарим үед... ямар нэг юм хийх хэрэгтэй байдаг.
Вэйд: Винстон.
ЭР - 1: Тэр бол баатар.
ЭМ - 1: Тийм ээ!
Винстон: Тийм! Ямар нэг юм хийх хэрэгтэй.
Дүүнс: Та дөнгөж сая сувгаа сольсон бол... Уучлаарай. Хоолой зангирчихлаа. Барьцааны хүмүүс бүгд зүгээр байх шиг байна.
ЭР - 1: Тэр байна.
Дүүнс: Дийлэнх нь зүгээр.
Тад: Юу?
Дүүнс: Гэхдээ зүгээр ээ.
Тад: Тэр юм уу? Нөгөө галзуу новшийг олчихлоо. Тэр Торгл замаар урагшаа явж байна. Тараад хай. Үхсэн амьд хамаагүй олж ир. Байзаарай. Сонсож байна уу?
ЭР - 2: Тийм ээ. Сонсож байна.
Тад: Зүгээр л ал.
ЭР - 2: Алах аа?
Тад: Тийм.
Роберт: Хайртай бяцхан дүү минь, би чамд ажил хариуцуулж өгөхдөө чамайг дараа нь бүх юмыг баллаад хаячихна гэж огт бодоогүй юм! Юу хийснээ харж байна уу?
Фриц: Би хэлснийг чинь л хийсэн.
Кисси: Яаж түүнтэй маргаж зүрхэлж байна аа?
Роберт: Бас чи!
Кисси: Би юу?
Роберт: Нөгөө анархистуудын нэг нь чиний гарт байхад чи алдаад явуулчихсан.
Кисси: Үгүй, үгүй. Би алдаж явуулаагүй. Би түүнд Беллини өгөх гээд жаахан алхсан...
Роберт: Урвагч, цэвэрлэгч хоёр хуйвалдаж бидний эсрэг эмх замбараагүй байдал үүсгэж байхад одоо нэг агуу гаж амьтан хамаг анхаарлыг бидэн рүү хандуулчихлаа. Үнэхээр агуу.
Кисси: Чи үргэлж "Анхаарал татах нь сайн хэрэг" гэдэг.
Роберт: Чи ойлгосонгүй. Цэвэрлэгч, гажиг хоёр нэг хүн болж таарч байна.
Кисси: Новш!
Роберт: Ямар нэг байдлаар чиний хийсэн зүйлээс болж ийм болсон байна. Хувьсал. Би бүх судлаачдаа үүн дээр ажиллуулмаар байна. Гэхдээ эхлээд яаж... ийм зүйл болчхов?
ЭМ - 1: Манай үйлдвэрийн хаягдал материал ихэвчлэн их хортой байдаг. Гэхдээ маш ховор генийн дараалалтай хорших юм бол хүчирхэг мутаци бий болгох боломжтой.
ЭР - 1: Үүний үр дүнд булчин ургаж, биеийн эсүүд нь хурдацтай хөгжиж...
Роберт: Хэл л дээ.
ЭМ - 1: Томорно.
ЭР - 1: Тийм ээ. Нэлээд том болно.
Роберт: Энэ цэвэрлэгч намайг аварч таарах нь. Цаг бага байна. Мутацийг дахин бүтээж чадах уу?
ЭР - 1: Тэр гажиг хэрэг болно. Гэхдээ эрсдэл бий. Маш аюултай халдвар...
Роберт: Ажлаа эхлүүл. Түүнийг олоод энд аваад ир.
Фриц: Тэр хүүхэдтэй.
Дүүнс: Гэхдээ тэр хаанаас гараад ирэв? Бас юу хүссэн юм бол? Мөн Би-Ти-Эйч ямар холбоотой вэ?
Рик: Өршөөгөөрэй. Хорт өшөө авагч аа?
Дүүнс: Хүүхдүүд тэгж нэрлэж байгаа. Надад таалагдсан.
Рик: Түүнийг гэж хэлэх нь ер нь зөв үү?
Дүүнс: Дэгжин байна шүү, Рик.
Вэйд: Хэн бэ?
Жэйжэй: Би юу болсныг ярьж өгье. Тэгэхээр ийм л юм болсон юм.
Вэйд: Тэгвэл та мөрдөгч, эсвэл тагнуул гэсэн үг үү?
Жэйжэй: Үгүй, би зүгээр л ууртай хүн. Тэр новшнуудыг илчлэх гэж хичээж байна. Аав чинь гол түлхүүр нь.
Вэйд: Хойд аав.
Жэйжэй: Би голын ойролцоо өссөн. Манайхаас Би-Ти үйлдвэр харагддаг байсан. Би тэдний биологийн бүтээгдэхүүнд итгэж байгаагүй. Гэхдээ ээж итгэдэг байсан. Боб Гарбинжерийг бараг бурхан гэх нь холгүй байсан. Тэдний бүх бүтээгдэхүүнийг авсан. Тэгээд гэдэс нь өвдөж эхэлсэн. Эцэст нь түүнийг мэс засалд оруулахад бэйсболын бөмбөгний хэмжээтэй юм авч хаясан. Тэр жилийн дараа өөд болсон. Худалдаж авсан дэмий хогууд нь түүний амийг аварч чадна гэж найдаад л. Харин одоо түүнийг үхэлд хүргэсэн юм нь тэр бүтээгдэхүүнүүд байсныг мэдэж авсан. Эгч маань ч бас үхсэн.
Вэйд: Хорт хавдар уу?
Жэйжэй: Мөс тэгшлэгч. Тэшүүрчин байсан юм. Ямар ч анзааргагүй. Хэцүүхэн жил байсан.
Вэйд: Тийм ээ. Би ч бас ээжийгээ тэгж алдсан.
Жэйжэй: Мөс тэгшлэгч үү?
Вэйд: Хорт хавдар.
Жэйжэй: Надад харамсалтай байна. Тийм юм их тохиолдож байна.
Вэйд: Та түүнийг асуудалд хутгачихсан байна.
Жэйжэй: Тэр аль хэдийн тэндээс мөнгө аваад зугтаж байсан.
ЭР - 1: Чи хаана байна? Чи хаана байна?
ЭР - 2: Эргэлдэхээ боль. Тэд зугтаж байна.
ЭР - 3: Паркур.
Фриц: Үгүй. Паркур хийхгүй. Тэднийг мөшгөнө.
Винстон: Вэйд!
Жэйжэй: Хөөх.
Винстон: Түүнтэй юу хийж яваа юм?
Вэйд: Тэр хамаагүй. Та яачихсан юм бэ? Юу болсон юм? Өвдөж байна уу?
Винстон: Үгүй, гайгүй. Наранд түлэгдсэн юм шиг л.
Вэйд: Намайг эмчид үзүүлж, эмчилгээ хийлгээд өг гэж хүсээгүй. Таныг мөнгө хулгайлаад төлж өг гэж хэлээгүй.
Винстон: Өөрийнхөө төлөө тэгсэн юм. Би өвдчихсөн. Миний толгой. Эмээр эмчлэх боломжтой. Тэгээд би уг нь төлөх гэж байсан юм. Гэтэл...
Вэйд: Та... Та үхэх гэж байгаа юм уу? Тэгээд надад хэлээгүй. Яг ээжтэй адилхан. Би ганцаархнаа үлдэх юм байна.
Винстон: Үгүй, үгүй, хүлээ. Би чиний аав.
Вэйд: Үгүй, тийм биш.
Жэйжэй: Дотогшоо орох хэрэгтэй.
Вэйд: Та хоёр хуримаа ч хийгээгүй.
Винстон: Би амлаж байна. Би чамайг...
Жэйжэй: Явъя!
Вэйд: Винстон!
ЭР - 4: Ямар новш нь вэ?
ЭР - 5: Тэр зугтаж байна!
ЭР - 4: Тойроод яв. Замыг нь хаа. Яв, яв, яв.
ЭР - 5: Тийшээ, тийшээ!
Вэйд: Буцаад явъя аа. Түүнд туслах хэрэгтэй.
Жэйжэй: Үгүй. Хэтэрхий аюултай.
Вэйд: Чих хангинаад байна.
Жэйжэй: Уучлаарай.
ЭР - 2: Цочоочихлоо.
Фриц: Энд байх шив.
ЭР - 4: Тэнд байна. Тэнд байна. Яв, яв, яв, яв!
Винстон: Хөөе, хүрээд ир. Наашаа хүрээд ир.
ЭР - 4: Яасан бэ? Хамар чинь яачхаа вэ?
Винстон: Зүгээр л хүрээд ир ээ.
ЭР - 4: Яасан?
Винстон: Чамд хэлэх юм байна.
ЭР - 4: Юу юм бэ?
Винстон: Их... чухал юм.
ЭР - 4: Бурхан минь!
Винстон: Барьчихлаа, новш минь.
ЭР - 4: Үгүй, үгүй, үгүй!
ЭР - 1: Блэйкийн гэдсийг цувуулчихсан. Өгзгөөр нь биш ээ. Гэдсийг нь хүүлчихсэн. Би Бүүфер, Кег-Стэнд хоёрыг явуулсан. Гэхдээ холбоо тасарчихсан.
Винстон: Өөртөө үнэнч бай, новш оо. Бурхан минь. Хөөе. Хөөе. Вэйд хаана байна? Хөөе! Бурхан минь. За, за, за. Хүлээгээрэй. Би нэг эмч танина.
Гатри: Санаа зоволтгүй.
Винстон: Чи үнэхээр эмч мөн юм уу?
Гатри: Хэн намайг эмч гэж хэлсэн юм?
Винстон: Чи өөрөө.
Гатри: Тэгвэл миний л бодлоор тэр үхчихсэн байна.
Винстон: Бурхан минь. За, за. Залуу... залуу хатагтай.
Гатри: Бурхан минь.
Фриц: Чамд очих газар байгаа юм уу?
ЭР - 2: Тоглолтын бэлтгэл.
Фриц: Би наадамд очиж амжина.
ЭР - 2: Хүмүүст сайхан сонсогдох ёстой. Биднийг ивээх болтугай.
Фриц: Сайн дуунуудаа л тогло.
ЭР - 1: Хамаагүй.
Фриц: Хөөе, жаал аа. Битгий ай. Бидэнд тэр л хэрэгтэй.
Вэйд: Та нар л айх ёстой хүмүүс нь.
Фриц: Юутай нүүр тулсныг нь харав уу?
Вэйд: Винстон... аав маань надад юунаас ч илүү хайртай. Чамайг хулгайлсан бол гэр бүл чинь яах байсан бол?
Кисси: Уучлаарай. Тийм ээ. Одоохон.
Роберт: Байна уу, Тад?
Тад: Битгий "Тад" гээд бай, муу хөгийн новш. Тэр Би-Ти-Эйч мангас манайхны хагасыг нь үгүй хийчихлээ. Тэгэхээр надад одоохон чам дээр очоод амийг чинь авахгүй байх шалтгаан хэлээч.
Роберт: Битгий тэгээрэй.
Тад: Яг ийм л юмнаас мөнгө олох хүсэлтэй холбооны нууц ажилчид хот дотор олон байгаа гэдгийг санаарай.
Роберт: Тад.
Тад: Өөрөөр хэлбэл чи миний мөнгөөр тоглоом хийж байна!
Роберт: Мэдээж, гэхдээ--
Тад: Чиний тэр ажиллагаа бүтэлгүйтсэн болохоор л чи ингэж ярьж байна. Үүнд холбогдсон хүн бүр--
Роберт: Зохицуулчихсан.
Тад: Итгэлтэй байна уу?
Роберт: Би амлаж байна.
Тад: Тэгж л найдъя, тэнэг ээ.
ЭР - 1: Авч байгаад шинээр эхэлж болохгүй юм уу?
Роберт: Амбаарт хийчих.
Вэйд: Намайг тавь! Намайг тавиач! Та нар ингэж болохгүй!
Кисси: Энэ бол алдаа. Тэр хүү. Пандорагийн хайрцаг гэж мэдэх үү?
Роберт: Этгээд үзүүлбэр үү?
Кисси: Үгүй. Лаазтай өт ярьж байна.
Роберт: Миний анхаарч байгаа ганц зүйл гэвэл... чамайг миний талд эсэхийг л мэдмээр байна.
Кисси: Би өөр яах билээ дээ, Роберт?
Винстон: Хөөе, бяцхан найз минь.
Жэйжэй: Тэнд мансууруулах бодис сорж байсан нэг залуу чамайг амийг минь аварсан гэсэн. Баярлалаа.
Винстон: Тэд надаас болоод Вэйдийг барьчихсан.
Жэйжэй: Тийм ээ.
Винстон: Бас энэ бүхнийг хийгээ юу?
Жэйжэй: Чамтай уулзсан шөнө би нотолгоо хайж явсан юм. Багштайгаа хамт. Түүнийг Мелвин Ферд гэдэг. Сайн сурвалжлагч байсан юм. Их зоригтой. Харин тэд жадаар сүлбээд алчихсан.
Винстон: Харин чи тэднийг сүйтгэвэл бүх юм зүгээр болно.
Жэйжэй: Үгүй, бид нэгэнт дэлхийг сүйтгэчихсэн. "Би-Ти-Эйч"-ийг сүйтгэлээ гээд өөрчлөгдөхгүй.
Винстон: Чи тэрийг... чи тэрийг мэдэхгүй шдээ. Юм өөрчлөгдөж болно. Хэзээ ч оройтохгүй. Ялж чадахгүй бол тулалдаж яах юм?
Жэйжэй: Тэд аюултай. Бид хүчтэй байх хэрэгтэй.
Винстон: Би хүчтэй хүн.
ЭР - 3: Чи муу юм!
ЭР - 2: Тийм ээ, хонгор минь. Та нар хамгийн гаж, этгээд хөгийн новшнууд мөн үү?
ЭР - 4: Тийм ээ, мөн.
Охин - 2: Үгүй.
ЭР - 2: Тийм ээ. За. Та нар дараагийн дууны үгийг мэдэх байх. Тэгэхээр чангахан дуулаад өгөөрэй! Энэ болохгүй байна. Ажиллахгүй байна. Хэн манай шоуг сүйтгээд байна аа? Үгүй!
ЭМ - 1: Токси! Тэр байна.
ЭР - 3: Би түүнийг танина. Хөөе, Токси! Тэр амийг минь аварсан.
ЭР - 2: Битгий дэмж! Энэ бол миний тайз! Үгүй! За.
Жэйжэй: Болгоомжтой!
ЭР - 2: Шалны мод барьчихсан юм уу?
ЭР - 1: Би очиж байна, хонгор минь. Тийм ээ. Би эргэлдээд өгнө. Новш гэж. Байз. Үгүй, үгүй, үгүй!
Винстон: Хараал идсэн сахлаа ид! Чамайг хараал идэг!
ЭР - 2: Миний эхнэр... миний шилдэг хамтрагч.
Охин - 2: Яагаад Токси ингэж байгаа юм бол?
ЭР - 1: Яаж байгаа юм бэ, Токси?
ЭР - 3: Түүнийг мангас гэж хэлсэн шдээ! Хэн энийг цэвэрлэх болж байна?
Винстон: Намайг сонс! Тэд муу хүмүүс! "Би-Ти-Эйч"-ийн төлөө хүн алдаг. Роберт Гарбинжер. Тэр дээрэмчидтэй хамтардаг. Тэд хөрөнгөжиж, харин та нар өвдөж байна.
Жэйжэй: Хачин новш.
Винстон: Тэд бүхнийг сүйтгэж байна!
Жэйжэй: Энд байна!
Винстон: Миний хүү хаана байна? Миний хүү хаана байна?
ЭР - 4: Чадхэйвен.
Винстон: Чадхэйвен? Чи хаана байдгийг нь мэдэх үү?
ЭР - 4: Тийм ээ. Чадхэйвен.
Жэйжэй: Хэтэрч байна. Хэтэрч байна. Ийшээ. Чи бэлэн үү?
ЭР - 1: Ямар нэг хөдөлгөөн илрэв үү?
ЭР - 2: Үгүй.
ЭР - 1: За, анхааралтай байгаарай.
Винстон: Хоёр хамгаалагч.
Жэйжэй: Нууцаар орж болох уу?
Винстон: Үгүй байх. Задгай газар байна.
Жэйжэй: Намайг дагаад яваарай. Нэг төлөвлөгөө байна. Сайн уу, залуус аа?
Винстон: Гайхалтай төлөвлөгөө байлаа.
Жэйжэй: Үгүй.
Вэйд: Винстон!
Винстон: Вэйд.
Вэйд: Болгоомжтой!
Роберт: Сайн уу? Өрөөний үйлчилгээ. Тухтай байгаа биз дээ? Сайжруулсан ган гинж, найз минь. Чи хаашаа ч явж чадахгүй. Юу гэхээр чи ажил олгогчоосоо хулгай хийж болохгүй гэдгийг маш сайн ойлгож авсан байх. Гэхдээ хамгийн хөгжилтэй нь чи надаас хулгай хийх гэж оролдсон ч, энэ бүх үйл явдал надад маш их мөнгө олж өгнө. Өөрийгөө хар л даа.
Жэйжэй: Түүнээс хол бай, гахай минь.
Роберт: "Гахай?" За, юу гээч? Би ерөөсөө чамтай юм яриагүй байна. Чамаас дэндүү их залхлаа. "Бурхан минь, бизнесменүүд муу хүн." Зүгээр л... ядаргаатай юм. Хөөх. Надад хэлээч, ноён Гүүз. Их өвдсөн үү? Ийм байдалтай болоход... За, тоох хэрэггүй дээ. Би өөрөө олоод мэдчихнэ. Бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө гаж нөлөөг нь арилгуулчихна.
Винстон: Гарбинжер.
Роберт: За.
Винстон: Чи өвдөлт гэж юу байдгийг мэдэж авна аа.
Роберт: Үгүй.
Винстон: Би чамайг өвтгөх болно.
Роберт: Үгүй. Би ойлгож байна.
Винстон: Би чамайг...
Роберт: Би дөнгөж сая өөрөө олж мэднэ гэж хэллээ. Тэгэхээр чи дэмий яриад байна. Шал дэмий үг.
Жэйжэй: Тийм.
Винстон: Би чамайг өвтгөнө дөө.
Роберт: Үгүй, үгүй. Зөв мөч нь өнгөрчихлөө. Баяртай.
Винстон: Новш гэж! Уучлаарай.
Жэйжэй: Олигтой үг биш байлаа. Түүнд битгий хүр! Винстон! Винстон!
ЭР - 1: Зарим дэс дараа нь алдаатай байна. Зарим нь.
Роберт: Дахиад турш.
Жэйжэй: Винстон! Винстон!
ЭР - 1: Үүн дотор агуулагдаж буй бодис тархинд томоохон өөрчлөлт оруулна.
Роберт: Дахиад турш.
ЭМ - 1: Гэхдээ туршилтын биет дахиад тэсэхгүй байх.
Роберт: Тэснэ л гэж найдъя.
ЭР - 1: Мутаци үүсгэгч шаардлага хангасан. Гэхдээ...
Дүүнс: Гонзалес хүрээлэнд олон нийтэд зориулсан наадам цуст аллага болж хувирсан нь Токси гэх нэрээрээ танигдаад буй аймшигт мангасын хийсэн хэрэг байжээ.
Роберт: Гайхалтай.
Тад: Чи энийг сонссон байх.
Роберт: Тад.
ЭР - 2: "Би-Ти-Эйч"-ийг гэмт хэрэгтнүүдтэй хамтарч, манай хотыг өөрийнхөө эрх ашгийн төлөө сүйтгэж байгаа гэж буруутгаж байхыг нь сонссон.
Винстон: Роберт Гарбинжер. Тэр дээрэмчидтэй хамтарч байгаа. Тэд хөрөнгөжиж, та нар өвдсөөр л байна. Тэд бол сүйтгэгчид!
Дүүнс: Та бүхэн сонслоо. Тэрээр Би-Ти-Эйч компани гэмт бүлэглэлтэй хамтарч, байгаль орчныг хордуулж байгаа гэх цочирдом мэдээ.
Тогар: Өнөөдрөөс эхлээд хотын захиргааны зүгээс "Би-Ти-Эйч"-тэй хамтын ажиллагаагаа зогсоолоо. Нарийн мөрдлөг явуулж...
Тад: Чи зохицуулсан гэж хэлсэн.
Роберт: Тэднийг хараал идэг. Бид хүлээж болно шүү дээ.
Тад: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Бид гэж хэн юм?
Роберт: Би тэдэнд өөрсдийнхөө тухай, эсвэл таны тухай ярихгүй.
Тад: Бүх юм чиний хяналтад байгаа юм шиг л ярих юм.
Роберт: Байгаа. Бид саяхан мянганы нээлт хийж чадсан. Шилдэг биологийн бүтээгдэхүүн. Бид аварга шингэн, эсвэл бурхны ундаа гэж нэрлэж болно. Би энэ салбарт бүрэн ноёрхлоо тогтоох болно. Бид ноёрхлоо тогтооно. Яг л хуучны цаг шиг.
Тад: Чимээгүй.
Роберт: Би хурдхан ганц хундага юм ууж болох уу? Хол явах юм чинь.
Тад: Тэг дээ. Чамд хэрэг болно.
Роберт: Бид овоо хол явжээ. Чи бид хоёр.
Тад: Битгий цаг үрээд бай. Өрөвдөлтэй юм. Тэнэг ээ.
Роберт: Намайг тэгж дуудахаа больсон.
Кисси: Роб. Роберт.
Роберт: Хайрт минь, миний бие муу байна. Бичээд аваарай, хонгор минь. Давуу эрх гэдэг...
Кисси: Надад тайлбар хэрэггүй. Үр дүн хэрэгтэй байна.
ЭР - 1: Түүний бие ийлдсийг эсэргүүцэж байна.
Кисси: Би тайлбар хэрэггүй гэж хэлсэн шүү.
ЭМ - 1: Бид төгс болоогүй гэж анхааруулсан.
Кисси: Тэгвэл төгс болгооч дээ! Бурхан минь, та нар залхмаар юм аа! Дээр болсон зүйлээс ул мөр үлдээж болохгүй.
ЭР - 2: Барьцааны хүн.
Кисси: Гэрч байх ёсгүй.
Фриц: Байз. Юу гэнэ ээ?
Кисси: Түүнийг зүгээр явуулна гэж бодоогүй биз дээ?
Фриц: Гэхдээ тэр чинь хүүхэд.
Кисси: Анхнаасаа түүнийг энд авчирна гэдэг хэний гаргасан гайхалтай санаа билээ? Ажлаа хий.
Фриц: Үгүй, хурандаа. Жефф, бид ийм юм хийхгүй.
Кисси: Итгэл алдсан доголон новш. Би ахыг чинь хамгаалах гэж хичээж байна.
Фриц: Үгүй, тийм биш.
Кисси: Фриц. Хараал идсэн бяцхан новш. Гэрч байх ёсгүй!
Жэйжэй: Хөөе. Хөөе. Хөөе! Сэр л дээ! Тэр Вэйдийг алах гэж байна!
Винстон: Вэйд?
Жэйжэй: Хөөе, хөөе, хөөе. Алив ээ, явъя. Мел надад их уурлах байх даа.
Винстон: Уурлах. Би эрхтнээ гаргах хэрэгтэй.
Жэйжэй: "Эрхтэн?"
Винстон: Гуйя, чи надад итгэх ёстой.
Жэйжэй: Хэрвээ чи гаж донтой юм...
Винстон: За, хөөе. Үгүй, үгүй. Би амлаж байна. Би гаж донтон биш. За юу? За. Харж бай. Би нүүрэн дээрээ шээлээ. За, ингээд. Болчихлоо.
Жэйжэй: Новш гэж.
Винстон: Санаа зоволтгүй. Одоо арай дээр онилно.
Жэйжэй: Үгүй. Нотолгоо. Эмчлэх арга ч байж мэднэ.
Винстон: Гайхалтай. Машин руу аваад яв. Би Вэйдийг аварна. Яв. Хөөе.
Роберт: Үнэ цэнтэй байсан уу, цэвэрлэгч ээ? Чи хүссэн юмаа авч чадсан уу?
Винстон: Би бүх зүйлээ алдчихлаа!
Роберт: Чи бид хоёр тийм их ялгаатай биш. Би ч бас орилох дуртай. Бүх зүйлээ!
Винстон: Хүрээд ир, новш минь.
Кисси: Чи биднийг яаж ч чадахгүй.
Жэйжэй: Муу гаж амьтан.
Кисси: Чи өөрөө гаж амьтан.
Жэйжэй: Зайлж үз!
Кисси: Муу өлөгчин.
Жэйжэй: Өлөгчин!
Кисси: Роберт!
Жэйжэй: Ээжийнхээ төлөө. Вэйд хаана байна?
Винстон: Чи зүгээр л надад туслах ёстой байсан юм.
Роберт: Гэхдээ би бол мангас.
Вэйд: Аав!
Фриц: Ийшээ. Хурдал.
Вэйд: Гуйя.
Винстон: Вэйд.
Вэйд: Түүнийг битгий ал. Та тийм хүн биш.
Винстон: Тэгэхээр, би...
Вэйд: Юу?
Винстон: Тоох хэрэггүй. Үгүй. Юу ч биш. Юу ч биш. Юу ч биш.
Вэйд: Та нөгөө нэг залууг хэлж байна уу?
Винстон: Тийм ээ, тэр залуу.
Вэйд: Тэр чинь аргагүй хамгаалалт.
Винстон: Тийм ээ, үнэн.
Вэйд: Гэхдээ та түүнээс өөр хүн алаагүй биз дээ?
Винстон: Чи сая аргагүй хамгаалалт гэсэн дээ. Гурав, хоёр, нэг! Асаа.
Жэйжэй: Яг тохирсон үг хэллээ.
Винстон: Чи намайг аав гэж дуудсан.
Вэйд: Мэдэж байна.
Винстон: Би чамд хайртай.
Вэйд: Үгүй! Аав! Болиоч!
Фриц: Хангалттай!
Кисси: Хэзээ ч хангалттай болохгүй!
Жэйжэй: Хөөе! Нааш ир.
ЭМ - 1: Сайн байна. Сэрчихлээ. Хүү чинь амттан авахаар явсан. Сайн жаал. Дууг нь нэм дээ.
Дүүнс: "Би-Ти-Эйч"-ийн хэрэгтэй холбогдуулан томоохон хээл хахуулийн хэрэг ил боллоо. Холбооны ажлын хэсгийн мөрдлөгөөр авлига, хорт хаягдал, алуурчин хөлсөлсөн гэх зэрэг томоохон хуйвалдааны ард хотын дарга, цагдаагийн газрын дарга гар бие оролцсоныг олж илрүүлсэн байна. Гэмт хэрэгт холбогдсон гүйцэтгэх захирал Роберт Гарбинжер болон Хорт өшөө авагч гэгдэж буй эр өдийг хүртэл баригдаагүй байна.
Рик: Гайхалтай. Манай чадварлаг бизнес эрхлэгч ард иргэдийн зүгээс...
Дүүнс: Амаа татаж үз, Рик.
ЭМ - 1: Би "Би-Ти-Эйч"-ийг олон жил мөрдсөн.
Винстон: Намайг баривчлах юм уу?
ЭМ - 1: Чамайг аль болох нуун дарагдуулахыг хичээнэ. Бас чи олон хүний амь аварсан. Тэрийг чинь мартаж болохгүй.
Винстон: Нэг жилдээ тэгж магадгүй. Хамгийн сайндаа.
Эмч: Үнэндээ--
Винстон: Новш гэж! Зүрх амаар гаргачих шахлаа.
Эмч: Намайг харсан л гэж бодсон.
Винстон: Үгүй, хараагүй.
Эмч: Тэгвэл намайг уучлаарай. Би чамайг сэрсэн даруйд хэлэх ёстой юм байсан болохоор энд хоолоо идэж байлаа.
Винстон: Юу юм?
Эмч: Утсан хиамтай цөцгийтэй бяслаг. Хачин гэдгийг мэднэ.
Винстон: Надад юу хэлэхийг хүссэн юм?
Эмч: Тийм л дээ.
Винстон: Жишээ зураг уу?
Эмч: Үгүй, энэ бол чи. Чиний анагаах чадвартай мутацийн үр дүнд... эдгэсэн юм шиг байна. Галзуу байгаа биз?
ЭР - 1: Чи хоёр дахь удаагаа баллачихлаа!
Эмч: Чи эдгэрч байгаа. Мэдээж аймшигтай гадаад үзэмжийг чинь тооцохгүйгээр.
Дэйси: Ноён Тритс баярлалаа гэж байна.
ЭР - 2: Баярлалаа, залуу минь.
ЭР - 3: Сайн байна. Чи гайхалтай байсан!
ЭР - 4: Утгагүй хог.
ЭР - 3: Юу?
ЭР - 4: Чи сонссон, чи сонссон.
ЭР - 3: Асуудал байгаа юм уу?
ЭР - 4: Тийм ээ. Энэ чинь эмнэлэг. Ямар нэг наадам биш.
ЭР - 3: Тийм. Мэдэж байна. Би догдолчхож.
Цагдаа - 1: Баярлаж хөөрч байх шиг байна.
Фриц: Би дахиад алимны шүүс авч болох уу?
Цагдаа - 1: Амаа татаж үз.
Винстон: Тийм ээ! Тийм.
ЭМ - 1: Чи биднийг яаж ч чадахгүй, Роберт.
Винстон: Би зүгээр л... бяслагтай сэндвич хийж байлаа. Энэ ямар ч... нөгөө... За, мартаж үз дээ. Юу гэхээр хамгийн гол нь эхлээд цөцгийгөө талхан дээрээ түрхвэл аль нэг тал нь түлэгдэхгүй. Эхлээд хайруулын тавгандаа хийчихвэл түлэгдэх аюултай. Тэр ч сайн зүйл биш шүү. Тэгэхээр цагаан талхаар хийх хэрэгтэй. Зөвхөн цагаан. Эсвэл исгэгчгүй талх. Тийм ээ. Би... заримдаа жаахан майонез нэмдэг юм. Үнэнийг хэлэхэд ялгаа мэдрэгдэхгүй л дээ. Гэхдээ л. Яагаад тэгдгээ мэдэхгүй юм. Бас би Америк бяслаг хийдэг. Гэхдээ өөр бяслаг хийж болно. Өөртөө таалагдах байдлаар л хий. Чеддар Жак байж болно, эсвэл холимог чеддар. Сайн уу, Вэйд? Бас нэг боломжит хувилбар гэвэл нэлээн шарагдсаных нь дараа гадна талд нь үрсэн бяслаг цацаад өгвөл их аятайхан болдог юм. Тэгээд эргүүлээд нөгөө талд нь бас адилхан. Тэгвэл гадна тал нь маш сайхан шаржигнасан болно. Тэгэхээр гадна талдаа шаржигнасан, дотор талдаа зөөлөн болно. Аман дотор задраад л. Гадна талдаа ямар байдгийг мэднэ биз дээ? Гэхдээ заавал хийх ёстой юм биш л дээ. Арай аятайхан болгохын тулд хийж болох нэмэлт алхам. Юу гэхээр би... өөрийнхийгөө сүүтэй хамт өгдөг. Гэхдээ та нар яаж ч болно. Өөрсдийнхөө хүссэнээр. Ойлгож байна уу?
TRAILER
ЭМ1: Хотын төвд зэвсэгт этгээдүүд хүмүүсийг барьцаанд аваад байна.
ЭМ2: Хэн нэгэн туслаач дээ.
ВИНСТОН: Байз, байз. Зогс. Би тэр тухай ярина. Зүгээр л тайвшир. За юу? Шелли жилийн өмнө өөд болсон. Одоо бол Вэйд бид хоёр л үлдсэн.
ВЭЙД: Гайхалтай харагдаж байна.
ВИНСТОН: Би түлэнхийг нь хусаад өгье. Энэ тал нь болчихлоо.
ДЭЙСИ: Одоо буцаагаад өг.
ЭР1: Би түүнийг гэмтээмээргүй байна.
ВЭЙД: Та яагаад юу ч хийгээгүй юм?
ВИНСТОН: Заримдаа юу ч хийхгүй байсан нь дээр байдаг юм. Ер нь дажгүй дээ.
ТЕКСТ: “Terrifier 3” киног бүтээсэн студи.
ЭР2: Тэгэхээр та энэ корпорацийг...
ТЕКСТ: Албан ёсны насны ангилалгүй хамгийн амжилттай кино.
ЭР2: ...ашгаа нэмэгдүүлэхийн тулд мэдсээр байж хэрэглэгчдээ хордуулж байна гэх гээ юу?
ФРИЦ: Натсыг дууд.
ЭМ3: За, Натсыг дуудаж байна.
ВИНСТОН: Би ийм зүйл огт хүсээгүй.
ТЕКСТ: Токси эргэн ирлээ.
ВИНСТОН: Би бол мангас.
ЭР3: Чи мангас биш ээ. Түүнд сайхан сэтгэлээ харуул.
ВИНСТОН: Сайн уу, жаал аа? Би аав чинь байна.
ЭР1: Юу вэ?
ВИНСТОН: Би оролцоо ч үгүй байсан. Гэхдээ заримдаа ямар нэг юм хийх ёстой болдог юм.
ТЕКСТ: Түүнийг дэмжээрэй.
ДЭЭРЭМЧИН1: Чи хэн гээч нь вэ?
ВИНСТОН: Зүгээр л нэг шалны модтой залуу.
ЭР2: Баатар гэж дуудуулах ямар байна?
РОБЕРТ: Юу эрсдэлд орсныг ойлгож байна уу? Бүх зүйл! Түүнийг олоод энд аваад ир.
ФРИЦ: Энд байх шив.
ДЭЙВ: Тэр чинь зүгээр л аргагүй хамгаалалт. Та өөр хүн алаагүй биз дээ?
ВИНСТОН: Тэгэхээр аргагүй хамгаалалт гэдэг чинь...
ЭР3: Гэхдээ үнэхээр үзлийн амьтан юм даа.
РИК: Хорт өшөө авагч аа?
ДҮҮНС: Хүүхдүүд тэгж нэрлэж байгаа. Надад таалагдсан.
Back to episodes Go home