Doomed_8

 

 

 

Хулгайлагдсан Хайр 8 дугаар анги

Нийт: 48:40

 

       Өмнөх ангид

 

Иза:      Сэлэстэ, бүдүүлэг амьтан, чи тамд шатна даа.

Өвөө: Тайвшир, юу болоод байгаа юм?

Ант:      Лэандро тэрний амраг байсан байна.

Сэлэ: Юу?

Кав: Бид хөгжилтэй байх болно, Сэлэстэ, энэ насандаа хэзээ ч хөгжилтэй байгаагүйгээрээ хөгжилдөх болно. энэ тоглоомыг эхлүүлье

****************

Хайм: Таньд одоо охиныхоо өмнөөс ичих нүүр алга уу? надад нэг зүйл хэлээч тэр муу өөдгүй Лэандро эхнийх нь байсан уу эсвэл тэрний цуглуулганд нэмэрлэх нэгэн байсан уу

Өвөө: Амаа тат

Хайм: Та бол нэг муу бие үнэлэгч, явдалтай бүдүүлэг завхай хүүхний эцэг ш дээ.  бие тань эвгүй байна уу, Антонио гуай, би эмч дуудаадахъя. Одоохон эмч дуудахъя.

 

8 дугаар анги

 

Ант: Антонио Брага бол энэ хотыгүндэслэгч байсан хүн,тэр энэ хуурай газар амьдрал байгаа гэдэгт итгэж, мөрөөдөлдөө хөтлөгдөн бүгд түүнийг галзуурсан гэж хэлсэн ч тэр мөрөөдлөө бодит болгосон. Мөрөөдөл бол хамгийн хүчтэй зүйл гэж үргэлж хэлдэг.Миний өвөө тийм л зоригтой байсан.  Тэр надад олон түүх ярьж өгдөг байсан.надад Сертоныг хайрлахыг сургасан.өнөөдрийг хүртэл манай гэр бүлийг энэ газар тэжээн тэтгэж байгаа билээ. Нэг өдөр би дугуйнаасаа унасан тэгээд дугуйндаа буцаж суухыг хүсээгүй. Харин тэр бид хичнээн их өвдөж байсан ч унасан ч эргээд босох ёстой гэж хэлснийг санаж байна. Өвөө минь, та минь байхгүй ямар хэцүү вэ? Өнөөдөр бид түүний сүүлчийн хүслийг биелүүлж, энд, эмээ Ана Мария Лэйшийн хажууд оршууллаа. Та хоёр минь хүссэнээрээ Сан Франциско голын эрэг дээр дахин хамт байх болно. Түүний ариун ус таныг хамгийн гүн зовлонгоос аврах болтугай.Өвөө, бүх л сургаальд тан баярлалаа. Агуу их хайр үхлийг ч ялдаг. Би танд хайртай.Энд цугалсан та бүгдэд баярлалаа.

***********************************

Жоа: Ярь, хүлээгээрэй, энэ утас найдвартай юу?

Сах:      Тийм

Жоа:     Чи ямар нэгэн зүйл олсон уу

Сах:      Хаа ч байдаггүй ээ, нохойн гөлөг чинь ууршчихсан юм шиг байна. дахиад юу хийхээ мэдэхгүй байна

Жоа:     Сахалтаа,намайг сонс, тэр Фортунатогийн ямар нэгэн мэдээлэл ол, хэрэгтэй бол хотыг бүхэлд нь самнах хэрэгтэй,юу ч болсон хамаагүй хай, Ойлгомжтой юу?

Сах:      Тийм ээ, гэхдээ би чамайг хүлээж байна. нөгөө үхлийн асуудал хэзээ дуусах вэ

Жоа:     Удахгүй дуусах гэж байна, тун удахгүй дуусна.  Би падринотой өнөөдөр ярина. Тэгээд чамтай уулзана.

****************************

Иза:      Намайг энд буулгачих.

Эмэг:    Хатагтай Изабэл? Хатагтай Изабэл, намайг уучлаарай. Энд нэг найрал хөгжмийн нэг хүү ирчихсэн байна, Юка, тантай ярих хэрэгтэ байна гэнэ.

Иза:      Заавал одоо юу.

Эмэг:    Харин өчигдрөөс хойш гуйгаад байгаа юм. Хүү их хол амьдардаг. Та уулзчих л даа, хатагтай Изабэл.

Иза: Тэрнийг түр хүлээж бай гээрэй, би очно.

Эмэг: За, хатагтай, уучлаарай.

**************************************

Кав:      Таны охин сэтгэл хөдөлгөм үг хэлсэн шүү

Хайм: Тийм ээ, би Антониагийн өмнө яръя гэж байсан юм. Гэтэл би чадахгүй байсан.

Кав:      Ноён Антонио насан туршдаа агуу бас шударга байсан.

Хайм: Амьдрал бидэнд ямар айдас төрүүлдэг вэ найз минь

Кав: Хайме, өөдгүй Леандро хаагуур явж байгааг мэдэх үү?

Хайм: Леандро Дантас гэж  ичгүүргүй амьтан ор сураггүй алга болсон. Яасан?

Кав: Би тэр муу өөдгүй амьтаныг барих сан гэхээс байж суух арга алга.  Чи бид хоёр асуудал нэгтэй биш гэж үү?

Хайм: Чи юу яриад байгааг би мэдэхгүй байна

Кав: Би Леандро болон эхнэрүүдийнхээ тухай ярьж байна

Хайм: Энэ юуны тухай болохыг би мэдэхгүй байна

Кав: Изабела Леандрог дөнгөж л мэддэг байсан. Чи тэр азгүй хүнийг алахыг хүсэхгүй байна гэж үү?

Хайм: Кабалканти, миний хувьдЛеандро нас барсан.

**********************************

Эмэг: Баярлалаа хатагтай Изабел, баярлалаа

Иза: Тэгэхээр Юка, чи надтай юу ярихыг хүсэж байна

Хүү: Танд өгөх гээд, хатагтай Изабел

Иза: Надад уу, баярлалаа...Юка Юка хүлээ

Оск: Хатагтай Изабэл, болгоомжтой байгаарай. Хайме бол мангас. Тэр бүгдийг олж мэдсэн тэгээд хардалтаасааболоод Леандрог хөнөөсөн. Оскар Дюбуа

***************************

Төл: Антонио ноёнтой дотно нөхөрлөхөд гайхалтай хүн шүү. Би сайн мэднэ.

Хайм: Тийм ээ, миний өмнө зүрхний шигдээс болсон шүү дээ. Энэ хэнд ч хүсэхээргүй зүйл байна лээ.

Төл:      Мэдээж хэрэг зүрх гэдэг урьдчилан таамаглах аргагүй.Гэхдээ хэн нэгэн энэ үйл явдлыг харсан уу? Найз минь ганцаараа байсан юу ч хийж чадахгүй байсан. Антонио гуай нас барахаасаа өмнө таны дуу хоолой бичигдсэн цагдаагийн бичлэгийн талаар юу ч хэлээгүй юу?

Хайм: Би юуны тухай болохыг мэдэж байна. Бид том болсон шүү дээ, төлөөлөгч өө, тиймээс бид үүнийг хэрхэн шийдэх эсэхээ таамаглаж цаг алдах хэрэггүй биш үү

Төл: Эрхэм ээ, энэ нь тийм ч амар биш байж магадгүй юм. учир нь юу гэхээр нэг хүн эхлээд нутагтаасаа хол нас барсан дараа нь өөр нэг хүн гэртээ зүрхнийшигдээс болсон.

Хайм: Санамсаргүй тохиолдол шүү дээ.

Төл:   Магадгүй л юм,

Хайм: Та ямар нэгэн зүйл надад хэлэх гээд байна уу?

Төл:       Юу хэлэх гэж, юу ч хэлэх гээгүй шүү дээ, эрхэм ээ. Учир нь санамсаргүй  тохиолдлууд хэдий чинээ их байна асуудлыг төдий чинээ тайлахад хэцүү болдог.

Энэ бол цаг бол мөнгөтэй холбоотой байдаг л даа, эрхэм ээ, за тэгээд энэ яриагаа төлөөлөгчийн газарт үргэлжлүүлье. Илүү тохиромжтой санагдаж байна.

*******************************

Найз: Утсаа ав л даа, Антониа

Лин: Антониа утсаа ав эсвэл утсаа унтраа

Найз: Сайн уу Антониа, Сэртаогоос гараад явж байна. Би чамтай Леандрогийн тухай ярих хэрэгтэй байна.

Ант: Би наад хүний ​​чинь тухай сонсохыг хүсэхгүй байна

Найз: гуйя

Ант: Тэгээд ч өнөөдөр надад их хэцүү өдөр байна.

Найз: Ойлгож байна, гэхдээ чи намайг сонсох хэрэгтэй байна. Аав чинь Лэандрог зугтсан гэж  худлаа ярьж байгаа юм.

Ант: Чи хаана байгааг мэдэх үү?

Найз: За би чамд бүгдийг тайлбарлая. Чи одоо надтай уулзаж чадах уу

Ант: Хаана? За мэдлээ, би одоо очлоо.

Иза: Антониа,хаашаагаа явах юм бэ?

Лин: Антониа, өдийд хаашаа явах гэж байгаа юм?

Ант: Би Ана Клараг гэрт нь хүргэж өгөх гэж байна

Хайм: Чи явах хэрэг байна уу? Ээж чинь сэтгэлээр их унасан байна.

Ант: Би удахгүй, ааваа, явцгаая.

Лин: Баяртай авга ах аа

*************************

Хайм: Антониаг анхааралтай ажиглаарай

Жоа: Ямар нэгэн асуудал байгаа юм уу?

Хайм: Үгүй ээ

Жоа: Антониаминий хараанаас гаргахгүй байж болно. Энэ миний хувьд энгийнмаш энгийн даалгавар байна.

Хайм: Изабэлийн бие нь муудаад Антонио ноёны жолоочтой хамт явсан.

*************************

Жоа:     Сахалтаа, Сахалтаа

Сах:      Бурханы минь аврал,би чамайг бүхэл бүтэн нэг  гэр бүлийг оршуулсан байх гэж бодож байсан юм.

Жоа:     Бүх зүйл өөрчлөгдсөн. Фортунато хүлээх хэрэгтэй болно.

***************************

Найз: Хөөе Антониа

Ант: Леандро яасан?

Найз: Леандро нас барсан

Ант: Юу?

Найз: Тэд Куэлог хөнөөсөн

Ант: Хэн?

Найз: Эцэг чинь түүнийг хөнөөхийг тушаасан. Одоо намайг хөнөөх гэж хүмүүс араас минь явж байна.

Сах:      Одоо энэ асуудлыг шийдчихье.

Жоа:     Хүлээ, тэр түүнтэй хамт байгааг харахгүй байна уу? Тэр юу ч мэдэж болохгүй.

Сах: Чи айж байна чи галзуу

Жоа: Чи Антониаг гэмтээж магадгүй, бид түүнийг барих болно. Гэхдээ тэрний өмнө лав биш

*******************************

 

Кав: Удаан тоглож болохгүй, банк руу унагааж болохгүй. Энийг тогло, энд тогло, наадахаа тэнд нь үлдээ.

Эмэг: Энд үлдээгээд, энийг тоглоё. Гэхдээ банк руу унахгүйтоглоно шүү. Одоо ирэхээр нь аваад үсрээрэй.

Сэлэ: Би сая юу хийснийг таагаарай. Бидний дуртай ресторанд захиалга өгчихлөө. Би ширээ авахын зөндөө гуйсан шүү. Роберто, Роберто, Роберто?

Кав: Би Тиагитогийн эцэг эсэхийг баттай мэдэх гээд ДНХ-ийн шинжилгээ хийлгэх хүсэлт өгсөн.

Сэлэ: Тэр бол чиний хүүхэд, яагаад эргэлзэж байгаа юм бэ, яасан гэж ийм зүйл хийж байгаа юм.

Кав: Амаа тат, ичих нүүргүй амьтан. Чамд юу ч хэлэх эрх байхгүй.

**************************

Ант: Би аавыгаа шахах болно. Нааш ир, чи надтай хамт цагдаа руу явъя. Явъя л даа

Найз: Би явахгүй ээ. Антониа, би энэ хотод хэн ч биш. Эндхийн эрхийг эцэг чинь барьдаг

Ант: Тэр ямар дэлхийг захирч чаддаг байлаа ч тэр бол Бурхан биш, ердөө л нэг хүн.

Найз: Леандрог хөнөөсөн хүмүүс одоо намайг алах гээд байна. Би чамд Леандро чамд хайртай байсан шүү гэж хэлэх гэж ирсэн юм. Тэр чамгүйгээр явахгүй байсан

Ант: Миний ээж бас Сэлэсэд хайртай байсан, өөр хэдэн хүн байгаа юм?

Найз: Хөөе, намайг сонс, Леандрог би ах шигээ хайрладаг байсан. Гэхдээ мэдэх юм бол тэрний цорын ганц жинхэнэ хайрыг зөвхөн чамаас л мэдэрсэн. Чамайг л жинхэнээсээ хайрласан.

Ант: Худлаа хэл

Найз: Би явлаа

Жоа: Тэр явах гэж байна.

Сах: Би тэр нохойн хүүг алах болно

Найз: Антониа, наашаа хурдал

Ант: Үгүй ээ

Жоа: Буугаа нуугаач, далд хийгээч

Ант: Болиоч, Жоао

Жоа: Тэнэг зүйл хийвэл дэмий л юм болно шүү. Машин руугаа яв

Ант: Хар хараал идсэн мангас, үх, Жоао, чи муу мангас, чамайг үзэн ядаж байна

Жоа: Би хэзээ ч чамайг гомдоох зүйл хийхгүй хэзээ ччамайг гомдоохгүй.

Ант: Эндээс зайл, яваач

**********************

Хайм: Клеонис, Клеонис

Эмэг: Яасан бэ, эрхэм ээ, Бурхан минь, ариун сахиус минь юу болоо вэ? Эрхэм ээ

Хайм: Миний гэрт хэн байсан бэ?

Эмэг: Би хэнийг ч хараагүй

Хайм: Миний ард ирсэн бэ?

Эмэг: Би хэнийг ч хараагүй,ноёнтоон

Хайм: Хэн оффист орсон юм?

Эмэг: Би энд хэнийг ч хараагүй.

Хайм: Хэн нэгэн миний оффист орсон байна. Хэн байсан?

Иза: Би орсон, уучлаарай. Би чамайг Леандрог алсан гэдгийг мэднэ

Хайм: Леандро гэж хэн юм?

Иза: Ямар тоглоом тоглоод байгаа юм?

Хайм: Хайрт минь дээ, эмч надад ийм зүйл тохиолдож болно гэж хэлсэн. Чи солиорч байна

Иза: Би солиороогүй байна.

Хайм: Тэгсээн, чи эхлээд чи мэдрэлийн хямралд орсон. Дараа нь толгой чинь эргэж босож чадаагүйтэргэнцэр дээр суусан. Аавыгаа ч  алдсан

Иза: Миний аавын тухай ярихаасаа өмнө наад өмхий амаа угаа

Хайм: Аав чинь чиний төлөө маш их санаа зовдог байсан. Охиноо галзуурч байгааг мэдээд маш их зовж байсан

Иза: Тийм зүйл болоогүй

Хайм: Аав чинь чамайг асрахад туслаач гэж энд ирсэн. Чи намайг хуурах хэрэггүй шүү.

Хайм: Чи Ноён Антониог төсөөлөөд үз дээ. Тэр хүн чиний буруугаас болж зовж уйлж байсан.

Иза: Битгий худлаа хэл

Хайм: Би үүний улмаас тэрнийг өнгөрсөн гэдэгт одоо хүртэл итгэдэг. Түүний зүрх тэсээгүй байх л даа. Эрсдэлээ бодоод хэлмээргүй байгаа ч чамд л гэж хэлэхэд  Ноён Антонио чиний буруугаас болж нас барсан.

Иза: Наадах чинь худлаа, худлаа

Хайм: Гэхдээ би тэрэнд чамайг харж хандах болно гэж хэлсэн. Би чиний эмийг аваад ирье, чи эндээ байж бай.

Иза: Би Леандрогийн түрийвч гар утсыг яг энэ газраас олсон.

Хайм: Чиний юу яриад байгааг би мэдэхгүй байна. Яг үнэндээ бид яагаад Леандрогийн тухай яриад байгааг ойлгохгүй байна

Иза: Леандро бол миний хайрлаж байсан хүн

Хайм: Хөөе Изабэл минь,  Леандро гэж хүн байхгүй, хэзээ ч байгаагүй

Иза: Би чамайг цагдаад өгнө

Хайм: Тийм үү, тэг л дээ.  Хэн чамд итгэх юм бэ? Хэн чам шиг галзууд итгэх юм?

Иза: Чи миний хайртыг энэ зэвсгээр хөнөөсөн үү?

Хайм: Изабэл, тайвшир, тайвшир, тайвшир Изабэл, тайван байгаарай

Эмэг: Ноён Хаймэ, хатагтай Изабэл юу болоод байна?

Иза: Клеонисэ, надад босоход туслаач. Тэр намайг алахыг хүсэж байна

Хайм: Клеонисэ, эзэгтэйгийн чинь бие нь муу байна. Тусламж дуудах хэрэгтэй.

Иза: Чи амаа тат, амаа тат

Хайм: Би эмч дуудаад ирье. Эндээс гаргаж болохгүй шүү.

Эмэг: За,ноёнтоон

Хайм: Энэ өрөөнөөс гаргаж болохгүй шүү.

Эмэг: Хатагтай Изабэл, та тайвшир, би энд тантай хамт байна. Энд байна. Тайвшир хатагтай

Хайм: Баяртай Изабэл

********************

Зурагт: Энэ бол Сертаогийн хувьд маш их гунигтай өдөр юм

Мөр: Би энд бас би тэнд, би телевизийн талаар ерөөсөө ойлгодоггүй юм. Энэ бол ид шид шиг байгаа биз дээ?

Хайм: Мэргэжилтнүүд ямар нэгэн зүйл олж илрүүлсэн үү

Мөр: Энэ хотын цагдаа нар хэрэгтэйгээс илүү ярьж байдаг. Харин миний баг зөвхөн миний хүссэн хэргийг л судладаг.  Санаа зоволтгүй дээ, эрхэм ээ. Би хүсвэл маш нууцлаг хүн байж чадна гэдгийг та мэдэж байгаа биз дээ.

Хайм: Наадах чинь үнэлж баршгүй чанар шүү.

Мөр: Тийм учраас л бид хоёр маш сайн ойлголцдог байх, тийм үү. Энэ хэрэг удахгүй хаагдана.

Хайм: Маш сайн.Маш сайн. Маш их баярлалаа. Миний гэрт ирсэнд баярлалаа.

Мөр: Баярлалаа, эмч ээ.

Хайм: Баярлалаа. Баярлалаа.Сайхан амраарай, эмч ээ.

Мөр: Сайхан амраарай. Аз жаргалтай байгаарай.

Хайм: Маш их баярлалаа.

*******************************

Жоа: Чи Антониагийн өмнө тэрэн лүү буудсан. Энэ чинь маш том алдаа байсан.

Сах: Харин чи Фортунато аль хэдийн нас барсан гэж хэлсэн нь чиний алдаа байсан

Жоа: Би юу хийхийг хүссэн гэж бодоод байгаа юм. Тэр туранхайг чиний сахал  доороос зугтсан гэж хэлэх нь дээр байсан юм уу? Эсвэл өнөөдөр охиныг нь бараг буудах шахсан гэж хэлэх үү? Тэнэг амьтан.

Сах: Бид энд муудалцаж байхад тэр хүн тэнд амьд явж байна. Тэр азгүй амьтан бүх зүйлийн талаар ярьчихвал яах юм? Чи наад утсаа авахгүй юм уу?

Жоа: Сайн байна уу, падрино

Хайм: Би охиныхоо талаар мэдмээр байх юм. Тэрэнтэй холбоо барьж чадахгүй байна

Жоа: Өмнө нь залгаагүйд уучлаарай. Антониа гадагшаа гарсан. Найзуудынхаа гэрт очсон, одоо харин Ана Кларагийн гэрт байгаа.

Хайм: Би охиноо санаад байна шүү. Жоао

Жоа: Тэр өнөөдөр ямар ч аюулгүй эргээд очно гэдэгт би итгэлтэй байна. Удлаа гэхэд л маргааш тэрэнтэй уулзана.

Хайм: Чи их олон зүйлийг алдсан

Жоа: Таны хувьд их хэцүү хүнд өдөр байсан байх, та одоо амарсан нь дээр гэж бодож байна. Санаа зоволтгүй, бүх зүйл хэвийн байрандаа орно доо. Тэгэхийн тулд намайг 10 дахин үржүүлэх шаардлагатай бол хуваагаад ч болтугай зүтгэнээ.

Сах: Миний хувьд энэ бүхэн дууслаа. Би гарлаа.

Жоа: Юу гэнээ? Яасан гэнээ? Чи намайг орхих гэж үү. Чи намайг энд ганцааранг нь орхих гэж үү?

Сах:      Тийм ээ

Жоа: Чи муу өөдгүй амьтан намайг хаяна гэнээ. Хэрвээ тэр муу нохой дахиад миний замд гарч ирвэлби чадах бүхнээ түүнд хийх болно. Антониаг би зөвхөн эхнэрээ болгоод зогсохгүй тэр миний албан тушаалын суудалд хүрэх хамгийн дөт зам. Миний эзэмших эрхтэй сандал дээрээ очно. Антониа бол миний эрх мэдлийн сандал, уучлаарай ноён Хаймэ.

*********************************

Ант: Наад зам чинь аюултай, над руу хүрээд ир, Лэандро, Лэандро...

*************

Эмэг: Ноён Хаймэ, энэ Антониа залгаж байна.

Хайм: Антониа чи хаана байна. Миний санаа зовоод байна. Би чамтай уулзмаар байна.

Ант: Та энд ирж чадах уу?

Хайм:Наад хоолойны өнгө чинь юу вэ?  Яагаад гэр лүүгээ ирэхгүй байгаа юм. Миний охин,

Ант: Би тантай уулзмаар байна.

Хайм: Мирахижад юу хийж байгаа юм? Тэндэхийн аль хэсэгт байгаа юм? Тэрийг хаана гэдгийг мэднэ, мэднэ. Тэгвэл би одоо гэрээсээ гарлаа.

*********************

Кав: Аан ирчихсэн үү?

Сэлэ: Наадах чинь юу юм?

Кав: Энэ нөгөө цусны шинжилгээний хариу

Сэлэ: Мэдэхийг хүсч байна уу?

Кав: Харин чи?

Сэлэ: Бид олон жил хамт амьдарсан. Чи миний дүү, охиныг мэднэ. Би насаараа чиний дэргэд амьдрахыг хүсдэг. Бид хамт бүгдийг хийдэг. Сайн хамтрагчид. Гэхдээ би чамаас нэг юм гуйж болох уу? Энэ шинжилгээ бидний хувь заяаг зөв шийдвэрлэх болтугай. Хэрвээ Тиагито чиний хүү биш бол би өнөөдөр шууд эндээс өмссөн хувцастайгаа явна. Би юу ч шаардахгүй.Чи биднийг хэзээ ч дахин харахгүй.

Кав: Чи ийм эрсдэл гаргахдаа бэлэн байна уу

Сэлэ: Тэр бол бидний хүү, тиймээс бүгдийг мартъя. Дахин оролдоцгооё. Би чамайг хайрладгийг чи мэднэ. Чи ч намайг үргэлж хайрлаж ирсэн, үргэлжшүү. Бүгдийг мартаад амьдралаа үргэлжлүүлье. Би дахиж уучлалт гуйхгүй. Учир нь би алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Наадахаа нээ.

*********************

Найз: Би энд байж чадахгүй. Би сертаогоос явж байна

Ээж: Тийм ээ, энэ хот нээрээ нэг л гунигтай шүү. Зөвхөн хөгшчүүл л энд үлддэг. Чи намайг юу гэж дуудсан бэ. Миний хүүгийн талаар мэдээ байгаа юм уу?  Хүү минь би чамд нэг зүйл хэлье. Би Леандрог ойр орчмын бүх газраас хайсан. Надад цагдаагийн газарт нэг танил бий. Тэр Сао Паулод байдаг бүх найзууд руугаа залгасан ч хэн ч юу ч мэдэхгүй гэсэн. Миний цээжинд ямар их зовлон шаналал нуугдаж байгааг чи төсөөлөх ч үгүй  байх. Надад Сао Паулод нэг найзмэргэч, төлөгч юм л даа, тэгээд тэр нэг удаа надад нэг юм хэлсэн юм. Харин харин хэзээ ч мартаж чаддаггүй. Чиний хүү Леандро бол царайлаг, хөгжилтэй, сээтгэнүүр хүүхэмсэг сайхан залуу болно. Тиймдээ ч хүссэн бүх эмэгтэйгээ өөрийн болгож авна. Дэлхий дээр юу ч болсон тэрэнд юу ч тохиолдохгүй. Харин хэрвээ тэр хэнд ч дурлах юм бол амьд гарахгүй гэсэн. Тэгэхээр чи хэл дээ,

Найз: Юу хэлэх юм?

Ээж: Тэрэнд хэн нэгэн таалагдсан эсэхийг чи мэдэх үү

Найз: Би мэдэхгүй ээ авга эгч ээ, магадгүй

Ээж: Хэрэв чи Сан Пауло руу явбал магадгүй тэрэнтэй тааралдана, тэгвэл чи түүнд хэзээ хүссэн цагтаа ир гэж хэлээрэй. Би энд хамт ажиллахыг хүсч хүлээж байгаа шүү гээрэй.

Найз: Би тэрэнтэй дахиж тааралдахгүй

Ээж: Яахав дээ, чи тэрэнтэй хаа нэг газар тааралдах юм бол хэлчихэж болно шүү дээ. Тэгвэл би үнэхээр аз жаргалтай болох гээд байна. Тэр нэг өдөр хүү минь  хүрээд ирэх юм бол тэрнийг би хамаг хүчээрээ тэврэх болно. Тэгээд маш их хайртайгаа хэлмээр байна.

Найз: Би тантай салах ёс гүйцэтгэхээр ирсэн юм.

Ээж: Хүү минь, миний адислалыг ав даа. Бурхан чамайг ивээг,Бурхан чамайг ивээг, Бурхан чамайг ивээг, Бурхан чамайг хамгаалж байг,хүү минь.

*************************

Хайм: Антониа, миний гүнж, би чамайг маш их санаж байна

Ант: Ээж минь бас нэгэн хохирогч л байсан.

Хайм: Би ойлгохгүй байна, Антониа, чи юу яриад байна?

Ант: Чи ээжийг минь эмнэлэгт хэвтүүлсэн. Клеонисе надад хэлсэн. Та тэрнээс өшөө авалт байсан. Та өшөө авалтаар хооллодог болоо юу?

Хайм: Антониа,ээж чинь сайнгүй байна. Тэрэнд эмчилгээ хэрэгтэй байна. Тун удахгүй тэр бидэнтэй хамт гэртээ ирнэ

Ант: Тэрэнд хайр энхрийлэл, анхаарал хэрэгтэй байсан. Яг над шиг, гэхдээ та тэрийг ерөөсөө ойлгохгүй байна. Та ойлгохгүй байна, тийм үү?

Хайм: Антониа, би ээжид чинь хайртай. Би чамд ч хайртай. Миний амьдралдаа хийсэн бүхэн та хоёрын сайн сайхан, аз жаргалтай байлгахын төлөө байсан.

Миний өөрийн болгосон бүхэн та хоёрын тав тухын төлөө байсан.

Ант: Та бүх зүйлийг мөнгөөр худалдаж авч болно гэж бодож байна уу?

Хайм: Антониа

Ант: Та бүх зүйлийг мөнгөөр шийддэг.

Хайм: Антониа, чи юу хийгээд байгаа юм?

Ант: Та ямар нэгэн зүйл мэдэрч байна уу?

Хайм: Антониа, чи юу хийж байгаа юм бэ

Ант: Таны зээ, гэхдээ та миний хүүхдийн эцгийг алсан. Жоао чамд тусалсан. Би Леандрогийн хүүхдийг тээж байгаа, таны алуулсан хүний чинь хүүхэд.  Би тэрэнд хайртай байсан. Тэр хүн ямар ч буруугүй байсан юм, за юу?  Би тэр хүнд хайртай байсан. Гэхдээ энэ нь танд хамаагүй. Би таны охин болж төрсөн өдөр бүрийг харааж байна. Таны охин болж төрөх ёсгүй байсан юм... ааваа, ааваа

**********************************

Кав: Үсэр Тиаго, наашаагаа үсэр

Хүү: Өвдөж байна уу? ааваа

Кав: Үгүй ээ хүү минь, одоо дахиж өвдөхгүй ээ. Миний Тиагито, миний модон дээрх Тиагито, Сэлэстэ минь дээ.

Сэлэ: Миний хүү, ээждээ ир.

Кав: Сэлэстэ минь дээ

Сэлэ: Робэрто, би чамд хайртай Роберто

*************************************

Ант: Аав аа, ааваа ааваа ааваа

Хайм: Антониа?

Ант: Болохгүй ээ, битгий ярь

Ярихгүй битгий ярь

Хайм: Хайрцаганд байсан хэдэн жигнэмэг дээр шүдний ор гарчихсан байна лээ. Хатагтай Бентагийн өвөр дээр суусан муур ирээд тэгсэн юм болов уу?

Ант: Үгүй ээ, болохгүй ээ, ааваа, ааваа

Хайм: Антониа...

Ант: Ааваа, ааваа, ааваа

************************************

Леандро, нааш ир үр минь

*********************************************

Төгсөв.

Back to episodes Go home