Doomed_7

Өвөө: Сэлэстэ, та хоёр ярьж байхад гэнэт л ухаан алдаад уначихсан хэрэг үү?

Сэлэ: Харин тийм ээ, гэнэт л унасан. Би таны оронд байсан бол Изабэлийг Рио дэ Жайнэрогийн хамгийн сайн эмчид үзүүлэх байсан.

Өвөө: Тэр эмч хэрэгтэй гэсэн юм уу? Та хоёр юуны тухай ярьж байсан болоод тэгэж ухаан алддаг билээ? Сэлэ: Тэр ямар хамаатай юм бэ?

Өвөө: Бүгд хамаатай, тэр сэтгэлээр унасан, сэтгэл нь их эмзэг байгаа шүү дээ. Ямар нэгэн юм болсон, тийм үү? Найз: Арай л удаан хүлээлгээд байгаа юм биш үү?

Сах: Тайвшир аа, ер нь бол байна ш дээ, цагдаа нар завгүй хүмүүс байдаг юм.

Найз: Хуан түрүүн цагдаагийн ажилтан байхгүй гэж хэлсэн дээ.

Сах: Энд хэнийг хаана амьдардагийг хэн ч мэдэхгүй. Хуан цагдаагийн хэлтэс дээр очиж үзсэн л байх л даа. Гэхдээ тэгээд л тэр, Тэр дэлбэрч, харин бид бүх зүйлийг цэвэрлэсэн. Тэр машинд Оскар байгаагүй. Тэрэнд нь талархаж байна.

Найз: Би зүгээр үнэнийг мэдэхийг хүссэн.

Сах: Би ч бас. Тийм учраас би энд чамайг хараад үлдсэн ш дээ. Освэлдо, энд дахиад нэгийг өгөөч.

Найз: Үнэхээр намайг энд сахиж байгаа юм биз дээ.

Хулгайлагдсан хайр 7 дугаар анги 

Нийт 48:29

 

Өмнөх ангид

 

Иза: Гуйя

Эрэг: Тайвшир

Иза: Гуйж байна, Лэандро 

**************************************

Хайм: Тэр шатсан машин бол Жоаогийнх, нэг найздаа түр зээлүүлчихсэн байсан юм байна лээ.

Мөр: Ямар найз юм бэ дээ

Хайм: Нэг сургуулийн хөгжмийн багш гэсэн, Оскар дэ Вүа..Вүа

Жоа: Вүар

Хайм: Франц юм билээ. 

Мөр: Хөөрхий дөө, яахаараа энд ийм зүйл болдог байнаа

********************************

Найз: Би Оскарыг мэднэ. Би Оскарыг хөдөө нутагт ирснээс нь мэднэ

Жоа: Тэгээд яаж мэдсэн юм?

Найз: Тэр биш байсан. Тэр биш гэдгийг би мэднэ

Жоа: Тэр машинд байсан гээд байгаа биз дээ? Чи яагаад итгэлтэй байгаа юм?

Найз: Тэр машин жолоодож чаддаггүй байсан. Жолоодохоос айдаг байсан юм.

***************************

 

Мөр: Яаж байна? Танд таалагдаж байна уу? Энэ бол миний булан, ноён Хаймэ

Энд л би цагдаагийн ажлынхаа асуудлыг мартдаг. Та мэдэж байгаа биз дээ. Хоёулаа хөзөр тоглож болох юм.Та тогломоор байна уу? Нэг их сүртэй их биш бага зэрэг байж болно шүү дээ. Та мэдэж байгаа биз дээ.Цагийг аятайхан өнгөрүүлэх гээд л

Хайм: Би тоглохыг маш их хүсч байнал даа, даанч өнөөдөр өдөр урт байсан болохоор эртхэн орондоо ордог юм билүү гээл.Угаасаа би тоглохдоо их муу л даа.

Мөр: Тоглоомонд азгүйхүн хайранд азтай гэдэг байхаа. За за, тэгвэл би танд амрах өрөөг тань үзүүлье.

Эмэг: Ноён Хаймэ, манай гадаа тантай уулзмаар хэрэгтэй гээд нэг хүн ирчихэж

Хайм: Надтай юу?

Эмэг: Тийм ээ, тантай өөртэй чинь,гол нь яаралтай гэсэн шүү.

Мөр: Хэрэв та хүсвэл би тантай хамт гараад очих уу?

Хайм: Үгүй дээ, үгүй, шаардлагагүй...Чи энд юу хийж байгаа юм бэ?

Жоа:  Падрино, бид Леандрог хөнөөснийг тэдолоод мэдчихсэн байна.

*********************

Өвөө: Хонгор, үр минь

Ант: Италиас ирснээс хойш өвөөтэйгөө ярилцах зав гаргүй

Өвөө: Би чамайг энэ ганцаардмал хөгшнийг мартчихжээ дээ л гэж бодож байлаа.

Ант: Би амьдралынхаа хайрыг яалаа гэж мартах билээ.

Өвөө: Залуу хүмүүсхөгшдийг хайж байгаа бол ямар нэгэн зүйл хүсэж байгаагийнх гэдэг шүү.Юу болохыг хэл дээ, охин минь

Ант: За, за та надад тусалж чадах уу?

Өвөө: Туслах аа?

Ант: Энэ их яаралтай хэрэг юмаа

*****************************************

Хайм: Фортунато гэж хэн бэБи түүнийг нэрийг сонсож байгаагүй юм байна.

Жоа: Би ч бас сонсоогүй юм билээ, падрино. Оскарын талаар мэднэ гээд нэг туранхай залуу гараад ирсэн.

Хайм: Тэр нэрийг хэлэх хэрэггүй.Хөгжмийн зэмсэг заадаг, даралтад болон утсан хөгжим төвөггүй дардаг хүн жолоо барьж чадахгүй гэдгийг мэдэх боломж байсан гэж үү

Жоа: Тэгээд л тантай ярилцхаар Сахалтыг нөгөө Фортуна гэгчийг харж бай гэчихээд ирлээ.

Хайм: Тэр Леандрогийн нэрийг хэлсэн үү?

Жоа: Үгүй л дээ, тэр зөвхөн цагдаад лнас барагчийн нэрийг хэлнэ гэсэн.

Хайм: Наашаагаа мөрдөгчийн гэр лүүирэх дутаж гэнээ.

Жоа: Одоо тэгээд яах уу? Падрино?

Хайм: Чи явснаараа ямар ч байсан төгсгөл хүртэл явна шүү.

Жоа: Төгсгөл хүртэл гэнээ? Гэхдээ би тэр хүнийг мэдэхгүй, гэр бүлийн хүмүүс байгаа эсэхийг ч би мэдэхгүй.

Хайм: Тэгээд чи шоронд ялзрахыг хүсээ юу,Жоао

Жоа: Үгүй ээ

Хайм: Тэгвэл аргыг нь олоодшийд. Харин энэ удаад сайн хийгээрэй дээ.

Жоа: За, ойлголоо, Падрино

*******************

Сэлэ: Ор, ор. Би чамайг ирэхгүй байх вий гэж айж байлаа.

Иза: Уучлаарай, би удчихлаа.

Сэлэ: Өөрийгөө ч янзлах цаг байгаагүй байх нь, би чамайг сайн мэднэ.

Иза: Би галзуурч байх шиг байна.

Сэлэ: Юу?

Иза: Үгүй дээ, би дэмий юм хэлчихлээ. Надад юу болсныг хэлээч?

Сэлэ: Надад чиний тусламж хэрэгтэй байна.Өөр надад хандах хүн алга.

Иза: Сэлэстэ, юу болсон бэ?Би чамайг хэзээ ч ийм байдалтай харж байгаагүй юм байна.

Сэлэ: Би ийм хэцүү байдалд хэзээ ч орж байсангүй.

Иза: Чи надад итгэж болно гэдгийг мэдэж байгаа биз дээ.

Сэлэ: Би мэднэ, гэхдээ чамд яаж хэлэхээ мэдэхгүй байна.Надад яг одоо таван зуунмянган рэалэс хэрэгтэй байна.Ийм асуудалд орчихлоо.

Иза: Гэхдээ энэ чинь маш их мөнгө байна шүү дээ.

Сэлэ: Тийм ээ, уучлаарай, чамайг ийм байдалд оруулсанд уучлаарай.

Иза: Гэхдээ чамд яагаад ийм их мөнгө хэрэгтэй болчихов?

Сэлэ: Миний яриад байсан залуу амрагийг санаж байна уу?Худал хэлээд алга болчихсон гэж байсныг санаж байна уу?

Иза: Кавалканти?

Сэлэ: Бурханы авралаар Кавалканти ажил дээрээ байгаа, хэрэв тэр энд байсан болюу болохыг төсөөлөхөөс ч аймар байна.

Иза: Сэлэстэбайзаарай? Би чамайг нэг л сайн ойлгохгүй байна. Чи дахиад тайлбарлаадах даа, чиний амраг чинь..чиний амраг чинь зугтаасан гэнээ? Хаашаа зугтаасан юм?

Сэлэ: Энэ нь чухал биш ш дээ. Надад энэ мөнгө маш яаралтайхэрэгтэй байна.

Иза: Чиний амраг хаашаа зугтаасан юм?

Сэлэ: Сан-Пауло руу, Сан Пауло руу явсан. Гэхдээ энэ чухал биш ш дээ.Надад мөнгө хэрэгтэй байна.

Иза: Чиний амрагийн нэрийг хэн гэдэг юм?

Сэлэ: Энэ ямар хамаатай юм бэ?

Иза: Би чиний амрагийн нэрийг мэдэх хэрэгтэй байна.Хэлээдэхээч

Сэлэ: Тэр бол танай нөхрийн доор ажилладаг залуу

Иза: Би нэрийг мэдэхийг хүсэж байна, нэрийг нь хэлээч

Сэлэ: Леандро, Изабэл, Изабэл, Изабэл

*********************

Ант: Миний хувьд их чухал, маргааш өглөө эрт Сан-Пауло руу явах нислэг байгаа, тийм ч үнэтэй биш

Өвөө: Гэхдээ чи сайн бодох хэрэгтэй, маш сайн бодоод үз, би ааваас чинь нууцаар тэр нислэгийн мөнгийг өгч чадахгүй шүү дээ.

Ант:      Мэдэж байнаа, өвөө, би аавтайгаа мөнгөний асуудалтай байгаа.

Өвөө:Тийм ээ,тэглээ гээд үүнийг зөвтгөх шалтгаан биш шүү дээ. Би чадахгүй ээ.

Ант:      Та аавтай ярилцаад үз л дээ.

Өвөө: Түр хүлээгээрэй, байна уу? Юу? Ноцтой юм биш байгаасай гэж найдаж байна.Би чамайг ойлгохгүй байна арай удаан ярьж болох ууТэр маш ихсандарсан намайг гэртээ гүйж очихыг хүссэнЭэжтэй чинь холбоотой ямар нэгэн асуудал байна ууОхин минь Юу Би явнаЯвцгаая Антониа

 

Мөр: За энэ таны өрөө, хэрвээ таны туслахад дахиад хэлэх зүйл байгаа бол цонхоор хэлэхэд л болно шүү гээрээй. Тэгэхгүй бол би их нойр муутай хүн л дээ. Өөрийн ажилтан гэдэг чинь эхнэр биш шүү дээ, уучилаарай, дэмий юм ярьчихлаа.

Хайм: Бүх зүйл зүгээр дээ.

Мөр: Сайхан амраарай, ноён Хаймэ, энэ ор хөнжлийн давууг бүгдийг нь сольчихсон цэвэрхэн байгаа шүү.

Хайм: За за, сайхан амраарай, баярлалаа.

************************************************

Сэлэ: Ашгүй та нар хүрээд ирлээ.Ороод ир, ороод ир.Би ээжтэй чинь ярилцаж байсан чинь гэнэт ухаан алдаад уначихсан.Царай нь цонхийгоод л уначихсан, би яахаа мэддэггүй.

Ант:      Ээж ээ, би байна.Антониа охин чинь байна.

Өвөө: Изабэл

Иза: Юу болоод байгааг би мэдэхгүй байна

Өвөө: Изабэл

Ант: Ээж ээ, надад ямар нэгэн зүйл хэл л дээ. Чи түргэн тусламж дуудсан уу?

Сэлэ: Би аль хэдийн дуудсан. Гэхдээ ирж амжаагүй л байна.

Ант:      Ээж ээ, би байна

Өвөө: Тэгвэл би өөрийнхөө машинаар эмнэлэгт хүргэж өгье.

Иза:      Холд, холдооч, эндээс явцгаа,  би хэнийг ч харахыг хүсэхгүй байна

Ант:      Би байна, охин нь байна

Иза:      Би ганцаараа баймаар байна.

Ант:      Би таны охин Антониа байна шүү дээ.

Эмэг: Ийм байдалд өмнө нь орж байсан уу?

Өвөө: Ийм зүйл тохиолдож байсан, гэхдээ ингэж биш л дээ, гэхдээ санаа зовох хэрэггүй дээ. Гайгүй болчихно.Антониа, чи ээжийгээ харж байгаарай, би эмч рүү нь залгаадахъя. Сэлэстэ, түр гараад ирж чадах уу?

Сэлэ: Тэгэлгүй яахав

******************************

Өвөө: Сэлэстэ,

Сэлэ: Ноён Антонио, энэ үнэхээр

Өвөө: Сэлэстэ

Сэлэ: Их хурдан болоод

Өвөө: Сэлэстэ, та хоёр ярьж байхад гэнэт л ухаан алдаад уначихсан хэрэг үү?

Сэлэ: Харин тийм ээ, гэнэт л унасан. Би таны оронд байсан бол Изабэлийг Рио дэ Жайнэрогийн хамгийн сайн эмчид үзүүлэх байсан.

************************ 

Иза:      Шөнө дунд тэр намайг эзэмдэхийг хүссэн. Тэр намайг барьж байсан. Тэр намайг эзэмшихийг хүссэн.

Ант:      Хэн тэр вэ? Хэн байсан юм? Хэн тэгсэн юм, ээжээ?

Иза:      Тэр намайг алах болно.

Ант:      Танд юу ч тохиолдохгүй.Би энд байна

Иза:      Би тэрнээс айж байна.Тэр миний ард ирээд намайг барьж авсан. Тэр миний араас бариад авсан. Тэгээд намайг үнссэн.

Ант:      Аав байсан юм уу? Аав юм уу?Ээж ээ,ээж, ээж ээярь л даа.

Иза:      Леандро...

Ант:      Хэн?

Иза:      Леандро...

Ант:      Үгүй ээ, үгүй

Өвөө: Юу вэ, яасан бэ? Юу болсон бэ, охин минь

Ант:      Үгүй ээ

Иза:      Намайг тавь

Өвөө: Юу болоод байна?

Сэлэ: Бурхан минь, яасан бэ?

Иза:      Намайг тавь

Өвөө: Изабэл,юу болсон бэ?

Иза:      Би эндээс явмаар байна.

Өвөө: Охин минь, чи юу яриад байна.Тайвшир л даа.

Иза:      Сэлэстэ, чи бол бүдүүлэг амьтан, чи тамд шатна даа.

Өвөө: Тайвшир, юу болоод байгаа юм?

Ант:      Лэандро тэрний амраг байсан байна.

Сэлэ: Юу?

Иза:      Яваач, яваач, өөдгүй үнэг шиг амьтан, зайл, зайл

Өвөө: Тайвшир охин минь

Сэлэ: Изабэл галзуурчихаж, чи надад хэрэгтэй байсан шүү дээ.

Ант:      Боль л доо

Иза:      Тэр намайг эзэмдсэн. Тэр намайг эзэмдсэн

Ант:      Болиоч

Найз: Тэнп нэг бүсгүй чамайг хараад байна

Сах:      Юу гэнээ? Аль тэр үү?

Найз: Очоод ярь л даа, өө асгаад хаячихлаа

Сах:      Чи чинь яачихаа вэ?

Найз:  Харин санаандгүй л юм болчихлоо. Тэрэн дээр очоо, би хурдхан ариун цэврийн өрөө ороод цэвэрлээд ирье.

***************************************************

Эмч:     Нилээн удаан унтах байх, ноён Антонио, хатагтай Изабэл миний бичиж өгсөн бүх эмнүүдийг яг ууж байгаа биз дээ?

Өвөө: Тийм байх ёстой. Изабэл их хариуцлагатай хүн шүү дээ. Ээжийгээ өнгөрснөөс хойш эмнүүдээ яг л цагт нь ууж байгаа.

Эмч:     Ийм айхтар хямралд сүүлийн хэдэн жил ороогүй дээ

Өвөө:    Харин тийм ээ, би бараг мартчихсан байх гэж бодож байлаа.

Эмч:      Нэг хөлнийхөө хэсэг газар мэдрэлээ алдсан байна.

Өвөө: Мэдрэлээ алдсан гэнээ?

Эмч:     Цаг хугацааны эрхээр эргээд сэргэчихнэ. Санаа битгий зов. Изабэл ойрд стрессдэх, хямрах ямар нэгэн асуудалтай нүүр тулаагүй биз дээ?

Сэлэ: Уучилаарай, би та хоёрт кофе хийгээд ирье.

Өвөө:    Магадгүй шүү, эмчээ, магадгүй.

Найз: Би яах ёстой юм бэ, яах вэ?

Жоа: Сахалтаа, Сахалтаа, Фортунато хаана байна?

Эмэг: Цаашаа байгаач

Жоа: Чамаас болоод тэр зугтаачихсан байна. Чөтгөр аваг, араас нь явъя, гараад ир

**********************

Утас: Таны залгасан дугаар...

Кав: Антониа

Ант: Сэлэстэ эгч ээжийг дуудаад, гэтэл гэнэт ээжийн бие нь муудсан, гэхдээ одоо дээрдсэн.

Кав: Изабэлийн бие нь муудсан гэж үү? Хүнд байна уу? Тэр зүгээр үү

Ант: Бид нарыг нилээн сайн айлгасан шүү.

Кав: Аав чинь хамт байгаа юу?

Ант: Үгүй ээ, аав байхгүй, өвөөтэй байгаа

Кав: Хөөе чамд ямар нэгэн зүйл хэрэгтэй юу? Аяга ус ч юм уу?

Ант: Үгүй дээ

Кав: За би юу ч байсан  та нарт туслахад бэлэн шүү. Өөрийн гэртээ байгаа юм шиг тухтай байгаарай.

Утас: Таны залгасан дугаар...

Ант: Утсаа ав л даа, Фортунато, ав л даа, ав л даа.

************************************************************

Сэлэ: Элсэн чихэр хийх үү?

Өвөө: Сэлэстэ, бидэнд тийм ч их цаг алга байна.

Сэлэ: Ноён Антонио, одоо танд хэлэх гэж байгаа зүйл эндээс гарах ёсгүй шүү, гуйя

Өвөө: Надад итгэж болно.

Сэлэ: Би Изабелийн сайн сайхны төлөө хийж байгаа юм шүү. Роберто та нартай ийм яриа өрнүүлж байгааг мэдвэл би өнгөрлөө л гэсэн үг. Би саяхан гэрийн үйлчлэгч хийлгэхээр нэг эмэгтэйг ажилд авсан юм. Тэгээд ажлаа хийхийн тулд миний гэх бүх зүйлд хүрэх боломжтой болсон.

**************************

Ант: Би чамайг тоосон дунд алга болчихлоо гэж бодсон.

Лэа: Чи хэзээ намайг алдахгүй.

Ант: Амлаж байна уу?

Лэа: Би чамд амлаж байна. 

************************

Сэлэ: Одоо та нар намайг яагаад ийм гарцаагүй хүнд байдалд орсон гэдгийг ойлгож байгаа биз дээ? Манай үйлчлэгч миний амрагийн ээж байсан гэдгийг би яаж мэдэх билээ. Тэд намайг мэхлэх гэж энэ бүхнийг зохион байгуулсан ч байж магадгүй. Гэхдээ ямар байлаа гэсэн 500,000 рэалэс бэлнээрээ хэрэгтэй байна, ноён Антонио.

Өвөө: Маш их мөнгө байна.

Сэлэ: Их мөнгө гэдгийг нь мэднээ. Гэхдээ гуйж байна.

Өвөө: Тэгэхээр миний охин ч бас энэ эртэй холбоотой байх нь ээ.

Сэлэ: Изабел үргэлж дотогшоогоо надтай нэг их юм ярьдаггүй болохоор надад хэлээгүй. Тэр их нямбай болгоомжтой хүн болохоор, бурхан минь, хамгийн сайн найз, бид хоёр Лэандро гэж залуутай хамт байжээ.

Кав: Одоо болно. Би хангалттай сонслоо.

Өвөө: Кавалканти, тайвшир.

Кав: Энэ бол Сэлэстэ бид хоёрын хоорондох асуудал. Тэгэхээр ноён Антонио таниас гуйж байна. Сэлэстэ?

Сэлэ: Уучилаарай,

Кав: Сэлэстэ, чи яаж ийм зүйл хийж чадаж байна?

Сэлэ: Намайг уучлаарай, Робэрто,уучлаарай, би тэнэг амьтан. Би уруу татагдсан. Кав: Хямдхан хүүхэн, энэ олон жил чи нэг муу хямдхан хүүхэн байжээ. Намайг тэнэг амьтан болгож байжээ. Би чамайг энэ олон жил эрхлүүлж, чадах бүхний чиний төлөө хийж байхад, чиний төлөө виногоо хүртэл орхисон байтал, чи миний авчирсан нэг муу тэнэг залуутай араар минь айлгүйтэж байжээ. Чи одоо хүртэх ёстойгоо хүртэх болно. Би чамд энэ бүхнийг хариуг барихдаа л барина, чамайг сургаад өгнөө. Над руу хараач чи. Намайг ярьж байхад над руу хар, хараач, хар гэж байна.

Сах: Энд Фортунато энд ирээгүй байна, Жоао

Жоа: Тэр нь ч дээр

Сах: Тэр алтан хошуу хүргэчихвэл яах вэ?

Жоа: Бид тэрнээс нь өмнө барина

Сах: Хөөе, миний нэг ойлгохыг хүссэн юм байна. Зүгээр  сониуч зандаа хөтлөгдөөд асууж байгаа юм шүү. Энэ тухай ноён Хаймэд яаж хэлэх вэ?

Жоа: Би тэрэнд тэр новшыг алсан гэж хэлнэ. Угаасаа чи түүнийг алах учраас алах тэр мөчид худал үг маань үнэн болно

Сах: Мэдэхгүй юм даа, мэдэж юм.

Жоа: Сахалтаа,эндээсээ буцаж сертон руу очоод дахиад шалгаж эхэл. Бүх газраас хайФортунатогийн талаар ямар нэгэн зүйл олж мэд. Утас хаяг бүх зүйл нь хэрэг болно.

Сах: Чи яах гэж байгаа юм?

Жоа: Би энд ахыгаа хүлээж үлднэ. Би маргааш мэдүүлэг өгөхөд хүргэж өгөх ёстой. Яваач.

***********************************

Лэа: Би илүү сайн хүн болж байна.

Ант: Чи сайн хүн шүү дээ.

Лэа: Гэхдээ арай дээр, муу хүнээс дээр

*******************************************

Өвөө: Өрөө рүү нь шууд аваачаарай,  болгоомжтой, болгоомжтой

Ант: Өвөө, одоо яах уу?

Өвөө: Санаа зоволтгүй дээ, бүх зүйл сайхан болно. Тэр зүгээр болно

****************************

Жол: Өглөөний мэнд эрхэмээ, та сайн явж байна уу?

Хайм: Туэрто,надад цаг алга. Цагдаагийн газраас  хэн нэгэн намайг хайж гэрт ирсэн үү?

Жол:  Цагдаа?

Хайм: Тийм ээ, Туэрто, Леандрогийн дарсны үйлдвэрийн мөнгийг шамшигдуулсан хэргийн талаар ирээгүй юу?

Жол:  Үгүй ээ, энд хэн ч ирээгүй. Харин хатагтай Изабэл, Антониа хоёр хадам аавынд чинь урд шөнө хоносон.

Хайм: Хоёулаа юу?

Мөр:     Ноён Хаймэ, таны жолооч гадаа  яг л сансрын хөлөг унаад ирсэн юм шиг хаалган дээр зогсож байна.

Хайм: Ганцхан минут

Мөр: За за

Хайм: За тэгээд Туэрто, ойлголоо, дараа ярилцъя. Таны зочломтгой занд маш баярлалаа, Филиберто.

Мөр:  Сүртэй юм биш дээ. Юу гээч, та дахиад осол болтол наашаа ирэх гэж битгий хүлээгээрэй, за юу, ноён Хаймэ.

Хайм: Үгүй дээ, яалаа гэж, тун удахгүй би эргээд тан дээр зочилно.

Мөр:     За, за

Хайм: Маш их баярлалаа. Тан дээр эргээд ирнээ. Хэрвээ энд дахиад нэг хоносон бол энэ нөхрийг эхнэртэй нь хамт цааш нь харуулах шинжтэй шүү. Чи хаана байсан юм, Жоао?

Жоа: Би нөгөө яриад байсан асуудлаа шийдэж байсан юмаа, падрино

Хайм: Тэгээд чадсан уу?

Жоа: Чадсан:

Хайм: Жоао, чи итгэлтэй байна уу?

Жоа: Би загалмайлсан эцэгт худлаа хэлнэ гэж үү?  Би Сахалтыгтэрний толгой руугаа буудахыг харсан

Хайм: Аан, чи юу ч болоогүй байхад санаа зовоод л байсан. Энэ ертөнцөд нэг ч гэсэн урвагчаар багаслаа. Энэ мөчидФортунато, Алеандро хоёр хэнтэй орооцолдсноо мэдцгээсэн байлгүй.

Өвөө: Миний бяцхан охин минь дээ, яагаад ээж чинь надад ийм их хэрэгтэй байна вэ. Хэрэв тэр энд байсан бол бүх зүйл арай хялбар байх байсан. Сайн амраад ав даа, хонгор минь, амар даа

Эмэг: Ноён Антонио,төлөөлөгч Жилберто тэнд байна.

Өвөө: Төлөөлөгч Жилберто юу

Эмэг: Тэгээд тантай ярих хэрэгтэй байна гэсэн

Өвөө: Ямар асуудалаар гэдгээ хэлсэн үү

Эмэг: Юу ч хэлээгүй, зөвхөн яаралтай гэсэн

Өвөө: Тэгэхээр тэр төлөөлөгчийн газраас энэ хүртэл ирсэн болохоор яаралтай байх л даа

Эмэг: Та тэрнийг хүлээж авах уу

Өвөө: Өөр сонголт байна уу, Оруул даа

***********************************

Найз: Сайн уу Баутиста, Би Фортунато байна. Надад завь захиалаад өгөөч, тэгэх үү, тийм ээ нэгийг захиалъя, би удахгүй яваад очино. Үгүй ээ, би өнөөдөр буцааж өгч чадахгүй байх, за юу. За захиалаад өгөөрэй, би одоо авахаар очино, за юу, би яг одоо гарлаа.

****************************

Төл:      Эзэн минь манай бүс нутаг мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлсэн дээрэмчдэд сүйдэж байна

Өвөө: Эрхэм төлөөлөгч өө, бид бие биенээ нэлээд хэдэн жил мэднэ шүү дээ

Тиймээс таныг шууд хэрэг рүүгээ орохыг хүсье.

Төл:      Тийм ээ, тийм, ойлгож байна. Тэгэхээр бид нэгэн ядуу нөхрийн гар утсыг чагнасан юм. Тэгээд яах вэ нэгэн наймаачны баруун гар юм байна

Өвөө:    Тэгээд яасан гэж? Энэ нь надад ямар хамаатай дээрэмчин наймаачин билээ?

Төл:      Шууд бол ямар ч хамаагүй ээ, эрхэм ээ гэхдээ тэндээс нэг дуудлага нь манай шинжээчдийн анхаарлыг татсан юм.

Өвөө: Тийм үү? Юу юм?

Төл:      Та сонсоод ойлгох болно. Нээрээ утсыг нь чагнасан тэр дээрэмчний хоч нь утасан сахалт гэдэг юм

Өвөө:    Утасан сахал тэгээд яасан

Төл:      Энэ бичлэгийг хэдхэн хоногийн өмнө хийсэн эрхэм ээ

Хайм: Буруудах ёсгүй, Леандро Дантос үхэх ёстой.

Төл:      Та энэ дуу хоолойг таньж байна уу, эрхэм ээ

Өвөө: Та наадахаа давтаж болох уу?

Хайм: Буруудах ёсгүй. Леандро Дантас үхэх ёстой

Төл:      Энэ бол таны хүргэний дуу хоолой, эрхэм Жайме Фавайзынх

Өвөө:    Бурхан минь

Төл:      Тэр хүн амины хэрэг захиалж байна

Өвөө: Хайме юу хийчихсэн хэрэг вэ?

Ээж:     Ямар аймаар юм бэ, 500 мянга, хагас сая гэдэг ямар их мөнгө вэ?

Кав:      Одоо надад имэйлүүдийг буцааж өг

Ээж:     Мэдээж, учир нь би хэлсэн амандаа хүрдэг эмэгтэй, энд байна. Гэхдээ ийм жижигхэн зүйл ийм их мөнгөний үнэтэй байна гэж хэн мэдэхсэн билээ.

Кав:      Тэр бүх имэйлүүд энд байгаа юу?

Ээж:     Үг бүр, бас маш олон анхаарлын тэмдэг. Та шалгаж болох юм

Кав:      Шаардлагагүй, би таныг ямар нэгэн тэнэг зүйл хийхгүй гэдэгт итгэлтэй байна.

Ээж:     Эрхэмээ та одоо үүнийг устгахгүй юм уу?

Кав:      Үгүй ээ

Ээж:     Би танд гэж хэлэхэд ноён Кавалканти би өөрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулахын тулд энэ хогны хуулбарыг хадгалж байгаа гэдгийг хэлчихье.

Кав:      Муу ашигч, өөдгүй амьтан, ингэж бусдаас завшиж болдоггүй байх шүү.

Ээж:     Би тэрнийг дахиж надтай нүүр тулахгүй байх гэж найдаж байна. Би бас тэр эмэгтэйнхээ буруугаас болоод алга болсон хүүгээ ч олно гэж итгэж байна. Хөгшин тэнэг

****************************************

Өвөө:    Та юу хийхээр төлөвлөж байна вэ?

Төл:      Харин би танаас асууж байна. Таныг хүндэтгэж явдаг хүний хувьд танай гэр бүлийн нэр хүндийг бодоод би асууж байгаа юм шүү. Би энэ гомдлыг шалгах ёстой юу үгүй юу, эрхэм ээ

Өвөө:    Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Энэ бүх миний түүх цусаар биш хөлсөөр бүтсэн юм шүү дээ.

*****************************

Жоа:     Захирал аа би одоо нэг ажил амжуулчихаад ирье. Гэхдээ би хурдан буцаж ирнэ

Хайм: Чи наад машинаа өнөөдөртөө аваад амар даа....Клеонис, тэр хэн бэ

Эмэг:    Ноён Хайме ээ, тэр бол дарсны үйлдвэрийн ажилчны хүүхэд байгаа юм. Тоглох хүнтэй байхгүй болохоор ганцаараа тэнд байж байгаа юм, явуулчих уу?

Хайм: Хэрэггүй дээ, байж байг

Эмэг: Танд ямар нэгэн зүйл хэрэгтэй юу?

Хайм: Хатагтай Изабэл хаана байна?

Эмэг: Хатагтай Изабэл, Антониа хоёр ноён Антониогийн гэр лүү явсан. Таны аялал сайхан байсан уу

Хайм: Гайхалтай байлаа.

********************************

Сэлэ: Чи USB-г авсан уу

Кав:      Бүх зүйл энд байна, Сэлэстэ

Сэлэ:    Чамайг авч чадна гэдэгт би итгэж байсан юм. Бид бүхнийг мартаж болно. Хоёулаа хуучин амьдралдаа эргэн орцгооё. Би чамд хайртай ш дээ.

Кав:      Чи надад хайртай гэж үү?  Чи надад үргэлж хайртай байсан уу Сэлэстэ? Тэгвэл чи хайраа илэрхийлэх өвөрмөц аргатай юм байна.

Сэлэ:    Би чамд л хайртай, энэ бүхэн зүгээр л төсөөллийн тоглоом байсан

Кав:      Зүгээр нэг тоглоом байсан гэнээ? Төсөөлөлийн гэсэн үү? Тэгвэл хоёулаа тоглоё л доо. Франц хүмүүс хэлдэг шиг яагаад намайг энэ хошин тоглоомондоо оролцуулаагүй юм бэ. Одоо би хөгжилтэй байхыг хүсч байна

Би өөрөө хошин тоглоомынх нь сэдэв шүү дээ, би ч бас тоглоомоор байна. Надад тийм эрх байгаа биз дээ? Мэдээж надад байгаа, бид хөгжилтэй байх болно, Сэлэстэ, чи насандаа хэзээ ч хөгжилтэй байгаагүйгээрээ хөгжилдөх болно. Би энэ тоглоомыг эхлүүлье

****************

Лин:      Антонио Леандро гурвууланг нь хэрхэн хуурч чадсаныг би одоо хүртэл ойлгохгүй байна

Ант:      Би түүнийг хэр их үзэн яддаг вэ гэвэл маш их үзэн яддаг. Би яаж ийм тэнэг байж чадсан юм бэ.

Лин:      Гэхдээ чи хэзээ ч сэжиглээгүй гэж үү?

Ант:      Би алдаа хийсэн. Би буруу хийснээ мэдэж байна

Лин:      Одоо тэгээд яах гэж байна?

Ант:      Мэдэхгүй ээ, одоогоор яахаа мэдэхгүй байна.

Лин:      Чи одоо жирэмсэн болчихоод ууж, тамхи татаж болохгүй ш дээ.

******************************

Жоа:     Тэр муу дахин нэг удаа зугтчихлаа. Дахиад шүү дээ. Яаж мэдэхгүй гэхдээ тэр туранхайг ол

********************

Лин:      Хэн юм?

Ант:      Леандрогийн найз Фортунато

Лин:      Яагаад хариулахгүй байгаа юм бэ? Тэр Леандрогийн талаар мэдээтэй байж магадгүй ш дээ.

Ант:      Ямар нэгэн ялгаа байна уу

Лин:      Магадгүй тэр Леандро хаана байгааг мэдэж байгаа юм биш үү?

Ант:      Дараа нь би түүнтэй ярилцана. Одоо надад хүнтэй ярих ч ухаан алга. юу ч хэлэхээ мэдэхгүй байна.

*********************************

Сэлэ: Хайрт минь, чиний гараар би өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрдэг.

Кав: Би чамайг сонсохгүй байна, Сэлэстэ, чанга унш л даа.

Сэлэ: Чиний гарт би эмэгтэй хүн шиг мэдрэгддэг. Леандро, хайрт минь, би чиний хажууд унтах болно. Биеийн чинь дулааныг мэдрэх болно

Кав:      Удаан удаан, тэрний тухай бод, бодоод чанга унш

Сэлэ: Чиний шивнэх дуу, чиний амраг, чиний эхнэр байх, гуйя

Кав:      Унш унш, Сэлэстэ унш л даа.

Сэлэ: Гуйя

Кав:      Хөгжилтэй болж эхэлж байна. Чи дунд нь зогсоод байх юм. Тэрний тухай бод. Чи тэрэнтэй орондоо байхдаа ингэж харьцдаггүй байсан байлгүй. Тийм ээ, чангаар унш, унш

Сэлэ: Миний эр хүн, болно ш дээ, би дуусгахгүй

Кав:      Миний эр хүн, миний эр гэнээ

Сэлэ:    Роберто

Кав:      Миний эр

Сэлэ:    Биднээс юу үлдсэн бэ

Кав:      Миний эр

Сэлэ:    Хэрэв чи хүсвэл би эндээс яваад алга болъё

Кав:      Миний эр

Сэл:      Чи хэзээ ч ойлгохгүй

Кав:      Миний эр, миний залуу, чи ингэж Лэандротай ярьдаг байх нь ээ.  Миний эр, миний залуу

Сэлэ: Чи намайг яах гэж байна

Кав:      Хариунаас шалтгаалаад чи энэ гэрт үлдэх эсэх чинь шийдэгдэнэ.

**************************

Өвөө:    Хайме, чи өөрөө цагдаа дээр очих хэрэгтэй.

Хайм: Антонио гуай юу яриад байна?

Өвөө:    Тэдэнд чиний дуу хоолойг бичсэн бичлэг байна лээ

Хайм: Антонио гуай, тэд миний эсрэг хуйвалдаан зохиож байна. Одоо би таныг дундуур нь оруулахыг хүсэхгүй байна

Өвөө:    Изабел тэр залууд орооцолдсоныг би мэднэ

Хайм: Хоёулаа намайг хуурсан

Өвөө:    Би ойлгож байна, мэдээж ойлгож байна гэхдээ юу ч аллагыг зөвтгөхгүй

Хайм:    Антонио гуай, би таныг үргэлж эцэг шигээ боддог байсан, та надад туслах ёстой.

Өвөө:    Би чамайг үргэлж хүү шигээ хардаг байсан. Гэхдээ одоо бол үгүй

Хайм: Антонио гуай,

Өвөө:    Чи бол хэрэг хийсэн хүн

Хайм: Та намайг гэмт хэрэгтэн шиг харж болохгүй. Намайг яг одоо шүүх хэрэггүй.

Өвөө:    Би болох байх гэж харж байна

Хайм:    Тэгвэл Антонио гуай намайг хүчээр авч явах хэрэгтэй болно доо. Намайг баривчилж болохгүй, би охины чинь төлөө, энэ гэр бүлийн төлөө мал шиг л зүтгэсэн. Эцэст нь юу олж авав, юу ч биш. Танай охин чинь хэнд ч хэрэггүй амьтан.

Өвөө: Чамд миний охины талаар ингэж ярих эрх байхгүй шүү.

Хайм: Таньд одоо охиныхоо өмнөөс ичих нүүр алга уу? Та надад нэг зүйл хэлээч тэр муу өөдгүй Лэандро эхнийх нь байсан уу эсвэл тэрний цуглуулганд нэмэрлэх нэгэн байсан уу

Өвөө: Амаа тат

Хайм: Та бол нэг муу бие үнэлэгч, явдалтай бүдүүлэг завхай хүүхний эцэг ш дээ.  Таны бие эвгүй байна уу, Антонио гуай, би эмч дуудаадахъя. Одоохон эмч дуудахъя.

 

Дараагийн ангид

 

Ант: Болиоч, Жоао,

Жоа: Чи чинь галзуураа юу?

Ант: Болиоч, Жоао

Жоа: Санахын ч хэрэггүй шүү.

Хайм: Юу хийгээд байгаа юм?

Ант: Та мэдэрч байна уу?

Хайм: Юу юм, Антониа?

Ант: Таны ач, та миний хүүхдийн эцгийг алсан.

 

 

Back to episodes Go home