Найз: Үхсэн хүн Оскар биш байсан
Жоао: Хүлээ, хэн тэгж хэлсэн юм бэ
Найз: Үүнийг би хэлсэн
Эмэг: Тэр залуу согтуу байна
Найз: Та нар буруу хүнийнхээ төлөө хундага өргөж байна
Жоа: Битгий тэнэг юм яриад бай. Цагдаа нар аль хэдийн бүхнийг тодруулсан Тэр Оскар гэдгийг мэдэж байгаа, бүгд мэдэж байгаа. Хэн цогцсыг таньсан гэдгийг чи мэднэ. Тэрний ивээн тэтгэгч Ноён Хайме Фабаэз хэлсэн. Хэрвээ чи ийм утгагүй зүйл хэлэх гэж ирсэн бол яв.
Найз: Ноён Хаймэгийн буруу байсан
Жоа: Тэрний буруу байсан гэнээ?
Эмэг: Пөөх Сахалт: Боломжгүй.
Найз: Тэгвэл тэр худлаа хэлсэн байна.
Сахалт: Хүлээгээрэй, чи одоо маш ноцтойгоор буруутгаж байна.
Жоа: Ноцтой шүү, чамайг хэн гэдэг юм?
Найз: Фортунато
Жоа: Тэгвэл Фортунато, хэрвээ тэр Оскар биш юм бол хэн болж таарч байна.
Найз: Би чамд ингэж хэлэх шаардлагагүй, найзаа, харин би цагдаад хэлнэ
Сахалт: энэ залуу өөрийн шоугаа гайхуулахыг хүссэн бололтой. Жоа, тэрнийг хэтэрхий их архи уусан гэж бодохгүй байна
Найз: Чи бага уусан юм уу
Жоа: Үгүй, тийм биш. Үхэлтэй нүүр тулах амаргүй, сэтгэл өвдөнө. Энд өвдөж хүний шийдвэрт саад болдог. Фортунато, яв, гэртээ оч, амар. Гэртээ сайхан амраарай.Гэртээ харь
Найз: Намайг гэр лүү явуулдаг чи хэн юм? Би Оскарыг мэднэ. Би Оскарыг хөдөө нутагт ирснээс нь мэднэ Жоа: Тэгээд яаж мэдсэн юм?
Найз: Тэр биш байсан. Тэр биш гэдгийг би мэднэ
Жоа: Тэр машинд байсан гээд байгаа биз дээ? Чи яагаад итгэлтэй байгаа юм?
Найз: Тэр машин жолоодож чаддаггүй байсан. Жолоодохоос айдаг байсан юм. Хэзээ ч машин барьж үзээгүй. Тэр жолоодож чаддаггүй байсан
Хулгайлагдсан хайр 6 дугаар анги
Нийт: 48мин
Оск: Би бол Лэандро Дантас
Жоа: Леандрогийн орыг эзэлнэ. Доктор Хаймэ Лэондрог зугтсан гэж хатагтай Изабэлд бодогдуулахыг хүсэж байгаа.
*****************************************************
Ант: Доктор Хаймэцагаа барьдаг хүн яагаад хоцров. Гэр бүлээрээ цуглуулъя гэчихээд яагаад алга болчихов.Сонин л байна даа.
Хайм: Үнэндээ би бараг шөнөжин унтаагүй.
Ант: Яагаад?
Жоа: Ямар нэгэн юм болоо юу, падрино?
Хайм: Болсоон, Жоао.
Иза: Хэл л дээ,Хаймэ!
Хайм: Би дарсны үйлдвэрийн дансанд хулгай илрүүлсэн. Тэр биднийг хуурсан.
Тийм учраас би энэ уулзалтыг товлосон юм.
Жоа: Мөнгө завшсан гэнээ?
Хайм: Тйимээ, мөнгө завшсан байна, Жоао.Компаниас дотроосоо хулгай хийсэн байна. хэн нэгэн.
Жоа: Хүлээгээрэй, яаж ийм болчихов?
Хайм: Би хэн болохыг нь мэднэ. Тэрнийг ашгүй эрт олж мэдлээ.
Ант: Хэн?
Иза: Хэн юм?
Хайм: Леандро Дантас.Тэр хүмүүсийг дээрэмдээд, эндээс зугтсан байна.
Жоа: Харж байна уу? Би танд хэлсэн биз дээ, аав аа. Би хэдэн удаа түүнд мөнгө зээлэхгүй гэж хэлсэнээ мэдэхгүй байна.
Хайм: Бүгд энд байна. Юу гэж бичсэн байна? Леандро Дантас гэх нэр бүхий зорчигч онгоцны нислэгийн үеэр шуугиан тарьсан гэж байна та нар наад таблет дээрээсээ өөрийн нүдээр уншцгаа. Ирээдүй ихтэй залуу яаж ингэж ухаанаа алдсаныг ойлгоход хэцүү юм, бүгдийнх нь итгэлийг олж авч байгаад л хамаг юм аваад явчихлаа. Тэр ажлаа орхисон, бид бүгдийг орхисон.
Иза Гэхдээ ямар нэгэн тайлбар байх ёстой биз дээ, Хаймэ
Хайм:Надад хэл л дээ, Изабел.Чи юу гэдгийг нь мэдэх юм уу? Юу болсон байх уу?
Иза: Мэдээж үгүй.
Жоа: Би цагдаа дуудъя.
Ант: Юун цагдаа вэ, Жоао? Юу болсон юм билээ.
Хайм: Чи ч бас тэр муу хүнийг хамгаална гэнээ. Цагдаагийн талаар санаа зоволтгүй, Жоао.Би компанидаа дуулиан гаргахыг хүсэхгүй байна. Ойлгож байна уу, Изабел? Чи адал явдал хайгч болохыг хүсээд байгаа юм уу? Хамгийн хайртай хүмүүсээс чинь хулгай хийгээд явсан танихгүй хүн ш дээ. Энэ бүхэн мөнгөнөөс илүү итгэлцэлийн асуудал юм шүү дээ.
******************************************
Ант: Сайхан салхи байна. Ээж ээ, та Леандро тйим зүйл хийсэн гэж бодоогүй биз дээ?
Иза: Чи яаж мэдэж байгаа юм, охин минь?
Ант: Тэр надад таалагдсан.Уг нь тэр үнэхээр зүтгэлтэй, мэргэжилтэй дуртай нэгэн шүү дээ.
Иза: Заримдаа хүмүүс биднийг гайхшруулдаг.
Ант: Мэднэ.
Иза: Бид төсөөлж ч чадахгүй зүйлсээ хийдэг.
Ант: Гэхдээ би Леандро хулгайч гэдэгт итгэж чадаагүй. Мэргэжилдээ маш их дурласан хүн, тэгээд...
Иза: Бид тэр хүүгийн амьдралыг мэдэхгүй. Ээжийг нь аавыг нь найз нөхдийг нь хэн гэдгийг мэдэхгүй. бурхан минь. Тэр ер нь хэн юм бэ?
Ант: Ээж ээ? Уучлаарай, би нэг зүйлийг шийдэх гэж байна.
Иза: Тэг тэг
*****************************
Ант: Фортунато?
Найз: Бүх зүйл зүгээр үү?
Ант: Леандро хаана байгааг мэдэх үү?
Найз: Леандро? Хэн ярьж байна?
Ант: Фортунато, би Антониа байнна. Би харин Леандротой ярьж чаддаггүй. Би яаж холбоо барих вэ?
Найз: Би Леандро чамтай хамт байгаа гэж бодсон.
Ант: Үгүй, би тэрэнтэй ярьж чадахгүй байна. Фортунато, аав хэлэхдээ Леандрогкомпаниас мөнгө хулгайлаад зугтаасан гэж хэлсэн. гудамжны хулгайч гэж хэлсэн. Юу болсон юм бол?
Найз: Леандрохулгайч биш ээ. Аав чинь солиотой амьтан.
Ант: Хэрвээ чи түүнтэй ярьж чадвал, эсвэл ямар нэгэн мэдээ байвал над руу залгаад хэлээрэй.
Найз: Тийм ээ би яринаа.
Ант: За за, Баяртай.
************************
Хүү: Хатагтай Кладисэ,
Эмэг: Сайн уу, хүү минь?
Хүү: Би хатагтай Изабелтэй ярих хэрэгтэй байна.
Эмэг: Юка, чи энд байж болохгүй. хатагтай Изабелийн бие тааруу байгаа, маргааш буцаж ирэх хэрэгтэй.
Хүү: Гэхдээ би түүнтэй ярих хэрэгтэй байна. Би профессор Оскарт амлачихсан шүү дээ.
Эмэг: Жука, надад нэг юм хэлээч. Маргааш хүртэл хүлээж болдоггүй тийм яаралтай юубайдаг билээ, маргааш болж болохгүй юу?
Хүү: Надад зүгээр тэрэнтэй ярилцах хэрэгтэй байна гэж хэлсэн.
Эмэг: За за, тийм байж, тэгэхээр чи одоо буцаад яв, маргааш ирээрэй. Би тэрэнд чамайг уулзмаар байна гэдгийг чинь дамжуулаад хэлье тэгэх үү? Тэгээд та хоёр ярилцана биз.
Хүү: Та үнэхээр тэрэнд уулзмаар байна гэж хэлээрэй.
Эмэг: За одоо гэртээ харьж хөгжмөө давтах хэрэгтэй.
Хүү: Гэртээ харь. Гэртээ битгий үлдээрэй. Яваад хөгжимөө тогло .
************************
Хайм: Яагаад ийм гунигтай байгаа юм, Изабел?
Иза: Ганцаардал. Заримдаа би ганцаардсан мэдрэмж төрдөг.
Хайм: Ганцаардал бол үнэндээ чиний асуудал биш.Чи миний юу ярьж байгааг маш сайн мэдэж байгаа биз дээ.
Иза: Гуйя. Би тайван баймаар байна.
Хайм: Би амьдралынхаа олон жилийг чамтай хамт өнгөрүүлж, чамд тусалж, дэмжиж байсан.
Иза: Чи миний мэдрэмжийг огт тоодоггүй байсан биз дээ. Би юу гэж бодож байна. Чи намайг зөвхөн өөрөөсөө чөлөөлөхийн тулд дэмждэг.
Хайм: Тэгэхээр тийм гэж үү?
Иза: Тийм учраас...чи намайг хэзээ ч сонсдоггүй биз дээ? Одоо чи надтай ийм бүдүүлэг харьцаж байгаа юм уу?
Хайм: Би чамайг хулгайчийг өмөөрөхийг зөвшөөрөхгүй.
Иза: Гэхдээ би хулгайчийг өмөөрөөгүй шүү дээ!
Хайм: Тэгсэн, чи өмөөрсөн
Иза: Би өмөөрөөгүй гэж байна
Хайм: Чи бидний итгэлийг уландаа гишгэсэн шүү дээ, Изабэл, чи урвалт гэдэг юу байдгийг мэднэ биз дээ. Ямар ч өршөөл байх ёсгүй. Тийм биш гэж үү?
Иза: Чи ямар зорилготой ингээд байгаа юм? Яагаад?
Хайм:Би мэдэхгүй. Тийм учраас би түүнтэй уулзахаар ирсэн. Надад хэл л дээ, Изабел, Леандро шиг ядуу хүнийг яах ёстой гэж бодож байна? Изабел, санаа зоволтгүй дээ, заавал одоо хариулах гээд хэрэггүй. Дараа нь хэлэхэд болно.
Иза: Үгүй ээ
*******************************
Найз: Сайн уу, авга эгчээ?
Ээж: Тэр зугтсан гэнээ? Гэхдээ тэр хэнд ч юу ч хэлэлгүй юу гэж явах вэ дээ?
Найз: Антониа над руу сая ярьлаа. Тэрнийг Сан Пауло руу зугтаад явсан гэж байна гэнээ.
Ээж: Сан Пауло руу уу? Энэ боломжгүй дээ. Бурхан минь.
Сэлэ: Каталина,
Ээж: Фортунато, надад юм мэдвэл хэлээрэй.
Ант: Фортунато, аав Леандро хулгай хийгээд зугтсан гэж хэлсэн.
Лэа: Би энд, дэлхийн төгсгөлд Catarina Breed хээр талд ирчихсэн байна, нөгөө солиот чинь саяхан худалдаж авахаар тохирсон усан үзмийн тариалангийн талбайгаа үзүүлнэ гэнэ.
Сэлэ: Миний гар утсыг аваад өг.Хэрвээ чи ийм удаан байвал
Ээж: Хөөх, чи нэг муу хямдхан хүүхэн биз дээ?
Сэлэ: Чи эзэгтэйтэйгээ яаж ярьж байгаа юм? Чи галзуурчихаа юу?
Ээж: Алессандра, намайг үлдээ...чи өөрийгөө юу гэж бодоод байгаа юм?
Сэлэ: Би чамайг ойлгохгүй байна.
Ээж: Би Леандрогийн ээж. Тэр Сан Пауло руу зугтсан, чи ямар нэгэн байдлаар холбоотой биз дээ?
Сэлэ: Чи юу яриад байгаа юм бэ?
Ээж: Би чиний тэрэнд илгээсэн бүх имэйлүүдийг хуулаад авсан.
Сэл: Чи яаж надад ийм зүйл хийж чадав аа?
Ээж: Нөхөр чинь Леандрогийн чамд илгээсэн бүх имэйлүүдийг уншаад их таалагдах байхдаа.
Сэлэ: Чи мөнгө авмаар байна уу? Мөнгө шүү дээ, тийм үү? Чи мөнгө хүсэж байгаа хэл. Май мөнгө ав л даа, май хэдийг авах юм, ав.
Ээж: Үгүй, гэхдээ чамайг ингээд шаардаад байхаар авчихдаг ч юм билүү. 500.000.
Сэл: Юу?
Ээж: 1.500.000, эцсийн үнэ
*****************************************
Жоа: Падрино?
Хайм: Яасан?
Жоа: Цагдаа нар ирчихлээ. Тэд нар тэрнийг үхсэн гэдгийг мэдэх болов уу?
Хайм: Одоо Катаринагийн гэр рүү явъя.
Жоа: Цагдаа нар тэнд байна, тэднийг явахаар нь очих уу?
Хайм: Би юу хийж байгаагаа мэдэж байна, Жоао.
Жоа: Та итгэлтэй байна уу?
Хайм: Би зөвхөн хийхийг хүссэн зүйлээ л хийдэг.
Жоа: За за, би тэгвэл машинаа солиод буцаад ирье.
Хайм: Чи явж болно. Хэн ч тэр Леандрогийн талаар дахиж сонсохгүй.
*********************
Лин: Юу вэ, Антониа? Чи чинь галзуу юм уу?Наад цонхоо хагалчихлаа ш дээ.
Ант: Байж бай, зүгээр хэн нэгэн гарч ирвэл хашгир, чангахан хашгираарай.
Лин: Ямар нэгэн шинж тэмдэг байна уу?
Ант: Тэр аялсан гэхэд бүх зүйлээ орхисон байна. Тэрний машин ч энд байхгүй. Нэг л сонин байна.Маш сонин байна
Жоа: Миний машины дугаартай машин ачаад явж байсан цагдаагийн машин толгойд эргэлдээд салдаггүй.
Хайм: Санаа зоволтгүй, за юу?
Жоа: Тийм л дээ, гэхдээ миний машин тэнд хэвтэж байгаа шүү дээ.
Хайм: Мэдэж байна, гэхдээ Катаринагийнд очоод асуудлыг зохицуулчихна. Хамгийн гол нь чи миний хэлснийг яг батлах тал дээр л санаа зовох хэрэгтэй.
Жоа: За за,
Хайм: Хэн ч юу ч олж мэдэхгүй.
********************************************
Ант: Тэр миний аавтай хамт ажилладаг. Леандро Дантас.
Лин: Яг тийм.
Ант: Магадгүй ийм зүйл болсон байж мэднэ гээд лавлаж асуух гээд ирсэн юм. Та нар нэрийг нь сольчихсон байж магадгүй.Леандро Дантас.
Эмэг: Үгүй ээ, ямар нэгэн андуурал болоогүй тэр өөрөө байсан байна.Нэр энд байна. Леандро Дантас.
Ант: Итгэлтэй байна уу?
Эмэг: Тийм ээ, тэр өчигдөр орой Сан Пауло руу ниссэн гэж байна.Хэрвээ түүнтэй яг адилхан нэртэй хүн байдаггүй л юм бол мөн байна.
Ант: Үгүй, байхгүй, байхгүй, за за
Лин: Баярлалаа
Эмэг: Зүгээр ээ.
Ант: Бид хоёр олон төлөвлөгөө гаргасан.
Лин: Тэр чам руу залгана даа, Антониа.
Ант: Би тэрнийг ойлгохгүй байна.Бид хамтдаа ааваас зугтана гэж ярьж байсан шүү дээ.
Лин: Гэхдээ тэр чам руу залгана даа.Тайван бай, би яг яасан гэдгийг нь мэдэхгүй л байна л даа. Гэхдээ тэр чам руу яриад өөрийнхөө учир байдлыг хэлэх байх
Ант: Ямар нэгэн зүйл болоод байна. Ямар нэг зүйл болоод байна.Гэхдэ би юу болохыг мэдэхгүй байна. Юу болоод байгааг мэдмээр байна.
*********************
Мөрдөгч: Яв, яв, яв, за түлхээрэй. Дуудлага өг, Амелио, Амелиус, Амелио.
Бай: Юу болсон бэ, мөрдөгчөө?
Мөр: Юу ч орхиж болохгүй шүү. Бүгдийг нь шалгаарай. Ширхэг үс ч үлдээж болохгүй шүү.
Бай: Ширхэг үс ч үлдээхгүй.
Мөр: Хүү минь, олсон үсэндээ ДНХ гийн шилжилгээ хийнэ.
Бай: ДНХ шинжилгээ гэнээ, мөрдөгчөө ?
Мөр: Тийм ээ, байцаагчаа. Тэгэх ёстой биз дээ? Энэ машиныг хэн жолоодож байгааг олж мэдэх хэрэгтэй байна, ойлгож байна уу?
Бай : Мөрдөгч Хилбэрто, та тэгээд энэ дэлхийн төгсгөлд ДНХ шинжилгээ хаана хийх юм. Жаахан хэцүү л харагдаж байна, тийм ээ
Мөр: Дэмий юм ярихаа больж үз.
Бай: Тэрийг хар даа.
Мөр: Бурхан минь, энэ хэн энэ бэ?
Эрэг: Машины хэмжээнээс харвал нилээн сүрхий хүмүүс бололтой дог шүү.
Мөр: Хэн юм бол доо?
Эрэг: Мэдэхгүй.
Хайм: Лэандро дээр дахиад очих нь дээ: Өдрийн мэнд. Таны нэр хэн билээ?
Мөр: Мөрдөгч Бритт Ван Дер...
Хайм: Хайме Фавас
Мөр: Хөөх, дарсны хаан уу даа, тан шиг хүн энүүгээр юу хийж яваа билээ? Ингэж төвөг удах хэрэггүй дээ. Та хэл дээ, таныг явж байхад чинь баахан хүмүүс юу ч үгүй тал газар шаваад байхаар гайхсан биз дээ? Тэгээд л наашаа ирсэн байх даа.
Хайм: Та магадгүй мэдээгүй эсвэл мэдсэн ч байж болох л доо, энэ газар өнөөдрөөс эхлээд миний эзэмшлийнх болж байгаа юм.
Мөр: Мэдээж тэгэлгүй яахав, энэ бүх эмх замбаараагүй байдлыг уучилаарай. Энэ хүмүүсийг яагаад ч тогтоож чадсангүй.
Хайм: Тэгэхээр ямар хүн нас барсан, хохирогч нь хэн болохыг тогтоочихсон уу?
Мөр: Үгүй дээ, нэг цогцос байна, гэхдээ бүхэлдээ шатчихсан байна лээ. Ямартай ч эхлээд машины дугаараас нь бүртгэлийг нь олоод тэрүүгээр нь хайгаад дараа нь ДНХ шинжилгээ хийж үзнэ дээ.
Хайм: Тэгэхээр ямар ч гэрч байхгүй байх нь ээ.
Мөр: Ямар ч гэрчгүй, хэн ч юу ч хараагүй байгаа юм. Гэхдээ миний санаа зовоож байгаа зүйл бол зөвхөн зүгээр л хаягдсан, хаагддаггүй хэрэг байх вий гэж санаа зовж байна тохиолдлуудын нэг болох вий гэж эмээх юм
Хайм: Тийм зүйл болохгүй, та ингэж хууртаж болохгүй ээ.
Мөр: Яагаад?
Хайм: Ноёнтоон, би энд юу болсон гэдгийг мэднэ.
Мөр: Мэднэ гэж үү?
Хайм: Мэднэ. Бүр танд яриад өгье. Энэ бол Жоао,тариалангийн салхин цахилгаан станц дээр надтай хамтран ажилладаг миний баруун гар байгаа юм
Жоа: Танилцахад таатай байна
Хайм: Тэр шатсан машин бол Жоаогийнх, нэг найздаа түр зээлүүлчихсэн байсан юм байна лээ.
Мөр: Ямар найз юм бэ дээ
Хайм: Нэг сургуулийн хөгжмийн багш гэсэн, Оскар дэ Вүа..Вүа
Жоа: Вүар
Хайм: Франц юм билээ. .
Мөр: Хөөрхий дөө, яахаараа энд ийм зүйл болдог байнаа
Хайм: Харин тийм ээ
Эрэг: Эрхэмээ, намайг уучилаарай, би харин та нарын яриаг сонсоод хүрээд ирлээ. Би Оскарыг нас барахаас өмнө хамт байсан юм л даа. Оскар бид хоёр өглөө хэдэн цаг болж байгааг ч мэдэх ухаангүй л ууцгаасан. Найзууд нэг ингэж суудаг ш дээ, ойлгож байна уу? Тэгээд тэр нилээн согтуу байсан. Би түүнд анхааруулсан, согтуу жолоо битгий бариачээ гээд л
Хайм: Жоао
Жоао: Ноён Хилбэрто та мэднэ дээ, урлагын хүмүүс ямар байдаг билээ дээ. Ямар ч хэмжээ хязгаар байхгүй шүү дээ.
Мөр: Ёстой аймшигтай
Жоа: Тэгээд үр дагавар нь ийм харамсалтай байдалд хүргэсэн байна. Харамсалтай юм.
Мөр: Тэгэхээр, таны бодлоор энэ бол архинаас үүдэлтэй осол байсан гэж бодож байна уу?
Хайм: Магадгүй л юм
Мөр: Тийм ээ, хүү минь. Морьтны хишиг явганд гэдэг шиг л ноён Хаймэ та чинь тэнгэрээс унасан аз байлаа шүү дээ. Та нар энэ хэрэг дээр надад их тус боллоо. Би энд юу болсон талаар мэдчихлээ.
Хайм: Тийм.
Мөр: Одоо өнгөрсөн хүн хэн байсан бэ гэдгийг мэдчихвэл тэгээд л хэрэг хаагдлаа. Би танд яаж талархахаа ч мэдэхгүй байна...
Хайм: Тусласандаа баяртай байна. Энэ бүхнийг шийдэхэд туслаж чадсан бол яамай даа, Жоао, машинаа асаагаарай.
Жоа: За ойлголоо.
Хайм: Би таниас нэг юм гуйх гээд ноён Брито и Валдиа.
Мөр: Хоёрыг гуйсан ч яахав
Хайм: Ийм осол манай хүмүүстэй холбоотой дээр нь миний эзэмшлийн газар болсон болохоор энэ миний ажил хэрэгт муу нөлөөтэй юм л даа. Та ойлгож байгаа биз дээ?
Мөр: Би сайн ойлгож байна. Та надад найдаж болно. Надад зөвхөн мэдүүлэг л хэрэгтэй.Гэхдээ заавал чинийх байх албагүй. Таны албан тушаалаас ч байж болно.
Хайм: Зүгээр дээ.
Мөр: Тэгээд дараа нь, хүү минь, бүх зүйл шийдэгдэнэ.
Хайм: Танилцсандаа таатай байна.
Мөр: Надад ч таатай байна.
Хайм: Баярлалаа.
Хайм: Бодсоноос илүү амар байлаа.
Жоа: Гайхалтай байлаа падрино.Энгийн бас гайхалтай шийдэл.
Хайм: Тэгээд тэр сахалтын жүжиглэж байгааг ээ?
Жоа: Драматик. Энэ нохойн гөлөг буцаад ирлээ.
Мөр: Одоо шууд буцаад явах гэж байна уу?
Хайм: Яг одоо хөдлөх гэж байна, явцгаая.
Мөр: Болохгүй ээ, шөнө болох нь. Эндэхийн шөнийн зам донсолгоогоор дүүрэн.Замын дунд бүх зүйл тодорхой байсан.
Хайм: Тэгэхээр явахаас өөр арга байхгүй л даа, бид төв байран дээрээ чухал хуралтай байгаа юм. Энэ хавиар ямар ч буудал мэдэхгүй юм байна.
Мөр: Санаа зоволтгүй дээ, нэг оройг өнгөрүүлэх хөлсний байр байж л таараа. Хэрвээ голохгүй гэвэл манайл ч үлдэж болно шүү дээ.
Хайм: Би тэгэж төвөг удмааргүй байна.
Мөр: Ямар ч төвөг болохгүй дээ. Харин ч нэр төрийн хэрэг байх болно. За алив манайд хоночихоо, тэгээд ч ослын талаар ямар нэгэн юм мэдэх хэрэгтэй болвол шууд л асуучихна. Явцгаах уу?
Хайм: Би таны өгөөмөр сэтгэлийг хүлээн авъя.
Мөр: Болж байна, Муугүй.Тэгвэл таван минут орчим хүлээж байгаарай. Би энэ хавийг цэгцэнд оруулчихаад тэгээд бид явна. Удахгүй уулзъя.
Хайм: Энэ муу Лэандро үхсэн ч гай болсоор байх юмаа
Мэнэ: Ямар нэгэн мэдээ байна уу?
Ээж: Юу ч алга. Би тэрнийг Селестегийн Сиригайтагийн гарторчихсон захирагдаж байгаа гэж мэдэрч байна.
Мэнэ: Энэ боломжгүй.Тэр компьютер дээрх мессежүүдийн төлбөрийг төлнө гэсэн гээ биз дээ? Каролина?
Ээж: Би компьютерээс хуулаад, хуулбарыг нь хадгалчихсан. Би тэнэг биш, энэ чинь алтны үнэтэй.
Мэнэ: Мэдэхгүй ээ, балай юм.би чамд энэ ажлыг олж өгсөн шүү дээ, чи болгоомжтой байх хэрэгтэй шүү. Би ноён Кавалкантитай ямар нэгэн асуудалд ормооргүй байна. Тэр чинь нэг зуусан хүнээ тавьдаггүй юм шүү дээ.
Ээж: Санаа зоволтгүй дээ. Кавалканти яасан ч мэдэхгүй дээ.
Мэнэ: Боломжтой гэж үү, Каролина?
Ээж: Хэрвээ үнэг шиг зальтай Сэлэстэ амаа нээвэл өөрөө л асуудалд орно шүү дээ.
Мэнэ: Тийм үү?
Ээж: Хэрвээ надад амласан мөнгөө өгөхгүй бол би ноён Кавалкантид хэлэхээс өөр аргагүй болох нь дээ.
Мэнэ: Хатагтай Селесте нөхрөө алж байгаад л авдаггүй юм бол хаанаасаа 500,000-г олж өгөх болэ байна.
Ээж: Наадах чинь тэрний л асуудал. Ямар ч байсан би мөнгөө авдагаараа л авна. Чи юу хийж байна?
Мэнэ: Яахав дээ, алив ээ
**********************
Эрэг: Селесте хатагтай, эдгээр үнэт эдлэл маш сайн чанартай юм байна.
Сэлэ: Би чамд хэлсэн, ноён Монтеро.
Эрэг: Гэхдээ хатагтай энэ эдлэлийн үнэ цэн нь анхны үнэт эдлэлийн жинхэнэ үнэ цэнтэй хэзээ ч ойртохгүйг ойлгож байгаа биз дээ?
Сэлэ: Би сайн ойлгож байна, та тэгээд хэдийг өгч болохоор байна
Эрэг: Би энэ бүгдэд ойролцоогоор таны бодоод 45,000 авах юм байна.
Сэлэ: Та надаар тоглоод байгаа юм уу?
Эрэг: Би харин ч албаны нөхцөлд үнэ санал болгож байна шүү дээ, хатагтай Сэлэстэ
Сэлэ: Тийм байна, үнэхээр сайхан үнэ хэллээ. Танд бол тохирсон үнэ юм биз дээ. Ноён Монтеро, За за, маш их баярлалаа, баяртай.
Лин: Антониа, намайг уучилаарай, хэрвээ Лэандро жинхэнээсээ зугтаасан бол яах уу, та хоёр танилцаад удаагүй шүү дээ.
Ант: Тэгсэн ч ингэж явахгүй байсан. Надад юу ч хэлэхгүй явахгүй байсан.
Лин: Антониа, Антониа?
Ант: Лэондро? Лэандро? Би жирэмсэн болчихсон. Би жирэмсэн ш дээ, тэрний хүүхэд
******************************
Бай: За энэ машиныг аваад яваарай. Түлхээрэй, зураг аваарай, алив татаарай, энэ трактор чинь хөдлөхгүй нь ээ, ер нь энэ машины сэгийг эндээс авч явж яадаг юм бэ? Аливээ, яваарай
Найз: Ноёнтоон, уучилаарай, би энүүгээр явж байгаад энд осол болсныг харлаа. Ямар осол болсон юм бэ?
Бай: Чөтгөрийнх шиг л, хар л даа, тэр машин дотор бүх зүйлтэйгээ шатсан байна. Юунаас болсон гэдгийг мэдэх үү? Архи, маш их архи уугаад ийм зүйл болсон байна.
Найз: Машиныг нь хараад л бүгдийг нь мэдчихэж байгаа юм уу?
Бай: Эндэхийн нэг баян газрын эзэн ирж бидэнд юу болсныг ярьж өгсөн юм.
Найз: Хэн юм?
Бай: Дөнгөж сая хөдлөсөн, чи Хаймэ Фабаисыг танина биз дээ?
Найз: Сонсож байсан юм байна.
Бай: Тэгээд
Найз: Тэр хүн нас барсан хүнийг хэн гэдгийг нь хэлсэн үү?
Бай: Тийм ээ, хэлсэн... нас барсан хүнийг Оскар дэ Бүа, Вүа, дэ...
Ант: Фортунато, аав Лэандрог компаниас мөнгө хулгайлаад зугтсан гэж хэлсэн.
Лэа: Би ертөнцийн төгсөлд Катаринагийн цөл рүү явж байна, нөгөө солиот чинь шинээр авах гэж байгаа газраа үзүүлнэ гэнэ.
Бай: Чи нас барсан хохирогчийг таньдаг байсан уу?
Найз: Тэр миний найз байна.
Бай: Бурхан тэнгэр минь, залуу минь, тун харамсалтай байна.
Эрэг: Одоо эргүүлж болох нь уу? За өргөөрэй
Жоа: Манай падрино чинь аливаа зүйлийг маш сайн зохицуулдаг. Туршлагатай хүн шүү. Их доороос хичээсээр байгаад өнөөдрийн өндөрлөгт хүрсэн мундаг хүн байгаа юм.
Эрэг: Чи өмнө нь бас хэлж байсан, нээрээ л шийртэй эр байна лээ шүү.
Жоа: Энэ бүхнийг аль хэдийн бодоод зохицуулсан байсан. Лэандрогийн оронд Оскарыг явуулах санаа тэрнийх байсан. Хүмүүс Лэандрог зугтсан гээд бодчихсон, харин машин дотроос олдсон тэр цогцос хэнийх гэж бодно гээч, Оскарынх
Эрэг: Нэгийг нөгөөгөөр нь сольчихжээ. Математик тийм л байдаг. Лэандро гэж их санаатай амьтан эзнийхээ орыг эзлэх гэсэн биш харин хувь тавилангаа сольчих шив дээ. Одоо надад ганц л сэтгэл зовоосон юм байна. Хаймэгийн гэр бүлийнхэн ямар нэгэн юм сэжиглэхгүй байгаа даа?
Жоа: Хэн ч сэжиглэхгүй ээ, эргэлзэж байна, Сахалт минь, би тэр гэрийн хүмүүсийг сайн мэднэ. Асуудлууд шийдэгдээд сэтгэл ч амарчихлаа. Тэгээд ч тэр үү, сайхан уумаар болж байна. Орж жаахан юм уух уу?
Эрэг: Тэгье л дээ.
Жоа: Сайн уу
Эрэг: Сайн уу, оройн мэнд
Жоа, Оройн мэнд, бид ирлээ.
Эмэг: Сайн уу
Жоа: Бүх зүйл сайн уу? Сайн уу, хөөрхнөө, чамайг их санасан шүү.
Мөр: Тэр нөгөө Оскар гэж нөхөрт хэн ч байгаагүй юм уу? ямар ч хамаатан садан, ах дүү, найз нөхөд, дуулгах ёстой хүн байгаа болов уу гээд асууж байгаа юм.
Хайм: Харамсалтай нь үгүй ээ, тэр ганц бие хөгжимчин хүн байсан. Тэр сайн үйлс хийж амьдардаг. Гэхдээ би оршуулгыг нь зохицуулна.
Мөр: Ноён Хаймэ, би танд нэг зүйл хэлье. Та бол үнэхээр өгөөмөр сэтгэлтэй хүн байна. Орон нутгийн бүх хүмүүсийг сонсоод таныг алт шиг зүрхтэй юм гэж хэлэх байх, та суу л даа.
Хайм: Хүмүүс заримдаа хэтрүүлдэг. Хүн чадах бүхнээ л хийх хэрэгтэй ш дээ.
Мөр: Та наанаа сайхан тухтай сууж байгаарай. Би Мариад зочин ирснийг хэлээдэхье.
**************************
Сэлэ: Сайн уу, Изабел, миний найз, надад чиний тусламж маш их хэрэгтэй байна, үгүй ээ, үгүй, утсаар хэлж чадахгүй. Энэ маш чухал. Чи манайд оройн хоол идэхээр ирж чадах уу?
Иза: Өнөөдөр үү? Миний бие жаахан тиймхэн байна. Өөр өдөр байж болохгүй юу? Үгүй дээ, болно доо, чи яагаа вэ? За, Селесте, тийм ээ, би санал нэг байна. Би очлоо.
******************************
Эмэг: Сайн уу, сайн уу, хүү минь, нааш ир, үйлчилгээ маш хямдхан шүү
Найз: Залуу, энд хаана төлөөлөгчийн газар байдгийг мэдэх үү?
Эрэг: Төлөөлөгчөө?
Найз: Тийм ээ, хХамгийн ойрын төлөөлөгчид ойролцоогоор хэдэн километрийн зайд байдаг вэ?
Эрэг: Ойролцоогоор 50км зайд байгаа
Найз: Чөтгөр аваг
Эрэг2: Розивалдо, надад нэгийг өгөөч
Найз: Энд ямар нэгэн зүйл тохиолдоходюу хийдэг юм?
Эрэг: Эндээс ойрхон цагдаагийн газар байдаг
Найз: Хаана?
Эрэг: Одоогоор аль хэдийн хаагдсан
Найз: Надад юу ч хамаагүй нэг хундага юм өгөөч
********************
Эмэг: Хатагтай Изабел, та оройн хоолонд юу идэхийг хүсч байна
Иза: Клеонис, миний машины түлхүүрийг харсан уу?
Эмэг: Хатагтай Изабел, хар даа, таны гарт байна шүү дээ.
Иза: Ээ бурхан минь, би оройн хоолонд ирэхгүй
Эмэг: За, хатагтай
Иза: Би мэдэхгүй. Би ирэх эсэхээ мэдэхгүй байна. Би Селестийн гэр лүү явж байна
Эмэг: Хатагтай Изабэл, хатагтай Изабэл?
*****************************
Жоа: Сахалтаа, чи хаана байнаа, сахалтаа? Чи хэтэрхий удаан байна шүү
Эрэг: Жоао гуай, өөр ажил байгаа юм уу?
Жоа: Өнөөдөр бол энэ Туулай ажиллагаа шүү дээ.
Эрэг: Буфетны цаг боллоо
Эрэг: Хөөе, Росибалдо, надад нэгийг өгөөч. Энд бид бүжиглэх гэж байна, хүүхэлдэй минь
Эмэг: Надад нэгийг нэгийг өгөөч
Жоа: Тийм ээ зөв
Найз: Энэнээс нэгийг хундаглаад өгөөч
Эрэг: Тэгэлгүй яахав
Найз: Наадахаа энд үлдээчих
Эрэг: Хөөе, өөр юм хэрэгтэй юу?
Найз: Зөвхөн шийдвэр
Сахал: Миний хувьд бусдын бизнесийг үл тоож болохгүй шүү.
*********************
Иза: Тайвшир Сэлэстэ, би гэрээсээ гараад явж байна. Баяртай
Хайм: Би чамайг нэг муу хулгайчийг өмгөөлөхийг зөвшөөрөхгүй.
Иза: Гэхдээ би хулгайчийг өмгөөлөөгүй
Хайм: Чи харж байна уу? Чи Леандро-г хамгаалсан
Иза: Би түүнийг өмгөөлөөгүй
Хайм: Чи түүнийг хамгаалсан
Иза: Би огтхон ч хамгаалаагүй. Тэр надаас урвасан
***************
Эрэг: Одоо би хундага өргөх гэж байна. Чимээгүй байгаарай, үг хэлэх гэж байна. Розивальдо, хөгжмөө унтраа. Би энд хундагыг эрхэм найз Оскарын төлөө өргөхийг хүсэж байна. Та нарын мэдэж байгаачлан Миний найз Оскараймшигт ослоор нас барсан, үнэхээр гунигтай, тийм ээ, гунигтай байлаа.
Агуу уран бүтээлчбайлаа.
Найз: Үхсэн хүн Оскар биш байсан
Жоао: Хүлээ, хэн тэгж хэлсэн юм бэ
Найз: Үүнийг би хэлсэн
Эмэг: Тэр залуу согтуу байна
Найз: Та нар буруу хүнийнхээ төлөө хундага өргөж байна
**********************
Иза: Тэнгэрийн бурхан минь, юу болсон бэ, юу болсон бэ. Уучлаарай
Эрэг: Зүгээр дээ, хатагтай
Иза: Би чамайг гэмтээчихсэн үү?
Эрэг: Миний анхаарал сарнисан байсан
Иза: Бурхан минь гэж, чи цус алдаж байна
Эрэг: Миний анхаарал сарнисан байсан юмаа.
Иза: Чамайг эмнэлэгт хүргэж өгч чадна.
Эрэг: Үгүй ээ, хатагтай, зүгээр л нэг шалбархай байна.
Иза: Төлбөрийн талаар санаа зовох хэрэггүй. Бурхан минь, яанаа, яанаа
Эрэг: Зүгээр дээ, санаа зоволтгүй, би зүгээр
Иза: Үнэхээр, бурхан минь, би юу хийчихэвээ
Эрэг: Тайвшир, чимээгүй хатагтай
Иза: Тэр бараг хүн алах шахсан
Эрэг: Бурхныг бодож та тайвшир
Иза: Чи намайг уучлаарай
Эрэг: Мэдээж, бүх зүйл зүгээр
Иза: Чи намайг уучлаарай, үнэхээр уучлаарай.
Эрэг: Зүгээр дээ, болно доо.
*****************************
Жоа: Битгий тэнэг юм яриад бай. Цагдаа нар аль хэдийн бүхнийг тодруулсан
Тэр Оскар гэдгийг мэдэж байгаа, бүгд мэдэж байгаа. Хэн цогцсыг таньсан гэдгийг чи мэднэ. Тэрний ивээн тэтгэгч Ноён Хайме Фабаэз хэлсэн. Хэрвээ чи ийм утгагүй зүйл хэлэх гэж ирсэн бол яв.
Найз: Ноён Хаймэгийн буруу байсан
Жоа: Тэрний буруу байсан гэнээ?
Эмэг: Пөөх
Сахалт: Боломжгүй.
Найз: Тэгвэл тэр худлаа хэлсэн байна.
Сахалт: Хүлээгээрэй, чи одоо маш ноцтойгоор буруутгаж байна.
Жоа: Ноцтой шүү, чамайг хэн гэдэг юм?
Найз: Фортунато
Жоа: Тэгвэл Фортунато, хэрвээ тэр Оскар биш юм бол хэн болж таарч байна.
****************************
Эрэг: Одоо зүгээр дээ, зүгээр, хатагтай
Иза: Миний толгой эргээд, манараад байна. Надад туслах уу?
Эрэг: Тайвшир даа, тайвшир, бүх зүйл болоод өнгөрсөн, тайвшир хатагтай
Иза: Би ус уумаар байна. Лэандро...Лэандро, би ус уумаар байна.
*****************
Найз: Би чамд ингэж хэлэх шаардлагагүй, найзаа, харин би цагдаад хэлнэ
Сахалт: энэ залуу өөрийн шоугаа гайхуулахыг хүссэн бололтой. Жоа, тэрнийг хэтэрхий их архи уусан гэж бодохгүй байна
Найз: Чи бага уусан юм уу
Жоа: Үгүй, тийм биш. Үхэлтэй нүүр тулах амаргүй, сэтгэл өвдөнө. Энд өвдөж хүний шийдвэрт саад болдог. Фортунато, яв, гэртээ оч, амар. Гэртээ сайхан амраарай.Гэртээ харь
Найз: Намайг гэр лүү явуулдаг чи хэн юм? Би Оскарыг мэднэ. Би Оскарыг хөдөө нутагт ирснээс нь мэднэ
Жоа: Тэгээд яаж мэдсэн юм?
Найз: Тэр биш байсан. Тэр биш гэдгийг би мэднэ
Жоа: Тэр машинд байсан гээд байгаа биз дээ? Чи яагаад итгэлтэй байгаа юм?
Найз: Тэр машин жолоодож чаддаггүй байсан. Жолоодохоос айдаг байсан юм. Хэзээ ч машин барьж үзээгүй. Тэр жолоодож чаддаггүй байсан
Жоа: Чи бүхнийг өөрчилнө. Сахалтаа, манай найз Фортунатотайгаа хамт байж байгаарай. Би цагдаа руу явчихаад ирье.
Найз: Би чамтай хамт явъя
Жоа: Үгүй ээ, чи үлд
Найз: Үгүй ээ, би чамтай хамт явна
Жоа: Үлд, би цагдааг авчирна, чи бүгдийг нь хэлнэ. Чи бүхнийг өөрчилнө. Чи бүхнийг өөрчилнө
Төгсөв
Дараагийн ангид
Хайм: Тэр Лэандрогийн нэрийг хэлсэн үү?
Жоа: Үгүй ээ, тэр нас барсан хүний нэрийг зөвхөн цагдаад л хэлнэ гэсэн.
Сэлэ: Одоо та намайг яагаад аргагүй байдалд орсон байгааг ойлгож байна уу? Миний гэрийн үйлчлэгч миний нууц амрагын ээж нь байна гэж санах билээ.
****************************
Ант: Ээжээ, ээжээ, Ээж, ярь л даа
Иза: Леандро
Ант: Юу
Иза: Леандро
Ант: Үгүй ээ, үгүй
Эрэг: Уучлаарай, хатагтай Антониа. Өдрийн мэнд. Ант: Өдрийн мэнд, Аав маань энд байна уу? Эрэг: Үгүй ээ, хатагтай. Ант: Чи Леандрогийн ойрын хүмүүсийг нь таних уу? Эрэг: Ноён Жоао байх гэж бодож байна. Ант: Тэр энд өөр найзтай юу? Эрэг: Миний мэдэхийн лав үгүй ээ. Уучлаарай, хатагтай, гэхдээ танай аав биднийг дарсны үйлдвэрт энэ талаар ярихыг хориглосон. Ант: Баярлалаа. Эрэг: Уучлаарай. Хаймэ: Чи үхсэн ч араас дагасаар байх юм даа, Леандро.
Back to episodes Go home