Хулгайлагдсан хайр5 дугаар анги
Нийт: 49:29
Өмнөх ангид
Хайм: Изабэлийн асуудлыг шийдэхэд чиний тусламж хэрэг болно.
Жоа: Надад итгэж болно шүү.
*******************************************
Лэа: Намайг явъя гэж хэлэхэд чи үнэнээсээ хэлсэн үү, эсвэл зүгээр л хэлсэн юм уу?
Ант: Чи одоо хүртэл ойлгоогүй юу, Леандро? Яг одоо амьдралдаа хамгийн их хүсч байгаа зүйл маань чи шүү дээ, чи, за юу? ойлгосон уу?
Оск: Леандро, Леандро бол маш сайн залуу,. Леандро буруу хүнтэй холбогдсон.
Жоа: Оскар минь, харин тэгээд л хүртэх ёстой зүйлээ хүртэх ёстой юм шүү дээ.
Оск: Би хийхгүй ээ
Жоа: Суу
Осъ: Би хийхгүй.
Жоа: Чи хийх болно.
Оск: Би бүгдийг нь хатагтай Изабэлд хэлнэ .
Жоа: Чи хаашаа ч явахгүй.
Оск: Би явлаа, би явна.
Жоа: Чи хаашаа ч явахгүй. Чамайг явуулахгүй. Чи миний хэлснийг хийх болно.
5 дугаар анги
Лэа: Би ёстой тэнэг хүн юмаа, Фортунато, би эргэж ирснээсээ хойш бүх зүйлийг буруу хийсэн.Гэхдээ ядаж л зөв зүйл нь Антониатай хамт эндээс явахаар шийдсэн.
Найз: Тэгээд хэзээ явах юм?
Лэа: Аль болох л хурдан явнаа. Бүхнийг тэгээс нь эхлэнэ.Өөр газар амьдарна
Найз: Тэгээд хаашаа явах гэж?
Лэа: Мэдэхгүй ээ, хаа нэг газар луу,Сан Пауло ч юм уу, тэнд надад ажил олдоно.
Найз: Сан Пауло?, Ноён Хайме ч галзуурах байх даа, тийм ээ?
Лэа: Тийм ээ, гэхдээ тэр үед нь би энд байхгүй байна шүү дээ.
Найз: Антониа яах юм?
Лэа: Антониад яасан гэж?
Найз: Ээжийнх нь талаар юу болсныг чи тэрэнд хэлэх үү
Лэа: Үгүй ээ, тэрнээс болж маш их шаналсан.Ядаж одоохондоо хэлж болохгүй.Би Антонияг алдах эрсдэл гаргаж чадахгүй
Найз: Чиний хэлсэн үг сайхан сонсогдож байна
Лэа: Юу?
Найз:Чи тэрнийг алдахыг хүсэхгүй байгаа чинь сайн байна. Одоо л жинхэнэ Леандро ярьж байгаа юм шиг байна.
Лэа: Энэ бүхэн бооцоотой тоглоом байсан шүү дээ.Чи бусдыг уруу татах уу эсвэл уруу татагдах уу гээд
Найз: Чи хожигдсон гэж үү?
Лэа: Би хожсон ч байж мэднэ. Эсвэл үгүй, мэдэхгүй байна
Ант: Чи энд юу хийж байгаа юм?
Жоа: Чи гадуур гарах гэж байна уу?
Ант: Миний өрөөнөөс яг одоо гар даа
Жоа: Би зүгээр л ярилцмаар байна.
Ант: Гар гэж байна
Жоа: Би зүгээр л ярилцмаар байна, Антониа.
Ант: Гар гэж байна ш дээ
Жоа: Би зүгээр л ярилцмаар байна.
Ант: Эндээс гар
Жоа: Би зүгээр л ярилцмаар байна гээд байна ш дээ.
Ант: Надаас холд
Жоа: Байж бай л даа, удахгүй дээ.
Ант: Намайг тавь
Жоа: Тэр чамтай хамт энэ орон дээр унтсаныг би мэдээгүй ш дээ.
Ант: Эндээс гар
Жоа: Чи энэ гэрэл зургийн санаагаа болих хэрэгтэй гэж бодож байна.
Ант: Яагаад?
Жоа: Учир нь чи энд байгаа бүхний өв залгамжлагч.Чи бол дарсны үйлдвэрийн өв залгамжлагч. Чиний оронд байхыг хүссэн олон хүнийг би мэднэ.
Ант: Чи өөрийнхөө тухай ярьж байна, тийм үү, Жоао? Тэгсэн биз дээ? Чи юу ч хийж магадгүй байх, тийм үү?
Жоа: Чи тоглож чаддаггүй хүний царайтай. За. Чи үүнийг надад тавьж өгчих тэгэх үү? Би маргааш чамд буцааж өгье.
Ант: Ааваа
**************************
Лэа: Боль, боль, хэрэггүй, орхичих
Ээж: Яагаад вэ, юун орхих вэ?
Лэа: Хэрэггүй ээ. Би өөрөө наадахыг чинь хийчихнэ.
Ээж: Энүүгээр нэг шоргоолжоор мөлхөж байна. Энийг цэвэрлэхэд эмэгтэй хүн хэрэгтэй шүү. Бурхан минь, хэрэг алга. Энд байна.
Лэа: Энийг авч байгаарай.Энэ танд төлөх ёстой мөнгө. Жаахан дутуу байгааг мэдэж байна.Гэхдээби таныг бүх мөнгийг төлөх болно. Та итгээд хүлээж байгаарай.
Ээж: Маш сайн, маш их баярлалаа.Би амласандаа хүрдэг хүмүүст хайртай.Баяр хүргэе
Лэа: Таныгби надад тохиолдсонбүх зүйл, бүх асуудлуудад буруутгадаг байсан. Та ч үүнийг маш сайн мэдэж байгаа, тийм биз дээ?Гэхдээ би..би бас таныг туслахын тулд үргэлж бүх зүйлийг хийдэг байсан гэдгийг чинь мэднэ л дээ.
Ээж: Гэгээн сахиус минь гэж, энэ гэнэтийн сэтгэл хөдлөл чинь юу вэ.Би нүүрний будгаа урсгамааргүй л байна шүү. Нээрээ бид энэ мөнгөөр юу хийж болохыг мэдчихлээ. Энэ хотод баяр баясгалан дутагдаж байна, тиймээс маш сайхан үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг нааш нь авчиръя. Би аятайхан газар олчихвлд маш сайн бизнес хийж болно
Лэа: Үгүй ээ, энд болохгүй, яагаад гэвэл би ийм зүйл хийх үүргээс татгалзаж байна. Тэр цаг өнгөрсөн.
Ээж: Чи надаас ямар нэг зүйл нуугаад байна уу, хүү минь
Лэа: Яагаад тэр билээ?
Ээж: Эртээд хатагтай Сэлэстэ чамтай утсаар ярьж байснаа төгсгөлд нь би чамайг ална, азгүй амьтан минь гэж хэлсэн.Надад таалагдаагүй шүү.
Лэа: Үгүй ээ, тэр тухай март, Сэлэстэчинь галзуу хүүхэн. Одоо надтай ямар ч хамаагүй.Би ажилдаа явлаа.Дараа нь хоёулаа тухтай ярилцъя, за юу? Би явлаа шүү, ээжээ
Ээж: Бурхан минь,ээжээ гэж дуудуулаагүй ямар их цаг хугацаа болоо вэ.
Лэа: Би анзаарсангүй хэлчихлээ.
Ээж: Гэхдээ би анзаарсан, хүү минь
Лэа: За би ажилдаа явах хэрэгтэй байна.
Ээж: Би танаас нэг зүйл гуйж болох уу
Лэа: Болно,
Ээж: Бидний танилцсан тэр эмэгтэйг санаж байна уу?Хагас мэргэч, хагас галзуу ч юм шиг
Лэа: Тийм ээ, санаж байна.Би тэрнийг яаж мартах билээ.Тэр надад хэлэхдээ чи хүссэн бүх эмэгтэйгээтэйгээ байж чадна гэсэн.
Ээж: Тэрний хэлсэн үг нь утгагүй байсан гэхдээ бас нэг зүйл нэмж хэлсэн, санаж байна уу?
лэа: Тэр юу гэж хэлсэн юм.
Ээж: Тэр чамайг амьдралдаа хүссэн бүх эмэгтэйтэйгээ тоглож өөрийн болгож болно. Гэхдээ хэзээ ч дурлаж болохгүй гэж хэлсэн. Сонсов уу?
Лэа: Та яагаад одоо наадахаа надад хэлээд байгаа юм?
ээж: Мэдэхгүй ээ, магадгүй ээжийн зөн совин байх.
Лэа: Тийм байх нь гэхдээ би найзын чинь хэлсэн зүйлд итгэхгүй байна. Та тэр галзуу хүнд итгэх шаардлагагүй шүү дээ.
Ээж:. Үнэн хэрэгтээ тэр хэзээ ч алдаж хэлж байгаагүй.
Лэа: Би тантай муудалцмааршзй байна, гуйя тэгэх үү
Ээж: Чи ээжийгээ уучилж байна уу
Лэа: Намайг уучлаарай ээжээ
Ээж: Чи намайг уучилж байна уу
Лэа: Намайг уучлаарай ээжээ
Ээж: Миний ч гэсэн хийсэн бүх зүйлд уучлаарай. Би мэдээгүй шүү дээ, хүү минь ээжийгээ уучлаарай
Лэа: Бүгдийг уучилсан, таныг Бүгдийг уучилсан. Ээжээ, бүгдийг уучилсан
Ант: Ээжээ, наад царай зүс чинь яагаа вэ?
Иза: Яачихсан байна, охин минь, урд шөнө сайн унтаж чадаагүй. Тэгээд л тэр байх.
Ант: Аав ажилдаа явчихсан юм уу?
Иза: Тэгсэн. Баяртай ч гэж хэлэлгүй гараад явсан.
Ант: Та юу ч хэлэхгүй, юу ч хийхгүй байгаа юм чинь аргагүй ш дээ.
Иза: Намайг яах ёстой гээд байгаа юм, Антониа
Ант: Аавтай битгий муудалц, та өөрийгөө бодох хэрэгтэй, муудалцах хэрэггүй. Би таны төлөө л хэлж байна. Гэрээсээ гараад гадаад ертөнцтэй танилц, гудамжаар алх, амьдар, би энийг л таниас хүсээд байна шүү дээ.
Иза: Чи миний амьдралд дургүй юм уу?
Ант: Үгүй ээ, таалагдахгүй байна. Сүүлийн үед та яг л эмзэг цэцэг шиг байна шүү дээ. Юу гээч, би таныг сайн мэднэ. Таныг ийм байгааг харах хэцүү байна. Над руу хар л даа, хоёулаа ярилцъя.
Иза: Үгүй ээ, одоо чадахгүй. Дараа нь ярилцъя.
Ант: Одоо бишээ гэнээ
Иза: Угаасаа чиний зураг авах хүмүүс чинь оччихсон чамайгхүлээж байгаа биз дээ. Бүгдээрээ чамайг хүлээж байгаа, тэгэхээр одоо яв, хонгор минь.
**************************************
Эрэг: Энэ бол усан үзмийн чихэр амттай. Заавал аваарай
Лэа: Сайн уу Юка, манай авьяаслаг хүүхэд чи хаашаа ингэж яарч байна. Чи сургууль дээрээ байх ёстой биз дээ
Хүү: Багш биднийг загнасан.Тэгээд ангиараа гол орохоор явж байна
Лэа: Тэгвэл гол руу яв даа, гадаа халуун байна. миний төлөө сэрүүцээрэй. ТаняБүх зүйл хэвийн үү?
Эрэг:Тийм ээ Бүх зүйл хэвийн энд сайхан байна.
Хайм: Сайн уу Леандро
Лэа: Ноён Хаймэ
Хайм: Эмэгтэйчүүдийг эргүүлэх ажил чинь хэр байна даа, Леандро.Чи хэзээ чгэрлэх тухай бодож байгаагүй юу?
Лэа: Мэдээж бодолгүй яахав, ноёнтоон:Зүгээр л боломж нь ирээгүй байна гэх үү дээ.
Хайм: Ойлголоо
Лэа: Чи зөв хүнийг хүлээж байна
Хайм:Тийм шүү. Мөрөөдлийн эмэгтэйгээ гэсэн үг байх нь.
Лэа: Тийм ээ, тэр хараахан гарч ирээгүй байна
Хайм: Гэхдээ тэр гарч ирнэ дээ.Чи залуу байна,Леандро, чиний урд маш их ирээдүй байна
Хайм:Энэ үнэншүү, Эрхэм ээ.Танд ямар нэг зүйл хэрэгтэй юу? Би хэдэн жуулчинтай явж байгаа юм.
Хайм: Тийм ээ, Леандро, залуу минь би маш их мөнгө олж болох нэг наймаа хийх гэж байгаа юм.
Лэа: Аанхаан
Хайм: Би чамд итгэж болох уу
Лэа: Мэдээж та надад үргэлж итгэж болно
Хайм: Би шинэ усан үзмийн тариалангийн гайхалтай газар худалдаж авсан.Би чамд үзүүлэх гэсэн юм. Чи их гайхалтай мэдрэмжтэй, тиймээс надад туслаж чадна.
Лэа: Харин би танд яаж туслаж чадах юм болов уу?
Хайм: Мэдээж
Лэа:Та надад хэзээ гэдгийг хэлчих тэгээд хамт явъя
Хайм: Одоо явцгаая
Лэа: Одоо юу?
Хайм: Чи машин барина
Лэа: Гэхдээ Заруло яасан юм?
Хайм: Заруло нэг ажил хөөцөлдөхөөр явсан.
Лэа: Эрхэм ээ, ингэж хэлсэнд уучлаарай гэхдээЖоао гайгүй байгаа?
Хайм: ЯвцгааяМиний санааг юу зовоож байгааг мэдэх үү
Лэа: Үгүй ээ, Эрхэм ээ, юу билээ?
Хайм: Антониа,Антониа өөрт нь зориулж бүтээсэн бүх зүйлээсээ нүүр буруулж байна.
Лэа: Тэрэнд жаахан хугацаа хэрэгтэй байх
Хайм: Тэрэнд нөхөр хэрэгтэй
Лэа: Тийм ээ, сайн залуутай учрах байх
Хайм: Тийм ээ Тийм, хэрэв сайн залуутай учирвал сайн л байна, чинээлэг залуутай бүр ч сайн.
Лэа: Тийм дээ, охин нь сайхан ханьтай суухыг хүсдэггүй аав гэж хаана байх вэ
Хайм: Гэр бүлтэй болно гэдэг маш их ажил, чамд найз охин бий юу
Лэа: Үгүй ээ, найз охид бас их ажил болдог.
Хайм: Чи бол байлдан дагуулагч төрлийн хүн байна.Чи цэсээ байнга л өөрчлөхийг хүсдэг биз.
Лэа: Юу гэсэн үг билээ, эрхэм ээ.Би маш их ажилладаг та мэдэж байгаа, би өөрийгөө хөгжүүлэхэд суралцдаг.
Хайм: Би ч бас тийм байсан. Бяцхан бүсгүйд галзууртлаа дурлаад, дараа нь Изабэлтэй учраад тэгээд л зогссон.Хэцүү байсан
Лэа: Тийм байх, би төсөөлж байна
Хайм: Эхлээд би хадам аавыгаа ажил хөдөлмөрөөрөө байлдан дагуулсандараа нь Изабелийг тууштай зангаараа байлдан дагуулсан.Чи надад нэг юмыг хэл дээ.Изабель чи сайхан бүсгүй гэж боддог уу?Чамд ямар санагддаг уу? Зүгээр хэлээ, угаасаа эхнэрийг маань хүн бүр харж бишрэн харж байгааг би мэдэж байгаа болохоор битгий ай.Сайхан зүйлийг биширч хүндлэх хэрэгтэй шүү дээ.
Лэа: Хүндэтгэлтэйгээр хэлэхэд таны эхнэр бол үзэсгэлэнтэй эмэгтэй гэж боддог. Тийм ээБи энд түр зогсчихвол яаж байна? учир нь би бие засах шаардлагатай байна
Хайм: Очих газар ойрхон байна чи тэвчиж чадахгүй нь уу?
Лэа: Удахгүй дээ, ганцхан хором байх болно. Энд зогсчихоод явсан нь дээр байх
Хайм: Хурдлаарай даа, өмдөө норгоод миний машиныг бохирдуулчихав даа.
*****************
Лэа: Утсаа ав л даа
Найз: Сайн уу, азтай залуу
Лэа: Сайн уу, найз минь, чи ярьж чадах уу? Боломжтой байна уу, үгүй үү?
Найз: Чи хаана байгаа юм?
Лэа: Хөөе, би энд ертөнцийн төгсгөлд ирчихсэн байна.Катаринагийн тал руу явж байна
Найз: Хөөх, ямар хол яваа вэ?Найз минь.Чи наана юу хийх гэж байгаа юм?
Лэа: Би одоохондоо мэдэхгүй байна.Энэ хачин нөхөр дөнгөж сая худалдаж авсан газраа үзүүлэхээр намайг нааш нь авчирсан юм.
Найз: Тэр хүн чамд зүгээр хандаж байна уу?
Лэа: Яахав дээ, зүгээр л дээ. Гэхдээ над руу сонин хараад хачин хачин асуулт асуугаад байна.
Найз: Леандро ямар нэгэн зүйл болоо юу?
Лэа: Үгүй ээ, одоохондоо үгүй, ямар нэгэн юм болохгүй гайгүй байхаа
Найз: Хөөе, чи тэнд байна уу? Байна уу?
Лэа: Би чамайг сайн сонсохгүй байнаТэр наашаагаа ирж байна. Тэр яасан ч мэдэх боломжгүй, би дэмий айгаад байх шиг байна.
Найз: Юу?
Лэа: За за зүгээр ээ, Фортуна?
Хайм: Бидэнд бүхэл өдөр байхгүй шүү, Леандро
Лэа: Би одоо гарч байна, даргаа
Найз:Леандро чамд ямар нэгэн зүйл хэрэгтэй юу,Леандро
Хайм: Ямар нэгэн асуудал байна уу? Чи наанаа их удлаа шүү дээ.
Лэа: Тэглээ,бодож байснаасаа илүү хэрэгцээ байлаа.
Жоа: Сахалтаа, энд яг болно.
Эрэг: Тэгвэл эхлэх үү?
Эрэг: Тэгье, гэхдээ хурдлахгүй бол падрино ирж байгаа шүү.
**********************
Өвөө: Охин минь, чамд минь юу тохиолдоо вэ? Яагаад ингэтлээ гуниглаад байгаа юм? Чи надаас ямар нэгэн юм нуугаад л байна даа, тийм үү?
Иза: Танд л тэгэж санагдаж байхгүй юу даа
Өвөө: Надад тэгэж санагдаж байна гэнээ? Хонгор минь, чи зүрх сэтгэлээ хуурч чадахгүй шүү дээ. Чи эмнүүдээ уусан биз дээ?
Иза: Эмээр бүхнийг шийдэж болно гэж үү?
Өвөө: Гэхдээ л нэмэр болно шүү дээ, тийм биш гэж үү?
Иза: Аав минь дээ, яагаад би ээжийгээ тэгтлээ их үгүйлээд байгаа юм бол?
Өвөө: Мэдэхгүй юм даа, гэхдээ чамд би байна шүү дээ.
****************************
Лэа: Түүний худалдаж авах гэж байгаа газар чинь ямархуу юм асууж болох уу?
Хайм: Чамд таалагдах болно.Гайхалтай сайхан газар байгаа, чи тэнд насан туршдаа үлдэхийг хүсэх болно
***********************
Эрэг: Нилээн удаад байгаа юм шиг санагдахгүй байна уу?
Жоа: Падрино юу хийхээ сайн мэднэ. Ийм хэмжээний нүхэнд хэдэн хүнийг оршуулж болох байх даа.
Эрэг: Энэ бол ганц хүнд зориулагдсан нүх
*********************
Лэа: Эндэх цөл газраас ч илүү хуурай байна, тийм ээ
Хайм: Услах аргаа олноо.Тэгээд ногоон болно.Хүсэл зоригтой хүн бүх зүйлийг хийж чаддаг.
Лэа: Яагаад ийм хол газар эдлэн газар худалдаж авсан бэ?
Хайм: Надад нам гүм байдал таалагддаг.Намайг илүү сайн бодоход тусладаг.
Лэа: Хүлээгээрэй, энэ Жоаогийн машин биш үү?
Хайм: Леандро, машинаа зогсоо.Надад чи хэл дээ, чи намайг тэнэг гэж бодсон уу? Чи миний араас намайг шоолж инээж үлдэж чадна гэж бодсон уу?Манай эхнэртэй хэзээ анх унтсан? Наад бүсээ тайлаад надтай хамт яв
Лэа: Тайвшир эрхэм ээ, та буугаа буулга, эрхэм ээ.Та өөрийн гэсэн ухаангүй байх шиг байна.
Хайм: Чи миний эхнэртэй хэдэн удаа унтсан бэ?
Лэа: Би танай эхнэртэй хэзээ ч унтаж байгаагүй.
Хайм: Чи өөрийгөө надаас дээр гэж бодсон уу, Леандро?Чи бол ялагдагч, ойлгож байна уу?Чи бол шалдан баньд хэвээрээ
Лэа: Би ялагдагч биш
Хайм: Мөн шүү
Лэа: Та бол чадваргүй
Жоа: Юу болов?Явъя, сахалтаа
Лэа: Чадваргүй чинь үнэн биз дээ?Энэ үнэн биш гэж үү?Одоо намайг бууд, бууд, бууд л даа, миний нүд рүү хар.
Хайм: Сайн бариарай, сахалт аа
Эрэг: Барьж байна
Жоа: Босоорой
Эрэг: Бос чи
Хайм: Бариад ав сахалт аа
Жоа: Би танд туслая
Хайм: Одоо хэн дарга нь байна даа?
Жоа: Сайн барь
Хайм: Барьж бай, наад тэнэгийгээ аваав ир, алдчихаваа, сахалтаа, сайн бариарай.
Эрэг: Бос, яв, азгүй амьтан
Иза: Эцэг минь
Эцэг: Охин минь, чамайг харах сайхан байна.
Иза: Та намайг зөвхөн бурхандаа залбирч итгэдэг гэдгийг мэднэ дээ.
Эцэг: Өнөөдрийг хүртэл Ариун Изабэл чамайг хамгаалж, хайрлаж байсан.
Иза: Тэр намайг хэзээ ч хаяж байгаагүй ээ. Би нөгөө, миний хэлэх гэсэн зүйл бол, уучилаарай, надад хэлэх зориг алга, эцэг минь
Эцэг: Охин минь, Изабэл минь, ярь л даа, ярьж гэмээн зүрх сэтгэлийнхээ хүнд ачааг дундална шүү дээ.
Иза: Уучилаарай, уучилаарай, чадахгүй нь ээ.
*********************
Хайм: Наад тэнэгээ аваад ир, сайн бариарай, Сахалтаа,
Эрэг: Өөдгүй амьтан минь, алхаач, яваач
Жоа: Чи хаашаа явах гээд байгаа юм. Зугтаж чадахгүй ээ. Алхаад бай, зүгээр алх.
Лэа: Чи эр хүн биш, Жоао
Эрэг: Яриад бай тэнэгээ, тэгсэн ч чи эцэст нь чи үхэх болно.Дээшээбосооч, тэнэгээ
Лэа: Чи хэн ч бишза юу?
Эрэг: Амаа тат
Хайм: Наадахаа наанаа сайн барьж бай. Леандро, над руу хар, над руу хараач, чи өөрийгөө надаас дээр гэж бодсон уу?Намайг хуурч чадна гэж үү?
Лэа: Таныг бодохоор өмнөөс чинь харамсаад байдаг ш дээ, мэдэх үү?
Хайм: Надад харамсдаг гэнээ?Яагаад? Яагаад гэдгийг нь хэлээч дээ?
Лэа: Яагаад гэвэл та магадгүй бүх зүйлийг удирдаж чадах байх, гэхдээ хүмүүсийн зүрх сэтгэлийг удирдаж чадахгүй.Тиймээс эхнэрийнхээ зүрх сэтгэлийг ч бас удирдаж чадахгүй
Хайм: Хүмүүсийн зүрх сэтгэлийг удирдах гэнээ?Сэтгэл хөдлөчихлөө. Гэхдээ энэ гоё үгс чамайг аврахгүй гэдгийг чи мэдэж байгаа биз дээ?
Лэа: Би таны араасбүх насаараа дагаж явна даа.
Жоа: Ам тат
Хайм: Сахалтаа, наадахаа босго, надад машиныхаа түлхүүрийг авмаар байна. Бас чиний хэтэвч гар утсыг чинь харин дурсгал болгоод авчихъя. Учир нь чи миний усан үзмийн бордоо болно.
Лэа: Түлхүүрээ ав, миний утсыг авмаар байна уу, Жоао,над руу залгах хэрэг гарч магадгүй.
Жоа:Чи шагнал авах болно, Леандро
Лэа: Шагнал авна гэж үү?
Хайм: Чи шагнал авах болно
Лэа: Миний зургийг авах уу энэ хэтэвчинд байгаа, намайг дурсаж явна биз.
Хайм: Маш их баярлалаа
Хайм: Бууд,бууд буудаач,бууд, буудаач Ончихлоо ш дээ. Тэр азгүй нохой үхэх болно
Жоа: Зугтаачихлаа, машин луу явж байна.
Хайм: Чөтгөрийг буудаж алаарай.
Хайм: Жоао, явцгаач, энэ өөдгүй нохойг гөлгийг заавал буудна даа.
Бууд бууд, сахалтаа.Тэрнийг зогсоо хараал идсэн
Жоа: Тэр элсэн эрэг рүү явж байна падрино
Хайм: Би тэнд тэрнийг цааш нь харуулнаа.
Эрэг: Дутуу, хараал идсэн, ойртож байна. Ойрхон байна.
Хайм: Би юу ч харахгүй байна
Лэа: Өөдгүй новшнуудаа
Хайм: Ойрхон байна
*************************************
Жоа: Энэ хүн үхэх хүртлээ зөндөө гай боллоо.Миний машиныг байхгүй болгочихлоо. Одоо хэн үүнийг төлөх болж байна.
Хайм: Чи одоо машинаа яриад байгаа юм уу? Хоёулаа байж тэрнийг зугтаалгачихдаг. Хоёр тэнэг
Жоа:Та тэр хүнийг үхүүлэхийг хүссэн, одоо тэр доор үхсэн байна
Хайм: Чи доош буугаад энэ асуудлаа нэг мөр шийд, ойлгосон уу?
Эрэг: Муу азгүй новш зальдаж бидний хуурчихлаа.
Хайм: Энэ үйл явдлыг цагдаад юу гэж хэлэх үү, та ноён Сахалт учрыг нь олох уу?Тэдний ухсан нүхийг бөглөөд цусыг хамгийн сүүлчийн дусал хүртэл цэвэрлээрэй, ойлгосон уу?
Жоа: Би падрино танл итгэдэг шүү.
Хайм: Намайг загалмайлсан эцэг гэж дуудахаа боль. Лэандрогийн түрүүвч нь хаана байна?
Эрэг: Машины дотор байгаа...
Хайм:Би та хоёрын хийх ёстой байсан ажлыг хийж байна,Жоао. Энэ ямар чөтгөр вэ? Тэнэгүүд, би тэнэгүүдээр хүрээлэгдсэн байна
Жоа: Чи маш их цөхөрсөн харагдаж байна, Леандро.Энэ бүх гүйж давхиад ямар хэрэгтэйг би нэг л ойлгохгүй байна.Ямар ч хэрэггүй байж шүү дээ.Чи тэр нүхэндээ чимээгүйхэн орчих ёстой байсанюм. Тайван амар амгалан үхэхийн тулдтэнгэр минь ямар их сүйрэл вэ? Гэхдээ би зөвхөн чамайг дурсаж явах болно. Тийм ч их бишээ. Энэ хангалттай.Энгийн зүйлМаш энгийнОдоо Пит там рууСахал аа гал асаа
Эрэг: Сахалтад шарсан мах маш их таалагддаг шүү,там руугаа зайл
Жоа: Явцгаая
Эрэг: Баяртай
*************************
Оск: Чи бүгдийг ойлгосон уу
Хүү: Бүгдийг багш аа
Оск: Тэгвэл гүй
*********************************
Хайм: Бүх зүйл хэр байна
Эрэг: Тэр хүн тэндээс гараагүйбас хэн ч ороогүй.Гэхдээ тэр энэ оршуулгын хөгжмөө тоглохоо болихгүй байна.
Хайм: Ямар сайхан урын сан бэ? Наад хөгжмөө боль. Бүх зүйл энд байна
бичиг баримт, тийз бас зөвхөн нэг талын онгоцны тасалбар, зочид буудалд ашиглах бичиг баримтууд
Оск: Бяцхан хүүхдүүдийн найрал хөгжим яах болж байна. Хатагтай Изабэл тэдэнд их хайртай шүү дээ. Тэр хөгжимд дуртай
Хайм: Тэрийг март, би Изабелийг өөрөө халамжилна
Оск: Бяцхан хүүхдүүдийг яах юм?
Хайм: Бяцхан хүүхдүүд, найрал хөгжмөө март, санаа зовохоо боль.Нислэгийн үеэр юу хийхээ санаж байгаа биз дээ?
Оск: Тийм ээ ноёнтоон
Хайм: Хэрэв чи тохирсноо мартвалби чамайг дэлхийн аль ч өнцөг булангаас олох болно. Ойлгосон уу?
Оск: Би мартахгүй ээ
Хайм: Явцгаая
*********************
Ант: Жирэмсний тест
*********************************
Ээж:Хөөе Фортунато,Фортунато, хүү минь, нааш ир
Найз: Хэн бэ
Ээж: Чиний авга эгч байна, нааш ир, хүрээд ирээ
Найз: Хэн гэсэн бэ
Ээж: Өдийд орой саад болсонд уучлаарай, хүү минь
Найз: Сайн уу авга эгч ээ,
Ээж: Миний санаа зовоод байна.
Найз: Санаа зоволтгүй дээ, эгчээ, та Леандрог мэднэ дээ
Ээж: Леандро, би тэрний гэр лүү залгасан, гар утсан руу нь залгасан. Хариу алга
Найз: Магадгүй гар утас нь цэнэггүй болсон байхаа, авга эгч ээ
Ээж: Үгүй ээ, миний санаа зовоод байна
Найз: Гар утас чинь биднийг зовоох гэж зохион бүтээсэн зүйл
Ээж: Тийм ээ, гэхдээ энд нэг муу совин мэдрэгдээд байна.Бурхан минь, хүү минь надад туслаач.Тэр нэг л хачин байсан.Надаас ямар нэг зүйл нуугаад байсан. Чи юу болохыг мэдэх үү?
Найз: Та дэмий санаа зовох хэрэг байна уу даа, Лэандро чинь аль хэдийн том болсон. Удахгүй хүрээд л ирнэ. Кофе уух уу?
Ээж: Ямар нэгэн юм мэдвэл хэлээрэй.
Найз: Хэрэв би ямар нэг зүйл мэдвэл хэлье за юу.
Найз: Хосэ Алмао
Эрэг: Хоол дууссан хааж байна.
Найз: Тэр яах вэ, Лэандро энүүгээр өнөөдөр ирсэн үү?
Эрэг: Хэн?
Найз: Лэандро?
Эрэг: Үгүй ээ, ирээгүй
Найз: Энд дандаа ирж шар айраг уудаг болохоор нь ирсэн байж магад гээд
Эрэг: Фортунато, хүмүүс ирж л байдаг, явж л байдаг шүү дээ. Сайн анзаараагүй ээ, за за би одоо хаалгаа хаах хэрэгтэй байна.
Найз: Тэг тэг, та хаа хаа
Эрэг: За за хаалаа.
***************************************
Эмэг: Эрхэм ээ, сайн байна уу?
Оск: Үдшийн мэнд
Эмэг: Та Сан Паоло руу нисэх гэж байна уу?
Оск: Тийм ээ, Сан Паоло
Эмэг: Аан, за, та бичиг баримтаа өгөхгүй юу
Оск: Уучлаарай, намайг Леандро Дантас гэдэг.
Эмэг: Бид зөвхөн таныг л хүлээж байлаа, ноён Леандро
******************
Жоа: Чи Леандрогийн оронд явах болно
Оск: Би хүсэхгүй байна
Жоа: Ноён Хаймэ хатагтай Изабелийг түүнийг зугтсан гэж бодоосой гэж хүсэж байна.
Оск: Гэхдээ яагаад?
Жоа: Тэгвэл тэр урвалтын амтыг илүү мэдрэх болноТэрийг ч бас хүнд хаягдах ямар байдгийг мэдэг гээд тэр.
Оск: Энэ бүхэн Изабел хатагтайг зовоох гэж тэр үү?
Эмэг: Леандро гуай
Оск: Уучлаарай
Эмэг: Шууд суу гуай
Оск: Тийм үү Тэнд үү
Эмэг: Тийм ээ яг баруун гар талд, ноён Лэандро Дантэ суучихлаа.
***************************************
Хайм: Манай дарсны үйлдвэрийн данснаас мөнгө алга болсон хулгайг илрүүлсэн. Тэд биднийг хуурсан байна. Тийм учраас би энэ уулзалтыг тэмдэглэсэн.
Жоа: Мөнгө завшсан гэнээ?
Хайм: Тийм ээ, мөнгө завшсан байна. Гэхдээ компанид ажилладаг хэн нэгэн байсан,Жоао,
Жоа: Хүлээ, яаж ийм болчихов?
Хайм: Би хэн болохыг нь мэдсэн. Хурдан бас эрт олж мэдлээ.
Ант: Тэгээд хэн юм?
Иза: Хэн?
*******
Ант: Би Лэандротой ярьж чадахгүй байна. Яаж холбоо барих вэ?
Найз: Сайн уу, Антониа, чамтай байгаа гэж бодсон ш дээ.
Сэлэ: Миний утсыг аваад өг
Ээж: Өөдгүй амьтан, чи ч хямдхан амьтан л даа.
Сэлэ: Чи эзэгтэйтэйгээ яаж ярьж байгаа чинь энэ вэ? Чи чинь галзуурчихаа юу?
Ээж: Алессандра, намайг үлдээ,чи өөрийгөө юу гэж бодоод байна?
Сэлэ: Би чамайг ойлгохгүй байна.
Ээж: Би бол Леандрогийн ээж. Тэр Сан Пауло руу зугтсан, чиний буруутай холбоотой биз дээ?
Эмэг: Чи юу хийж байгаа юм бэ? Чи амрах хэрэгтэй юм шиг байна. Өөрийгөө хар даа, чамд ямар нэгэн юм болоод байна, юу болсон юм? Ант: Зүгээр дээ, би жаахан л ядарлаа. Гэхдээ та намайг ямар байсан талаар хэнд ч юу ч битгий хэлээрэй. Эмэг: Тэрэнд санаа зовох хэрэггүй дээ. Алив, май ус уучих, Ингэтлээ хаагуур яваад байдаг хүүхэд вэ? Ус уугаагүй хэр удаан явсан юм болж байна, Бурхан минь гэж Ант: Би өрөө рүүгээ явж амарлаа. Эмэг: Тэр нь дээр, явж амар_ Чи сайн амраад ав, дараа нь хоёулаа юу болоод байгаа талаар ярилцана шүү. Ант: Та ээжид юу ч битгий хэлээрэй, за юу? Эмэг: Тэгнэ, яв даа Ант: За явж амарлаа. Эмэг: Энд суугаад яахав, өрөөндөө амар, хэрэв чамд ямар нэгэн зүйл хэрэгтэй бол шууд надад хэлээрэй, за юу?
Back to episodes Go home