Хулгайлагдсан хайр 4 дүгээр анги
Нийт 48:17
Өмнөх ангид
Лэа: Чи бидний тухай хэн нэгэнд ямар нэгэн юм хэлсэн үү?
Иза: Мэдээж юу гэж, хэлээгүй, угаасаа бидний дунд юу ч болоогүй биз дээ.
Лэа: Би чамгүйгээр амьдарч чадахгүй.
Ант: Яагаад тэгэж хэлж байгаа юм?
Лэа: Би чамайг зүүдлэсэн.
Хайм:Леандрогийн өдрийн хоолны цаг нь Леандрогийн цаг, энэ чиний асуудал биш
Жоа: Би мэднэ, мэдэж байна, гэхдээ энэ бүхэнд гэр бүлтэй нэг эмэгтэй байгаад байна. Сонс доо, Тэд өдрийн цагаар яг нөхөр нь ажлаа хийж байх хойгуур уулздаг
Хайм: Тэгээд чи энд ямар хамаатай юм бэ
Жоа: Сонин санагдаад байна. Миний толгойд тэр хүн нь хэн болохыг олж мэдмээр санагдаад байна болно. Гэхдээ ер нь бол тэрнийг нь хэн гэдгийг гадарлаж байна.
*********************************************************
Лэа: Танд баяр хүргэе, хатагтай Изабэл . Гайхалтай байлаа. Гайхалтай үзүүлбэр. Та улс орон даяар ч тоглолт хийж болохоор байна.
Иза: Ямар сайхан юм бэ. Чиний магтаал намайг баярлуулж байна шүү
**************
Жоа: Тэр нэг гэрлэсэн эмэгтэйтэй оооцолдоод байгаа юм.
*******************
Иза: Би энэ бүхнийг орхиод, чамтай хамт явахыг хүсч байна.
Лэа: Тайвшир, ярьж болохгүй шүү.
Иза: Яагаад ингэж ярьж болохгүй гэж?.
Сэлэ: Изабэл, ёстой хөөрхөн байсан шүү.
Иза: Чамд таалагдсан уу?
Сэлэ: Бүх хүүхдүүд хамтдаа байгааг харах үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Ямар хөөрхөн юм бэ.
Кав: Тиаго маань хүүхдүүдтэй тоглож байгаа, би очоод аваад ирье. .
Хайм: Изабэл
Иза: Чи энд байсан юм уу, Хаймэ.Би чамайг хайгаад олоогүй.
Хайм: Одоо явцгаая.
Сэлэ: Гэхдээ Хаймэ, одоо л баяр эхэлж байна шүү дээ.
Хайм: Миний хувьд аль хэдийн дууссан.Харих цаг болсон байна.
Иза: Юун харих цаг нь болсон гэж? Бидэнд очоод хийх яаралтай ажил байгаа билүү?
Лэа: Би бас явах гэж байлаа.
Иза: Чамайгмаш их ядарч байгаа гэдгийг би мэдэж байна, гэхдээ би одоо явж чадахгүй.
Хайм: Чи энд хэтэрхий удаан байлаа. Одоо болсон, явцгаая, Изабэл, үдэшлэг дууссан. Одоо явцгаая.
Иза: Би дахиад жаахан баймаар байна гэж байна
Хайм:Сайхан амарцгаагаарай.
Лэа: Сайхан амраарай, ноён Хайме.
Иза: Чи юу хийгээд байгаа юм?
Эрэг: Сан Хосе мандатугай
Хүмүүс: Сан Хосе мандатугай
Эрэг: Сан Хуан дэ Хосе мандатугай
Хүмүүс: Сан Хуан дэ Хосе мандатугай
Лэа: Би бас явлаа, Сэлэстэ .
Сэлэ: Үгүй ээ, үгүй, байж бай. Одоохондоо битгий яваарай.
Лэа: Үгүй ээ, би найзтайгаа уулзах гэж байгаа юм
Сэлэ: Эмэгтэй хүн үү?
Лэа: Үгүй ээ, эмэгтэй хүн биш. Эрэгтэй найз байгаа юм.
Сэлэ: Эмэгтэй хүн гэдэгт би итгэлтэй байна.Мэдээж эмэгтэй хүн байж таарна. Эмэгтэй хүн гэдгийг би мэдэж байгаа, тийм үү?
Лэа: Үгүй ээ, би чамд үгүй гэж хэлээд байна. Би Фортунатотой уулзах гэж байна.
Сэлэ: Чи явахгүй шүү.
Кав: Сэлэстэ, Сэлэстэ, Хайме Изабэлийг аваад пуужин шиг хажуугаар гараад өнгөрлөө. Ямар нэгэн зүйл болооюу?
Сэлэ: Чи өөрийнхөө найзыг мэддэггүй юм уу, ааштай ч юм шиг аашгүй юм шиг сонин хүн ш дээ. Изабэл яаж тэсдэгийг ойлгохгүй юм.
Кав: За, үдэшлэгийн хатан хаан аль хэдийн явсан бол бид ч бас явж болох байх.
Явцгаач, Леандро, сайхан амраарай.
Сэлэ: За за, явъя, явъя
*************************************
Ант: Сайн байцгаана уу?
Эрэг: Бид явж байна. Тийм ээ, явъя, явъя.
Ант: Оскар, баяр хүргэе. Чи миний мэдэх хамгийн супер гадаад хүн.шүү.
Оск: Харин чи хамгийн үзэсгэлэнтэй, хөөрхөн эмэгтэй.
Ант: Баярлалаа.
Оск: Тийм ээ.
Ант: Сайн уу. Фуртунадо, уучилаарай
Найз: Сайн уу, юу байна? Энэ бол миний найз охин.
Ант: Танилцахад таатай байна, нааш ир дээ
Найз: Хүлээгээрэй, би удахгүй ээ.
Охин: За, ойлголоо
Найз: Яасан бэ?
Ант: Чи Лэандрог харсан уу? Би залгасан чинь хариу байдаггүй.
Найз: Үгүй ээ, би тэрэнтэй хамт үдэшлэг дээр байсан. Маш олон хүн байсан. Тэгээд дараа нь,би тэрэнтэй дахиж таараагүй. Тэгээд л энд ирсэн.
*******************************
Лэа: Би чамайг явчихсан гэж бодсон.
Жоа: Үгүй ээ, би падриногоо/загалмайлсан эцэг/ хайж байна.
Лэа: Чи боссыгоо хараагүй юм уу? Би харсан ш дээ, аль түрүүн явчихсан.
Жоа: Үгүй ээ, тийм байх боломжгүй.
Лэа: Энэ удаад чамайг орхиод явсан бололтой. .
Жоа: Би эргэлзэж байна.Надад хэлэлгүйгээр явах учиргүй.Чи нэгийг авах уу?Ямар азтай юм бэ, нэг бүсгүйтэй болоо юу?
Лэа:: Ажлаас гадуур байгаа бол би чамд тайлбар өгөх шаардлага байхгүй.
Жоа: За за, чи сандарч байна уу?
Лэа: Үгүй ээ, гэхдээ би чамд нэг зүйл хэлье. Би ажил дээр биш бол гадуур байхдаа надаас хол байсан чинь дээр шүү.
Жоа: Леандро Тантас, чи юу нуугаад байна?
*******************************
Ант: Чи хаана байна?Би чам руу залгасныг хараагүй юу?
Лэа: Би чамайг харж байна.Чи их хөөрхөн байна.
Ант: Ямар аймар юм бэ.
*******************************************
Ант: Зүгээр бай л даа
Лэа: Чи надад зориулж бүжиглэж өгөх үү?
********************
Ант: Ээж үү?
Иза: Өө, охин минь, чи шал нойтон байна ш дээ.
Ант: Айсан уу?
Иза: Охин минь дээ
Ант: Далайн эрэг рүү сэлэхээр явсан юм,
Иза: Гуйя, охин минь
Ант: Энэ дэлхийн хамгийн гайхалтай зүйл тохиолдсон.
Иза: Би дөнгөж саяхан эмээ уусан.
Ант: Сонс л доо, ээжээ
Иза: Миний толгой задрах гээд байна. Битгий ингэж бай л даа, гуйя. Их хэцүү өдөр байлаа.Өрөөндөө оч, тэгэх үү?
Ант: За за, ээжээ,
Иза: Өнөөдрийн гайхалтай зүйл чинь маргааш бүр ч гайхалтай байх болно,
Ант: Тийм шүү
Иза: Сайн унтаад сайхан зүүд зүүдлэсний дараа тохиодог шүү дээ. Одоо явж хувцасаа соль, чамайг ханиад хүрэхийг хармааргүй л байна шүү.
Ант: За би явлаа, явж байна, явж байна, явж байна. Баяртай.
Иза: Сайхан амраарай
Ант: Сайхан амраарай, сайхан унтаарай
***********************************************************
Жоа: Өглөөний мэнд
Хайм: Өглөөний мэнд, Жоао
Жоао: Өчигдөр юу болсон бэ? Би таныг хайгаад олоогүй.
Хайм: Изабэл, чи энэ эрт хаашаа явж байгаа юм бэ?
Иза: Би хэд хэдэн хөөцөлдөхажил байна.
Хайм: Түэртотай хамт яваа, надад өнөөдөр жолоочийн хэрэг байхгүй.
Иза: Хэрэггүй ээ, Хаймэ,баярлалаа, жолоочийн хэрэггүй.
Жоа: Бүх зүйл зүгээр үү?
Хайм: Тэр хэзээ, яагаад хаашаа явж байгааг, хэнтэй хамт байгааг бүгдийг нь мэдэх хэрэгтэй байна. Юу ч орхиж болохгүй шүү. Одооноос эхлээд чи Изабэлийн сүүдэр байх болно.
Жоа: Ойлголоо, даргаа, гэхдээ хатагтай аль хэдийн явчихсан байхаа.
Хайм: Буцаад ороод ирнээЖоао, удахгүй харж л байгаарай.
Изса: Хаймэ, чи тэнд байна уу?
Хайм: Яасан бэ, хайрт минь?
Иза: Хаймэ, чи миний машины түлхүүрийг харсан уу?
Хайм: Чи наагуураа орхисон байх.
Иза: Яагаад хаалга хаалттай байгаа юм бэ?
Хайм: Би анзаарсангүй...Би чамд итгэж байгаа шүү, Жоао.
****************
Жоа: Хаашаа явж байгаа юм бэ? хаашаа?
****************
Ант: Ээж маань сүүлийн үед их хачин байгаа, миний санаа зовоод байна, ойлгож байна уу?
Лэа: Чи ээжджж бидний тухай ямар нэгэн зүйл хэлсэн үү?
Ант: Би оролдсон, гэхдээ
Лэа: Чи одоохондоо юу ч хэлэхгүй байсан нь дээр. Хачин байгаа гэдэг нь юу гэсэн үг юм?
Ант: Март даа, дэмий юм ярьчихлаа. Чи намайг бага байхад Сан Паулод байсан гэж хэлсэн.Тэгээд яагаад бид хоёр уулзах гэж ийм удаан хугацаа зарцуулсан болоо гэж бодсон.Би илүү эрт жаргалтай байх ёстой байсан.Битгий онгирчихоорой, за юу?
Лэа: Бид өөр өөр нөхцөлд байсан болохоор тэр байх гэж бодож байна.
Ант: Юу гэсэн үг юм?
Лэа: Би ядуу байсан. Ядуу бас ичгүүртэй амьдардаг байсан.
Ант: Юунаас ичдэг байсан юм?
Лэа: Чи үнэнийг мэдэхийг хүсэж байна уу?
Ант: Тийм ээ, мэдмээр байна.
Лэа: Чи үнэхээр хүсэж байна уу?
Ант: Тийм ээ, мэдмээр байна.
Лэа: Би янхны хүүхэд байсан.
Ант: Юу гэж байгаа юм бэ, Леандро?Чи бол гайхалтай, ухаантай хүн...
Лэа: Би чамд үнэнийг хэлж байна. Би бол гудамжны эмэгтэйн хүүхэд... Тэр нутгийн янхны хүүхэд байсан
Ант: Тэгээд өөр?
Лэа: Тэгээд өөр үү?Би бас аав минь хэн болохыг мэдэхгүй.
Ант: Тэгээд өөр юм байгаа юу?
Лэа: Өөр юм байгаа юу гэдэг чинь юу гэсэн үг юм? Энэ бүхэн чамд хангалтгүй гэж үү?
Ант: Энэ бүхэн чиний тухай миний бодлыг өөрчлөхгүй. Юу ч өөрчлөхгүй.
Лэа: Чи ямар ертөнцөөс ирсэн юм бэ?
Ант: Чинийхтэй адил ертөнцөөс, энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй, учир нь ээж чинь тэгэж мөнгө олохоос аргагүй олон шалтгаантай байсан байх. Бусдын адил эмэгтэй шүү дээ.Хэн ч хэнийг ч шүүх эрхгүй.Тэгээд ч тэр чамайг тэр л мөнгөөр өсгөсөн байлгүй, чи тэгэж бодож байсан уу?
Лэа: Тийм ээ.Би хэзээ ч энд Сэртаогад аз жаргалтай байж чадахгүй. Хэзээ ч
Ант: Тэгвэл хоёулаа эндээс явцгаая..Дэлхий том, боломжууд ч бас зөндөө байгаа
Лэа: Чи бүгдийг нь орхиж чадна гэж үү? \
Ант: Чи эргэлзэж байна уу?
Лэа: Үгүй ээ. Би илүү сайн хүн болж байгаагаа мэдэрч байна, тэрийг мэдэх үү?
Ант: Илүү сайн гэдэг нь юу гэсэн үг юм?
Лэа: Муугийн муугаас сайн руу, хамгийн муугаас дээр
Ант: Чи үүнийг бүгдэд хэлэх ёстой.
Лэа: Энэ бүхэн үнэхээр үнэн шүү. Гэхдээ би чамд маш үнэнч байгаа, маш үнэнч.
Ант: Өөр хүмүүс байгаа юмуу?.
Лэа: Байхгүй.
Ант: Өөр ямар нэгэн нууц байгаа юу?Намайг бага зэрэг уйлуулах ямар нэгэн илчлэх хэрэгтэй зүйл ч юм уу
Лэа: Бүх зүйл дууссан.
Ант: Бид хаашаа явах вэ?Чи сонгох уу?
Лэа: Би сонгоно.
Ант: Гэхдээ би халуун газар очмоор байна, даарахыг хүсэхгүй байна, ойлгосон уу?
*************************
Лэа: Чи энд юу хийж байгаа юм, Изабэл?
Иза: Чи надтай юу ярих гээд байгааг би мэдэх хэрэгтэй байна.
Лэа: Энэ бол ярилцахад тохиромжтой газар биш.
Иза: Би мэдэх хэрэгтэй байна, хэлээч?
Лэа: Чи их сандарсан байна, болноо
Иза: Хэлээч, хэлээч дээ, гуйж байна, хэлээч.
Лэа: Бүх зүйл өөрчлөгдсөн.
Иза: Яагаад өөрчлөгдсөн юм бэ?
Лэа: Би юу хийснээ сайн бодсон, тэгээд өөрчлөгдсөн.
Иза: Надад хэлээд өг л дөө. Надад юу тохиолдоод байгааг тайлбарлаад өгөөч?Гуйж байна, надад тайлбарлаад өгөөч дээ.
Лэа: Аливээ
Иза: Надад хэлээд өгчих л дөө?
Лэа: Болно, аливээчи надаар юу хэлүүлэхийг хүсээд байгаа юм бэ?
Иза: Чи надад хэрэгтэй байна. Чи надад маш их хэрэгтэй байна.
Лэа: Изабэл, Изабэл?
Иза: Надад чи хэрэгтэй байна.Надад чи хэрэгтэй.
Лэа: Болноо, болно.
Иза: Гуйя, гуйя.
Лэа: Хангалттай, бүх зүйл дууссан. Би хүсэхгүй байна. Уучлаарай.
Иза: Чи надаар ингэж тоглоод зугаацаж байна уу?
Лэа: Үгүй ээ.
Иза: Би даргын чинь эхнэр болохоор уу? Би чиний зүгээр л дахиад нэг тоглоом чинь байсан юм уу? Би чамд дургүй хүрч байна.
Лэа: Хүлээгээрэй
**********************************
Жоа: Үсрээч, бүхнийг дуусга, аливээ, үсрээч, үсрээч...Надад таны хүссэн мэдээлэл байна.Тийм ээ, би яваад очъё.
*************************
Кав: Чи өнөөдөр их халуухан байх чинь.
Сэлэ: Би угаасаа л халуухан бүсгүй.
Кав: Тэгээд хатагтай маань эдгээр шинэ тоглоомуудыг хаанаас сурсан билээ?
Сэлэ: Би их бүтээлч хүн.
Кав: Би хэн нэгэнтэй хамт сурсан уу гэж асууж байна.
Сэлэ: Би энийг номноос уншиж сурсан.
Кав: Ном оо? Гэхдээ би чамайг сексийн ном барьсан байхыг чинь хэзээ ч харж байгаагүй юм байна.Ямар ном билээ?
Сэлэ: Зураг, дүрслэлээр дүүрэн ном байсан.
Кав: Би чамд итгэж болно биз дээ?
Сэлэ: Мэдээж болно.
*******************************
Лэа: Би хэчнээн утгагүй зүйл хийдэг байсан юм бэ? Сэлэстэ гэж нэг галзуу хүүхэн, Изабэл хяналтаа алдсан амьтан.
Найз: Би чамд хэлсэн байхаа, чамд зөндөө анхааруулсан.Би чамд сануулсан.
Лэа: Тийм ээ, гэхдээ юу болсон гэж?Би түүнд ганцхан үнссэн.Үүнээс өөр юу ч болоогүй, зүгээр л нэг үнсэлт.
Найз: Чиний хувьд юу ч биш байх л даа, чи зөвхөн өөрийнхөө талыг л харж байна.
Лэа: Тийм ээ, гэхдээ эмэгтэй хүн хэтрүүлээд байхад би юу хийх ёстой гэж?
Найз: Найз минь, чи нээрээ хэцүү хүн шүү, Лэеандро? Тэгээд нөгөөх чинь Антониад хэлбэл юу болно гэж бодож байна?
Лэа: Чимээгүй, ингэж ярих хэрэггүй. Хэзээ ч тийм зүйл болохгүй.
Найз: Хаймэд хэлбэл бүр ч дор, тэгвэл чамд муухай л юм болно доо.
Лэа: Тийм ээ, гэхдээ тэрэнд хэлбэл өөрт нь хохиролтой.Тэгэхээр юу ч хэлэхгүй.
Найз: Сахиусан тэнгэртээ сайн залбир даа, за юу?Чамд хэрэг болно.Чи хаашаа явж байгаа юм бэ?
Лэа: Би ганцаараа байх хэрэгтэй байна.
**********************
Хайм: Чи Изабэлд итгэдэггүй байсан уу?
Жоа: Үгүй ээ, падрино,.би бүр төсөөлөө ч үгүй.Би юу хэлэхээ ч мэдэхгүй байна.
Хэйм: Юу ч хэлэх хэрэггүй, Жоао.
*****************
Ант: Энд тэр намайг хамгийн сайхнаар үнссэн.
Лин: Чи дурлачихаж
Ант: Ээж маань намайг шинэ найз залуутай болсныг мэдвэл маш их баярлана даа.Чи тэрнийг мэднэ, тийм үү?
Лин: Яагаад нэг мөсөн хэлж болохгүй гэж?
Ант: Би оролдсон, гэхдээ үргэлж асуудал гардаг. Би Леандротой хамт эндээс хол аялахаар төлөвлөж байгаа шүү.
Лин: Гэхдээ чи саяхан л ирсэн шүү дээ.
Ант: Тэгээд?
Лин: Юу ч биш ээ, мэдэхгүй юм даа. Энэ чиний амьдрал биз дээ? Өвөө минь долоо хоногийн турш Бразилд ирэхээрээ голын чимээг мөрөөдөж өнгөрөөдөг гэж хэлдэг.
Ант: Тийм ээ.Явсан хүн буцаж ирэх нь жам шүү дээ, найз минь.
Ант: Тийм ээ,
Лин: Аавдаа хэлээд үз л дээ. Наадахыг чинь дуулаад ямар царай гаргахыг нь хармаар байна.
Ант: Би түүнтэй дахиж ярихгүй. Тэр ярьдаггүй зөвхөн хэрэлддэг.
Лин: Тийм ээ, гэхдээ тэр нэг л өдөр мэдэх болно.
Ант: Би мэднэ. Миний санаа энэнд зовохгүй байна.Чи тэрнийг ямар хүн болохыг мэднэ биз дээ?Ноён Хаймэ Фавайс.
Жоа: Хатагтай шууд л гэр лүү нь очсон. Харин тэр байгаагүй, тэгээд гадаа нь тэрнийг 10, 15 минут хүлээсэн.Тэрнийг ирэхэд нь түүнийг тэврэх гэж дайрсан.Тэр хүсэхгүй байгаа юм шиг санагдсан. Гэхдээ тэр дайраад байсан. Тэгээд тэр аргагүй бууж өгсөн. Үнсээд л тэврээд л байсан. Би төгсгөл хүртэл нь үлдэж чадаагүй, учир нь миний сэтгэл маш их өвдсөн.
Хайм: Изабэлийн асуудлыг шийдэхэд чиний тусламж хэрэг болно.
Жоа: Надад итгэж болно шүү.
Хайм: Гэхдээ бүгд миний арга барилаар явах ёстой шүү.
Жоа: Би ойлгож байна. Гэхдээ та итгэлтэй байна уу?
Хайм: Би итгэлтэй байна.Тэр миний зовж байгаагаас илүү их зовж шаналах ёстой.Тэр өвдөлтөөсөө болж цусаар уйлах ёстой.
*************************
Лэа: За яваарай.
Ант: За, би одоо зүгээрээ.
Лэа: Аажуухан, аажуухан.
Ант: Би зүгээр явж байна, би зүгээрээ.
Лэа: Үгүй ээ, одоо элс байна.Элс ямар гайхалтай байгааг мэдэрч байна уу? Дотроо төсөөлөх хэрэгтэй шүү. За юу?
Ант: За за, би төсөөлж байна.
Лэа: Зөв шүү, наад хөөрхөн толгойдоо юу байж болохыг төсөөлөөрэй.
Ант: Чулуу байна уу?Элс юм уу?
Лэа: Эрэгтэй нь сүйт бүсгүйгээ аваачихын тулд зоогийн газрыг хааж лимузин хөлсөлдөг киног мэдэх үү?
Ан: Тийм ээ, би мэднэ.
Лэа: Чи үзэж байсан гэж үү?
Ант: Тийм ээ, би үзэж байсан. Гэхдээ би тэр кинонд дургүй.
Лэа: Бид ирчихлээ.Тэгвэл би чамайг энүүгээр авч явж болох уу?
Ант: Лимузнээр зугаалах юм уу?
Найз:Сайхан тухтай аялаарай. Усан онгоц одоо та нарыных.
Лэа: Фортунато бол жинхэнэ миний анд байгаа биз дээ?Тэр дэлхий дээр хэнээс ч илүү нууц хадгалдаг.
Ант: Сайн уу..
Лэа: Баярлалаа, найз минь
Ант: Надад нууц байхгүй ээ.
Лэа: Баярлалаа. Одоо явцгаая.
Найз: Яв даа.
Лэа: Малгайгаа авах уу?
Ант: Тэгье
Найз: Та хоёр энэ ертөнцийг мартаарай. Энэ гол та хоёрын замыг ивээг.
Лэа: Би чамайг нэг газар аваачиж үзүүлнэ. Чиний мэдэхгүй газар гэдэгт би итгэлтэй байна.
Ант: Чи намайг хаашаа ч хамаагүй хүссэн газар луугаа аваад явж болно. Би дагаад л явна.
***********************************
Жоа: Сайн уу, утсан сахалтаа аа.
Эрэг: Юу хэрэгтэй вэ, эрхэм ээ.
Жоа: Чи урьд нь илүү сайн цаг баримталдаг байсан уу, үгүй юу?
Эрэг: Би яг гарах гэж байсан чинь цаг агаар өөрчлөгдөөд жаахан хүлээсэн нь дээр гэж бодсон юм. Танд энэ газар таалагдаж байгаа биз дээ?
Жоа: Би энэ ярианд гэрч байхыг хүсэхгүй байна. Энэ асуудал маш чухал шүү, сахалтаа.
Эрэг: Таны хошигнол нилээн маш нухацтай байна шүү.
***************************
Лэа: Намайг явъя гэж хэлэхэд чи үнэнээсээ хэлсэн үү, эсвэл зүгээр л хэлсэн юм уу?
Ант: Чи одоо хүртэл ойлгоогүй юу, Леандро? Яг одоо амьдралдаа хамгийн их хүсч байгаа зүйл маань чи шүү дээ, чи, за юу? ойлгосон уу?
Лэа: Антониа, энэ бол маш нухацтай шийдвэр шүү.
Ант: Тийм ээ.
Лэа: Хамтдаа холын хол газар явцгаая, юу гэмээр байна?
Ант: Дахиад хэл дээ.
Лэа: Хамтдаа маш, маш хол явцгаая.Холын хол явцгаая, зөвхөн чи бид хоёр, гэхдээ маш хол.
Ант: Би явна.
Лэа: Хэн ч биднийг олохгүй.
Ант: Би явнаа
Лэа: Мэдэж байнаа
*********************************
Эрэг: Эр хүн хууртагдах үедээ бууж өгдөг, эсвэл улам амьд болдог.Тэгэхээражиллагааг хийхэд би хэдийг авах юм?
Жоа: Санаа зоволтгүй, тэр хэрэгтэйг чинь төлнө. Өө баларсан юм. Би машиндаа дахиад л түлхүүрээ мартчихсан байна ш дээ.Ямар тэнэг юм бэ?
Эрэг: Тайван бай, эрхэм ээ. Бид аюулгүй.Би энэ ертөнцийн төгсгөлд амьдардаг, Энд игуана ч байхгүй.
Жоа: Та утсаа зээлдүүлэхгүй биз?Минийх ажиллахгүй байна лээ.
Эрэг: Эрхэм ээ, шулуухан хэлэхэд би бараг нэгжгүй шахам байгаа шүү.
Жоа: Падрино, тохирсон хүнтэйгээ уулзаж байна. .
Хайм: Найдвэртай хүн биз дээ, Жоао?
Жоа: Та бүрэн итгэж болно.
Хайм:Тэгээд нөгөө асуудал юу болсон бэ?
Жоа: Би одоо шийдчихнээ
Хайм: Жоао, энэ ажиллагаа заавал амжилттай хийх хэрэгтэй шүү.Тэр Леандро Дантас үхэх ёстой шүү.
Жоа: Санаа зоволтгүй, амжилттай болно.Намайг тав хуваах хэрэгтэй болсон ч хамаагүй би бүтээнэ.Тоглоомоо эхлүүлье.
Эрэг: Явцгаая.
**************************
Лэа: Энэ газар миний хувьд маш онцгой газар, ээж маань ажилдаа явахад би.энд ганцаараа байхаар ирдэг байсан, би асуудлаас зугтах гэж энд ирдэг байсан.
Ант: Тийм байжээ
Лэа: Сайхан байсан.
Ант: Сайхан орогнох газар байна, тийм үү?
Лэа: Тийм ээ, мэдээж.
Ант: Зүрхний цохилтоо ч сонсож болохоор байна.Заримдаа би зүгээр л хөваад байх шиг, надад юу ч хэрэггүй юм шиг санагддаг. Солиотой байгаа биз?
Лэа: Тийм ээ,
Ант: Би өмнө нь дурлаж байсан, гэхдээ хэзээ ч хэн нэгний төлөө миний дэргэд байх хэн нэгэнд ингэж дурлаж байгаагүй,
Лэа: Тийм ээ.
Ант: Чи яаж байна даа?
Лэа: Хүсэл тачаал бол аюул.
Ант: Битгий ингэж ярь даа, утгагүй зүйл ярихаа боль.
Лэа: Үнэн шүү, үнэн, нааш ир, чи минь хөөрхөн.
Ант: Чи ч бас тийм ч царай муутай биш ш дээ.
Лэа: Тийм үү? Ямар сайн хэрэг вэ
Ант: Тийм ээ, энэ, энэ хөөрхөн. Юу ч болсон бай бид хэзээ ч салахгүй.
Лэа: Тэгвэл хашгир.Бүх хүмүүст сонсогдохоор хашгир. Эндээс хашиграан чинь Африк хүрч, Европоор дайрч, дэлхий даяараа тархан сонсогдож байгаа юм шиг хашгир, гол бүх зүйлийг авч явдаг, хашгир л даа.
Ант: Би чамд хайртай, Лэандро
Лэа: Өшөө чанга
Ант: Би чамд хайртай, Лэандро
Лэа: Илүү хүчтэй
Ант: Би чамд хайртай, Лэандро
Лэа: Дахиад чанга
Ант: Би чамд хайртай, Лэандро
Лэа: Хашгираад бай, би ч гэсэн чамд хайртай
****************
Оск: Хөөе, яагаад би гэж?
Жоа: Учир нь чи бол зүгээр л харийн хүн, Оскар. Чамд юу ч байхгүй, эхнэр, хүүхэд, гэр бүл ч байхгүй, юу ч байхгүй. Хэрэв чи алга болволхэн ч чиний араас явахгүй.
Оск: Жоао, чи намайг мэднэ, бид найзууд гэж бодсон.
Жоа: Бид мэдээж найзууд шүү дээ, Оскар, бид жинхэнэ найзууд, тийм ч учраас би чамаас тусламж гуйхаар ирсэн.
Оск: Ийм бузар ажил хийлгэхийн тулд уу? Энэ бол гэмт хэрэг ш дээ, Жоао. Сахалтаа, чи намайг маш сайн мэднэ. Би чиний дарсны үйлдвэрт ажилладаг байхдаа чи л тэр хүүг алсан.
Эрэг: Хөөе, ноён Жоао. Баян хуурчин одоо гэмт хэргийн шүүгч болчихжээ.Саад болсон ийм арчаагүй юмнууд үхэх ёстой, хараал ид.
Жоа: Оскар, Оскар, Оскар, тайвшир.
Оск: Би тайван байна.
Жоа: Гол нь тайван бай, тайван, тайван байж байгаарай. Би чамд амлаж байна, хэн ч юу ч хэзээ ч мэдэхгүй.
Оск: Леандро, Леандро бол маш сайн залуу,. Леандро буруу хүнтэй холбогдсон.
Жоа: Оскар минь, харин тэгээд л хүртэх ёстой зүйлээ хүртэх ёстой юм шүү дээ.
Оск: Би хийхгүй ээ
Жоа: Суу
Осъ: Би хийхгүй.
Жоа: Чи хийх болно.
Оск: Би бүгдийг нь хатагтай Изабэлд хэлнэ.
Жоа: Чи хаашаа ч явахгүй.
Оск: Би явлаа, би явна.
Жоа: Чи хаашаа ч явахгүй. Чамайг явуулахгүй. Чи миний хэлснийг хийх болно.
Оск: Жоао,чи энд оролцох хэрэггүй.. Би угаасаа энэ бузрын зүйлийг чинь хийхгүй.
Жоа: Чи миний хүссэнийг хийх болно. Чи бол гадаадын хүн, тиймээс чамд хэн ч байхгүй.Чи ганцаараа байдаг.
Оск: Хэрэв би үүнийг хийхийг хүсэхгүй байна гэвэл яах юм.
Жоа: Чи миний хэлснийг хийх болно. Миний хэлсэн бүхэн товлосон газраа, товлосон цагтаа хийх ёстой шүү.Тайвшир даа.
************************
Хайм: Хоол бэлэн болоогүй байгаа юм уу? Би ч арслан шиг л өлсөж байна.
Иза: Тэнгэр минь, ямар ч сүртэй юм бэ дээ
Хайм: Тийм ээ, сүртэй байх хэрэгтэй.Угаасаа бүх зүйл маш сайхан байна.Энэ гэрийн хүмүүсийн хэнд ч гуниглах шалтгаан байхгүй. Тийм биш гэж үү?
Иза: Чи ширээндээ сууж болно.Клеонис хоол хийх болно. Жоао, хоолоо бэлэн болж байна.
Хайм: Изабэл, чи бидэнтэй хамт өдрийн хоол идэхгүй юм уу?
Иза: Би өлсөөгүй байна. Би дараа нь иднэ.
Жоа: Би танд хань болъё.падрино.Бүх зүйлийг таны хүссэнээр зохион байгуулсан. Аль алийг нь зохицуулчихсан.
Хайм:За, за, Жоао, сайн.байна.
Төгсөв
Дараагийн ангид
Хайм: Надад хэл дээ, чи Изабэлийг сайхан эмэгтэй гэж боддог уу?
Ээж: Чи санаж байна уу, нэг жаахан эрүүл биш нэг эмэгтэй байдаг байсан даа. Чи тэрний юу гэж хэлж байсныг санаж байна уу?
Лэа: Саналгүй яахав, би яаж мартах вэ дээ, тэр намайг хүссэн эмэгтэйгээ өөрийн болгож чадна гэж байсан.
Ээж: Өөдгүй амьтан чинь тэгэж хэлсэн л дээ, гэхдээ бас нэг юм хэлж байсан даа
Лэа: Юу гэж хэлсэн юм?
Ээж: Чи хүссэн эмэгтэйтэйгээ хамт байж, тоглож наргиж болно. Гэхдээ хэзээ ч дурлаж болох гэсэн, сонссон уу?
Жоао: Энд яг болно
Эрэг: Ухаж эхлэх үү?
Жоа: Гэхдээ хурдлахгүй бол дарга ирж байгаа
Back to episodes Go home