Худгайлагдсан хайр 3 дугаар анги
Өмнөх ангид:
Ээж: Хайрт минь, чиний ачаар би өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрч байна. Леандро хайрт минь чамтайгаа хамт байх нь, чиний биеийн халууныг мэдрэх нь, чиний шивнэх дуу хоолой сонсох нь..
Лэа: Үгүй ээ, битгий яв, надад нэг л боломж өгчих, чам шиг эмэгтэй хүсэмжит нэгэн байх ёстой. Чи харамсахгүй ээ
Ант: Тэгээд явах уу үгүй юу?
Найз: Би уучихсан.
Лэа: Би чамд нэг зүйл хэлье би хэтэрхий их уусан. Хэрэв би тэнд очвол согтууруулах ундааны хэмжигч намайг мэдчихнэ
Ант: Айгаад байгаа юм уу?
3 дугаар анги
Ант: Лэандро? Лэандро, чи гайгүй юу?
Лэа: Би их муу байна уу?
Ант: Үгүй ээ, тийм ч хүнд биш байна.
Лэа: Бурхан минь, миний санаж байгаагаар хамгийн сүүлд чамайг жаргалтай гэж хэлж байхыг сонссон,
Ант: Тийм гэж үү? Уучилаарай.
***********************
Иза: Антонио маш хэцүү үеэ туулж байна. Үнэндээ би яахаа мэдэхгүй л байна.
Сэлэ: Ийм үе байдаг ш дээ, Изабэл. Чи бид 2 ямар байсныг санаж байна уу? Гэхдээ энэ чинь хэлж ярихгүйгээр алга болох шалтгаан биш л дээ.
Иза: Хийх юм зөндөө байлаа.
Сэлэ: Тийм ээ, чи их завгүй байсан байх
Иза: Би Гэгээн Жозефийн баярын бэлтгэл ажил хийгээд завгүй байлаа шүү дээ.
Сэл: Аанхаан, энэ баярыг хийхэд нилээн ажилд ордог шүү, гэсэн ч чи өөртөө зав гаргах хэрэгтэй.
Иза: Чи ч бас энэ долоо хоногт нэг ч залгаагүй таг чиг болчихсон биз дээ.
Сэлэ: Би ямар нэгэн зүйлд орооцолдсон байж мэдэх юм.
Иза: Ямар төрлийн зүйл билээ?
Сэлэ: Эрэгтэй хүн.
Иза: Чи айхгүй байна уу?
Сэлэ: Үүнийг хэрхэн хийхээ мэддэг байх хэрэгтэй, тийм биз дээ?
Иза: Тэр чинь тэгээд хэн юм?
Сэлэ: Би нэр хэлэх дургүй гэдгийг чи мэднэ дээ, миний аз алга болчихно. Тэгэхээр би хэлэхгүй ээ, хэлэхгүй.
Иза: Өө, өөдгүй юмаа.
Сэлэ: Чи ч бас ямар сайхан байдгийг мэдрэх хэрэгтэй шүү.
***********************
Ант: Одоо дээрдэж байна уу? Толгой чинь өвдөж байна уу?
Лэа: Миний толгой одоо ч өвдөж байна, миний толгой эргээд байх шиг байна.
Ант: Толгойгоо цохиулсан үед унтаж болохгүй. Би жаахан хамт байх уу?
Лэа: Үгүй ээ, шаардлагагүй. Би сайн савандаад угаачихна. Бохир орохгүй гайгүй байх, чи миний амийг аварлаа. Баярлалаа.
Ант: Дахиад хэлээч.
Лэа: Чи нөхцөл байдлыг далимдуулж надаар дахин дахин хэлүүлэх гэж байна уу? Ант: Зүгээр л бага зэрэг, би хүн бүрийн амийг өдөр бүр авардаггүй.
Лэа: Тийм ээ...за тэгвэл...сахиусан тэнгэр Антониа, танд баярлалаа, би дахин төрлөө,
Ант: Ямар сайхан юм бэ. Гэхдээ би ийм сайхан үг сонсох эрхгүй, харин ч би чамайг алах шахлаа хүртэх ёсгүй.
Лэа: Намайг толгойгоо цохино гэдгийг мэдэх аргагүй байсан шүү дээ. Би ч бас зам дээр хаяад явчихсан болохоор тэр охин эргэж ирээд намайг алахыг хүснэ гэж мэдэх аргагүй байсан шүү дээ.
Ант: Үнэн, үнэн, амьдралд бидний урьдчилан харж чадахгүй зүйлс бий.
************************************************.
Жоа: Хоол маш амттай байсан, Клеонис.
Эмэг: Танд таалагдсан уу?
Жоа: Үнэндээ бол үргэлж л таалагддаг.
Эмэг: Ашгүй дээ, ямар сайн хэрэг вэ
Жоа: Антониа эргэж ирсэн эсэхийг харсан уу?
Эмэг: Үгүй ээ, мэдэхгүй. Одоохондоо эргэж ирээгүй байх гэж бодож байна.
Жоа: Ямар сонин юм бэ. Антониа гэртээ байхаа больж дээ. Хүнтэй болсон юм болов уу? Мэдэхгүй юм даа. Найз залуутай болсон юм болов уу.
Эмэг: Миний мэдэхээр бол үгүй дээ.
Жоа: Хэнтэй ч утсаар ярихгүй байна уу?
Эмэг: Мэдэхгүй ээ, Жоао, одоо үед хүмүүс зөвхөн өөрийнхөө гар утсаар л ярьдаг гэдгийг чи мэднэ шүү дээ.
Жоа: Тийм шүү. Намайг юу гэж байна?
Эмэг: Юу гэсэн үг юм?
Жоа: Миний юу ч ярихгүй байна уу?
Эмэг: Надтай бол яриагүй ээ.
Жоа: За, Клеонис минь дээ, тэр чамд хэзээ ч юу ч хэлж байгаагүй гэж үү?
Эмэг: Үгүй ээ, Жоао. Надтай бол чиний талаар хэзээ ч юу ч хэлж байгаагүй. Одоо би ажлаа хиймээр байна, хийх зүйл их байна. Яваа, яв.
******************
Хайм: Изабел, чи гарч ирэх болоогүй юм уу?
Иза: Одоо гарлаа.
**********************************
Ант: Чи сандарч байна уу?
Лэа: Ямар гутамшигтай юм бэ, даргынхаа охинтой хамт байж болохгүй
Ант: Яг одоо миний аавын тухай ярих чинь онцгүй байна. Ийм зүйл надад хэзээ ч тохиолдож байгаагүй, анх удаагаа тохиолдож байна, би үнэн хэлж байна.
Ант: Тэгэхээр асуудал надад байгаа байх.
Лэа: Чамаас нэг зүйл гуйж болох уу?
Ант: Хэл л дээ
Лэа: Бурхныг бодож энэ талаар хэнд ч юу ч битгий хэлээрэй.
Ант: Би уг нь энийг шууд олонд хүргэе гэж бодож байсан юм.
Лэа: За, за, надаар тоглож болноо, болно. Миний хувьд би энэ шөнийг амьдралаасаа устгах болно.
Ант: Бурхан минь, наадах чинь сүртэй үг байна шүү. Намайг эндээс явуулах сайхан арга байна.
Лэа: Юу ч болоогүй ээ.Чи юунд инээгээд байна?
Найз: Залуу минь, би итгэж чадахгүй нь ээ. Серторын азаргын зэвсэг ажиллаагүй гэж үү?
Лэа: Чшш, амаа тат
Найз: Морь чинь унтчихаа юу?
Лэа: Дуугай бай л даа,
Найз: Лэандро минь дээ.
Лэа: Би чамд юу ч хэлэх ёсгүй байсан.
Найз: Ийм зүйл хүн бүрт л тохиолддог.
Лэа: Чамд аль хэдийн тохиолдчихоо юу?
Найз: Үгүй, Леандро, чи энэ чигээрээ бат зогсох хэрэгтэй, алив гараадахъя, тэр дахиад хүсч байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй.
Лэа: Гол нь би тэр ааштай охиныг яах ёстой юм?
Найз: Байз, байз, юун ааштай охин гэж, тэр охин байгаагүй бол би чиний оршуулах ёслолд оролцох байсан.
Лэа: Тоглоомоор ч тэгэж хэлэх хэрэггүй шүү, тэнэгээ.
Найз: Үнэн биз дээ.
Лэа: Тийм ээ, гэхдээ тэгээд яах юм? Надад ааштай охид таалагддаггүйг чи мэднэ. Охидууд шууд л сүйх бөгж зүүхийг хүсдэг.
Найз: Гэхдээ чи тэрнийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Лэа: Юуг нь хүлээн зөвшөөрөх юм?
Найз: Тэр царайлаг, бас чамд таалагддаг, тийм биз дээ, үгүй юм уу? Антониа бол сахиусан тэнгэр гэдгийг нь хэл л дээ.
Лэа: Бас бүх зүйл ч тийм биш л дээ. Магадгүй Сартонд тийм байж болох юм.
Найз: За, тайлбарлаж өгөөч.
Лэа: Явцгаая, халуун байна.
Найз: Леандро.
Лэа: Яасан?
Найз: Болгоомжтой л байгаарай даа, Антониа бол хатагтай Изабелийн охин шүү. Чи тэр юу болохыг мэдэх үү? Тэгээд бас Сэлэстэ чиний араас галзуу хүн шиг явж байна
Лэа: Би өөрийгөө хэрхэн хамгаалахаа мэднэ
Найз: Чи амархан гэж бодож байна уу? Тэд бүгд мэдэхээр юу болохыг хармаар байна шүү
Лэа: Би эмэгтэйчүүдтэй яаж харьцахаа мэднэ.
Найз: Үнэн эсэхийг харж л байя
Лэа: Дараа ярилцъя. Би таныг өөрөө олно гэж хэлээ биз дээ
Ээж: Тийм, гэхдээ би чамтай ярилцахыг хүсч байна.
Иза: Хаана байнааа, хаана байна, хааччихав аа?
Ант: Ээж ээ, энэ номын хамгийн гайхалтай нь юу гээч? Би ерөөсөө уншиж байгаагүй юм байна.
Иза: Чи миний эд зүйлсийг зөвшөөрөлгүйгээр авчээ.
Ант: Яасан бэ, ямар ууртай байх юм, зүгээр л унших гэж авсан шүү дээ.Би зүгээр л
Иза: Мэдээж охин минь чи уншиж болно л доо,
Ант: Энд нэг шүлэг тэмдэглэгдсэн байгаа, сонс доо.
Хүлээгээрэй, зүрх минь, би чиний сүнсийг авахыг хүсэхгүй байна. Би чиний оршихуйг чиний халдашгүй хүн байхыг хэвээр үлдээх болно. Би зөвхөн энэ таашаалын нэг хэсгийг л хүсэж байна. Чамд хамааралгүй тэр хэсгийг өөрийн болгомоор байна. Гайхалтай биш гэж үү? Гайхалтай байгаа биз дээ? Энэ бол хүсэл тэмүүлэл
Иза: Чи л харин үзэсгэлэнтэй харагдаж байна, охин минь, чи ямар гоё хувцаслаа вэ? Ийм гоё даашинзтай, өөрийгөө хар даа
Ант: Би оффис руу явах гэж байгаа юм, Юу болоод байна? Ээж минь намайг аятайхан хувцаслаарай гэсэн юм.Нийлүүлэгчдийн төлөөлөгчтэй уулзах юм.Би үзэсгэлэнтэй байна уу, тийм үү? Эсвэл үгүй юу?
Иза: Чи уншиж дууссан уу?
Ант: Аанхаан, би өөртөө нэгийг авнаа. Надад их таалагдсан. Би таныг гадаа хүлээж байна, за юу? Удаж болохгүй шүү.
****************
Лэа: Танд ажиллах олон газар байсан. Яагаад шууд Сэлэстэгийн гэрт очсон юм бэ?
Ээж: Чамайг тэрэнтэй холбоотой байсан гэж би яаж мэдэх юм.
Лэа: Та ажлаасаа гарах хэрэгтэй.
Ээж: Чи солиотой юм уу, хэн намайг тэжээх юм? Чи юу?
Лэа: Та өнөөдөр ажлаа орхи
Ээж: Би тэгэхгүй, яагаад гэдгийг чи мэднэ. Би чамайг хамгаалахаар үлдэнэ
Лэа: Надад хэзээ ч таниар хамгаалуулж байгаагүй, хэзээ ч хэрэгтэй байгаагүй.
Ээж: Тийм, гэхдээ хүүхдүүдэд хамгаалалт хэрэгтэй. Би чиний ээж. Чиний тэр хайртай хүн чинь маш болгоомжгүй юм билээ
Лэа: Яагаад ингэж хэлж байгаа юм?
Ээж: Учир нь тэр чамд илгээсэн бүх имэйлүүдийг хэнд ч харагдахаар нээлттэй орхисон байсан. Би харсан
Лэа: Тэр компьютерийг нээлттэй орхисон байсан гэж үү?
Ээж: Тийм ээ
Лэа: Энэ танд өгөх өрний чинь нэг хэсэг
Ээж: Би чамд тэрийг бүгдийг нь арилгаж өгнө. Санаа бүү зов
*******************
Ант: Явцгаая
Хайм: Антониа, чи намайг оффист хүлээж байгаарай, охин минь, явцгаая, сонссон уу? Чи намайг оффист хүлээж байгаарай. Би нэг асуудал шийдчихээд, удахгүй хүрээд ирнэ
Ант: За за за
Хайм: баяртай
Ант: Баяртай. Би амталгааны өрөөгөөр орчихоод ирье. Анагийн төрсөн өдөрт зориулж дарс сонгоно. Дараа уулзъя
Иза: Би чамтай хамт явъя.
Ант: Хэрэггүй дээ
Иза: Би чамд дарс сонгоход туслая
Ант: Та хүүхдүүдтэй хамт байх ёстой биз дээ?
Иза: Тэд Оскартай хамт байгаа
Ант: Танд надтай юу ярихыг хүссэн зүйл байгаа юм уу?
Иза: Би чамтай ярихыг хүсэх зүйл байхгүй ээ
Ант: Надад юу хэлэх гэсэн юм бэ
Иза: Би зүгээр л чамтай хамт байхыг хүсэж байна
Ант: Та огт тоодоггүй байсан
Лэа: Хадгалагдсан зүйл байна уу
Эрэг: 2001 оны загвар, 2003 оны 285 загвар байгаа
Лэа: Тэгвэл бид энэ дээр ажиллах хэрэгтэй
Ант: Лэандро?
Лэа: Үгүй бол бөөн юм болно.Сайн байцгаана уу?
Эрэг: Хатагтай Изабел, танд хэрэгтэй юм байна уу?
Лэа: Санаа зоволтгүй ээ, би зохицуулна
Ант: Чи түр зуур хүрээд ирээч
Лэа: Мэдээж, тэгэлгүй яахав, сайн байна уу?
Ант: Өглөөний мэнд
Иза: Сайн уу?
Лэа: Би яаж туслах вэ
Иза: Антониа үдэшлэгт зориулж гочтэй дарс сонгох хэрэгтэй гэнэ.
Лэа: За, тэгэхээр зөөлөн, хуурай, дунд зэрэг хуурай, эсвэл өөрийн сонгосон усан үзэм байна уу?
Ант: Чи хүссэнээ сонгочих
Лэа: Болж байна, гэхдээ ямар үйл ажиллагаанд зориулах вэ?
Ант: Завин дээрх үдэшлэг болох юм. Зүгээр л хэн нэгэн хэт их уугаад, салхинд живэхгүй байгаасай гэж найдаж байна
Иза: Тоглоом хийхээ боль л доо
Ант: Тийм зүйл болдог шүү.
Лэа: Тэгвэл юу санал болгох гэхээр, хараадахъя,
Иза: Охин минь, аав чинь хүлээж байгаа хүсвэл би Леандротой хамт эндэх ажлыг чинь дуусгачихъя
Ант: Ээж ээ, зүгээр дээ, санаа зоволтгүй
Иза: Лэандро сонгочих байлгүй дээ
Лэа: Би тэгвэл хамгийн сайн хийцийн оргилуун дарс нэг шил бас хамгийн сайн виноноос нэг лонх өгөөд, хүргээд өг гээд хэлье.Ямар байна?
Ант: Болж байна
Иза: За за, тэгвэл шийдэгдчихлээ, баяртай
Ант: Баярлалаа.
********************************
Сэлэ: Ерөөсөө имэйлэндээ хариулахгүй шүү. Би тэднийг үзэн яддаг, энэ бол бүдүүлэг хэрэг, чи тэгж бодохгүй байна уу
Ээж: Тийм ээ
Сэлэ: Ямар ч шалтаг байхгүй. Уг нь бүгд и-мэйлтэй гар утстай, хурдан хариу өгөх боломжтой
Ээж: Надад байхгүй
Сэлэ: Би чамайг хэлээгүй ээ, Каролина. Би найзуудынхаа тухай ярьж байна. Болгоомжтой аваад яваарай, унагаачихав аа. Чөтгөр аваг
Ээж: Би чамайг буцааж авчрахын тулд өдөр бүр Сэнт Антонид дахин залбирна. Би чамд маш их хайртай. Миний төсөөлж байснаас илүү их юм байжээ.
***********************
Лэа: Уучлаарай, би олигтой ч ярьж чадсангүй
Иза: Би өөрийгөө хянах гэж оролдсон
Лэа: Чи бидний тухай хэн нэгэнд хэлсэн үү
Иза: Үгүй ээ мэдээж үгүй, угаасаа чи бидний хооронд юу ч болоогүй шүү дээ.
Лэа: Би ажилдаа буцъя
Иза: Леандро, чи бодлоо өөрчилчихсөн үү?
Лэа: Би юу хүсэж байгаагаа мэднэ
Иза: За, баярлалаа
Лэа: Энэ чинийх
Иза: Чи ав, би аль хэдийн бүгдийг ойлгосон. Шүлэг миний дотор байгаа.
*********************
Ээж: Хайрт минь, би чамтай байхдаа өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг мэдэрч байна. Леандро, миний хайр, чамтай хамт байхдаа бүх биеийнхээ халууныг мэдэрдэг. Чиний шивнэх дуу хоолой, чиний амраг, чиний эмэгтэй байхдаа би дуртай:
**************************
Сэлэ: Хайртай минь, чи их ширүүн байлаа, намайг гэмтээхийг хүсээ юу? Чи надад уурласан хэвээрээ юм уу? Намайг дахиж уучлахгүй гэж бодсон. Би хэтрүүлсэн. Намайг уучлаарай, би тэгэхэд хэтрүүлсэн
Лэа: Яагаад хэтрүүлсэн юм бэ
Сэлэ: Би чамайг бараг машинаараа мөргөх шахсан
Лэа: Чи тэр тухай ярьж байсан юм уу?
Сэлэ: Юу болоод байна вэ?
Лэа: Бид явсан нь дээр, мангоны хаан чинь аягүй бол Сертоны цагдаа чиний араас тавьчихсан байгаа биз. Би дэмий зүйлд орооцолдохыг хүсэхгүй байна.
****************
Ант:Лэандро,би чамтай уулзахыг хүсч байна, надаас зугтаагаад нэмэргүй...Чамтай уулзах гээд, наад царай чинь?
Лэа: Зүгээр л, зүүдэлж байсан юм
Ант: Чи хар дарсан юм шиг харагдаж байна. Наад уруул чинь
Лэа: Өөрийгөө хазаад гэмтээчихсэн бололтой.Сонин мэдрэмж төрөөд байна.
Ант Яасан?
Лэа: Би одоо ч зүүдэлж байгаа бололтой
Ант: Би чамайг чимхээд өгье
Лэа: Ёооё л доо
Ант: За тэгээд чи намайг хаашаа аваачих гэж байна.
Лэа: Энэ халдлага юм уу эсвэл хүн хулгайлах хэрэг юм уу? Яагаад байгаа юм? Чи цаг хугацааг ухраахыг хүсээ юу?
Ант: Аль нь ч биш, харин хоёр дахь боломж өгөх гэж ирсэн юм.
Лэа: Ямар сайхан сэтгэлтэй вэ? Чам шиг баян, үзэсгэлэнтэй охин илүү сайн зүйл олж чадна
Ант: Чи надаас айж байна уу
Лэа: Ямар гээчийн ааш вэ? Чи хүссэн үедээ хүссэн цагтаа, хүссэн аргаараа, хүссэн бүхнээ өөрийнхөөрөө хийдэг юмаа даа. Чи зүгээр л хуруугаа дугарахад л хүссэн бүх зүйл гаарад ирнэ гэж бодож байна уу?
Ант: Хөөе, би чамайг болзоонд урихаар ирсэн
Лэа: Хэрвээ чи бусдын гэрт ирчихээд...
Ант: Хэрвээ чи над руу хараал хэлэх гэж байгаа бол би явлаа.Тэгээд?
Лэа: Мэдэхгүй ээ, би сая сэрчихлээ
Ант: Би ч гэсэн сэрүүн байна. Хувцасаа сольчих, аливээ, би ус уулаа шүү.
Лэа: Наана чинь байгаа, хийгээд уу
Хайм: Юу болоод байна? Изабел, минийхээр чиний анхаарал сарнисан байна
Иза: Маргааш Гэгээн Иосефийн баяр болно би бэлтгэлд санаа зовж байна. Би тэр хүүхдүүдийг бэлдэх ёстой
Хайм: Изабел,би чамайг мэднэ, өнөөдрийнх бол өөр, надад хэлэхийг хүссэн зүйл байна уу?
Иза: Би дахиад ус уух хэрэгтэй байна, чи уухыг хүсэж байна уу
Хайм: Үгүй,
Лэа: Хоёр аяга, нэг шар айраг
Ант: Би архи авъя
Лэа: Хоёр хундага авъя
Ант: Архи ш дээ
Лэа: Уунаа
Ант: Баярлалаа, баярлалаа. Эрүүл мэнд, амжилт, хайрын төлөө, чанга байна шүү. Ямар сайн юм бэ, бүжгийн ая тоглооч, бүжиглэе
Лэа: Үгүй ээ
Ант: Нааш ирээ
Лэа: Хүсэхгүй байна
Ант: Алив нааш ирээ
Лэа: Чамайг цочоочихсон уу?
Ант: Бага зэрэг л
***************************
Иза: Чи юу хийж байгаа юм, миний юмыг ухаад яах гэж байгаа юм? Хаймэ?
Хайм: Чамд миний нарны шил байж магадгүй гэж бодоод
Иза: Үгүй ээ мэдээж үгүй, харанхуй шөнө тэгээд энэ цагт нүдний шилэндээ санаа зовоо уу?
Хайм: Чиний цүнхэнд байгаа байх гэж бодсон юм
Иза: Байхгүй ээ
Хайм: Сайхан амраарай
***********************************************
Лэа: Би цаашид байж чадахгүй
Ант: Аа
Лэа: Би чамгүй дахиж байж чадахгүй
Ант: Яагаад ингэж хэлж байгаа юм бэ
Лэа: Учир нь би зүүдэлсэн
Ант: Би чиний зүүдэнд байсан уу?
Лэа: Байсан, чи миний мөрөөдлийг эзэлсэн. Чи миний мөрөөдлийг авчихсан. Чи гэхдээ үзэсгэлэнтэй байсан
Ант: Ямар сайхан юм бэ
Лэа: Гэхдээ нэг зүйл дутагдаж байсан
Ант: Юу? Юу юм?
Лэа: Санахгүй байна
**************************************************
Ант: Ээжээ
Иза: Яасан бэ?
Ант: Ээжээ
Иза: Яасан бэ?
Хайм: Юу болсон Изабел, хэн бэ?
Иза: Юу болсон бэ?
Ант: Гутал маань сугарчихлаа
Иза: Өө, охин минь, би ярилцах хэрэгтэй байна. Хэрвээ би ярихгүй бол унтаж чадахгүй байх
Хайм: Өдийд гэр орондоо ирэх цаг чинь мөн үү, Антониа
Ант: Би жаахан охин биш
Иза: Маргааш чи ярьж болно. Унт миний хонгор
Ант: Худлаа хэлэхээ боль, одоо болно
Иза: Одоо биш ээ, охин минь
Ант: Хангалттай
Иза: Антониа?,
Ант: Би аавынхаа дарсыг биширдэг
Хайм: Би аль хэдийн ойлгосон
Ант: Би дарсанд дуртай. Би үүнийг маш их хайрладаг. Хүнд тохиолдож болох хамгийн муу зүйл бол бүх амьдралаа таалагдахгүй зүйлээ хийдэг. Би таны охин, та намайг харж байна уу, би аз жаргалтай байхыг хүсэж байна. Та үргэлж хэлдэг байсан, үргэлж хэлдэг байсан, үргэлж бүхнийг зааж өгдөг байсан. Та үргэлж дарстай ажиллах нь 80% ажил, 20% солиорол гэж хэлдэг байсан. Би зүгээр л 20% солиоролыг хүсэж байна. Гэхдээ үүнийгээ өөр зүйлд ашигламаар байна. Би тантай ажиллахгүй. Хүсэхгүй байна. Би шийдсэн.Энэ бол таны хэзээ ч сонсохыг хүсээгүй үнэн.Хайртай шүү. Би гутлаа тэнд орхино
*********************
Найз: Чамайг ингэж анхаарч байгааг хараад гайхаж байна
Лэа: Юу гэж хэлэх гээд байна, анд минь?
Найз: Чи Ариун Иосефийн баярт хэзээ ч дуртай байгаагүй
Лэа: Тэгээд яасан юм?
Найз: Чи энд гангалаад л байна даа
Лэа: Антониа тэнд байна гэж бодож байна
Найз: Аан, за за, мэдлээ, чи их сайн хүн юм, санал нэг байна. Одоо би ойлголоо, Антониагаас болсон байх нь, тийм ээ, Тонита
Лэа: Тонитаг хаанаас гаргаад ирэв?
Найз: //дуулах/Би чамд үнэхээр дурласан гэдгээ үгүйсгэхгүй. Чамайг хараад галзуурч байна./ За, Леандро, би үүнийг үгүйсгэхгүй. Энэ бол хайр
Лэа: Боль л доо, больж үз. Чи солиотой юм уу, хүү минь
Найз:// дуулах/Тэр миний толгойг түлэх болно/
Лэа: Чи намайг мэдэхгүй гэж үү? Намайг хүлж тавих эмэгтэй хараахан төрөөгүй байна
Найз: Юу болсон бэ?
Лэа: Новш гэж
Найз: Чи өөрийгөө зүсчихсэн үү? Анхааралтай бай, найз минь,анхааралтай бай,тэр үдэшлэгт ердөө хоёр чухал зүйл байна. Бурхан ба дэлхий
Лэа: Тийм ээ, гэхдээ миний хамгаалагч сахиусан тэнгэр намайг хэзээ ч орхиж байгаагүй. өнөөдөр ч гэсэн намайг орхихгүй. Эсвэл үгүй юу?
****************************
Мэнэ: Каролина, Каролина, энэ гэрт би ганцаараа хөгшин хүн нь биш бололтой. Үдэшлэгт явъя
Ээж: Би явахгүй ээ,
Мэнэ: Явъя л даа
Ээж: Би явахгүй ээ, тэр үдэшлэг дээр надад хийх зүйл байхгүй. Хүүтэйгээ бусдын өмнө таармааргүй байна. Би хийх ёстой зүйлээ аль хэдийн хийсэн. Одоо би үүнийг Сэнт Жозефийн гарт даатгая
Мэнэ: Чиний том болсон хүү чинь чамайг гадагшаа гарахад дургүйцэхгүй байх гэж бодож байна
Ээж: Би энд маш сайн байна
******************************************************
Кав: Хараач дээ
Сэлэ: Явцгаая, Роберто
Лэа: Антониаг харсан уу?
Сэлэ: Сайн уу, Хаймэ
Кав: Сайн уу? Хаймэ
Хайм: Сайн байцгаана уу? Сайн уу, Тиаго
Кав: Сайн уу? Чамаар юу байна
Жоа: Хүүе, чи ээждээ улам их адилхан болчихсон байна
Кав: Юу хэлнэ вэ, Жоао, чи шилээ солих хэрэгтэй шүү, буруу хараад байна
Сэл: Тэр аавтайгаа адилхан шүү
Кав: Миний охин гэдэг нь шууд харагдаж байгаа биз дээ
Оск: Бид бараг эхлэх гэж байна
Иза: Хараач, Юка Юка ирж байна.
Оск: Юка минь дээ
Иза: Юка, юу болсон бэ?
Оск: Наадах чинь юу юм бэ? Хэдэн цагт ирж байгаа юм бэ?
Хүү: Би судалгаа хийж байсан
Иза: Юуг судалж байсан юм
Хүү: Судалгаа
Оск: Эрхэмсэг хатагтай, ноёд оо, сайн байна уу, оройн мэнд, би та нарын анхаарлаа түр зуур нааш нь хандуулахыг хүсэж байна. Та бүхэн дахиад жаахан ойртож болох уу?
Лэа: Найз минь, би дээшээ гарна
Найз: Чи хаашаа явж байгаа юм бэ
Лэа: Би Оскарыг үзэхээр явлаа
Иза: Аав аа, хүүхдүүд тоглох гэж байна
Оск: Бяцхан хүүхдүүдэд алга ташилт. Баярлалаа, хатагтай Изабел
Найз: Өнөөдөр ч чи их асуудалтай байх нь дээ. Хоёулаа чамаас нүдээ салгахгүй байна. Чамайг ямар ид шид хийхийг хармаар байна шүү.
Лэа: Өнөөдөр би Леандро Дантас ямар илбэчин гэдгээ харуулах болно
Найз: Илбэчин Леандро Дантас, ойлголоо, одоо эхлэсэн чинь дээр бололтой.Тэр жижиг шувууг хар даа. Энэ ч чамд ахадсан хэтэрхий үзэсгэлэнтэй тоть байна
Оск: Тэднийг хар даа
Хайм:Найрал хөгжимийн хөтөлбөр чинь амжилттай болсонд баяр хүргэе.
Иза: Бүгд алга ташиж байгаа болохоор уу?
Хайм: Зөвхөн тэрнээс болоод биш ээ, тэр жаахан хүүхдүүдийг хар л даа. Тэд үнэхээр гайхалтай байлаа.
Иза: Жаахан хүүхдүүд гайхалтай, бид үүний төлөө хичээж ажилласан. Оскар бид хоёр, одооноос чи үүнийг жаахан ч гэсэн үнэлэх ч юм билүү хэн мэдэх вэ
Хайм: Би энийг үнэ цэнтэй гэж боддог.
Иза: Юу?
Хайм: Энэ юу вэ
Иза: Энэ бол шинэ хумсны будаг ш дээ, Хаймэ, бага зэрэг өөрчилсөн төдий, яачихаад байгаа юм? За, за чамд таалагдаагүй юм байна.
Хайм:Чамд зохихгүй байна хэтэрхий анхаарал татсан өнгө байна.
Иза: Хаймэ, одоо энд хумсны будагны талаар ярилцах цаг биш байна
Хайм: Изабел, чи хаашаа явж байна
Иза: Би хүүхдүүдийг тэврэх гэж байна
Жоао: Би явчихаад ирье.
Хайм: Чи ч бас уу, Жоао, чи хаашаа явж байгаа юм?
Жоа: Би доошоо бууж нэг асуудал шийдэх гэж байна
Хайм: Үдэшлэгийн дундуур ямар ажил байдаг бидээ?
Жоа: Энэ бол миний хувийн асуудал байгаа юм, зүйл, санаа зоволтгүй, дараа нь тайлбарлана
Иза: Та нар ямар сайн байснаа харсан уу? Баяр хүргэе
Охин: Тийм ээ, маш их баярлалаа. .
Иза: Чи аз жаргалтай байна уу? Миний үнсэлт хаана байна вэ?
Сэлэ: Би Изабел болон хүүхдүүдэд баяр хүргэчихээд ирье
Кав: Чи одоо явах гэж байгаа юм уу? Сэлэстэ,.тэнд зөндөө хүмүүс дүүрэн байна. Би чамтай хамт явъя
Сэлэ: Би өөрийгөө энэ олон дунд аваад явчихаж чадна шүү дээ
Кав: Чамайг чадна гэдэгт эргэлзэхгүй байнаа, мангохан минь. Найрал хөгжмийн жижигхэн хүүхдүүдтэй Тиагито маань ч гэсэн танилцахыг хүсч байгаа байлгүй дээ.Тийм биз дээ, Тиагито
Тиа: Тийм ээ
Ант: Ингэж цочих гэж
Лэа: Ийм хөөрхөн охин хүнийг их амархан уруу татдаг гэдгийг чи мэдэх үү?
Ант: Надад найз залуу бий
Лэа: Тийм ээ
Лэа: Тэгээд чамайг ганцааранг чинь орхисон гэж үү?
Ант: Миний бодлоор тэр намайг хайрлахаа больсон байхаа
Лэа: Энэ боломжгүй, чам шиг жижигхэн шувууг ингэж амархан нисгэх ёсгүй дээ
Ант: Тэр намайг өөр бүсгүйгээр сольсон
Лэа: Тийм үү?
Ант: Илүү том хөхтэй бүсгүйгээр солиод намайг орхисон.
Лэа: Би юу хийж байгаагаа мэдээгүй.
Ант: Үнэхээр мэдээгүй гэж үү?
***************
Ант: Нааш ир, явж ээжтэй уулзъя, ээж энэ үдэшлэгийг зохион байгуулсан. Хамт очъё.
Лэа: Би чиний аав ээжийн чинь ажилтан биш болохоор очиж чадахгүй ээ
Ант: Яв л даа. Ямар ч шалтаг хэрэггүй. Хадам ээждээ сайхан харагдахад болно.Нааш ир л дээ
Лэа: Хоёулаа ингэе, эндээс хоёулхнаа явцгаая
Ант: Би чадахгүй, эхлэчихлээ, би зураг авах ёстой гэхдээ буцаад ирнээ.Хүлээж байгаарай, за юу? Хүлээнэ шүү.
Хайм: Жоао, тэгээд чи асуудлаа яаж шийдэв дээ?
Жоа: Хараахан чадаагүй л байна
Хайм: Чи юуны араас яваад байгаа юм?
Жоа: Леандро, та тэрнийг харсан уу?
Хайм: Бурхан минь гэж, яагаад Леандрод санаа зовоод байгаа юм?
Жоа: Би тантай энэ талаар ярихыг хүсэхгүй байна
Хайм: Хэлээдэх
Жоа: Леандро дарсны үйлдвэрээс Өдөр бүр өдрийн хоолны цагаар гараад явдаг.
Хайм:Леандрогийн өдрийн хоолны цаг нь Леандрогийн цаг, энэ чиний асуудал биш
Жоа: Би мэднэ, мэдэж байна, гэхдээ энэ бүхэнд гэр бүлтэй нэг эмэгтэй байгаад байна. Сонс доо, Тэд өдрийн цагаар яг нөхөр нь ажлаа хийж байх хойгуур уулздаг
Хайм: Тэгээд чи энд ямар хамаатай юм бэ
Жоа: Сонин санагдаад байна. Миний толгойд тэр хүн нь хэн болохыг олж мэдмээр санагдаад байна болно. Гэхдээ ер нь бол тэрнийг нь хэн гэдгийг гадарлаж байна.
Төгсөв
Дараагийн ангид
Иза: Би энэ бүхнийг орхиод чамтай хамт байхыг хүсч байна.
Лэа: Тайвшир, ингэж ярьж болохгүй шүү.
****************************
Хайм: Тэрнийг хаашаа явж, хэнтэй уулзаж байна гээд бүгдийг нь мэдэх хэрэгтэй шүү. Юу ч орхиж болохгүй. Чи одооноос эхлээд Изабэлийн сүүдэр шиг байх хэрэгтэй.
Лэа: Би энэ Сэртонд хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй. Хэзээ ч
Ант: Тэгвэл эндээс явцгаая
Back to episodes Go home