Doomed_2

 

Хулгайлагдсан хайр 02

 

Нийт: 48:02

 

Өмнөх ангид

 

Лэа: Миний таашаал авдаг зүйл юу гээч?

Сэлэ: Юу юм?

Лэа: Аюул, эрсдэлтэй алхам хийх

 

Хайм: Өвөө чинь хамгийн хэцүү хэсгийг нь аль хэдийн хийсэн, тэр усан үзмийг суулгаж чадсан. Харин би өргөжүүлсэн. Одоо чиний ээлж.

Ээж: Миний зовж зовж олсон мөнгийг чи үрсэн байх нь ээ, муу өөдгүй новш

Лэа: Тэр бүх ичгүүртэй байдалд намайг оруулчихаад би өөдгүй хүн нь гэж үү?

Ээж: Надтай ярихдаа аятайхан яриарай, би чиний ээж хэвээрээ шүү.

Лэа: Гэхдээ гудамжаар явахад минь хүмүүс хөөх тэрийг хараа нөгөө хэний хүүхэд байна гэж хэлүүлэх ямар гэдгийг мэдэх юм уу,

*****************************************

Ээж: Би мөнгөө авмаар байна

Лэа: Надад тэр мөнгө чинь байхгүй, гэхдээ би төлөхдөө л төлнө. Хүсээд байгаа бол би төлнө. Би өөрөө очиж өгөх болно, тиймээс надаас хол байгаарай.

Иза: Хөгжим таалагдаж байна уу?

Лэа: Хөгжим үү? Маш их таалагдаж байна. Найрал хөгжмийн зохиолч нь агуу маэстро Оскар де Буа гэсэн.

Иза: Өө, ноён Оскар байгаагүй бол эдгээрийн аль нь ч боломжгүй байх байсан. Чи францаар ярьдаг уу? 

Лэа: Жэ ма пэл Леандро, комо саба?/намайг Лэандро гэдэг, та сайн уу/ 

Иза: Ашантэ,/Би сайн байна/ Элизабет.

Лэа: Дарсны мэргэжилтэн

Иза: Дарсны амт заана

Лэа: Лэнгүас

Иза: Бас хэл заана. Ямар гоё юм бэ. Миний хувьд хөгжим гэдэг Бурхан байдаг гэдгийг гэрчлэх шиг санагддаг.

Лэа: Ноён Хаймэ таны хийдэг ажлаар маш их бахархдаг байх тийм үү?

Иза: Хаймэ их завгүй хүн л дээ

Лэа: Таны ажил үнэхээр гайхалтай шүү. Бас та үзэсгэлэнтэй эмэгтэй, хүндэтгэлтэйгээр хэлж байгаа юм шүү.

Иза: Мэхси/баярлала/

*************************************

Кав: За тэгээд юу байна даа, бидний их үгүйлсэн үү?

Эрэг2: Тийм ээ

Кав: Чам шиг менежер байхад бүх зүйл алзахгүй ээ

Эрэг2: Баярлалаа, эрхэм Кавалканти, 30 жил болж байна шүү дээ

Кав: Тэгэхээр чи тэтгэвэрт гарах тухайгаа л хэлэх гээд байна даа?

Эрэг2: Тэтгэвэрийн нас маань болчихлоо шүү дээ, эрхэмээ, амьдарна даа, надад нэг ямаа байгаа, бас бус зүйл хийнэ гэж бодож байгаа

Кав: За ойлголоо доо, нөгөө эмэгтэйгээ Сэлэстэтэй уулз гэж хэлээрэй. Нэрийг нь хэн гэсэн билээ?

Эрэг2: Каролина

Кав: Каролина, найдвартай хүн биз дээ?

Эрэг2: Тийм ээ, тийм, би Каролинаг маш сайн танина.

Кав: Гайхалтай, хаана танилцсан юм бэ дээ?

Эрэг2: Бид хамт байсан юм.

Кав: Аан, тийм үү

Эрэг2: Гэхдээ их олон жилийн өмнө л дөө

Кав: Тэгсэн ч надад Каролина таалагдаад эхлэчихлээ шүү.Танихгүй хүн байснаас таньдаг нэгэн зүгээр шүү дээ.

Эрэг: Нааш ир

Лэа: Энийг авч бай даа, удахгүй ээ, яасан бэ, даргаа

Хайм: Энэ долоо хоногт хоёр дох удаагаа надаас ч Жоаогаас ч зөвшөөрөл авалгүй компаний унаагаар явсан байна.Зөвшөөрөл авч бай, ойлгосон уу?

Лэа: Ойлгож байна, ноёнтоон, гэхдээ ноён Кирос намайг 15 хайрцаг оргилуун дарсны захиалга бэлдээдэх гээд

Хайм: Сайн уу, Антониа, миний санаа зовж байлаа, охин минь, за за, хоёулаа хариад яръя. Би энд арга хэмжээ авнаа, үгүй ээ, зүгээр орхихгүй ээ, би учрыг нь олноо.

Жоа: Юу болсон бэ, Ноён Хаймэ?

Хайм: Антониа энд халууцаад байж сууж чадахгүй найзынхаа машинд суугаад явчихсан байна. Энэ өрөөний кондишн нь ажиллахгүй байсан гэнэ. За за, хийх ажил их байна, явцгаая

Жоа: Та Лэандрод юм хэлэх гэж байсан биш үү

Лэа: Би маш чухал үйлчлүүлэгч байсан гэж учрыг нь тайлбарласан шүү дээ

Жоа: Тэгээд хэн байсан юм?

Лэа: Чухал үйлчлүүлэгчийн эхнэр нь...

Хайм: Дараагийн удаа цалингаас чинь торгож, хөдөлмөрийн дэвтэр дээр чинь бичигдэл хийх болно шүү. Ойлгосон уу?

Лэа: Ойлголоо, эрхэмээ, би тэр үйлчлүүлэгчийн нэрийг нь мэдэхгүй, гэхдээ намайг өөрийн биеэр захиалгыг хүргэж өгөхийг даалгасан. Би дараа нь нэрийг тодруулчихаад хэлнээ

Жоа: За за, яаралтай ачаа буулгах хэрэгтэй байгаа тиймээс тийшээ очиж туслаарай. За юу?

***************************

Сэлэ: Өмнө нь айлд ажиллаж байсан туршлага байгаа юу?

Ээж: Үнэнийг хэлэхэд өмнө нь олон жилийн өмнө айлд ажиллаж байсан, гэхдээ одоо бол өөрийнхөө гэрийн ойр зуурын ажил энэ тэрийг л хийдэг. Индүүдэх, угаах, арчих гээд...

Сэлэ: Чи Сэртоных юм уу?

Ээж: Би энд төрсөн гэхдээ Сан Пауло руу нүүсэн юм. Тэгээд эргээд ирсэн

Сэлэ: Тэнд тийм ч аятай байгаагүй байх нь тийм үү?

Ээж: Хүн тэгээд явсан газартаа эргээд ирдэг юм билээ дээ

Сэлэ: Гэр бүлтэй юу?

Ээж: Нэг хүүтэй, насанд хүрсэн том залуу бий

Сэлэ. Ашгүй дээ, хүүхэд ч үргэлж асуудал болдог шүү, тийм ээ

Сэлэ:Тэгэхээр маргааш эхэлж болно шүү, үргэлж хувцасаа бүрэн өмсөөд, үсээ сайхан самнаж боогоод нүүрээ будахгүй шүү, гал тогооны эзэгтэй чамд бүгдийг нь тайлбарлаад өгнө.

Ээж: За, хатагтай

Сэлэ: За за, тэгвэл маргааш уулзъя, Сэлина

Ээж: Каролина

Сэлэ: Маргааш өглөө 7н цагт

Ээж: Баяртай

Сэлэ: Алив би онгойлгоод өгье

Ээж: Уучилаарай

Сэлэ: Баяртай

Найз: Сайн уу, Франц хөгшин Оскар

Лэа: Ямар сайхан ая вэ

Оск: Баярлалаа.

Лэа: Оскар, чамтай ярих юм байна, сонин юу байна даа?

Найз: Сонин гэвэл чи гол руу явах байсан юм.

Лэа: Нааш ир

Найз: Бид түрүүнээс хойш л ууж байна.

Лэа: Тийм үү? Аливээ, Хосэ Романо, нэг шил вино өгөөч

Эрэг: За за

Лэа: Би эндэхийн бүх хүмүүсийн мөнгийг хамахаар ирлээ

Найз: Чи ч ярихаас цаашгүй дээ

Лэа: Тийм үү?

Найз: Онгироо амьтан,

Лэа: Доошоо уначихлаа

Найз: Өөрөө аваач, би ажилтан биш ш дээ.

Лэа: Хосэ Романо яасан бэ?

Эрэг: Очлоо

Лэа: Хөгжмөө асаачихвал их сайн сан

Эрэг2: Алив, тоглоомондоо анхаарал л даа

Оск: Мал эр: За алив, бооцоогоо тавиарай

Лэа: Оскар, чи эзэгтэйгийнхээ тухай яриач

Оск: Хэн?

Лэа: Хатагтай Изабэл

Оск::  Хатагтай Изабэл уу? Хатагтай Изабэл бол гайхалтай эмэгтэй, сайхан ч эмэгтэй

Лэа: Халуухан юм билээ

Оск: Ярьж байгааг нь, Лэандро энд анх ирээд хэнийг ч таньдаггүй байсан юм шүү дээ

Лэа: Тэр ч чанга эмэгтэй шүү, яг л дээд зэрэглэлийн адуу шг л чанга, хэрвээ миний эмэгтэй байсан бол бараг 3н хүүтэй болчихсон байхгүй юу

Найз: Залуу минь, тэр даргын чинь эхнэр шүү дээ, Лэандро, нөгөөдөх чинь сайхан гээгүй юм уу?

Лэа: Тийм ээ

Найз: Одоо тэгээд хатагтай Изабэл гэж үү?

Лэа: Гэхдээ эмэгтэйчүүдэд зориулсан томъёо байна шүү дээ. Нэгийг нь нөгөөтэй нь харьцуулж үзээд л тооцоо бодоод л дараагийнх руугаа явж байгаа юм шүү дээ Ойлгосон уу?

Найз: Энэ математиктай ийм сайн байсан юм уу?

Оск: За тоглоцгооё оо

Лэа: Эрчүүд над шиг олон эмэгтэй байхгүй болохоороо надад атаархаад байгаа байх л даа

Найз: Дэмий ярихаа больж үз, Лэандро

Лэа: Анхааралтай хар, залуусаа, миний азыг мэдэрч байна уу? За аливээ

Оск: Хаялаа

Найз: Энийг хараачээ

Лэа: Заримдаа ноён Хаймэ үнэхээр дургүй хүргэх юмаа. Тэр миний нүд рүү цоо ширтээд л бүхнийг мэддэг юм шиг аашладаг. Тэр тэнэг араараа тавиулж байхдаа таарсан амьтан. Хөгийн амьтан

Иза: Энэнээс авах уу? Охин минь

Ант: Тэгье

Хайм: Би зүгээр чамайг явах гэж байсан юм бол надад хэлчихгүй яасан юм бэ л гээд байгаа юм шүү дээ. Тэгсэн бол дэмий сандарч гүйхгүй ш дээ

Ант: Ааваа, миний бие тааруу байсан юмаа. Тэгээд таныг удаад байхаар нь би гараад явчихгүй юу.

Хайм: Утгагүй юм, чи өөрөө рүүгээ очихгүй, тэнд сэрүүхэн байсан шүү дээ.

Иза: Яаж адилхан байх вэ дээ, Европт цас орж байгаа харин энд 40 градсын халуун тэгэхээр аймаар байсан байлгүй дээ.

Хайм: Би тэрүүгээр нэг Антониа хаана байна гээд л хайгаад л байсан. Хэн ч хараагүй гээд

Иза: Чи жаахан хүүхэд харж байгаа биш шүү дээ.

Ант: Гэхдээ бүх зүйл төгс, маш мэргэжлийн байсан. Ноён Хаймэ ч мундаг хүн гэдгээ дахин баталж чадлаа.

Хайм: Энэ бүхнийг би чамд л зориулсан юм шүү дээ.Яг үнэндээ чи надаас илүү тэр бизнесийг мэдэж байгаа, болгоомжтой байгаарай даа, Жоао, энэ охин ч бүхнийг захирч, жинхэнэ хичээл заах байх

Жоа: Яг тэрийг л хүсч хүлээж байна даа, хичээлд нь суумаар байна.

Иза: Миний охин, алуун ногоо дөхүүлээд өгөөч

Ант: Халуун байна

Иза: Баярлалаа

Ант: Гар түлэх нь ээ

Иза: За энэ хөлөө, одоо нөгөө хөлөө, болчихлоо, одоо яв даа

Лэа: Би эдний нэг байсан

Иза: Хүн цочоогоод хаячих юм

Лэа: Миний хүүхэд нас хүндхэн өнгөрсөн. Та энэ хүүхдүүдэд ямар их аз жаргал өгч байгаагаа мэдэж байна уу?

Иза: Тэгэж л найдъя

Лэа: Уучилаарай, байна уу?

Сэлэ: Чи намайг бодож байсан уу? Мэдээж би чамайг бодож байлаа. Хоёулхнаа эзэнгүй далайн эрэг дээр

Лэа: Сайхан эерэг л бодол байна. Би жаахан завгүй байна, удахгүй эргээд залгая:

Сэлэ: Хэдээс? Чи залгах юм уу? Хүлээж байя

Лэа: За за, чанга тэврэе.

Сэлэ: Чи энд юу хийж байгаа юм бэ? 

Ээж: Би энд таны индүүдсэн хувцасыг өлгөж байлаа.

Сэлэ: Индүүдсэн гэнээ? Эхлэл чинь таалагдаж байна.

Лэа: Та сэлэх үү?

Иза: Хүүхдүүдийг харж байхгүй бол болохгүй.

Лэа: Тэд зүгээр дээ, хэн ч живэхгүй. Би лав сэллээ. Сэлэхгүй юм биз дээ?

Охин: Одоо миний ээлж

Иза: Хамаг хувцас чинь норчихоор чи яаж дараа нь ажиллах юм?

Лэа: Гэхдээ би өдөр бүр ингэж сэлдэг, ийм цаг агаартай бол хурдан хатна. Сэлэх үү Хэн намайг барих гэж байна даа, намайг бариарай, Хэн ч чадахгүй дээ. Энд хэн хамгийн хурдан бэ. Хэн бэ? Үгүй ээ, үгүй

**********************

Жоа: Сайн уу би орж болох уу

Ант: Болноо, гэхдээ чи аль хэдийн орчихсон байна.

Жоа: Юу болоод байна. Чи ирээд бид хоёр бараг ярилцсангүй. Чи уурлачихаа юу?.Үгүй ээ боль, боль л доо, Антониа

Ант: Ямар нэгэн зүйл хэл л дээ

Жоа: Боль, надад таалагдахгүй байна

Ант: Жаахан инээмсэглэл

Жоа: Болноо, тоглохоо боль, дандаа ингэж байх юм, болно оо Антониа, ингэж болохгүй, хэлээд байна шүү, боль

Ант: Инээмсэглээрэй

Жоа: Надад таалагдахгүй байна, Антониа, зогс, надад онцгүй байна. Чи намайг ийм зүйлд дургүй гэдгийг мэднэ шүү дээ

Ант: Индианчууд камеруудаас зугтдаг гэдгийг чи мэдэх үү. Зураг зүрхийг хулгайлдаг гэдэг

Жоа: Минийхийг хулгайлахыг хүсэж байна уу, тийм үү? Хүсэж байна уу

Ант: Би зүгээр л бичлэг хийж байна

Жоа: Намайг ажиглаж хармаар байна уу

Ант: Би зүгээр л зураг авч байна, Боль, Жоао, би чамд Азейтоныг март гэж хэлсэн

Жоа: Миний сүнсийг аль хэдийн хулгайлсан

Ант: Эндээс зайл, эндээс зайл гэж байна, яг одоо эндээс зайл, зайлаач эндээс

Жоа: Би чиний дуртай үнэртэй усыг түрхсэн

Ант: Эндээс гар

**************************

Иза: Гайхалтай мэргэжилтэнгээс гадна бас хүүхэд саатуулагч юм биз дээ?

Лэа: Би хүүхэд байхаа хэзээ ч больж байгаагүй

Иза: Би сургуулийг хаах ёстой болохоор явлаа.

Лэа: Би чам дээр удахгүй очноо.

Иза: Надтай та гэж харьцаарай

***********************************************

Лэа: Би орж болох уу багш аа

Иза: Мэдээж, чи сургууль дээрээ маш их сахилгагүй хүүхэд байсан байх

Лэа: Тийм ээ, мэдээж тийм байсан. Би одоо ч бага зэрэг хэвээрээ гэж бодож байна. Гэхдээ хэнд ч хэлж болохгүй шүү

Иза: Санаа зоволтгүй дээ, энэ бол бидний нууц

Лэа: Энэ чамд зориулагдсан

Иза: Надад зориулагдсан гэж үү

Лэа: Тан шиг мэдрэмжтэй хүмүүст таалагддаг

Иза: Тийм, гайхалтай юмаа, би чамаас ийм зүйл хүлээж байсангүй шүү.

Лэа: Тэгж хурдан ойлгох гэж бүү яар

Иза: Жоаким Кардосо, би түүнийг хэзээ ч уншиж байгаагүй

Лэа: Фернан Букано, инженер тооцоологч, Оскар Неймарын хамтран ажиллагч

сайн хүн

иза: Нээрээ юу? Би мэдээгүй юм байна.

Лэа: Тэрийг уншаад амьдрал зөвхөн хүсэл тэмүүлэл, эрсдэлд орсон үед л утга учиртай гэдгийг ойлгосон. Танд энэ таалагдана гэж бодож байна

Иза: Тийм ээ, би унших болно

********************

Лэа: Би таны сүнсийг авахыг хүсэхгүй байна. Би таны оршихуйг таны халдашгүй хүнийг хэвээр үлдээх болно. Би зөвхөн энэ таашаалын нэг хэсгийг л хүсэж байна

Таньд хамааралгүй тэр хэсгийг

Хайм: Изабел, юу уншиж байна

Иза: Яруу найргийн ном, Селест надад зээлдүүлсэн

Хайм: Селестэ, Кавалкантигийн сүүдэр, харин нөгөөх нь үргэлж мөрөөдөлдөө умбадаг

Иза: Байж бай, хүлээ

Хайм: Юу болсон бэ, Изабель юу болсон бэ?

Иза: Мэдэхгүй ээ гэнэт толгой эргэчихлээ. Ухаан алдах гэж байгаа юм шиг санагдсан

Хайм: Эмийн нөлөө байж магадгүй гэж бодож байна

Иза: Тэгж байж магадгүй

Хайм: Эмээ ууж байгаа юу?

Иза: Мэдээж би эмээ ууж байгаа, зүгээр л толгой өвдснөөс болсон гэж бодож байна. Нүүрээ угаачихъя тэгээд зүгээр болно.

******************

Сэлэ: Бүхэл шөнө зөвхөн чи бид хоёр

Лэа: Мангуитагийн хаан хаана байна

Сэлэ: Мангуитагийн хаан ажлаар явсан. Бидэнд энэ онцгой үдшийг үлдээсэн.

Лэа: Өгөөмөр их сайн хүн шүү, тийм ээ

Сэлэ: Робертогийн талаар ярихаа болио, тэр бол энд байгаа хамгийн онцгой сайн хүн шүү.

Лэа: Тийм үү

Сэлэ: Леандро

Лэа: Чи норчихсон ирсэн байна

Сэлэ: Тийм ээ, гэхдээ халуухан хэвээрээ

****************

Лэа: Бүх зүйл зүгээр үү?

Эмэг: Тийм ээ баярлалаа

Сэлэ: Сайн уу

Лэа: Сайн уу, хүүд минь шүүс авчраад өгөөч

Хүү: Усан үзмийн

Сэлэ: Усан үзмийн үү

Лэа: Усан үзмийн шүүс үү

Сэлэ: Гуйя

Лэа: Шууд шахсныг уу?

Сэлэ: Боломжтой бол

Лэа: Үргэлж жимсээр нь уудаг байх нь. Би чамд усан үзмийн шүүс авч ирье Тиаго

Өвөө: Өглөөний мэнд

Ант: Сайн байна уу хатагтай

Сэлэ: Сайн уу?

Ант: Өглөөний мэнд

Өвөө: Сайн байцгаана уу

Эрэг: Сайн уу өглөөний мэнд

Ант: Ээж хаана байна, ээж

Өвөө: Сайн уу, бүх зүйл сайн уу?

Кав: Хэн ирснийг хараачээ

Өвөө: Ноён Кавалканти.

Кав: Өглөөний мэнд, таныг энд харах нэр хүндийн хэрэг шүү.

Өвөө: Ямар сайхан угталт вэ

Кав: Ямар сайхан юм бэ, сайхан байна.

Өвөө: Эрхэм хүндэт хатагтай ноёд оо бүгдээрээ ирсэн та бүхэндээмаш ихбаярлалаа. Бид хайрт хань Мариа Инес де Брагагаа дурсан хүндэтгэх гэж энд цугласанд талархаж байна. Түүний хүсэлтээрби бүх найз нөхөд гэр бүлийнхнийг нь цуглуулж байна. Өнөөдрийн энэ өдөр биднийтөлөө бас Сэртоны төлөө хийсэн түүний бүх сайхан зүйлсийг дурсахаар энд ирсэн билээ. Маш их баярлалаа

**********************

Эрэг: Жоао та өөр хэн нэгнийг хүлээж байна уу?

Жоа: Яагаад?

Эмэг: Яагаад гэвэл ноён Хайме хатагтайИзабэл, Антониабүгд аль хэдийн явсан. Хар даа, ямар их хоол вэ

Жоа: Клеонис

Эмэг: Ямар нэгэн зүйл хэрэгтэй юу?

Жоа: Миний тавгийг энд тавиарай

Эмэг: Ноён Хаймэгийн оронд уу?

Жоа: Тийм ээ, миний загалмайлсан эцгийн оронд

Эмэг: За за

************************

Иза: Маш их баярлалаа

Хайм: Изабель энд ирээрэй гуйя

Лэа: Утасаа үз. Маш их баярлалаа

Ант: Тийшээ очлоо

Лин: Би эргэлзэхгүй байна

Ант: Харж байгаарай. Би чамайг өнөөг хүртэл зам дээр намайг хайж ирнэ гээд хүлээж байсан. Алхсаар дөнгөж сая л ирлээ. Сувэ аймшигтай байсан

Лэа: Аан үнэхээр үү

Ант: Тийм ээ

Лэа: Би яарч байсан л даа

Ант: Тэгсэн үү, Чи аавд минь юу хийснээ хэлж болох байсан. Мундаг болохгүй юу, тийм ээ

Лэа: Дахиад үнэнээ хэлэх гэж үү?

Ант: Тийм үү

Лэа: Би чамайг хэлсэн гэж бодсон

Ант: Тэгвэл мэдэж ав

Лэа: Уух юм авах уу?

Ант: Үгүй, би хүсэхгүй байна. Чи надад өртэй

Лэа: Тийм билүү?

Ант: Тийм ээ, би өрөө авнаа.

Сэлэ: Чамайг усан үзмийн тариалангийн газрын ирээдүйн эзэгтэйтэйгээ танилцаад амжсан уу?

Лэа: Тийм ээ бид хэд хоногийн өмнө уулзсан

Сэлэ: Ажилтайгаа үлдье гэвэл Антониад сайн хандаарай даа.

Ант: Гэхдээ нэг их яарахгүй байгаа, тийм ээ, Леандро

Лэа: Гэхдээ би түүнд үргэлж сайхан ханддаг шүү дээ. Европт олон жил болсон хүнээс надад сурах зүйл их байна

Сэлэ: Тэр их эелдэг биш гэж үү, Антониа

Ант: Маш боловсон залуу юм билээ

Лэа: Уучлаарай, би ноён Хаймэ болон ноён Антонио хоёрт миний хэрэг байгаа эсэхийг үзэхээр явлаа.

Ант: За за

Сэлэ: Мэдээж,тэг л дээ

Ант: Бүжиглэцгээе

Лэа: Би чамтай уулзах хэрэгтэй байна. Оройн есөн цаг Парал до Риод, Леандро

**************

Хаймэ Гудамжинд шөнийн цагаар гарч буй дээрмийн асуудалбол засгийн газрын хариуцлага ш дээ.

Үгүй ээ хүү минь

Өвөө: Энэ илүү ноцтой шалтгаантай, бүс нутгийн ядуурал нь бас энэ асуудлын гол шалтгаан болж байн шүү дээ. Тэрнээс гадна бид зөвхөн баялаг бүтээж баяжаад байж болохгүй гэдэгт санал нэгтэй байгаа биз дээ. Ядаж багахан ч гэсэн, тийм биз дээ.

Кав: Ноён Антонио, хөгширснийхөө дараа шударга ёсыг сахиулагч болохоор шийдээ үү. Тэтгэвэрт гарах нь амархан. Цалин баталгаатай

Өвөө: Тийм ээ гэхдээ энд нийгмийн шударга бус байдал нэлээд гүнзгий шингэсэн байна

Кав: Бид юу ч хийж чадахгүй

Өвөө: Би хөгшин биш ээ, би амьд бас идэвхтэй байна

Кав: Гэхдээ би үүнийг танд хэлсэн юм бишээ

Хайм: Та хоёр уу. Тэд бол Сертоно бүс нутгийн хамгийн хөгжилтэй хүмүүс

*************************

Лэа: Гэнэтийн зүйл болсонгэж хэлээд байна ш дээ, Селесте. Гэнэтийн зүйл тохиолддог. Тайвшир энэ бол ертөнцийн төгсгөл биш. Дарсны үйлдвэрийн чухал үйлчлүүлэгчид юмаа. Япон үйлчлүүлэгчид байгаа юмаа

Сэлэ: Үгүй байлгүй дээ. Би тэр үдэшлэг дээр чамайг барьж авахгүйн тулд өөрийгөө арай л гэж барьсан шүү. Би намайг санаагүй гэж үү?

Лэа: Мэдээж, би ч гэсэн чамайг үгүйлсэн

Сэлэ: Үнэхээр  гэж үү?  Хэрвээ чи намайг тэгтлээ үгүйлсэн бол харийн хүмүүсээр намайг солихгүй байсан юм.

Лэа: Энэ бол ажил шүү дээ.

Сэлэ: Би чамайг харахыг хүсэж байна

Лэа: За за, би таслалаа.

Сэлэ: Тэгэхээр чи надад хайргүй юм байна л даа. Каролина, Каролина, замбараагүй байгаахувцасыг цэгцэлээдэх, за юу

Ээж: Миний ээлж дууссан би явах гэж байна.

Сэлэ: Би чамаас асуугаагүй, зүгээр л хий

Ээж: Ямар бүдүүлэг эмэгтэй вэ? Иймэрхүү хүмүүс байх ёсгүй...Хайрт минь, чиний ачаар би өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрч байна. Леандро хайрт минь чамтайгаа хамт байх нь, чиний биеийн халууныг мэдрэх нь, чиний шивнэх дуу хоолой сонсох нь..

Лэа: Галзуураа юу? Би байна, би

Сэлэ: Роберто хайрт минь намайг уучлаарай. Намайг уучлаарай би очиж байна даа. Гэр лүү харьж хийх зүйл байсан юмаа. За, за, уучилаарай, би ч гэсэн чамд хайртай.

Иза: Харин чи галзуурчихсан байна. Би энэ бүхнийг утгагүй гэж хэлэхээр ирлээ

Лэа: Миний нүд рүү хараад хэл дээ, чиний нөхөр чамайг жаргалтай болгодоггүй тийм биз дээ?

Иза: Би явлаа

Лэа: Үгүй ээ, битгий яв, надад нэг л боломж өгчих, чам шиг эмэгтэй хүсэмжит нэгэн байх ёстой. Чи харамсахгүй ээ

Иза: Хэрэггүй ээ, Леандро, хэрэггүй ээ

*********************

Ээж: Энэ эмэгтэй галзуурчихаж миний хүү Леандро энэ азгүй энэ хорон санаатны амраг байх нь ээ, төсөөлж байна уу?

Мэнэ: Каролина, хэрэв ноён Кавалканти үүнийг олж мэдвэл хэцүүднэ дээ

Ээж: Би энд нэг асуудлыг шийдэхээр ирсэн чинь бүр дор асуудалтай тулгарчихлаа

Мэнэ: Леандрог хатаасан мах болгоно. Ноён Кавалканти нохойн хочоороо алдартай. Өвдөж байгаа газарт нь цохих юм бол ямар ч өвдөлт, өрөвдөх сэтгэлгүй болчихдог.

Ээж: Миний хүүд таалагдахгүй байх л даа, гэхдээ би түүний амьдралд оролцохгүй бол болохгүй нь

******************************

Лэа: Чи галзуурчихаа юу, манайд ингэж ирэх ямар хэрэг байгаа юм?

Сэлэ: Тэр чинь хэн юм? Хэн юм бэ

Лэа: Хэн тэр вэ

Сэлэ: Нөгөөх чинь

Лэа: Чи өвчтэй юм уу, ямар нөгөөх?

Сэлэ: Намайг тэнэг хүн шиг бодох хэрэггүй шүү. Чи сая хэнтэй байсан бэ?

Лэа: Би чамд хэлээ биз дээ? Япон хүмүүс ирсэн, тэднийг авч явах ёстой болоод намайг дуудлаа гэж хэлсэн биз дээ.

Сэлэ: Худлаа, Япончууд Жуаотой хамт байсан

Лэа: Селесте

Сэлэ: Энэ хойшлуулшгүй ажилтай болгосон хүн чинь хэн юм?

Лэа: Чи өөрийгөө ямар харагдаж байгааг мэдэж байгаа биз дээ. Орж ярилцъя явцгаая

Сэл: Сонс хүүхэд ээ. ЧиСан Паулод хамгийн царайлаг нь, бүхнийг удирдагч байсан байж магадгүй. Гэхдээ энд би л бүхнийг шийднэ. Тэгэхээр би хүсэх үедээ

маш хөгжилтэй байж чадах ч, үнэхээр хүсэх юм бол бас маш харгис хэрцгий байж чаддаг шүү.

Лэа: Чи их бухимдсан байна, ороод ярилцъя, нааш ир.Чиний юу хүсэж байгааг би мэднэ

Сэлэ: Би худалч хүмүүсийг жигшдэг, болгоомжтой байгаарай даа.

**************************

Лин: Антониа? Би чамайг олчихлоо

Ант: Найз минь, наашаа хүрээд ир

Лин: Нааш ирээ, тийшээ очиж бүжиглэцгээе

Ант: Согтуу байгаа юм уу?

Лин: Найз минь би баяртай байна. Явж бүжиглэе л дээ

Ант: Би одоо чадахгүй. Дараа нь болъё

Лин: Юу болсон бэ. Нөгөө талд юу байгаа юм, нөгөө талд юу байна гэнээ, би харж чадахгүй байна

Ант: Хүмүүсийн хэлдэгээр зөв хүнтэйгээ тааралдах хүртэл тэнэгтэй зугаацаж бай гэж

Лин: Найз минь, тэр тэнэг нь хаана байна?

Ант: Хар даа Лукас, энд байна

Лин: Сайн уу Лукас

Лук: Сайн уу

Лин: Бүжиглэцгээе

Лук: Тэгье

**************

Лэа: Сайн уу, би чам руу залгах гэж байгаад саад болж магадгүй гээд залгаагүй.

Иза: Би өнгөрсөн шөнө болсон явдлын талаар ярихыг хүссэн юм. Би чам руу залгах ёсгүй гэдгийг мэдэж байгаа ч бихэн нэгэнтэй ярих хэрэгтэй байсан юм. Гэтэл надад зөвхөн чи л байна

Лэа: Тайвшир, чи өөрийгөө буруутай гэж бодох хэрэггүй. Чи зүгээр л аз жаргалтай байхыг хүсч байгаа, тэгээд л тэр

Иза: Би чамайг харахыг хүсч байна

Лэа: Би ч бас, өнөөдөр үү?

Иза: Би чадахгүй ээ,Хайме гэртээ байгаа

Лэа: Зүгээрээ, би чамайг хүлээж байна

Иза: Леандро?

Лэа: Яасан?

Иза: Бүх зүйлд маш их баярлалаа

Лэа: Залуу минь, энэ эмэгтэйчүүд нэг шийдвэл хэн ч зогсоох чадахгүй л гэсэн үг. Миний гарт ороод ирлээ дээ.

Найз: Хэцүүхэн эмэгтэй байх тусмаа л чамд таалагдах юмаа

Лэа: Амьдрал бол эрсдэл шүү дээ. Юу ч төлөвлөхгүй өөрийнхөө байх чинь амьдралын үнэ цэнэ. 

Найз: Чи тэгээд хатагтай Селесттэй хамт байгаад байсан одоо хатагтай Изабэлийг аль хэдийн сонирхоод эхлэчихээ юу?

Лэа: Хэлэх ч юм биш

Найз: Тэр хоёр чинь найзууд, чи мэдэж байгаа биз дээ? Хоёулаа сайн найзууд

Лэа: Би мэднэ, гэхдээ хоёуланг нь холивол амттат дарс шиг сайхан

Найз: Тийм үү

Лэа: Тийм ээ, нэг өдөр чи ч бас ингэж болно ш дээ.

Найз: Би бол ингэхгүй, учиртай байнаа

Лэа: Чи тийм ухаантай юм биз дээ?

Найз: Би аюултай байдалд орохгүй.

Лэа: Мэдээж үгүй

Найз: Хэн ирж байгааг хар даа

Лэа: Миний ивээн тэтгэгч

Ант: Сайн уу?

Лэа: Сайн

Найз: Сайн

Ант: Энүүгээр зугаалах уу?

Лэа: Юуны өмнө энэ хүнтэй танилцуулъя. Энэ бол миний хамгийн сайн найзФортунато

Ант: Намайг Антониа гэдэг

Найз: Антониа? Доктор Хаймегийн охин гэж үү?

Лэа: Тийм ээ

Ант: Тэгээд явах уу үгүй юу?

Найз: Би уучихсан.

Лэа: Би чамд нэг зүйл хэлье би хэтэрхий их уусан. Хэрэв би тэнд очвол согтууруулах ундааны хэмжигч намайг мэдчихнэ

Ант: Айгаад байгаа юм уу?

Лэа: Би айж байна уу гэдэг чинь юу гэсэн үг юм?

Ант: Зүгээр л

Найз: Чи тэрнээс айгаад байна уу? За за

Эмэг: Эзэгтэй Изабел?, Изабел эзэгтэй?

Хайм: Изабел?

Иза: Яасан?

Хайм: Леоне чамтай яриад байна. Чи сонсож байна уу

Иза: Уучлаарай Клеонис, юм бодоод сатаарчхаж, юу асуусан юм?

Эмэг: Антониа үдийн хоол идэхээр ирэх үү

Иза: Антониа явчихсан юм уу?

Эмэг: Тийм гарсан

Иза: Мэдээж Антониа явлаа гэсэн, Бурхан минь миний толгой хаана байна аа

Хайм: Изабел энд лав алга байна.

Иза: Антониа усанд сэлнэ, үдийн хоолонд ирэхгүй гэсэн, Леонис Антониагийн тавгийг үлдээчих буцаж ирэхээр нь иднэ биз.

Эмэг: За ойлголоо

******************

Ант: Баруун тийшээ

Лэа: Жаахан хүлээгээрэй, энд жаахан зогсоё, Антониа

Ант: Би уг нь чамайшг энд үлдээх ёстой байсан юм

Лэа:  би чамайг замын голд үлдээсэн болохоор уу? Энэ өшөө авалт юм уу

Ант: Миний аавын найз депутат байсан, тэр өшөө авалт бол хүйтнээр иддэг хоол гэж хэлж байсан. Одоо жинхэнэ жарганаа... Лэандро, тоглохоо боль л доо.. Лэандро, чи гайгүй юу

Лэа: Их муу байна уу?

Ант: Жаахан л

Лэа: Бурхан минь, хамгийн сүүлд жарганаа гэж хэлж байсныг чинь л санаж байна.

Ант: Арай хэтэрчихжээ, уучилаарай.

 

Дараагийн ангид

 

Сэлэ: Нэг тийм адармаатай юмтай орооцолдсон гэх үү дээ

Иза: Ямар юм байдаг билээ?

Сэлэ: Эр хүн

Ант: Уучилаарай,

 

 

Төгсөв

Back to episodes Go home