Shortcomings

Дутагдал

Үргэлжлэл:  01:26:12 мин.

Дүрүүд:

Эр:

Жон               ресепшн

Бен         найруулагч

Рамон    найруулагч

Жин               попкорны худалдагч

Ламонт попкорны худалдагч

Леон              дизайнер

Эм:

Элис              лесби хүүхэн

Мико Хигаси

Отем             попкорны худалдагч

Нина              Элисийн найз хүүхэн

Саша

Мередит       Элисийн найз хүүхэн

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Хатагтай Вон, манайд пентхаус байгаа эсэх талаар асуусанд чинь танд баярлалаа. Би таны өргөдлийг үзлээ, харамсалтай нь надад таалагдсангүй.

Вон:   Таах гээд үз.

Ли:     Байна. Баярлалаа.

Вон:   Би танд мэдэгдэх гэсэн юм, миний нөхөр дөнгөж сая энэ барилгыг худалдаж авсан. Одоо таны цахим шуудангаар дурдсан худалдан авалт хийгдсэнийг баталгаажуулсан захиа ирнэ. Бүх зүйл зохих ёсоор гэдгийг та шалгах байх.

Жон:  Тийм байна, хатагтай Вон.

Вон:   Харин одоо, хэрэв та татгалзахгүй бол, та гадаа хогийг цэвэрлэчихгүй юу?

Жон:  Би одоохон.

Ли:     Төрсөн өдрийн мэнд, хатагтай Вон.

Вон:   Чи аз жаргалыг мөнгөөр худалдаж авдаггүй гэж хэлсэн санагдах юм.

Ли:     Энэ чиний мэдэх хэрэг.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ЭНЭ ЗӨВХӨН ЭХЛЭЛ

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

СОНИ ПИКЧЕРЗ КЛЭССИК, ТОПИК СТУДИОС, ТЭНГО ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ИММИНЕНТ КОЛЛИЖН, РОУДСАЙД АТТРАКШН, ПИКЧЕРЗ ФИЛЬМЗИЙН

ХАМТАРСАН БҮТЭЭЛ

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ДУТАГДАЛ

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мико:    Сайн уу, залуус аа.

Эр:      Мико. Янзтай.

Рам:   Мико.

Мико:    Рамон, сайн уу.

Рам:   Сайн уу. Сайн бүтээл боллоо. 

Мико:    Баярлалаа.

Рам:   Хүмүүс ээ, би та нарыг гайхалтай хамтран зохион байгуулагчдын нэг Мико Хигаситай танилцуулмаар байна.

Мико:    Сайн уу, залуус аа.

Эр:      Сайн уу.

Мико:    Өө, энэ миний найз залуу Бен.

Рам:   Өө, Мико надад чамайг найруулагч гэж хэлсэн. Чи юу бодож байна?

Бен:   Үнэхээр сайхан арга хэмжээ боллоо гэж би бодсон.

Рам:   Санал нэг. Студи үзүүлэхийг бидэнд зөвшөөрсөн нь итгэмээргүй юм. Энэ гайхмаар биш гэж үү?

Мико:    Тийм ээ.

Бен:   Тийм шүү.

Эм:     Мико. Баяр хүргэе.

Мико:    Галзуурмаар юм.

Эм:     Сайн уу, сонин юу байна?

Рам:   Сонсооч, жаахан гял цал болсныг би мэднэ. Гэхдээ энэ бидний кино, тийм ээ? Энэ бол бид, тийм ээ?

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ДУТАГДАЛ

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мико:    Тэгээд чи юу бодож байна?

Бен:   Тэгэхээр, хатагтай Хигаши, энэ киног сайтар эргэцүүлсний дараа чамд харамсалтайгаар мэдэгдэхэд, надад таалагдсангүй.

Мико:    Ойлгомжтой. За яахав, би мэднэ ээ, мэднэ. Бид нийгэмлэг учраас бидний тусгалыг харахыг эртнээс хүсдэг байсан...

Бен:   Эд баялаг, материаллаг үзлээр дамжуулан зөвтгөх тухай капиталист уран зөгнөлийг алдаршуулсан тансаг, яруу тод романтик инээдмийн кино юу?

Мико:    Ойлголоо! Чи үүнийг өөрийнхөө снобист баримтлалд авталгүйгээр дүгнэнэ гэж би бодсон.

Бен:   Бид саяхан танилцсан уу?

Мико:    Сонс, сэтгэгдэлүүд үнэхээр гайхалтай, энэ кино хит болно, энэ л түүнийг гайхамшиг болгоно.

Бен:   Хөөх.

Мико:    Өө, бурхан минь. Энэ тоглоом өөрчлөгч, ойлгосон уу? Харин одоо чи, эсвэл өөр нэг ази-америкийн найруулагч өөрийн хэв маягаар, өөртөө илүү таалагдсан, тун дажгүй, уран сайхны ч юм уу, нэг тиймэрхүү кино хийхийг хүсч, гэнэт санхүүжилт авангуутаа түүний замыг нь цэвэрлэсэн энэ хит кинонд өвдөг сөхрөх болно.

Бен:   Кинонд жинхэнэ дүр байгаагүй. Жинхэнэ дүр гэж юу вэ? Хүн, алдаа дутагдалынхаа хамт.

Мико:    Ойлголоо, тэгвэл яг чам шиг уу?

Бен:   Тийм ээ, яг над шиг. Би чиний тухай, эсвэл наадмыг яриагүй. Би ердөө л чиний асуусан киноны тухай санал бодлоо илэрхийлж байна.

Мико:    Чи ядаж л Рамонд худлаа хэлэх байсан. Тэр биднээс хэр таалагдсан тухай асуухад чиний хувирсан тэр царайг юу гэхэв? 

Бен:   Юу? Би түүнд үнэнийг л хэлсэн. Энэ юу нь буруу гэж?

Мико:    Шүүмжилдэг чи хэн юм бэ?

Бен:   Энэ юу гэсэн үг юм?

Мико:    Намайг уучлаарай. Энэ... Сонс, хэрэв чамд кино таалагдаагүй бол сүртэй юм биш. Би ойлгохгүй юм бол чамд яагаад хэрэгтэй...

Бен:   Яагаад гэхээр, киноны баатрууд өөрсдийнх нь нийгэмлэгийнх учраас ухаан нь самуурч байгаа танхим дүүрэн үзэгчдийг харах бөөн дарамт.

Мико:    Тэдэнд үнэхээр таалагдсан бол яах вэ?

Бен:   Энэ илүү хямраах байсан.

Мико:    Энэ арай хэтрэнэ.

Бен:   Эсвэл зүгээр л миний зөв байх, Мико.

Мико:    Чиний зөв биш.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Надад одоо ч ичгүүртэй санагдаад байна.

Элис:  Нээрэн үү? Сайн болсон гэнэ лээ.

Бен:   Театрт бүх хүмүүс галзуу юм шиг болсон Надад Би.Ти.Эс-ийн тоглолт шиг санагдсан. 

Элис:  Мико чиний гүн гүнзгий шүүмжлэлд талархсан байх даа.

Бен:   Бид хамт байсан зургаан жилд Мико энэ улс төр, нийгэмлэг энэ тэр балай юм ер сонирхдоггүй байсан.

Нина: Цацагт хяруултай сэндвич, дүүпүүтэй шарсан блинчик.

Элис:  Энэ минийх.

Бен:   Заваан юм.

Элис:  Би идээд үзье. Чиний унжуулсан үс надад таалагдлаа.

Нина: Нээрэн үү?

Элис:  Эклектик.

Нина: Би яагаад ч юм урд орой нэг сайн ууж, дараа нь өөрөө үсээ тайрмаар санагдсан юм. Би үүнийгээ засна аа.

Элис:  Үгүй ээ, тэгэх хэрэггүй.

Бен:   Надад...?

Элис:  Чи минийхийг тайраад өгөх юм уу? Тэгшлэх болчихоод байгаа юм.

Бен:   Уучлаарай, болох уу...?

Нина: Эхлээд уугаад...

Бен:   Кетчуп! Би жаахан кетчуп авч болох уу?

Нина: Болно оо. Би дахиад аваад ирье. Хэрэв чамд дахиад өөр юм хэрэгтэй бол надад хэлээрэй. Би аваад ирнэ.

Элис:  Тэгнэ ээ. Мэдээж. Тэр улс төртэй зууралдаж л байг. Чи яагаад гоморхоод байгааг би ойлгохгүй байна.

Бен:   Энэ тийм биш. Энэ моод учраас л тэр сонирхоод байгаа юм.

Элис:  Хэрэв чи гэнэт Алабамад сэрсэн бол сэдвээ өөрчлөх байсан.

Бен:   Би арван жилд бараг цорын ганц цагаан арьст биш сурагч байсан. Би чамд цомог үзүүлсэн дээ. Энэ яг мормонуудын загварын агентлаг шиг.

Элис:  Чи арьсны өнгөөр ялгаварлахыг огт мэдрээгүй юу?

Бен:   Мэдэрсэн, гэхдээ би ази хүн болохоор нь биш.

Элис:  Чиний төрөлхийн муухай аашнаас болсон.

Бен:   Яг үнэн. Би адгийн амьтан гэдэг статустай болсон.

Элис:  1-р курсэд бүх хүмүүсийг арьсны үзэлт гэж боддог залуу байсныг санаж байна уу? Чи түүний эсрэг дүр.

Эм:     За. Баярлалаа.

Эм:     За, энэ.

Элис:  Бурхан минь, чамайг мэдэхэд амархан.     

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр /Тв/: Нэгэнт чи энэ дээвэр дор амьдардаг учраас чамд хэлсэн болгоныг хийх болно.

Мико:    Хөөе, орой болж.

Бен:   Тийм ээ.

Мико:    Чи хурдхан орондоо орохгүй юу?

Бен:   Би тэгтлээ ядраагүй байна. Би өнөөдөр унтсан.

Мико:    Яахав, бид шууд унтах албаггүй л дээ.

Бен:   Тийм ээ, би удахгүй очно. Надад шалгах ёстой хоёр диск байгаа юм.

Мико:    За, за.

Эр /Тв/: Гэхдээ тэд театрыг галдан шатаагчдыг олоогүй л байна.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Лам:  Чи сонссон уу? “Цасан дундуур” кино “Вилли Вонки”-ийн үргэлжлэл гэдгийг?

Жин:  Мэднэ ээ. Би Реддитэд үзсэн.

Лам:  Чи үзсэн юм уу?

Жин:  Янзтай байсан.

Лам:  Эд Харрис чинь Чарли...

Отем: Сайн уу.

Жин:  Сайн уу.

Лам:  Сайн уу.

Отем: Би энд ажлын зараар ирлээ.

Жин:  Мөн. Мөн  

Отем: Би ярилцах боломжтой дарга дарга, эсвэ өөр хүн байна уу?

Лам:  Тэр дээр байгаа.

Отем: Хүн байна уу?

Бен:   За.

Отем: Доор байгаа залуус ажлын талаар чамтай ярилцаж болно гэсэн.

Бен.   Тийм ээ. Тийм. Суугаач.  

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жин:  Болзоо хэр болов?

Лам:  Яахав дээ л.

Жин:  Тэр чиний эрхтэнийг харсан уу?

Лам:  Хараахан үгүй. Би түүнд эхлээд түүний тухай ярьж өгнө.

Эр /кадрын цаана/:  ....зуушны мухлагийн нөгөө талд нь. Дуртай үедээ...

Бен:   Асуулт!

Жин:  Чи юу сонирходог вэ?

Отем: Аа... дахиад сайн уу. Юу...

Бен:   Энэ Жин, харин тэр Ламонт.

Лам:  Сайн уу.

Бен:   Залуус аа, энэ Отем. Тэр амралтын өдрүүдэд эхлэнэ, тиймээс хүсэх юм...

Жин:  Кино. Ямар нь таалагддаг вэ, хонгор оо?

Бен:   Хонгор гэх хэрэггүй.  

Жин:  Надад төрөлжсөн зохиолчид таалагддаг. Өөрөөр, жинхэнэ найруулагчид, тэд...

Лам:  Тэр Кристофер Ноланы фэн, тэр тэгж хэлэх гэсэн юм.

Жин:  Товчхон хэллээ, гэхдээ, тэгсэн ч гэлээ...

Лам:  Би алдартай кинонуудад дуртай. Пон Жун Хо, Рубен Эстлунд, Селин Шьямма.

Жин:  Шал тэнэг.

Лам:  Түүнийг тоох хэрэггүй.

Жин:  Утгагүй.

Лам:  Чи намайг түүнтэй яриулаач.

Бен:   Залуус аа! Түүнийг ажиллаж эхлэхээс нь өмнө айлгахгүй байцгаая. Тиймээс, ажилдаа орцгоо. Бид удахгүй онгойно. Ойлгосон уу? Уучлаарай.

Отем: Зүгээр.

Лам:  Чиний тэр бүх Марвелууд...

Жин:  Юу нь муу байгаа юм?

Лам:  Тэд сэдэл өгдөггүй.

Жин:  Шинэ Хүн аалзтай хэн ч эн тэнцэхгүй, за юу?

Лам:  Би Рэймийн кинонуудад дуртай.

Бен:   Би дэндүү олон юм тайлбрлах хэрэгггүй байх. Энэ бидэнд хэрэггүй гэж бодож байна. Ердөө л тасалбарууд борлуулж, учраа олохгүй байгаа хөгшчүүлийн асуултанд хариулна, тиймээс...

Отем: Надад таалагдаж байна.

Бен:   Тиймээ. Мөн манайд жижигхэн ажиглалтын камер тэр дээр байдгийг би сануулах ёстой байх. Урд нь бидэнд мөнгөтэй холбоотой асуудал байсан, тиймээс...   

Отем: Хэн намайг ажиглаж болж байна? Чи юу?

Бен:   Тийм ээ, уучлаарай. Ихэвчлэн эзэмшигчид нь үүнийг хийдэг юм.

Отем: Үгүй ээ, хэн нэгэн намайг ажиглаж байвал би дуртай байна. Миний сэтгэл зүйч эмч намайг эрхтэнээ харуулах хандлага нь давамгайлдаг гэж хэлдэг.

Бен:   Өө....

Отем: Чи миний шоуг нэг ирж үзэх хэрэгтэй. Би гүйцэтгэлийн урлаг, аман яриа зэргээр дагнасан нэгдлийн нэг хэсэг нь.

Бен:   Гайхалтай.

Отем: Би мэдэхгүй юм. Би чиний хувьд хэтэрхий хачин байж мэднэ.

Бен:   Надад яагаад хачин байх юм? Өө... уучлаарай. Одоохон.

Отем: Тэг ээ. 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Чи энд юу хийж яваа юм?

Мико:    Би 4-р гудамжинд өдрийн хоол идээд, чамд ч бас идэх юм авлаа.

Бен:   Хэнтэй? Би бүр гоёчихож.

Мико:    Зөвхөн Линг, Рамон, бас бусад наадамд оролцогчид. Май, хөрөхөөс нь өмнө идээрэй.

Бен:   Баярлалаа. Би нэг цаг гэхэд гэртээ харина.

Мико:    Ойлголоо. Би унтахгүй байхыг хичээе.         

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Инээдтэй гэвэл, үнэндээ Ламонтын зөв. Жины дуртай кинонууд нь бараг бүгд Дисней+ байдаг.

Мико:    Чи тоглоогүй биз?

Бен:   Түүнийг оролдлогынх төлөө буруутгаж болохгүй.

Мико:    Бурхан минь, бүгд шинэ хүүхэнд хөл алдаад л, тийм ээ?

Бен:   Бүгд гэдэг нь?

Мико:    Би түүнийг харсан. Бен, би чамайг ямар загвартайг мэднэ.

Бен:   Юу? Надад загвар байхгүй. Надад байдаггүй.

Мико:    Тэгвэл чи биднийг яагаад танилцуулаагүй юм?

Бен:   Учир нь, чамаас ялгаатай нь би чамайг миний ажилчидтай харьцах зовлонгоос ангижруулахыг хүсдэг.

Мико:    Чи намайг Жин, аймаар кино механикч залуу Ламонт хоёртой танилцуулсан.

Бен:   Ойлголоо, ойлголоо. Чи анхаарал хүсдэг хипстер хүүхэн сонирхоно гэж би үнэндээ мэдээгүй, гэхдээ, хэрэв чи үнэхээр хүсээд...

Мико:    Өө, хэтрүүлэх хэрэггүй, Бен. Чи ямар бүтэлгүйг би мэднэ.

Бен:   Тэнгэр минь. Чи намайг үнэлэх ёстой.

Мико:    Үгүй. Би тэгж чадахгүй.

Бен:   Эй, эй, эй. Миний загвар ямарыг чи мэдэх үү? Энэ чи. Чи бүр өөдгүй загнаж байсан ч гэсэн.

Мико:    Амаа тат. Тэгж яривал чи өөдгүй амьтан.

Бен:   Би тийм л хүн.

Мико:    Өдөр болгон.

Бен:   Тийм болоод бид хамт ажилладаг, хоёулаа өөдгүй амьтад.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ДУУСАШГҮЙ ТААВРУУД

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Ээлжит үеэл нөхөрт гарах бүрт миний аав ээж над руу хачирхаж хардаг юм, тиймээс үүнд чинь баярлалаа.

Бен:   Чиний үргэлжилсэн хачин таавруудад оролцохыг би нэр төрийн хэрэг гэж үзнэ.

Элис:  Тэд их баяртай байгаа. Би тэр хоёрт чиний тухай хэлсэн чинь тэд аргаа ташилцаж, уруулаараа үнсэлцсэн. Надад хачин санагдсан. Миний докторын зэрэг тэднийг хангалттай баярлуулах байх гэж бодсон чинь үгүй юм байна.

Бен:   Чиний зураг яагаад жаазанд байгаа юм?

Элис:  Учир би түүнд дурласан. Аа... чи нэрээ Тагава гэж хэлээд хэрэггүй байх. Миний өвөө ирнэ. Солонгос нь. Хятадад нь бурхан болсон.

Бен:   Тэгээд?

Элис:  “Дэлхийн 2-р дайн” гэдэг үг чамд юу ч сануулахгүй байна уу?

Бен:   Яг үнэн. Саналаа.  

Элис:  Гойд юмгүй. Зүгээр л чиний хүмүүс солонгост бүгдийг нь хүчиндэж, дээрэмдсэн.   

Бен:   Тэд миний хүмүүс биш байсан, ойлгов уу? Тийм зүйл болоход миний хүмүүс хоёр үеийн турш америкт амьдарсан. Миний хүмүүс дүрвэгсэдийн лагерьт хоригдож байсан.

Элис:  Минийхээр, “хорих лагерь” гэж хэлсэн нь дээр. “Дүрвэгсэд” гэхээр ойлгомжгүй.

Бен:   Тийм ээ. Чи одоо намайг болиулмаар байна уу?

Элис:  Ном унш. Явцгаая. Бид хоцрох нь.

Бен:   Өө, чи эрт очмоор байна уу? Бас хүмүүс намайг үргэлж солонгос гэж андуурдаг.

Элис:  Чи мөрөөдөв өө. Тэд намайг солонгос хүүхэнтэй биш, япон залуутай байгаагаар харахыг илүүд үзнэ.  

Бен:   Өөрөөр, лесби нарт хүчиндэгчид, дээрэмдэгчид тохирно гэж чи хэлж байна уу?

Элис:  Лесби нарт юу ч байсан тохирно.

Ээж:   Элис!

Элис:  Сайн уу, ээжээ. Сайн уу, аав аа.  

Ээж:   Ашгүй нэг бид чиний нууцлаг залуутай танилцах нь, тийм үү?

Элис:  Тийм ээ, аа... Тийм ээ. Бүгдээрээ танилц, энэ Бен. Бен Парк.

Аав:   Сайн уу, Бен.

Бен:   Сайн уу.

Аав:   Бурханд талархая.

Бен:   Тийм ээ. Яг үнэн.

Ээж:   Элиса чамайг залуучуудын пастор гэж хэлсэн.

Бен:   Тийм ээ. Тийм ээ, би мөн.

Элис:  Танилц, энэ миний...

Бен:   Танилцсандаа баяртай байна, эрхэм ээ.

Ээж:   Дотогшоо орцгооё.  

Элис:  Тэгье ээ, бид удахгүй яваад орно.

Бен:   Өвөө чинь яасан юм бол?

Элис:  Чөтгөр гэж. Хэн мэдлээ.

Бен:   Яасан? Би япон учраас уу, эсвэл чи лесби болохоор уу?

Элис:  Дуугай бол.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мико:    Хөөе, би чамтай түрхэн ярилцаж болох уу? Би өнөөдөр чиний компьютерийг ашиглах хэрэгтэй болоод...

Бен:   Чиний компьютер яасан юм?

Мико:    Би ажил дээрээ мартчихсан. Чи дэлгэц дээр хэдэн хуудас нээгээд орхисон байна лээ.

Бен:   Өө, бурхан минь. Намайг хакердсан байна. Үүнээс болж сүр бадруулахгүй байцгаая. Хэрэв энэ тэгтлээ их санааг чинь зовоосон...

Мико:    Миний санааг зовоосон юм гэвэл Бен, энэ бүх бүсгүйчүүд бүгд цагаан арьст.   

Бен:   Ийм учиртай байсан юм уу?

Мико:    Ийм учиртай байсан юм.

Бен:   Энэ худлаа зүйл. Янз бүрийн зэрэглэл байдаг. Тиймээс, хэрэв чи ямар нэг тодорхой юм хайж байвал чи...

Мико:    Энэ инээдэм биш, Бен. 

Бен:   Энэ бодит байдлаас ялгарах ёстой, ойлгосон уу? Ердөө л энэ. Жишээ нь, хэрэв чи эзэнгүй арал дээр үлдвэл чи нар, элс мөрөөдөж суухгүй, тийм үү?

Мико:    Эзэнгүй арал дээр очоод чиний мэдрэх зүйл энэ үү?

Бен:   Учир нь гэвэл, нар, элс сайхан зүйл...

Мико:    Энэ намайг яагаад гомдоож болохыг чи бодож үзсэн үү? Чи барууны хэвлэл мэдээллийн гоо сайхны үзэл сурталд автсан юм шиг л байдаг, гэтэл чи намайг сонгосон.

Бен:   Мико, чи үүнийг улс төржүүлэхгүй байж болох уу? Би тэгээгүй.

Мико:    Биднийг гарах үед чи хэнийг ширтэж байсныг би харсан, Бен. Үргэлж нөгөө л цагаан хүүхнүүд....

Бен:   Боллоо! Хөөх! Чиний зөв! Магадгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ямар нэг хорон хуйвалдаан миний тархийг угааж, шаргал үст, цэнхэр нүдэт бүсгүйчүүд сэтгэл татам гэж итгүүлсэн байх. Бодвол би Марго Роббиг ой гутмаар гэж бодох ёстой байх. Гэхдээ би яагаад ч юм хууртаж итгэсэн....

Мико:    Чи бол эргүү ухна.

Бен:   Чи яагаад үүнийг ингэтэл нь хөөрөгдөөд байгаа юм? Би чамайг хуурсан юм санагдахгүй байна.

Мико:    Чи итгэлтэй байна ууе

Бен:   Өө, харав уу? Чи жинхэнэ галзуу хүүхэн! Энэ ямар новш нь вэ?

Мико:    Энэ чиний үргэлж хийдэг тэр зүйл. Чи тэнэг юм шиг аашилчихаад, дараа нь би энэ ярихаар чи уурладаг.

Бен:   Би яагаад уурладаг гэхээр, чи миний тухай үргэлж муугаар бодно, дараа нь дэмий юмнаас болж солиотой юм шиг аашилдаг.   

Мико:    Дэмий юм биш. Бас би солиотой юм шиг аашилдаггүй, тиймээс наад новшийн үгээ хэлэхээ боль!

Бен:   Харав уу? Чи сая миний бодсоныг нотлочихлоо.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Сайн уу, урд оройн тухайд....

Мико:    Зүгээр ээ, энэ тухайд санаа зоволтгүй. Миний бодлоор, хоёулаа тохиролцож...

Мико:    Кофе бэлэн.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жин:  Төвөг удсанд уучлаарай.

Бен:   Бурхан минь, Жин. Чи над руу зүгээр л ингээд ороод ирж болохгүй.

Жин:  Яаралтай нөхцөл байдал гараагүй бол болно л доо. Гэвч одоо бидэнд асуудал гарчихлаа. Отем заавал явж бурито авчрах ёстой гэж үзээд байна. Харин би явж түүнийг орловол Ламонтыг лангууны ард ганцааранг нь үлдээх хэрэгтэй болно.

Бен:   Жин. Ламонт хэдхэн хором үүнийг зохицуулж чадна гэж би итгэж байна. Ойлгосон уу?

Жин:  Сонирхолтой л юм.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Чи хаанаас гараад ирэв?

Эм:     Чамд ямар хамаатай юм?

Эр:      Чи энд ирэхээс өмнө хаана амьдарч байсан бэ?

Эр:      Сокорро.

Эр:      Макдональд.

Эр:      Өө, тийм ээ.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Бид газар хөдлөлтийн дахин төлөвлөлтийн нөхдүүдэд театрыг шалгуулах ёстой, мөн бид үүнд мөнгө төлнө.

Мико:    Ядаргаатай юм. Чи миний хүсэлтээ өгсөн дадлагын ажлыг санаж байна уу?

Бен:   Ямар?

Мико:    Яагаав, Ази америкийн киноны бие даасан хүрээлэн?

Бен:   Магадгүй ээ. Тэгээд юу гэж?

Мико:    Би ашгүй нэг тэднээс хариу авсан, би орохоор болсон.

Бен:   Нээрэн үү?

Мико:    Тийм ээ.

Бен:   Энэ сайн хэрэг, тийм үү?

Мико:    Тийм ээ.

Бен:   Энэ юу гэсэн үг вэ? Чи хэзээнээс эхлэх юм?

Мико:    Тэгэхээр... хамаг учир нь тэр Нью-Йоркод байдаг.

Бен:   Мөөн, чи надад энэ тухай огт хэлээгүй.

Мико:    Би хэлсэн. Энэ гурван сарын хөтөлбөр, тиймээс би...

Бен:   3 сар аа? Чи надаар тоглоод байна уу?

Мико:    Би мэднэ, гэхдээ энэ гайхалтай боломж. Би үнэхээр баярлаж байгаа.

Бен:   Энэ Нью-Йоркт учраас л гайхамшигтай боломж юм шиг санагдаж байгаа.

Мико:    Тийм ээ, би яагаад үүнийг хиймээр байгаа шалтгааны нэг хэсэг нь энэ.

Бен:    Надад итгэ, Нью-Йоркийг хэтэрхий үнэлээд байна. Тэнд бүгдийг өөрчилсөн.

Мико:    Чи тэнд хэдэн удаа очиж үзсэн бэ? 

Бен:   Бид түр саатсаныг тооцох уу?

Мико:    Үгүй ээ.

Бен:   Сонс, энэ хамаагүй. Надад 3 сараар Нью-Йорк явах ямар ч арга байхгүй, ойлгов уу?

Мико:    Би чамаас үүнийг гуйгаагүй. 

Бен:   Юу?

Элис:  Тэгээд, энэ юу гэсэн үг вэ? Та хоёр салсан юм уу?

Бен:   Бид хоёр жаахан завсарлаг авч байгаа. Энэ түүний хэлсэн үг.

Элис:  Хөөх. Тэр хэзээ явах вэ?

Бен:   Пүрэвт. Харин одоо би түүнийг дэмжих, энэ тэр ажилтай болсон.

Элис:  Чи юу? Дэмжигч ээ? Үнэндээ энэ чиний хийх ажил биш. Эсвэл энэ сорилт юм уу? Чи өөрийг нь ятгаасай гэж тэр хүсч байж мэднэ.

Бен:   Тийм ээ. Гэхдээ, би түүнийг дэмжиж байгаа хүний хувьд... түүний мөрөөдлийг нураана.   

Элис:  Тийм ээ. Чи ямар ч тохиолдолд өнгөрсөн. За, за, энэ хөгжилтэй байлаа. Нина, чи биднээс шарсан төмсний мөнгө авсангүй.

Нина: Би та нарын шарсан төмсний үнийг тооцохгүй.

Элис:  Яагаад тэр вэ?

Нина: Чи мэднэ.

Элис:  Чи намайг хөөрхөн гэж бодсон уу?

Бен:   Догь. Догь.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Мөн чи аавдаа би дахиад л түрээсийн мөнгөө хоцроож магадгүйг хэлж чадах уу?

Мико:    Аа, зүгээр. Тэр энэ тухай бодох ч сөхөөгүй байгаа.

Бен:   Янзтай.

Мико:    Чи намайг заавал хүргэж өгөх албаггүй.

Бен:   Үгүй ээ. Би хүсч байна. Нааш нь. Надад наадахаа өгчих.

Мико:    Чи хэсэг зуур нам гүм, тайван байна гэхээс баярлаж байгаа даа. 

Бен:   Тийм ээ. Магадгүй.

Мико:    Энэ чамд л сайн гэж би бодох юм.

Бен:   Хөөе. Би дадлагад чинь ердөө ч баяр хүргэж байгаагүй санагдах юм. Чи үүндээ жаргалтай байгаад би баяртай байна, гэхдээ би чамайг санах болно.

Мико:    Ердөө хэдхэн сар. Чамд дахиад гоонь эр байх таалагдана.

Бен:   Тийм ээ, магадгүй би буцаад бичих ажилдаа орох байх.

Мико:    Тийм ээ.

Бен:   Төвхнөсний дараа надад мэдэгдээрэй, харин би хааяа амралтын өдрүүд яаж очихоо бодъё. 

Мико:    Тийм ээ. 

Бен:   Хөөе, хөөе, хөөе! Яаж байна аа? Энэ муу новш сая намайг яаж шахахыг чи харсан уу?

Мико:    Тайвшир.

Бен:   Эд нар бол Хейворд дахь том байшиндаа, эсвэл өөр хаа амьдарч байгаа газраа даварч сурсан муусайн юмнууд, новш гэж! Энэ бол: “Замаас зайл, новшоо” гэсэн үг. Гар урлал руугаа буцаад...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Сайн уу.

Элис:  Тэр үнэхээр явчихсан уу?

Бен:   Тийм ээ. Тийм, би сая л орж ирлээ.

Элис:  Тэгээд, одоо яах гэж байна? Хүзүүндээ олс углачихаад сандал дээр зогсож байна уу?

Бен:   Үгүй ээ. Үгүй.

Элис:  Бен, би чам руу дараа залгаж болох уу?

Бен:   Би таах гээд үзье. Зөөгч хүүхэн. Амжил хүсье.

Элис:  Надад хэрэгтэй юм чинь энэ.

Бен:   Хөөе, түүнд кетчуп байна уу, чи асуугаад өгөөч.

Элис:  За, за, зайлж үз. Баяртай.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мессеж:      

- Сайн уу, Отем, чиний тоглолт хэзээ болохыг би мэдэх гэсэн юм.

- Уучлаарай, энэ хэн бэ?

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ПАНКИЙН МЭДРЭМЖ     

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Отем: Дараагийн үзүүлбэр “Орогнол” нэртэй. Энэ цагаачлалын тухай. 3, 2, 1.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Отем: Нээрэн үү? Энэ бүх хугацаанд би: “Тэр биднийг үзэн ядна” гэж бодож байсан.

Бен:   Үгүй ээ, үгүй. Би бүр алмайрсан. Энэ нь гүйцэтгэлийн урлаг, туршилтын хөгжим хоёрыг хослуулсан мэт байсан.

Эр:      Баяртай, Отем.

Отем: Баяртай, Колорадын хэмнэл ээ.

Бен:   Сайхан тоглоллоо.

Отем: Сайн байлаа.

Бен:   Гайхалтай.

Отем: Тийм ээ, бид орчин үеийн биеэр хийх бүжиг, чөлөөт жазз хөгжмийн импровизацийг хослуулж, панк мэдрэмжтэй болгохыг хичээж байгаа.

Бен:   Яг үнэн. Юу гээч, үнэнээ хэлэхэд, би юу хүлээж байгаагаа үнэхээр мэдээгүй, гэтэл энэ гайхалтай байлаа.

Отем: Энэ үнэхээр сайхан болсон.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Бидний суудаг газрын юу нь болохгүй болов?

Элис:  Үгүй ээ, би зүгээр л өөр газар ормоор санагдаад. Дээр нь би Жи Хон гэдэг залууг танина. Тэр энд ажилладаг юм, тэр бидэнд хөнгөлөлт үзүүлнэ. Бас би нөгөө зөөгч хүүхнээс бултах гэж хичээж байна.      

Бен:   Яагаад? Би та хоёрыг найдвартай нийлэх нь гэж бодсон.

Элис:  Тэр хэтэрхий их наалдаж эхэлсэн. Би тэгж чаддаггүйг чи мэднэ.

Бен:   Чамд асуудал гарчээ.

Элис:  Яагаад гэхээр би чам шиг цуврал моногамист биш болохоор уу?

Бен:   Тэр хуучны би байсан.

Элис:  Тийм ээ. Мико тэнд, Нью-Йоркт сэлгүүцэж байх хооронд би түүнийг санаж, хийх юмгүй сууна гэж чи бодож байна уу?

Элис:  Хүлээ. Та хоёр салаагүй гэж чи надад хэлсэн санагдах юм.

Бен:   Бид хоёр жаахан завсарлага авсан. Энэ чамд яагаад ийм ойлгомжгүй байгааг би ойлгохгүй байна. Миний хэлэх гэсэн юм бол гэрт муурын эзгүйд хулгана жаргалтай.

Элис:  Хулгана жаргалтай. Өөртэйгөө хамт байх.

Бен:   Би хэдийн өөр хүнтэй уулзсан гэж чамд хэлбэл яахав?

Элис:  Байзаарай, юу?

Бен:   Тийм ээ.

Элис:  Хэнтэй?

Бен:   Отем. Тэр...

Элис:  Кино театрын хүүхэн үү? Ёо! Тэр хэдэн настай вэ?

Бен:   23, 24, 25. Магадгүй чиний зөөгчтэй нас ойролцоо байх.

Элис:  За яахав, энэ өөр хэрэг.

Бен:   Энэ юугаараа өөр гэж?

Элис:  Гетеросексуалын эрхшээлд орчихгүй бол энэ аймшигтай юм биш.

Жи:    Элиса. Би чамайг харалгүй уджээ. Чи хаагуур байв аа.

Элис:  Хамгийн дажгүй ресторануудаар. Жи Хон, энэ Бен.

Жи:    Өө, тийм. Элис надад чиний тухай ярьж байсан. Чамайг цагаан бүсгүйчүүдэд дуртай залуу гэсэн.

Бен:   Үгүй ээ, би...  Энэ...

Жи:    Хөөе, хөөе. Энэ зүгээр. Мэдээж би ямар нэг дүрийн агуулгыг илүү сонирхдог, гэхдээ чи бол чи шүү дээ.

Элис:  Хүндлэл.

Жи:    Та нар юу авмаар байна?

Элис:  Би саладтай чизбургер авч болох уу? За болъё. Надад шарсан төмс өгчих.

Жи:    За.

Элис:  Надад бүх шарсан төмсийг аваад ир.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Бид хэдэн кино үзүүлэх байсныг цуцалсан, учир нь тэд өөрсдийн хуваарийг зөрчсөн.

Мико:    Өө, бурхан минь.

Бен:   Дадлага юу болж байна? Чи надад энэ тухай олон юм яриагүй.

Мико:    Чи мэднэ, би чамайг залхаахгүй байж сурсан, гэхдээ энэ үнэхээр гайхалтай.

Бен:   Сайн байна.

Мико:    Би заримдаа зогтусаад: “Хөөх, би Нью-Йоркод байна” гэж боддог тийм мөчүүд үргэлжилсээр байна.

Бен:   Тийм ээ, чиний байгаа тэр газар.

Мико:    Би мэднэ, Бен. Би амьдралаас таашаал авсаны төлөө чи намайг ёжлох хэрэггүй байх. 

Бен:   Чи өөрөө “Би чамайг залхаахгүй байж сурсан” гэдгээс  эхэлсэн. 

Мико:    Чи эхэлсэн гэнэ ээ? Чи одоо 9 настай юу?

Бен:   Би ердөө сонирхсон дүр үзүүлэхийг хичээсэн. Харин чи, чи мэдэх үү...

Мико:    За яахав, чи яагаад чин сэтгэлээсээ хэзээ ч сонирхож чаддаггүй юм?

Бен:   Би энэ асуултанд хариулахыг чи үнэхээр хүсч байна уу?

Мико:    Юу гэдгийг чи мэдэх үү? Хоёулаа нэг хэсэг харилцахгүй байсан нь дээр байх.

Бен:   Юу? Мико, боль доо, би тоглосон юм...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Сайхан баар байна.

Отем: Тийм ээ. Супер хатуу.

Бен:   Тийм ээ. Би тэр сүүлийнхийг уух ёсгүй байсан байх.

Отем: Чи хоёр дахь шаргал шар айргийг хэлж байна уу?

Бен:   Энэ байшинд хүмүүс амьдардаг гэж би бодсонгүй.

Отем: Өө, энд амьдарч болно.Мэдээж стандартад тохирохгүй, гэхдээ л амьдарч болно. Би яваад бидэнд уух юм аваад ирэх үү?

Бен:   Хөөх. Энэ ямар учиртай юм?

Отем: Энэ бол миний бүтээлүүдийг нэгийнх нь явц. Би өглөө болгон сэрээд, бие засаад дараа нь зургийг нь авдаг.

Бен:   Чи сүрхий юмаа.

Отем: Тийм ээ. Энэ нэг л өдөр аварга том үзүүлэн болно. Яг одоо ажлын нэр нь Эпистемологи. Энэ нэг төрлийн таавар тоглоом.

Бен:   “Эрүүл шээс” ямар байна?

Отем: Тийм ээ, яг үнэн. Энэ их онцгүй санагдсан байх.

Бен:   Үгүй ээ, үгүй, үгүй, би зүгээр л... Үнэндээ энэ тун дажгүй. Тийм ээ. Ер нь бол... Би энд... зөндөө дэд текст харлаа. Энэ жинхэнэ тайлбар гэж бодож байна ...

Отем: Хэрэглээ ба хог хаягдал.

Бен:   Чи яг онож хэллээ. Тийм ээ, яг тэр чинь.

Отем: Галт тогоо руу орвол яасан юм? Миний өрөөний хамтрагч унтсан байж мэднэ.

Бен:   Өө, за. Тэгье.

Отем: Энд надад сөжү байсан шиг санагдах юм.

Бен:   Хөөе.

Отем: Сайн уу.

Бен:   Өө, уучлаарай. Би...

Отем: Чи найз бүсгүйтэй биз дээ?

Бен:   Бид хоёр түр зуур... Ерөнхийдөө бол бид хоёр салсан. Тэр Нью-Йорк явчихсан.

Отем: Би мэдээгүй юм байна.

Бен:   Тийм ээ. Тэгээд л... Би... Уучлаарай.

Отем: Уучлаарай, би зүгээр л... Би элдэв нянгууд бас шингэнүүд бас... бактериас их айдаг.

Бен:   Ойлголоо.

Отем: Намайг уучлаарай, за юу?

Бен:   Үгүй ээ. Үгүй, үгүй, үгүй, би л уучлалт гуйх ёстой. Би чамаас...

Жеф:  Сайн уу, Отем.

Отем: Сайн уу, Жеффри. Бен, энэ миний өрөөний хамтрагч Жеффри. Тэр чиний үзсэн тоглолтны бүжигчин байсан.

Жеф:  Сайн уу, залуу.

Бен:   Сайн уу.

Жеф:  Чамтай танилцсандаа баяртай байна.

Бен:   Би ч гэсэн ялгаагүй.

Жеф:  Өө, сөжү.

Бен:   Тэр ер нь хувцас өмсдөг үү? Бүдүүлэг юм.  

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Энэ нь ч дээр байх. Чи ер нь тийм ядмаг, балай урлаг хөөсөн хүнтэй яаж орооцолдож чаддаг байна аа?

Бен:   Би тэнд юу харсныг хэлбэл чи гайхна.

Элис:  Ямар ч тохиолдолд ажилтантайгаа болзох тийм ч сайхан харагдахгүй, тиймээс...

Бен:   Одоо чи энэ тухай хэллээ. Чи үнэхээр найдваргүй ёс суртахууны луужин байна.

Элис:  Би энэ ажилд гарын үсэг зурснаа санахгүй байна.

Бен:   Бурхан минь, би гэж тэнэг.

Элис:  Үгүй ээ, чи зүгээр л төсөөрсөн байна. Хагас сайн оройн үдэшлэгт надтай хамт яв. Чи хоёр зүйлийг мэддэг болж мэднэ. Жишээ нь сэрлийн цэг хаана байдгийг.  

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Отем: Сайн уу.

Бен:   Сайн уу. 7:30-д хүмүүс хэр байсан бэ?

Отем: Янзай. Найм эсвэл есөн тасалбар зарсан.

Бен:   Сайн байна. Сонсооч, би зүгээр л намайг уучлаарай гэж хэлэх гэсэн юм, тэр нэг үдшийн явдалд.

Отем: Энэ байх л зүйл.

Бен:   Үгүй ээ, миний бодоход...  би буруугаар ойлгосон байх, тиймээс би...

Отем: Үгүй ээ, үгүй, чи тэгээгүй.

Бен:   Би ердөө л....

Отем: Тухайн мөчид надад энэ буруу юм шиг санагдсан.

Бен:   Тийм ээ, энгийг л хэлээд байна. Би зүгээр л.. би...

Отем: Заримдаа бие махбодь оюун ухаанаас илүү сайн мэддэг юм шиг санагддаг, ойлгож байна уу? Ялангуяа секс хүсэх үед. Тэр үед оюун ухаан: “Магадгүй” гэж хэлдэг. Харин бие: “Үгүй” гэдэг.

Бен:   Яг үнэн.  

Отем: Би өөртэйгээ тэр бүр шударга байж чаддаггүй байсан, гэхдээ би илүү ухамсартай байхыг хичээдэг.

Бен:   Энэ чинь сайн хэрэг. Чиний өмнөөс баярлаж байна.

Отем: Баярлалаа. Би ч гэсэн ялгаагүй.

Бен:   Энэ хэвээрээ үргэлжлүүлээд бай.

Отем: Чи ч гэсэн.

Бен:   Ламонт!

Жин:  Хөгшөөн, Бен унтах гэж оролдож...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

САША

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Чи юу гэж бодож байна? Би жинхэнэ гоонь эртэй адилхан байна уу?

Элис:  Тиймээ. Энэ тухайд....

Бен:   Яасан? Энэ... Чи намайг ижил хүйстнүүдийн үдэшлэгт авчирсан юм уу?

Элис:  Тэгэхээр, За, энэ бол маш явцуу, ер бусын тодорхойлолт, Бен.

Бен:   Тийм ээ, уучлаарай.

Элис:  Гэхдээ зарчмийн хувьд, тийм ээ.

Бен:   Ямар новш нь вэ, Элис.

Элис:  Чи ядаж ганц удаа зүгээр л хэвийн хүн шиг байж нийгмийн харилцаанаас таашаал авч, хэн нэгний араас гүйхгүй байж чадахгүй юу?

Бен:   Өө, бурхан минь. Хэн ярьж байгааг хараач.

Элис:  Би хоёр нүүртэн гэдэг нь миний буруу гэсэн үг биш.

Эм:     Хүмүүс ээ! Элис Ли ирлээ!

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Хэн нэгэнд бөглөө онгойлгогч байна уу?

Эм:     Яах гэж. Эргэдээд онгойлгож болно. Уучлаарай, залуу. Би зүгээр л чамаар даажигнасан юм. Май. 

Бен:   Баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Саша: Чи бодвол Элисийн найз нь байх.

Бен:   Магадгүй ээ.

Саша: Би урилгаггүй зочний тухай яриа сэмхэн сонссон юм. Би Саша.

Бен:   Би Бен.

Саша: Сайн уу. Бидэнд нийтлэг зүйл байгаа гэж мөрийцсөн ч болно.

Бен:   Тэгээд тэр нь юу юм?

Саша: Энэ үдэшлэгт Элис Лигийн анхаарлыг татаагүй хоёрхон хүн нь бид байх.

Бен:   Нээрэн үү?

Саша: Тийм ээ.

Бен:   Чамд аз таарч....

Саша: Тийм ээ. Тиймээ, би үүнийг больсон. Гомдох хэрэггүй шүү.

Бен:   Би гомдоогүй. Чи сургуульл сурдаг уу, хэнтэй....

Саша: Тийм ээ. Тийм. Латин Америкийн марксизмд түлхүү суурилсан Комп Лит.

Бен:   Хөөх. Энэ миний дуртай марксизмын төрөл. Би...

Саша: Нээрэн үү?

Бен:   Үгүй ээ. Би бодвол энд хамгийн мэдээлэл муутай хүн байх.

Саша: Эргэлзэж байна. Тэгээд, одоо яах гэж байна? Чи Элисийн морин жолооч биз дээ?

Бен:   Би энд чухам юу хийж суугаагаа мэдэхгүй л байна, шударгаар хэлэхэд.

Элис:  Чи энд байжээ. Явцгаая. Сайн уу, Саша.

Саша: Сайн уу, Элис.

Бен:   Бид явах бололтой. Би Беркли Арт кино театрт ажилладаг. Ирж үнэгүй кино үзээрэй.

Саша: Ойлголоо.

Бен:   Попкорн. Үнэгүй попкорн.

Саша: Догь.

Элис:  Чи юу хийгээд байгаа юм?

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Надад итгэ, чи тэр Сашатай орооцолдох хэрэггүй. Тэр дундыг баригч.

Бен:   Чи надад “явцуу, жирийн бус тодорхойлолт”-ын тухай лекц уншсан биз дээ?

Элис:  Би болно. Би чамд хэлээд байна, тэр онцгүй хүүхэн. Чи дараа нь харамсана.

Бен:   Надад тэр дажгүй санагдсан.

Элис:  Үнэгүй попкорн.

Бен:   Амаа тат.

Элис:  Чи яаж ингэж чаддаг байна аа? Ямар ч чармайлтгүйгээр урхидаж чаддаг чинь?

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Отем: Тун удахгүй манайд дахиад нэг тоглолт болно.

Бен:   Тийм үү? Гайхалтай.

Отем: Тийм ээ, сүүлчийн тоглолт чамд их таалагдсаныг би мэднэ, энэ адилхан, гэхдээ илүү эрчимтэй.

Бен:   Хөөх. Тэгээд ямар үдэш болох вэ? Учир нь, би очиж амжихгүй байж...

Отем: Энэ сарын түрээстэй байр. Тиймээс, чи олон удаа ирж болно.

Бен:   Сар. Ёстой догь.

Отем: Тийм ээ. Энэ үе үе өөрчлөгддөг. Яг жазз шиг, ойлгосон уу?

Бен:   Мэдээж. Би шалгаж үзээд...

Саша: Сайн уу. Намайг санаж байна уу?

Бен:   Тийм ээ. Өө, уучлаарай. Мэдээж. Сайн уу.

Саша: Би үүгээр өнгөрч явсан юм.

Бен:   Чи кино үзмээр байна уу?

Саша: Үгүй ээ. Дараа нь болох байлгүй дээ.

Бен:   Ойлголоо. Хүлээж бай.

Одет: Сайн уу. Би миний уран бүтээлийн ашиг тусын тулд хандивын үдэшлэг зохиож байгаа.

Бен:   Түүнд хэрэггүй. Баярлалаа, баярлалаа. Уучлаарай. Чи хоол идсэн үү?

Саша: Би хараахан амжаагүй.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Саша: Хөөх, энэ сайхан газар байна.

Бен:   Чи энд урд нь огт ирж байгаагүй юу?

Саша: Бид нэг эмэгтэйтэй харилцаатай байлаа, харин тэр цагаан хоолтон болсон. Дараа нь ногоо иддэг болсон. Дараа нь түүхий идэштэн болсон.

Бен:   Одоо түүний иддэг бүх юм шавар шавхай.

Саша: Тийм ээ, тэр мэдээж, үүн шиг газар түүнд хаалттай. Үнэн хэрэгтээ энэ бүхэн жаахан нүгэлтэй юм шиг санагддаг.

Бен:   Тэгээд чи түүнтэй хэр удаан...

Саша: Пилар.

Бен:   Би хошуу дүрээд байна уу? Би яршигтай баймааргүй байна.

Саша: Үгүй ээ, үгүй, үгүй. Зүгээр. Бид хоёр хоёр сар гаруйн өмнө салцгаасан байх. Би илүү ихийг ярих ёстой байх, тийм үү? Би нэг юмнаас нөгөөд үсчээд байгаа юм шиг санагдахгүйн тулд.

Бен:   Боддог л бодол. Гэхдээ, чи үүнийг дэндүү урт гэж хэлсэн, тэгвэл чамд тулгарах эрсдэл...

Саша: Тийм ээ. Жишээ нь, “Сайн уу, би гурван жил болзоогүй. Чи миний муужгайнуудтай танилцмаар байна уу?” гэдэг шиг. 

Бен:   Чамд нээрэн муурнууд байдаг юм уу?

Саша: Магадгүй ээ. Энэ ч яахав, харин чиний тухайд? Та хоёр салаад хэр удаж байна?

Бен:   Бараг 10 жил. Үгүй ээ, би тоглосон юм. Бараг л чамтай адилхан.

Саша: Тийм байж. Чи ажилдаа очих ёстой биз дээ?

Бен:   Харамсалтай нь, тийм.

Саша: Ойлголоо. Тийм бол...

Бен:   Гэхдээ маргааш... Маргааш би амрана.

Саша: За.

Бен:   Андгайлъя, би тийм ч арга барсан биш. Зүгээр л... Зүгээр л жаахан төсөөрчихөж.

Саша: Ойлгомжтой.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Саша: Намайг уучлаарай. Аспирантурын улс төрийн тухай тасралтгүй чалчих намайг сонсох сайхан байгаа байх даа.

Бен:   Үгүй ээ, энэ зүгээр. Би сонсохоо болиод удаж байгаа.

Саша: Үгүй ээ.

Бен:   Би тоглосон юм.

Саша: Бурхан минь. Би ердөө л.... Би үргэлж үүнийг хийдэг. Яг л энэ хөөсөн дотор битүүмжлэгдсэн юм шиг. Энэ маш зүдэргээтэй.

Бен:   Үгүй ээ, санаа зоволтгүй. Ингэхэд би... би яагаад сургуулиа хаяснаа саналаа.

Саша: За, чи юу үзэж байснаа дахиад хэлээч?

Бен:   Кино. Тийм ээ, би 2 жил суралцсан, академи бол урлагийн дайсан гэдгийг гэнэт ойлгосон. Би сурахаа болиод бүтээж эхлэх хэрэгтэй байлаа.

Саша: Тэгээд?

Бен:   Үргэлжлүүлэн сурах ёстой байж. Тийм ээ. Би кино зохиол бичиж, хамаг зээлийн картаа үрлээ, баахан тоног төхөөрөмжүүд түрээслэж, найзуудаараа туслуулахаар тэднийг татан оролцуулсан.

Саша: Юу болсон юм?

Бен:   Энэ сүйрэл болсон юм. Би дараагийн Эрик Ромер ч юм уу, тийм юм болохыг хүссэн. Гэвч эцсийн эцэст би ердөө л одоогийн Бен Тагава гэдэгтэй... ...эвлэрэх хэрэгтэй болсон.

Саша: Энэ миний сонссон хамгийн гунигтай зүйл.

Бен:   Надтай санал нийлсэнд баярлалаа.

Саша: За боль доо.

Бен:   Чамд үнэхээр талархаж байна.

Саша: Хүлээ. Би тэгээд яах ёстой...?

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Саша: Аваарай.

Бен:   Баярлалаа.

Саша: За, тайвшир. Өө, бурхан минь.

Бен:   Үгүй ээ, яасан бэ?

Саша: Чи миний урд нь огт хүрч үзээгүй хамгийн зөөлөн арьстай юмаа.

Бен:   Энэ нь насан туршдаа ажлаасаа зайлсхийсэнтэй холбоотой. Чи юу гэхэв, бид хоёр...? Би чамайг үнсэж болох уу?

Саша: Бен.

Бен:   Уучлаарай. Энэ онцгүй юм боллоо.

Саша: Үгүй ээ. Үгүй ээ, үгүй, үгүй. Тийм ээ. Би зөвшөөрсөн.

Бен:   Нээрэн биз?

Саша: Тийм ээ. Би үүнийг чинь үнэлж байна. Баярлалаа, сайн ажиллаа.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Новш гэж.

Саша: Чи зүгээр үү? Ашгүй дээ. Зүгээр л... Чи зүгээр үү? Чи жаахан биеэ бариад байх шиг.

Бен:   Уучлаарай, би зүгээр л догдолоод байсан юм.

Саша: Чамд...? Чи... Тусламж хэрэгтэй юу? Чи зүгээр үү?

Бен:   Баярлалаа.

Саша: За, за.

Бен:   Хөөх. Эндээ гэхэд, энэ...  Би урд нь хэзээ ч.... ...юутай хэзээ ч байж үзээгүй.

Саша: Хэнтэй?

Бен:   Юу ч бодох хэрэггүй. Би зүгээр л хүнтэй унтаагүй удаж байгаа.

Саша: Зүгээр. Чи юу хэлэх гэж байсныг би мэднэ. Үнэндээ энэ миний хувьд мөн л анхных. Тиймээс...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Пүү! Чи тоглоод байна уу?

Бен:   Өө, бурхан минь. Чи ядаж л одоо надад атаархаж байна.

Элис:  Больж үз. Надад загвар хөөсөн нэг муу сонирхогч яршиг л байна.

Бен:   Бурхан минь, би ганцхан хором өөрийнхөө гавъяагаар бахархаж болох уу?

Элис:  Уучлаарай. Сэтгэл санаа гэж авах юм алга.

Бен:   Тийм ээ, би ойлгосон. Би ч гэсэн чамд бүгдийг нэг бүрчлэн ярих гэж байсан юм.

Элис:  Би сургуулиас хөөгдсөн.

Бен:   Юу? Юу гэсэн үг юм?

Элис:  Чи боломжтой үедээ манайд хүрээд ирж чадах уу?

Бен:   За. Тэгье, би яваад очно.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Би чамайг тэр тэнэг үдэшлэгт авч очсоныг санаж байна уу?

Бен:   Азгүй шөнө. Тэгэхэд бүх юм эхэлсэн.

Элис:  Тиймээ. Би Нинагийн өрөөний хамтрагчтай нь хэрэлдчихсэн юм.

Бен:   Нина?

Элис:  Яагаав, мушгирсан тэнэг үстэй зөөгч хүүхэн?

Бен:   Чамтай насанд хүрсэн харилцаанд орохыг хүссэн учраас чи мурьсан тэр хүүхэн.

Элис:  Хамаагүй. Тэгээд би өрөөнийх нь хөрштэй кампуст таарлаа, тэгсэн тэр хүүхэн над руу хашхичиж, элдвээр хэлж эхэлсэн. Би ч тэсгэлгүй бэлэг эрхтэн рүү нь өшиглөчихсөн юм.

Бен:   Яаж байгаа юм бэ, Элис?

Элис:  Би түүнд анхааруулсан, ойлгов уу? Тэр зүгээр л яваад өгөх ёстой байсан юм.

Бен:   Тэр эмнэлэгт хандсан уу? Тэр зүгээр үү?

Элис:  Түүнд эмнэлэгт очих шаардлага байхгүй. Үнэндээ би өшиглөөгүй юм. Би зүгээр л... би сууж байсан, тэгсэн тэр хүүхэн над руу давшилахаар нь би түүнийг зогсоосон. Би хөлөө урагш тавьсан чинь тэр яг эрхтэнээрээ хөл дээр газардсан. 

Бен:   Элис.

Элис:  Тэр кампусын цагдаад өргөдөл өгч, харин намайг сургуулиас түр түдгэлзүүлсэн. Миний нэг л юм болохгүй байгаа бололтой, тийм үү? Би хэсэг хугацаагаар Нью-Йорк явна, бодол санаагаа цэгцлэх гэсэн юм. Надад хэдэн найзууд бий, би тэнд хэсэг байна, тиймээс...

Бен:   Итгэмээргүй юм. Бёрклийн бүх хүмүүс тэр Нью-Йоркт татагдчихсан юм уу? Иймдээ тулсан бол тэнгисийн булангийн иргэд бүгдээрээ эд хогшлоо аваад Нью-Йорк руу нүүж яагаад болохгүй гэж?

Элис:  Энэ чиний хэлэх юм уу? Миний ярьсан болгоны хариу нь энэ үү? 

Бен:   Уучлаарай.

Элис:  Сонсооч, чи надтай хамт явж болно ш дээ. Энэ бидэнд л сайн байж мэднэ. Бид шинээр эхлүүлсэн ч болно.

Бен:   Чи үнэндээ хаашаа ч явахгүй.  Чи одоо согтуу байна.

Элис:  Би хэдийн нислэгийн тийз авчихсан. Би мягмар гаригт ниснэ.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Саша: Надад харамсалтай байна. Балай юм. Та хоёр дотно найзууд гэдгийг би мэднэ.

Бен:   Тийм ээ.

Саша: Гэхдээ ядаж л түүний хүссэн....

Бен:   Миний бодлоор тэр алдаа хийж байна. Тэр асуудлаас зугтаж байна. Тэр үргэлж тэгдэг. Саяны залуу биднийг яаж харсныг чи анзаарсан уу?

Саша: Хэн, юу? Чи юу тухайн яриад байна?

Бен:   Тэр залуу.  Чи түүнийг харсан уу? Намайг илэрхий шүүмжлээд ч байгаа юм шиг.  

Саша: Чамайг шүүмжлэх ээ? Яасан гэж?

Бен:   Чи мэднэ, биднийг.

Саша: Больж үз. Одоо 1949 он биш.

Бен:   За яахав, нэг бол тэр цагаан арьст бүсгүйд атаархсан байх. Эсвэл, “энэ залуу мундаг” гэж бодсон байх.

Саша: Фу.

Бен:   Би тоглосон юм.  Тэр биднийг яах гэж харсныг хэн мэдэх билээ?

Саша: Би ийм хүн гэж үү?

Бен:   Ямар?

Саша: Цагаан эмэгтэй.

Бен:   Үгүй ээ, энэ тийм биш. Сонсооч, намайг уучлаарай, тэгэх үү? Би зүгээр л...

Саша: Зүгээр л юу гэж?

Бен:   Чи ер бусын үзэсгэлэнтэй бүсгүй. Миний бодлоор, бидний хажуугаар өнгөрсөн хүн болгон намайг үхтэл үзэн ядаад байх шиг. 

Саша: За яахав. Энэ өрөвдмөөр байлаа, Бен.

Бен:   Тэр үнэн.

Саша: Тийм ээ, тийм. Тийм.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ БАЙДАЛ

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм ТВ:   Чи энэ бүгдийг зүгээр л тавьж явуулах байсан гэж байна... бид цагийг сайхан өнгөрүүлээгүй гэж үү? Чи надтай унтах сайхан байсан биз дээ, тийм үү?

Эр:      Тийм ээ, таалагдсан.

Эм:     За тэр харав уу, энэ чинь сайн хэрэг.

Мико:    Моши, Моши. Мико байна. Надад мэдээллээ үлдээнэ үү.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Би яагаад энд цугларахыг хүссэнийг та нар надаас асууна гэж бодож байна. Та нарт дуулгах таагүй мэдээтэй гэхээс би эмээж байна. Ингээд...

Отем: Уучлаарай.

Бен:   ... мэргэжлийн хяналтынхан энэ барилгыг бүтцийг хэврэгшсэн гэж үзсэн, мөн та нар мэдэх байх, тасалбар өмнөх шиг сайн борлогдохоо больсон. Тиймээс бид хаахаас араггүй болж байх шиг байна. Чи гар утсаа хурааж болохгүй юу? Надад харамсалтай байна, залуус аа. Энэ газар та нарын хувьд ямар чухлыг би мэднэ. Тиймээс, бидний сүүлчийн өдөр хэзээ байхыг мэдэх үед би... За, Жин.

Жин:  Бүгдэд нь мэндчилье. Би саяхан И-Фликс Мултиплекс-т туслах менежерийн ажилд орсон гэдгээ та бүхэн дуулгах гэсэн юм. Мөн нэмж хэлэхэд, бид одоо ажилд авч байгаа. Дэнни, бидэнд кино механикч хэрэгтэй байна.

Дэнн: Би зөвшөөрлөө.

Жин:  Сайн байна, тиймээ... Хэрэв хэн нэгэн сонирхвол, эсвэл ажилтай холбоотой асуулт байвал би гадаа үүдэнд байж байх болно.   

Отем: Ламонт, бид цаашид ч гэсэн найзууд биз дээ?

Лам:  Тийм ээ. Би Жинтэй хамт ажиллана.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Саша: Хөөе, сайн уу. Би... би чамтай ярилцмаар байна.

Бен:   Хэн нэгэн ингэж хэлэх бүрт энэ үргэлж: “Би одоо чамайг жинхэнээс нь болгож тавина” гэсэн үг байдаг.

Саша: Тийм ээ. Магадгүй. Энэ Пиларын тухай. 

Бен:   Тэр яасан юм? Тэр Эквадорт судалгаа хийж байсан юм, харин бид юунаас болж салсныг би сайн ойлгоогүй байсан юм.

Бен:    Одоо тэр буцаад ирсэн.

Саша: Тийм ээ. Яасан?

Бен:   Зүгээр л хууртагдсан юм шиг санагдаад. Та хоёр салсан гэж тодорхой ойлгуулсан. Би нөөц төлөвлөгөө байсныг хэлэх ёстой байсан юм.

Саша: Тийм ээ. Би мэднэ. Намайг уучлаарай. Энэ яг... Энэ миний асуудал. Би ганцаараа байж чаддаггүй юм.

Бен:   Нээрэн үү? Хачин юм, учир нь би ганцаараа байх дуртай. Ганцаараа байхад миний цорын ганц дургүй юм бол хууртах.

Саша: Өө, за, хөөх. Бен, бид хоёр хоёрхон 7 хоног болсон, тийм үү? Гэтэл чи надад бүх амьдралаа үрчихсэн юм шиг. 

Бен:   Маш догь. Эхний хувилбартайгаа тэгээд сайхан зугаацаарай.   

Саша: Би явах болчихлоо.

Бен:   Хөөе. Чи бас тамхиа хаях хэрэгтэй байх. Одоо хэн тамхи татдаг юм?

Саша: Сонс, Бен. Чи үүнд нийгмийг, эсвэл миний сексийн чиг хандлагыг, эсвэл чиний арьс өнгө, өөр юуг ч хамаагүй буруутгахыг хүсч байгааг би мэднэ. Гэхдээ нэг л  өдөр бүх учир нь зөвхөн чамд байсныг чи ойлгоно гэж найдъя.   

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мико:    Моши, Моши. Мико байна. Надад мэдээллээ үлдээнэ үү.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мико:    Моши, Моши. Мико байна. Надад мэдээллээ үлдээнэ үү.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Новш гэж!

Бен:   Сайн уу. Энэ би байна. Дахиад. Аа... Чиний дуут шууданд асуудал байна уу, өөр юм уу, би мэдэхгүй байна, гэвч хэрэв чи үүнийг авбал над руу залгаж болох уу? Хэрэв чи сайн байгаа бол надад мэдэгдээрэй. Үнэндээ чи сайн байгааг би мэднэ л дээ, учир нь чи иддэг тэр бүх хоол, амттаныхаа зургийг байнга тавьдаг. Тиймээс чи намайг бодоод над руу залгаж болохгүй юу, зүгээр л... Тэгвэл би үнэхээр их баярлана. За яахав... Би мэднэ, чи бодвол завгүй байгаа биз. Тиймээс, чи боломжтой үедээ над руу эргээд залгаарай. Хайртай шүү. Новш гэж! Яасан?

Элис:  Чамайг ч гэсэн сонсох сайхан байна, тэнэг ээ.

Бен:   Уучлаарай. Юу болсон юм?

Элис:  Надад гурван хором хийх юм байдаггүй, тэгээд л би чам руу залгахаар шийдлээ.

Бен:   За, би сонсч байна.

Элис:  Тэнгэр минь. Чи ямар гунигтай сонсогдох юм. Чи Ди.Ви.Ди-нүүдийнхээ нэгийг зурчихсан уу?

Бен:   Сонсооч... хэрэв би чам руу очвол би хэсэгхэн зуур чамтай хамт байж болох уу?     

Элис:  Чөтгөр гэж. Чи бүр ёроолд нь буучихсан уу?

Бен:   Дунд сургуульд би ёроолд байсан.

Элис:  Яг үнэн. Харин чамд дээшээ хөвөхөөс өөр зам байгаагүй.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ХУВИЙН ЗОВЛОН

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Сайн уу.

Элис:  Энэ үнэн үү? Чи одоо Нью-Йоркт, өөрийнхөө тамд ирсэн гэхэд би итгэхгүй байна.

Бен:   Би эндэхийг хэдийн үзэн яддаг.

Элис:  Би мартаагүй дээр. Энэ орох хаалга, байрны хаалганых. Аан тийм, Мередит чамайг чөлөөт цагаараа дуртай үедээ ирж, явж болно гэсэн.

Бен:   Хэн?

Элис:  Мередит. Мередит Эймс? Боль доо, би чамд түүний тухай хэлсэн ш дээ! Би... энэ түүний байр.

Бен:   Би чамайг энд бодлоо цэгцлэх гэж ирсэн гэж бодсон.

Элис:  Би тэгсэн. Дараа нь би нэг үдэшлэгт очиж, Мередитэй танилцаж, гэрт нь хамт очсон, түүнээс хойш би тэнд байгаа.

Бен:   Итгэмээргүй юм.

Элис:  Тэгээд чи түүнтэй хэзээ утсаар ярих вэ?

Бен:   Хэнтэй?

Элис:  Хэнтэй.

Бен:   Тийм ээ, хэнтэй?

Элис:  Ха!

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Хайр аа. Бид ирлээ.

Мер:  Сайн уу! Би одоохон гарлаа.

Бен:   Сайхан газар байна.

Элис:  Би мэднэ ээ. Энд яг насанд хүрсэн хүн амьдардаг юм шиг байдаг.

Мер:  Сайн уу. Энэ бодвол муу нэртэй Бен Тагава байх.

Бен:   Сайн уу. Чамтай танилцах сайхан байна.

Мер:  Өө, хэрэггүй. Би чамайг хэдийн мэддэг юм шиг санагдаад байна. Тэр чиний тухай ам хуурайгүй ярьдаг.

Бен:   Өө, бурхан минь.

Мер:  Тэр тэгдэг юм.

Элис:  Тийм ээ, би ярьдаг.

Мер:  Шуудхан хэлэхэд, би чиний тухай мэдэх ёстойгоос ч ихийг мэднэ. Элис надад хэлэхдээ...

Бен:   Үнэндээ надад бүх арьс өнгөтэй эмэгтэйчүүд таалагддаг.

Мер:  Мэдэхэд сайхан л байна.

Бен:   Үгүй ээ, байз. Үгүй ээ, би... Намайг уучлаарай. Би бодохдоо энэ түүний бод...

Мер:  Тэр гараа савчихаар үнэхээр инээдтэй харагдах юм. Намайг уучлаарай, надад чамд өрөө алга, Бен, гэхдээ миний буйдан маш зөөлөн.  

Бен:   Үгүй ээ, үгүй. Санаа зоволтгүй. Зочид буудалд буусан нь надад амар байх.

Элис:  Чамд мөнгө байхгүй ш дээ.

Бен:   Би саад болмооргүй байна.

Мер:  Олуулаа байвал бүр хөгжилтэй. Энэ унтлагын хувцастай үдэшлэгтэй адилхан ш дээ.

Элис:  Хайр аа, битгий ингэж ярь. Тэр гурвалсан халуухан секс дээр яваад орчихлоо гэж бодно.

Мер:  Өө, бурхан минь.

Бен:   Өө, үгүй ээ, би...  Тийм ээ. Би мэднэ. Би тийм биш.. Би... Би маш... Тийм ээ.

Мер:  Тэр хүсч байна. Бүх эрчүүд хог.

Бен:   Энэ буйдан сайхан юм.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Чи өнөөдөр сайхан юмнууд авчирчээ. Эдний аль вэ?

Мер:  Одоохон. Тэгэхээр энэ ямааны гауда, харин энэ бургундын амттан.

Элис:  Амттан... за, за. Өгөөмөр эзэгтэйн төлөө.

Бен:   Баярлалаа. Энд байх сайхан байна.

Мер:  Элис чамайг театртай холбоотой гэж надад хэлсэн.

Бен:   Аа, тэр үү...? Би нэг хогийн театрыг удирддаг юм. Эсвэл ядаж л удирдаж байсан.

Мер:  Яг үнэн. Уучлаарай, би үүнийг мэднэ. Тэр хогийн юм ч биш ээ. Энэ кино гэдгийг би мэднэ...

Элис:  Мередит өөрийнхөө роман дээр ажиллаж байгаа.

Мер:  Яахав, би ердийн багш гэдэг нэрийг нуухын тулд тэгж хэлдэг юм.   

Элис:  Чи Барнардын профессор.

Бен:   Чи үнэхээр өөрчлөгджээ. Надад таалагдлаа.

Мер:  Тийм ээ, би тэгсэн.

Элис:  Түүнийг сонс доо. Энэ яг Мэри Поппинстой хамт амьдрахтай адил.

Мер:  Бурхан минь. Маргааш та нар ямар төлөвлөгөөтэй вэ? Би ажилдаа явна.

Элис:  Бен үндсэндээ экс найз хүүхнээ мөрдөхөөр энд ирсэн, тиймээс...

Бен:   Тэр миний экс биш. Бид ердөө л жаахан завсарлага авсан.   

Элис:  Хэрэв та нар удаан хугацааны эрүүл бус харилцаатай байсан бол...

Бен:   Гуйя, тэгж хэлэх хэрэггүй.

Элис:  ... чиний хамтрагч бүсгүй “би жаахан завсарлага авлаа” гэж хэлээд  улсыг хөндлөн туулсаар яваад өгнө....

Бен:   Дадлагаар явсан.

Элис:  ... чи бодохдоо... Энэ салалт гэсэн үг, тийм биз дээ?

Мер:  Тэр явах үед нөхцөл байдал ямар байсан?

Элис:  Аймшигтай.

Бен:   Үгүй ээ, аймшигтай биш. Бид бие биенээсээ жаахан холдсон, бид хоёр... мэдээж зөндөө л маргалдсан. Бусдаар бол ч...

Мер:  Холдож байснаас маргалдаж байсан нь дээр гэж би боддог. Элис бид хоёр хэдийн хангалттай их маргалдсан, гэхдээ энэ үнэхээр үр бүтээлтэй байсан.

Бен:   Өө, Элис, чи одоо үр бүтээлтэй хэрэлддэг болжээ.

Элис:  Тийм ээ, Бен. Үүнийг нас биед хүрэх гэдэг. Чамайг бэлэн болох үед би чамд хэдэн зөвлөгөө өгнө.

Бен:   Тэгвэл чамаас асууя. Та хоёр үр бүтээлтэй хэрэлдэх үеэр Элис чиний бэлэг эрхтэн рүү өшиглөж байсан удаа бий юу?

Мер:  Аа... Хэрэв тэр тэгсэн бол би санах байсан.

Элис:  Түүнийг анхаарах хэрэггүй.

Мер:  Энэ хэлэхд маш хэцүү зүйл л дээ.

Бен:   Үгүй ээ, үгүй, үгүй. Энэ миний хэлсэн үг биш. Тэр уурласан байх үедээ нэг тиймэрхүү зүйлийг өөрөө хэлсэн юм...

Элис:  Одоо больчих, Бен.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Чи юу ч хэлмээргүй байна уу?

Бен:   Нью-Йоркийн шарсан талх үнэхээр амттай юмаа. Уучлаарай. Тэр бидний наргианыг ойлгох үнэхээр мэдрэмжгүй юм байна лээ.

Элис:  Учир нь түүнд биш.

Бен:   Би зүгээр л хүссэн юм...

Элис:  Би тодруулаад өгье. Энэ өөр зүйл. Тэр үнэхээр ч надад таалагддаг. Тэр надад төгс тохирдог гэсэн үг.

Бен:   Өө, та хоёр энэ шатандаа байгаа байх нь. Эгдүүтэй юмаа.

Элис:  Бен, би тоглоогүй, ойлгосон уу? Энэ миний хувьд урд нь амьдарч байсан нүхнээсээ гарах боломж. Тэгээд ядаж амьдралдаа ганц удаа нас биед хүрсэн хүн шиг болно. Тиймээс, миний төлөө ядаж алдаа гаргахгүй байхыг хичээцгээх үү?

Бен:   За тэгье. Чи Калифорнид илүү хөгжилтэй байсан даа.

Элис:  Чи ч гэсэн ялгаагүй.  

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Харав уу, чамд энд хэлчихээр юм юу ч гарахгүй. Энэ ердөө л хоол.... хоол... дахиад хоол.

Элис:  Алив би харъя. Энэ ЛеонДизайнз212 гэж хэн бэ, тэгээд тэр яагаад түүний бүх сэтгэгдлүүд дээр лайк дардаг юм бол? Өө, новш гэж!

Бен:   Ямар новш нь вэ?

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Энэ Мико мөн биз дээ? Чамд бүх ази бүсгүйчүүд адилхан харагддагийг би мэднэ.

Бен:   Би үүнийг ойлгох хүртэл чи түр дуугай болж болох уу?

Элис:  Бурхан минь, тэр ийм халуухан байсныг нь би мэдээгүй. Найз аа, чи ч өнгөрчээ.

Бен:   Би дуугай гэж байна.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Би юугаар туслах вэ?

Элис:  Танай шилэн хоргоны зурагнууд бидэнд сонирхолтой санагдсан юм.

Эр:      Тэд үнэхээр гайхалтай биш гэж үү?

Элис:  Тийм ээ. Чи тэдний талаар ямар нэг юм мэдэх үү? Энэ зурагнууд хаанаас ирсэн бэ?

Эр:      Аан, Леон өөрөө бүх промог хийдэг.

Бен:   Харин Леон гэдэг чинь...?

Эр:      Леон Александр. Тэр хувцасны дизайнер. Энэ түүний дэлгүүр.

Элис:  Даруухан юмаа.

Бен:   Харин дэлгэц дээрх загвар өмсөгчийн хувьд? Чи түүний талаар юм мэдэх үү?

Эр:      Тэр өөрөө загвар өмсөгчдөө олдог. Тэр хамгийн сүүлийн загвар өмсөгчийг Чипотл кафегаас олсон.

Элис:  Тэд хэр олуулаа вэ?

Эр:      Чи хувцасны талаар асууж байна уу?

Элис:  Энэ шашны нийгэмлэг үү?

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Чи яаж уурлахгүй байдаг байна аа?

Бен:   Мико загварын бизнест ч юм уу, тиймэрхүү юманд хүчээ сорихыг хүсэж л дээ. Хэрэв тэр надад энэ тухай хэлбэл би түүнийг дэмжихгүй гэж бодсон нь тодорхой.

Элис:  Түүний буруу байх байсан уу?

Бен:   Үгүй ээ, би энэ тухайд үнэхээр тэнэг байжээ. Би л түүнийг худлаа ярихад хүргэсэн байна.

Элис:  Бодоод байхад тэр ингэж шийдсэн нь хачирхалтай санагдлаа. Энэ би чамайг мим гэдгийг мэдсэнээс өөрцгүй.  

Бен:   Мимийг оролдох хэрэггүй. Чаплин мим байсан.

Элис:  Чи түүнтэй хэзээ уулзах гэж байна? Чи түүнтэй уулзах гэж ирсэн биз дээ?

Бен:   Би маргааш уулзах төлөвлөгөөтэй байгаа.

Элис:  Өө, тийм үү? Би очиж харна аа.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Чи уг нь ингэдэггүй хүн дээ.

Бен:   Гол нь үүндээ байдаг.  

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Сайн уу.

Эр:      Чи мэндлэх хэрэггүй дээ.

Бен:   Би... би Миктой уулзахаар ирлээ.

Эр:      Хэн?

Бен:   Мико Хигаси. Тэр энд дадлагжигч.

Эр:      Энд ганцхан би л дадлагжигч.

Бен:   Ойлголоо, тэр хэзээ буцаж ирэхийг чи мэдэх үү?

Эр:      Сонс, энд зөвхөн ганцхан дадлагжигч ажилладаг, яг одоо чи түүнийг харж байна. Чамайг танилцах сайтнаас хуурагүй гэж найдъя.

Бен:   Тэгсэн бол өнгөрнө. Тэр чамаас өмнө ажиллаж байсан байж мэднэ, чи шалгаад өгч чадах уу?

Эр:      Би тийм төрлийн мэдээлэл өгөх боломжгүй.

Бен:   Тэг л дээ.

Эр:      Нээрэн, үнэндээ энэ надад ямар ялгаа байна? Алга.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Новш гэж!

Элис:  Яасан? Бен.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Мөн дөө, миний шийдмэг алхамын төлөө энэ.

Элис:  Өөдгүй худалч өлөгчин.

Бен:   Битгий.

Элис:  Одоо тэгээд яахав?

Бен:   Би чиний утсыг ашиглаж болох уу?

Элис:  Чинийх юу нь болохгүй болчихов?

Бен:   Би түүгээр залгасан.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мико:    Байна уу?

Бен:   Сайн уу, энэ би байна.

Мико:    Өө... Сайн уу. Чиний хэний дугаараас залгаж байгаа юм?

Бен:   Аан, тийм. Би Элистэй хамт байна, би гэрт өөрийнхөө утсыг мартчихаж.

Мико:    Уучлаарай. Би залгах ёстой байсан юм. Би зүгээр л... Бид утсаар тийм ч сайн харилцаж чадахгүй юм шиг надад санагдсан...

Бен:   Үгүй ээ, үгүй, үгүй, зүгээр. Би чамайг завгүйг мэднэ.

Мико:    Бид ярилцах хэрэгтэй. Би яг одоо ажил дээрээ ид завгүй байна, гэхдээ...

Бен:   Дадлагын ажил гэж үү?

Мико:    Би чам руу оройхон залгая.

Бен:   Догь. Ингэхэд хүлээж бай. Би чам руу залгасан шалтгаан нь бид яг одоо шууданд байна. Чамд чухал бололтой захидал, татварын баримтууд ирсэн байна. Би тэднийг илгээх гэсэн юм, гэтэл би хаашаа явуулахаа мэддэггүй. Тийм ээ, надад бал байгаа. За, ойлголоо.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ХҮЛЭЭ

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Тэр энэ хавьд амьдарч чадна гэхээр би нэг л итгэхгүй байна.

Бен:   Тийм ээ, нөгөө хуучны трастын санд үнэхээр мөнгөө хийдэг байж мэднэ.

Элис:  Бурхан минь, би хайрыг минь худалдаж авах гэж оролдсон баян, гэртээ байдаггүй архичин эцгийн төлөө бүгдийгээ өгөх байсан.

Бен:   Тэдний аль нь вэ?

Элис:  Тайвшир. Би бүгдийг урьдчилан бодсон. Ингэхэд сонсооч. Би сургуульдаа буцаж очихгүй байдаг юм уу гэж бодож байгаа.

Бен:   Юу?

Элис:  Хэрэв би өөртэйгээ шударга байвал, ер нь би анхнаасаа яах гэж аспирантурт явахыг хүссэн ганцхан шалтгаан байгаа.

Бен:   Хүүхнүүд. 

Элис:  Үгүй ээ, тэнэг ээ. Миний эцэг эх! Хүүхнүүд ээ? Чи хэдэн настай вэ? Би зүгээр л энэ магадгүй тэднийг тайвшруулах байх гэж бүх насаараа бодож амьдарсан, гэтэл... тийм биш бололтой. 

Бен:   Тэгээд л чиний шийдвэр бууж өгөөд энд, Нью-Йоркд нуугдах байсан уу?

Элис:  Магадгүй ээ. Ядаж л би жаргалтай байна.

Бен:   Чи тэдэнтэйгээ илэн далангүй байх хэрэгтэй байх. 

Элис:  Ха! Уучлаарай. Юу гэнэ ээ? Үгүй ээ. Үгүй, яасан ч үгүй. Новш гэж!

Бен:   Чи надаар тоглоод байна уу? Бид одоо юу хийх вэ?

Элис:  Новш гэж!

Бен:   Бид одоо яавал дээр вэ?

Элис:  Тэр нөгөө загварын новш байна. Явцгаая. Түргэл, түргэл.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Тэр дэндүү өндөр, бүр хэтэрхий гэмээр.

Леон: Сайн уу, та нараар юу байна?

Элис:  Тэр энэ залуутай ямар үхсэнээ хийдэг юм бол?

Леон: Чи сайхан харагдаж байна.

Элис:  Явцгаая, явцгаая, явцгаая.

Бен:   Тэр хоёр юу хийж байна?

Элис:  Тэд сэтгэл булаам харагдаж байна.

Бен:   Хараал ид.

Элис:  Явцгаая.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мико:    Хөөх.

Элис:  Тэд юун тухай ярилцаад байна аа?

Бен:   Би ямар үхсэнээ мэддэг юм?    

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Тэр нэг муу будааны хаантай нийлсэнд би итгэж чадахгүй нь.

Элис:  Би заавал мэдэх албаггүй...

Бен:   Тэр японоор ярьж байсан. Тэр японоор ярьдаг өтгөн сахалтай цагаан залуу байсан.    

Элис:  Өтгөн сахал нь энд ямар хамаатай гэж?

Бен:   Би мэдэхгүй ээ!

Мер:  Чи яагаад гутарсныг би ойлгож байна, гэхдээ хэн нэгэн ивээгчтэй байх тийм ч муу юм биш. Хэрэв хоёр хүний дунд жинхэнэ хайр байвал...

Бен:   Тийм ээ, тийм. Гэхдээ ядаж бид хоорондоо шударга байж болох уу? Та нар ази бүсгүй дагуулсан цагаан залууг хараад юу бодох вэ?

Элис:  Өө, бурхан минь.

Мер:  Харин чи ази эрэгтэй цагаан эмэгтэйтэй явахыг хараад чи юу бодох вэ?

Бен:   Тэр сайн л байна. Хоёулаа сайн байна. Чи тийм харилцаанд огт эргэлздэггүй. Чи зүгээр л: “Хөөх, энэ залуу нь их дажгүй, харин хүүхэн нь хувьсан өөрчлөгдсөн” гэж бодно.

Мер:  Тэнгэр минь. Тэр хэдэн онд амьдраад байна аа?

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Турьхан ази хүүхнүүдээс таашаал авдаг ахимаг насны цагаан эрчүүдэд ямар нэг аймаар юм байдаг гэж боддог. Энэ ямар хэрэгтэй гэж?

Мер:  Энэ үнэндээ хэрэггүй гэж би бодохгүй байна.

Бен:   Больж үз, Мередит.

Мер:  Чи ер нь үүнийг юутай зүйрлээд байгаа юм бэ? Фетишизмтэй юу /амьгүй зүйлтэй хүрэлцэж сексийн таашаал авах/? Педофилтэй юу /хүүхэд эмлэж сексийн таашаал авах/? Тэгвэл энэ эргэцүүлэлийн нөгөө тал нь юу вэ?

Бен:   Юу гэдгийг нь би мэдэхгүй.

Мер:  Чи цагаан эмэгтэйчүүдэд татагддаг чинь уусан нийлэх сублимацийн хэлбэр мөн үү? Чи нийгмийн нүдний өмнө өөрийгөө дөвийлгөх замаар...

Бен:   Өө, энэ хаанаас гараад ирэв ээ?

Элис:  Уучлаарай, найз аа.

Бен:   Үүнийг миний эсрэг хувийн дайралт болгож хувиргах хэрэггүй.

Мер:  Үгүй ээ, үгүй, үгүй. Энэ дайралт биш. Минийхээр, чи өөрийнхөө гомдсон эгод тулгуурлан ёс суртахууны ерөнхий дүгнэлт хийж эхлэхээр төвөгтэй болоод байна.

Бен:   Чи намайг бүр мэдэхгүй ш дээ.

Элис:  Хайр аа, түүнд хэцүүхэн өдөр байсан, ойлгож байна уу?

Мер:  Би мэднэ ээ. Би мэднэ. Надад харамсалтай байна. Бусдын бэлгийн харьцааны сөрөг үр дагаврыг тайлбарлах нь хэн нэгэнд, ялангуяа натурал /зөвхөн эсрэг хүйсээ сонирхогч/ эр хүнд тохирох эсэхийг би мэдэхгүй.

Бен:   Тодорхой байх үүднээс, би 100% ази хүүхнүүдэд дурлагчдыг ярьж байна, ойлгов уу? Би өөр...

Мер:  Чи үүнийг инээдтэй гэж бодож байгааг би мэднэ, гэхдээ "бусдын" бэлгийн харьцааг гутаан доромжлоход ашигладаг доромжлолын хар үгнүүдийн урт түүх байдаг.

Элис:  Мередитийн аав нь цагаан арьст, тиймээс...

Мер:  Гэхдээ энэ үүнд огт хамаагүй.

Бен:   Энэ яагаад хамаагүй гэж? Чи цагаан арьст аав, ази ээж хоёр чинь секс хийдэг талаар бодохыг ч хүсэхгүй байгаа. Түүний арга...

Мер:  Би үүнийг чиний нүүр лүү шиднэ шүү.

Элис:  Хайр аа. Яагаад байгаа юм?

Мер:  Уучлаарай.

Бен:   Тэр миний эрхтэн рүү өшиглөх нь гэж тэрхэн зуур би бодлоо. Мередит!  

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Ямар нэг юман дээр инээж байвал би дэмжиж байна гэсэн үг биш. Надад үүнийг хэлэх эвгүй ч чи хэтэрхий хатуу байна.

Мер:  Тэгээд би буруутай юу?

Элис:  Би тэгж хэлээгүй.

Мер:  Тэр энэ бүх хорон балай юмаа хэлж болдог, гэтэл би дэндүү хатуу гэнэ ээ?

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Эй! Чи түүнтэй миний орон дээр унтсан уу?

Мико:    Бен, чи чинь галзуураа юу?

Бен:   Чи эхлээд энэ балиар зурагнуудыг аваад дараа нь миний орон дотор түүнийг эзэмдсэн үү? Эсвэл чи түүнтэй миний орон дотор унтчихаад дараа нь тэр новшийн зурагнуудыг авсан уу?

Мико:    Тэр ойлгохгүй байна.

Леон: Өө, бурхан минь. Намайг уучлаарай. Би тааварлах ёсгүй байж. Тийм ээ, би зураг авсан. Би тэгсэн. Би зураг авсан. Надад зөвтгөх юм байхгүй.

Мико:    Энэ чинь юу юм? Чи намайг тагнах гэж тэр хаа холоос ирсэн юм уу? Чи одоо ийм тэнэг гэж үү?

Бен:   Тийм ээ, би ийм л тэнэг.

Леон: Чи тэнэг биш ээ. Энэ бидэнд эвгүй нөхцөл байдал гэдгийг би ойлгож байна. Бид яг одоо сайхан харилцаатай байж таарсангүй.

Бен:   Тийм ээ, миний бүсгүйг эзэмддэг залуутай би албан ёсоор танилцахыг илүүд үзнэ.

Леон: За яахав, зүгээр л амьсгаа авцгаая. Сонс, Бен...

Бен:   Надад гар бүү хүр! Өө, нээрэн үү? Чи надтай тай-чигээр үзмээр байна уу?

Леон: Сонс, уучлаарай. Энэ ердөө л зөн совин. Зүгээр л хариу үйлдэл. Энэ 10 жилийн бэлтгэл, намайг уучлаарай.

Бен:   Тулааны урлагаар хичээллэдэг залуу? Үнэн үү, Мико?

Мико:    Одоо зүгээр л больчих, Бен. Зүгээр л больчих!

Бен:   Чи нэг юм мэдэх үү? Чи үзмээр байна уу? Тэг л дээ. Чи Тарантиногийн киноны өөрийнхөө хувилбарыг хийхийг тэсч ядаж байгаа.

Леон: Юу?

Бен:   Энэ Брэд Питт Брюса Лиг болгож тавьдаг тэр хэсэг. Энэ чиний эротик мөрөөдөл гэдэгт би итгэлтэй байна, тийм үү?

Леон: Үгүй ээ. Би бүхэлд нь хэлж байна, тийм ээ, тэр сайхан кино гэж би боддог. Гэхдээ зохиомол цагаан арьст гол баатар ази гаралтай америкийн жинхэнэ шүтээнийг харлуулж байгаад би дургүй. Тийм ээ, үүнд зарим байдлаар бодит үйл явдал байсныг би мэднэ...

Бен:   Чи одоо амаа хамхиж болох уу?

Леон: Бен, сонсооч, найз аа, би ойлгож...

Бен:   Битгий гэж би хэлсэн!

Леон: Өө, тэр дахиад л эхэллээ. Би ч гэсэн тэглээ. Би ч гэсэн дахиад тэглээ. Би энд ямар ч сайн зүйл хийж чадахгүй юм шиг санагдлаа. Тиймээс, би явъя даа. Чи яагаад манайд орж болохгүй гэж, юм уу, гал тогоо чиний мэдэлд. Хэрэв чамд хэрэгтэй юм байвал над руу залгаарай.

Мико:    За, би чам руу залгана.

Бен:   Баяртай.

Леон: Өө, японоор сайн хэллээ. Чи зөв зам дээр байна.

Бен:   Амаа татаж үз.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:   Тэгэхээр энэ түүний байр байх нь.

Мико:    Тиймээ.

Бен:   Сайхан юм. Тэр өөрийнхөө Дорнодын засалд дуртайг би харж байна. Ингэхэд, энд чамд амьдрах газар хэзээ ч байгаагүй. Тэр чамаар түрээс төлүүлдэг үү, эсвэл чи зүгээр л түүний хүзүүн дээр нь сууж байдаг уу?

Мико:    Одоо болно, Бен. Чи энд юу хийж яваа юм?

Бен:   Үнэн чанартаа чи түүнтэй хамт байх гэж ийшээ ирсэн, зөв үү?

Мико.    За яахав, сонс. Би чамаас уучлалт гуйх ёстой, гэхдээ...

Бен:   Үгүй ээ, үгүй, үгүй. Леон Александертай ямар учралаар таардаг байна аа?

Мико:    Тэр миний найзынд зочилж байсан юм.

Бен:   Намайг уучлаарай?

Мико:    Тэр наадмаар кино нь гарсан нэг хүнийд зочилсон байсан. Түүнийг хотод байх зуур бид хоёр аяга кофе уух гэж хэдэн удаа уулзсан, гэхдээ онц гойд юм болоогүй.

Бен:   Чи дэмий юм ярихаа болихгүй юу? Би зурагнуудыг үзсэн. Би манай хараал идсэн орыг танина гэж бодож байна!

Мико:    Бид хэд хэдэн зураг авсан, тэгээд л гүйцээ. Би эхлээд чамтай асуудлаа шийдэх хүртэл хүлээнэ гэж бид тохиролцсон.  

Бен:   Тэгэхээр чи хүлээсээр байгаа юм уу? Учир нь би шийдэж чадахгүй байгаа учраас уу? Новш юм даа. Хөөрхий Леон. Тэр залуугийн төмсөг нь чинэрч байгаа даа.

Мико:    Бен, бид хэсэг зуур завсарласан. Чи үүнийг мэдэж байсан.

Бен:   Завсарлана гэдэг бусадтай унтахын нэр гэдгийг би мэдсэнгүй!

Мико:    Чи үүндээ итгэлтэй байна уу?

Бен:   Чи юун тухай яриад байна?

Мико:    Миний найз Кодзи чамайг комиссын захад нэг хүүхэнтэй хөтөлцөж явахыг харсан байна лээ. Тэр хүүхэн чиний сонирхолд яг тохирсон биз.

Бен:   Үүнийг над руу эргүүлэх битгий оролд.

Мико:    За, за, сонс, Бен, зүгээр дээ. Энэ бид хоёрын хувьд маш сайн өөрчлөлт болсон нь ойлгомжтой гэж бодож байна. Бид үүнийг тэнэг аргаар эхлүүлсэн ч ямар нэгэн байдлаар бүх зүйл хамгийн сайнаар эргэсэн.

Бен:   Гэхдээ бүх хүмүүс дотроос... Мико, цагаан залуу нэг хэрэг, гэвч тэр...  Тэр акийн фетшист гэдэг нь илэрхий байна.

Мико:    Энэ намайг ямар их доромжилж байгааг чи ойлгож байна уу, Бен? Хэн нэгэн надад татагдаж болох цорын ганц шалтгаан нь зарим нэг объектив хэвийн бус байдлаас болсон гэж үү?

Бен:   Энэ цорын ганц шалтгаан байсан гэж би хэлээгүй.

Мико:    Энэ миний тухай биш, чиний тухай арай ихийг хэлж өгч байна.

Бен:   Би чамайг биш түүнийг шүүмжилсэн. Миний зүгээр л үгийг гажуудуулахгүй байж болох уу?

Мико:    Чи хүмүүсийг шүүмжлэх эрхтэй гэж үргэлж боддогийг би мэднэ, гэхдээ юу гэдгийг мэдэх үү? Чи түүний тухай юу ч мэдэхгүй. Тэгээд хэрэв энэ чамд чухал бол, Бен, тэр цагаан биш.

Бен:   Юу? Бид нэг л залуугийн тухай ярьж байна уу?

Мико:    Тэр жүүд, бас уугуул америк.

Бен:   Тийм байж. Хөөх. Энэ... энэ элэг хөшөөх нь.

Мико:    Элэг хөшмөөр.

Бен:   Тэр коллежид орохдоо яг ингэж хэлсэн үү?

Мико:    Миний бодлоор чи явсан нь дээр.

Бен:   Мартсанаас, дадлага юу болж байна?

Мико:    Сайн.

Бен:   Чи түүхээ дагаж байна. Энэ чинь сайн.   

Мико:    Бен, хүлээгээч. Би эртнээс чамтай илүү шулуухан байх ёстой байж, мөн.... Би тэгж чадаагүйдээ уучлалт гуйж байна. Гэхдээ бүр хамгийн их урам хугарсан үедээ ч би чамайг их өрөвддөг байсан. Чи намайг яг ингэж занганд барьж байсныг би ойлгосон.

Бен:   Өөрийгөө хохирогч болгож жүжиглэхээ боль, Мико. Энэ ичмээр байна.

Мико:    Чи юу ичгүүртэй болохыг мэдэх үү, Бен? Чи ямар нэг юмнаас зууралдахыг хичээдэг, яагаад гэхээр чи өөрчлөлтөөс үхтлээ айдаг. Чиний хийдэг юм энэ, Бен. Энэ миний хувьд үхсэнээс ялгаагүй зүйл.

Бен:   Миний томоохон гэмт хэрэг тэгвэл энэ байжээ? Би бууж өгөх дургүй юу? Өө, би яадаг мангас вэ?

Мико:    Үгүй ээ, бас миний бодлоор, чи уур хилэн, хямрал, өөрийгөө үзэн яддаг хачирхалтай асуудлуудтай, бас зөвхөн хайр найргүй сөрөг чанарууд л байдаг, Бен.

Бен:   Чи өөрийгөө жаахан ч гэсэн үзэн ядахад гэмгүй байх.

Мико:    Чиний өсөх дэвжих, өөрчлөгдөхийн эсрэг эсэргүүцэл, ямар ч карьераас татгалздаг чинь дайсагнал!

Бен:   Миний хийж байгаа бүхэн чиний эсрэг байдаг уу? Учир чи өөрийгөө голдоггүй, эрх мэдэлтэй, хууран мэхлэгч биш болохоор.

Мико:    Намайг сонс. Би хоргодож үлдэхээр ямар ч зүйлийг чи хэзээ ч хийж байгаагүй. Чи бүр намайг битгий яваач гэж гуйгаагүй. Би зүгээр л юу ч хэлээгүй. Дараа нь үүний төлөө надад  гомдоллож л байдаг.

Бен:   Чи дуусав уу? Чи үгээ хэлж дуусав уу? Бурхан минь, яагаад гэхээр, хэрэв энэ тийм бол магадгүй бид хоёр үнэхээр ярилцаж болох байсан... Яасан?

Мико:    Яагаа ч үгүй. Би зүгээр л...Миний толгойд нэг сайхан санаа орж ирлээ?

Бен:   Ямар?

Мико:    Би энэ бүх заваан юмыг дахиж сонсохгүй.

Бен:   Хүлээ, хүлээ, хүлээ, Мико. Мико. Хүлээгээч, хүлээ.

Мико:    Чи явах хэрэгтэй.

Бен:   Хүлээ. Тэгэх үү? Би ердөө л... Бид үргэлж ингэдэг. Гол юманд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Бид зүгээр л амьсгаа авч болох уу?

Мико:    Үгүй ээ, Бен. Чи явах хэрэгтэй байна.

Бен:   Надтай битгий ингэж харьцаач.  

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мер:  :... учир нь бүх юм түүнтэй холбоотой!

Элис:  Тэр өөрийн гэсэн бодолтой.

Мер:  Надад түүний тэнэг бодол нь хамаагүй! Тэр биднийг яаж байгааг би ярьж байна.

Элис:  Зүгээр л түүнийг анхаарах хэрэггүй. Түүнд одоо хэцүү байгаа.

Мер:  Тэр биднийг салгахыг хүсдэг, тэгвэл чи түүнтэй хамт гэртээ буцаж очно.

Элис:  Чи тоглоогүй биз?

Бен:   Мередитийн зөв.  

Элис:  Юу?

Бен:   Түүний зөв. Тиймээс би бодож олж чадах хамгийн тустай зүйлийг хийх гэж байна.

Элис:  Чи юу хийгээд байгаа юм?

Бен:   Миний нислэгийг өөрчилж байна. Би гэртээ харилаа.

Элис:  Бен, үгүй ээ. Юу?

Мер:  Би чамайг буруугаар ойлгоосой гэж хүсэхгүй...

Бен:   Үгүй ээ, энд үл ойлголцол байхгүй. Мередит, миний амьдралын ийм мөчид чи надтай уулзсанд би харамсаж байна. Чи тэртээ тэргүй намайг үзэн ядах байсанд би итгэлтэй байна.

Мер:  Үгүй ээ.

Бен:   Үгүй ээ, чи яг тэгэх байсан.

Элис:  Энэ үнэн.

Бен:   Чи намайг санаандгүйгээр миний хамгийн...

Мер:  На-адир.

Бен:   Минийхээр бол үүнийг “надир” гэдэг.

Элис:  Уг нь бол, ааа... Тийм ээ, мэдээж.

Бен:   Тийм ээ. Үгүй ээ. Уучлаарай.

Элис:  Чи түүнтэй уулзсан уу?

Бен:   Энэ юун балай агаарын бөмбөлөгүүд вэ?

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ЗӨВХӨН ЭХЛЭЛ

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Үг хэлээрэй. Үг хэлээрэй.

Бүгд:  Үг хэл. Үг хэл. Үг хэл.     

Мер:  Юу? За, за, ойлголоо, ойлголоо. За. Та нарыг энд байгаад баярлалаа. Нэг нас ахисан гэж энэ мөчийг тэмдэглэх хэрэгтэй үгүйг би мэдэхгүй, гэхдээ надад уух юм авч өгөхийг би та нарт зөвшөөрч байна. Өнгөрсөн сард миний үнэхээр очихыг хүсээгүй нэг үдэшлэгт намайг авч очлоо. Тэнд би Калифорнийн найзын найз Элистэй танилцсан юм. Уг нь намайг хүнтэй танилцуулахад би дургүй байсан л даа, тэр тусмаа Калифорнигоос. Харин одоо би тэр бүр хэлээд байдаггүй нэг юмыг хэлмээр байна. Миний буруу байсан. Үдэшлэгийн тухайд би буруу бодсон. Танилцах тухайд ч би эндүүрсэн. Тэгээд та нарын ихэнх нь мэдэж байгаа, түүнээс хойш би Элист чихээ хүртэл дурлаад байгаа.

Элис:  Энэ худлаа. Чи зөвхөн хүзүүгээр хүртэл.

Мер:  Үгүй ээ, гэхдээ сонсоорой, тэр сая надад ийшээ нүүж ирнэ гэдгээ хэлсэн, энэ миний төсөөлж чадах хамгийн сайхан бэлэг! Калифорни, чи алдлаа! Тиймээс намайг үргэлжлүүлээд дайлаад байгаарай, бас Элист ч гэсэн авч өгнө шүү, тэгээд түүний шинэ гэрт нь баяр хүргээрэй.

Бүгд:  Тийм ээ! Тийм ээ!

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Элис:  Хөөе? Чи хаачих гэж байна?

Бен:   Байранд буцаж очиж өөрийнхөө юмыг эмхэлж цуглуулъя.

Элис:  Би зөвхөн түүний төлөө шилжээгүй, чи мэднэ. Юу ч тохиолддог байсан, би дэлхийн хамгийн сайхан хотод байх болно.

Бен:   Ойлголоо. Гэхдээ би санал нийлэхгүй.

Элис:  Мэдээж ч тэгнэ.

Бен:   Сонсооч, чи ингэж шийдсэнд би баяртай байна.

Элис:  Би эд зүйлсээ авахаар ирэх сард буцаж очно. Одооноос төлөвлөж эхэл. Бид аялалын машин авч аялалд гарч болно...

Бен:   Надтай секс хийх бодолгүй хэн нэгний төлөө би 5000 км аялна гэж би бодохгүй байна.

Элис:  Тэр үнэн. Мартсанаас, чамтай секс хийхгүй хүмүүс гэснээс... албаар ёсоор салсан уу?

Бен:   Тийм ээ.

Элис:  Тэгээд чи түүнийг буцаахын тулд хотоор гүйж, сүүлчийн чин сэтгэлийн зангаа хийхгүй юу?

Бен:   Үгүй ээ. Үгүй. Ямар ч байсан...

Элис:  Тийм ээ, би йишээ буцаж орох ёстой. Өглөө уулзъя.

Бен:   Тэгье.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Сайн уу? Хаашаа явах вэ?

Бен:   Кеннеди /нисэх буудал/.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Сайн уу. Энд хүн сууж байгаа юу?

Бен:   Үгүй ээ. 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Мико:    Сайн уу. Чамайг нисэж яваа гэж би бодоод чамд мэдээлэл үлдээхээр шийдлээ. Би чиний мессежийг авсан, чамаар үнэхээр бахархаж байна гэдгээ хэлмээр байна. Мэдээж бүх зүйл яг чиний хүссэнээр болоогүй, гэхдээ чи ядаж л боломжийг ашигласан, тийм ээ? Чи тэнд өөрийгөө харуулсан. Одоо чи гэртээ хариад өөрийнхөө харах хүрээг тэлж болно. Ямар нэг шинэ юмаар оролдож үз, жишээ нь сайхан сэтгэлийг, халуун дулааныг, хүний ​​ёс зүйн үндсэн үйлдлүүдээс. Зүгээр л хүний адаг байхаа боль, Бен. Чамайг үнэхээр аз жаргалтай болгох тэр зүйлээ л хий. Цаг нь болсон, Бен. Бүгдийг дахин шинээр эхлүүл, шинэ эхлэл энэ тэр гээд л. Мэдээж чамд ажил байхгүй, чи мөнгөгүй, чамд найз бүсгүй байхгүй, чи эцгийнхээ тэр тансаг байшингаас нүүхээс араггүй болно. Залуу, чи баларсан. Би тоглосон юм. Наргиан ойлгож сураарай, Бен. Бидэн шиг тэнэг юмнуудад өөрчлөлт их хэцүү. Гэхдээ, яадаг ч байсан, юу ч болсон, би чамд итгэж байна. Хэрэв би чамд хэрэг болбол би үргэлж дэргэд чинь байна. Тэгээд... би чамд хайртай. Ингээд би явах боллоо. За, тонилж үз. Баяртай.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Найруулагч: Рэндалл Парк

Кино зохиолыг: Эдриан Томин

Эдриан Томины график романаас сэдэвлэв

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 Trailer

Бен:   Би арван жилд бараг цорын ганц цагаан арьст биш сурагч байсан.

Элис:  Чи арьсны өнгөөр ялгаварлахыг огт мэдрээгүй юу?

Бен:   Мэдэрсэн, гэхдээ би ази хүн болохоор нь биш.

Элис:  Чиний төрөлхийн муухай аашнаас болсон.

Бен:   Яг үнэн.

Мико:    Чи миний хүсэлтээ өгсөн дадлагын ажлыг санаж байна уу?

Бен:   Ямар?

Мико:    Нью-Йоркод.

Бен:   Нью-Йоркийг хэтэрхий үнэлээд байна. Тэнд бүгдийг өөрчилсөн.

Мико:    Чи тэнд хэдэн удаа очиж үзсэн бэ? 

Бен:   Бид түр саатсаныг тооцох уу?

Рэндалл Паркийн найруулсан анхны кино

Бен:   Чи миний тухай үргэлж муугаар бодно, дараа нь дэмий юмнаас болж солиотой юм шиг аашилдаг.  

Мико:    Би солиотой юм шиг аашилдаггүй, тиймээс наад новшийн үгээ хэлэхээ боль!

Бен:   Чи сая миний бодсоныг нотлочихлоо.

Эдриан Томины график романаас сэдэвлэн бүтээв

Элис:  Тэгээд та хоёр салчихсан уу?

Бен:   Бид хоёр хэсэг завсарлага авсан.

Бен:   Муу гэрт эзгүй үед...

2:        ...хулгана тайван байдаг.    

Элис:  Бодвол өөрийн биеэр.

Бен:   Би чамайг үнсэж болох уу?

Саша: Бен:

Бен:   Уучлаарай, би бага зэрэг төсөөрчихөж.

Саша: Энэ ч ойлгомжтой.

Элис:  Би Нью-Йорк явна. Сонсооч, магадгүй, чи надтай хамт явсан ч болно.

Бен:   Би чамайг толгойгоо сэргээхээр энд ирсэн гэж бодсон.

Элис:  Би тэгсэн. Дараа нь би Мередиттэй танилцаж, түүнээс хойш хамт байгаа. Тэгээд чи хэзээ түүнтэй уулзах гэж байна?

Бен:   Би Микотой уулзахаар ирлээ. Тэр энд дадлагжигч.

Эр:      Үнэндээ, энд ганцхан би л дадлагжигч.

Мико:    Чамд уур хилэн, дарамт, өөрийгөө үзэн яддаг хачирхалтай асуудал байдаг.

Бен:   Чи өөрийгөө жаахан үзэн ядаж байвал зүгээр.

Жин:  Сонирхолтой юм.

Саша: Чи үүнд нийгмийг, эсвэл миний сексийн чиг хандлагыг, эсвэл чиний арьс өнгө, өөр юуг ч хамаагүй буруутгахыг хүсч байгааг би мэднэ, гэвч үнэндээ учир нь чамд л байдаг.

Элис:  Чи бүр ёроолд нь байна уу?

Бен:   Тэр залуутай юу хийгээд байгаа юм бол?

Элис:  Тэд сэтгэл булаам харагдлаа.

Ээж:   Тэгээд, бид эцэст нь чиний нууцлаг залуутай танилцах нь.

Аав:   Сайн уу, Бен.

Бен:   Сайн уу.

Аав:   Бурханд талархая.

Бен:   Чи тэдэнтэйгээ илэн далангүй байсан нь дээр.   

Эм:     Энд хүн сууж байгаа юу?

Бен:   Үгүй ээ.

ДУТАГДАЛ 

Back to episodes Go home