Хулгайлагдсан хайр 01
Нийт 45:36
Дүрүүд
Эрэгтэй:
Лэандро- гол дүрийн залуу
Хаймэ- Дарсны эзэн, Изабэлийн нөхөр, Антониагийн аав
Антонио – Өвөө, Изабэлийн аав
Робэрто Кавалканти – Баян үйлчлүүлэгч
Найз-Лэандрогийн найз
Жоао- Эсрэг дүр
Менежер
Эмэгтэй:
Антониа- гол дүрийн бүсгүй
Изабэла- Антониагийн ээж
Сэлэстэ – Кавалкантигийн эхнэр
Ээж- Лэандрогийн ээж
Эрэг1: Хажуугаар нь гүйцээчээ
********************
Дөрвөн сарын өмнө
Сэлэг: Чи яаж ийм сайн байж чаддаг юм бэ?
Лэа: Чамд хэлчихвэл сайхан байхаа больчихно ш дээ
Сэлэ: Чи ч нууцаар дүүрэн юмаа, Лэандро.
Лэа: Бурхан эрэгтэй хүнийг эмэгтэйчүүдэд үйлчлүүлэхээр бүтээсэн гэдгийг мэдэж байгаа биз дээ? Би чиний боол гэдгийг мэдэж байгаа биз дээ, Сэлэстэ? Мартчихаа юу?
Сэлэ: Чи өнөөдөр наадахаа ямар утгатай гэдгийг хэлнэ биз дээ?
Лэа: Энэ шивээсяпон ханз байгаа юм.
Сэлэ: Япон ханзны шивээс гэнээ?
Лэа: Би Сан Паулод амьдарч байхдаа хийлгэсэн.
Сэлэ: Юу гэж байгаа юм?
Лэа:: Энэ үү, хамгаалалт гэж байгаа юм.
Сэлэ: Тэгэхээр чамд хамгаалалт хэрэгтэй байх нь ээ.
Лэа: Болио, надад хамгаалалт биш маш их хайр хэрэгтэй
Сэлэ: Чи битгий яв, надтай хамт бай, намайг битгий орхи л доо
Лэа: Би явах ёстой. Миний үдийн завсарлага дууссан.
Сэлэ:: Чи надаар гуйлгах гээд байгаа юм уу?
Лэа: Би тийм зүйлийг гуйлгадаг эр биш шүү
Сэлэ: Харин би энгийн нэг эмэгтэй биш ш дээ
Лэа: Тийм ээ би мэднэ.
Сэлэ: Хоёулаа дахиж хэзээ уулзах юм?
Лэа: Мэдэхгүй ээ, голын урсгалын хэмнэлд нийцүүлэн урсах ёстой. Үгүй бол хальчихна шүү дээ.
Сэлэ: Бүгдээрээ бэлэн үү, охид залуусаа надад амжилт хүсээрэй.
***************
Эрэг: Ноён Хаймэ, төвөг удсанд уучилаарай
Хайм: Юу болоов?
Эрэг: Нөхөр нь гар хүрсэн гэнэ. Тэгээд цагдаа дуудна гэнэ.
Хайм: Яагаад гар хүрсэн гэнээ?
Эрэг: Энэ эмэгтэй нь өөрөө араар нь тавьсан юм байх
Хайм: Үнэн юм уу?
Эрэг: Өөрөө бол үгүй л гэж байна лээ.
Хайм: Хэн нь үнэн хэлж байгааг олж мэд, тэгээд худлаа хэлснийг нь ажлаас нь хал, асуудлыг цагдаа энэ тэр гэлгүй зохицуулаарай, ойлгосон уу?
Эрэг: За Жоао
Жоа: За, сонсож байна.
Хайм: Өнөөдөр бүгдийг нь тарааж амжина биз дээ?
Жоа: Багцлагчаа тохируулсан, шошго хэвлэгч ажиллаж байна. Хүргэлт найдвартай, бэлэн. Гэхдээ 3 хуваах хэрэгтэй болох нь
Хайм: За ямартай ч хүмүүстээ мэдэгд, би жаахан хоцорч очно. Ойлгосон уу?
Жоа: Ойлголоо, Леандро амталгаанд явах шаардлагагүй биз дээ? Эсвэл очих ёстой юу?Хайм: Леандро жуулчидтай хамт байж байг. Тэрний ярианы чадварын ачаардарсыг ус шиг л зарж байгаа шүү.
Лэа: Бидэнд Сан Франциско голын ус байна бас сайхан тал газрын хурц нар гайхамшиг бүтээхэд бидэнд тусалдаг. Хагас хуурай уур амьсгал эцэстээ бидний давуу тал болно гэж хэн санах билээ. Жишээ нь, надад цагаан усан үзэмтэй холбоотой онцгой хайрын дурсамж байдаг. Тэд яг л эмэгтэй хүн шиг, үргэлж эмзэг, анхаарал халамж хэрэгтэй байдаг, тийм биз дээ?
Эмэг: Тийм шүү
Эрэг: Лэандро, нааш ирээ
Лэа: Тони, тэдэнтэй хэдэн хором хамт байж байгаач. Хонгор минь, маш их баярлалаа.
Эмэг2: Дараа нь илүү их зүйл ярьж өгөх байх, одоо наашаагаа яваарай.
Эрэг: Аливээ, зөндөө их хүмүүс ирж байна
Лэа: За, Ноён Кавальканте! Та сайн явж байна уу?
Кав: Леандро Дантас.
Лэа: Бүх зүйл сайн уу?
Кав: Надад таны тусламж хэрэгтэй байна.
Лэа: Үйлчлүүлэгч хаан шүү дээ.
Кав: Энэ бол миний эхнэр Селесте.
Сэлэ: Таатай байна
Лэа: Харин надад таатай байна.
Кав: Леандро бол миний нөгөө ярьсан шинэ дарсны мэргэжилтэн, ёстой мундаг, дарсны тухай бүх зүйлийг мэддэг.
Лэа: Яалаа гэж дээ, би үргэлж судалж, судалгаа хийдэг ухаантай.
Кав: Юу гэж байгаа юм бэ? Үгүйсгэх хэрэггүй шүү дээ. Селесте гэртээ оройн хоолонд дарс сонгох хэрэгтэй байгаа юм. Та бидэнд туслах уу?
Лэа: Тэгэлгүй яахав, ноёнтоон, би одоохон жуулчидтай яриагаа дуусгаадахъя.
Сэлэ: Роберто, би бас Леандрог амтлагаанд тусалж чадна гэж бодож байна, тийм ээ? Их чадвартай байх.
Кав: Би яагаад энэ тухай өмнө нь бодоогүй юм болоо, мангохон минь? Мэдээж шүү дээ.
Гэхдээ эхлээд би даргатай нь зөвлөлдөж, зөвшөөрөл авах хэрэгтэй л дээ.
Лэа: Гэхдээ та ноён Хаймегийн сайн найз учраас ямар ч асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна.
Кав: Мэдээж тэгэлгүй яахав, дараа нь бид албан ёсоор ярилцъя.
Лэа: Мэдээж.
Кав: За, за, баярлалаа, Лэандро.
Лэа: Таатай байна.
Кав: Сайхан ярилцлаа
Лэа: Надад бас таатай байлаа.
Сэлэ: Таатай байлаа.
Иза: Сайн уу, хайрт минь. Гэхдээ, Антониа, Леонид чамаас гуйсан шүү дээ, Антониа, чи энэ долоо хоногт гэртээ үдийн хоол идээгүй.
Ант: Ээж ээ, би мэдэж байна. Миний өмнөөс тэрэнд баярлалаа гээрэй. Би найзуудтай хамт байнаа.
Эмэг2: Ямар гоё юм бэ
Ант: Би маргааш тантай үдийн хоол идэх болно, амлаж байна. Би өөрөө хоол хийнэ. Үгүй ээ, би аавтай хараахан яриагүй байна.Энийг хийхэд туслаач, ээж ээ, санаа зовох хэрэггүй дээ. Болно доо, би өөртөө анхаарал тавьж чадна. За юу, за баяртай, ээж ээ.
Иза: За за, үнсье, охин минь
*****************
Ээж: Сан Фэлипэ руу хэдээр явах вэ?
Эрэг: 15 реал, хатагтай.
Ээж: 15аа, арай үнэтэй биш үү?
Эрэг: Гэхдээ би 10-аар явж болно л доо. Та их эелдэг юм.
Ээж: За за, наадах чинь аймаар үнэртэй болсон байхаа, бүгд л углаад явдаг байлгүй.
Эрэг: Нээрээ мартснаас аюулгүй байдлын тоноглолын 5 рэал нэмэгдээд 15аар явна.
Ээж: Ямар заваан юм бэ, суучих уу?
Эрэг: Суучих
****************
Хайм: Хамгийн сайхан өрөөг тэрэнд тохижуулж өгсөн. Минийхээс ч дутахгүй, гэхтэл нэг ч өдөр хоносонгүй.
Иза: Хаймэ, Антониа гадаадад зөндөө удаан байсан. Ирээд найз нөхөдтэйгөө уулзалгүй яах юм бэ?
Хайм: Чи тооцоог нь харсан уу? Ийм их үрж болох уу? Ямар зээлийн карт ашиглаад байгаа юм?
Иза: Мэдэхгүй ээ, Хаймэ
Жоа: Би танд хэлсэн дээ, энэ бол Нью-Йорк дахь үнэтэй гэрэл зургийн дэлгүүр байгаа юм.
Иза: Жоао, энэ бол гэр бүлийн хэрэг.
Хайм: Тэр надад л туслахыг хичээж байна, Изабел.
Иза: Антониа үргэлж хариуцлагатай хүүхэд байсан. Чи түүнд итгэхгүй байх шалтгаан байхгүй шүү дээ.
Хайм: Та хоёр ямар нэг юм нууж байна гэж би бодож байна.
Иза: Яах гэж тэр билээ?
Хайм: Би яаж мэдэх юм. Эхлээд Итали руу явсан, төлбөр нь гэж асар үнэтэй, тэгээд л нэг юм зохиогоод л...
Иза: Юу зохиосон гэж? Чи өөрөө л хий гээд байсан биз дээ?
Хайм: Тэр өөрөө зөвшөөрсөн. Тэр зөвшөөрөөд Италид хоёр жил амьдарсан.Одоо буцаж ирээд барын тухай мэдэхийг л хүсч байна.
Иза: Чи өөрөө эргэж ир гэж албадсан биз дээ.
Хайм:Тэрнийг хичээлээ тасалж байгааг мэдсэн учраас албадсан.Хэн ч гэсэн Антониад байгаа ийм боломжийг хүсэх байсан. Тийм үү, үгүй юү, Жоао?
***************
Ант: Би гадагшаа явсан, эргэж ирсэн, цаг хугацаа өнгөрсөн. Линда, би бүгдийг нь орхимоор байна. Миний сэтгэл өвдөж байна.
Линда: Гэхдээ аав чинь энд газар худалдаж авсан гэж хотынхон бүхэлдээ ярьж байгааг чи мэдэж байгаа.
Ант: Мэдээж, найз минь, энэ бүсийн үнэлгээний талаар мэдсэн байх, тэгээд одоо тэр сувгийн ажлыг ажиллуулах боломжтой болсон биз.
Линда: Антониа, чи үргэлж тэрэнтэй маш дотно сайхан байдаг байсан
Ант: Тийм ээ гэхдээ аав минь их өөрчлөгдсөн, Ана.Ээж маань ааваас болж их гомдлож байгаа, өөрийнх нь бизнес биш бол юуг ч тэвчихээ больсон.
Линда: Антониа, харин чи л их өөрчлөгдсөн шүү дээ. Өөр хүн шиг болж буцаж ирсэн хүн нь чи байсан.
Ант: Магадгүй ээ. Заримдаа бүхнийг бодитоор харахын тулд нааш цааш явах нь дээр байдаг юм.
***********************
Хаймэ: Тэгээд Антониа яасан?
Иза: Хайме, чи хүмүүсийг илүү сайн сонсож сурах хэрэгтэй. Чиний охин Антониа ч бас өөрийн гэсэн хүсэл сонирхолтой шүү дээ
Хайм: Юу, хүсэл сонирхол оо? Хэзээнээс өсвөр насны хүүхэд юу хүсч байгаагаа мэддэг болчихов
Иза: Охин чинь өсвөр насны хүүхэд биш шүү дээ, Хайми.
Хайм: За за, Изабел, бид дахиж муудалцахгүй. Болъё
Иза: Тэгмээр дээ.
Хайм: Бүх зүйл шийдвэрлэгдэж цэгцэрч байна. Антониа дарсны үйлдвэрийг хариуцаж байна. Бид хамтдаа алхаж, бие биедээ дурлах илүү их цагтай болно.
Иза: Чи үргэлж ингэж хэлдэг, Хайме.
Хайм: Одоо бол удахгүй ээ. Ямар ч үнсэлт байхгүй зөвхөн гомдоллох л сонсогддог болсон байна шүү.
********************
Ээж: Девклецин
Эмэг2: Энэ хэнийг дуудаад байгаа юм болоо? Тэр
Ээж: Девклецин?
Эрэг: За очлоо. Каролина? Каролина, чи энэ цөлд дахин хэзээ ч хөл тавихгүй гээгүй билүү?
Ээж: Бүх зүйл өөрчлөгддөг. Олон жил өнгөрчөө? 15 уу?
Эрэг: 15 аас ч их байх.
Ээж: Орж болох уу?
Эрэг: Ор л доо. Та яагаад эргэж ирсэн бэ? Надтай уулзах гэж үү?
Ээж:: Чи хүчтэй хэвээрээ байна шүү. Чи сайхан харагдаж байна.
Эрэг: Чи ч бас.
Ээж: Сан Паулод надад асуудал гараад, би ажил хийх хэрэгтэй байна.
Эрэг: Чи тэнд ажил хийдэг биз дээ?
Ээж: Ажил хомсдол байхгүй л дээ. Гэхдээ цагдаа нар миний араас хөөцөлдөөд, намайг ч манай охидыгч барьж авсан. Тэгээд суугаад гарсан. Харин одоо би ажиллахыг л хүсч байна. Өөр бодох юм алга. Би юуг ч хийж чадна шүү.
Эрэг: Тэгэхээр энд чамд хийчихээр ямар нэг ажил байгаа эсэхийг асуугаад өгөх үү?
Ээж: Мэдээж тэгэлгүй яахав, бас нэг зүйл байна, намайг шоронд байхад хүү маань газрын гаваар орсон мэт л алга болчихсон. Энд харагдаагүй юу?
Эрэг: Би яаж мэдэх вэ? Чиний хүү жаахан байсныг санаж байна.Одоо тэр зөндөө том залуу болсон байлгүй дээ. Гэхдээ ямартай ч ор л доо. Ус уумаар байна уу?
Ээж: Кофе ууя
Эрэг: Би чамд ус хийгээд өгье. Надад кофе байхгүй л дээ.
****************************************************
Хайм:Чи энд борлуулалтын зорилгодоо хүрсэн учраас одоо хэнтэй ч зөвлөлдөхгүйгээр өөрийн дураар хуваариа гаргаж болно гэсэн үг биш шүү дээ. Үдээс хойшхи аялал таныг хүлээгээд л байлаа.
Лэа: Юу гээч, би энэ аяллын талаар Геовальдод аль хэдийн хэлсэн байсан, эрхэмээ, гэхдээ манай маш чухал үйлчлүүлэгчид намайг дуудаж уулзсан.
Жоао: Би чамайг агуулахаас хайсан, лабораториас хайсан, энд ч байгаагүй.
Лэа: Ноёнтоон, дахин хэлэхэдагуулахын мотоциклчин залууд асуудал гараад, тэрийг шийдэх гээд
Хайм: Өөрийгөө өмөөрөх тусам улам бүр дордох болно шүү дээ. Цагтаа ууж чадаагүй халаасан кофе шиг байх хэрэггүй, анхнаасаа бүгдийг зөв хийчихвэл дараа нь ингэж тайлбар тавих хэрэггүй байдаг юм.
Жоао: Асуудлыг зөвтгөж болохгүй.
Хайм: Асуудал шийдэгддэгсэн. Жоао, та хоёр явж болно.
Жоао: Ийм зүйл дахиж болохгүй ээ, эрхэмээ
Лэа: Би та нарын урмыг хугалахгүй гэдгээ амлаж байнаа.
*****************
Сэлэ: Арай ч дээ,ёстой баларсан юмаа. Роберто, миний даашинз ямар болсныг хар даа.Бид хүмүүст туслахыг хичээдэг. Гэтэл ийм юм хийх гэж, ажилтанаа халж үз.
Кав: Хайрт минь, одоо ингэж бухимдах хэрэггүй дээ. Чи одоо тайвшираад маргааш гэхэд тэрнийг халж болно шүү дээ.
Сэлэ: Би өнөө орой юу өмсөх билээ.
Кав:Хонгор минь, наадах чинь юу гэсэн үг юм бэ? Энэ өрөөгөөр дүүрэн хувцас байна шүү дээ. Энийг өмсчих, ёстой сайхан
Сэлэ: Алив харъя. Би наад даашинзанд чинь дургүй, Роберто.
Кав: Чиний бие чинь уран баримал шиг шүү дээ.
Сэлэ: Надад таалагдахгүй байна, намайг тарган харагдуулдаг.
Кав:Ийм сайхан бие яаж тарган харагдаг билээ? Бурхан шийтгэх вий дээ. Чиний стилист муу бол тэгэж харагдуулна, чи хэр их юм байгааг хар л даа.
Сэлэ: Өнөө орой надад өмсөх хувцас алга. Би нүцгэн доош бууна.
Кав:Битгий тэг л дээ, хонгор минь, хэрэв чи нүцгэн доошоо буух юм болби тэсэхгүй шүү дээ, тэгэхээр үдэшлэг байхгүй болно.
Сэлэ: Роберто.
Кав:Хүлээгээрэй, хайрт минь, байж бай л даа.
Сэлэ: Болноо, би хувцсаа өмсөх хэрэгтэй
Кав: Байж бай л даа, хурдан ш дээ
Сэлэ: Үгүй ээ, болноо, Робэрто
Кав: Алив л дээ, нааш ир
Сэлэ: За, хүлээж байгаарай
Кав: Удахгүй шүү дээ
Сэлэ: Намайг доор хүлээж байгаарай, хайрт минь
Кав: Би хүлээж тэсэхгүй нь ээ
Сэлэ: Хоёулаа халуухан шөнийг өнгөрөөнөө
Кав: Нээрээ гэж үү?
Сэлэ: Тийм ээ, орой бүр
Кав:Би чамд хайртай.
Сэлэ: Намайг доор хүлээж байгаарай, одоо яваа, би удахгүй
Кав:Би чамд хайртай. Хайртай шүү
Сэлэ: Би ч гэсэн хайртай
Кав: Би ч гэсэн хайртай шүү.
Иза: Сэлэстэ минь дээ
Сэлэ: Харин ганцхан хором гээд, үнэхээр тэсэх шинжгүй байсан
Иза: Яахав хааяа даа бас баярлуулах хэрэгтэй ш дээ.
Кав: Хөөх, хүлээж байсан чухал зочин маань ирлээ.
Лэа: Ноён Кавальканти, оройн мэнд
Кав: Ашгүй чи ирлээ.
Лэа:Оройн мэнд
Хайм: Танд гэж хэлэхэд биганцхан өдөр өөрийнхөө мэргэжилтэнгээ зээлүүлнэ гэдгийг мэдэж байгаа биз дээ.
Кав: Хаймэ, арай ч дээ, чи арай намайг чиний хүнийг хулгайлна гэж бодоод айгаад байгаа юм биш биз дээ?
Хайм: Ноён Кавальканти ийм мундаг, ухаалаг мэргэжилтнээ алдахаас айхгүй яах юм.
Өвөө: Сайн ажилтан гэдэг сайн найзын эхнэртэй тэнцэнэ гэдэг байхаа.
Кав: Чиний оролцох хэрэг биш ээ
Өвөө: Анхааралтай байх хэрэгтэй дээ
Хайм: Антонио Брага миний хадам надад дарсны талаар бүхнийг зааж өгсөн юм шүү дээ.
Лэа: Миний хувьд нэр төрийн хэрэг байна. Та нөгөө цөлийг ногоон талбай болгосон ноёнтон байх нь, тантай танилцсандаа таатай байна.
Өвөө: Ингэж сүржигнэх хэрэггүй шүү дээ.
Хайм: Энэ бол дарсны амьд толь бичиг л гэсэн үг. Тэр бол үнэхээр үлгэр жишээ авдаг шүтэж явдаг хүн маань байгаа юм.
Кав: Тэр ч тийм шүү. Алив чи, гэртээ байгаа юм шиг тухлаарай.
Сэлэ: Чиний нөхөр аав хоёр чинь бие биендээ жигтэйхэн сайн юмаа, тийм ээ, Изабэла
Иза: Аавын яг хүсч байсан хүнтэй би гэрлэсэн. Хэрвээ би Хаймэтэй гэрлээгүй бол аав өөрөө тэрэнтэй гэрлэх байсан байхөө.
Сэлэ: Би Сан Паулогаас ирсэн танай мэргэжилтэнтэй аль хэдийн танилцсан гэдгийг мэдсэн үү?
Иза:Тийм үү?
***************************
Лэа: Энд хамгийн гол нь нүдээ боосон чигээрээ дарсыг амсаж амтны таашаал мэдрэх юм. Бүгдээрээ нүдээ аниж байгаад нэг амталгаа хийж үзье. Энэ дарс хүнээр болбусдаасаа арай илүү их хүчтэйгэдгийгмэдрэх болно. Энэ дарс тансаг үнэртэй, гайхалттай амттай, сэтгэл татам мэдрэмж төрүүлэх болно. Бүгдээрээ нүдний боолтоо зүүгээрэй.Гэхдээ эхний зорилгоо биелүүлэхийн өмнө би та бүхнийг амьдралын бүх л үнэрийн талаар бодохыг хүсч байна. Хэрэв энэ нь кинонд байсан бол энэ нь өнгөрсөн дурсамж байх байсан.
Эмэг: Яг дэжа вү шиг үү?
Лэа: Тийм ээ, яг л цаг хугацааны аялал шиг, та бүхэн өнөөдрийг хүртэл олж авсан зүйлээ бод, бас олж авахыг хүсч буй зүйлээ ч бод.Таны хувьд аз жаргал гэж юу вэ гэдгийг бодоорой.
Кав: Юу ч биш шүү дээ. Энэ амьдралд хэн ч бишээс өмч хөрөнгөтэй нэгэн болсон үеээс илүү таашаал өгөх зүйл надад байхгүй. Амт..үнэр
Лэа: Энэ дарсны амт миний хувьд гэр бүлийн амар амгалан гэж юу болохыг сануулдаг.
Кав: Эмээгийн жигнэмэгийн амтыг хуурай модны шатах үнэр, удаан хугацааны дараа нойтон газар хадгалж байгаад үнэр шингээн хийдэг Протугал навчны үнэр яг хамар цоргиж байна.
Эрэг: Хөөх, бурхан минь, Антонио ч арай л хол явчихав уу даа.
Хайм: Удаан хуурай байсан газар чийгтэхэд сайхан үнэр гардаг шүү.
Кав: Тийм шүү, наадах чинь яруу найраг шиг л сонсогдож байна. Харин чамд?
Иза:Гудамжны хүүхдүүдийн симфони найрал хөгжмийн дуу тоглоод л, эдгээр хүүхдүүдийн ирээдүй надад таашаал өгдөг.
Хайм: Тийм шүү, хайрт минь
Лэа: Харин Сэлэстэгийн хувьд
Сэлэ: Надад илүү таашаал өгдөг зүйл бол үргэлж шинэ зүйл нээж олох явдал. Шинэ зүйл нээж илрүүлнэ гэдэг үнэхээр сэтгэл хөдөлгөм шүү дээ.
Кав: Хайрт минь дээ.
Лэа:За бүгдээрээ маш сайхан сэтгэл татам байдлаар бие биенийхээ талаар мэдэж авлаа. Тиймээс одоо боолтнуудаа аваад хундагаа тулгацгаая, төлөө
*****************
Лэа: Их удлаа шүү
Сэлэ: Гэхдээ л ирлээ шүү дээ.
Лэа: Болгоомжтой, болгоомжтой бай. Би ч бас шинэ зүйл нээж илрүүлэх дуртай шүү, Сэлэстээ
Сэлэ: Нууцлаг зүйлс үргэлж сонирхолтой байдаг.
****************
Кав:Изабел, чи Сэлэстээд явах гэж байгаагаа хэлсэн үү?
Иза: Үгүй ээ, би Селестетэй уулзаагүй
Кав: Сэлэстэ ямар нэгэн ажилчинтай маргалдаад явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Антониа ирээгүй нь их харамсалтай.
Хайм: Антониа их завгүй байгаа л даа, тийм ээ, Изабэла
Сэлэ: харин тийм ээ.
***************************************************
Сэлэ: Чи юунаас таашаал авдаг гэдгээ хэлэхгүй гэж үү?
Лэа: Миний таашаал уу? Миний таашаал бол чинийхтэй адилхан
Сэлэ: Юу юм?
Лэа: Би ч бас аюулд дуртай.
************************************
Хайм: Жоао?
Жоа: За?
Хайм: Авэни Никола дээр хурал зарла.
Кав: Тэрэнтэй утсаар ярих хэрэгтэй шүү.
Жоа: За ойлголоо
Кав: За за, болгоомжтой яваарай
Жоа: Та сайхан амраарай
Хайм: Сайхан амраарай.
Кав: За, за, та бүхнийг ирсэндбаярлалаа, Селесте хаашаа явчихав аа?
Сэлэ: Намайг тэврээч
Лэа: Хоёулаа нуугдъя
Сэлэ: Чимээгүй бай
Кав:Сэлэстэ, чи тэнд байна уу?
Сэлэ: Хүлээгээрэй,
Кав: Сэлэстэ?
Сэлэ: Хүлээж байгаарай, Роберто Би шатны дээр байна. Хэрэв чи хаалгаа онгойлговол би унах нь байна.
Кав: Чи чинь алга болчих юм
Сэлэ: Тэгсэн
Кав: Бүх зочид явчихлаа.
Сэлэ: Би эндээс өөрсөддөө дарс сонгож байлаа.
Кав: Чи ганцаараа байгаа юм уу?
Сэлэ: Мэдээж үгүй, би энд винонуудтай чинь хамт байна.
Кав: Чи яагаад намайгдуудаагүй юм бэ? Яагаад?
Сэлэ: Би гэнэтийн бэлэг барихийг хүссэн учраас тэр, энэ ямар үзэсгэлэнтэй болохыг хар л даа.
Кав: Алийг сонгосон юм?
Сэлэ:Чамд таалагдана гэдгийг би мэдэж байна.
Кав: Тийм ээ, энэ бол үнэхээр гайхалтай сонголт. Бид хоёр энийг авахад Өмнөд Африкт байсан, санаж байна уу?
Сэлэ: Би яаж мартах билээ.
Кав:Леандрод энэ дарс таалагдана гэдэг би итгэлтэй байна,
Сэл: Леандро? Леандро аль хэдийн явчихсан
Кав: Юу гэнээ? Арай ч дээ
Сэл: Явлаа гэсэн ш дээ.
Кав:Селесте, тэр явчихсан гэж үү? Би тэр хүүд гэнэтийн бэлэг өгөхийг хүссэн юм сан.
Сэлэ: Леандронд гарын бэлэг өгөх гэж байсан гэж үү?
Роб Сэлэстэ
Сэлэ: Гуйя
Кав:Лэйндрог явж байхад надад хэлэхгүй, за за, зочдод анхаарлаа хандуулцгаая! Ийм бүдүүлэг байж болохгүй шүү.
******************************************************
Иза: Өнөөдөр орой үнэхээр сайхан өдрийг өнгөрүүллээ. Юутай сайхан байв аа
Хайм: За за, Маргарита хүрээд ирчихэж
Ант: Ээж ээ? Ээж ээ,ээж минь
Иза: Чи өдийд сэрүүн байсан юм уу?
Ант: Аав аа, сайн уу? Бүх зүйл сайн уу?
Хайм: Тийм ч их сайн биш,
Ант: Тийм үү?
Хайм: Тийм ээ, чи дарсаа орхих гэж байна уу? Чи аавынхаа энэ ажлыг авахгүй гэж үү? Би мөнх амьдрахгүй шүү дээ, тийм биз дээ, Изабел аа? Намайг ойлгож байна уу?
Иза: Хаймэ, өдийд энэ сэдвээр ярих цагболсон биш шүү дээ.
Хайм: Тэгээд хэзээ?
Ант: Хэзээ хүссэн цагтаа ярьж болно.
Иза: За ингээд тохирчихож байгаа юм бол маргааш ажил дээрээ очоод ярилцана биз.
Хайм: Надад бол болж байна. Чиний ажлын өрөө чинь тэнд байгаа, чамайг хүлээгээд байж байна.
Ант: Тийм ээ
Иза: Охин минь, би чамаас нэг л юм гуйя. Чи хүссэн бүхнээ аавдаа хэлж болно. Гэхдээ чи аавтайгаа нүүр тулах хэрэггүй.
Ант: Ээж ээ, тан шиг ухаантай эмэгтэй яагаад ааваас айгаад байгаа юм бэ? Ийм байх хэрэггүй.
Иза: Тийм биш ээ
Ант: Ямар нэгэн юм хий л дээ.
Иза: Шаардлагагүй
Ант: Шаардлагагүй гэнээ, тэгвэл ээж ээ
Иза: Би чамайг бүхнийг тайван бодоод үзээсэй гэж хүсэж байна.
Ант: Ямар ч нэмэргүй ш дээ.
Иза. Тэгвэл юутай ч аавыгаа сонсоод үз л дээ.
Ант: Ээж Ээж, ээж минь, би тэрэнтэй адилхан мэргэжлээр суралцахыг хүсэхгүй байна.
Иза: Гэхдээ хэрэв чи ингэж зүтгэвэл юу ч авч чадахгүй гэдгээ мэдэж байгаа биз дээ, аавыгаа мэдэхгүй гэж үү?
Ант: Би тэрэнтэй ажилламааргүй байна, хүсэхгүй байна. Тэр мэргэжилд дургүй.
Эрэг: Тэгээд яасан, чамд охин таалагдсан уу? Юу хийгээд байгаа юм? Чи намайг мэдэхгүй гэж үү?
Жоа: Бүгдийг сайн тохируулжээ. Гайхалтай
Эрэг: Наадахыг чинь олох гэж бөөн юм болсон шүү.
Жоа: Гэхдээ дүйцэх үнийг нь авсан биз дээ? Үгүй гэж үү, сахалтаа?
Лэа: Чи ч амттай юмаа, үнэхээр сайхан
Сэлэ: Бидэнд хэн ч саад болохгүй болохоор сайхан юмаа
Лэа: Тийм ээ, биднийг энд байгааг хэн таамаглах вэ дээ
Сэлэ: Би Сан Паулод байсан үеийг чинь боддог юм. Бүх зүйл цэвэрхэн, сайхан үнэртэй байсан, гэхдээ хэтэрхий балчир байсан.
Лэа: Би чиний үнэрний араас ирсэн шүү дээ. Чиний үнэр, чиний үнэр
Сэлэ: Ингээд чи зөвхөн минийх боллоо.
Лэа: Тэгвэл сайн гэсэн бүхнээ харуулах үүрэгтэй болох шив.
Сэлэ: Энэ хичээлийг чи давсаан
Лэа: Тийм гэж үү?
Сэлэ: Тийм ээ
Хайм: Бид одоо Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болсон. Амсаад үз.
Ант: Эробүнэс
Хайм: Охин минь, харж байна уу? Би яагаад чамайг гадаад сур гээд байгааг ойлгосон уу? Өвөө чинь аль хэдийн хэцүү хэсгийг нь хийчихсэн. Тэр үндэс суурийг нь тариалсан. Харин аав чинь өргөжүүлсэн. Одоо чиний ээлж, охин минь, одоохон эргээд ирье.
Лэа: Сайн уу?
Ант: Алив хурдан эндээс явъя, миний бие таагүй байна, бурхан минь, хурдлаач дээ. Алив, аливээ, хурдал
Лэа: Энэ юу вэ? Дээрэм үү?
Ант: Үгүй ээ, хүн барьцаалж байна
Лэа: За за, тэгээд хэн нь барьцаалагч нь юм бэ дээ?
Ант: Уучилаарай, өөрийгөө танилцуулаагүй юм байна. Антониа.
Лэа: Сайн уу, Антониа, гэхдээ энэ машин компанийнх л даа. Би хүргэлтэнд гарах гэж байна.
Ант: Би эзний охин байгаа юмаа
Лэа: Та Ноён Хаймэгийн охин юм уу?
Ант: Яг тийм
Лэа: Нөгөө гадагшаа явж сурдаг уу?
Ант: Мөн мөн
Лэа: Чи ажиглахаар ирээ юу?
Ант: Энэ чиний асуудал биш шүү. Одоо явж болох уу?
Лэа: Үгүй ээ, бид явж болохгүй. Би ажлаа хийж байна, аав чинь надад өмнө нэг анхааруулсан, би эрсдэлтэй алхам хийхгүй ээ
Ант: Би өөрөө аавтайгаа учраа олчихъё. Гэхдээ үнэхээр гайхмаар юмаа, бүгдээрээ л тэрнээс айх юм. Зоригтой нэгэн хэрэгтэй, явах уу?
Лэа: Бүсээ зүү, энэ машинд кондишн байхгүй шүү. Чамд тэр газар таалагдаагүй байх тийм үү, бараг багтраад гарч ирж байсан.
Ант: Халуунаас болсон байх л даа. Их халуун байдаг ш дээ
Лэа: Тийм л дээ. Гэхдээ чи баяртай байгаагүй. Миний шилийг арчаад өгөөч, ямар их тоос вэ
Ант: Намайг явснаас хойш бүх зүйл өөрчлөгджээ, тийм ээ. Аав өмнө нь хүмүүсийг ингэж ажилд авдаггүй байсан. Юу гэж хэлмээр юм бэ дээ, үзэмжээр чинь
Лэа: Наадах чинь юу гэж байгаа юм?
Ант: Их зантай, хамраа сөхсөн гээд л бүгд
Лэа: Хөөе, Антониа, эзэгтэй минь, та ч аав шигээ бодолтой юмаа, бүх хүмүүсээс илүү гэж боддог. Энэ лав гэр бүлийн хараал байхаа
Ант: Тийм ээ, хараал мөнбайхаа, хүмүүс намайг аавтайгаа адилхан гэдэг юм. Харц нь ч гэсэн адилхан ширүүн гэдэг, харин чиний гэр бүл ямар вэ? Аз жаргалаар дүүрэн, эвтэй найрамдалтай юу?
Лэа: Чи ус ууя гэсэн байхаа
Ант: Тийм ээ, ам цангаж байна
Лэа: Тэр урд зогсоодохъё
Ант: Чи авах уу?
Лэа: За за, би явлаа, аав чинь мэдвэл намайг шууд хална
Ант: Зүгээрээ, тэр мэдэхгүй
Лэа: Би удвал тэр мэдчихнээ. Чи залуу бүсгүй юм чинь замын хүмүүс шууд л авна
Ант: Зогсоочээ
Лэа: Болгоомжтой, хонгор минь
Ант: Машинаа зогсоо, буцаад ир, зогсоочээ, зогсооч, өөдгүй амьтан
Жоа: Үнэрний хувьд...
Хайм: Жоао
Жоа: Яасан, эзэнтээн
Хайм: Антониаг харсан уу?
Жоа: Үгүй, хамгийн сүүлд тантай хамт явж байхыг харсан.
Хайм: Намайг хүлээж байя гэсэн юм
Жоа: Би хайгаад ирэх үү?
Хайм: Тэг
Жоа: За, энийг авч байгаарай
Ант: Зогсоорой, хөөе, ноёнтоон
Найз: За тэгээд юу болсон юм
Лэа: Яах вэ, надад одоо хамаа ч алга
Найз: Чи даргынхаа охиныг зам дээр хаячихаад юу гэж байгаа юм
Лэа: Угаасаа ааваасаа зугтаж байсан юм, би яах ёстой юм.
Найз: Хүмүүс тэрнийг их царайлаг гэж ярьж байна лээ
Лэа: Тийм л дээ, гэхдээ хэтэрхий жоохон, эрхийн балай
Найз: Тэгээд чи яг яах гэж байгаа юм?
Лэа: Би Сэлэстэтэй хамт байхыг хүсч байна. Тэр бол жинхэнэ эмэгтэй, миний хамаг цусыг хөөргөдөг... Яаж байнаа?
Найз: Чи тэрэнтэй гадуур их байсан байхаа, тийм үү, Лэандро? Чи эндэхийн хүмүүсийн хэл амыг мэднэ дээ
Лэа: Тэгээд эндэхийн хүмүүс юу гэж байх юм?
Найз: Сэлэстэ бол качакублэма
Лэа: Наадах чинь юу гэсэн үг юм?
Найз: Жинхэнэ асуудал таригч
Лэа: Тийм биш ээ, тэрний нөхөр л араар тавьдаг асуудалтай байх, тэгээд ч би итгэлийг нь олоод авчихвал юу ч сэжиглэхгүй.
Найз: Хэний найз болно гэнээ?
Лэа: Тэр чадваргүй нөхрийнх нь байхгүй юу даа.
Найз: Чи өөрийгөө юу хэлж байгааг мэдэж байна уу?
Лэа: Тэгэлгүй яахав
Найз: Чи тэр нөхөртэй нь найз болно гэнээ?
Лэа: Угаасаа энэ газар бол дарс, халуухан бүсгүйчүүдийн өлгий нутаг шүү дээ. Виног нь ууж үзсэн бол бас бүсгүйчүүдийг нь ч гэсэн амталж үзэх ёстой шүү дээ, тийм биз дээ?
Найз: Гэхдээ галзуу хүмүүс ч гэсэн байдаг ш дээ
Лэа: Энд хурдан уух юм авъя.
Эрэг: Чи ирчихээ юу? Ирэх тоолондоо л хурдал гэж байх юм
Лэа: За аливээ
Эрэг: Хүн яаруулаад зүгээр
Найз: Энэ эмэгтэй чамтай ярих гээд байх шиг байна.
Ээж: Лэандро, миний мөнгө хаана байна? Надаас хулгайлсан мөнгө хаана байна.
Лэа: Би хулгайлаагүй, тийм зүйл болоогүй, хоёулаа хүн ярилцаж болох уу?
Ээж: Ярилцаад байх юм байхгүй ээ. Би мөнгөө авмаар байна
Лэа: Та шоронд байсан, надад мөнгө хэрэгтэй байсан, зээлэх хүн байгаагүй. Тэгээд хэрэг болохгүй юм чинь гээд хэрэглэчихсэн.
Ээж: Хэрэглэчихсэн гэнээ
Лэа: Тийм ээ
Ээж: Миний зовж зовж олсон мөнгийг чи үрсэн байх нь ээ, муу өөдгүй новш
Лэа: Тэр бүх ичгүүртэй байдалд намайг оруулчихаад би өөдгүй хүн нь гэж үү?
Ээж: Надтай ярихдаа аятайхан яриарай, би чиний ээж хэвээрээ шүү.
Лэа: Гэхдээ гудамжаар явахад минь хүмүүс хөөх тэрийг хараа нөгөө хэний хүүхэд байна гэж хэлүүлэх ямар гэдгийг мэдэх юм уу, та өөрөө ойлгож байгаа биз дээ
Ээж: Үгүй ээ, мэдэхгүй байна, хэл л дээ, тэгээд би мөнгөө авмаар байна
Лэа: Надад тэр мөнгө чинь байхгүй, гэхдээ би төлөхдөө л төлнө. Хүсээд байгаа бол би төлнө. Би өөрөө очиж өгөх болно, тиймээс надаас хол байгаарай.
Ээж: Лэандро, эргээд ир, өөдгүй амьтан,
Лэа: Надаас хол бай,
Ээж: Лэандро азгүй новш, өөдгүй амьтан.
Дараагийн ангид
Ант: Үгүй, би хүсэхгүй байна. Чи надад өртэй
Лэа: Тийм билүү?
Ант: Тийм ээ, би өрөө авнаа.
Сэлэ: Чамайг усан үзмийн тариалангийн газрын ирээдүйн эзэгтэйтэйгээ танилцаад амжсан уу?
Лэа: Тийм ээ бид хэд хоногийн өмнө уулзсан
Сэлэ: Ажилтайгаа үлдье гэвэл Антониад сайн хандаарай даа.
Ээж: Би энд нэг асуудлыг шийдэхээр ирсэн чинь бүр дор асуудалтай тулгарчихлаа
Мэнэ: Леандрог хатаасан мах болгоно. Ноён Кавалканти нохойн хочоороо алдартай. Өвдөж байгаа газарт нь цохих юм бол ямар ч өвдөлт, өрөвдөх сэтгэлгүй болчихдог.
Ээж: Миний хүүд таалагдахгүй байх л даа, гэхдээ би түүний амьдралд оролцохгүй бол болохгүй нь
Back to episodes Go home