Нялх эзэн хаан: Ирчихлээ. Кинг-сан хаана байна? Хамгийн ард байх ёстой доо.
Гиаспер: Түрүүн хаа нэгтээ рүү яваад өгсөн.
Кинг: Эртхэн өөрийнхөө байранд очих болохоор надад санаа зоволгүй Бүгд нэвтрэх цагаа төлөвлөсөн ёсоороо байлгаарай.
Гиаспер: Тэгж хэлж байсан.
Нялх эзэн хаан: Цочирдмоор дураараа үйлдлийг мэдээжийн мэт хийж байх шив. Яагаад надад шууд хэлээгүй юм бол? Намайг хүүхэд гэж бодож байгаа юм байх даа?
Ван Шоттер: Ямар хурдан хөдлөө вэ? Тэгэх л байх даа.
Ахмад Мизүки: Кинг сэнпайн тулааныг ойроос харна гэж бодсон байтал. Харамсалтай юм.
Ногоон: Түүнд өөрийн гэсэн арга байдаг биз.
Зүүд од: Тийм.
Зомби хүн: Хөөе... Урдахаа хар. Биднийг угтан авч байгаа бололтой.
Хар туяа: Өө, цуглараад эхлэх шив.
Иаи: Атомик багш аа, нэг мэдсэн ард ч дайснууд гараад ирж.
Атомик самурай: Ганц ард биш ээ.
Нялх эзэн хаан: Хуучирсан даавуу...?
Секингал: Гёро-Гёрог дээ. Заль ашиглахгүй гэж хэлчхээд урхи тавьчхаа юу?!
Нялх эзэн хаан: Биднийг бүсэлсэн дулааны дохио 80... 110... 150 давчихлаа. Өшөө ч өсөж байна.
Тацүмаки: Тогломоо хая, нялх эзэн хаан аа. Ийм зүйлийг тооллоо гээд утгагүй.
Пури пури оргодол: Өөртөө итгэлгүй эрчүүд миний ард ор!
Мангас 1: За, за... Яана даа... Баатрын холбооны бүх хүч ирнэ гэж сонссон ч иймхэн юм уу?
Бичиг: (Хариу дайралт)
Мангас 1: Тоологдох нь та нарын нүгэл.
Секингал: Энэ үзэгдэл... Бодлоор удирдах хүч үү?!
Мангас 1: Өс хонзон... Энэ нүднүүд та нарт алагдсан мангасуудынх. Гёро-Гёро-сама сул дорой бодлын хүч ашиглагч байсан надад эднийг суулгаж... тэдний үлдсэн өс хонзонгийн ачаар хүчээ нэмэгдүүлэхэд минь тусалсан. Өс хонзонгоо авах цаг ирсэнд... тэд ч баярлаж байна!
Ван шоттер: Юу вэ?!
Гиаспер: Тацүмаки-саны хаалт байна. Баярлалаа, Тацүмаки-сан... Үгүй ээ!
Секингал: Хөөе, Тацүмаки! Эцэс хүртэл нь хамгаалаач! Тацүмаки?
Тацүмаки: Яагаад би та нарыг хамгаалах ёстой юм?
Секингал: Юу?!
Пури пури оргодол: Хамгаалалт. Сахиусан тэнгэрийн па па па.
Хар туяа: Та хоёр, болгоомжтой.
Секингал: Яасан бэ, Тацүмаки?! Ийм үед юу яриад байгаа юм?
Тацүмаки: Өөрөө аргалж чадахгүй юм бол яг одоо яваад өг. Энд байх үнэ цэнгүй. Саад болох төдий.
Амай маск: Би ч бас санал нэгдэж байна.
Хар туяа: Хөөх! Ховор юм аа!
Амай маск: Тэдний үүрэг хөлд тээглэх биш дэмжлэг үзүүлэх биз дээ? Ийм нөхцөлд орохоо мэдэж байсан байх ёстой.
Зүүн од: Өөрөө ч бас дэмжлэг үзүүлэгч юм байж...
Амай маск: Арай айгаад хөдөлж чадахгүй байгаа биш биз дээ? Та нар баатар л юм бол... тэр хүчээ харуул.
Тацүмаки: Сул доройчуудын хүчийг цуглуулж хүчээ нэмсэн тул... иймхэн зүйл гаргаад л хязгаартаа хүрчих шив. Бууж өг.
Мангас 1: Дүү чинь ч бодлоор удирдах хүчтэй байх аа? Сайхан санаа орж ирлээ. Та хоёр, эгч дүүсийн нүдийг ухаж аваад... сонирхолтой нэгтгэх туршилт хийж чадах бололтой.
Тацүмаки: Их ярьдаг хогийн уут юм аа. Болж байна. Жаахан хичээл заагаад өгье. Бидэнд гар хүрвэл юу болохыг!
Мангас 1: Утгагүй юм.
Өд: Тэгэхээр энэ Аймшигт хар салхи байх нь...
Мангас 2: Тэд айчхаж!
Мангас 3: Алаад хая!
Твинтэйлс: Бага бас! Хэлэхгүй байсан ч өөрийнхөө биеийг өөрөө хамгаална. Үхлийн тойрог!
Бичиг: (А зэрэглэлийн 11 Твинтэйлс)
Мангас 4: Шоугаа тамд очиж хий алиалагч минь. Сум зогсоож хаалт үүсгэдэг ядаргаатай нэгэн өөр тийш харж тэнэгтэж байхад нь аюулгүйн зайнаас нэг нэгээр чинь цэвэрлээд өгье.
Бичиг: (А зэрэглэл 22\NВан Шоттер)
Мангас 5: Тэр үү?! Энэ үндэс...?!
Зузаан хөмсөгт хавирган сар: Чи ургамал удирдаж чаддаг юм уу?
Ногоон: Тийм ээ...
Бичиг: (А зэрэглэл 24\NНогоон)
Ногоон: Хүүхэд байхаасаа биедээ өсгөж, мэдрэлийн системээ хүртэл хуваалцдаг. За одоо дуусгаарай.
Зузаан хөмсөгт хавирган сар: За! Нэг мөсөн дуусгая! Хавирган сарны дараалсан цавчилт!
Бичиг: (А зэрэглэл 25\NЗузаан хөмсөгт хавирган сар)
Бичиг: (А зэрэглэл 29\NНарсист)
Нарсист: Харж бай. Миний өрсөлдөгч Амай Маск! Миний гайхамшигт үзэсгэлэнт техникийг.
Мангас 6: Хуцахаа боль, шовх эрүүтэй новш оо!
Нарсист: Хөнгөн цаазаар авалт!
Амай маск: Тэр муугүй юм аа. Од болох хүч байгаа байх. Тэр цуу ярианаас сонссон үзэсгэлэнт техник. Жингүйдэлтэй агаар дахь аллага байх нь.
Бичиг: (А зэрэглэл 34\NӨд)
Бичиг: (А зэрэглэл 32\NСүүдрийн цагираг)
Гялалзсан Флаш: Сайхан хөдөлгөөн байна. Наад нинжагийн урлагаа хаанаас сурсан юм?
Сүүдрийн цагираг: Чинийхээс өөр.
Гялалзсан Флаш: Тийм л байх. Миний өссөн газарт эмэгтэй хүн байгаагүй.
Нялх эзэн хаан: Санаснаас ч сайн юм аа. Санаа зовох шаардлагагүй байсан бололтой.
Секингал: Тэд А зэрэглэлийн баатрууд. S зэрэглэл байгаагүй бол шилдэг нь байх хүмүүс.
Бичиг: (В зэрэглэл 29\NДавхар нүх)
Секингал: Бусад нь ч чадварлаг юм.
Бичиг: (В зэрэглэл 50\NЖет сайхан залуу)
Бичиг: (С зэрэглэл 66\NХоолны тулаанч Фүтоши
Бичиг: (С зэрэглэл 3\NМангасын ропер Шелл)
Зүүн од: Алив!\N Татсан мах болгоод өгье!
Бичиг: (В зэрэглэл 60\NЗүүн од)
Хор: Холдож бай.
Секингал: Шарх нь гүехэн байна?!
Хор: Хамаагүй ээ.
Бичиг: (С зэрэглэл 300\NХор)
Хор: Үхлийн хор түрхчихсэн. Энэ хутгаар эсгэх төдийд л үхлийн дайралт болно.
Хор/Секингал: - Харж байна уу?\N- Аан?!
Бичиг: За! (В зэрэглэл 71\NАхмад Мизүки)
Ахмад Мизүки: 1-р шугам, Ахмад Мизүки! Бэлдээд... Урагшаа! Эхний үзүүлбэр... Шонгийн хайралт! Хоёрдугаар үзүүлбэр. Жад шидэх! Гуравдугаар үзүүлбэр... Алх шидэх!
Мангас 7: Одоо! Бариад ав!
Ахмад Мизүки: Чи муу...!!
Ахмад Мизүки/Мангасууд: - Ёооё...\N- Үүнийг хүрт!
Хар туяа: Сайхан булчин байна.
Ахмад Мизүки: Тийм ээ, баярлалаа. Би хөнгөн атлетикаас гадна боож л чадна. Баларлаа! Хэтэрхий шахчхаж.
Хар туяа: Булчингаа хэт ачаалахгүй байлгаарай.
Ахмад Мизүки: Сэнпай нарыг тамираа гамнаж чадахаар хэмжээнд хичээх болно оо.
Гиаспер: Хол бай, надад ойртох хэрэггүй. Баларлаа! Өнөөдөр сэтгэл санаа тааруу байна. Идэвхжээч миний онцгой хүч ээ!
Бичиг: (С зэрэглэл 133\NГиаспер)
Гиаспер: Чадлаа, идэвхэжчихлээ!
Окама Итачи: Тэр хүүхэд эвхэрч суучхаад юу хийгээд байгаа юм бол?
Бүшидрилл: Орхи.
Бичиг: (Бүши Дрилл) (Окама Итачи)
Окама Итачи: Бусад нь ч зүгээр бололтой.
Атомик самурай: Амархан байлаа.
Зомби хүн: Энэ хүртэл л.
Нарсист: Үзэсгэлэнт ялалт.
Гялалзсан Флаш: Нэг л эвгүй мэдрэмж төрөөд байна. Дайсан хэтэрхий дорой юм.
Нялх эзэн хаан: Ялагдана гэдгээ мэдсээр байж муу хүмүүсээ явуулсан шалтгаан. Зорилго нь тамир барах биш бололтой.
Зузаан хөмсөгт хавирган сар: Анхаарлаа бүү бууруул! Өшөө гарч ирж байна!
Өд: Жаахан хүчтэй болчхов уу?
Хирс-бөх: Холд! Би зохицуулъя. Орочи болон захирагч нарын тусламж хэрэггүй. Өөрсдийн дураар урхинд орсон баатруудыг Хирс-бөх-сама дуусгаад өгье.
Зүүн од: Гишүүдтэйгээ муудалцаж Фүбүки бүлгэмээс хөөгдсөнөөс хойш... хэзээ нэг өдөр өөрийгөө нотолно гэж боломжоо хүлээж байлаа. Энд нэг мөр нотлоод өгье. Үүнийг хүрт! Миний онцгой дайралт... Хүчирхийллийн од! Юу...?
Хирс-бөх: Хүчирхийллийн од... 25 оноо өгье!
Ахмад Мизүки: 4-р үзүүлбэр. Бөмбөг шидэлт!
Хирс-бөх: 30 оноо!
Ахмад Мизүки: Баярлалаа.
Зүүн од: Хол бай. Энэ хүчтэй юм!
Ван Шоттер: Төсөөлснөөс хатуу юм. Эвэртэй нь хамт духыг нь нэвтлэх гэж байхад...
Зүүн од: Тэнэг ээ. Зүрхийг нь онил!
Хирс-бөх: Саяны буудалтад 15 оноо өгье. Өдөр бүр бэлтгэж ирсэн. Дэлхийн хамгийн хүчтэй нь болохын төлөө. Өөрийгөө хүчтэйг нотлохын төлөө. Ердөө тэр хүсэл минь л... намайг дүрэлзүүлнэ! Алив. Зугтахаа болиод хүрээд ир. Үнэлээд өгье.
Бичиг: (А зэрэглэл 2\NИаи)
Хирс-бөх: 69 оноо!
Зузаан хөмсөгт хавирган сар: Иаи дайралтыг нь зогсоочихлоо! Одоо дарж ав!
Баатрууд: - За!\N- За!
Хирс-бөх: 18 оноо, 12 оноо, 9 оноо,\N20 оноо, 2 оноо!
Гиаспер: Хүчтэй юм!
Ахмад Мизүки: Гайхалтай хатуу юм.
Зүүн од: Муу новш.
Хирс-бөх: Дайсныхаа дайралтыг хүлээж авчхаад няц дарна.
Бичиг: (Аюулын түвшин: Чөтгөр\NХирс-бух)
Хирс-бөх: Үүнтэй дүйцэх таашаал байхгүй.
Гёро-Гёро: Хааяа богино хугацаанд гэнэт хөгжих нөхөд бий.
Хирс: Яасан бэ? Ингээд болоо юу баатрууд аа? Хамгийн хүчтэй нь гараад ир! Миний хувьсал болоогүй байна. Тулааны дундуур ч хүчтэй болж байна!
Гёро-Гёро: Манай үлдэгдэл дунд тийм нөхөд хэд байсан нь баярламаар зүйл байсан. Гэхдээ...
Атомик самурай: Одоо хангалттай, Иаи солигд.
Иаи: Атомик багш аа дахиад жаахан...
Атомик самурай: Үгүй ээ, хүлээхгүй. Одоо чиний зөрүүд занг хүлээж суух цаг алга. Эврийг нь таслахыг хүсэж эхэлсэн биз дээ? Би цавчина.
Хирс-бөх: Цавчина гэнэ ээ?! Түрүүний тулааныг хараагүй юм уу? Болж байна. Наад зоригийг чинь үнэлье.
Секингал: Атомик самурай!
Хор: Тэр мангасад илд нөлөөлөхгүй. Хоёулаа ялагдах нь.
Хирс-бөх: Тусгай дайралтаараа дайраад ир! Үнэлээд өгье!
Атомик самурай: За, эндэх дуусчихлаа. Урагшилъя. Хөдөлж чадахгүй болсон хүмүүс байхгүй байх шив.
Хирс-бөх: Айн? Хараахан юу ч болсонгүй. Намайг үл тоохоо боль!
Атомик самурай: Айн? Өө, тийм... Миний оноо хэд байсан бэ?
Хирс-бөх: Уур хүрч байна... новш Гёро-Гёро... Хөөе Гёро-Гёро одоогийн миний аюулын түвшин юу вэ? Одоо ч бар хэвээрээ юу?
Гёро-Гёро: Анх уулзахад гарцаагүй бар байсан. Одоогийн чи чөтгөр. Би ч бас хурдхан чиний тулааныг хармаар байна.
Хирс-бөх: Тэгж хэлсэн байж... Чи хүчтэй... Чи бол S зэрэглэлийг ялж чадна гэсэн... Намайг мэхэлжээ. 100 оноо...
Атомик самурай: Баярлалаа.
Мангас 8: Хирс-бөх ялагдчихлаа.
Мангас 9: Яаж вэ?
Мангас 10: Мэдэхгүй ээ, гэхдээ зэвсэг нь ганцхан илд.
Мангас 11: Бүх хүчээрээ дайрвал алж чадна.
Мангас 12: Тэр хамгийн хүчтэй нь биз дээ?
Атомик самурай: Та нарын тоо хангалтгүй байх шиг байна.
Зузаан хөмсөгт хавирган сар: Гайхалтай...
Атомик самурай: Өшөө байсан юм уу? За яахав. Бүгдийг нь би алаад өгье.
Гялалзсан Флаш: Тоглоомын цаг дууслаа. Ажлаа хий.
Сүүдрийн цагираг: Хурдан юм. Юу хийснийг нь ч харж чадсангүй. Энэ Флашын техник уу?
Мангас 13: Ганцыг нь ч болов албал гавьяа болно.
Мангас 13/Мангасууд: - Сул харагдаж байгааг нь ал.\N- За!!
Гиаспер: Намайг онилчихлоо!
Ахмад Мизүки: За! Хүрээд ир! Айн? Хар туяа сэнпай?
Хар туяа: Ядарсан уу? Жаахан амар.
Ахмад Мизүки: Урдахаа! Урагшаа хар! Дайралтад өртөөд байна.
Хар туяа: Булчинд амралт хэрэгтэй.
Ахмад Мизүки: Гүйх төдийд мангасууд тасар татуулж байна! Та ямар бэлтгэл хийдэг юм?
Пури пури оргодол: Одоо миний ээлж. Та нар жаахан ухар... Харсан уу, хөвгүүд ээ? Зүгээр дээ... надад дурласан ч. Хэтэрхий холдчихож. Гайхалтай өс хонзон байна. Тацүмакигийн эсрэг хэлбэрээ хадгалж чадаж байдаг.
Тацүмаки: Тийм үү? Би юу ч мэдрээгүй дээ.
Гёро-Гёро: Хмм...
Нялх эзэн хаан: Олчихлоо! Ахиж юу ч харуулахгүй!
Гёро-Гёро: Хангалттай харчихсан. Болж өгвөл Кингийн хүчийг ч хармаар байлаа. Ойлгомжтой. Ингээд ойлгочихлоо.
Мангас босс 1: Алах хүсэл төрчхөөд байхад, яагаад дуудаад байгаа юм? Тэгээд? Юу ойлгосон юм?
Нялх эзэн хаан: За! Гарч ирснийг нь цэвэрлэчихлээ. Одоо газрын баг төв цэгт очиж хүлээ. Цаашид бидэнд үлдээ. Удахгүй цаг боллоо. Байрандаа очсон хүмүүс яг одоо дайралтаа эхэл.
Секингал: Гол зүйл нь барьцааны хүнийг аврах. Та нарт нэмэлт хүч байхгүй. Юу ч болсон өөрсдийгөө аргал.
Ахмад Мизүки: Өршөөгөөрэй! Хэн нэгэн туслаач? Гахай бурхан гацчихлаа!
Гахай бурхан: Гарчихлаа.
Иаи: Багш аа, энэ төлөвлөгөө зүгээр биз дээ?
Атомик самурай: Айн? Юу? Ямар ч асуудал байсан цавччихвал шийдэгдэнэ.
Окама Итачи: За дараагийн руу явъя.
Иаи: Явах уу даа?
Секингал: Ямартай ч...! хэн ч бүү үхээрэй.
Гёро-Гёро: Гавьяа байгуулах гэж яарсан байж яагаад буцаад ирэв? Баатруудыг алсан уу?
Мангас 14: Үгүй ээ... тэд санаснаас хүчтэй юм... Нөгөө, сонссоноос өөр байна. Тэрийг бид барахгүй ээ. Хэдийн бидний хагас нь алагдчихсан. Муу урсгалтай болчихлоо.
Мангас 15: Тоогоороо илүүрхэнэ гэсэн минь эндүүрэл байж. Ийм аюултай гүүрийг гатлах арга байхгүй.
Гёро-Гёро: Үхэхийг хүсэхгүй байна уу?
Мангас 16: Тэгж амархан үхэхгүй шүү! Хүссэнээрээ үймүүлэх гэж энд орсон юм.
Гёро-Гёро: Тийм үү? Тэгвэл та нарт оршин байх үнэ цэн алга. Энд үхэцгээ.
Мангас 17: Айн? Хүлээ! Гёро-Гёро-сама!
Мангас 18: Болиоч!
Мангас 19: Хол байгаа ч!
Гёро: Ялагдаж чадахгүй юм бол ядаж Орочи-самагийн тэжээл бол. Захирагч болон чөтгөрийн түвшний мангасуудад даатгах гээ юу? Махан куб болмооргүй байвал амиа гаргууд гаргаж ганц ч болов мэдээлэл олж ир. Юу хараад байгаа юм? Явцгаа! Тус бүрийг чинь аль S зэрэглэл рүү онилбол зохихыг хэлсэн байгаа. Ямартай ч та нарт ашигтай нь үнэн. Хүн мэтээс айхаа боль. Яв!
Баатар 1: Бүгд аюулгүй нэвтэрсэн бололтой.
Баатар 2: Төгсгөл нь хэт хурдан болчихлоо.
Баатар 3: Учир нь тэд S зэрэглэл шүү дээ. Тийм хэмжээний мангасууд юу ч болохгүй ээ.
Баатар 4: Тэрийг мэдэж байна... Гарцаагүй түүний зөв. Том урхи тавьсан байж..амархан нэвтрэхийг зөвшөөрсөн мэт харагдаж байна.
Ахмад Мизүки: Сэнпай нар зүгээр байгаа.
Зүүн од: Болдог зүйлс болдгоороо болох байлгүй. Учир нь S зэрэглэл чинь хүний хязгаарыг давсан мангасууд юм чинь.
Гёро-Гёро: Одоо жинхэнэ тулаан эхэлнэ.
Бичиг: (Нинжагийн үлгэр)
Back to episodes Go home