USK-16

Дүрүүд:

Эр:   

Фэн Юйчэнь

Ши

Шэнь Хуатин

Чжао

 

Эм:   

Шэнь Анран

Су Янь Ли

----------------------------------------------------

Эм:    Лайв үзэж байгаа бүх хүмүүс анхаарлаа хандуулаарай! Бидний өмнө Хайшэнь эйрлайнз компанийн баатарлаг ахмад Фэн Юйчэнь гарч ирлээ.

----------------------------------------------------

Эм:    Ахмад аа, одоохон чиглэлээ өөрчил.

Фэн:  Ахмад энд байна. Эрхэм ээ, тайвшир. Би энэ нислэгийн ахмад байна. Хэрэв танд ямар нэг асуудал байвал бид суугаад яаралгүйхэн ярилцаж болно. Та эхлээд наад юмаа буулгачих.

Эр:    Чи ахмад нь гэсэн үү? Чиглэлээ М улс хүртэл өөрчил!

Фэн:  Та чиглэлийг өөрчилж болно, харин түүнийг хохироох хэрэггүй, ойлгосон уу?

Эм:    Одоо зүгээр, зүгээр.

Эм:    Гайхамшигтай ахмад. Тэр үнэхээр чадвартай юмаа. Үнэхээр мундаг.  

----------------------------------------------------

Эм:    Фэн ахмад аа, таны үйлдэл компанийн сурах бичигт орж магадгүй.

Эм1:  Маш олон сэтгэгдлүүд ирж байна.

Эм1:  Мөн би ч гэсэн Фэн Юйчэнь-аас асуумаар байна, та найз охинтой юу?

Фэн:  Би хэдийн найз охинтой.

Эм1:  Ахмад Фэн Юйчэнь үнэхээр найз охинтой юм байна.

Су:    Манай ахмад ажлаа хийх ёстой, тиймээс түүнд саад болох хэрэггүй.

Эм1:  За.

Чжао:   Бүгдээрээ сонс, энэ манай шинэ үйлчлэгч Шэнь Анран. Цаашид та нартай хамт нисэх болно. Бүгдээрээ хамтран ажиллана гэдэгт би итгэж байна.  

Шэнь:  Хувь тавилан тоглоомтой юм. Тэр намайг тойрч эргэлдсээр миний өмнө энэ танил царайг дахин харууллаа.

----------------------------------------------------

Шэнь:  Хувь тавилан тоглоомтой юм. Тэр намайг тойрч эргэлдсээр миний өмнө энэ танил царайг дахин харууллаа.

----------------------------------------------------

Шэнь:  Энэ хамт байсан 100 хоногт зориулсан бидний цомог. Бид анх гар гараасаа барилцаж, анх тэврэлдэх хүртэл би бүгдийг нь санадаг.

Фэн:  WeChat дээр хэн нэг нь “нөхөр” гээд биччихсэн байсан.

Шэнь:  Захиалгыг урьдчилан өгдөг, харин солихыг зөвшөөрдөггүй.

Фэн:  Тэгвэл одооноос эхлэн би чинийх. Би чамд яг салж чадахгүй амттай ирис шиг.

Шэнь:  Болж байна. Өнөөдөр бид хамт байгаа 100 дахь өдөр болж байна. Бид хоёр дахиад 1000 өдөр, эсвэл 10,000 өдөр хамт амьдрах болно. Хэрэв чи энэ аялалд надтай үлдэхгүй бол би чамайг олж очоод тооцоо бодно.   

Фэн:  1000 эсвэл 10,000 өдөр ч хангалтгүй. Би чамд хайртай. Энэ мөчөөс эхлэн би хаашаа нисэх нь хамаагүй, буцаж ирэх гэр минь үргэлж чи байх болно гэж хэлсэн. Үргэлж чи!

----------------------------------------------------

Шэнь:  Гурван жилийн өмнө чи миний дэргэд ирис шиг байна гэж хэлж байсан, харин чи одоо би хүрч зүрхлэхгүй шарх болжээ.

----------------------------------------------------

Чжао:   Олон улсын нислэг бүртгэх газар тэнд байгаа. Ихэнх олон улсын нислэг тэндээс нисдэг юм. Фэн ахмад аа, таны дараагийн нислэг тэндээс эхлэнэ. Шэнь Анран, би чамайг эндэхийн орчинтой танилцуулъя.

Шэнь:  Баярлалаа, Чжао менежер ээ. Үнэндээ бол би энэ газрын талаар ихийг мэднэ. Та ажил ихтэй байгаа, тиймээс би өөрөө энэ хавиар яваад үзчихье. 

Чжан:   Ойлголоо. Тэгвэл чи эргэн тойрноо үзэж хараарай. Шэнь Анран, удахгүй төлөвлөгөөт уулзалттай.

Шэнь:  За.

----------------------------------------------------

Эм:    Хөөе, чи юу хийж байна аа? Бүсгүй, чи энийг мэдэх үү?

Шэнь:  Би ердөө л явж байсан, таны цүнхэн дээр гишгээгүй.

Эм:    Чи над руу адарч зүрхлэнэ гэнэ ээ? Энэ цүнх дэлхий даяар цөөхөн тоотой гарсан. Энэ ямар үнэтэйг чи мэдэх үү? Түүнээс гадна миний үнэртэй ус дэлхийд алдартай. Одоо энийг олох маш хэцүү. Гэтэл энэ хагарсан байна. Чи миний хохиролыг барагдуулах ёстой!

Эм:    Юу болсон бэ?

Эм:    Энэ эмэгтэй хүний цүнхэн дээр гишигсэнээс болоод хохиролыг нь барагдуулах ёстой гэнэ.

Эм:    Хурдхан түүнээс хохиролоо гаргуулж аваач.

Шэнь:  Та юу мэдэрч байгааг би ойлгож байна, гэхдээ намайг битгий буруугаар ойлгоорой. Бид ажиглалтын камерийн бичлэг шүүж болно. Би үнэхээр таны цүнхэн дээр гишгээгүй.

Эр:    Манай хатагтай чамайг гишигсэн гэж хэлсэн, тиймээс гишигсэн гэсэн үг. Чи яагаад үнэнээ хүлээхгүй байна?

Эр:    Чи юу хийгээд байгаа юм?

Шэнь:  Би... 

----------------------------------------------------

Шэнь:  Би...      Хайшэнь эйрлайнз компанийн онгоцны үйлчлэгч. Чи яасан намайг цохимоор байна уу?

Фэн:  Нисэхийн дүрмийг зөрчиж, нисэхийн ажилтанд халдана гэнэ ээ. Иргэний нисэхийн аюулгүй байдлын дүрмийн дагуу та нар 3 жил хүртэл шоронд хоригдох ёстой.

Эм:    Үгүй ээ, үгүй, намайг битгий буруугаар ойлгоорой, энэ бүхэн үл ойлголцол.

Фэн:  Шэнь Анран. Чи ийм дүрэмт хувцас өмсчихөөд наад захын дүрэм журмаа мэддэггүй. Чи энэ дүрэмт хувцасыг өмсөх эрхтэй юу гэж би асуумаар байна.

Шэнь:  Би өнөөдөр л ажилд орсон, хараахан дасаж амжаагүй байна. Ямартай ч тусалсанд танд баярлалаа.

Фэн:  Намайг буруугаар ойлгох хэрэггүй. Би чамайг аврах гээгүй. Миний хамар дор хэн нэгэн бусармаг үйлдэл хийхийг би тэвчихгүй. Ер нь тэгээд чи миний тусламжийг хүртэх ч эрхгүй! 

Шэнь:  Чи урдынх шигээ, ширүүн ярьдаг яг хэвээрээ.

Фэн:  Би юу хэлэх юм? Чи баян эртэй болж, маш хурдан амжилтанд хүрсэн. Шэнь Анран, чи зүгээр л дээшээ харж хэвтэж байгаад л онгоцны үйлчлэгч болсон байх. Ямар мундаг бүсгүй вэ!

Шэнь:  Фэн Юйчэнь, би чиний зүрх байдаг уу? Гурван жилийн өмнө чи намайг минийх, би хаашаа нисэх нь хамаагүй, буцаж ирэх гэр минь үргэлж чи байх болно гэж хэлсэн.  

Фэн:  Амаа тат!  Шэнь Анран, би зүгээр л чиний сэтгэлийг сэргээх гэж тэрийг санаандгүй хэлсэн юм. Чамайг санаж байгаа гэж би бодсонгүй.

Шэнь:  Тэгвэл... урд нь чиний хэлж байсан бүхэн худлаа байж.

Фэн:  Мэдээж, энэ худлаа байсан. Зүгээр л наргиан байлаа. Чи өөрийгөө надад тийм чухал гэж боддог уу?

Шэнь:  Тэгвэл чи надтай хэзээ ч чин сэтгэлээсээ байгаагүй юу?

Фэн:  Шэнь Анран, бид хоёр 3 жилийн өмнө больсон. Чи дахиж надад гай болохгүй биз дээ, тийм үү?

Шэнь:  Санаа зоволтгүй. Би тийм бүдүүлэг хүн биш. 

Эм:    Юйчэнь, та хоёр танилууд юм уу?

Фэн:  Үгүй ээ. Чи нийлж зугаацдаг баян эрчүүд чинь яагаад чамд мөнгө өгдөггүй юм? Одоо чи өөрийгөө тэжээхийн тулд ажилдаа найдах болж дээ. 

Шэнь:  Чи юу гэсэн бэ?

Фэн:  Шэнь Анран, жүжиглэхээ боль. Маш сайн, гэмгүй, ухаалаг бүсгүй болж жүжиглэж чаддагийг бүгд мэддэг. Чи сая тэр авъяасуудаа гаргахгүй яасан юм? Чи тэд нарын өмнө зүгээр л жүжиглэхгүй яасан юм? Аа, би мэдлээ. Зөвхөн баян эрчүүдийн өвөрт чиний тэр авъяасууд гардаг, тийм үү? Чам шиг хүүхэнд гараа хүргэх ч хайран.  

Шэнь:  Хэзээ ч юм миний мөрөөдөж байсан тэр түүний хувьд тоглоом байжээ.

----------------------------------------------------

Чжао:   Су Янь, А жигүүрийн хурлын танхим засвартай, түр хаалттай. Өнөөдрийн нислэгийн чиг үүргийн талаарх зөвлөгөөнийг Б жигүүрийн 4 давхарт шилжүүлсэн. 8:00 цагаас эхлэнэ. Энэ тухай онгоцны үйлчлэгч Шэньд мэдэгдээрэй, тэр хоцрохгүй ирэг.

Су:    Мэдлээ, менежер ээ, үүнийг надад үлдээчих.   

----------------------------------------------------

Су:    Өглөөний мэнд, Шэнь. Чжао менежер өнөөдрийн өглөөний зөвлөгөөн 8:00 цагт болсон гэдгийг чамд дуулгаарай гэж сая надад хэллээ. Битгий хоцроорой. Юй Чэнь хоцорсон хүмүүст хамгийн их дургүй. 

Шэнь:  Ойлголоо, Ли, баярлалаа.

Су:    Чи ажлынхаа эхний өдөр хоцрох нь дээ. Шэнь Анран, чи онгоцны үйлчлэгчийн албан тушаалд хэр удаан тэсэхийг чинь харъя.

----------------------------------------------------

Чжао:   Фэн ахмад аа, энэ онгоцны үйлчлэгч Шэнийн анхын ажлын өдөр. Тэр зөвлөгөөн хаана болохыг хараахан мэдээгүй байж мэднэ. Би одоохон яриадахъя.

Фэн:  Тэр онгоцны үйлчлэгчид мэдэгдэж залгах шаардлага байхгүй. “Онцгой байх” гэж юу гэсэн үгийг би хэдийн мэднэ. Чиний мэргэжлийн ур чадвар чинь хаачсан юм?

Шэнь:  Уучлаарай, буруу хурлын танхим руу орчихож.

Фэн:  Чиний алдаанаас болж нислэгийн бүх чиг үүргийг 15 минут хойшлууллаа. Бүх багаараа чамайг хүлээлээ. Шэнь үйлчлэгч, чи ийм их зантай юу, эсвэл үргэлж ийм байдаг уу? Чи сэтгэлээр тоглодог шигээ дүрмээр тоглож байна.

Чжан:   Би Шэнийг хоцроохгүйн тулд түүнд хэл гэж чамд хэлээгүй юу?

Су:    Би хэлсэн. Үйлчлэгч Шэнь цаг барьдаггүйг гэж хэн мэдэх юм? Үйлчлэгч Шэнь, би чамд эртхэн ирээрэй гэж тодорхой хэлсэн. Чи ажлынхаа эхний өдөр маш их сандраад юу ч сонсоогүй юм уу?

Шэнь:  Чи надад зөвлөгөөн хийх газар өөрчлөгдсөнийг хэлээгүй. Би А жигүүрийн 6 давхарт 10 минут хүлээсэн. 

Су:    Шэнь, намайг үндэслэлгүй буруутгах хэрэггүй. А жигүүрт засвар хийж байгааг бүгд мэдэж байгаа, бид яаж тэнд зөвлөгөөн хийх юм? Чи өөрөө тийшээ оччихоод намайг яаж буруутгадаг байна?

Эр:    Тийм шүү, чи яаж эндүүрч чадав аа? Тийм байж болох уу?

Фэн:  Хангалттай! Шэнь Анран, чи онгоцны үйлчлэгч байж уулзалтын хаягийг ч тогтоож чадахгүй байж дээр нь хамт ажиллагсадаа буруутгаж, өөрөөсөө хариуцлагыг зайлуулж байдаг. Нөхцөл байдлыг хамгийн энгийнээр үнэлж чаддаггүй чам шиг хүн яаж онгоцны үйлчлэгч болох юм? 

----------------------------------------------------

Ли:    Чи эхний өдрөө хоцорсон байна. Харин чи бүр багаа ч удирдах чадваргүй. Тэр өөрийгөө удирдаж чадна гэж би бодохгүй байна. Чжао менежер, энийг сайн онгоцны үйлчлэгч гэх үү? Тэр ийм л түвшинд байна.

Чжао:   Ли захирал аа, энд үл ойлголцол болсон юм. Би аль болох хурдан алдаагаа залруулна.

Ли:    Шэнь Анран, чи урд нь хаана байсан нь надад хамаагүй, чи нэгэнт манай Хайшэнь компанид орсон л бол Хайшэний дүрмээр л явах ёстой. Чи эхний өдрөө нислэгийн чиг үүрэг өгөх албаны бүртгэлээс хоцорсон, тиймээс ахмад Фэн бүх багын нүдэн дээр чиний зөвшөөрөлд гарын үсэг зурахаас татгалзаж, чамайг мэргэжлийн бус гэж хэлсэн. Манай онгоцны үйлчлэгч нарын алба бий болсноос хойш иймэрхүү зүйл болж байсан уудаа бий юу?

Шэнь:  Хоцорсон нь миний буруу, шүүмжлэлийг хүлээж авлаа. Онгоцны үйлчлэгчийн ажил гар нийлсэн багын ажиллагааг шаарддаг. Би хувийн шалтгаанаар хэнийг ч саатуулах ёсгүй. Ли захирал аа, санаа зоволтгүй, би дүрмийг мэднэ.

Ли:    Одоохон ахмад Фэнийг олж, зөвшөөрөл бүрийг баталгаажуул! Чи ямар арга хэрэглэх нь хамаагүй. Чи өнөөдөр ахмад Фэний гарын үсгийг авах ёстой. Хэрэв чадахгүй бол Хайшэнд битгий буцаж ирээрэй! Бид ёс суртахуунгүй ажилтнууд байлгадаггүй!

Чжао:   Ли захирал аа, би түүнтэй хамт явж болох уу?

Ли:    Хэрэггүй! Алдаа гаргасан хүн өөрөө түүнийгээ залруулах ёстой. Шэнь Анран, чи зохицуулж чадах уу? Хэрэв чи чадахгүй бол эндээс аль болох хурдан явсан нь дээр.  

Чжао:   Анран, өнөөдрийн явдал ихээхэн шуугиан тарилаа. Хэрэв бид Фэн ахмадын гарын үсгийг авахгүй бол зөвхөн чи ч биш, би ч гэсэн хариуцлага хүлээнэ.

Шэнь:  Чжао менежер ээ, санаа бүү зов. Энэ миний буруу болохоор өнөөдрийн явдалд би өөрөө хариуцлага хүлээнэ. Би заавал чадна.        

----------------------------------------------------

Фэн:  Чи энд юу хийж яваа юм?

Шэнь:  Ли захирал чамтай уулзаж нислэгийн чиг үүргийн талаар чамтай дахин зөвшилц гэж надад хэлсэн юм. Гуйя, гарын үсгээ зурчих.

Фэн:  Шэнь Анран, ажлаасаа хоцроно, юмыг ажлын сүүлчээр авчраад өгч ч чаддаггүй. Чи ажилдаа үнэнч юм уу, эсвэл хэн нэгэнд тэврүүлэх боломжийг алдмааргүй байна уу?

Шэнь:  Би ердөө л ажлаа дуусгамаар байна.

Су:    Юйчэнь, хэн бэ?

Фэн:  Чи тохиромжгүй цагаар ирлээ. Ажлын цаг хэдийн дууссан, би найз бүсгүйдээ хань болох ёстой.

Шэнь:  Фэн ахмад аа, би та нарыг хэдэн хором ч саатуулахгүй. Чи гарын үсгээ зурангуут би яваад өгнө.

Фэн:  Шэнь, чи үнэхээр шаргуу юм. Миний гарын үсэг чамд хэрэгтэй бол энэ асуудалгүй. Чи миний байшин хавиар зугаалж бай, тэр хооронд би гарын үсгээ зурчихъя.

Шэнь:  Чи тоглож байна уу? Гадаа ширүүн бороо орж байна. Юйчэнь, чи хэргээр миний амьдралыг хүндрүүлж байна.

Фэн:  Энэ хэцүү байж мэднэ. Тэгвэл чи өөр арга хэрэглээд үз. Зүгээр л өвдөгөөрөө мөлх.

Шэнь:  Фэн Юйчэнь, чи үүгээрээ юу хэлэх гээд байна?

Фэн:  Чи урд нь царайгаа ашиглан бусдын өвөрт ордог байсан биз дээ? Зүгээр л урдын адил өвдөглөөд мөлх. Чамд туршлага байгаа болохоор энэ чамд хэцүү биш.

Шэнь:  Би зүгээр л мэдмээр байна, би юу хийсэн болоод Фэн ахмад намайг царайгаа ашиглан бусдын өвөрт ордог гэж боддог юм бол?

Фэн:  Чи урд нь юу хийдэг байснаа мэднэ. Өөрийгөө ариун болгох хэрэггүй. Би чам шиг бишгүй олон эмэгтэйчүүдийг харсан. Би чамд гурван минут өгье, надаар гарын үсэг зуруулах гэвэл нэг бол миний байшинг тойр, эсвэл өвдөг сөгд. Надад дахиад нэг минут байна. Сонго, нэг бол нэрээ хадгалж үлд, эсвэл гарын үсэг ав.

Шэнь:  Фэн Юйчэнь, намайг доромжилж, миний амьдралыг хүндрүүлэхдээ яагаад хүчээ хайрлахгүй байгаа юм бэ?

Фэн:  Чи урд нь тэр баячуудыг эрхлүүлдэг байсан биз дээ? Би одоо чамайг зөвхөн хэдхэн алх гэсэн, гэтэл чи ихэмсэг загнаж байна.

Шэнь:  Фэн Юйчэнь, хэрэв чи тэгж шаардаж байгаа бол би байшинг чинь тойръё. Хэрэв чи гарын үсэг зурахад бэлэн бол би байшинг чинь тойрно.

Фэн:  Шэнь Анран, чи өөрөө л үүнийг хүссэн. 

----------------------------------------------------

Фэн:  1000 эсвэл 10,000 өдөр ч хангалтгүй. Би чамд хайртай. Энэ мөчөөс эхлэн би хаашаа нисэх нь хамаагүй, буцаж ирэх гэр минь үргэлж чи байх болно. Үргэлж чи байх болно!

Шэнь:  Фэн Юйчэнь, чи яагаад худлаа хэлсэн юм? Би ямар буруу юм хийсэн бэ? 

----------------------------------------------------

Су:    Шэнь, чи сарын юм ирсэн гэдгээ надад яагаад хэлээгүй юм? Чиний даашинз заваарчихаж, ой гутмаар юм.

Фэн:  Су Янь, түүнийг угаалгын өрөөнд аваач. Босгон дээр битгий зогс, бушуухан ор.

Су:    Нийтийн жорлон руу явцгаая. Тэнд ариун цэврийн хэрэглэл байгаа.

Фэн:  Тэр юмаа цэвэрлэчихээд буцаад ир.

----------------------------------------------------

Су:    Юйчэнь, энэ чимэглэл яагаад одоо болтол энд байгаа юм? Миний саяхан засварласан зочны өрөөнд зохихгүй байна.

Фэн:  Тэгвэл гаргаад хаячих. 

----------------------------------------------------

Шэнь:  Фэн Юйчэнь, чи амьдралдаа анх удаа байшинтай болсонд баяр хүргэе.

Фэн:  Энэ ирээдүйд бидний шинэ байшин. Энэ юу вэ?

Шэнь:  Нээгээд үз.

Фэн:  Элсэн цаг.

Шэнь:  Элсэн цагийн утга нь цаг хугацаа яаж ч өнгөрсөн би түүнтэй адилхан байж, гэртээ үлдээд чиний буцаж ирэхийг хүлээн санагалзах болно. Тиймээс, ирээдүйд бид нэгнээсээ хичнээн хол байсан ч энэ элсэн цаг энд байгаа цагт чамайг энд хэн нэгэн үргэлж хүлээж байна гэсэн үг. 

Фэн:  Ирээдүйд хэрэв чи намайг орхивол би чамайг үзэн ядах болно.

----------------------------------------------------

Шэнь:  Фэн ахмад аа. Энэ баримт, танилцаад өгөхгүй юу. Хэрэв асуудалгүй бол гарын үсгээ зурчих.

Су:    Юйчэнь, амсаад үз. Би саяхан цэвэрлэсэн юм. Энэ маш амттай.

Фэн:  Мэдээж амттай байна, сая чиний өгсөн чинь.

Шэнь:  Фэн ахмад аа, хамтран ажиллах баримттай танилцана уу. Хэрэв ямар ч асуудалгүй бол гарын үсгээ зурчих.

Су:    Шэнь, чи буцаад харьж болохгүй гэж үү? Ажлын асуудлыг ажлын цагаар шийдэх ёстой. Чи гэрт хүрч ирээд бидний болзоонд саад болж байна.

Шэнь:  Фэн ахмад аа, би байшинг чинь тойрсны дараа гарын үсгээ зурна гэсэн. Одоо үгнээсээ буцаж байна. Чи хэлсэндээ хүрэх юм уу?

Фэн:  Амласанаа биелүүл. Шэнь Анран, чи ийм юм хэлж зүрхэлж байна уу?

Шэнь:  Юун...

Фэн:  Би яах ёстой юм? Бушуухан нааш нь өгөөдөх. Би Су Янтай болзоотой, чи надад саад болохыг би хүсэхгүй байна. 

----------------------------------------------------

Ли:    Чи ер нь яах гээд байна? Ийм ялихгүй процесс яагаад буруугаар эргэж, нислэг саатахад хүрдэг юм? Шэнь Анран, баримтанд гарын үсэг зуруулахаар Фэн ахмадад аваачиж өг гэж би чамд тодорхой хэлсэн үү? Гарын үсэг хаа байна? Яаж ийм байж болдог юм?

Шэнь:  Фэн ахмад өчигдөр гарын үсэг зурсаны дараа би сканердсан хуулбарыг нь явуулсан ш дээ.

Чжао:   Тийм шүү, би өнөөдөр харахад Шэнь сканердсан бүх баримтуудыг явуулсан байсан. Системийн гэмтлээс болсон уу?

Су:    Системд хавсаргасан юм байгаагүй, тиймээс Фэн ахмад гарын үсэг зурж чадахгүй. Шэнь, чи өчигдөр хэтэрхий завгүй байгаад илгээхээ мартсан байх, тийм үү? Чиний энэ жаахан алдаанаас болж манай онгоцны үйлчлэгч нарын алба, нисэхийн алба шийтгүүлснийг чи мэдэх үү? 

Ли:    Су Янь, чи цагаа олж ирлээ. Чи Фэн ахмадтай найзууд байх аа? Чи Фэн ахмадаас цахим ажиллагааг дуусгаж, бүх баримтуудад гарын үсэг зураад өг гэж хэлээд өгөхгүй юу? Бид энэ асуудлыг хөөрөгдөх хэрэггүй, тийм үү?

Су:    Захирал аа, нэгэн та хэлсэн болохоор, би мэдээж туслахад бэлэн. Харин компани үргэлж хатуу дүрэмтэй байсан, гэтэл Шэнь тэрийг зөрчсөн. Захирал аа, та үүнийг зүгээр өнгөрүүлж болохгүй, эцсийн эцэст Фэн ахмад ийм жижиг алдаануудад дургүй.

Ли:    Мэдээж. Маргаашнаас эхлэн Шэнь Анран ярилцах хүлээлгийн горимд шилжинэ.

Шэн: Захирал аа, би өчигдөр ажлаа дуусгасан. Миний гар утсанд Фэн ахмад гарын үсгээ зурсан зураг нь байгаа. Би нээгээд танд үзүүлсэн ч болно.

Фэн:  Юу ч нээх хэрэггүй. 

----------------------------------------------------

Фэн:  Чи ахлах онгоцны үйлчлэгч байж яаж ийм ялихгүй алдаа гаргадаг байна? Шэнь Анран, чи урьдчилсан бэлтгэлд хамрагдсан биз дээ? Ямар гайхамшигтай мундаг хүмүүс чам шиг хүмүүсийг  Хайшэнь Эйрлайнзд ахлах онгоцны үйлчлэгчээр оруулдагийг би мэдмээр байна. 

Шэнь:  Фэн ахмад аа, би өчигдөр файлуудыг илгээсэн гэж хэлээд байна, амжилттай илгээгдсэнийг систем баталсан. Чи яагаад надад итгэхгүй байгаа юм?

Ли:    Шэнь Анран, чи амжилттай илгээсэн гэж хэлсэн, гэтэл яагаад одоо болтол хамтран ажиллах үйл ажиллагаа дуусаагүй байна? Чи гэмгүй царайлсаар л байна уу? Сайхан мэдээрэй. Чи яг одоо Фэн ахмадтай учраа ололц.  

Су:    Захирал аа, тэр ажилдаа хэрхэн хандаж байгаа гол асуудал. Тэр ийм шалихгүй асуудал гаргаж байгаа нь тэр ажилдаа нухацтай ханддаггүй гэсэн үг. Фэн Юйчэнь, ийм асуудалд хатуу хандах ёстой гэж бодож байна.

Фэн:  Чи үйлчлэгч Шэньд ямар арга хэмжээ авах вэ?

Су:    Түүн шиг хүмүүс Хайшэнь нисэхийн компанийн онгоцны ахлах үйлчлэгчийн албанд тохирохгүй. Түүнийг даруйхан төв удирдлагад мэдэгдэж, даруйхан халах хэрэгтэй. 

Фэн:  Захирал аа, Су Яны хэлсний дагуу удирдлагад энэ тухай шууд мэдэгд.

Ли:    За.

Шэнь:  Фэн Юйчэнь, чи намайг ийм шалихгүй алдаа гаргаж чадна гэж үнэхээр бодсон уу? За яахав, нислэг саатаж байгаа бол хэн нэгэн хариуцлаг хүлээх л ёстой. Би тэр хариуцлагыг хүлээнэ, гэхдээ энэ асуудлын учрыг заавал олно. Харин чиний хувьд, чи яагаад намайг доромжилж, эвгүй байдалд оруулсаар байгаа юм бэ?

----------------------------------------------------

Эр:    Фэн Юйчэнь, чи өнөө орой гэрлэх санал тавих юм уу?

Фэн:  Өнөөдөр түүний төрсөн өдөр нь. Би түүнд сюрприз барих гэсэн юм. Ойлгов уу?

Эр:    Та нар бодвол задгай агаарт нугад ширээ захиалж, өнгийн гэрлүүдээр чимэглээд, хөгжимчид урьсан байх даа. Энэ чин сэтгэлийн гуйлт байх нь

Фэн:  Бүх юм бэлэн.

Эр1:  Түр хүлээ. Юйчэнь, чи энийг хар даа.

Фэн:  Хэн... Хэн энэ зургийг авсан бэ?

Эр1:  Гарчиг нь “Энэ бүсгүйг авахаар энэ машин хэд хэдэн удаа ирж байсан” гэсэн байна. Өнөөдөр Шэнь Анраны төрсөн өдөр нь биз дээ? Тэр хоёр хамт төрсөн өдрөө тэмдэглэсэн гэнэ. 

Эр:    Шэнь Анранаас энэ зурган дээрх эрийн тухай асуувал яасан юм?

----------------------------------------------------

Шэнь:  Фэн Юйчэнь, өнөөдөр чамайг гоё хоол хүлээж байгаа. Би тусгайлан чиний дуртай хоолыг хийсэн.

Фэн:  Хоёулаа салъя!

Шэнь:  Чи юу гэсэн бэ? Чи тоглож байна уу? Нийгмийн шатаар дээшээ гарахаар оролдож байгаа чам шиг эмэгтэй надад сайн юм шиг дүр эсгэх гэж. Энэ үнэхээр ой гутмаар. Цаашдаа надаас холхон байгаарай.

----------------------------------------------------

Фэн:  Чи үнэхээр хурц хэлтэй юм, Шэнь Анран. Би чамтай энэ хэдэн жил уулзаагүй болохоор чамайг дутуу үнэлж байж. Ли захирал аа, энэ онгоцны ахлах үйлчлэгчийг багын урьдчилсан бэлтгэлд сайтар бэлтгээрэй. Би цаашид иймэрхүү дэмийн юманд өөрийнхөө багын цагийг дэмий үрмээргүй байна.

----------------------------------------------------

Шэнь:  Фэн Юйчэнь чамайг шавартай хутгаж хаялаа. Чи өөр юу хүлээж байсан юм?

Ши:   Чи онгоцны үйлчлэгч нарын албанд хэр идээшиж байна? Хэрэв хэн нэгэн чамайг дарамтлах гэвэл надад хэлээрэй, би учрыг нь олно.

Шэнь:  Би онгоцны ахлах үйлчлэгч. Хэрэв хэн нэгэн намайг дарамтлах гэж зүрхлэвэл чи оролцох хэрэггүй, би энд татаасаар орсон юм шиг болно.  

Ши:   Чи Хайшэнь эйрлайнз нисэх компаний захирлын охин. Харин би Хайшэнь группын ерөнхий захирал. Би чамайг хамгаална. Хэрэв хэн нэгэн чамд хор учруулж зүрхлэвэл надад хэлээрэй, би түүнд үзүүлээд өгнө.

Шэнь:  Санаа зоволтгүй, би зүгээр. Би чамтай дахиж ярьж чадахгүй нь. Би эхлээд утсаа тасаллаа.

Ши:   Анран. 

Шэнь:  Яочэнь! Яочэнь, чи яагаад энд байгаа юм?

Ши:   Бид сая газардаад, тэгээд л би манай “Хайшэнь” компанийн онгоцны шинэ ахлах үйлчлэгч ямар байгааг харахаар ирлээ. Чи дасаж байна уу?

Шэнь:  Би зүгээр, харин маш завгүй ажилтай байгаа.

Ши:   Тэгсэн ч бид хоол идэх хэрэгтэй. Явцгаая. Яочэнь би чамайг хоолонд урьж байна, тэгэх үү?  

Шэнь:  За.

Ши:   Чи маш их ажилтай болохоор хоол идэхээ ч мартдаг байх. Шэнь Анран, чи яг урдынх шиг хэвээрээ.

Шэнь:  Яочэнь, чи яг миний ах шиг болоод байх юмаа.

Ши:   Тэр чинь хэн бэ? Бид хоёр жаахан байхад чи намайг тэвэрчихээд ингэж хэлж байгаагүй билүү? Чи зөвхөн Цзянь Яочэньтэй гэрлэнэ гэж ярьдаг байсан даа.

Шэнь:  Тэр чинь өнгөрсөн явдал.

Ши:   Анран, би чиний хэлсэн бүхнийг санадаг.

Су:    Тэр Шэнь Анран, дэд захирал Цзянь хоёр уу даа? Та нар их дотно байх юм. Та нар энд болздог юм уу? Та нар ажил, хайрыг хослуулж чаддаг байх нь. Шэнь, чи бүгдийг яаж зохицуулахыг сайн мэддэг юм байна.

Фэн:  Шэнь Анран, чи үнэхээр авъяастай юмаа. Нисэхийн албаны даргыг маш хурдан дэгээдсэн байна шүү. Түүний өвөрт тэврүүлэхээр тэсэж ядаж байгаа биз. Шэнь Анран, чамд эрчүүд багадаад байгаа юм уу?

Шэнь:  Фэн Юйчэнь, чи ийм юм ярихдаа хүндэтгэлтэй хандсан чинь дээр.

Фэн:  Чи яагаад үүнийг тэвчихгүй байгаа юм? Аа,ойлголоо. Шинэ эзнийхээ өмнө өөрийнхөө нэр хүндийг бодох хэрэгтэй, тийм үү?

Ши:   Шэнь Анрын нэр хүнд ээ? Шэнь Анран нисэх онгоцны үйлчлэгч, Фэн ахмад аа. Фэн Юйчэнь, чи бохир амтай юм, тэрийг нь чинь эмчлэх хэрэгтэй. Шэнь Анран бол хэн дуртай нь доромжилж байдаг хүн биш. Фэн Юйчэнь, хэрэв чи энэ маягаар үргэлжлүүлбэл намайг бүдүүлэг загнасан гэж битгий буруутгаарай.  

Фэн:  Дэд захирал Цзянь түүнийг их хурдан хамгаалж байх шив. Гэхдээ, чи Шэнь Анрыг хичнээн хамгаалсан ч түүний ясанд нь шингэсэн бузарыг арилгаж чадахгүй.

Ши:   Чи...

Шэнь:  Яаочэнь, эндээс явцгаая, тэдэнд анхаарал хандуулах хэрэггүй. Фэн Юйчэнь, чи яаж байна аа? Намайг тавь! Фэн Юйчэнь, Фэн ахмад аа, би ойлгохгүй байна. Би ямар буруу юм хийсэн бэ? Надад үүнийг ойлгуулаад өг. Фэн Юйчэнь, чи намайг гишигчиж, доромжилж, дарамталдаг. Чи яг юу хүсээд байгаа юм бэ?

Ши:   Анран, явцгаая.

Фэн:  Шэнь Анран, чи хэзээ нэг цагт толгой бөхийлгөж буцаж ирэх л болно. Тэр үед би чамд яасан ч нүүр өгөхгүй.

----------------------------------------------------

Ши:   Анран, хэрэв чи ирээдүйд хэн нэгэн зарчимч хүнтэй таарвал түүнийг нь тэвчих хэрэггүй, түүнд боломж бүү өгөөрэй. Бүх гомдлуудыг уучлах албаггүй.

Шэнь:  За, би ойлголоо. Баярлалаа, Ли Чэнь.

Ши:   Байна.

Эм:    Дэд захирал Цзянь, өнөөдрийн нислэгийн төлөвлөгөөнд нилээн сүрхий өөрчлөлт орсон. Нислэгийн чанарын хяналтын алба таны одоохон Нислэгийн албанд ирж яаралтай хуралдааныг даргалахыг шаардаж байна.  

Ши:   За, би ойлгосон. Анран, өнөөдөр орой Нисэхийн албанд чухал уулзалттай, би чамтай хамт хооллож чадахгүй боллоо. Чи гэртээ эртхэн хариад сайтар амарч ав. Хэрэв ямар нэг юм болбол надад хэлээрэй.

Шэнь:  Би ойлгосон. Явж ажлаа хий дээ.   

----------------------------------------------------

Чжан:   Хөөх, ямар сэтгэл хөдлөм салалт вэ!

Шэнь:  Чжан Цзян.

Чжан:   Шэнь Анран урдын адил хуучин ажлаа амжуулж, баячуудтай зугаалаад л. Яасан ичдэггүй юм!

Шэнь:  Чи юу яриад байна аа?

Чжан:   3 жилийн өмнө Шэнь Анран чи сургуулийн дотуур байрны гадаа ганган машинтай нэг баян эртэй машинд нь сууж байсан. Харин одоо манай компанийн ахлах үйлчлэгч болно гэж би огт бодсонгүй. Чи ч гайхалтай юмаа.

Шэнь:  Намайг хэн ч тэжээж тэтгэдэггүй. Би хэзээ нь хэн нэгний өмч байсан юм?

Чжан:   Жүжиглэхээ боль. Чи биеэ худалдаж, Фэн Юйчэнийг хуураагүй гэж үү? Чи хоёр зэрэг явалдсан. Аз болоход Фэн чамайг мэдээд салсан юм. Гуйя, бүгдийг яг байгаагаар нь хэлчих. Чи гурван жилийн өмнө ичгүүргүй хүүхэн байснаа хүлээчих. Чи ганган машинтай эртэй тэврэлдэж байхыг бид нүдээрээ харсан. Тэр бүр чамд хүзүүний зүүлт бэлэглэсэн. Чи одоо ч гэсэн зүүсэн хэвээрээ.

----------------------------------------------------

Шэнь:  Ах аа, та яагаад гэнэт хүрээд ирэв ээ?

Ах:    Өнөөдөр төрсөн өдөр чинь. Би хичнээн завгүй байсан ч ирэх ёстой байсан.

Шэнь:  Ээжийн бие дээрдсэн үү?

Ах:    Ээж гүйцэд тэнхрээгүй л байна. Аав түүнтэй хамт Н улсад байгаа.

Шэнь:  Би тэдэнтэй уулзалгүй бараг жил болж. Би тэднийг их санах юм.

Ах:    Чи сургуулиа төгсөөд Н улсад очиж тэдэнтэй хамт байж болно ш дээ. 

Шэнь:  Гэхдээ би явж чадахгүй, ах аа.  

Ах:    Манай бяцхан Анран том болж, өөрийн гэсэн  бодолтой болжээ. Төрсөн өдрийн мэнд.

Шэнь:  Энэ юу вэ?

Ах:    Би үүнийг жилийн өмнө үнэт эдлэлийн үзэсгэлэнгээс авсан юм. Чамд таалагдаж байна уу?

Шэнь:  Энэ маш үнэтэй биз дээ?

Ах:    Үнэтэй гээд юу гэж? Чи миний дүү, чи энэ дэлхийн хамгийн үнэтэй чулууг зүүх эрхтэй. Би чамд аз авчрахын тулд хэн нэгнээр энийг адислуулсан юм шүү.

Шэнь:  Баярлалаа, ах аа. Тэгвэл энийг хурдхан зүүчихье. Баярлалаа, ах аа. Би ирээдүйд зөндөө мөнгөтэй болоод танд маш том алмаз бэлэглэнэ ээ.    

Ах:    Тэгээрэй, дүү минь, би чамайг хэзээ баяжихыг чинь харж байя.

----------------------------------------------------

Су:    Юйчэнь, би цагийг тусгайлан захьсан юм. Чи энийг зүүгээд үнэхээр дэгжин харагдах болно.

Шэнь:  Фэн Юйчэнь, би чамд гурван жилийн өмнө юу болсныг тайлбарлмаар байна. 

Су:    Шэнь Анран, чи яаж байна аа? Чи албаар ингэсэн, тийм үү?

Шэнь:  Намайг...

Су:    “Уучлаарай”, энэ чинь тус болох уу? Энэ бол тусгай захиалга. Чи энийг худалдаж авч чадах уу? Юйчэнь, чи миний төлөө шийдвэр гаргах ёстой.

Фэн:  Тийм байж. Тэгвэл чи юу санал болгомоор байна?

Су:    Шэнь албаар ингэсэн. Түүн- шиг эмэгтэй Хайшэньд яаж үлдэж болдог юм? Тэр миний хохиролыг барагдуулаад зогсохгүй, мөн Хайшэнь компаниас нэгмөсөн явахыг би хүсч байна. Хайшэнь эйрлайнз компани ийм хорон санаатай эмэгтэйчүүдийг ажилд авдаггүй.

Фэн:  Шэнь Анран, чи өөрийгөө эвгүй байдалд оруулах гэж ийм тэнэг зүйл хийж байгаа юм уу? Энэ их үзүүштэй юм болох байх. Эндээс яв, тэгээд дахиад миний нүдэнд бүү үзэгд.

Шэнь:  Ли, би чиний цагийг нөхөн төлнө, гэвч одоо надад илүү чухал ажил байна.

----------------------------------------------------

Шэнь:  Фэн Юйчэнь, надад ганцхан хором өгчих. Гурван жилийн өмнө юу болсныг тайлбарлахад надад ганцхан хором хэрэгтэй.

Фэн:  Шэнь Анран, чи тоглож ханасан уу? Ариухан царайлж, ичгүүргүйгээр үргэлж намайг дагадаг.  Чи намайг урдын хэвээрээ гэж бодсоор байдаг уу?

Шэнь:  Үгүй, би тийм биш.  Би...

Фэн:  Чи тайлбарлахгүй юм уу? Тийм байж. Тэгвэл надад ингэж тайлбарлаад өг.

Шэнь:  Фэн Юйчэнь, чи намайг хааш нь аваачих гээв?

----------------------------------------------------

Шэнь:  Намайг тавиач! Намайг тавь! Фэн Юйчэнь, чи дахиад юу сэдсэн юм бэ?

Фэн:  Ганц бие эр, ганц бие эмэгтэй. Чи намайг юу хийнэ гэж бодож байна?

Шэнь:  Фэн Юйчэнь, бидний хооронд аль хэдийн бүх юм дууссан.

Фэн:  Чи үнэхээр надаас салмаар байна уу? Бусад эрчүүд яагаад болдог, харин би яагаад болдоггүй юм? Чи яагаад намайг хүсдэггүй юм? Яагаад?

----------------------------------------------------

Шэнь:  Шэнь Анран, чи солиорчихсон юм уу? Чи урд шөнө түүнд санасандаа хүрэх боломж өгсөн гэж үү? Фэн Юйчэнь бол жинхэнэ галзуу нохой. Тэр хүмүүсийг урж тасдаад дахиж эвлүүлж ч чадах хүн.

----------------------------------------------------

Шэнь:  Чи бэлтгэсэн юм уу?

Фэн:  Хэрэв чи өлссөн бол хамт сууж идье. Хэрэв өлсөөгүй бол энд суух хэрэггүй.

Шэнь:  Фэн Юйчэнь, миний хэлэх гэсэн юм...

Фэн:  Өчигдөр би Цзян Яочэнтэй сээтгэнэж байгаад одоо өнөөдөр чамаар сольчихлоо гэж надад хэлэх гэсэн, тийм үү?

Шэнь:  Үгүй ээ, ийм зүйлийн талаар ярих гээгүй. Үнэндээ бол бүгдийг тайлбарлах гэсэн юм.

Фэн:  Одоо хангалттай. Би чиний бусад эрчүүдийн тухай сонсмооргүй байна.

----------------------------------------------------

Фэн:  Одоо хангалттай. Би чиний бусад эрчүүдийн тухай сонсмооргүй байна. Гэхдээ урд шөнө чи намайг хангалттай баярлуулсан. Энэ чиний шагнал.

Шэнь:  Чи Ли Су Яныг баярлуулах гэж энийг авсан байх нь. Утгагүй юм. Ийм үнэтэй бэлэг одоо намайг доромжлох хэрэгсэл болох гэж.

Фэн:  Чамд иймэрхүү жижиг сажиг зүйлс таалагддаг биз дээ? Наадахаа өөртөө авч зүүж бай. Ер нь тэгээд харилцан зөвшилцсөн иймэрхүү харилцааг ийм байдлаар дуусгавал зүгээр. 

Шэнь:  Фэн Юйчэнь, чи бид хоёрт учрах тавилан байхгүй бололтой, тиймээс олон жилийн өмнөх сайхан бодлоосоо татгалзах хэрэгтэй болох нь.

----------------------------------------------------

Шэнь:  Сайн уу, ах аа.

Ах:    Чи яагаад уйлсан юм шиг яриад байна? Миний бяцхан охиныг хэн гомдоож зүрхлэв?

Шэнь:  Үгүй ээ, би ердөө л таныг санаад.

Ах:    Ингэж таарах гэж! Бид дөнгөж сая Цзячэнд иртэл аав ээж бас хүрээд ирсэн. Энэ удаа бидний ирсэн учир нь нэгд, группын хандивын оройн зоогт оролцохын тулд, хоёрт, аав ээж чамайг компанийн ажлыг хариуцах цаг нь болсон гэж үзсэн. Чи хаана байна? Би чамайг очоод авъя.

Шэнь:  Хэрэггүй ээ. Дараа нь би өөрөө яваад очно.

----------------------------------------------------

Шэнь:  Гурван жилийн өмнө чиний харсан ганган машинтай эр миний ах байсан юм. Би чамайг хуураагүй. Харин чи өөрийнхөө гараар харилцаагаа сүйтгэсэн.

----------------------------------------------------

Чжан:   Гурван жил өнгөрөхөд чи байдгаараа байх юм. Олон жил өнгөрчээ. Хэрэв өөр хэн нэгэн байсан бол аль хэдийн өөрчлөгдсөн байгаа, гэтэл чи яг шаварт шигдсэн юм шиг царайлаад л.  

Фэн:  Намайг өөрчлөгдөөгүй гэж хэн хэлсэн юм? Надад тэр Шэнь яршигтай санагддаг.

Чжан:   Болтугай. Чи яг энэ хэвээрээ байгаарай. Өнөө орой компанид хандивын үдэшлэгтэй. Тэнд компанийн ерөнхийлөгчийн дүү охин оролцоно гэж би сонссон. Энэ бидний хувьд боломж биз дээ? Явж тэр бүсгүйг харъя. Шэнь Анранаас ч илүү үзэсгэлэнтэй бүсгүй байж мэднэ.  

----------------------------------------------------

Эм:    Захирал аа, энэ бүсгүй таны охин уу? Тэр үнэхээр эрхэмсэг, дэгжин сайхан бүсгүй юм.

Аав:  Би талархалаа. Энэ охин ихэвчлэн дээдсийн арга хэмжээнд оролцох тун дургүй, анх удаа оролцож байгаа нь энэ.

Ээж:  Залуу хүмүүс үргэлж өсөж дэвжих ёстой. Эрт орой “Хайшэнь эйрлайнз” тэдний мэдэлд очно.

Эр:    Энэ оройн зоогийг хатагтай Шэнь өөрийн биеэр зохион байгуулсан гэж би сонссон.

Шэнь:  Би настангуудын тэсвэр тэвчээр, заавар зөвлөгөөнд үргэлж талархдаг.

Эм:    Ноён Шэнийн хүү хятадад буцаж ирсэн гэсэн үү? Сонирхолтой нь, тэр өнөө орой ирэх болов уу?

Эр:    Хар даа, Шэнь Хуатин ерөнхийлөгч ирлээ. Тэр зурагнаасаа ч илүү сүрлэг юм гээч!

Ах:    Аав аа, ээжээ, дүү минь.

Аав:  Хуайтин, чи энэ хандивын оройн зоогийг хариуцаж байгаа. Та нар манай ВИП зочдыг угтан авах болно.

Ах:    Санаа зоволтгүй.

Эм:    Өнөө орой Фэн ахмад ирнэ гэж би сонссон. Нисэхийн фэнүүд бид эртнээс үүнийг хүлээж байна.

Эм1:  Хар даа, Фэн ахмад ирлээ!

Чжан:   Юйчэнь, энэ Шэнь Анран мөн үү? Түүний хажууд гурван жилийн өмнө түүнийг ганган машинаараа зөөж, ганган хүзүүний зүүлт бэлэглэж байсан тэр эр байна. Тэд ийм арга хэмжээнд хамт ирж яаж зүрхэлдэг байна?

Фэн:  Ноён Шэнь, би танаар их бахархадаг. Энэ орой намайг урьсан нь маш том нэр төрийн хэрэг.

Аав:  Фэн ахмад аа, чи их эелдэг юм. “Хайшэнь” нисэхийн компани чамаар бахархадаг. Би та нарт албан ёсоор танилцуулъя. Энэ бол миний хүү Шэнь Хуайтин, өнөөгийн Хайшинь группын ерөнхийлөгч, мөн миний охин Шэнь Анран.    

Чжан:   Шэнь Анран Хайшэний охин? 

----------------------------------------------------

Чжан:   Шэнь Анран Хайшэний охин гэнэ ээ? Гурван жилийн өмнөх ганган машинтай эр түүний ах нь байжээ.

Ах:    Фэн ахмад аа, 2-р нисэгч Чжан. Хайшэнь эйрлайнз компанийн хувьд та нар энэ үдэш та нарыг хүлээн авах нь нэр төрийн хэрэг, цаашид бид хамтдаа улам их амжилтанд хүрнэ гэж найдаж байна.  

Фэн:  Баярлалаа, ноён Шэнь. Энэ маш том хүндэтгэл.

Чжан:   Бидний хувьд Хайшэнь эйрлайнзд ажиллах нь маш том нэр хүндийн хэрэг.

Аав:  Одоо эхлээд тийшээ очицгооё.

Ах:    Би түрүүлээд явлаа.

Шэнь:  Фэн ахмад аа, санаа зоволтгүй. Би бүгдийг мартсан, одооноос эхлэн би чамайг дахиж зовоохгүй.

Фэн:  Чиний залилахдаа үнэхээр гаргуун юмаа, бүр Шэнь Хуайтиныг хүртэл хуурч дөнгөжээ.

Шэнь:  Чи гурван жилийн өмнө надад итгээгүй, гурван жилий дараа ч чи надад эргэлзсэн хэвээр. Чи бүр эхнээсээ эхлээд дуустал намайг огтхон ч мэдээгүй. Чи миний мессежийг авсан уу?

Фэн:  Тэр чинь юу ч биш.

Шэнь:  Тэр чиний зүрхийг хөндөхгүй ердөө хог төдий зүйл. Тэрийг март. Энэ мөчөөс эхлэн бид нэг нэгэндээ ямар ч хамааралгүй.

Фэн:  Яагаад? Яагаад чи Шэнь Хуайтин чиний ах гэдгийг хэлээгүй юм?

Шэнь:  Чи надаас асуусан уу? Чи миний тайлбарлахыг сонссон уу? Чи одоо надаас асуулт асуух ямар эрхтэй юм?  

Фэн:  Шэнь Анран, би чамайг тавьж явуулахгүй.

----------------------------------------------------

Су:    Шэнь Анран, чи ямар баяныг дэгээдсэн болоод ийм дээд зэрэглэлийн газарт ирдэг билээ?

Шэнь:  Ли Су Янь, чи хаа сайгүй байх юмаа. Гэхдээ хэн чамайг энд авчирсан бэ? 

Су:    Аан мэдлээ, чи Юйчэнтэй хамт иржээ. Биднийг урьсан юм. Хүлээ. Би чамайг яв гэсэн үү? Ийм дээд зэрэглэлийн газарт хэн дуртай нь ирээд байдаггүй. Чи яаж наашаа орж ирснээ хэл.

Шэнь:  Энэ чиний мэдэх хэрэг биш. Замаас холд.

Су:    Чи өөрийгөө хэн гэж бодоов? Чи надтай ингэж ярьж яаж зүрхэлдэг байна? Юйчэнь, тэр надаар тохуурхаж, намайг доромжилж байна.

Шэнь:  Фэн ахмад аа, дагуулж яваа бүсгүйгээ сайн харж яв. Хэрэв энэ эмэгтэй миний өмнө дахиад элдэвлэх юм бол би түүнийг зөвхөн загнаад зогсохгүй шүү.

Су:    Шэнь Анран, чи өөрийгөө үнэхээр их юманд боджээ. Юйчэнь, чи миний өмнөөс шийдвэр гарга л даа.

Шэнь:  Би маш тодорхой хэлсэн. Сайхан мэдээрэй.

Су:    Явцгаах уу?

----------------------------------------------------

Эм:    Хүндэт зочид оо, Клуд Лайт Хайшэнь хандивын оройн зоогт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би энэхүү оройн зоогийг зохион байгуулагч, Хайшэнь группын ерөнхийлөгч асан Шэнь Чжишэнийг үг хэлэхийг урьж байна.

Аав:  Би энэ боломжийг ашиглан өөрийнхөө шийдвэрийг мэдэгдэх гэсэн юм. Би албан ёсоор ажлаа өгч, “Хайшэнь групп”-ын удирдлагыг өөрийнхөө залгамжлагчид шилжүүлж байна. Миний хүү Шэнь Хуайтин “Хайшэнь групп”-ын ерөнхийлөгч болно. Тус группын охин компани “Хайшэнь эйрлайнз”-ыг миний охин Шэнь Анран удирдана. 

Су:    Шэнь Анран “Хайшэнь групп”-ын охин юм уу? Яаж тийм байдаг юм?

----------------------------------------------------

Яао:  Анран. Чи өнөө орой яг гэрлийн цацраг шиг үзэсгэлэнтэй, би чамаас харц салгаж чаддаггүй.

Шэнь:  Яочэнь, чи намайг ичээж байна шүү, гэхдээ сайхан үг хэлсэнд баярлалаа.

Яао:  Хатагтай Шэнь, би таныг бүжигт урьж болох уу?

Фэн:  Уучлаарай, Цзян дэд захирал аа, гэхдээ өнөө орой хатагтай Шэньд бүжгийн хамтрагч байгаа.

Яао:  Бид энэ үдэшлэгт эмэгтэй хүний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Миний бодлоор, хатагтай Шэнь өөрөө сонголтоо хийг.

Фэн:  Өнөө орой би түүнийг сонголт нь!

----------------------------------------------------

Шэнь:  Фэн Юйчэнь, чи юу хийж байна аа? Намайг тавиач!

Фэн:  Шэнь Анран, хэрэв би чамайг болиулаагүй бол чи түүнд зөвшөөрөх байсан уу?

Шэнь:  Би хэнд зөвшөөрөх нь чамд ер хамаагүй.

Фэн:  Чи зөвхөн минийх байх ёстой. Надаас салах гэж оролдох хэрэггүй.

Шэнь:  Би чинийх биш. Фэн Юйчэнь, бидний харилцаа аль хэдийн дууссан.

Фэн:  Шэнь Анран, би одоо ч чамд хамаагүй биш, тийм биз дээ? Би харамсаж байна. Бүгдийг дахиад эхлүүлье, тэгэх үү? 

Шэнь:  Энэ боломжгүй. Фэн Юйчэнь, би чамд хэлж байсан, надад одоо дахиад сэтгэл байхгүй.

Фэн:  Би үүнд чинь итгэхгүй! Урд шөнө чамд чамд таалагдсан биз дээ? 

Шэнь:  Амаа тат! Хэрэв чи цаашид элдэв юм яривал би чамайг “Хайшэнь Эйрлайнз”-д дахиж ажиллаж чадахгүй болгож чадна! Дахиж надад бүү гай бол!

Фэн:  Надад хамаагүй, Шэнь Анран! Гурван жилийн өмнө чи чамд яг ирис шиг наалдана гэж хэлсэн. Тиймээс надаас холдох гэж оролдох хэрэггүй.

Яао:  Болгоомжтой бай, даарчихна.

Шэн: Яаочэнь, чи намайг дүүрсэн тэнэг гэж боддог уу?

Яао:  Анран, заримдаа тэнэг байх тустай. Ядаж л чи бусдад үргэлж чин сэтгэлээсээ ханддаг. Ганцхан чи алдаа гаргадаггүй. Анран, хэрэв нэг л өдөр чи ядарч, амармаар санагдвал би үргэлж хажууд чинь байна.

----------------------------------------------------

Шэнь:  Яаочэнь, уучлаарай, би одоо энэ тухай бодмооргүй байна.

Яао:  Анран, хэрэв чи бүгдийг дахиж эхлүүлэх бол надад ганцхан боломж өгөөрэй, тэгэх үү?

----------------------------------------------------

Ах:    Анран, энэ бол өөртөө нисэхийн компанийг хүлээж авч байгаа чиний анхны томилгоо. Чи энд гарын үсгээ зураарай. Үйл ажиллагааны менежмент, нислэгийн бэлтгэлийн менежмент. Би уг нь шууд Фэн Юйчэнийг томилъё гэж бодсон боловч чи биечлэн уулзаж ярилцсан нь дээр байх. 

Шэнь:  Ах аа, би сая маш чухал ажлыг хүлээж авсан, тиймээс та очиж уулзаад ярилцвал илүү дээр.

Ах:    Хэтдээ бүр илүү чухал ажил чамд хамаатай болно. Анран, чи одоо “Хайшэнь эйрлайнз”-ын дэд ерөнхийлөгч. Мэдээж чи боловсон хүчний томилгооны талаар өөрөө биечлэн ярилцах ёстой. Энэ жилийн нислэгийн шинэ чиглэл маш чухал гэдгийг би ойлгож байгаа. Чи биечлэн харьцаж байж л хүндэтгэл бий болдог, тийм биз?

Шэнь:  Би бүгдийг ойлгосон. 

Ах:    Өө, мартсанаас үдэшлэг дээр нэг залуу чамайг нэг л өөрөөо ширтээд байсан.

Шэнь:  Ах аа, та дахиад юун дэмий юм ярина вэ?

Ах:    Арай зүгээргүй юм биш биз?

Шэнь:  Ах аа, тэр бид ердөө нэг курсынх, бидэнд ямар ч харилцаа байхгүй.  

Ах:    Тэр их чадварлаг, бас маш хэрэгтэй хүн. Хэрэв тэр миний дүү Анранд амьдралын асуудлаа шийдэхэд нь тусалбал бүр сайн байхсан.

Шэнь:  Ах аа, та дахиад л эхэллээ. Тэр найз бүсгүйтэй. Харин таны дүүд ямар ч найз залуу байхгүй. Тэр эмэгтэйн залууг нь булааж яах юм?

Ах:    Тэр найз хүүхэнтэй. Тэгээд юу гэж? Би гэрлээгүй эрэгтэй, эмэгтэй хоёрын хоорондын харилцааг ойлгодоггүй. Хайр дурлалд бүх юм таахын араггүй. Чи тийм нууцлаг байх хэрэггүй. Манай бяцхан гүнж хамгийн үнэт эрдэнэ.

Шэнь:  Би явлаа.

----------------------------------------------------

Фэн:  Ороорой. Хатагтай Шэнь өнөөдөр өөрийн биеэр иржээ. Надад энэ харилцаа таалагдаж байна.

Шэнь:  Би боловсон хүчний томилгооны асуудлаар ажиллаж байгаа. Би чиний саналыг мэдэхээр ирлээ. Компани шинэ чиглэл гаргасан. Төв удирдлага чиний ур чадвар, нислэг үйлдсэн цагийг үнэлж, чамайг тохирох хүн гэж үзсэн. Энэ томилгоог батлах ёстой. 

Фэн:  Нэгэнт чи миний саналыг асууж байгаа бол надад хэр чөлөөт байдагийг асууж болдоггүй юм уу? Харамсалтай нь, би одоо маш завгүй учраас чиний ажлыг ярихаас өмнө ажлаа дуусгах хүртэл чи тэнд суугаад хүлээж байхгүй юу?

----------------------------------------------------

Шэнь:  Би унтчихаж.

Фэн:  Би бүх ажлаа дуусгасан. Чи маш бөх унтаж байсан болохоор надад чамайг сэрээх зүрх хүрсэнгүй.

Шэнь:  Чи боловсон хүчний томилгооны талаар юу бодож байгаагаа надад ярьж болно.

Фэн:  Би чамайг 22,00 цаг хүртэл хүлээсэн. Чи өлөн ходоотой надтай ярилцмаар байгаа юм уу?

Шэнь:  Чи намайг сэрээж болох байсан. Тэгээд ч чи завгүй, намайг хүлээж бай гэж хэлсэн ш дээ. Энэ бол олон улсын нислэгийн ахлах нисэгчийн албан тушаал. Чи тушаал ахина, хажуугаар нь энэ группыг сургах зорилготой. Чи энэ саналыг нухацтай бодож үзнэ гэж найдъя. 

Фэн:  Энэ сайхан боломж шиг сонсогдож байна. Гэхдээ яг одоо би маш өлссөн учраас өөр юу ч бодож чадахгүй байна.

Шэнь:  Нэгэнт чи ажлын талаар ярилцах хүсэлгүй бол би цагаа дэмий үрмээргүй байна.

Фэн:  Нэг бол чи эхлээд надтай хамт хоол идэнгээ ярилцвал яаж байна? Явцгаая.  

----------------------------------------------------

Фэн:  Кофе бага ууж бай. Сүү уувал ядаж ходоодонд тустай.

----------------------------------------------------

Су:    Юйчэнь, би энийг дөнгөж сая цэвэрлэсэн, энэ их амттай.

Фэн:  Дөнгөж сая чиний өгсөн их амттай байлаа.

Шэнь:  Фэн ахмад аа, чи бүх бүсгүйчүүдэд ийм эелдэг, халамжтай ханддаг уу? Чи яг төв халаалт шиг. Хүн бүхэн чамаас халуун дулааныг мэдэрдэг.

----------------------------------------------------

Шэнь:  Чи яг төв халаалт шиг. Хүн бүхэн чамаас халуун дулааныг мэдэрдэг.

Фэн:  Би тийм бишийг чи мэднэ.

Шэнь:  Миний санахын, өнгөрсөн удаа нэг бүсгүй чиний аманд усан үзэм хийхэд чи түүнийг хайраар дүүрэн харцаар харж байгаад идсэн.

Фэн:  Чи хардаж байна уу?

----------------------------------------------------

Фэн:  Чи хардаж байна уу?

Шэнь:  Үгүй.

Фэн:  Би... би гурван жилийн өмнө чамайг буруугаар ойлгосон байна. Надад дахиад ганц боломж өгчих. Бүхнийг дахиад эхлүүлье, тэгэх үү?

Шэнь:  Энэ боломжгүй.

Фэн:  Яагаад?

Шэнь:  Учир нь надад шинэ сонголт байгаа.  

----------------------------------------------------

Чжан:   Май. Хөөе, чи Шэнь Анраныг найз залуутай болсон гэсэн үү? Түүний байгаа байдлаас харахад яагаад одоо болтол чамд талтай байдаг юм?

Фэн:  Урд нь би Шэнийг буруу ойлгосон байна лээ. Тэр намайг үзэн ядаж, бүх юманд буруутгадаг, яах вэ, би түүнд хүссэн бүхнээ хийхийг нь зөвшөөрнө. Гэтэл тэр шинэ харилцаа эхлүүлэхийг хүсч байна. Шэнь өнгөрсөн явдлыг үнэхээр мартаад тэр залуу нь Шэнийг надаас илүү хайрлаж чадна гэдэгт би итгэхгүй байна.  

Чжан:   Нээрэн, хүчтэй эмэгтэй яршигтай эрчүүдэд дургүй гэдэг байх аа. Фэн, чи үнэхээр л түүнийг боддог бол буцааж авах хэрэгтэй, энэ шударга өрсөлдөөн биш гэж үү? Тэр үед та хоёр үл ойлголцолоос болж салсан. Одоо тэр үгүй болсон болохоор та хоёрын эвлэрэл цаг хугацааны асуудал биш үү?

Фэн:  Гэвч түүний урдын энхрий зөөлөн харц нь байхгүй болсон.

Чжан:   Зоригтой бай. Фэн Юйчэнь, чи хэн билээ? Бүр аадар аянгатай үзэлцдэг хүн ш дээ. 

Су:    Юйчэнь, ашгүй би чамайг оллоо. Сүүлийн үед чи намайг нэг л тоохгүй байна. Би чамд хамаагүй болсон гэж үү?

Фэн:  Бидэнд байгаа юм бол зөвхөн цаасан дээрх гэрээ. Чи намайг хайрлах ёстой гэж би хэзээ ч амлаагүй, гэхдээ....

Су:    Энэ гурван жилд  чи надад нэг ч удаа анхраал хандуулаагүй гэж үү?

Фэн:  Одоо хангалттай! Гэрээ цуцлагдаж, тоглоом дууссан, чи одоо зайгаа тавьж өгөх ёстойг ойлгох хэрэгтэй.

Су:    Чи Шэнь Анратай бүтэн гурван жил хамт байсан. Зүгээр л “гүйцээ” гэж хэлэхээр бүх юм дуусна гэж чи бодсон уу?

----------------------------------------------------

Су:    Шэнь Анра, үгүй ээ, хатагтай Шэнь, Ли Су Янь би тантай ярилцаж болох уу?

Шэнь:  Бидэнд ярилцах юм байхгүй.

Су:    Хатагтай Шэнь, Юйчэнийг надаас битгий булаагаач дээ. Бид хоёр үерхээд гурван жил болсон. Бид удахгүй гэрлэх гэж байгаа. Та хоёр урд нь дурлалт хосууд байсныг би мэднэ, гэхдээ энэ өнгөрсөн. Та түүнийг эргүүлэхгүй байж болохгүй юу? Хатагтай Шэнь, та зөвхөн Юйчэнь бид хоёрын харилцаанд оролцохгүй байхыг л би хүсье. Та яах гэж намайг алгадав аа?

Шэнь:  Ли Су Янь, чи галзуурсан уу? Чи өөрөө миний гарыг барьж байсан. Би чамд ердөө ч хүрээгүй. Ли Су Янь, ичгүүргүй загнахаа больчих. Фэн Юйчэнь бид хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй. Чи түүнтэй гэрлэнэ үү, сална уу, надад энэ чинь ер хамаагүй.

Су:    Шэнь Анран, чи одоо баян хүүхэн, тэгээд юу гэж? Би чамайг түмний өмнө нүдний булай болгох л болно.

----------------------------------------------------

Чжан:   Энэ удаа манай нисэх онгоцонд суух хүн бол Шэнь...

Су:    Шэнь Анран...

Эм:    Өндөр албан тушаалтай хүн ажилтнуудынхаа хувийн харилцаанд оролцож болдог юм уу?

Эм1:  Харин тиймээ.

Эм:    Тэр хүүхэн эрх мэдлээ ашигласан байна! Энэ бол ажлын байрны дарамт!

Эм1:  Ийм хүн багыг удирдаж чадах уу? Энэ арай хэтэрч байна.   

Фэн:  Би явах хэрэгтэй боллоо.

----------------------------------------------------

Шэнь:  Сайн уу, Чжао менежер ээ.

Чжао:   Хатагтай Шэнь, та компанийн группын чатад юу болж байгааг нэг хар даа.  

Шэнь:  Юу болсон бэ?

----------------------------------------------------

Шэнь:  Юу болсон бэ?

Чжао:   Чжао:   Хэн нэгэн Су Янь Ли та хоёрын терминалын дээвэр дээрх бичлэгийг засварлаад группыгн чатад тавьсан байна. Бичлэгт чи Су Янь Ли-г алгадаж байгаа харагдсан. Одоо групп дотор бөөн яриа болж, чамайг эрх мэдлээ ашиглан бусдыг дарамталж байна гэцгээж байна. Чи зөвхөн ажилтнуудын хувийн харилцаанд оролцоод зогсохгүй, чи тэдэнд ихэмсэг, дээрэнгүй хандаж байна гэнэ.

Шэнь:  Юу?

Чжао:   Ингээд болоогүй, зарим нь Хайшэнь эйрлайнзийн компанийн охин нэг найз залуутай. Тэрийгээ ажилтантайгаа холбож харддаг. Өөрийнхөө доор байдаг хүмүүсийн хувийн харилцаанд хутгалддаг гэсэн видеохостинг хийж байна. Энэ тренд боллоо гэсэн байна.

Шэнь:  Би түүнд огт гар хүрээгүй. Су Янь зүгээр л зориуд намайг чадсан байна.  

Чжао:   Би чамд итгэж байна. Гэхдээ хэн ч чиний тайлбарыг сонсохгүй. Шэнь, терминалын дээвэр дээр хяналтын камер байх ёстой. Чамайг Ли Су Янь чадсан гэдэг нотолгоош олохын тулд тэр хяналтын камераас нотолгоо хайх хэрэгтэй.

Шэнь:  Би ойлголоо. Баярлалаа, Чжао менежер ээ.

Эр:    Тиймээ, тэр хүүхэн мөн байна. Компанийн нөлөө бүхий хүн, өөрийнхөө эрх мэдлийг ашиглан ажилтнуудаа дарамталдаг баян айлын хүүхэн. Алив, зургийг нь ав.

Шэнь:  Та нар хэн бэ?

Эр1:  Чи хүн зодчихоод бас их зан гаргана гэнэ ээ? Ямар ичгүүргүй юм бэ, чи!

Шэнь:  Би хэзээ тэгсэн юм? Би хэнийг ч цохиогүй.

Эр2:  Маш тодорхой бичлэг байсан.

Эр1:  Чи бас адарч байна уу! Ичгүүргүй гэдэг нь!

Шэнь:  Энэ чинь хууль бус! Би цагдаа дуудлаа!

Эр:    Чи бас цагдаа дуудна гэнэ ээ? Ичгүүргүй хүүхэн!

Шэнь:  Надад битгий хүр!

Эр:    Над руу хар. Зургийг нь аваад бай!

Шэнь:  Надад битгий ойрт! Надад битгий хүр! Зураг авахаа болиоч!

 

----------------------------------------------------

Эр:    Тэгвэл чи яана гэж?

Шэнь:  Надад битгий хүр!

Эр:    Чи өөрийгөө нэг хар даа!

Шэнь:  Надад битгмй хүр!

Эр:    Түүнийг сайтар хашраагаад өг! Зургийг нь сайн ав!   

Фэн:  Больцгоо!

----------------------------------------------------

Фэн:  Больцгоо гэж байна! Хэрэв та нар болихгүй бол би цагдаа дуудлаа!

Эр1:  Бушуухан явцгаая!

Фэн:  Анран, чи бэртсэн байна. Би чамайг эмнэлэгт аваачъя.

Шэнь:  Фэн Юйчэнь, би тийм юм хийгээгүй. Би тэгээгүй.

Фэн:  Би мэднэ ээ. Би мэднэ. Энийг надад үлдээчих. Эхлээд чамайг эмнэлэгт аваачъя, тэгэх үү?

----------------------------------------------------

Эмч:  Энэ ердөө л шалбархай. Тайвшруулах тариа тарьсан. Халдвар авахуулахгүй байгаарай. Хэдэн өдрийн дараа эдгэчихнэ.

Фэн:  Баярлалаа, эмч ээ. Анран, чи дээрдсэн үү?

Ши:   Анран, чи зүгээр үү?

Шэнь:  Яаочэнь, би зүгээр.

Ши:   Фэн ахмад аа, түүнд тусалсанд баярлалаа. Би ирсэн болохоор чи одоо явж болно.

Фэн:  Би явах үгүй нь чамд хамаагүй. Чи хэзээнээс эхлээд бид хоёрын харилцаанд хутгалддаг болчихов?

Шэнь:  Өнөөдрийн явдалд чамд баярлалаа, гэхдээ, одоо би чамайг дахиж хармааргүй байна. Одоо яв.

Фэн:  Анран, тэр бичлэгээс болж би зүгээр л чамд туслах гэсэн юм. Чи их зүдэрснийг би мэднэ. Миний хэлэхийг сонс л доо. Су Янь Ли бид хоёр...

Шэнь:  Хангалттай. Чи түүнтэй хамт байна уу, үгүй юу надад ер хамаагүй. Би чамайг дахиж хармааргүй байна.

Фэн:  Анран...

Ши:   Анран чамайг дахиж хармааргүй байна гэж хэллээ. Фэн ахмад аа, цаашид түүнээс холхон байгаарай. Анран, одоо өвдсөн юм байна уу?

----------------------------------------------------

Су:    Юйчэнь, ашгүй нэг чи намайг санажээ.

Фэн:  Чи бид хоёрын харилцааны тухай видео бичлэг хийхийг хэн чамд зөвшөөрсөн юм?

Су:    Би ямар ч бичлэг хийгээгүй. Чи намайг өвтгөөд байна. Тэр бичлэгийг би хийгээгүй, гэхдээ компани даяар мэддэг. Чи бид хоёр үерхдэг, тийм биз дээ?

Фэн:  Бусад хүмүүс мэдэхгүй юу? Яг одоо группт чи бид хоёрын харилцааны талаар группт тодруулаад өгье. 

Су:    Юйчэнь, чи надад таалагддаг, чи харахгүй байна гэж үү? Би чамтай хамт сүүлийн гурван жил хамт байсан. Шэнь Анран яагаад чиний сэтгэлийг эзэмдээд байдаг юм?  Би чамтай л хамт  байх гэж залуу насаа золиосолдог.

----------------------------------------------------

Фэн:  Ли Су Янь, энэ ердөө л бидний хоорондын тохиролцоо. Би чамд мөнгө төлдөг, харин чи надад хэдэн яршигтай юмнуудаас салахад тусалж миний найз хүүхэн шиг жүжиглэдэг. Бидний хооронд байдаг юм ердөө л тохиролцоо.

Су:    Юу гэнэ ээ? Би чиний хувьд ердөө л тохиролцоо байсан гэж үү? Чи надад таалагддаг. Хэрэв чи чамд хайргүй байсан бол өөр хэн өөрийгөө мартан байж гурван жил чамтай хамт байх юм? Итгэх үгүй чинь хамаагүй, би яг одоо компанийн хяналтын албанд очиж, миний сэтгэлээр тоглосон, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж мэдэгдэж, чамайг даруйхан “Хайшэнь эйрланз” компаниас халуулна.

Фэн:  Чи намайг сүрдүүлж байна уу? Надад хамаагүй. Бүр эхнээсээ төгсгөл хүртэл бидний хооронд юу ч байгаагүй. Хэрэв чи гомдол мэдүүлмээр байвал болно, би энд үргэлж байгаа.

Су:    Чи Шэнь Анраны төлөө өөрийнхөө ирээдүйг золиосолж байна. Фэн Юйчэнь, чи галзуурсан юм уу?  

Фэн:  Хэрэв тэр надад буцаад ирвэл би түүнд бүгдийг өгнө, бүр амьдралаа хүртэл.

Су:    Чи үнэхээр солиотой юм!

Фэн:  Ли Су Янь, би компанийн хяналтын албанд чи бид хоёрын гарын үсэг зурсан гэрээг өгнө. Мөн хяналтын албанд хандаж чамайг нислэгт гаргах зөвшөөрлийг цуцлахыг хүснэ.

Су:    Чи Шэнь Анранаас болж чамтай хамт гурван жил хамт байсан надад ингэж хандаж байгаа юм уу? Чи тэгж болохгүй! Чи ингэж хандах ёсгүй. Намайг гол гарсны дараа чи үлдээд гүүрийг шатаах ёсгүй.

Фэн:  Чи худал цуу үг тарааж, интернэтээр бичлэг цацахдаа хэн нэгний амьдралыг баллаж байгаа гэдгээ бодож  үзсэн үү?

Су:    Би хардахдаа арай хэтрүүлчихэж. Би нээрэн үүнийг хүсээгүй. Би бүгдийг тайлбарлаж чадна. Би өөрчлөгдөж чадна. Гуйя, намайг битгий сүйрүүлээч дээ.

----------------------------------------------------

Су:    Би өөрчлөгдөж чадна. Гуйя, намайг битгий сүйрүүлээч дээ.

Фэн:  Чи Шэний талаар худал цуу тарааж, интернетээр бичлэг цацаж түүний нэр хүндийг унагаасан, харин би чиний ирээдүйг сүйрүүлнэ. Энэ шударга биш гэж үү? Хүний нөөцийн албанд Ли Янь Суныг өнөөдрөөс эхлэн миний багт ажилуулахгүй гэж хэл. Энийг эндээс гарга.

Чжао:   Хатагтай Ли...

Су:    Фэн Юйчэнь, чи Шэнь Анраныг яаснаа мартсан юм уу? Чи түүнийг доромжилж, уландаа дэвссэн. Чи одоо эелдэг дүр үзүүлж жүжиглэж байна уу?

Фэн:  Эндээс зайл!

----------------------------------------------------

Чжао:   Бас л хэвээрээ юу? Чиний өмнөөс зовох юм аа.

Фэн:  Би энийг хаях гэж байсан юм.

Чжао:   Хэрэв хүссэн бол чи энийг өнөөг хүртэл хадгалахгүй л байсан. Та нар үл ойлголцлоос болоод салсан. Одоо тэр үл ойлголцол байхгүй болсон. Түүнийг алдахыг хүлээх хэрэггүй, дараа нь харамсах болно.  

----------------------------------------------------

Шэнь:  Яаочэнь, хэрэв чи энэ хэвээрээ үргэлжлүүлбэл би чамаас болж удахгүй таргалах байх.

Ши:   Чи таргалвал бүр ч сайхан харагдана.

Шэнь:  Баярлалаа.

Ши:   Би очоод харъя.

Фэн:  Чи яагаад энд байдаг юм?

Шэнь:  Яаочэнь, хэн бэ? Фэн Юйчэнь?

Ши:   Фэн Юйчэнь, энэ чиний аашаа гаргадаг газар биш! Чи хаалга онгойлгоход би ганц хором өгье.

 

 

Фэн:  Шэнь Анран, чи үнэхээр мундаг юм. Тэр чамд таалагджээ. Чи түүнтэй амьдрахыг тэгтлээ хүсч байна уу?  

Шэнь:  Тэгээд юу гэж? Фэн Юйчэнь, чамд энэ огт хамаагүй.

Ши:   Хурдхан хаалгаа нээ!

Фэн:  Үгүй ээ, тэр чамд үнэхээр таалагддаг уу, эсвэл чамд таалагдаггүй юу?

Шэнь:  Энэ чамд хамаагүй гэж би хэлсэн.

Ши:   Анран, чи зүгээр үү?

Шэнь:  Би зүгээр...

Фэн:  Шэнь Анран, чи үнэхээр эрчүүдээр дутаад байдаг юм уу? Би ч гэсэн байна.

Шэнь:  Яаочэнь, би зүгээр, санаа зоволтгүй.

Ши:   Би гадна байна. Санаа зоволтгүй. Намайг энд байхад тэр чамд муу юм хийж зүрхлэхгүй. Фэн Юйчэнь, би Хайшэнь группын нислэгийг албаны дэд захирлын хувьд одоохон хаалгаа онгойлгож гарч ирэхийг тушааж байна!

----------------------------------------------------

Ши:   Одоохон хаалгаа онгойлгож гарч ирэхийг тушааж байна!

Фэн:  Дэд захирал Цзян, ажлын бус цагаар албан тушаалаа буруугаар ашиглах хэрэггүй, өөртөө л санаа тавь. Одоо надад, түүнд санаа тавих хүн чи биш.

Шэнь:  Намайг тавь! Намайг тавиач!

Фэн:  Чи намайг ганцааранг нь орхихыг хүссэн үү? Хэзээ ч тийм юм байхгүй гэж мэд.

Шэнь:  Фэн Юйчэнь, бидний хооронд бүх юм дууссан. Намайг дахиж зовоох хэрэггүй. Би шинэ амьдрал эхүүлж байгаа.

Фэн:  Чи намайг аз жаргалгүй болговол үр дагварыг нь дааж гарч чадах уу?

Ши:   Би хүүхэд байхаасаа л түүний нүднээс нэг ч нулимс унагаж үзээгүй. Чи түүнтэй яаж ингэж харьцаж зүрхэлдэг байна? Анран, чи зүгээр биз?  

Шэнь:  Би зүгээр. Яаочэнь, чи эхлээд яв. Би ганцаараа тайван баймаар байна. 

Ши:   Ойлголоо, Анран. Хэрэв чамд хэрэгтэй юм гарвал ямар ч үед надад хандаж болно. Би хэдийд ч хамаагүй ирнэ.

Шэнь:  Чи ч гэсэн яв. Би чамайг дахиж хармааргүй байна.

----------------------------------------------------

Чжао:   Хатагтай Шэнь, нэг юм боллоо. Фэн ахмад дөнгөж сая компани руу утасдаж халагдана гэж хэлсэн. Нисэх үндсэн бүрэлдэхүүнээс ихэнх нь халагдаж байна. Юу болоод байна аа?

Шэнь:  Юу гэнэ ээ?

----------------------------------------------------

Шэнь:  Санаа зоволтгүй, бусдыгаа тайвшруулж бай. Би бусад учрыг нь олъё.

Фэн:  Яасан бэ?

Шэнь:  Фэн Юйчэнь, чи яагаад гэнэт халагдаж байгаа юм бэ?

Фэн:  Би яагаад чамд хариулах ёстой гэж? Би одоо чамд хамаагүй биз дээ?

----------------------------------------------------

Эр:    Хатагтай Шэнь, нисэхийн үндсэн бүрэлдэхүүнээс хэдэн хүн халагдах өргөдлөө өгсөн. Фэн ахмадын халагдах өргөдөлийг баталвал бүх багаараа ажлаас гарч мэднэ.

Шэнь:  Чи эхлээд бусдыгаа тайвшруулж бай. Би явж Фэн ахмадыг олно.

----------------------------------------------------

Шэнь:  Фэн ахмад аа, хэрэв чамд хэлэх юм байвал хоёулаа суугаад ярилцаж болно.

Фэн:  Энд яриад байх юм байхгүй. Би хэдийн шийдвэрээ гаргасан.

Шэнь:  Фэн Юйчэнь, хэрэв чамд хэлэх юм байвал надад шуудхан хэлчих.

----------------------------------------------------

Шэнь:  Фэн Юйчэнь, хэрэв чамд хэлэх юм байвал надад шуудхан хэлчих. Халагдана гэж надаар тоглох хэрэггүй.

Фэн:  Шэнь Анран, чи намайг тоглосон гэж бодсон уу?

Шэнь:  Чи яагаад гэнэт халагдахаар болсон юм?

Фэн:  Учир нь надад чамгүйгээр ямар ч нислэг утгагүй. Хайрт минь, надад ганцхан боломж өгөөч, тэгэх үү?

Шэнь:  Болиоч! Фэн Юйчэнь, ажил бол ажил, сэтгэл бол сэтгэл. Энэ хоёр огт өөр зүйл. Чи яагаад холиод байгаа юм? Чи бол онгоцны ахмад. Хайшэнь групп авъяас чадварыг өндрөөр үнэлдэг.   

Фэн:  Одоо хангалттай!  Хэрэв чи өнөөдөр надтай ажил ярихаар ирсэн бол явсан чинь дээр!

Шэнь:  Фэн Юйчэнь, чи яг хүүхэд шиг аашилж байгаагаа мэдэх үү? Чи сэтгэлээ ярихын тулд халагдана гэж сүрдүүлж байна. Тэгье л дээ, би чамтай сэтгэлийн талаар ярилцъя. Чи миний сэтгэлд багтах хүн гэж боддог уу? Гурван жилийн өмнө чи өөрөө надаас салж явсан. Чи надад маш их шаналал учруулсан болохоор би энэ тухай мартаж, санахгүй байхыг хичээсэн. Надад хэрцгий хандсан гэж чамд бодогдохгүй байна уу?

Фэн:  Шэнь Анран, мэдээж миний буруу байсан. Надад дахиад нэг боломж өгчих. Эсвэл намайг цохиод ав. Хэрэв чи цохивол би чиний хүссэн бүхнийг биелүүлнэ. Намайг битгий хаяач, тэгэх үү? Тэсвэрлэх арга алга.

Шэнь:  Чи надад зовлон учруулсаныг би мартаж чадахгүй. Харин одоо халагдана гэж сүрдүүлж байгаа чинь ажил, амьдрал хоёроо ялгаж чаддаггүй дэндүү явуургүй хүн шиг санагдаж байна. Үүнээс болоод би чамаас адь болох хол байх хүсэл улам нэмэгдлээ.

Фэн:  Энэ удаа яадаг ч байсан би чамайг тавьж явуулахгүй.

----------------------------------------------------

Шэнь:  Та нар хэн бэ, та нар яах гэж байна?

Эр:    Бүсгүй, бид бусад хүмүүсийг гай барцадаас нь салгахын тулд мөнгө авдаг. Чиний үхэл хэн нэгэнд хэрэгтэй болсон.

Шэнь:  Хэнд?

Эр:    Үүний тулд чи тамд очих хэрэгтэй болно гэж бодож байна.

Су:    Шэнь Анран, би чамаас болж бүх юмаа алдсан. Чи өнөөдөр үүнийг амь насаараа төлөх болно.

Шэнь:  Болгоомжтой! Фэн Юйчэнь! Фэн Юйчэнь, сэргээч! Хөөе, хүн байна уу? Түргэн дуудаач!

----------------------------------------------------

Шэнь:  Эмч ээ, тэр ямаршуу байна?

Эмч:  Хагалгаа амжилттай болсон, амь насанд нь халтай юм байхгүй. Гэхдээ тархины ноцтой гэмтэлтэй, мэдрэлийн системүүд тодорхой хэмжээнд гэмтэлтэй, цаашид ажиглалтанд байх шаардлагтай.

Шэнь:  Энэ гэмтлээс гарах үр дагвар гэж байдаг уу?

Эмч:  Энийг хэлэх хэцүү. Гайгүйхэн бол хэсэгчилсэн ой санамжгүй болно. Гайтай бол биеийн хөдөлгөөнийг удирдахад нь нөлөөлж магадгүй.

Шэнь:  Эмч ээ, тэр маш сайн нисэгч. Энэ түүний цаашдын карьерт нь нөлөөлөх үү?

Эмч:  Хэрэв түүний хөдөлгөөн хязгаарлагдвал түүнд эмнэлэгийн магадлангаар орох хэцүү болно. Гэхдээ айхтар санаа зовох хэрэггүй. Гэхдээ тэр ухаан орсоны дараа түүний эдгэрэлтээс бүх юм шалтгаална.

Шэнь:  Баярлалаа, эмч ээ.   

----------------------------------------------------

Ах:    Шэнь Анран! Чи зүгээр үү?

Шэнь:  Ах аа, би зүгээр. Фэн ахмад цагийг нь олж намайг аварсан.

Ах:    Ашгүй дээ. Фэн ахмад одоо ямар байна?

Шэнь:  Түүнд дөнгөж сая хагалгаа хийсэн, тэр ухаангүй ороогүй байгаа. Эмч энэ түүний дараагийн нислэгүүдэд нөлөөлж мэднэ гэж хэлсэн.

Ах:    Санаа зоволтгүй, Анран. Фэн ахмад чамайг аварсан бол манай гэр бүлийн аврагч гэсэн үг, Шэнь. Түүнийг эдгээхийн тулд би гадаад дотоодын хамгийн сайн эмч нарт хандана. Суучих. Тэр яагаад ийм болчихов? Ямар нэг юм болсон уу? Гэнэт юу болсон бэ?

Шэнь:  Би мэдэхгүй байна. Хэсэг хүмүүс над руу дайрсан, тэднээс сонссоноор бол хэн нэгэн намайг алуулах гэж мөнгө төлсөн байна лээ.

Ах:    Хэрэв тэр этгээд чамд халдаж зүрхэлсэн бол Шэнь овогтод халдсан гэсэн үг. Санаа зоволтгүй, үүнийг надад даатгачих. Би түүнд заавал шийтгэлийг нь амсуулна.

Шэнь:  Фэн Юйчэнь ухаан орж байна. Эмч ээ, тэр ухаан орлоо.

----------------------------------------------------

Фэн:  Хайр аа, би хаана байна аа?

Шэнь:  Фэн Юйчэнь, чи эмнэлэгт байна.

Фэн:  Би чамайг ингэж дуудахад чи үнэхээр дургүй гэж үү?

Шэнь:  Эмч ээ, энэ яачихсан юм бэ?  

Эмч:  Энэ түүний тархины мэдрэлийн судлууд гэмтсэнээс болоод ой санамжаа алдсантай холбоотой. Чи түүнийг хүчлэх хэрэггүй, дараа нь эргэж ирэлгүйгээр түүнд сайтар амрах боломж өгөх хэрэгтэй.

Шэнь:  Фэн Юйчэнь, одоо ямар он сар өдрийг мэдэх үү?

Фэн:  Мэдээж би санаж байна. Бид хамт амьдарсан 101 дэх өдөр. Чи орой надтай хамт кинонд явна гэсэн ш дээ.  

Шэнь:  Энэ чинь хэдэн жилийн өмнөх явдал. Бид салаад удаж байна.

Ах:    Юу болоод байна аа?

Шэнь:  Ах аа, бидний хооронд юу болсныг би хоёр гурван үгээр тайлбарлаж чадахгүй. Энэ бүхэн өнгөрсөн явдал. Тэрийг дээрдэхээр нь би танд хэлнэ.

Фэн:  Хайр аа, тэр хэн бэ?

Ах:    Би....

Фэн:  Би яагаад юу ч санахгүй байна аа?

Шэнь:  За, за, хэрэв чи санахгүй байвал энэ тухай бодох хэрэггүй.

Ах:    Фэн ахмад аа, чи нэгэнт ухаан орсон бол амар. Би явлаа.

Су:    Цзян дэд захирал аа, чамд Шэнь Анран таалагддаг биз дээ? Би чамд туслаж чадна. Хоёулаа уулзъя.

----------------------------------------------------

Ши:   Ли Су Янь, надтай уулзаж яах гэсэн юм?  

Су:    Ярилцах гэсэн юм.

Ши:   Чи яг юу хүсээд байна?

Су:    Шэнь Анран чамд үргэлж таалагддаг байсан. Чи түүнийг өөрийн болгомоор байна уу?

Ши:   Тэгээд юу гэж?

Су:    Цзян дэд захирал аа, зүгээр л хэлчих. Би чамд тусалж чадна. Хэрэв чи хичээхүй л бол чамд боломж дахиад хэзээ ч олдохгүй.

Ши:   Тэгээд, би юу хийх ёстойг чи надад хэлээч.

Су:    Миний мэдэхийн, Шэнь овогтын хөгжил цэцэглэл сүүлийн жилүүдэд чиний Цзян овогтын дэмжлэгт байсан. Гэрлэлт хоёр та нарын гэр бүлд л ашигтай. Чи зөвхөн хэлэх л хэрэгтэй, бусад нь аяандаа болно, тийм үү?   

----------------------------------------------------

Шэнь:  Унтаж байгаа дүр үзүүлэх хэрэггүй. Хоол унд идээч.

Фэн:  Хайр аа, намайг хооллооч.

Шэнь:  Фэн Юйчэнь, бодох ч хэрэггүй. Би чамд асрагч олсон. Хэрэв чамд асуудал гарвал шууд түүнд хандаарай. Би одоо компани руу явлаа.

Фэн:  Анран, намайг битгий орхиоч, тэгэх үү?

Шэнь:  Фэн Юйчэнь, хашхичих хэрэггүй. Энэ чинь эмнэлэг, тийм биз?

Фэн:  Тэгвэл хоёулаа гэртээ хамт байж болох уу? Ингэвэл намайг одоохон эмнэлгээс гаргана. 

Шэнь:  Бид хоёр салсан.

Фэн:  Анран, бид яаж салсныг би санахгүй байна. Чи надад таалагддагийг л би мэднэ. Би чамд яг ирис шиг наалдмаар байна.

Шэнь:  За яахав, би усанд ороод хувцасаа солиод буцаад ирнэ. Тэгж болно биз дээ?

Фэн:  Тэг ээ, тэгвэл би чамайг энд хүлээнэ. Хурдхан буцаж ирээрэй, би энд хүлээх болно.

----------------------------------------------------

Су:    Фэн Юйчэнь, чи надтай ийм харгис хандах ёсгүй байсан. Хэрэв чи надад ингэж хандаагүй бол би Шэнь Анранг алах хүмүүсийн хөлслөхгүй байлаа. Бүх юм хурдан дуусах байсан. Чи Шэнь Анранын өмнүүр яах гэж орсон юм бэ? Би чамд энэ олон жил хайртай байсан, чи хараагүй гэж үү? Яагаад ганцхан Шэнь Анран тийм эрхтэй гэж? Нэгэнт чи Шэнь Анраны төлөө үхэхэд бэлэн бол би чиний хүслийг биелүүлье. Ли Су Янь миний авч чадахгүй юмыг өөр хэн ч авах ёсгүй. Чи ухаан ороод удаж байна уу, Юйчэнь? Юйчэнь, чи намайг мартаагүй хэвээрээ биз дээ? Би чамайг харах гэж эмнэлэгт ирлээ.

Фэн:  Чи яаж ингэж ярьж чаддаг байна?

Су:    Чи ой санамжаа алдаагүй байх нь.

Фэн:  Ли Су Янь, чи тэнэг үү? Энэ бол ВИП палат. Хоногийн 24 цаг нээлттэй байдаг. Би чиний үг бүрийг бичсэн. Эхлээд чи Шэнь Анраныг алуулахаар хүмүүс хөлсөлсөн. Харин одоо намайг алах гэж байна. Чи эндээс зугтаж гарна гэж бодох ч хэрэггүй.

Су:    Фэн Юйчэнь, чиний хэлсэн чинь худлаа. Би зүгээр л тоглосон юм. Намайг явуулчих, би дахиж үзэгдэхгүй.

----------------------------------------------------

Су:    Би дахиж үзэгдэхгүй.

Ах:    Ли Су Янь, чи Шэнь Анраныг алуулахаар хүмүүс хөлсөлсөн байна, би чамайг насаар чинь шоронд хатаах болно.

Су:    Ноён Шэнь. Танд ямар ч нотолгоо байхгүй.

Ши:   Ли Су Янь, чамд буцах зам байхгүй. Чи иймдээ хүрчихээд үнэнээ хүлээхээс татгалзсаар байна. Ноён Шэнь чи алуурчид хөлсөж байгаа бичлэгийг авч, тэрийг цагдаад явуулсан. Цагдаа удахгүй энд ирнэ.

Су:    Юйчэнь, би энэ бүхнийг зөвхөн чиний төлөө хийсэн. Би чамд үнэхээр хайртай. Чи надад ингэж хандаж болохгүй.

Фэн:  Чи мөн яриваа.

Ши:   Ли Су Янь, хэрэв чи одоо хэргээ хүлээвэл чамд өршөөл үзүүлэх боломж байгаа. Хэрэв чи буруугаа хүлээхгүй зөрүүдлээд байвал улам л хэцүүднэ.

Су:    Цзян Яаочэнь, чи надад ийм юм ярьж зүрхлэх гэж. Чамд Шэнь Анран маш их таалагддаг. Би хэлсэн шигээ Шэнь овогтын гэр бүлийн гишүүнтэй гэрлэсэн бол чи Шэнь Анраныг аль хэдийн Фэн Юйчэнаас булаасан байгаа. Чи бол хулчгар, жинхэнэ конфуци!

Ши:   Ли Су Янь, чи үнэхээр найдваргүй юм. Чи бусдыг өөр шигээ зарчимгүй гэж боддог уу?  Надад Анран таалагддаг, гэхдээ миний хайр шударга. Чамаас ялгаатай нь би түүнд хугацаа өгөхөд бэлэн, харин чи, хүссэндээ хүрэхийн тулд зөвхөн бусдад хор учруулдаг.

Цаг:   Ли Су Янь, таныг алуурчид хөлсөлсөн хэргээр сэжиглэж, хуулийн дагуу баривчилж байна!

Шэнь:  Энд... энд юу болоод байна аа?

Ах:    Анран, өмнө чам руу дайрсан бүлэг хүмүүсийг Ли Су Янь хөлсөлсөн байна. Тэр сая эмнэлэгт Фэн ахмадад бас халдах гэж оролдох үед нь үүнийг мэдлээ.

Шэнь:  Ли Су Яны хийсэн хэрэг байх нь ээ. Чи зүгээр үү?

Фэн:  Би зүгээр.

Шэнь:  Ли Су Янь бүр цагаандаа гарсан байна. Чи түүнд ямар гэм хийсэн юм? Ямар аймаар юм бэ!

Фэн:  Анран, би түүнд юу ч хийгээгүй. Бидний хооронд юу ч байхгүй. Би зөвхөн чамайг л боддог.

Шэнь:  Чи ой санамжаа алдаагүй байна.

Фэн:  Үнэндээ би алдаагүй. Ганцхан чи намайг хаяхгүй байхын тулд би ингэсэн юм.

Ах:    Анран, та нарын хооронд юу болоод байгааг чи надад хэлж өгөхгүй юу?

Фэн:  Ах.... энэ чиний ах.... Ноён Шэнь, Анран бид хоёр бүр коллежид байхаас танилцсан юм. Би түүнд үнэхээр хайртай. Надад боломж өгөөч. Анраныг надад үлдээгээч, би цаашид түүнд санаа тавьж байх болно.

Ах:    Тэрний хэлсэн үнэн үү? Та хоёр коллежид танилцсан юм уу?

Шэнь:  Ах аа, гэхдээ энэ өнгөрсөн явдал. Бидний хооронд аль хэдийн бүх юм дууссан.

Фэн:  Анран, энэ он жилүүдэд ганцхан чи миний сэтгэлд байсан. Би зөндөө алдаа гаргаснаа мэднэ. Надад буруугаа залруулах боломж өгөхгүй юм уу?

Шэнь:  Хангалттай! Чи надад учруулсан шаналалыг чи бүх насаараа ч залруулж чадахгүй. Ингээд хоёулаа дуусгая.

Фэн:  Анран. Анран!

----------------------------------------------------

Фэн:  Хүлээгээч!

Шэнь:  Намайг дагах хэрэггүй.

Фэн:  Би юу ч хэлэхгүй, ярихгүй чамайг л дагах болно.

----------------------------------------------------

Фэн:  Бурамтай латте, 4/3 нь чихэртэй, чиний хамгийн дуртай нь.

Шэнь:  Хэрэггүй, одоо үүнд дуртай биш болсон.

Фэн:  Анран...

Шэнь:  Фэн  ахмад аа, намайг дахиж битгий ингэж дууд.

Фэн:  Чи намайг харах хүсэлгүй байгааг би мэднэ. Намайг уучлаарай. Би үнэхээр харамсаж байна. Гэхдээ би чамд маш их хайртай.

Шэнь:  Хэрэв чамд дахиад ярих юм байхгүй бол яв. Би их ядарч байна. Би зүгээр л ганцаараа баймаар байна.

Фэн:  Гуйя, намайг дуустал нь сонсчих. Чи нөгөө бөгжийг санаж байна уу?

----------------------------------------------------

Фэн:  Чи урд шөнө үнэхээр миний хүслийг хангасан. Энэ чамд шагнал болог.

Шэнь:  Чи намайг доромжлох гэж тэрийг ашигласан биз дээ?

Фэн:  Хэрэв тийм биш байгаад чамайг доромжлоогүй бол яахав? Тэр хуримын бөгж байсан. Би гурван жилийн өмнө чамд санал тавих гэж авсан бөгж.

Шэнь:  Чи юу гэсэн бэ?

Фэн:  Би тэрийг их удаан нуусан, тэгээд тэр өглөө зориг гаргаж гаргасан нь тэр.

Шэнь:  Тэр бөгжийг урд нь юунд ашиглах гэж байсан чинь хамаагүй. Гэвч тэр чиний надад учруулсан сэтгэлийн шархыг эдгээхгүй.

Фэн:  Анран, битгий яваач дээ. Намайг  битгий орхиоч.

Шэнь:  Чи намайг явуулахын тулд юу хийхийг хүсээд байгаа юм?

Фэн:  Анран, чи надад ганц боломж өгч чадах уу?  

Шэнь:  Фэн Юйчэнь, би чам шиг хэнэггүй хүн биш. Чи хэн нэгэнд амархан дурлаж, дараа нь амархан хаяж явж чаддаг. Харин би чамтай бүтэн 3 жил хамт байсан. Чи миний хувьд яг тагтан дээрх хурц тод өргөст кактус шиг. Чимээгүй, нэг л онцгой, нэг тийм энхрий ялдам. Би гараа сунгаж түүнд хүрэнгүүт тэр миний арьсанд нэвтрэн хатгаж эхэлдэг. Энэ бол шууд мэдрэгддэг өвдөлт биш, харин аажмаар миний ясанд нэвчдэг өвдөлт.  Тэр ямар ч онцгой байсан би түүнд дахиж хүрч зүрхлэхгүй.

Фэн:  Анран, би чамд дахиад хэзээ ч зовоохгүй. Надад дахиад нэг боломж өгөх үү? Чамаас гуйж байна.

Шэнь:  Чи хайрлуулах эрхтэй, гэхдээ тэр хүн чинь би байхгүй. Энэ хорвоод чамайг хайрлах өөр зөндөө олон хүмүүс байгаа. Надад өөрийнхөө цагийг үрэх хэрэггүй.  

Фэн:  Гэхдээ энэ хорвоод надад ганцхан Шэнь Анран байдаг.

Шэнь:  Чи намайг хүчлэхгүй байж болох уу?

Фэн:  Би чамайг хүчлэхгүй, би үргэлж чамайг сонсох болно.

Шэнь:  Тийм бол чи яваад өг, дахиж миний өмнө гарч ирэх хэрэггүй. Чи тэгж чадах уу?

Фэн:  Энэ чамаас надад оноосон шийтгэл үү?

----------------------------------------------------

Ши:   Анран!

Шэнь:  Яаочэнь, чи энд юу хийж яваа юм?

Ши:   Би чамайг ажлаас чинь авах гээд.

Шэнь:  Би тэр утгаар хэлээгүй. Чамайг өнөөдөр нислэггүй юм уу гэж асуусан юм.

Ши:   Би газардуунгтаа л чамайг авахаар наашаа ирлээ. Мартсанаас, ээж чамай уулзалгүй удсан байна гэсэн. Бид өнөө орой хамт хооллохоор тохирсон.

Шэнь:  Нээрэн, би эгчтэй уулзалгүй удсан байна.

Ши:   Бас өнөө орой эгч ирэхээр болж таарсан.

Шэнь:  Аа? Өнөөдөр тийм онцгой өдөр юм уу?

Ши:   Өнөөдөр онцгой өдөр бишээ. Чи мэднэ дээ, манай ээж нар хамгийн сайн найзууд. Өчигдөр тэд чиний тухай санаандгүй ярьж байгаад хамт хооллохоор болсон юм.  

----------------------------------------------------

Ээж:  Тэгтлээ их санаа зовох хэрэггүй.

Ши:   Ээж, бид ирлээ.

Шэнь:  Сайн уу, эгч ээ. Ээж.

Ээж:  Шэнь Анран улам л хөөрхөн болоод байх юм. Тэр ихэмсэг, бас дэгжин. Гайхалтай хүмүүжилтэй. Манай Яаочэньд яг тохирно.

Ээж1:   Анран бүр хүүхэд байхын Яаочэньд дассан байсан. Хэрэв охинд ямар нэг хэцүү юм байвал Яаочэньд л ханддаг, түүнээс өөр аргадах хүнгүй байж билээ. 

Ээж:  Тэр хамт өссөн, одоо хамт нэг газар ажиллаж байна. Энэ бол хувь тавилан.

Ээж1:   Бид Яаочэньд санаа зовдоггүй. Хэрэв энэ хоёр маань нийлчихвэл аав бид нар чинь их баярлана даа.

Ши:   Ээж, эгч, бид дөнгөж орж ирж байхад та нар дурсамж ярих юм. Бид сая л ажлаа тараад ирлээ, бас өлсөж байна. Хамт юм идвэл яасан юм? 

Ээж:  Тэгье ээ, тэгье, тэгье. Одоо олон юм яриад яахав. Алив, эхлээд юм идэцгээе.

----------------------------------------------------

Ээж:  Сайн идээрэй, хүүхдүүд ээ.

Ши:   Энэ, их амттай.

Шэнь:  Баярлалаа.

Ши:   Энэ манай эгчийн гарын хоол нь.

Шэнь:  Баярлалаа.

Ээж:  Та нарт таалагдсан гэж бодож байна.

----------------------------------------------------

Ши:   Анран, би хоолны үеэр чамайг эвгүй байдалд оруулсан уу?

Шэнь:  Үгүй дээ, Яаочэнь. Тэд аль сайнаар хүсэж байгааг би ойлгосон.

Ши:   Анран, би хүүхэд байхаас л чамайг хамгаалж, чиний ах Хуайтин шиг чамайг эрхүүлж байсан, гэвч би зүгээр л чиний ах баймааргүй байна. Би чамтай яг эрэгтэй, эмэгтэй хүмүүст байдаг харилцаатай байхыг хүсч байна.

Шэнь:  Яаочень, чамд баярлалаа, чи их сайхан сэтгэлтэй, надад сайн ханддаг. Гэвч би чиний сэтгэлд хариу өгч чадахгүй нь. Нэг удаа би чамтай хамт байх гэж үзсэн, гэвч чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Би зөвхөн ах дүүгийн сэтгэлийг л мэдэрдэг, тэрнээс энэ хайр биш, тиймээс намайг уучлаарай.

Ши:   Ойлголоо. Тэгвэл чи өнөө орой миний хэлсэн үгийг дахиж бодох хэрэггүй. Өөрийгөө зовоох хэрэггүй. Гэртээ ороод сайтар амарч ав. Өнөө оройноос эхлээд би чамд зөвхөн Яаочэнь ах чинь байна.

Шэнь:  Баярлалаа.

----------------------------------------------------

Эр:    Чжао, тэр яасан юм бэ?

Чжан:   Түүний зүрх нь шархалсан. Хайртай байсан тэр бүсгүй нь шархлуулсан гэсэн.

Эр:    Ли Су Янь уу? Тэр хэдийн шоронд орсон. Тэр яах гэж шаналдаг юм?

Чжан:   Тэр Ли Су Яньд дурласан гэж хэн чамд хэлээв?

Эр:    Ай? Фэн урд нь түүнтэй байсан биз дээ? Чи урд нь Ли Су Яныг төрсөн өдөртөө урьсан байх аа?

Чжан:   Фэн зүгээр л хайртай дүр эсгэж байсан юм. Харин жинхэнэ хайр нь Шэнь Анран.  

Эр:    Коллежид хамт байсан уу? Тэр одоо болтол зууралдсаар гэж үү?

Чжан:   Тэр хэзээ ч салахгүй байж мэднэ. Хэрэв тэр үед үл ойлголцол болоогүй бол энэ хоёр хамт байх л байсан. Чи юу гэмээр байна? Фэн ялагдаж, шаналахаас айж өөрт нь тийм харгис хандаж байсныг  Шэнь Анран мэддэг атлаа түүнд дахиад нэг боломж өгөх болов уу? Тиймээс би... Ингэхэд, хэдэн өдрийн дараа чиний төрсөн өдөр болно. Бүгдээрээ хамт цагийг сайхан өнгөрүүлэхийн тулд чи ангийнханыг бүгдийг нь уриарай. За юу?

Эр:    Бид сургуулиа төгсөөд уулзалгүй нилээд хэдэн жил болж. За тэгье.

Чжан:   Анд минь, бид чадахаараа чамд туслах болно. Хэрэв чамд таалагддаг хүн байдаг бол зоригтойхон санасандаа хүрэх хэрэгтэй. Энд дэмий цагаа үрэх хэрэггүй. 

----------------------------------------------------

Чжан:   Анран. Анран. Чи манай ангийнхан цуглах үдэшлэгт хүрээд ирээч, тэгэх үү? Бид коллежоо төгсөөд уулзалгүй хэдэн жил болчихож. Би тэр бүр төрсөн өдрийн үдэшлэг зохиодоггүй.

Шэнь:  Чиний хажуу өрөөний охин бэлэг өгнө биз. Би очихгүй.  

Чжан:   Хэрэв чи очихгүй бол би яаж сэтгэлээ илчлэх болж байна аа? 

Шэнь:  Айн?

Чжан:   Үгүй ээ, үгүй, тэгж хэлэх гээгүй. Энэ төрсөн өдөр миний сайтар төлөвлөсний үр дүн гэж хэлэх гээд л. Хэрэв чи ирэхгүй бол бусад нь ч ирэхгүй ш дээ.

Шэнь:  Яагаад?

Чжан:   Чамайг нийтийн байрны түшиг тулгуур гэж хэн хэллээ? Хэрэв чи ирэхгүй бол бусад нь ч ирэхгүй. Хэрэв хэн ч ирэхгүй бол би Ли  Шашад яаж сэтгэлээ илчлэх юм бэ? Ли Шаша удахгүй гадаад руу явна. Надад сэтгэлээ илчлэх өөр ийм боломж гарч байсангүй.

Шэнь:  Чи Ли Шашад сэтгэлээ илчилнэ ээ?

Чжан:   Тиймээ. Надад зүгээр л чиний хэрэг болоод байна. Хэрэв чи ирвэл бусад нь мэдээж ирнэ. Тиймээ, Анран ажаа, хэрэв чи ирвэл би чамд мөргөх болно, тэгэх үү?

Шэнь:  Ойлголоо, ойлголоо, ойлголоо, тэгэх хэрэггүй. Би бодож байгаад шийдье. 

Чжан:   Тэгээрэй. Баярлалаа, баярлалаа.

----------------------------------------------------

Чжан:   Алив, бариарай. Намайг дэмжсэн бүгдэд нь баярлалаа. Алив, тулгацгаая. Гэхдээ өнөөдөр би гол баатар биш, тиймээс та нар бүгдээрээ надтай хамтрахыг би хүсэж байна. Би та нартай нэг зүйлийн талаар ярилцаж, дараа нь бүгдээрээ Фэн найздаа тусалцгаая.

Эр:    Санаа зоволтгүй. Би ирэхээсээ өмнө бүгдтэй нь ярьсан, би бүрэн дэмжих болно.

Эр1:  Тэр үед Фэн Юйчэнь, Шэнь Анран хоёр ёстой жинхэнэ сайхан хосууд байсан. Хэрэв тэр хоёр өнөөдөр нийлвэл бид энд нийлсний хэрэг бүтнэ.

Эр:    Мартсанаас Цао Цао.. Цао Цао, хар даа, дөрвөн алтан цэцэг ирж байна.

Чжан:   Сайн байцгаана уу. 

Шиша: Сайн уу, миний сүйт  залуу минь.

Чжан:   Юу ч хэлэхгүй гэж тохиролцоогүй билүү?

Шэнь:  Шиша миний хамгийн сайн найз. Тиймээс мэдээж би түүнээс эхлээд  саналыг нь асуух хэрэгтэй.

Шиша: Нэгэнт чи энд байгаа хойно, 2-р нисэгч Чжан өнөөдөр намайг яаж гуйх гэж байгааг нь харъя.

Чжан:   Гуйх, гуйх, гуйх... Би өнөөдөр өөрийгөө үхтэл гуйна. Ингэж л би чамайг өөрийн болгоно. 

Эм:    Чжан Цзянь, чи овжин залуу юм гээч.

Чжан:   Надаар даажигнах хэрэггүй. Алив сууцгаа, юм идэж уунгаа ярилцъя, тэгэх үү?

Шиш:   Тэгье, явцгаая.

Чжан:   Ийшээ сууцгаа. Анран, чи улам л сайхан болоод байх юм.

----------------------------------------------------

Фэн:  Би ирсэн.

Чжан:   Чэнь. Ашгүй бид чамайг хүлээж байлаа.

Фэн:  Намайг сүрдүүлж, даажигнаж хэдэн арван мессеж бич гэж хэн чамд хэлсэн бэ?

Чжан:   Чэнь, хэрэв Анран ирэхгүй бол очихгүй гэж чи хэлээгүй билүү? Тэр энд байна.

Шиш:   Тэр намайг гуйна гээгүй билүү? Тэр хэн бэ?

Эм1:  Тэр энд яг ч чамайг гуйхаар ирээгүй юм шиг санагдаад байх юм.

Чжан:   Алив, Чэнь, хамт сууж ууцгаая. Энийг авчих. За, бүгдээрээ тулгацгаая. Чэнь, өнөөдөо би чамд нэг юм зохион байгуулсан байгаа.

Фэн:  Чи юу яриад байна аа? Чи миний төрсөн өдрөөр энэ тухай бүгдэд нь зарлахгүй бол чамайг эндээс явуулахгүй гэж мэд.

Бүгд: Хэлээрэй, хэлээрэй, хэлээрэй, хэлээрэй.

Фэн:  Би түрүүлээд явлаа.

Чжан:   Хөөе, битгий яв.

Фэн:  Чи өвчтэй юмаа, дээр нь бас зодуулмаар байна уу?

Чжан:   Боль л доо. Энийг хар даа. Өнөөдөр миний төрсөн өдөр, би чамаас бэлэг хүлээж байна шүү. Чи надад өгөх үү, үгүй юу? Тэгээд юу гэмээр байна? Чамд хэлэх юм байна уу?

Фэн:  Чи наад балай юмаа аваач!

Чжан:   Хэрэв чи өнөөдөр надад хэдэн үг хэлбэл би үүнийг авч хаяна. Зүгээр л надад үнэнээр нь хэлчих. Хэрэв чи үнэнийг хэлэхгүй бол чи өөрийнхөө амьдралын хайрыг олохгүй. Чиний ганцаардал өнөөдөр төгсөх ёстой.

Фэн:  За тэгье, хэлснээр чинь болог.

Чжан:   Чиний хайртай бүсгүй хэн бэ? 

  

----------------------------------------------------

Чжан:   Чиний хайртай бүсгүй хэн бэ? 

Фэн:  Хэн ч биш.

Чжан:   Чимээгүй, юундаа инээлдсэн юм? Чимээгүй. Энэ хэд хэдэн хувилбартай асуулт. Чиний хайртай эмэгтэй хэн бэ? А: Шэнь Анран. Б:...

Фэн:  А.

Чжан:   Хөөх! Хурдан хариуллаа. Сонс, би үгээ гүйцэд хэлээгүй байна.

Фэн:  Чи юу ч хэлсэн бай би өнөөдөр А-г сонгоно.

Шиш:   Фэн Юйчэнь, чамд ухаангүй дурлажээ.

Эм:    Би коллежид байхдаа Фэн Юйчэнь бүр шийдчихэж ээ гэж хэлэхэд та нар итгэдэггүй байсан. Тиймээ, энэ олон жил Шэнь Анраныг гэсэн сэтгэл нь урдын адил хүчтэй хэвээрээ. 

Шиш:   Анран, чи энэ талаар дахиад нэг бодвол яасан юм? Ийм хүнийг орхино гэдэг харамсалтай.

Чжан:   Би өнөөдөр бэлтгэлтэй ирсэн шүү. 2-р асуулт. Хэрэв чи хайр, карьер хоёроос алийг нь сонгох байсан бэ? Хэрэв чи Хайшэнь эйрлайнз компанийн ахмадын албан тушаал, бас Шэнь Анран хоёроос алийг нь сонгох байсан бэ? 

Фэн:  Шэнь Анраныг.

Чжан:   Дүгнээд үзье. Чамд хайраас илүү карьер чухал, харин Шэнь Анран карьераас чухал, зөв үү? Тиймээ, би чамайг дурлалын тархи гэдгийг хэдийн мэднэ.

Фэн:  Би дурлалын тархи биш.

Чжан:   Чи дурлалын тархи биш байж. Гэхдээ чи ахмад болж болох байсан ч Шэнь Анраныг сонгосон гэж хэлэхдээ...

Фэн:  Учир нь Шэнь Анранд дэлхийгээр аялах мөрөөдөл байсан юм. Би ахмад болж, түүнийгээ авч яваад мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд шаргуу ажилласан юм.

Чжан:   Тэгвэл чи Шэнь Анранаас болж ахмад болжээ.

Фэн:  Би чамд хэлээгүй гэж үү? Хэрэв түүнд дэлхийгээр аялах хүсэл байгаагүй бол би ахмад болох гэж хичээхгүй байх байсан. Би ердийн амьдралаар амьдрах байлаа, харин Анран тэгж чадаагүй. Учир нь тэр надаас болж мөрөөдлөө орхиж чадаагүй. Тэр офисын жирийн нэг ажилтны эхнэр болохыг хүсээгүй. Тиймээс би түүнийг сайхан амьдралаар хангах гэж шаргуу ажилласан юм.

Чжан:   Манай хүйтэн зүрхт Фэн Чэнь ахмад ганцхан эмэгтэйг хайрладаг гэж би мэдсэнгүй. Тэгвэл чи түүнтэй Хайшэнь эйрлайнзад уулзахдаа яагаад түүнийг хаа сайгүй доош нь хийж доромжлоод байдаг байсан юм? 

Фэн:  Чи зүгээр аятайхан байгаарай.

Чжан:   Алив ээ, алив, алив, намайг цохиоч. Энэ баг руу цохь.

Фэн:  Үнэнээ хэлэхэд, би дэндүү тэнэг, гэнэн байж. Тухайн үед тэр намайг хуурсан, хайргүй гэж үргэлж боддог байлаа. Гэтэл тэр ганган машины жолооны ард сууж, хүзүүний зүүлт бэлэглэсэн хүн түүний ах нь гэдгийг би үнэхээр мэдээгүй. Би Анраныг харах бүртээ хөл толгойгоо мэдэхгүй болж, яаж түүнээс хариугаа авах вэ, яаж дургүйг нь хүргэх вэ гэж боддог байлаа. Гэвч миний тэр үйлдэл, хийсэн бүхэн түүнийг тийм гүнзгий шархлуулна гэж би үнэндээ бодоогүй. Би түүндээ маш их хайртай, гэвч тэр намайг дахиад хэзээ  ч уучлахгүй.

Чжан:   Чамд дахин сэхээ орж, буцаж тэнхрэх боломж байгаа юу? Босоод ир, босоод ир.

Фэн:  Чи гэж өвчтэй амьтан. Юуны чинь сэхээ орох, юун тэнхрэх?

Чжан:   Ойлголоо, одоо бүгдээрээ явцгаая.

----------------------------------------------------

Эр:    Алив ээ, бид ингэж цуглаж суух нь ховор шүү. Сайхан хөгжилдье.

Шиш:   Төлөө.

Эр:    Томоохон нисэх компаниудын дөрвөн цэцэг хуучнаа дурсахаар өнөөдөр хамт цуглаллаа. Өнөөдөр бүгдээрээ сайн ууж авъя. Бид хамгийн сүүлд уулзсанаас хойш нилээн хугацаа өнгөрч. Энэ биднийг залуу насанд буцааж аваачна.

Чжан:   Анран, Чэнийн саяны хэлсэн нь олон жилийн туршид хэлж байгаа чин сэтгэлийн үг нь. Хэрэв тэр үл ойлголцол болоогүй бол та хоёр 3 жилийн өмнөөс хамт байх байлаа. Чэнь чамд гэрлэх санал тавих газар олооч гэж биднээс хүссэн.

Шиш:   Тиймээ, Чжан Цзяны хэлсэн үнэн. Тэгэхэд Ли Юй бид хоёр тэр газрыг нь хамт явж олсон юм. Бид та нарт сюрприз барих гэж байсан.

----------------------------------------------------

Фэн:  Анран.

Шэнь:  Фэн Юйчэнь, чи энд юу хийж явдаг билээ? Яагаад байх газартаа байдаггүй юм?

Фэн:  Би ажлаа дуусгачихаад чамайг авахаар хүрээд ирлээ.

Шэнь:  Хэрэггүй, би өөрөө харьж чадна.

Фэн:  Анран, намайг хүлээгээч.

Шэнь:  Чи зүгээр биз? Гэмтээгүй биз дээ? Би чамайг хүчтэй түлхэсэн үү?

Фэн:  Анран, сая чи надад санаа тавилаа.

Шэнь:  Би санаа тавиагүй. Энэ ердөө л хэн нэгнийг аврах зөнгөөрөө хийсэн үйлдэл. Хэрэв өөр хэн нэгэн байсан бол бас л аврах байсан.

Фэн:  Чи хэдийн болтол зөрүүдлэх юм бэ?

Шэнь:  Чи яачихсан бэ?

Фэн:  Сая намайг шүргэсэн байж мэднэ.

Шэнь:  Алив хараадахъя.

Фэн:  Эсвэл чи намайг угзрах үеэр. Би сайн мэдэхгүй байна. Өвдөг болохгүй болсон байх. Энэ ноцтой юу?

Шэнь:  Би чамайг эмнэлэгт аваачъя.

Фэн:  Энэ тийм сүртэй юм биш байх. Эм уугаад болчихож магадгүй. Гэхдээ би машин барьж чадахгүй юм шиг байна. Чи намайг хүргээд өгөхгүй биз?

Шэнь:  За яахав, явцгаая.

----------------------------------------------------

Шэнь:  Фэн Юйчэнь, сэрээрэй. Бид ирчихлээ. Фэн Юйчэнь, сэрээч.

Фэн:  Бид ирчихсэн үү? Миний өвдөг хатгуулж өвдөөд би явж чадахгүй нь. Би яаж буух вэ? Үгүй ээ, чи надад туслаач. 

Шэнь:  Чи гарч чадах нь уу?

Фэн:  Үгүй ээ, чадахгүй нь. Энэ бүсийг ч тайлж чаддаггүй. Чи минь хамгийн мундаг шүү.

Шэнь:  Дэмийрэхээ боль, хурдал.

----------------------------------------------------

Шэнь:  Чи яагаад байна аа?

Фэн:  Хайрт минь, битгий яваач. Надтай хамт үлдээч дээ.

----------------------------------------------------

Фэн:  Өглөөний мэнд.

Шэнь:  Чи их эрт сэрсэн үү?

Фэн:  Би чамайг харах гэсэн юм.

Шэнь:  Намайг харах хэрэггүй.

Фэн:  Намайг нүдээ анингуут чи надаас дахиад зугтана гэхээс би айж байна.

Шэнь:  Фэн Юйчэнь, би чамаас нэг юм асуумаар байна. Хариулт чинь надад маш чухал.

Фэн:  За, асуу.

Шэнь:  Би чамд хэзээнээс таалагдаж эхэлсэн бэ?  

Фэн:  Яг үнэндээ бол чамайг их сургуульд орсны дараа чи бид хоёр танилцах үед. Шууд анхны харцаар.

Шэнь:  Чамд миний юу таалагддаг вэ?

Фэн:  Чиний амьдралын баяр баясгалантай байдал, яг дулаахан нар шиг миний амьдралын өнцөг бүрийг гэрэлтүүлдэг. Чи уурласан үедээ над руу яаж харж байгаа чинь таалагддаг. Бас чиний зөөлөн сэтгэл, зөрүүд зан таалагддаг. Дурлах шалтгаанууд маш олон. Хэрэв чи надад таалагдаггүй байсан бол би чамд гэрлэх санал тавихгүй байсан.

Шэнь:  Чи үнэхээр намайг гэсэн сэтгэлтэй юм байна.

Фэн:  Чи надад дахиад ганцхан боломж өгөх үү? Энэ удаа би чамайг жинхэнээсээ хайрлах болно.

Шэнь:  Харж л байж болъё.

Фэн:  Би урд шөнө хэр сайн байсан бэ? Чи дахиад нэг давтаж, намайг шалгамаар байна уу?

----------------------------------------------------

Эр:    Настан, та өнөөдөр сайхан харагдаж байна. Ямар нэг баярт үйл явдал болох уу?

Аав:  Хоёр ч баярт үйл явдал болно. Миний хүү ашгүй нэг найз хүүхнээ нааш нь авчирна. Тэд удахгүй ирнэ. Хөгшин би яаж баярлахгүй байх юм?

Эр:    Тэгвэл баяр хүргэе, өвөө.

Аав:  Баярлалаа, баярлалаа.

Фэн:  Өвөө.

Шэнь:  Өвөө.

Аав:  Чи Анран байх нь. Манай Чэний найз бүсгүй юу?

Шэнь:  Үгүй ээ, би....

Фэн:  Тиймээ, өвөө, миний найз бүсгүй.

Аав:  Өнөөдөр гэр бүлийн хүлээн авалттай. Зогсох хэрэггүй, орцгоо, орцгоо. Сууцгаа.

Фэн:  Хайр аа, тайван байж миний үгэнд ор.

Шэнь:  Би хэзээ нь чиний найз бүсгүй болчихов?

Фэн:  Би чамтай унтсан, гэтэл чи үгүйсгээд байх юм.

Шэнь:  Ичгүүргүй амьтан. Би чамд дүр үзүүлж яах юм?

Аав:  Тэр хоёр бүр гүнзгий дотно харилцаатай байх нь. Би хэзээ нь гучийнхаа барааг хэзээ харах бол?

Фэн:  Битгий сандар. Яарах хэрэггүй.

Аав:  Яваад бэлтгэсэн бэлэг аваад ир. Энэ манай Фэн гэр бүлийн хаш бугуйвч.

Шэнь:  Өвөө, би энийг авч чадахгүй. Энэ дэндүү үнэтэй эд.

Аав:  Энийг зүүж яваарай. Энэ мөчөөс эхлэн бид нэг гэр бүл гэсэн үг.

Шэнь:  Ингэж ярихгүй байцгаая. Би нээрэн авч чадахгүй.

Фэн:  Алив... Чиний өнөөдрийн өмсгөл дээр энэ сайхан зохиж байна.

Аав:  Одоо хоолоо идэцгээе. Идээрэй. 

----------------------------------------------------

Фэн:  Чи үүнд илүү дуртай.

Шэнь:  Баярлалаа.

Фэн:  Анран, намайг дагаад бос. Хүндэт найз нөхөд, өвөө та бүхэн өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өнөөдөр миний өвөөгийн 70 насны ой болж байгаа нь миний амьдралын нэг чухал агшин. Анран бид хоёр коллеж төгсөх хүртлээ зөндөө юм үзэж туулсан. Өнөөдөр би та нарыг байлцуулан чамаас нэг юм асуумаар байна. Шэнь Анран, чи надтай гэрлэх үү?

Шэнь:  Яагаад гэнэт вэ?

Фэн:  Гэнэтийн биш ээ. Би энэ бөгжийг 3 жилийн өмнө авсан юм. Чи яг одоо энийг зүүгээд  хатагтай Фэн болоход бэлэн үү?

Шэнь:  Тэгье.

----------------------------------------------------

Фэн:  Анран, чи өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй байна. Айх хэрэггүй, би зөөлөн байна.

----------------------------------------------------

Шэнь:  Фэн Юйчэнь, чи яагаад энд байгаа юм?

Фэн:  Би эхнэрийнхээ мөнгөө амьдарч байсан тэр өдрүүдэд би ирээдүйн эхнэрээ ажлаас нь очиж авдаг байсан. Хүлээ, миний эхнэр дахиад зугтвал надад уйтгартай байх болно.

Шэнь:  Фэн Юйчэнь, чи яагаад зальдаад байна?

Фэн:. Би хичнээн зальдсан ч миний эхнэр намайг ердийн офисын ажилтан болгохгүй, ирээдүйн хадмуудтай ч уулзуулахгүй.

Шэнь:  Чи намайг эрх мэдлээ өгөх хэрэгтэй гэж байна уу?

Фэн:  Би зүгээр л хүсэх юм... Би Шэний гэр бүлийн бүрэн эрхэт гишүүн, хүргэн нь бомоор байна. Чи намайг гэр бүлтэйгээ хэзээ танилцуулах вэ?   

Шэнь:  Ойлголоо, би гэртээ хариад аав ээжид бид хоёрын тухай хэлнэ.

Фэн:  Миний эхнэро ийм гайхалтай.

Ээж:  Юйчэнь, биеэ барих хэрэггүй, тухтай бай. Зүгээр л гэр бүлдээ байгаа гэж бод.

Аав:  Сандрах нэрлхэх хэрэггүй.

Ах:    Санаа зоволтгүй дээ, зүгээр. Хэрэв өнгөрсөн удаагийнх шиг миний дүүг...

Фэн:  Дахиж тийм юм хэзээ ч болохгүй. Ах санаа зоволтгүй, дахиж тийм юм болохгүй.

Аав:  За, за, хоолоо идэцгээ.

Фэн:  Алив, хүссэнээрээ идээрэй.

Шэнь:  Чи ч гэсэн.

Ээж:  Яасан бэ?

Ах:    Энэ онцгүй хоол байсан уу?

Фэн:  Анран, чи зүгээр үү? Бие чинь муудсан уу? Би чамайг эмнэлэгт аваачъя.

Шэнь:  Би сүүлийн үед амархан ядраад байгаа. Ямар ч үнэр авч чаддаггүй. Миний бодлоор би ингэхэд...

Фэн:  Чи намайг аав болно гэж хэлэх гэсэн үү? Бурхан минь, би нээрэн аав болох уу? Ёстой гоё, тийм ээ. Тийм биз дээ?

Ээж:  Дээрдсэн үү?

Фэн:  Ааваа, ах аа, ээжээ,танай гэр бүлд удахгүй нэг шинэ гишүүн нэмэгдэнэ.

Ах:    Тэгвэл чи дүүд минь сайтар санаа тавих хэрэгтэй шүү. 

Фэн:  Санаа зоволтгүй.

----------------------------------------------------

Төгсөв

 

 

 

Back to episodes Go home