ЖАРГАЛ ХЭР УДАХ ВЭ-8

Дүрүүд:

Эр

Клаудио             Жионизио-ийн том хүү, Марилиягийн нөхөр

Жуниор             Уго-ийн хүү

Уго               Жионизио-ийн хоёр дахь хүү, Танягийн нөхөр

Жоэл           Жионизио-ийн өргөмөл бага хүү, Сюзанагийн нөхөр

Жионизио         аав

Буза            Сюзанагийн амраг

Бастос        Клаудиогийн өмгөөлөгч

 

Эм

Марилия           Клаудиогийн эхнэр

Сюзана             Жоэлийн эхнэр

Таня            Уго-ийн эхнэр

Норма         ээж

Дэнни          биеэ үнэлэгч+бисексуал

Ольга          Жионизио-ийн анхны хайр

+Сорайя            Танягийн туслах

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Би тохиролцооны өөрийнхөө хэсгийг биелүүлсэн.

Жоэл:   Чи үүний төлөө намайг энд дуудсан юм уу? Чи юу ч мартаагүй биз? Уран зургийн галерейн баримтууд.

Дэнн:   Би чамд бүгдийг нь өгсөн гэж хэлсэн. Би өөр ямар ч баримт мэдэхгүй. Гэвч бүх мэдэж байсан ч би чамд тэрийг өгөхгүй байсан.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мессеж:

Жоэл:   Чиний хайртад энэ таалагдахгүй байх гэж бодох юм.

Дэнн:   Парис!

Кл:        Явцгаах уу?

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мар:     Намайг гэмт хэргийн хуйвалдаанд буруутгаж байна, Клаудио! Бурхан минь гэж, яагаад ийм юм болдог байна аа?

Кл:        Марилия...

Мар:     Чи дүүгийнхээ эхнэрээс хүүхэдтэй. Чамайг луйвар, авилгын хэрэгт буруутгасан. Бас өөр... Бас өөр юу дутуу вэ? Намайг сонс. Би нэг л юм хүснэ. Чи, бас чиний саяын үнэтэй өмгөөлөгч намайг энэ заваан юмнаас гаргах ёстой.

----------------------------------------------------------------------------------------------------------------

ЖАРГАЛ ХЭР УДАХ ВЭ? – 8 Р АНГИ 

----------------------------------------------------------------------------------------------------------------

ЭУКЛИДИС МАРИНЬЙОГИЙН КИНО

НАЙРУУЛАГЧ: ФЕРНАНДО МЕЙРЕЛЛИШ

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мар:     Чи юу хэлсэн бэ, Уго?

Уго:       Мэдэхгүй юм. Тэр шийтгэл хүлээх ёстой. Үүний тулд хамгийн хурдан арга бол шууд прокурорын газарт өргөдөл өгөх хэрэгтэй.

Мар:     Клаудиогийн эсрэг өргөдөл өг гэж хэлсэн хоёр дахь хүн нь чи.

Уго:       Тиймээ.

Мар:     Мэдэгдэх гэж үү?

Уго:       Тиймээ.

Мар:     Би зүрхлэхгүй байсан. Үгүй ээ, үгүй...

Уго:       Хэрэв хэвлэл энэ бүх балиар юмыг мэдвэл...

Мар:     Хэвлэл ээ?

Уго:       Тиймээ. Жишээ нь, надад сэтгүүлчээр ажилладаг хөрш байдаг. Тэр энэ бүхний тухай яриач гэж надаас 10 ч удаа ятгаж гуйсан. Гэвч энэ миний эцэг эхэд цохилт болно. Дүү нь ахынхаа эсрэг гээд л, чи мэднэ дээ... Харин чиний хувьд бүх юм өөр, Марилия. Чамд бүх үндэслэлүүд нь байна, үүний төлөө хэн ч чамайг шүүмжлэхгүй. Эсрэгээр.

Мар:     Би юу хэлэх юм, Уго? Энд хамгийн гол тэнэг нь би, ойлгож байна уу? Би тэр баримтуудад гарын үсэг зурж байхдаа тэнэг байж. Би тэгэхэд Клаудиог юунд хутгалдсан тухайд ямар ч ойлголтгүй байсан.

Уго:       Би ч гэсэн, Марилия. Би санхүүгийн луйварын талаар юу ч мэдээгүй, гэвч хамсаатан нь болчихсон. Түүнээс гадна, би түүний урлагт дуртайг хэзээ ч ойлгодоггүй, хажуугаар нь миний нүдэн дээр өчнөөн хачирхалтай юмнууд болдог байсан. Их урт удаан хугацаанд. Тэр Сан-Франсискугийн гол дээрх гарамыг аваад үз. Тэр бол аймшигтай түүх. Тэр барилгын төсвийг гурав дахин нэмэгдүүлэх гэж “геологийн алдаа” гэгчийг бодож олсон. Одоо чи ойлгож байна уу?

Мар:     Чи итгэлтэй байна уу?

Уго:       Итгэлтэй байна. Итгэлтэй, учир нь анх харвал тэнд миний гарын үсэг байгаа харагдана. Намайг гадаадад байхад Клаудио дуурайлгаж зурсан байсан.

Мар:     Бурхан минь.

Уго:       Марилия, энэ тал дээр би чамд дуртай туслана. Миний тэр найзад итгэж болно. Очих уу? Чи түүнтэй ярилцах уу? Чи бид хоёр яг адилхан.  

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Би чамайг сонсъё, хорвоогийн хамгийн сайхан бүсгүй минь. Чи над руу залгасан уу? Надтай ярилцмаар байна уу? Чи бухимдуу байх шиг.

Мар:     Үгүй ээ, тийм юм байхгүй. Бүх юм зүгээр. Би зүгээр л саначихаж.

Дэнн:   Миний бөгж энд юу хийж байгаа юм?

Мар:     Чи энийг энд мартсан байх. Чи бөгжөө тайлдаг зуршилтай.

Дэнн:   Яг адилхан юм. Бүр яг шүү. Хажуугийн унасан нэг чулуу нь дутуу. Бас бичээс. Бичээс нь алга. Харин би галзуурах юм шиг санагдсан.

Мар:     Энэ чинийх биш гэж чи андгайлж байна уу?

Дэнн:   Андгайлж байна.

Мар:     Би итгэлтэй байсан. Би чамд итгэж болох уу? Болно биз дээ?

Дэнн:   Болно. Мэдээж болно. Мэдээж болно.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Аав:     Таня?

Таня:    Ноён Жионизио, би хүүтэйгээ уулзмаар байна. Миний амьдрал баларч байна. Надад ядаж хэн нэгэн хэрэгтэй. Надад хүү минь хэрэгтэй.

Аав:     Тэр ирээгүй байгаа.

Норма: Оройтсон охин минь.

Таня:    Бурханыг бодож...

Норма: Үгүй ээ, үгүй, үгүй.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Май:     Жуниор.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Тоглоом дууссан!

Кл:        Энэ өлөгчин хаанаас энэ тухай олж мэдэв? Би муу өлөгчинг ална. Ална.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жун:     Майра! Майра!

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Хөөе! Тэр хүүхэн чиний толгойг эргүүлжээ. Чи ямар нэг эмэгтэйгээс болж ийм байдалтай байхыг би хэзээ ч харсангүй.

Кл:        Жоэл, чи Сюзанад ухаангүй дурласан байх аа? Ийм л байна. Симони миний Сюзана. Бид хамт амьдрах болно.

Жоэл:   Чи янхантай гэрлэх юм уу?

Кл:        Хөөе! Хөөе!

Жоэл:   Чи ивээгч нь болох уу?

Кл:        Юу ярьж байгаагаа бод. Бид гэрлэнэ гэж би хэлээгүй. Бид хамт амьдрана гэж би хэлсэн.

Бас:      Хэрэв Марилиягийн зорилго чамд гай тарих байсан бол тэр чадлаа, Клаудио.

Кл:        Тэр дэмий! Энэ бүх дуулиан бол сэтгүүлийн борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд.

Бас:      Үгүй ээ, үгүй, үгүй. Марилия чиний бизнесийн асуудлыг нэг бүрчлэн дурдсан байна.

Кл:        Түүнд энэ мэдээллийг хэн өгснийг мэдэх юмсан. Түүнээс гадна, миний өмгөөлөлийн асуудлыг зохицуулахад тусалж чадах хүнтэй холбогдох гэж хичээж байгаа.

Бас:      Март. Яг одоо тэр, өөр хэн ч чамтай холбогдохыг хүсэхгүй.

Кл:        Би одоо вирус шиг болчихсон уу? Би халдвар тараах юм уу?

Бас:      Би чамд анхааруулж байхын тулд чи надад мөнгө төлдөг, Клаудио.

Кл:        Чи юу санал болгох вэ, Бастос?

Бас:      Хурдан хөдлөх хэрэгтэй. Цагдаа нар Люксебургийн дансыг хэдийн мэдсэн. Тиймээс мөнгөн хөрөнгөө шилжүүлэх хэрэгтэй.

Кл:        Юун мөнгөн хөрөнгийн шилжлүүлэг. Юун мөнгөний шилжүүлэг, Бастос?

Бас:      Чи өөрийнхөө мөнгийг Антигуад Жоэлин дансанд шилжүүлэх хэрэгтэй.

Кл:        Энэ боломжгүй. Би Гонконгт 12 цагийн дараа данс нээж чадна.

Бас:      Би энэ тухай мэднэ. Харин 12 цаг гэдэг дэндүү удаа байж мэднэ. Чамайг яг одоо шалгаж байгаа. Хэдэн хоромын дараа цагдаа нар Белиз, Маврикийн арлын данснуудыг олж мэдэж магадгүй. Гэтэл чи өөрийнхөө зурагнуудын төлбөрийг эдгээр данснуудаас хийдэг байсан. Хэрэв тэд чамайг урлагийн бүтээлд хэдийг төлдөг, хэдийг татварт өгдөгийг харьцуулбал чамайг мөнгө угаасан хэргээр баривчилна. Мөнгө өө шилжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Кл:        Бастос, намайг шахаад байхаар би ажиллах дургүйг чи мэднэ дээ.

Бас:      Тэгвэл асуудал нь юунд вэ? Мөнгөө яагаад Жоэлийн данс руу шилжүүлэхгүй гэж? Энэ асуудал уу?

Жоэл:   Хүлээ, Бастос. Байз. Клаудиогийн зөв. Хэрэггүй. Учир нь би чамд итгэхгүй байгаад биш. Надад чам шиг тийм олон өмгөөлөгч нар байхгүй. Хэрэв цагдаа нар миний дансанд нэвтэрвэл би бусад хүмүүсийн өмнөөс төлбөр хийдэг төлөөний этгээд болно.  

Кл:        Үгүй ээ, үгүй, Жоэл.

Жоэл:   Уучлаарай, Бастос. Уучлаарай, Клаудио. Гэхдээ би үүнд хамсаатан болмооргүй байна.

Кл:        Жоэл, азийн банкууд 8 цагийн дараа нээгдэнэ. Бидний тохиолдолд, Гонконгийн банкны менежер ажилдаа ирж надад данс нээх хүртэл мөнгө чиний дансанд байрших болно. Ингээд л гүйцээ. Мэдэхгүй байна.

Жоэл:   Би ч мэдэхгүй. Мэдэхгүй байна. Өөр арга алга уу, Бастос? Байхгүй юу? Байхгүй юу? Хөөе, уучлаарай, Клаудио. Уучлаарай, гэхдээ...

Кл:        Жоэл... Итгэлтэй байж болно, би хангалттай их хэмжээний мөнгө чиний дансанд байршуулна. Зөвшөөр.  

----------------------------------------------------------------------------------------------------------------

Кл:        Тун удахгүй дансанд нь 58 сая доллар орох хүн юу мэдэрч байна?

Жоэл:   Хэн нэгэнд итгэх хэцүү гэдгийг би мэднэ. Өөрөөр, би талархаж байна, гэхдээ л эвгүй оргиод байна.

Кл:        Бэлэн боллоо. Гүйцээ.

Жоэл:   Бод доо, хэрэв би чамайг хуурч, мөнгөнд чинь хуруу дүрвэл яахав?

Кл:        Би чамайг ална.  

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Баярлалаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Кл:        Тун удахгүй дансанд нь 58 сая доллар орох хүн юу мэдэрч байна?

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Сюзана! Энэ би. Би чамайг энэ оромжноос гаргахаар ирлээ. Чи хаана байна, хайр аа? Хөөе! Алиалах аа боль! Чи хаана байна? Хайрт минь? Чи надтай хамт гайхалтай амьдрах болно. Би баяжсан!

Сю:       Жоэл, чи галзуурч. Тайвшир. Чи юу хийж байна аа?

Жоэл:   Би баяжсан. Бид хоёр хорвоог эзэгнэгчид болно.

Сю:       Жоэл, чи галзуурчихаж.

Жоэл:   Үгүй ээ.

Сю:       Тайвшир, Жоэл.

Жоэл:   Хоёулаа энэ хүүхдийг Лондонд өсгөх болно.

Сю:       Жоэл....

Жоэл:   Бага Жоэл. Миний үе залгамжлагч.

Сю:       Над руу хар. Над руу хараач. Би чамд туслая. Тэгэх үү? Би чамд туслана.Тавиач! Буза! Буза! Буза! Буза!

Буза:    Юу болоод байна аа?

Сю:       Буза! Буза! Туслаарай! Буза!

Жоэл:   Хайрт минь...

Буза:    Одоохон түүнийг тавь!

Жоэл:   Нааш ир, хайрт минь.

Сю:       Үгүй ээ, үгүй!

Буза:    Эндээс зайл! Эндээс зайл гэж байна! Дахиад хүртэх үү?

Жоэл:   Чи яаж байна аа? Галзуурсан уу?

Буза:    Тонил! Тонилж үз, үгүй боло би чамайг ална! Алга бол!

Жоэл:   Тайвшир!

Буза:    Мотоциклдоо суугаад алга бол!

Жоэл:   Тайвшир!

----------------------------------------------------------------------------------------------------------------

Сю:       Уучлаарай. Уучлаарай. Би бүр өчигдөр шинжилгээний хариугаа авсан, гэвч нээж зүрхлээгүй. Хэрэв энэ чиний хүүхэд биш бол Буза, би явсан нь дээр. Чамд тийм зүйл тохиолдох ёсгүй. Надад зориг хүрсэнгүй.

Буза:    Надад ч гэсэн энэ бүхэн хэцүү байна. Яг одоо үүний учрыг олцгооё. Би шийдвэрээ гаргасан. Буцах зам байхгүй. Энэ хүүхдийн эцэг хэн болохыг би мэдмээргүй байна. Энэ чухал юм биш. Би чамайг жирэмсэн гэдгийг мэдсэн тэр мөчөөс энэ хүүхдийг хайрласан. Би чамд хайртай. Чиний бүх юманд хайртай. Молекул бүрийг, эд эс бүрийг чинь. Бүгдэд нь. Бүгдэд нь. Бүгдэд нь. Бүгдэд нь. Бүгдэд нь. Бүгдэд нь.

Сю:       Би чамд хайртай.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Би чамайг амлалтаа биелүүлэхийг шаардаж байна. Чи маш сайхан хоол хийдэг гэсэн ш дээ! Тэр тусмаа илүү дутуу даруухан зангүйгээр. Би сукияки хийе гэж бодсон. Бид хоёрт таалагдах ч юм билүү!

Мар:     Ямар амттай гээч! Тэгье!

Дэнн:   Чи итгэхгүй дээ, бас нэг шил саке авсан. Чамд халуунаар нь таалагддаг уу, хүйтнээр үү?

Мар:     Мөстэй нь.

Дэнн:   Тэгвэл энэ яг хэрэгтэй нь. Өнгөрсөн юм хангалттай.

Мар:     Би тун удахгүй тэр өнгөрсөнөөс сална, хайрт минь.

Дэнн:   Энэ үнэн үү?

Мар:     Юу?

Дэнн:   Би чиний хайр гэдэг нь?

Мар:     Мэдээж. Нээрэн, надад суши хийх сав байдаг. Сайхан сав. Харин хаана байгааг нь мэддэггүй. Чи надад туслахгүй юм уу?

Дэнн:   Мэдээж. Энд бүгд бэлэн. Би одоо энэ дүүпүүг яах вэ? Надад заагаач дээ.

Мар:     Чамд дүүпүү таалагддаг уу?

Дэнн:   Энд байгаа бүхэн надад таалагддаг. Харин энэ бүхнийг яах вэ гэдгээ мэддэггүй. Жишээ нь, би энийг яаж хэрчих вэ?

Мар:     Дөрвөлжин хэрч.

Дэнн:   Дөрвөлжин?

Мар:     Тиймээ.

Дэнн:   Дөрвөлжин. Ингэж үү?

Мар:     Чи өнгөт байцаанд дуртай юу?

Дэнн:   Би өнгөт байцаанд дуртай. Гэхдээ чи илүү байх.

Мар:     Би бүхнээс илүү юуг хүсдэг гээч? Энэ байшинг зараад жижигхэн тохитой байсан худалдаж авахыг.  

Дэнн:   Чи өөрийн ухаантай чинь шууд мэдэгдэж байна. Ийм хэмжээтэй байшин хэнд хэрэгтэй юм?

Мар:     Клаудиод орон зай хэрэгтэй.

Дэнн:   Клаудио... Ямар Клаудио?

Мар:     Чинжүү амтлаад үз.

Дэнн:   Би бүр их өлсчихлөө.

Мар:     Бас би Итали руу машинаар аялахыг хүсдэг. Чамтай хамт.

Дэнн:   Бал сараар уу?

Мар:     Чинийхээр энэ сайхан санаа юу?

Дэнн:   Хэрэв энэ гуйлт бол бүр илүү сайхан.

Мар:     Би чаддагсан бол энэ тушаал байх байсан.

Дэнн:   Харин би өөрийнхөө амьдралыг яахав, Марилия? Миний өнгөрсөн амьдралыг?

Мар:     Энэ ард үлдэнэ. Чи урлагыг гадарлана. Чи маш гярхай нүдтэй, чи надтай хамт урланд ажиллаж болно. Хүсч байна уу?

Дэнн:   Нээрэн үү? Надад хэн ч ингэж итгэж байгаагүй санагдах юм. Би зөвшөөрнө. Би зөвшөөрлөө. Тулгацгаая.

Мар:     Тэгвэл бидэнд тэмдэглэх юм байна!

Дэнн:   Төлөө!

Мар:     Төлөө! Ямар сайхан бэ!

Дэнн:   Миний замд нэг ч хүн хөндөлдөхгүй байх нь надад чухал. Уг нь энийг хэдийн хийх байсан юм. Хэн нэгнийг алах хэрэгтэй. Алах. Баяртай, Дэнни Бонд! Чи гэмт хэргийн хамсаатан боллоо!

Мар:     За тэр! Тэр үхчихлээ.

Дэнн:   Би түүнээс үүрд салахын тулд надад хийх ёстой зарим юм байгаа. Гэхдээ би орой энд ирнэ.

Мар:     Би чамд хайртай.

Дэнн:   Харин би чамд.    

----------------------------------------------------------------------------------------------------------------

Норма: Чи яагаад хөшөө шиг хөшчихөөв?

Аав:     Би дахиад зүрхний шигдээс болохоос өмнө чамд зарим зүйлийг ярих ёстой.

Норма: Аа, яриач.

Аав:     Би чамайг хуурсан, Норма.

Норма: Ольгатай юу?

Аав:     Тиймээ. Гэхдээ ердөө ганцхан удаа.

Норма: Ердөө ганцхан удаа? Ашгүй дээ. Тэгвэл би тайван байх нь.

Аав:     Норма, энэ яаж болсныг ч би сайн мэдээгүй, ойлгож байна уу? Энэ настай холбоотой байх. Би азгүйтэл, импотенцээс айдаг.

Норма: Чи түүнтэй хийж чадсан уу?

Аав:     Энэ бүхэн худлаа юм шиг санагдсан. Яг зүүдэнд юм шиг, ойлгож байна уу? Би буцаад өнгөрсөн үедээ очихыг хүссэн юм шиг.

Норма: Тэгээд чи унтсан уу?

Аав:     Норма. Би чамайг гомдоохыг хүсээгүй. Чи ямар гомдох... Норма... Чи миний бүх амьдралын эмэгтэй. Чи намайг уучлах уу?

Норма: Би явлаа.

Аав:     Хүлээ. Чи юм хэлэхгүй юм уу?

Норма: Би юу хэлэх юм? Хууртагдсан эмэгтэй байх ямарыг би мэддэггүй байсан. Тийм туршлага сая бий боллоо. Ядаж л би мэдэж авлаа.

Аав:     Норма... Энэ алдаа байсан. Чи ийм алдааг, дэмий юмыг уучлах чадваргүй гэж үү?

Норма: Хэрэв энэ дэмий байсан бол юуг ч уучлах шаардлаггүй байхсан. Өөр эмэгтэйтэй унтах нь алдаа гаргаснаас хол зөрөөтэй.  

Аав:     Норма, би чамаас уучлалт хүсье. Би үнэнээ хэлж байна.

Норма: Энэ маш ашигтай. Чи надад бүх юмаа яриад дараа нь гэмшсэн сэтгэлээс чөлөөлнө. Чи надтай амиа бодогч шиг биш, харин илүү өгөөмөр сэтгэлээр хандах ёстой байлаа. Надад юу ч ярих хэрэггүй байсан. Энэ гэмшсэн сэтгэлтэйгээ амьдрана биз. Үнэнийг тэр бүр үнэлдэггүй юм. Үнэн тэр бүр шаардлагтай юм биш.

Аав:     Норма...

Норма: Би явлаа. Намайг тавь. Би хоцрох нь.  

----------------------------------------------------------------------------------------------------------------

Норма: Гильерме!

Гиль:    Сайн уу, Норма? Чи намайг хайсан уу? Нэг юм болсон уу?

Норма: Үгүй ээ, үгүй. Зүгээр чамайг яаж байгааг мэдэх гээд. Бид уулзалгүй удсан байна.

Гиль:    Би алга болсон, учир нь надад чамтай байх өчүүхэн ч боломж хэзээ ч байхгүйг би ойлгосон. Бодох нь ээ, чам шиг эмэгтэйд жинхэнэ төгс эр хэрэгтэй байдаг байх.

Норма: Тэр ч... Хэрэв ээ... Жионизио тийм ч сайн биш, гэхдээ...  Чи бодвол илүү боломжийн ахимаг эмэгтэйчүүд хэдийн олсон байлгүй, захирал, эсвэл профессор гээд л.

Гиль:    Хэрэв чи бодлоо өөрчилбөл хамт кофе ууж болно.

Норма: Үнэнээ хэлэхэд, би... Уучлаарай. Одоохон. Сайн уу. Яасан? Юу болсон бэ? Ямар нэг асуудал уу? Яасан? Юу? Яаж тэр вэ? Юуны чинь унасан? Юу болсон юм?

Эм:       Би яахаа мэдэхгүй байна. 

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Сайн уу, ээжээ. Таны хоолой яачихсан юм? Аав аа? Тэр яасан гэж? Юуны чинь үхсэн?

----------------------------------------------------------------------------------------------------------------

Уго:       Болсон явдалд ээж өөрөө жаахан буруутай.

Мар:     Норма юу? Гэхдээ тэр юунд буруудсан юм?

Уго:       Аав учир ургуулж, ээж аавыг баахан буруутгасан гэсэн. Аав үнэнээ хэлчихэж. Уг нь хэлэх ёсгүй л байсан юм. Тийм үнэнийг хэнд ч хэлж болдоггүй, ойлгож байна уу? Надад цаасан салфетка аваад өгөөч. Урд хайрцагнаас.

Мар:     Бурхан минь! Энэ юун буу вэ?

Уго:       Би өнөөдөр өглөө аварга шалгаруулахын финалд ашигласан юм. Ноён Жионизио өнөөдөр надтай хамт тийшээ явах байлаа.

Мар:     Чамайг зэвсэгт дуртайг би хэзээ ч ойлгодоггүй байсан.

Уго:       Аав өөрийнхөө 38 калибрын гар буундаа дуртай байсан. Авсанд нь тэр бууг нь тавиарай гэж үргэлж захидагсан.

Мар:     Тэр хэзээ ч, хэнийг ч буудаагүй юу?

Уго:       Үгүй ээ. Үүний тулд зоригтой байх хэрэгтэй. Жуниортой дахиад нэг холбогдох гээд үзээч.

Мар:     Одоохон.

Уго:       Санаа зовоод байна.    

----------------------------------------------------------------------------------------------------------------

Род:     Хэрэв Эспландагийн яамдуудын өргөн чөлөөнд ажиллаж байдаг малнуудын ядаж 5% нь чам шиг мэргэжилтэн байсан бол Бразилиа амьдрахад харьцангүй сайхан газар байж болохсон.

Май:     Тэнэг!

Род:     Бас чи сайхан бүсгүй гэдгийг би хэлэхгүй, харин тэдний байх газар хогийн цэг.

Май:     Чи намайг урхидах гэж их хичээх юм, Родриго!

Род:     Юу ярина вэ, Майра.

Май:     Тиймээ. Хүлээ, хүлээ, хүлээ. Ажиллахад хугацаа, хурьцахад цаг болно.

Род:     Чиний зөв. Май. Хоёр дахь хэсэг нь.

Май:     Ашгүй дээ.

Род:     Үндэсний үүрийн удирдлагад та нарын цонх хагалах санаа их таалагдсан. Зургийг бүх хэвлэлүүдээр нийтлэсэн.

Май:     Сайн байна.

Род:     Тэдгээр залуусыг айлгаж байгаад энхийн жагсаал хийдгийг нь болилулах хэрэгтэй.

Май:     Тэнд хэн байна? Чөтгөр гэж!   

Род:     Тэр хэн бэ?

Май:     Жуниор, сонсооч, би... би үүнийг... би мөнгөний төлөө ийм юм хийдэггүй.

Род:     Уучлаарай, миний скейт.

Май:     Энэ бидний хөдөлгөөнийг хөгжүүлэхийн төлөө мөнгө, Жуниор. Жуниор! Энэ чинь Бразилиа!

Жун:     Чөтгөр аваг!

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мессеж:

Аав:     Жуниор, өвөө чинь нас барсан.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Сайн уу. Ноёнтоон, та энд ажилладаг уу?

Эр:        Тиймээ.

Дэнн:   Та надад нэг маш том хүргэж болох уу?

Эр:        Ямар?

Дэнн:   Би компьютерээ мартчихаж.

Эр:        Чамаас болж надад асуудал үүсэхгүй биз?

----------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Чи надад хэн гэдгээ хэлсэнгүй.

Дэнн:   Денизи.

Эр:        Денизи.

Дэнн:   Баярлалаа. Та ойлгох байх, өглөө эрт босоод яарч байж мартчихаж. Компьютер...

Эр:        Чамд юунд туслаж байгааг өөрөө ч мэдэхгүй байна.

Дэнн:   Миний бүх амьдрал тэр дотор байгаа. Маш их баярлалаа. Энд ямар замбараагүй юм бэ! Жоэл ийм заваан гэж би огт бодсонгүй. Яг бодож байсан шиг! Галзуурмаар гэдэг нь! Би одоохон. За яасан, би хурдан амжуулсан уу? Баярлалаа. 

----------------------------------------------------------------------------------------------------------------

Кл:        Ээж.

Норма: Хүү минь. Ийм юм... ийм юм болохгүй ёсгүй байсан. Би түүнтэй муудалцсан. Баяртай ч гэлгүй явчихсан. Би уучлах ёстой байсан юм.

Жоэл:   Зоригтой бай.

Норма: Харамсалтай нь, тэр чамд ямар их хайртай байсныг чи ойлгоогүй. Тэр чамайг хүү шигээ хайрлаж байсан.

Жоэл:   Тэр миний төрсөн эцэг байсан уу?

Норма: Энэ асуултанд зөвхөн тэр хариулж чадна, харин одоо... Одоо нэгэнт хожимдсон.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Байна уу.

Жоэл:   Байна уу, Дэнни?

Дэнн:   Дэнни? Ямар Дэнни? Дэнни үхсэн.

Жоэл:   Дэнни, миний гэрийн хамгаалагч чамайг ороод өөрийнхөө ноутбүкийг авсан гэж хэлсэн.  

Дэнн:   Ай, Жоэл! Итгэмээргүй юм! Чи миний утасны дугаарыг яаж олсон бэ? Чамд хаанаас энэ дугаар байдаг юм? Ямар тамтай юм бэ! Намайг март. Намайг жаргалтай байлгачих. Тэр видео бичлэгүүд чинь дахиж байхгүй. Бүх юм дууссан.

Жоэл:   Тэгвэл энийг үз. Чи хайртыгаа аврах гэж ийм юм хийсэн үү? Тийм үү? Ямар эгдүүтэй юм! Янхан дурлачихаж! Сайхан бүсгүй хайртынхаа нэр төрийг хамгаалахаар шийдэж! Чи намайг тэнэг гэж бодсон уу, Дэнни Бонд? Надад нөөц хуулбарууд нь байгаа, өлөгчин минь. Клаудио та хоёрын порно бичлэгүүд интернетэд од болно.

Дэнн:   Үгүй ээ, хүлээ, чи тэгж чадахгүй! Чи тэгж хандаж болохгүй! Хүлээ! Хоёулаа тохиролцъё! Тохиролцоно гэдэг сайхан санаа. Чи надад уран зургийн галерейн баримтуудыг өгнө, би чамд нөгөө байрыг өгч, бүх бичлэгүүдийг устгаад бүх юм хэвэндээ орно, ойлгосон уу? Бүгд сэтгэл хангалуун үлдэнэ.

Дэнн:   Хүлээ. Хоёулаа ярилцъя. Ярилцъя л даа. Чи хаана байна?

Жоэл:   Оршуулгын газар. Аав маань өнгөрсөн.

Дэнн:   Оршуулгын газар аа?

Жоэл:   Тиймээ.

Дэнн:   Би чамтай уулзъя. Би тийшээ яваад очно. Уран зургийн галерейн баримт миний машинд байгаа. Би наана чинь чамтай уулзана. Хоёулаа солилцоо хийе. Намайг хүлээж бай. Хүлээж байгаарай. Би чамтай ярилцмаар байна.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Норма: Би чамайг ирнэ гэж тааварласан юм.

Ольга: Уучлаарай, хэрэв би чамд төвөг удсан бол, Норма, гэхдээ би ирэх ёстой байсан.

Норма: Одоо энэ чухал биш болсон.

Ольга: Жионизио миний агуу хайр байсан.

Норма: Агуу хайрын тухай яриа.... Тийм юм зөвхөн кинонд, эсвэл зохиолд байдаг байх. Амьдрал жижиг сажиг юмнуудаас тогтдог, бид тэднийг тэндээс, эсвэл эндээс, эсвэл ширээний шургуулганаас, эсвэл халааснаасаа олдог. Гэхдээ энэ чухал биш, учир нь, эцсийн эцэст энэ бүхэн мартагддаг. Би сайхан амьдралтай, төгс гэр бүлтэй гэж боддог байлаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мессеж:

Уго:       Миний хүү хариулаач.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Норма: Тэгээд хар даа. Энэ чинь бөмбөгдүүлсний дараах Газрын зурвас!

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мессеж:

Кл:        Бастос, бүх юм бүтсэн үү? Бастос, над руу залга.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Ольга: Амжилт хүсье.

Уго:       Зүгээр үү, ээжээ?

Норма: Хүү минь, энэ юу гээчийн асуулт вэ?

----------------------------------------------------------------------------------------------------------------

Норма: Жуниор, чи хаана байв аа?

Жун:     Эмээ, би танд баахан юм ярьсанд уучлаарай.

Норма: Зүгээр л намайг тэврээд үнс.

Жун:     Өвөө... Би түүнийг санан даа.

Норма: Хүү минь, би энэ комиссарт ямар их хайртай байснаа өөрөө ч ойлгоогүй явсан.

Жун:     Аав байна. Түүнтэй ярьж чаддаггүй, надад ичгүүртэй байна.

Норма: Тэр тэнд, дотор байгаа. Яв. Очоод түүнтэй ярилц. Түүнд чи их хэрэгтэй байгаа.

Жун:     Сайн уу, ааваа.

Уго:       Сайн уу, хүү минь. Чиний дууг сонсоод үнэхээр баярлаж байна! Чи хаана байна?

Жун:     Ард чинь.

Уго:       Хүрээд ир.

Жун:     Би үхсэн хүн хэзээ ч харж байгаагүй, ааваа. Өвөөг тийм байдалтай хармааргүй байна.

Уго:       Би чамд хайртай, сонсов уу? Би чамд хайртай, хүү минь. Түүнийг хар. Зөвхөн мөрөөдөж болох хамгийн сан эцэг.

Жун:     Мэдэхгүй ээ... Минийх ч гэсэн аварга.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мессеж:

Дэнн:   Би ирчихлээ.

Жоэл:   Наанаа хүлээж бай, одоо очлоо.

Дэнн:   Би гадаа хүлээж байя.

Мар:     Жоэл?

Жоэл:   Юу?

Мар:     Чи тэр хүүхнийг мэдэх үү?

Жоэл:   Симони? Тэр хүүхэн энд юу хийж яваа юм?

Мар:     Симони?

Жоэл:   Тиймээ. Энэ хүүхэн баримтуудыг цагдаад өгсөн гэж та нарыг саатуулсан комиссар Бастост хэлсэн байна лээ. Гэхдээ энэ боломжгүй. Клаудио баримтуудыг гэртээ аваачихыг нь би харсан.

Мар:     Тийм үү?

Жоэл:   Комиссар эндүүрсэн байх.

Мар:     Чи тэр баримтуудыг хулгайлсан гэж байна уу?  

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Марилия. Бурхан минь, би чиний хадамд нэг юм тохиолдсоныг мэдээд ирлээ. Чи түүнд маш их хайртай байсан биз дээ? 

Мар:     Чи манай гэрт хоносон тэр шөнө Клаудиогийн баримтуудыг хулгайлсан байна. Чи намайг таслахын тулд дарсанд нэг юм хийсэн, тийм үү?

Дэнн:   Чи юу яриад байна аа?

Мар:     Яагаад тэгж байгаа юм?

Дэнн:   Үгүй ээ.

Мар:     Чи өвчтэй хүүхэн! Чи хэрэгтэй зүйлээ хулгайлж аваад алга болж болох байсан, гэтэл үгүй шүү... Чи үүгээр зогсоогүй.

Дэнн:   Тайлбарлахыг зөвшөөрөөч дээ.

Мар:     Чи бол харгис!

Дэнн:   Хүлээ, хүлээ.

Мар:     Нөхөртэй хүүхнийг дараа нь хуурахын тулд урхиддаг... энэ сэрлийг чинь өдөөдөг үү?

Дэнн:   Байз л даа. Би тайлбарлахыг зөвшөөрөөч.

Мар:     Чи хэр хол явахыг хүссэн бэ?

Дэнн:   Би чамайг хохироох юм хэзээ ч хийхгүй байх байсан.

Мар:     Чи хүн биш!

Дэнн:   Би тайлбарлая.

Мар:     Чи хүний үнэргүй! Чи бол интернетээс худалдаж авдаг мах цустай хүүхэлдэй!

Дэнн:   Марилия, тэр өөдгүй Жоэл намайг чиний эсрэг турхирахыг хэрэв би мэдсэн бол...

Мар:     Жоэл?

Дэнн:   Тэр явдаг үхдэл!

Мар:     Жоэл бас чиний үйлчлүүлэгч үү? Чи ажлынхаа дагуу өөр хэнтэй унтдаг байсан бэ, Денизи? Би ямар тэнэг юм бэ!

Дэнн:   Би юу ч хийгээгүй!

Мар:     Би чамтай хамт бүх юм өөр байна гэж бодсон. Би чамайг хайрласан, Денизи.

Дэнн:   Би чамд хайртай, Марилия. Чи надад итгэх л юм бол би юу ч хамаагүй бүгдийг хийнэ.

Мар:     Юу ч хамаагүй ээ?   

Дэнн:   Юу ч хамаагүй. Би хүссэн бүхнийг чинь хийнэ.

Мар:     Нээрэн үү?

Дэнн:   Юу ч болно.

Мар:     Тэгвэл би чамаас зөвхөн ганцхан юм хүснэ.

Дэнн:   Хүсээч.

Мар:     Чи надад үнэнээ хэлэхийг л хүснэ. Надад хэл. Чи амьдралдаа ядаж ганц удаа үнэнийг хэлж чадах уу?

Дэнн:   Тиймээ. Тийм.

Мар:     Клаудио чиний үйлчлүүлэгч үү?

Дэнн:   Үгүй ээ.

Мар:     Овоо доо.

Дэн:     Марилия! Марилия!  

----------------------------------------------------------------------------------------------------------------

Кл:        Бастос, би маягтуудыг бөглөсөн байгаа. Банк нээгдэнгүүт би дансны асуудлыг дуусгамаар байна, ойлгов уу? Мөнгийг миний данс руу шилжүүл.

Бас:      Ямар мөнгө?

Кл:        Юуны чинь ямар мөнгө, Бастос? 58 сая. Сэрээч!

Бас:      Би ямар ч 58 саяын тухай мэдэхгүй. Би чамд нэг юм хэлье. Надаас чамд сайн, муу хоёр мэдээ байна. Сайн мэдээ нь, би алдсан байна. Холбооны цагдаа одоохондоо чиний гадаад дахь дансуудыг мэдээгүй. Харин муу мэдээ гэвэл, баримтууд өнөө орой гэхэд холбооны цагдаагийн гарт орж, чамайг, бас Марилияг баривчилна. Мөнгө угаасан хэргээр. Өө, миний нислэг! Сууж эхэллээ. Би явах боллоо. Суулгаж эхэллээ.

Кл:        Бастос! Бастос, энэ бүхэнд чиний хамсаатан хэн бэ?

Бас:      Би нислээ.

Кл:        Бастос!

Бас:      Амжилт, анд минь!

Кл:        Хэн... Бас... Муу новш! Чөтгөр гэж!  

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Дэнни! Дэнни!

Дэнн:   Дэнни үхсэн, новш оо!

Жоэл:   Энэ бүх юмыг дуусгая. Баримт хаана байна?

Дэнн:   Хэрэв чи миний болзлыг зөвшөөрөхгүй бол би чамд юу ч өгөхгүй, новш минь. Гэхдээ... Юу гээч? Надад одоо дахиад юу ч сонин биш! Надад тэр бичлэг одоо сонин биш! Надад тэгж байх…

Жоэл:   Чамтай тохиролцох ямар хэцүү юм бэ!

Дэнн:   Намайг тавиач!

Жоэл:   Чи тэр баримтыг нуусан газраа намайг аваач.

Дэнн:   Намайг тавиач!

Жоэл:   Сонирхолтой нь, чиний оролцсон порног Марилия аваад баярлах болов уу, Симони?

Дэнн:   Би хашхирлаа! Энд дүүрэн цагдаа нар байгаа.

Жоэл:   Хашхирсан ч болно. Надад бас чи Клаудиогоос Жоао Флавиогийн учрыг олохыг гуйж байгаа бичлэг байгаа. О! Энэ байна!  

Дэнн:   Тиймээ! Парис!

----------------------------------------------------------------------------------------------------------------

Уго:       Марилия...

Мар:     Уго, чи надад машиныхаа түлхүүрийг өгөхгүй юу?

Уго:       Чи зүгээр биз дээ?

Мар:     Тиймээ. Би зүгээр л жаахан ганцаараа баймаар байна.

Уго:       Энэ байна.

Мар:     Баярлалаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Чиний машин хаана байна?

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Чамд тэр баримт ямар хэрэгтэй юм?

Жоэл:   Надад ахыг хэсэг шоронд хийлгэх хэрэг байна. Би алга болох хүртэл.

Дэнн:   Харин Марилия?

Жоэл:   Түүнтэй хамт сууна. Тэр буруу хүнээ сонгож, буруу газарт, цагаа ололгүй очсон. Түргэл, түргэл. Надад хэрэгтэй юмыг хурдхан надад өгөөдөх.

Дэнн:   Наадахаа буцаагаад өгөөдөх, новш минь!

Жоэл:   Хүлээ. Хүлээ. Зайл! Би чамайг энэ машинд алаад чамайг энд нь хаяхаас өмнө зайл! Зайлаач! Би нэг удаа Марилиягаас урвасан, дахиж тийм юм хийхгүй! Ойлгов уу? Би Марилиягаас дахиж урвахгүй! Зайлаач! Гараач!

----------------------------------------------------------------------------------------------------------------

Уго:       Ээжээ, ааваа! Та нарын түүх үнэхээр сайхан, тиймээс би энэ бат бөх аз жаргалтай гэр бүлийн нэг хэсэг гэдгээрээ бахархадаг. Та нарын хайр бол та нараас бидэнд өгч чадах хамгийн сайхан бэлэг. Баяр хүргэе!

Жоэл:   Би өнөөдөр жинхэнэ Дрюммонд гэдгээ мэдэрлээ, бас... Би та нартаа хайртай!

Сю:       Би танай гэр бүлийн нэг хэсэг болсондоо маш их баярладаг.

Жун:     Эмээ, өвөө! Та хоёр манай гэр бүлийг нэгтгэж чадсанд би та нартаа хайртай. Та нар бидний үлгэр жишээ!

----------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        “Одоо Дрюммондын ээлж үү?” ажиллагааны хүрээнд холбооны цагдаа барилгын компанийн үйл ажиллагааг мөрдөн шалгаад авилгын схем ашиглаж байсан буруутай гэж үзжээ.

Таня:    Сайн уу, Сорайя.

Сор:     Эмч ээ, эмнэлэгт цагдаагаас хүмүүс ирсэн. Тэд тантай ярилцмаар байна гэнэ.

Таня:    Юу? Тэд хүсч байгааг чи мэдсэн үү?

Сор:     Үгүй ээ, би мэдэхгүй. Тэдний хэлснээр, ажиглалтын камер авто ослыг бүртгэсэн гэнэ. Бас таныг таньсан байна. Гэхдээ би тэдэнд энэ боломжгүй гэж хэлсэн. Та өнөөдөр оройтож ирэх үү? Учир нь Луис эмч нэг цаг хоцроно гэж... 

----------------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home