Дүрүүд:
Эр
Клаудио Жионизио-ийн том хүү, Марилиягийн нөхөр
Жуниор Уго-ийн хүү
Уго Жионизио-ийн хоёр дахь хүү, Танягийн нөхөр
Жоэл Жионизио-ийн өргөмөл бага хүү, Сюзанагийн нөхөр
Жионизио аав
Буза Сюзанагийн амраг
Карлос зочид буудлын ресепшн
Эм
Марилия Клаудиогийн эхнэр
Сюзана Жоэлийн эхнэр
Таня Уго-ийн эхнэр
Норма ээж
Дэнни биеэ үнэлэгч+бисексуал
Шейла Дэннигийн хамтран амьдрагч лесби
Ольга Жионизио-ийн анхны хайр
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Таня жирэмслэлтээс хамгаалах эм уухаа болиод хагас жил боллоо, гэтэл... Зургаан сар юу ч байдаггүй.
Аав: Эсвэл чинийх болохгүй байна уу?
Эмч: Уго, чиний үрийн шингэнд эр бэлгийн эс байхгүй гэсэн үг.
Уго: Гэхдээ би хүүтэй, эмч ээ.
Таня: Чи их сургуульд надтай нэг группт байсан Зе Умбертог мэдэх үү, надаар үргэлж дажигнадаг болохоор нь чи их дургүй байсан даа.
Уго: Жуниор, миний хүү... Би миний хүү гэж үргэлж боддог байсан хүүхэд... Үнэн хэрэгтээ чиний хүү, Зе Умберто.
Зе: Уго, чиний ярьсан зүйл ямар ч утгагүй. Боломжгүй. Ойлгосон уу?
Мар: Энэ зураг дээр Дэнни бид хоёр ресторанд байна, хажууханд нь...
Кл: Дэнни! Дэнни! Дэнни Бонд, энэ янхныг тэгж нэрлэдэг байх аа? Харин одоо тэр чиний хувьд ердөө л Дэнни юу? Та нар найзалжээ, тийм үү? Сонс, та нар хор найруулж, энэ тухай хамгийн сүүлд нь би мэдэх ёстой юу? Тийм үү?
----------------------------------------------------------------------------------------------------------------
ЖАРГАЛ ХЭР УДАХ ВЭ? – 7 Р АНГИ
----------------------------------------------------------------------------------------------------------------
ЭУКЛИДИС МАРИНЬЙОГИЙН КИНО
НАЙРУУЛАГЧ: ФЕРНАНДО МЕЙРЕЛЛИШ
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Би үргүй гэдгээ олж мэдлээ.
Мар: Тэгвэл Жуниор яасан байхав?
Уго: Тэр миний хүү биш.
Мар: Уго, энэ чинь зүгээр л дэмийрэл.
Уго: Марилия, миний амьдрал там болсон.
Мар: Харин Таня?
Уго: Тэр ч гэсэн намайг үргүй гэдгийг мэдээгүй байсан.
Мар: Гэхдээ.... Гэхдээ хэн эцэг нь юм? Чамд санаа байна уу? Уго, чи Жуниорын эцэг хэн гэдгийг мэдэх үү?
Уго: Мэднэ. Марилия, би чамд энэ тухай яримааргүй л байна.
Мар: Хэн бэ?
Уго: Жуниор.... Жуниор бол Клаудиогийн хүү.
Мар: Клаудио? Ямар Клаудио?
Уго: Клаудио, миний ах.
Мар: Тийм байх ёсгүй. Үгүй ээ... үгүй... Тэр... бид Жокаг алдсаны дараа тэр... намайг албадаж үр хөндүүлсэн... тэр.... Тэр намайг умайн хүзүүндээ хаалт хийхийг шаарддаг байсан... Тэр... Тийм байх ёсгүй... Тийм байх учиргүй, Уго... Тийм байх ёсгүй...
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Би чамайг хүлээж бүр цөхөрлөө, Марилия. Чи байхгүй дэндүү удлаа. Түүнээс гадна, энэ гэрт хоол улам бүр дордоод байна. Энэ бүх органик бүтээгдэхүүнүүд, энэ бүхэн нэг л хачин...
Мар: Чи ямар өөдгүй юм бэ! Энэ ү-нэхээр гайхалтай, Клаудио!
Кл: Чи юу яриад байна аа, Марилия? Чи л энэ хоолыг хийх ёстой хүн!
Мар: Би хоолны тухай яриагүй. Би Таняг ярьж байна.
Кл: Ойлгомжтой. Яг Уикиликс шиг... Тарчихаж... Таня яасан гэж?
Мар: Та хоёр амрагууд байсан, Клаудио.
Кл: Юуны чинь амрагууд, Марилия? Ямар амрагууд, Марилия? Чи юугаа яриад байна? Ганцхан удаа хурьцсан. Сая жилийн өмнө, Марилия. Энэ палеолитийн үеэс ялгарахгүй. Тэгээд юу гээч? Энэ чиний л буруу.
Мар: Миний буруу?
Кл: Тиймээ. Чиний байгаа чинь... Мэдэхгүй юм.... Чи яг зомби шиг харагдаж байсан. Жока өнгөрснөөс хойш чи хоёр жил сексийн тухай сонсохыг ч хүсээгүй. Харин би хэвийн эр хүн. Харин хэвийн эрчүүдэд хэрэгцээ байдаг. Тийм биз? Тэгээд л тэр. Тэгтэл Таня таарсан, эгдүүтэй, хөөрхөн бүсгүй. Яг галзуу юм шиг надад сээтгнэж эхэлсэн. Харин би төмөр биш. Аа... тэр үед Уго үргүй гэдгийг Таня мэддэг байсан юм. Ийм байдлаар эцэст нь тэр намайг ашигласан. Ийм л юм болсон.
Мар: Яаж байгаа юм бэ?
Кл: Марилия, чи ядаж юу хийж байгаагаа мэдэх үү? Марилия!
Мар: Чи өвчтэй, Клаудио! Чи намайг үр хөндүүлэхэд хүргэсэн!
Кл: Марилия...
Мар: Чи намайг умайн хүзүүндээ хамгаалалт хийхийг шаарддаг байсан. Бид хоёр унтдаг байсан ховорхон тохиолдолуудад.
Кл: Ховорхон тохиолдолуудад, учир нь чи хүсдэггүй байсан. Учир нь хэрэв надаас бүх юм шалтгаалдаг байсан бол бид хоёр...
Мар: Чамаас юу ч шалтгаалахгүй! Чи зөвхөн дүр үзүүлэгч, Клаудио! Чи адгийн новш! Чи эмэгтэй хүний хүслийг яаж хангахыг мэддэггүй!
Кл: Эмэгтэй хүний хүслийг хангах аа? Хөрсөн эмэгтэйг хангаж болдоггүй юм, хайрт минь?
Мар: Би хөрөөгүй!
Кл: Чи хөрсөн!
Мар: Чи өөрийгөө дэндүү их юманд боддог, үнэндээ бол чи хэн ч биш, Клаудио!
Кл: Марилия, харин чи бол новш!
Мар: Үгүй, харин чи л новш!
Кл: Чамд эрчүүд үнэхээр таалагддаг уу? Эрчүүд чамд үнэхээр таалагддаг уу?
Мар: Надад уу?
Кл: Тиймээ.
Мар: Намайг хамгаалж, надад санаа тавьж, надад таашаал өгч чадах тийм хүн надад таалагддаг.
Кл: Тийм үү?
Мар: Гэвч тэр нь чи биш.
Кл: Чи намайг өдөөд байна уу?
Мар: Чи намайг цохих уу? Цохиоч!
Кл: Чамд яг одоо нотолгоо хэрэгтэй байна уу?
Мар: Цохиоч! Гэхдээ чи үүнийхээ төлөө их үнэ төлнө!
Кл: Тэртээ тэргүй би төлж байгаа, Марилия. Хэдийн 20 жил.
Мар: Би мөнгө ярьж байна.
Кл: Марилия, чи юу хийж байгаагаа ойлгож байна уу?
Мар: Би чамаас сална, харин энэ хямдхан тусахгүй л байх!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Сайн уу.
Эм: Сайн уу.
Дэн: Би Бонд.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Дэнни Бонд.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Чи хагас цагаар хоцорлоо.
Дэнн: Бурхан минь! Тэгтлээ сэрэл чинь хөдлөө юу? Юу болсон юм? Өглөө дур хүсэлтэй сэрсэн үү?
Кл: Нөхцөл байдал хүндрэлтэй.... Надад иллэг хэрэгтэй. Нааш ир.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Юу болсон юм? Энэ “Одоо Дрюммондын ээлж үү?” ажиллагаатай холбоотой юу?
Кл: Үгүй ээ. Гэхдээ л холбоотой. Миний дүү эхнэртэй уулзаж надад асуудал үүсгээд... Бүр гүнзгийрүүлчихлээ. Эхнэр одоо салмаар байна гэнэ.
Дэнн: Нээрэн үү?
Кл: Тиймээ. Марилиягаас салах надад ямар үнэтэй тусахыг чи төсөөлөхгүй.
Дэнн: Тэр сална гэдэгт эргэлзэж байна. Тэр чамд ухаангүй хайртай. Би танайд анх ирдэг өдөр тэр чамайг яаж харж байсныг би харсан.
Кл: Мартсанаас, чи тэр ресторанд эхнэртэй яах гэж уулзсанаа олигтойхон тайлбарласангүй.
Дэнн: Би танай гэрт мартсан бөгжөө авахаар очсон. Ямар асуудал байна?
Кл: Ойлгомжтой.
Дэнн: Эсвэл намайг эхнэртэй чинь явалддаг гэж чи боддог уу?
Кл: Би чамайг алах байсан. Эхнэрийг ч ална. Хоёуланг чинь алах байсан. Тиймээ, хоёуланг нь.
Дэнн: “Одоо Дрюммондын ээлж үү?” ажиллагаа чамайг галзууруулах нь.
Кл: Хөөе, массаж аа хий.
Дэнн: Муу залхуу! Ингэхэд, чи энэ улсаас явахад яадаг юм? Эсвэл чи европт дансгүй юм уу? Мэдэхгүй юм, нэг тиймэрхүү зүйл хийж болно ш дээ. Мөнгө солигч нарыг хар, үргэлж тансаг амьдарцгаадаг.
Кл: Би зугтдаг эрчүүдийн нэг биш, Симони.
Дэнн: Би зугтах тухай яриагүй.
Кл: Богинохон аялал хийе. Чамтай хамт. Явах уу? Явах уу?
Дэнн: Үгүй ээ.
Кл: Явахгүй юу?
Дэнн: Үгүй ээ. Би явахгүй. Чадахгүй.
Кл: 7 хоногоор явъя л даа.
Дэнн: Чи галзуурсан уу? Надад хийх юм байдаг. Би явах л байсан, хайр аа, гэхдээ зөвхөн Парис руу.
Кл: Парис?
Дэнн: Тиймээ.
Кл: Тэгье. Парис руу. Таван өдөр эсвэл 7 хоногоор Парис явцгаая. Парис руу. Маргааш. Чиний паспортын хугацаа дуусаагүй биз?
Дэнн: Мэдэхгүй ээ?
Кл: Мэдэхгүй юу?
Дэнн: Чи солиотой амьтан. Чи хэтэрхий яарч байна.
Кл: Парист 7 хоног. Эсвэл 5 өдөр.
Дэнн: Мэдэхгүй ээ. Надад үүрэг хариуцлага байдаг.
Кл: Ямар үүрэг хариуцлага?
Дэнн: Байдаг юм.
Кл: Чамд одоо ч гэсэн үйлчлүүлэгчид байдаг гэж үү?
Дэнн: Хэрэв байдаг бол юу гэж?
Кл: Хэрэв тийм бол би чамд энэ 7 хоногийн мөнгийг төлнө. Хоёр дахин төлнө. Эсвэл 3 дахин их. Чамайг Эйфелийн цамхаг руу харсан цонхтой 5 одтой зочид буудлын дээд зэргийн тухлаг өрөөнд байрлуулна. Зөвшөөрөх үү, үгүй юу?
Дэнн: Тэгвэл арай дээр.
Кл: Тэгээд, Парис явах уу? Парис! Парис! Парис!
Дэнн: Тэгвэл явцгаая.
Кл: Парис!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Сю: Өргөөрэй!
Эр: Би бодлоо, одоо би даваагаас баасан гариг хүртэл хичээллэх болно.
Эр1: Тэр урд нь хуримын бөгжтэй байсан, одоо тэр дахиад чөлөөтэй болсон бололтой.
Буза: Сайн уу, залуус аа.
Эр: Сайн уу, Буза. Юу байна?
Буза: Тайван.
Эр1: Чи хэдийн мэдсэн үү?
Буза: Юун тухай?
Эр1: Гайхамшгийн тухай.
Буза: Бас ямар гайхамшиг?
Эр: Энийг хар даа.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Юу болсон бэ, Буза? Хүүхэд минийх гэдгийг мэдсэн болоод наашаа ирсэн үү, Буза? Ойртоод ир! Хүрээд ир!
Эр: Барьж бай! Хүлээ! Тайван! Тайван! Тайван! Хүүхэд минийх!
Буза: Тэр миний эмэгтэй! Хүүхэд бас минийх! Миний гэр бүлийг тайван орхи! Хараал ид!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Тиймээ, тиймээ. Ямар хугацаанд?
Уго: Тайван байж болно. Би чамтай хийх байсан тооцоог энэ өрөөнд чинь гаргасан юм.
Кл: Би таван минутын дараа чам руу эргээд залгая. Болох уу? Тэврэе.
Вирна: Клаудио, би хамгаалалт дуудах уу?
Кл: Хэрэггүй, санаа зоволтгүй.
Вирна: Бүх юм зүгээр үү?
Кл: Бүх юм зүгээр. Угиньйо, бид насанд хүрсэн хүмүүс, тийм үү? Илэн далангүй ярилцах уу?
Уго: Энэ тал дээр чи хүчгүй, Клаудио. Гэхдээ оролдоод үзье.
Кл: Энэ яриа юунд ч хүргэхгүй байх гэж бодох юм.
Уго: Нэгэнт болоод өнгөрсөн зүйл.
Кл: Мэдээж энэ таагүй зүйл. Уучлаарай. Энэ ийм үр дагварт хүргэнэ гэж би огт бодоогүй байсан...
Уго: Чи миний эхнэртэй унтсандаа уучлалт гуйж байна уу? Харин Жуниорын хувьд энэ бүхэн ямар санагдахыг чи бодолцоогүй юу? Эх нь төрсөн ахтай нь... Тэгээд ч ах нь биш... Харин эцэг нь... Мэдээж чи хэзээ ч бодож үзээгүй.
Кл: Эцгийн тухай энэ бүх яриа... Эцэг бол хүмүүжүүлж өсгөж байгаа хүн. Чи тэр эцэг нь. Харин унтах... Унтах... Энэ зүгээр л нэг хурьцал байсан, Уго. Нэг үгээр грекийн эмгэнэл. Чи надаар юу хийлгэмээр байна?
Уго: Шударгаар уу? Чи Жуниортой уулзаж чин сэтгэлээс ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж, хэрэв чи үүнийг чин сэтгэлээсээ хийх чадвартай бол.
Кл: Би түүнд юу хэлэх вэ, Уго?
Уго: Жуниор учраа ч олохгүй байгаа. Тэр чиний нүд рүү харж байгаад энэ явдлыг асууж тодруулах эрхтэй. Бүр үүний төлөө тэр чиний намалдагийг нээх байсан ч хамаагүй.
Кл: Уго, чиний түмэн зөв. Яриангүй чиний зөв. Гэхдээ... Би алдаа гаргасан.
Уго: Би тэгж ч бодсон юм.
Кл: Би алдаа гаргасан, би хүүтэй чинь ярилцахгүй. Учир нь надад түүнтэй ярилцах юу ч байхгүй. Юу ч. Миний бодлоор, чи энэ болсон явдлаас болж өширхөж байгаа. Би хөгийн новш, чи хохирогч. Урдын адил. Шинэ юу ч байхгүй. Энэ явдал ингээд дууслаа. Бид өөрсдийн хэвийн амьдралдаа эргэн орж, удалгүй эхлэх... Чи намайг алахаар энд ирсэн үү? Чи намайг алах нь уу, Угиньйо?
Уго: Хүлээ, хүлээ, хүлээ. Хүлээж бай, хүлээ, зүүн талыг нь ч гэсэн! Яасан бэ, залуу?
Кл: Чи галзуураа юу?!
Уго: Яасан бэ, залуу? Юу болсон, залуу? Тайвшир. Жуниортой ярь. Хэрэв ярихгүй бол би энд буцаж ирээд бүгдийг яг тэнцвэртэй хийнэ. Ойлгов уу? Ах минь! Сэхээ авсан уу, Клаудиньйо? Цусаа арч, залуу.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Чи офист хүрээд ирж болно доо. Чи намайг бодвол илүү чөлөөтэй хүн.
Жун: Би биш харин та л тайлбарлах ёстой.
Кл: Миний бодлоор, бүх юманд амар хялбараар хандах хэрэгтэй. Ойлгож байна уу? Бид нэг гэр бүлийн хүрээнд оршин тогтнох ёстой.
Жун: Тэгээд та юу хүссэн юм? Яриач.
Кл: Би бодсон, бид уг нь... мэдэхгүй юм.... ярилцах л хэрэгтэй. Мэдээж чи надаас халаасны мөнгө авах хүсэлгүй, хэрэв би чамд санал болговол чи намайг чөтгөр лүүгээ тонил гэж хэлэх байх.
Жун: Тиймээ, энэ сайхан санаа. Харин та чөтгөр лүү тонилмооргүй байна уу?
Кл: Би чиний эцэг гэж яриагүй. Би бол ердөө л...
Жун: Миний ээжтэй унтсан өөдгүй новш. Зөвхөн энэ. Ердөө л адгийн новш.
Кл: Тиймээ, магадгүй, магадгүй. Гэхдээ чи надад их таалагдаж байна. Мэднэ ээ, би ихэвчлэн ийм зүйл ярьдаггүй. Гэхдээ... Чи бид хоёр тус тусдаа үзэл сурталтай.
Жун: Харин миний аав? Тэр танд таалагддаг байсан уу? Эсвэл зөвхөн миний ээж таалагддаг байсан уу?
Кл: Би залуу байсан, Жуниор. Би залуу байсан. Иймэрхүү юмнууд...
Жун: Залуу нас нэг өөр, өөдгүй зан бас нэг өөр.
Кл: Би өнөөдөр юун тухай бодсоныг мэдэх үү? Чи намайг тэнэг гэж боддог, гэвч би үхсэний дараа надад байсан бүх юм чамд очно.
Жун: Таных аа? Юу таных гэж? Танд юу ч байхгүй. Та бүгдийг нь хулгайлсан.
Кл: Жуниор, бид тохиролцох хэрэгтэй. Бид цаашид ч нэг гэр бүлийн хүрээнд оршин тогтнохоос араггүй. Тиймээс бид эвлэрсэн нь дээр.
Жун: Тэгж таарахгүй.
Кл: Үгүй ээ?
Жун: Бид цаашдаа ч харилцахгүй. Таны маш шаргуу бүтээж бий болгосон бүхэн нурах болно, ноён Клаудио! Энэ тэгээд маш хүчтэй цохилт болно! Таныг суулгахаар та шорондоо юу авч орох вэ? Өөрийнхөө хөрөнгийг үү? Өөрийнхөө машинуудыг уу? Миний сонссоноор, шоронд амьдрах нөхцөл нь сайжирсан гэсэн. Болгоомжтой л байгаарай! Шоронд хулгайч нарыг банди болгодог юм!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Сайн уу.
Мар: Сайн уу.
Дэнн: Би байна. Сайн биз дээ?
Мар: Сайн. Харин чи?
Дэнн: Би чамайг санаж байна.
Мар: Би ч гэсэн.
Дэнн: Би чамтай уулзмаар байна.
Мар: Болно оо. Чи хаашаа явмаар байна?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Хөөх! Энд ямар сайхан юм!
Дэнн: Явцгаая, явцгаая! Тэнд оргилуун дарс байгаа.
Мар: Ямар гоё газар вэ?
Дэнн: Бидэнд хундаглаач.
Мар: Тэгье. Үгүй ер өө! Энэ чиний дуртай оргилуун дарс байна! Ингэж таарах гэж!
Дэнн: Тиймээ. Би энэ буудалд онцгой эрхтэй хүн. Тэд надад өгч чадах хамгийн бага юм нь намайг эрхлүүлэх. Би тэдний төлөө зөндөө юм хийсэн. За чи мэднэ дээ.
Мар: Тэгвэл энэ ч ойлгомжтой.
Дэнн: Нааш ир. Удахгүй энэ бүхэн дуусна. Харин одоохондоо баясаж ав. Ууцгаая!
Мар: Ууцгаая!
Дэнн: Би чамд хэлээгүй байх.... Би байр худалдаж авах мөнгө бараг цуглуулчихсан. Тэгвэл энэ бүхэн дуусгавар болно.
Мар: Бурхан минь! Чи төсөөлөхгүй дээ, би сонсоод үнэхээр баярлаж байна.
Дэнн: Нээрэн үү?
Мар: Маш их.
Дэнн: Гэхдээ би эхлээд Буэнос-Айрест байдаг аавтайгаа уулзах хэрэгтэй.
Мар: Буэнос-Айрес?
Дэнн: Тиймээ. Тэр МЕРКОСУР-ын /өмнөд америкийн улсуудын ерөнхий зах зээл/ тэргүүнүүдийн уулзалтанд оролцохоор Лондоноос нисэж ирнэ. Нэгэнт тэр холгүй байх учраас би боломжийг ашиглах санаатай.
Мар: Чи хэзээ нисэх вэ?
Дэнн: Маргааш.
Мар: Маргааш аа?
Дэнн: Тиймээ. Гэхдээ би оччихоод буцаад ирнэ. Яасан? Чи намайг санах уу?
Мар: Маш их.
Дэнн: Хэр их?
Мар: Маш их. Би чамайг буцаж ирэхийг хүлээнэ, дараа нь гэрээсээ явна. Би Клаудиогийн царайг дахиж хармааргүй байна!
Дэнн: Клаудиог март. Түүнийг март. Зөвхөн миний тухай бод.
Мар: Би Клаудиог мартна!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
Густаво эмч: Таня эмч ээ, бид чадах бүхнээ хийлээ, гэвч өвчтөн дөнгөж сая өнгөрчихлөө.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Чи яагаад саатчихав аа? Би санаа зовж эхлээд байлаа, хайрт минь.
Дэнн: Огт ирэхгүй байснаас хоцорсон нь дээр.
Кл: Явцгаая, наргианч минь.
Дэнн: Би юундаа ингэж яарцгаасан юм?
Кл: Явъя аа, явъя. Биднийг Парис хүлээж байна! Парис чиний хувьд мөрөөдөл! Чи амьдралдаа хамгийн жаргалтай байх болно!
Дэнн: Гайхалтай!
Эр: Ноён Клаудио Дрюммонд уу?
Кл: Тиймээ, Клаудио Дрюммонд.
Эр: Харамсалтай нь, та энэ улсаас гарч болохгүй.
Кл: Яагаад тэр вэ?
Эр: Би таны паспортыг хураахаас араггүй.
Кл: Үгүй ээ, энд нэг л биш байна, найз аа. Чи эндүүрсэн байх ёстой.
Эр: Харамсалтай байна, ноёнтон. Та гарна уу.
Кл: Холбооны цагдаа... Бастос, би Клаудио Дрюммонд байна. Чи хаана байна? Чамд хичнээн юм төлдөгийг бодолцоод чи үргэлж холбоотой баймаар юм. Над руу залгаарай.
Эр: Хатагтай...
Кл: Түргэл!
Дэнн: Ямар харамсалтай вэ!
Кл: Харамсалтай... Гэхдээ бид үүнийг зохицуулна.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Чи хэдэн өдрийг Сан-Паулод өнгөрүүлнэ гэж хэлсэн ш дээ. Яасан, бодлоо өөрчилсөн үү? Би чиний царайг харахгүй гэж найдсан юмсан.
Кл: Харин чи хаашаа ч явахгүй юу? Надаас болж өөрийгөө гэртээ хорих хэрэггүй.
Мар: Надад чамтай холбоотой юу ч байхгүй, Клаудио. Тэгээд бас бэлд, учир нь надад чиний мөнгийг хэмнэх бодол алга. Би хамгийн сайн өмгөөлөгчдийн баг олно.
Кл: Марилия, чи бүх юмыг амархан бүтнэ гэж бодсон уу? Чи тэгж бодсон уу? Хэрэв би чамаас салахыг хүсэхгүй бол яахав? Гэр бүл нандин зүйл гэдэгт би үнэхээр итгэдэг.
Эр: Ноёнтоон, гадаа цагдаагийн комиссар зөвшөөрөлтэй ирсэн байна.
Мар: Цагдаа?
Кл: Яршигтай юмнууд! Ороод ир гэж хэл. Түргэл.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Бар: Би холбооны цагдаагийн комиссар Фернандо Барселос.
Кл: Өдрийн мэнд, комиссар. Ямар нэг асуудал байна уу?
Бар: Надад нэгжих зөвшөөрөл байгаа. Та хоёрыг холбооны цагдаагийн удирдлагад мэдүүлэг өгөхийг урьж байна.
Мар: Хоёулаа гэдэг чинь? Би үүнтэй ямар ч хамаагүй.
Кл: Чи л тэгж бодож байгаа, Марилия.
Мар: Би юу ч хийгээгүй, Клаудио!
Кл: Мэдээж, чи худлаа хэлээгүй.
Бар: Луйвар, эд хөрөнгө завшсан, идэвхтэй авилга, мөнгө угаасан, гэмт хэргийн шинжтэй хуйвалдаан.
Мар: Тэгэхээр, би чиний гэмт хэргийн хуйвалдаанд хамаатай юу? Тийм байх нь уу? Би баривчлагдах уу?
Бар: Одоохондоо үгүй.
Кл: Үгүй. Би бүгдийг ойлгосон.
Бар: Явцгаах уу?
Кл: Явцгаая, явцгаая.
Бар: Явцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Аа... Хөөрхий, нисэж чадсангүй дээ. Ийм юм байх гэж.
Дэнн: Тиймээ, балай юм боллоо. Чи намайг Парис нисээд иртэл хүлээж болох байсан.
Жоэл: Тийм ээ, гэхдээ би холбооны цагдаад тушаал өгдөггүй.
Дэнн: Чиний зөв. Би тохиролцооны өөрийнхөө хэсгийг биелүүлсэн. Тэр нөхөр баривчлагдсан. Одоо бид юу хийх вэ?
Жоэл: Чи үүний төлөө намайг энд дуудсан юм уу? Чи юу ч мартаагүй биз? Уран зургийн галерейн баримтууд.
Дэнн: Чиний юу яриад байгааг би мэдэхгүй. Би чамд бүгдийг нь өгсөн. Би хэлсэн ш дээ.
Жоэл: За, за, хэрэв чамд надад хэрэгтэй юм олдвол залгаарай.
Дэнн: Энэ тоглоомоо боль! Энэ хөгийн юмаа боль! Би байр авна гэж бид тохиролцсон. Миний байр хаана байна? Адгийн амьтан!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Комиссар тэр баримтуудын хуулбарыг яаж олж авсныг мэдмээр байна. Тэрийг гэртээ найдвартай нуусан байсан.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Марилия, хоёулаа жаахан ярилцаж болно ш дээ. Чи тэгж бодохгүй байна уу?
Мар: Би дээрэмчин Клаудиогийн эхнэр болох гэж төрөөгүй. Чиний чемодан бэлэн байгааг ашигла, тэгээд дуртай зүгтээ яв.
Кл: Марилия, мэдээж чи намайг гэмт хэрэгтэн гэж бодож байгаа, гэвч би маш зөв ажилладаг. Хэрэв барилгын компанийн тухай ярих юм бол.
Мар: Маш зөв гэнэ!
Кл: Одоо хоёулаа харилцан хамтрах хэрэгтэй, Марилия. Учир нь бид хоёулаа цохилтонд өртсөн. Мартсанаас, би Бастостой хэдийн ярилцсан. Тэр юу хийхийг чамд хэлж өгнө.
Мар: Чи бас энэ бүх балай юмнууд чөтгөр лүүгээ тонилж, хэзээ ч тэндээс буцаж ирэхгүй байхыг би хүсч байна.
Кл: Марилия, чи намайг миний өөрийн гэрээс хөөж чадна гэж бодсон уу? Гэхдээ, бүр би өөрөө хүссэн ч одоо ингэж байх цаг нь биш. Ойлгов уу? Одоо үүнтэй манатай байна.
Мар: Хангалттай, Клаудио! Бүх юм дууссан! Намайг гэмт хэргийн хуйвалдаанд буруутгаж байна, Клаудио! Бурхан минь гэж, яагаад ийм юм болдог байна аа?
Кл: Марилия...
Мар: Чи дүүгийнхээ эхнэрээс хүүхэдтэй. Чамайг луйвар, авилгын хэрэгт буруутгасан. Бас өөр... Бас өөр юу дутуу вэ? Аллага уу? Тийм үү? Дараагийн ямар бөмбөг нь миний толгой дээр унах бол? Намайг сонс. Би нэг л юм хүснэ. Чи, бас чиний саяын үнэтэй өмгөөлөгч намайг энэ заваан юмнаас гаргах ёстой. Энэ он жилүүдэд би ямар баримтуудад гарын үсэг зурж байсныг зөвхөн дээд тэнгэр л мэдэх байх.
Кл: Би чамд уншилгүй битгий гарын үсэг зурж бай гэж үргэлж хэлдэг байсан. Гэвч миний үгийг сонсоогүй. Ай, Марилия... Марилия.... Бүх юм сайхан болно. Би андгайлъя. Амлаж байна. Бид хоёулаа харилцан хамтрах хэрэгтэй. Чи миний бүх амьдралын эмэгтэй гэдгээ мэднэ биз дээ?
Мар: Битгий надад хүр! Чи үргэлж дээрэмчин байсныг би хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй ямар тэнэг байсан юм бэ! Гэвч чи надад, дүүдээ яаж хандсан, улсын мөнгийг завшсан төлөөсөө төлөх л болно.
Кл: Ойлголоо, ойлголоо. Чи надаас хүсээд байгаа юмыг би биелүүлнэ. Би чамайг түр ганцааранг нь үлдээе. Гэхдээ чи тайвшрах хэрэгтэй. Хийрхэж хашхичаад юунд ч хүрэхгүй. За юу?
Мар: Чиний тайван байдал чинь чи сэтгэл хөдлөлөө хянаж байна гэсэн үг биш. Чи сэтгэцийн өөрчлөлттэй болсон, Клаудио.
Кл: Мэдлээ, мэдлээ.
Мар: Чи сэтгэцийн өвчтэй! Тэгээд? Чи хэнтэй хамт аялах гэж байсан? Өөрийнхөө умдагны зургийг чамд илгээдэг янхнуудынхаа нэгэнтэй нь үү?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Норма: Хэн бэ? Хэн?
Ольга: Сайн уу, Норма. Чи надтай ярилцах хүсэлгүйг би мэднэ, би ойлгож байна. Гэхдээ би бодоод энд ирж тодруулах хэрэгтэй...
Норма: Юуг нь тодруулах гэж? Надад тэртээ тэргүй ойлгомжтой.
Ольга: Тиймээ, гэхдээ би Жионизиотой уулзах маш чухал байсныг чи ойлгоосой гэж би хүсч байна, гэвч...
Норма: Уучлаарай, гэхдээ би энэ яриаг үргэлжлүүлмээргүй байна.
Ольга: Норма. Норма, чи өөрийгөө миний оронд тавьж үзэхийг би маш их хүсэх байсан. Өөрийгөө нөхрийнхөө оронд тавьж үзээд ойлгох гэж оролд...
Норма: Би чадна, ойлгож чадна, гэхдээ... Хүлээж авч чадахгүй. Би хүлээж авахгүй. Уучлаарай, гэвч миний хоёр минутын өгөөмөр сэтгэл дууссан. Харин би нөхөртэйгээ учраа олно. Чи сайхан сэтгэлт гаргаж бидний амьдралаас алга болно гэж би найдъя. Өөр газраас өөрийнхөө толгойд адал явдал хай.
Ольга: Норма, гуйя... Миний хүссэн бүх юм гэвэл... Би энд ирсэн ганцхан шалтгаан бол...
Норма: Гэхдээ би хүсэхгүй... Надад сонирхолгүй юмыг би мэдмээргүй байна. Бас миний нөхөртэй ярилцахыг зөвшөөрөөч гэж чи надаас гуйх хэрэггүй. Учир нь энэ миний хэм хэмжээнээс хэтэрсэн зүйл. Баяртай.
Аав: Хоол болсон уу? Би сая л банкнаас ирлээ.
Норма: Бэлэн, хайрт минь. Одоохон ширээн дээр аягалж тавилаа. Аа, чи сая л ирдэг нь ямар харамсалтай юм бэ! Сая энд хэн ирсэнийг мэдэх үү? Чиний найз. Ольга.
Аав: Ольга? Тэр энд ирсэн?
Норма: Тиймээ, тэр надтай ярилцахыг хүссэн.
Аав: Тэгээд... тэгээд та нар ярилцав уу?
Норма: Аан-хан. Тэр намайг ойлгосон байх. Тэр тэнэг биш.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Таня: Сенатор очсон байна уу?
Сор: Тэр утсаар яриад хагалгааны тухайд бодлоо өөрчилсөн гэж анхааруулсан.
Таня: Бас л өөрчилжээ... Болсон явдлын дараа одоо надад байх газаргүй болж. Тийм тохиолдолд манайд дараагийнх нь хэн байна?
Сор: Энэ 7 хоногт манайд дахиж хагалгаа байхгүй.
Таня: Өнгөрчээ! Одоо манай улсад ёс зүйн зөрчилдөөнтэй парламент бий болж. Энэ л бидэнд дутаж гэнэ! Баярлалаа, Сорайя!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Аав: Ольга!
Ольга: Сайн уу. Юу болсон бэ?
Аав: Би чамтай уулзах хэрэгтэй болоод.
Ольга: Чи базаахгүй харагдаж байна.
Аав: Чи манайд очсон юм уу?
Ольга: Тиймээ, очсон. Би Норматай ярилцвал тэр намайг ойлгох байх гэж би бодоод...
Аав: Чамайг ийм зүйл үзэж туулахыг би хүсэхгүй...
Ольга: Үгүй ээ, хэрэггүй, уучлалт гуйж хэрэггүй. Юу гээч? Хэрэв надад чам шиг нөхөр байсан бол би ямар чамайг надаас хулгайлахыг ямар ч эмэгтэйд зөвшөөрөхгүй байх байсан. Чи баяртай гэхээр намайг ийш нь урьсан байх, тийм үү?
Аав: Харин чи намайг чамд хайргүй байсан гэж бүү бодоорой, за юу? Бидний хайрыг дахин сэргээхийн тулд өнгөрсөн үедээ буцаж очих хэрэгтэй. Харин өнгөрсөн үе бол өнгөрсөн үе. Тэр өнгөрчихсөн. Чи гайхалтай эмэгтэй.
Ольга: Ай, хэрэггүй....
Аав: Ольга, би Нормаг алдмааргүй байна, ойлгож байна уу? Тэр миний амьдралын хань.
Ольга: Би мэднэ. Гэхдээ л бид хамтдаа үлдэж болно гэж би үнэхээр бодож байсан.
Аав: Уучлаарай.
Ольга: Битгий. Миний өмнө уучлалт гуйх хэрэггүй. Би ялагдаж чаддаг. Тайван бай. Би бидний түүхийг хадгалах болно. Би маш сайн санаа тавих болно.
Аав: Баярлалаа, Ольга, баярлалаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Денизи. Сайн уу. Надад сайхан байна! Чи Бунос-Айрес яваагүй юм уу?
Дэнн: Үгүй ээ. Чи үүнд итгэх үү? Миний аав Венесуэль явахаар шийдээд. Би нисэх буудал явах замдаа энэ тухай таксинд мэдсэн нь аз боллоо.
Мар: Надад л аз таарлаа!
Дэнн: Би бүх юмаа бэлдчихсэн, нисэж болох байсан, бас тэнд зугаалж... Гэвч ганцаараа... Гэтэл энэ хугацаанд энд зөндөө юм болчихсон байдаг.
Мар: Тиймээ, үнэхээр аймшигтай байсан. Аймшигтай зүүд, Денизи. Хэрэв миний ажил байгаагүй бол мэдэхгүй юм... Миний амьдрал сүйрэх байлаа, ойлгож байна уу?
Дэнн: Юун тэнэг юм бэ? Чи юун тэнэг юм яриад байна аа? Чиний амьдрал эхэлж байна. Чамайг байнга доромжилдог өөдгүй Клаудиогүй чиний амьдрал дахин эхлэж байна. Чи эрх чөлөөтэй. Эрх чөлөөтэй, чи юу хүссэнээ хийж болно. Чамд баяр, сэтгэл ханамж авчрах, чи өөрийгөө хязгааргүй их жаргалтай гэдгээ мэдрэх тийм зүйлийг хий.
Мар: Тиймээ. Би Клаудио, бас түүний өмгөөлөгчтэй нь уулзалт товлосон. Бид зөвшилцөх болно. Салах нөхцөл.
Дэнн: Чи өөртөө тохирохгүй нөхцлийг зөвшөөрөх ёсгүй шүү. Чамд оногдох эрхтэй бүх юмны төлөө тэмцэх ёстой, сентава нэг бүрийг. Мартсанаас, би урд нь хэлсэн. Чи Клаудиог прокурорын газар, холбооны цагдаад мэдэгдэх хэрэгтэй.
Мар: Мэдэгдэх ээ? Үгүй ээ, яалаа гэж! Би хэнийг ч мэдэгдмээргүй байна. Зөвхөн Клаудио алга болохыг л би хүсдэг. Тэр миний амьдралаас алга болохыг би хүсдэг. Тэгээд л боллоо.
Дэнн: Тэр гэмт хэрэгтэн, Марилия. Түүний байх газар шорон.
Мар: Бурхан минь! Чи Клаудиод хувийн хонзонтой юм шиг санагдаад явчихлаа. Би чамайг ийм байдалтай байхыг хэзээ ч хараагүй.
Дэнн: Би үнэхээр Клаудиог хувьдаа үзэн яддаг. Чамаас болоод. Чамаас болоод. Чамаас болоод би Клаудиог хувьдаа үзэн яддаг.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Таня: Жуниор! Миний хүү! Би хэлсэн ш дээ. Хүү минь, би чамтай ярилцах хэрэгтэй байна. Битгий ингээч, хүү минь. Надад битгий ингэж ханд, хүү минь. Битгий ингээч! Намайг сонс!
Жун: Та юу хүссэн юм, ээжээ. Яриач!
Таня: Сайн бод, Жуниор.
Жун: Үгүй ээ, ээжээ, баярлалаа. Би хэтэрхий их бодсон. Би одоо бодмооргүй байна.
Таня: Хүү минь, чи надад итгэх ёстой. Тэр болсон зүйл бол эмгэнэл. Эмгэнэл! Тэр санаандгүй болсон. Гэхдээ би мэдээгүй...
Жун: Та аавын бэр нь, эсвэл Клаудио ахад сээтэгнэж байснаа бас мэдээгүй юу? Та мэдээгүй юу?
Таня: Би залуухан байсан.
Жун: Намайг тайван орхи, ээжээ.
Таня: Би ухаангүй зүйл хийсэн. Гэхдээ Клаудио аав чинь гэдгийг би мэдээгүй.
Жун: Тэр байгаагүй, одоо ч биш, хэзээ ч миний аав болохгүй! Та ойлгосон уу? Хэзээ ч!
Таня: Би чамд хэлэх гээд байгаа юм энэ. Чиний аав бол Уго. Тэр чамайг хорвоод мэндлэхийг харсан, чамд санаа тавьж, энэ амьдралд бүхнээс илүү чамайг хайрладаг, хүү минь.
Жун: Хэрэв энэ Клаудио Дрюммонд биш өөр хэн нэгэн байсан бол... Энэ надад дэндэж байна. Намайг март, за юу? Би таныг хэдийн мартсан.
Таня: Надад битгий ингэж ханд, хүү минь. Надтай ингэж харьцаж болохгүй, Жуниор. Битгий! Жуниор!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Чи оргилуун дарс уухгүй юу?
Дэнн: Харин тиймээ. Өнөөдөр миний бие нэг л биш байна. Харин чи миний амьдрал. Миний амьдрал.
Кл: Чи нээрэн уухгүй юм уу?
Дэнн: Үгүй. Бүх “Черчилль” оргилуун дарс өнөөдөр надад тус болохгүй.
Кл: Харин Черчилль маш сайхан урам өгдөг. Тэр дайнд ялагдаж болно, гэхдээ ялж болно гэдгийг мэддэг байсан. “Цус, хөлс, бас нулимс”. Би лав хөлсийг сонгоно. Чинийхийг.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Вирна: Сайн уу, ноён Клаудио. Тэд бүгдийг нь хурааж авсан, бүр сейфнээс хүртэл.
Кл: Тиймээ, хатагтай Вирна, тэд хичээжээ. За яахав, энэ тэдний ажил. Тоглоомын дүрэм ийм байдаг. Тэд дүрмээрээ тоглож байна. Гол нь тэдэнд миний эсрэг барьцтай нотолгоонууд байхгүй. Дээр нь би тэднийг шүүхэд өгч, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ.
Жоэл: Нээрэн үү? Клаудио, миний бодлоор бүх юм огт өөр.
Кл: Өөр бишээ, Жоэл. Юу гээч, аз намайг ивээж, учир нь цагдаа нар ирэхээс өмнө Уго миний компьютерийг устгаж надад тус болсон. Харин тэд тэндээс л жинхэнэ юм олж болох байсан.
Жоэл: Чи үнэхээр азын одонд төржээ!
Кл: Тиймээ. Тэр үнэн.
Жоэл: Би үүнд хэзээ ч эргэлзэж байгаагүй. Харин Марилиягийн хувьд? Бид түүнд итгэж болох уу?
Кл: Марилия.... Эхнэр миний эсрэг юм хэлж зүрхлэхгүй байх байсан. Тиймээ. Яагаад гэвэл... Энэ сайн, муу нь хамаагүй, гэхдээ бид хоёр нийтлэг түүхтэй. Энэ бүхэн зөвхөн түүнд л тустай болно.
Жоэл: Тийм үү?
Кл: Тиймээ, тийм. Түүний хувьд энэ сануулга. Эхнэр яаж уурласан гээч, үнэхээр догширсон, тиймээс... Юу гээч, бүр миний сэрэл хөдөлсөн шүү. Тэр зэрлэг, догшин, тачаангүй. Хөөе, чи надтай хамт жорлон орох нь уу?
Жоэл: Үгүй ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Вирна, биднийг орхи.
Бас: Би та нарыг салахтай холбоотойгоор дэлхийн зөвшилцөл бэлдэж байгаа. Тэрийгээ Марилияд үзүүлэх санаатай. Тэр үүнийг зөвшөөрөх үгүйг харъя. Гэхдээ найдваргүй байх гэхээс санаа зовох юм. Бас хэвлэлийнхэн дарамт үзүүлж байна.
Кл: Ямар ид шидийн аргаар үүнийг шийдэх вэ, Бастос?
Бас: Ид шидийн арга байхгүй. Харин гадаадын данснуудад байгаа хөрөнгийг хувиарлах нь бидний гарц байж мэднэ.
Кл: Гэхдээ тэд ямар дансаар нэвтэрч орсон, ямар данс найдвартайг бид мэдэхгүй. Бид яаж үүнийг мэдэхэв?
Бас: Жоэл, Антигуа аралд бидний нээсэн дансны дугаар чамд үлдсэн үү?
Кл: Антигуад данстай?
Жоэл: Инээд хүрмээр мөнгөтэй данс.
Кл: Тэр Антигуад бас юун данс вэ, Жоэл?
Жоэл: Бүр эртний явдал. Тэр дансанд жаахан юм байгаа. Би аялаж явахдаа зээлийн картаар төлбөр хийхдээ тэрийг ашигладаг. Сүртэй юм биш.
Бас: Клаудио, хэрэв тэнд чамд юу ч байхгүй бол Антигуа хамгийн сайн хувилбар болно. Чи зөвшөөрнө биз дээ, Жоэл?
Жоэл: Хүлээ. Намайг баривчилж мэднэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Би чамд амлая, чи Клаудиогоос илүү аятайхан хүмүүстэй хамт Парис явна.
Дэнн: Чи Клаудиог яагаад занадагийг би мэдэж болох уу? Тэр надад чиний тухай хэзээ ч ярьдаггүй.
Жоэл: Учир нь тэр намайг үл тоодог.
Дэнн: Гэхдээ чи түүний баруун гар нь биш гэж үү?
Жоэл: Үгүй. Баруун ч биш, зүүн ч биш. Би ердөө л конгрессийн гишүүдэд янз бүрийн мэдээлэл дамжуулдаг зарлага жаал. Үргэлж тийм байсан. Хэрэв Клаудио өөрийнхөө төрсөн дүүд хөлөө арчдаг бол над шиг үрчлэгдсэн новшийн тухайд юу ярих юм?
Дэнн: Энэ хэцүү санагдчихлаа.
Жоэл: Хэцүү нь ээжид байдаг. Юу ярьж байгаагаа анхаарч бай. Надад “Марилия Дрюммондын уран зургийн галерей”-г баримтууд хэрэгтэй.
Дэнн: Би чамд бүгдийг нь өгсөн гэж хэлсэн. Би өөр ямар ч баримт мэдэхгүй. Гэхдээ, хэрэв мэдэж байсан бол би тэрийг чамд өгөхгүй байсан. Марилия үүнтэй ямар ч холбоогүй.
Жоэл: Чи дурлачихаж! Бурхан минь!
Дэнн: Өөдгүй новш!
Жоэл: Надтай тоглох хэрэггүй, бүсгүй!
Дэнн: Намайг тавь!
Жоэл: Намайг сонс! Даалгаварыг бүгдийг нь биелүүл, эсвэл чи Риод тэр байрыг авахгүй.
Дэнн: Чи солиотой юу? Би хэлэлцээний өөрийнхөө хэсгийг биелүүлсэн. Өөрийнхөө биелүүлээч! Тэгээд юу гээч? Намайг март. Би чамд дахиж юу ч хийж өгөхгүй, новш минь! Би дахиж юу ч хийхгүй. Бүх юм дууссан! Замаас холд! Тэгээд тэр байшиндаа даруулж үхээрэй!
Жоэл: Чи хийнэ гэж мөрийцсөн ч болно.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
Жоэл: Чи дурлалт залууд энэ таалагдахгүй гэж бодлоо.
Кл: Парис! Явцгаах уу?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Нээрэн үү, Марилия? Энэ бүх бужигнааны хажуугаар чи хүнд дурлаж амжсан гэж үү?
Мар: Ай, Уго... Чи мэдсэн цагтаа ухаан алдана.
Уго: Яагаад?
Мар: Би эмэгтэй хүнд дурласан. Тиймээ.
Уго: Үгүй ээ. Үгүй би ухаан алдахгүй. Яагаад гэхээр, Клаудиотой өчнөөн олон жил амьдарсны дараа нь энэ байх л зүйл.
Мар: Нээрэн үү?
Уго: Мэдээж. Клаудио бол чиний учирч болох эр хүйстний хамгийн адгийн төлөөлөгч нь. Түүнээс дээр хүмүүс байдаг, тийм биз дээ, Марилия?
Мар: Яг үнэн. Би маш их дурласан, Уго. Би хайртай. Би түүнтэй амьдралаа хуваалцана гэж боддог, ойлгож байна уу? Би урд нь хэзээ ч ийм зүйл мэдэрч байсангүй.
Уго: Чамд аз таарчээ! Марилия, юу гээч? Амьдрал богинохон. Тэр сэтгэлдээ захирагд. Чи эрхтэй.
Мар: Баярлалаа. Хүлээ. Энэ үнэхээр нөгөө зочид буудал мөн үү?
Уго: Тиймээ, энэ мөн.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: 401.Тийшээ.
Мар: Хөөх! Ямар гоё юм бэ!
Бас: Та нар орцгооно уу.
Мар: Ямар сайхан газар вэ?
Кл: Бие хамгаалагчтайгаа ирэв үү? Эсвэл энэ та нарын амрагын явдал, ингэж хариугаа авч байна уу? Гэхдээ та хоёр бие биедээ тохирно.
Бас: Сууцгаах уу? Алив, орооч. Энэ, гэрээ.
Мар: Уго, чи миний өмнөөс уншаад өгөөч? Би 00 орох хэрэгтэй.
Уго: За.
Кл: Зүүн талд эхний хаалга.
Бас: Тайван уншаарай.
Кл: Өмгөөлөгч бүх мэдээлэлүүдийг өгч байхыг түүнээс шаардах хэрэгтэй.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мир: Энэ бөгж.
Дэнн: Баярлалаа. Би үүндээ дуртай. Энэ үнэн, баярлалаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Түүнийг март.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дараагийн ангид:
---------------------------------------------------------------------------------------------------
Сю: Би бүр өчигдөр шинжилгээний хариугаа авсан, гэвч нээж зүрхлээгүй. Хэрэв энэ чиний хүүхэд биш бол Буза, би явсан нь дээр. Чамд тийм зүйл тохиолдох ёсгүй. Надад зориг хүрсэнгүй.
Буза: Надад ч гэсэн энэ бүхэн хэцүү байна. Яг одоо үүний учрыг олцгооё.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Ямар сайхан юм! Янхан дурлачихаж! Сайхан бүсгүй хайртынхаа нэр төрийг хамгаалахаар шийджээ. Чи намайг тэнэг гэж бодсон уу, Дэнни Бонд? Надад нөөц хуулбарууд нь байгаа, өлөгчин минь. Клаудио та хоёрын порно бичлэгүүд интернетэд од болно.
Дэнн: Үгүй ээ, хүлээ, чи тэгж чадахгүй!
Бас: Би ямар ч 58 саяын тухай мэдэхгүй. Би чамд нэг юм хэлье. Надаас чамд сайн, муу хоёр мэдээ байна. Сайн мэдээ нь, би алдсан байна. Холбооны цагдаа одоохондоо чиний гадаад дахь дансуудыг мэдээгүй. Харин муу мэдээ гэвэл, баримтууд өнөө орой гэхэд холбооны цагдаагийн гарт орж, чамайг, бас Марилияг баривчилна. Мөнгө угаасан хэргээр.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home