USK 15

Poor Girl Spits At CEO, Unexpectedly The Ceo Falls For Her At First Sight.Bottomless Favoritism!

Хугацаа: 92мин

Орчуулсан Ж.Тамир

 

Дүрүүд:

Лу: эм, Лу Жао Жао

Яан:  эр, Фу Жин Яан

Ту: эр, Фу Жиняаны туслах

Ш: эр, Шао Мин, Лу Жаожаогийн экс

Ф: эм, Фэн, Шао Миний амраг

Ээж: эм, Лу Жаожаогийн ээж

Ч: Фу Жиняаны эцэг

 

Лу: Бүх зүйл сайхан болно гэж найдъя.

Яан:  Менежер Лу. Тан шиг хүн дадлагын ажилтан болохоор ярилцлагад ортолоо доошоо орох юм гэж санасангүй.   

Лу: Хн... чамтай энд таарсандаа итгэж чадахгүй нь. Гарахаасаа өмнө зурхайгаа хардаг байж.

Яан:  Ууртай байх чинь.

Лу: Өнөөдөр азгүй өдөр байж. Ажилд орох гэж ирээд экстэйгээ таарчихдаг. Өө. Биш юм байна. Экс-экс найз залуу.

Яан:  Хэн нэг нь надтай адилхан 3 жил болзчихоод салчихсан бололтой. Лу Жао Жао. Найз залуугийн чинь хугацаа 3 жил  байсан юм уу? Хугацаа нь дуусаад, өөр хүнээр орлуулж.

Лу: Нэг нь гадаад руу явсан болохоор салсан. Нэг нь намайг хуурсан. Та хоёр нэг тэрэгний дугуйнууд.

Яан:  Би гадаадаас эргээд ирсэн. Одоо намайг сайн гэж үзэх үү?          

Лу: Яст мэлхий. Чи бол том яст мэлхий. Боловсролоо дээшлүүлэх гэж гадаад явж, хэдэн зуун мянгыг үр ирчихээд, дадлагын ажилтан болох гэж ярилцлагад орж байдаг. Надаас дор.

Яан:  Энэ золиг намайг дадлагын ажилд орох гэж байгаа гээд ойлгочихож.

Эр: Хөөе. Чи Харвард төгссөн юм байна шд. Соирхолтой тохиолдол вэ. Бид нэг сургуулийнх юм байна.

Эм: Чи 300саяын төсөвтэй ажил хийж байсан юм байна. Би тэрбумын хөрөнгөтэй үйлчлүүлэгчтэй байсан. Нэг нэгэндээ тусалж байя.

Эр: Мэдээж, мэдээж.

Лу: Өндөр боловсрол, тэрбумын захиалга. Би үнэхээр ажилд орж чадах бол уу?

Ө: Чамайг нийслэлд ажилд орж чадахгүй болгоод өгнө өө. Ямар ч ажилд чамайг авахгүй. Харж л байгаарай.

Лу: Фу Жин Яан, хамтарч ажиллая.

************************

Яан:  Юунд хамтарч ажиллах гэж? Бид хоёрыг сонгуулахаар бодож олсон арга чинь энэ үү?

Лу: Яг зөв. Ажлын байр бол тулааны талбар. Даанч бусад нь тэнэг юм байна лээ. Ярилцлага  эхэлж байна. Одоо орж болно.

Эр.: Фу захирал аа, та өнөдөөр хуралтай шд. Яагаад өөрийн биеэр ярилцлага авч байгаа юм?

Лу: Ноён Фу... Тийм ээ, яг зөв. Ноён Фу. Чи дүр эсгэхдээ сайн юм аа. Эхний хүнийг шууд л айлгачихлаа.

Яан:  Өнөө өглөөний хурал цуцлагдсан. Бас өнөөдрийн ярилцлага. Өнөөдрийн ярилцлага авах хүнийг би орлоно.

Эр: Мэдлээ, ноён Фу.

Яан:  Тэрний дэргэд миний хэн гэдгийг хэлж болохгүй. Хурдан яв.

Лу: Хөөе. Тэр... ярилцлаганд орохгүй байсан юм уу?

Яан:  Ийм замбараагүй царайтай хүнийг яаж манай компани авах юм?

Лу: Тийм ээ, яг зөв. Яг ингэнэ шүү. Харвардын их сургууль. Сайн боловсрол эзэмшиж. Гэхдээ бид ажлын туршлагатай хүн хайж байгаа. Та явна уу. Хатагтай та манай компанийг хүлээн зөвшөөрч чадах уу? Илүү цагийн 996цагийн мөнгийг өгдөггүй. Тийм ээ, цус сорогч компани.

Яан:  Хөөе.

Лу: Тарган байна. Зүрх муутай. Илүү цагаар ажиллавал үхнэ.

Яан:  Хөөе.

Лу: Хэтэрхий туранхай юм аа. Цусан дахь сахрын хэмжээ бага.   Амархан өвдөнө. Болчихлоо. Одоо... өөрсдийнхөө Си Вийг  жинхэнэ ярилцлага авах хүнд өгөхөд болно. Тэгээд л хоёулаа ажилд орчихно. Фу Жиняан. Надад талархаж яваарай. Юугаа харсан юм? Наадахыг чинь ярилцлага авах хүн харах ёстой.

Яан:  Өөрийгөө танилцуулъя. Би өнөөдрийн ярилцлага авах хүн. Фу Жиняан.

Лу: Тэгэхээр... Чаояан групийн нөгөө алдартай ярилцлага авах хүн чи байх нь ээ. Босс, миний буруу. Намайг уучлаарай. Боль доо. Багын нөхөрлөлөө бод л доо. Бидний харилцааны талаар бод л доо. Намайг харж үз л дээ, тэгэх үү? Үгүй ээ. Энэ удаа надад өөр ямар ч арга алга. Жао Яан надаас татгалзах юм бол... би хэцүүднэ.

Яан:  Би чамайг ажилд авахгүй гэж хэлээгүй.

Лу: Юу гэсэн үг вэ?

Яан:  Тэгвэл миний хувийн туслах бол.

Лу: Би юу? Намайг өөрийнхөө дор ажилла гэж байгаа юм уу?

Яан:  Лу Жаожао. Фу менежерийн өгсөн ажилд дургүй байгаа юм уу?

Лу: За яах вэ. Би маргааш ажилдаа яг цагтаа ирнэ.

Яан:  Сайн байна. Маргааш уулзъя. Баяртай, бяцхан дүү минь.

Лу: Фу Жиняан.

********************* 

Яан:  Хэлэх нэг юм байна. Өнөөдрөөс компани дээр намайг харахаараа Фу менежер гэж дуудаж байгаарай. Мэдэв үү?

Эр: Яагаад тэр билээ?

Яан:  Зүгээр л хэлснээр хий. Чамд хэцүү байх байх. Чи түр зуур захирлын үүрэг гүйцэтгэнэ. Миний туслах байх тийм хэцүү гэж үү? Чи яагаад ирэхгүй байгаа билээ?

Ш: Лу Жаожао. Хэлээдэх. Төслийн файлыг чи хаана нуусан бэ? Надад өгөөдөх.

Лу: Энэ миний хийсэн ажил. Мөрөөдөх ч хэрэггүй. Би чамд өгөхгүй, за юу?

Ш: Хүч хэрэглүүлэхийг хүсээгүй бол... утсан дээр чинь байгаа биз дээ? Өгөөдөх... Чи. Хөөе... ёоёо...

Лу: Байрлал чинь муугүй байна. Бяслаг гэж хэлээрэй.

Ш: Лу Жаожао. Чи...

Яан:  Эрхэм ээ. Төвөг удаж, санаатайгаар хүний биед гэмтэл учруулбал арав хоног хорино. 500-аар торгоно.

Ш: Чи хэн юм?

Яан:  Чаояан групийн менежер байна. Энэ миний туслах.

Ш: Лу Жаожао. Шууд ажлаасаа гарахаар чинь гайхаж байсан юм. Гэтэл чи аль хэдийн өөр эр урхидчихаа шив. Менежерийн туслах. Ойлголоо. Энэнтэй унтаж байж энэ ажилд ороо юу?

Лу: Тэрэнтэй унтсан? Гайгүй байлгүй.

Яан:  Хэлээд юу гэх вэ. Би энэ эмэгтэйтэй юу? Гайгүй байлгүй.

Лу: Хм... Шао Мин явж үз. Чамд ичих нүүр алга уу? Дахиад ийм утгагүй юм ярих юм бол нүүр рүү чинь бөөлжчихнө шүү.

Ш: Явж болох л юм. Гэхдээ... төслийн баримтын хуулбарыг өгөөдөх.

Лу: Ичгүүргүй амьтан. Явахгүй юм биз дээ? Хамгаалагч аа, хурдлаарай. Энэ новшийг эндээс зайлуулаад өгөөч. Групийн имижид муугаар нөлөөлөхөөс  өмнө.

Ш: Лу Жаожао. Харж л байгаарай. Төслийн баримт байхгүй байсан ч энэ төсөл минийх. Харж л байгаарай.

Лу: Миний төслийг авна гэж горьдох ч хэрэггүй. Тэр амралтын газрын төсөл... манайх биз дээ? Тийм биз дээ? Аль компанийг сонгох нь бидний шийдэх хэрэг тийм үү? Бяцхан Яаняан. Намайг тэр төслийн багт оруулаад өг тэгэх үү? Би ийм сайхан юмыг тэр нохойд алдмааргүй байна.

Яан:  Тэгэх боломжгүй. Чи шинээр ажилд орсон хүн. Жирийн нэг туслах. Төсөлд оролцоно гэж бодоо юу?

Лу:  Тийм ээ. Чи ч гэсэн жирийн нэг менежер. Яаж ч тэгж чадах вэ дээ? Би чамайг хэтэрхий өндрөөр үнэлж. Уучлаарай.

Яан:  Үнэндээ... арга байхгүй ч юм биш л дээ.

Лу: Юу юм? Фу Жиняан чи сайн шүү.

Яан:  Надтай амьдар.

Лу: Гаж донтон. Энэ чиний шийтгэл.

Яан:  Намайг алах гээ юу? Болгоомжтой л байгаарай. Төслийг нь авч явж байдаг. Хамт амьдарна гэж зүгээр л нэг өрөөнд унтахыг хэлдэг юм. Нэг оронд унтах биш. Бас чиний хийсэн зутан, даршилсан өндөг. Их амттай.

Лу: Өчигдөр намайг дүү гээд байсан. Өнөөдөр намайг асрагчаа болгох гээ юу? Битгий мөрөөд.

****************

Лу: Өглөөний цай бэлэн. Фу менежер шууд идэж болно.

Яан:  7 хагас болчихсон байна. Хурдан эхлэхгүй бол чи хоцорно шүү.

Лу: Юу? Үгүй ээ, чи явахгүй юм уу?

Яан:  Менежер. Цаг бүртгэхгүй. Амралтын газрын төсөл юу болж байна?

Ту: Фу захирал тендерт орохоор хүсэлтээ ирүүлсэн. Хайфен груптэй хамтарч ажиллана гэсэн. Би одоохондоо гэрээнд гарын үсэг зураагүй байгаа.

Яан:  Тийм ээ, болж. Лу Жаожаог тэр төслийн багт оруулж, төслийг хариуцуул.

Ту: Хатагтай Лу. Фу захирал аа тэр компанид дөнгөж шинээр орсон. Тэгж болохгүй байх аа.

Яан:  Миний тушаал гэж хэл. Жаожао. Би өөрийнхөө хүмүүст сайн ханддаг. 700саяын төслийг чиний хийж өгсөн өглөөний цайны оронд. Чамд ашигтай наймаа биш гэж үү? Шорвог байна. Лу Жаожао. Дахиад намайг хуурчихаж.

*********************

Лу: Ли менежер ээ, та дуудаа юу?

Ли:  Энэ хүнтэй танилц. Энэ бол Хайфэн групийн захирал Шао Мин. Бас манай амралтын газрын төсөл дээр хамтарч ажиллана. Ноён Шао танилц. Энэ манай компаний...

Ш: Хэрэггүй. Бид танилууд л даа. Лу Жаожао, чамд хэлсэн байх аа. Чи байхгүй байсан ч энэ төсөл минийх болно.

Ли:   Лу Жаожао, юугаа хүлээсэн юм. Хурдан Шао даргад ус хийж өгөөч.

Ш: Чи миний юунд дуртайг мэднэ. Латтэ, халуун биш. Хүйтэн ч биш.

Ли:   Бушуул. Дадлагын хугацаандаа халагдахыг хүсээгүй бол.

Лу: Ойлголоо.

Ш: Ли менежер ээ, би төслийг хариуцсан хүн арын хаалгаар орж ирсэн гэж сонссон. Асуудал гарахгүй юу?

Ли:   Та... санаа зовохгүй байж болно. Тэр хүн зүгээр л  дамжин өнгөрч байгаа юм.

Ш: Тэгвэл сайн байна.  Өө, асгарчихлаа. Уурлах хэрэггүй. Хайфэнд байж байхгүй. Тэгсэн бол энэ төсөл чинийх байх байсан ч юм билүү. Энэ дадлага хийж, цай ус зөөж гүйхгүй байсан юм.

Лу: Чиний дэргэд байснаас Фу Жиняаны гар хөл байсан нь дээр.

Ш: Тийм үү? Тэгвэл Фу менежерийг ашиглаад, дахиад унт л даа. Өөрийгөө энэ төслийн менежер болгоод өг гэж гуй л даа.

Ли:   Шао захирал аа, тоглох хэрэггүй. Тэр зүгээр л нэг дадлага хийж байгаа хүн. Энэ төсөлд нөлөөлж чадах хүн биш.

Лу: Байна уу.

Ту: Сайн уу, хатагтай Лу. Фу менежер танд амралтын газрын төслийг хариуцуулахаар шийдвэрлэсэн.

Лу: Би юу? Тэгэхээр төсөл хариуцаж байгаа хүн ямар хариуцлага хүлээх вэ? Би хэнтэй хамтарч ажиллахыг шийдэж болох уу?

Ту: Фу менежер ээ...

Яан:  Хэдхэн зуун саяын төсөл... тэрнийг  санаа зоволтгүй хүссэнээ хий гэж хэл.

Ту: Тэгэлгүй яах вэ. Та эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй. Төслийг хийх үгүйг ч та шийднэ.

Лу: Ойлголоо.

Ш: Лу Жаожао. Чи энд надад үйлчлэх гэж ирсэн болохоос утсаар ярих гэж ирээгүй шүү.

Лу: Хөөх. Яасан ааштай юм. Би ганц үг хэлээд л Чаояантай хамтарч ажиллахгүй болгож, компаниас хөөгөөд гаргана аа гэвэл яах вэ?

Ш: Ли менежер өнөө өглөө надад энэ төслийг арын хаалганы хүнд хариуцуулахаар болсон гэж хэлсэн.

Ли: Танай Фу менежер нэр нөлөөтэй байсан ч арын хаалгаар орж ирсэн төслийн удирдагчаас илүү байж чадах уу?

Лу: Би тэр шийдвэр гаргах арын хаалганы хүн байж болохгүй гэж үү?

Ш: Чи.. Сэрүүн зүүдлэхээ боль.

Ли: Мулгуу амьтан. Ажилд орох гэж биеэ худалдсанд чинь гайхах юм алга.

Лу: Яаж байна аа?

Ли: Мэдээж, чамайг халж байна.

Лу: Чи...

Ли: Хурдан юмаа аваад зайл.

Ш: Их зан гаргаад байсан чинь дадлага ч хийж чадахгүй болох шив. Надад харуулна гээд байсан чинь. Явж гудамжинд гуйлга гуй.

Лу: Чи...

Ш: Юуны чинь чи гэж...  Чамайг би...

Яан:  Яана гэж?

Ш: Лу Жаожао, ивээн тэтгэгч чинь ирчлээ. Тэрний өмнө хошуугаа унжуулаад эрхэл л дээ. Чамайг үлдээгээч гэж гуй.

Яан:  Шао Мин. Танай төслийн хэн хариуцаж байгааг чи мэдэх үү? Хэн шийдвэр гаргахыг мэдэх үү?

Ш: Босс аль хэдийн өөр хүн томилчихсон. Та хоёр шиг хэн ч биш амьтад жүжиглэх хэрэггүй.

Лу: Март аа. Тэртэй тэргүй тэрнийг уурлуулж болохгүй. Намайг халж байгаа бол тэр л биз. Фу менежер ээ. Тэднийг тоох хэрэггүй. Алив ээ, явж юм идье.

Яан:  Гэнэтхэн эелдэг зан гаргаад... юу төлөвлөөд байгаа юм?

Лу: Асуух хэрэг байна уу? Чи гуйгаагүй бол би яаж төслийг хариуцагч болох юм? Жиняан, баярлалаа. Энэ ачийг чинь би заавал хариулна аа.

Найман жилийн өмнө.

Яан:  Авга ах аа. Надад 3000-ыг зээлүүлээч. Би одоогоор... Эгч ээ. Би мөнгө зээлэх гэсэн юм...

Лу: Жиняан.

Яан:  Лу Жаожао. Энэ чинь юу юм?

Лу: миний цуглуулсан 3000юань. Би хадгалж чадахгүй юм шиг байна. Чи миний өмнөөс хадгалж байгаарай. Сургуулиа төгсөөд би ажилд орж чадахгүй бол надад эргүүлж өгөөрэй.

Яан:  Би чиний мөнгийг авч чадахгүй.

Лу: Сонсохгүй байна. Сонсохгүй байна. Сонсохгүй байна.

Яан:  Чи надад илүү том тус болсон. Одоо надад чамд туслах боломж гарч байна.

Лу: Харж л байгаарай. Хэвлэлийн хурлын үеэр би тэд нарт... үзүүлээд өгнө өө.

************************

Ш: Ли менежер ээ. Гарын үсэг зурах цаг болчихлоо. Төслийн удирдагч яагаад ирэхгүй байгаа юм?

Ли: Шао захирал аа, санаа зовох хэрэггүй. Би яаруулсан. Гэхдээ надад төслийн удирдагчтай холбоо барих мэдээллийг өгөөгүй болохоор мэдэхгүй байна.

Лу:  Хүлээсэнд баярлалаа.

Ли: Лу Жаожао. Тэрнийг халчихаагүй билүү. Хэн тэрнийг оруулсан юм.

Ш: Лу Жаожао, сайн сонс. Чамайг Хайфэн груп хөөгөөд, нийслэлд орох оронгүй болгоно гэж хэлсэн байх аа. Яг одоо зайл. Үгүй бол  гомдох хэрэггүй шүү.

Эр: Гарах аа? Би байхгүй бол хэвлэлийн хурал яаж эхлэх юм?

Ш: Юугаа яриад байгаа юм?

Лу: Шао Мин. Чиний хүлээж байгаа хүн би байна. Төслийн удирдагч. Жао Яан групийн төсөл дээр хамтран ажиллахгүй болсныг зарлаж байна. Шао Мин. Ирсэн газар руугаа буц.

Ш: Лу Жаожао. Чи галзуураа юу?

Лу: Би төслийг хариуцаж байгаа. Хайфэн групийн төслийн санал анх тавьсан саналаасаа тэс өөр байна. Өнгөцөөс гадна яагаад ч хэрэгжүүлэх боломжгүй.

Ш: Чи төслийн эх хувийг урчихаа биз дээ?  

Лу: Тэр миний төсөл байсан. Би хэлэлцээр хийсэн.  Би байгаагүй бол чи угаасаа энэ хэлэлцээг хийж чадахгүй байсан.  Дахиад хэлчихье. Би төслийг хариуцаж байгаа.

Ш: Тийм байх ёсгүй. Тийм байх боломжгүй. Нэг муу дадлагын хүн байж. Чи яаж шийдвэр гаргах юм? Дургүй чинь хүрээд л тэгж байгаа биз. Би ганц үг хэлээд чамайг халуулж чадна. Чи хүний ажлын үнэмлэх хулгайлж, Чаояан груптэй хийсэн миний тохиролцоог хорлох гэж байна.

Ли: Хуурамч амьтан.Чаояан групт болсон уулзалтын үеэр Лу Жаожао, чамайг халсан.

Лу: Би төслийн менежер мөн гэж байна.

Ш: Даанч ажлын үнэмлэхийг хэн ч хулгайлж болно. Хэн наадахыг чинь батлах юм?

Яан:  Захирлын гаргасан шийдвэр гэвэл яах вэ?

Лу: Захирал аа? Захирал. Чи захирал байсан юм уу?

Яан:  Фу захирал аа, энэ хүмүүс гарын үсэг зурах ёслолын үеэр манай ажилтныг дээрэлхэж байна.

Ту: Фу захирал... би юу?

Лу: Фу захирал нэг л танил харагдаад байх чинь.

Яан:  Тийм ээ. Та. Фу захирал.

Ту: Сая хэн төвөг удаад байсан бэ?

Яан:  Энэ хоёр. Хайфэн груп. Чаояан групийн менежерт авлига өгч, хууль бусаар тендерт ялсан нь батлагдсан. Өнөөдрөөс Чаояан груп аль алинтай нь гэрээгээ цуцалж байна.

Ту: Тийм ээ, яг зөв.

Ш: Фу захирал аа, хууль бус тендерийн талаар би тайлбарлая. Хайфэн груп буруугүй. Энэ хэрэг... эд нар худлаа ярьж байгаа юм.

Яан:  Ийм болчихоод байхад манай ажилтныг буруутгасаар л байна уу? Хамгаалагч.  

Ту: Хамгаалагч.

Ш: Миний хэлэхийг сонс л доо. Фу... намайг тавь... Лу Жаожао. Харж л байгаарай. Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Лу:  Ли менежер ээ. Та хаачих гээ вэ? Өнөөдрийн хэрэг дуусаагүй байна. Хаашаа сэмхэн зугтах гээ  вэ?

Ли: Би яасан юм?

Лу: Та Шао Мины талд орсон. Энд асуудал байхгүй гэх гээ юу?

Ли: Чи... Лу Жаожао. Өнөөдөр чамд аз таарч, Фугийн дэмжлэгийг авсан ч чи яаж чадах юм? Би хэлтсийн дарга чинь байна. Чи намайг яаж чадах юм?  

Лу: Яасан? Фу менежерийн үгийг ч тоохгүй юм биз дээ?

Ли: Би...

Лу: Уучлалт гуйхгүй  юу? Хөөх. Хэтрүүлж байх шив.

Ли: Өө. Хатагтай. Миний буруу байсан. Та намайг уучилчих л даа. Намайг халахгүй бол би хүссэн бүхнийг чинь хийх болно. Намайг уучилчих л даа. Тэгэх үү?

Лу: Энэ та хоёр адилхан менежер. Фу Жияняан чи шийдэж чадах юм уу?

Яан:  Тийм  бол... Ли менежер ингэж уучлалт гуйж байгаа юм чинь... яагаад... миний туслахад ялалтын үдэшлэг хийж өгч болохгүй гэж?

Лу: Яв яв яв. Намайг дүү чинь гэж бодоо юу? 

Ли: Санаа зоволтгүй. Энийг надад даатгачих. Би заавал хийнэ ээ.

**********************

Баярын цайллага

Ли: За алив. Бүгдээрээ хундагаа өргөж, Лу туслахад баяр хүргэе. Албан ёсоор Чаояаны ажилтан болж, бас манай амралтын төслийн менежер болсонд баяр хүргэе. Алив...

Лу: Ли менежер ээ.

Ли: Хөөх. Менежер гэж дуудах хэрэггүй. Би таны ажилчдын нэг шүү дээ. Ли гэж дуудахад болно. Алив...

Эр: Лу туслахад баяр хүргэе. Таныг шууд менежер болно гэж төсөөлсөнгүй.

Лу: Баярлалаа.

Эр2: Лу туслах хөөрхөнөөс гадна чадварлаг юм аа. Бүр атаархчихлаа.

Яан:  Миний туслах ууж чаддаггүй. Би өмнөөс нь уучихъя.

Эр: Хөөх. Хөөх хөөх. Фу менежер, Лу туслах хоёр ямар харилцаатай юм бол? Өмнөөс нь ууна гэж байна.

Эр2: Лу туслах ууж чаддаггүйг сайн мэдэж байх чинь.

Яан:  Тэгэхгүй  яах юм. Тэгэхгүй бол багын найз байгаад яах юм?

Лу: Фу Жиняан. Хэнийг дорд үзээд байгаа юм? 

Яан:  Намайг алах гээ юу?

Лу: Миний өмнөөс уух хэрэггүй. Алив, ууцагаая...

Бүгд:  За. За. За. За. За.

Яан:  Уугаад л, уугаад л. Уухаас өөр юм мэдэхгүй. Нэгдүгээр курст байхад дээд ангийн ах чамд хүчээр уулгасныг мартаа юу? Тэр үед би өмнөөс чинь уугаагүй бол чи замын хажуугийн мухлагт үхчихсэн байх байсан.

Лу: Хн. Чи тэгж хэлж зүрхэллээ гэж үү? Тэр үед чи миний өмнөөс хэдийг уусан бэ? Хоёр. Тэгээд ширээн доогуур мөлхөж ороод, унтчихсан. Би байгаагүй бол чи гэртээ ч харьж чадахгүй байсан.

Лу: Тэр үед би нэгдүгээр курст байсан. Одоо би хамаагүй сайн уудаг болсон.

Лу: За яах вэ. Хэн нь сайн уухыг харъя л даа.

Эр: Тэгэхэр багын хайртууд байх нь.

Эр2: Лу туслах Фу менежерийг гэрт нь хүргэсэн гэж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэр үед үерхдэг байсан гэсэн үг үү?

****************

Яан:  Явах юм уу, үгүй юу? Яваад бай. Миний тусламж хэрэгтэй юу?

Лу: Эмэгтэйчүүдийн жорлонд орох юм бол цагдаа дуудчихна шүү.

Яан:  Хүлээж байя.

Эр: Лу Жаожао, шинэ охиныг юу гэж бодож байна.

Эр2: Чамд ч гэсэн таалагдаа юу?

Эр: Эгдүүтэй юм байна лээ. Бас давгүй биетэй.

Эр2: Чамд таалагджээ. 

Эр: Царай нь ч яах вэ. Тэр амралтын төслийг хариуцаж байгаа. Тэрэнд ойртож чадах юм бол... ядартлаа ажиллах шаардлагагүй.

Эр2: Тийм ээ. Би бас тэрнийг экс нь хуурсан гэж сонссон. Бас хамаг мөнгөө алдсан гэсэн. Том хөхтэй, тархигүй эмэгтэйчүүдийн нэг биз.

Эр: Хөөе. Хурдал. Сайн согтоож байгаад зочид буудал руу аваад явъя. Дараа нь тэрнийг ашиглаж болно.

Эр2: Фу менежер ээ.

Яан:  Та хоёр уух дуртай гэлүү? Энэ хоёрт энд байгаа хамгийн хүчтэй архийг өг. Ухаангүй болж унатал нь уулга.

Эр: Фу менежер ээ...

Эр2: Фу менежер ээ, уучлаарай. Битгий л дээ.

Яан:  Жаожао. Жаожао.

Лу: Чи... Фу Жиняан байна... Фу Жиняан... чи эргээд ирчихэж. Би чамайг... хэзээ ч ирэхгүй гэж бодож байлаа...

Яан:  Чи энд байхад, би ирэхгүй яах юм.

Лу: Чамайг зөндөө санасан. Санаснаас ч илүү.

Яан:  Жаожао. Би ч гэсэн чамайг санасан.

Лу: Нээрэн...

Яан:  Лу Жаожао.

**********************

Лу: Ус... ус уумаар байна.

Яан:  Май. Согтуу  амьтан.

Лу:  өнөөдөр Ли Чанхон төлж байгаа. Олдсон боломжийг ашиглах хэрэгтэй.

Яан:  Тэгвэл яагаад Ли Чанхоныг халаагүй юм?

Лу: Тэрнийг халж яах юм? Тэгвэл дайсантай болно.

Яан:  Чи ийм байгаагүй.

Лу: Юу нь өөр гэж?

Яан:  буруу зүйлийн эсрэг босдог. Хайр, үзэн ядалтыг ялгадаг. Тэр үед... чи ийм зүйлд нухацтай ханддаг байсан.

Лу: Тийм байгаад яах юм? Би чамд ч гэсэн нуахацтай ханддаг байсан. Тэгсэн ч чи явчихсан.

Яан:  Жаожао. Би тайрбарлаж чадна гэвэл... хоёулаа дахиад эхэлж болох уу?

Лу: Юу?

Яан:  тэр үед...

Гурван жилийн өмнө. Нисэх буудлын танхим

Яан:  Тавь. Тавь гэж байна.

Ч: яв...

Яан:   Фу Чэнран. Намайг төрснөөс хойш чи надад хэзээ ч санаа тавьж байгаагүй. Яагаад гэнэтхэн гарч ирчихээд миний амьдралд оролцоод байгаа юм?

Ч: Төрсөн эцэг чинь болохоор тэр. Чи манай Фу овогтын ганц хүү. Ганц хүү гэж байна.

Яан:  Өгөөдөх.

Ч: Лу Жаожао. Найз охин чинь уу? Фу овгийн өв залгамжлагч болох гэж байж, ийм дорд амьтан миний бэр байхад тохирохгүй.

Яан:  Миний хэнтэй байх чамд ямар ч хамаагүй.

Ч: За яах вэ. Чи том болж. Дахиад амаа нээх юм бол би таньдаг хүнээрээ дамжуулаад тэрнийг сургуулиас нь хөөлгөнө гэж мэд.

Яан:  Би хамт явъя. Тэрэнд хүрэх хэрэггүй. Тэрэнтэй ганц яриулчих.

Ч: Хурдан онгоцонд нь суулга.

Яан:  Нэг юм хэлээдэхье л дээ. Фу Чэнран...

Лу: Ийм их юм хэлэх хэрэггүй. Чи зүгээр л өөдгүй амьтан. Тэр үед чи намайг хаясан. Надад юу ч хэлээгүй... хойшоо. Хойшоо...

Яан:  Лу Жаожао.

Лу: Битгий хүр.

Яан:  Хөнжлөө хуч.

Лу: Дургүй хүрчихлээ. Надад битгий хүр.

Яан:  Лу Жаожао. Лу Жаожао...

Лу: /зогьсоно/

Яан:  Би өмнө нь чамайг яаж ч чаддаггүй байсан.

*******************

Лу: Тийм ээ. Чи чи чи чи. Яагаад миний өрөөнд байгаа юм?

Яан:  Эгч ээ. Энэ миний өрөө. Чи өчигдөр согтуу байсан. Миний оронд унтана гээд зөрүүдлээд байсан.

Лу: Хн.

Яан:   Бас намайг оролдоод байсан. Энэ...

Лу: Үгүй байлгүй дээ. Би тэгсэн гэж үү? Заа за.  Энэ удаа миний буруу байж. Юу хүсч байгаагаа шуудхан хэлчих.

Яан:  Намайг ажил дээр хүргэж өг.

Лу: Аан? Дугуйгаар уу? Фу Жиняан. Хөдлөхөө болиоч дээ.

Яан:  Би хөдлөөгүй шд.

Лу: Мотоцикль унах юм бол чиний буруу шүү.

Яан:  Мотоцикль чинь хэтэрхий жижигхэн байна.

Лу: Тэгвэл сайн барь.  

Яан:  Яах гэж байгаа юм?

Лу: Хурдаа нэмэх гэж байна. Айчихсан байх шив. Зоригоо гадаадад мартчихаа юу?

Яан:  Ингэж жолоо барьдаг юм уу? Энэ олон жил өнгөрсөн байхад өөрчлөгдөөгүй, хэвээрээ байх шив.  Зүгээр яв. Тийшээ очоод ажлаа хий.

Лу: Ээж ээ. Энд юу хийж байгаа юм?

Ээж: би ирээгүй бол чи насаараа ганц бие явах байлгүй.

Лу: Ээж ээ. Энэ чинь компани. Гэртээ ярилцъя.

Ээж: Би энд ярилцмаар байна. Өөрийгөө хар л даа. Гуч хүрэх гэж байж. Хурдан хүнтэй суухгүй бол хэн ч чамтай суухгүй.

Лу: Ээж ээ.

Яан:  Жаожао. Өглөө гэрт байхад чи флашаа миний халаасанд хийчихэж. Дараа анхааралтай байгаарай.

Ээж: Өө. Энэ чинь Яан биш үү?

Яан:  Яао эгч ээ, уулзалгүй удсан байна.

Ээж: Чи сая гэрт байхад гэсэн. Юу? Та хоёр хамт амьдарч байгаа юм уу?

Лу: Үгүй ээ,  ээж ээ. Миний хэлэхийг сонс доо. Би...

Ээж: Тайлбарлах юу байгаа юм? Та хоёр эргээд нийлсэн юм шиг байна.  Яан одоо ч надад таалагддаг. Та хоёрыг дээ... Яан... Жаожао... Та хоёр хэзээ гэрлэх гэж байна? Ээждээ хурдан зээ төрүүлээд өг.

Лу: Ээж ээ, та галзуураа юу? Би энэнтэй хамт биш.

Ээж: Дэмий юм яриад. Та хоёр хамт амьдарч байгаа гээ биз дээ?

Лу: Би... бид хоёр... ажлаас болоод. Би тэрний туслах нь. Юун хамт амьдрах... бас л компаниас зохиоцуулсан юм.

Ээж: Энэ үнэн үү?

Лу: Тийм.

Яан:  Эгч ээ... одоохондоо Жаожао бид хоёр үерхээгүй. Гэхдээ хойшид юу болохыг хэн мэдлээ.

Ээж: Чамд найдаж болохгүйг мэдсэн юм аа. Гэхдээ зүгээр ээ. Би болзооны сайтад чиний өмнөөс зар өгчихсөн. Өнөө оройноос чи болзоонд явна.

Лу Яан:  Юу?

********************  

Лу: Сайн боловсролтой, сайн айлаас гаралтай эмэгтэй. 80-аад онд төрсөн.

Яан:  Тэр юу хийгээд байна аа?  

Лу: Сайн уу. Ноён Ван байх аа?

В: Хатагтай Лу юу?

Лу: Тийм ээ. Би байна. Мэднэ ээ. Та гэрлэхээр ирсэн. Гэхдээ би хүсэхгүй байна.  Гэрлэлт гэдэг оршуулганаас хол байж, жаахан хөгжилдмөөр байна.

В: Та яаж байна аа? Яаж ийм ёс суртахуунгүй байж болдог юм? Чи... чи... ил задгай хувцаслаж, салан задгай юм яриад... би өөр шиг чинь хүнтэй хэззээ ч гэрлэхгүй.

Яан:  Феодлын үеийн сэтгэлгээ. Ийм хүн чамд тохирохгүй.

Лу: Халуун байна. Дараагийнх нь. Онгон охинд дуртай. Намайг хүүхэдтэй маань тэжээхээс татгалзахгүй биз дээ?

Эр: Гэрлээгүй гэсэн биз дээ? Яагаад жирэмсэн байгаа юм?

Лу: Хөөе, хүлээ л дээ. Таныг ийм царайлаг гэж бодсонгүй. Өнөөдөр  гэрлэе.

Эр2: Сүнс.

Яан:  Ямар ч мэдрэмж алга. Гайхалтай. Гайхалтай...

Эр3: хатагтай Лу яг миний сонирхдог эмэгтэй байна. Шууд гэрлэх хэтэрхий яарсан хэрэг гэж бодож байгаа бол жаахан болзож болох юм?

Лу: Ноён Чэн. 200мянган юаний инж хангалтгүй гэж бодож байна.

Ф:  Даанч хямдхан үнэр гараад байсан юм. Лу Жаожао байсан байх нь ээ.

Лу: Гарахаасаа өмнө зурхайгаа хардаг байж.

Ш: Яасан? Менежерийнхээ амраг байсан. Энд баян нөхөртэй болохоор ирээ юу?

Лу: Чамд ичих нүүр алга. Амрагтайгаа өдөр болгон гадуур яваад л. Хүмүүсийн амнаас айхгүй байна уу?

Ш: Чи...

Лу: Баригдчихсан уу?

Ф:  Эрхэм ээ. Та мэдэхгүй юм шиг байна. Энэ эмэгтэй тэр үед байнга араар нь тавьдаг, их өөдгүй хүн байсан. Тэгээд л манай Мин ах тэрнийг хаясан юм. Тэрний залинд итгэх хэрэггүй.

Лу: Та хоёр худлаа ярихдаа сайн юмаа. Надад хэвлэлийн хурлын үеэр хийсэн бичлэг байгаа шүү. Тоглоод өгөх үү?

Ф:  Тогло. Тэг л дээ, тоглуул. Бүгд чиний хийсэн фотошоп.

Эр3: Үнэн үү?

Ш: Үнэн. Бас одоо тэр Чаояан групийн туслах болсон. Биеэ худалдаж байж ажилд орсон юм. Нөгөөх нь мөнгөгүй болсныг хараад  өөр шиг чинь баян залуутай гэрлэхээр хайж байгаа байх. Найз аа, сэрж үзз.

Эр3: Мэдэж байсан юм аа. Инж нэхээд байсан.

Лу: Хүлээгээрэй. Тэдний үгэнд итгэх хэрэггүй. Би тэгээгүй.

Эр3: Намайг хуурч мөнгө авах гээ юу?

Яан:  Зайл. Чамд тэрэнтэй гэрлэх эрх байхгүй.

Эр3: Ийм эмэгтэйтэй гэрлэх гээ юу?

Яан:  Тийм. Ийм болохоороо л надад таалагддаг юм. Их зантай, бас материалист. Мөнгөнд дуртай эмэгтэй. Чамд асуудал байгаа юм уу?

Эр3: Галзуу амьтад.

Лу: Үгүй ээ. Би угаасаа л их зантай, материалист, бас мөнгөнд дуртай. Гэтэл ширээн дээрээс энэ цэцэгнээс өөр юм олдсонгүй  юу? Хэтэрхий хямд байна.

Яан:  Дургүй бол өгөөдөх.

Лу: Үгүй ээ, өгөхгүй.

Ш: Лу Жаожао. Би ойлгохгүй байна. Чи тэрбумтан захирлаас татгалзаад, нэг муу менежертэй нийлж байдаг. Надад хэл дээ. Сайхан байна уу?

Лу: Чи солиороо юу? Эсвэл ой уханаа алдчихаа юу? Чи намайг араар тавьсан. Тэгээд ч Фу Жиняан чамаас юугаараа дутах юм? 188см өндөр, чамаас хамаагүй өндөр. 6 булчинтай, чинийхээс 6 дахин том. Царайлаг бас өгөөмөр. Чигчий хуруугаараа сонгох байсан ч хэнийг сонгох нь ойлгомжтой байна.

Ш: Царайлаг  байгаад яах юм? Зүгээр л царайлаг бацаан. Тэрэнд байшин, машин байгуу юм уу? Эсвэл сая саяын хадгаламж? Чамд хэлчихье. Минийх шиг ганц машин авах гэж бүх насаараа мөнгөө хадгалах байлгүй.

Яан:  Намайг ядуу гэж байгаа юм уу? Өнөөдрийн бүх төлбөр хэд гарсан бэ?

Эр: Аан, тэр... 800 мянга гаруй болсон байх.

Лу: Чи чинь яаж...

Яан:  Бүгдийг нь төлье.

Лу: Хөөе. Үгүй ээ, үгүй үгүй үгүй. 800мянга чинь ямар их билээ дээ. Компанитай гэрээ хийхэд хангалттай хүрнэ...

Яан:  бутархай мөнгө. Бутархай мөнгө.

Ф:  Кинон дээр гардаг захирал болж жүжиглэж байх шив. Бүгдийг нь төлж байгаа юм бол... тэр картанд мянган юань байгаа бол...

Эм: Төлбөр амжилттай.

Ш: Ямар чөтгөр нь вэ? Ийм байж болох уу?  

Эр: Фу захирал үнэхээр өгөөмөр юм.  Хүмүүсийн ярьдаг аргагүй л үнэн юм.

Лу: Ийм юм байж болох уу?

Яан:  Чамд байшин, машин, сая саяын хадгаламж байгаа гэлүү? Тэгээд юу гэж? Би Жаожаод ганц удаа цэцэг өгч үзсэн юм уу? Тэрнийг болзоонд авч явж үзсэн үү? Сая саяын хадгаламжнаасаа тэрэнд ганц зоос зарцуулж үзсэн юм уу?

Эм: Экс найз залуу нь юм уу? Хаягдахаас аргагүй юм байна. Харамч юм аа.

Эр: Ингэх нь аргагүй л юм байна. Би тэр охин байсан бол бас энэ залууг сонгох байсан.

Ф:  Тэрнийг ийм дэгжин хоолны газарт дагуулж ирээгүй шалтгаан нь ойлгомжтой юм биш үү? Лу Жаожао ядуу. Тэрэнд энд байх эрх байхгүй.

Лу: Та хоёр энд байгаа болохоор л... энэ зоогийн газар хямд газар шиг харагдаж байгаа юм.

Ф:  Усан үзэм идэж чадахгүй бол исгэлэн гэдэг байх аа? Мин ах эндхийн ВИП. Чиний бүтэн сар ажилласан цалингаар энд ганц зүсэм өргөст хэмх л авч хүрэх байлгүй.

Эр: Хөөе. Та хоёр хэтрүүлж байна шүү. Нэг. Манай зоогийн газарт тийм утгагүй өндөр үнэ байдаггүй. Хоёрт. Энэ хоёр хүн аль хэдийн манай зоогийн газарт ороод ирчихсэн байна. Хар жагсаалт. Бас манайхаас хурдан яв.

Ш: Наад нүдээ нээгээд хар. Би манай ВИП үйлчлүүлэгч байна.  Биднийг хөөх юм бол би даргад чинь хэлээд яг одоо чамайг халуулчихна шүү.

Эр: Энэ зоогийн газар Чаояан групийн мэдэлд байдаг. Саяхан манай захирал бас танай Хайфэн групийн хүмүүсийг оруулж болохгүй гэж тушаасан. Бүгдийг нь тийм болохоор явж үз. Хамгаалагч аа, эднийг гарга.

Ф:  Чи... намайг тавь. Би өөрөө явчихна.

Лу: Баяртай.

Ш: Лу Жаожао. Харж л байгаарай. Тавь гэж байна.

Лу: Фу Жиняан.  Сая тэр чамайг... Фу захирал гэсэн...

Яан:  Тэр... би...

Лу: би би би би... юу би гэж?

Яан:  Б чамаас нэг юм нууж байсан юм. Чамд тайлбарлахыг хүсч байсан юм.

Лу: Тайлбарлах хэрэггүй. Би мэдэж байгаа.

Яан:  Тэгвэл чи...

Лу: Нааш нь өгөөдөх...

Яан:  Юу өгөх гэж?

Лу: Зээлийн картныхаа хуулбарыг. Сая уншуулсан... чи сая зээлийн карт уншуулсан биз дээ? Өгөөдөх. Хэдийн өртэйг чинь харъя. Би төлөлцье.

Яан:  Үгүй ээ, үгүй. Би өөрөө мөнгөө өгсөн. Би юу хийж байгаагаа мэдэж байна.

Лу: Чи юу ч мэдэхгүй. Коллежид байхад чи хагас сарынхаа мөнгөөр надад бэлэг авч өгсөн. Энэ удаа бүр их мөнгө. Алив, өгөөдөх... зээлийн карт чинь хаана байна? Хаана байна аа?

Яан:  Надад тусалмаар байгаа бол надтай буцаад нийл.

Лу: Хн. Галзуураа юу? Би эмчлээд өгье.

Яан:  Энэ бүгд стратеги. Ээж чинь чамайг хурдан гэрлүүлэхийг хүсч байгаа. Манай ээж ч бас. Тийм болохоор... хоёулаа... хамтарч ажиллах хэрэгтэй.

Лу: Давгүй санаа байна. Бас бид хоёр нэг нэгнээ сайн мэднэ. Чи нөхцөл байдлыг буруугаар ашиглахгүй биз дээ? Аан? Тэгвэл...

Яан:  Тэгвэл... энэ... Санаа зовох хэрэггүй. Би тэгтлээ цөхөрчихөөгүй байна.

Лу: Фу Жиняан. Фу Жиняан.

Ээж: Бурхан минь. Би Яаныг яг тохирно гэж хэлдэг байсан байх аа. Чи одоо болтол их зан гаргаж байдаг.

Яан:  Эгч ээ.

Лу: Ээж ээ. Одоо намайг гэрлэ гэхгүй биз дээ?

Ээж: Үгүй ээ, үгүй. Мэдээж үгүй. Гэхдээ Жаожао, өнгөрсөн гурван жил чи Шао Минтай байхдаа зуу гаруй мянган юань үрсэн. Тэр мөнгөө яах гэж байна?

Лу: Ээж ээ. Би зохицуулна аа. Тасаллаа шүү.

Яан:  зуу гаруй мянга? Лу Жаожао. Чи өөрөө ч мөнгөгүй юм байж, яах гэж Шао Минд тийм ихийг өгсөн юм?

Лу: Тэр үед компани нь дөнгөж эхэлж байсан болохоор мөнгө хэрэгтэй байсан юм. Тэгээд ч тэр үед... чи ч гэсэн ядуу байсан шд. Би ядуу коллежийн оюутан байсан. Тусалж чадаагүй. Одоо өөр болсон. Надад ажил байна. Эргэн тойрныхоо хүмүүсийг ядуу байлгахыг хүсэхгүй байна. Тэд мөнгөгүй бол дахиад яваад өгч магадгүй.

Яан:  Тэгэхгүй ээ. Би эргээд ирсэн болохоор мөнгөө буцааж авах хэрэгтэй. Ганц ч зоос дутаахгүйгээр. Би одоо зохицуулаадахъя.

Лу: Хөөе. Чи арай хүнээр зодуулах гэж байгаа юм биш биз?

Яан:  Юугаа бодоод байгаа юм? Бид хуулин захирагддаг хүмүүс. Тэр сайн дураараа өгөх ёстой. Чи  бэлэн үү? Чамд хаяхыг хүссэн зүйл байна уу?       

***************

Ф:  Мин, надад хэлээч. Энэ удаа Фу захирал өөрөө дуудлага худалдааны урилга явуулсан байсан. Буцаад харилцаагаа сайжруулахыг хүссэн юм бол уу?

Ш: Лу Жаожао жаахан хүүхдээс өөрцгүй. Тэр залуу яаж над шиг саятныг гүйцэх юм? Сайн сонс. Энэ Чаояан групийн бидэнд өгч байгаа сүүлчийн боломж. Сайн байх ёстой шүү. Яагаад хаа сайгүй яваад байдаг юм? Ийм газар ирэх гэж их мөнгө төлсөн байх даа?

Лу: Тэгэлгүй яах вэ. Хэдэн арван мянгыг төлсөн.

Яан:  Шао захирал аа, өнөө орой Хуаны удмын зүүлт зарагдана. Би бууж өгөхгүй гэж мэд. Санхүүгийн байдлаа бодсон ч гэсэн өөр юм сонгосон чинь дээр байх.

Ф:  Хааны удмын зүүлт. Мин, энэ зүүлтийг тэд нарт алдаж болохгүй. Надад аваад өг. Би зүүе, тэгэх үү?

Ш: Дараа ярилцъя. Эхлээд Фу захирлыг хайж олъё. Фу захирал аа. Өнгөрсөн удаад миний буруу байсан. Намайг уучлаарай. Өнөөдөр та юу сонирхож байна. Зүгээр л хэлчих. Би танд аваад өгье.

Ту: бусад нь ч яах вэ. Энэ хүзүүний зүүлт...

Ш: Аргагүй сайхан эд байна. Фу захирал ч сонголт сайтай юм аа.

Ту: Өнгөрсөн зуунд амьдарч байсан Хуаны удмын гүнж энийг зүүдэг байсан юм. Энэ зүүлтэнд дэлхийн хамгийн том нил ягаан алмаз суурилуулсан гэж сонссон. Ховор эд.

Ш: Ноён Фуд таалагдаж байгаа бол... би аваад, танд бэлэглэе. Миний чин сэтгэлийн илэрхийлэл болог.

Эм: Өнөөдөр бид бүгд энэ зүүлтний төлөө ирсэн. Тийм болохоор олон юм нуршаад яах вэ. Та бүхэнд зүүлтээ үзүүлье.

Ф:  Ивуд зардаг хог л байна шдээ. Юун хааны удмын зүүлт.

Ту: Шао ноёны хамтрагч үнэт эдлэл мэддэггүй бололтой. Амаа хамхиж ч мэддэггүй юм байна.

Ш: ноён Фу хааны удмын зүүлт гэж байгаа бол... Хааны удмынх байж таарна. Юу ч мэдэхгүй бол амаа тат.

Эм: Энэ зүүлт санамсаргүй олдсон эрдэнэс байгаа юм. Тэгэхээр дуудлага худалдааг 50мянгаас эхлүүлж байна. Та бүхэн үнээ хэлнэ үү.

Ш: 50-хан мянгаас эхэлж байгаа юм бол нчон Фуд авч өгөх гэж их мөнгө зарах хэрэггүй юм байна. 100мянга.

Лу: 110мянга.

Ф: Лу Жаожао. Биднийг заавал эсэргүүцэх ёстой юм уу?

Яан:  Хатагтай Фэн, та юу яриад байна аа? Дуудлага худалдаа шударга явагдах ёстой. Хамгийн өндөр үнэ хэлсэн нь ялна. Танд таалагдахгүй байгаа бол үнээ нэм.

Ф: Чи...

Ш: 150мянга.

Яан:   400мянга.  Хуаны удмын үнэт эдлэлийг 400мянгаар авна гэдэг хямд гэсэн үг. Уучлаарай. Найз охинд маань энэ зүүлт таалагдаад байгаа. Тийм болохоор өнөөдөр хүчээр авахаас өөр арга алга.

Ту: Хөөе. Хайфэн групийн санхүү манай менежерээс дор байна гэж байх уу?

Ш: Нэг сая. Лу Жаожао чи надаас салахдаа мөнгөгүй байсан. Чам шиг жижигхэн менежер саяыг гаргаж чадна гэж бодохгүй байна.

Эм: Нэг сая, нэг. Нэг сая, хоёр. Өөр хүн байхгүй бол... Ноён Шао Мин, энэ зүүлтийг нэг сая юаниар амжилттай авч чадлаа. Танд баяр хүргэе...

Ш: Аа. Яаж байна аа? Энэ чинь миний ноён Фуд нэг саяар авсан бэлэг. Эвдэлчихвэл чи төлж дийлэх юм уу?

Лу: Яагаад төлж дийлэхгүй гэж? Хуан өвөө ач охиндоо зөндөө олныг авсан байна лээ. Тэгж их хүсээд байгаа бол чи бүгдийг нь ав.

Ф: Хөөе хөөе.

Эр: За за. Хурдан тараад, юмнуудаа эмхэл. Хурдан дараагийн зураг авалтандаа явъя.

Ш: Юу болоод байна аа?

Ф: Хөөе. Та нар явж болохгүй.

Эм: босс, үлдсэн төлбөрөө төлөхөө битгий мартаарай.

Яан:  За. Өнөө орой шилжүүлчихнэ ээ.

Лу: Та нар сайн байлаа. Бүгдэд нь баярлалаа. Болгоомжтой яваарай. Баярлалаа, баярлалаа.

Ш: Чи намайг хуураа юу?

Лу: Хэн чамайг хуураа вэ? Чи намайг хуурч надаас хэдэн арван мянгыг авсан. Компанид хэрэгтэй гэж хэлээд, миний бүх мөнгийг авчихаад. Бүгдийг нь буцааж өгөөгүй. Намайг хуураагүй гэх гээ юу? 

Ф: Лу Жаожао. Энэ чинь хог байна. Энэ бол луйвар, чи мэхэлж байна. Итгэнэ үү байна уу, би чамайг баривчлуулах л болно.

Яан:  Луйвар гэж хэн хэлээ вэ? Өнөөдрийн дуудлага худалдаа хуулийн дагуу болсон. Би энэ зүүлт Хуаны удмын зүүлт гэж хэлсэн. Та нар л хааны удмынх гээд байсан болохоос. Би яах болж байна?

Лу: Тэнэгийг  засах аргагүй  юм даа.

Ш: Гайхуулах хэрэггүй. Танай босс, ноён Фу энд байна. Боссыгоо харахгүй байгаа юм уу?

Ту: Лу туслах аа. Банкин дээр очоод мөнгөө шилжүүл. Мөнгөө буцааж авсан болохоор өөртөө үлдээ. Сайн хадгалдаг юм шүү.

Яан:  Фу захирлын өгөөмөр тусламжинд талархая. Би  ингээд явъя даа. Ирээдүйд би таны ачийг заавал хариулна аа.

Яан:   Бушуу яв. Бусдыг нь надад даалгачих.

Лу: За.

Ш: Хөөе. Хөөе, явж болохгүй.

Ф: Хөөе.

Ту: Ноён Шао. Та нарын өмнө Чаояан групийн жинхэнэ захирал зогсож байна. Ноён Фу.

Ф: Үгээр нэг ажилтан гээ биз дээ? Чи хэзээ ноён Фу болчихсон юм?

Яан:   Жаожао дуртай байсан болохоор би тэгсэн юм.

Ш: Чи Чаояан групийн захирал байсан ч Ивуд зардаг бараагаар хүнийг мэхэлж болохгүй шд.

Яан:   Наад алмаз чинь жинхэнэ. Жаожаог санаа зовно гэж бодоод Ивугийн зүүлтэнд хийчихсэн юм. Би та нараас өөр. Би луйврыг үзэн яддаг. Та нарын юм, та нарынх.

Ту:. Нээрэн тийм. Нээрэн тийм.

Ф: Энэ зүүлт жинхэнэ юм бол... саяас илүү үнэтэй байх ёстой. Мөнгөө алдаж байгаа юм биш үү?

Яан:  Тэгээд юу гэж? Жаожаог жаргалтай болгохыг хүсч байна гэж би хэлсэн байх аа. Эрт баярлах хэрэггүй. Өнгөрсөн хоёр жил Хайфэнд мөнгө завшиж, авлига авч, компаний хөрөнгийн шамшигдуулсан гээд их олон зүйл хийсэн байна лээ. Тийм үү?

Ш: Я-Яаж мэдсэн юм?

 Яан:   Бяцхан сануулга. Сэтгүүлч нар аль хэдийн нийтлэлээ бичиж байгаа. Та нарт амжилт хүсье.

******************

Эм:Жаожао. Чи мэдээ үзсэн үү?

Лу: Юу юм?

Эм: Хайфэн груп дампуурах гэж байгаа гэж байна.

Эм2: Ойлгомжтой биз дээ. Манай захирал Хайфэнтэй хамтарч ажиллахаа болилоо гэж хэлсэнээс хойш олон компани Хайфэнаас харилцаагаа тасалсан. Дараа нь тэд нар буруу юм хийсэн нь илчлэгдэж, захирал нь компаний хөрөнгийг шамшигдуулсан гэсэн. Одоо бүгд нүүрээ буруулж байгаа.

Лу: Өөрсдөөс нь болж байгаа юм.

Ш: Жаожао, гуйя. Намайг уучилчих л даа. Гуйж байна. Миний буруу байж. Жаожао.

Лу: Тавиач. Юугаа хийгээд байгаа юм?

Ш: Жаожао. Жаожао. Бүгд миний буруу. Би хүн биш. Фу захирлаас Хайфэн групийг сүйтгэлгүй үлдээж өгөөч гээд хэлээд өг тэгэх үү?

Лу: Хайфэн чамаас болж ийм байдалд орсон.

Ш: Жаожао. Салсны нөхөн төлбөрт хэдийн авмаар байгаагаа хэлчих. Би бүгдийг нь зөвшөөрье. Юу ч хүссэн бай би өгье. За юу? Гуйж байна. Намайг уучилчих л даа. Гуйж байна. Ноён Фу.

Яан: Энэ хогийг цэвэрлэ. Дахиад миний  өмнө харагдуулах хэрэггүй.

Эр эр: Мэдлээ.

Ш.: Ночн Фу: Хайфэн груп миний энэ насны бүтээл. Битгий сүйтгээч дээ. Хайфэн груп...

Лу: Муугүй шүү. Яг босс шиг байлаа.

Яан: Хог цэвэрлэх зүгээр л шалихгүй ажил.

Лу: Хэл дээ. Хайфэн груп яаж ганц шөнийн дотор дампуурчихдаг билээ?

Яан: Буруу хүнтэй орооцолдсон байх.

Лу: Чамтай хамаатай юм шиг сонсогдож байна.

Яан: мэдээж шд.

Лу: Чи мундаг юм аа. Чаояан групийн захирал. Зээлийн картын хэмжээ нь хэтэрсэн. Наян мянгатай том босс.

Яан: Чи...

Ли: Бүгд анхаарлаа хандуулаарай. Шинэ ажилтныг танилцуулъя. Хатагтай Лин Юэ. Манай компаний шинээр томилогдсон зөвлөх. Халуун дотноор хүлээн авцагаая.

Ю: Шинээр ажилд орж байгаа болохоор мэдэхгүй юм их байгаа. Тусадлж дэмжиж байгаарай.

Эм: Хөөх. Хөөрхөн юм аа. Үнэхээр тайван.

Эм: Мэдээж шдээ. Хэн билээ дээ? Лин хатагтай. Гадаадад бол театрын алдартай жүжигчин. Ийм байхаас аргагүй.

Яан: Яагаад энд байдаг билээ?

Лу: Яагаад тэр эмэгтэй зөвлөх байдаг билээ?

Эм: Тэр гадаадад байхдаа ноён Фугийн араас гүйдэг байсан гэсэн. Компанид арын хаалгаар орохоор ирж. Ноён Фугийн төлөө юм бол уу? Фу Жиняаны араас гүйдэг хүн.

Ю: Ийм олон жилийн дараа... тэгэхээр энэ юм биз дээ? Чи Лу Жаожао байх. Би гадаад байхдаа чиний тухай их сонссон. Надад компанийг танилцуулж болох уу?

Яан: Би хийе. Чи энд юу хийж байгаа юм?

Ю: Жиняан, чи мартаа юу? Фу ах аль эрт бид хоёрыг сүй тавихаар бэлдсэн. Энэ удаа би чамтай гэрлэхээр ирсэн.

Лу: Та хоёр танилууд юмуу?

Яан: Гадаадад ажиллаж байхдаа танилцсан юм.

Ю: Хатагтай Лу, надад компаниа танилцуулж болох уу?

Лу: Тэгэлгүй яах вэ. Ийшээ. Энэ манай уулзалтын өрөө. Энэ захирлын өрөө. Сайн хараад ав.

********************

Ю: Би ирэхээсээ өмнө чиний тухай сонссон. Хайфэн групийн авлигыг илчилсэн хүн нь чи биз дээ?

Лу: Үгүй ээ, тийм биш. Фу менежер байгаагүй бол... би чадахгүй байсан.

Ю: Энэ эмэгтэй юундаа гайхуулсан юм? Фу менежер та хоёр их дотно юм аа. Та хоёр хосууд юм уу?

Лу: Ажил дээр хуурамч хосууд гэдэгээ хэлэхгүй байсан нь дээр байх. Тийм биш ээ. Бид нар багын найзууд л даа. Сайн харилцаатай байдаг юм.

Ю: Бүр атаархчихлаа. Би ... найз залуутайгаа дуугараагүй удаж байна. Би энэ удаа тэрэнтэй уулзахаар ирсэн.

Лу: Чи арай тэр Фу...

Яан: Фу? Ямар Фу? Лу туслах, ажилдаа ор. Хатагтай Лин, өөрөө учраа олчихно.

Ю: Хүлээгээрэй. Надад копаний талаар мэдэхгүй юм их байна. Хатагтай Лу надад танилцуулна гэсэн. Эсвэл Фу менежер өөрөө танилцуулах гээ юу?

Лу: Та нар яаж байна аа?

Яан: Лин Юэ, чи галзуураа юу?

Ю: Яасан бэ? Гадаадад байхад ингэж мэндэлдэг байсан биз дээ?

Яан: Ингэж мэндэлдэг гэж юу гэж байгаа юм? Чамаас зугтах гэж ядаж байхад. Чамтай мэндэлж яах юм?

Лу: Хэдхэн уулзсан хүнтэй хацар дээр нь үнсэж мэндэлдэг юм уу?  

Яан: Би...

Ю: Энэ миний хэлээд байсан найз залуу. Яасан бэ? Надад уурлаад байгаа юм уу? Энд эргэж ирээд чи Жаожаотай нийлчихсэн байна. Бид хоёр салаагүй байгаа шд. Энэ чинь хуурч байгаа хэрэг биз дээ.

Яан:  Чи... 

Лу: Фу менежер гадаадад их зугаацсан бололтой. Шалиг амьтан.

Яан: Жаожао, тэрний хэлэхийг битгий сонс. Бид хоёрын дунд юу ч байхгүй

Лу: Найз охинтой юм бол яах гэж намайг хуурамч найз охиноо болгосон юм?

Ю: Жияан.

Яан: Тавь!

Ю: Тэр чиний  хэн болохыг мэдэхгүй юм шиг байна. Би чамд туслах юм уу?

******************

Ю: Жиняан, чи ирчихэв үү.

Яан:   Яах гэж ирээ вэ?

Ч: Юэюэ та хоёр гэрлэх гэж байхад. Би ирэлгүй яах юм.

Яан:  Би хэлсэн. Лин Юэ бид хоёр боломжгүй.  Гараа тат!

Ч: Юэюэд чи ингэж ханддаг юм уу? Ийм хандлагаар...

Ю: Жиняаны аав ирсэн. Чамайг оройн хоолонд урьж байна. Жиняан. Би энэ удаа гадаадаас чамтай гэрлэхээр ирсэн. Би чамд хичнээн сайн гэдгийг харахгүй байна уу? Бид хоёр төгс хосууд.

Ч: Яг үнэн. Лингийнх чинээлэг, нэр хүндтэй гэр бүл. Лин Юэ дээд зэрэглэлийн жүжигчин. Тэр охиноос чинь юугаараа дутуу юм?

Яан:   Чиний аавд юу гэж хэлсэн чинь надад хамаагүй. Гэхдээ чамд хэлчихье. Би чамд сэтгэлгүй. Яг одоо яв.

Ю: Гэхдээ бид хоёр гэрлэнэ гэж тохирсон шд. Фу ах намайг 25 хүрэхээр чамтай гэрлүүлнэ гэж амалсан. Чи мартаа юу? Чи миний сэтгэлээр тоглоод байгаа юм биш үү?

Яан:   Жүжиглэсээр байгаад тархи чинь ажиллахаа байгаа юу? Зохиол, бодит амьдрал хоёрыг ч ялгахаа байж. Сэтгэцийн эмнэлэгт очиж эм бичүүлж ав. Би төлбөрийг чинь төлж өгье.

Ч: Фу Жиняан. Чамайг Лу Жаожаод сайн гэдгийг мэднэ. Гэхдээ, тэр мөнгөгүй, эрх мэдэлгүй ядуу охин гэдгийг битгий март. Чи Фу овгийн толгойлогч. Яаж тэрэн шиг хүнтэй гэрлэх юм?

Яан:   Та Жаожаог мэдэхгүй.

Ч: Надад мэдэх шаардлага байхгүй. Гурван жилийн өмнө эндээс надтай яаж явсанаа битгий март. Би энэ групийг удирдахаа больсон ч гэсэн тэр охиныг яаж ч чадахгүй гэсэн үг биш шүү.

Ю: Жиняан. Энэ удаа би... би хэн нэгнийг  гомдоомооргүй байна. Зрим зүйдлийг тодорхой хэлсэн нь дээр байх.

Ч: Лу Жаожаогийн амьдрал чний гарт байна. Сүүлчийн удаа асууя... тэрэнд сайн хэвээрээ юу?

Яан:   Би тэрэнд сайн биш.

Лу: Сайн байна, Фу Жиняан. Чи хоосон хоцорно доо.

Ч: Тийм ээ, яг зөв.

Яан:   Би тэрэнд хайртай. Бас энэ насандаа тэрнээс өөр хэнтэй ч гэрлэхгүй.

Ч: Талархалгүй амьтан.

Яан:   Бас... Лин Юэ тэрэнтэй адилхан байсан ч... би Жаожаог сонгох болно.

Ч: Зөрүүд илжиг.

Ю: Ах аа, зүгээр ээ. Жиняан Лу Жаожаогаас болоод түр сохорсон бололтой. Жаахан хугацаа өгөх юм бол би тэрнийг дахиад өөртөө дурлуулж чадах байх. Жиняан. Энэ миний утасны дугаар. Намайг хадгалахаа мартав аа. Фу ах аа, явъя.

Ч: Сайн л бодоорой доо.

******************

Яан:   Жаожао. Жаожао, чи байна уу?

Лу: Гэрлээ асаахгүй гэрт орж, шалаар нэг ус асгаад. Чи өнөөдөр шал угаана.

Яан:   Лу Жаожао. Чи юу хийгээд байгаа юм? Эгч ээ, өнөөдөр намайг хоосон хонуулах гээ юу?

Лу: Юу идэх гээ вэ? Баян залуу авхайтай идчихээд ирээ биз дээ.

Яан:   намайг зоогийн газарт Лин Юэтэй байхыг харсан юм биш биз дээ? Тайвшраад, миний хэлэхийг сонс.

Лу: Тайлбарлах шаардлагагүй. Би үзгээр л Фу менежерийн хувийн туслах. Би бүгдийг нь хянаж чадахгүй.  Хурдан баян авхай руугаа явж үз. Холд, битгий ажилд саад болоод бай.

Яан:   Лин Юэ бид хоёрын хооронд юу ч байхгүй.

Лу: Чамайг үнсээд байсан. Чи их баяртай байх шиг байсан.

Яан:   Үгүй ээ.

Лу: Тийм ээ, чи хэзээнээс ийм аймхай болчихоо вэ? Эсвэл хатагтай Линд сул талаа атгуулчихаа юу? Фу Жиняан, хэлээдэх. Тэр чиний ямар сул талыг мэдсэн бэ? Хэл.

Яан:   За за за. Хэлье. Намайг шоолохгүй шүү.

Лу: Гадаадад байхдаа олон нийтийн газар тайчиж байгаад тэрэнд баригдчихсан юм уу?

Яан:   Юугаа яриад байгаа юм бэ?

Лу: Тэгээд юу юм?

Яан:   Лин Юэ намайг үргэлж ивээн тэтгэгчээ болгохыг хүсдэг байсан.

Лу: Юу? Олигтойхон тайлбарлаадах.

Яан:   Намайг гадаадад байхад тэр намайг... энийг хар даа... тэр надад ийм их мөнгө өгөхийг хүссэн. Би хэн билээ дээ? Би юу гэж авах юм? Би татгалзсан. Тэгсэн ч гэсэн тэр намайг зүгээр байлгахгүй байсан. Намайг өөрийн болгоно гээд байсан. Би өдөр болгон тэрнээс зугтдаг байсан. Тэгсэн ч гэсэн... галзуу юм шиг надад мөнгө өгөх гээд байсан. Хорон санаат капиталист намайг өөрийн болгохыг хүссэн. Өөрийн болгохыг хүссэн.

Лу: Цаас үрэхээ боль.

Яан:   Ийм л юм болсон. Эх орондоо эргэж ирсэн ч гэсэн тэрнийг бууж өгөхгүй гэж яаж мэдэх вэ дээ.

Лу: Тэгвэл хэл дээ. Тэр чамд юань өгсөн үү?

Яан:   Үгүй ээ, америк доллар байсан.

Лу: Тэгээд авахгүй яасан юм? Авахгүй яасан юм бэ? Сайн дураараа өгч байхад чинь. Талыг нь аваад ирсэн бол бид нар баян байхгүй  юу.

Яан:   Лу Жаожао. Мөнгөнөөс болоод ухаанаа алдчихаа юу? Миний цэвэр ариун байдал яах болж байна? Чамд хамаагүй гэж үү?

Лу: Аль дээр надтай унтчихаа биз дээ? Юуг нь хамгаалдаг юм? Хүлээгээрэй. Тэр яагад чамд наалдаад байгаа юм? Ингэж болохгүй. Тэрэнтэй шууд нүүр тулах юм бол... асуудалд орж магадгүй. Яавал дээр вэ? Чи худлаа яриагүй биз? Гурван жилийн өмнө чи надаар хангалттай тоглосон. Дахиад тэгэх юм бол хоёр хөлний чинь завсар байгаа юмыг хугална гэж мэд.

Яан:   Үгүй ээ. Тийм юм байхгүй. Жаахан л тэсчих.

*******************

 Ю: Фу Жианяан.  Энд юу хийж байгаа юм? Би хаа сайгүй чамайг хайлаа. Санхүүгийн тайланд би нэг юм ойлгохгүй байна. Надад тайлбарлаад өг тэгэх үү?

Эм: ийм амархан санхүүгийн тайлан ойлгохгүй байгаа юм уу? Яаж менежер болсон юм? 

Ю: Наадах чинь юу гэсэн үг юм?

Лу: Лин менежер ээ. Таны санхүүгийн чадварыг сайн биш гэж хэлээд байх шг байна.

Ю: Чи...

Лу: Хурдан тайлбарлаад өг.

Яан:   Би юу?

Лу: Одоохондоо хэлснээр нь хий. Хэрэгт орохгүйн тулд ажилдаа үлдэх хэрэгтэй. Тэрний сул талыг мэдсэнийхээ дараа ноён Фуд хэлнэ. Ноён Фу тэрний учрыг олж л таараа. Яв аа, яв яв.

Яан:   За яах вэ.

Эм: Жаожао.  Ажлынхан бүгд Фу Жиняан та хоёрыг үерхдэг гэж мөрий тавьж байна. Чи яаж тэрнийг Лин Юэд өгч чадаж байна аа? Чи халуураагүй биз?

Лу: Та нар мэдэхгүй байна. Энийг агуу даалгавар гэдэг юм. Эхлээд булчин, ясаа ядраах хэрэгтэй. Явъя.

****************

Эм: Жаожао, чи яаж тэсдэг байна аа?

Лу: Зүгээр л нэг дүр эсгэгчийн учрыг олж чадахгүй байна уу?   Жиняан, чи хаана байсан юм? Чамайг ямар удаан хайсан гээч. Лин Юэ ч гэсэн энд байгаа юм уу? Энд байсан байна шд. Алив, хурдан мөр массажлаад өг. Ядарч үхэх нь.

Яан:   Юу хийгээд байгаа юм?

Лу: Тоох хэрэгүй. Зүгээр л хэлснээр хий.

Яан:   Лин... тэр...

Ю: Жаожао, би компанид ороод удаагүй байна. Ажилтайгаа сайн танилцаж амжаагүй байгаа. Жиняаны тусламж нэг хэсэгтээ хэрэг болох байх. Чи бусадтайгаа хоолоо идвэл яасан юм?

Лу: Аан, тийм үү? Тэрний хэрэг байгаа юм уу? Лин Юэ мэдээгүй юм шиг байна. Бид хоёр хамт өссөн юм. Бид хоёр их дотно. Өдөр болгон хамт хооллодог юм. Нээрэн тийм. Жиняан. Намайг өгөхгүй энийг бол идэхгүй биз дээ? Май, Жиняан. Амттай байгаа бизз дээ? Лин, яваагүй байгаа юм уу? Чи ч гэсэн надаар амандаа хийлгэмээр байгаа юм уу? За, алив..

Ю: Үгүй ээ, баярлалаа. Би цадчихлаа.

Лу:  Ажлын талаар мэдэхгүй ч, иймэрхүү жижиг зүйл дээр бол надад даатгаж болно шүү.  

Ю: Тэр муу Лу Жаожао.  Фу Жиняантай нийлж миний дургүйг  хүргэнэ гэнэ ээ. Бохир тоглохыг хүссэн юм биз дээ? Харж л байгаарай... Жиняан, хоёулаа уулзалгүй удсан байна. Би чамайг дайлбал ямар вэ? Өнөө орой уулзаж юм ууя.

Яан:   Лин Юэ, би чам шиг завтай хүн биш. Чамтай тоглож байх зав алга.

Ю: Тийм бол өөр хүн л дуудахаас. Лу Жаожао тэнд байна. Яг тэрэнтэй уулзах гэж байсан юм. Тэр жил чи гэнэтхэн гадаад явсан нь бидний гэрлэлтээс болсон.

Яан:   Лин Юэ.

Лу: Ажил чухал гэж хэл.

Яан:   Чөтгөр ав, нөгөө ярьсанаа мартах дөхлөө. За яах вэ, амалъя. Гэхдээ чи Жаожаогоос хол байх ёстой шүү. Үгүй бол...

Лу: Хангамжийн хэлтсийн Лин дарга чамайг дуудаж байна.

Ю: Орой хүлээж байя.

Лу: Орой хүлэээж байя.

************

Ю:   Жиняан ах аа, ирчихсэн үү. Ийшээ суу.

Яан:   Өнөөдөр би чамд мөнгө, компаний төсөл гээд аль нь ч байсан зөвшөөрнө гэж хэлэхээр ирлээ. Ганцхан болзолтой. Жаожао бид хоёрыг үзгээр орхи.

Ю:   Гэхдээ...

Яан:   Гэрлэнэ гэж  ярихаа боль. Энэ настнуудын шийдсэн хэрэг. Би яасан ч зөвшөөрөхгүй. Хуулийн өмнө хүчингүй зүйл ашиглаж намайг сүрдүүлээд нэмэргүй.

Ю:   Жиняан ах аа, энэ асуудлыг шийдсэн болохоор сүүлчийн удаа надад хань болж болно биз дээ? Жиняан ах аа, үнэнийг хэлэхэд би анх таныг хараад л дурласан. Энэ олон жилийн дараа таныг өөртөө дуурлуулж чадахгүй гэж төсөөлсөнгүй.

Яан:   Дэмий юм ярихаа боль. Зохиолч биш жүжигчин байсан нь яамай. Тийм биш бол чамд ажил ч олдохгүй байх.

Эм: Жаожао, чи яах гэж байна? Илүү цагаар ажиллавал цалин өгнө шд.

Лу: Би авахгүй ээ. Ариун сэтгэлт гол дүрийг аврахаар явлаа.

Эм: Аан?

Лу: Фу Жиняан, чиний цэвэр ариун байдлыг алдахыг би зөвшөөрөхгүй. Алдах байсан ч, намайг мөнгөө авсны дараа  л болно.

Яан: Халуун байна.

Ю:   Жиняан ах аа. Яагаад хөлрөөд байгаа юм бэ? Би арчаад өгье. Халуун байвал хувцасаа тайлчих. Би тусалъя... эм уучихаад юундаа эсэргүүцсэн юм? Өнөөдөр чи минийх болно. Албан ёсоор.

Яан:   Лу Жаожао яагаад ирэхгүй байна аа? Намайг аврахын тулд бэлэн байдалд байгаа гээгүй билүү?

Лу: Зогс!

Ю:   Чи... чи яагаад энд байгаа юм? Илүү цагаар ажиллана гэсэн биз дээ?

Лу: Ганцаараа илүү цагаар ажилласнаас хоёулаа байвал илүү хөгжилтэй шд.

Ю: Хүлээ. Өнөөдөр Жиняан бид хоёр болзож байгаа. Яагаад тэрнийг авч явах гээд байгаа юм?

Лу: Фу Жиняан,царайлаг л даа. Даанч өөр давуу тал байхгүй.

Яан:   Чи...

Лу: Яах вэ, давгүй биетэй. Царайлаг мөртлөө, давгүй биетэй залуус зөндөө байгаа. Яагаад энэ хэрэггүй амьтанд наалдаад байгаа юм?  Лин менежер ээ. Өнөөдөр би дайлж байгаа юм?

Ю:   Энэ юу вэ? Лу Жаожао. Битгий яв.

Эр: бид нар танд ханьж болъё.

Ю: Лу Жаожао, чамайг ална даа. Юу вэ? Намайг тавиач... битгий хүрээд бай.

******************

Лу: Фу Жиняан, ямар хүнд юм бэ? Холдооч.

Яан:   Үгүй.

Лу: Холд гэж байна.

Яан:   Надад давуу тал байхгүй гэсэн үү?

Лу: Лин Юэгээс салах гэж тэгсэн биз дээ.

Яан:   Надтай хорин жил болчихоод миний ганц ч сайн чанарыг мэддэггүй юм уу?

Лу: Намайг тавь. Дахиад хэлмээргүй л байна шүү.

Яан:   Би юу ч гэж хэлсэн чи надад сайн биш.

Лу: Хэл дээ. Юу гэнэ ээ?

Яан:   Би юу ч гэж хэлсэн чаайг надад сайн болохгүй гэж байна. Бас надтай буцаад нийлэхгүй.

Лу: Надад сайн хэвээрээ юм уу? Тэгвэл яагаад гурван жилийн өмнө ганц ч үг хэлэхгүй явсан юм? Үгүй ээ, цаашаа бол. Сайн сонс. Энэний учрыг  заавал өнөөдөр олно. Тавиач...

Яан:   Би дахиад чамайг зугтаалгахгүй.

Лу: Фу Жиняан. Муу өөдгүй амьтан. Тавь гэж байна. Азаар гаж донтнуудыг яах ёстойг мэддэг нь яамай. Бүр ядарчихлаа.

***********************

Яан:   Өвчин чинь хөдлөө юу?

Лу: Өрөөний хамтрагч маань хүн чоно болж уу гэж шалгаж байна. Тулалдахад бэлэн байхгүй бол болохгүй.

Яан:   Юуны өмнө... бид хоёр үерхэж байгаа.

Лу: Гэрээгээр үерхэж байгаа. Бас зөвхөн эцэг эхчүүдийн өмнө л үйлчилнэ.

Яан:   Тэгэхээр хатагтай Лу Жаожао. Гэрээгээ албан ёсных болгохыг санал болгож байна. Тэгж болох уу?

Лу: Хүлээгээрэй. Хууртах дөхлөө шд. Эхлээд тайлбарлаадах. Гурван жилийн өмнө гадаад явахад чинь юу болсон юм? Тэгвэл би албан ёсны болгох талаар бодож үзье.

Яан:   Намайг төрсөн цагаас хойш тоодоггүй байсан. Гэнэт гарч ирчихээд миний амьдралыг шийдэх ямар эрх байгаа юм?

Ч: Би төрсөн эцэг чинь байна. Чи манй Фу овогтын ганц хүү.

Яан: Миний хэнтэй байх өөрт чинь ямар ч хамаагүй. Гурван жилийн өмнө аав үхлийн ирмэг дээр байсан.

Лу: Фу ах уу?

Яан:   Ээжийг жирэмсэн байхад нь хаяад явчихсан болохоор ээж тэрний тухай ярихыг хүсдэггүй байсан. Гурван жилийн өмнө тэр хүнд өвдсөн байсан. Тэгээд надтай уулзмаар байна гэхээр нь би гадаад руу явахаас аргагүй болсон. Тэр үед миний утас эвдэрчихсэн болохоор чамтай холбоо барьж чадаагүй. Эргэж ирээд холбоо барих гэтэл чи...

Лу: Блоколчихсон байсан. Тийм ээ, би тэгсэн. Уучлаарай. Би буруугаар ойлгочихож.    Хариулт чинь таалагдсан болохоор... нэг хэсэгтээ ажиглалт явуулна. Албан ёсоор зөвшөөрөхөөсөө өмнө.

Яан:   Тэр үед би үнэнийг хэлчихнэ.

***************

Ю: Эгч ээ. Би саяхан гадаадаас ирсэн болохоор тантай уулзахаар ирлээ.

Эх:    хатагтай Лин. Энэ олон жил гадаадад Жиняаныг харж хандаж байсанд баярлалаа. Би талархах боломж хайж байсан юм.

Ч: Лин Юэ хичнээн их хичээснийг одоо л ойлгов уу? Чиний хүү талархаж мэдэхгүй амьтан.

Эх: Жиняан... та саяхан ирсэн болохоор Жиняантай уулзаагүй байгаа байх. Тийм үү? Сайн юм болж. Жиняан Жаожао хоёр эргээд нийлсэн. Тэр хоёрыг таныг хоолонд урь гэж хэлээрэй.

Ч: Эргээд нийлсэн? Хэн зөвшөөрсөн юм?

Ю: Тийм ээ, эгч ээ. Би Лу Жаожаог ядуу айлын охин гэж сонссон. Жиняан тэр хоёр тохирохгүй хүмүүс.

Эх: Жаожаогийн ар гэр баян хүмүүс биш нь үнэн. Гэхдээ тэр хүүхэд сайн хүүхэд. Зарим нэг хүн мөнгөтэй байгаад ч зан ааш нь олиггүй бол нэмэргүй.  Тийм биз дээ?

Ю: Хөгшин зөнөг, хүн нүүр өгч байхад тоохгүй бол яая гэх вэ. Жиняан бид хоёрыг хамт байлгахгүй гэж байгаа бол үхсэн чинь дээр. Эгч ээ, сүүлийн үед таныг өвдсөн гэж би сонссон.  Ханиалгаад байгаа гэсэн. Би танд зориулж энэ эмийг авчирсан. Энэ... энийг уучих. Тэгвэл хамаагүй дээрдэнэ.

Эх: Хатагтай Лин үнэхээр халамжтай юм. Мартснаас Жиняан өнөөдөр оройн хоолонд ирнэ гэсэн. Чи үлдээд хамт оройн хоол идвэл ямар вэ?

Ю: Тэгье ээ, эгч ээ. Жиняан ирж байна.

Лу: Сайн уу.

Ю: Лу Жаожао. Чи энд юу хийж байгаа юм?

Эх: Жаожао. Ирчихсэн үү. Ороод ир. Ороод ир.

Лу: Фу эгч ээ. Фу ах аа.

Ч: Хэн чиний ах юм? Хэн ийм хүн авчрахыг зөвшөөрсөн юм?

Яан:  Энэ миний гэр. Би хүссэн хүнээ авчрах болно. Дургүй байгаа болявж болно.

Ю: Ах аа. Эгч ээ. Би Жиняаны дуртай Лонжин цайг бэлдсэн. Алив, явж амталъя. Явъя аа, явъя.

Лу: Лин Юэд хийхгүй юм гэж алга. Эцэг эх чинь хүртэл...

Яан:   Тэрнийг галзуу гэж хэлээ биз дээ?

Лу: Би буруу ойлгож. Баян авхай нар... санаа зоволтгүй. Өнөөдөр би тэрний чамайг тэжээнэ гэсэн бодлыг нь болиулна.

*************

Эх: Тэгэхээр Жаожао, Жиняан та гурав компани дээр таараа юу?

Ю: Тийм ээ, эгч ээ. Жиняан компани дээр надад байнга тусалдаг юм.

Эх: Юэюэд тусалдаг аа? Жиняан чи яачихаад байгаа юм? Жаожаод тусалдаггүй биз дээ?

Лу: Би угаасаа ажилдаа сайн болохоор Жиняаны тусламж хэрэг болдоггүй юм. Санаа зовох хэрэггүй.

Ч: Юэюэд туслаа л биз. Юун сүртэй юм. Юэюэ бизнес сайн мэдэхгүй. Тэгээд ч  Жиняан угаасаа тэгэх ёстой. Юэюэ угаасаа Лин овогтын охин болохоор тэрний чадвар муу биш байж таараа. Удахгүй сурчих л байлгүй.

Ю: Магтсанд баярлалаа, ах аа.

Ч: Жиняан. Чи Юэюэг хүндэлж байгаарай. Гадаадад нэр хүндтэй театрын жүжигчин хүн. Зарим нэг олиггүй,  хуучинсаг хүмүүсийг бодох юм бол...

Яан: Уучлаарай. Надад тийм хүмүүс таалагддаг юм.

Ч: Фу Жиняан.

Ю: Ах аа, уурлах хэрэггүй. Цай уугаад, тайвшир.

Ч: хар л даа, хар. Юэюэ яаж амархан шийдэж байна. Хажуудаа байгаа хүнийг хар. Юу ч мэдэхгүй.

Лу: Хэн юу ч мэдэхгүй гэж?

Ч: Хангалттай. Лу Жаожао. Өчүүхэн залиар манай Фу овогтын хүн болно гэж бодох хэрэггүй. Чам шиг жирийн нэгэн дээд зиндаад орно гэж байдаг. Мөн мөрөөдөв өө.

Лу: Дээд зиндаанд орох оо? Танай хүү баян хатагтайн арын өрөөнд байдгийг би хэлээгүй байгаа шүү.

Эх: Арын өрөөнд өө?

Лу: Тийм ээ. Тэр... гадаадад байхдаа Жиняанд наалдчихаад сар болгон зуун мянгыг өгье гэж шаналгадаг байсан гэсэн.

Эх: Нээрэн үү?

Яан: Тийм ээ. Тэр үед Лин Юэ бид хоёр гадаадад дөнгөж танилцсаны дараа намайг ядуу гэж бодсон юм шиг байна лээ. Тэгээд...

Ю: Хүлээгээрэй. Үгүй ээ. Би гадаадад байхдаа тэрнийг...

Лу: Хөөе. Ингэвэл ямар вэ. Намайг ав. Би цэвэрлэгээ хийж чадна, хоол хийж, гэрийг чинь харж байя. Би ажилдаа сайн. Бас хямдхан. Зуун мянга хэрэггүй. Тавь байхад болно.

Ю: Чи...

Ч: Лу Жаожао. Чи юугаа яриад байгаа юм?

Эх: Жаожао юу буруу хэлсэн юм? Хүүхдүүд миний сэтгэлийг засах гэж  хичээж байхад. Яачихаад байгаа юм? 

Ю: Эгч ээ. Би тэгээгүй.

Эх: Юэюэ, тайлбарлах шаардлагагүй. Би сайн ойлгож байна. Жаожаог авбал алдахгүй гэж бодож байна. Жаожао, Жиняан хоёр байнга цуг байдаг юм чинь. Тийм ээ?

Лу: Тийм шүү, тийм.

Ю: Үгүй ээ. Би хоол идэхгүй. Лу Жаожао. Чамайг даа.

Лу: Баяртай.

Ч: Жиняан. Чи өнөөдөр хэтэрч байна шүү. Чинээлэг айлын охин л манай Фу овогтыг сайн авч явж чадна.  Ийм эмэгтэй чадахгүй.

Яан: Олон юм ярихаа болиод явж үз.

Лу: Ах аа, сайн яваарай.

Ч: Жиняан. Хөөе... Юэюэ. Санаа зовох хэрэггүй. Би Жиняантай ярилцаад учрыг нь олчихно.

Ю: Зүгээр ээ, ах аа. Фу Жиняан. Би хатуурхахгүй байя гэж бодсон юм. Чи ингэж байгаа бол Лу Жаожао үнэнийг мэдээд яахыг хармаар санагдчихлаа.

*******************

Эм: Өнөөдөр жил бүр болдог үдэшлэгтэй. Би чамайг дэгжин хувцаслана гэж бодсон юм.

Лу: Би тайзан дээр гарахгүй. Компаний жил бүр болдог уулзалт надад мөнгө өгдөг байх ёстой. Би мөнгөө үрэх биш. Хувцас түрээслэж мөнгөө үрээд яах юм.

Эм: Тийм дээ.

Лу: Хөөе. Муугүй шүү. Ганган, дэгжин харагдаж байна.

Яан:   боль л доо.

Эр: Өнгөрсөн жилийн хугацаанд бүгд хичээнгүйлэн ажилласан. Гайхалтай үр дүнд хүрсэн. Үүний хариуд Фу захирал 7 хоногт 4 хоног ажиллаж байхаар шийдсэн.

Хүмүүс: хөөх.

Эр: Шинэ онд бас ажилчдынхаа цалинг нэмэхээр болсон. Зөвлөлөөс хүн бүрт 20мянган юаний шагнал өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Хүмүүс: Хөөх.

Лу: Фу захирал ч, сайн юм аа.

Яан:   Тэгээд, Чаояан групт ажилд орох муугүй байгаа биз дээ?

Лу: Мэдээж. Ийм ухаалаг захиралтай байхад, чамаас илүү царайлаг байсан бол би дурлах байсан юм.

Яан:   Лу Жаожао.

Эр: Бүжиг эхлэх цаг болсон байна. Хүн бүр өөрийнхөө хүссэн хүнтэй бүжиглэж болно.

Яан: Бүжиг.

Лу: Би бүжиглэнэ гэж мэдээгүй шд.

Яан:   Гэнэтхэн бодож олсон юм байх.

Лу: Эртхэн мэдсэн бол даашинз түрээслэхгүй юу.

Ю:  Төвөг удах хэрэггүй. Би чамд бэлдчихсэн.

Лу: Даашинз. Арын өрөөний хүний зардал биш.

Ю: Чи юу яриад байгаа юм бэ? Чин сэтгэлээсээ тусалъя гэж байхад. Би сайн бодож үзсэн. Жиняан та хоёр сайн харилцаатай байдаг болохоор би төвөг удахыг хүсэхгүй байна.

Лу: Нээрэнгээсээ бууж өгч байгаа юм уу?

Ю: Дэмий юм ярихаа боль. Үдэшлэг эхлэх гэж байна. Тэгээд ч сайхан даашинз өмсөөд, хайртай хүнтэйгээ бүжиглэх романтик биш гэж үү?

*****************

Ю: Үнэнийг хэлэхэд Жиняан бид хоёр сүй тавьж байсан юм.

Лу: Баян авхай байж яаж тэрэнтэй сүй тавьсан юм?

Ю: Ээж аав нарын шийдсэн хэрэг. Би ч гэсэн мэдээгүй байсан. Гэхдээ Лу Жаожао. Фу Жиняан чамайг насаараа хайрлана гэж бодож байна уу?

Лу: Тийм амархан бууж өгөхгүй гэж мэдэж байсан юм аа. Намайг бүх насаар маань хайрлахгүй байсан ч, тэр чам руу харж унагахгүй л дээ.

Ю: Карьерын хувьд би алдартай жүжигчин. Өд хөрөнгөний хувьд миний дансанд байгаа мөнгийг чи дуулж ч байгаагүй. Ар гэрийн хувьд ч тэр би чамаас хамаагүй дээр. Чиний төсөөлж байгаагаас ч илүү. Фу Жиняаны эцсийн сонголт... би байх болно.

Лу: Цагаа үрж, надаар наадах гэж оролдохын оронд наад нүүрэн дээрх үрчлээгээ арилгаж, гоо сайхандаа анхаарсан чинь дээр.

Ю: Чи... харж л байгаарай. Нээлтийн бүжгэн дээр Жиняан хэнийг сонгох бол?

Лу: Тэгье ээ. Үнэгүй даашинз өгсөнд баярлалаа. Үнэгүй юм чинь авчихъя.

Яан: Тэгээд... Жаожао хаана байна?

Ю: Яагаад дандаа тэрнийг асуудаг юм бэ? Намайг асуудаггүй байж.

Яан: Тэр миний найз охин. Фу овогтын ирээдүйн эзэгтэй. Надад тэр л чухал.

Ю: Жиняан, надад ганцхан юм амлаач дээ. Нээлтийн бүжиг... надтай бүжиглэчих тэгэх үү? Ганцхан нээлтийн бүжиг. Надтай бүжиглэчих. Би дахиад Лу Жаожаод саад болохгүй гэж амалъя. Бас... би Чаояан групийн ажлаасаа гарна. Тэгэх үү?

Яан: Итгэлтэй байна уу? За яах вэ.

*****************

Эр: Нээлтийн бүжиг эхлэхэд бэлэн боллоо. Нөхөд өө. Бүжгийнхээ хамтрагчийг олсон уу?

Ю: Эхлэх гэж байна. Удахгүй үнэнийг харах болно.  Жиняан. Би бэлэн.

Яан: Жаожао. Надтай бүжиглэх үү?

Ю: Жиняан, яагаад? Чи надад амалсан шд.

Яан: Юу яагаад гэж? Аан. Бүжиг үү? Гэхдээ эх орондоо эргэж ирэхээс өмнө чи надад дахиад төвөг удахгүй гэж амалсан байх аа? Чи амалсандаа хүрсэн үү? Чам шиг хүнд... итгэха арга алга...

Лу: Би бүжгийн үеэр тэрэнд ялагдах нь л гэж бодлоо.

Яан: Тэгвэл би Лин Юэг сонгосон бол балрах байж.

Лу: Тийм биш ээ. Хэрвээ чи үнэхээр тэрнийг сонгосон бол.. чамайг сүрдүүлсэн гэсэн үг.

Яан: Муугүй шүү. Ухаантай байна...

Эр: Хатагтай Лин, та ядарч байгаа бол би амрах өрөөнд хүргээд өгье.

Ю: Зайл. Лу Жаожао. Гайгүй дээ. Үдэшлэгийн дараа чи харж л байгаарай. Бүжиг дууссаны дараа надад микрофон авчирч өгөөрэй.

Эр: За.

Яан: Муугүй бүжиглэж байна шүү.

Лу: Тэгэлгүй дээ, миний нууц авъяас. Нэмэлт өртөгтэй гэж мэд.

Яан:   Одооноос би нууцсан мөнгөө өгч байя. Сард нэг удаа надтай бүжиглэж байгаарай.

Лу: Аанхан. Нууц мөнгөтэй байх нь ээ.

Яан:   Хэд байгаа л даа.

Ю: нөхөд өө, өнөөдөр ойн баяр тохиож байгаа болохоор түрүүн хэлсэн шагналуудаас гадна надад бас нэг гэнэтийн зарлах зүйл болно. Бүгд компанид олон жил ажилласан.  Бүгд Фу захирлыг харж байсан байх. Гэхдээ тэр хүн Фу захирлын туслах гэвэл яах вэ?

Эм: Бурхан минь. Фу захирал ирсэн гэж байна.

Эм: Хэн юм болоо. Харах юмсан.

Лу: Туслах гэсэн үү? Фу захирал их нууцлаг юм аа.

Ю: Манай жинэхэнэ Фу захирал бол энэ удаа манай ойн баярт хүрэлцэн ирсэн байгаа.

Лу: Хаачих нь вэ? Фу захиралд дургүй юм уу?

Ю: Фу захирал хэн болохыг мэдмээр байна уу? Бүгд наашаа анхаарлаа хандуулна уу. Манай Фу захирал. Компанийхаа төлөө өөрийнхөө хэн болохыг нууж жирийн ажилтны хувиар ажиллаж байдаг. Ноён Фу та сайн байлаа.

Хүмүүс: Аргагүй л ноён Фу мөн дөө. Фу захирал, мундаг юм аа.

Лу: Ноён Фу.

Яан:   Жаожао.

Лу: Чи Чояан групийн захирал  юм уу?

Яан:   Тийм ээ. Жаожао. Миний хэлэхийг сонс доо.

Лу: Худалч.

Яан:   Жаожао. Жаожао. Уурлахаа боль л доо. Миний тайлбарлахыг сонсооч дээ.

Лу: Юу тайлбарлах гэж? Лин Юэ та хоёрыг сүй тавьсан гэж хэлсэн. Би эхэндээ итгээгүй. Гэтэл үнэн байж. Та хоёр сайхан тохирох юм байна.

Яан:   Би хэзээ ч тэрнийг бодож байгаагүй.

Лу: Чи анхнаасаа л надад худлаа ярьсан. Чи энэ компаний захирал. Харин би жирийн нэг ажилчин. Бид хоёр нэг ертөнцийн хүмүүс биш.

Яан:   Жаожао. Жаожао. Миний хувьд чи хэзээ ч өөр байгаагүй. Би аавыгаа баян хүн гэж мэдээгүй. Тэрэнд надаас өөр хүү байхгүй. Тэр үед надад өв хөрөнгөө өвлүүлэхийн тулд надад өөрийгөө үхэх гэж байгаа гэж худлаа хэлсэн.

Лу: Тэгэхээр гурван жилийн өмнө салсан тухайгаа ч гэсэн  чи надад худлаа хэлсэн байж. Чиний хэлсэн бүхэн худал байж. Фу Жияан, чи үнэхээр мундаг юм аа. Амралтын газрын төсөл дээр чи намайг менежерээр томилсон. Тийм биз дээ?

Яан:   Тийм ээ.

Лу: Тэгэхээр намайг асуудлуудаа шийдэж, тусламж гуйж байхад чи хуруугаа өргөхөд л бүх зүйл шийдэгдэх байж. Сайхан байсан байх даа?

Яан:   Би тэгж бодож байгаагүй. Чамд туслахыг хүссэн нь миний буруу гэж үү?

Лу: Намайг тавь.  Лин Юэ чамайг арын өрөөндөө байлгахыг хүсч байгаа гэсэн чинь... намайг тэнэг амьтан шиг хуурч байж. Гэтэл чи санаа зовж л байдаг. Залуу ноёнтонд хөгжилтэй байсан байх, тийм үү? Албан ёсоор үерхэе гэлүү. Битгий мөрөөд. Намайг тавь...

Яан:   Жаожао. Жаожао.

Лу: Тэнэг гэдэг нь. Тэр үед чамайг ашигласан хүнд яаж дахиад сайн болчихдог байн аа?

*********************

Лу: Өчигдөр буйдан дээр унтсан санагдах юм.    

Яан:   Сэрчихсэн үү? Хурдан цайгаа уу.

Лу: Гар! Гарахгүй бол цагдаа дуудна шүү.

Яан:   Үнэнийг хэлэхэд энэ миний гэр.

Лу: За яах вэ. Би явъя.

Яан:   Жаожао. Хэн гэдэгээ нуусан нь миний буруу. Гэхдээ чамайг зөвшөөрөхгүй байх гэж айсан юм. Уучлаарай.

Лу: Мэдсэн  бол болж  дээ.

Яан:   Жаожао.

*************

Эм: Чи өчигдөр эрт явчихсан. Бид нар өчигдөр галзуурах дөхсөн.

Эм2: Тийм ээ. Фу захирал та хоёр хэзээ гэрлэх юм?

Лу: Аль эрт салчихсан.

Яан: Энэ... хичнээн уурласан ч цайгаа уух хэрэгтэй шд. Гэдэс чинь өвдөнө.

Эм3: Хөөх.Фу захирал чамайг их эрхлүүэх юм аа.

Лу: Атаархаад байгаа юм уу? Май. Чи ид.

Яан: Тэднийг тоох хэрэггүй. Энэ чинийх. Тэднийх тусдаа байгаа.

Эр: Ноён Фу байна уу?

Яан: Энд байна. Энэ ширээн дээр тавьчих. Нөхөд өө, би бүгдэд чинь өглөөний цай захиалчихсан. Ганц ч хүн дутаагаагүй.

Лу: заавал идэх ёстой юм уу?

Яан: Тийм. Чиний ажилтай холбоотой.

Лу: өөдгүй амьтан. Ид ид ид ид. Хүчээр идүүлэх юм биз дээ.

Яан: Сайн жаал...

Лу: Фу Жиняан.  

Эм3: Салчихсан гээд байсан чинь. Салсан харагдахгүй л байна даа.

Лу: Энийг ноён Фуд өгчих тэгэх үү?

Эм: Жаожао, өөрөө өгсөн нь дээр байх. Би айсандаа тэгж хэлээгүй шүү. Гол нь би өнөөдөр тэнд гурван удаа оччихсон. Ноён Фугийн царай очих болгонд улам дордоод байна лээ.

Лу: Тэр хазахгүй.

Ту: Лу туслах аа. Ноён Фу таны саналыг жаахан... таныг өөрөө ирээд тайлбарлаад өг гэж байна.

Лу: Гайгүй байлгүй. Хувийн өс хонзон байхаас зайлахгүй.

Ту: Захирал аа, амжилт. Эзэгтэй хазах юм шиг харагдаж байна.

Яан: тогшиж мэддэггүй юм уу?

Лу: Фу Жиняан, юу хийгээд байгаа юм?

Яан: чамаас гуйх юм байна.

Лу: Хн. Алдартай Жиняан захирал, жирийн нэгнээс юм гуйж  байдаг. Ховорхон боломж шүү.

Яан: Өнөөдөр би чамд хоол хийж өгөх гэсэн юм. Дэлгүүр хямдрал зарлачихсан байна лээ. Даанч би яаж зөвийг нь сонгохоо  мэдэхгүй байна. Хөөе. Энэ амттай.

Лу: Үгүй ээ. Энэ багласан нь үнэтэй байдаг юм. Энийг авч болохгүй. Хурдан буцаагаад тавьчих. Тэрийг авах хэрэгтэй. Энийг... баглаагүй нь хямд байдаг юм. Би байхгүй бол яана даа.

Яан: Тийм болохоор л чи байгаа юм.

Лу: Тэнэг гэдэг нь. Тэгж олон хэлж байхад. Одоо болтол  мэдэхгүй. Энэ хоёр купоныг хамт ашиглах боломжгүй. Тусад нь авах юм бол илүү хямд тусна.

Яан: Ярвигтай юм аа.

Лу: зуугаар авбал хорь хөнгөрнө. Тэгээд урьдчилж захиалах хэрэгтэй. Тэгвэл хэмнэж болно.

Яан: За.

Лу: ОДоо ойлгосон уу?

Яан:   Гэхдээ л, хойшид ч гэсэн иймэрхүү зүйлд чиний тусламж хэрэгтэй болно.

Лу: Гайгүй байлгүй.

Ю: Үгүй ээ, Фу Жиняан. Фу эзэгтэй аюулд орсон юм шиг байна.

Яан:   Юу гэсэн үг вэ? Ээж яасан гэж?

Ю: Би... би Жаожао та хоёрт атаархаад... ээжид чинь эм уулгачихсан.

Яан: Эм уулгасан? Лин Юэ... чи шоронд орно.

Ю: Жиняан, Жаожао. Мэднэ ээ. Би уурандаа тэгэх ёсгүй байсан юм. Би дахиад яасан ч тийм юм хийхгүй гэж амалъя. Гуйя, ганцхан удаа уучилчих л даа.

Яан: Уучлах аа? Одооноос Лин, Фу овогтууд бүх бизнесийн харилцаагаа таслах болно. Ямар ч холбоогүй болсон.

Лу: Эгчийн эрүүл мэнд хамгийн чухал. Хурдан очъё.

****************

Яан:   Ээж ээ.

Лу: Фу эгч ээ. Фу эгч ээ, та зүгээр үү? Хурдан түргэн дууд. Фу эгч ээ.

Эх: Үгүй ээ. Хэрэггүй.

Лу: Фу эгч ээ. Та намйаг хуурсан юм уу?

Эх: Эгч нь зүгээр ээ. Санаа зовох хэрэгүй. Сүртэй юм биш.

Яан: Ээж ээ, Лин Юэ танд эм уулгасан гэсэн. Тэр эм...

Эх: Энэ золигийг дээ. Ээж чинь хичнээн ухаантай билээ дээ. Хаячихсан. Тэрний бяцхан заль... тэрний эм сэжигтэй гэдгийг би мэдэж байсан. Би юу гэж уух юм.

Яан: Эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Жаожао бидл хоёр хичнээн айв аа.

Эх: Золиг минь, та хоёр л миний санааг зовоогоод байна. Жаожао. Жиняанд уурласаар л байна уу? Гараа өг дөө. Жиняан, би мэднэ ээ. Аав чинь Жаожаогийн нэрээр чамайг дарамтлаагүй бол би Жаожаог орхихгүй байсан.  Гадаад руу ч явахгүй байсан. Жаожао, чам шиг ийм зантай хүн... Жиняантай байхыг хүсч байгаа бол одоо ч тэрэнд сайн гэсэн үг. Миний төлөө Жиняанд дахиад ганцхан боломж өгч болох уу? За юу? Тэгэх үү?

Яан: Хамт амьдарна гэж зүгээр л нэг өрөөнд унтахыг хэлдэг юм. Нэг оронд унтах биш. Бас чиний хийсэн зутан, даршилсан өндөг. Их амттай.

Лу: Би төслийн удирдагч гэж байна.

Ш: Ажлын үнэмлэхийг хэн ч хулгайлж чадна. Өөр хэн батлах юм? 

Яан: захирал өөрөө тэрнийг тушаал дэвшүүлсэн. Ийм байхад хангалттай юу? Ийм болохоороо л надад таалагддаг юм. Их зантай, бас материалист. Мөнгөнд дуртай эмэгтэй.

Лу: Фу Жиняан.

Яан:   Энд байна. Би үргэлж энд байсан.

Лу: Чи гурван жилийн өмнө үргэлж миний дэргэд байна гэж хэлсэн. Гэтэл чи гэнэтхэн гадаад явчихсан. Гурван жилийн дараа чи дахиад надад худлаа хэлсэн.

Яан:   Чамтай гэрлэмээр байна. Жаожао. Миний гэрлэхийн хүсдэг хүн үргэлж чи байсан. Амалъя. Гурав дахь удаагаа тийм юм давтагдахгүй. Чи зөвшөөрөх үү?  

Лу: Албан ёсны зөвшөөрөл аваагүй байж.

Яан:   Тэгвэл би хэзээ албан ёсных болох юм? Би үгэнд чинь орно оо.

Эх: Тэгмээр дээ.

Төгсөв.

Back to episodes Go home