Оператор 1: Пуужингийн цохилтын улмаас зорилтот бай үрэгдсэнийг нягталлаа.
Оператор 2: Тү-Би, Найн-Ээс нарын хар хайрцгийн дохио нягтлагдсан.
Оператор 1: Хиймэл дагуулын лазер зэвсэг хөргөлтийн шат руу орлоо.
Оператор 2: Хүн төрөлхтний зөвлөлөөс лазер ашиглах зөвшөөрөх хараахан аваагүй байдаг. Зүгээр үү? Командлагч аа.
Командлагч: Бидэнд бурхан хэрэгтэй. Хэдий тэр нь оршдоггүй байлаа ч гэсэн.
Оператор 2: Айн?
Найн-Ээс: Энэ хиймэл дагуулын лазер зэвсэг байх нь ээ.
Тү-Би: Командлагч аа.
Под эр: Мэдэгдэл. Тусгай нэгжийн бүдэг дохио илэрлээ.
Лили: Юу гэнэ ээ?
Найн-Ээс: Түрүүний дайралтаас үхээгүй гэж үү? Под! Байршлыг нь тогтоогоод—
Под эм: Байршлыг нь хэдийн тогтоосон. Газрын зураг дээр тэмдэглэсэн.
Найн-Ээс: Тү-Би!
Тү-Би: За.
Найн-Ээс: Та хэд бусад шархадсан нэгжүүдийг очиж авар.
Лили: Уучлаарай.
Жакасс: Амжилттай болбол дээжээс нь аваарай.
Паскал: Болгоомжтой явдаг юм шүү.
Найн-Ээс: За. Явъя, Тү-Би.
Тү-Би: Ойлголоо. Найн-Ээс, битгий хэтрүүлээрэй.
Найн-Ээс: Ачаалах системд жаахан санаа зовж байгаа ч хакдахад бол тусалж чадна.
Тү-Би: Энэ чинь...
Найн-Ээс: Тү-Би! Тэнд!
Тү-Би: Арай нөхөн сэргээгдэх гээд байна уу?
Адам: Би...
Ева: Хөөе, ах аа. Би хүлээе ээ. Ахыг эргэж ирэх хүртэл би энд хүлээж байя. Эргэж ирэхээр чинь тоглоё оо. Амлалт шүү, ах аа.
Адам: За. Амлалт.
Тү-Би: Механик биетэд... сэтгэл үгүй... Найн-Ээс.
Найн-Ээс: Ингээд. Бүгд дууслаа.
Тү-Би: Баярлалаа, Найн... Яасан бэ? Найн-Ээс!
Найн-Ээс: Бүтэлгүйтчихлээ. Адамын сүлжээнээс салахдаа эвдэрчих шиг боллоо.
Тү-Би: Үгүй ээ.
Найн-Ээс: Зүгээр ээ. Бункерээс датагаа дахиад хуулчхаж болох юм чинь.
Тү-Би: Гэхдээ тэгвэл одоогийн чи эргэж ирэхгүй.
Найн-Ээс: Тийм дээ. Эвдрэлтэй датаг Бункерт хуулж болохгүй шүү дээ...
Тү-Би: Найн-Ээс.
Найн-Ээс: Гуйя, Тү-Би. Би... Чиний гарт... Тү-Би. Бушуулаарай.
Тү-Би: Яагаад... Үргэлж... ийм зүйл болдог юм бэ? Одоо ч амьд байна уу? Муусайн... механикууд! Дамжуулалтууд уу? Дата дамжуулалт... хоорондоо цуурайтаж байна.
Найн-Ээс: Т-Түр байз, Тү-Би!
Тү-Би: Чи...
Найн-Ээс: Би хувийн датагаа энэ механик биетэд үлдээсэн юм шиг байна. Нэг мэдсэн чинь эргэн тойрны сүлжээнээс миний ухамсар нөхөн сэргэчихсэн. Ингэж олон талууд нэгдэнэ гэдэг үнэт л туршлага юм. Бичиж авах гэсэн боловч хадгалах бүс рүүгээ нэвтэрч чаддаггүй. Ямар ч байсан энэ хавийн дайснуудын санах ойд нэгтгэтэл би өөрөө эргэн ирсэн-
Тү-Би: Найн-Ээс. Ашгүй дээ.
Найн-Ээс: Аанха. Ингэж Адам, Еватай хийсэн сүүлчийн тулаан дууссан юм. Энэ тулаан дайны үр дүнд томоохон нөлөө үзүүлэх биз ээ. Тү-Би бид хоёрын тулаан үүний дараа үргэлжлэх ч гэсэн. Тэр нь дахиад өөр түүх байх болно.
Бичиг: Адамтай хийсэн тулаанаас 2 цагийн өмнө
Под эм: Под 153-н хүсэлт. Тус нэгжийн туслах дагалдагч болох Найн-Ээсийн датаг засварлах хооронд Бункерт байгаа нөөцийг ажиллуулах зөвшөөрөл өгнө үү. Зөвшөөрлийг нягталлаа. Санал. Санах ойн цөм оношилгоонд оролцоно уу.
Найн-Ээс: За, за.
Под эм: "За" гэж ганц хэлэхэд хангалттай.
Найн-Ээс: За.
Под эм: Санах ойн оношилгоо дууслаа. Асуудалгүй. Нэмэлт оношилгоо хийхийг зөвлөе.
Найн-Ээс: За.
Под эм: Харааны мэдрэгчийн оношилгоо дууслаа. Асуудал илрээгүй. Бүх оношилгоо дууслаа.
Найн-Ээс: Эцэст нь нэг юм бие оролцуулаад бүх биеийн оношилгоо дууслаа. Датаг засварлана гэдэг арай дэндэнэ ээ.
Под эм: Нэгж Найн-Ээс нь дайсанд баригдаж удирдлагагүй төлөвт тодорхой хугацаанд байсан. Энэ хооронд дайсны логик вирус нэвтэрсэн байх магадлалтай.
Найн-Ээс: Ойлголоо, ойлголоо. Дараад нь Бункерийн серверт холбочихвол дуусах нь ээ. Саяных юу байв?
Под эм: Тодорхойгүй.
Найн-Ээс: Датаг холбохоо зогсоо.
Под эм: Анхааруулга. Датаг холбох нь бүх ЁоРХа нэгжид заавал байх ёстой.
Найн-Ээс: Хачин шуугиан сонсогдсон учраас тэр. Тү-Бигийн дата холболтыг түр зогсоож бай.
Под эм: Ойлголоо.
Найн-Ээс: Баттай болгохын тулд саяны шуугиан хаанаас гарсныг олъё. Серверийн оролтыг нээчих.
Под эм: Ойлголоо.
Найн-Ээс: Бүгдийг нь шалгах боломжгүй нь ээ. Хэдэн цөөн үзэлттэй пакетуудыг нь шалгахаас. Энэ үү?
Под эм: Илэрлээ. Хүн төрөлхтний зөвлөлийн сарны серверт нэвтрэх бүртгэл.
Найн-Ээс: Энэ чинь сар луу илгээгдсэн хангамжийн бүртгэл үү дээ? Гэхдээ хачин юм. Хоосон ачаа зөндөө байна. Яагаад ийм утгагүй зүйл хийдэг юм бол?
Под эм: Анхааруулга. Үүнээс цааших датад нэвтрэх зөвшөөрөлгүй байна.
Найн-Ээс: Тийм боловч хачин дата зөндөө олон байна. Энэ датаг ч шалгахгүй бол болохгүй. Довтолгооны хаалт? Ийм зүйлийг сервер дотор суулгаж л байдаг! Под! Серверийн холболтыг тасал! Биеийн нэгжийг идэвхжүүл! Под! Хариулаач! Новш! Баларсан!
Под эм: Найн-Ээс.
Найн-Ээс: Под! Яг яасан бэ? Бушуу серверийг тасал-
Эм 1: Найн-Ээс.
Найн-Ээс: Под? Энэ шинэ холболт уу?
Эм 1: ЁоРХа нэгж Найн-Ээс.
Найн-Ээс: Хэн бэ?
Эм 1: Тавтай морил.
Найн-Ээс: Юу вэ? Б-Бие хөдлөхгүй байна. Шинэ хамгаалалтын програм юм байх даа?
Эм 1: Бид андройдуудыг байнга хянаж байдаг.
Найн-Ээс: Хянах аа?
Эм 1: Зарим үед хүчирхийллийн хэлбэрээр. Зарим үед хорслын хэлбэрээр. Зарим үед галзуурам хайрын хэлбэрээр. Янз бүрийн өдөөлтөөр. Ялгаатай сэтгэлгээ, өнгө бүрийн логикоор механик биетүүдийг хангасан. Бид андройдуудыг яаж хариу үйлдэл үзүүлэхийг ажиглаж ирсэн.
Найн-Ээс: Арай бие даасан вирус үү? Гэхдээ Бункерийн серверт тийм зүйл байхгүй дээ.
Эм 1: Гэхдээ одоо бүгд дууссан.
Найн-Ээс: Байз! Хараахан юу ч... Дахиад бие минь...
Эм 1: Ингээд бэлтгэл хангагдлаа. Тиймээс түүнд...
Эр 1: Үнэний жимсийг өгөх учиртай. Үнэн...
Найн-Ээс: Тэр чинь... Урт тулаан, адал явдлуудын дараа зөнч хэлжээ. Миний хоолой байна. Яагаад энд байдаг билээ?
Найн-Ээс-давхар: Ай, надад газрын нигүүлслийг хайрлаач! Ай, надад тэнгэрийн баясгаланг өгөөч!
Найн-Ээс: Энэ дата ЁоРХа төслийн хүрээнд Хүн төрөлхтний зөвлөл хэрхэн үүссэн тухай мэдээлэл шиг харагдах юм. Дараалал нь эсрэгээрээ байгаа юм биш үү?
Найн-Ээс-давхар: Төмөр дөнгөнөөс минь чөлөөл! Ийнхүү бидний сүнс
Найн-Ээс: Энэ чинь... арай Хүн төрөлхтний зөвлөл...
Найн-Ээс-давхар: ...аврагдах биз ээ.
Найн-Ээс: Үүрдийн үүрд.
Под эм: Мэдэгдэл. Нэгж Найн-Ээс нь дата шинэчлэлийн үеэр систем 420 секунд зогссон алдаа гарлаа.
Найн-Ээс: Тэр алдаанаас болсон юм байх даа. Датаны оношилгооны үеэр санах ойн датаг холбочхож.
Под эм: Одоогоор Найн-Ээсийн дата холболт дуусаагүй байна. Бүх ЁоРХа нэгжид байх ёстой явцыг дуусгаагүй байна. Санал. Яаралтай датаг холбох.
Найн-Ээс: Датад одоо ч асуудал байх шиг байна, холболтоо дараа болъё.
Под эм: Ойлголоо. Тү-Бигээс яаралтай нэмэлт хүч илгээх хүсэлт ирлээ.
Найн-Ээс: Тү-Бигээс үү?
Оператор: Найн-Ээс.
Найн-Ээс: Оператор? Юу болоо вэ?
Оператор: Тү-Бигийн байгаа үйлдвэрээр дүүрэн олон тооны механик биетүүдийг илрүүллээ. Үүний дараа Тү-Бигээс нэмэлт хүч илгээх хүсэлт авсан боловч орон тоо бага байна.
Найн-Ээс: Ойлголоо. Би үндсэн терминалаар нэвтрэх гээд үзье.
Оператор: Ойлголоо.
Найн-Ээс: Явъя, под.
Эр 1: Зугаацуулаад аль, ЁоРХа нэгж... Найн-Ээс.
Тү-Би: Механик биетүүд болон андройдууд бид юугаараа ялгаатай вэ? Сэтгэл хөдлөл, ухамсар олж авсан роботууд. Тэдний үхлийн ирмэг дээр дуудсан сүүлчийн хашхираа. Одоо ч гэсэн миний дотор... цуурайтаж байна.
Бичиг: Дараад нь
Командлагч: Санацгаа. Нутгаа алдсан зовлонг. Бид бууж өгөхгүй. Далайг. Тэнгэрийг. Газрыг. Хорсмоор механик биетүүдэд булаалгасан дэлхийгээ эргүүлж авна! Энэ даалгаврыг амжилттай болгохоос одоо энд энэ дайныг дуусгах болно! Хүн төрөлхтөн мандтугай!
Бүгд: Хүн төрөлхтөн мандтугай!
Бичиг: Дараа дахин үзээрэй
Back to episodes Go home