Nier Automata_11

Тү-Би: Зүгээр л механик биетийн догшрол байгаагүй хэрэг үү?

Оператор: Тү-Би, хотын балгасанд дайсагнасан хэд хэдэн дайсагнасан механик биетүүд илэрлээ. Бүх ЁоРХагийн цэргүүдэд таслан зогсоох тушаал гарсан. Тү-Бид нэмэлт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл олгосон. Датаг под руу чинь шилжүүлье. Гэхдээ битгий болчимгүй тулалдаарай.

Тү-Би: За.

Эм 1: 12Си хойд хамгаалалтын төв бааз байна. Энэ дамжуулалтыг сонсож байгаа нэгэн байна уу? Олон нийтийн харилцааг хариуцсан Фоти-Тү-Эйс байна! Одоогоор манай хамгаалалтын байгууламж олон тооны механик биетүүдэд бүслүүлчихлээ. Энэ маягаараа байвал...

Эр 1: Хүн төрөлхтний зөвлөл эх газарт тулалдаж байгаа бүх зоригт андройдуудад үүнийг хүргэж байна. Одоогоор механик биетийн эсрэг тулаанд...

Эр 2: Бушуу зэвсгийн түвшнийг нэмээд аль! Тэгж байж-

Лили: Болохгүй. Ингэх нь дайсны хувьслыг урагшлуулбал бид мухардмал байдалд орно.

Эр 2: Тэглээ ч гэсэн энэ байдлаараа...

Лили: Бусад хуарангуудтай холбогдов уу?

Эр 1: Одоо ч холбоо бариагүй л байна. Аягүй бол ижилхэн нөхцөлд байгаа биз.

Эм 2: Хайгуулынхаас мэдэгдэл ирлээ! Хоёр дахь давлагаа нь 200,000 гаруй нэгжтэй гэнэ!

Эр 1: 200,000!? 200,000-н эсрэг одоогийн бидэнд боломжгүй шдээ!

Лили: Эхний давлагаа дөнгөж намжлаа гэж бодож байхад. Жакасс? Яаж байна? Наадуулаасаа салж чадах нь уу?

Жакасс: Болохгүй нь. Төгсгөл гэж алга. Бид түрдээ ухарлаа!

Эр 1: Новш! Эцэст төгсгөлгүй гарч ирж байна! Лили, бид тогтоож чадахгүй нь ээ!

Эр 2: Бөөн юм болж барьж авсан юм сан.

Лили: Та хоёр түрдээ аюулгүй газар луу ухарчих.

Эм 1: Лили, энэ маягаараа...

Эр 1: Ахлагч аа, үлдсэн сумаа тооцож үзвэл...

Эр 2: Ухаръя аа!

Эм 1: Зугтъя гэвч хаа сайгүй механик биетүүд байхад хаашаа зугтаах юм?

Тү-Би: Лили!

Лили: Тү-Би! Хүрээд ирээ юу?

Эр 1: Чи чинь өнөө ЁоРХа цэрэг байна.

Тү-Би: Нөхцөл байдал яаж байна?

Лили: Тэд гэнэт халдаад эхэллээ.

Эр 1: Эхэндээ хариу тулалдаж чадсан. Гэвч аймшигтай хүчтэй нэг нэгж байсан, тэрийг устгахын төлөө...

Лили: Бид тал хүчээ алдсан.

Тү-Би: Аймшигтай хүчтэй нэгж.

Лили: Бусад ЁоРХа цэргүүд яасан бэ?

Тү-Би: Мэдэхгүй ээ. Энэ хот бүхэлдээ дайралтад өртсөн. Таслан зогсоох тушаал ирсэн ч нөхцөл байдал эргэлзэнгүй байна.

Эм 1: Хот бүхэлдээ...

Эр 1: Яах юм бэ?

Тү-Би: Под. Түрүүн татсан зэвсэг ашиглахад бэлэн болсон уу?

Под эр: Мэдэгдэл. Ашиглахад бэлэн.

Эр 1: Гайхалтай.

Тү-Би: Санаа байна. Лили, бүгдийг нь цуглуулчих.

Лили: Хэдий ЁоРХа байлаа ч гэсэн ганцаараа хийхэд хязгаар гэж бий. Энд хүчээр бидэнтэй хамт үлдэх хэрэггүй.

Тү-Би: Под. Лазер реле системийг бэлд.

Под эр: Ойлголоо.

Оператор: Хойд зүг рүү ЁоРХагийн цэргүүд

Оператор: дайсагнасан механик биетүүдтэй тулаанд орсон байна.

Оператор: 50,000 дайсагнасан механик биетүүд хотын балгасны Эсэргүүцэгчдийн хуаран руу хөдөлж байна.

Оператор-зэрэг: Явган цэргийн ангиуд хотын балгасны дээрх тэнгэр Голиат төрлийн хэд хэдэн механик биетүүдтэй тулалдаж байна.

Оператор: Хамгаалалт авч байна.

Оператор-зэрэг: Зүүн зүгт ЁоРХа цэргүүд нэмэлт хүч хүсэж байна.

Оператор: Дайсны 30,000 нэгж цөлөөс хотын балгас руу хөдөлж байна.

Оператор-зэрэг: Шууд очиж чадах ойролцоох салаануудтай холбогд! Бушуул!

Оператор: Бүх Эйч болон Өү төрлийн сэлбэг хэрэгслийг яаралтай Би төрөлд шилжүүлж

Оператор-зэрэг: Хойд хамгаалалтын штаб 12Си-н лазер систем тасарлаа!

Оператор: катапульт руу чиглүүл!

Оператор: Усан доорх ажиглалтын тор механик биет гэж таамаглаж буй дулааны үүсвэр мэдэрлээ.

Оператор-зэрэг: Онгоц тээвэрлэгч Блүрижж живсэн хотын эрэгт осолджээ.

Оператор: Яаралтай лазер реле шугам сүлжээний ажил 50%-тай байна.

Оператор-зэрэг: Элэвэн-Бигийн хар хайрцгийн дохио зогслоо.

Зөвлөл: Командлагч аа. Энэ төсөлд хэдийн 18 хүсэлт ирүүлсэн байна. Үүнийг ямар утгатайг мэдэхгүй бол биш биз дээ?

Командлагч: Би бол ЁоРХа цэргүүдийн командлагч. Цэргүүдийн элэгдлийг багасгаж л байвал Эсэргүүцлээ илэрхийлэх нь миний үүргийн нэг гэдэгт итгэдэг.

Зөвлөл: Энэ чинь ч бас хэмжээтэй биш үү? Нэмэлтээр хүсэлт гаргасан хиймэл дагуулын лазер ашиглахыг ч түдгэлзүүлэх болно.

Командлагч: Яагаад вэ? Энэ маягаараа ЁоРХа цэргүүд арчуулж энэ төслийн ач холбогдол үгүй болох магадлал бий.

Зөвлөл: Энэ төслийн ач холбогдлыг Хүн төрөлхтний зөвлөл бид шийднэ. Бүү илүү үг хэл. Сайн мэдэж байх учиртай. Явц 11-р дамжуулан бурханд хүртлээ бид амрах эрхгүй. Энэ төсөлд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг бүү март. Яриагаа ингээд дуусгая. Хүн төрөлхтөн мандтугай.

Командлагч: Хүн төрөлхтөн мандтугай. Би дахиад л давтах болох нь.

Эр 1: Лили! Удалгүй тогтсон цэгт хүрэх нь!

Лили: Ойлголоо. Бушуу ухраад бидэнтэй нэгд.

Тү-Би: Одоо!

Лили: Бүх нэгжүүд, И-Эм-Пи цуцлагчийг буулга!

Эр 1: Амжилттай! Тэд бүгд ажиллагаагүй боллоо!

Тү-Би: Найн-Ээс.

Найн-Ээс: Пээ. Яаж ийгээд амжсан бололтой, Тү-Би.

Тү-Би: Баярлалаа, Найн-Ээс.

Лили: ЁоРХагийн хоёр оо. Эсэргүүцэгчдийн өмнөөс талархлаа илэрхийлье. Та хоёр ирээгүй бол балрах байлаа.

Найн-Ээс: Өмнө нь миний биеийг Бункер луу илгээсний хариуг барих гэсэн юм.

Лили: Тэгж хэлж байгаа бол ашгүй дээ. Үүний дараагаар үлдсэн механик биетүүдийг өөрсдөө цэвэрлэчихвэл... Бороо?

Под эр: Анхааруулга. Дайсагнасан тусгай нэгж илэрлээ.

Тү-Би: Тусгай нэгж?

Эр 1: Хөөе! Барилгын цаана!

Лили: Юу вэ?

Тү-Би: Өнөөх тусгай биет үү?

Лили: Хэтэрхий том юм. Энэ механик биет гэж үү?

Найн-Ээс: Механик биет байлаа ч дэндүү утгагүй юм.

Жакасс: Дата цуглуулах цаг олдох ч үгүй шинжтэй.

Эр 1: Новш!

Жакасс: Тэнэг ээ! Юу хийх гээ вэ?

Эр 1: Юу вэ? Гаднаа л сүртэй байсан юм уу? Айлгачих юм.

Под эр: Мэдэгдэл. Тусгай нэгжийн томоохон хувирал илэрлээ.

Тү-Би: Одоо ч амь байгаа юм уу?

Под эр: Санал. Даруй ухарна уу.

Эр 1: Ухрах аа? Ийм зүйлээс хаашаа зугтаах болж байна?

Найн-Ээс: Хувьсаад байна уу даа? Тү-Би! Тэнд!

Адам: Хөөе. Дахиад уулзах шив, жаал аа.

Тү-Би: Тэр...

Адам: Хүн төрөлхтөн миний сонирхлыг татсан. Түүхийг нь унших үед хүн төрөлхтний төвөгтэй байдал сэтгэл татам байлаа. Гэхдээ ойлгосон. Түүх, мэдлэгийг хуваалцах нэгэн үгүй бол... Энэ дэлхий утгагүй гэж. Яагаад... яагаад? Бүгд устаж үгүй болцгоо!

Лили: Догширчхов уу? Ийм зүйлтэй яаж тулалдах болж байна? Тү-Би! Тэр яг юу юм бэ?

Тү-Би: Тэр бол механик биетийн сүлжээг зохицуулдаг цөм нэгж. ЁоРХагаас устгах тушаал өгсөн.

Лили: Тэгвэл тэр аварга биетийг устгавал бусдынх нь ажиллагаа зогсоно гэсэн үг үү?

Найн-Ээс: Онолын хувьд бол тэгэх л ёстой, гэхдээ яаж тэгнэ гэж? Энэ нөхцөлд Бункерээс нэмэлт хүч авах нь хэцүү.

Лили: Зэвсгийн наймаачин, тэрийг гаргах уу?

Эр 2: Тэр гэж? Арай буулгах ажиллагааны үеэр олсон өнөөх үү? Тэрийг зассан ч гэсэн арай гэж л галлаж чадна.

Лили: Ийм үед л гаргах хэрэгтэй биз дээ? Онохгүй бол онох хэмжээнд тааруулахад л болно.

Эр 2: Онох хэмжээнд ээ?

Найн-Ээс: Энэ талаар илүү нарийн сонсож болох уу?

Лили: Баярлалаа. Бид ч мөн ЁоРХагийн та хоёроор үргэлжлүүлэн туслуулмаар байна. Бүгд сонсоцгоо! Одооноос тэр том биетийг устгана! Хөдөлж чадах нь туслахыг хүсье! Бид ЁоРХатай хамтарч чадвал энэ тулаанд ялж ч мэднэ. Гэхдээ хүчилж чадахгүй нь. Энд үхэж байснаас амьд үлдэж тулалдах зам байгаа учраас. Бэртсэн гэр бүл, нөхдийнхөө-

Эр 1: Бид хийнэ ээ!

Эм 1: Муусайн тугалган лаазнууд дээр нэг томыг буулгаж авъя!

Эр 2: Тэмцэлдэнэ гэдэг чинь л эсэргүүцэх!

Эр 1: Хүн төрөлхтний төлөө ч гэсэн тэр мууг дэлбэлээд өгье!

Эм 2: Хангалттай дарь байгаа шүү, ахлагч аа!

Эм 1: Хийцгээе ээ!

Эр 2: Тийм бол бушуу тэр эдийг цэнэглэе ээ, хангамжийн наймаачин.

Эр 1: Завгүй болоод ирлээ дээ.

Лили: Баярлалаа. Найдаж байгаа шүү.

Бүгд: Мэдлээ, хатагтай! Хийцгээе ээ!

Эм 1: Алив ээ, урагшаа!

Лили: Сарныханд өөрсдийнхөө яаж тэмцдэгийг харуулъя! Амьд байгаа нь дагаад яв!

Найн-Ээс: Лили, төлөвлөсөн ёсоороо!

Лили: Ойлголоо. Түүнийг цэг руу урхидахыг найдлаа шүү, Найн-ээс.

Найн-Ээс: Наашаа! Бодсоноос хэврэг юм аа.

Под эм: Анхааруулга. Үлэмж их энергийн дохио илэрлээ. Ихээхэн хэмжээний механик биетүүдийн энерги нэгдэж байх шиг байна.

Найн-Ээс: Үгүй байлгүй! Тү-Би! Тэр сүлжээнд үлдсэн эргэн тойрныхноо энергийг сороод байгаа бололтой! Хакдаад энергийнх нь хангамжийг зогсоосны дараа ийш нь урхидъя!

Тү-Би: Ойлголоо.

Лили: Энд бид зүгээр ээ! Болзсон цэг рүү аваачаад... Араас чинь!

Тү-Би: Тэр юун нэгж вэ?

Лили: Болгоомжтой! Хуарангийн талыг нь үгүй хийсэнтэй ижилхэн юм байна! Аймшигтай бат бөх, хөдөлгөөн нь бусадтайгаа адилгүй!

Тү-Би: Ойлголоо. Эндхийг даалгачих. Түрүүлж очоод болзсон цэгийн бэлтгэлийг ханга!

Лили: Найдлаа шүү, Тү-Би. Бушуулаарай!

Найн-Ээс: Хакийг эхлүүл! Физик хамгаалалт бодсоноос илүү бат бөх юм. Энэ хакийн аргаар бол... Паскал! Баярлалаа, Паскал. Тосгон нь аюулгүй юу?

Паскал: Бидний тосгон сүлжээнээс салсан тул үймээнээс холуур байсан.

Найн-Ээс: Тийм бий.

Под эм: Анхааруулга. Бэхжүүлэгч холбогч төхөөрөмжид Ээс төрлийн загварын зөвшөөрөл шаардлагатай.

Найн-Ээс: Одоо ийм зүйл ярьж байх цаг биш. Паскал, гуйх зүйл байна.

Паскал: За.

Тү-Би: Хурдан юм.

Механик биет: Гэр бүлийнхээ өшөөг авна.

Тү-Би: Под! Програм Эй100!

Под эр: Ойлголоо.

Тү-Би: Найн-Ээс.

Найн-Ээс: Паскал, намайг буулгасны дараа аюулгүй газар явж оч.

Паскал: Ойлголоо.

Найн-Ээс: Под!

Под эм: Ойлголоо.

Найн-Ээс: Дуусаагүй байна! Хакдаад! Энэ юун орчин бэ?

Адам: Би...

Найн-Ээс: Энэ удаад бас юу вэ?

Адам: Ева... яагаад...

Найн-Ээс: Тэр... Энэ чинь хүн төрөлхтний...

Адам: Яагаад... яагаад...

Найн-Ээс: Ухамсрынх нь дата нураад эхлэв үү дээ? Муу шүү. Бүрэн нурахаас өмнө програмыг ачаалахгүй бол. Анализ дуусахад 30 хувь дутуу байгаа юм бий. Програм дуусах хүртэл дахиад жаахан удах нь.

Ева: Хөөе, ах аа. Би ахыг шархдахыг хармааргүй байна. Ахыг алга болоосой гэж хүсэхгүй байна. Тиймээс хамтдаа нэг тийшээ явъя.

Найн-Ээс: Хэзээдээ...

Адам: Яагаад?

Эр 1: Ажиллагаагаа үргэлжлүүлэхийг нь баталгаажууллаа! Ийшээ ирж байна!

Лили: Амжив уу? Лили байна. Төлөвлөсөн ёсоор бай бидэн рүү ирж байна. Бэлтгэл дуусахаар аюулгүй газар луу ухраарай! Энэ тулааныг бид дуусгана!

Эр 1: Бай бэлдсэн байршилд хүрч ирлээ.

Эр 2: Чиглэл, зай, өнцгөө нарийн тохируулсан!

Лили: Галла! Жакасс!

Жакасс: Ойлголоо!

Лили: Одоо!

Тү-Би: Найн-Ээс!

Найн-Ээс: Арай гэж амжлаа. Эцсийн мөчид амжсан нь яамай даа.

Тү-Би: Болчимгүй гэдэг нь, Найнз.

Найн-Ээс: Айн? Найнз гэж хэлсэн үү? Хэлсэн биз дээ? Биз дээ?

Тү-Би: Холбоог тасал.

Паскал: Найн-Ээс, аюултай шдээ!

Найн-Ээс: Хүүе л дээ, Тү-Би!

Оператор: Дэлбэрэлтээс үүдэж холбоо салчихлаа!

Командлагч: Эх газарт байгаа ЁоРХа цэргүүдийг хайж, аврах салаа илгээ.

Оператор: Холбоо эргээд аслаа. Дэлгэц эргээд ороод ирлээ!

Командлагч: Энэ юу вэ?

Тү-Би: Одоо ч амьд байж байдаг...

Найн-Ээс: Ийм масстай байхад чиглэлийг нь ч хазайлгаж чадахгүй нь.

Тү-Би: Цэнэглэсэн бөөмийн дохио! Бүгд бушуу юмны ард нуугд!

Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна.

Бичиг: Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.

Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "Туслах дагагч нэгжүүд"

Под эр: Мэдэгдэл. Тааламжтай мэдрэмж байна.

Под эм: Мэдэгдэл. Талархлаа.

Под эр: Тогтмол давтамжтай гүйцэтгэлийг үнэллээ.

Под эм: Мэдэгдэл. Ханалаа.

Тү-Би: Алив, алив, алив.

Под эр: Энэ подтой дотно байдал нэмэгдлээ.

Найн-Ээс: Алив, алив, алив, алив!

Под эм: Санал. Энэ подны арчилгааг үргэлжлүүлээрэй.

Бичиг: [Под 153] Бид эцэст нь амьд байна. Амьд байх нь үндсэндээ байнгын ичгүүр юм. [Под 042] Эдгээр абстракт үгнүүдийг яг одоо ойлгохгүй байна. Дараад нь шинжлэхээр хадгаллаа.

Бичиг: Үргэлжлэл бий

Back to episodes Go home