Лили: Найн-Ээс их зовжээ дээ. Биеийг нь Бункер луу илгээсэн юм чинь дор нь засчих байх аа.
Тү-Би: Баярлалаа.
Лили: ЁоРХа салааны авах цэгт хүргэсэн төдий. Талархал хүлээх зүйл биш.
Тү-Би: Гэхдээ л...
Лили: Болгоомжлоорой. Одоогийн чи ганцаараа болсон.
Тү-Би: Под. Командлагчтай холбоод аль.
Командлагч: Нууц нэр нь Ева гэгдэх тусгай механик биетийг устгахад сайн ажиллалаа. Дүн шинжилгээний хариугаар тэдний сүлжээний системийн томоохон хэсгийг Еваг зохицуулдаг гэдгийг мэдсэн. Сүлжээнийх нь зангилаа устсанаар механик биетүүд мэдэгдэхүйц суларсан биз ээ.
Тү-Би: Үлдсэн тусгай нэгж Адамын хэлснээр харь гарагийнхан устсан гэсэн.
Командлагч: Тэр тухайд... бид нягтална. Тэр болтол хэнд ч бүү хэл.
Тү-Би: Ойлголоо. Бас...
Командлагч: Яасан?
Тү-Би: Найн-Ээс яасан бэ?
Командлагч: Найн-Ээсийг энд датаны бүрэн шинэчлэл хийлгэнэ. Асуудал байхгүй бол дахин чамтай хамт явуулах санаатай байна. Найн-Ээсийн подыг тэр болтол чамд ажиллах зөвшөөрлийг өгье.
Тү-Би: Ойлголоо.
Командлагч: Найн-Ээсийг хөдлөхгүй байх хооронд чамд өөр даалгавар өгмөөр байна. Механик биетүүдийн түлхүүр Ева устсанаар олон тооны механик биетүүд сүлжээнээсээ тасарсан. Тийм боловч шинэ сүлжээг байгуулах ажил явж байгааг бид мөн нягталсан. Бид тэдний холбоо төвлөрсөн байршлыг тогтоосон. Тэнд өөр нэг түлхүүр нэгж Адам байх магадлал өндөр. Тухайн байршилд очиж Адамыг устга.
Адам: Ева. Хэдийн... чи...
Механик биет: Ева. Е-Ева.
Под эр/эм: Анхааруулга. Анхааруулга.
Тү-Би: Аль нь ч байсан хамаагүй ээ, яасан?
Под эр: Анхааруулга. Үүний цаана олон механик биетүүдийн дохио илэрлээ.
Тү-Би: Хэлүүлэлтгүй мэдэж байна.
Под эр: Эргэн тойрны механик биетүүдээс дайсагнал мэдрэгдсэнгүй.
Механик биет: Бурхан. Бурхан. Бурхан. Бурхан. Эрхэм дээдэс. Эрхэм дээдэс. Эрхэм дээдэс. Эрхэм дээдэс. Эрхэм дээдэс. Эрхэм дээдэс. Эрхэм дээдэс.
Тү-Би: Дэндүү олуулаа юм.
Механик биет: Тавтай морил... Бурхны хүрээнд. Бурхны хүрээ! Бид бурхны оршин тогтнолыг анзаарсан. Бурхны нэрэн доор бүх оршихуй эн тэнцүү байх ёстой. Ёстой!
Тү-Би: Юугаа яриад байгаа юм бол?
Механик биет: Эрхэм дээдэс та бүхэнтэй энхийн гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаа.
Тү-Би: Энхийн гэрээ? Бас "Эрхэм дээдэс" ээ? Арай... Адам уу?
Под эр: Анхааруулга. Дайсны урхи байх магадлалтай.
Механик биет: Энэ коридороор явна уу. Бурханд итгэдэг болсноос хойш сэтгэл минь амар амгалан болсон. Эрхэм дээдсийн ач ивээл бидний урагшлах замыг гэрэлтүүлсэн. Зовлон бэрхшээл, зөрчилдөөн энэ ертөнцөөс үүрд арилах болтугай.
Под эр: Мэдэгдэл. Энэ хэсгийн механик биетүүд Паскалын нийгэмлэгээс өөр гэж таамаглаж байна.
Тү-Би: Өөр нийгэмлэг?
Под эр: Тодорхой итгэл үнэмшил, дүрэм журам, уламжлалыг баримталдаг бүлэг. Баримт. Механик биетүүдийн олон талт байдал.
Тү-Би: Под, өнөөдөр их ярьж байх чинь.
Под эр: Санал нийлж байна. Дэмжлэгийн нэгжүүд бид хэрэгцээнээс шалтгаалж яриа үүсгэдэг.
Под эм: Санал. Тү-Бигийн харилцан яриа өрнүүлэх давтамжийг нэмэгдүүлэх.
Тү-Би: Түдгэлзүүлэв.
Механик биет: Үүний цаана эрхэм дээдсийн ариун газар бий.
Тү-Би: Адам биш байна.
Адам: Ева. Яагаад...
Под эр: Мэдэгдэл. Урд байгаа механик биетэд ямар ч үйл ажиллагааны шинж тэмдэг алга.
Тү-Би: Тэгэхээр юу гэсэн үг вэ...
Механик биет: Эрхэм дээдэс бурхан боллоо! ...бурхан боллоо! Эрхэм дээдэс бурхан боллоо! ...бурхан боллоо! Эрхэм дээдэс бурхан боллоо! ...бурхан боллоо! Эрхэм дээдэс бурхан боллоо! ...бурхан боллоо! Бид ч мөн бурхны төлөө зүтгэнэ! ...бурхны төлөө зүтгэнэ! Та нар ч мөн бурхны төлөө зүтгэнэ! ...бурхны төлөө зүтгэнэ! Бид ч мөн бурхны төлөө зүтгэнэ! ...бурхны төлөө зүтгэнэ! Та нар ч мөн бурхны төлөө зүтгэнэ! ...бурхны төлөө зүтгэнэ! Бид ч мөн бурхны төлөө зүтгэнэ! ...бурхны төлөө зүтгэнэ! Та нар ч мөн бурхны төлөө зүтгэнэ! ...бурхны төлөө зүтгэнэ! Бүгд үхэж Ева болно! ...Ева болно! ...Ева болно! ...Ева болно! ...Ева болно! ...Ева болно. ...Ева болно! Бүгд үхэж Ева болно! ...Ева болно! ...Ева болно! Бүгд үхэж Ева болно! ...Ева болно! ...Ева болно! Бүгд үхэж... ...Ева болно!
Тү-Би: Дуусах шинжгүй нь.
Под эр/эм: Санал. Ухаръя.
Тү-Би: Под, Бункертэй холбочих.
Под эр: Ойлголоо.
Тү-Би: Бункер. Тү-Би байна. Хаягдсан үйлдвэрт тоо томшгүй олон механик биетүүдтэй тулгарлаа. Яаралтай зугтах гарц гаргаж өгөхийг хүсье.
Оператор: Оператор... байна... Тү-би, яасан бэ?
Под эр: Холбоо одоогоор тогтворгүй байна.
Тү-Би: Аюулын дохио илгээ!
Под эр: Ойлголоо.
Тү-Би: Под.
Под эр/эм: Ойлголоо.
Под эр: Мэдэгдэл. Буцах замд дайсагнасан олон механик биетүүд илэрлээ.
Под эм: Мэдэгдэл. Одоогоор амжилттай ухрах магадлал 30%. Санал. Зугтах гарцыг дахин тунгааж үзэх.
Тү-Би: Амархан хэлэх юм. Ийм үед...
Найн-Ээс: Байз, байз, байз! Тү-Би! Би байна! Найн-Ээс! Бункерээс энэ механик биетийг хакдаад удирдаж байна.
Тү-Би: Найн-Ээс?
Найн-Ээс: Эндээс үйлдвэрийн систем рүү нэвтэрч, зугтах зам баттай болгож өгье! Намайг дагаад яв!
Тү-Би: Ойлголоо.
Найн-Ээс: Гэхдээ л балрах дөхлөө шүү, Тү-Би. Ер нь л би дэргэд чинь тусалж байхгүй бол болохгүй нь. Тогтворгүй холболтоор энэ механик биетийг хакдах нь Ээс төрлийн нэгжээс ч нарийн ажиллагаа шаарддаг. Чадах нь зөвхөн би гэж хэлэхгүй ч энэ нэгжийг хаб болгон ашиглаж хакдах нь... Хүүе! Байз, байз, Тү-Би!
Механик биет: Та нар үхэж Ева болох ёстой!
Найн-Ээс: Гэхдээ л хачин нөхцөл байдал байна шүү. Юунаас үүдэж ийм зүйл болов оо?
Механик биет: Хойд нас гайхалтай шүү!
Тү-Би: Мэдэхгүй ээ. Энд тусгай нэгж Адамыг устгах тушаалаар ирсэн ч
Механик биет: Үхэл эцсийн амгаланг авчирна! Хамтдаа Ева болцгооё!
Тү-Би: гэнэт дайраад эхэлсэн.
Найн-Ээс: Устгах аа? Тэр тусгай нэгжийг ганцаараа юу? Яаж ч бодсон дэндсэн даалгавар байна.
Тү-Би: Бид тушаал дагадаг төдий. Адам байгаагүй ч энэ хэргийг Бункерт цаашдын мөрдлөгт мэдэгдэх хэрэгтэй.
Найн-Ээс: Даалгаврыг биелэх түвшнийг нэмэгдүүлэхийн тулд дахин мөрдөлтөд би хамт явах болно оо.
Тү-Би: Ойлголоо.
Под эр: Анхааруулга. Үй олон дайсагнасан механик биетүүд илэрлээ.
Тү-Би: Болгоомжтой!
Тү-Би: Найн-Ээс!
Под эр: Дүгнэлт. Дайсны нэгжийн дээгүүр энергийн болон биетийн хамгаалалт илэрлээ. Зайн болон гардан довтолгоонууд үр дүнгүй.
Под эм: Энэ үйлдвэрээс томоохон хэмжээний энергийн хангамж илэрлээ. Санал. Энергийн эх үүсвэрийг устгавал зохино.
Найн-Ээс: Тү-Би! Зүгээр ээ! Би хакдаж ороод үйлдвэрийн цахилгааныг салгая! Хэсэг цаг хожоод өгөөч!
Тү-Би: Ойлголоо!
Найн-Ээс: Үйлдвэрийн системийн 50%-н хяналтыг авлаа! 60 хувь! 70 хувь! 80 хувь. Хязгаартаа хүрэх нь. 90 хувь. 97...98...99... Тү-Би! Цахилгааны нөөцийг унтрааж байна!
Тү-Би: Найн-Ээс?
Под эр: Мэдэгдэл. Дайсны хамгаалалт идэвхгүй болсон нь илэрлээ. Мэдэгдэл. Энэ бүсэд дайсагнасан механик биетүүд хурдацтай нэмэгдэж байна.
Найн-Ээс: Командлагч!
Командлагч: Найн-Ээс үү? Яасан?
Найн-Ээс: Үйлдвэрийн бүсэд Тү-Би механик биетүүдэд бүслүүлчихлээ! Даруй нэмэлт хүч явуулах хэрэгтэй!
Командлагч: Нэмэлт хүч?
Найн-Ээс: Командлагч аа!
Командлагч: Тү-Бигийн байгаа бүс рүү бүх аврах нэгжийг хөдөлгө! Онцгой байдал зарлаж-
Оператор: Код Ээф-Тү. Механик биетийн сүлжээнд хэвийн бус байдал илэрч байна.
Оператор-зэрэг: Янз бүрийн бүсэд нойрсож байсан механик биетүүд бүгд дайсагнасан нэгж болж сэржээ.
Оператор: Аюулын түвшинг 4 лүү шилжүүллээ.
Командлагч: Тү-Би рүү аврах нэгжийн дохио явуулж чадах уу?
Оператор: Дайсны сүлжээний хэвийн бус байдал доголдуулаад байна. Тусламжийн дохио илгээж чадахгүй нь. Энэ бүс онцгой төрлийн доголдолтой бололтой.
Найн-Ээс: Тү-Би.
Под эр: Санал. Дайрах бүсийн хязгаарлагчийг цуцалъя.
Под эм: Би ч мөн хязгаарлагчийг цуцлах хүсэлт тавьж байна.
Тү-Би: Хязгаарлагчийг цуцлах нь хэлхээг чинь гэмтээх аюултай.
Под эм: Таамаглал. Статус квог хадгалснаар энэ салааг устгах магадлал 76 хувь.
Под эр: 80 хувь.
Под эм: 85 хувь.
Под эр: 87 хувь.
Под эм: 89 хувь.
Под эр: 90 хувь.
Тү-Би: Хязгаарлагчийг цуцал.
Под эр/эм: Ойлголоо.
Тү-Би: Под!
Под эр: Мэдэгдэл. Д-Дахин идэвхжүүлэхэд 1-1-1800 секунд.
Под эм: Санал. У-У-Ухаръя.
Тү-Би: Яг юу болоод...
Механик биет: Үхэж... Ева болно! Бүгдээрээ Ева болно! Баяртай! Баяртай! Баяртай! Баяртай!
Бичиг: Бид зовлонгоосоо сална!
Адам: Ева. Эцэст нь... Эцэст нь ойлголоо. Би одоо... цор ганцаараа болж. Цуг тоглоогүйг минь уучлаарай.
Эм 1: Механик биетийн тоо ихсэж байх шиг.
Эр 1: Бидэнд хангалттай зэвсэг байгаа юу? Бушуулаарай.
Лили: Жакасс. Тохируулсан радаруудын уншилт юу болж байна?
Жакасс: Тэр тухайд... Дайсагнасан механик биетүүдийн дохио хотын балгасны хаа сайгүй гарч ирж байна.
Лили: Ийм олон уу? Яагаад гэнэт...
Жакасс: Яахав, юу гэмээр юм... Нэлээн томоохон хэвийн бус байдал гэх үү дээ. Баларсан ч юм боллоо доо.
Оператор: Хотын балгасанд Эсэргүүцэгчдийн хуарантай ойр дэлбэрэлт илэрлээ!
Оператор: Дамжуулах системийн 23 байршилд доголдол илэрч байна.
Оператор-зэрэг: Ди дүүрэгт илгээсэн хайгуулын хоёр салааны дохио алга болж.
Оператор: Хотын балгасны бүсийг аюулын 5-р түвшинд нэмэгдүүллээ.
Оператор-зэрэг: Би дүүрэгт дэмжлэгийн багаас яаралтай холбоо барилаа.
Оператор: Аварга том дайсны механик биетээс галт уулын
Оператор-зэрэг: ЁоРХагийн цэргүүдтэй дайсны механик биетүүд тулаанд орлоо.
Оператор: утаатай төстэй үзэгдлийг баталсан байна.
Командлагч: Бүх ЁоРХагийн цэргүүдийг онц байдлын тулаанд илгээ!
Тү-Би: Тэр чиглэл...
Лили: Эсэргүүцэгчдийн... хуаран байна! Энэ холбоог авбал... нэмэлт хүч...
Тү-Би: Лили!
Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна.
Бичиг: Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.
Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "Ууж болно, гэхдээ тасарчхав аа"
Попола: Та нарт та нарын шалтгаан, бидэнд бидний шалтгаан бий.
Найн-Ээс: Өө? Чи чинь миний санахын...
Попола: Би Эсэргүүцэгчдийн үзлэгийн нэгж, улаан үст ихэр андройд Попола байна. Чи чинь ЁоРХа цэргийн Найн-Ээс байх аа?
Найн-Ээс: Тийм. Хүн төрөлхтний төлөө өдөр бүр тулалддаг ЁоРХа дугаар ес өөрөөр Найн-Ээс гэдэг нь би юм. Гэснээс Попола, юу хийж байгаа юм?
Попола: Тусгай механик биетийн талаар чамтай мэдээлэл солилцъё гэж бодоод. Найн-Ээс, зав бий юу?
Найн-Ээс: Мэдээлэл хуваалцах нь чухал! Дуртайяа хуваалцъя!
Попола: Тэгвэл чи харж байсан тусгай механик биетийн талаар мэдээллээ хуваалцаач?
Найн-Ээс: Ойлголоо. Энд тусгай механик биетийн мэдээллийг зурах юм бий?
Попола: Хурдан ойлголцож байгаа нь сайн юм боллоо.
Найн-Ээс: За байз. Миний харсан тусгай механик биет нь дунд хэмжээний, дөрвөн хөлтэй байсан. Ойд бугын сүрэг дунд байсан. Яг л өөрөө буга юм шиг л аашилж байсан. Мэдээж датаг нь бичсэний дараа устгачихсан.
Попола: Тийм бий. Сонирхолтой нэгж байна.
Найн-Ээс: Пополад ямар тусгай нэгжийн мэдээлэл байгаа вэ?
Попола: Би хоёр тусгай нэгж харж байсны нэг нь энгийн механик биетээс ондоо байсан. Эртний амьтныг дуурайж байгаа юм шиг үйлдэл үзүүлж том, урвуу угсрагдсан нэгж шиг харагддаг, амнаасаа лазер цацрагаар галлаж байсан.
Найн-Ээс: Ямар аймшигтай нэгж вэ? Тийм бий, нэлээн сонирхолтой юм. Нөгөө нь ямархуу нэгж байсан бэ?
Попола: Энэ ч бас бусад механик биетүүдээс асар өөр байсан. Элсэн цөлийн бүсэд над руу дайрсан ч танк шиг хэлбэртэй, зэвүүцэм чимэглэлтэй байсан. Андройдуудыг л устгах гэсэн шаргуу зан мэдрэгдэж байсан.
Найн-Ээс: Яаж эсэн мэнд үлдээ вэ? Гэхдээ л аюултай элсэн цөлийн бүсэд яагаад үзлэгийн андройд явах шаардлага гарсан юм бэ?
Попола: Элсэн цөлийн сарнай авах гэж явсан юм аа.
Найн-Ээс: Цөлийн сарнай? Ямар нэг зүйлд шаардлагатай материал юм уу? Эсвэл өөр нэг аюултай ажилд даалгаа юу?
Попола: Тийм биш ээ. Өөрийнхөө хүслээр явсан юм. Харин ч тэрийг ашиглаад...
Эм 1: Хөөе, цөлийн сарнайгаар хийсэн архи бэлэн боллоо шүү! Төвөгтэй яриагаа хойш нь тавиад ууцгаая аа!
Найн-Ээс: Чи чинь...
Эм 1: Би Эсэргүүцэгчдийн үзлэгийн нэгж, улаан үст ихэр андройд Девола байна. Найн-Ээс гэсэн байх аа? Мэдээж ууна биз?
Найн-Ээс: Даалгаврын үеэр архи уудаггүй ээ.
Бүгд: Төлөө!
Эм 1: Пээ! Байдаг ч үгүй дотор эрхтэн рүү гулгаад л орж байна шүү. Нээрэн өмнө нь нэг этгээд хэлж байсан юм. Согтохоороо өгүүлбэрийг "мев" гэж дуусгадаг хүмүүс байсан гэж. Инээдтэй байгаа биз?
Попола: Их хөөрхөн бас түгээмэл бололтой.
Эм 1: Хөөе, ууж байгаа юм уу Найн-Ээс? Өө, унтчихсан юм уу? Авралгүй нөхөр юм аа, мев. Эндхийг бид яаж ийгээд зохицуулъя!
Попола: Найн-Ээс, нэмэлт хүч дуудаарай!
Эм 1: Байз, унтчихаж!
Попола: Сэрээрэй, Найн-Ээс!
Найн-Ээс: Тү-Би, эцэст нь намайг Найнз гэж дуудах шив. Их баяртай байна аа!
Эм 1: Сэрээч!
Попола: Сэр л дээ!
Найн-Ээс: Унтаж орхижээ! Энэ нөхцөл байдал! Миний одоо хийж чадах зүйл дэмжих л байна! Хичээгээрэй, хичээгээрэй, Девола! Хичээгээрэй, хичээгээрэй, Попола! Механик биетүүдийг устгаарай! Алив, алив, алив!
Эм 1: Найн-Ээс! Гуйя! Энэ маягаараа тэсэхгүй!
Найн-Ээс: Алив, алив, алив ээ!
Попола: Найн-Ээс! Цааш тэсэхгүй нь!
Найн-Ээс: Ер нь л дэмжиж байх цаг биш бололтой!
Эм 1: Одоо хэдийн оройтсон!
Бичиг: Тулаанд орж байсан Девола, Попола нарыг ямар нэг шалтгаанаар Найн-Ээс дэмжиж эхлэв. Мэдээж тэд гурвуул бяцарч үхсэн.
Бичиг: Үргэлжлэл бий
Back to episodes Go home