FBI 5

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/ШАТРЫН СҮНС/

/Чи хаана байна? /

/Чи хаана байна? Тэд мэдчихсэн байна. /

Эр1- Та зүгээр үү? Эрхэм ээ? Эрхэм ээ!

/Чи хаана байна? Тэд мэдчихсэн байна. уучлаарай./

//Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/Унгар, Будапешт/

Кэл- Чи энд байсан юм уу?

Во- Чи хэзээ ирсэн юм?

Кэл- Удаж байна аа. Буцаад ажилдаа ороход бэлэн болсон гэдгээ даргад баталж харуулах гээд л хичээж байна. Өмнө нь хийж байсан бүх зүйлээ хийж чадна.

Во- Болж дээ. Усан оргилуур хүртэл уралдах уу?

Кэл- Буудуулсан шархаа бүрэн эдгээж амжаагүй байгаа хамтрагчийгаа өрсөлдөөд дуудаж байгаа юм уу?

Во- Мөрийтэй гэвэл мэдээж хэрэг тэгнэ.

Кэл- Мөрий нь юу юм?

Во- Би ялах юм бол чи Кавиар & Булл дээр надад хоол авч өгнө.

Кэл- Болж байна. Харин би ялвал би ажлаасаа гарах хүртлээ чамд зааж сургасаар байх болно шүү.

Во- Миний хөл нэг л өвдөөд байх чинь.

Кэл- Мэдсэн юм аа. Форестер байна.

Фор- Гучин дөрвөн настай Америкийн сэтгүүлч Филип Блэйк нас барсан байхыг Краков хотод олжээ. Тэрээр Вашингтон Пост сонинд мэдээлдэг байсан ч сүүлийн үед үндэсний аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хандуулж янз бүрийн цахим хэвлэлд бие даасан нийтлэлчээр ажиллаж байсан байна.

/Филип Блэйк/

Эй- Берлинд амьдардаг юм байна. Блэйк Краков хотод хорин дөрөв хүрэхгүй цаг байсан бөгөөд зочид буудлынхаа ойролцоо гудамжинд унаж нас барсан байна.

Во- Үхлийн шалтгаан нь?

Фор- Албан ёсоор бол мэдэгдээгүй байгаа.

Во- Албан ёсоор гэнэ ээ?

Фор- Польшийн цагдаагийнхан хор байсан гэж сэжиглэж байгаа.

Кэл- Миний бодож байгаа зөв үү?

Эй- Кремль тэрс үзэлтнүүд болон сэтгүүлчдийг хордуулж байсан түүхтэй ч америк хүн рүү чиглэх нь арай л хурцадсан хэрэг болно.

Во- Тэгэхээр тэрнийг алсан хүн албаар олон улсад хэрэг мандаахыг завдсан болж таарах уу?

Кэл- Эсвэл олон улсад асуудал болсон ч зайлшгүй алах ёстой гэж үзсэн байх.

Рэй- Тэрнийг муудчихсан хоол идээд нас барчихаагүй гэдгийг яаж нотлох юм?

Эй- Тэр хор нь үхлийн аюултай байсан. Тэрээр өглөөний цайгаа ууж байснаа гэнэт л дотуур цус алдаж, хэдхэн минутын дотор үхсэн.

Кэл- Хэрэв Оросууд энэ хэргээрээ түүхийг дарах эсвэл ямар нэг мессеж дамжуулахыг зорьсон бол бусад хүмүүс эрсдэлд орж магадгүй юм. Бид нэн даруй газар авах хэрэгтэй.

Фор- Варшав дахь Захирлуудын хүрээлэн ба хуулийн атташед мэдэгдээрэй. Бид нислэгийн үеэр товч мэдээлэл өгөх болно. Польшийн нотлох баримтын хариу арга хэмжээний баг нөхцөл байдал эсвэл осолтой холбоотой аюултай материалуудтай ажиллахад бэлэн байгаа эсэхийг шалгаарай.

Рэй- Ойлголоо.

Фор- Чи бэлэн гэдэгтээ итгэлтэй байна уу?

Кэл- Би ажилдаа ороход бэлэн байна. Чи бэлэн үү?

/Цагдаагийн төв, Краков, Польш/

Офицер- Баярлалаа.

Эй- Терроризмтой тэмцэх хэлтсийн командлагч Алексей Зиелински тусгай мөрдөгч Форестер болон тэрний багийнхантай танилцана уу.

Зе- Танд хэрэгтэй бүх зүйл таных. Манай хүн хүч, тоног төхөөрөмж, нөөц бололцоо бүгд Холбооны мөрдөх товчооны мэдэлд байгаа шүү.

Фор- Баярлалаа. Ямар өгөөмөр юм бэ?

Зе- Тэгэлгүй яахав. Катрин Эйгерийн найзууд бол миний л найзууд гэсэн үг.

Во- Та хоёр өмнө нь хамт ажилладаг байсан юм уу?

Зе- Тийм ээ. Тэр миний амийг аварч байсан. Ухаанаараа. Сумаар биш л дээ, ухаанаараа.

эй- Филип Блэйк…

Зе- Аан тийм.

Рэй- Танай Яаралтай тусламжийн баг химийн хорт бодисын үлдэгдэл байгаа эсэхийг шалгаж байгаа байх. Би тэдэнтэй хэргийн газар аль болох хурдан уулзахыг хүсч байна.

Зе- Мэдээж хэрэг. Одоохондоо хэргийн газрыг хаасан байгаа. Удахгүй тийшээ аваачина аа. Тэр хооронд та бүгд дээшээ гараад тухалж бай. Ийшээ. Энэ хэсэг манай хүнд гэмт хэргийг хариуцсан багийн ажилын хэсэг байсан юм. Энэ хэсгийг та бүгд хүссэнээрээ ашиглаж болно шүү.

Фор- Гайхалтай. Баярлалаа.

Кэл- Та нарт хамгаалалтандаа авсан сэжигтэн байгаа гэж сонссон?

Зе- мм. Алина Новак, Газета Краковскийн сурвалжлагч.

Зе- Тэрнийг хамгийн сүүлд Филип Блэйктэй ярилцсан гэж мөрдөгч нар маань мэдээлээд  байгаа.

Эй- Оростой ямар нэг холбоотой юу? Холбооны аюулгүй байдлын албатай?

Зе- Илт мэдэгдэхүйц лав холбоогүй ээ.

Эй- Угаасаа мэдэгдэхүйц байхгүй шүү дээ.

Зе- За, тэгвэл үргэлжлүүлээд шалгая.

Фор- Тэрнээс ярилцлага авмаар байна.

Зе- Тэгэлгүй яахав.

Кэл- Алина? Танилцахад таатай байна.

Али- Та хоёр Америк уу?

Фор- Тийм ээ, холбооны мөрдөх товчоо.

Али- Би баривчлагдсан юм уу?

Кэл- Бид зүгээр л мэдээлэл авах гэж байна. Танай найзыг хэн алсан талаар холбоотой мэдээлэл өгөх болов уу гэж найдаж байна. Ноён Блэйкийг хэр сайн мэддэг байсан бэ?

Али- Тэрэнтэй 6 юм уу 7 сарын өмнө Германд сурвалжлага хийж байхдаа танилцсан. Улсын аюулгүй байдлын талаар сайн мэддэггүй байсан болохоор тэрнээс тусламж хүссэн юм. Бид хамтдаа өдрийн хоол идсэн. Дугаараа солилцсон, тэгээд л болоо. Тэрнийг Краковт ирвэл уулзана шүү гээд хэлчихсэн байсан юм.

Фор- Тэр өөрөө тантай холбогдсон уу?

Али- Тийм ээ, хэдэн өдрийн өмнө. Тэр нэг мэдээлэгчтэй уулзах гэж ирсэн гэж хэлсэн.

Кэл- Ямар мэдээлэгч билээ?

Али- Мэдэхгүй ээ.

Фор- Юуны талаар сурвалжлага хийх гэж байсан юм?

Али- Тэрийгээ ч бас хэлээгүй ээ. Өнөө орой уулзахдаа асууна гэж бодож байсан юм.

Кэл- Өнөө орой уулзах гэж байсан юм уу?

Али- Тийм ээ, оройн хоолны цагаар. Өглөө  биш. Цагдаа нарт уг нь тайлбарлаж хэлсэн шүү дээ. Би энд байх ёсгүй.

Фор- Тэгэхээр энэ хотод таних хүн нь ганц та л байсан юм уу?

Али- Би тэрэнд аль зочид буудалд хонох, юу үзэж харах талаар зөвлөгөө өгсөн юм.

Фор- Тэрнийг тэгвэл хаана байрлаж байсныг мэдэж байсан  байх нь ээ?

Али- Би найздаа аяллын зөвлөмж л өгч байсан шүү дээ, тэрнийг нас барчихна гэж бодоогүй.

Кэл- Зочид буудал руу нь очиж байгаагүй юу? Блэйктэй энд уулзаагүй гэсэн үг үү?

Али- Уулзаагүй ээ. Тэр энд ажлаар ирсэн, надтай уулзах гэж биш.

Кэл- Цагдаад өгснөөсөө өөр дугаараар тэрэнтэй харилцаж байсан уу?

Али- Үгүй ээ, яагаад тэгнэ гэж?

Кэл- Тэр нас барахынхаа өмнө утсан дээрээ намайг уучлаарай гэсэн мессэж хүлээж авсан байна лээ, нууцалсан дугаараас.

Али- Би биш ээ. Надад итгэх хэрэгтэй. Энэ бүхэн надтай ямар ч хамаагүй. Тэр надад юу ч хэлээгүй. Надаас нууцлаад байхаар нь хүнд хэлж болохгүй нууц ажил юм байхдаа л гэж  бодсон, тэрнээс сонсчихсон бол би өөрөө ч үхэж магадгүй байж. Би одоо явж болох уу? Уучлаарай, гэхдээ би энэ  бүхний талаар зүгээр л мартмаар байна.

Фор- Юу гэж бодож байна?

Эй- Тэр хэрвээ холбооны аюулгүй байдлын мөрдөгч байсан бол арай өөр юм зохиож ярих байсан л даа.

Кэл- Тэр Блэйктэй илүү дотно харилцаатай байсан юм шиг санагдаад байх юм.

Фор- Тэр эхнэртэй байсан юм байна лээ шүү дээ. Тэднийг ажил хэргээс гадуур харилцаатай байсан гэх гээд байна уу?

Кэл- Магадгүй ээ. Гэхдээ тэр огтхон ч Блэйкийг цааш нь харуулахыг хүсч байсан мэт харагдаагүй ээ, жинхнээсээ санаа тавьж байгаа юм шиг л харагдсан.

Фор- Тэрний хэлсэн бүхэн үнэн болж таарвал тэрнийг явуулна аа.

Во- Сайн уу. Би Блэйкийн нийтэлсэн өгүүллүүдийг гүйлгэн харж байна. Хэдэн жилийн өмнө тэрээр Оросын тухай цөөхөн хэдэн зүйл бичсэн ч Кремлийн анхаарлыг татсан зүйл нэг ч байхгүй байна аа.

Фор- За, Кэлет бид хоёр хэргийн газар очно. Блэйкийн эхнэрийг олохын тулд Берлин дэх хуулийн атташетай холбогдоорой. Хэрэв Блэйк хувийн эсвэл ажлын ямар нэгэн нууцтай байсан бол би бүгдийг нь мэдмээр байна шүү. Тэнк!

Гал- Тэнд ганцаараа сууж байсан. Хагас цагийн дараа төлбөрөө хийлгүйгээр гараад явчихсан. Би лоббид байхдаа тэрнийг дээшээ шатаар гарч байхыг харсан.

Фор- Блэйк эндээс зөвхөн цай л авч уусан уу?

Гал- Тийм ээ.

Кэл- Хэдэн хүний захиалга өгсөн бэ?

Гал - 2. 2 хүнийх байсан санагдаж байна. Гэхдээ тэрнээс өөр хүн ирээгүй.

Фор- Танай ажилчдаас бас ярилцлага авах хэрэгтэй байна.

Гал- Тэгэлгүй яахав. Бид өглөө хүн бүрт адилхан цай бэлдэж өгсөн шүү. Манай зочид буудал хор хийгээгүй.

Фор- Танайхыг хардаагүй ээ. Үлд.

Кэл- Хуучин зочид буудал байна аа. Лобби тэгээд цахилгаан шатан доторхоос өөр газарт камер байхгүй байна. Тэгэхээр хэрэгтэн шатаар явахдаа мэдсэн байна.

Рэй- Сайн мэдээ: хор нь цацраг идэвхт бодис байсан байна.

Фор- Энэ тэгээд сайн мэдээ гэж үү?

Рэй- Мэдрэлийн болон химийн бодисын шинж тэмдэг илрээгүй. Нотлох баримтын хариу арга хэмжээ авах багийнхан Блэйкийг бага хэмжээний ховор цацраг идэвхт металлын хордлогын улмаас нас барсан гэж үзэж байгаа.

Фор- Өө. Полониум уу? 2006 онд Литвиненког хөнөөсөн үү?

Рэй- шинэ изотоп юм байна. Үхлийн аюултай боловч хагас задралын хугацаа нь маш богино байдаг.

Кэл- Цайн дотроос олдоогүй юу?

Рэй- Үгүй ээ. Зочид буудлын өрөөн дотроос нь олдсон байна. Маск зүүчих, тэгээд харуулья.

Фор- Энэ яг аюулгүй биз?

Рэй- Санаа зовох шаардлагагүй ээ. Одоо хорт бодисын түвшин нь аюултай байхаа больсон. Хэдэн цагийн дараа бүр илрүүлэх ч боломжгүй болно. Сайх мэдээ байгаа биз. Угаалгын өрөө бүхэлдээ хорт бодисоор будагдсан байна- угаалтуур, жорлонгийн бариул, шүршүүр гээд. Шүдээ угаахын тулд крантаа эргүүлж, гараа нүүр лүүгээ ойртуулж, амьсгалж, улмаар хордсон байна. Тэр үүнийг ойлгохоосоо хэдэн цагийн өмнө үхсэн.

Фор- Үйлчлэгч нь?

Рэй- Хүсээгүй үр дагавар. Хамгийн хачирхалтай нь хэрвээ тэр үхээгүй бол цагдаа нар зочид буудлын өрөөг шалгахгүй байх байсан. Мөн хэн нэгэн хордлогын талаар санах үед бүх цацраг идэвхт бодисууд ялзарч, ямар ч нотлох баримт үлдэхгүй байх байсан.

Кэл- Гэхдээ Блэйк өрөөндөө юу үлдээчихсэн болоод заавал ч үгүй буцаж очиж авсан юм бол?

Фор- Алуурчин хор түрхсэний дараа хамгаалалтын хэрэгслээ тайлж, цэвэрлэх гэж хаа нэгтээ нуугдана биз дээ?

Рэй- Энэ нь өртөх эрсдэлийг багасгана л даа.

Фор- Тэгэхээр хаана байсан байж болох вэ?

Рэй- Энэ өрөөнд хэн байсан юм?

Гал- 415р өрөөний хүмүүс өнөө өглөө гарсан байна.

Кэл- Нэрнүүдийг нь тэмдэглэж авсан уу?

Гал- Мэдээж хэрэг, бас тэднийг оросоор ярьж байсныг нь санаж байна. Аан тийм. Тэдний нэрийг Арвидас Сабонис, Андрей Кириленко гэдэг.

Кэл- Хуурамч нэр байна.

Рэй- Тийм ээ. Яалт ч үгүй хуурамч. Эсвэл нэг футээр намхан болчихсон сагсан бөмбөгийн тоглогчид байж таарах гээд байна.

Кэл- Тэд бэлэн мөнгөөр тооцоогоо хийсэн үү?

Фор- Кэлет, чи эндээ үлдээд лоббигийн камерин бичлэгийг шалгаад дуусгачих уу? Тэд өөр хаана гарч байна тэмдэглээрэй.

Кэл- За.

Фор- Рэйнс. Надтай цуг түр гараад ирээч?

Рэй- За.

рэй - Яасан бэ?

Фор- Зүгээр юу ч болоогүй юм шиг алхаад бай.

Рэй- Ямар нэг юм анзаарах ёстой юу?

Фор- Зүгээр л жүжиглэж байгаа шүү. Тэд биднийг дагаж байна.

Рэй- Утсаа оролдож байгаа залуу юу?

Фор- Ммхм. Биднийг лоббид байхад хараад байсан. Яг дагаад гараад ирсэн.

Эр1- Хөөе, хөөе, тайван.

Фор- Чи хэн бэ?

Эр1- арын халаасанд байгаа нэрийн хуудсыг маань шалга. Тэгээд надаас уучлалт гуйгаарай.

/БИЗНЕСИЙН ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ/

/Майкл Рафферти

Гүйцэтгэх туслах/

Фор- Тагнуулын төв газар байна.

Рэй- 141590. Нууц үг?

Раф- Нептюн.

Рэй- Майкл Рафферти. Хэргийн ажилтан. Берлин дахь станц. Яагаад зүгээр л бидэнд хэлээгүй юм бэ?

Раф- Тэгэх гэж л байсан юм.

Фор- Тийм уу? Биднийг нууцаар дагаад байгаа юм шиг харагдсан даа

Раф- Сонсооч, миний хэлж чадах зүйл бол Блэйк бол илүү том бөгөөд маш эрсдэлтэй нөхцөл байдлын нэг хэсэг. Бид бүгд аль чадахаараа хүнд өртөхгүй байх нь бидний үйл ажиллагааны хувьд маш чухал байгаа юмсан.

Фор- Ямар үйл ажиллагаа яриад байгаа юм?

Раф- Та мэдэж байгаа шүү дээ. Хэлж болдог байсан бол хэлчихмээр л байна.

Фор- Тэр оросууд хэн болохыг мэдэх үү? Ядаж тэрийг хэлээд өгчихөж болох уу? Тэднийг сэжиглэж байгаа юм.

Раф- Тайвшир аа. Бид нэг талд ажиллаж байгаа шүү дээ. Танай хөвгүүд муу залуусыг барьж, хэргийг шийдэх үүрэгтэй, харин би энд мэдээлэл хайхаар ирсэн. Бид бие биендээ тусалж болно. энэ . энийг Блэйкийн цүнхнээс олсон юм. Харав уу? Нэг тал шүү дээ.

Фор- Нотлох баримтыг нуун дарагдуулсан байна.

Раф- Буруу гартаа орчихвий гэхээс л айж байсан юм .

Фор- Арай эрт өгсөн бол хэрэг болох байж. Алуурчин сул явж байгаа шүү дээ.

Раф- Энэ бол шатрын тоглоом. Хамгийн чухал зүйл бол мадлах явдал юм. Шатрын хөлөг дээрх хүү болгонд санаа зовоод байж чадахгүй.

Во- Биднийг тэгээд шатрын хүү гэж байгаа юм уу? Эсвэл хохирогчдыг хэлж байгаа юм уу?

Рэй- Мэдэхгүй ээ. Тэгээд бас юу гээч? Яг үнэндээ шатрын хүү хамгийн чухал байдаг юм. Тэр тоглож байсан бол мэдэх байсан.

Во- Хмм.

Зе- Би сэжигтнүүдийн зургийг авсан. Бүх офицерууддаа хүргэх болно. Бид ноён Блэйкийн эхнэрийг олж чадсан. Тэр наашаа ирж байгаа.

Фор- Гайхалтай. Баярлалаа. Хөөе.

Эй- Сайн уу.

Фор- Цацраг идэвхт изотопуудын хольцыг үйлдвэрлэсэн реактортой нь холбож болдог юм байна. Олон улсын атомын энергийн агентлаг руу утасдаад шалгаж болох уу? Өө, тэдэнтэй аль хэдийн холбогдсон байгаа юм байна.

Эй- Ммхм.

Фор- Ухаан нь энэ юм байна.

Эй- Ммхм, ухаан шүү дээ.

Кэл- Нью-Йоркоос мэдээлэл авсан. Бид Блэйкийн агентлагийн файлд хандах эрхгүй гэнэ . Бидний үүрэг бол хүмүүст бага өртөх, хордуулагчийг тодорхойлох, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татахаас зайлсхийх гэж байна.

Фор- Тэгэхээр тагнуулын төв газрын ажил нэн түрүүнд юм байна.

Во- Үгүй байлгүй дээ.

Фор- Яасан бэ?

Во- Энд мянга мянган файл байна шүү дээ. Раферти бидэнд ядаж дөхүүлээд өгч болоогүй юм байх даа?

Фор- Сайн хайгаад бай. Наанаас чинь олуулах юм байгаа болоод л хэлсэн.

Во- Яагаад зүгээр хэлээд өгчихөж болоогүй юм бол?

Фор- Тэр цаг хожих гэж л хичээж байгаа байх. Эсвэл мэдээллээ оросуудаас нууцалж байгаа. Зүгээр хайгаад бай.

Рэй- Тэр биднийг буруу зүг рүү чиглүүлээд байх шиг санагдаж байна .

Фор- Энд нэг юм болоод байна аа, таалагдахгүй байна. Блэйк нас барахынхаа өмнө тагнуулын газартай холбоотой байсан юм бол яагаад тэрнийг хамгаалах арга хэмжээ аваагүй юм бол?

Эй- Тэрнийг цааш нь харуулахыг хүссэн юм болов уу?

Фор- Мэдэхгүй ээ. Гэхдээ эргэлзсээр байгаад бүр залхчихлаа.

Эй- Тэгээд хэдүүлээ яах вэ?

Фор- Арын суваг ашигла. Би багаа яг ямар аюулд хүргэж байгаагаа мэдмээр байна.

Эй- Надад нэг ярилцаад үзэж болох хүн байгаа. Гэхдээ байгууллагын хүмүүс тэнд их байгаа. Тэгэхээр болгоомжтой байхгүй бол болохгүй.

Фор- Үргэлж л болгоомжтой байдаг шүү дээ.

/Оросын консулын газар/

Пё- Катрина. Ямар сонин хүн бэ?

Эй- м. Пётр.

Пё- Юм уух уу?

Эй- Хэрэггүй дээ, баярлалаа.

Пё- Чамайг харах сайхан байна. Хуучин руугаа буцсан юм шиг л санагдаж байна.

Эй- Тэгээд л энд ирсэн юм шүү дээ. Камера-гийн өдрүүдэд эргээд очсон юм шиг л санагдаж байна.

Пё- "Камера"? Танхим уу? Тийм эртний юм бодоод байгаа юм уу?

эй- одоо бол өөрөөр нэрлэдэг болсон байх өө. Гэхдээ та хаа нэгтээ шинэ хор үүсгэдэг лабораторитой хэвээрээ байгаа биз дээ, тэгээд халдлага болгонд өөр өөрийг ашигладаг?

Пё- Тагнуулчдын тухай ном уншаад байгаа юм уу даа?

Эй- Цацраг идэвхт хор ашигласан нь алдаа байсан гэж бодож байна. Оросуудаас илгээсэн тушаал гэдэг нь мэдэгдэх нь цаг хугацааны асуудал.

Пё- Миний эх орон хэзээ ч Америкийн сэтгүүлчийг хохироохгүй. Тэгвэл эдийн засгийн харилцаагаа хязгаарлахад хүргэнэ шүү дээ. Бид тийм тэнэг зүйл хийхгүй.

Эй- Эсвэл баригдахгүй гэж бодсон ч юм билүү?

Пё- Катрина, чи өмнө нь манай улстай муу харилцаатай байсан. Үнэхээр тэр нөхцөл байдалд буцаж очихыг хүсч байна уу?

Эй- Та санаа зовж байгаа бололтой. Блэйк ямар нэг чухал зүйл дээр ажиллаж байсан гэдгийг бид хоёулаа хүлээн зөвшөөрч байгаа. Нарийвчилсан мэдээллийг надтай хуваалцаарай, магадгүй бид бие биедээ тус хүргэх байх.

Пё- Бид бүгд өөр өөрийн нууцтай. Хэрэв чамд заналхийлэхийн оронд өөр чухал ярилцах зүйл байвал тэр үед надтай холбогдоорой.

Во- Би олчихлоо. Хөөе, олчихлоо!

Рэй- Тэр олчихож.

Фор- Юу олсон бэ?

Во- Блэйкийн хатуу дискэн дээр тэрний бүх тэмдэглэл, судалгаа, хамгийн сүүлийн үеийн түүхүүд, сурвалжлага нь багтсан далд файл байна. Энэ л Рафертигийн хэлсэн зүйл байх.

Кэл- Тэгээд ямар учиртай юм?

Во- Оросын пуужингийн технологи, ялангуяа шинээр бүтээсэн хэт авианы зэвсгийг багтаасан байна. Энэ нь одоо байгаа бүх пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээс зайлсхийх хангалттай хурдан бөгөөд маневрлах чадвартай.

/Оросын шинэ технологийн уншигчид

Америкчууд пуужингийн довтолгооноос хамгаалах нь ашиггүй/

Рэй- Оросууд шинэ пуужингийн талаар олон жилийн турш цуурхал тараасан ч тэдний хэлж байгаа шиг ажиллаж чадах эсэхийг хэн ч баталж чадахгүй байсан.

Во- Блэйк эх сурвалжтай уулзсан шалтгаан нь энэтэй холбоотой нотлох баримт өгөх гэж байсан юм байна.

Фор- Оросын шинэ технологийн уншигчид. Америкчууд пуужингийн довтолгооноос хамгаалах нь ашиггүй. Ингэж бичихээр үхэлгүй яадаг юм.

Зе- Сад болсонд уучлаарай. Жулианна Блэйк тантай ярилцахаар ирлээ. Блэйкийн эхнэр.

Жу- Надад та нарын бодол санаа, залбирал хэрэггүй. Би Америкийн засгийн газар энэ талаар юу хийх гэж байгааг мэдэхийг хүсч байна.

Фор- Бид шалгаж байгаа хэвээр байна

Жу- Юу болсныг би ойлгож байна. Оросын засгийн газар миний нөхрийг бичиж байгаа түүхийг нь эсэргүүцсэн болохоор хордуулсан. Тэр эрсдэлийг мэдэж байсан ч ажлаа хийхийг сонгосон. Даан ч тэрэнд өөр сонголт өгсөнгүй дээ.

Кэл- Юу гэсэн үг вэ?

Жу- Фил The Post-д долоон жил ажилласан. Гэсэн хэдий ч ажлын байрны цомхотголын улмаас тэр ажлаа алдсан. Тэрээр жижиг онлайн вебсайтуудыг судалж, өөрийн блогоо хүртэл нээх гэж үзсэн. Гэсэн хэдий ч тэрний сонирхож байсан мөрдөн байцаалтын сурвалжлага нь амлалт, аюулгүй байдлыг шаардаж байсан. Энэ ажил тэрний эргэн ирэх боломж байсан юм, амьдралд нь ганц л удаа тохиолдох боломж байсан юм. Мэдээжийн хэрэг, тэр боломжийг ашигласан. Гэвч тэрнийг хамгаалж чадах сонины дэмжлэг тэрэнд дутагдаж байсан биз дээ? Бас сэтгүүлчдийг үнэлдэг улс биш байж таарлаа. Хэрэв АНУ-ын засгийн газар алуурчдын эсрэг тэмцэхгүй бол би бурханд тангараглая, би дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ тухай мэдээлэх болно.

Фор- Тэгж болохгүй ээ. Ядаж одоохондоо битгий тэгээч, тэгэх үү? Энийг хэвлэл мэдээллийнхэнд хэлж болохгүй.

Жу- Яагаад?

Фор-Харамсалтай нь аюулгүй байдлын үүднээс хэлж чадахгүй байна. Үнэндээ би ч мэдэхгүй

Жу- Тэд миний нөхрийг надаас булаасан шүү дээ. Та нар хэний талд байгаа юм?

Фор- Бид буруутай хүмүүст хариуцлага тооцохын тулд чадах бүхнээ хийж байна. Танд амлаж байна аа.

Кэл-  амьдралд нь ганц л удаа тохиолдох боломж байсан гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

Жу- Хаанаас ч юм нэг эмэгтэй тэрэнтэй холбоо барьсан. Нөхөрт маань зориулсан мэдээ байна гэж хэлсэн .

Кэл- Ямар эмэгтэй?

Жу- Мэдэхгүй ээ, би нэрийг нь санахгүй байна. Гэхдээ тэр мэдээг хамт бичилцэж байсан Польш сурвалжлагч.

Кэл- Алина Новак бидэнд худлаа хэлсэн байна. Блэйк тэр хоёр хамт ажиллаж байсан байна.

Во- Би ойлгохгүй байна. Тэрний хэлсэн бүхэн үнэн байсан гэж бодсон шүү дээ.

Фор- Тэрнийг хаана байгааг нь мэдэж байгаа гэж хэлээч.

Во- За.

Фор- Явж тэрнийг авцгаая. Тэнк! Во, хамт явья. Эхнэртэй нь цуг байж бай. Алина, холбооны мөрдөх товчооноос явж байна. Оруулаарай.

Во- Таныг Блэйктэй ажиллаж байсныг мэднэ. Бид туслахыг л хичээж байна, таныг хамгаалах болно оо.

Али- Та нар намайг хамгаалж чадахгүй ээ. Би итгэлгүй байна, аль хэдийн үхэж байж ч  магадгүй. Хор нь хаана ч байж  магадгүй: тэр хаалганы бариул дээр, миний хувцас, агаар, таны нохойн дээр хүртэл. Би яаж ингэж тэвчих юм бэ?

Во- Бид танд тусалмаар байна. Бидэнд итгэвэл л бид тусалж чадна шүү дээ.

Али- Итгэх гэнэ ээ? Танай засгийн газарт би хамаатай гэж бодож байна уу? Яагаад оросуудаас илүү та нарт итгэнэ гэж?

Фор- Бид энд таныг баривчлах гэж ирээгүй ээ. Үнэнийг мэдэх гэж л ирсэн.

Али- Филип үнэний төлөө бүх зүйлийг эрсдэлд оруулахад бэлэн байсан. Бид хүний амийг аварч, зэвсгийн уралдаанаас урьдчилан сэргийлж чадна гэж тэр итгэж байсан. Гэхдээ миний хувьд энэ бүхний аль нь ч хамаатай байгаагүй. Би өөр ажил олж чадна. Ямар ч мэдээ миний амьдралыг эрсдэлд оруулахгүй шүү.

Фор- Таныг айж байгааг мэдэж байна. Гэхдээ Филипийг алсан хүнийг олохын тулд бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Энэ хоёр залууг харж байсан уу?

Али- Мэдэхгүй ээ. Мэдэхгүй юм байна. Долоо хоногийн өмнө нэг мессэж хүлээж авсан юм. Өөр ямар нэг байгууллагат хамаарч ажилладдаггүй учраас намайг сонгон авсан гэж байсан, Оросоос чухал мэдээлэлтэй эх сурвалж гэж байсан. Гэхдээ би айсандаа Филиптэй холбогдсон юм. Би зүгээр л өөр юу хийхээ мэдэхгүй байсан юм. Тэр надтай уулзаж, бүх эрсдэлийг өөр дээрээ үүрсэн. Одоо тэр надаас болоод үхчихээд байна.

Во - Таны буруу биш ээ. Та энэ талаар мэдэх аргагүй байсан шүү дээ.

Али- Гэхдээ одоо бол мэдэж байгаа шүү дээ. Дашаг таньдаг хэн ч байсан аюулд орсон гэсэн үг.

Фор- Даша гэж хэн юм? Тэд ирчихлээ. Алив. Ванн руу ор. Ороорой. Байж байгаарай.

Во- Алинагийн хэлснээр, Блэйк ОХУ-ын Батлан хамгаалах яамны "Даша" кодтой үл мэдэгдэх эх сурвалжтай уулзахаар төлөвлөжээ. Оросоор "Бурханы бэлэг" гэсэн утгатай эмэгтэй хүний нэр юм. Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай энэ хүн Оросын хэт авианы пуужингийн нарийн чадавхийг илчлэх туршилтын үр дүнг хуваалцахыг санал болгосноор тэдний технологийн нууцад аюул учруулж болзошгүй байсан юм.

Эй- Оросууд энэнд л санаа зовж байгаа юм байна.

Раф- Нэгийг нь байцааж байгаа юм уу?

Фор- тийм ээ. Гэхдээ юу ч ярихгүй байна аа.

Кэл- Эрүүг нь хугалчихсан юм чинь.

Фор- Үгүй ээ. Оросууд мэдээллийн алдагдлыг зогсоож чадаагүй тул Дашаг алга болгохын тулд сэтгүүлчдийг цааш харуулахаар шийдсэн байна.

Рэй- Тагнуулын төв газар анхнаасаа Дашаг онилж байсан юм байна.

Раф- Маш сайн шалгасан байна шүү.

Во- Зөв гэдгийг нь баталж байна уу?

Раф- Тийм ээ. Баримт бичиг алга болсон, оросууд эмх замбараагүй байдалд орж сандарцгааж байгаа гэж бид дуулсан. Блэйк намайг Даша руу хөтөлнө гэж би таамаглаж байсан ч бусад нь нэг алхам түрүүлж байсан нь ойлгомжтой боллоо.

Фор- Нэг их хэцүү юм байсангүй ээ. Одоо бид бүгдээрээ нэг тал биз дээ?

Раф- Тэгээд ямар төлөвлөгөөтэй байгаа юм? Даша дэлхий бүхэлдээ тэр мэдээг хайж байгааг мэдмэгц бид аль хэдийн олж авах боломжгүй болно. Бид хурдан арга хэмжээ авах хэрэгтэй.

Фор- Өө. Бид таны ажлыг удаашруулаад байна уу? Өчигдөр манай багийнхан танаас болоод үхэх дөхсөн шүү дээ.

Раф- Та нар тэр охиноос ярилцлага авах хүртэл Оросууд тэр охины талаар мэдээ ч үгүй байсан. Та нар тэрний амь насыг аюулд оруулсан.

Фор- Тэгвэл бидэнд хэлчихгүй яасан юм?

Раф- Чи Анжела Кэссидигийн хүү биз дээ? Тийм ч учраас миний анхны зөн совин чамтай бүх зүйлээ битгий хуваалц гээд байсан юм байна.

Фор- Өөр хэлэх юм байвал хэлж болно шүү.

Эй- Хангалттай, хоёр оо! Оросууд одоо биднийг шоолж инээж байгаа. Энэ хэргийг хамтдаа шийдэцгээе. Хамтын хүчээр.

Кэл- Тэд зогсохгүй ээ. Хичнээн дайралтаас урьдчилан сэргийлэх нь хамаагүй. Даша хүчин зүйл болж байгаа цагт Алина аюулд өртөх л болно.

Фор- Эхлээд Дашаг олж уулзья.

Раф- Яаж?

Фор- Алина тэрэнтэй хуурамч уулзалт товлож болно.

Раф- За за болж байна. Одоо тэр охин та нарт итгэж байгаа нь сайн хэрэг. Тэрнийг ашиглаад авах хэрэгтэй.

Фор- Уулзалтын дараа бид орж ирээд Дашаг оросуудаас өмнө барьж авна. Гэхдээ үүнээс цаашилвал хүн бүрийн аюулгүй байдлыг хангахын тулд ТТГ биш Товчоо энэ хэргийн байцаалтыг удирдахыг шаардаж байна.

Раф- За. Тагнуулын газар бага оролцох тусам сайн л биз.

/Даша- Байна уу? /

/Байна уу? Хэзээ уулзаж болох вэ?/

Эй- Даша хариулахгүй байна. Уулзахад аюулгүй гэж яаж ятгах вэ?

Кэл- Даша Блэйкд уучлаарай гэсэ мессэж илгээсэн байсан. Тэр уг нь муу хүн биш байх.

Фор- Алинагаар ингэж бичүүлье: Филип үнэнийг олж мэдэхийг хүссэн. Одоо хоёулаа больвол найз маань хий хоосон зүйлийн төлөө амиа алдсан гэсэн үг.

/Даша

Байна уу?

Хэзээ уулзаж болох вэ? /

/Филип үнэнийг олж мэдэхийг хүссэн. Одоо хоёулаа больвол найз маань хий хоосон зүйлийн төлөө амиа алдсан гэсэн үг. /

Кэл- Би айхгүй байна.

/Би айхгүй байна./

/Косциул Мариацки 1100/

Зе- Хуучин гудамжны тэнд нэг сүм байгаа. Би багийнхныгаа бэлдье.

Фор- Гайхалтай. Алинаг шалгаарай. Би тэнд очоод байж байя. Ногоон цамц, малгай өмссөн  байгаа шүү.

/Би тэнд очоод байж байя. Ногоон цамц, малгай өмссөн байгаа шүү. /

/Ганцаараа ир./

Кэл- Ганцаараа ир гэнэ ээ.

Рэй- За. Энийг чихэндээ зүүчих. Бид тантай цуг байх болно оо. Алхам бүрт чинь.

Али- Бас ойрхон байж байна биз дээ? Оросууд энд байж магадгүй шүү дээ.

Во- Тэгнэ ээ. Та Дашад л анхаарлаа хандуулахад болно. Аюулын дохио орж ирэх л юм бол таныг гаргах болно.

Али- За. Филип байсан бол үүнийг хийх байсан.

Фор- Хөөе. Бидэнд байршил ирлээ. Бүгд бэлэн үү?

Во- Ярилцаж болох уу?

Фор- Яасан бэ?

Во- Ингэж болохгүй байх аа.

Фор- Тэр эргэлзээд байгаа юм уу?

Во- Тэрэндээ биш ээ. Тэр чадахаараа л хичээж байх шиг байна гэхдээ гар нь өчигдрөөс хойш чичрээд байна шүү дээ.

Во- Тэрнийг хэдэн өдөр нойргүй хоносон гэдэгт итгэлтэй байна.

Фор- Ганцхан цаг тэсчих байлгүй дээ.

Во- Магадгүй ээ. Гэхдээ бид сэтгүүлчдийг хамгаалж байх ёстой байтал яагаад өгөөш болгож ашиглаад байгаа юм бэ?

Фор- Яг одоо бол Алинагаар л дамжуулж Дашатай холбогдох боломжтой байна шүү дээ. Бидэнд өөр сонголт үнэхээр алга.

Кэл- Надад нэг санаа байна. Даша Алинатай өмнө нь биечлэн уулзаж байгаагүй биз дээ? Би Алина болж жүжиглэе.

Кэл- Ингэхээс өөр арга байхгүй гэдгийг чи мэдэж байгаа.

Фор- Үгүй ээ. Ингэх нь хэтэрхий аюултай.

Кэл- Яг хэнд аюултай гэж? Чи юунаас айгаад байгаа юм?

Фор- Чамайг тийшээ өгөөш болгоод явуулчихаж чадахгүй гэж байна.

Кэл- Ажил хувийн амьдрал хоёроо хооронд нь салгаж сур л даа. Намайг хойноо үлдээгээд яваад байна шүү дээ.

Фор- Би багийнхныгаа л хамгаалах гэж оролдож байна.

Кэл- Тэгвэл чи хамгаалж чадахгүй байна. Намайг хамгаалах гэж байгаад өөрийгөө бас Вог аюулд оруулсан биз дээ?

Фор- Чамайг ганцааранг чинь явуулахад юу боллоо? Чамайг алдах дөхсөн шүү дээ. Би чамд санаа тавьж байна.

Кэл- Энэ чиний надад санаа тавихтай огт хамааралгүй зүйл. Би ажлаа хийж чадна, хэрвээ чи надад итгэхгүй бол хоёулаа харилцаагаа дуусгая.

Фор- Ингэж болохгүй гэдгийг чи мэдэж байгаа. Бид стратеги боловсруулж байх үед бидний харилцааг хөшүүрэг болгож ашиглаж болохгүй.

Кэл- Харин тэгээд л хэлээд байна шүү дээ. Энэ ажилд хэн хамгийн сайн тохирох юм?

Рэй- Бид Алинагийн утсыг хянаж байгаа, гэхдээ бид ганцаараа биш байж магадгүй. Оросын мөрдөгч нар байж магадгүй , бас хор нь хаана ч байж болно. Хариулах баг бэлэн байх болно, гэхдээ бас бид хэтэрхий ойрхон байж болохгүй. Тиймээс сонор сэрэмжтэй байгаарай.

Фор- Цаг нь боллоо.

Кэл- Зиелински болон тэрний багийг нуугдаж байгаа эсэхийг шалгаарай. надад шаардлагатай мэдээлэл ирэхээс өмнө хөдөлбөл Дашаг цочирдуулж, бүхэл бүтэн ажиллагаа нурж бид аюулд орох болно шүү.

Фор- Ойлголоо. Бид сайн тандах болно, гэхдээ одооноос эхлээд чи ганцаараа шүү.

/Талбайн баруун талын булан дахь сандал/

Фор- Во, чи харж байна уу?

Во- Хараагүй байна.

/Хойд баруун талын хаалганы ойролцоох мод/

Фор- Даша чамайг хүн дагаж байгаа эсэхийг шалгаж байна.

Во- Саарал пиджак, малгайтай.

Кэп- Би тэрнийг харлаа.

Рэй- Оросууд тэрнийг дагаж байна.

Зе- Бид очих уу?

Фор- Үгүй ээ. Наанаа байж бай. Эхлээд дагаж байгаа хүнийг ардаа орхьё.

Эр2- Цагдаа! Цагдаа!Цагдаа!Цагдаа!

Фор- Кэлет! Кэлет!

Во- Рэйнс, модны хажууд нэг залуу зогсож байна. Даша мөн юм шиг байна.

/Тэд мэдчихсэн байна.

Чи хаана байна? /

Во- Бариарай!

Рэй- Даша! Зогс! Даша!

/Ороод ир. Бид хамгаалж чадна/

Фор- Чи зүгээр үү?

Кэл- Зүгээр ээ. Бид Дашаг хамгаалж чадна гэж итгүүлэхийг хичээж байна гэхдээ тэр чимээгүй байна аа. Оросууд тэрний утсыг хянадаг байж магадгүй гэдгийг тэр мэдэж байгаа байх.

Фор- Бидэнд тэрний гадаад үзэмжийн тайлбар байгаа. Тусгай цагдаагийнхан баривчлаад авч магадгүй.

Кэл- Байзаарай. Тэр хариу бичиж байна.

Фор- Та нар намайг олж чадахгүй учир нь би үхээд 204 жил болж байна гэнэ үү?

/Та нар намайг олж чадахгүй учир нь би үхээд 204 жил болж байна/

Кэл- Юу гэсэн үг юм бол?

Фор- Оросууд Алинагийн утсыг чагнасан гэдгийг тэр мэдэж байгаа гэсэн үг. Надтай хамт яв

/ХЕЛЕНА КРЫЗЫЗАНОВСКА

1778-1817 он/

Фор- энд байна. 1718. 204 жилийн өмнө үхсэн. Бид чадлаа.

Раф- Надтай хуваалцах юм байна уу?

Фор- Юу яриад байгааг чинь мэдэхгүй байна, Раферти. Даша зугтчихсан.

Раф- Алив ээ.

Фор- Бидний яриаг чагнаж байсан юм уу? Ямар бүдүүлэг юм бэ?

Раф- Тэр драйв дээрх мэдээлэл бүхэл бүтэн улсыг сүйрүүлэх хүчтэй. Форестер. Жинхэнэ шаг мад гэсэн үг.

Фор- Аа тийм. Шатрын тоглоомюу гээч, Холбооны мөрдөх товчооны мөрдөн байцаалтын явцад олдсон бүх нотлох баримтыг бүх "шатрын хүүнүүд" -ийг идсний дараа буцааж өгье.

Пё- Оросын засгийн газар уг халдлагыг үйлдсэн хоёр хүнтэй ямар ч холбоогүй гэдгээ эрс няцааж байна.

Эй- Мөн америкчууд нууцлагдсан пуужингийн технологийн талаарх бүх мэдлэгийг үгүйсгэж байна.

Пё- Тэгэхээр энэ бүхэн хэзээ ч болоогүй гэж ойлгож болох уу?

Эй- Тийм ээ. Гэхдээ тэгвэл би танаас амлалт авах хэрэгтэй.

Али- Ингээд дууссан биз дээ?

Эй- Тийм ээ. Цаашид гадаадын сэтгүүлчдийн эсрэг халдлага үйлдэхгүй гэж Оросууд бидэнд амлалт өгсөн.

Али- Тэдэнд итгэж болох уу?

Во- Бид гэрээгээ биелүүлж л байвал та мэдээгээ нийтэлж болно. Гэсэн хэдий ч энэ нь задруулсан мэдээлэл, тэр байтугай Батлан хамгаалах яаманд урвагч байсан талаар хэлж болохгүй гэсэн үг.

Эй- Дэлхий дахинд энэ бүхэн зүгээр л цуурхал, таамаглал гэсэн үг. Баттай эх сурвалж байхгүй.

Кэл- Бид буулт хийж өгч байгаа юм. Тэдэнд нүүр царайгаа аврах боломжийг олгосноор бид хариу арга хэмжээ авах эрсдэлийг арилгаж, ирээдүйд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангана.

Жу- Энэ бүхэнд нөхөр маань золиослогдлоо доо.

Во- Алуурчдыг баривчилсан байна. Гэсэн хэдий ч зөвшөөрлийг Оросын Холбооны аюулгүй байдлын газартай шууд холбоогүй бол тэднийг олон нийтэд буруутгах нь илүү олон хүмүүст аюул учруулах болно.

Жу- Ойлгож байна аа. Фил ч гэсэн адилхан сэтгүүлч хүнийхээ хувьд  үүнийг хүсэх байсан.

Кэл- Бидний олж авсан схемүүд нь илүү үр дүнтэй хамгаалалтын системийг бий болгож, олон мянган хүний амийг аврах болно. Филийн эр зориг байгаагүй бол ийм зүйл болохгүй байх байсан.

Жу- Та бүгдийн ч гэсэн.

Али- Би явж унтаж амарья даа.

Во- Унтах хэрэгтэй шүү. Тэгээд мэдээгээ нийтлэх юм уу?

Али- Мэдэхгүй байна аа. Гэхдээ нийтэлвэл арыг минь даах хүмүүстэй гэдгээ мэдээд авлаа.

Раф- Хэлсэндээ хүрдэг залуу байна шүү.

Фор- Дашаг олж чадсан уу? Тэгээд үнэ цэнэтэй гэж үү?

Раф- Юу?

Фор- Тэр нэг нууцыг олж авах гэж оролдсоноос болж олон хүний амь эрсдсэн, тийм их үнэ цэнэтэй зүйл мөн гэж үү?

Раф- Мэдэхгүй ээ. Би лав нойргүй хонохгүй л  байнадаг.

Фор- Сайхан л юм. Хүмүүсийн амьнаас илүү нууц чухал байх гэж.

Раф- юу ярьж байгаа юм бэ? Би хүмүүсийг баярлуулахыг хичээдэг шүү дээ. Чамд ч бас нэг бэлэг авчирсан шүү. Баярласнаа илэрхийлж байгаа юм. Москвад. 2 долоо хоногийн өмнө. Ээж чинь амьд байгаа.

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/5р анги төгсөв/

/орчуулсан Батгэрэлийн Есүй/

 

Дүрүүдэд:

Фор- Форестер - эр

Кэл- Кэлет - эм

Рэй- Рэйнс - эр

Во- Во - эм

Эй - Эйгер - эм

Зе- Зиелински - эр

Али- Алина - эм

Раф- Рафети- эр

 

 

 

Back to episodes Go home