Найн-Ээс: Энэ ч бас юм бий. Анхнаасаа гарц байсан юм болов уу? Далайн доорх хотод зарим зохиомол мэдээлэл задруулсан. Эй-Түгийн сүүдэр шиг зүйлийг хөөж яваад уран зургаар чимэглэсэн хачин өрөөг олсон. Холбоонд шуугиан үүсэж байхад яг хэзээд нь би цахим орон зайд төөрөв? Эсвэл... Хүчээр энд төөрөлдөв үү?
Механик биет: Ч-Чи... Та нар...
Найн-Ээс: Хэн бэ?
Механик биет: Бүх андройдуудад зарлаж байна. Механик биетүүд бид... Дайны явцад суралцаж, хөгжсөн. Шинэ ухамсрыг олж авсан.
Найн-Ээс: Юу яриад байна аа?
Механик биет: Тийм. Энэ нь яг л өөр нэг шинэ оршихуй төрсөн мэт.
Найн-Ээс: Оршихуй гэв үү?
Адам: Тийм. Мөн миний нэрийг... Адам.
Найн-Ээс: Адам гэв үү? Нэг муу механик биет...
Адам: Нэг муу механик биет оршихуйн талаар ярихгүй гэх нь үү? Тэгвэл андройдууд та нар ямар юм? Тушаалын дагуу л хөдөлдөг утсан хүүхэлдэйнүүд биш юм уу?
Найн-Ээс: Дуугаа тат!
Адам: Гэснээс байнга авч явдаг Тү-Би гэдэг андройд чинь сайн уу?
Найн-Ээс: Яаж Тү-Бигийн нэрийг мэддэг билээ?
Адам: Миний төрөхийг хараад шууд хөнөөх гэж оролдсон та хоёрыг хэзээ ч мартахгүй.
Найн-Ээс: Тэр үеийн тусгай нэгж байх нь!
Адам: Тийм ээ, жаал аа. Чамд ч бас хүсэл, зорилго байдаг биз? Сэтгэлийн чинь угт хэнд ч харуулж байгаагүй нууц зорилго нойрсож буй. Нуух гэж оролдох тусам тэрхүү гажуудсан харанхуй томорно.
Найн-Ээс: Амаа тат! Надад тийм зүйл...
Адам: Үгүйсгэх шаардлагагүй.
Найн-Ээс: Амаа тат! Амаа тат!
Адам: Бүх амьд амьтан хүсэлд захирагддаг.
Найн-Ээс: Энэ хоолойг унтрааж чадахгүй нь.
Адам: Зарим нь хайрыг эрэлхийлдэг, зарим нь гэр бүлийг, харин би...
Найн-Ээс: Өөрсөдтэйгөө бүү харьцуул!
Адам: Чи ч ялгаагүй. Чи юунд ч итгэдэггүй. Чи бүхнийг устгахыг хүсдэг. Чи бүх зүйлд цөхөрсөн.
Найн-Ээс: Тийм биш. Тийм биш!
Адам: Чи бүхнийг гартаа оруулахыг хүсдэг.
Найн-Ээс: Тийм биш! Тийм биш!
Адам: Чи бүгдэд нь хайрлуулахыг хүсдэг.
Найн-Ээс: Тийм биш... тийм биш...
Адам: Үнэндээ Тү-Бид...
Найн-Ээс: Боль!
Жакасс: Хайхаар явах нь уу? Наадах чинь дайсны хүсэж буй зүйл нь ч байж мэднэ. Туслах уу?
Тү-Би: Найн-Ээсийг хайх ажлыг надад даалга. Лилид хуаран хавиар болгоомжтой байхыг дамжуулчих.
Жакасс: Ойлголоо. Болгоомжлоорой, Тү-Би.
Под эр: Мэдэгдэл. Холбооны сүлжээ сэргээгдлээ.
Тү-Би: Тэгвэл бушуу Найн-Ээстэй холбогд.
Под эм: Мэдэгдэл.
Тү-би: Под 153!
Под эм: Хамтралын нэгж Найн-Ээс нь тэжээл авах боломжгүй нөхцөлд байна. Сүлжээ тасрахын өмнөх санамжид механик биетийн сул дохио бүртгэгджээ. Эрэн хайх хүсэлт тавьж байна.
Тү-Би: Энэ чинь түрүүний бид байна. Хэн үүнийг зурав?
Под эм: Мэдэгдэл. Найн-Ээс энэ бүсэд алдагдсан.
Под эр: Нягтлав. Тоон өгөгдөл нь тодорхой байршлыг заасан утга гэж таамаглаж айна. Сүйрсэн хот орчмын газар доорх хэсэгтэй тохирч байна.
Тү-Би: Под, Бункертэй холбо.
Под эр: Ойлголоо.
Оператор: Командлагч аа.
Командлагч: Яасан?
Оператор: Тү-Бигээс яаралтай хүсэлт ирлээ. Найн-Ээс даалгаврын үеэр хулгайлагдсан байх магадлал өндөр, дайсны хүчин тодорхойгүй байгаа тул хайгуулын салаа илгээх зөвшөөрлийг даруй өгөхийг хүсэж байна. Командлагч аа, зөвшөөрөл олгоно уу.
Командлагч: Илгээх хүсэлтийг... Зөвшөөрч чадахгүй нь.
Оператор: Гэхдээ бушуулахгүй бол...
Командлагч: Одоогоор бүх хайгуулын салаа Бункерт үүргээ гүйцэтгэж буй. Бусад дайны бүсээс тэднийг дуудах нь одоогийн нөхцөлд бэрх. Тэгж дамжуул.
Оператор: Арай ч дээ! Тэгэх аваас-
Командлагч: Сикс-Өү.
Оператор: Ойлголоо. Уучлаарай, Тү-Би.
Тү-Би: Ойлголоо. Санаа зоволтгүй дээ, Сикс-Өү. Под, хүрэх газар хэр хол байна?
Под эр: Удахгүй зорьсон газраа хүрэх гэж байна. Мэдэгдэл. Зорьсон газартаа хүрлээ.
Тү-Би: Яагаад ийм газарт... Юу? Далдлалтын холограм байна.
Под эр: Анхааруулга. Урхи байх магадлалтай.
Бичиг: Хуулбарласан хот
Тү-Би: Хэн ийм зүйл бүтээдэг байна?
Под эр: Тодорхойгүй. Одоо байгаа байршлыг өмнөх баримтуудаас нягтлах боломжгүй.
Под эм: Хүсэлт. Энэ нэгжээс Найн-Ээсийг хайх ажиллагааны зөвшөөрөл хүсэж байна.
Тү-Би: Под 153 эх газар дээр бэлэн байж бай. Бункерээс нэмэлт хүч илгээх хоёр дахь хүсэлт явуул.
Под эр: Дүгнэлт. Энэ хэсэг нь талстажсан силкон, нүүрстөрөгчөөс бүрддэг юм байна. Дата дутуугийн улмаас дэлгэрэнгүй мэдээлэлгүй. Урд хар хайрцгийн бүдэг дохио илэрлээ. Дохионы бүтцийг нягтлав. Найн-Ээсийн таних кодтой давхцаж байна.
Тү-Би: Под, мэдрэгч бүрийн мэдрэхүйг дээд түвшинд нь тохируул.
Под эр: Ойлголоо. Ойр хавьд механик биетийн дохио алга. Эргэн тойрон дахь чулуунууд нь кальцийн сульфид, натрийн хлоридын талстажсан бүтэцтэй шинжлэх боломжгүй материалтай байна. Дайсны дохио илэрсэнгүй.
Тү-Би: Юуны төлөө ийм зүйлсийг...
Под эр: Тодорхойгүй. Мэдэгдэл. Алга болсон ЁоРХа салааны гишүүд гэдэг нь тогтоогдлоо.
Адам: Миний хотод тавтай морил.
Тү-Би: Найн-Ээс хаана байна?
Адам: Тэгж бүү яар, Тү-Би. Чамтай биечлэн уулзах гэж энэ хүртэл явж ирлээ. Намайг Адам гэдэг. Элсэн цөлийн газар дор анх уулзахад ярилцах хугацаа байгаагүй байх аа.
Тү-Би: Элсэн цөлийн газар дор? Тусгай нэгж!
Адам: Санасан бололтой байгаад чинь баярлаж байна.
Тү-Би: Найн-Ээс хаана байна?
Адам: Намайг цавччихвал түүний хаана байгааг мэдэхгүйд хүрнэ шүү. Энэ бол бидний тоглоомын газар. Хүн төрөлхтнийг дуурайж бүтээсэн юм. Би... механик биетүүд бид хүн төрөлхтнийг ихэд сонирхдог. Хүн төрөлхтөн гэдэг нууцлаг. Ойлгох боломжгүй. Хайр. Гэр бүл. Дайн. Шашин. Хүн төрөлхтний төвөгтэй байдал гайхшруулсаар. Бид тэрхүү оньсогыг тайлахыг хүсдэг. Чи бол энэ мэдрэмжийг ойлгохгүй байх даа? Тэдэнтэй адилхан юм.
Тү-Би: Яг юугаа яриад байгаа юм...
Адам: Андройдууд та нарын олон жилийн турш хайсаар ирсэн зүйл. Танилцуулъя. Бидний... Бүтээгчид. Механик биетүүд биднийг бүтээсэн харь гарагийнхан. Өөрөөр хэлбэл та нарын заналт дайсан. Тасралтгүй хайж ирсэн биз дээ?
Тү-Би: Ийм газар байсан байж.
Адам: Сэтгэл хөдөлгөм уулзалт ч гэсэн тэд хэдийнээ үхсэн. Хэдэн зууны өмнө бидэнд арчуулсан.
Тү-Би: Арчуулсан?
Адам: Тийм. Механик биетүүд бол өөрсдийгөө бэхжүүлэхийн тулд хувьсал хийх чадвартай биетүүд. Сүлжээн доторх оюун ухааны хөгжил бүтээгчдээсээ илүү гарахад тийм ч их хугацаа зарцуулаагүй.
Тү-Би: Өөрсдийнхөө бүтээгчдийг үү?
Адам: Тэднийг бол зайлуулахад яадаг юм. Ургамал шиг энгийн, нялх хүүхэд шиг амьд биетийг. Ямар ч үнэ цэнгүй. Тэднээс илүүтэй хүн төрөлхтөн хамаагүй илүү сэтгэл татам мөн андройдууд та нар ч мөн. Өдийг хүртэл тасралтгүй та нарыг ажигласан. Хүний дүрсээр бүтээгдсэн та нарт гарцаагүй сэтгэл хөдлөл бий. Баяр, гуниг, айдас... бас үзэн ядалт. ЁоРХа сэтгэл хөдлөлтэй байхыг хориглодог гэж дуулсан. Энэ үг нь өөрөө шударга бус санал гэж бодохгүй байна уу? Надтай явахгүй биз, Тү-Би? Чамаас их зүйл хүлээж байгаа. Хамтдаа хүнд байдаг "сэтгэл" гэдэг оньсогыг хамтдаа тайлъя.
Тү-Би: Найн-Ээс хаана байна?
Адам: Тийм бий. Тэгвэл үргэлжлүүлэн "түүгээр" туслуулахаас даа.
Тү-Би: Найн-Ээс!
Адам: Чиний хайрт Найн-Ээсийг ашиглаж олон туршилт явуулсан. Түүний доторх төвөгтэй байдлаар дүүрэн, үнэхээр сонирхолтой байсан. Дараад нь биеийг нь салгаж, задлаад биечлэн доторхыг нь харна. Тэрхүү шаналал нь бүр илүү сэтгэл хөдлөлийг гаргах учиртай.
Тү-Би: Чи муу... Ална!
Адам: Тийм ээ! Наад мэдрэмж чинь! Цэвэр үзэн ядалт! Наадхыг чинь л би эрэлхийлж байлаа! Хүрээд ир, Тү-Би! Зогсож чадахгүй нь ээ, Тү-Би! Тийм ээ. Хүн төрөлхтний мөн чанар бол зөрчилдөх. Тулалдаж, булааж, хөнөөдөг. Тэр чинь л хүн.
Тү-Би: Наад амаараа хүн төрөлхтний талаар ярихаа боль! Найн-Ээс.
Адам: Түүний кибернетик биеийн хуулбарыг бүтээсэн юм. Сайн болсон байгаа биз?
Тү-Би: Чи муу...
Адам: Хуурамч гэдгийг нь мэдсээр байж дайрахаас тээнэгэлзэж байна. Энэ чинь л хүний тээдэг сэтгэл хөдлөл гэдэг зүйл. Ашгүй дээ. Чи хүнд ойртсон гэдгийн баталгаа. Бид хоёул хүнд хүсэж тэмүүлдэг биетүүд. Механик биет, андройдууд нь нэг ангиллынх.
Под эр: Санал болгоё. Нөхцөл байдлыг тодорхойлж, төлөвлөгөөний дагуу хариу гал нээе.
Тү-Би: Мэдэж— Под!
Адам: Битгий усан нүдэл! Бидэнтэй эцэс төгсгөлгүй алалцах нь бүгд утгагүй. Чи хэдийн анзаарсан биз дээ? Хүн төрөлхтөн хэдийнээ... мөхсөн гэдгийг?
Тү-Би: Амаа тат!
Адам: Гэхдээ энэ бол үнэн. Би одоо хэдийн үгүй болсон хүн төрөлхтний ангалд хүрмээр байна. Гэхдээ сүлжээнд холбогдсон механик биетүүд бид дийлдэшгүй. Хязгааргүй үргэлжлэх дата дотор амьдралын өчүүхэн сүүмийх гэрэл үгүй. Үхлийн ойлголтыг ойлгож чадахгүй. Тиймээс би сүлжээнээс өөрийгөө салгасан. За, намайг албал хайрт Найн-Ээсээ аварч чадна шүү.
Найн-Ээс: Тү-Би.
Тү-Би: Найн-Ээс.
Адам: Ямар вэ дээ? Үхэл харагдана уу, Тү-Би?
Под эр: Мэдэгдэл. Тооцоолсон цагтаа... хүрэлцэн ирлээ.
Тү-Би: Хугацаа... хожиж чадлаа.
Адам: Энэ чинь? Миний системд нэвтрээд байна уу даа? Хэн бэ?
Тү-Би: Бункерээс нэмэлт хүч илгээх хоёр дахь хүсэлт явуул.
Под эм: Уг хүсэлтээс татгалзав. Энэ нэгжийн удирдах эрх Найн-Ээст тохируулагдсан. Мөн Командлагчаас нэмэлт хүч ирнэ гэсэн баталгаа үгүй.
Тү-Би: Тэгвэл яах гэж байгаа юм?
Под эм: Дайсан Тү-Битэй тулалдах байх хооронд үндсэн системийг нь хакадна. Энэ хооронд Тү-Биг цаг хожихыг хүсэж байна.
Тү-Би: Бүтэх магадлал?
Под эм: Бүтэх магадлал: 36%.
Под эр: Энэ нэгж Под 153-н саналыг дэмжиж байна. Одоогийн нөхцөлд энэ нэгжийн тооцооллыг нэмбэл бүтэх магадлалыг 45%-д хүргэнэ.
Тү-Би: Ойлголоо. Под 153 биднийг өгөөш болох хооронд хакдах ажлыг даалгая.
Под эм: Ойлголоо. Удирдлагын хувь 92... 93... 94... 95...
Адам: Сонирхолтой юм. Миний дотор нэвтрэх юм биз дээ!
Под эм: 100%. С-Системийг... удирдлаа...
Адам: Намайг хүртэл эзэлчхэж байгаа юм биз дээ? Сүлжээнээс өөрийгөө салгасны үр дүн үү? Аан, тийм бий. Чи үнэхээр миний үхэл байж.
Ева: Ах...
Адам: Ева.
Ева: Би... би ахыг хамгаална аа.
Тү-Би: Бушуу Найн-Ээс дээр очихгүй бол.
Под эм: Мэдэгдэл... Найн-Ээсийг амжилттай аварлаа.
Под эр: Санал. Энэ бүсийг... даруй орхино уу.
Тү-Би: Найн-Ээс!
Найн-Ээс: Тү-Би.
Тү-Би: Харья, Найн-Ээс.
Найн-Ээс: За.
Адам: Ева.
Ева: Хөөе. Харихаараа дахиад хамт тоглоё оо? Ах аа.
Адам: Ева.
Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна.
Бичиг: Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.
Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "Пудволкоо урамшуулсан нь"
Найн-Ээс: За, за! Сайн уу? Өмнөхөд нь амарсанд уучлаарай. Өнөөдөр амарсан нормоо нөхөхөөр хичээнэ ээ. ЁоРХa Дугаар 9 төрлийн Ээс буюу Найн-Ээс болон
Тү-Би: түүнтэй адил ЁоРХА №2 Би төрөл буюу Тү-Би байна.
Найн-Ээс: Гэнэтийн хэдийд ч Тү-Бид пудволкны загвар бодож олсон!
Тү-Би: Айн?
Под эм: Мэдээллийг хуваалцаж эхэлье.
Найн-Ээс: Ямар вэ дээ, Тү-Би?
Тү-Би: Баярлалаа. Би ч мөн хариуд нь чамд тохирох загвар бодсон.
Найн-Ээс: Гайхалтай! Үнэхээр их баярлалаа!
Тү-Би: Ийм санаа ч гэсэн бодсон.
Найн-Ээс: Хөөх! Командлагчид яг зохино! Тэгвэл Операторуудад энэ байвал яаж байна?
Тү-Би: Би бол үүнийг санал болгоно.
Найн-Ээс: Гайхалтай!
Тү-Би: Гэснээс Жакасст бол...
Найн-Ээс: Догь! Догь юм, Тү-Би!
Тү-Би: Яагаад юм бол оо. Санаа орж ирээд зогсож чадахгүй нь.
Бичиг: Тү-Би, Найн-Ээс хоёр даалгавраа хаяхыг сонгосон нь механик биетүүд хотын балгас болон Эсэргүүцэгчдийн хуаранг сүйрүүлэхэд хүргэв. ЁоРХагийн мөхөл ч мөн цаг хугацааны асуудал болов.
Бичиг: Үргэлжлэл бий
Back to episodes Go home