Nier Automata_08

Найн-Ээс: ЁоРХагийн эрэн хайгдаж буй оргодол Эй-Түтэй таарсан. Үүний дараагаар бай зугтсан.

Командлагч: Тийм бий. Таарчээ. Эй-Тү нь маш аюултай андройд. Өдийг хүртэл олон нэгжүүдийг хойноос нь илгээсэн ч бүгдийг нь устгасан. Түүнийг мөр нэгт ЁоРХа гэж бүү бод. Бидний дайсан.

Найн-Ээс: Юу, ер нь Эй-Тү яагаад оргодол болсон юм? Юу болоод тэр вэ?

Командлагч: Энэ мэдээлэл нь нууцлалтай. Тү-Би, Найн-Ээст шинэ даалгавар өгч байна. Эй-Түг мөрдөж, мөшгө.

Найн-Ээс/Тү-Би: Ойлголоо.

Эй-Тү: Урвасан нь командлагч биз дээ?

Найн-Ээс: Хөөе, Тү-Би.

Паскал: Тү-Би, Найн-Ээс. Дүүг нь түрүүний цэрэг тосгон руу хүргэж өгье гэнэ. Эгч нь мэл гайхах байх даа. Дүү нь гэнэт гэрлэх хүнээ дагуулаад харихаар. Юу л даа, ямар нэг зүйл болоо юу?

Найн-Ээс: Паскал. Түрүүний андройдын тухайд мэдэх зүйл байхгүй биз?

Паскал: Тэр үү? Манай архивд хүртэл байна лээ. Маш олон механик биетүүдийг хаа сайгүй устгаж явдаг аюултай андройд гэж. Гэхдээ манай тосгонд гарч ирж байсан удаагүй. Өөр мэдэх мэдээлэл алга даа.

Лили: Оргодол оо?

Найн-Ээс: Тийм. Мэдэх зүйл байна уу? ЁоРХагийн анхдагч загвар гэж бүртгэгдсэн байлдааны андройд дугаар 2.

Лили: Дугаар 2.

Найн-Ээс: Мэдэх зүйл байгаа юм уу?

Лили: Хайгаад яах гэж байгаа юм?

Найн-Ээс: Эцсийн шийдвэрийг нь командлагч гаргах байх. Одоогоор устгавал зохих байд тооцогдсон.

Лили: Тийм бий. Харамсалтай нь би мэдэхгүй.

Найн-Ээс: Айн? Гэхдээ...

Тү-Би: Явъя, Найн-Ээс.

Найн-Ээс: Байз л даа, Тү-Би. Бусад Эсэргүүцэгчдийн гишүүдээс лавлах хэрэгтэй байна. Байз л даа.

Лили: Амьд байжээ. Дугаар хоёр.

Найн-Ээс: Бусад мэдэх хүн байгаа болов уу? Сайн уу? Биднийг санаж байна уу?

Эм 1: Тийм, мэдээж. Тэр үед тусалсанд тань баярлалаа.

Найн-Ээс: Наадах чинь... Дахиад аюултай ажил даалгаа юу?

Эм 1: Зүгээр ээ. Тэр яахав, хэрэг гараа юу?

Тү-Би: Андройд хайж яваа юм.

Эм 1: Уучлаарай. Харж байгаагүй юм байна.

Найн-Ээс: Тийм бий.

Эм 2: Өө, гэхдээ Жакасс бол мэдэж магадгүй. Талбарт их ажилладаг болохоор.

Найн-Ээс: Үнэн үү?

Эм 2: Өнөөдөр үерт автсан хот руу явсан санагдана.

Найн-Ээс: Маш их баярлалаа.

Эм 1: За, бушуухан явсан нь дээр байх. Бидэнтэй нэг их нөхөрсөг байх хэрэггүй биз ээ.

Бичиг: Үерт автсан хот

Найн-Ээс: Хот бүхэлдээ живчихжээ.

Под эм: Мэдэгдэл. Өмнөх дайнаар үндсэн талбай нь бөмбөгдүүлсэн. Хот бүхэлдээ живсэн.

Найн-Ээс: Далайн салхи нэг л наалдамхай юм аа. Хөөе, Тү-Би. Яагаад Эй-Тү оргосон атлаа механик биетүүдтэй тулалдсаар байгаа юм бол? Өдийг хүртэлх оргодлууд тулаанаас залхсан л байсан даа. Бас тэр үг нь ч гэсэн-

Тү-Би: Найн-Ээс Бидэнд бодох шаардлага байхгүй. Хэтийдсэн сониуч зан сүйрэлд хүргэнэ.

Найн-Ээс: Тийм дээ. Тү-Бигийн хэлдэг үнэн. Дэмий зүйл бодолгүй даалгавартаа төвлөрье. Жакасс подны радарт огт гарч ирдэггүй дээ.

Тү-Би: Дайсанд мэдэгдэхгүй гэж далдлах хэрэгсэл зүүсэн байж мэднэ.

Найн-Ээс: Байнга хайнга байдаг хэрнээ ийм үед нухацтай байх юм. Олохгүй нь ээ. Тү-Би. Түр амрах уу? Аниргүй юм аа. Биднээс бусад нь бүгд алга болсон мэт. Хөөе, Тү-Би. Энх тайван дэлхий иймэрхүү байх даа?

Тү-Би: Мэдэхгүй юм. Харж байгаагүй болохоор. Найн-Ээс? Даалгаврын үеэр хаалтаа авах нь цэргийн тушаалыг зөрчсөн хэрэг.

Найн-Ээс: Халтихан шүү дээ. Далайн усанд орно гэж хүн төрөлхтөн өөрсдийн хүслээр далайд ордог байсан юм шиг байна лээ. Иймэрхүү юм болов уу? Эсвэл ийм үү? Тү-Би ч гэсэн ороод ирээч?

Тү-Би: Найн-Ээс. Далайн усанд орох шаардлагагүй. Даалгаврын төлөө энергиэ дэмий зарцуулахгүй байх.

Найн-Ээс: Тэр ч тийм л байх. Гэхдээ хүн төрөлхтөн иймэрхүү "дэмий зүйл"-ээр зугаацдаг байсан. Биднийг хүний хэлбэрээр бүтээсэн. Тийм бол... Бид ч гэсэн дэмий зүйлээр зугаацаж чадахгүй гэж үү? Оролдоод үзэхгүй юм уу, Тү-Би?

Тү-Би: Шаардлагагүй.

Найн-Ээс: Тийм үү? Ямар байна?

Тү-Би: Хөдлөхөд хэцүү юм.

Найн-Ээс: Тү-Би ч мөн дөө. Далайн салхи тийм ч муугүй юм аа.

Тү-Би: Под.

Под эр: Ойлголоо.

Тү-Би: Хараахан юу ч хэлээгүй байхад.

Под эр: Таамаг. Тү-Би оператор Сикс-Өүд тэр цэцгийг харуулахыг хүсэж байгаа. Хэлсэн таамгийг үнэн зөв эсэх талаар хариулт хүлээж байна.

Оператор: Энэ цэцэг Сарны нулимс мөн. Үүнийг надад зориулаа юу? М-Маш их баярлалаа. Хадгалж аваад үүрд нандигнах болно оо.

Тү-Би: Тийм бий.

Оператор: Бас ийм үзэсгэлэнтэй цэцэг юм чинь... Ижилхэн үзэсгэлэнтэй чиний үсэнд хатгах юм бол... Бүр гайхалтай харагдана даа гэж бодох юм. Ганц л удаа байхад болно. Гуйж байна.

Тү-Би: Үсэндээ хатгавал амархан уначихна.

Оператор: Үнэхээр л их гоё зохиж байна, Тү-Би! Ө-Өө, уучлаарай. Юу л даа, дэлхий эртнээс л миний сонирхлыг татдаг байлаа. Цэнхэр тэнгэр, ногоон модод, амьтад гээд. Видеонд гардаг газрын үзэгдлүүд итгэмээргүй үзэсгэлэнтэй. Би нэг өдөр буувал гоё доо гэж боддог. Ямар байна? Наана чинь үзэсгэлэнтэй газар уу?

Тү-Би: Би хариулж чадахгүй нь. Тиймээс өөрийн нүдээр харахаас өөр аргагүй.

Оператор: Тийм дээ. Тэгье дээ. Тэр үед хамт явах уу?

Тү-Би: Даалгаврын завсраар болно гэвэл.

Оператор: Баярлалаа. Тэгвэл ингээд тасалъя даа.

Найн-Ээс: Яасан? Тү-Би ааш муутай харагддаг ч их зөөлөн гэдэг нь.

Тү-Би: Тийм биш ээ.

Найн-Ээс: Үгүй ээ, тийм шүү. Би бол мэднэ.

Тү-Би: Яагаад инээв?

Найн-Ээс: Яагаад юм бол доо? Гэхдээ... Яагаад ч юм баяртай болгодог.

Тү-Би: Сэтгэл хөдлөл тээх нь-

Найн-Ээс: Хориотой? Мэднэ дээ. За, хангалттай амарсан юм чинь Жакассыг хайхаа үргэлжлүүлэх үү дээ? Гэхдээ ийм том газарт хаачихаа мэдэхгүй юм аа. Хуваагдаад хайвал ямар вэ?

Жакасс: Ирлээ, ирлээ!

Под эр: Байг илрүүллээ.

Жакасс: Барьсан даа. Нэлээн том эд бололтой. Новш, ялагдана гэж байхгүй дээ! Энэ төрх, хэмжээнээс нь харахад гарцаагүй дээгүүр орох төрөл мөн. Өө, тийм. Дурсгал болгож нэр өгье. За, байз... нэрийг нь...

Тү-Би: Жакасс.

Жакасс: Тийм, Жакасс. Чиний нэр Жакасс шүү. Өө, Тү-Би.

Тү-Би: Наад хувцас чинь?

Жакасс: Аан, усны хувцас гэдэг юм. Хүн төрөлхтөн далайн эрэг дээр өмсдөг байсан юм байна лээ. Хөдлөхөд амархан бас биеийн температурт тохиромжтой. Аан, тийм. Энэ "амар" гэдэг загасыг барихаар ирсэн юм. Энэ загасны аймгийн тосонд агуулагддаг тусгай ферментүүд нь андройд дамжуулагч мэдрэлд хортой юм шиг байна лээ. Их сонирхол татам учраас идээд үзэхийг хүсье. Үхэж ч магадгүй шүү. Шинжлэх ухааны ололт амжилтыг ахиулахын тулд гуйж байна. Үхэж магадгүй ч гэсэн. Дата нь заавал хэрэгтэй байна!

Тү-Би: Жакасс.

Жакасс: Үхэж магадгүй ч гэсэн-

Тү-Би: Чамаас асуух зүйл байна.

Жакасс: Оргодол уу?

Тү-Би: Өмнө нь таарч байсан удаа бий юу?

Жакасс: Харамсалтай нь үгүй ээ.

Тү-Би: Тийм бий.

Жакасс: Гэхдээ хэн гэдгийг нь мэднэ. Лилигийн урьдын хамтрагч. Энэ царай... мэдэж байжээ. Гэсэн ч тушаасан ёсоор хөнөөх гэж байна уу? Мэдэх үү? Наад Сарны нулимсыг чинь "хүсэл биелүүлэгч цэцэг" гэдэг юм билээ.

Тү-Би: Под, Найн-ээстэй холбогд. Жакассыг олсон гэж.

Под эр: Ойлголоо. Мэдэгдэл. Холбоо бүтэлгүйтэв. Найн-Ээс болон Под 153 нь ямар нэг хүчин зүйлээс шалтгаалж холбоо хүрэхгүй нөхцөлд байгаа гэж таамаглаж байна.

Бичиг: 30 минутын өмнө

Найн-Ээс: Уучлаарай, Тү-Би. Үнэхээр л сонирхол татаад байна. Шууд Бункерийн сервер лүү нэвтрэхэд баттай зам ч гэсэн. Хамгаалалт нь яггүй юм аа. Нэвтэрч чадах ч гэсэн хугацаа орох гээд байдаг. Өөр арга байх л ёстой. Өө, тийм. Зураг уу?

Оператор: Тийм. Хүн төрөлхтний зөвлөлийн анхаараагүй орхисон мэдээлэл байвал зургийг нь авч цуглуулах гэсэн юм.

Найн-Ээс: Даалгавар юм бий. Надад даатгачих.

Оператор: Үгүй ээ, энэ зүгээр нэг хобби.

Найн-Ээс: Х-Хобби?

Оператор: Дэлхийд янз бүрийн дата оршин байдаг. Тэдгээр датаг шинжилж шинэ мэдээлэл илрүүлэх нь миний хобби юм.

Найн-Ээс: Дата шинжлэх ээ? Нэг л сонирхолгүй санагдах юм.

Оператор: Ядаж л чамтай дэмий юм чалчихаас хэрэгтэй гэж шийдсэн.

Найн-Ээс: Муухай гэдэг нь! Хуулах дата руу... Шууд харчихвал баярлах л байна. Хурдан гэдэг нь.

Оператор: Оператор Тү-Уанаас Найн-Ээст. Явуулсан датаг чинь хүлээн авлаа.

Найн-Ээс: Я-Ямар байв?

Оператор: Үнэхээр сонирхол татмаар юм. Тоглоом, хүүхдийн гутал, өрхийн төсвийн дэвтэр... Эдгээр бүртгэлүүдээс ихэнх хүмүүсийн амьдралын хэв маяг жижиг тогтолцоонд амьдарч байсныг харж болохоор.

Найн-Ээс: Гэр бүл.

Механик биет: Би түүнтэй гэр бүл боллоо!

Найн-Ээс: Оператор, гэр бүлийн тухай мэдээллийг сонирхдог уу?

Оператор: Баримтад үлдсэнээр зүгээр нэг нийгэмлэгийн хэлбэр биш нэгнээ харж ханддаг тусгай нэгдэл байжээ. Хэрэв андройдууд бид гэр бүл шиг системтэй байсан бол... Юу ч биш дээ. Мэдээлэл цуглуулсанд баярлалаа.

Найн-Ээс: Талархаад байх зүйл биш дээ.

Оператор: Өршөөгөөрэй.

Найн-Ээс: Уучлаарай. Операторын терминалаар ажиглах хяналтын програм руу нэвтэрчихлээ... За.

Командлагч: Гэхдээ энэ арай дэндэнэ...

Найн-Ээс: Энэ аудио...

Командлагч: Санал нийлэхгүй нь. Ядаж тэдэнд анхааруулга илгээх юм биш үү?

Эр 1: Наад хүсэлтийг чинь хэдийн түдгэлзүүлсэн. Одоогоор явагдаж буй Б төлөвлөгөөтэй холбоо барих нь юу юунаас илүү чухал.

Командлагч: Гэхдээ энэ чинь тэднийг үрэгдүүлснээс ялгаагүй.

Найн-Ээс: Гаднаа бол шударга ёсны талаар үзэл санааг бардам л яриад байдаг.

Эр 1: Золиос гаргахыг зөвшөөрөхгүй. Командлагчид тохирох зан төлөв гаргана гэж хүлээж байгаа шүү.

Найн-Ээс: Командлагчид хэцүү байдаг байх нь ээ.

Эр 1: Төлөвлөгөөг гүйцэтгэхийг нэн тэргүүнд тавь. Аливаа зүйлийг хөдөлгөхдөө тогтоосон хуваариас бүү хоцроо.

Найн-Ээс: Төлөвлөгөө? Юу юм бол?

Эр 1: Зөвшөөрөлгүй хандалт илэрлээ.

Найн-Ээс: Муу шүү.

Эр 1: Энэ яриаг сэм сонссон нэгэн байна. Командлагч. Мэдэж байгаа биз?

Командлагч: Ойлголоо.

Найн-Ээс: Анзаарчхав уу? Арай ч хэн гэдгийг нь мэдээгүй л байлгүй... Энд бол бункерийн оптик тандалт хүрэхгүй. Сэжиглэх аваас тайлан, ажиллагааны бүртгэлээ хуурамчаар бүртгэчихнэ. Тү-Би? Үгүй. Эй-Тү?

Тү-Би: Под, холбоо бүтэлгүйтсэний шалтгааныг даруй олж илрүүл.

Под эр: Одоогоор шинжилж байна. Шинжилж дууслаа. Эргэн тойронд нь хүчтэй дохио тасалдуулагч ялгарч байна.

Тү-Би: Яагаад шууд анзаараагүй юм?

Под эр: Хариулт. Ухаалаг халхавч тавигдсан байсан тул хожимдож илрүүллээ. Гурав дахь этгээд санаатай үйлдсэн гэж таамаглаж байна.

Жакасс: Нэлээн ухаалаг юм бий? Янзтай. Дуртайяа тэр зүйлийг мөрдөж, шинжилмээр байна. Гэхдээ ямар зорилготой ийм нарийн төвөгтэй зүйл хийдэг билээ?

Тү-Би: Найн-Ээс.

Найн-Ээс: Под. Тү-Битэй яаралтай холбогд. Эй-Тү ойролцоо байж магадгүй гэж.

Под эм: Ойлголоо. Мэдэгдэл. Холбогдоход алдаа гарав. Шалтгааныг нь шинжилж байна.

Найн-Ээс: Хурдан холбоогоо эргүүлж ав.

Под эм: Ойлголоо.

Найн-Ээс: Энэ чинь? Яагаад бид... Под, Тү-Битэй холбогдов уу? Под? Үгүй байлгүй.

Ева: 198,010... 198,011... 198,012... 198,013... Ах аа. Амласан ёсоороо уншаад дуусчихлаа. Ах? Сүлжээнд холбо. Ахыг... мэдрэхгүй байна.

Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна.

Бичиг: Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.

Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "Амар загасны амт"

Тү-Би: Би бол ЁоРХа дугаар 2, төрөл Би буюу Тү-Би. Өнөөдөр амарч буй Найн-Ээсийн оронд би ил захидалд хариулна. Асуулт. Хүн төрөлхтөн дэлхийгээс үгүй болоод урт хугацаа өнгөрсөн атал яагаад барилгууд нь үлдсэн бэ? Бас Тү-Би завтай үеэрээ юу хийдэг вэ? Эхний хариулт нь дэлхийд хүн төрөлхтөн ирэх өдөрт андройдууд хуучны датагаас барилгыг засаж, шинээр барьж босгож буй. Хоёр дахь асуултын хариулт нь... Под.

Под эр: Загас барьж эхэллээ. Мэдэгдэл. Шинээрээ. Шинээрээ.

Бичиг: Амар загас идсэний дараа андройдын биеийн шингэнийг өтгөрүүлэхэд их хугацаа орсонгүй. Удалгүй булчингийн хатуурал, саажилт үүсэв. "Гэхдээ амттай байлаа" гэж ухаан нь балартаж байхад андройд боджээ. "Харин ч тасархай. Хүмүүс үүнийг иддэг байсанд гайхах зүйл алга."

Бичиг: Үргэлжлэл бий

Back to episodes Go home