Ева: Яасан бэ, ах... том ах аа?
Адам: Хүн төрөлхтөн үнэхээр л сонирхолтой юм.
Ева: Юу бичсэн байна?
Адам: "Оршихуй нь мөн чанараас түрүүлдэг" гэжээ.
Ева: Юу гэсэн үг вэ?
Адам: Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлээр шийдэгдсэн бус хором бүрдээ хэрхэн амьдарч байгаараа өөрийнхөө оршихуйг хүн бүтээж амьдардаг гэсэн үг.
Ева: Сайн ойлгохгүй юм аа.
Адам: Яваандаа чиний ойлгох үе ирнэ. Тэгэхээр...
Ева: Тоглоомын талбай руу явах уу?
Адам: Ева, өнөөдөр ном уншаад гэртээ өнж.
Ева: Би ч гэсэн явмаар байна шд!
Адам: Болохгүй.
Ева: Гэхдээ...
Адам: Удахгүй эргээд ирнэ. Тэгэхээр тоглоё.
Ева: Үнэн үү, ах аа? Тэгвэл хүлээж байя!
Адам: Сайн хүү.
Ева: Ахыг эргэж иртэл би энд хүлээж байя! Амлаж байгаа биз, ах аа?
Найн-Ээс: Мэддэг байсан уу, Тү-Би?
Тү-Би: Юуг тэр вэ?
Найн-Ээс: Тийм хэмжээний буга өдөрт ойролцоогоор 25 килограмм өвс иддэг.
Тү-Би: Тэгээд юу гэж?
Найн-Ээс: Ойролцоогоор өдрийн талыг өвс идэж өнгөрөөдөг гэсэн үг. Амьтад гэдэг түлшний үр ашиг багатай юм аа. Түүхээс үзэхэд хүн төрөлхтөн өдөрт гурав хооллодог байсан юм шиг байна лээ. Хүмүүсийг ч гэсэн тийм функционал гэхээргүй байгаа биз?
Тү-Би: Хүмүүс бол хамгаалах учиртай оршихуй. Үүнд үр ашигтай, ашиггүй нь хамаагүй.
Найн-Ээс: Тү-Би шиг сонсогдож байна шүү. Нээрэн. Түрүүн зугтсан гаж биет... Бункерээс ямар ч дүн шинжилгээний хариу ирсэнгүй. Хөөх, мөрдөх нэмэлт тушаал ч ирсэнгүй. Хачин биш байна гэж үү? Бункерийн харилцаа нэг л...
Тү-Би: Тэр зэргийн чухал хэрэг гэсэн үг биз?
Найн-Ээс: Гэхдээ...
Тү-Би: Болгоомжтой л хандаж байгаа хэрэг.
Найн-Ээс: Тийм гэж үү? Надад яагаад ч юм албаар хэлэхгүй байгаа юм шиг санагдаад.
Оператор: Оператор СиксӨүгээс Тү-Бид. Тогтмол хуваарьт тайлангийн цаг.
Тү-Би: Тү-Би байна. Асуудалгүй-
Оператор: Тү-Би сонс доо. Өнөөдөр цэцгийн зургийн датаг харж байлаа л даа.
Тү-Би: Цэцэг?
Оператор: Тийм. Бункерт бичигдсэн цөөн баримтад Сарны нулимс гэдэг цэцэг байсан. Үүнийг үсэндээ тогтоовол догь Тү-Бид их зохино гэж бодож байна!
Тү-Би: Шаардлагагүй ээ.
Оператор: Тэгж битгий хэл л дээ. Ямар охин хөөрхөн харагдахыг хүсэхгүй байх вэ дээ? Дахиад хөөрхөн зүйл олбол чамд мэдэгдэнэ ээ, за?
Найн-Ээс: Юу, асуух зүйл байна л даа.
Оператор: За?
Найн-Ээс: Түрүүний гажиг биетийн баталгаажуулах байдал...
Оператор: Уучлаарай, тэр зүйлийн талаар надад харьяалагддаггүй тул мэдэхгүй байна. Гэхдээ л жинхэнэ Сарны нулимсыг хармаар байна. Хэрэв олбол надад мэдэгдээрэй. Оператор СиксӨү байлаа, больсон.
найн-Ээс: Юу... Миний хэлсэн шиг жаахан хачин санагдсангүй юу?
Тү-Би: Нээрэн л даалгаварт үсний зүүлт хэрэггүй дээ.
Найн-Ээс: Үгүй ээ! Наадах чинь биш ээ. Миний асуултаас нэг л бултаад байх шиг санагдсангүй юу?
Тү-Би: Даалгаварт зүүлт хэрэггүй ч... шаардлагагүй хяналт ч хэрэггүй.
Найн-Ээс: Үсний зүүлттэй байхад зүгээр юм биш үү? Би ч гэсэн хармаар байна. Бас одооноос "Найнз" гэж дуудсан нь дээргүй юу?
Тү-Би: Одоохондоо хэрэггүй.
Найн-Ээс: Одоохондоо хэрэггүй юм бий?
Паскал: Хүлээж байгаарай! Тийшээ аюултай!
Найн-Ээс: Тэр механик биет...
Паскал: Хүлээ л дээ!
Тү-Би: Байдал нь хачин байна. Очъё.
Найн-Ээс: Айн? Урхи ч байж мэднэ шд! Ёстой нээрээ.
Паскал: Пээ, та хоёртой ямар гоё газар уулзав аа? Тэнгэрээс тусалсан нь энэ байх аа!
Тү-Би: Яг юу болоод байгаа юм?
Паскал: Юу вэ гэвэл түүний охин дүү төөрчихсөн бололтой.
Тү-Би: Охин дүү?
Механик биет: Бүгд миний буруу. Миний биеийн хэсэг гацаж эхэлснийг гомдоллосныг сонсчихсон байх аа. Тэгээд л солих сэлбэг солихоор Ойн хаант улс руу явчихсан байх.
Паскал: "Хаант улс" нь маш олон догшин, зожиг механик биеттэй аюултай газар.
Тү-Би: Яагаад тийшээ явна гэж вэ?
Паскал: Хуучирсан эд анги учраас Ойн хаант улсаас л олж авч болно.
Механик беит: Дүүг минь хайж өгөөч! Надад байгаа цорын ганц гэр бүл минь юм.
Паскал: Алив, алив.
Механик беит: Гуйя, гуйя, гуйя.
Найн-Ээс: Гэснээс түрүүнээс хойш гайхаж байсан юм. Механик биет ах дүүтэй байна гэж юу гэсэн үг вэ? Ижил үйлдвэрт үйлдвэрлэгдсэн болохоор юм болов уу?
Тү-Би: Харин ээ.
Паскал: Та хоёр... Тус болж чадахгүй биз?
Найн-Ээс: Татгалзаж байна. Бидэнд тийм үүрэг, хариуцлага байхгүй-
Механик биет: Миний буруу!
Паскал: Тийм дээ. Санаа нь зовсон биз. Гуйж байна?
Найн-Ээс: Бидэнд тийм-
Механик биет: Ямар нэг зүйл хийх хэрэгтэй!
Паскал: Яаж ийгээд болно доо, болно!
Механик биет: Бушуухан очиж аврах хэрэгтэй!
Паскал: Тэд очно оо. Очно. Тийм ээ? Тийм ээ? Тийм ээ? Тийм ээ?
Тү-Би: Хаанаас хайвал болох юм?
Паскал: Маш их баярлалаа.
Найн-Ээс: Үгүй байлгүй.
Паскал: Заавал дүүг чинь олж өгнө өө. Амлаж байна!
Механик биет: Баяртай байна!
Паскал: Тийм ээ, хоёр оо?
Тү-Би: Паскал, бие чинь...
Паскал: Аан, энэ үү? Гоё байгаа биз? Өөрөө тохируулсан юм.
Найн-Ээс: Биеийнхээ хэсгийг сольж болдог байх нь ээ?
Паскал: Тийм. Механик биет болохоор. Ихэнх хэсэг нь солигдож болохоор. Жишээлбэл... Цээжнээсээ цахилгаан хөрөө гаргаж чадна. Их биеэ завь болгож чадна. Хүүхдүүдийг хөгжөөж чадна. Их хэрэгцээтэй шүү.
Найн-Ээс: Хэрэгцээтэй гэх үү, зарчимгүй гэх үү.
Паскал: Андройд та нар яадаг вэ?
Найн-Ээс: Бид механик биетүүд та нартай адилгүй тэгж хамаагүй биеэ оролддоггүй, хүсэл ч төрдөггүй.
Паскал: Эд ангиа сольдог байвал илүү хэрэгцээтэй биз дээ, Тү-Би?
Тү-Би: Хэр их эд ангиа соливол өөрийгөө алдах вэ?
Паскал: Тэр талаар бодож байгаагүй юм байна. Хэр их байвал алдах юм бол доо? Гайхалд оруулмаар юм.
Найн-Ээс: Механик биет хэчнээн сольсон ч хамаагүй юм биш үү? Амархан юуг ч өөрчилж чадах юм чинь.
Паскал: Ёж үгтэй юм аа. Шувуунаас далавчийг нь авбал шувуу байхаа болих байх даа? Бугаас эврийг нь авбал буга байх аа болих уу?
Тү-Би: Юу үлдвэл өөрөөрөө байж чадах вэ?
Паскал: Бодох ач холбогдолтой л байх.
Найн-Ээс: Механик биетэд ямар үнэ цэн байдаг юм?
Тү-Би: Найн-Ээс.
Найн-Ээс: Учир нь тэд...
Тү-Би: Найн-Ээс.
Паскал: Хоёр оо. Удахгүй очих газраа хүрлээ. Дайсанд олдож ч мэднэ. Эндээс цааш газардаж байгаад явъя.
Найн-Ээс: Чи л нисэж байгаа нь юм байж.
Тү-Би: Найн-Ээс.
Найн-Ээс: За.
Бичиг: Ойн хаант улс
Паскал: Сэтгэл юм болов уу?
Найн-Ээс: Айн?
Паскал: Түрүүний яриаг үргэлжлүүлэхэд. Юу үлдвэл өөрөөрөө байх вэ гэдэг. Хариулт нь сэтгэл юм болов уу? Дүүдээ санаа зовох эгч. Сэтгэл байгаа учраас тэр бус уу?
Найн-Ээс: Механик биетэд сэтгэл байна аа?
Паскал: Хачин биш гэж үү?
Найн-Ээс: Хачин байх нь яах вэ, наадах чинь угийн байх боломжгүй.
Паскал: Тэгвэл андройдуудад "сэтгэл" байхгүй юм биш үү?
Найн-Ээс: Энэ муу...
Паскал: Хачин юм аа. Харуулын цэргүүд харагдахгүй байна.
тү-Би: Юу гэсэн үг вэ?
Паскал: Ой бол тэдний эзэмшил учир энгийн үед хөл тавихад л гарч ирэх ёстой доо. Ийм зүйл өдийг болтол... Өө, тэр! Дүүгийнх нь үсний боолт! Эргэлзэх зүйлгүй ээ. Бушуухан дүүг нь олохгүй бол.
Под эр: Мэдэгдье. Урд дайсагнасан механик биетүүдийн дохио илэрлээ.
Паскал: Б-Байзнаарай. Эхлээд адилхан механик биет болох би очоод харахаар явъя.
Найн-Ээс: Яагаад ч итгэж чадахгүй нь.
Паскал: Ятгаж чадах учраас энд хүлээж бай. Намайг Паскал гэдэг. Нэгэн энх тайван тосгоны ахлагч! Эхлээд юу гэхийг минь сонсооч!
Найн-Ээс: Ямар нэг санаа сэдсэн юм биш биз?
тү-Би: Тэгж бодохгүй л байна.
Паскал: Зогсож байхдаа чичрээд байхаар нь ойрттол гэнэт хоёр хуваагдчихлаа.
Найн-Ээс: Айхавтар чадвартай нэгэн ингэсэн бололтой.
Тү-Би: Аанха. Нэг дайралтаар л хуваачхаж.
найн-Ээс: Яг хэн...
Паскал: Эндээс цааш өнөөх мастер байгаа байх. Дүүг нь хайхын төлөө одоогийн нөхцөл байдлыг ойлгох шаардлагатай байна. Эндээс цааш хаант улсын төв бий. Хааны амьдардаг ордон.
Найн-Ээс: Нээрэн л хаан амьдрахаар ордон байна шүү.
тү-Би: Сэрэмж алдаж болохгүй.
Найн-Ээс: За.
Паскал: Хүч чадлаараа гайхагдсан Ойн хаант улс...
Механик биет: Дахиад ирээ юу, андройд!
Тү-Би: Андройд?
Механик биет: Ү-Үх!
Паскал: Яг юу болов оо...
Найн-Ээс: Под, тусдаа салааны байлдааны баримт байна уу?
Под эм: Шинжилж байна. Уг бүсэд ЁоРХагийн цэргүүдэд буух тушаал өгөөгүй байна.
Найн-Ээс: Тэгвэл хэн... Тэр юу вэ?
Паскал: Сонсож байсан удаа бий. Энэ эрхэм өмнөх хаан нь байх.
Тү-Би: Хаан?
Найн-Ээс: Нэлээн дээр үед эвдэрсэн нэгж бололтой. Энэ чинь бичлэгийн медиа байна. Под, датаг нь хуваалц.
Под эм: Ойлголоо. Медиа бичлэгийн дата хадгаллаа. Хуваалцаж эхэлж байна.
Бичиг: 256 жилийн өмнө
Механик биет: Би бодохын дээр шийдсэн. Энэ нутаг манай хаант улс болж, агуу тусгаар тогтнолоо тунхаглаж байна! Хаант улс? Тэр нь юу юм? Хаант улс гэдэг нь аварга байшин шиг зүйл. Мөн иргэд гэдэг нь гэр бүл шиг зүйл. Сайн. Сайн. Гоё сонсогдож байна.
Паскал: Энэ улсын механик биетүүдийн нийгэм нь биднийхээс эрт дээр үед бий болсон. Биширч байна.
Найн-Ээс: Тэд яагаад ийм бичлэгийг тэгтлээ нандигнасан юм бол оо?
Паскал: Эргэн дурсахын тулд юм болов уу?
Найн-Ээс: Эргэн дурсах аа?
Паскал: Өөрийгөө яаж төрснийг мэдэхийн тулд байх. Тэгээд ч бичлэг биш, түүх.
Тү-Би: Юугаараа өөр юм?
Паскал: Түүх гэдэг нь тэдний сэтгэл хөдлөл шингэсэн зүйл. Хар л даа, энд ч бас.
Бичиг: 128 жилийн өмнө
Механик биет: Хаан үхчихлээ. Хаан бидэнд энерги өгсөн. Гунигтай юм. Тийм. Үнэхээр гунигтай. Энэ хүүхдэд хааны дурсгал болгож санах ойг хийлээ. Энэ хүүг дараагийн хаан болгож өсгөе. Бид бол гэр бүл. Хаант улс бол бидний гэр бүл.
Бичиг: 4 цагийн өмнө
Механик биет: Өнөөдөр хааны нас нөгчсөний баярын өдөр! Шинэ хаан төрснийг тэмдэглэх өдөр! Б-Баларсан! Хаант улсад гаднын этгээд нэвтэрлээ!
Найн-Ээс: Гаднын этгээд?
Паскал: Хаант улсын иргэд их зожиг учраас...
Тү-Би: Паскал энд үлд. Бид хоёр хайхаар явъя.
Паскал: Зүгээр ээ. Би ч гэсэн цуг явъя!
Тү-Би: Гэхдээ...
Найн-Ээс: Тү-Би, одоо орхиё оо.
Тү-Би: Энэ хүртэл явчхаад одоо болсон хойно уу?
Найн-Ээс: Төсөөлснөөс илүү зүйлс зөндөө болж байна! Түүний бэлдсэн урхи ч байж мэднэ.
Паскал: Би тийм зүйл хийхгүй.
Найн-Ээс: Гаднын этгээд гээчтэй тэр холбоотой байвал яах юм?
Тү-Би: Тийм нотолгоо хаана ч алга. Ямар ч байсан дүүг нь хайх хэрэгтэй.
Паскал: Маш их баярлалаа.
Найн-Ээс: Тү-Би үнэхээр уяхан гэдэг нь. Паскал...
Паскал: Анх удаа Паскал гэж дуудлаа шүү.
Найн-Ээс: Яагаад? Под, хайж байгаа механик биетийн дохиог илрүүл.
Под эм: Ойлголоо.
Паскал: Найн-Ээс. Маш их баярлалаа. Яаж талархлаа илэрхийлбэл зохих вэ?
Найн-Ээс: Тэгэх шаардлагагүй.
Паскал: Тэгж болохгүй ээ.
Найн-Ээс: Би хараахан итгээгүй л байгаа шүү. Тусалбал нууцлаг андройдын талаар илүү хурдан мэдэж магадгүй.
Тү-Би: За, за.
Под эм: Мэдэгдье. Механик биетийн дохиог илрүүллээ.
Найн-Ээс: Энд үү?
Паскал: Дүү, байгаа бол гараад ир-
Механик биет: Паскал авга аа?
Паскал: Өө, ашгүй дээ. Зүгээр байж ээ, дүү.
Механик биет: Би айсан! Зөндөө айсан!
Паскал: За, за. Одоо зүгээр ээ.
Механик биет: Эгчийн эд ангийг хайж яваад дараад нь...
Паскал: Мэдэж байгаа. Мэдэж байгаа. Үнэхээр сайн охин шүү. Энэ ах эгч нь чамайг олсон юм.
Механик биет: Ах, эгч. Баярлалаа.
Найн-Ээс: Яахав, талархах илэрхийлэх шаардлагагүй дээ. Тийм ээ, Тү-Би?
Механик биет: Та нар... Зүгээр ээ. Намайг хайж ирсэн юм. Гэхдээ тэд чинь... Энэ эрхэм намайг аварсан юм.
Паскал: Тийм бий. Түүнийг харж хандсанд баярлалаа. Эдгээр андройдууд хамт аврахаар ирсэн юм. Санаа зовох шаардлагагүй ээ.
Механик биет: Харин л дээ. Гэснээс, би түүнтэй гэр бүл боллоо! Гэр бүл болмоор байна! Түүнийг би эгч шиг хайрладаг.
Паскал: Хөөх, гэрлэж байгаа байх нь ээ. Тэмдэглүүштэй явдал!
Механик биет: Тийм! Гэрлэнэ! Гэрлэнэ!
Найн-Ээс: Механик биетүүд гэрлэдэг ээ?
Паскал: Юу, энд яг тохиолдоо вэ?
Механик биет: Бүгд гаднын этгээдэд алуулсан. Тиймээс гуйя. Хааныг маань... бяцхан хааныг маань авраач?
Тү-Би: Бяцхан хаан?
Механик биет: Гуйя. Гуйя.
Найн-Ээс: Дүүг нь олсон юм чинь одоо буцвал яасан юм?
Механик биет: Ах, эгч ээ. Хааныг авраач.
Найн-Ээс: Юу гээч, бид тусламжийн байгууллага биш.
Тү-Би: Хаана байгаа юм?
Найн-Ээс: Тү-Би.
Механик биет: Дээр, сэнтийн өрөөнд.
Тү-Би: Энд хүлээж бай.
Найн-Ээс: Хүлээ л дээ, Тү-Би! Уяхан байхад хэмжээ хязгаар гэж баймаар юм! Тэгээд ч механик биетүүд чинь...
Тү-Би: Энэ хоолой...
Найн-Ээс: Тэр үү. Энэ чинь...
Тү-Би: ...бяцхан хаан.
Найн-Ээс: Тү-Би, тэр андройд байна!
Паскал: Хаант улсыг устгасан этгээд тэр байх нь ээ?
Найн-Ээс: Юу хийж байна аа?
Эм 1: ЁоРХа цэргүүд механик биетийг хамгаалж байна уу?
Под эр: Эрэн сурвалжлагдаж буй нэгж, оргон зайлсан Эй-Тү гэдгийг нь нягталлаа. Устгахыг санал болгоё.
Найн-Ээс: Тэр дайсан гэж үү? Гэхдээ бидэнтэй адил ЁоРХа нэгж байна шүү дээ.
Под эм: Оргодол Эй-Тү нь Хүн төрөлхтний зөвлөлөөс урваж хойноос нь явсан хэд хэдэн андройдуудыг устгасан.
Найн-Ээс: Устгасан? Яагаад?
Тү-Би: Найн-Ээс. Явъя.
Найн-Ээс: Тү-Би! Яагаад? Яагаад урвасан юм бэ?
Эм 1: Урвасан нь командлагч биш үү?
Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна.
Бичиг: Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.
Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "Паскалын хичээл"
Паскал: Бүгдэд нь мэнд хүргэе.
Механик биет: Сайн уу байна уу?
Паскал: Өнөөдөр Өдрийн хаант улс болон Шөнийн хаант улсын талаар суралцана.
Механик биет: За!
Паскал: Одоогийн бидний байгаа нь Өдрийн хаант улс буюу хэзээ ч шөнө болдоггүй. Та нар шөнө гэж юу болохыг мэдэх үү?
Механик биет: Мэдэхгүй!
Эм 2: Би мэднэ!
Паскал: Шөнө гэдэг нь нар гэдэг одны гэрэл хүрдэггүй нөхцөлийг хэлнэ. Одоогийнх шиг тэнгэрийн гэрэл байхгүй болох нөхцөл юм.
Механик биет: Аймаар юм!
Паскал: Мөн өдрийн гэрэл хүрдэггүй Шөнийн хаант улсад луут гэдэг тэнгэрт нисдэг аварга биет-
Эм 1: Хөөе.
Эм 2: Аймаар юм!
Бичиг: Эй-Тү Паскалыг устгав. Паскалын үхэл тосгоныг сүйрэлд хөтөлж, иргэд нь хяналтгүй болж үр дүнд нь дэлхий дээрх бүх андройдуудыг устгав.
Бичиг: Үргэлжлэл бий
Back to episodes Go home