Эм 1: Битгий өдөөд бай.
Эм 2: Байхгүй болохоор л ийм юм болж байна.
Эм 1: Халдвар тархахаас нь өмнө алчихъя.
Эм 2: Хийж л байна даг!
Эм 1: Ахмад аа!
Эм 1: Алахгүй бол алуулах нь.
Эм 2: Бушуулаарай! Гэр бүл биз дээ?
Эм 1: Дээшээ гар, Лили!
Найн-Ээс: Лили. Ёолж байсан. Зүүд зүүдлээ юу? Эндээс алхах болох нь. Замчлах ажлыг даалгаж байгаа шүү.
Лили: Тэр зүүд байгаагүй ээ. Тэр миний... Ой санамж байсан.
Под эм: Дайсны механик биетийг илрүүлэх системийг идэвхжүүлж байна.
Лили: Энэ ч бас Бункерээс ирсэн тушаал уу?
Найн-Ээс: Үгүй ээ, миний шийдвэрээр. Ингэж радаруудыг байрлуулах нь ядаргаатай ч гэсэн чухал ажил.
Лили: Тийм бий.
Найн-Ээс: Хэрэв ийм төхөөрөмжөөр механик биетийг илрүүлж чадах уу гэж бодож байна уу?
Лили: Юу гэж хариулбал болох юм?
Тү-Би: Дураараа л бол.
Лили: Бодож байна.
Найн-Ээс: Мэдсэн юм. Гэхдээ харамсалтай нь энэ төхөөрөмж илрүүлж чаддаг.
Под эм: Мэдэгдье. Дайсны механик биетийг илрүүлэх систем унтарлаа.
Найн-Ээс: Юу? Аягүй бол "Удаж байна, Найнз" гэж бодсон биз?
Тү-Би: Бодоогүй.
Найн-Ээс: Ашгүй дээ.
Тү-Би: "Удаж байна, Найн-Ээс" гэж бодож байна.
Найн-Ээс: Аан, тэр нь үү? Под, шалтгаан нь?
Под эм: Мэдэгдье. №2-г суулгахад алдаа гарснаас болж.
Найн-Ээс: Аан, тийм дээр үү? Даруй засчихъя, явж байгаарай. Под. Гайхаж байна л даа. Яагаад өдийг болтол ЁоРХа цэргүүд, Эсэргүүцэгчид албан ёсны хамтрал явуулж байгаагүй юм бэ?
Тү-Би: Бушуу явъя.
Найн-Ээс: За, за. Бушуу явлаа. Лили, завтай гээд ангайж зогсоод байвал дахиад хар дарсан зүүдэнд даруулна шүү.
Тү-Би: Яагаа вэ?
Лили: Бид зүүд зүүдэлдэг үү?
Тү-Би: Үгүй.
Лили: Өмнө нь хамтарч байсан үе бий. Эсэргүүцэгчид бид шинэ загварын андройдуудыг аварсан. Маш нууц ажиллагааны буултын үеэр механик биетүүдийн дайралтад өртсөн юм шиг байсан. Таарсан нь дөрвөн нэгж л байсан. Тэд салааныхаа нэрийг "ЁоРХа" гэж байсан. Өмнөх үеийнхний ЁоРХа цэргүүд.
Тү-Би: Энэ талаар яагаад надад ярив?
Лили: Яагаад юм бол доо. Зүгээр л... Чамайг харахаар ЁоРХагийн ахлагч байсан №2-г санадаг.
Тү-Би: №2 загварууд ижил синтетик бие ашигладаг учраас.
Лили: Тиймээс ярьж байж магадгүй. ЁоРХа тусламж хүссэн. Механик биетүүдийг удирддаг сервер байсан. Тэрийг устгамаар байна гэсэн. Гэвч Командаас нэмэлт хүч байхгүй, тусгаарлагдаж арга мухардсан. Дөрвүүлээ гүйцэтгэж чадах ажиллагаа биш гэсэн. Үүнийг Эсэргүүцэгчдэд мэдэгдээгүй байсан. Тиймээс дайсны урхи байж магадгүй гэж сэжиглэсэн. Хоорондоо алалцаж магадгүй нөхцөлд тулахад №2 хашхирсан.
Тү: Одоо холбоотон л хэрэгтэй байна.
Лили: Тэр нь найдваргүй нөхцөлд няц даруулж байсан ч одоо ч найдвар тээсэн нэгний хоолой байсан юм. Тиймээс ахмад...
Эм 2: Болно оо. №2, өөрсдийнхөөрөө аргалъя.
Тү: Айн? Байз л даа.
Эм 2: Цагийн гарз.
Ахлагч: Байз. Сонс. Сүүлийн хэдэн арван жил бидний тулаан үгүйрлийн дайн байсан. Ямар ч тодорхой арга хэмжээ аваагүйгээс нөхөд гэр бүлээ алдах өдрүүдийг туулахаас өөр аргагүй байсан.
Эм 1: Тэр нь...
Ахлагч: Тэд ч бас нэмэлт хүч авах хүсэлтээ цуцлуулсан. Хаягдсан салаа. хайрцгаас Биднээс ялгаагүй.
Эм 1: Гэхдээ...
Ахлагч: Тийм бол Номхон далайд байгаа тэдэнтэй яаж тулалдах гээ вэ? Хязгааргүй үржиж буй механик биетүүдийн эсрэг сунжирсан дайныг үргэлжлүүлж гэр бүлээ цөөрч байгааг юу ч хийлгүй харж суух уу? Энэ дайны талбарт бидний хийх зүйл нь аргацааж амьд үлдэх явдал биш.
Эм 1: Тийм дээ. Үрэгдсэн гэр бүлийнхнийхээ төлөө хийх зүйл бий.
Ахлагч: Тийм л байна.
Лили: Гэхдээ энэ хүмүүс гэр бүл биш.
Ахлагч: ЁоРХАгийн хувьд ч ялах ёстой дайснууд ижил. Тийм биз?
Лили: Ахмад ЁоРХатай мөр зэрэгцэн тулалдахаар шийдсэн.
Эм 1: Хүрээгүй л байна уу? Ойлголоо доо. Ийм гэсэн үг биз? Ка'ала уулын оргилд гарвал тэнд лифтний танхим бий.
Эм 2: Чулуугаар халхалсан үүд бий. Хиймэл дагуулын хэт ягаан туяагаар олсон.
Эм 1: Тэр хамаагүй ээ.
Эм 2: Тэгээд тэр танхимаас шууд газар доош аваачдаг лифт бий.
Тү: Шууд очно гэвэл оновчтой биш. Харин ч ороомог маягийн-
Эм 2: Ямар ч байсан тэр лифтээр доош буувал механик биетүүдийн серверийг устгаж болно биз?
Эм 1: Тэгэхгүй бол Номхон далайн дайснууд зогсохгүй.
Тү: Тийм.
Ахлагч: Яаж серверийнх нь байршлыг тодорхойлсон юм?
Тү: Тэр бол цэргийн нууц. Хэлж чадахгүй нь.
Эм 1: Чухал хэсэг нь нууц юм бий?
Тү: Ойлгож үзээрэй.
Эм 1: Рөүз ахмад аа, ийм байдалтай хамт тулалдах юм уу даа?
Лили: Итгэж чадахгүй нь.
Ахлагч: Лили. Хэзээ нэг цагт чи гэр бүлээ толгойлох үе ирэхэд тэр үеийн чи одоогийн надтай адил шийдвэр гаргана аа.
Эм 1: Хөөрхөн буу байна шүү.
Эм 2: Лили наад бууг чинь хүүхдийн тоглоом шиг болохоор дургүй.
Эм 1: Тийм бий.
Тү: Уучлаарай, бүдүүлэг хандлаа.
Ахлагч: Санаа зоволтгүй. Лили байгаагаараа байхад болно.
Тү: Битгий тэгж шоглоод бай. Тэгэх гээгүй юм шүү. Тийм ээ, Дугаар 21 ээ?
Эм 2: Би илүү хурдан байсан!
Эм 1: Ялагдлаа хүлээн зөвшөөр.
Эм 2: Битгий хуц! Илт давуу ялагдчихаад!
Ахлагч: Хөөе, юу хийгээд байгаа юм?
Эм 1: Айн? Үзэлцмээр байна уу?
Эм 2: Ус дүүргэлтээр уралдаж байна.
Ахлагч: Хоёулаа больцгоо.
Тү: Тайвшир л даа!
Ахлагч: Больж үзээч.
Эм 1: Амттай байлаа.
Эм 2: Бүгдийг нь уучихлаа.
Эм 1: Нэмүүлье.
Эм 2: 2-р үе?
Эм 1: Ахмад Рөүз. Лили...
Лили: Би дайсны ухамсрын вирусийн халдвар авсан. Тоолгүй орхивол датагаа дахин бичүүлж, биеэ алдаж дуусах байсан. Халдвар авбал урьдын хэвдээ орохгүй, тиймээс...
Тү: Үнэхээр буудах нь уу?
Эм 2: Халдвар тархахаас өмнө алъя. Бид тэгж л ирсэн. Алахгүй бол алуулна.
Тү: Гэхдээ...
Эм 1: Хамгаалалт яасан? Ажиллахгүй байна уу?
Эм 2: Байхгүй болохоор л ингэж байгаа юм.
Эм 1: Юу гээч хүч вэ...
Тү: Дугаар 4, 16! Түүнийг барь. Дугаар 21! Лилиг эмчил.
Ахлагч: Наадах чинь боломжгүй!
Эм 2: Бушуулахгүй бол аргалахын аргагүйд хүрнэ.
Эм 1: Ахмад аа!
Ахлагч: Уучлаарай. Лили.
Тү: Гэр бүл биз дээ? Байз!
Эм 1: Байж бай!
Эм 2: Дийлдэшгүй хүч вэ.
Эм 1: Томоотой байж бай!
Эм 2: Дахин програмчилж байна. Эхэл.
Эм 1: Хамаагүй бүү ойрт. Халдвар авна шүү!
Эм 2: Амаа тат! Буугаа буулга!
Эм 1: Ахмад аа.
Тү: Болоогүй юу, Дугаар 21?
Эм 2: Энэ нөхцөл байдалд чадах нь хүртэл тодорхойгүй-
Лили: Боль! Би тулаанд зориулагдаагүй учраас хамгаалуулаад л таардаг. Би ч гэсэн бүгдийг нь авармаар байна!
Эм 1: Ахмад аа.
Тү: Би ч гэсэн нөхдөө... Лилиг алдмааргүй байна.
Лили: Би...
Тү: Рөүз, нөхдөдөө итгэ. Нөхдөө хамгаалах нь ахмадын үүрэг биш үү?
Ахлагч: Вакциныг суулгалаа. Вирус арилгах програмыг уншуулж байна.
Тү: Бушуул! Дахиад жаахан. Бүгд хичээгээрэй.
Эм 1: Системийг хүчээр дахин эхлүүлж байна.
Эм 2: Лили?
Эм 1: Лили. Лили!
Эм 2: Лили?
Эм 1: Лили! Лили.
Лили: Бүгд намайг аварсан. Дугаар 2 аварсан юм.
Тү-Би: Тэгээд ажиллагаа юу болсон бэ?
Лили: Биднийг серверийн бүс рүү ойртоход дайсны 300,000 нэгж хэдийн нийлсэн байсан.
Тү-Би: 300,000? Нэмэлт хүч яасан?
Лили: Яг ирж харагдаач. Сарныхны арга барил тийм л байдаг.
Тү-Би: Ажиллагаа бүтэлгүйтсэн үү?
Лили: Бүтэлгүйтсэн бол би энд байхгүй биз дээ?
Тү-Би: Тэгвэл тэр үеийн нөхөд чинь одоо ч хаа нэгтээ байгаа юу?
Лили: Бид золиосны шатрын хүү байсан.
Оператор: Давтан хэлье. ЁоРХА цэргүүд одоо байгаа тоогоороо лифт рүү явж очицгоо.
Эм 1: Битгий солиор. Бушуу нэмэлт хүч явуулаад аль! Командлагч хаачсан бэ? Командлагчаас хариу хүсэж байна!
Оператор: Энэ бол Командлагчаас шууд ирсэн тушаал.
Эм 1: Арай ч дээ... Гуйя! Командлагчаас дахин нэг нягтлаад өгөөч- Команд аа? Команд!
Эм 2: Байлдъя! Одоо!
Эм 1: Шангаа хүртэцгээ.
Эм 2: Гербера—
Эм 1: Лилиг хамгаал!
Эм 2: Ахмад аа, яв даа. Би торгоож байя.
Ахлагч: Боль, тэнэг ээ! Ялах хэмжээний тоо биш байна.
Эм 2: Чиний амнаас ямар нэг логиктой зүйл сонсмооргүй байна.
Эм 1: Тэгвэл би ч гэсэн үлдье. Нэг тэнэгт даалгаж чадахгүй нь.
Эм 2: Хэн нь тэнэг гэж?
Эм 1: ЁоРХа цэрэг, бууч Дугаар 16.
Эм 2: Эндээс Эсэргүүцэгчидтэй хамт Ка'ала уул руу хуурамч дайралтын даалгавар гүйцэтгэнэ.
Тү: Гэхдээ...
Лили: Үгүй ээ! Та хоёр хоёулаа үхчихнэ!
Эм 2: Түүнтэй байхад тийм амархан үхчихгүй ээ.
Эм 1: Хөлд тээг болов доо, тэнэг ээ.
Эм 1: Яв!
Эм 2: Лифт ажиллахгүй байна. Дайсан хамгаалалтын програм суулгасан байх. Хаалтыг нь арилгахгүй бол.
Тү: Бушуухан арилга.
Эм 2: Одоо хийж байна аа.
Эм 1: Гадна байгаа хэдийн торгоох хугацаанд хязгаар бий.
Эм 2: Хийж л байна гээд байхад!
Ахлагч: Ирж байна.
Эм 2: Онгойчихлоо.
Эм 1: За, бушуул. Би үлдээд хакдахаа үргэлжлүүлье. Түрүүлээд яв даа.
Лили: Яагаад?
Эм 1: Ажиллагааг тасалдуулбал лифт хөдлөхгүй.
Эм 2: Юу? Ганцаараа үлдэх гээ юу?
Эм 1: Зүгээр бушуулж үз. Дайсан ойртож байна.
Эм 2: Энд үлдээд Дугаар 21-г хамгааллаа.
Лили: Анэмонэ!
Эм 2: Серверийг даалгалаа шүү.
Ахлагч: Дугаар 21 халдвар авчээ. Анэмонэ үүнийг нь анзаарч. Тэдний шийдвэрийг үргүйдүүлж болохгүй.
Лили: Миний буруу.
Тү: Дугаар 21 бол вирусийг арилгаж чадна.
Ахлагч: Тийм бол сайн л байна.
Лили: Би хар дарж байна.
Ахлагч: Бид зүүдэлдэг гэж үү?
Тү: Зүүдэлдэггүй.
Ахлагч: Зүүд байсан бол сайхан сан.
Лили: Дараад нь серверт байсан дайснуудтай байлдаж Рөүз ахмад намайг хамгаалж шархадсан. Тиймээс Дугаар 2 биднийг лифт рүү буцааж чадсан гэж боддог. Бид хоёрыг яв гэсэн. Сайн санадаггүй юм. Ой санамжид байгаа нь... Рөүз ахмад аа?
Ахмад: Ганцаараа яв даа. Дээшээ явтал чинь серверийг яаж ийгээд болгоно.
Лили: Ахмад аа?
Ахлагч: Чамайг ирээдүйг харахыг хүсэж байна.
Лили: Үгүй ээ! Ахмад ч гэсэн хамт-
Ахлагч: Дээшээ гар, Лили!
Лили: Уучлаарай. Бүгд намайг байсан болохоор л...
Ахлагч: Бүгдийг нь аварна биз дээ? Тэгвэл битгий март. Ой санамждаа сийлж ав. Хамгаалахын төлөө ашиглаарай.
Лили: Мартахгүй ээ. Бүгдийг чинь. Хамт байсныгаа. Тулалдсаныгаа. Аварсныг чинь. Яасан ч мартахгүй!
Тү-Би: Андройдууд бид зүүдэлдэггүй, сүнс үгүй. Гэвч ой санамж маань жинхэнэ. Тэр үеийн ой санамж одоогийн чамайг бүтээж буй.
Лили: Ихэд тайван юм аа. Чамд ямар ой санамж бий вэ, Тү-Би?
Тү-Би: Хэрэв одоо хаа нэгтээ тэр үеийн нөхдийн чинь нэг амьд байвал яах вэ?
Лили: Наадах чинь гоё зүүд байна.
Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна.
Бичиг: Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.
Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "Адам, Ева хоёр"
Ева: Хөөе, ах аа. Энэ юун хувцас вэ?
Адам: Хүмүүс мэдлэг олж авахдаа "дүрэмт" гэх ангиллын хувцас өмсдөг байсан гэнэ. Бас ах биш, том ах гэж дууд.
Ева: Тийм байж. Аргагүй л ах мөн дөө.
Адам: "Том ах."
Ева: Наадах чинь сонирхолтой юу? Би дараад нь уншиж үзнэ ээ. Наадхаа уншиж дуусахаар тоглох уу? Газар дор хатсан ургамлын булцуу шиг нууц бааз олсон. Ах аа, алив л дээ. Ах аа. Ах аа!
Адам: Өт хүртэл биед нь хүрэхэд арвалздаг.
Ева: Айн? Ах аа? Хаашаа явах нь вэ? Хөөе. Хөөе л дээ!
Бичиг: Залхсан Адам хуаранг зөнд нь орхихоор шийдэж... Загас барихаар? Тийм, загас барихаар явжээ. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж баглаж аваад эрэг рүү хөдөлжээ.
Бичиг: Үргэлжлэл бий
Back to episodes Go home