Ева: Хөөе, ах аа? Яагаад дотоож мэтийн ядаргаатай зүйл өмсөх шаардлагатай юм бэ?
Адам: Баримтад үлдсэнээр хүн цавиа далдалж амьдардаг байсан юм шиг байна лээ. Дуугүй л өмс, Ева.
Ева: Ойлголоо доо. Гэхдээ яагаад энэ ургамлыг идэх ёстой гэж? Механик биетүүд бид ийм зүйл идэхгүйгээр хөдөлж чадна шд.
Адам: Хүн төрөлхтөн энэ жимсийг идэж оюун ухаантай болсон юм шиг байна лээ. Гонгиноод байлгүй дуугүй л ид.
Ева: Ойлголоо. Ах тэгж байгаа бол идье дээ. Гэхдээ үүнийг идэж дуусахаар хамт тоглох уу?
Адам: За.
Ева: Тэгвэл хичээж иднэ ээ.
Тү-Би: Наад хоолойгоо боль.
Найн-Ээс: ЁоРХа чинь элит салаа биз дээ? Тэгтэл... Хүргэлтэд яваад байхдаа яахав дээ. Бид хэзээнээс Эсээргүүцэгчдийн хөл гарын үзүүрт зарагддаг болоо вэ?
Тү-Би: Газар дээр ажиллагаа явуулж байгаа цагт Эсэргүүцэгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал. Тиймээс бүү гомдолло.
Найн-Ээс: За. Гэхдээ хүргэлтийн л даалгавар бол гомдоллохгүй ээ.
Тү-Би: Мөн... Байлдаанаас хүргэлт нь илүү аюулгүй. Үхсэнээс үхэхгүй байх нь дээр гэдэг нь ойлгомжтой.
Найн-Ээс: Тийм дээ. Гэснээс, Тү-Би. Намайг сайн мэддэг хүмүүс намайг "Найнз" гэж дууддаг юм. Одоо ер нь тэгвэл яасан юм?
Тү-Би: Юу тэр вэ?
Найн-Ээс: Тиймээс Найнз гэж дуудаж болно шүү.
Тү-Би: Одоохондоо үгүй ээ.
Найн-Ээс: Тийм бий.
Под эр: Мэдэгдэл. Очих газраа ойртож байна.
Тү-Би: Энэ барилга...
Под эр: Шинжилгээ. Хүн төрөлхтний ашиглаж байсан арилжааны байгууламж. "Худалдааны төв" гэж нэрлэдэг ба хэрэглээний
Бичиг: Худалдааны төв
Под эр: олон нэрийн барааг хямдралтай худалдаалдаг байсан газар.
Найн-Ээс: Хүн төрөлхтний ашиглаж байсан эд юм бий? Энэ чинь... Хөвсгөр зүйл наалдчихсан саваа байна. Энэ юу вэ? Хүн төрөлхтөн үүнийг ашиглаж байж ээ? Энэ хайрцаг яг юу вэ? Арай...
Тү-Би: Найн-Ээс. Даалгавраар яваа юм сан.
Найн-Ээс: Тү-Би ч гэсэн сонирхохгүй байна уу? Хүн төрөлхтөн яаж амьдардаг байсан талаар... Түр байз л даа. Очлоо. Очлоо гэм дээ. Гэхдээ нүдний чинь өмнө олон төрлийн эд зүйл байхад дэлгүүр хэсэх ч зугаатай байх даа.
Тү-Би: Бидэнд бол хэрэггүй.
Найн-Ээс: Яг ч тийм биш шүү дээ. Механик биетүүдийг устгачих юм бол цэргүүд бид хийх зүйлгүй болно. Тэгэх аваас... амар амгалан амьдрах өдрүүд гарцаагүй ирнэ. Өө, тийм. Амар амгалан болохоор хамтдаа дэлгүүр хэсье. Чамд зохих пудволк авч өгье.
Тү-Би: Пудволк... Хувцас бол одоо байгаа нь хангалттай.
Найн-Ээс: Үгүй ээ, хувцас нь яахав. Хамтдаа дэлгүүр хэсэх нь зугаатай шд.
Тү-Би: Сэтгэл хөдлөлтэй байх нь хориотой.
Найн-Ээс: Тү-Бигээс л гарах ааш авирт миний сэтгэл ханаж байна аа.
Под эр: Анхааруулга. Урдаас хэд хэдэн механик биетүүдийн дохио ирж байна.
Бичиг: Механик биетүүдийн тосгон
Паскал: Хүлээгээрэй. З-Зэвсгээ цааш нь хийгээч дээ. Бид дайсан биш ээ. Та бүхэнтэй тулалдах санаагүй билээ.
Механик биет: Болино уу. Битгий алаарай. Бууж өгье. Бууж өгье. Бид дайснууд биш.
Найн-Ээс: Ойлголоо.
Тү-Би: Чи Паскал уу?
Паскал: Аан, тийм.
Тү-Би: Лилигээс үүнийг хүргэж өг гэж даалгасан юм.
Паскал: Лилигээс үү?
Найн-Ээс: Нээрэн хэлээд байна уу?
Лили: Тийм. Механик биетүүд боловч тэндхийнхэн бидэнтэй огт дайсагнадаггүй. Өмнө нь хоорондоо харилцаатай байсан.
Тү-Би: Харилцаа.
Лили: Тэд биднээс илүү нарийн ширийн зүйлд ажиллахдаа гаргууд. Хариуд нь бид тэднийг тос, минералаар хангана. Арилжааны нэг хэлбэр гэхэд болно.
Найн-Ээс: Арилжаа.
Тү-Би: Аюултай биш үү?
Лили: Ядаж л өдийг хүртэл хохирол амсаагүй байна. Тэдний хүсдэг зүйл нь байлдаан биш. Энх тайван. Итгэхгүй байгаа бол өөрсдийн нүдээр очоод шалгахад болно. Цагаан туг даллаж хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.
Паскал: Дахин хэлэхэд намайг Паскал гэдэг. Энэ тосгоны ахлагч.
Найн-Ээс: Механик биет...
Паскал: Тос авчирсанд баярлалаа. Бидний тооцоолсноос 4,782 секунд түрүүлж ирлээ.
Тү-Би: Өмнө нь Эсэргүүцэгчидтэй харилцаатай байсан гэж дуулсан.
Паскал: Тийм. Лили бидний захиргааг ойлгож, маш сайн ханддаг.
Тү-Би: Механик биет ийм нарийн түвшинд ярилцаж байна гэж үү?
Паскал: Аан. Ном унших хоббитой болоод ч тэр үү, яваандаа ярих чадвар сайжирсан биз ээ.
Найн-Ээс: Ингэж чөлөөтэй ярилцаж байна гэхээр Эсэргүүцэгчдийн итгэлийг олж авахад амархан биз.
Паскал: Эргэлзэх нь аргагүй л дээ, бид удаан хугацаанд байлдаж ирсэн болохоор. Гэхдээ. Энд байгаа нь бүгд дайнаас зугтсан. Одоогийн бид механик биетүүдийн сүлжээтэй холбогдоогүй ээ. Хүсэх аваас бусадтай маань харилцаад үзээрэй. Ярилцахаас өөр нэгнээ ойлгох арга байгаа биш дээ. Би тэгж л боддог.
Найн-Ээс: Харилцах гэж... Нээрэн гэж үү? Бидний даалгавар ямар гэдгийг мэдээд хэлж байгаа болов уу?
Тү-Би: Тэр механик биетийн жинхэнэ зорилго нь тодорхойгүй. Одоо шууд буцах сонголт байгаа ч гэсэн.
Найн-Ээс: Механик биетүүдийг тандах нь бидний даалгавар. Дайсагнал байхгүй юм бол аль болох хэргийг нь гаргаж авсан нь дээр.
Механик биет: Ирээд үзээрэй. Хонхойсон металл хавтан, мушгирсан пүрш, хуучирсан эрэг бий шүү. Үүнийг авъя. Хэдий болтол наанаа бүгэх гэсэн юм? Бушуу гараад ир.
Тү-Би: Энэ газар...
Под эр: Таамаглал. Нийгмийн хэлбэрийг бий болгохоор тоо томшгүй олон механик биетүүд цугларсан бололтой. Иймэрхүү хэлбэрийг "тосгон" гэдэг.
Тү-Би: Механик биетүүдийн тосгон...
Под эм: Өнөөдрийг хүртэл тохиолдож байгаагүй...
Механик биет: Энэ юу вэ? Хөөрхөн юм.
Найн-Ээс: Хөөе!
Механик биет: Та нар андройдууд биз дээ? Би анх удаа харж байна.
Найн-Ээс: Аан, тийм.
Под эр/эм: Анхааруулга. Нэн даруй энэ нэгжийг сулла. Анхааруулгыг тоохгүй тохиолдолд 5 секундийн дотор дайрах болно.
Тү-Би: Под. Дайралтыг цуцалж байна.
Найн-Ээс: Би ч бас цуцалж байна.
Механик биет: Наад боолтоо авч болох уу?
Найн-Ээс: Болохгүй л дээ.
Механик биет: Яагаад? Яагаад вэ?
Тү-Би: Тийм дүрэмтэй юм.
Механик биет: Дүрэм гэж ямар?
Тү-Би: Энгийнээр хэлбэл амлалт гэх үү дээ.
Механик биет: Амлалт. Эгч маань хэлж байсан. Амлалтаа хамгаалах хэрэгтэй гэж. Өө, энд байжээ. Эгч. Зөндөө хайж байхад даа. Өнөөдөр хамт ой руу явна гэж хэлээ биз дээ? Түүнийг төвөг удсан бол уучлаарай. За, явъя. За. Надтай ярилцсанд баярлалаа. Дараа уулзъя. Амлаж байна.
Найн-Ээс: Баярлалаа гэв үү? Юу л болоод байна даа? Үнэхээр барьц алдуулах нь ээ.
Механик биет: Тэнд болохгүй ээ. Аюултай. Тийшээ явъя.
Найн-Ээс: Газар доор ч тосгон байгаа юм байх даа?
Тү-Би: Энэ газар...
Найн-Ээс: Ямар нэг толгой юм байх даа? Яагаад модон дотор байгаа юм бол?
Под эм: Мэдэгдэл. Байгаас бүдэг дохио илэрлээ.
Найн-Ээс: Айн? Тэгвэл одоо ч амьд гэсэн үг үү?
Под эм: Гэхдээ механик биетээс ондоо дохио ирж байна.
Тү-Би: Механик биет биш хэрэг үү?
Найн-Ээс: Юу юм бол? Сонирхол татаж байна. Би халтихан шалгаад үзчихье. Механик, амьд биет гэдгийг нь мэдэхгүй ч радио дохио байгаа бол мэдээлэл рүү нь нэвтрэх боломжтой.
Тү-Би: Болгоомжгүй нэвтрэх нь аюултай.
Найн-Ээс: Зүгээр ээ. Надад даалгачих. Ийм үед л Сканнер загварын хэрэг гардаг гэх үү. Жинхэнэ жаргал нь гэх үү, хобби нь гэх үү. Хакдаад. Энэ датаны орон зай юу вэ? Иймийг анх удаа л харлаа.
Под эм: Мэдэгдэл. Системийн талаас албадан унтраах боломжтой.
Найн-Ээс: Ц-Цоччихлоо.
Тү-Би: Тиймээс дэмий гэж хэлээд байхад.
Найн-Ээс: Гэхдээ үүний хариуд хормын төдийд ч гэсэн датаг нь уншиж чадлаа. Энэ өмнө нь хүн төрөлхтний бүтээсэн зэвсэг бололтой.
Тү-Би: Хүмүүсийн үү?
Найн-Ээс: Тийм. Гэхдээ хэдэн мянган жилийн өмнөх. Гэхдээ яагаад ийм газар байгаа юм бол?
Паскал: Наадах чинь... Энэ тосгоны шүтээн юм.
Тү-Би: Паскал.
Найн-Ээс: Шүтээн?
Паскал: Тийм. Би тулалдахаа больсон нь энд байгаа эрхэмтэй уулзсан учраас. Тэр үед... Дайны талбарт байсан үе. Хийсэж орхисон би энд хүрч ирсэн байсан. Тайван, аниргүй. Бусад газраас уур амьсгал нь ондоо байсан.
Эм 1: Амьдар... амьдар... Амьдар!
Паскал: Тэр үеэс хойш ч би тулалдсаар байсан. Ширүүн тулаануудад нэг нь, дахиад араас нь нэг нь гээд нөхөд маань унасаар. Хэдэн мянган жил давтагдсан танил дүр зураг. Гэхдээ тэр мөчид би тулааны үеэр анх удаа өөрийн үхлийг мэдэрч айдас мэдэрсэн юм. Үй олон нөхдөө алдсан ч үүнийг гунигтай зүйл гэдгийг ойлгоогүй. Зүгээр л органик бус, хайхрамжгүй байсан. Тийм байсан би юу юунаас илүү аймшигтай байсан. Тиймээс би...
Найн-Ээс: Наадах чинь зүгээр нэг гажилт эсвэл алдаа нь ойлгомжтой шд.
Паскал: Тийм дээ. Би аягүй бол галзуурсан байх. Бусад нөхөд маань тулаанаа үргэлжлүүлж нэг мэдэхэд би ганцаараа болсон байсан. Гэхдээ одоогийн надад энэ тосгон бий. Тулааны талбарыг орхисны дараа адилхан тулалдахаа больсон бусадтай энэ тосгоныг байгуулсан юм. Одоогийн ажил минь хүүхдүүдийг харж хандах.
Механик биет: Паскал ах байна. Янзтай. Цуг тоглоё. Дахиад ном уншаад өг.
Паскал: Тэгэлгүй яахав. Зочдыг замчилж дууссаны дараа хамт тоглоё.
Механик биет: Янзтай. Үүнийг олсон. Үүнийг олсон.
Паскал: Энэ чинь "хөгжимт хайрцаг" гэдэг эд байна.
Механик биет: Хөгжимт хайрцаг?
Паскал: Хөшүүргийг нь ингээд эргүүлбэл...
Механик биет: Хөөх. Энэ юу вэ? Гайхалтай. Үзэсгэлэнтэй. Бүгдэд нь сонсгоё. Эргүүлээд өг. Эргүүлээд өг.
Паскал: Бид механик биетийн сүлжээнээс салсан. Гэвч... Хариуд нь олон зүйл олж авсан.
Найн-Ээс: Хачин юм. Механик биетүүд байлдаанд бүтээгдсэн зэвсэг шүү дээ. Биднийг алахын төлөө бүтээгдсэн. Нөхөд нь олноороо үхсэн? Бидэнд ч гэсэн адилхан. Тэдэнд алуулсан андройдууд хэдэн мянга, хэдэн арван мянгуулаа бий. Тийм атал өөрсдийгөө л тулаанаа больсон гэх юм. Ингэх нь дэндүү хувиа хичээсэн хэрэг. Дэндүү хувиа хичээсэн. Бас ийм олуулаа цуглачихсан. Эцэст нь сүлжээнээс тасарч чөлөөтэй болсон атал. Зөрчилдөөд байна.
Под эм: Дан дангаараа байх нь амьд үлдэх магадлалыг бууруулна. Урт хугацааны тогтвортой үйл ажиллагаа явуулахад бусад нэгжээс эрчим хүч шаардлагатай.
Тү-Би: Ганцаараа амьдарч чадахгүй. Механик биет байсан ч тэр.
Найн-Ээс: Ганцаараа амьдарч чадахгүй. Саяных юу байв?
Тү-Би: Найн-Ээс?
Найн-Ээс: Үгүй ээ, юу ч биш. Тэгэхээр нэгтгэн дүгнэвэл... Чамд ч гэсэн би хэрэгтэй гэсэн үг... Худлаа, худлаа! Юу ч гээгүй шүү. Гэхдээ үнэхээр тийм байвал гоё доо л гэж. Ингээд буцах уу даа, Тү-Би?
Тү-Би: Под. Одоогийн байршлын газрын зурагт тэмдэглээд архивла.
Под эр: Ойлголоо.
Найн-Ээс: Айн? Ажил дууссан шүү дээ. Яах гэж ингэв?
Тү-Би: Энх тайван цаг ирэхээр пудволк авахаар хамт ирье.
Найн-Ээс: За!
Тү-Би: Энх тайван цаг ирэхээр шүү.
Найн-Ээс: Удахгүй гэдэгт итгэлтэй байна.
Паскал: Болохгүй ээ. Бүгд хоорондоо эвтэй байх хэрэгтэй.
Механик биет: Чи яачхаа вэ? Больж үз. Минийх. Минийх. Дуугаа тат. Наадхаа тавь.
Паскал: Ганцаараа булагнаж болохгүй ээ. Бөөндөө сонсъё, за?
Механик биет: Үгүй. Хүснэ. Хүснэ. Бүгдээрээ өөр өөрийн юмтай. Надад юу ч байхгүй. Ярьдаг, хачин. Хачин. Шоовдор.
Паскал: Шоовдор байхдаа яахав дээ. Тийм зүйл байхгүй.
Механик биет: Худлаа. Зүгээр эргүүлж өг, тэнэг ээ. Муу дээрэлхүү. Алив, өгөөд аль.
Паскал: Яана аа, хүчирхийлэл үйлдэж болохгүй. Бүгдээрээ дотно байх хэрэгтэй.
Механик биет: Үгүй ээ. Ингэнэ гэнэ ээ? Үзэн ядаж байна. Бүгдийг нь үзэн ядаж байна.
Найн-Ээс: Байлдахаа больсон ч муудалцаж байдаг.
Под эм: Нийгэмд ийм бэрхшээл ихээхэн тохиолддог. Нэгж бүрийн зорилго, ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж маргаан үүсдэг.
Тү-Би: Зэвсэг байх үед тулалдах л зорилготой байсан учраас.
Механик биет: Ингэх шив дээ, новш.
Паскал: Боль л доо.
Найн-Ээс: Улам л ширүүсэж байна. Энэ маягаараа...
Тү-Би: Найн...
Оператор: Оператор Тү-Уан-Өүгээс Найн Ээст. Тогтмол хуваарийн холбоо тогтоож байна. Найн-Ээс, орж ирнэ үү.
Найн-Ээс: Найн-Ээс байна. Мэдэгдэх зүйлгүй.
Ева: Хөөе, ах. Яагаад ном унших хэрэгтэй гэж?
Адам: Мэдлэг хүнийг тэтгэдэг.
Ева: Датагаар шилжүүлчихвэл дороо дуусах биш үү?
Адам: Өөрөө уншихгүй бол сэтгэл рүү чинь нэвтрэхгүй.
Ева: Ойлголоо.
Адам: Чи илүү их ном унш.
Ева: Би зүгээр ээ. Ах байгаа юм чинь.
Адам: Ева. Одооноос намайг "том ах" гэж дууд.
Ева: Айн? Гэнэт яагаа вэ, ах аа... За, том ах аа.
Адам: Сайн жаал.
Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна.
Бичиг: Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.
Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "L3+R3"
Найн-Ээс: Сайн уу, сайн уу? Хүн төрөлхтний төлөө өдөр шөнөгүй тулалддаг андройдууд болох ЁоРХa Дугаар. 9 төрлийн Ээс буюу Найн-Ээс болон
Тү-Би: түүнтэй адил ЁоРХА №2 Би төрөл буюу Тү-Би байна.
Найн-Ээс: Үнэндээ ЁоРХа цэргүүд бидэнд итгэмээргүй нууц функц байдаг. Үзэгч та бүхэнд "нууцхан" хэлж өгье. Тү-Би бол мэдэж байгаа биз дээ? Сэжүүр өгөхөд тэрийг идэвхжүүлбэл айхавтар зүйл болдог.
Тү-Би: Арай...
Найн-Ээс: Энэ функцийг ашиглахад жаахан уужраад явчихдаг шүү.
Тү-Би: Радиатор функцтэй даашинз байхгүй болдог.
Эм 1: Намайг ч гэсэн оролцуул л даа! Ёош! Жинхэнийгээ гаргалаа шүү!
Найн-Ээс: Байз-
Бичиг: Эмил хайлшийн реакторыг удирдлагагүй болгож гарагийг үхмэл чулуулгийн овоо болгон, орчлон ертөнцийн уудам вакуум дотор эргэлдэнэ.
Бичиг: Үргэлжлэл бий
Back to episodes Go home