Механик биет: Тэр хүний талаар бодохоор зүрх минь мянган хэсэг бутрах шиг санагдах юм. Эрхэм дээдэс ээ, юу таныг зовооно вэ? Маргааш таны титэм өргөх ёслолтой. Наадхаа... наадхаа битгий ярь. Энд байжээ. Чи үхчихсэн байх ёстой сон. Дуучин эмэгтэй бол минийх. Зугтаана уу. Зугтаалгахгүй. Чамайг цавчаад унагаая л даа. Жинхэнэ хайр минийх. Маргааш нарлаг байна. Амттай. Амттай. Усанд орох уу? Эсвэл хоол идэх үү? Усанд орох уу? Эсвэл хоол идэх үү? Усанд орох уу? Эсвэл хоол идэх үү?
Жакасс: Май. За, уугаарай. Ийм цэвэр дэлхийн усыг Бункерт уухгүй дээ. Алив, залгилаад үз.
Тү-Би: Надад хэрэггүй ээ.
Жакасс: Хөөе, хөөе. Яаж байна? Миний усыг уухгүй юм уу?
Найн-Ээс: Уучлаарай. ЁоРХагийн нэгжүүд бид усаа доторх усны танкаасаа автоматаар усаа дүүргэдэг.
Жакасс: Тийм бий. Их дэвшилтэт биетэй юм.
Найн-Ээс: Сайхан сэтгэлийг тань л хүлээн авъя.
Жакасс: Тэгвэл наад танк гэдэг нь... Чимээгүйхэн ойртоод... базаж авна.
Найн-Ээс: Юу хийж байна аа?
Жакасс: Хаана залгагддаг юм бэ? Алив, алив!
Найн-Ээс: Б-Боль л доо, Жакасс!
Лили: Жакасс, боль. Тэгээд та нар яг юу харав даа?
Тү-Би: Бид... элсэн цөлд олсон тусгай нэгжийг дагасан. Тоолж барамгүй андройдуудын цогцос байсан газар аваачсан.
Лили: Механик биетүүдийн...
Найн-Ээс: Хийсэн хэрэг. Үүний дараа нуралтад хутгалдчихсан.
Лили: Хоёр мутант нэгэн зэрэг үү?
Найн-Ээс: Тийм. Өмнө нь харж байгаагүй төрлийнх байсан.
Лили: Тэгээд ялаа юу?
Найн-Ээс: Үгүй ээ, харамсалтай нь одоогоор Бункерт тулааны датаг хуулж, шинжлүүлж байгаа.
Тү-Би: Тэр механик биет андройдын төрхтэй байсан.
Жакасс: Тийм гайхалтай загварыг өөрийн нүдээр харсан ч болоосой!
Тү-Би: Төрсөн мөчөөсөө гайхмаар хурдан хувьсаж орхисон. Бүр үг хүртэл ярьж чадаж байсан.
Найн-Ээс: Тэр ердөө хүнийг дуурайж байгаа хэрэг.
Жакасс: Гэхдээ энэхүү явцдаа хүн төрөлхтнийг давах оршихуй болчих вий дээ.
Лили: Хэл ам чинь дэндээд байна шүү, Жакасс.
Жакасс: Сүүлийн механик биетүүд илэрхий өөрчлөгдөж байгаа. Аягүй бол ямар нэг байдлаар тохиролцож чадах ч юм билүү. Давуу эрх ч байна.
Найн-Ээс: Давуу эрх?
Лили: Хэдий ойлгож чадлаа ч бид зэрэгцэн орших боломжгүй биетүүд.
Жакасс: Гал зогсоох замыг олж ч магадгүй юм.
Найн-Ээс: Гал зогсоох? Тийм зүйлээр энэ гарагийг эргүүлж авч чадахгүй. Тэгээд ч...
Тү-Би: Тэгээд ч?
Найн-Ээс: Өдийг хүртэл үхсэн нөхөд маань... яг юуны төлөө тулалдсан юм бэ? Юунд итгэж ирсэн юм? Тэдгээр шалтгаанууд үгүй болно. Андройдууд бидэнд өгөгдсөн даалгавар бол хүн төрөлхтний төлөө механик биетүүдийг устгаж дэлхийг эргүүлж авах явдал.
Жакасс: Хэдэн мянган жил үргэлжилсэн энэхүү дайныг хэр удаан үргэлжлүүлэх гээ вэ?
Найн-Ээс: Бүгдийг нь... устгаж дуусах хүртэл.
Тү-Би: Ямар ч байсан бид урдаа байгаа зүйлээ л хийе. Энэ яриаг ингээд дуусгая.
Жакасс: Тушаал л дагадаг андройдууд бид болон эрх чөлөөтэй болохыг хүсэгч механик биетүүд юм бий?
Найн-Ээс: Андройдууд бид биднийг бүтээсэн хүмүүсээр загварчлагдсан. Механик биетүүд яагаад биднийг дуурайгаад байгаа юм бол?
Тү-Би: Бодоод ойлгож чадахгүй зүйлд хугацаа зарцуулах утгагүй.
Найн-Ээс: Тийм дээ.
Командлагч: Хиймэл дагуулын тойрог замын баазын Бункерын Командлагч Вайт байна. Одоогоор явагдаж буй ажиллагаанд Тү-Би, Найн-Ээс хоёрыг л ажиллуулах нь бэрхшээлтэй бололтой. Энэ маягаараа дата цуглуулах ч хүндхэн болж-
Эр 1: Командлагч аа. Олон удаа хэлсний адил нэмэлт хүч илгээх хүсэлтийг тань зөвшөөрч чадахгүй нь. Талбарт байгаа Эсэргүүцэгчдийг өгөөшөө болгож даалгавраа гүйцэтгэ.
Командлагч: Гэхдээ энэ маягаараа өгөөш болж буй Эсэргүүцэгчдээр зогсохгүй Тү-Би, Найн-Ээс хүртэл-
Эр 1: Түрүүн 7 хоногт тулгарсан тусгай механик биет Адам Ева, түүнчлэн цаашид учрах бүхий л өвөрмөц механик биетүүд нь бүгд ЁоРХа төслийн төлөвлөгөөнд багтсан байгаа.
Командлагч: Тийм бол арай хэтэрхий...
Эр 1: Бүгд хүн төрөлхтний ялалтын төлөө. Бидэн шиг байр сууринд байгаа хүмүүс аливаа зүйлд хэтийн төлөвтэй шийдвэр гаргах ёстой.
Командлагч: Жишээ нь үүний төлөө том золиос шаардлагатай байсан ч уу?
Эр 1: Тийм. Чи ч мөн хэдийн бидэнтэй нэг байр сууринд байгаа. Хүн төрөлхтөн мандтугай.
Командлагч: Хүн төрөлхтөн мандтугай.
Оператор: Командлагч аа.
Командлагч: Яасан?
Оператор: Тү-Би тэр хоёртой холбоо тогтоож чадлаа. Төлөвлөсөн даалгаврын дэлгэрэнгүйг дамжуулж болох болов уу?
Командлагч: Болно.
Найн-Ээс: Нэг л нойр хүргэсэн нарлаг цаг агаар байх чинь вэ? Түр унтаад авах уу?
Тү-Би: Тэгэх шаардлагагүй.
Найн-Ээс: Хүн төрөлхтөн өмнө нь үүнийг дугхийх гэдэг байсан юм шиг байна лээ. Шаардлагагүй атал унтаад л. Хүмүүс ч сонирхолтой юм аа.
Тү-Би: Тэр юу вэ?
Найн-Ээс: Аан, Тү-Би өмнө нь харж байгаагүй байх аа? Тэр бол дэлхийгээс Бункер, саран дээрх баазад байгаа хүмүүс рүү нийлүүлэлт явуулж байгаа юм. Сансарт ямар ч эд анги, шатахуун байхгүй хойно.
Тү-Би: Тийм бий. Яагаад механик биетүүд эсвэл тэднийг бүтээсэн харь гарагийнхан Бункер луу дайрдаггүй юм бол? Угтаа бол сансраас ирсэн баймаар юм.
Найн-Ээс: Харь гарагийнхны бодлыг сайн ойлгохгүй юм.
Оператор: Оператор Тү-Уан-Өүгээс Найн Ээс, Тү-Би нарт.
Найн-Ээс: За?
Оператор: Командлагчаас тандалт явуулах хүсэлт ирлээ. Мессежийг тавья.
Командлагч: Найрсаг хариу үйлдэл үзүүлэх хэд хэдэн механик биетүүд батлагдсан. Тэрхүү тандалтад явсан ЁоРХагийн цэрэг ойлгомжгүй дуут мессеж сүүлд нь үлдээж холбоогоо тасалсан.
Эм 1: Ямар сонирхолтой тайз вэ?
Тү-Би: Энэ юу гэсэн үг вэ?
Найн-Ээс: Харин ээ.
Командлагч: Одоогоор хар хайрцгийн дохио нь тогтоогдож байгаа тул хараахан үхээгүй гэж таамаглаж байна. Дохио ирж буй цэгийн нарийсгасан байгаа. Та хоёрт энэ хэргийг мөрдөхийг даалгаж байна. Мөн тайланд байсан тусгай механик биетийг одоо ч судалж буй. Шинэ мэдээлэлтэй болбол шууд мэдэгдэмз.
Оператор: Ингээд холбоог таслах гэж байна.
Найн-Ээс: Сураггүй болсон цэрэг. Санаа зовохоор л юм.
Тү-Би: Аанха.
Найн-Ээс: Өмнө нь ЁоРХа болон Эсэргүүцэгчид таарамжгүй байсан гэсэн. Ямар нэг зүйл мэдэх үү?
Тү-Би: Мэдэхгүй.
Найн-Ээс: Под, ямар нэг зүйл мэдэх үү?
Под эм: Эсэргүүцэгчидтэй холбоотой харилцааны мэдээллийг хориглосон ангилалд оруулсан болно. Хариулах боломжгүй.
Найн-Ээс: Ямар нэг бүлгийн дайсагнал болсон юм биш үү? Хүний тийм талтай төстэй байх шаардлагагүй л юм сан. Ажлыг энх тайвнаар, нөхөрсгөөр... чимээгүй хийх нь хамгийн зөв.
Тү-Би: Чимээгүй хийх нь хамгийн зөв.
Найн-Ээс: За.
Бичиг: Соёл амралтын хүрээлэн
Найн-Ээс: Энэ чинь... байны байршил уу?
Тү-Би: Тийм бололтой.
Механик биет: Зугаатай. Зугаатай. Зугаатай. Зугаатай. Жаргал. Хуваалц.
Тү-Би: Дайрахгүй байна уу?
Найн-Ээс: Тайланд байсан нөхөрсөг механик биетүүд гэдэг нь энэ үү?
Механик биет: Удахгүй зугаатай тайз эхлэх гэж байна.
Найн-Ээс: Дуут мессежэд мэдэгдсэн байршил юм байх даа?
Под эм: Мэдэгдэл. Хар хайрцгийн бүдэг дохио илэрлээ.
Найн-Ээс: Энэ газар л бололтой дог.
Под эр: Мэдэгдэл. Энэ хаалганы цаана хэд хэдэн андройдын дохио илэрлээ.
Найн-Ээс: Энэ юун газар вэ?
Механик биет: Сарны гэрэл ямар үзэсгэлэнтэй байна аа? Болгоомжтой. Сар хүмүүсийг галзууруулдаг юм. Би хайр гэдэг хачин зүйлээс болж хэдийн галзуурсан.
Найн-Ээс: Энэ механик биетүүд яг юу хийгээд байна аа?
Под эм: Жүжиг. Хүний амьдралыг тайзан дээр тоглуулдаг эд.
Найн-Ээс: Хүний амьдрал юм бий? Механик биет юм байж хачин юм аа.
Механик биет: Өө. 12 цагийн хонх дуугарлаа. Ханхүү. Дууч эмэгтэй.
Найн-Ээс: Яг юу болоод байна?
Тү-Би: Энэ юу вэ?
Под эр: Өмнөх тулааны бүртгэлд ижил төрлийн дата байхгүй байна.
Найн-Ээс: Мутацид орсон нэгж!
Тү-Би: Под. Галаар халхлаад өг.
Под эр: Ойлголоо.
Найн-Ээс: Яг юу хийгээд байна? Тү-Би! Эндээс түрдээ ухаръя!
Тү-Би: Ойлголоо.
Под эм: Мэдэгдье. Дайсны цахилгаан соронзон долгионы улмаас тулааны бүсээс ухрах боломжгүй.
Найн-Ээс: Энэ хэвээрээ тулааныг үргэлжлүүлбэл сул талтай. Энд би хакдаад... Дайсан биднийг хакдаад байна уу?
Механик биет: Үзэсгэлэнтэй болох хэрэгтэй. Олон гоёл чимэглэл зүүгээд. Үзэсгэлэнтэй болно.
Найн-Ээс: Тү-Би.
Тү-Би: Сүйдтэй юм биш, үүнээс илүүтэй... "Олон гоёл чимэглэл" гэдэг нь?
Найн-Ээс: Дайсны ааш авир...
Тү-Би: Цөм нь.
Найн-Ээс: Тэрийг устгачихвал...
Механик биет: Би. Би... илүү, илүү үзэсгэлэнтэй болно.
Найн-Ээс: Тэр чинь... андройдуудын цогцос уу?
Тү-Би: Цогцсыг довтлох зориулалттай болгож байна уу?
Найн-Ээс: Үгүй ээ, энэ бол... Хар хайрцгийн дохио баттай болсон. Амьд хэвээр нь зэвсэг болгоод хувиргачхаж.
Под эр: Ухрахыг санал болгоё.
Тү-Би: Энд дуусгана.
Найн-Ээс: Би хакадъя! Намайг халхлаарай!
Тү-Би: Мэдлээ.
Найн-Ээс: Энэ газар...
Механик биет: Хөөе. Би үзэсгэлэнтэй юу?
Найн-Ээс: Сэтгэл хөдлөлүүд яг л...
Механик биет: Хөөе. Үзэсгэлэнтэй? Би үзэсгэлэнтэй юу? Би үзэсгэлэнтэй юу? Би үзэсгэлэнтэй юу? Би үзэсгэлэнтэй юу? Би үзэсгэлэнтэй юу? Би үзэсгэлэнтэй юу?
Найн-Ээс: Яг юу болоод байна?
Механик биет: Хөөе, би үзэсгэлэнтэй юу?
Найн-Ээс: Чи муу...
Механик биет: Илүү. Илүү. Үзэсгэлэнтэй. Нэг нь... нэг нь туслаач. Үгүй ээ. Үгүй. Үгүй, үгүй, үгүй, үгүй. Үгүй, үгүй, үгүй, үгүй.
Под эр: Анхааруулга. Дайсны ухамсрын датад өдөөгдсөн устгах довтолгоо. Санах ойн хэсэгт ноцтой гэмтэл учирсан байх магадлалтай.
Тү-Би: Найн-Ээс.
Механик биет: Чамд... хайртай шүү. Үнэхээр... их хайртай.
Найн-Ээс: Зүгээр... үхэж үз! Тавь.
Механик биет: Энэ болохгүй. Энэ болохгүй. Энэ болохгүй. Энэ ч бас. Энэ ч бас болохгүй. Энэ ч бас болохгүй. Энэ ч бас болохгүй. Энэ ч бас болохгүй. Бүр залхлаа. Туслаач. Алаад өг. Намайг алаад өг.
Найн-Ээс: Болиоч...
Механик биет: Түүний төлөө. Түүний... ...төлөө. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай.
Под эр: Анхааруулга. Дайсны ухамсар догширч Найн-Ээсийг шингээх гэж оролдож байна.
Тү-Би: Под. Миний хакдах дайралтыг дайсанд явуул.
Под эр: Зохисгүй. Би төрлийн загваруудын хакдалт логик эвдрэлд өртөх магадлалтай. Тохиромжгүй.
Тү-Би: Найн-Ээст нэвтрэх замыг бушуу өгөөд аль!
Механик биет: Уучлаарай. Уучлаарай.
Найн-Ээс: Новш. Тү-Би! Яагаад энд ирээ вэ?
Механик биет: Минийх. Эргүүлж өгөөд аль.
Найн-Ээс: Энд байгаа юм бий.
Тү-Би: Под!
Под эр: Ойлголоо.
Тү-Би: Урагшаа!
Механик биет: Би... үзэсгэлэнтэй болсон.
Найн-Ээс: Тү-Би! Сая намайг аварсанд тань баярлалаа. Гэхдээ хакдах мэтийн болчимгүй зүйл...
Тү-Би: Санаа зоволтгүй. Би зүгээр. Тэр юу вэ? Энэ болор... механик биетийн цөм юм байх даа?
Под эр: Шинжилгээ. Механик биетийн цөмийн хэлтэрхий байна. Бүтцийн хувьд ургамлын эстэй төстэй юм.
Найн-Ээс: Ургамлын эс?
Тү-Би: Энэ механик биет хачирхалтай үгс хэлж байсан. Яг л сэтгэл хөдлөл...
Найн-Ээс: Механик биетэд тийм зүйл байхгүй.
Механик биет: Э... Э... э... Ээж. Б-Байз. Байз. Жүжиг. Жүжиг үзэх гэж л ирсэн юм. Гуйя. Гуйя. Гуйя. Гуйя. Гуйя. Гуйя. Г-Гуйя. Гуйя. Охиныг минь л биш шүү...
Найн-Ээс: Тээнэгэлзэж болохгүй. Тү-Би.
Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна.
Бичиг: Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.
Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер: Автомата "Бид бол 13-р хиймэл дагуулын хөдөлгөөнт бааз"
Командлагч: ЁоРХа цэргүүд бид бол
Бүгд: сүүлчийн тулааны зэвсгүүд юм.
Командлагч: Хүн төрөлхтний зөвлөлийн шийдвэрийг
Бүгд: заавал дагах ёстой!
Командлагч: Тү-Уан-Өү. Нислэгийн туслах нэгжүүдийн ажиллагааны үзүүлэлтийг мэдэгд.
Оператор: Тийм. Үзлэгийн баг 99% ажиллагааны үзүүлэлттэй гэж тайлагнажээ.
Командлагч: Дараад нь Сикс-Өү. Хиймэл дагуулын лазер зэвсэг юу болж байна?
Эм 1: З-За. Технологийн баг удахгүй ажиллагаа эхэлнэ гэж мэдэгдсэн.
Командлагч: Юу? Сүүлд ашигласнаас хойш сэргээж дуусаагүй л байгаа юм уу? Залхуурч байна шүү. Механик биетүүд биднийг хүлээхгүй. Шалавла гэж хэл!
Эм 1: З-За.
Командлагч: Сонс. ЁоРХа цэргүүд бид хүн төрөлхтний найдварын жад. Үүнийг дахин нэг зүрх сэтгэлдээ сийл. Ойлгов уу?
Бүгд: Мэдлээ!
Бичиг: Зарим ЁоРХа нэгжүүд даалгавраа орхив. Ажиллагаа бүтэлгүйтэж, андройд бүгд үхэлтэйгээ тулав.
Бичиг: Үргэлжлэл бий
Back to episodes Go home