Найн-Ээс: Хөөх. Энд газар ургамалд дарагдсан хэдий ч тухайн үедээ том хот байсан байх. Тэгж бодохгүй байна уу, Тү-Би хатагтай?
Тү-Би: Тийм.
Эр 1: За, ирлээ. ЁоРХагийн цэргүүд та нар үнэхээр хүчтэй юм аа.
Эм 1: Наад нүдний хаалтын цаанаас үнэхээр хардаг юм уу?
Тү-Би: Энэ нүдний хаалт биш, тусгай шил. Тэр яахав, үзлэгийн андройдууд яагаад фронтод байгаа билээ?
Найн-Ээс: Би ч бас хачин юм гэж бодсон. Үр ашиггүй байрлуулалт юм биш үү?
Эр 1: Ингэхийг тэд өөрсдөө хүссэн юм.
Найн-Ээс: 2В хатагтай, явчхаад ирье. Юу л даа, би Сканнер төрлийнх учраас хүсвэл солигдож болно шүү.
Лили: Дугаар 2... Би төрлийнх.
Тү-Би: Энд үү?
Эр 1: Тийм. Энэ хананы цаана очих газар байгаа.
Найн-Ээс: Энэ зүйл...
Эр 1: Аан, наадах чинь үү? Нөхөд маань авчирч ирсэн ч гэсэн хүнд бас өөр ашиглах арга байдаггүй.
Эм 1: Аварга механик биетийн хэсэг ч гэж ярьдаг юм. Худлаа л байх гэж бодож байна.
Лили: Тавтай морил... Эсэргүүцэгчдийн хуаранд.
Бичиг: Эсэргүүцэгчдийн хуаран
Эм 1: Радио сонсож байгаа та бүхэнд Өглөөний Захиаг Форти-Фор-Ди би хүргэж байна. За, эхлэх үү дээ? Өнөөдөр нарлаг цаг агаартай байна!
Найн-Ээс: Энэ Эсэргүүцэгчдийн хуаран байх нь. Тү-би хатагтай, эхлээд-
Тү-Би: Найн-Ээс.
Найн-Ээс: Айн? Яасан?
Тү-Би: Хүндэтгэлтэй дуудах хэрэггүй. Миний нэрэнд "хатагтай" залгахгүй байж болно.
Найн-Ээс: Ойлголоо, Тү-Би хатагтай... биш ээ, Тү-Би.
Эр 1: Та хоёр ЁоРХагийн цэргүүд юм бий? Нөхдөд маань тусалсан гэж сонссон. Баярлалаа.
Найн-Ээс: Зүгээр дээ.
Эр 1: Талархлаа илэрхийлэхэд би зэвсэг хариуцдаг учраас бэрхшээл гарвал ирж ярилцаарай. Тусгайлан хадгалсан янзын эд бий шүү.
Найн-Ээс: Тийм бий.
Эр 2: Болгоомжлоорой, ЁоРХагийн хоёр оо. Наад зэвсгийн наймаачин чинь тэгээд л шууд ажлын яриандаа ордог юм. Гэснээс та хоёрт хэрэгтэй хэрэгсэл байхгүй биз? Манайх чип, электрон хар тамхи наймаалдаг бас-
Эр 1: Хөөе, хангамжийн наймаачин гуай! Чи ч бас наймаалцаад байгаа юм биш үү?
Эр 2: За, за. Нуруунд чинь байгаа эдэд хэрэгтэй зүйл байхгүй биз?
Тү-Би: Нээрэн наад цүнхэнд чинь юу байдаг юм?
Найн-Ээс: Нууц.
Лили: ЁоРХагийн хоёр оо. Түр уулзаж болох уу? Түрүүн буу тулгасанд уучлаарай. Намайг Лили гэдэг. Энэ хавийн андройд Эсэргүүцэгчдийг хариуцдаг. Эхлээд тусалсанд чинь талархлаа илэрхийлье.
Тү-Би: Эсэргүүцэгчдэд туслах нь даалгавруудын нэг нь. Талархах шаардлагагүй.
Найн-Ээс: За, за. Талархлыг нь сэтгэлээсээ хүлээж авсан нь дээр. Лили, би ЁоРХа цэргүүдийн Найн-Ээс, тэр бол Тү-Би. Тэгээд эргэн тойронд хөвж байгаа нь тактикийн дэмжих нэгжүүд болох Под юм. Танилцсандаа таатай байна.
Тү-Би: Юу?
Найн-Ээс: Айн? Арай Тү-Биг мэддэг хэрэг үү?
Лили: Үгүй ээ.
Жакасс: Ахлагч аа. Дайралтад өртсөн гэж дуулсан. Эсэн мэнд байгаа тань яамай даа. Нээрэн, нэг нь дахиад Хүн төрөлхтний зөвлөл рүү аврах дохио илгээсэн гэсэн үү? Дэмий зүйл хийсээр л байх юм даа. Бас мэдэгдэл байна. Шинэковууд уу?
Лили: Аан, Жакасс. Танилцуулъя. Хүн төрөлхтний зөвлөлөөс нэмэлт хүч явуулах хүсэлтэд илгээсэн ЁоРХагийн цэргүүд Тү-Би болон Найн-Ээс нар.
Найн-Ээс: Юу л даа, би Найн-Ээс-
Жакасс: Хөөх! Та хоёр ЁоРХагийн цэргүүд юм бий?
Командлагч: Тү-Би тэр хоёрыг илгээсэн нь нэмэлт хүч явуулах хүсэлтэд хариу өгсөн юм биш. ЁоРХагийн цэргүүд бид Хүн төрөлхтний эвслийн удирдлага дор ажилладаг. Эсэргүүцэгчдийн нэмэлт хүчний хүсэлтэд хариу өгөөд байвал ажиллагаанд тээг болно. Тэгээд ч Эсэргүүцэгчид механик биетдээ тусдаа тэмцэлдэж байсан. Бүхэлдээ тодорхой тушаалын хэлхээ байхгүй.
Эм 1: Тийм бол яагаад...
Командлагч: Сүүлийн үед механик биетүүдийн үйлдэл яаж ч бодсон хачин болсон. Үүний дээр Тү-Би тэр хоёрын томилогдсон бүсэд холбоо тасарсан. Тандалтад вирус тархах аюул бий. Тэр үед Эсэргүүцэгчид шиг өгөөш байвал цаг хожиж чадна.
Эм 2: Арай ч дээ.
Командлагч: Бид хүн төрөлхтний төлөө тулалдаж байгаа.
Жакасс: Жаахан хугацаанд... жаахан хугацаанд чамайг аваад шинжилж болох уу?
Найн-Ээс: Т-Татгалзаж байна.
Жакасс: Тийм бий. Тэгвэл наад тойрч хөөрч байгаа хайрцгийг задлаад л үзчихье.
Под эр: Анхааруулъя. Тактикийн дэмжлэг үзүүлэх нэгжид санаатайгаар хохирол учруулбал шийтгэнэ гэсэн заалттай. Устгахыг санал болгож байна.
Жакасс: Шинжлэх ухааны цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах сэтгэл та нарт байхгүй юм уу?
Под эм: Таамаглал. Андройдуудад тодорхойлогдоогүй аюултай хүсэлт ирж байна.
Жакасс: Ийм хангалттай дата байхгүй шдээ! Илүү. Илүү их дата хүсэж байна!
Под эм: Устгахыг санал болгож байна.
Жакасс: Харамч амьтад.
Лили: Ингээд боль. Энэ яахав, мэдэгдэл байгаагүй юм уу?
Жакасс: Аан, тийм! Сүүлийн үед цөлийн балгасны бүсэд харгис механик биетүүд олон үзэгдэж. Өдийг хүртэл болж байгаагүй үзэгдэл учраас нэг зүйл болж байж мэднэ.
Найн-Ээс: Лили, бид ч бас наадхыг чинь даалгавар гэж тандахаар болсон. Хүсвэл бидэнд даалгахгүй биз?
Лили: Тэгж хэллээ ч гэсэн...
Жакасс: Яадаг юм бэ? Орчин үеийн ЁоРХагийн цэргүүд тандалт явуулах гэж байгаа бол бидэнд ч хэрэгтэй.
Лили: Жакасс.
Жакасс: Тэгвэл би машин аваад ирье. Болно биз дээ, ахлагч аа?
Найн-Ээс: Бидэнд ч тэгсэн ч болно л доо...
Лили: Болгоомжтой яваарай.
Жакасс: Шийдэгдлээ! Тиймээс нэгэндээ тусалж дэмжье.
Найн-Ээс: За, тусалж дэмжээрэй.
Жакасс: Бас шинжилгээ хийлгэнэ гэвэл хэзээ ч хамаагүй-
Найн-Ээс: Тийм зүйл болохгүй.
Жакасс: Тэгвэл машин л аваад ирье дээ. ЁоРХатай хамт тандалт явуулна... Дататай болно гэсэн үг...
Найн-Ээс: Тэгвэл бид ингээд явъя даа.
Лили: За.
Найн-Ээс: Тү-Би, элсэн цөл гэхээр догдлохгүй байна уу?
Лили: ЁоРХа юм бий?
Тү-Би: Тэгсэн юм алга.
Лили: Манайхан. Би одоо ч тулалдсаар байна.
Оператор: Элсэн цөл өндөр температуртай, нарны гэрэл хүчтэй төөнөдөг. Дүүргэх хэцүү байх болно. Та хоёр сайн бэлдэж аваад явдаг юм шүү. За ингээд оператор Сикс-Өү ярьж дууслаа.
Тү-Би: Хэт санаа зовох юм.
Найн-Ээс: Сайн юм биш үү? Миний замын холбоог хариуцсан оператор илүү албархуу байдаг. Хүүхэд шиг л ханддаг.
Тү-Би: Чиний зан чанарын асуудалтай холбоотой юм биш үү?
Жакасс: ЁоРХАгийн цэргүүд аюултай бүс рүү орж байхад тайван байна шүү. Тү-Би, Найн-Ээс гэсэн байх аа? Намайг Жакасс гэдэг. Танилцсандаа таатай байгаагаа дахин хэлчихье.
Найн-Ээс: Бидэнд ч бас таатай байна, Жакасс.
Тү-Би: Таатай байна.
Жакасс: Өө, харагдаад эхэллээ.
Найн-Ээс: Хэдийн ирээ юу?
Жакасс: Үгүй, үгүй. Эхлээд түгжсэн үүдийг нь онгойлгох хэрэгтэй.
Найн-Ээс: За. Гэхдээ яагаад ийм холоос гэж?
Жакасс: Аан, учир нь... Хутгалдвал аюултай учраас. За, эндээс жаахан давхилаа шүү!
Найн-Ээс: Б-Байз л даа!
Тү-Би: Болгоомжтой.
Найн-Ээс: Баярлалаа, Тү-Би. Байз.
Под эр: Зөвлөмж. Туслах нэгжийн олборлолтыг хурдасга.
Под эм: Туслах нэгжийн алдагдсаны улмаас тандалтад саад учирч магадгүйг таамаглаж байна.
Найн-Ээс: Жакасс! Буц! Буц!
Бичиг: Цөлийн бүс
Жакасс: Сүүлийн үед механик биетүүдэд дотор ярьж чаддаг нь байх болсон. Ажиллахад хэцүү болж байна гэж манай ахлагч ярьж байсан.
Найн-Ээс: Нээрэн тиймэрхүү нэгжээс ихсэж байгааг нь нягтлах хэрэгтэй.
Тү-Би: Ярьдаг механик биетүүд...
Найн-Ээс: Сүнсгүй механикууд андройдын дүр эсгэж байгаа төдий.
Жакасс: Гэхдээ л үүний дээр дайснууд гайхмаар хувьсал хийж байна шүү. Туслахаар ирсэн чинь аминд орлоо.
Найн-Ээс: Уучлаарай. Үнэнийг хэлэхэд би туслах гэж ирээгүй ээ.
Под эр: Анхааруулга. Дайсны дохио илэрлээ.
Тү-Би: Жакасс!
Механик биет: Аймаар. Хол бай. Андройд. Аймаар. Элсэн цөл. Үгүй. Туслаарай.
Найн-Ээс: Тэр томыг нь би хакдаад сулруулъя. Энэ хооронд бусдыг нь дуусга.
Тү-Би: Ойлголоо.
Механик биет: Туслаарай.
Найн-Ээс: Хакдаад! Туслаач гэснээ дайрч л байдаг. Механик л юм даа. Хамааралгүй үгс хэлж байсан төдий байжээ. Хамгаалалтын түвшин нь бусдаасаа ялгаагүй юм. Хурдхан шиг дуусгачих юм шиг байна. Хаалга?
Механик биет: Нэг, тү, түнфофай. Нэг, тү, түнфофай. Нэг, тү, түнфофай.
Найн-Ээс: Энэ юун дата вэ?
Механик биет: Нэг, тү, түнфофай.
Найн-Ээс: Хакдах улам гүнзгийрээд байна уу?
Механик биет: Зугаатай. Гоёхон. Дүрэм. Дүрэм. 904! 904! Дайсан. Битгий садаа бол.
Найн-Ээс: Түрүүнийх яг юу байв аа? Механик биетүүд... Үгүй ээ, зүгээр л датаг замбараагүй байрлуулж байна.
Тү-Би: Ямар нэг зүйл болоо юу?
Найн-Ээс: Үгүй ээ. Тэр яахав, Жакасс зүгээр үү?
Жакасс: Энэ будаг нь эрт үеийн хүмүүсийн цуглуулгатай төстэй юм. Датад харж байсан удаа бий. Мэдээлэл... багаас нь ийм тодорхой өгөгдөл авсан юм байх даа? Гайхалтай! Аргагүй л ЁоРХАгийн цэргүүд юм! Та хоёрын ачаар янзын дата олж авлаа! Баярлалаа!
Найн-Ээс: За, дайсан цуглахаас өмнө бушуу урагшилъя.
Жакасс: Түрүүний ярианы тухайд. Туслахаар ирээгүй юм бол энд тандалт явуулах гол зорилготой байж. Угийн Эсэргүүцэгчид бамбайнаас өөрцгүй гэж бодсон биз?
Найн-Ээс: Тийм зүйл...
Жакасс: Лили тэр хэдэд хэлэхгүй ээ.
Тү-Би: Яагаад?
Жакасс: Эсэргүүцэгчдэд найдвар гэдэг зүйл хэрэгтэй.
Под эр: Дайсны дохио ойртож байна.
Механик биет: Үхэл. Зугт. Аймаар.
Жакасс: Б-Байз! Саяны механик биет дайснаас зугтчихлаа шдээ! Ийм байх боломжтой гэж үү?
Механик биет: Зугт. Зугт.
Под эр: Тусдаа регистрийн дугаар бүртгэгдлээ.
Жакасс: Эргээд ир! Датагаа өгөөд аль!
Найн-Ээс: Явахаас даа.
Тү-Би: Ойлголоо. Тэр юу вэ?
Под эр: Шинжилж байна. Хүмүүсийн оршин суудаг байсан балгасны бүс. Төмөр карказ, бетоноор хийсэн эдгээр өндөр барилгад олон хүмүүс амьдардаг байсан.
Бичиг: Цогцолбор барилга
Под эр: "Орон сууцны цогцолбор" нэртэй байгууламжууд юм.
Найн-Ээс: Албаар олуулаа нийлж амьдарч байдаг. Өмнө нь энэ хавьд аюултай байсан болов уу?
Под эм: Сөрөг. Үл хөдлөх хөрөнгийн хомстлоос үүдэлтэй эдийн засгийн шалтгаанаар бүлгээрээ амьдардаг байсан.
Найн-Ээс: Пээ. Хүмүүс ч хачин юм даа.
Оператор: Оператор Тү-Уан-Өүгээс Найн-Ээст. Төлөвлөгөөт тайланг эхлүүлж байна.
Найн-Ээс: Оператор?
Под эм: Мэдэгдье. Тодорхой бус дохио радиод саатал үүсгэж байна. Холбооны байдал тогтворгүй.
Найн-Ээс: Тодорхой бус дохио?
Под эм: Механик биет болон андройдуудаас ондоо дохио ирж байна. Хариулт. Дата хүрэлцэхгүй байна.
Тү-Би: Эх сурвалжийг нь олох боломжтой юу?
Под эр: Шинжилж байна. Эдгээр барилгуудын төвд байгаа гэж таамаглаж байна.
Найн-Ээс: Яах вэ, Тү-Би? Эндээс буцаад Бункертэй холбогдоод...
Механик биет: Бушуул! Бушуул! Өө, эндүүрчихлээ.
Жакасс: Тэр "өө, эндүүрчихлээ" гэнэ. Бүр хүсэл оволзчихлоо байна!
Тү-Би: Андройдуудын цогцос.
Под эр: Таамаглал. Энэ бүсэд амьдардаг механик биетүүдээс болсон байх.
Найн-Ээс: Яагаад ийм газарт гэж?
Под эм: Мэдээлэл дутмаг байгаа тул хариулах боломжгүй.
Тү-Би: Найн-Ээс!
Найн-Ээс: Энэ хүн... өмнө нь томилогдсон холбооч байна. Яагаад...
Жакасс: Хөөе, хоёр оо!
Найн-Ээс: Зүгээр үү? Энэ хавь аюултай шүү... Механик биет биз дээ?
Жакасс: Ийм зүйл анх удаа л харж байна.
Под эм: Шинжилгээний хариу. Механик биет. Гэвч датад байхгүй тусгай нэгж гэж таамаглаж байна.
Тү-Би: Энд яг юу болоо вэ? Под, тодорхойгүй дохио хүртэлх зай хэр хол вэ?
Под эр: Тэнд байгаа барилгаас дохио ирж байна.
Механик биет: Өнөөдөр цаг агаар сайхан байна.
Жакасс: Гайхалтай! Ямар их дээж байна аа?
Механик биет: Сайн уу? Сонин сайхан юу байна? Яагаад яагаад яагаад? Цаг агаар сайхан байна.
Найн-Ээс: Дайсны дохио алга. Механик биетүүдийн оршуулга юм байх даа?
Механик биет: Бүгд үхсэн. Ал. Намайг ал. Өвдөм. Баяртай.
Найн-Ээс: Газар хөдлөлт?
Под эм: Газар доороос хүчтэй тодорхойгүй дохио илэрлээ.
Тү-Би: Газар доороос?
Жакасс: Тү-Би! Найн-Ээс!
Найн-Ээс: Жакасс!
Жакасс: Новш!
Найн-Ээс: Баярлалаа, Под.
Тү-Би: Газар доор агуй байсан гэж санасангүй.
Найн-Ээс: Тү-Би!
Тү-Би: Механик биетүүдээр бага босгочхож!
Под эр: Мэдэгдэл. Одоогийн байршлын талаарх мэдээллийг өмнөх бүртгэлээр баталгаажуулах боломжгүй.
Под эм: Эндээс цааш хэд хэдэн механик биетийн дохио ирж байна. Одоогийн мөрдөж буй нэгжийн дохио батлагдсан.
Механик биет: Хүүхэд. Хүүхэд. Хүүхэд. Хүүхэд. Хүүхэд.
Тү-Би: Юу вэ?
Механик биет: Хайр. Хайр. Зугаатай. Зугаатай.
Найн-Ээс: Тү-Би, тэднийг сонсож болохгүй!
Механик биет: Хамтдаа байя. Тэвэрье. Тэвэрье.
Найн-Ээс: Тэдэнд сүнс гэж үгүй. Ердөө хүний хэлийг дуурайж байгаа төдий.
Механик биет: Мээмэнд нь хайртай шүү. Хайртай, хайртай, хайртай.
Найн-Ээс: Устгаж орхиё!
Механик биет: Энэ маягаараа... болохгүй. Энэ маягаараа үргэлжлэхгүй. Энэ маягаараа үргэлжлэхгүй. Энэ маягаараа үргэлжлэхгүй. Энэ маягаараа үргэлжлэхгүй.
Тү-Би: Юу болоод байна?
Механик биет: Энэ маягаараа үргэлжлэхгүй.
Найн-Ээс: Эвдэрсэн юм байх даа?
Механик биет: Маягаараа. Үргэлжлэхгүй. Энэ. Маягаараа. Үргэлжлэхгүй. Энэ. Маягаараа. Үргэлжлэхгүй. Энэ. Маягаараа. Үргэлжлэхгүй.
Найн-Ээс: Хэзээдээ ийм их болчхов оо?
Механик биет: Энэ. Маягаараа. Үргэлжлэхгүй. Энэ. Маягаараа. Үргэлжлэхгүй. Энэ. Маягаараа. Үргэлжлэхгүй. Энэ. Маягаараа. Үргэлжлэхгүй. Энэ. Маягаараа. Үргэлжлэхгүй.
Найн-Ээс: Энэ яг юу вэ?
Тү-Би: Анд... ройд?
Механик биет: Энэ чинь...
Найн-Ээс: Механик биет байна! Под!
Механик биет: Анд... ройдууд... Яагаад... тулалдана вэ... сум...
Эр 1: Няцаа.
Найн-Ээс: Тү-Би! Тэр хувьсаж байна! Бушуухан нэг мөр дуусгая!
Тү-Би: Под! Энерги цуглуул! Ойрын зайн мэргэн буучийн төлөв! Галла! Энэ... механик биет үү? Дахиад нэг нэмэгдлээ! Я...
Найн-Ээс: Тү-Би! Дээрээс чинь! Болгоомжтой! Эндээс цааш явах аюултай! Ухаръя!
Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна.
Бичиг: Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.
Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер Автомата "Гахай, зээр, эрвээхий"
Найн-Ээс: Сайн уу, сайн уу? Хүн төрөлхтний төлөө өдөр шөнөгүй тулалддаг андройдууд болох ЁоРХa Дугаар. 9 төрлийн Ээс буюу Найн-Ээс болон
Тү-Би: түүнтэй адил ЁоРХА №2 Би төрөл буюу Тү-Би байна.
Найн-Ээс: Гэнэтийн ч гэсэн Тү-Би, амьтан унаж байсан удаа бий юу?
Тү-Би: Байхгүй.
Найн-Ээс: Тэгж ч бодсон юм аа. Эхлээд цүнхнээсээ энэ боргоцойг гаргаж ирээд тавьчихъя. Одоо! Ширүүн харагдаж байна шүү, Тү-Би!
Тү-Би: Хааяадаа ингэж зам туулах нь давгүй л юм.
Под эр: Анхааруулъя. Даруй зогсоно уу.
Найн-Ээс: Тү-Би! Салхи болцгооё!
Тү-Би: Тийм ээ. Бид бол салхи.
Найн-Ээс: Тэр чинь! Тү-Би! Зогс, зогс!
Бичиг: ЁоРХа хүчин устав. Тийнхүү дэлхий механикуудын диваажин болон хувирав
Бичиг: Үргэлжлэл бий
Back to episodes Go home