Nier Automata_02

Под эр: Алсын ирээдүйд, 5012 онд. Хүн төрөлхтний гайхамшигт түүх гэнэт дууссан юм. Сансраас нисэж ирсэн Харь гарагийнхан довтолсон юм. Харь гарагийнхны буулгасан зэвсэг "Механик биет"-үүд нь хүн төрөлхтний соёл иргэншлийг устгав. Амьд үлдсэн цөөн хүн төрөлхтөн сар луу зугтааж амжив. 5204 он. Орбит зам дээр хэд хэдэн бааз бий болгосноор андройдууд ашиглан бослогын ажиллагааг эхлүүлэв. Арав гаруй том хэмжээний буух ажиллагаа явуулсан ч шийдвэрлэх цохилт өгч чадаагүй хэвээр байна. Энэхүү мухардалд орсон байлдааны фронтыг сэтлэхийн тулд ЁоРХа дайчид та нар оршдог. Үнэмлэхүй байлдааны зэвсэг ёсоор үүргээ гүйцэтгээрэй.

Эм 1: Мэдлээ. Гүйцэтгэе.

Эр 1: Амжилт хүсье.

Эм 1: Хүн төрөлхтөн мандтугай!

Бүгд: Хүн төрөлхтөн мандтугай!

Эр 1: Хүн төрөлхтөн... мандтугай.

Найн-Ээс: Мандтугай...

Эм 2: Эрт дээр үед галт уул дэлбэрчээ. Дэлбэрэлтийн гал дотроос бурхан гарч иржээ. Бурхан механикуудад ингэж хэлжээ. Ухамсар, өвдөлт, баяр, гуниг, уур, ичгүүр, ганцаардал, ирээдүй... Амьдралын утга учир.

Бичиг: Хотын балгас

Эм 2: Тийм төрх харагджээ. Тийм хэлбэр харагджээ. Гэвч сүнс харагдсангүй. Харагдашгүй, төгсөшгүй зүйлээс механик эргэлзэхийг сурчээ. Гэвч үүнтэй зэрэгцэн суралцахын жаргалыг механик олж мэджээ.

Эр 1: Одоо ч байсаар уу? Новш! Сумгүй болчихлоо. Энэ яагаад байна аа? Дайрахгүй байна уу даа?

Механик биет: А-Ах аа. Ах аа... ах аа... Ах аа... ах аа... Ах аа... ах аа... Ах аа... ах аа...

Бичиг: Тулааны талбараас олсон юм. Цаасан дээр зурагдсан цэцэг гэдэг зүйлтэй.

Эр 2: Ямар байв?

Эр 1: Сүүлийн удаагаас ихэнхийг нь авчхаж. Энэ удаад сүүлийнх нь байх болов уу.

Эр 2: Энэ ч бас уу?

Эр 3: Хөөе! Эндхийн нөөцийг бүгдийг нь ач! бушуул! Ойр хавийн тугалгын наймаачид ойрд чимээгүй байгаа ч юу болохыг хэн мэдэх билээ.

Эр 1: Хөөе. Бид үнэхээр ялах юм уу даа?

Эр 2: Яаж ийгээд болгоно доо! Шинэ төрлийн андройд ЁоРХа-г буулгасан гэж дуулсан юм байна. Аягүй бол удахгүй дуусаж ч мэднэ.

Эр 1: Тийм бол сайн л байна.

Под эр: Саран дээрх Хүн төрөлхтний зөвлөлөөс дэлхий дээр тэмцэж буй андройдуудад зарлах нь. Одоогоор механик биеттэй хийж буй тулаан мухардмал байдалд ороод байна. Удаан үргэлжилсэн тулаанд та бүгд ядарч байгаа биз ээ. Гэсэн ч шантралгүй тэмцлээ үргэлжлүүлэхийг хүсье. Дэлхийг ялах нь саран дээр байгаа хэдэн зуун мянган хүмүүсийн хувьд-

Эр 1: Айн? Дуустал нь сонсохгүй байсан юм уу, Лили?

Лили: Юу гэхийг нь мэдэж байна. Угийн л үхэх хүртлээ тулалд л гэж байгаа биз.

Эр 1: Ширүүн хэлдэг хэвээрээ л байх шив, Лили.

Эм 1: Туслаад аль.

Эр 1: Ганцаараа чаддаггүй л юм байх даа?

Лили: Очоод тусал.

Эр 1: Мэдлээ, хатагтай!

Лили: Наадхаа одоо больж үз.

Эр 1: Мэдлээ, ахлагч аа.

Лили: Саран дээр байгаа хүмүүс сайхан зүйлс л ярьцгаасаар. Хэдэн зууны турш дэлхий дээр тулалдаж байгаа Эсэргүүцэгчид бидэнд ганц ч буу өгөөгүй юм байж. Сүүлийн үеийн механик биетүүд хувьсаж байгааг оролцуулахад төгсгөл нь харагдахгүй л байна. Бид хэдий болтол...

Механик биет: А-Ах...

Найн-Ээс: Тү-би хатагтай, сонсож байна уу? Ачаалах дарааллыг дуусгалаа. Өглөөний мэнд. Асуудал байхгүй биз?

Тү-Би: Зүгээр ээ. Найн-Ээс.

Найн-Ээс: За? Чиний хоолой яагаад ч юм тайвшруулах юм. Б-Баярлалаа! Таны үзлэгийг хариуцаж авсандаа туйлын баяртай байна. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн таны хоолойг сонсохоор-

Тү-Би: Найн-Ээс.

Найн-Ээс: З-За?

Тү-Би: Командлагч дуудаж байна. Түрүүлээд явлаа.

Найн-Ээс: Айн?

Тү-Би: Командлагч.

Командлагч: Өө, Тү-Би, Найн-Ээс хоёр. Үзлэгээ дуусгаа юу?

Тү-Би: Тийм.

Командлагч: Дайснаа устгахын тулд хар хайрцгаа дэлбэлсэн. Битгий тэгж ширүүлээрэй.

Тү-Би: За.

Командлагч: Үзлэг чинь дууссаны дараа онцгүй ч гэсэн даалгавар байна. Дэлхий дээр байгаа Эсэргүүцэгчидтэй нийлж мэдээлэл цуглуул.

Найн-Ээс: Эсэргүүцэгчидтэй хамтарч ажиллахыг өөр ЁоРХагийн гишүүнд даалгаагүй билүү?

Командлагч: Тэдэнтэй нэлээн хугацаанд холбоо тогтоож чадахгүй байгаа. Үүний шалтгааныг олохыг оролцуулаад газар дээрх хайгуул явуулаарай. Цөлийн бүсэд төвлөрөөрэй.

Тү-Би Найн Ээс: Ойлголоо.

Найн-Ээс: Гэхдээ яагаад Тү-Би хатагтай шиг тулааны загвар хайгуулд томилогдов? Газар дээрх хайгуулд над шиг Сканнер загварууд хангалттай шд.

Тү-Би: Тушаалд бүү гомдолло.

Найн-Ээс: За.

Командлагч: Тү-Би... Найн-Ээс... Болгоомжлоорой.

Лили: Ачиж дуусаад дараагийн нөөцийн агуулах руу хөдөлье. Боломжтой болсон даруйдаа хайгуулд гараарай.

Эр 1: Яасан хөдөлж ядсан юм бэ, ихрүүд ээ? Бушуухан цэвэрлээд-

Эр 2: Дайсны дайралт!

Эр 1: Новш! Битгий ойрт!

Лили: Ухар! Ухар! Нөөцөө хая! Шархдагсдаа үлдсэн ачааны машинд ач! Бушуул!

Механик биет: А-Ах.

Эм 2: Механик олжээ. Үүнийг механик "эрдэнэс" гэж нэрлэжээ. Эрдэнэс бүр өөр хэлбэртэй байв. Эрдэнэс бүр өөр хэлбэртэй байв.

Механик биет: Ал... ал... ал... Ал... ал... ал...

Лили: Газрын мина хэрэг болохгүй нь.

Эр 1: Шархдагсад яасан?

Эр 2: Хуарангаас тусламж хүсэх үү?

Эм 1: Ирэх хүртэл амжихгүй шдээ!

Эр 1: Х-Хүн төрөлхтний зөвлөлөөс тусламж хүсвэл яах вэ?

Лили: Хэдэн удаа хэлүүлэх гэсэн юм? Тэд хэзээ ч тусламж явуулахгүй! Урд байдаг хөндий рүү урхидаж оруулаад гүүрийг унагаая! Амьд байгаа нь дагаад яв!

Эр 1: Ирж байна!

Лили: Юу вэ?

Эр 1: Хачин этгээд нэг байна.

Лили: Битгий тоо. Ойртуулж байгаад унагаа.

Эр 1: Төвийг нь давчихлаа!

Лили: Одоо! Яасан бэ?

Эр 2: Үгүй байлгүй. Эвдэрчхэв үү?

Эр 1: Юу хийгээд байгаа юм? Бушуу тэслээч!

Эр 2: Хэрэг алга. Дэлбэрэхгүй нь!

Эм 1: Жакасс энд одоо байсан ч болоосой!

Эр 1: Ахлагч аа! Нэмэргүй ээ! Ухаръя! Ахлагч аа!

Лили: Яг хэн...

Механик биет: А-Ал-

Лили: Д-Дугаар хоёр.

Найн-Ээс: Хөб. Тү-Би хатагтай, ингээд дайралтыг нь зогсоох шив дээ.

Тү-Би: Тийм.

Найн-Ээс: Нислэгийн нэгжүүдийг автомат удирдлагаар Бункер луу буцаая даа. Механик биетүүд бүлгээрээ хөдлөх тохиолдол үе үе гардаг ч энэ удаад өргөн хүрээтэй байлаа шүү.

Под эм: Дайсны дохио илэрлээ.

Найн-Ээс: Тү-Би хатагтай, амьд үлдэгсэд байна!

Механик биет: Ал...

Тү-Би: Под!

Найн-Ээс: За, манайхан. Ингээд зүгээр ээ.

Лили: Зогс!

Эр 1: Лили!

Тү-Би: Под! Тогтоогч гель, ухамсрын вирусийн вакцин өгөөд аль.

Лили: Намайг тоох хэрэггүй! Хөөе!

Найн-Ээс: Тэд...

Эр 1: Эсэргүүцэгчидтэй байнга байрладаг үзлэгийн нэгжүүд. Тэр яахав, та хоёр энэ хар хувцас, нүдний хаалттай байна гэдэг чинь ЁоРХагийн цэргүүд биз? Би ЁоРХагийн цэргүүдтэй анх удаа л уулзлаа!

Эм 1: Бидний хүсэлтэд Хүн төрөлхтний зөвлөл хариу өгчээ! Тийм ээ, Лили?

Эр 1: Би Хүн төрөлхтний зөвлөлд итгэж байсан юм аа!

Эм 1: Түрүүн айгаад бууж өгөх гэж байсан байж.

Эр 1: Чи ч гэсэн айгаа биз дээ?

Эм 1: Айгаагүй ээ!

Эр 1: Айж байсан байж!

Лили: Одоохондоо хуаран руу буцъя.

Эр 1: Сонсогдохгүй байна.

Лили: Та хоёртой тэнд очоод ярилцъя. Хүн төрөлхтний зөвлөл нэмэлт хүч явууллаа гэж үү?

Эм 1: Аавыг алсан. Ээжийг алсан. Аавыг алсан. Ээжийг алсан. Тэрхүү гарыг өсөж томрохын баяр, ганцаар болохын ганцаардал хүйтнээр барьж авсан юм.

Механик биет: Энэ маягаараа... энэ маягаараа... энэ маягаараа... Энэ маягаараа... энэ маягаараа... энэ маягаараа... Энэ маягаараа... М-Муу!

Бичиг: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна.

Бичиг: Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.

Бичиг: Хүүхэлдэйн жүжиг: Ниер Автомата "Болгоомжтой хандана уу"

Найн-Ээс: Сайн уу, сайн уу? Хүн төрөлхтний төлөө өдөр шөнөгүй тулалддаг андройдууд болох ЁоРХa Дугаар. 9 төрлийн Ээс буюу Найн-Ээс болон

Тү-Би: түүнтэй адил ЁоРХА №2 Би төрөл буюу Тү-Би байна.

Найн-Ээс: Өнөөдөр ТВ-н өмнө суугаа сайн хүүхдүүдийн нэг Айчид амьдардаг Ёоко Тарогоос ил захидал ирснийг хүргэе.

Тү-Би: Сонсож байсан нэрүүд байна даа.

Найн-Ээс: Хоёр асуулт байна. Андройдуудын энергийн эх үүсвэр юу вэ?

Тү-Би: Эхний асуултын хариулт. Уснаас энергиэ авдаг.

Найн-Ээс: Яг тийм! Энгийн андройдууд амаараа цэвэршүүлсэн ус уудаг ч ЁоРХа загварын андройдууд нь доторх савнаас тасалгаагаар дамжуулж автоматаар реакторуудаа дүүргэдэг юм.

Тү-Би: Хоёр дахь асуулт. Андройдод суулгасан үйлдлийн системийн чип гэдэг нь юу вэ?

Найн-Ээс: Байз, онцгүй совин төрчихлөө. Тү-Би хатагтай, байз-

Бичиг: Анхааруулга. Болгоомжтой хандана уу. Үйлдлийн системийн чипийг авбал үхэлд хүргэнэ.

Бичиг: Үргэлжлэл бий

Back to episodes Go home