Тү-Би: Би хэр удаан тулаанаа үргэлжлүүлэх юм бол? Энэ байлдааны талбарын цусанд будагдсан эргүүлэг дотор? Би хэдий болтол хамгаалсаар байх юм бол? Хэзээ ч дуусахгүй хязгааргүй аллага дотор? Би хэдий болтол итгэсээр байх юм бол? Хууран мэхлэлт, зохиомол зүйлээр дүүрэн энэ ертөнцөд? Би хэдий болтол худал хэлсээр байх юм бол? Энэ бүрхэг ирээдүйд цөхрөнгөө барсаар байхдаа? Уан-Диг алдлаа. Дүрмийн дагуу Тү-Би даалгаврын ахмадын үүргийг гүйцэтгэнэ. Фор-Биг алдлаа.
Под эр: Урд дайсны салаа батлагдлаа.
Тү-Би: Дайсны аварга механик биеттэй тулаанд орж байна. Хөдөлгөөнт тохируулга хийх зөвшөөрөл хүсэж байна.
Оператор: Зөвшөөрлийг олголоо.
Тү-Би: Тү-Бигээс Оператор Сикс-Өү руу. Бусад бүх холбоотнууд алагдлаа. Даалгавар гүйцэтгэхэд асуудал гарч магадгүй. Тушаал хүлээж байна.
Оператор: O-Оператороос Тү-Бид. Найн-Ээс-тэй талбайд уулзаж газрын мэдээллийг цуглуул. Дараад нь төлөвлөгөөний дагуу. Дайсны бай аварга зэвсгийг устгаж илүү мэдээлэл цуглуул.
Тү-Би: Мэдлээ.
Под эр -зэрэг: Стандарт холбооны систем уналаа. Лазер холбооны систем идэвхэжлээ.
Под эр: Эй-Өү229 нислэгийн нэгж ноцтой гэмтэл авлаа. Нислэгийн удирдлагын системийг хаялаа.
Под эр -зэрэг: IMU удирдлага руу шилжиж байна. FFCS-г идэвхжүүллээ.
Под эр: Талбайг нягталж байна... Алсын зайны. FCS удирдлагыг шилжүүлж байна.
Под эр -зэрэг: Тү-Бин амин хэсгүүдийг дахин нягталж байна.
Под эр: NFCS-г идэвхжүүлж байна.
Под эр: Ойрын зайны довтолгооны арааг идэвхжүүлж байна. Дайсны нэгжийн олон дохио батлагдлаа.
Тү-Би: Харвал мэдчихнэ.
Найн-Ээс: Хэчнээн тосыг нь нэмлээ гээд амилахгүй дээ. Дайсны хамгаалалтын системийг идэвхгүй болгоход ингээд болох байх. Удахгүй... эхлэх шинжтэй. Ердөө ганц нэгж үү? Манай нэгжээс алга.
Оператор: Оператор 21О-с Найн-Ээс рүү. Сонсож байна уу?
Найн-Ээс: Тийм, тийм сонсож байна.
Оператор: Тийм гэж ганц хэлэхэд болно.
Найн-Ээс: За.
Оператор: ЁоРХА цэргүүд газардах ажиллагаанд дайсны баазад нэвтэрсэн нь батлагдсан. Гэхдээ ганц л нэгж үлдсэн.
Найн-Ээс: Баларсан юм болж.
Оператор: Дайсны батлагдсан хамгаалалтын зэвсэгтэй тул. Нэвтэрсэн довтолгооны салаанд туслахаар очно уу.
Найн-Ээс: Мэдлээ. За, тэгэхээр. Ажилдаа хичээе дээ.
Под эр: Дайсан устсан нь батлагдлаа.
Тү-Би: Үгүй ээ. Энэ чинь... бай онилогч аварга зэвсэг үү?
Под эр: Сөрөг. Тэр дайсны нэгж бай биш. Яаралтай устгахыг зөвлөж байна.
Тү-Би: Хэлэх ч амархан л даа. Под! Энерги цуглуул! Ойрын зайн мэргэн буудах төлөв бүрэн хүчээрээ!
Под эр: Анхааруулга: Тушаал. Тушаалт довтолгоо эд ангид их ачаалал өгдөг-
Тү-Би: Под! Галла!
Под эр: Үүнтэй төстэй дайралтад 13 цаг 34 минутын хөргөх хугацаа шаардлагатай. Дайсан дахин ачаалсан нь батлагдлаа.
Найн-Ээс: Пуужингаар галла. Баттай үхсэнийг нь нягтлахгүй бол аюултай шүү. Тү-Би байх аа? Намайг Найн-Ээс гэдэг. Танд дэмжлэг үзүүлэх тушаал авч ирлээ.
Тү-Би: Ойлголоо.
Найн-Ээс: Тэгээд... Энэ том дугуй хүрээ таны зорьж ирсэн аварга зэвсэг үү?
Тү-Би: Биш ээ. Зүгээр нэг хамгаалах нэгж бололтой.
Найн-Ээс: Тэгвэл байг хайх хэрэгтэй болох нь ээ?
Тү-Би: Аанха. Тэгээд цөмийг нь устгана.
Найн-Ээс: Ойлголоо. Надад нислэгийн нэгж байгаа болохоор гаднаас нь хайя.
Тү-Би: Би байгууламжийн доторхоор хайгаад үзье.
Найн-Ээс: Энэ газар урьд нь... хүмүүсийн зэвсгийн үйлдвэр байсан юм шиг байна лээ. Дайсан энэ үйлдвэрийг ашиглаж механик биетийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байсан бололтой.
Тү-Би: Юу вэ?
Под эр: Энэ бүсэд дайсны дохио алга.
Найн-Ээс: Саяхан иймэрхүү дайснууд олширсон бололтой. Зүгээр л дэмий зогсож байдаг. Яг юу хийж байгаа юм бол? Шинжилгээний багаас механик биетүүдэд унтах функцийн мэдээлэл өгөөгүй. Механик биетүүд нь андройд бидэнтэй адилгүй-
Тү-Би: Найн-Ээс.
Найн-Ээс: За. Яасан, хатагтай Тү-Би?
Тү-Би: Наад яриа чинь ажиллагаанд хэрэгтэй юу?
Найн-Ээс: Аан, уучлаарай. Хүнтэй ярилцалгүй их удсан байна. Өө, тийм. Өмнө нь цуглуулсан газрын зургийн датаг явуулъя.
Тү-Би: Ойлголоо.
Найн-Ээс: Тү-Би хатагтай. Би баяртай байна.
Тү-Би: Юу тэр вэ?
Найн-Ээс: Сканнерууд бид ихэнхдээ ганцаар ажиллаж, урьдчилсан тандалтад ажилладаг. Тиймээс өөр хүнтэй хамтарч ажиллах нь зугаатай юм.
Тү-Би: Сэтгэл хөдлөлтэй байхыг хориглодог.
Найн-Ээс: Өө! Уучлаарай.
Тү-Би: Бас. "Хатагтай" гэхгүй байж болно. Миний нэрийг хүндэтгэлтэй дуудах хэрэггүй.
Найн-Ээс: Ойлголоо. Тү-Би! Ямар нэг зүйл болоо юу?
Тү-Би: Үгүй ээ.
Найн-Ээс: Тү-Би. Дайсны цөм нэгж байх байршлыг тогтоолоо. Би замчилъя. Энэ чигээрээ урагшилж бай.
Эм 1: Блок 43-с 12 луу материал хүргэж байна.
Тү-Би: Юу вэ?
Найн-Ээс: Хуучин дэлхийн датаг ашиглаж дэмий балай зүйл чалчиж байна.
Эм 1: Өнөөдөр ч мөн сайн ажиллалаа. Ажил хөдөлмөрийн үр шимийг хүртээрэй.
Найн-Ээс: Механик биетийн үйлдэлд ямар ч утга учир байхгүй ээ. Хачин юм аа. Цөм хэсэг нь байгаа хэр нь бай гэхээр зэвсэг олж чадсангүй. Командын мэдээлэл эндүүрсэн гэсэн үг юм байх даа?
Тү-Би: Харин л дээ.
Найн-Ээс: Байн цөм хэсэг доор нь бий. Бушуулъя.
Тү-Би: Амархан юм шиг хэлэх юм аа. Тэр... Цөм нэгж үү? Найн-Ээс! Цөм хэсэг нь... гадаа...
Найн-Ээс: Тү-Би! Яасан бэ?
Под эм: Хүчтэй шуугиан илэрлээ.
Найн-Ээс: Яг ийм үед үү?
Под эм: Анхааруулга. Дайсны механик биет. Хэд хэдэн нэгжүүд ойртож байна.
Найн-Ээс: Садаа... битгий бол!
Под эр: Урд байгаа барилгаас цөм хэсгийн дохио ихсэж байна.
Тү-Би: Арай...
Под эр: Бай болох аварга зэвсэг олдлоо.
Тү-Би: Под, Командаас нэмэлт хүч хүс!
Под эр: Радио шуугианы улмаас холбоо барих боломжгүй боллоо.
Тү-Би: Юу вэ? Хөдөлгөөн нь...
Под эр: Бай болох аварга зэвсгийг нь бүрэн болоогүй гэж таамаглаж байна.
Тү-Би: Тийм бол... Энд нь устгачихъя!
Найн-Ээс: Хурдасгуур!
Тү-Би: Найн-Ээс.
Найн-Ээс: Тулаанд бярддаг арга хэрэглэдэг юм бий, Тү-Би.
Под эм: Аварга зэвсгийн ажиллагаа буурч байгаа нь батлагдлаа.
Найн-Ээс: Эндхийг надад даатгачих. Хакдаад! Энэ бай болох аварга зэвсэг байх нь ээ? Ийм зүйлтэй ганцаараа тулалдахаар явж байдаг. Амжсан нь ашгүй дээ.
Тү-Би: Найн-Ээс. Баярлалаа.
Найн-Ээс: Хамгаалалтын хана уу? Хамгаалалтын хана нь иймхэн юм бий?
Под эм: Мэдэгдэл. Дайсны нэгжийн нэвтрэх зам болон сул тал олдлоо.
Найн-Ээс: Тэр нэвтрэх замаар нь түр зогсоох програмыг уншуул.
Под эм: Ойлголоо. Гүйцэтгэл болтол 10 секунд дутуу байна.
Найн-Ээс: Ижил төрлийнх үү? Энэ чинь яг юу билээ- Бодсоноос илүү хурдан сэргэж байна!
Тү-Би: Болгоомжтой, Найн-Ээс!
Под эр: Бай болох аварга зэвсгийн ажиллагаа түр зур зогслоо. Найн-Ээс хар хайрцгийн дохио илэрлээ. Холбооноос хариу ирэхгүй байна.
Тү-Би: Найн-Ээс-г аврах хэрэгтэй! Найн-Ээс! Яг одоо засъя! Под! Тогтоогч гель, ухамсрын вирусийн вакцин өгөөд аль!
Под эр: Найн-Ээсийн гол эд анги ийм ноцтой гэмтсэн байхад засах боломжгүй-
Тү-Би: Амаа тат! Дуугүй өгөөд аль!
Найн-Ээс: Тү-Би... яв даа...
Тү-Би: Дуугүй байж бай!
Найн-Ээс: Бид бол цэргүүд. Тулаанд бахархалтай байх хэрэгтэй.
Под эр: Нэгж Эйч-Өү229, 677 тушаалыг зөвшөөрлөө. Найн-Ээсээс Тү-Би рүү тусгай эрхийг шилжүүллээ. Тү-Бигээс хариу мэдэгдэл хүсэж байна.
Найн-Ээс: Гуйя... дайснууд дахин ачаалахаас өмнө...
Тү-Би: Ойлголоо.
Под эм: Найн-Ээсийн амь буурч байгаа нь батлагдлаа.
Найн-Ээс: Под. Цагаа олж ирлээ. Холбооны байдлыг нягтлаарай.
Под эм: Мэдэгдье. Дайсныг сулруулснаар радио шуугиан багассан байна. Тогтворгүй ч лазер холбоо тогтоох боломжтой.
Найн-Ээс: Тү-Бигийн хальсны дата багцыг аваарай.
Механик биет: Ал... ал...
Тү-Би: Энэ цацрагууд... Бас үг хэлж байна гэдэг... Под! Удирдлага яасан бэ?
Под эр: Зан чанарын хүснэгтийг тохируулсан. Тэнцвэр удирдлагыг хэрэгсэхгүй болгов. Дайсны нэгжийг удирдлагадаа оруулж дууслаа.
Тү-Би: Под! Удирдлагадаа оруулахаа гурван секунд идэвхгүйжүүл!
Под эр: Мэдлээ. Дахин удирдлагадаа оруулж байна.
Механик биет: Ал... Ал... Ал...
Тү-Би: Одоо эвдэрч үз!
Найн-Ээс: Үнэхээр л бярдах гэж үзэх юм аа, Тү-Би.
Тү-Би: Командаас... дэмжлэг хүсэж байна...
Найн-Ээс: Үгүй ээ, тэгэх шаардлагагүй... бололтой.
Механик биет: Ал... Ал... Ал...
Тү-Би: Үгүй байлгүй.
Найн-Ээс: Тийм ч аятайхан болчихгүй шинжтэй. Бэлдэж дууссан шүү. Хар хайрцгийг чинь.
Тү-Би: За.
Найн-Ээс: Хар хайрцгийн урвалаар дайсны аварга зэвсгийг устгах хүсэлт гаргаж байна!
Под эм: Хүсэлтийг... зөвшөөрлөө.
Найн-Ээс: Тү-Би. Тантай хамт тулалдсан нь нэр төрийн хэрэг байлаа.
Тү-Би: Миний хувьд ч гэсэн. Бүх оршихуй мөхөхөөр загварчлагдсан. Үхэл амьдралын төгсгөлгүй эргүүлэгт бид үүрд хоригдсон.
Бичиг: 13-р хиймэл дагуулын бааз - Бункер
Тү-Би: Энэ хараал уу... эсвэл шийтгэл үү? Гэхдээ... Зөвшөөрөгдөх аваас ингэж хүсмээр байна. Түүний аз жаргалын төлөө. Энэ бол миний...
Найн-Ээс: Ажиллагаа амжилттай болжээ. Дайсны аварга зэвсэг устаж, дайсанд эзлэгдсэн газар нутаг-
Тү-Би: Найн-Ээс.
Найн-Ээс: За?
Тү-Би: Хамгийн сүүлд нь бидний датаг Бункерт хуулсанд баярлалаа.
Найн-Ээс: Уучлаарай. Тэр ой санамж надад алга. Аягүй бол таны датаг нөөцлөх л хугацаа байсан байх. Миний ой санамж тантай уулзсанаас өмнөх цэгт хүртэл л үлдэж.
Тү-Би: Тийм бий.
Найн-Ээс: Хүн төрөлхтөн мандтугай.
Тү-Би: Хүн төрөлхтөн... мандтугай.
Под эр: Под 042-с бүх хүн төрөлхтөнд илтгэж байна. Ингээд видео тоглоом "Ниер:Автомата"-н хэд хэдэн төгсгөлийг танилцуулах ажлыг гүйцэтгэнэ. Дууслаа.
Бичиг: Хүүхэлдэйн жүжиг Ниер Автомата "Тү-Би болон Найн-Ээс"
Найн-Ээс: Сайн уу, сайн уу? Хүн төрөлхтний төлөө өдөр шөнөгүй тулалддаг андройдууд болох ЁоРХa Дугаар. 9 төрлийн Ээс буюу Найн-Ээс болон
Тү-Би: түүнтэй адил ЁоРХА №2 Би төрөл буюу Тү-Би байна.
Найн-Ээс: Шуудхан гол яриандаа ороход "Ниер:Автомата" нь хэд хэдэн төгсгөлтэй ба дуусгах олон зам бий. Тиймээс энэ булангаар тэдгээр төгсгөлийг арай өөр хэлбэрээр харуулъя.
Тү-Би: Найн-Ээс, эхлээд өөрсдийгөө арай илүү танилцуулъя.
Найн-Ээс: Сайн тусаллаа, хатагтай Тү-Би! Андройд бидний ЁоРХа загвар нь олон төрөлтэй бай Довтлогч "А" төрөл, тулаанч "Би" төрөл мөн өөр "Ди", "Жи", "Эйч", "Өү", над шиг Сканнер "Ээс" төрлийнх гэж бий. Өөр нууц загварууд ч байдаг байж магад. Хатагтай Тү-Бигийн 2 нь түүний загварын гарсан дарааллын дугаар юм.
Тү-Би: Би бол "А" болон "Жи" төрлийг нэгтгэж гаргасан энгийн тулааны загвар.
Найн-Ээс: Мөн ЁоРХА загварууд л энэ хар хайрцагтай байдаг. Энэ үнэхээр гайхалтай онцлогтой шүү. Хатагтай Тү-Би? Хүүе—
Бичиг: Бункер өөрийгөө устгаснаар бүтэц бүхэлдээ сэтгэл хөдөлгөм байдлаар дэлбэрчээ. Гэхдээ хөөе, дэлхийгээс үнэхээр догь харагдсан юм даг
Бичиг: Үргэлжлэл бий
Back to episodes Go home