ODKO_DUUSH

Хорин хоёрдугаар анги

Чун:             Мөн Тан, Хун ахын тэрүүгээр юу болж байна? Аюултай байна уу?

Тан:             Хоёрдугаар агь аа.. Санаа зоволтгүй ээ. Аюулгүй байгаа.

Чун:             Тэгвэл Жиень Ань хотын байдал ямаршуу байна?

Тан:             Фү Сөү хөдөлж эхэлсэн. Гэхдээ хотын захирагчид төлөвлөгөө бий.

Чун:             Сайн байна. Төлөвлөгөө байвал л боллоо.

Тан:             Авхайг танд даатгалаа шүү.

Чун:             Санаа зоволтгүй ээ. Би сайн харж хандана аа.

Авга:           Сү авхай та зөвшөөрч байгаа хэрэг үү?

Ен:        Болно оо. Гэхдээ надад гурван нөхцөл байна.

Авга:           Хэл л дээ.

Ен:        Нэгт, би Мү Рун Чуныг авмаар байна.

Авга:           За. Би зөвшөөрч байна.

Ен:        Хоёрт, Жян Хань хотыг манай Сү аймгийн нутаг дэвсгэр болго. Гуравт, надад чиний уул усны нууц судар хэрэгтэй.

Чуань:  Фү ноёнтоон, мөхөс намайг Сү Чуань гэдэг. Би бээр Сү овогтын бүхий л настнуудыг өмнөөс Фү ноёнтон болон энд суугаа ноёдуудад тайлбар хүсэхээр ирлээ.

Авга:     Сү настаан. Та биднээр юу тайлбарлуулах гэсэн юм бол доо?

Чуань:  Манай авхай Сү Юүэ Ений амийг егүүтгэсэн байна. Аймшигтай үхлээр үхэж. Уул усны нууц эрдмээр хороогдсон нЬ гарцаагүй.

Олон:   Үнэхээр тийм гэж үү? Юу? Яаж ийм зүйл болдог байна аа?

Авга:     Та Сү Юүэ Енийг нас барсан гэх гээд байна уу? Юу болсон юм?

Чуань:  Манай авхайн шивэгчин өөрийн нүдээр харсан байна. Түүнийг үхэхээс өмнө зөвхөн Фү Хун л орж уулзсан гэнэ.

Вэй:      Тэгвэл Фү Хун уул усны нууц эрдмийг эзэмшчихээд дүүгийнхээ өшөөг авах гэж Сү авхайг хороосон болж таарах нь.

Эр:        Хэрвээ тийм бол Фү захирагч бүр л сэжигтэй юм биш үү?

Вэй:      Минийхээр бол тэр л хороосон байж таарлаа.

Эр:        Захирагч уу..

Авга:     Ноёд оо. Хэрэв үнэхээр манай Хун Арын хийсэн үйлдэл мөн бол би яасан ч өмгөөлж хаацайлахгүй ээ.

Чуань:  Та бүхнийг манай Сү овогтынд тайлбар тавьж өгөхийг хүсье.

Авга:     Би яг одоо захирагчид очиж тайлбар хүсье.

Эр:        Захирагчаа.. захирагчаа. Ингэж нэг танийг олох гэж. Баларсан юм болжээ.

Хун:      Юу болоод ингэж их сандарч тэвдээд?

Эр:        Биднийг явсны дараа Сү авхайг хүнд хорлогдчихсон байна. Одоо хүн бүр л танийг алуурчин гэж бодож байна. Та хурдан зугтсан дээр байхаа, ФҮ захирагчаа.

Хун:      Би алуурчин биш атал яагаад зугтана гэж?

Олон:   Юу вэ. Юун олон хүмүүс вэ..

Чуань:  Фү Хун. Манай авхай чамтай уулзсаны дараа хэрцгийгээр хөнөөгдсөн байна. Чи тэрнийг хороосон уу!

Хун:      Би хийгээгүй болохоор, хүлээн зөвшөөрч чадахгүй. Та нарт сайн мөрдөж байцаа гэж хэлмээр байна. Тодорхой болоогүй цагт бүү яаран дүгнэлт хий.

Вэй:      Фү Хун, чи уул усны нууц эрдэмд суралцаж, Сү Юүэ Ений дотоод хүчийг сорж аваагүй гэж итгэлтэй хэлж чадах уу?

Хун:      Би тэгээгүй.

Авга:     Хотын захирагчаа. Энэ хэргийг та үйлдсэн байлаа ч хэт түргэдсэнээсээ болоод л хийсэн байх гэж бодож байна. Хэрэв та буруугаа хүлээж, бүгдээд нь уучлалт хүсэх аваас хөгшин би өөрийн нэр нүүрээ бараад ч хамаагүй амийг чинь өршөөлгөхийг бодъё. Эс тэгвээс, Жиень Ань хот хөлд чинь чирэгдэж мэднэ.

Хун:      Тэгэхээр та нар.. намайг хэрэг хүлээ гэж байгаа юм биз дээ?

Вэй:      Хү Хун, чи зүгээр л буруугаа хүлээж бууж өгсөн дээр.

Авга:     Юу хүлээгээд байгаа юм? Том агид тусалж Фү Хун гэх энэ мангасыг хурдан барьж аваач!

Чун:      Явъя.

Эр:        Алга болчихлоо.

Шуань: Авхай энд байсан байх нь ээ.

Хун:      Фү Сөү дүүг маань хорлох гэж оролдоно гэдгийг мэдэж байсаан. Гэхдээ ийнхүү түмэн олны нүдэн дээр намайг гүтгэнэ гэж санасангүй.

Эр:        Захирагч хоёрдугаар агь хоёр гарцаагүй гүтгэгдсэн гэдэгт итгэлтэй байсаан.

Хун:      Чиний харж байгаачлан Яао Яао одоо хөдөлж ч чадахгүй байгаа. А чун бид хоёр эрт орой мэдээж баригдаж таарна. Надад итгэж найдах хүн ганц чи л үлдлээ.

Шуань: Тин Шуань би таний төлөө гал руу орохоос ч буцахгүй ээ.

Чун:      Яао Яаон эм, өнөөдрөөр дуусч байгаа. Уг нь худалдаж авахаар гарсан юм, тэгсэн та нар дайралтад өртөж байгаатай таардаг байгаа. Одоо яасан дээр вэ?

Шуань: Захирагчаа.. хоёрдугаар агь аа. Би худлаа жүжиглээд хурдан оччихоод ирье. Авхайд заавал эм олж ирнэ ээ. Захирагч та бүү санаа зов. Одоо хот даяар агь та хоёрыг л хайж эрж байгаа. Намайг тоох хүн байх ч үгүй.

Хун:      Тэгвэл чамд найдлаа шүү.

Шуань: Мэдлээ.

Шуань: Дэд захирагч аа.. Дэд захирагч аа. Фү Хун Мү Рун Чун хоёрын толгой хоргодож байгаа газрыг олчихлоо.

Авга:     Юу? Маш сайн байна. Бушуу хүн явуулж тэр хоёрыг баривчлуул.

Шуань: Мэдлээ.

Жү:       Та хоёр яагаад хамт байгаа юм?

Хун:      Хүнээ аврах нь чухал байна. Дараа энэ талаар ярилцамз.

Жү:       Яао Яао.. чи сэрчихэв үү. Ь

Шуань: Миний араас.. алив.

Вэй:      Хурдал. Энэ газрыг бүхэлд нь бүслээд ав.

Эр:        Мэдлээ.

Шуань: Яах аргагүй энд байсан даа. Хүнд шархадсан Фү Яао ч энд байсандаа. Яахаараа ингэдэг билээ? Болгоомжтой!

Хун:      Энэ удаагийн асуудал ингэж нэг намждаг юм байж.

Чун:      Тийм шүү. Фү Сөүд үлдээсэн бэлэг чинь таалагдсан болов уу даа.

Хун:      Би хангалттай их тэслэгч бэлдэж чадаагүй болохоор бүх цэргийг нь устгаж арай дөнгөөгүй байх.

Чун:      Нээрээ, Хун ахаа. Та яаж Тин Шуанийг асуудалтай гэдгийг нь мэдсэн юм?

Хун:      Өмнө жилийн шинийн нэгэнд гэртээ ирэхдээ жаахан асуудал байгааг нь мэдэрсэн юм. Энэ удаад ирэхэд хийж байгаа үйлдэл нь ч Фү Сөүн хүн гэдгийг нь батлаад өгөх шиг болсон.

Чун:      Хун ах та үнэхээр ажигч гярхай юмаа.

Хун:      Гэхдээ Сү Юүэ Ений хэргийг би үнэхээр бодож олсонгүй. Фү Сөү ч үнэхээр харгис хэрцгий хүн юм. Надад бүх эрх мэдлээ булаалгачихаад байж ядан Сү Юүэ Енээс очиж эрх мэдлээ нэмэгдүүлэх арга эрэлхийлж байсан юм. Сү Юүэ Ений зангаас харахад бол сул дорой байгааг нь далимдуулж ашиг хонжоо олох гэж зүтгэх нь тодорхой байсан. Гэхдээ үүнээсээ болж насан эцэслэнэ гэж санасангүй.

Чун:      Би ч ингэнэ гэж бодсонгүй ээ.  Сү Юүэ Ен яаж ч бодоод Фү Сөүг өөрийг нь хорлоно гэж санаагүй байхдаа. Фү Сөү ч одоо биднийг өөрийнх нь шахалтаар зугтчихлаа гэж бодож байгаа даа. Уг нь аль эрт таний шатрын хөлөгт орчихсон байдаг.

Жү:       Яасан ч сайхан арга мэх вэ дээ.

Чун:      Жү Вань..

Хун:      Жү Вань.. минийт тайлбарыг сонсооч.

Жү:       Би бол харин ч та хоёрын тайлбарыг сонсмоор байна.

Чун:      Жү Вань..

Тан:      Бага ноёнтоон.. бага ноёнтоон.. Би нууц өрөөнд...

Жү:       Мөн Тан?

Чун:      Жү Вань.. чиний бодож байгаа шиг чинь бишээ.

Жү:       Тэгэхээр та хоёрын нүүр буруулсан нь ч бас худлаа байжээ? Мөн таны үхэл ч худлаа байж.

Чун/Хун:      энэ бүхэн чиний л аюулгүй байдлын төлөө.. Чиний бодож байгаа шиг чинь бишээ.

Жү:       Чиний түмэн бээрийн цаанаас намайг хайж ирсэн, энэ бүхэн бүгд хуурамч байж. Та нар яг юу хийчихсэн юм бэ? Дүү Фү Яао чинь яг одоо сүйх тэргэн дотор хэвтэж байгаа, хүнд шархатчихаад. Мү Рун Бао нас барсан.. Энэ бүхэн та хоёрын бардам зангийн үр дүн.

Чун:      Уучлаарай.

Жү:       Наад уучлалтаа надаас гуйх хэрэггүй.

Чун:      Жү Вань..

Жү:       Надад битгий хүр.

Хун:      жү Вань одоо ихэд гомдож байгаа байхаа. Эхлээд жаахан тайвшруулсан дээр байх. Яао Яаон шарх одоо илааршсан. Бие нь ч гайгүй тэнхэрч байгаа. А Чун бид хоёрыг хаа сайгүй эрж хайж байгаа. Тэгэхээр чи Яао Яаог дагуулж Лин Дунд очоод нуугдаж бай. Ши Фөн чи ч бас дагаад яв.

Фөн:      Мэдлээ.

Тан:      Гэхдээ.. Агь та хоёрын аюулгүй байдал..

Чун:      Санаа зоволтгүй ээ. Жю Жүй уул өндөр зам урт байна. Амархан баригдана гэж байхгүй. Их аюулгүй.

Тан:      Мэдлээ.

Хун:      Мөн тан, чи үхсэн болж жүжиглэсэн шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө хийж чадахгүй зүйлсийг чи өмнөөс маань хийх шаардлагатай. Бушуу яваад түргэн эргэж ирээрэй.

Чун:      Тэгээд бас Фү Яао одоо сүйх тэргэнд ухаан балартаад сэргээгүй байгаа. Цаг мөч тутамд аюулгүй байдлаа хангаарай.

Тан:      Санаа зоволтгүй ээ.

Чун:      Жү Ванийг ингэж их уурлаж байхыг анх удаа харж байна. Хун ахаа, бид ийм том жүжиг тавьсан атлаа одоо болтол Фү Сөү Мү Рун вэй хоёрын ард байгаа хүнийг олоогүй л байна. Энэ хүн үнэхээр таамаглах аргагүй юм. Ийм удаан хайгаад, ямар ч сэжүүр олж чаддаггүй.

Хун:      Хоёулаа бушуу Жү Ванийг олж очоод уучлалт гуйя даа. Биднийг уучлана л гэж найдъя.

Жү:       Чамайг даа Мү Рун Чун. Намайг ингэж муухай мэхлээд байхдаа яахавдээ. Гэтэл би та хоёрын төлөө яаж өдөр бүр айж сандарч байлаа даа.

Чун:      Хэзээнээс эхэлсэн юм мэдэхгүй, миний нүдний өмнө дандаа л чиний дүр төрх үзэгдэх болсон. Чихний минь дэргэд ч чиний дуу хоолой сонсдоно. Насан туршийн амар амгаланг хүсч байвал, зүгээр л миний дэргэд үлд. Би чамайг заавал хамгаалах болно. Тэгвэл би маргааш гэхэд аавдаа бодит үнэнийг мэдэгдэх болно. Тэгвэл чи өөрийнхөө нэрээр энэ хорвоод амар тайван бардам амьдрах болно. Тэр үед, би нэр төртэйгөөр чамайг эхнэрээ болгож авах болно.

Хун:      Чи ч гэсэн жиень Ань хотруу явж байгаа юм бол надтай хамт Фү овогтынд маань очихгүй юу. Би заавал хүн явуулж чиний жинхэнэ гарал угсааг олж тодруулан, насан туршид чинь хамгаалах болно. Чи үнэхээр сэтгэлийг минь ойлгохгүй царайлаад байгаа юм уу аль эсвэл хэдийн сэтгэлтэй хүнтэй болчихоо юу? Би чамайг хүчлэх гээгүй шүү. Зүгээр л чи л хүсвэл би хэзээд байх болно гэдгийг минь мэдээсэй гэж хүссэн юм.

Жү:       Тэгээд энэ бүхэн бүгд худлаа байсан юм гэж үү? Ёстой инээдтэй юм. Үнэмшээд яваад байсан нь ганц би л байж.

Хун:      А Чун. Хурдан Жү Вань дээр оч доо.

Чун:      Жү Вань, чамтай ярих юм байна.

Жү:       Намайг тавь. Чамайг хармааргүй байна. Тавь гэж байна.

Чун:      Би тавьж болно оо. Гэхдээ эхлээд хэлэхийг маань сонсчих.

Жү:       Яг юу хэлэх гээд байгаа юм? Та хоёр яаж нийлж намайг хуурснаа хэлэх гээ юу?

Чун:      Хун ах бид хоёр чамайг хуурсан нь аргагүй бидний буруу. Төлөвлөгөөгөө нууц байлгах гээд чиний мэдрэмжийг тоолгүй орхисон байж. Чамаас уучлалт хүсч байна. Гэхдээ бидний ингэсэн нь бас чиний аюулгүй байдлын төлөө шүү дээ.

Жү:       Миний аюулгүй байдлын төлөө гэнэ ээ? Тэгвэл та хоёр надад ийм хамгаалалт хэрэгтэй эсэх талаар бодож үзсэн юм уу? Би уг нь бидний харилцаа маш дотно, ийм зааг хэрэггүй гэж боддог байлаа. Гэтэл би өөртөө дэндүү итгэж байж.

Чун:      Жү вань, гэхдээ миний чамайг гэх сэтгэл үнэн шүү дээ.

Жү:       Мү Рун Чун, одоо болно. Бүгдийг ингээд дуусгая. Үнэн сэтгэл байна уу хуурамч санаа байна уу хамаагүй.

Чун:      Хун ахаа, та Жү Ванийг харсан уу?

Хун:      Үгүй ээ.

Чун:      Арай явчихсан юм биш байгаа? Намайг уучлахгүй гээд байсан.

Хун:      Эсвэл түрүүлээд Жю Жүй уулруу явчихсан юм болов уу. Хаа сайгүй аюултай байгаа болохоор Жү Вань зоргоороо ийш тийшээ явахгүй байх. Хоёулаа явах замдаа гүйцээд оччих ч юм билүү.

Чун:      За. Тэгвэл явъя. Түргэлье.

Вэй:      Ши Еөү, намайг уучлаарай. Би заавал Мү Рун Чуныг барьж... амийг нь аван.. өшөөг чинь авах болно. Чи хэн бэ! Аав аа.. ааваа.. та... та амьд гэж үү?

Захир:   Вэй Ар... аавд нь шалтгаан бий.

Вэй:      Аав аа. Энэ чинь юу гэсэн үг вэ?

Захир:   Аав нь хуурамчаар үхэж Мү рун Чуныг сэнтийд залсан нь эцэстээ чиний л төлөө. Зөвхөн тэр л захирагч болсноор бүхий л хүмүүсийн анхаарал тэрэн дээр төвлөрөх байсан юм. Тэгвэл, харин чи, уул усны нууц судрыг анхааралтай төвлөрч, эзэмших хугацаатай болно шүү дээ.

Вэй:      Аав аа. Би танийг надад дургүй л гэж бодож явлаа. Дүүд л илүү сайн гэж бдоож явсан. Гэтэл та намайг бэлтгэхийн тулд ийм их зүйлсийг хийж шүү дээ.

Захир:   мангар хүүхдийг дээ. Аав нь чамд дургүй бол юу гэж уул усны нууц судрыг чамд дамжуулах вэ дээ.

Вэй:      Аав аа.. Би тулааны урлагийн овог аймгуудын нилээдгүй их хүний хүчийг сорж, одоо улам хүчирхэг болсон.

Захир:   Аав нь мэдсээн. Гэхдээ Мү Рун Чуныг онцгой тохиолдлоор уул усны нууц судрыг бас эзэмшчихнэ гэж санасангүй. Тэгээд бас, чадвар нь ч багагүй ахьсан байналээ.

Вэй:      Аав аа, санаа зоволтгүй ээ. Би хурдхан чадвараа улам ахиулж Мү Рун Чунаас илүү гарах болно.

Захир:   Аав нь чам шиг хүүтэй байгаадаа ямар их бахархаж байна гээч. Гэхдээ.. уг эрдмийг эзэмших явцдаа өөрийн биеэ ихэд боддог юм шүү. Аав нь чамайг нууцаар хамгаалж явна аа.

Вэй:      Ааваа...

Жү:       Сайн байна уу, ноёнтоон.. Жиень Ань хотын Жөү овогтынх хаана байдгийг мэдэхгүй биз?

Эр:        Жөү овогтынх оо? Арван хэдэн жилийн өмнө Жиень Ань хотод Жөү овогтынх гэж айл байсан байх шүү.

Жү:       Харин одоо?

Эр:        Жөү овогтынхон үндсээрээ хүйс тэмтрэгдчихсэн шдээ.

Жү:       Азаар үлдсэн хүн байхгүй гэж үү?

Эр:        Тэрийг сайн мэдэхгүй л байна.

Эр2:      Залуу, би бол Жөү овогтынхны талаар зах зухаас нь мэдэх юм байна.

Жү:       Юу мэдэх юм?

Эр2:      Хүмүүсийн яриагаар бол тэр үед Жөү овогтынхоос амьд хүн үлдээгүй гэдэг. Гэхдээ миний мэдэхээр бол нэг хүн амьд үлдэх нь үлдсээн.

Жү:       Тэр хүн одоо хаана байгаа юм?

Эр2:      Энд. Яг энэ өргөөнд байдаг гэнэлээ. Энүүгээр гурван гудамж өнгөрөөд олж болно.

Жү:       Гялайлаа анд минь.

Эр:        Зогс!

Эм:       Энэ чинь..

Эр:        Хөөе зогс!

Эр:        Болгоомжтой болгоомжтой!

Эр:        Юу болоод байгаа юм?

Эр:        Дугуй маань эвдэрчихжээ. Ердөө залагдахгүй байна. Уучлаарай, үнэхээр уучлаарай.

Эр:        Тэгээд хурдан холдооч.

Эр:        Хааччихав..

Чун/Хун:      Жү Вань.. Жү Вань...

Чун:      Жү Вань Жю Жүй ууланд ирээгүй байна. Хааччихсан юм болоо?

Хун:      жү Вань учир мэддэг, ухаантай хүн. Төд удалгүй эргээд ирэх байхаа.

Чун:      Болохгүй ээ. Санаа амрахгүй нь. Бушуу очиж эрж олъё.

Хун:      Би чамтай хамт явъя. Жү Ваньтай холбоотой мэдээлэл байна уу?

Чун:      Хун ахаа. Хоёулаа Жү Ваньд санаа зовох шаардлагагүй юм байна. Тэр зүгээр. Өөрийн гарал угсаагаа эрж хайж яваа.

Хун:      жү Вань сэргэлэн шдээ. Аюулгүй байна гэдэгт нь итгэлтэй байна. Хоёулаа эндээ тэрнийг хүлээж байя.

Тан:      Жю Жүй уулыг ихэд гайхамшигтай гэлцэх юм билээ. Тодорхой цаг болон байршлаас л олж харж болдог гэсэн. Энэ үнэн үү? Авхай одоо дээрдэж байна. Захирагч намайг төд удалгүй өөрийнхөө ажлыг гүйцэтгээрэй гэж даатгасан. Тэгэхээр энэ хэсэг хугацаанд чи л авхайг харж хандах нь дээ.

Фөн:      Би чадахгүй ээ.

Тан:      Авхай өөрийгөө харж хандчихна аа. Чи хоол хийж цэвэрлэгээ хийж өгөх шаардлагагүй. Чи зүгээр л авхайн аюулгүй байдлыг хангахад л болчихно. Яршиг төвөгтэй зүйл байхгүй.

Фөн:      Тэгвэл яахав.

Тан:      Чи өдөржин ингэж байгаад ядардаггүй юм уу?

Фөн:      Үгүй ээ.

Чун:      Хун ахаа..

Хун:      Мөн Танаас дөнгөж сая мэдээ ирлээ. Яао Яао одоо зүгээр болсон гэнэ.

Чун:      Ашгүй дээ. Яао Яао зүгээр юм чинь Хун ах та ч бас санаа амар байж болох нь.

Яао:      Чи ингэж зогсоод ядардаггүй юм уу? Суугаад жаахан амар л даа. Чамтай яриад байна шдээ. Сонсохгүй байгаа юм уу?

Фөн:      Сонсож байна.

Яао:      Сонсож байгаа юм бол яагаад надад хариулахгүй байгаа юм? Энд хоёулахнаа байж байж надад хариулахгүй байхаар чинь би бачимдаж үхэх гээд байна. Одоо яах вэ. Ах, Чун ах, Жү Вань бүгд Жю Жүй ууланд байдаг. Цаг мөч тутамд аюултай. Тэгэхээр би яаж санаа амар байх юм бэ. Ямар нэг асуудал гарахгүй л бол сайн юмсан. Би жаахан байна. Санаандгүй л хэл хальтарчихсан шүү. Бурхан минь яасан ч итгэж болохгүй шүү. Ах, Чун ах, Жү Вань бүгдийг нь амар амгалан аюулгүй байлгаж өгөөрэй. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна.

Фөн:      Зүгээр ээ.

Яао:      Чи.. надтай илүү хэдэн үг сольчихоор үхчих гээд байна уу?

Фөн:      Үхэхгүй ээ.

Яао:      Модноос өөрцгүй амьтан. Чамайг тоохгүй юм чинь.

Хун:      Чи бид хоёр хоёулаа уул усны нууц судрыг эзэмшсэн байгаа. Гэхдээ энэ хоёр боть өөр хоорондоо ямар нэг холбоогүй ч юм шиг. Тэгэхээр хоёулаа эрдмээ дамжуулаад үзвэл ямар вэ. Болохгүй нь ээ. Чи бид хоёрын эрдэм хоорондоо харшлаад, дотоод хүч түлхэлцэж нэгтгэх арга байхгүй юм байна.

Чун:      өмнө нь намайг шархдахад Жү вань хуучин судар эргүүлж арга олж байсан юм.Тэгэхээр хоёулаа ч бас хуучин судар эргүүлээд үзвэл ямар вэ.

Хун:      Тэгье.

Чун:      Явцгаая.

Жү:       Сайн байна уу? Энэ.. Жөү овогтынх мөн үү?

Эр:        Эзэгтэй..

Жү:       Та намайг юу гэсэн бэ?

Эр:        Та... манай эзэгтэйтэй үнэхээр адилхан юм. Та манай авхай байх нь ээ?

Жү:       Та Жөү овогтын хүн үү?

Эр:        Энэ Жөү овогтын нэрийн пайз.

Жү:       Би гарал угсаагаа сураглаж яваа юмаа. Тэр жил яг юу тохиолдсон юм бэ? Яагаад Жөү овогтынхон хүйс тэмтрэгдэх болов?

Эр:        Жөү овогтынхон үеийн үед даавууны наймаа эрхэлдэг байлаа. ГЭхдээ.. Жөү овогтынхон цаагуураа нууцаар зэр зэвсгийн наймаа эрхэлдэг байсан юм.

Жү:       Яагаад нууцаар эрхэлж байсан хэрэг вэ?

Эр:        Учир нь Жөү овогтынхон, нууцаар үе дамжсан нууцаа хамгаалж байсан хэрэг. Жөү овогтынхон Чөн Чиень Игийн эрдэнэт сэлмийг хамгаалж байсан юм.

Жү:       Чөн Чиень Игийн эрдэнэт сэлэм ээ?

Эр:        Тиймээ. Чөн Чиень И Тэр жил уул усны нууц судрыг үлдээснээс гадна, мөнх насны эрдэнэт сэлэм үлдээсэн юм. Хүмүүс уул усны нууц судрыг сайн мэдэх боловч, мөнх насны эрдэнэт сэлмийг тэр бүр мэдэхгүй. Тиймээс л Жөү овогтынхон энэ олон жил энх тунх явсан юм шүү дээ. Гэтэл тэр жил тэр хүн Жөү овогтынд дайрч ирээд сэлмийг булаах гэж оролдсон. Жөү овогтын эзэн өгөхийг хүсээгүй учраас л аймшигтайгаар хөнөөгдсөн юм шүү дээ. Жөү овогтынхон бүхий л чадлаараа эсэргүүцсэн ч, эцэст нь бүгд амиа алдсан даа. Азаар тэр өдөр би гадуур явж байсан болохоор л амьд үлдэж чадсан юм. Байзаарай. Энд, эзэгтэйн үлдээсэн нэг уут бий. Түр хүлээгээрэй.

Жү:       Би яагаад энэ талаар огт санахгүй байгаа юм бол?

Эр:        Та хоёр маш болгоомжтой байгаарай. Өчүүхэн төдий алдаа гаргаж, их үйлсэд саад хийж болохгүй шүү.

Хун:      Ганц хоолноос болоод ингэж байж ядна гэж бодсонгүй шүү.

Чун:      Май. Уулруу гарч жаахан зэрлэг жимс олж авч ирье дээ.

Хун:      Тэгвэл би гал тогоогоо цэвэрлэж байя.

Чун:      За. Чамд байж байг дээ. Мөн Тан..

Тан:      хоёрдугаар агь аа.. захирагчаа..

Хун:      Чи яагаад ингэж бэртчихээ вэ?

Тан:      Зүгээр л гадна шарх төдийхөн.

Чун:      Ах та санаа зоволтгүй ээ. Би шархыг нь хэдийн шалгачихсан. Ясыг нь гэмтээгээгүй байналээ. Жаахан эмнээд домночиход удахгүй сэргэчихнэ.

Хун:      Яг юу болсон юм?

Тан:      Би Жиень Ань хотын хуучин холбоотнуудтайгаа уулзаж байлаа. Мү Рун Вэй хаанаас ч юм мэдэхгүй мэдээлэл аваад хүрээд ирсэн. Миний тулааны эрдэм хүчрэхгүй болохоор тэрэнтэй тулалдаад гэмтчихлээ. Хуурамчаар үхсэнээ удаан нуух аргагүй болчихов уу гэж айж байна. Фү овогтын хуучин албатууд хэсэгтээ дахин нэгдэх аргагүй болсон байх.

Чун:      Би уулнаас буучихаад ирэх хэрэгтэй байна. Фү овогтын хуучин албатуудыг яасан ч илчилж болохгүй.

Хун:      Хун ахаа. Мү Рун Вэй Фү Сөү хоёр Мөн танийг үхээгүйг мэдсэн болохоор, ямар нэг өгөөш тавьж танийг занганд орохыг хүлээх нь гарцаагүй. Та очоод хэрэггүй байхаа.

Тан:      Тийм шүү. Тэр хүмүүс одоохондоо аюулгүй ээ. Захирагч та тайван байхтун.

Чун:      Тэгээд ч Мөн Танд эмчилгээ хийх хэрэгтэй. Тиймээс орж байгаад ярилцъя.

Хун:      Би дэндүү түргэдсэн бололтой.

Чун:      Орцгооё.

Жү:       Багш энэ хайрцгийг огт онгойлгож байгаагүй. Гадна хүчээр онгойлгох боломжгүй юм байна. Дотор нь яг юу байгаа юм бол?

 +++++++++++++++++++++

Хорингуравдугаар анги

Яао:      би зүгээр болчихлоо. Ёстой сайхан байна даа. Эсвэл.. чи намайг явж жаахан зугаацуулах юм уу? Би удахгүй эргээд ирнэ ээ. Огтхон ч удахгүй. Ах байхгүй, Жү Вань байхгүй, Чун ах ч байхгүй. Намайг эрхлүүлэх хүн ер нь байна уу? Би тийм.. арааны шүлс асгарам, гялалзаж гялтганасан, улаа бутарсан, чихэрлэг амттай хулуун мөсөн чихэр ямар их идмээр санагдаж байна аа. Хэрвээ ах байсан бол заавал намайг дагуулж явж хулуун мөсөн чихэр авч өгөх байсандаа.

Тан:      Захирагчаа би хамаагүй дээрдлээ.

Чун:      Чи шархадчихсан шдээ. Сайн идэж шим тэжээлээ нөхөх хэрэгтэй. Алив, амс даа. Амс л даа. Шинэхэн загас шдээ. Та хоёр өглөөний цайгаа уусан уу?

Чун:      Уугаагүй л байна.

Тан:      Тэгэж л таарна. Та хоёр өглөөний цайгаа уугаагүй байхад би яаж уух вэ дээ. Түр хүлээгээрэй. Би хоол хийгээд ирье.

Чун:      энэ Мөн Тан миний шарсан загасыг амтгүй гэж голоод байна уу үгүй юу?

Хун:      Яалаа гэждээ.

Чун:      Тэгвэл та амсдаа.

Хун:      Хөөе.. энэ загасны толгой..

Чун:      амттай байна уу?

Хун:      амттай байна. Би идэхгүй ээ. Мөн Таныг шим тэжээлээ нөхөг гээд хийсэн шдээ. Үлдээчихье. Ямар их хичээсэн гэж санана.

Фөн:      Май.

Яао:      Баярлалаа.

Жү:       би ер нь тэрэн дээр буцаж очих уу яах уу? Тахианы мөч..

Чан:      Шяо Рү.. Нээрээ чи мөн гэж үү?

Жү:       А чан... нээрээ чи мөн үү?

Чан:      Алив болиоч дээ. Би өдөр болгон тахианы мөч идэж байгаа. Яаж турах вэ дээ.

Жү:       Чи Жиень Ань хотод юу хийж байгаа юм?

Чан:      Мү Рун овгийн асуудлыг мэдээд Жиень Ань хотод чамтай уулзахаар ирсэн юм. Энэ чиний Вэй ноёнтонд захьсан орон гэргүй хүүхдүүдэд зориулж барьсан байшин шдээ.

Жү:       Тийм их мөнгө үлдээж байхад ийм хогийн байшин худалдаад авчихаа юу?

Чан:      Тиймээ.

Жү:       Вэй ноёнтон та нарыг зовоогоогүй биз?

Чан:      Үгүй ээ. Бидэнд их сайн ханддаг юм. Тэр чиний захьсанаар Жиень Ань хотын бүсэд ч, Шөн Юүэ уулын бүсэд ч үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад, зөндөө орон гэргүй хүмүүсийг амьдруулж байгаа. Гэхдээ.. тэрнээс сураг тасраад нилээд удаж байна. Одоо хаана байгааг нь надад ч мэдэх юм алга.

Жү:       Одоо гадуур нөхцөл байдал тун хурцадмал байгаа. Өөрөө өөрийгөө сайн харж ханддаг юм шүү. Вэй ноёнтон ирвэл бас анхааруулж хэлээрэй. Ойлгосон уу?

Чан:      Вэй ноёнтонгоос чамайг Жиень Ань хотруу явсныг сонсоод, гаднаа ийм тэмдэг үлдээчихсэн юм. Чамайг харангуутаа намайг хайж ирнэ гэж мэдэж байсан юмаа.

Жү:       Чи зүгээр л бол болоодоо.

Чан:      Мү Рун Чун нээрээ аймшигт мангас юм уу?

Жү:       Тэр мангас бишээ.

Чан:      Гэхдээ бүгд л тэгэж мэдэж байгаашдээ. Хэрвээ хамт байх юм бол бүгд чамайг барих гэнэ шд.

Жү:       Өнгөрсөн хугацаанд дэндүү олон зүйлс болж өнгөрсөн болохоор нэгд нэгэнгүй тайлбарлаж өгөх цаг алга. Гэхдээ чамд л гэж хэлэхэд, тэр маш сайн хүн шүү.

Чан:      Тэгвэл чамд сайн ханддаг уу?

Жү:       Тэр надад.. их сайн ханддаг.

Чан:      Одоо дахиад тэрэнтэй очиж уулзах уу?

Жү:       Мэдэхгүй байна. А чан, ингэхэд, хэрвээ би чамд аргагүй байдалд ороод худлаа хэлчихсэн, дээр нь өөрөө асуудалд орчихсон байвал чи надад ирж туслах уу?

Чан:      Тэгэлгүй яахав дээ. Өөрөө хэлээ биз дээ. Сайн анд нөхөд биендээ үнэнч байх хэрэгтэй гэж. Хэдий чи надад худлаа хэлээд, би их уурласан ч, миний шаардлага гарах юм бол би тэр даруй л дэргэд чинь байж байх болно. Тэгэж байж л жинхэнэ анд нөхөр болно шдээ.

Жү:       Сайн анд нөхөр... Болгоомжтой!

Чун:      Тэгвэл би маргааш гэхэд аавдаа бодит үнэнийг мэдэгдэх болно. Тэгвэл чи өөрийнхөө нэрээр энэ хорвоод амар тайван бардам амьдрах болно. Тэр үед, би нэр төртэйгөөр чамайг эхнэрээ болгож авах болно. Насан туршдаа амар амгалан амьдармаар байвал, миний дэргэд үлд. Би чамайг заавал хамгаалах болно.

Жү:       Хэдий Мү Рун Чун намайг мэхэлсэн ч гэлээ, үргэлж Фү хун бид хоёрыг бодсоор ирсэн. Хэдий тэр надад хайргүй байсан ч..

Чан:      Шяо Рү...

Жү:       Би Мү Рун овгийнхонд өртэй. Буцаж очиж тэрэнд туслах хэрэгтэй. Найзын хувиар байсан ч гэсэн.

Чан:      Шяо Рү...

Жү:       А чан. Надад яаралтай ажил гараад явах хэрэгтэй байна. Намайг эргэж иртэл биеэ бодож байгаарай. Энийг авчих.

Чун:      Хун ахаа.

Хун:      А чун, би уул усны нууц судрын нууцыг олсон. Чи нэгдүгээр ботийг нь, би хоёр дугаар ботийг нь эзэмшсэн юм байна. Нэгдүгээрх нь гэрлийнх, хоёрдугаар нь сүүдрийнх. Хоёул тэнцвэртэй байх ёстой. Тэгснээр увидаст эрдэм болно.

Чун:      Тэгвэл үүнийг яаж тэнцвэржүүлэх вэ?

Хун:      Би уг эрдмээ чамруу дамжуулж, чи биедээ нэгдүүлж увидаст эрдэм болго.

Чун:      Гэхдээ энэ дамжуулах арга биед их хөнөөлтэй шүү дээ. Хэрэв энэ янзаар эзэмших ёстой юм бол би өөрийн хүчээ танд дамжуулан өгсөн дээр.

Хун:      Чиний дотоод хүч дэндүү ширүүн болохоор би нэгтгэж чадахгүй байх гэж айж байна. Дээд боть нь арай ширүүн юм билээ. Харин доод боть нь арай зөөлөн. Би чамруу шилжүүлвэл арай аюулгүй байх нь.. Тэгээд ч чи тулааны урлагийн дээд, би чамаас илүү сул дорой. Чи хүчээ надад шилжүүлвэл эсрэгээрээ би хүнд шархдаж мэднэ.

Чун:      Гэхдээ Хун ахаа.

Хун:      А Чун... Энэ удаагийн зорилгоо битгий мартаарай. Иймэрхүү жаахан асуудлаас болж эргэлзэх хэрэггүй. За алив, хоёулаа явж чадвараа шилжүүлье.

Тан:      Бага ноёнтоон..

Хун:      Яасан?

Тан:      Хоёрдугаар агь та орой юу идмээр байна? Би бэлдэж байя.

Чун:      Хун ах загас идэхээ байчихсан. Шарсан загас л биш бол юу ч байсан болно оо.

Тан:      За би очиж бэлдье дээ.

Хун:      Би уул усны нууц судрын гол утгыг олчихсоон. Дээд доод хоёр ботийг хоёр хүн эзэмшвээс, аль нэг нь өөрийгөө золиосолж дотоод хүчээ нөгөө хүндээ шилжүүлэх ёстой юм билээ. Тэгэж байж уул усны нууц эрдмийг эзэмшиж чадна.

Тан:      Захирагчаа.. та арай..

Хун:      А Чун бол тулааны урлагийн гайхамшиг. Түүнд уул усны нууц эрдмийг эззэмшүүлвээс тэрнээс илүү хүн гэж үгүй.

Тан:      Хоёрдугаар агь тулааны урлагийн гайхамшиг нь үнэн. Гэхдээ та ч бас нэг их дутахааргүй шүү дээ.

Хун:      Бидний дайсан Фү Сөү Мү Рун Вэй хоёроор дутахгүй. Харанхуй талд нь тайзны ард хэн нэгэн бий. А Чун уул усны нууц эрдмийг эзэмшвэл ялах магадлал хамгийн их болно.

Тан:      Шиень Рүө бүлгэмийн ахан дүүс Шөн Юүэ уулын тулаанд Мү рун овгийг хамгаалахын тулд бүгд Мү Рун Вэйн гарт хөнөөгдсөн. Хоёрдугаар агь энэ талаар огт мэдэхгүй шүү дээ.

Чун:      Хун ахаа та юу хийгээд байгаа юм бэ? Хун ахаа. Та ингэж дотооч хүчээ шавхаад байвал үхнэ шдээ.

Хун:      А Чун, уул усны нууц эрдмийг нэг л хүн эзэмшиж болно. Хэрвээ чи бидний нэг нь амьд үлдэх ёстой бол тэр хүнийг чи л байгаасай гэж хүснэ.

Чун:      Надад тэр уул усны нууц эрдэм чинь хэрэггүй.

Хун:      А Чун. Хэрвээ чи ингэж зөрүүдлээд байх юм бол чи бид хоёр хоёулаа үхнэ шүү дээ.

Чун:      Хун ахаа.. Хун ахаа.. Хун ахаа та яачихав аа.

Тан:      БАга ноёнтоон..

Чун:      Ахыг хурдан босгоё.

Тан:      Хоёрдугаар агь аа.

Чун:      Би зүгээр ээ. Хун ахыг аваръя.

Чун:      Энэ юу болоод байгаа юм?

Тан:      Бага ноёнтон уул усны нууц эрдмийн нууцыг олсон. Хэн нэгэн нь өөрийгөө золиослох хэрэгтэй ба өөрийн амь насаар төлөөс гаргаж бүхий л дотоод хүчээ нөгөө хүндээ дамжуулах ёстой юм билээ. Ноёнтон өөрийг нь нас барсны дараа танийг сэтгэлээ барихыг сануулаад хэтэрхий түргэдэж болохгүй мөн намайг болон Фү овогтын хуучин албатуудыг танийг удирдах, юу ч болж байсан таний аюулгүй байдлыг хамгаалахыг хүссэн.

Яао:      Намайг дагуулаад яв.

Фөн:      Аюултай.

Яао:      Чи намайг дагуулаад явахгүй бол би энд ганцаараа үлдээд бас л их аюултай шдээ. Хэрвээ дагуулаад явах юм бол бас хамгаалж болношд. Хэрвээ дагуулж явахгүй бол, эсвэл зүгээр алчих. Тэртэй тэргүй энд үлдээд хүнд харагдчихвал адилхан л үхэх юм чинь. Яасан ч байсан үхэх юм чинь эндээ үхчихсэн нь хамаагүй дээр.

Фөн:      Явъя.

Яао:      За тэгье явъя.

Жү:       Хэн өвдчихсөн юм яагаад тан найруулчихсан яваа юм?

Тан:      Жү Вань авхай та ирчихээ юу?

Жү:       Юу болоов?

Тан:      Энэ талаар, яривал их урт түүх ээ..

Эр:        Мэдээ... Захирагчаа.. Бид Хань хотын ойролцоо нууц уулын судал оллоо. Уг уул хорт манантай учир маш аюултай юм байна. Манай цэргүүд доор нь нилээд эргэлдсэн боловч уулруу гарах арга алга.

Авга:     Мү Рун Чун тэд нар тэр ууланд л байж таараа. Бушуу хүмүүсээ цуглуулаад нэн даруй уулыг нэгж!

Вэй:      ХӨөгөөд!

Яао:      Байз лдаа.

Бэй:      Та нар ийшээ.. та нар тийшээ яв!

Яао:      Сая бүр ямар их айв аа.. Чи тэнд нууц зам байгааг яаж мэдсэн юм?

Фөн:      Мэдэрч.

Яао:      Хөөх... чи ёстой мундаг юмаа.

Жү:       Намайг байхгүй энэ хугацаанд ийм олон зүйлс тохиолдоно гэж санасангүй.

Чун:      Надаас л боллоо. Хун ахын санааг эртхэн ойлголгүй, шархдахад хүргэж байдаг.

Жү:       Чиний буруу юу байх вэ. Чи ямар ирээдүйг зөгнөн харж Фү Хуныг зогсоож дийлэх байсан биш.

Чун:      Хун ах одоо дотоод хүчээ ихэд алдчихсан байгаа учраас ухаан алдаад сэрэхгүй байна. Яагаад тэнд хэвтэж байгаа хүн би биш юм бэ.

Жү:       САндрах хэрэггүй ээ. Санаа амар байхад болно. Жю Жүй уул бол суут хүмүүсийн ариун газар. Ууланд увидаст ургамлууд ч маш их. Хоёулаа маргааш эм олж авъя.

Чун:      Шөн Юүэ уулнаас явсны дараа чи мөрөө хөөгөөд явж болох байхад яагаад энэ дунд ороолдчихов доо?

Жү:       Энэ бол миний өөрийн сонголт. Мү Рун овгийнхон асуудалд орсон байхад би гараа хумиад хараад сууна гэж байхгүй. Одооноос эхлээд, хоёулаа мөр зэрэгцэн тулалдах болно.

Чун:      Уучлаарай.

Жү:       За яахав дээ. Нэгэнт өнгөрсөн асуудал. Санаа зоволтгүй ээ би Фү хуныг эмчлэх эм олж л таараа. Тэгээд бас энэ хэсэг хугацаанд чи их зовлоо. Тэгэхээр сайн гэгч нь амраад ав. Ирээдүйд хийх зүйлс арвин их байна.

Чун:      Санаа зоволтгүй ээ. Би Хун ах та хоёрыг сайн хамгаална аа.

Жү:       Амжилт.

Чун:      Амжилт.

Яао:      Ах минь дээ. Яагаад ийм байдалтай болчихов доо. Ахаа... Ахаа та өмнө нь намайг үүрд хамгаалж явна гээгүй билүү? Ахаа та бос л доо. Ахаа босооч. Ахаа.. та босооч. Надтай юм ярь л даа. Намайг ганцааранг нь битгий үлдээгээчдээ.

Фөн:      Агь аа. Мү Рун Вэй ирж байгаа.

Яао:      Ийм хурдхан ирчихнэ гэж санасангүй.

Фөн:      Хар.. хувцастай хүмүүс.. ойртож чадамгүй.

Яао:      Тэр хаанаасаа ийм сүрхий мастерууд олчихов?

Эр:        Би уулруу хүмүүс явуулсан боловч маш өтгөн манангаар бүрхэгдсэн байна. Урагшлахад туйлын хүндрэлтэй юм. Ууланд төөрөх нь амархан учраас оройд нь гарч авирч чадсангүй. Гэгээ орохоор яах юм мэдэхгүй.

Тан:      Хоёрдугаар агь аа.

Чун:      Уулын бэлд юу болж байна?

Тан:      Фү сөү Жиень, Вэй, Сү овогтынхны хүмүүсийг дагуулаад уулын бэлд ирсэн байна.

Чун:      Фү овогтын хуучин албатууд нэгдсэн үү?

Тан:      Хоёрдугаар ах таний захиснаар Жю Жүй уулын дөрвөн талд таран байршиж байгаа.

Чун:      Сайн байна.

Фөн:      Жү Вань авхай, эмийн ургамал.

Чун:      Жү Вань яасан?

Фөн:      Аюулгүй ээ. Занга байршуулж, хугацаа хожих..

Чун:      Занга тавьж байгаа байх нь ээ.

Эр:        Сайн хайгаарай. Та нар намайг дагаад яв! Тийшээ. Тийшээ очоод хар даа.

Эр2:      Мэдлээ.

Тан:      Жү Вань авхай.

Жү:       Фү Хун одоо яаж байна?

Тан:      Бага ноёнтон агь хоёр дотоод хүчээ сэргээхэд хугацаа хэрэгтэй.

Жү:       Байдал маш ноцтой байна. Миний тавьсан занганууд ихэнх нь хэрэглэгдчихлээ.

Тан:      Одоо яасан дээр вэ?

Жү:       Одоо хугацаа хожно гэвэл надад нэг арга бол байна л даа. Гэхдээ та хоёр их аюулд унах байх.

Тан:      Жү Вань авхай та тушаалаа буулгана уу.

Эр:        Нарийн сайн хайгаарай! Тэнд байна! Бариад ав!

Эр:        Мөн Тан байна, бариад ав! Хурдлаарай! Бариад ав! Битгий зугтаалгачихаарай! Түргэлээрэй.

Вэй:      Ши Фөн..

Яао:      Юу болоо вэ?

Жү:       Ууланд Мү Рун Вэйтэй таарчихлаа. Харж хандаж байгаарай. Би Мөн Тан дээр очих хэрэгтэй байна.

Яао:      За. Зүгээр үү? Яаж байна?

Чун:      Ши Фөн..

Фөн:      Агь аа.

Хун:      Юу болоо вэ?

Яао:      Мү Рун Вэй Ши Фөнийг шархдуулчихсан байна.

Фөн:      Би зүгээр ээ.

Чун:      Жү Вань яасан?

Яао:      Жү Вань.. Жү Вань Мөн Тантай уулзахаар явчихсан.

Хун:      Бушуу шархаа эдгээх хэрэгтэй шүү. Удахгүй маш ширүүн тулаан болох болно.

Чун:      хун ахын зөв. Нэн тэргүүнд биеэ тэнхрүүлэх хэрэгтэй шүү.

Фөн:      Мөн Тан, жү Вань..

Чун:      Санаа зоволтгүй ээ. Хун ах бид хоёр байхад тэднийг яасан ч гэмтээхгүй. Алив чамайг оруулъя.

Яао:      Хэрэггүй ээ алив би.

Чун:      Хун ахын дотоод хүч хурдан сэргэнэ л гэж найдъя.

Хун:      А Чуны дотоод хүч хурдан сэргэнэ л гэж найдъя.

Чун:      Бид одоо дотоод хүчнийхээ талыг л үлдээсэн байгаа. Хамтдаа байлдахаар яах юм бол мэдэхгүй. Жү Вань, чи болгоомжтой байдаг юм шүү. Хун ахаа. Та ч бас адилхан.

Чун:      Одоо хоёулаа яасан дээр вэ? А Чун.. чи мэдэж байан уу?

Тан:      Та нар бол Мү Рун болон Фү овогтны итгэл найдвар. Агь бага ноёнтон хоёр одоо аюулд бий. Та бүхнийг гар нийлж аюулыг дарахыг хүсье.

Олон:   Үхэн үхтлээ үнэнч явах болно!

Эр:        Ойрхон л байж таараа. Сайн хай!

Тан:      Жү Вань авхай байдал ямар байна?

Жү:       Тэд удахгүй дээшээ гарах нь. Нууц төхөөрөмж нь тэр модны ард бий. Хэрэв хэн нэгэн хүрчихвэл, нүд халхлах эрдэм алга болоод, тэд орох гарцаа олно гэсэн үг.

Тан:      Би тэднийг сатааруулъя.

Жү:       Хэрэггүй ээ. Надад энэ бий.

Эр:        ухарч болохгүй. Хурдан хай.

Эр:        хөөе Дай толгойлогчоо. Эсвэл та хүмүүсээ дагуулж яваад зам тандах уу?

Дай:      Манай Сү овогтынхны тал нь нас барчихаад байхад чи биднийг явж зам танд гэлээ гэнэ ээ? Чи ямар санаа хүн бэ!

Вэй:      хэнд ч хэрэггүй амьтад! Бүгд эндээс холд!

Жү:       Баларсаан.Тэд удахгүй гарах гарц олох нь.

Тан:      Тэд гарц олчих юм бол тэр даруй биднийг анзаарчихна тиймүү?

Жү:       Жю Жүй уул тийм амар биш. Одоо бидэнд ашиглах сүүлийн арга үлдлээ. Баларсаан. Хурдан зугтаарай.

Эр:        Захирагчаа. Бид гэнэтийн дайралтад өртөж, ахан дүүс маань багагүй хохирол амслаа.

Авга:     ингэж байх тусам орох орцтой улам ойртож байна гэсэн үг.

Чун:      Чи шархдаагүй биз дээ?

Жү:       Би зүгээр ээ? Чи яасан?

Хун:      Чиний авч ирсэн увидаст эмийн ачаар, дотоод шарх маань бүрэн эдгэсэн гэхэд болно оо. Гэхдээ дотоод хүч сэргээгүй л байна.

Жү:       Хэр их сэргэсэн байна?

Хун:      Тавин хувь.

Жү:       Харин чинийх?

Чун:      Жаран хувь.

Жү:       Одоо ганц арга үлдлээ. Би дотоод хүчээ та нарт шилжүүлнэ.

Чун:      Болохгүй ээ.

Хун:      Чи хүчээ авч үлдэж байж өөрийгөө хамгаалж чадна шүү дээ.

Жү:       Та хоёрын одоогийн байдлаас харахад Мү Рун вэйг яаж ч тулалдсан дийлэхгүй нь. Хэрвээ та хоёр үхчихвэл, би Ши Фөн дээр нь Мөн тан бид 3 нийлж дайраад ч барахгүй шдээ.

Тан:      Миний бодлоор Жү вань авхайн хэлж байгаа зөв.

Жү:       За. Цаг алдаад юу гэхэв. Иймхэн дотоод хүч юухан байсан юм. Миний дотоод хүч амархан сэргэдэг. Аяга хоол идчихэд л сэргэнэ. Зүгээр зээлж байна гэж бодоод дараа нь эргүүлээд өгчихөө.

Вэй:      Уулан дах нүд далдлах эрдэм алга болчихлоо. Уул руу гараад!

Яао:      Ахаа.. та зүгээр үү?

Хун:      Би зүгээр ээ..

Яао:      Жү Вань, чи яасан бэ?

Жү:       Би зүгээр ээ. Надад санаа зовох хэрэггүй.

Чун:      Жү Вань, цаашид ийм зүйлтэй битгий хутгалдаж байгаарай.

Жү:       Надад санаа зовох хэрэггүйээ. Хэдийн орой болчихлоо уул манантай байгаа. Мү Рун вэй энэ газрыг олохын тулд өглөө болохыг хүлээх хэрэгтэй болно. Миний дотоод хүч ч бас багагүй сэргэчихлээ. Та нарт тусалж чадахтайгаа байна. Ши Фөн, чи Яао Яаог аваад яв. Би зам зааж өгье.

Яао:      Жү Вань..

Чун:      Ши Фөн, энэ хоёрыг аваад яв.

Фөн:      Мэдлээ.

Хун:      Мөн тан, чи ч бас Ши Фөнд туслаад энэ хоёрыг аваад эндээс холд.

Тан:      Мэдлээ.

 +++++++++++++++++++++

Хориндөрөвдүгээр анги

Чун:      жү Вань Фү Яао хоёрыг аюулгүй газар хүргэсэн үү? Ши Фөн.. Намайг хэр удаан дагаж байгаа билээ?

Фөн:      Арван нэгэн жил.

Чун:      Арван нэгэн жил өнгөрч, би хэдийн чамайг гэр бүл шигээ л үздэг болж.

Фөн:      Хоёрдугаар агь аа.

Чун:      Маргаашийн тулаанд хэрэв би амьд үлдэхгүй бол биеэ бодож байдаг юм шүү. Сайхан амьдрах хэрэгтэй шүү. Хун Ах Жү Вань хоёрыг сайн хамгаалаарай.

Фөн:      Хоёрдугаар агь аа.

Чун:      За за. Юу ярих вэ дээ. Энийг миний гэрээслэл гээд бодчих.

Фөн:      Мөхөс би, зарлиг ёсоор болгоё.

Тан:      Бага ноёнтоон..

Хун:      Суу л даа.

Тан:      Жү Вань авхай хоёрыг нуучихлаа.

Хун:      Ямар байна?

Тан:      Таны хандалсан цай өмнөх шигээ л сайхан байна.

Хун:      Энэ удаагийн тулаан маш аюултай байгаа. Ялах магадлал хэр их гэж чи бодож байна?

Тан:      Мэдэхгүй нь ээ.

Хун:      НАдад чамаас гуйх гуйлт байна. Фү Яаог аваад яв.

Тан:      Би авхайг хэдийн төвхнүүлчихсэн байгаа.

Хун:      Миний юу хэлэх гээд байгааг мэдэж байгаашдээ. Чи тэрэнтэй хамт яв.

Тан:      Бага ноёнтоон..

Хун:      Хэрвээ би үхчихвэл, Фү овгийн удмаас зөвхөн Фү Яао ганцаараа л үлдэх болно. Тэрнийг заавал аваад яв. Хол явах тусам сайн.

Тан:      Танийг ганцааранг чинь үлдээгээд яв гэж байгаа хэрэг үү? Энэ тушаалыг чинь биелүүлэхэд бэрх юм.

Хун:      Мөн Тан..

Тан:      Би багаасаа бага ноёнтон танийг дагаж ирсэн. Та хаана байна би тэнд л байдаг. Бага ноёнтон ялбал, би амьд үлдэнэ. Хэрэв ялагдвал, би үхэх учиртай. Миний өчүүхэн амь бол бага ноёнтон танийх. Би яасан ч явахгүй ээ.

Чун:      Өнөө оройн сар, Шөн Юүэ уулынх лугаа адил үзэсгэлэнтэй харагдана. Даанч энэ дарс, Чюн Хуа дарснаас илүү гарахгүй юмдаа. Маргаашийг дуусахад та бид хоёр сарны гэрлийг мэдрэн, сархад хүртэж зогсох эсэхийг мэдэхгүй юм. Хун ахаа. Би танийг үргэлж хамгийн сайн анд нөхрөө гэж бодож ирсэн. Анд нөхрөөс гадна хамгийн дотны хүн.

Хун:      Насан туршдаа мартахгүй хэмээн, андгай тангараг өргөж байна.

Эр:        Захирагчаа.. хоёрдугаар агь аа. Тэд нар дайраад ирлээ.

Авга:     Мөн Тан, чи нээрээ л үхээгүй байх шив.

Тан:      Фү ноёнтон та санаагаа чилээх хэрэггүй дээ.

Вэй:      Фү Хун Мөн таны үхлийг хуурамчаар үйлдэн, Мү Рун Чунтай нийлж нүүр буруулан та биднийг мэхэлж байж. Энэ хоёр яавч сайн санаа өвөрлөөгүй нь илт.

Авга:     Фү Хун Мү Рун Чун хоёр хаана байна? Хаана очоод нуугдчихсан юм? Яагаад та хоёр гэж хашааны хоточ нохойгоороо зам хаалгаж байгаа юм? Одоо гарч ирэхгүй байгааг бодвол арай тэр хоёр хуягандаа нуугдах яст мэлхий мэт байгаа юм биш биз?

Тан:      Бага ноёнтон доромжлох аваас, үхвэл таарна.

Авга:     Нэг муу дорд үн байж яасан ч том үгтэй юм. Та нар шиг юмнууд хэр том давалгаа үүсгэж чадахыг харъя л даа.

Вэй:      Өнөөдөр би яасан ч та нар шиг хөгийн амьтдыг дахин зугтаалгахгүй дээ.

Чун:      Ах та яасан ч зүрх зоригтой юм дээ. Нууцаар уул усны нууц судрыг эзэмшин, айл амьтан алан талж, гэр бүлээ хүйс тэмтрэхэд хүргэдэг. Ахан дүүс атлаа нэгнээ худал гүтгэж, одоо бүр амийг минь аван асуудлаа бүрэн цэгцлэх санаатай. Том ахаа, би өмнө нь танийг ийм зориг зүтгэлтэй гэж мэддэггүй байлаа. Мэдсэн бол захирагчийн сэнтийд залрахад тань байраа тавьж өгөх байлаа.

Вэй:      Юугаа дэмийрээд байгаа юм! Хүн бүхэн л чамайг аймшигт мангас гэдгийг мэдэж байгаа. Гэтэл одоо үхэл нь ирэхэд намайг бас гүтгэх санаатай. Мү Рун Вэй, чи арай Фү Сөүг үнэхээр чамд Мү Рун овгийг дахин босгоход тусална гэж бодоогүй биз дээ? Чамайг бүхний дээр залрахад түшинэ гэж үү? Сайхан сэтгэл гаргаж нэг зүйл сануулъя. Чамайг ашиглаад байна. Энэ Фү Сөү.. Төрсөн ах бэр эгчээ хүртэл хөнөөж чадсан хүн шүү дээ.

Авга:     Битгий дэмийр. Чи гэж аймшигт мангас Фү Хунтай нийлж тулааны урлагийг гайд дайруулж байгаа биз дээ. Та нар одоо цаг хожих гэж л хичээж байх шив.

Хун:      Би эцгийнхээ жинхэнэ гэрээслэлийг олсон. Тэр надад бүхий л үнэн мөнийг хэлж өгсөн байналээ. Тэр жил чи шивэгчинг нь мунхруулж ижийд минь их хэмжээгээр улаан цэцэг уулгасан байхаа. Тэрнээс чинь болж амаржих явцдаа амь насаа алдсан. Мөн эх баригчид нь мөнгө өгч Мү Рун овгийнхонг гүтгэсэн. Эрх мэдлийн төлөө өрсөлдөж байхдаа эцгийн минь цайнд хор хийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, Мү Руны өргөөг дахин үүнд буруутгасан. Зорилго нь, Мү Рун Чун бид хоёрыг өстөн дайсан болгох. Бүр хүн явуулж Яао Яао бид хоёрыг устгахыг ч оролдсон. Энэ бүхнийг хийхдээ нүд ч цавчихгүй яаж ийм хорон байж чаддаг байна аа. Би гэтэл танийг авга ахаа хэмээн дууддаг шүү дээ.

Авга:     Та бүхэн энэ хоёр мангасын дэмий балай үгэнд бүү автахтун. Мү Рун чуны айл гэр хомроголон устгаж байхыг, та бүгд нүдээр үзсэн бус уу? Энэ хоёр мангас, уул усны нууц эрдмийг эзэмшиж, хэдийн түүндээ автаж чөтгөр болчихсон улс. Фү Хун мангасыг ингэж хаацайлж байхаас үзвэл, тэрэнтэй нэг тал гэдэг нь гарцаагүй байна.

Сү эр:   Тийм шүү. Фү Хун, чи уул усны нууц эрдмээр манай Сү овогтын эзнийг хөнөөсөн биздээ. Энэ бол бодит үнэн. Тиймээс манай Сү овогтынхон, амиа золиод ч хамаагүй эзнийхээ өшөөг авна!

Олон:   Эзнийхээ өшөөг авцгаая! Эзнийхээ өшөөг авцгаая!Эзнийхээ өшөөг авцгаая!

Олон:   Дайраад!

Чун:      Хун ахаа. Энэ бүлэг хүмүүс үнэхээр илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ гэдэгтэй адил юмаа. Очоод сэхээрүүлээд өгье л дөө.

Захир:   Тулааны чадвар нь багагүй нэмэгдэж шүү.

Эр:        Мү Рун Вэй жинхэнэ мангас байсан юм байна!

Жү:       Мү Рун Чун, Фү Хун та хоёрт ямар нэг юм тохиолдсон байвал яаж болгож өгөхийг хар л даа.

Вэй:      Аав аа.. ааваа .. хүү нь буруутай. Би хэрэгцээгүй амьтан. Аав аа. Та хоёрыг хүчээ нийлүүлээд ийм хүчирхэг байх юм гэж би санасангүй. Тэр их хүний хүчийг сорсон атлаа, тэднийг одоо хүртэл дийлэхгүй байна. Аав аа.. Яагаад тэр юм бэ? Аав аа. Надад жаахан хугацаа өгчих. Хугацаа өгчих л юм бол тэр хоёр мангасыг заавал дарж чадна. Аав аа, та надад итгэ л дээ. Надад итгэ. Аав аа... аав аа.. аав аа.. аав аа.. аав аа.. Би таний хүү шүү дээ.

Захир:   Чамд одоо цаг байхгүй ээ. Надад ийнхүү ашиглагдаж байгаа чинь чиний хувьд нэр төрийн хэрэг шүү.

ДАрга:  Захирагчаа.. захирагчаа.. Тохирсон зүйлээ би бараг бүгдийг нь гүйцэтгэчихлээ. Даанч том агь алга болчихлоо. Тэгээд бас тэр Мү Рун Чун, Фү Хун хоёр уул усны нууц эрдмийг бараг төгс эзэмшчихсэн байна. Их сүрхий юм.

Захир:   Том агь аа, би хэдийн сороод авчихсаан. Чиний ажил үүрэг ч бас ингээд дуусч байна.

Чун:      Таний саяын хэлсэн бүхэн үнэн үү? Яагаад?

Захир:   уул усны нууц судрын төлөө л энэ шүү дээ. Хэрэв төгс эзэмшчихвэл би бүх зүйлийг өөрийн болгож чадна. Азаар та нар миний итгэлийг хөсөрдүүлсэнгүй. Бас дэмий ингэж зовоогүй байх нь.

Чун:      Та хэдийн уул усны нууц эрдмийг эзэмшчихсэн биш  гэж үү?

Захир:   Уул усны нууц эрдэм чиний бодож байгаа шиг тийм амархан биш. Би зовж зүдрэн арав гаруй жил судлаад, уул усны нууц судрыг нэгэн сэтгэлээр бясалгаж, уг судрын гол цөм болох гайхамшигт нууцыг нь мэдээгүй юм. Харин тэр нэг өдөр, би уг эрдмийг эзэмшихэд шударга, харгис, гэрэл, сүүдэр гэх дөрвөн төрлийн хүчтэй хүн байж байж тус тусдаа эзэмшсэний дараа, нэгэн цул болсноор бүрэн эзэмшихийг ойлгосон юм. Харин та нар бүгдээрээ зүгээр л миний шатрын хүү. Та нарын эцэг ч бас адил. Аль эрт надад хорлогдоод үхчихсэн.  Биэцгийн чинь дүрд хувирч та нарт тохирох төлвийн нууц судрыг үлдээсэн юм. Тус бүрнээ бясалгаг гэж тэр.

Захир:    Удмын наймаагаа эрхлэхээр шян Жөү рүү яв! Энэ судрыг сайн уншиж судлаарай.

Чун:         Уул усны нууц судар.

Хун:         Уул усны нууц судар..

Захир:    Та нарыг эзэмшиж дуусахаар хүчийг чинь сорж авна. Тэгээд би хоёрдах Чөн Чиень И болох болно.

Хун:         Үхэлрүүгээ тонил!

Чун:         Хун ахаа!

Жү:          Зогс!

Захир:    Цагаа олж ирлээ шүү.

Хун:         Жү Вань..

Жү:          Аав аа..

Хун:         Жү Вань.. Жү Вань.. энэ одоо аав байхаа больсоон. Аав хэдийн энэнд алагдчихсан байж. Энэ одоо мангас болсон. Энэ бүхний ард энэ  байсан байж.

Жү:          Тэгэхээр чи миний эцэг биш байх нь ээ. Тэгэхээр энэ бүхнийг чи зохион байгуулсан юм байна, тийм үү? Уул усны нууц судрын төлөө хүний амийг ч үл хамаарсан хэрэг үү? Тэрнээс болж Мү Рун овог арчигдаж, тэнгэрийн дор үймээн дэгдэж, чиний төлөө хүмүүс амь насаа өргөсөн хэрэг үү? Нэг муу нууц судраас болж ингэх хэрэг байсан гэж үү?

Захир:    Чөн Чиень И! Би дараачийн Чөн Чиень И болно. Чи ч бас миний гарт байгаа шатрын хүүгийн нэг шүү дээ. Дуулгавартай охин минь..

Хун:      Жү Вань болгоомжтой!

Жү:       аав аа.

Захир:   Жү Вань, санаа зоволтгүй ээ. Аав нь хамгийн сайн оточ домчийг олж өвчнийг чинь эдгээж өгнө өө. Би өөрийнхөө охиныг өөрөө танилгүй яадаг юм. Энэ цогцос Шяо Ванийх биш байна. Миний санахын чи багаасаа сам хорхойнд дуртай байсан байхаа. Төрсөн эцэг чинь юм чинь чамд сайн байхгүй өөр хэнд сайн байх билээ дээ. Аавынх нь сэтгэл Шяо Ван маань тэнгэр бурханы өгсөн хамгийн сайхан бэлэг юм шүү дээ.

Жү:       Аав аа.. А Бао... Би чамайг ална даа!

Чун:      Хун ахаа..

Чун:      Хун ах та ойрдоо ямархуу байна?

Хун:      Сар хүрэхгүй хугацаа өнгөрөөд миний шарх бүрэн эдгэчих байхаа.

Чун:      Тэгвэл ашгүй дээ.

Хун:      Жү Вань, яаж байна?

Чун:      Өөрөө өрөөнд бүгчихээд огт гарч ирэхгүй байгаа. Хүнтэй ч уулзахгүй.

Жү:       Миний гарал угсааны нууц яг энэ хайрцагт бий. Тэгэхээр би үнэндээ...

Чун:      Жү Вань.. надтай уулзах гээ юу?

Жү:       Надад чамд хэлэх үг байна.

Чун:      Надад ч бас чамд хэлэх үг байна. Би эхлээд хэлчихье.

Жү:       За.

Чун:      Өмнө нь амлаж байсан байхаа. Чамайг хамгаална гэж. Бас чамд өөрийн нэрийн дор, нэр төртэйгөөр хорвоо дэлхийд амьдруулна гэж амлаж байсан. Одоо амлалтаа биелүүлэх цаг нЬ болсоон. Жү Вань.. бишээ.. шяо Рү... Чи намайг хүлээж авч чадах уу?

Жү:       Би... Намайг Жү Вань гэхэд болно оо. Хэсэг хугацаанд ингэж дуудуулаад бүр сурчихаж. Гэнэтхэн ийм нялуун үгс урсгасан чинь надад жаахан эвгүй санагдчихлаа.

Чун:      Яасан? Хүсэхгүй байгаа юм уу?

Жү:       Би... Ши Фөнөөс сонсоод байх нь ээ мү Рун овгийн хуучин албатууд бараг цуглаад дуусчихсан гэж байсан. Одоо чи Мү Рун овгийг хөл дээр нЬ босгоно биз дээ.

Чун:      Тэгэлгүй яахав.. Мү Рун овгийг хөл дээр нь босгох нь ээжийн минь хүсэл байсан юм чинь.

Жү:       Тэгэж л таарна. Асуудал гол нь энд л байгаа юм. Би гэдэг хүн, төрөлхийн л дураараа дургиж эрх чөлөөтэй байх дуртай хүн. Тиймээс ээж шиг чинь тийм гайхамшигтай түшиг тулгуур болж чадна гэдэгтээ итгэлгүй байна. Тэгээд ч, миний байвал чи бусдын аманд орж яригдаад дуусна. Тэртэй тэргүй хэсэг хугацаанд эгч чинь байсан юм чинь.

Чун:      Тэр надад хамаагүй ээ. Бусдын юу гэж хэлэхийг би тоохгүй. Чи л чухал.

Жү:       Чи бид хоёр одоо нээрээ хамт байж болохгүй ээ.

Чун:      Яагаад? Бидний хамтдаа туулж дийлсэн бүхэн их биш болохоор тэр гэж үү? Эсвэл.. чамд аюулгүй мэдрэмж дутагдаад байгаа юм уу? Эсвэл ингэе. Хоёулаа яг одоо Шөн Юүэ ууланд очиж ураг барилдъя.

Жү:       Би юу гэж хэлвэл чи ойлгох юм болоо?

Чун:      Хэрвээ чамд, би угаасаа энэ хорвоо дэлхий дээр төрөх ёсгүй байсан.Тиймээс чамд ирэх ёстой ирээдүйг чинь өгч чадахгүй гэвэл арай ойлгомжтой байж чадаж байна уу?

Жү:       Яагаад төрөх ёсгүй гэж. Чи миний хувьд хамгийн том учир утга бүхий оршил шүү дээ. За за. Чи сая, одоо хамт байж болохгүй гэлээ. Тэгвэл ирээдүйд яах вэ?

Чун:      Ирээдүйн асуудлыг цаг хугацаанд нь л даатгаж үлдээе дээ.

Жү:       Ойлголоо. Чи намайг дахиад жаахан шалгамаар байгаа юм байна тийм үү? Би хүлээж байя. Хичнээн удаан хүлээх байсан ч хамаагүй хүлээнэ. Мэдээж, хэрвээ чи илүү сайн хүнтэй учирвал болохгүй ч бас биш шүү. Гэхдээ, би хамгийн шилдэг нь гэдэгтээ итгэлтэй байгаа.

Жү:       А Бао. Би гэж хүн салах ёс үйлдэхдээ их маруухан. Тиймээс чи миний өмнөөс Шөн багш, Гао толгойлогч бас а Шид дамжуулаад хэлчихээрэй. Ганц удаа эмэгтэй гол дүр байсан чинь сайхан байна шүү. Яасан?

Чун:      Бид хоёрын...

Хун:      Хэн нь царайлаг вэ?

Жү:       Үнэндээ та хоёр хоёулаа царайлаг шдээ. Нөгөө цаг болохоо байлаа, Шөн Юүэ уулруу явахад бас ч гэж их зай бий. Бүгдээрээ хурдан хөдөлцгөөе дөө. Явъя.

Хун:      Чи тэгээд угсаа гарлаа олчихсон юм уу?

Жү:       Олчихсоон. Гэхдээ яг онолын хувьд хэлэхэд олоогүй ч гэж болно лдоо.

Хун:      Наадах чинь юу гэсэн үг юм бэ?

Жү:       Чамд хэлээд ч чи ойлгохгүй лд ээ. Чи бид нар нэг ертөнцийн хүмүүс биш ээ. Та хоёр үнэхээр олон үгтэй юм аа. Ер нь ингэе. Би түрүүлээд явлаа. Та хоёр аажуу тайван явахгүй юу.

Чун:      Энэ золиг дандаа ингэж хачин сонин авирлаж байх юм.

Хун:      Чамд угаасаа энэ зан нь таалагддаг юм биш үү?

Чун:      Хүлээж л бай. Шөн Юүэ ууланд очоод сайхан таатай гэгч нь ууя байз. Онигоонд орохыг чинь харна аа.

Хун:      Тэгвэл хоёулаа өрсөлдье л дөө.

Чун:      Болж байна. Хун ахаа. Хаш зүүлт чинь яачихсан юм?

Хун:      Чиний зүүлт хаана байна?

Жү:       Зүүлтийг чинь би авчихсан шүү.

Чун:      хүлээж бай. Хүлээж бай л даа.

Эр:        Эгчээ хоёрдугаар хэсэг нь бэлэн болчихсон байгаа. Та Шяо Рү багшид очоод харуул даа. Үнэхээр дажгүй юм байналээ.

Эм:       За. Ямар ч байсан харуулаадахъя. Шяо Рү. Чи энэ зохиолыг нэг хар даа. Тэгээд амрах эсэхээ шийд.

Жү:       Харахгүй ээ. Хармааргүй байна. Хойшлуулчих. Ойрдоо дэндүү ядраад байна. Жаахан амарч тархи толгойгоо сэргээе.

Эм:       Май. Хариу өгөх гэж яарах хэрэггүй. Би чамайг энэ зохиолыг уншиж дуусаад амармаар санагдахгүй гэдэгт чинь итгэлтэй байна.

 

Back to episodes Go home