/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
/АМЕРИКИЙН өөдрөг үзэл/
/Мадрид, Испани/
Эр1- Хөөе! Тэнэг минь!
Цагдаа- Зогс! Наанаа зогс! Битгий хөдөл.
/АМЕРИКИЙН Нэгдсэн Улсын ЭСЯ/
Эд- Би Америк хүн! Надад хоргодох газар хэрэгтэй байна! Гуйя!
Эм- Энд юу болоод байна?
Эд- Би тэрнийг алаагүй ээ. Амлаж байна.
/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
Кэл- Сайн уу?
Фор- Сайн уу. Кафейнгүйг ууна биз дээ?
Кэл- Тэгээд үзээрэй. Ажилдаа хурдан орох юмсан.
Фор- Би ч гэсэн тэсэн ядан хүлээж байна.
Кэл- Эмч надад бүрэн зөвшөөрөл өгсөн. Одоо ажилдаа орж болно. Хязгаарлалт байхгүй.
Фор- Намайг ярилцахад лав болгоомжтой байх хэрэгтэй гэж хэлсэн дээ.
Кэл- Юу гэсэн үг юм?
Фор- Чиний хязгаарлалтыг харгалзан тохируулсан даалгавруудыг өгвөл яасан юм?
Кэл- Оффист ажилла гэж байгаа юм уу?
Фор- Түрхэн хугацаанд л.
Кэл- Хоёулаа болзож байгаа гээд намайг ажлаас минь холдуулаад байвал чи бид хоёрын үерхэл бүтэхгүй шүү. Би өөр юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна.
Фор- Жэйми, чамайг ажлаас чинь холдуулах гэсэн юм биш ээ, чи буудуулсан шүү дээ. Юунд нь яараад байгаа юм?
Кэл- Би одооноос санаа зовж эхлэхийг хүсэхгүй байна.
/Эргээд тавтай морил/
Рэй- Форестер Кэлетийг орж ирснээс хойш яг 5 секундын дараа орж ирдгийг анзаарч байсан уу?
Во- Магадгүй ээ.
Рэй- Надад хамаатай зүйл биш л дээ. Гэхдээ хоёулаа нууцаар ажиллаж байсан туршлагатай хүмүүс байж таван секундын зайтай орж ирээд хэнийг хуурна гэж бодсон юм бол?
Во- Чи байсан бол яах вэ?
Рэй- Юу? Ажлынхаа хүнтэй болзох байсан уу гэж үү?
Во- Тийм ээ.
Рэй- Хэн гэдгээс л шалтгаална даа. Чи?
Во- Үгүй ээ. Тийм харилцаа хэзээ ч бүтдэггүй юм.
Рес- Өглөөний мэнд, хатагтай.
Кэл- Өглөөний мэнд. Надад зориулсан ямар нэг юм байна уу? Байхгүй юу? Бурхан минь. Залуус аа!
Фор- Өглөөний мэнд. Ямар гоё юм бэ?
Во- Бид бас бялуу авсан. Түрүүн ирсэн хэргийн мэдээллийг шалгацгаах уу?
Фор- За, тэгье.
Рэй- АНУ-ын иргэн Дрю Эдмонсон, хорин дөрвөн настай. Такомагийнх. Мадридад оюутны визээр сурч, амьдарч байгаа, олон улсын чиглэлээр суралцдаг. Тэрээр АНУ-ын Элчин сайдын яаманд очиж, найз залуугаа амьдарч байсан байрандаа нас барсан байхыг олсон гэж мэдэгдсэн юм байна. Найз залууг нь Рафаэль Делгадо гэдэг, гучин хоёртой. Эдмонсон цогцсыг нь олж харсныхаа цагдаа дуудсан боловч дараа нь өөрөө сандарсандаа аюулгүй байдлын үүднээс зургаан гудамжны цаана байрлах элчин сайдын яам руу гүйсэн байна.
Во- Бид элчин сайдын яамны дэд тэргүүн Эмма Хилитэй холбоо барьсан. Эмма төрийн департаментын төлөөлөгч бөгөөд Испанийн баруун гар талын эмэгтэй элчин сайд юм байна. Эйгер тэнд очсон байгаа, бидэнд зохицуулалт хийхэд туслах болно.
/Эмма Хили
ДЭД ДАРГА/
Фор- Би дөнгөж сая тэрнээс мессэж авлаа. Мадридын цагдаа нар маш ууртай байна гэнэ ээ. Бүх үсгээ томоор биччихэж.
Фор- Сэжигтэнтэй холбогдох боломжгүй байгаа болохоор гэнэ ээ.
Рэй- Онгоц дуудчихсан. Одоо ирж байгаа.
Фор- За, явцгаая.
Во- Чи хамт явахгүй юм уу?
Кэл- Одоохондоо оффист үлдэж ажилла гэсэн.
Во- Аан.
Кэл- Хөөх.
/АНУ-ын Элчин сайдын яам, Мадрид/
Во- Юу байна, Катрин?
Эй- Их юм байна аа. Маргааш Элчин сайд Испанийн Ерөнхий сайд болон бусад эрхэм хүмүүст зориулсан үдэшлэг зохион байгуулах юм байна.
Фор- Хмм. Аль болох үйл явцыг уртасгах хэрэгтэй гэж байгаа юм уу? Шинэ элчин сайд биз дээ?
Эй- Тийм ээ. Ирээд хоёр долоо хоног болж байна.
Рэй- Эргэн тойрон нь ямаршуухан юм?
Эй- Эм зүйн салбарт нөлөө бүхий хүн, улс төрийн хандив өргөсөнд талархаж буйгаа илэрхийлэхийн тулд тэрнийг энэ албан тушаалд томилсон байна.
Фор- Гайхалтай. Чадварын түвшин нь хүрэхгүй юм байна.
Эй- Эмма.
Эм- Энэ нөгөө багийнхан уу?
Эй- Тийм ээ.
Эм- Сайн байцгаана уу, тавтай морил. Намайг Эмма Хили гэдэг. Би төлөөлөгчийн газрын орлогч. Таны бүгдийн Үндэсний цагдаагийн газрын холбогдох ажилтан бол байцаагч Матео Диаз байх болно. Тэр та бүгдтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа. Тиймээс аль б болох хурдан уулзаж чадвал маш сайн байх болно. Манай элчин сайд ирж байна. Тэрнийг Гари Бергер гэдэг, Ноён Элчин сайд эсвэл Элчин сайд Бергер гэж дуудаж болно. Элчин сайд Бергер, энэ хүмүүс бол миний танд танилцуулсан Холбооны мөрдөх товчооны багийнхан.
Бер- Танилцахад таатай байна.
Фор- Бидэнд ч гэсэн.
Бер- Хэрэг болох юм бол Эмматай холбогдоорой. Миний зохион байгуулж байгаа үдэшлэгийн тухай сонссон уу?
Фор- Сонссон.
Бер- Тэгэхээр энэ хэргийг аль болох хурдан шийдчихвэл би их баярлахаар байна. Хэрэгтэй зүйлд нь туслаарай.
Эм- За, ойлголоо.
Фор- Ноён Эдмонсонтой уулзмаар байна.
Эм- За. Ийшээ явцгаана уу. Баярлалаа.
Эд- Бид хоёр дөрвөн сарын өмнө Маласаня дахь кафед танилцсан. Тэр гэрийнхэндээ бид хоёрын харилцааны талаар хэлээгүй байсан, гэрийнхэн нь шүтлэгтэй хүмүүс байсан юм. Маш хуучинсаг үзэлтэй, нөлөө бүхий хүмүүс. Тэд Толедод амьдардаг байсан. Хэдэн үеээрээ гэдгийг нь мэдэхгүй байна. Найз залуу маань Мадридад байртай байсан. Гэхдээ амралтын өдрүүдээр гэртээ харьж, эцэг эхтэйгээ хамт байдаг байсан.
Рэй- Ажил хийдэг байсан уу?
Эд-Үл хөдлөх хөрөнгийн нэг компанид санхүүгийн ажилтан байсан. Өөр сайн мэдэхгүй ээ. Би тэс өөр мэргэжилтэй. Нягтлан бодох бүртгэлийн талаар нэг их юм мэдэхгүй.
Рэй- Рафаел хэн нэгэнтэй асуудалтай байсан уу? Тэрнийг сүрдүүлсэн хүн байгаа юу?
Эд- Миний мэдэхийн лав байхгүй ээ. Тэр долоо хоногийн өмнө гэрийнхэндээ ижил хүйстэн гэдгээ хэлсэн гэсэн гэхдээ тэд сайнаар хүлээж аваагүй гэсэн. Тэгэхээр ганц санаа зовдог зүйл нь бид хоёрын нууц харилцаа л байсан байх.
Рэй- Өчигдөр орой юу болсон юм?
Эд- Би орой 9 цагийн үед гэр лүү нь очсон. Надад илүү түлхүүр байдаг юм. Шатаар дээшээ алхаж байтал нэг эрийг тэрний гэрээс гарч ирж байхыг нь харсан. Тэр миний хажуугаар маш хурдтайгаар зөрөөд явчихсан. Тэгээд гэр лүү нь ортол Рафаел шалан дээр хэвтэж байсан, маш их цус алдаж байсан. Цээжиндээ хэд хэдэн удаа хутгалуулсан юм шиг харагдсан, тэгээд би цагдаа дуудчихаад.. Намайг алсан гэж бодож магадгүй гэж бодсон юм.
Рэй- Яагаад?
Эд- Би гадаад хүн шүү дээ. Бас ижил хүйстэн. Рафаелийн гэр бүл нөлөө бүхий хүмүүс. Хажууханд элчин сайдын яам байдаг гэдгийг санаад, тэнд очвол хэргийг шударгаар шийдэх байх гэж бодоод л тийшээ гүйчихсэн юм.
Фор- Хэргийг шударгаар шийднэ ээ. Гэхдээ эхлээд сайн шалгах хэрэгтэй. Үнэн удахгүй дэлгэгдэнэ. Тиймээс саяын хэлсэн бүхэн чинь үнэн гэж найдаж байна, худлаа бол зүгээр л цаг үрэхийн л нэмэр шүү.
Эд- Би амлаж байна, би Рафаелыг алаагүй ээ.
Рэй- Шатан дээр харсан залуугийнхаа гадаад байдлыг дүрслээд хэлээд өгөөрэй, бас цогцсыг олохоосоо өмнө хаана байсан тухайгаа мэдээлэх хэрэгтэй.
Эй- Тусгай мөрдөгчид болох Форестер, Рэйнс, Во. Байцаагч Диаз.
/Цагдаагийн газар, Мадрид/
Фор- Танилцахад таатай байна, байцаагч Диаз. Сайн хамтарч ажиллана гэж найдаж байна.
Ди- Би Дрю Эдмонсонтой ярилцмаар байна.
Фор - Удахгүй ээ. Урд шөнө яг юу болсон талаар бүрэн ойлголт авсныхаа дараа таныг ярилцуулна.
Ди- Тэр хэргээ хүлээсэн үү?
Фор- Үгүй ээ. Харин ч өөрийгөө гэм буруугүй гэж байна лээ.
Ди- Тэгээд итгээд байгаа юм уу?
Фор- Дүгнэлт хийхэд эрт байна.
Ди- Гэм буруугүй байсан бол яагаад шууд элчин сайдын яам руу гүйнэ гэж?
Фор- Харин олж мэдэхийн тулд хамтдаа ажиллацгаая.
Рэй- Бидэнд гаргаж өгөх өрөө байгаа юу?
Во- Бид хэргийн газрыг харах хэрэгтэй. Та бидэнд холбогдох бүх мэдээлэл, сэжигтэн байж болох хүмүүсийн жагсаалтыг гаргаад өгвөл.
Ди- (өөр хэлээр ярьж байна)
Эй - Баярлалаа.
Рэй- Эдмонсон шатаар өгсөж байхдаа Делгадогийн гэрээс хүн гарч ирэхийг харсан гэнэ.
Ди- Тэр худлаа хэлсэн ч байж магадгүй. Америкт гэмт хэрэгтнүүд худлаа ярьдаг биз дээ? Энд лав тэгдэг. Бидэнд одоогоор ганц л сэжигтэн байна. Рафаел Делгадо энд амьдардаг байсан. 2 давхарт.
Во- Тэд хэн юм?
Ди- Делгадогийн ээж, ах хоёр нь байна.
Рэй- Байзаарай. Эд зүйлсийг нь гаргаад байгаа юм биш үү?
Ди- Тийм юм шиг байна.
Фор - Тэгэхээр хэргийн газрыг хамгаалалтандаа аваагүй байх нь ээ?
Ди- Авсан байсан. Бид бүрэн нэгжлэг хийсэн. Одоо харин гэрийнхнийх нь санааг амраах хэрэгтэй. (өөр хэлээр ярьж байна)
Фор- Хэргийн газрын зургийг авсан гэж ойлгож байгаа шүү дээ?
Ди- Тийм ээ.
Фор- Ммхмм. Делгадогийн цогцос моргт байгаа юу?
Ди- Үгүй ээ.
Фор- Үгүй гэнэ ээ? Тэгээд хаана байгаа юм?
Ди- Талийгаачийн цогцсыг манай эмнэлгийн шинжээч шалгаж, өнөөдөр өглөө ар гэрийнхэнд нь шилжүүлсэн
Фор- Яагаад ийм хурдан?
Ди- Католик шашны оршуулгын газруудад сул газар хязгаарлагдмал тул Мадридад хурдан оршуулахыг зөвлөдөг. Тиймээс ихэнх гэр бүл хайртай хүмүүсээ хорин дөрвөн цагийн дотор оршуулахыг хичээдэг. Ялангуяа халуун цаг агаартай үед. Чамайг гучин найман градусын халуунд цогцосны дэргэд байсан эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ үүнээс зайлсхийж чадвал танд л сайн байх болно.
Фор- Компьютер эсвэл гар утас нь?
Ди- Аль алийг нь олсон. Нууц кодтой юм байна лээ. Бид нэвтрэх гэж оролдож байгаа.
Ээж- (Өөр хэлээр ярьж байна)
Охин- Ээж урд шөнө хоёр хүн хэрэлдэж байхыг сонссон байна.
Рэй- Юуны тухай хэрэлдэж байсан юм бол?
Охин- ((Өөр хэлээр ярьж байна)
Ээж- (Өөр хэлээр ярьж байна)
Охин- Хальт л сонссон гэнэ ээ. Гэхдээ мөнгөний тухай байсан юм шиг байна гэж байна. Нэг залуу нь Би дахиж ийм зүйлийг хийж чадахгүй нь, гэж нөгөө рүүгээ орилсон байна.
Во- Рафаел орилсон уу?
Охин- (Өөр хэлээр ярьж байна)
Ээж- (Өөр хэлээр ярьж байна)
Охин- Тэгж бодож байна гэнэ ээ.
Рэй- за за. Ээж нь орой 8:45-ийн үед хоёр хүн хэрэлдэхийг сонссон гэж байна. эдм онсоны хэлснээр бол тэрнийг ирэхээс өмнө гэсэн үг.
Фор- Тэрний өнгөрсөн шөнө хаана байсныг нь олж мэдсэн үү?
Рэй- Орой 8 цаг хүртэл хаана байсныг нь мэдсэн, гэхдээ тэрнээс хойш өөрийгөө паркаар зугаалж байсан гээд байна лээ.
Ди- Сайн уу
Во- Тэнд юу болоод байгаа юм?
Эй- Байна уу? Ойлголоо. Байзаарай. Энэ ч чамд таалагдахгүй байх даа.
Эм- Би одоо шалгаж байна аа. Чи өөрөө шалгаж узсэн юм уу? Би тасаллаа. Манай ХЗЯ-ны өмгөөлөгч Эдмонсонтой ярилцсан байна. Тэр өөрийгөө Мадридын цагдаа нарт барьж өгөхөөр шийдсэн гэнэ ээ.
Фор- Юу гэсэн үг юм? Тэр үхтлээ айчихсан байсан шүү дээ. Өөрийгөө барьж өгнө гэж байхгүй.
Эм- бидэнд тэгж заасан гарын үсэг зурсан баримт бичиг байгаа тул …
Фор- Энэ элчин сайдын яам бол АНУ-ын нутаг! Та тавдугаар нэмэлт өөрчлөлтийн талаар сонсож байсан уу?
Эм- Мадридын цагдаа нар та бүхний мөрдөн байцаалтад үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэдгээ бидэнд амласан.
Фор- Тэд аль хэдийн хэргийг шийдчихээд байна шүү дээ.
Эм- Надад хийж чадах зүйл байхгүй ээ. Элчин сайд Бергерийн ч гараас гарсан асуудал байна. Та бидэнд мэдээлээрэй, мөрдөгч Форестер. Элчин сайд Бергер хүлээж байх болно.
Фор- Ta нарыг хуурч мэхэлсэн байна.
Ди- Эргээд тавтай морил. Болсон зүйлийн талаар сонсов уу?
Фор- Сонссон.
Ди- Болж дээ.
Фор- Би Эдмонсонтой уулзмаар байна.
Ди- Удахгүй ээ. Бид өөрсдийнхөө байцаалтыг хийж байна. Дуусахаараа тантай уулзуулж болно.
Фор- Эдмонсон сэжигтнийг гэрээсгарч ирж байхыг нь харсан гэсэн. Тэгэхээр сэжигтэн ч бас тэрнийг харсан гэсэн үг. Тэрний амь нас аюулд ороод байна. Бид хамгаалалтандаа авах хэрэгтэй шүү дээ.
Ди- Бид хамгаалалтандаа авсан байгаа. Тэгээд ч Эдмонсон толинд харах болгондоо сэжигтнийг олж хардаг байх.
Фор- Яагаад илүү нарийн мөрдөн байцаалт хийхээс татгалзаад байгаа юм бэ?
Ди- Ажлаа түргэн шуурхай хийх талаар та ер нь мэддэггүй юм аа даа?
Фор- Мэдэлгүй яахав, гэхдээ зөв үед нь мөрдөн байцаалтыг удаашруулсан ч болно шүү дээ.
Ди- Хөөх, мундаг л юм. Үнэхээр. Харамсалтай нь түрүүн ашиглаж байсан хурлын өрөөнд одоо хүмүүс төрсөн өдөр тэмдэглэж байна. Тэгэхээр танд өөр өрөө олж өгье.
Фор- Нэртэйгээр нь агуулах олоод өгчихөөч.
Рэй- Ийм л зургууд авсан гэдэгт итгэж чадахгүй нь ээ. Хэргийн зэвсэг аль өнцгөөс орсон, халдагчийн байх боломжтой өндөр, зүүн эсвэл баруун гартай хүн байсан эсэх зэрэг чухал мэдээллүүд бүгд дутуу байна.
/Дрю Эдмонсон/
/Рафаел Делгадо/
Фор- Өглөө дүүгийнхээ гэрээс юу авч явсан юм?
Ти- Ихэвчлэн зургуудыг нь л авсан даа.
Фор- Юуны зураг?
Ти- Рафаелийн зургуудыг. Бас тэрний алсан хүнийхийг.
Фор- Тэр нь хэн болж таарахав?
Ти- Та мэдэж байгаа шүү дээ. Дрю Эдмонсон.
Эй- Яагаад зургуудыг нь авсан юм?
Ти- Ээж маань шатаа гээд байсан юм.
Фор- Дрю Эдмонсонтой биечлэн уулзаж байсан уу?
Ти- Үгүй ээ.
Фор- Дүү чинь тэрний талаар хэлж байсан уу?
Ти- Ганц л удаа. Долоо хоногийн өмнө хэлсэн.
Фор- Тэрний тухай хэлэхдээ яг юу гэж хэлсэн бэ?
Ти- Магтаад л байсан.
Эй- Дүүг чинь сүрдүүлж байсан ямар нэг хүн байгаа юу?
Ти- Миний мэдэхийн лав байхгүй ээ.
Эй- Тэрэнтэй асуудалтай хүн байсан уу? Хоёр долоо хоногийн өмнө ижил хүйстэн гэдгээ зарласнаас хойш?
Ти- Тэгсэн ч ижил хүйстэн байлаа гээд тэрнийг алчихгүй шүү дээ. Үгүй ээ.
Фор- Чамд асуудал байсан уу?
Ти- Хэдэн жилийн өмнө таалагддаггүй байсан юм. Рафаелийг ижил хүйстэн гэдгийг би бараг гадарлаж байсан. Гэхдээ аав ээж хоёр маань ийм зүйлийг ойлгохооргүй хүмүүс л дээ.
Фор- Тэрнийг ижил хүйстэн гэдгээ хэлэх үед эцэг эх хоёр чинь яаж хүлээж авсан бэ?
Ти- Бид Дрю Эдмонсоны тухай ярилцаж байгаа гэж бодсон юмсан. Тэрнийг алуурчин гэдэгт итгэхгүй байгаа юм уу? Адилхан Америк хүн болохоор нь уу?
Фор- Бид зүгээр л үнэнийг олж мэдмээр байна. Хэр ч их цаг орсон хамаагүй.
Ти- Тийм их цалин авдаг юм уу?
Фор- Чамд ч гэсэн эргэлзэж байгаа зүйл байгаа.
Ти- Тэгж бодож байна уу?
Фор- Үгүй байсан бол бидэнтэй уулзахгүй байх байсан.
Ти- Би юу гэж бодохоо мэдэхгүй байна.
Фор- Дүүд чинь тохиолдсон явдалд маш харамсалтай байна. Бид үнэнийг л олж мэдмээр байна, бидэнд туслаач.
Эй- Тэр хаана ажилладаг байсан бэ?
Ти- Санхүүгийн ажилтан байсан. Үл хөдлөхийн нэг байгууллагад. Байгууллагын эзэн нь манай гэр бүлийн нэг найз байдаг юм.
Эй- Тэдэнтэй холбогдож биднийг оруулахыг зөвшөөрүүлвэл их баярлана шүү.
Во- Рафаелийн үүсгэсэн бүх бүртгэл, явуулсан имэйлийг татаж авах хэрэгтэй байна.
/Мадрид 321, Инмобилиариа агентлаг/
Де- Тэгэлгүй яахав. Тиаго бидэнд зөвшөөрөл өгсөн байгаа.
Рэй- Рафаелийн оффис уу? Бас нууц кодуудыг нь мэдэх бол олоод өгөөрэй.
Де- За. (Өөр хэлээр ярьж байна).
Рэй- Би компьютерийг нь ухаад үзье.
Во- За. Рафаелийн талаар бидэнд хэлж өгөөч.
Де- Тэр.. Гайхалтай сайн ажилтан, бид бүхний сайн найз байсан.
Во- Тэрэнтэй дотно байсан юм уу?
Де- Намайг уучлаарай. Би -
Во- Хөөе.
Де- Би тэрний оффисыг л онгойлгож өгнө гэж бодсноос биш тэрний тухай ярихад бэлэн биш байна аа.
Во- Би ойлгож байна аа. За. Танд хэцүү байгааг ойлгож байна. Харандааныхаа ард талыг идээд байгаа юм уу?
Рэй- Тийм ээ, бодоход тус болдог юм.
Во- Тэгж сонсож л байсан юм байна.
Рэй- Делгадо үхэхээсээ өмнө юу хийсэн гэж бодож байна?
Во- Юу?
Рэй- Тэр захиралаасаа их хэмжээний мөнгө хулгайлсан байна.
Во- Өө…
Рэй- Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын трестийн хянагчийн хувьд тэрээр бүх санхүүгийн гүйлгээ, тэр дундаа төлбөр тооцоог хийх үүрэгтэй байсан. Хөрөнгө оруулалтын трест нь ихэвчлэн газар, орон сууцны хөрөнгийг олж авдаг олон тооны идэвхгүй (шелл) компаниудтай байдаг. Компани их хэмжээний төлбөрийн гүйлгээнүүдийг хийдэг байсан учраас тэрээр арав, хорин мянган доллараас доош хэмжээний гүйлгээг анзаарахгүй гэж бодсон байх. Тэгээд хулгайлдаг байж .
Фор- Мхм.
Во- Сайн уу. Чамайг дэлгэцэн дээр гаргаадахья.
Фор- Жэйми, юу олж мэдэв?
Кэл- Төв оффисоос Вашингтоны оффисын шүүх эмнэлгийн санхүүгийн шинжээчдийн баг Рэйнсийн олж авсан мөнгийг нягталж үзсэн гэдгийг баталгаажуулсан. Делгадо ердөө сарын өмнө гэхэд компаниас 250,000 еврог хулгайлсан болохыг тус багийнхан бас баталсан байна.
Фор- Хмм.
Кэл- Даатгал, үнэлгээний ажил хийдэг шелл компани байгуулсан юм байна. Тэгээд Делгадо фирм рүү хуурамч үнэт цаас илгээж эхэлсэн байна.
Фор - Гайхалтай ажиллалаа, Жэйми.
Кэл- Өшөө байна. Делгадод өөрийнхөө компанид хувийн мэдээллээ нотлох баримт хэрэгтэй байсан хэдий ч тэрээр мэдээж хэрэг өөрийнхөө нэрийг ашиглах боломжгүй байсан. Тэгээд Америкийн банкинд байрлуулахаар шийдсэн байна. Тэр данснуудад нь өөр хүн гарын үсэг зурсан байна.
Фор- Дрю Эдмонсон
Рэй- Гэмт хэргийн сэдэл гэдэг байх аа.
Ди- Ноён Эдмонсон сайхан гарын үсэгтэй юм байна. Их хичээж бичсэн нь харагдаж байна шүү.
Фор- Би Эдмонсонтой өөртэй нь ярилцмаар байна.
Ди- Юуны талаар билээ?
Фор- Энэ хэрэгтэй холбогдох бүх зүйлийн талаар.
Ди- Тэр аль хэдийн гарын үсгээ зурчихсан байна шүү дээ. Энэнээс өөр ямар баримт нотолгоо хэрэгтэй байгаа юм? Үнэхээр надаар тайлбарлуулмаар байна уу?
Фор- Би өөрөөр нь тайлбарлуулчихья аа.
Ди- Одоо ч гэсэн тэрнийг алуурчин нь гэдэгт итгэхгүй байгаа юм уу?
Фор- Одоо л олж мэдэх гэж байна.
Ди- Америкчуудын өөдрөг үзэл ээ гэж. Би танд 15 минут л өгье. Тэрний дараагаар ноён Эдмонсоныг бид шилжүүлэх болно.
Рэй- Энэ чиний гарын үсэг үү?
Эд- Тийм ээ.
Рэй- Дансанд чинь мөнгө орж гарч байсныг мэдсэн үү?
Эд- Юун данс билээ?
Рэй- Чиний гарын үсгээ зурсан данс. Гэрээний хуулбар нь яг урд чинь байна.
Эд- Би данс нээлгэх гэрээнд гарын үсгээ зураагүй дээ.
Фор- Тэгээд юунд гарын үсгээ зурсан юм?
Эд- Рафаел надад Америк-д надтай уулзахын тулд ажлын виз авахад нь туслах бичиг баримт гэж хэлсэн шүү дээ.
Рэй- Тэгээд юу ч бодолгүйгээр зурчихсан юм уу?
Эд- Бүх юм нь Испаниар байсан шүү дээ. Би данс нээлгэх энэ тэртэй холбоотой үг хэллэг юу ч мэдэхгүй.
Фор- Өөрийгөө нэг бидний оронд тавиад үзээч!
Эд- Мэдэж байна аа! Мэдэж байна. Би галзуу эсвэл хэтэрхий гэнэн юм шиг сонсогдож байгаа байх. Гэхдээ би үнэнээ хэлж байна шүү. Бид хоёр хоол идэх гээд явж байсан юм. Тэгээд Рафаел гэнэт энэ бичиг цааснуудыг гаргаад ирсэн. Виз гаргахад нь хэрэгтэй гэсэн болохоор нэг их юм бодолгүй зурчихсан юм.
Рэй- Өөр бас нэг асуудал байна. Рафаелийг нас барахаас өмнө хаана байсан бэ? Зүгээр нэг паркаар алхаж байсан гэж мэдүүлэхээр хангалттай нотолгоо болж чадахгүй байна.
Эд- Би нэг бялууны дэлгүүрээр дайраад гарсан.
Рэй- Анх бидэнтэй ярилцахдаа хэлэхэд яадаг юм?
Эд- Миний найз залуу алуулчихаад байна шүү дээ. Би шоконд орчихоод болсон бүгдийг сайн санахгүй байсан юм.
Рэй- Дэлгүүрийн нэр нь?
Эд- Лас Вентанас. Пасео де Эстрэлад байдаг.
Фор- Духан чинь яагаад хөхөрчихсөн юм?
Эд- Цохиулчихсан юм. Эд нар над руу дайрсан. Би өнгөрсөн 24 цагийн дотор шоронгийн үг хэллэг сурсан. Энд ховч хүмүүсийг соплон гэж дууддаг юм байна лээ. Би тийм байхыг хүсэхгүй байна. Би амьд үлдэхийн тулд чадах бүхнээ л хийж байна. Намайг буцаагаад элчин сайдын яам руу хүргээд өгөөч тэгэх үү?
Фор- Чи өөрийгөө барьж өгсөн шүү дээ.
Эд- Эмма элчин сайдын яаманд байх нь намайг бүр ч сэжигтэй харагдуулна гэсэн юм. Тэгээд Мадридын цагдаагийнхантай хамтарвал миний хэргийг шударгаар шийдэж өгнө гэсэн.
Эд- Намайг эндээс гаргаад өгөөч гуйя.
Фор- Бид чадахгүй ээ, уучлаарай. Дрю Эдмонсоныг хамгаалалтандаа авмаар байна.
Ди- Би хүсэлт гаргаж болно оо.
Фор- Үгүй ээ. Би нэн даруй хамгаалалтад оруулахыг хүсч байна. Та нар Эдмонсоныг хуурсан байна. Та нарт л сайн биз. Гэхдээ би нэг зүйл хэлчихье, би ч гэсэн адилхан зүйлийг хийж чадна шүү. Танай ерөнхий сайд олж мэдвэл нэг их баярлахгүй л байх.
Ди- Би юу хийж чадахаа харья.
Ди- Хөөе, тэрнийг тайван орхи.
Фор- Хатагтай Делгадо. Би мөрдөгч Форестер байна.
Мис- Хэн гэдгийг чинь мэдэж байна.
Фор- Хүүгийн тань тухай тантай ярилцмаар байна, хатагтай.
Мис- Ярих юм б байхгүй ээ.
Фор- Хоёулаа түр сууж болох уу? Кофе уух уу?
Мис- Рафаелийг хэн алсныг би мэдэж байгаа. Байцаагч Диаз ч гэсэн мэдэж байгаа. Энэ барилга дотор байгаа хүн болгон мэдэж байгаа. Тэр муу Америк ижил хүйстэн миний хүүг алсан. Дөнгөж сая хүүгээ оршуулчихсан, би чиний доромжлолыг хүлээж авахгүй.
Кэл- Шүүхийн нягтлан бодох бүртгэлийн багтай ярилцсан бөгөөд Эдмонсон юунд гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй гэнэ, тэгэхээр энэ луйврын хэрэг болж байгаа юм. Делгадод Эдмонсоны нийгмийн даатгалын дугаар б байхад л хангалттай байсан, бусдыг нь өөрөө зохицуулчих боломжтой байсан. Дансанд байрлуулсан мөнгө Эдмонсоны гарт хэзээ ч очиж байгаагүй нь бас тэрний гэм буруугүйг баталж байна.
Во- Бас сүүлийн хугацаанд Эдмонсоноос томоохон худалдан авалт хийсэн бүртгэл байхгүй.
Рэй- Би нэг юм оллоо. Эдмонсоны хэлсэн нарийн боовны газрын цагийн хуваарийг шалгасан. 8:44 болж байхад хамгаалалтын камерын бичлэгт Эдмонсон бичигдсэн байна. Делгадогийн хөрш хоёр хүн хоорондоо маргалдахыг сонссон цагтай яг таарч байгаа юм.
Фор- Тэгэхээр Эдмонсон үнэнээ хэлж байжээ.
Эй- Гарч байгаад ярилцах хэрэгтэй байна.
Фор- Юу болоод байгаа юм?
Ди- Та бүгдийн тусламжинд баярласнаа илэрхийлмээр байна. Одооноос бидэнтэй хамтарч ажиллах хэрэггүй болсон.
Фор- Гэхдээ бид дөнгөж сая шинэ мэдээлэл оллоо шүү дээ.
Ди- Имэйлээр явуулчих.
Фор- Матео, битгий ингээч.
Ди- Та өөрөө гарч болно эсвэл таныг хүчээр гаргах хэрэгтэй болох нь.
Эй- ид явах хэрэгтэй, Скот.
Во- Онгоцны буудал руу явахгүй юм уу?
Рэй- Тэгэх цаг ч алга аа.
Эй- Бид ирж байгаа орон болгондоо зочид гэсэн үг шүү дээ.
Фор- Гэхдээ бид хамтын ажиллагааг тодорхой заасан гэрээнүүдтэй
Эй- Хүлээн авагч орны дүрэм журам бичигдсэн байгаа.
Фор- Тэгээд яах юм? Бүх зүйлийг орхиод Будапешт руу буцах юм уу?
Эй- Би Европол дахь захирал руугаа залгана аа. Тэр эхлээд шалгах хэрэгтэй.
Фор- 6 сар болно шүү дээ. Тэр хооронд энэ хүүхэд Испанийн шоронд амиараа тэмцэж байх болно.
Во- Кэлет мэдээлэл авсан байна.
Кэл- Би Финкен-тэй шалгаж үзлээ, түрүүхэн тэд нэг сэжигтэй үйл ажиллагааг тэмдэглэж, тайланг нь илгээсэн байна. Гурван цагийн өмнө Делгадотой холбоотой тэр данснаас нэг залуу мөнгө татаж авсан байна. Сэжигтний өндөр, жин, үсний өнгө нь Эдмонсоны Делгадогийн байрыг орхиж гарсан хүнийг дүрсэлсэн дүрслэлтэй таарч байна.
Эй- Тэгвэл Мадридын цагдаагийнхныг хэрэгт буцааж оролцуулах ганцхан л арга байна.
Эм- Энд ингэж болохгүй шүү дээ.
Фор- Тэрэнтэй ярилцахаасаа нааш эндээс хөдлөхгүй ээ. Элчин сайдтай. Ноён Элчин сайдтай. Эсвэл элчин сайд Бергер гэх үү?
Эм- Хэрэгтэй бол таныг хүчээр гаргана шүү.
Бер- Надад цаг алга. Надад цаг алга!
Эм- Ойлгож байна аа, эрхэм ээ. Би тэрэнд хэлсэн-
Фор- Таван минут. Америкийн иргэнийг та Мадридын цагдаа нарт хэн ч биш юм хаяж өгсөн шүү дээ. Ядаж таван минут зарцуулж чадах байлгүй дээ.
Бер- Хоёр минут.
Фор- Би өмнөх элчин сайдыг таньдаг байсан. Ажиллах хугацааныхаа төгсгөлд тэрээр энэ ажлыг жинхэнэ утгаар нь ойлгоход хоёр жил хагасын хугацаа зарцуулсан гэж надад хэлсэн. Тэрний хамгийн том алдаа нь хүн бүрт таалагдах гэж хичээж, эрх мэдэлд хэт шуналтай байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Танай багийнхан бол Ерөнхий сайд эсвэл танд нөлөөлсөн хэний ч дарамтанд бууж өгсөн алдааг аль хэдийн гаргачихсан. Дрю Эдмонсоны төлөө болон өөрийнхөө төлөө өмгөөлөхгүй байж байдлыг улам бүр дордуулах хэрэггүй байх. Үгүй бол ард түмэн таныг сул дорой Элчин сайд гэж араас чинь шивнэх байх.
Бер- Чамд туслах уу эсвэл чамайг шанаадах уу?
Фор- Надад хамаагүй ээ. Хүссэнээ л хий. Мэдээ дуулсан гэж бодож байна.
Ди- Дуулсан.
Фор- Сайн байна. Бидэнд гаргаад өгчих хувцасны өрөө байна уу?
Ди- Яг юу хүсээд байгаа юм бэ?
Фор- Бид Эдмонсонд хэдэн хүний зураг үзүүлэх хэрэгтэй байна.
Эд- Тэр мөн байна. Намайг шатаар өгсөж байхад Рафаелийн гэрээс гарч ирж байсан.
Фор- Итгэлтэй байна уу?
Эд- Тийм ээ.
Ди- За.
Рэй- Педро Муноз. 33 настай.
Во- Танхайрах, залилан мэхлэх, хээл хахууль авах, танхайрах, бичиг б баримт хуурамчаар үйлдэх зэрэг өргөн хүрээтэй гэмт хэргийн бүртгэлтэй юм байна. Таван жилийн өмнө Мунозын эсрэг таслан сэргийлэх арга хэмжээ авсан өндөр настан түүнийг шүүхийн баримт бичигт шимэгч хорхойноос ч дор гэж тодорхойлсон байна.
Фор- Мм.
Ди- Муноз манай хэлтэст ч сайн танигдсан гэмт хэрэгтэн дээ. Энэ гэмт хэрэг нь ч гэсэн тэрний өмнөх гэмт хэргүүдтэй адил юм. Тэрнийг хаана байгааг бид мэднэ. Танай багийг хамтарч ажиллаасай гэж хүсч байна.
Фор- Мэдээж хэрэг.
Ди- Баярлалаа.
/Цагдаа/
Ди- Педро Муноз! Хаалгаа нээ!
/462/
Эр2- Цагдаа байна!
Во- Тэр зугтаж байна!
Рэй- Битгий хөдөл! Зогс! Үгүй ээ! Новш гэж-
Фор- Яагаад Делгадог буруутгаж байгаа юм?
Му- Надад нэг зүйл үргэлж хачирхалтай санагддаг байсан. Хүмүүс ихэвчлэн ухаалаг сонголтыг хийдэг, амжилтанд хүрэх боломжтой хүмүүстэй би зөндөө тулгардаг. Гэхдээ тэдэнд " Байгаа мөнгөө надад өг, тэгвэл би чамайг зүгээр орхиё. Эсвэл надад мөнгөө битгий өг, тэгвэл би чамайг алах болно" гэсэн хоёр сонголтыг санал болгоход, хичнээн олон хүн үхэхийг илүүд үздэг нь гайхмаар санагддаг. Магадгүй таны мэргэжлийг харгалзан үзвэл энэ нь тийм ч гайхмаар зүйл биш байх.
Фор- Тэгэхээр Рафаел үхчихсэн байгаа нь өөрийнх нь буруу юм байна тэ?
Му- Тийм ээ, мэдээж хэрэг.
Фор- Муноз Делгадотой Майорка дахь томоохон үдэшлэг дээр танилцсан юм байна, Делгадогийн хийдэг ажлын тухай мэдснээсээ хойш мөнгө хулгайлах боломжийг олж харсан байна. Муноз Делгадог ижил хүйстэн гэдгийг гэр бүлийнхэнд нь илчилнэ гэж сүрдүүлэн мөнгө хулгай хийхийг албадсан юм байна. Делгадо мөнгө шамшигдуулах үйлдлийг нэг удаагийн хэлцэл гэж хийсэн ч Муноз илүү их мөнгө авахаар буцаж очсон гэнэ. Делгадо татгалзаж, гэр бүлдээ аль хэдийн ижил хүйстэн гэдгээ хэлчихсэн гэх үед нь Муноз араас нь очиж хутгалжээ. Рафаел таныг эдгээр дансанд гарын үсэг зуруулсан нь Мунозыг олж мэдэхгүй гэж бодсноос болсон байх. Гэхдээ энэ бол миний л таамаглал, та тэрнийг надаас илүү сайн мэддэг байсан шүү дээ.
Эд- Би Рафаелийг тэр үдэшлэгт аваачсан юм аа. Тэрнийг найзуудтайгаа танилцуулж, дараагаар нь америк руу очих үед нь хэрэг болох хүмүүстэй нь уулзуулья гэж бодсон юм. Рафаел надтай танилцаагүй байсан бол амьд байх байж.
Эй- Орой элчин сайдын яаман дээрх үдэшлэгт оролцоно биз дээ?
Фор- Тийм ч их хүсэхгүй л байна.
Эй- Ммхмм. Мэдсэн юм аа. Тэгвэл үдэшлэгт оролцож байх үеэрээ энэ талаар үргэлжлүүлж ярилцвал яасан юм?
Фор- Хэзээ ч үгүй гэдгийг германаар яаж хэлдэг билээ?
Эй- Элчин сайд танай захирал руу залгаж хэлсэн байна лээ. Бид бүгдийг ирээсэй гэж хүсч байгаа. Дипломат ёс шүү дээ. Дарга байх заримдаа их төвөгтэй байгаа биз? Орой уулзья.
Ди- Мөрдөгч өө.
Фор- Байцаагч аа.
Бер- Ерөнхий сайд аа, энэ нөгөө миний хэлээд байсан Холбооны мөрдөх товчооны багийнхан.
Ер- Энэ хэрэг маш их хичээл зүтгэл гаргаж ажилласан гэж би сонссон шүү. Баярлалаа.
Фор- Байцаагч Диаз болон тэдний баг гол үүрэг хариуцлагыг даасан шүү дээ. Бид зүгээр л тусалсан төдий.
Ер- Сайн ажиллалаа.
Ди- Баярлалаа эрхэм ээ. Маш их баярлалаа. Хатагтай ноёд оо.
Фор- Хэрэг болвол дуудаарай би барны урд байж байя.
Эй- Европт ажиллах үеийн өөр нэг зөвлөмж. Хийсэн ажлаасаа хэзээ ч битгий магтаал хүрт.
Рэй- Юу гэж бодож байна, Камерон?
Во- Би зүгээр ээ. баярлалаа .
Рэй- Бүжиглэх үү, катрин?
Эй- Тэгье ээ. Энийг барьж байхгүй юу? Баярлалаа.
Фор- Байна уу?
Кэл- Байна. Наанаа л байна уу?
фор - Тийм ээ. Чамайг санаад байна аа. Орондоо орохоос чинь өмнө нэг залгамаар байсан юм.
Кэл- Буцаж ирэхээрээ хэр ч оройтсон байсан хамаагүй манайд хүрээд ирээрэй. Миний шархан дээр үнсэх хэрэгтэй байна.
Фор- За тэгье ээ.
/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
/4р анги төгсөв/
/Орчуулсан Батгэрэлийн Есүй/
Дүрүүдэд:
Фор- Форестер - эр
Кэл- Кэлет - эм
Рэй- Рэйнс - эр
Во- Во - эм
Эй - Эйгер - эм
Эм- эмма - эм
Ди- диаз - эр
Эд - эдмонсон - эр
Back to episodes Go home