Үргэлжлэл: 44:20 мин.
Дүрүүд:
Эр
Клаудио Жионизио-ийн том хүү, Марилиягийн нөхөр
Жуниор Уго-ийн хүү
Уго Жионизио-ийн хоёр дахь хүү, Танягийн нөхөр
Жоэл Жионизио-ийн өргөмөл бага хүү, Сюзанагийн нөхөр
Жионизио аав
Буза Сюзанагийн амраг
Карлос зочид буудлын ресепшн
Жоао Флавио Дэннигийн араас авлагч
Эм
Сюзана Жоэлийн эхнэр
Таня Уго-ийн эхнэр
Норма ээж
Дэнни /Денизи/ биеэ үнэлэгч + бисексуал
Фернанда гэр бүлийн сэтгэл зүйч
Ольга Жионизио-ийн анхны хайр
Шейла Дэннигийн хамтран амьдрагч+лесби
+Людмила биеэ үнэлэгч
----------------------------------------------------------------------------------------------------------------
Таня: Угогийн эхнэр байх ямар байдгийг чи огт мэдэхгүй. Тэр нөхөр секс хийхийг үргэлж хүсч байдаг.
Мар: Чинийхээр, энэ онцгүй юу?
Таня: Тийм л байх.
Жоэл: Бид салахаар шийдсэн.
Аав: Гэрлэлт бол ашиг орлого авчрахгүй бол татгалздаг хөрөнгө оруулалт биш.
Жоэл: Хамгийн ер бусын юм бол бид хоёр бүгдэд нь хэлэхээр шийдсэний дараа унтсан. Тийм сайхан байгаагүй их удсан байна лээ.
Мар: Чи зочны өрөөны, эсвэл гал тогооны шалан дээр гээд дур чинь хүрсэн тэр газарт надтай хурьцаж зүрхлэх байсан уу?
Кл: Яах гэж?
Мар: Төрөлжүүлэх гэж, Клаудио.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Таня: Надад хамтрагч болохыг өдөр бүр санал болгодоггүй, Ядаж Дэвид Ронжинеллийн эмнэлэгт бага туслах байсан ч яахав.
Дэв: Зөвхөн ганцхан асуудал байгаа.
Таня: Ямар?
Дэв: Үнэн гэвэл, би чамд улам их татагдаад байна.
Таня: Чамаас суралцах юм надад зөндөө байна.
Дэв: Тэгж битгий ярь, Таня. Тэгэхгүй бол би биеэ тоож мэднэ.
Уго: Биеэ ээ тоох оо? Юу ярина вэ? Тэгж болдог юм уу?
----------------------------------------------------------------------------------------------------------------
ЖАРГАЛ ХЭР УДАХ ВЭ? – 4 Р АНГИ
----------------------------------------------------------------------------------------------------------------
ЭУКЛИДИС МАРИНЬЙОГИЙН КИНО
НАЙРУУЛАГЧ: ФЕРНАНДО МЕЙРЕЛЛИШ
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Таня жирэмслэлтээс хамгаалах эм уухаа болиод хагас жил боллоо, гэтэл... Зургаан сар юу ч байдаггүй.
Аав: Эсвэл чинийх болохгүй байна уу?
Уго: Минийх үү, аав аа? Тэр надаас Жуниорыг олж төрүүлсэн.
Аав: Гэхдээ эрчүүдийн цэвэршилт гэдэг ойлголт байдаг. Үрийн шингэн хөгширдөг гэж би өөрөө уншсан.
Уго: Үгүй ээ, минийх биш, ааваа.
Аав: Ихэвчлэн уух дуртай хүмүүст тийм юм тохиолддог.
Уго: Энэ утгагүй зүйл!
Аав: Согтууруулах зүйл үрийн шингэний чанарт нөлөөлдөг.
Уго: Худлаа.
Аав: Худлаа, үгүй нь хамаагүй, чи урологийн эмчид хандвал чамаас юу ч гарахгүй. Чи хэтэрхий их виски уудаг. Үнэнээ хүлээ. Хар даа, энэ авъясыг битгий балла.
Уго: Энэ бол аз, ааваа.
Аав: Би ахын чинь талаар зарим юмыг мэдсэн. Түүний нэр сонинууд дээр байнга гарч, түүнийг тийм ч сайн биш хүмүүстэй холбогдуулж байна.
Уго: Ааваа, тэр их амбицтайг та мэднэ. Үнэнийг хэлэхэд, Клаудио үнэхээр л найдваргүй олон нөхдүүдтэй ажил хэрэг явуулдаг.
Аав: Гэхдээ Клаудио тэгэхгүй байж болмоор. Тэр уг нь их мэргэшсэн, тайван хүн. Юу гээч, үнэндээ би үүнд итгэхгүй байгаа.
Уго: Ойлголоо, ааваа.
Аав: Харин чи ахдаа итгэхгүй байгаад би баярлаж байна гэж би хэлж чадахгүй.
Уго: Уучлаарай ааваа. Клаудиньйо гэр бүлийн хайр гэдгийг мартаж. Явж виски ууя.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Таня: Бид хаашаа явах вэ?
Дэв: Хараарай.
Таня: Бидний хийсэн авто ослын тухай би бүх сонинуудаас ямар нэг мэдээ хайж үзлээ. Тэр эмэгтэйг аварсан байх. Бүх юм зүгээр байж мэднэ.
Дэв: Таня, би тэр эмэгтэйг алсан.
Таня: Чи юу яриад байна аа? Тэр үхчихсэн үү? Чи хаанаас мэддэг юм? Чи тоглосон уу?
Дэв: Үгүй ээ, би тоглоогүй. Мэдээж би тоглоогүй. Надад бүгдийг тодруулахад тусалсан нэг найз цагдаад байдаг. Хөөрхий бүсгүй. Гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан. Дөнгөж 50 гаран настай. Би унтаж чадсангүй. Энэ миний буруу.
Таня: Бас юун буруу вэ? Тэр бараг л өөрөө дугуйн доогуур орсон. Бодвол согтуу байсан биз.
Дэв: Би чиний үгэнд орох хэрэггүй байж. Үлдэх ёстой байсан юм. Би түүний гэр бүлийг олох ёстой. Би тэр хүмүүсийг олоод тэдэнд нөхөн олговор өгнө. Энэ миний хийж чадах хамгийн бага зүйл. Энэ юу ч болохгүйг мэднэ, гэсэн ч би үүнийг хийнэ.
Таня: Дэвид, надад ч гэсэн их эвгүй байсан. Өнөө өглөө би хагалгаа хийж чадахгүй байх гэж бодсон. Миний гар чичрээд л. Гэвч би төвлөрч, биеэ барьж чадсан. Чи гүнзгий амьсгаа аваад цааш амьдрах хэрэгтэй. Биеэ барь. Бид чанга байх ёстой. Чи галзуурсан уу? Чи үүнийг хийнэ гэхэд би итгэхгүй байна.
Дэв: Тиймээ, би яг үүнийг хийнэ. Би үгэнд чинь орох ёсгүй байсан. Би эмч хүн. Би тэр эмэгтэйг аврах ёстой байсан. Түргэн ирэхийг нь хүлээх байсан.
Таня: Магадгүй, магадгүй. Тэр хэдийн үхсэн байсныг үгүйсгэх араггүй. Бид ухаангүй юм шиг зам хөндлөн гардаг хүмүүсээс болж өөрсдийн амьдралыг нурааж болохгүй.
Дэв: Битгий тэнэг юм ярь!
Таня: Чи өөрийгөө хянахгүй байна. Чи гэр бүлээ авч үлдэх ёстой. Бас эмнэлэгээ.
Дэв: Гараа ав, Таня.
Таня: Эмнэлэг...
Дэв: Гар тат! Би цагдаагийн хэлтэс рүү орно, чи надтай хамт орно.
Таня: Ормоор байвал өөрөө ор. Машин чинийх, чи жолоо барьж байсан.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Би жаахан байхдаа энд үргэлж ирдэг байлаа. За тэгээд? Чи юу олов? Аа, нээрэн тийм. Май. Чи өлсөө юу? Арай ч дээ. Буза! Энэ Буза гэгч хэн бэ? Эстрада да Кунья.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Хэрэв чамд тус болох хэн нэгэн хэрэгтэй бол...
Уго: Үгүй ээ, хэрэг болохгүй.
Эм: ... хавтсан дээр нь Мари Чучукагийн “Гоясийн эм бар” зурагтай сэтгүүл байгаа. Амжилт хүсье!
Уго: Мари Чучука.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Азооспермия?
Эмч: Тиймээ, азооспермия.
Уго: Энэ юу вэ?
Эмч: Уго, чиний үрийн шингэнд эр бэлгийн эс байхгүй гэсэн үг.
Уго: Гэхдээ би хүүтэй, эмч ээ.
Эмч: Санаа зоволтгүй, чамд эр бэлгийн эс байхгүй нь шалтгааных. Ямар нэг гэмтлээс болсон байж болно.
Уго: Ямар утгаар?
Эмч: Чамд хими туяны эмчилгээ хийж байсан уу?
Уго: Үгүй ээ.
Эмч: Тэгвэл тайван байлгадаггүй ямар нэг механик гэмтэл, бэртэл, ямар нэг хүчтэй цохилт авч байсан уу?
Уго: Үгүй.
Эмч: Гахай хавдар мэтийн ямар нэг ноцтой өвчин? Өсвөр насандаа.
Уго: Эмч ээ, би төмөр шиг биетэй. Би ойлгохгүй байна.
Эмч: Уго, энэ яах араггүй шээс бэлгийн тогтолцоотой холбоотой.
Уго: Мөөн. Гэхдээ надад хүү бий, эмч ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Эстрада да Кунья.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Хөөе. Хөөе, хөөе. Чи байз!
Сю: Юу?
Жоэл: Амрагийнхаа гэрээс буцаж явна уу?
Сю: Юун амраг, Жоэл? Бид хоёр салсан ш дээ.
Жоэл: Буза. Чиний амрагийг тэгж нэрлэдэг байх аа? Буза! Чи тэр хиппитэй хэр удаан уулзаж байна, а?
Сю: Би мэдэхгүй, чи юу... Жоэл, тайвшир, тайвшир, тайвшраач.
Жоэл: Тэгээд чи Бузагийн гэрт байсан уу? Буза! Муу янхан! Завхай хүүхэн! Шалиг банзал! Намайг зүгээр л маллачихаад зүгээр өнгөрнө гэж бодсон уу?
Буза: Тавь! Түүнийгтавь!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Холдоорой, холдоорой.
Сур: Клаудио, та Клебер Пьементотой ямар холбоотой вэ?
Кл: Клебер Пьементо? Би түүнтэй нэг удаа уулзсан байх, гэхдээ санахгүй байна. Гэхдээ би түүний бизнесийн хамтрагч нь биш, тэр тусмаа биднийг нөхөрсөг харилцаа ч холбодоггүй.
Сур: Тэгвэл та холбооны цагдаа, прокурорын газрын хамтарсан “Одоо Дрюммондын ээлж үү?” ажиллагааг мэдэх үү? Тэр танд ямар нэг байдлаар хамаатай юу?
Кл: Би ямар ч ажиллагааг мэдэхгүй. Уучлаарай... Би... болох уу... би бизнесмен. Татвараа төлж, мянга гаруй ажлын байр бий болгосон. Би сайн бизнесмен, тиймээс надтай зохих ёсоор нь харьцахыг хүсье. Хэрэв энэ боломжтой бол.
Сур: Хэрэв та Пьер Пьемонтотой уулзсан бол юун тухай ярилцсан бэ? Клаудио, Клаудио, та хариулаач! Клаудио, та...
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Юу болоод байгааг надад тайлбарлахгүй юу?
Кл: Ингэхэд юу болсон юм?
Мар: Өөдгүй байхаа боль, Клаудио. Би мэдмээр байна. Би эхнэр чинь.Чамд тохиолддог бүх юманд миний нэр үргэлж холбоотой байдаг. Би мэдэх эрхтэй. Тэгээд нэг л өдөр зурагтаа асаагаад чи ямар нэг дуулианд холбогдсоныг мэдэхээс өмнө чамаас мэдсэн нь дээр. Клебер гэж хэн бэ?
Кл: Клебер үү, Мария, хөөрхий минь Педрейра сайдын хүргэн нь. Түүнийг л харлуулж байна. Тэр өөдгүй сэтгүүлчид түүнийг устгахаар шийдэж. Би түүнийг танихгүй. Тайван бай, Марилиния, бүх юм хяналтанд. Санаа зоволтгүй.
Мар: Яг танихгүй биз? Чи амлах уу?
Кл: Хайрт минь, би чамд худлаа хэлж байсан уу? Ядаж ганц удаа?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоао: Ороорой. Би чамайг арай мариалаг гэж бодсон. Илүү махлаг галбиртай.
Эм: Хэрэв хүсвэл чинь би явж болно. Чи зүгээр л хэлчих.
Жоао: Нэгэнт сонгосон болохоор өөр арга алга. Тиймээс сайхан зугаацацгаая.
Эм: Тэр болно оо. Ямар ч асуудалгүй. Гол нь үйлчлүүлэгч таашаал авах нь чухал. Ёо! Чи намайг өвтгөөд байна.
Жоао: Яасан? Чамд өвдөлт мэдрэх таалагддаггүй юу?
Эм: Үгүй. Харин чамд таалагддаг уу? Намайг тавь! Намайг тавиач, тэнэг ээ! Май! Хөгийн новш! Үхэж далд ор!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Хайлт:
Одоо Дрюммондын ээлж үү?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Тендер явуулах луйварын схем
Дрюммондын барилгын компанид ашигтай схем
Клебер Пьемонтотой уулзсан үгүйгээ санахгүй байна гэдгээ
Клаудио Дрюммонд хүлээжээ
----------------------------------------------------------------------------------------------------------------
Хайлт:
Эцэг тогтоолгох шинжилгээ
Эцэг тогтоолгох ДНК-ийн шинжилгээ
----------------------------------------------------------------------------------------------------------------
Таня: Чамайг өчигдөр орой ирэхийг би хараагүй. Чи гудамж хэссэн үү? Чи юу хийсэн юм?
Уго: Агаар амьсгалаад.
Таня: Агаар амьсгалсан?
Уго: Юм бодоод, Таня.
Таня: Кашас /бразилийн үндэсний архи/ уу?
Уго: Тийм байвал юу гэж, Таня?
Таня: Ойлгомжтой, би хүссэн зүйлээ сонслоо. Баяртай, хүү минь.
Жун: Та энийг харсан уу, аав аа?
Гарчиг: “Одоо Дрюммондын ээлж үү?” ажиллагаа. Хүрээ хумигдлаа.
Уго: Ингээд Клаудио баларч байгаа юм даа.
Жун: Тэр бүтэлгүйтэхийг би маш их хүсч байна. Та түүнд буцаж очиж ажиллах хэрэггүй байсан юм. Хэдий ах чинь боловч түүнээс холхон байвал дээр. Энэ бүхэн юуны төлөө? Ээж тансаг амьдрахын тулд уу? Мөнгөнөөс болсон уу? Би танд нэг юм хэлье. Та гайхамшигтай мэргэжилтэн. Та үүнээс ч илүүг чадна. Энэ бүхнийг хая, аав аа.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Клебер Пьемонтотой уулзсан үгүйгээ санахгүй байна гэдгээ Клаудио Дрюммонд хүлээжээ. Энэ бизнесмен ямар богинохон ойтой юм бэ! Клеберийн хадам аав яам толгойлсноос хойш түүний барилгын компани тэрбумаар нь реал олсныг тэр бас мартсан гэж үү? Эсвэл энэ бүхэн санаандгүй давхцал уу? Тэр өөрийнхөө редакцийн нийтлэлд хатуухан хэлсэн байна шүү.
Кл: Бусад нь энэ талаар юу бодож байгааг тодруул. Учир нь чи айсан харагдаж байна.
Бас: Клебер өөрөө энэ бүхнийг зохион байгуулснаас зайлахгүй.
Жоэл: Тэр яах гэж үүнийг хийсэн байхав?
Кл: Энэ нэг л сэжигтэй байна. Мэдрээд байна.
Жоэл: Чи юу хийх бодолтой байна?
Кл: Юмыг яаж мэдэхэв, баримтуудыг гэртээ аваачина. Энд үлдээхгүй байсан нь дээр.
Жоэл: Өө, тендерт тусалсан хүмүүсийн нэрсийн жагсаалт.
Кл: Тиймээ, би компьютерийн архивыг устгасан. Харин эднийг гэртээ аваачина. Мартсанаас, сенатор Бонифасио... Бид түүнд 2 саяыг төлсөн, гэтэл одоо болтол амласныг нь аваагүй байгаа. Түүнээс амлалтаа биелүүлэхийг шаардах хэрэгтэй. Үүнийг зохицуул, ойлгосон уу?
Жоэл: Харин Дрюммонд компанийн урлагийн бүтээлийн цуглуулга үргэлжлэн нэмэгдсээр байна. Марилия өөрийнх нь нэр дээр 1400 гаруй урлагийн бүтээл бүртгэлтэйг мэдэх үү?
Кл: Эхнэр зарим зүйлийн талаар мэдэхгүй байсан нь дээр, Жоэл.
Жоэл: Чи хөгшнөөс тусламж авахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?
Кл: Мэдээж.
Жоэл: Аав руу ганцхан удаа залгахад л тэр холбооны цагдаагийн найзтайгаа холбогдож “Одоо Дрюммондын ээлж үү?” ажиллагаа хаашаа эргэхийг мэдэж болно.
Кл: Би хөгшнийг үүнд оролцуулахыг хүсэхгүй гэдгээ чамд хэлсэн, Жоэл. Хэрэггүй. Байна, Вирна. Уулзалтыг цуцалсан уу? За, ойлголоо. Сонинд элдэв юм нийтлэнгүүт хүмүүс чамаас зайгаа барьж эхэлдэг. Бурхан өршөөг, Бразилд амжилттай яваа хүмүүсийг үзэн яддаг.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Сайн уу. Би өөрийнхөө нисэгчийг санаж эхлээд байлаа.
Кл: Чи хаана байна?
Дэнн: Бид хоёр уулзахгүй.
Кл: Яагаад тэр вэ? Одоо бүр бие үнэлэгч өөрийгөө надтай байхыг нь харвал имижээ алдана гэж боддог болсон уу?
Дэнн: Үгүй ээ, миний мөр өвдөөд байна. Мөс тавьж үзэхээс. Тиймээс би очиж чадахгүй нь.
Кл: Өвчин намдаагч уу, хайрт минь. Би чамтай уулзах хэрэгтэй байна.
Дэнн: Бурхан минь, юунд ингэж яарсан юм? Чи тэгтлээ санасан юм уу?
Кл: Хагас цагийн дараа буудалд, ойлгосон уу?
Дэнн: Клаудио, байна уу, байна уу...
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Чи жаахан хоцорлоо...
Люда: Хөөх! Дэнни чамайг сайхан залуу гэж хэлсэн нь зөв байжээ. Юу байна? Түүнд асуудал гарсан, тэр ирж амжихгүй, тиймээс түүний оронд би ирлээ, би Людмила.
Кл: Сонс, энэ одоо бас юу вэ? Би ойлгохгүй байна.
Люда: Санаа бүү зов. Чи сайхан залуу. Хоёулаа ямар нэг шинэ юм сэдэж болно. Чиний урд нь хийж байгаагүй юмыг.
Кл: Чи ичгүүргүй юм гээч! Үнэхээр ичгүүргүй!
Люда: Би чамд амлая, чи харамсахгүй! Чи юунд дуртайг Дэнни надад хэлсэн. Ихэвчлэн...
Кл: Сонс, тэр намайг жийхээр шийдсэн үү? Бүх учир нь энэ үү? Тэр ингэж дамжуул гэсэн үү? Чи сайхан харагдаж байна, сайхан бүсгүй минь. Үнэхээр амттай. Гэхдээ чи явж болно. Надад тус бол.
Дэнн: Сайн уу...
Люда: Чи хагас цагийн болон таксигаар ирсэн мөнгө төлөх ёстой.
Кл: Тэгнэ ээ, тэгнэ, мэдлээ. Би хоёр цагийн мөнгө төлнө.
Дэнн: Надад нэг аятайхан юм хэлээч.
Кл: Симони, энэ юун хошин шог вэ? Энэ чинь юу юм? Чи өөрийгөө орлуулах гэсэн юм уу? Чи намайг хэн гэж бодоов? Сонс, надаас зугтах хэрэггүй. Надаас битгий зугт! Чөтгөр гэж! Алив, бушуухан өвдөг сөгд. Нэгэнт би төлж байгаа... Ийм байдаг аа...
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Денизи..
Дэнн: Сюрприз. Болох уу?
Мар: Мэдээж.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Денизи, би өнөөдөр чиний тухай зөндөө бодсон.
Дэнн: Нээрэн үү? Тэгээд юун тухай бодсон бэ, би мэдэж болох уу?
Мар: Би чамтай үдийн хоол иднэ гэж амласныг. Би мартаагүй байгаа.
Дэнн: Тиймээ, амлалт мөнгөнөөс үнэтэй.
Мар: Харин би хэзээ гэдгээ мэдэхгүй байна. Асуудал зөндөө.
Дэнн: Ямар асуудал?
Мар: Гэр бүлийн. Нөхөртэй.
Дэнн: Нөхөртөө санаа зовох хэрэггүй. Энэ асуудлыг би мэднэ. Надад эхнэртэй үйлчлүүлэгчид байдаг. Тэд бүгдээрээ хэн нэгний нөхөр, бүгдээрээ л өөрсдийн гэсэн асуудалтай. Хоёулаа зугаалж яагаад болохгүй гэж? Асуудлаас хөндийрч, муу бүхнийг, эрчүүдийн тухай юу боддогоо жаахан ярилцъя, хажуугаар нь хөгжилдье. А? Амлая, чи мөрөн дээрх ачаагаа хаяад ирнэ.
Мар: Гэхдээ би их ядарлаа, надад үнэндээ чадал алга. Би сүүлийн үед тааруухан унтаж байгаа.
Дэнн: Тэгээд чи жаахан тайвшрахын тулд юу ч хэрэглэдэггүй юу?
Мар: Үгүй ээ, тэр бүх эмнүүд надад тохирохгүй. Намайг улам л дордуулдаг юм.
Дэнн: Надад чамд өгөх гайхамшигтай эм бий. Жинхэнэ байгалийн гаралтай, үр дүнтэй. Чи баярлаад ч ханахгүй! Явъя. Надтай хамт яв.
Мар: Би явна.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Жоржи, баярлалаа. Тусалсанд үнэхээр баярлалаа. Одоо гэрэл асаах л үлдлээ.
Жорж: Тиймээ.
Дэнн: Асаах уу? Алив. Би чамд өртэй үлдээ. Хөөе. Чи хараад баярлана, удахгүй хараарай!
Мар: Чи урд нь хэзээ ч ингэж байгаагүй гэж хэлмээр л байна. Ямар сайхан юм!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Ямар гоё вэ?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Чи зүгээр үү? Чи жаргалтай байна уу? Би тийм. Маш жаргалтай.
Мар: Би явлаа.
Дэнн: Хөөе, хүлээ.
Мар: Үгүй ээ, үгүй, Денизи, хэрэггүй.
Дэнн: Би энэ байшинд алхаж орсон эхний хормоос л үүнийг хүссэн.
Мар: Би мэднэ. Миний мэдрэмж харьцангүй... Гэхдээ... Үгүй ээ... Ер нь бид... мэдэхгүй... уулзахгүй байсан нь дээр байх.
Дэнн: Битгий чичир. Бүх юм зүгээр.
Мар: Тиймээ. Гэхдээ ингээд дууслаа. Сайхан амраарай.
Дэнн: Би залгана аа.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Клебер. Клебер, миний тэвчээр барагдаж байна гэж түүнд хэл.
Аав: Норма, нааш ир. Энийг сонсооч.
Кл: Клебер, би чамайг сэрээчихсэн үү? Юу болоод байна?
Аав: Сүлжээнд Клаудиогийн энэ бичлэг тархсан байна. Хэрэв тэр энэ луйвартай холбогдсон бол надтай учраа олох болж дээ.
Норма: Үүнд ямар нэг тайлбар байх ёстой.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Би зүйрлэшгүй төгс яг хэвээрээ. Би таашаал өгөхийн тулд төржээ. Гэхдээ зөвхөн үүний тулд ч биш... Марилия намайг үнэхээр татсан.
Эм: Нээрэн үү? За больж үз!
Дэнн: Юу нь инээдтэй юм? Тиймээ, би тоглоогүй.
Эм: Найз минь, би чамд нэг юм хэлье, чи нөхөртэй нь, эхнэртэй нь зэрэг явалдвал энэ юунд хүргэхийг мэднэ. Жоао Флавио шиг түүх чиний амьдралд давтагдахыг би хүсэхгүй байна. Гуйя.
Дэнн: Тийм юм байхгүй. Тэр Клаудио гэгч... зоригтой сайхан залуу... би түүнийг аргандаа оруулсан. Тэр миний гарт. Тэгээд ч тэр шалиг Жоао Флавиогоос огт өөр. Жоао ажиглаад л, ажиглаад л, ажиглаад байхыг хүсдэг байсан, тэгээд юу болсон? Түүний эхнэр нь дурлачихсан. Өөр яах юм?
Эм: Дурласан, дараа нь 10 давхараас үсэрсэн. Ийм жижиг сажиг юмыг мартахгүй байцгаая.
Дэнн: Тайвшир, за юу? Тайван бай. Жоао Флавиогийн эхнэр мэдрэлийн өвчтэй байсан. Харин Марилиягийн дотор амьдрал буцалж байна. Түүнийг зүгээр л жаахан дэмнэх хэрэгтэй. Түүний нөхрийг авилгын хэргээр суулгавал... Эхнэрийнх нь нэр дээр их юм байгаад би итгэж байна.
Эм: Чи яаж мэдэж байгаа юм?
Дэнн: Хонгор минь, үүнийг мэдэхийн тулд Бонд байх хэрэггүй. Аан гээч, Жоао Флавиогоос юм дуулдана уу?
Эм: Ийм байна...
Дэнн: Найз аа, би чам руу дараа залгая.
Мар: Хөөе?
Дэнн: Сайн уу, хайр аа.
Мар: Сайн уу, муужгай минь.
Дэнн: Чи ирсэн ямар сайхан юм бэ!
Мар: Би чамайг их саналаа.
Дэнн: Ядарсан уу?
Мар: Маш их.
Дэнн: Нааш ир.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Ноён Жоэл, таныг нэг хүн хүлээгээд байна.
Раф: Өдрийн мэнд, Жоэл Дос Сантос Силва. Би Рафаэл Коэльо Лейте, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч. Би танд шүүхийн шийдвэр дуулгахаар ирлээ.
Жоэл: Гайхалтай! Одоо тэр янхан шүүхэд хандаж, намайг өөрт нь дор хаяж 50 метрт ойртохгүй байхыг шаардана гэнэ ээ? Муу солиотой хүүхэн!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Энэ нуурын эрэг дээр тайван суух араггүй болоод удаж. Та ч гэсэн харсан. Баярлалаа.
Аав: Хүү минь би чамтай шударгаар ярилцана. Би урд шөнө нүд хамхиж чадсангүй.
Кл: Тийм үү, ааваа? Яагаад?
Аав: Чи Педейра сайдын луйврын хэрэгтэй ямар холбоотой юм?
Кл: Аав аа, би танд зарим юмны талаар хэлье. Энэ оронд хэрэв хашаа босгохоор захиалсан намыг барилгын компани санхүүжүүлэхгүй бол нэг ч хашаа баригдахгүй. Энэ ямар учиртайг мэдэх үү? Би улс төрийн кампанит ажлуудыг ивээн тэтгэдэг. Тэгээд хариуд нь зарим объектуудыг барих захиалга авдаг. Ингээд л боллоо.
Аав: Чи үүнийг хэвийн зүйл гэж боддог уу?
Кл: Энэ цэвэр хууль ёсных.
Аав: Чи энийг хэвийн гэж үздэг юм уу?
Кл: Аав аа, тийм зүйл болдог нь харамсалтай, гэвч тийм л байдаг. Та надаар юу хийлгэхийг хүсээв? Гэр бүлээ тэжээдэг эрчүүдийг халж, өөрийнхөө барилгын компанийг хаах уу? Амсаад үз, маш амттай. Ид л дээ.
Аав: Харин тэр Клебер Пьемонто та хоёрын яриа...
Кл: Клебер Пьемонто юу ч шийдэхгүй, аав аа. Март. Би бүгдийг тайлбарлаж чадна. Хэрэв танд санаа зовних хүн байдаг бол тэр чинь Уго.
Аав: Уго дэндүү ууж байна. Гол дээгүүрх гарам юу болсон бэ?
Кл: Аа тийм, Жоэл... Жоэл...
Аав: Жоэл энд ямар хамаатай юм?
Кл: Жоэл тэвчээр алдахаас би эмээж байна. Салалтаас болоод. Тэд харилцан тохиролцсон гэж тэр хэлдэг, гэвч тийм юм байхгүй.
Аав: Миний мэдэхгүй ямар нэг юм болсон уу?
Кл: Жоэл... Сюзанад өөр хүн байдгийг мэдсэн. Тэгээд Сюзанаг зодсон.
Аав: Тэр Сюзанаг зодсон?
Кл: Зодсон.
Аав: Жоэл үү? Клаудио ийм юм бүү ярь. Тэр Сюзанаг зодсон гэнэ ээ?
Кл: Би цочирдсон, ааваа. Би цочирдсон. Бурхан минь...
----------------------------------------------------------------------------------------------------------------
Сю: Баяртай.
Эр: Чимээгүй! Тайван бай! Машинаасхолд. Надад түлхүүрээ өг. Түлхүүрээ өгөөдөх! Холд. Холд. Холдооч!
Сю: Тайван байгаач!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Туслаарай! Туслаач! Чи юу хийчих вэ? Чи хийчих вэ? Чиний энэ дотоож... Чиний хувцаснууд галзууруулах нь.
Дэнн: Чи галзуурсан уу?
Кл: Чи намайг ховсдосон.
Дэнн: Мөн ярив аа! Би чамайг ховсдож яах юм, плейбой? Больж үз.
Кл: Плейбой?
Дэнн: Үгүй гэдгийг нь батлая.
Кл: Би плейбой болмоор л байна. Тэгэхгүй бол би чиний хоригдол юм шиг. Чиний хүссэн бүхнийг өгье.
Дэнн: Гэхдээ чи сайхан амардаг ш дээ.
Кл: Надтай хамт Сан-Пауло явах уу? Явах уу? Ганцаараа явах үнэхээр уйтгартай. Харин чамтай бол үгүй. Явцгаая. Явах уу?
Дэнн: Энэ нөгөө “Одоо Дрюммондын ээлж үү?” ажиллагаанаас болсон уу? Чиний дээр үүл хуралдаж байна.
Кл: Хуралдаж байгаа. Хуралдаж байна. Гэхдээ би түүнийг хурдхан хөөчихнө.
Дэнн: Ямар ч тохиолдолд би чамтай хамт Сан-Пауло явахгүй. Хайрт минь, надад хийх юм байдаг. Би өөрийн гэсэн амьдралтай. Чи тэргүүн хатагтайтайгаа яагаад явж болдоггүй юм? Тэгвэл сайхан ш дээ. Та хоёр Оскар Фрейрийн гудамжаар зугаалж, романтик оройн хоол идсэн ч болно.
Кл: Чи одоо болтол ойлгоогүй юм уу? Тэргүүн хатагтай тэнэг хүүхэн. Тэнэг, бас тэнэг.
Дэнн: Хүнийг хүндэл, сонсов уу?
Кр: Би чамайг хүсч байна. Чамд зориулж замын тасалбар авч өгмөөр байна. Тэр ямар үнэтэй?
Дэнн: Замын тасалбар аа? Тэр үнэтэй.
Кр: Би төлнө.
Дэнн: Тоглоод байна уу?
Кр: Чи хэдийг авах вэ?
Дэнн: Болио, боль.
Кр: Чи бөгж авах уу?
Дэнн: Бөгж өө? Бөгж үү?
Кр: Тиймээ.
Дэнн: Бөгж өө? Өөрөөр, гэрлэх юм уу? Чи надтай гэрлэмээр байна уу? Надтай гэрлэхийг хүсч байна уу?
Кр: Чи хүсч байна уу?
Дэнн: Чи хүсч байна уу?
Кр: Хэрэв чи үүнийг хүсэх л юм бол.
Дэнн: Одоо чи намайг цаашлуулахаар шийджээ, тийм үү?
Кр: Байр авах уу?
Дэнн: Чи бодохдоо...
Кр: Өөрийнхөө нэр дээр байр авах уу?
Дэнн: Байр аа?
Кр: Тиймээ. Хоёрыг.
Дэнн: Харин байр тийм ч муу юм биш.
Кр: Хэрэв хүсвэл маргааш ч болно. Маргааш.
Дэнн: Болгоомжтой. Болгоомжтой. Амлалт мөнгөнөөсүнэтэй, мангас аа. Амлалт мөнгөнөөс ч үнэтэй. Муу мангас!
Кр: Сайхан бүсгүй!
Дэнн: Хөөе, болиоч!
Кр: Симони! Инээмсэглэ. Инээмсэглээрэй. Яг ингээд. Сайхан бүсгүй! Сайхан бүсгүй!
Дэнн: Энэ бас юу вэ?
Кр: Би чамайг Сан Пауло авч явна.
Дэнн: Хүлээ, чи одоо миний зургийг авахаар шийдсэн үү? Боль, болиоч! Надад гар утсаа өг. Өг! Өгөөч! Ямар гэгчийн балай юм! Нааш нь өгөөдөх!
Кл: Бурхан минь! Чиямарааштайюм бэ!
Дэнн: Чи одоо миний зургийг авах нь уу? Больж үз.
Кл: Юу гээчийн хийрхэл вэ? Мэдрэл муутай юм шиг.
Дэнн: Чи солиотой юм уу? Чи яах гэж миний зургийг авсан юм? Боль! Миний зургийг битгий ав! Ойлгосон уу?
Кл: Ууртай гэдэг нь!
Дэнн: Харин чамд зугаатай байгаа! Өөдгүй амьтан!
Кл: Хөөрхөн гэдэг нь!
Дэнн: Чи ямар өөдгүй юм!
Кл: Хөөрхөн гэдэг нь! Сайхан бүсгүй!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Сайн уу, хайрт минь. Дажгүй юу?
Мар: Дажгүй ээ.
Кл: Миний хувьд тамын өдөр. Бүр эцчихлээ.
Мар: Тийм байна. Чи үнэхээр сульдсан харагдаж байна. Юу ч юм идээд хэвтэж амар.
Кл: Үгүй ээ, би өлсөөгүй. Би маргааш Сан Пауло нисэх ёстой.
Мар: Чи яагаад надад хэлж байна?
Кл: Чи ганцаараа үлдэнэ. Бүх юм зүгээр үү?
Мар: Клаудио, би үргэлж ганцаараа.
Кл: Юу? Би шөнө болгон чамтай хамт унтдаг. Үгүй гэж үү?
Мар: Тиймээ, энэ үнэн. Үнэхээр ч чи шөнө болгон надтай хамт нэг оронд унтдаг.
Кл: Марилия, ажил дээр надад маш зүдэргээтэй өдөр байсан...
Мар: Би мэднэ, чи зүдэргээтэй, тамын ажилтай... Чи орой ирэх болгондоо үүнийгээ давтдаг. Заримдаа чи надтай хамт оройн хоол иддэг. Миний нүүр лүү харалгүйгээр.
Кл: Тийм байж, хэрэв чи намайг ичээхээр шийдсэн бол тун тохиромжгүй өдрийг сонгож. Надад чамтай маргалдах хүсэл огт алга. Ойлгосон уу?
Мар: Чамд надтай ямар нэг юмны талаар ярилцах хүсэл хэзээ ч байдаггүй, Клаудио. Чи надад хүрдэггүй. Чи бараг миний дэргэд байдаггүй!
Кл: Марилия, чи юу хүсээв? Би өөрийгөө Ромео гэж бодох уу, болоогүй, би өдөржин асуудал шийдсэний дараа юу? Чи юу болоод байгааг мартсан уу? Эргэн тойрноо хар, Марилия.
Мар: Бид хэдэн жилээр хамтдаа юу ч хийгээгүй, Клаудио. Чи орой болгон хүрч ирээд миний духан дээр үнсдэгийг чинь үзэн яддаг.
Кл: Саяхан бид хоёр гайхалтай шөнийг өнгөрүүлсэн!
Мар: Гайхалтай?
Кл: Өчнөөн хүсэл тачаал. Яг чиний хүссэнээр.
Мар: Хэнд гайхалтай гэж?
Кл: Хэрэв чи одоо болтол өөрийнхөө бүх асуудлыг шийдээгүй, дур ханаж сураагүй бол... Үүнд дээр надад асуудал байхгүй.
Мар: Чи л тэгж боддог, Клаудио. Чи надтай аман секс хийдэггүй.
Кл: Үгүй ээ, чи галзуурч. Уучлаарай, би явж унтлаа. Хэрэв зөвшөөрвөл чинь.
Мар: Ярианаас зугтана гэж бодох ч хэрэггүй, Клаудио. Энэ тухай надад ярих амархан гэж бодсон уу?
Кл: Марилия, чи өөрийнхөө эмчтэй юу гэж ярьсан, эсвэл өөрийгөө хөгжүүлэх ямар ном уншсаныг би мэдэхгүй... Гэхдээ чи жаахан хэтрүүлээд байна.
Мар: Надад гүйцэд авдаггүй олон юмнууд байдаг, ойлгов уу? Тодруулбал, би юу ч авдаггүй. Чи яагаад надад хариулахгүй байна, Клаудио? Надад ч гэсэн хүсэл байдаг гэж чи хэзээ ч бодож байгаагүй гэж үү? Би хааяа ямар нэгэн зүйл хүсч болохгүй гэж үү?
Кл: Марилия, бид хааяа нэг гэж юу болохыг хэдийн мартсан.
Мар: Тэгвэл энэ бүхэнд би буруутай юу?
Кл: Марилия, сонс. Би чиний хөлийг дэлгэх гэж оролдох бүрт чи яг гэлэнмаа шиг аашилдаг. Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэхээр чи яршигтай пуритан хүүхэн! Чи ийм л хүн! Мартсанаас, чии ядаж хааяа минийхийг хөхөж яагаад болдоггүй юм? А? Амьдралд бүх юм эргээд бууж ирдэг. Хүн юу тарина түүнийгээ хураадаг. Бүх юм ийм л байдаг. Энэ байгалийн хууль.
Мар: Би хоёр удаа хөхсөн.
Кл: Аан-хан, огиудас нь хүрсэн юм шиг яг ийм царайтайгаар.
Мар: Яагаад огиудас гэж, Клаудио? Би хөхсөн. Нэг нь нөгөөдөө огтхон ч хамаагүй.
Кл: Марилия, тэнгэр минь, би өчнөөн жилийн дараа чамтай, эхнэртэйгээ аман сексийн тухай ярьж байгаадаа итгэхгүй байна. Гуйя, болъё! Ямар тамтай юм!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Таня: Дэвид? Дэвид, одоо бид яаж хамт ажиллах болж байна?
Дэв: Чи зүгээр үү, Таня? Бид дахиад хамт ажиллахгүй. Чи хараахан анзаараагүй юу? Бүх юм дууссан. Гүйцээ. Дууссан. Би чамайг дахиж харж чадахгүй. Чи ойлгов уу? Эсвэл би ярьснаа духан дээрээ бичих үү?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
Үл таних: Чиний машин Сейландийн хогийн цэгийн орчмоос
олдсон. Эстрада да Гарсон, 1323.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
Үл таних: Хэн нэгэн чамайг занасан байна. Бидний хооронд 50 метр байгаа юу? Би хэмжиж болох юу ч авсангүй.
Сю: Чи үүнтэй ямар холбоотой вэ, Жоэл?
Мессеж: Хэрэв хүсвэл чинь би өөрийг авч өгье, бүр илүүг.
Сю: Тэр шинэ машин аа чи хааш нь хийж болохыг мэдэх үү? Муу тэнэг!
Мессеж: Буза чамд шинэ машин бэлэглэнэ гэж үү? Би чамд энийг бэлэглэсэн шиг.
Сю: Чи надад бэлэглэсэн? Солиотой новш! Би энэ машиныг өөрийнхөө мөнгөөр авсан, Жоэл!
Мессеж: Автобусаар Тороро явна гэдэг мөн хяслантайяа! Өчнөөн цаг алдаад л...
Сю: Чи баярлаж байна, тийм үү, Жоэл?
Жоэл: Хөөе...
Сю: Чи санасандаа хүрч чадлаа!
Жоэл: Болгоомжтой! 50 метр!
Сю: Чи баярласан уу? Чи баярласан уу? Миний бүх юм муу байгааг хараад баярласан уу, Жоэл?
Жоэл: Би чамд хайртай, хайрт минь. Чи шалан дээр тарвалзаж, эсвэл зогсож, эсвэл хэвтэж байсан ч... Ямар ч байрлалд.
Сю: Чамайг харахаас дургүй хүрч байна.
Жоэл: Чи надад буцаж ирэхээр энэ байхгүй болно.
Сю: Хүлээ, тэнэг ээ! Хэзээ ч тийм юм болохгүй!
Жоэл: Хэрэв чи надгүйгээр амьдарч чадна гэж боддог бол их эндүүрч байна.
Сю: Хэрэв чи намайг албал би чадахгүй, Жоэл.
Жоэл: Чи надад буцаж ирнэ. Гэхдээ амьдаараа.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Эцэг тогтоох ДНК-ийн шинжилгээний хариу.
Шинжлүүлсэн дээжүүдийн хооронд эцгийн холбоо байхгүй
байна
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоао: Сайн уу, найз минь. Бүх юм сайн уу?
Кар: Өдрийн мэнд, эрхэм ээ. Би танд юугаар туслах вэ?
Жоао: Найз аа, надад нэг мэдээлэл хэрэгтэй. Чамайг Карлос гэдэг үү?
Кар: Карлос Павлин, танд үйлчлэхэд бэлэн.
Жоао: Тэгэлгүй дээ. Тэгэхээр, ноён Карлос Павлин... Чи энэ зургийг нэг хараадахгүй юу? Чи энэ сайхан амьтныг сайн мэднэ, тийм биз?
Кар: Үгүй ээ, би түүнийг хэзээ ч хараагүй, эрхэм ээ. Анх удаа харж байна.
Жоао: Харин чи мэддэг л байх ёстой. Мэдэх ёстой. Тэр биеэ үнэлэгч. Тэр чиний ажилладаг иймэрхүү буудалд дуртай. Тансаг, таван одтой. Сан Паулод тэр өөрийгөө Кэрол Ломбардо гэдэг байсан. Харинэ энд миний олж мэдсэнээр, тэр өөрийгөө Дэнни гэдэг. Дэнни Бонд.
Кар: Дэнни Бонд? Би түүнийг танихгүй.
Жоао: Тийм үү? Надад баттай биш мэдээлэл өгсөн гэж үү? Чи түүнтэй найзалдаг гэж надад хэлсэн. Тэр хүүхэн надад олон зүйлийг тайлбарлах ёстой, ойлгож байна уу? Ийм л байна. Болох уу. Хэрэв чи энэ өлөгчинтэй уулзвал над руу залгаарай. Үнэн мэдээлэл төлбөртэй, урвасны төлөө. За юу, Павлушка?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Сонсч байна, хайр аа. Сонсч байна, Карлиньос.
Кар: Энд хэн ирснийг мэдэх үү? Өөрийн биеэр, бүрх малгай, төмөр хоншоортой гуталтай. Жоао Флавио! Байна уу? Чи намайг сонсч байна уу? Чи намайг сонсч байна уу, Денизи? Завхай хүүхэн минь намайг сонс.
Дэнн: Яриач.
Кар: Чи түүнийг их л уурлуулж дээ, тэр энд ирээд чиний толгойд 30,000-ыг амлаж байхыг бодоход.
Дэнн: Алга бол, алга бол, нуугд. Нуугдаад юу ч юм бодож ол. Үл үзэгдэгч бол, амралт аа ав, надад хамаагүй. Гэхдээ ядаж нэг юм хий, гомо минь. Чи намайг хэзээ ч хараагүй, ойлгов уу? Чи намайг хэзээ ч хараагүй!
Кар: Хэрэв даамал буруугүй бол гомо буруутай, тийм үү?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дараагийн ангид
----------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Буза энд үү?
Буза: Тиймээ.
Эр: Чи юу?
Буза: Би. Хачин нөхөр вэ.
Сю: Яагаад? Тэр юу хүссэн юм? Миний юмнууд байна. Бүгдийг нь урчихаж, Буза, бүгдийг нь урчихаж.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Ольга: Шийдлээ. Бид Парис явна.
Аав: Ольга, үнэндээ би юу хэлэхээ мэдэхгүй байна.
Ольга: Битгий ярь. Сайн бод. Би чамд таван өдөр өгье.
Аав: Таван өдөр өө?
Ольга: Бидний өмнө дахиад 46 жилийн адал явдал байгаа.
Уго: Би шинжилгээ хийлгэсэн, Таня.
Таня: Ямар шинжилгээ?
Уго: Үрийн шингэний шинжилгээ. Тэгээд юу мэдсэн гээч? Би үргүй, Таня. Үргүй, ойлгож байна уу?
Таня: Энэ миний сонссон хамгийн тэнэг зүйл. Чи тэр балай шинжилгээг хаана өгсөн?
Уго: Чи өөрийнхөө өвчтөнүүдтэй зөвлөдөг тэр лабораторид чинь. Энэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home