ЖАРГАЛ ХЭР УДАХ ВЭ-3

Үргэлжлэл:      44:20 мин.

Дүрүүд:

Эр

Клаудио             Жионизио-ийн том хүү, Марилиягийн нөхөр

Жуниор       Уго-ийн хүү

Уго               Жионизио-ийн хоёр дахь хүү, Танягийн нөхөр

Жоэл           Жионизио-ийн өргөмөл бага хүү, Сюзанагийн нөхөр

Жионизио          аав

Гильерме          Нормад дурласан залуу

Буза             Сюзанагийн амраг

+Гильерме        Норад дурласан залуу

+Карлос             зочид буудлын ресепшн

+Дэвид        эмнэлэгийн захирал

 

Эм

Марилия            Клаудиогийн эхнэр

Сюзана              Жоэлийн эхнэр

Таня            Уго-ийн эхнэр

Норма         ээж

Дэнни /Денизи/        биеэ үнэлэгч + бисексуал

Фернанда          гэр бүлийн сэтгэл зүйч

+Ольга        Жионизио-ийн анхны хайр

+Алиси       Дэвидийн нөхөр

+Шейла             Дэннигийн хамтран амьдрагч+лесби

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мар:     Би түүнд ямар уран сэтгэмж байдгийг мэдмээр байна.

Фер:     Сексийн уран сэтгэмж үү?

Кл:        Би, Марилия, бас нэг эмэгтэй.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Чи үнэхээр сайхан эхнэртэй юм. Энэ та нарын хувьд анхных байх, тийм үү?

Кл:        Тийм илэрхий байна уу?

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мар:     Үгүй ээ, үгүй, би чадахгүй нь. Би чадахгүй.

Кл:        Юу?

Мар:     Би чадахгүй нь, Клаудио. Уучлаарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Баяртай.Би юу ч хийгээгүй. Одоохондоо.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Яриарай, Карлос. Юу болов?

Кар:      Үйлчлүүлэгч ирээд нэг ортой өрөө асуусан.

Кр:        Сайн уу.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Кл:        Харагдах байдал нь сайхан.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Тэгээд, тэр хэн бэ?

Кар:      Клаудио Дрюммонд.

----------------------------------------------------------------------------------------------------------------

ЖАРГАЛ ХЭР УДАХ ВЭ? – 3 Р АНГИ   

----------------------------------------------------------------------------------------------------------------

ЭУКЛИДИС МАРИНЬЙОГИЙН КИНО

НАЙРУУЛАГЧ: ФЕРНАНДО МЕЙРЕЛЛИШ

----------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Ийм ч юм байх гэж! Тэр чамайг яаж олсон юм, охин минь?

Дэнн:   Мэдэхгүй. Тэр намайг яаж олсон, миний утасны дугаарыг хаанаас авсныг мэдэх юм алга. Түүний эхнэр амиа хорлох үед би Сан-Паулад байгаагүй. 

Эм:       Денизи, чи ямар анх удаа эхнэртэй үйлчлүүлэгчдийг урхидаж, дараа нь тэднийг хаяж, бөөн асуудал үүсгэж байгаа биш.

Дэнн:   Урхидах... энэ бидний хийдэг зүйл биш үү?

Эм:       Би чиний оронд нийслэлээс бушуухан зугтах байсан. Тэр их нөлөө бүхий эр. 24 цагийн дараа тэр хаалгыг чинь тогших болно.

Дэнн:   Байна уу.

Мар:     Дэнни, би Саманта байна.

Дэнн:   Саманта?

Мар:     Би гэрийнхээ төгөлдөр хуур дээрээс нэг бөгж оллоо.

Дэнн:   Санаа зоволтгүй би ороод авчихъя.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Сайн уу, хайрт минь.

Сю:       Чи энд юу хийж явна, Жоэл?

Жоэл:   Намайг дөхүүлэхгүй биз?

Сю:       Суучих.

Жоэл:   Би нэг сайхан мэдээтэй. Бэлэн үү?

Сю:       Яриач.

Жоэл:   Би зөвлөгөөнд оролцохоор Хятад руу ниснэ. Юу хэлмээр байна? Хамт нисэх үү?

Сю:       Хаашаа ниснэ ээ?

Жоэл:   Хятад руу.

Сю:       Хятад аа?

Жоэл:   Тиймээ. Хятад, Бээжин, Шанхай. Энэ чиний мөрөөдөл ш дээ, санаж байна уу?

Сю:       Жоэл, бидний гэрлэлт цуцлуулах үйл явц явагдаж байна. Ирэх 7 хоногт бид баримтанд гарын үсгээ зурна.

Жоэл:   Тэгээд юу гэж? Бидний бүх юм өөрөөр байж болно. Сюзана, би зөндөө бодсон, юу гээч... Бидэнд үргэлж үнэхээр сайхан байсан. Найзуудын хувиар, амрагуудын хувиар. Энэ томилолт яг цагаа олсон юм боллоо. Тиймээ. Би салахаас татгалзаж байна.

Сю:       Болиоч, Жоэл.

Жоэл:   Би энэ тухай маргааш мэдэгдэнэ. Энэ бүх сонинуудын тэргүүн нүүрт гарна.

Сю:       Цаг гаргаад сайн бод.

Жоэл:   “Жоэл энэ балай санаанаас татгалзаж байна” гэнэ. Хайрт минь. 

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мар:     Ямар гоё юм бэ!

Кл:        Тэр энэ зургийг засварлах хэрэгтэй байна гэсэн.

Мар:     Сисеро Диасын зураг.

Кл:        Чамайг бусдаас илүү үүнийг хийж чадна гэж байна лээ.

Мар:     Ямар сайхан юм, Клаудио. Би маш дуртайяа энэ зургийг засварлана.

Кл:        Энэ, гарын үсэг зурах ёстой баримт.

Мар:     Би чиний хүсэлтээр нэг ч уншилгүйгээр гарын үсэг зурдаг энэ цаасны хуудас бүрээс реал олдог байсан бол ч...

Кл:        Уншихын тулд залхуурахаа болих хэрэгтэй. 18 хуудас англи хэл дээр. Нэг тогтоочих.

Мар:     Өө, үгүй ээ. Энэ чамд хэзээ хэрэгтэй вэ?

Кл:        3 хоногийн дараа.

Мар:     Клаудио, нөгөө бүсгүй...

Кл:        Ямар бүсгүй?

Мар:     Биеэ үнэлэгч.

Кл:        Тэгээд?

Мар:     Мэдэхгүй юм. Сонирхолтой нь, тэр юу хийж байдаг бол.

Кл:        Юу юу гэж? Ажиллаж байгаа биз.

Мар:     Танихгүй хүмүүстэй секс хийнэ гэдэг үнэхээр хачин юм шүү.

Кл:        Тиймээ. Энэ эртний мэргэжил.

Мар:     Тэр олон хосуудад үйлчилгээ үзүүлдэг нь үнэн үү? Хэзээ ч тэгж бодогдохооргүй байсан.

Кл:        Чи энэ тухай дахиад бодсон гэж үү? 

Мар:     Би юу? Үгүй ээ, Клаудио. Бурхан өршөөг. Чи яагаад тэгж бодоов?

Кл:        Хөндлөнгөөс яг тэгж харагдлаа. Энэ яг чиний уран зөгнөл юм шиг. Уг нь энэ мартах ёстой тэр зүйл. Чи надаас илүү ухаалаг нь сайн хэрэг. Улсын нууц.

Шейл:  Сайн уу. Хичээл нь дууссан уу? Би их саналаа.

Дэнн:   Би үнэхээр ядарлаа.

Шейл:  Тийм үү? Чи хаана байсан бэ?

Дэнн:   Ярилцаад. Моодны түүх заадаг профессорыг санаж байна уу? Уругвайгаас ирсэн солиотой амьтан! Тэгсэн ч гэсэн тэр суут ухаантан. Бидэнд ёстой гайхалтай номнууд үзүүлсэн.       

Шейл:  Тийм үү? Тэгээд тэр номнуудад нь ямар гайхалтай юмнууд байна?

Дэнн:   Жинхэнэ ер бусын түүхүүд, үнэхээр ер бусын. Жишээ нь, Александр Маккуин дундад зууны урлаг хоёрт нийтлэг зүйл байсан, Коко Шанелийг нацистуудтай юу холбож байсан гэх мэт. 

Шейл:  За, за, надад энэ огт сонин биш. Нааш ир. Надад хэл, ийм хөөрхөн, ухаантай бүсгүй, аавын охин миний юунд нь болсон бэ?

Дэнн:   Миний үргэлж мөрөөддөг байсан тэр бүсгүй. Дагуул. Амьдралын минь дагуул.

Шейл:  Энэ үгнээс болоод миний зүрх зогсох нь... Юу гээч, миний хувьд энэ бүхэн зүүд. Харин би сэрэхийг огтхон ч, бүр огтхон ч хүсэхгүй байна. 

Дэнн:   Чи унтаагүй байна, тэнэгхэн минь. Энэ бүхэн жинхэнээсээ.

Шейл:  Жинхэнээсээ?

Дэнн:   Тиймээ.

Шейл:  Жинхэнээсээ? Нээрэн ч тийм! Чи ямар амттайг би харж байна. 

Дэнн:   Тэгэхээр би аавын охин уу?

Шейл:  Тиймээ, хэрэв чамд сар болгон халаасны мөнгө өгдөг бол чи аавын охин. Юу гэж?

Дэнн:   Би илүү хүртэх ёстой.

Эм:       Би үүнийг мэднэ.

Дэнн:   Чи юу ч мэдэхгүй. Чи миний тухай юу ч мэдэхгүй. Аан гээч, тэр дарсыг яахав? Бид тэрийг ууж болох уу? Эсвэл ширээ чимэглэж байг уу?

Шейл:  Яваад аваад ир. Залхуу минь! Яваач.

Дэнн:   Дарс!

----------------------------------------------------------------------------------------------------------------

Кл:        Чамайг хэзээ ч ирэхгүй нь гэж бодлоо.

Кр:        Би чинь шинэков, Клаудио.

Кл:        Би харж байна.

Кр:        Надад хэцүү байна.

Кл:        Бизнест чи томоохон мэргэжилтэн гэж найдъя.

Кр:        Чадах юмаа л хийдэг.

Кл:        Наашаа, наашаа, наашаа.

Кр:        Туслаач.

Кл:        Чи алдаж болохгүй. Сайдын гарт нь өгөөрэй. Өөрийн биеэр түүний гарт нь. Бүх зүйл яг энд заасны дагуу нийтлэгдэх ёстой. Бүр таслал хүртэл нь. Ойлгосон уу?

Кр:        Тайвшир, тайвшир. Санаа зоволтгүй.

Кл:        Бүгдийг нийтэлсний дараа чи мөнгөө авна. Ойлгомжтой юу? 

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Би хувийн мөрдөгч хөлслөх нь тэнэг санаа гэж үргэлж боддог байсан. Гэтэл тэр одоо надад хэрэг болох нь.

Кл:        Чамд ямар хэрэгтэй гэж, Жоэл? Чи саллаа гэж хэлсэн, гэтэл одоо ямар нэг хүүхнийг мөрдмөөр байна гэх.

Жоэл:   Ямар нэг хүүхэн биш, Клаудио. Харин Сюзанаг, өөрийнхөө эхнэрийг.

Кл:        Аан, ойлголоо.

Жоэл:   Тэр намайг хуурч байх шиг надад санагдсан. Тэр зүгээр ч нэг хэлээгүй байх: “Би хоосон гартай үлдмээргүй байна. Би энэ тухай бодохоор...”

Кл:        Чи байшингаа зарсан мөнгөө хуваалцах гэж байсан биз дээ?

Жоэл:   Тэгсэн. Тэгсээн, гэвч бодлоо өөрчилсөн. Байшин минийх, би тэрийг мөнгөөрөө худалдаж авсан. Тэр нэг ч зоос нэмэрлээгүй.

Кл:        Хүлээ, хүлээ, хүлээ. Байна, сайд аа. Юу болсон? Баримтыг авсан уу? Сайхан мэдээ байна! Энэ барилга түүхэнд бичигдэнэ. Ойлголоо, баярлалаа, маш их баярлалаа. Тэр ирэх лхагва гаригт хариуг нь мэдэгдэнэ гэнэ. Бүх юм бүтлээ. Газрын тос, химийн үйлдвэрийн барилга биднийх.

Жоэл:   Гайхалтай! Энэ ажлаас барьж авах хэн нэгнийг олох л асуудал байна. Бид чадахгүй ш дээ.

Кл:        Тиймээ. Би сая бодлоо, Жоэл. Ямар ч байсан азтай одонд төрсөн гэж бодож байна.

Жоэл:   Яагаад?

Кл:        Үүдний өрөөнд өөрийг нь авахыг хэн гуйж байсныг санаж байна уу? Би түүнийг тэндээ байж тэнэг үйлдлээ дахин бодог гэж шийдсэн юм. Угиньйо “ядаргаатай” Дрюммонд.

Жоэл:   Болж дээ, болж. Тэр буцаж ирнэ гэж би чамд хэлээгүй юу?

Кл:        Вирна, цаадахаа ороод ир гэж хэл, ойлгосон уу? За тэг, хонгор минь, баярлалаа.

Жоэл:   Тэр удаан үйлчлэлтэй бөмбөг.

Кл:        Тиймээ, тийм учраас түүнийг ойрхон байлгах хэрэгтэй.

Жоэл:   Ингэхэд, би түүнээс уучлалт гуйх тухай бодож үзсэн. Дүр үзүүлье. Уго энэ ажилд яг тохирно. Тэр өөртөө энэ ажлыг аваг.

Жоэл:   Тэр тэнэг, гэхдээ журамтай хүн.

Кл:        Тиймээ, үлгэр жишээ нөхөр, тэр итгэл даана. Асуудал нь, түүнээс үнэнийг яаж нуух вэ? Тэр маш сониуч зантай. Сонсъё, Угиньйо. Чамайг нааш нь юу авчрав?

Уго:      Би буцаж ормоор байна.

Кл:        Танягаас болж уу? Тиймээ, найз минь, тэр гал эмэгтэй. Тийм тохиолдолд...

Уго:      Товчхондоо, чи бидний хооронд бүх юм зүгээр.

Кл:        Угиньо, чи мэднэ дээ, бид нэг гэр бүл. Харин гэр бүл ариун зүйл. Чи миний дүү. Тиймээс бүх юм зүгээр. Бас би уучлалт гуймаар байна. Болох уу?

Уго:      Клаудио, чи гэр бүлийн сэдвийг хөндсөн нь сайн хэрэг, учир нь... Чи ахын хувьд миний өмнө тайлбарлах ёстой гэж бодож байна.

Кл:        Хүлээ. Би сайхан сэтгэл гаргаж байна. Тэр циркээс хойш, чи намайг цохьсноос хойш... Чи тайлбар шаардахаар ирсэн юм уу?

Уго:      Давшлах хэрэггүй, Клаудио. Зүгээр л намайг бохир юманд битгий оролцуул, ойлгов уу? Чи миний гарын үсгийг дурайлгасан чинь арай хэтэрсэн зүйл. Ёсгүй үйлдэл, за юу? Би хулгайн талаар ярихгүй, учир нь та нарт тэртээ тэргүй хамаагүй, надад бол үгүй. Прокурорын газар, холбооны цагдаа...

Кл:        Угиньйо. Миний хүсэх юм... Энэ явдалд цэг тавихыг хүсч байна. Тиймээс эмзэглэж хүлээж авах хэрэггүй. Үгүй бол... чи бүгдийг улам хүндрүүлнэ. Бас маш ихээр. За тэгээд? 

----------------------------------------------------------------------------------------------------------------

Баст:    Зүгээр үү?

----------------------------------------------------------------------------------------------------------------

Таня:    Тэгэхээр, би чамд зууван шилжүүлэн суулгалт зөвлөх байна. Бөөрөнхий арай л үнэмшилгүй харагдах байх. Харин зууван булчингуудтай хамгийн сайн зохицдог. Харав уу, өгзөг чинь чилгэр болно. Сайхан ч харагдана.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Таня:    Байна уу.

Эм:       Ноён Уго ирлээ.

Таня:    Уго?

Эм:       Түүнийг оруулах уу?

Таня:    Тэг ээ. Хүлээ. Мэдээж болно.

Уго:      Сайн уу.

Таня:    Юу болсон бэ?

Уго:      Зүгээр. Энүүхэнд ойрхон явж байгаад Клаудиотой бүх зүйлийг зохицуулсан гэж хэлэхээр ороод ирлээ.

Таня:    Сайн байна.

Уго:      Тэр хөгийн компанид буцаж орсон, тиймээс жирэмслэлтээс хамгаалах эм уухгүй байж болно. Бид хамт хооллож, бас тэмдэглэж... Би чамайг ойлгохыг хүсч байна, Таня. Ер нь яг одоо хүүхэд хийвэл яасан юм? Энэ бидний хамтын амьдрал, хамтын харилцаанд тустай болно. Би жирэмслэлтийн эмийн задалсан хайрцгийг хараад сэтгэлээр унасан.      

Таня:    Үгүй ээ, гуйя, яг одоо энэ талаар ярихгүй байцгаая.

Уго:      Таня... Үнэнээ хэлэхэд, би энд ирсэн нь... Юу гэдгийг мэдэх үү? Яагаад гэхээр, үдийн хоолны өмнө хоёулаа юу яаж... Хоёулаа юу яах...

Таня:    Бүр санах ч хэрэггүй. Чи яаж байна? Үгүй! Үгүй!

Уго:      Таня, чи дөрвөн өдрийн турш жирэмслэлтээс хамгаалах эм уусан. Одоо болих хэрэгтэй.

Таня:    Үгүй ээ, одоо энд өвчтөн ирнэ. Уго, болиоч!

Уго:      Алив, хурдхан шиг.

Таня:    Уго, боль! Одоо над дээр өвчтөн ирнэ.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Таня:    Үдийн хоолонд баярлалаа. Бас урьсанд чинь. Би жаахан санаа зовчихлоо.

Дэв:     Хэтрүүлэх хэрэггүй. Яагаад санаа зовсон гэж, Таня?

Таня:    Учир нь надад хамтрагч болох саналыг өдөр бүр тавьдаггүй, Дэвид Ронжинеллийн эмнэлэгт энэ жаахан байсан ч хамаагүй.

Дэв:     Чи миний мэдэх хамгийн шилдэг мэс засалч, Таня. Шилдэг оюутан, шилдэг дадлагжигч байсан. Миний бодлоор энэ мэдээжийн сонголт. Чи тэгж бодохгүй байна уу? Одоохон. Уучлаарай. Энэ миний эхнэр. Сайн уу, Алиси. Тиймээ, би залгасан. Чи өнөө орой хоёр хүний биш дөрвөн хүний ширээ захиалах хэрэгтэй байна. Өнөөдөр чамайг нэг хостой танилцуулмаар байна. Тиймээ, урдын адил 21.30-д. За тэгье. Үнсье. Баяртай. Өнөөдөр бидэнтэй хамт хооллох уу?

Таня:    Би юу?

Дэв:     Чи, чиний нөхөр. Надтай, миний эхнэртэй хамт. Нэгэнт бид хамтрагчууд болохоос хойш.

Таня:    Би хараахан зөвшөөрөөгүй байна.

Дэв:     Зөвхөн ганцхан асуудал байгаа.

Таня:    Ямар?

Дэв:     Үнэн гэвэл, би чамд улам ихээр татагдаад байна.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Сю:       Жоэл, би өмгөөлөгчтэй уулзаад буцаж явна. Бид чамайг 1.15 минутын турш хүлээлээ. Чи хаана байна. Над руу залгаарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мессеж:

Кл:        Зургаа дахь удаагаа. Чи хаана байна?

Дэнн:   Би завгүй байна, дараа нь очъё.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мар:     Байна уу.

Дэнн:   Сайн уу, Саманта.

Мар:     Сайн уу.

Дэнн:   Сайн уу, Дэнни байна.

Мар:     Би онгойлголоо.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Сайн уу.

Мар:     Сайн уу.

Дэнн:   Сайн биз дээ?

Мар:     Сайн. Энэ.

Дэнн:   Миний бөгж. Баярлалаа. Би үүндээ дуртай. Нээрэн шүү, баярлалаа. Чамд таван хором байна уу?  

Мар:     Мэдээж. Юу ч юм уух уу? Жүүс? Ус? Нөгөө оргилуун дарс байхгүй л болов уу.

Дэнн:   Санаа зоволтгүй. Өнөөдөр виски дээр гэж бодлоо. Баярлалаа. Гайхалтай байшин! Би усан сангийн дэргэд энэ тухай санаж билээ. Баярлалаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Аав:      Гурван нөхөр өө?

Ольга: Гурав.

Аав:      Чи хүүхэд төрүүлээгүй юу?

Ольга: Мэдээж төрүүлсэн. Би нэг охинтой. Аан-Мари. Сайхан охин. Парист надтай хамт ажилладаг Жеромын хүүхэд.

Аав:      Харин би нэг л эмэгтэйтэй гэрлээд 46 жил болсон. Түүнийг Норма гэдэг.

Ольга: Тэр гайхалтай эмэгтэй байж таарна. Ингэхэд, би гэрлэхийн  тулд төрөөгүй гэж боддог. Надад ганцаараа амьдрах таалагддаг. Чи бидний явдлыг санаж байна уу?

Аав:      Чи эргэлздэг үү?

----------------------------------------------------------------------------------------------------------------

Ольга: Чи хэзээ ч юм намайг бодож байсан уу?

Аав:      Ганц удаа ч бодоогүй мөч байсан гэж үү?

Ольга: Би ч гэсэн. 

----------------------------------------------------------------------------------------------------------------

Ольга: Битгий хараарай, за юу? Би тоглоогүй. Харж болохгүй.

Аав:      Одоо харж болох уу?

Ольга: Тайван бай. Харж болно. Дэлхий дээрх тэрбум эрчүүдээс миний хайртай ганцхан хүн бол чи гэж би бодсон.

Аав:      Чи шийдсэн юм уу?

Ольга: Тиймээ, шийдсэн.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Аав:      Чамайг Франц руу яваад өгөхөд надад маш хэцүү байсан.

Ольга: Тиймээ, надад ч гэсэн. Ямар нэг юм тохиолдох бүрт би өөртөө: “Ольга, хэрэв чи Бразильд үлдсэн бол... Хэрэв чи Жионизиотой үлдсэн бол...” гэж хэлдэг.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Таня:    Хэрэв чадвал... Хэрэв үнэхээр чадвал энэ миний хувьд аварга үсрэлт болно. Ронжинеллид дэлхий даяар өвчтөнүүд байдаг.

Уго:      Тиймээ, сайн байна. Хайрт минь, чи хотын тэн хагаст нь хагалгаа хийсэн. Тэр л чиний араас гүйгээд байх шиг санагдах юм, сонсов уу?

Таня:    Үгүй ээ, тэр гүйгээгүй. Дэлхий даяар хүмүүс түүгээр хагалгаа хийлгэхийг хүсдэг.

Уго:      Таня, энэ ямар учиртай юм? Энэ хослол ямар хэрэгтэй гэж? Яах гэж?

Таня:    Италийн хослол, онц гойд юмгүй.

Уго:      Энэ оройн хоол уу, эсвэл титэм зүүх ёслол уу? Энд бүр миний нэр байна. Энэ ямар үнэтэй болсон, Таня? Энэ ямар учиртай юм?

Таня:    Тэгвэл чи бермуд, поло цамц өмсмөөр байна уу? Хайрт минь, дунд давхаргыг март. Бас би чамаас дахиад өөр юм хүсмээр байна.

Уго:      Чи надаас юу хүсмээр байна? Би сонсьё.

Таня:    Битгий шүдээ ух.

Уго:      Би хэзээнээс шүдээ ухдаг болчихсон юм?

Таня:    Би харсан.

Уго:      Таня, би чиний нөхөр болохоос хүү чинь биш.

Таня:    Хэрэв виски уумаар бол нэг хундагыг, дарс ихдээ хоёр хундагыг.

Уго:      Таня, би хэдтэй билээ, хайрт минь?

Таня:    Анхааруулахад илүүдэхгүй.

Алис:   Үгүй ээ, энэ яасан ч эрүүл мэндийг чинь хохироохгүй. Яасан ч үгүй, үгүй. Энд зөвхөн хамгийн сайн брендүүд бий.

Дэв:     Тийм шүү, энэ гайхалтай дарс. Гэхдээ хамгийн сайн улаан дарсыг Бургундид ууж байлаа. Бас Сан-Жоржийн арал дээр. Та нар мэдээж Бургундид очсон л биз дээ?

Уго:      Үгүй ээ, үгүй, бид хэзээ ч хол явж байгаагүй.

Дэв:     Тэр сайхан хэллээ.

Таня:    Манай хүн наргианч. Тэр хошигнохдоо их сайн.

Дэв:     Чи сайхан нөхөртэй юм.

Уго:      Би дарсны талаар сайн мэдэхгүй. Харин би нэрсэн согтууруулах ундаанд үнэхээр дуртай.

Дэв:     Би ч гэсэн түүнээс татгалздаггүй. Таня, би яг чам шиг хамтрагчтай болбол маш сэтгэл хангалуун байх болно гэдгийг хэлэхээр энэ оройн хоолонд урьсан юм. Бас та нарт хэлэхэд, Таня ерөнхийлөгчийн зөвлөхөд хагалгаа хийнэ.

Таня:    Юу? Итгэмээргүй юм! Чамаас суралцах юм надад зөндөө байна. 

Дэв:     Тэгж битгий ярь, Таня. Тэгэхгүй бол би биеэ тоож мэднэ.

Уго:      Биеэ ээ тоох оо? Юу ярина вэ? Тэгж болдог юм уу?

Дэв:     Юу гээч, би саяхан Гавайгаас ирсэн, тэнд гольфийн тэмцээн болсон юм. Чи гольфт дуртай юу?

Уго:      Тэвчиж ч чаддаггүй.

Дэв:     Аан, харамсалтай.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Алис:   Энэ спорт надад уйтгартай санагддаг. Уучлаарай, хайрт минь. Миний хүсэл бол Майами. Охин минь, тэр дэлгүүр хэсэх хамгийн сайхан газар. Бас тэнд бидний жижигхэн байшин бий.

Уго:      Хайрт минь, бид хоёр хоногийг худалдааны төвд өнгөрүүлсэн гэж чи төсөөлж чадах уу?

Алис:   Ямар сайхан юм! Би хундагны үг...

Уго:      Чи нэг жүжигчинтэй их төстэй юм. Роберто Де Ниротой. Тиймээ, Роберто Де Ниро. Би мэдээд байсан юм! Роберто Де Ниротой адилхан.

Алис:   Би хундагны үг хэлье.

Таня:    Алисийн санал болгосноор тогтооцгооё.

Алис:   Бидний төлөө! Чиний амжилтын төлөө! Бас чиний амжилтын төлөө, хайрт минь!

Дэв:     Танягийн төлөө!

----------------------------------------------------------------------------------------------------------------

Уго:      Тэр тэнэг эр байна.

Таня:    Миний карьер шийдэгдэх гэж байна, Уго! Миний карьер!

Уго:      Чиний карьер аа? Чиний карьерт ямар ч аюул байхгүй. Чи хагалгаа хийсэн жүжигчний хөхний зурагны талаар интернетэд бөөн шуугиан, ойлгов уу?

Таня:    Болно, болно, боль. Би ядарлаа. Толгой өвдөөд байна.

Уго:      Толгой өвдөх өө? Тэгвэл... Өнөөдөр секс хийхгүй юу? Тийм үү? Би ойлгосон. Өөрөө л аргалахаас.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Кл:        Байна уу, Клебер. Би чамайг сэрээчихсэн үү? Юу болоод байна? Би залруулга хийсэн баримттай флэшийг чамд 8 хоногийн өмнө өгсөн. Тэр чамд байгаа. Чи яагаад одоо болтол нийтлээгүй байдаг юм? Ихэнх сэтгүүлчид Педрейраг сонирхож байгаа. Хэрэв тэр баларвал, харин баримтыг нийтлэхгүй л бол бидний байр суурь сулрана. Клебер! Клебер! Клебер! Миний тэвчээр барагдаж байна гэж түүнд хэлээрэй. Ойлгов уу?Тиймээ, болно, яг тэгж хэлж болно. Яг тийм, тиймээ. За, тэврэе.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Кл:        Чи төгөлдөр хуур хэр тоглов?

Мар:     Юу?

Кл:        Чи өчигдөр орой хэр төгөлдөр хуур тоглов гэж би асуулаа.

Мар:     Ямар утгаар?

Кл:        Нээлтэй байна лээ, тэгээд л чамайг тогложээ гэж бодсон. 

Мар:     Тиймээ, би тоглосон. Чадвараа дахин сэргээх гэж.

Кл:        Чадсан уу?

Мар:     Мэдээж үгүй, Клаудио.

Кл:        Вискинээс болоод чадсангүй юу?

Дэнн:   Чи бага багаар нээлтэй болж байна.

Мар:     Би хуруунуудаа суллах гэж маш жаахныг уусан.

Кл:        Тэгээд суларсан уу? Хуруундаа суллаж чадсан уу?

Мар:     Хангалттай биш.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Сю:       Чи хоцрохгүй юу, Жоэл?

Жоэл:   Хайр аа, би ямар ширээ зассаныг хар даа. Энд зөндөө амттангууд байна. Аль нэгнээс нь идээрэй.

Сю:       Өнөөдөр надад бүр кофе уух ч цаг алга.

Жоэл:   Би гүзээлзэгэнэ, папайтай тапиоки бэлдсэн. Чиний дуртай бүхнийг.

Сю:       Үнэхээр амттай юм. Хайран юм, өнөөдөр яг би хоцоч байхад ингэж таарч байдаг, Жоэл!

Жоэл:   Би өнөөдөр чамтай ярилцмаар байна.

Сю:       Тэгье, гэхдээ дараа нь ярилцъя, за юу?

Жоэл:   Энэ хурдан. Би чамаас салмааргүй байна. Бид хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдийг үгүй хийх ухаангүй хэрэг гэж бодож байна. Би чамд хайртай, Сюзана. Миний мэдэхийг чи ч надад хайртай. Хамтдаа аялалд гарцгаая. Заавал хятад явах албаггүй. Бидний явж болох...

Сю:       Хангалттай, хангалттай, хангалттай! Би чамтай хамт хаашаа ч явахгүй! Сонс, өмгөөлөгч өнөөдөр үдээс хойш уулзалт товлосон. Битгий мартаарай, за юу? Гуйж байна. Уулзалтаа баяртай.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Гарчиг: Сайд Педрейра “Дрюммондын дэд бүтэц” компанийг ивээдэг гэдгээ үгүйсгэжээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Норма: Дионижио, чи “Үүрийн гэгээтэй хөндий” шашны нийгэмлэгт очсон уу? Чи тэнд юу хийсэн юм?

Аав:      Үгүй ээ. Чи юу яриад байна?

Норма: Юу л даа, эцэг Цагаан сум, Нейва эгч хоёр... Тэдний тухай огт сонсоогүй юу? Хачин юм, яагаад гэхээр, би энийг халааснаас чинь оллоо.

Аав:      Энэ юу вэ?

Норма: Тиймээ. Яасан, энэ ямар нэг гаж үзэгдэл юм уу?

Аав:      Үгүй ээ. Би гэрээс гараад... Гарч явтал гудамжинд энийг надад өгсөн.  Намайг явж байхад надад хандаад... тэгээд л...

Норма: Би өнөөдөр үдийн хоол идэж амжихгүй, гэхдээ Зелиг оройн хоол халаагаарай гэж хэлсэн. Чи дургүйцэхгүй биз?

Аав:      Би ч гэсэн гэртээ үдийн хоол идэхгүй.

Норма: Үгүй ээ? Чи хаашаа явах юм?

Аав:      Чи намайг цагдах болж байна уу?

Норма: Тэнгэр минь, энэ ердөө л асуулт. Эсвэл би мэдэж болохгүй юу?

Аав:      Холбооны цагдаагийн ажилтнууд асан тэтгэвэрийн хөгшчүүлтэй хамт хооллоно. Арай бидэнтэй хамт хооллохгүй биз?    

Норма: Хэрэв чи намайг уривал ч... Би хөгшчүүлд дуртайг чи мэднэ. Аа, тэд хэр их худал ярина, тэр тусмаа надад таалагддаг.

Аав:      Норма, чи юу яриад байна аа? Ердөө ч ойлгохгүй юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Би нэг таагүй мэдээтэй. Холбооны цагдаа Педейро сайдаас лавтайхан барьж авсан, хэрэв тэр баларвал газрын тос, химийн цогцолборыг барих ажил бүтэлгүйтнэ.

Кл:        За.

Уго:      Хурдан ялж байхад дуртай.

Дэнн:   Чөтгөр ав.

Уго:      Би хэлсэн биз дээ.

Кл:        Хөгжилдөцгөөж байна уу! Үгүй ер! Та нар яасан, тогло! Та нарт саад болмооргүй байна! Үргэлжлүүлээд дэлхийг аварцгаа. 

Уго:      Клаудио, энэ бүсгүй чамайг хүлээж, харин би түүнийг жаахан зугаацуулсан юм.

Дэнн:   Уучлаарай, бодвол та намайг санахгүй байгаа байх. Би Төлөвлөлт, төсөв, удирлагын яамны ноён Элиотой хамт ажилладаг

Кл:        Ноён Элио?

Дэнн:   Бид өнөөдөр уулзана гэж тохирсон.

Уго:      Ингээд чи овоо хараанд орлоо. Түүнийг хүлээлгэх хэрэггүй, тэгвэл ялагдана шүү. Баяртай.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Кл:        Гэнэт чи юу болоод миний ажил дээр ирэв? Миний дүүтэй видео тоглоом тоглох гэж үү? Үүний тулд уу? Чи юу хүсээв? Намайг шантаажлах гэсэн үү, бүсгүй?

Дэнн:   Ай, Клаудио, яачихаад байгаа юм?

Кл:        Клаудио? Чи миний нэрийг хаанаас мэдсэн юм?Чи миний компанийг хаягийг хаанаас мэдсэн?

Дэнн:   Сайдтай хамт авахуулсан зургийг чинь харсан.

Кл:        Болгоомжтой байгаарай.

Дэнн:   Интернэтээс.

Кл:        Болгоомжил.

Дэнн:   Одоо тайвширсан уу?

Кл:        Чи ойлгохгүй байна.

Дэнн:   Одоо тайвширсан уу?

Кл:        Хирээ мэдэж бай!

Дэнн:   Би мэднэ, чамайг бухимдуулсан гэдгээ. Би чамд хэлэх ёстой байсан. Харин дараа нь нэг ийм маягаар уучлалт гуйвал зугаатай гэж бодлоо. Өөрийн биеэр, гэгээн цагаан өдрөөр. Учир нь би уучлалт гуйх маш тааламжтай арга бодож олсон. Гэхдээ, хэрэв дургүй байвал би явлаа.

Кл:        Ямар арга? Ямар арга?

Дэнн:   Чи нисдэг тэрэг жолоодож байгаа зургийг чинь үзсэн. Тэгээд тэнгэрт эротик аялал хийхтухай бодсон.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мөр:     Жоэл.

Жоэл:   Очлоо. Аа, энэ. Тэр ийм төрхтэй харагддаг. Энд чамд хэрэг болох бүх мэдээллүүд байгаа. Ямар нэг юм тодруулсаны дараа хоёр дахь хагасыг нь аваарай.     

Мөр:     Ойлголоо.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Ольга: Ирэх хэрэггүй байсан юм. Би бие дааж аялаад дасчихсан.

Аав:      Хөгжилтэй юмаа.

Ольга: Юу?

Аав:      Бараг 50 жилийн дараа бид гурав дахь удаагаа уулзлаа. Гэтэл би хэдийн санагалзаад эхэлж.

Ольга: Би буцаад ирнэ.  

----------------------------------------------------------------------------------------------------------------

Кл:        Нисэхээрээ сайн инээгээрэй. Силвиано, за сайн уу? Энэ Дэнни. Одоо ниснэ ээ. Энэ ямар байдгийг мэдрэнэ.

Дэнн:   Баярлалаа.

Кл:        Чи гайхалтай! Харин одоо чамд зориулсан бүрэн хэмжээний эротик аялал! Урагшаа хараарай.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Би уучлалт гуйсан уу?

Кл:        Уучлалт аа? Чи уучлалт гуйсан гэж үү? Үүний оронд чи надад жинхэнэ нэрээ хэлж болохсон. Чи минийхийг мэднэ. Нууц дууссан. Дахиад нууц үлдээгүй.

Дэнн:   Симони.

Кл:        Симони?

Дэнн:   Тиймээ.

Кл:        Нээрэн үү?

Дэнн:   Мэдээж. Эсвэл би үгээ батлахын тулд үнэмлэхээ үзүүлэх үү?

Кл:        Симони! Симони. Чи миний амьдралыг юу болгочихов оо?

Дэнн:   Чамд энэ таалагддаг ш дээ. Эсвэл таалагддаггүй гэх үү? Энэ ямар сайхан газар вэ! Хэрэв би нисдэг тэрэгтэй бол өдөр болгон энд нисэж ирнэ. Чамтай үнсэлцээд л...

Кл:        Би чамайг өдөр болгон ийш нь авчирч чадна.

Дэнн:   Өдөр болгон уу?

Кл:        Хүсвэл чинь өдөр бүр.

Дэнн:   Чи солиотой, юу гээч... Марилия шиг тийм эхнэртэй байж гэртээ...

Кл:        Юу? Марилия? Чи түүний нэрийг хаанаас мэддэг юм?

Дэнн:   Манай Бондын гэр бүлд бүгдээрээ маш сүрхий. Бид сайн тагнуулчид.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэн:   За яасан?

Сю:       Өөрийнөө үлгэрийг ярьж болно, Жоэл. Би сонсъё.

Жоэн:   Би очоогүй л биз, тэгээд юу гэж?

Сю:       Сонс, чи над руу залгадаггүй, би бидний асуудлыг шийдэхийн тулд өмгөөлөгчтэй хамт хэдэн цагаар чамайг хүлээж суухад хүргэдэг.    

Жоан:   Би дахиад салмааргүй байна, Сюзана. Би чамд үүнийг хэдийн хэлсэн. Чи сонсохоос татгалздаг.

Сю:       Жоэл, чи надаас салахыг хүссэн, хүсээгүйг өөрөө шийдэж чадахгүй. Би нохой биш. Би чиний гөлөг ч биш.

Жоан:   Юун нохой? Юун гөлөг? Чи юу яриад байна? Чи миний эхнэр. Би чамд маш их хайртай.

Сю:       Холд, Жоэл.

Жоэл:   Нааш ир, Сюзана.

Сю:       Намайг хүндлээч, Жоэл! Би чамайг үргэлж хүндэлж ирсэн.

Жоэл:   Үнэн үү?

Сю:       Юу “үнэн үү”?

Жоэл:   Намайг хүндэлдэг чинь?

Сю:       Ямар тамтай юм бэ, Жоэл!Дахиад л надаас дутагдал хайх нь уу? Бид хамтарч шийдвэр гаргасан, хамт зөвшөөрсөн, чи намайг өмгөөлөгч ав гэсэн. Бүх юм бэлэн. Чи зөвхөн энийг уншаад гарын үсгээ зурах хэрэгтэй.

Жоэл:   Чи мөнгө дэмий үрж байна! Миний бодлоор, чи өөр хүнтэй болсон.

Сю:       Энэ мөнгөнөөс болсон уу, Жоэл?

Жоэл:   Мөнгөнөөс болоод!

Сю:       Мөнгөнөөс гэнэ ээ!

Жоэл:   Өөрийгөө хуурах хэрэггүй.

Сю:       Харин чи намайг битгий хуур. Муу тэнэг.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэв:     Новш гэж! Би хоцорч байна. Таня, чи машинаа хаана тавьсныг санахгүй байна уу?Надад хийх юм байдаг. Яачихсан амьдрал вэ!     

Таня:    Би ч гэсэн адилхан байна. Миний нөхөр намайг гэртээ хүлээж байгаа. 

Дэв:     Уго юу? Түүнийг Уго гэдэг байх аа? Чамайг гомдоомооргүй л байна, тэгсэн ч би чамд нэг юм хэлье. Чиний тэр нөхөр Уго чинь азгүй амьтан.

Таня:    Тэр буудлагын аварга.

Дэв:     Тийм үү? Тэгвэл тэр амьдралд ядаж юу ч юм хийж чаддаг байх нь!

Таня:    Харин чиний эхнэр юм хийж чаддаг уу? Майами явахаас бусдаар? Энэ түүний мэргэжил нь үү?

Дэв:     Эхнэр Майами явах ямар хэрэгтэйгээ мэддэг юм.

Таня:    Майами!

Дэв:     Тэр байна. Тун ойртлоо. Энэ юу байсан бэ? Юу болов оо?

Таня:    Битгий хүр.

Дэв:     Юуны чинь битгий хүр? Түргэн дуудах хэрэгтэй.

Таня:    Чи галзуурсан уу? Би шөнөөр чиний машинд юу хийж байснаа яаж тайлбарлах юм? Эндээс явцгаая, эндээс явъя. Машиндаа суу!

Эр:        Би эмч! Би тэгж чадахгүй!

Таня:    Бид хэл аманд өртөж болохгүй! Явцгаая! Яваач! Чамайг эхнэр чинь хүлээж байна! Машиндаа суу!

Эр:        Хараал ид! Новш гэж! Миний эхнэр үхэх гээгүй!

Таня:    Суугаач!

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Уго чиний Дэннид татагдсан байна лээ.

Кл:        Ингэхэд, Сюзанагийн тухай улигт бодлоос салахын тулд чамд ямар нэг эмэгтэй хэрэгтэй байгаа.

Жоэл:   Юун улигт бодол?

Кл:        Тиймээ, улигт бодол, ухаангүй хүсэл. Энэ дэндүү шаналгаатай, Жоэлзиньйо.

Жоэл:   Клаудио, ингэхэд байна аа, би ахмад нь болохоороо яг чам шиг болохыг хүсдэг. Гэхдээ чи эмэгтэйчүүдийн тухай улигт бодол ярих хүн биш. Биеэ үнэлэгчтэй хамт цөөрөмд сэлэхийн төлөө хагас тэрбумын гэрээ яригдаж байсан зөвлөгөөнийг үл тоож, ирдэггүй юм уу? Бурхан минь.

Кл:        Юу гэнэ ээ, дүү минь?

Жоэл:   Яасан, үгүй юу?

Кл:        Юун бие үнэлэгч? Хүнийг хүндэл, жаал минь. Түүнийг Дэнни гэдэггүй, харин Симони.

Дэнн:   Намайг Бонд гэдэг. Дэнни Бонд.

Жоэл:   Уучлаарай, Симони.

Кл:        Гэхдээ үгүй. Симони биш. Дона Симони.

Дэнн:   Дэнни Бонд.

Кл:        Юу гээч? Би хэнтэй учирч, хэнтэй учрахгүй байх нь хэнд ч хамаатай зүйл байх ёсгүй. Яагаад гэвэл би энэ хөгийн компанид бүгдэд нь цалин өгдөг. Чамд ойлгомжтой юу? Зөвхөн энд ч биш. Энд, бас би конгрессийн гишүүд, барилгачдад мөнгө төлдөг. Чамд ойлгомжтой юу? Чи царайгаа харсан ч болоосой!

Дэнн:   Би Бонд. Дэнни Бонд.

Мар:     Орооч.

Дэнн:   Баярлалаа. Аа, энд байх нь ээ.

Мар:     Тиймээ, энд.

Дэнн:   Нийслэлд зургаа засварлуулах хэрэгтэй ийм олон үйлчлүүлэгчид байдаг гэж би төсөөлсөнгүй.

Мар:     Тиймээ, тийм. Энд элчингээс зөндөө зургууд бий. Энэ гура гэхэд Италийн элчингийнх.

Дэнн:   Энэ онцгой эрх байх... ийм зурагнуудад хүрэх боломжтой байх нь.

Мар:     Энд дахиад зургууд бий. Эд нар миний нөхрийнх. Тэр уран зургуудад дуртай. Байнга худалдаж авдаг.

Дэнн:   Юу гээч, Минаст миний нэг ах бий, түүнд гайхамшигтай зургууд байдаг юм. Порчинари, Волпи... 

Мар:     Хөөх! Дажгүй шүү!

Дэнн:   Харамсалтай нь тэд тааруухан байдалтай байгаа. Хэн мэдлээ, магадгүй ах зургуудааа янзлуулах ч юм билүү?

Мар:     Их ажил гэж байхгүй. Хэрэв тэр үнэхээр хүсвэл сайхан л байна.

Дэнн:   Тэр сэтгэцийн өвчтэй, гэхдээ би түүнтэй ярилцах аргаа олно. Би нэг голландын сэргээн засварлагчийн тухай уншсан юм. Тийм байж болох уу? Тэр алдартай. Тэр урлагийн бүтээлийг хуурамчаар хийхэд мэргэжсэн.

Мар:     Аан, хуурамчаар хийдэг Меежерен. 

Дэнн:   Яг үнэн!

Мар:     Тиймээ. Тэр дэлхий даяар олон музейнүүдийн ажилтнуудыг хуурч чадсан. Тэр дайны үед нацистын удирдагч нарт хуурамч зурагнууд зарж баяжсан хүн.

Дэнн:   Би дуурайлгагч нарт дуртай.

Мар:     Чи гайхалтай юмаа. Ийм залуухан. Гэтэл олон зүйлийг сонирходог. 

Дэнн:   Би сониуч. Маш сониуч. Хүлээгээрэй.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мессеж:

Жоэл:   Юу болсон?

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дэнн:   Саманта... Саманта...

Мар:     За.

Дэнн:   Чи өлсөж байна уу?

Мар:     Өлсөж байгаа юм шиг санагдчихлаа.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мар:     Надад энэ газар таалагдаж байна.

Дэнн:   Ашгүй дээ. Суучих.

Мар:     Би ийшээ ирэхийг үргэлж хүсдэг, харин Элио онцгүй газар гэдэг юм.

Дэнн:   Юу ярина вэ? Энд гадилын нухаштай алгана загас өгдөг. Шүлс чинь асгарна! Би итгэлтэй байна. Юу уух вэ?

Мар:     Жүүс.

Дэнн:   Дарс. Алгана загасгүй гадилын нухашны төлөө.

Мар:     Алгана загасгүйгээр.

Дэнн:   Чи цагаан хоолтон. Хэрэв чи надад анхааруулсан бол би чамд өөр юм санал болгох байлаа.

Мар:     Тайвшир. Гадилын нухаш амттай байсан. Юу гээч, энэ надад эмээгийн гэрт хооллож байсныг санагдуулсан.

Дэнн:   Сайхан шүү. Тэгээд ч, чиний хүүхэд нас аз жаргалтай байсан байх.

Мар:     Тиймээ, тийм байсан. Харин чинийх? Өөрийнхөө тухай яриач. Чиний хүүхэд нас ямар байсан бэ?

Дэнн:   Бид нэг газраас нөгөө рүү шилжиж явдаг байлаа. Аав дипломат ажилтай. Би шинээр очсон улсад сургуульд оронгуут дахиад шилжиж, бүгдийг шинээр эхлэх хэрэгтэй болдог. Харин миний ээж... Миний ээж нэг англитай хамт зугтаачихсан. Сураггүй болсон. Би түүнийг тухай дахиж хэзээ ч сонсоогүй. Ийм л байна.

Мар:     Харин чи ингэхэд... мэдэхгүй юм... нөхөрт гарч, гэр бүл зохиож, хүүхэд төрүүлнэ гэж хэзээ ч бодож байгаагүй юу?

Дэнн:   Бодсон. Их сургуульд би нэг залууд дурлаад. Тэр гэрлэмээр байна гэж хэлсэн. Би ч жирэмсэлсэн. Удалгүй хүүхдээ алдсан. Дараа нь түүнийг ч алдсан. Тэр алга болсон. Өөрийнхөө тухай яриач. Харин чи хүүхэд төрүүлэхийг хэзээ ч хүсч байсангүй юу?

Мар:     Би хүүхэдтэй байсан. Тэр 4 настай байхдаа нас барсан. Манай гэрийн усанд санд живчихсэн.

Дэнн:   Бурхан минь, ямар аймаар юм бэ.

Мар:     Тиймээ, эмгэнэлт явдал. Гэхдээ тэр 4 жил миний амьдралыг хамгийн сайхан жилүүд байсан. Хүүгээ алдсан шарх эдгэдэггүй юм билээ.

Дэнн:   Намайг уучлаарай, би...

Мар:     Зүгээр дээ.

Дэнн:   Би энэ сэдвийг хөндөхийг хүсээгүй.

Мар:     Чи мэдээгүй байсан. Би хэнтэй ч, хэзээ ч энэ тухай ярьдаггүй. Түүний зургийг хармаар байна уу?

Дэнн:   Мэдээж, харъя.

Мар:     Түүний зураг миний цүнхэнд байдаг юм.

Дэнн:   Бурхан минь! Хөөрхөн юмаа...Тэр чамтай адилхан юм.

Мар:     Түүнийг Жоао Клаудио гэдэг байсан.

Дэнн:   Сайхан хүү.

Мар:     Бид хүүгээ хамгаалж чадаагүй.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мар:     Би жүүс уух гэж байгаад цагаан дарс уучихлаа.

Дэнн:   Тэгээд юу гэж? Сайхан дарс байсан. Би ямар жаргалтай байгааг хараач!

Мар:     Би өдрийнхөө хоёр дахь хагасыг чамтай өнгөрүүлсэндээ маш баяртай байна. Бас алгана загасгүй гадилын нухаш.

Дэнн:   Итали ресторанд очих байсан юм.

Мар:     Баяртай, Дэнни.

Дэнн:   Хөөе... Намайг Денизи гэдэг.

Мар:     Харин намайг Марилия.

Дэнн:   Баяртай, Денизи.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Дараагийн ангид:

----------------------------------------------------------------------------------------------------------------

Жоэл:   Буза! Энэ Буза гэгч хэн бэ? Шоссе да Кунья.

Дэнн:   Тийм юм байхгүй. Тэр Клаудио гэгч... зоригтой сайхан залуу...  би түүнийг аргандаа оруулсан. Тэр миний гарт.  Тэгээд ч тэр шалиг Жоао Флавиогоос огт өөр. Жоао ажиглаад л, ажиглаад л, ажиглаад байхыг хүсдэг байсан, тэгээд юу болсон? Түүний эхнэр нь дурлачихсан. Өөр яах юм?

Эм:       Дурласан, дараа нь 10 давхараас үсэрсэн. Ийм жижиг сажиг юмыг мартахгүй байцгаая.

Дэнн:   Тайвшир. Жоао Флавиогийн эхнэр мэдрэлийн өвчтэй байсан. Харин Марилия үгүй. Марилияд амьдрал буцалж байна.

Эр:        Таня, би тэр эмэгтэйг алсан.

Таня:    Чи юу яриад байна? Тэр үхсэн?

----------------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

3-р анги

08:08-08:58

 

Жоэл:   Чи хаалга тогшиж болсонгүй юу?

Сю:       Би энэ сайхан мөчийг чинь тасалдуулахыг хүсээгүй.

Жоэл:   Чи юу ярина вэ! Тэртээ тэргүй би чамайг бодож байлаа. Нааш ир, санаад байна.

Сю:       Надад эндээ дээр. Зүгээр л чамд нэг юм хэлэх гээд. Нөгөө хятад руу явах тухайд.... Үгүй ээ, энэ бүтэхгүй.

Жоэл:   Чи яагаад явахгүй гэж?

Сю:       Би явахгүй, Жоэл. Харин чи намайг дарамталж, надаас салахгүй гээд байна.

Жоэл:   Энэ дарамт биш, би үнэхээр салмааргүй байна. Чи хятадад очихыг хүсдэггүй гэж үү? Чи өөр хүнтэй юу, Сюзана?

Сю:       Байсан бол юу гэж, Жоэл? Чамд ямар хамаа байна? Бид салчихсан. Тийм учраас дэмийрэх хэрэггүй. Аа! Бас нэг юм. Маргааш 14:30-д бид өмгөөлөгчтэй уулзаж, салах өргөдөл дээр гарын үсэг зурна шүү.

Жоэл:   Үнэнээ хэлээч! Надад үнэнээ хэл, чөтгөр гэж! Ийм ч байх гэж!

Back to episodes Go home