Үргэлжлэл: 44:20 мин.
Дүрүүд:
Эр
Клаудио Жионизио-ийн том хүү, Марилиягийн нөхөр
Жуниор Уго-ийн хүү
Уго Жионизио-ийн хоёр дахь хүү, Танягийн нөхөр
Жоэл Жионизио-ийн өргөмөл бага хүү, Сюзанагийн нөхөр
Жионизио аав
Гильерме Нормад дурласан залуу
Буза Сюзанагийн амраг
Эм
Марилия Клаудиогийн эхнэр
Сюзана Жоэлийн эхнэр
Таня Уго-ийн эхнэр
Норма ээж
Дэнни /Денизи/ биеэ үнэлэгч + бисексуал
Фернанда гэр бүлийн сэтгэл зүйч
+Ольга Жионизио-ийн анхны хайр
+Вирна Клаудиогийн нарийн бичиг
+Сорайя Танягийн туслах
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Би чамайг хүсээд байна.
Кл: Чи итгэлтэй байна уу?
Мар: Тиймээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Таня: Марилия, бодит амьдрал дээр харилцаа хүйтэрсэн тэр газарт л бат бөх гэрлэлт байдаг. Угогийн эхнэр байх ямар байдгийг чи огт мэдэхгүй.
Мар: Клаудио надтай хурьцмаар байна гэж хэлдэг байсан тэр цаг үеийг би санаж уйтгарладаг. Би үүнд нь дуртай байсан.
Жоэл: Харин одоо бид шийдээд эвтэйгээр... Тийм байх аа, хайр аа? Бид шийдээд харилцан эвтэйгээр... Бид хоёр салахаар шийдсэн.
Мар: Гэр бүлийн эмчилгээ бол дэмий, гэр бүлд бүх асуудлыг орондоо шийддэг гэж тэр хэлсэн. Юу гэж бодохоо мэдэхгүй байна. Асуудал орон дотор шийдэгддэггүйг л мэднэ.
Фер: Марилия, чи юу хүсч байгааг тэр мэдэх хэрэгтэй.
Мар: Түүнд ямар уран сэтгэж байдгийг би мэдмээр байна.
Фер: Сексийн уран сэтгэмж үү?
Кр: Би, Мария, бас нэг эмэгтэй.
Дэнн: Сайн уу. Би Бонд. Дэнни Бонд.
----------------------------------------------------------------------------------------------------------------
ЖАРГАЛ ХЭР УДАХ ВЭ? – 2 Р АНГИ
----------------------------------------------------------------------------------------------------------------
ЭУКЛИДИС МАРИНЬЙОГИЙН КИНО
НАЙРУУЛАГЧ: ФЕРНАНДО МЕЙРЕЛЛИШ
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Энэ Черчиллийн дуртай оргилуун дарс гэдгийг чи мэдэх үү?
Кл: Тэр үнэн. Үнэн.
Дэнн: Би ч дуртай.
Кл: Энд суучих.
Дэнн: Санаа зоволтгүй, Саманта. Чамд тухтай байна уу?
Мар: Бүх юм зүгээр.
Дэнн: Чи үнэхээр сайхан эхнэртэй юм. Ийм тачаангүй, дэгжин. Тэр чамд ухаангүй хайртай байх. Энэ та нарын хувьд анхных байх, тийм үү?
Дэнн: Би юу дутаж байгааг мэднэ. Хөгжим. Энд надад юу байгааг харцгаая. Үгүй ээ, байзаарай. Би төгөлдөр хуур тоглож болох уу?
Кл: Мэдээж. Марилия, тайвшир.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Гайхалтай.
Мар: Бурхан минь, ямар гоё юм бэ! Чамд бидэн шиг ийм хосууд зөндөө байдаг уу?
Дэнн: Аан-ха. Өдрөөс өдөрт улам их болж байгаа. Ихэнх нь гэр бүлдээ шинэчлэлт хийхийг хүсдэг бололтой. Гэхдээ үнэнээ хэлье, би хосуудад дуртай. Мэдэхгүй юм... Би хэн нэгний амьдралын нэг хэсэг болсон мэт санагддаг, ойлгож байна уу? Би сайн мэдэхгүй, хосууд болгон өөрсдийн түүхтэй. Яг кинонд гардаг шиг. Гэхдээ байна аа, би үгүйсгэхгүй, маш зоригтой байх хэрэгтэй. Та нарын өмнө мэхийн ёслоё. Энэ үргэлж амаргүй байдаг. Алив тэгээд, та нар юу хиймээр байгаагаа надад хэлээч.
Кл: Бүгдийг. Бүгдийг нь.
Дэнн: Ямар нэг онцгой юм уу? Эсвэл та нар ихэвчлэн хийж чаддаггүй ямар нэг юмыг уу?
Мар: Ямар утгаар?
Дэнн: Мэдэхгүй ээ. Түүнтэй хийж болохгүй ямар нэг юм. Миний уруулыг үнсэх. Эсвэл би чамтай аман секс хийж болно.
Кл: Бидэнд ямар ч хязгаарлалт байхгүй, тийм үү, хайрт минь?
Дэнн: Сайн байна. Тэгвэл бүгдээрээ хамт оролдоод үзье. Тэгвэл илүү тааламжтай. Энэ маш их сэрэл өдөөнө, тийм биз? Би юуг сайхан гэж үздэгийг мэдэх үү?
Кл: Юу юм?
Дэнн: Эхнэр нөхөр хоёр уруулаараа үнсэлцэхийг.
Кл: Тийм үү?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Минийхийг тайл. Тайлчих.
Кл: Тайл.
Мар: Үгүй ээ, үгүй, би чадахгүй нь. Би чадахгүй.
Кл: Юу?
Мар: Би чадахгүй нь, Клаудио. Уучлаарай.
Кл: Юу? Үгүй ээ, хүлээ.... Яагаад тэр вэ? Чи чадахгүй гэнэ ээ?
Мар: Уучлаарай, элдэв юм бодоогүй.
Дэнн: Бүх юм зүгээр. Санаа зоволтгүй.
Кл: Ойлголоо, ойлголоо.
Дэнн: Энэ мэдээжийн зүйл.
Кл: Тайвшир, гүнзгий амьсгаа ав, за юу? Марилия? Марилия!
Мар: Уучлаарай, Клаудио. Уучил.
Дэнн: Санаа зоволтгүй, итгээрэй. Хэрэв та нар бодлоо өөрчилвөл автомат хариулагчид мэдээлэл үлдээгээрэй.
Кл: Хүлээ, хүлээ.
Дэнн: Чи яаж байна аа? Та нар надад юу ч өгөх ёсгүй.
Кл: Би гуйж байна. Хүлээгээч. Нааш ир.
Дэнн: Баяртай. Би юу ч хийгээгүй. Одоохондоо.
Мар: Уучлаарай, Клаудио.
Кл: Яасан гэж, Марилия?
Мар: Би чадсангүй. Мэдэхгүй байна. Надад аймаар санагдсан. Нэг тийм... Мэдэхгүй юм.
Кл: Үүнийг ойлгож болно. Анхных үргэлж эвгүй байдаг. Тэр тусмаа чи гэлэнмаа нарын сургуулийн төгсөгч.
Мар: Чи тэгж боддог уу?
Кл: Чи гайхалтай гэж би боддог. Би ингэж л боддог. Нааш ир, хүрээд ир.
Мар: Саяны бүсгүй чамайг тэгтэл нь өдөөчихсөн үү?
Кл: Харин чи л өдөөгөөд байна. Нааш ир.
Мар: Зочны өрөөнд үү?
Кл: Зочны өрөөнд.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Клаудио...
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Сержио, мэдээж би хэдийн сэрсэн. Энэ улсанд хэн нэг нь ажиллах хэрэгтэй. Сонс, маргаашийн дуудлага худалдаагаар би 5, бас 6 р лотуудыг худалдаж авмаар байна, ойлгов уу? Цзяо Ву Кин. Тиймээ, Сержио, тэр хятад, өөр хэн гэж, Сержио? Тиймээ. Хэдэн мянгар долларын үнэтэй болж магадгүй. Тэнэг байхаа боль, хонгор минь. Зураг нэг бүр нь. Тэмдэглэсэн үү?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сайн уу, эрхэм ээ.
Эр: Өдрийн мэнд.
Эр: Болох уу?
Эр: Өдрийн мэнд, эрхэм ээ. Би таны үзгийг шалгаж болох уу? Өдрийн мэнд, эрхэм ээ. Болох уу?
Жоэл: Уучлаарай. Үүнийг чамд дамжуулаарай гэж хэлсэн. Эхний бас сүүлчийн хуудсанд анхаарлаа хандуулаарай.
Эр: Өдрийн мэнд, эрхэм ээ.
Кл: Өдрийн мэнд, өдрийн мэнд, өдрийн мэнд. Бүгдэд нь өдрийн мэнд. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Үүдэнд байгаа залуусын өмнөөс уучлалт хүсье. Учир нь гэвэл, одоо Жоэл та нарт тарааж өгөх энэ мэдэгдэлийн хуулбарыг Педрейра сайд зөвшөөрснөөр сая бидний гарт орсон юм. Энэ мэдээлэл яасан ч гадагш цацагдаж болохгүй. Мэдээж та нар ч гэсэн мэдэж байгаа. Бидний үүрэг бол өрсөлдөгч нарыг ялахын тулд өнөөдөр энд шаардлагтай бүх залруулгуудыг хийгээд явцгаана. Тултал ажиллах хэрэгтэй. Дараа нь Бастос дахиад нэг удаа шалгана. Харин сайд ирэх 7 хоногт үүгээр мэдэгдэл хийнэ. Тийм үү, Бастос?
Бас: Тиймээ.
Кл: Энэ их урт өдөр болно. Хэн ч гарахгүй, хэн ч орохгүй. Тэнд кофе, ус, жимс, хүнс байгаа. Ажилдаа орцгооё. Эхэлцгээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Энэ заалтанд шүүхийн зарлан авсан компаниудыг оролцохыг хориглосон байна. Миний бодлоор, энд түүнд амаргүй байж мэднэ.
Кл: Амаргүй ээ?
Эр: Тиймээ, амаргүй. Харин өрсөлдөгчдөөсөө салахын тулд...
Кл: Ойлголоо. Жоэл, надад кофе аваад ирээч.
Эр: Манай өрсөлдөгч нар Рондонополист зам барих ажлын төсвийг хэтрүүлж, шүүхэд очсоныг чи мэднэ биз дээ?
Кл: Кофе, Жоэл.
Жоэл: Тэнд байгаа ш дээ.
Кл: Би мэднэ. Аваад ир. Харин чихэр тун бага хийгээрэй.
Эр: Энэ заалтаас болоод тэд оролцож чадахгүй.
Кл: Аан гээч, тэд энэ заалтыг тойрч гарч чадахгүй гэж үү? Би мэднэ, хэрэв энэ Пара мужид болсон бол...
Эр: Үгүй ээ, үгүй. Хар даа. Энэ заалт тэднийг олон нийтийн барилга байгууламж барих тендерт оролцохыг хориглож байгаа юм. Биднээс ялгаатай нь...
Кл: Чи бүгдийг урьдчилан харж. Чи суут ухаантан. Жинхэнэ суут ухаантан.
Эр: Надад үүний төлөө мөнгө төлдөг.
Кл: Гайхалтай. Баярлалаа, чамд. Хэрэв тийм бол маш сайн байна. Амттай байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Тэр байгаа юу?
Вир: Үгүй ээ, ноён Клаудио зөвлөгөөнтэй байгаа. Ноён Уго, тэр өрөөндөө байхгүй гэж би танд хэлээд байна.
Уго: Өөр хүнд очиж худлаа хэлээрэй. Тэр зөвлөгөөн нь хаана вэ?
Вир: Хурлын танхимд.
Уго: Тэр бас юун зөвлөгөөн бэ?
Вир: Онц гойд юм биш, гэхдээ ноён Уго, та тийшээ очих хэрэггүй байх.
Уго: Наад яриагаа боль, Вирна. Би ч гэсэн захирлуудын нэг нь. Чшш! Өдрийн мэнд.
Эр: Уучлаарай, эрхэм ээ. Та орж болохгүй. Ноён Дрюммондын тушаал.
Уго: Ямар сонин тохиолдол вэ! Би ч гэсэн ноён Дрюммонд. Түүнээс гадна, энэ компанид мөн л бүгдээрээ Дрюммондууд. Оръё.
Эр: Ноёнтон, болохгүй. Бидэнд төвөг удах хэрэггүй.
Уго: Харин би төвөг удна гэж бодож байна. Намайг тавь, залуу! Би тавь гэж хэлсэн шүү!
Кл: Чи үүнийг сайн бодож олж. Жоэл, тэр ямар яршигтай юм бэ!
Уго: Та нар намайг өвтгөөд байна. Та нар өвтгөөд байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Сор: Таня. Чи өнөөдөр жирэмслэлтээс хамгаалах эмээ уусан уу?
Таня: Мартчихаж. Надад аваад ирээч.
Сор: Аваад ирье.
Таня: Би чамгүйгээр яах байсан юм бол, Сорайя? Мэднэ ээ. Би жирэмслэх байсан. Байна уу, Уго.
Уго: Миний ах новш! Тэр намайг урдын адил тэнэг гэж бодсоор байна. Би үүнийг нь дахиж тэвчихгүй. Би үүнийг дахиж тэвчиж чадахгүй, ойлгов уу?
Таня: Уго, дахиад битгий эхлээрэй дээ. Сэдвээ өөрчил. Чи залхааж байна.
Уго: Хайрт минь, би өнөөдөр зарим юмыг тодруулсан, миний гарт нотолгоо байна. Өнөөдөр би олж авсан юм. Төсөөлж байна уу?
Таня: Тэглээ, тэглээ, намайг гэртээ харихаар бүгдийг нь ярьж өгөөрэй. Намайг өвчтөн хүлээж байна. Үнсье.Тэр хэдийн ирсэнүү?
Сор: Тиймээ. Гурван хамгаалагчийн хамт. Тэр юу гэж боддог юм? Манай энд “Аль Каида”-ийн салбар байдаг юм уу?
Таня: Түүнийг ор гэж хэл.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Таня: За, сайн уу?
Эр: Сайн та.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Хүлээ.
Кл: За, Бастос, чи дараа нь над руу текстийн эцэслэсэн хувилбарыг явуулаарай, би флэшийг сайдад дамжуулна, ойлгосон уу?
Бас: Ихэнх нь дургүйцэнэ гэж бодож байна.
Кл: Харин тэд юу хэлэх юм? Бид өрсөлдөгч нараасаа салахыг хүсдэг гэж үү? Тэртээ тэргүй хэн ч юу ч хийхгүй. Энэ улсад бохир нууцгүй нэг ч хүн байдаггүй юм. Үгүй гэж үү, найз аа? Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Үнсье. Баярлалаа.
Жоэл: Бүр таван давхар байшин худалдаж авсан ч яахав, тийм ээ? Үүнийг тэмдэглэх хэрэгтэй. Кубын навчин тамхийг юу гэхэв? Би татах эрхтэй.
Кл: Аан, “Эль Кубанито” юу?
Жоэл: “Эль Кубанито”.
Кл: Чи “Эль Кубанито” татах эрхтэй, Жоэл. Харин би дараа нь татахаар нэгийг өөртөө үлдээнэ. Өөр байдлаар тэмдэглэнэ ээ. Өчигдөр надад юу тохиолдсоныг чи мэднэ.
Жоэл: Би хэдийн ойлгосон, өчигдөрийн тухайд эмэгтэй хүний тухай хэлсэн гэсэн үг.
Уго: Опа! Та нар энэ хосуудыг хар даа. За яасан, миний ах нар, өнөөдөр дахиад л жирийн хүмүүсээс хулгай хийсэн үү?
Кл: Би өнөөдөр баяртай байгаа, Уго.
Уго: Тийм үү?
Кл: Тиймээ. Бүр зугаалъя гэж бодсон.
Уго: Гайхалтай.
Кл: Сонсооч, чамайг юу зовоогоод байна? Чамд ямар нэг асуудал байна уу?
Жоэл: Уго! Чи яаж байна аа? Чи уучихсан юм уу?
Уго: Өөдгүй новш!
Эр: Ямар нэг асуудал байна уу, эрхэм ээ?
Уго: Үгүй ээ, байхгүй бололтой. Өө, бялдуучлагч нь хүрээд ирж. Энэ бялдуучдаа намайш нүд гэж тушаа, тэгээд боломжийг ашиглаад түүнд миний гэрийг пулемётоор шүрш гэж тушаа.
Кл: Арай ч дээ. Ямар гэгч тэнэглэл вэ? Бүх юм зүгээр, зүгээр.
Уго: Хувийн эд зүйлст үзлэг хийж, зэвсэг байна уу гэж шалгаад л... Яв, залуу.
Кл: Яв, яв, бүх юм зүгээр.
Уго: Чи юунаас тэгтлээ айсан юм, Клаудио?
Кл: Чамаас биш гэдэг нь тодорхой. Манай гэр бүлд би аймхай байгаагүй, санаж байна уу?
Уго: Харин чи айх хэрэгтэй дээ.
Кл: Тийм үү?
Уго: Тиймээ. Яагаад гээч? Яагаад гэвэл прокурорын газраас надад зарлан дуудах ирсэн, тиймээс би Сан-Франсиско гол дээгүүр гарам барих ажлыг нийтэд ил болгох ёстой. Би эхлээд өөртөө “бүх юм зүгээр” гэж хэлсэн. Архив ухаж үзлээ. Бичиг баримтууд ухаж байтал.. Энэ! Сюрприз! Хэн нэг нь төсөвт өөрчлөлт оруулж, тэгээд бүр миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байсан. Одоо чи надад юу хэлмээр байна?
Кл: Тэр үнэн. Тэр үнэн. Тийм юм болсон. Тэгэхэд чи ажлын байрандаа байгаагүй. Чи Аргентинд байсан. Буудлагын аварга шалгаруулахад оролцож байсан. 7-р байрт шалгарсан.
Уго: Зургаа.
Кл: Эсвэл 6-р...
Уго: Тэгээд огт санаамсаргүйгээр яг намайг эзгүй үед чамд миний гарын үсэг хэрэг болж л дээ. Бас чи төсвийг гурав дахин нэмэгдүүлсэн нь юуны тулд вэ? Геологийн алдаанаас болсон.
Кл: Геологийн алдаанаас болсон.
Уго: Мэдээж тийм алдаа байхгүй. Тэгсэн ч миний ах нар ээлжит удаа юу хүссэндээ хүрч чадсан. Маш сайн байна! Баяр хүргэе! Тэгээд намайгяг Аргентинд байхад шүү!
Кл: Тиймээ.
Уго: Яаж ингэж таарав аа, Клаудио?
Жоэл: Уго. Тэр гарамыг яарч барьсаныг чи мэднэ. Бид гарам барих аюулгүй байдлыг хангахын тулд тэр геологийн алдааг бодож олохоос араггүй болсон. Энэ л бидний ажлыг хөнгөвчилсөн.
Кл: Тиймээ.
Жоэл: Техникийн талаас энэ маш хэцүү үйл явц гэдгийг чи мэднэ.
Уго: Техникийн талаас аа? Үүнийг луйвар гэдэг юм, Жоэл. Клаудио, чи аюулгүй байдлыг хангаж хичнээн мөнгө олсон бэ? Харж л байгаарай!
Кл: Угиньйо!
Уго: Сонсъё, Клаудиньйо!
Кл: Энэ бүх новшийн юмыг хэн зохицуулдагийг чи мэдэх үү?
Уго: Мэднэ.
Кл: Би. Хэрэв хүсвэл би чөтгөртэй ч тохиролцсон чадна, бас би хэний ч өмнө тайлан тавих ёсгүй. Тэр тусмаа чиний өмнө.
Уго: Харин чи өөрийнхөө гэрээ хэлцэлд миний нэрийг битгий ашиглаж бай. Тэгээд юу гээч? Би чиний сэдсэн энэ луйварт чинь оролцохгүй, новш оо! Харин энэ миний халагдах өргөдөл. Шангаа хүртлээ.
Кл: Тэр бас намайг новш гэлээ!
Жоэл: Тэр бөөн ууртай явчихлаа. Ядаж л тэр биднийг барьж өгсөнгүй, ах аа.
Кл: Тиймээ, тиймээс болсон явдлын талаар дуугай байсан нь дээр. Бодвол Уго өөртөө бардаж байгаа биз. Намайг цохьсон гэж. Харин бага байхад би түүнийг үргэлж нүддэг байсан. Яахав хөөрхий, надад хариуг нь өгсөн юм шиг бодож байг. Энэ түүний хувьд нэг ёсны эмчилгээ болог.
Жоэл: Үгүй ер! Шинэ мотоцикл.
Кл: Тиймээ, шинэ. Гэхдээ энэ минийх биш. Энэ чинийх.
Жоэл: Минийх ээ? Яагаад тэр вэ? Яагаад?
Кл: Жоэл, чи нэг удаа прокурорын газарт тусалсан. Гайхалтай байсан. Гайхамшигтай! Түүнээс илүүг бодож олохгүй. Би чиний төлөө хийж чадах хамгийн өчүүхэн зүйл энэ.
Жоэл: Хүлээ. Энэ миний хийсэн ажлын хөлс үү?
Кл: Жоэл, чи авах ёстой. Таалагдсан уу?
Жоэл: Таалагдлаа. Гэхдээ Клаудио, энэ төсөл хагас тэрбумынх. Чи багадаа 250 саяыг авна. Гэтэл би тэр боломжийг олж хараад чамд санал болгосон. Би бодохдоо...
Кл: Чи шагналын мөнгө авмаар байна уу, дүү минь? Жоэл, нэг л өдөр чи хувиа авна. Гэхдээ яарахгүй байцгаая. Чи ажлаа хийсэн хөлсөө авч байгаа. Эндээ гэхэд, чи боловсролгүй, туршлаггүй, ЭмБиЭй-н зэрэггүй энэ тэрийг бодолцвол харин ч сайн цалинтай. Гурван жилийн өмнө чи ээжийнхээ шүүс шахагчийг зарж крэк худалдаж авч байсан, санаж байна уу? Одоо чи хаана байгаагаа хар. Битгий яар, тайван бай, Жоэл. Энэ төсөл миний барилгын компанийн төсөл. Миний санахын бид чиний урамшуулалын мөнгийг ярилцаагүй байгаа. Тиймээс яарахгүй байцгаая. Үгүй бол би цаашид өөрөө бүгдийг нь хийнэ. Бас энэ мотоцикл хэрэггүй бол буцаагаад өгч болно.
Жоэл: Үгүй дээ, яалаа гэж! Тайвшир.
Кл: Энэ чамд таалагдсан биз дээ? Жоэл, чи надад таалагддаг, дүү минь. Чи жинхэнэ эр хүн! Чи мундаг! Чамд итгэж болно. Харин үүгээр чи ниссэн ч болно!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
Кл: Сайн уу.
Дэнн: Хэн бэ?
Кл: Элио.
Дэнн: Элио! Би чамайг хэзээ залгах бол гэж бодож байлаа.
Кл: Намайг залгана гэж бодсон уу?
Дэнн: Чи миний бодлын хүчийг мэдэхгүй.
Кл: Би чамтай уулзмаар байна.
Дэнн: Саманта ч гэсэн үү?
Кл: Самантаг март. Чи бид хоёр.
Дэнн: Хэзээ?
Кл: Яг одоо.
Дэнн: Маш дуртайяа.
Кл: Хаяг бичээд ав.
Дэнн: Би дуртай газраа санал болгож болох уу?
Кл: Тэг ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Норма: Чи үүнийг уншсаны дараа ойлгох болно, Канта. Хэрэв ямар нэг эргэлзээ байвал бид дараагийн лекцээр тэр талаар тодруулж ярилцана.
Гиль: Би таныг харахгүй удаан байж чадахгүй нь. Тиймээс би энд дахиад ирлээ.
Норма: Уучлаарай, Гильерме, би хоцрох нь. Одоо миний дараагийн лекц эхлэнэ.
Гиль: Надаас танд өгөх бэлэгтэй. Энэ хайрын тухай шүлгийн түүвэр. Мильтон, Шекспир, Беккет. Би эднийг уншиж байхдаа таныг боддог байсан.
Норма: Уучлаарай, би авахгүй.
Гиль: Яагаад авахгүй гэж?
Норма: Яагаад гэвэл үгүй.
Гиль: Гэхдээ энэ ердөө л ном. Бас би энд нь санаадгүйгээр... хар даа... өөрийнхөө хаягийг бичсэн. Надад хамгийн их таалагдсан шүлгийн хажууд. Орой би үргэлж гэртээ байдаг. Ердөө ганцхан залгахад л хангалттай. Норма!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Чи хаана байна? Би хэдийн буудалд байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Өдрийн мэнд. Би өнөөдөр өрөө захиалсан.
Кар: Сонсч байна, эрхэм ээ, ямар нэр дээр вэ? Клаудио Дрюммонд уу? Дээд зэрэглэлийн тухлаг өрөө. Сайхан сонголт байна, эрхэм ээ. Таны карт.
Кл: Баярлалаа.
Кар: Таны түлхүүр. Нэг ортой өрөө.
Кл: Хэрэв Элио гэж хайж ирвэл дээш нь гаргачихаарай.
Кар: Мэдээж.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Яриарай, Карлос. Юу болов?
Кар: Үйлчлүүлэгч ирээд нэг ортой өрөө асуусан. Нөгөө гадагш сайхан харагддаг өрөөг.
Дэнн: Би дуртай шүү!
Кар: Хоногийн 3000, хонгор минь. Энэ чинь тэр мөнгөтэй гэсэн үг.
Дэнн: Боллоо, надад үнэхээр таалагдлаа. Харин тэр чамд таалагдсан уу? Таалагдсан уу, хэлээч!
Кар: Тэр миний сонирхдог нь биш. Гэхдээ зарчмын хувьд дажгүй. Явж үз.
Дэнн: Тэр чамд таалагдаагүй байх нь! Би чамайг мэднэ! Би түүнийг амтлаж үзээд дараа нь чамд хэлнэ.
Кар: Надад ээмэг чинь их таалагдлаа. Янхан!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Сайн уу. Черчиллийн дуртай оргилуун дарс энд байсангүй.
Дэнн: Энэ асуудал биш. Би чамайг ойлгож байгаа.
Кл: Чи л энэ буудлыг сонгосон. Харин оргилуун дарс манайд байгаа.
Дэнн: Орчныг үнэлээд амжсан уу?
Кл: Тиймээ. Сайхан харагдаж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Түгжрээ ихтэй байгаа. Дахиад кофе уух уу?
Эр: Байдаг л “хоёр минут”.Одоо тэр тэнэг биднийг дахиад хүлээлгэх нь дээ.
Жоэл: Тэр тун удахгүй энд ирнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Тэгэхээр, чамайг Элио гэдэг юм уу?
Кл: Нэг тиймэрхүү.
Дэнн: Чиний нэр грекээр “нар” гэсэн үг. Нээрэн Элио гэдэг үү? Тэгвэл бүгд чамайг тойрч эргэлддэг юм уу?
Кл: Чи....
Дэнн: Чи бол нар. Би явах болчихлоо.
Кл: Үгүй ээ. Хараахан болоогүй байна. Энд үлдээч.
Дэнн: Хонгор минь, би энд хэдэн цаг боллоо. Энэ чамд үнэтэй тусна даа.
Кл: Тэр асуудал биш. Чи л үнэ цэнэтэй. Чамайг Луврт тавих ёстой, ойлгож байна уу?
Дэнн: Лувр ээ?
Кл: Онцгой үзмэрийн хувиар.
Дэнн: Би өөр газруудад дуртай. Тэгээд ч энэ юун балай юм бэ! Би явлаа.
Кл: Үлд л дээ.
Дэнн: Ямартай ч би нэг юм бодохоос.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Хундагла, хундагла. Дахиад хий.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Хүү минь. Баярлалаа. Хүү минь, би нэг сонинтой.
Жун: Юу юм?
Уго: Би дахиж тэр хогийн юманд ажиллахгүй.
Жун: Баяр хүргэе. Одоо тэгмээрсэн дээ.
Уго: Гэхдээ би халагдсанэ нь зөвхөн эхлэл. Би Клаудиог дуусгана.
Жун: Тиймээ, гэхдээ эхлээд та босох хэрэгтэй. Явцгаая.
Уго: Босох... Чи харсан ч болоосой, хүү минь... Чи надаар бахархах байсан...
Жун: Аав аа, цахилгаан шат руу явъя. Бас тэгчихээд намайг жулдрай гэж хэлдэг. Нээгээрэй.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Би чамтай дахиад уулзмаар байна. Чи хэзээ боломжтой вэ?
Дэнн: Мэдэхгүй байна. Харах л хэрэгтэй. Жоэл залгаж байна. Мэдэхгүй юм. Ирэх 7 хоногт.
Кл: Маргааш. Хүлээмээргүй байна.
Дэнн: Маргааш аа? Тэгж яарч яах гээв?
Кл: Би чамайг хүлээх болно. Хатагтай намайг мөнгөө төлөхийг хүлээж байна уу? Доллар уу, евро юу, йен үү?
Дэнн: Евро? Сайхан сонсогдож байна. Энэ ямар наргиан бэ? Хэтэвчинд чинь хаанаас евро байдаг юм?
Кл: Май, 2000 евро. Энэ үдшийн төлөө.
Дэнн: Супер!
Кл: Хангалттай юу?
Жоэлийн утасны дуудлага
Кл: Баяртай. Сонсч байна, Жоэл.
Жоэл: Клаудио, чи өнөөдрийн уулзалтыг мартчихсан юм уу, аа? Немцүүд яг цагтаа ирсэн.
Кл: А, немцүүд. Би хичээсэн, гэвч амжсангүй. Чи тэдэнд юу гэж хэлсэн?
Жоэл: Худлаа хэлчихсэн. Гэхдээ тэд буцаж ирэх үгүйг би мэдэхгүй. Ингэхэд юу болсон юм?
Кл: Асуудал, асуудал, асуудал.
Жоэл: Хүүхэн үү?
Кл: Би дараа нь чамд хэлье.
Жоэл: Үгүй ээ, үгүй, үгүй. Яг одоо хэл. Яг одоо ярь, учир нь би өнөөдөр энэ шившигээс болж сонсох эрхтэй. Тэр хэн юм?
Кл: Түүний профайл нь сайтад байдаг. Ер бусын бүсгүй.
Жоэл: Ямар нэртэй сайт вэ?
Кл: Хар цахирмаа гэдэг нэртэй. Гэхдээ чи тэрийг барахгүй ээ. Тэр цагийн 4000-ыг авдаг.
Жоэл: Хар цахирмаа. Жота надад энэ сайтын тухай хэлж байсан. Харин би хаагдсан гэж боддог байсан юм.
Кл: Үгүй ээ, нээлттэй. Тэр бүсгүйн нэрийг мэдэх үү? Дэнни Бонд. Алахын тулдзүсээ хувиргасан.
Жоэл: Дэнни Бонд. Бондын найз хүүхэн үү?
Кл: Арай илүү. Ухаантай. Төгөлдөх хуур тоглодог. Харахад ичгүүргүй юм шиг.
Жоэл: Дурлачихсан уу?
Кл: Үгүй ээ, яалаа гэж! Маргааш түүнтэй дахиад уулзана.
Жоэл: Харин немцүүдийг яах гэж байна?
Кл: 7:1-ээр миний хожил. Тэд хууртагдсан. Бразиль маягийн өшөө авалт.
Жоэл: За, за, асуудалгүй. Энэ чиний л барилгын компани. Би ердөө л цалин авдаг төдий. Эндээ гэхэд боловсролгүй, ЭмБиЭй-н зэрэггүй хүн гэхэд маш сайн цалинтай. Тоглосон юмаа, тоглосон юм.
Сю: Өө, одоо л биш шүү.
Жоэл: Алив, хамт шүршүүрт оръё.
Сю: Больчих.
Жоэл: Бид салж байгаа болохоор надаас ичээд байна уу?
Сю: Тиймээ, алив, явж үз, Жоэл. Үгүй ээ, Жоэл! Жоэл! Ямар ч хүндэтгэл байхгүй. Ашгүй би Сан-Паулод нэг өдөр, нэг шөнийг өнгөрөөж, энэ эрээ цээргүй юмнаас хол байх нь, Жоэл.
Жоэл: Чи бүтэн өдөр Сан-Паулод юу хийх юм?
Сю: Би хэлсэн.
Жоэл: Би одоохондоо самуураагүй байна.
Сю: Би хэлсэн. Чиний ухаан самуурч. Тэнд пилатест зориулан юу ч юм худалдаж авах спортын барааны үзэсгэлэн гарна. Би чамд хэлсэн.
Жоэл: Спорт заалын эзэд яагаад очдоггүй юм?
Сю: Яагаад гэвэл чадахгүй, намайг мэдээлэл цуглуулж өгөөч гэсэн, энэ надад төвөгтэй юм биш. Түүнээс гадна, Жоэл, тэнд намайг шүршүүрт орж байхад орж ирж шээх хэн ч байхгүй.
Жоэл: Чи тэнд хонож яах гээв?
Сю: Учир нь би тийшээ зөвхөн орой 18.00 цагт очно. Тэгээд би үзэсгэлэн хаах хүртэл тэнд байхаас араггүй, би мэдэхгүй, лав 22.00 цаг хүргэх байх. Тийм цагаар автобусявахгүй байлгүй. Би Тинагийн гэрт хонож, өглөө эрт босоод буцаж ирнэ. Би явж болох уу, дарга аа?
Жоэл: Чи хүссэнээ л хий. Энэ чиний амьдрал. Гэхдээ л чи надад энэ тухай хэлээгүй.
Сю: Хэлсэн.
Жоан: Хэлээгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Тэгээд тэр ямаршуу эр вэ, Павлин?
Кар: Ноён Элио.
Хонгор минь, чи зургаан цагийн дотор миний зургаан сард авдаг цалингийн хэмжээтэй авсан байлгүй дээ.
Дэнн: Хэрэв чи яг над шиг үнсэлцдэг бол тийм мөнгө олох л байсан. Тэгээд, тэр хэн бэ?
Кар: Клаудио Дрюммонд.
Дэнн: Клаудио Дрюммонд? Клаудио Дрюммонд гэж үү?
Кар: Тэр мөн.
Дэнн: Тэр маргааш дахиад хүссэн. Маргааш уулзъя, хонгор оо!
Кар: Баяртай.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Аав: Хөгшрөх гай юм.
Кл: Хөгшрөх үү, аав аа? Хөгшрөх... Та рашаанаас болж согтож байна.
Аав: Бэлгийн сулрал ямар ашиг тустай юм? Чи бүр өөрийнхөө эхнэрийг ч хангаж чаддаггүй.
Кл: Аав аа, та бэлгийн сулралгүй.
Аав: Сулралтай.
Кл: Та сулралгүй. Та гэрлээд 46 жил болсон. Учир нь үүнд байгаа юм. Тиймээ... Ээж ер бусын эмэгтэй. Үзэсгэлэнтэй. Хайрлуулах хувьтай. Гэхдээ ямар ч хүсэл тийм удаан үргэлжилж чадахгүй. Ямар ч шүү. Тийм юм байхгүй. Та тохирох эм бэлдмэл уусан уу?
Аав: Эм ээ?
Кл: Тиймээ. Тэгээд?
Аав: Би бүгдийг нь хэрэглэж үзсэн. Их хичээсэн.
Кл: Тэгээд?
Аав: Ямар ч үр дүнгүй.
Кл: Үр дүнгүй ээ? Өөр эмэгтэй тусалж магадгүй байх. Өөрчлөх гээд үз. Магадгүй, энэ хувилбар бүтэж мэднэ.
Аав: Клаудио, би эхийг чинь хэзээ ч хуурахгүй.
Кл: Энэ хууралт биш, аав аа.
Аав: Би ээжид чинь дэндүү хайртай.
Кл: Энэ ердөө л бэлгийн харьцаа. Зүгээр л хурьцал. Энэ ертөнцийн төгсгөл биш. Эргэн тойронд яахад ч бэлэн зөндөө хүүхнүүд байна. Мөнгө төллөө, гүйцээ.
Аав: Үгүй ээ, Клаудио.
Кл: Ноён Жионизио, та 46 жилийн турш хоолны цэсээ өөрчлөөгүй. Ааваа, бурханыг бодож гуйя! Би лав удаан бодохгүй байсан. Бурхан минь! Зөндөө боломжууд...
----------------------------------------------------------------------------------------------------------------
Ольга: Жионизио?
Аав: Сайн уу.
Ольга: Сайн уу.
Аав: Ольга юу? Ольга? Үгүй ер! Ольга! Бурхан минь! Иймюмбайх гэж! Чи намайг таньсан нь үнэхээр гайхалтай! Хэдэн жил вэ? 45 жил өнгөрч...
Ольга: 46!
Аав: Бурхан минь, чи яаж намайг танив аа?
Ольга: Чи огтхон ч өөрчлөгдсөнгүй. Нөгөө л сайхан хэвээрээ.
Аав: Чи ч гэсэн сэтгэл татам хэвээрээ.
Ольга: Чи намайг санах гэж их удлаа.
Аав: Мөн мөрөөдөв өө.
Ольга: Би тийм сэтгэл татахаар юу л бол. Чамтай уулзсандаа ямар их баяртай байна гээч!
----------------------------------------------------------------------------------------------------------------
Таня: Чи наадахаараа юу хийх гэж байна?
Уго: Бэлтгэл хийнэ. Яасан, Таня? Чамд илүү сонирхолтой санаа байна уу?
Таня: Дахиад л бэлтгэл үү? Чи наад циркээ болиод хэзээ ажилдаа буцаж орох хүн бэ?
Уго: Би халагдсан, Таня. Халагдсан. Би чамд энэ тухай арав дахь удаагаа хэлсэн санагдах юм.
Таня: Би чамайг тэжээнэ гэж чи бодсон уу? Буудлагын спортоор хичээллэхээр шийдсэн эр хүний ивээн тэтгэгч болох байсан бол би уудаг хүнийг хэзээ ч сонгохгүй байсан.
Уго: Таня, хайрт минь. Би зах зээл судалж байгаа. Асуудал нь гэвэл, барилгын компаниуд ямар ч цалинтай ажиллахад бэлэн жулдрайнууд, их сургуулийн төгсөгчдийг ажилд авч байна, Таня. Би илүү шаардлага өндөртэй байж мэднэ. Чи тэгж бодохгүй байна уу?
Таня: Тиймээ. Намайг ажиллаж байхад гүнж хатан шиг амьдрах болно.
Уго: Арай ч үгүй ээ. Гүнж ээ?
Таня: Тэгээд чи дахиад хүүхэдтэй болмоор байна уу? Мартаж болно. Хүүхэд байхгүй.
Уго: Таня! Хэтрүүлэх хэрэггүй, Таня.
Таня: Би чамд юу хэлэхийг сонс. Клаудио чамд маш сайн цалин өгдөг байсан. Тэр чамайг гайхалтай инженер гэж боддог, түүнд чи хэрэгтэй.
Уго: Мэдээж! Энэтхэгийн нөөц газарт өөр хэн усан цахилгаан станц барьж чадах юм, Таня? Тиймээс...
Таня: Тэр чамайг буцааж авна.
Уго: Үгүй ээ, Таня, үгүй....
Таня: Би тоглоогүй байна. Би жирэмслэлтээс хамгаалах эм дахиад ууж эхлэнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Тэр 9 жилийн дотор компанийнхаа ашиг орлогыг 67 сая реалаас
3 тэрбум реал болтол нэмэгдүүлж чадсан
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Байна уу?
Жоэл: Байна уу.
Дэнн: Хэн бэ?
Жоэл: Жоэл байна.
Дэнн: Сайн уу, Жоэл. Би Дэнни Бонд.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Сайн уу.
Жоэл: Сайн уу. Дэнни Бонд.
Дэнн: Өөрийн биеэр.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Норма: Сайн уу, хайрт минь. Би байна. Манай энэ их сургуульд хуралтай болчихлоо. Жаахан сунжрах байх. Би ердийнхөөсөө жаахан оройтно. Оройн хоолон дээр хүлээх хэрэггүй, за юу?
Уго: Танд аз таарч.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Сю: Намайг ийм байдалтайгаар харахыг би хүсэхгүй л байна.
Буза: Харин би харсан. Бараг унтаагүй.
Сю: Юуны чинь унтаагүй? Болсон бүх юмны дараа юу?
Буза: Чамайг хараад бодож байлаа.
Сю: Жишээ нь?
Буза: Надтай гэрлэхийг хүсч байна уу?
Сю: Үгүй ер! Чи гэрлэе гэж байна уу? Ийм эрт үү? Бөгжгүйгээр үү? Өвдөг сөхрөхгүйгээр үү?
Буза: Тиймээ. Гэхдээ л хайр, байгаа бүхнээрээ.
Сю: Гэхдээ би Жоэлээс хараахан салаагүй байгаа. Хэдэн цаг вэ? 6:10. Би манай гэр лүү явдаг эхний автобуснаас хоцорчихож.
Буза: Чи надтай дараагийн шөнийг, маргаашийг, миний амьдралын бусад шөнүүдийг хамт өнгөрүүлэхийг би хүсч байна.
Сю: Одоохондоо бүтэхгүй, хайрт минь.
Буза: Сюзанинья, Жоэл та хоёр юу болсон бэ? Та нар салсан уу, үгүй юу?
Сю: Хайрт минь... Үнэнээ хэлэхэд, би Жоэлийн хариу үйлдлээс жаахан эмээгээд байгаа, ойлгож байна уу? Би үнэхээр хоцорлоо. Ганцхан тэнэг юм битгий хийгээрэй, за юу?
Буза: Би чамтай уулзмаар байна. Аль болох хурдан.
Сю: Би татгалздаг гэж үү?
Буза: Чамтай хамт хооллмоор байна. Чи үүнийг надад батлаж чадах уу? Тэгэхгүй бол үнэндээ ямар ч тодорхой юм алга.
Сю: Больж үз. Баяртай.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Хөөе...
Сю: Чи намайг айлгачихлаа, Жоэл.
Жоэл: Яагаад айлгасан гэж?
Сю: Чи ийм цагаар гэртээ байгаа юм уу?
Жоэл: Миний зөвлөгөөнийг өөрчилсөн.
Сю: Тийм үү?
Жоэл: Тиймээ. Хөөе? Сан-Паулод хэр болж өнгөрөв?
Сю: Маш сайхан. Дахин боловсруулсан материалуудаар хийсэн тоног төхөөрөмжүүд танилцуулсан, сонирхолтой маш олон зүйлс байсан. Чи харсан ч болоосой.
Жоэл: Чи хэдэн цагт ирсэн бэ?
Сю: За байз... Миний буцаж ирсэн нь... 8,30-д автобус хөдөлсөн. Тэгэхээр, миний ирсэн...
Жоэл: Конгоньяс нисэх буудлаас автобус 8,30-д хөдөлсөн гэж үү?
Сю: Тиймээ,Конгоньяс нисэх буудлаас.
Жоэл: Хачин юм... Нисэх буудал хаалттай, ихэнх нь нисэж ирж чадаагүйгээс болоод зөвлөгөөнийг болиулсан.
Сю: Тиймээ, хаасан байсан. Гэвч дараа нь нээсэн. Ямартай ч, чамайг ажил дээр чинь хүлээж байгаа. Аан, будагчин руу залгахаа бүү мартаарай. За юу? Баяртай.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дэнн: Байна уу.
Эр: Байн уу. Энэ Денизи мөн үү?
Дэнн: Хэн ярьж байна?
Эр: Муу өлөгчин! Би чамайг оллоо!
Дэнн: Хэн яриад байна?
Эр: Чамайг нийслэлд байгааг би мэднэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дараагийн ангид
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Би дахиад салмааргүй байна, Сюзана. Би чамд үүнийг хэдийн хэлсэн. Чи сонсохоос татгалздаг.
Сю: Жоэл, чи надаас салахыг хүссэн, хүсээгүйг өөрөө шийдэж чадахгүй. Би нохой биш. Би чиний гөлөг ч биш.
Жоэл: Юун нохой? Юун гөлөг? Чи юу яриад байна? Чи миний эхнэр. Би чамд маш их хайртай.
Сю: Холд, Жоэл.
Жоэл: Нааш ир, Сюзана.
Сю: Намайг хүндлээч, Жоэл! Би чамайг үргэлж хүндэлж ирсэн.
Жоэл: Үнэн үү? Намайг хүндэлдэг чинь?
Мар: Клаудио, нөгөө бүсгүй...
Кл: Ямар бүсгүй?
Мар: Биеэ үнэлэгч.
Кл: Тэгээд?
Мар: Мэдэхгүй юм. Сонирхолтой нь, тэр юу хийж байдаг бол.
Кл: Юу юу гэж? Ажиллаж байгаа биз.
Дэв: Энэ юу байсан бэ? Юу байсан бэ?
Таня: Битгий хүр!
Дэв: Юуны чинь битгий хүр? Түргэн дуудах хэрэгтэй.
Таня: Чи галзуурсан уу? Би энэ шөнөөр машинд чинь юу хийж байснаа яаж тайлбарлах юм?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
2-р анги
37:43-41:03
Кл: Би үхлээ. Үхлээ.
Дэнн: Үхлээ? Чи ийм маягаар Дэнни Бондыг алах нь! Чи юу хийж байна аа?
Кл: Би таашаалаас болж үхэх нь.
Дэнн: Би чамайг дахиж тэгж тансаглуулахгүй, хонгор минь. Би дараа нь уулзалт товлосон.
Кл: Үгүй ээ, битгий яв. Эндээ үлд.
Дэнн: Чиний цаг дууссан. Ятгах хэрэггүй, за юу?
Кл: Би дахиад төлнө. Дахиад төлнө.
Дэнн: Үгүй ээ, чиний хувьд хангалттай. Өнөөдөртөө болно. Энэ хаалганы цаана надад амьдрал байдаг юм, ойлгов уу?
Кл: Сонс, амралтын өдрүүдийг хамт өнгөрүүлье. Хоёр хоног. Тэгэх үү? Зөвшөөрөх үү?
Дэнн: Би дуудлагын бүсгүй. Би эхнэр чинь биш. Үүнийг санаж ав.
Кл: Хэлснээр чинь болъё. Дураараа бол. Би юунд төлж байгаагаа мэднэ.
Дэнн: Мартсанаас... Чиний эхнэр гайхалтай.
Кл: Түүнтэй гэрлээч. Би түүнтэй гэрлээд 18 жил болсон.
Дэнн: Тэр чамд дургүй болж мэднэ гэж чи бодоогүй юу?
Кл: Дүгнэлт хийх гэж бүү яар. Марилия маш түгжигдмэл. Бас дэндүү мэдрэг, ойлгов уу?
Дэнн: Тийм үү? Зөвхөн энэ түүний асуудал уу?
Кл: Май. Үгүй ээ. Тэгээд зогсохгүй.
Дэнн: Гэхдээ бүр тийм байсан ч гүн хямралын эсрэг эмнүүд байдаг, чи энэ тухай мэдэх үү? Чи түүний өмнө өвдөгөөрөө мөлхөх хэрэгтэй.
Кл: Үгүй ээ, чадахгүй. Завгүй. Чиний өмнө л өвдөгөөр мөлхөж байна.
Дэнн: Болгоомжтой л байгаарай. Эхнэр чинь нэг өдөр толинд хараад өөрийнхөө үнэ цэнэд итгэж мэднэ. Тэр үед л асуудал эхлэнэ дээ.
Кл: Маргааш энд, яг энэ цагтаа, за юу?
Дэнн: Бүх мөнгөө надад үрэхээр шийдсэн үү?
Кл: Яагаад болохгүй гэж? Би биширсэн. Би Сан-Франсискугийн нөхцөл байдалтай холбоотой мөрдлөгийн талаар ярьж байна.
Бас: Аан, тэр үү?
Кл: Тиймээ. Мэдээлэл алдагдсан. Нэг юм хийх хэрэгтэй байна. Бүгдийг зохицуул, чамаас гуйя, ойлгосон? Энд миний нүдний өмнө нэг тийм....
Бас: Тийм ээ, тийм, ойлгосон.
Эм: Одооноос бидний зорилго бол Понтын их сургуультай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гэдгийг санаж аваарай. Үүнийг анхаарах хэрэгтэй. Өөрсдийнхөө санааг нэмэрлэцгээ. За, за... Ирсэн бүх хүмүүст маш их баярлалаа, ажилд нь амжилт! Профессрор оо... Баярлалаа. Чи надад яриад байсан нөгөө төсөл... Санаж байна уу?
Гиль: Мягмар гаригт, 18,00 цагт.
Эм: Тиймээ. Чамайг хүлээж байя. Битгий хоцроорой.
Гиль: За. Надаас зугтахгүй биз дээ?
Нор: Сонс, даажигнах хэрэггүй, Гильерме. Энэ бүхэн тоглоом биш.
Гиль: Энэ гэж юу?
Нор: Юу? Бидний хооронд болж байгаа зүйл.
Гиль: Бидний хооронд юу ч болоогүй, Норма.
Нор: Намайг сонс. Би өчигдөр гэрийн чинь гадаа очсон. Дээшээ гарч очих хүсэл тэмүүлэлтэйгээ тэмцсэн. Толгойд өчнөөн их уран сэтгэмж...
Гиль: Харин чиний биеийг хүсэл эзэмдсэн.
Нор: Тийм байж мэднэ, гэхдээ, би өөр эртэй хэзээ ч нэг оронд орохгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Жианизио үүнд гомдоно.
Гиль: Норма, чи өөрийгөө хуурч байна. Тэгээд л тэр. Гэхдээ нэг л өдөр энэ тохиолдоно.
Нор: Үгүй ээ, үгүй.
Гиль: Тиймээ, энэ биднээс ч хүчтэй. Сонс, хэрэв чи хүсэлтэйгээ тэмцвэл хоёр дахь боломж гарахгүй гэж мэдээрэй. Бүх асуудал нь энэ.
Back to episodes Go home