Дүрүүд:
Эр
Клаудио Жионизио-ийн том хүү, Марилиягийн нөхөр
Жуниор Уго-ийн хүү
Уго Жионизио-ийн хоёр дахь хүү, Танягийн нөхөр
Жоэл Жионизио-ийн өргөмөл бага хүү, Сюзанагийн нөхөр
Жионизио аав
Гильерме Нормад дурласан залуу
Буза Сюзанагийн амраг
Эм
Телма Клаудиогийн нууц амраг
Марилия Клаудиогийн эхнэр
Сюзана Жоэлийн эхнэр
Таня Уго-ийн эхнэр
Норма ээж
Дэнни /Денизи/ биеэ үнэлэгч + бисексуал
Фернанда гэр бүлийн сэтгэл зүйч
----------------------------------------------------------------------------------------------------------------
Телма: Чи намайг маш аз жаргалтай болголоо. Маш их.
Кл: Чи ийм сайхан биетэй. Үнэхээр сайхан.
Телма: Яг биз? Баасан гаригт уу?
Кл: Баасан гаригт аа?
Телма: Амла.
Кл: Мэдээж амлая.
Телма: Надад амлаач.
Кл: Амлаж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Телма: Хайрт минь, би санаж байх чинь.
Кл: Би ч гэсэн. Би явах боллоо. Баяртай. Намайг явснаас хойш таван минутын дараа уншаарай, за юу?
Телма: За. Баасан гаригт уулзъя. Баяртай.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Зурвас:
Телма, үнэхээр сайхан байлаа, гэхдээ үүнийг болих цаг болсон.
Сайн сайхныг хүсье. К.
----------------------------------------------------------------------------------------------------------------
ЖАРГАЛ ХЭР УДАХ ВЭ? – 1 Р АНГИ
----------------------------------------------------------------------------------------------------------------
ЭУКЛИДИС МАРИНЬЙОГИЙН КИНО
НАЙРУУЛАГЧ: ФЕРНАНДО МЕЙРЕЛЛИШ
----------------------------------------------------------------------------------------------------------------
Сю: Би бэлэн, Жоэл. Явцгаах уу?
Жоэл: Би ч гэсэн бэлэн. Чи минь ямар үзэсгэлэнтэй юм бэ?
Сю: Болгоомжтой, болгоомжтой. Бид хоцрох нь.
Жоэл: Ердөө ганцхан үнсэлт. Ганцхан үнсэлт.
Сю: Бүгд биднийг хүлээж байна. Ганцхан үнсэлт ээ?
Жоэл: Нааш ир.
Сю: Явцгаая аа, явъя. Жоэл, тайвшир.
Жоэл: Ер нь хоёулаа бидний шийдвэрийг тэмдэглэцгээе.
Сю: Тийм гэж үү?
Жоэл: Мэдээж.
Сю: Нээрэн үү?
Жоэл: Хурдхан, аан? Хүлээ, хүлээ, хүлээ. Би үүнийг бичиж авмаар байна.
Сю: Үгүй ээ, үгүй, үгүй!
Жоэл: Би бичмээр байна.
Сю: Үгүй!
Жоэл: Бидарааньустгачихна. Хамтдаа устгая, тэгэх үү? Хамтдаа устгана. Хүлээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Аурео, задгай талбайг тойрч гарсан нь дээр, одоо тэнд эсэргүүцлийн жагсаал болж байгаа. Өөр замаар явчих.
Аур: Тиймээ, би сонссон.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Норма: Сайн уу, хонгорууд минь.
Мар: Оройн мэнд. Баяр хүргэе.
Кл: Ээжээ! Ээж минь. Баяр хүргэе.
Мар: 46 нас хүрлээ!
Аав: Тиймээ, би энэ коммунист хүүхнийг 46 жил тэвчиж байна.
Норма: Харин энэ комиссар надад гав зүүчихээд одоо ч тайлж өгдөггүй ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
Рафа: Чи хаана байна?
Жун: Би чамтай тэнд уулзъя.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Хоцорсонд уучлаарай.
Таня: Аймаар түгжрээтэй байлаа.
Кл: Сайн уу.
Кл: Аав, таны зүрх тэснэ гэж найдъя. СиДи-гээ тавиарай, Жуниор оо. Бүгдээрээ үзэцгээе. Хар даа. Урт удаан аз жаргал. Таны зүрх зүгээр үү? Одоо та манай гэр бүлээс зөндөө сайхан үгс сонсох болно. Эхэлцгээе.
Кл: Ер бусын хосуудын сайхан түүх. Хар даа, тэд ямар сайхан байсан гээч!
Аав: Сайха-ан!
Кл: Бүх зүйл тэдний хэлдэгээр, одоо болтол дуусаагүй тэртээх 1968 оноос эхэлсэн юм. Норма,Жионизио Дрюммонд хоёр. Миний эцэг эх. Тэр хоёр цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаалын үеэр танилцсан юм. Тухайн үед тэр хоёр Нитеройд амьдарч байсан. Норма оюутан, нийгэм судлаач, өөртэй нь адилхан зоригтой бусад залуусын хамт цэргийн цагдаагийн морьтой офицерууд руу дайрцгааж, тэдний ихэнх нь зам дээр мориноосоо унасан юм. Гэвч амьдрал гэдэг таашгүй зүйл. Нормагийн хөл дор унасан нэг офицер өөр хэн ч биш, харин Жионизио Дрюммонд байлаа. Үнэнээ хэлэхэд, хэн нэгэн надад энэ түүхийг ярьсан бол би итгэхгүй байлаа. Домогт өгүүлснээр, тэдний харц тулгарч, цаг хугацаа зогсоод, офицерийн зүрх тэр дороо уярчээ. Энэ тохиолдол байсан үгүйг мэдэхгүй, гэвч удалгүй тэдний гэр бүлүүд нийслэл хот Бразилиад нүүж ирцгээсэн юм.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
Телма: Би гадаа ирсэн. Чамайг хүлээж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Эндээс л тэдний түүх эхэлсэн юм.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Би гарчихаад ирье.
Марр: Юу?
Кл: Би удахгүй ирнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Чи галзуурчихсан уу, Телма?
Телма: Яагаад галзуурах гэж? Би залгаад байхад чи утсаа авдаггүй. Чи миний төрсөн өдрийг мартчихсан уу? Чи над руу залгаж уучлалт гуйх бодолгүй байсан уу?
Кл: Уучлалт гуйх аа? Энэ л дутаж гэнэ дээ.
Телма: Чиний бодлоор, би ердөө л гоё бие юм уу?
Кл: Хонгор минь, би чамд юу ч амлаагүй, бид хоёрын хамт өнгөрүүлсэн тэр сайхан мөчүүдээс бусдаар. Бид гэдэг нь би, чи, бас чиний сайхан бие. Энэ бол хайрын түүх биш.
Телма: Би мэднэ, хайрт минь. Санаа зоволтгүй. Би ердөө л өнөөдөр чамтай хэсэгхэн хамт байх гээд.
Кл: Өөрийнхөө төрсөн өдрөөр үү?
Телма: Чи надад бэлэг бэлдэнэ биз дээ, а?
Кл: Алга бол.
Телма: Эхнэр чинь дотор байгаа, тийм үү? Марилия Дрюммонд гэдэг агуу эмэгтэй!
Кл: Сонс, Телма. Би залхалаа. Бүр сайхан биенээс хүртэл, ойлгосон уу?
Телма: Битгий ингэ, Клаудио! Битгий ингэж новшир! Чи мэдэхгүй, би юу ч хийж мэднэ!
Кл: Чи намайг сүрдүүлж байна уу?
Телма: Чи надаас хүссэн болгоныг би үргэлж хийдэг байсан.
Кл: Би мэднэ. Харин одоо гэртээ харь, тайвшруулах юм олж уу, кино үз, гар хангалга гээд хүссэн бүхнээ хий. Харин намайг март. Бас намайг өдөх хэрэггүй. Чи тэглээ гээд зүгээр өнгөрнө гэж байхгүй. Би чамд үүнийг амлачихъя.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Аав аа, ээж ээ, намайг хүмүүжүүлсэн та нарт би талархаж байна. Бидэнд маш их утга учиртай тэр үнэт зүйлсийг бидэнд өгсөнд чинь. Маш их баярлалаа. Чин сэтгэлийн угаас!
Жун: Аав аа, ээ ээ! Та нар намайг төрсөн хүү шигээ өсгөсөн нь миний хувьд аз, нэр төрийн хэрэг байлаа.
Мар: Юу болсон бэ?
Кл: Аан зүгээр, нэг утасны дуудлага ирээд.
Жун: Хүнд хэцүү мөчүүдэд намайг дэмжиж байсанд баярлалаа. Би та нарт зөндөө их төвөг учруулсан! Гэвч өнөөдөр би жинхэнэ Дрюммонд гэдгээ мэдэрч байна, бас... би та нарыгаа хүндэлдэг!
Уго: Ээж ээ, аав аа. Та нарын түүх үнэхээр сайхан, та нарын бидэнд өгсөн бат бөх, нэгдмэл, аз жаргалтай манай энэ гэр бүлийн нэг гишүүн гэдгээрээ би бахархадаг. Баяр хүргэе.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Таня, би хөхөө томруулмаар байна. Бүр сайхан харагдахын тулд. Чи надад хагалгаа хийх байсан уу?
Таня: Чи солиотой шүү. Харуул даа. Би чиний хөхийг хармаар байна. Чи мөнгөө багтааж ядаад л байна уу? Бурхан минь, чи чинь маш гоё, өөгүй хөхтэй юм. Алив, нэг хараадахъя. Арай ч дээ! Яг л тохирсон. Томруулна гэдэг чинь гэмт хэрэг. Чи тэгэх ямар хэрэгтэй юм?
Мар: Мэдэхгүй ээ. Би юу ч хийхэд бэлэн байна. Хэн мэдэхэв, Клаудиод том хөхтэй эмэгтэй таалагддаг ч юм билүү?
Таня: Марилия, бодит амьдрал дээр харилцаа хүйтэрсэн тэр газарт л бат бөх гэрлэлт байдаг. Угогийн эхнэр байх ямар байдгийг чи огтмэдэхгүй. Тэр нөхөр секс хийхийг үргэлж хүсч байдаг.
Мар: Чинийхээр, энэ онцгүй юу?
Таня: Магадгүй. Тэр одоо ахиухан оргилуун дарс уучихвал ядаж дур хүсэл нь багасаж магадгүй. Өнөөдөр надад хүндхэн өдөр байсан, тиймээс хурьцаж байх илүү цаг алга. Тэвчих арга алга.
Мар: Чи их азтай юмаа, Таня. Клаудио надтай хурьцмаар байна гэж хэлдэг байсан тэр цаг үеийг би санаж уйтгарладаг. Би үүнд нь дуртай байсан. Яагаад гэвэл, тэр амласан зүйлээ яс биелүүлдэг байсан юм. Хар, хар даа, энд ямар байна? Энэ үрчлээнүүдийг харж байна уу? Арьсаа татуулах хэрэгтэй гэж чи бодохгүй байна уу?
Таня: Юу ч хийлгэх хэрэггүй, чи үзэсгэлэнтэй бүсгүй.
Мар: Эрт орой хийлгэж л таарна.
Таня: Сайхан бүсгүй, явцгаая.
Мар: Явцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Норма: Би оройжин цэвэрлэгээ хийж, ширээ зассан. Та нарт юу нь таалагдахгүй байна? Ямар асуудал байна, Клаудио?
Кл: Бид тэр ширээний ард багтахгүй. Ээжээ, би танд хайртай, сонсов уу? Би танд хайртай. Санаа зоволтгүй.
Кл: Энэ, хар даа. Ингэвэл хамаагүй дээр.
Аав: Та нарын ээж ямар амттай юм бэлдсэнийг хараач.
Сю: Жоэл.
Жун: Эмээ, өвөө... та нарыгаа үнсье. Та нар дахиад 46 жил хамтдаа амьдрахыг хүсэн ерөөе. Би эсэргүүцлийн жагсаал руу явлаа, ээжээ.
Таня: Хүү минь, оройн хоолыг орхиж, тэр балай жагсаалд явах чинь утгагүй зүйл! Энэ чинь өнгөрсөн үеийн үлдэгдэл. Та нар үүгээрээ юунд хүрэх гэсэн юм?
Уго: Таня, ямар ч өсвөр насныхан хорвоог өөрчлөхийг хүсдэг. Хэрэв хүсдэггүй байсан бол хачирхалтай байхсан.
Таня: Чи дахиад л үзэл санааны тухай яриад эхэллээ. Одоо үед хүчнийхэн юу хийж байдаг вэ? Хүүхдийн гар утсыг л хулгайлдаг.
Жун: Та нар л тэр хүмүүсийг манай улсын засгийн эрхэнд гаргасан. Харин залуус та нарын алдааг залруулах ёстой, тиймээ, ах аа? Баяртай, эгч ээ.
Уго: Баяртай, Жуниор. Амжилт!Тэнд очоод чангахан хашхираарай! Өөрийгөө сайтар харуулдаг юм шүү!
Кл: Хэрэв миний хүүхэд байсан бол тэр нэг ч алхам хийхгүй байх байсан.
Уго: Ялгаа нь гэвэл, тэр чиний хүүхэд биш, харин минийх.
Эр: Тиймээ, тэр үнэн. Яагаад гэвэл тэр явчихлаа.
Уго: Би хүүгээ өөрөө хүмүүжүүлье. Харин чи наад амттанаа идэж дуусга.
Таня: Больцгоо, тайван байцгаа.
Жоэл: Анхаараарай! Анхаараарай! Бидэнд нэг албан ёсны зар байна. Энэ хачирхалтай санагдаж мэднэ. Ялангуяа бид хуримын 45 жилийн ойг тэмдэглэж байгаа яг энэ үеэр...
Аав: 46!
Кл: 46 шүү дээ. Лаванда хурим.
Жоэл: Уучлаарай. Та нар ийм олон жил хамт амьдарсан нь үнэхээр сайхан хэрэг. Гэтэл орчин үеийн ертөнцөд бидний цаг үед танилцах зөндөө аппликейшнууд гарчихсан, боломжит сая хайртай учрах боломжтой болсон.
Уго: Хөөе, Жоэл, ярих юмаа ярьчих, тоглоом хэрэггүй.
Жоэл: Учир нь ийм байна. Бүх юм энгийн. Өөрөөр...Тэгэхээр... Та нар мэднэ, Сюзана бид хоёр... Бид бие биедээ хайртайг та нар мэднэ. Бид хоёр жил уулзаж, гэрлээд гурван жил сайхан амьдарч байгаа.
Норма: Аа! Хүүхдийн тухай ярих нь уу? Чи жирэмсэн юм уу?
Жоэл: Ээжээ! Үгүй ээ, үгүй, үгүй. Бид хоёр танилцсан нь бидний хувьд аврал болсон юм, учир нь тэр үед бид хүндхэн цаг үеийг туулж байсан үе. Хоёулаа живж байсан... Ерөнхийдөө бол... Харин одоо бид шийдээд эвтэйгээр... Тийм байх аа, хайр аа? Бид шийдээд харилцан эвтэйгээр... Бид хоёр салахаар шийдсэн.
Кл: Гэхдээ...
Аав: Та нар галзуурчихсан юм уу?
Кл: Юу болсон юм?
Сю: Юу ч болоогүй. Тийм биз дээ, Жоэл? Зүгээр л цаг хугацаа...
Жоэн: Тиймээ, бидэнд уйтгартай санагддаг болсон. Уйтгартай. Яахав дээ, тийм юм байдаг. Одоо бүх зүйл дууссан.
Норма: Бид та хоёрыг бие биедээ хайртай гэж боддог.
Жоэл: Харин бид хоёр бие биенээ хайрлахаа больсон, ээжээ.
Сю: Тийм болоод л бид бие биенээ хайрлаж, хүндэлдэг учраас ийм шийдвэр гаргасан юм. Тийм биз дээ, Жоэл?
Норма: Аан, мэдээж, энэ ойлгомжтой. Та нар нэг нэгэндээ хайртай, тийм учраас салах ёстой. Мэдэхгүй юм, Жионизио бид хоёр урд нь энэ тухай яагаад бодоогүй юм бол? Тиймээ, хайрт минь?
Сю: Тэр хоёр танилцаж байх үедээ ямар байсан буцаад яг тийм болохгүй байх гэж би найдъя.
Норма: Тэр гэр бүлийн зөвлөх энэ тэр бол ямар ч хэрэггүй. Эсвэл та нар бүр очихоо больчихсон уу?
Жоэл: Надад тэгэх цаг зав байдаггүй. Сюзана л өөрийнхөө, бас миний өмнөөс ярьдаг юм.
Кл: Сюзана гэр бүлийн зөвлөхтэй уулзахдаа чиний өмнөөс ярьдаг юм уу? Итгэмээргүй юм.
Жоэл: Тиймээ. Чи намайг явуулдаггүй. Би дураараа ажлаасаа явж чадна гэж үү?
Кл: Тийм л дээ, би үргэлж бүх юманд буруутан болдог. Би түүнийг явуулдаггүй болохоор тэр гэр бүлийн зөвлөхтэй очиж уулздаггүй. Эцэст нь тэд салж байна.
Аав: Энэ бол тэнэглэл! Гэрлэлт бол ашиг орлого авчрахгүй бол татгалздаг хөрөнгө оруулалт биш. Гэрлэлт бол тэвчээрийг хэлдэг болохоос нөхцөл байдлыг хүндрүүлэхийн нэр биш.
Кл: Яг үнэн.
Аав: Харилцан туслалцаж, хайрыг тордож байх хэрэгтэй. Хонин сүрэг шиг эвтэй байж чаддаг тийм хүмүүст гэрлэлт зохидог юм.
Кл: Хонин сүрэг шиг...
Уго: Уучлаарай, би энэ салалтыг тэмдэглэж виски уух минь. Иймэрхүү зүйлийг хэзээ ч харж байсангүй.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жуно: Уучлаарай, эмэгтэй, би санаатай тэгээгүй. Би ердөө л бичлэг хийж, найзуудаа хайж байсан юм. Уучлаарай.
Эм: Чи ядаж л нэг хүн оллоо ш дээ.
Жуно: Чи бэртээгүй биз?
Эм: Үгүй ээ, би зүгээр. Энэ, манай хамт олны талаар эндээс мэдэж болно.
Жуно: Баярлалаа.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Хүлээгээрэй, би та нарт нэг юм хэлье.
Хайр аа, нааш ир. Хамгийн ер бусын юм бол бид хоёр бүгдэд нь хэлэхээр шийдсэний дараа унтсан. Тийм сайхан байгаагүй их удсан байна лээ. Яасан бэ? Би худлаа ярьсан юм уу? Юу гээч, бидний хайр тэр бүх гэрлэлтийн үүрэг хариуцлагаас ч хүчтэй гэдгийг энэ нотолсон гэж би бодож байна. Үнэндээ би хөгшчүүлийн дэргэд энэ тухай хэлж чадаагүй. Бид хоёр зочны өрөөний шалан дээр хурьцсан. Сюзана хэвтэж, би түүнийг эзэмдсэн. Энэ жинхэнэ галзуурал байсан.
Уго: Би танай гэрийн хивсэн дээр гишгэх үедээ огиулчих вий дээ.
Кл: Баяртай. Сайхан амраарай. Амжилт.
Уго: Сайхан салаарай!
Сюз: Чиний ах мал.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Аав: Шинэ унтлагын хувцас уу? Сайхан юм.
Норма: Би юу? Эсвэл хувцас нь уу?
Аав: Нааш ир.
Норма: Хөгшин минь дээ, 46 жил!
Аав: Яасан ч хурдан өнгөрөв дөө.
Норма: Бид оргилуун дарс хэтрүүлчихсэн бололтой.
Аав: Учир нь оргилуун дарсанд биш. Энэ бүгд өтөл насны... Би бүр гурав дахь удаагаа чадсангүй.
Норма: Чи юу ярина вэ? Ийм юманд тэгж их эмзэглэх хэрэггүй. Миний мэдэхийн, эрчүүд болгонд ийм зүйл тохиолддог.
Аав: Мэдэхгүй юм даа.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Би мэднэ ээ, одоо ийм юм ярихад тохирох мөч биш гэж чи хэлнэ.
Таня: Тиймээ.
Уго: Бид эмчид хандах хэрэгтэй гэж би бодож байна. Чи бараг хагас жил жирэмслэлтээс хамгаалах эм уугаагүй, гэтэл одоо болтол ямар ч үр дүн алга.
Таня: Би чамтай санал нэг байна.
Уго: Бид эмчид үзүүлэх хэрэгтэй гэдгийг зөвшөөрч байна уу?
Таня: Үгүй, одоо ийм зүйл ярихад тохирох мөч биш гэдгийг. Би өнөөдөр чиний эцэг эхийн хуримын ойн баяраас өмнө ямар их юм хийх хэрэгтэй болсныг чи мэдэх үү?
Уго: Урд шөнө надад юу зүүдлэгдсэнийг мэдэх үү? Бид хоёулаа үлдсэн байсан.
Таня: Тэгвэл энэ зүүд биш, харин хар дарсан зүүд. Уго, хэрэггүй, үгүй ээ, үгүй. Уго одоо боль. Гуйя, өнөөдөр хэрэггүй. Би их ядарч байна.
Уго: Ийм байдлаар зорьсондоо хүрэх хэцүү дээ, Таня. Хиймэл аргаар жирэмслэх л үлдэх шив. Гэхдээ уламжлалт арга илүү сайхан шүү.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Жоэл, Сюзан хоёрын явдал чамд хачирхалтай санагдахгүй байна уу?
Кл: Балай юм. Яахав, Жоэлийн хувьд солиорол байх л зүйл. Гэхдээ л энэ инээд хүрмээр тэнэг зүйл.
Мар: Хайр аа, чи тэгж зүрхлэх үү?
Кл: Чамаас салах уу? Тийм бодол огт байгаагүй. Харин намайг энэ гэрт алж байж л чи надаас ангижирч болно, Марилия.
Мар: Үгүй дээ, Клаудио, чи зочны өрөөны, эсвэл гал тогооны шалан дээр дур чинь хүрсэн тэр газартаа надтай хурьцаж зүрхлэх байсан уу гэж байна. Клаудио?
Кл: Яасан бэ, хайр аа? Чи нэг юм хэлсэн үү?
Мар: Чи зочны өрөөны, эсвэл гал тогооны шалан дээр гээд дур чинь хүрсэн тэр газарт надтай хурьцаж зүрхлэх байсан уу гэж байна.
Кл: Яах гэж?
Мар: Төрөлжүүлэхийн тулд, Клаудио.
Кл: Тиймээ, тийм, мэдээж.
Мар: Харин тийм зүйл хэзээ ч болоогүй. Гэхдээ яагаад болоогүй вэ?
Кл: Юу гэнэ ээ, Марилия? Чи юун яриад байна?
Мар: Тийм зүйл яагаад хэзээ ч болоогүй вэ? Харин энэ үнэн шүү, Клаудио. Бид хоёр дөнгөж гэрлээд ч тэгж үзээгүй, бүр бидний хүсэл тачаал ид оргилж байхад ч тэр. Харин одоо би онцгүй болсон уу? Хэлж болно. Би хөгширсөн, тийм үү?
Кл: Марилия, чи огтоос ч хөгшрөөгүй. Чи энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй, ойлгов уу? Одоо орондоо ор, тэнэг юм ярих хэрэггүй, за юу?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кр: Чиний сэрэл хөдөлжээ?
Мар: Би чамайг хүсээд байна. Ядаж жаахан ч гэсэн...
Кр: Чи итгэлтэй байна уу?
Мар: Аанхан.
Кр: Ойлголоо. Гэхдээ Жоэлийн ярьсан шиг хивсэн дээр гэдэг хүлээлт байхгүй шүү. За алив.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Чи зүгээр биз дээ, Клаудио?
Кл: Онцгүй байсан уу?
Мар: Үгүй ээ, үгүй.
Кл: Тэгвэл яасан юм?
Мар: Мэдмээр байна уу? Харин чамд л онцгүй болоод хэдэн жил боллоо.
Кл: Марилия, чи илүү чөлөөтэй болох хэрэгтэй. Илүү задгай. Гэтэл чи хэтэрхий хөшүүн байна.
Мар: Юу?
Кл: Юу юу гэж? Би байгаагаар нь хэллээ. Ор дэрний ажил бол чи хэн нэгэнд давуу тал өгдөг газар огт биш.
Мар: Чи намайг яг янхан юм шиг харьцаж байна.
Кл: Харин энэ чинь доромж, бүр бүдүүлэг гэж болно.
Мар: Тэгээд би хөшүүн үү, бүдүүлэг үү, тодорхой хэлээч. Наашаа ойрт. Зүгээр дээ, зүгээр.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Гиль: Сайн уу, профессор оо.
Норма: Чи энд юу хийж яваа юм, Гильерме?
Гиль: Би энд багшилдаг. Та мартчихсан юм уу? Бас дурласан эрчүүд болгоны хийх ёстой зүйлийг хийдэг. Зөрүүд нөхөр.
Норма: Дурласан? Больж үз, Гильерме! Би нөхөртэй хүн. Надаар даажигнах хэрэггүй.
Гиль: Би танаар даажигнаагүй. Та секс хийлгүй хэр удсан бэ? Таныг сэтгэл татам гэж хэлээгүй хэр удсан бэ? Таны уруулыг үнсээгүй хэр удсан бэ? Сандрах хэрэггүй.
Норма: Сонс, залуу минь, би чиний ээж шиг...
Гиль: Амраг, хайрт минь. Аан гээч, би амьдралдаа бүхнээс илүү дурласан хоёр эмэгтэй хоёулаа надаас хамаагүй эгчмэд байсан. Надад тийм эмэгтэйчүүд таалагддаг. Бодвол би өөрөө эрийн цээнд хүрээгүй болоод тэр байх. Мэдэхгүй юм. Би одоо хийх зүйлийг хийх ёсгүй гэдгийг мэднэ. Гэхдээ амьдрал богинохон. Харин түүнийг дэмий өнгөрүүлэх нь гэмт хэрэг.
Норма: Сайн уу, Жионизио. Бурхан минь. Чи яг цагаа оллоо. Хайрт минь, би яг чамайг ярьж байлаа. Тиймээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Намайг хэлэх үед тэр инээсэн. Гэр бүлийн эмчилгээ бол дэмий, гэр бүлд бүх асуудлыг орондоо шийддэг гэж тэр хэлсэн.
Фер: Гэр бүлд бүх асуудлыг орондоо шийддэг гэж чи бас боддог уу?
Мар: Юу гэж бодохоо мэдэхгүй байна. Асуудал орон дотор шийдэгдэггүй гэдгийг л мэднэ.
Фер: Та хоёрын бэлгийн амьдрал зүгээр үү?
Мар: Энэ надад үргэлж таалагдаггүй юмны нэг. Клаудио надтай биеэр хүрэлцэхээс зайлсхийгээд удаж байна. Хэрэв хурьцвал маш хурдан дуусгадаг. Би одоо мэдрэхээ болиод удсан юм бол...
Фер: Марилия, чи энд хүссэн бүхнээ ярьж болно.
Мар: Тиймээ... Би дур тавилгүй маш удаж байна. Үнэндээ би л өөрийгөө дур тавиулдаг. Гэхдээ бие дааж хийдэг. Энэ тийм ч сайхан юм биш.
Фер: Тэгээд... Үргэлж тийм байсан уу? Чи...
Мар: Үгүй ээ. Гэрлээд эхэндээ бүх юм сайхан байсан. Уламжлалт ёсоор. Гэхдээ л маш сайхан байсан.
Фер: Тэгвэл хэзээ нь хүндрэл гарсан бэ? Чи энэ талаар яримаар байна уу?
Мар: Бид... Бид хоёр хүүхдээ алдсан.
Фер: Хэзээ тийм юм болсон бэ?
Мар: Маш эрт. Түүнийг Жоао Клаудио гэдэг байсан. Жонка. Хөөрхөн хүү байлаа. Тэр манай байшингийн усан санд живсэн юм. Хэсэг хугацааны дараа Клаудио бидний бэлгийн амьдралыг сэргээхийг оролдсон ч би энэ тухай бодож ч чадахгүй байсан. Учир нь би хүүгийнхээ үхэлд гашуудаж байсан юм. Бид хоёр 3 жил секс хийгээгүй.
Фер: Гэмшсэн сэтгэл үү?
Мар: Тийм байх. Бас шаналал. Ингээд бид хоёр бэлгийн амьдралаа сэргээсэн. Клаудио өөрийг нь байлцуулж байгаад умайн хүзүүнд хамгаалалт хийхийг шаарддаг байлаа. Тэр дахиад эцэг болно гэхээс үхтлээ айдаг байсан. Би ч гэсэн айдаг байсан үе.
Фер: Миний бодлоор, чи надад надад секстэй холбоогүй зүйл хэлэх гэж оролдоод байна. Бүх юм илүү төвөгтэй бололтой. Энэ ярилцлагад нөхөр чинь оролцох маш чухал. Чи түүнийг энд ирэхийг ятгаж чадах уу?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Сонгууль дууссаны дараа Марилия, би чиний хүссэнээр чинь гэр бүлийн эмчилгээнд явна, за юу?
Мар: Чамд Фернандаа эмч таалагдана гэж бодож байна. Үгүй нээрэн! Надад түүнтэй ярилцах маш амархан байсан.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
Телма: Чи намайг дахиж хүсэхгүй гэдэгтээ итгэлтэй юу?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Клаудио! Клаудио, энэ одоо юу вэ?
Кл: Юу?
Мар: Энэ юу вэ?
Кл: Шинжлэх ухаанаар бол үүнийг үтрээ гэдэг байх аа?
Мар: Энэ бас юун Телма вэ, Клаудио?
Кл: Илүү багтаамжтай зүйлийг хэзээ ч харж байсангүй, Марилия. Мэдэхгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: За яасан? Чи дээрдсэн үү?
Мар: Надад хэцүү байна, Клаудио.
Кл: Марилия, тайвшир. Хэлэх юмаа хэл. Тэр зургийг хэн явуулсныг үнэндээ би мэдэхгүй. Тэр балиар үтрээг. Ямар заваан юм?
Мар: Бүр чангаар хэлээч! Шавьер бас Бразиль даяар сонсогдохоор хэл!
Кл: Шавьер дээр байгаа, тэр юу ч сонсохгүй, хайрт минь. Чи энэ явдлыг мартахын тулд би юу хийх ёстойгоо мэдэхгүй л байна. Марилия, энэ юу болохыг мэдэх үү? Өсвөр насныханы дамшиглал. Зөвхөн тэд л танихгүй дугаарт ийм заваан зураг илгээж чадна. Мэдэхгүй юм... Хэн нэгэн чухам үүнийг л хүссэн бололтой. Чамайг хартай болгох гэж тэр. Намайг чадах гэсэн хэн нэгэн.
Мар: Үгүй ер өө! Өчнөөн хүмүүс чамайг чадахыг хүсдэг байх нь!
Кл: Чи мэдэхгүй л дээ, олон нийтийн барилга байгууламж барих тендерийн асуудал яригдангуут юу болдог гээч, хайрт минь? Хүмүүс аймаар юм хийдэг. Энэ нэг тийм бохир тоглоом.
Мар: Чамд итгэмээр л байна.
Кл: Миний үгэнд итгэ.
Мар: Бас чи надтай хамт гэр бүлийн зөвлөх дээр очихыг би бүр их хүсч байна.
Кл: Эмчилгээ... За яахав, Марилия, хэрэв энэ чамайг баярлуулах юм бол би очъё. Сайн байна. Энэ. Үүнийг чамд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Мар: Нээрэн үү? Чи очихуу?
Кл: Би чамд хайртайг чи мэднэ. Мэднэ биз дээ?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Тэр байна. Телма. Энэ, чамд.
Телма: Наадах чинь юу юм?
Эр: Нөхөн төлбөр. Мөнгө төлөх л хэрэгтэй.
Телма: Би худалдагдахгүй, Клаудио.
Кл: Би ойлгосонгүй, хонгор минь. Би чамайг худалдаж авах гээгүй. Чи нэгмөсөн үүрд алга болохыг л би хүсэж байна.
Телма: Алга болох оо?
Кл: Сураггүй алга болж, замхрах хэрэгтэй.
Телма: Чи бүр галзуурчихаж.
Кл: Харин тийм л бололтой, учир нь би энэ чекийг чамайг зодсон тэр нөхөрт өгөх ёстой байсан юм. Энэ чиний хүртэх ёстой юмны хамгийн бага нь. Манай эхнэр гэртээ юу болсныг чи ядаж мэдэж байна уу?
Телма: Мэдээж, тэгээд ч чамд эхнэр чинь хамаагүй л дээ.
Кл: Хонгор минь, харин энэ миний асуудал. Харин одоо энэ мөнгийг авч. Энэ чиний хэдэн жил ор хэсэж олох мөнгөнөөс чинь хамаагүй их. Тэгээд алга бол. Бас холхон шиг!
Телма: Би үүний төлөө болино гэж чи бодсон уу?
Кл: Тиймээ, тийм. Чи бүгдийг орхиод алга бол. Би чамайг дахиж хэзээ ч сонсмооргүй байна. Харин чи өөрийнхөөрөө зүтгээд байвал энэ чиний эрүүл мэндэд л муугаар нөлөөлнө. Би тодорхой хэлсэн үү?
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Би эхлээд тэр нөхөрт мөнгийг нь өгөхийг зөвшөөрчих. 30 саяыг. Тэгээд хараарай. Үүний дараа барилгууд яг борооны дараах мөөгнүүд шиг сүндэрлэж эхлэнэ.
Уго: Сонс, бид тэгж болохгүй.
Кл: Уго, чи үргэлж ингэж ярьдаг, гэвч бидний ажил үргэлж бүтэлтэй байдаг. Тийм биз? Тиймээс больж үз.
Жоэл-: Тайвшир Уго.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
Мар: Өнөөдөр 19,00 цагаас бид ярилцлагтай гэдгийг битгий мартаарай.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Тайвшрах аа, Жоэл? Чи яг түүн шиг хариуцлаггүй болж байна. Хэрэв бидэнд газрын тос, хийн салбарт туршлага байхгүй бол бид яаж газрын тосны цогцолбор барих болж байна?
Кл: Яахав, бид нэг юм бодож олно.
Уго: Энэ ухаангүй явдал.
Кл: Ухаангүй явдал гэдэг чинь мөнгийг хэсэг хэсгээр нь хусахыг хэлнэ.
Кл: Тэр хүүхэн хэн нэгний туслах уу?
Жоэл: Мэдэхгүй ээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Уго: Чи сайдын намын гол ивээн тэтгэгч нь, тиймээс тендерийг авах ёстой. Миний бодлоорчиний хэлхээ холбоо ойлгомжтой.
Кл: Би түүний улс төрийн кампанит ажлыг л санхүүжүүлдэг. Үүнд хууль бус юм ер байхгүй. Эсвэл ивээн тэтгэх тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй юу?
Уго: Сонс, нэг л өдөр энэ аз харина.
Кл: Тэгвэл харихаас нь өмнө ашиглах л хэрэгтэй. Явцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Үсэрхэг байгаа биз?
Жоэл: Чи яаж ийм юманд орооцолддог байна аа? Одоо тэгээд яах гэж байна?
Кл: Би түүнийг нийслэлээс явахыг ятгаж чадсан.
Жоэл: Харин Марилия яасан?
Кл: Тэр галзуурах шахсан. Тэр нь ч ойлгомжтой. Гэхдээ би түүнийг баярлуулах нэг сюрприз барих санаатай. Удахгүй дуудлага худалдаагаар орчин үеийн хятадын зураач Чжу Юй-ийн зургуудыг худалдана. Би эхнэрт тэндээс нэгийг авч өгнө.
Жоэл: Мөөн.
Кл: Тэр нүцгэн эмэгтэйчүүд зурдаг.
Жоэл: Нүцгэн?
Кл: Тиймээ.
Жоэл: Үгүй ер өө.
Кл: Харин тийм. Хятадууд солиотой хүмүүс.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Бүх юм бэлэн. Мөнгийг бараг цуглуулчихлаа.
Эр: Чи мөнгийг хэн нэгнээр дамжуулж өгөх үү?
Эр: Би хурдан цуглуулна гэж хэлсэн, үгүй гэж үү?
Эр: Тиймээ.
Эр: Сайдад хэлээрэй...
Эр: Юу ч тайлбарлах хэрэггүй, би мэднэ.
Эр: Ойлголоо.
Эр: Маш их баярлалаа.
Эр: Би зөвхөн амласнаа биелүүлсэн биш...
Эр: Тиймээ, чи үүнийг намын төлөө хийсэн.
Эр: Туслах л хэрэгтэй. Засгийн газар авах эрхтэй, тийм биз дээ?
Эр: Тиймээ. Нам үүнийг чинь үнэлнэ.
Эр: Тиймээ. Баярлалаа. Боломж өгсөнд би л талархаж байна.
Эр: За, бэлэн үү?
Эр: Тиймээ. Бүх юм дажгүй. Харин одоо сэдвээ өөрчилье. Бид Гояс мужийн захиргааны талаар дахиад ярилцаж болох юм. Энэ маш сайн төсөл.
Эр: Өдрийн мэнд.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Фер: Та нарын харилцаа эхлэх үед секс ямар байсан бэ?
Мар: Сайхан.
Кл: Гайхалтай. Харав уу, Марилия бид хоёр түүнийг янз бүрээр үнэлдэг. Сайхан гэнэ ээ? Тэгвэл надад зүүдлэгдэж.
Мар: Бид үргэлж уламжлалт зүйлсийг илүүд үздэг хосууд байсан.
Кл: Тиймээ, чи жаахан хөшүүн. Гэхдээ чи цаанаасаа л тийм хүн, Марилия.
Мар: Цаанаасаа гэнэ ээ?
Кл: Би... би гомдоллоогүй. Би ердөө л тайлбарласан.
Мар: Бодоод байхад үнэхээр ч тийм байх. Мэдээж ш дээ. Үүнийг дарагдсан эмэгтэйлэг зан гэдэг. Тийм ээ, би багана тэвэрч бүжиглэдэггүй, нөхөртөө тайчих урлаг үзүүлдэггүй. Тайландад эмэгтэйчүүдийн хийдэг помпуриазмыг хийдэггүй, тиймээ? Үтрээндээ пинг-понгын бөмбөлөг чихдэггүй. Би энэ бүхнийг хийж мэддэггүй. Би өөрийгөө тэнэг гэлэнмаа гэж бодож байна.
Кл: Марилия.
Фер: Чамд эвгүй байна уу, Клаудио?
Кл: Үгүй ээ, үгүй, тэгэх хэрэггүй. Мэдээж үгүй. Би зүгээр л... Зүгээр л тэр юу хэлэх гээд байгааг нь ойлгохыг хүссэн юм.
Фер: Марилия, чи юу хүсч байгааг тэр мэдэх хэрэгтэй байна.
Мар: Дотносохыг. Зөвхөн энэ. Юу гээч, энэ миний үргэлж хүсдэг тэр зүйл. Дотно байх. Бүх юмны талаар ярих боломжтой байхын тулд. Жишээ нь уран сэтгэмжийн тухай. Миний мэдэхээр, энэ хүн бүхэнд байдаг. Би түүнд ямар уран сэтгэмж байдгийг мэдмээр байна.
Фер: Сексийн уран сэтгэмж үү?
Мар: Тиймээ. Жишээ нь, надад нэг найз бий. Бодох ч хэрэггүй, би хэний тухай ярихаа хэлэхгүй. Тэгээд... Тэр миний найз нөхөртэйгээ... Тэр нөхөртэйгээ хамт яг бидэн шиг ийм асуудалтай байсан юм. Тэгээд интернетэд нэг сайтын тусламжтайгаар тэд нэг хостой танилцаж, уулзахаар шийдсэн. Одоо тэд свингер буюц хамтрагч нараа солилцох секс тэдний гэрлэлтийг аварсан гэж ярьдаг.
Кл: Свингер ээ? Свингерээр эдгэрсэн байх уу?
Мар: Яагаад эдгэрэх гэж?
Кл: Энэ чиний уран сэтгэмж үү?
Мар: Минийх ээ? Үгүй ээ, яалаа гэж. Миний хувьд энэ нэг тийм төсөөлөшгүй зүйл, гэхдээ... Юу гээч...
Кл: Надад энэ л дутаж гэнэ дээ, Марилия...
Мар: Клаудио, би юу ч санал болгоогүй. Хайр минь, би ердөө л жишээ татсан. Энэ зүгээр л жишээ. За яахав ээ, яахав... Бурхан минь. Энэ тухай бодохоор л миний хамаг бие чичирдэг юм. Болъё.
Фер: Харин чиний хувьд, Клаудио?
Кл: Юу?
Фер: Чиний хувьд?
Кл: Юу?
Фер: Уран сэтгэмж байдаг уу?
Кл: Тэгэхээр, эхнэр хүн болгонд уран сэтгэмж байдаг гэж хэлсэн. Энэ чинь... За даа, ер нь бол...
Фер: Хуваалцмаар байна уу?
Кл: Би, Марилия, бас нэг эмэгтэй.
Мар: Гурвалсан секс. Чи энэ тухай байнга боддог уу?
Кл: Үгүй ээ, би энэ тухай үргэлж боддоггүй, гэхдээ нэг өдөр толгойд ийм бодол орж ирсэн. Ерөнхийдөө... Юу... Нэг тийм...
----------------------------------------------------------------------------------------------------------------
Жоэл: Хөөе? Бүх юм зүгээр үү?
Сю: Зүгээр. Яасан?
Жоэл: Инээж байгаа сонсогдоод. Чи хүнтэй ярьж байгаа юм уу?
Сю: Пилатес дасгал дээр танилцсан Сандратай яриад. Родриго тэр хоёр Лаго Нортед салбар нээж байгаа гэнэ.
Жоэл: Янзтай. Намайг үнсье гэж байна гээрэй.
Сю: Тэгье ээ, дамжуулъя.
Жоэл: Чи яагаад дэлгэцээ нуусан юм? Түүнд миний үгийг дамжуулахгүй юм уу? Яагаад?
Сю: Жоэл, би зүгээр л найзтайгаа ярьж байна. Хармаар байна уу?
Жоэл: Үгүй ээ, мэдээж үгүй. За, за.
Сю: Буза, буцаад ир.
Бука: Муу илжиг. Тэр илжиг явчихсан уу?
Сю: Тиймээ, хайр аа. Миний цорын ганц хүсэл юу гэдгийг чи мэдэх үү? Чамтай бүхэл шөнийг хамт өнгөрүүлэх.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Кл: Бэлэн боллоо. Нууц үгээ оруулах хэрэгтэй. Нууц үгтэй цаас хаана байна?
Мар: Ингэхэд, чи яаж үүнийг олсон бэ, Клаудио?
Кл: Хамт ажилладаг Лусианогийн ачаар. Нууц үгээ хэл.
Мар: ЭфЮ...
Кл: ЭфЮ...
Мар: Эс...
Кл: Эс...
Мар: Ка...
Кл: Ка... Фак? Фак уу?
Мар: Тиймээ. Факрас.
Кл: Факрас. Гайхалтай санаа. Хар даа. Зөндөө олон хувилбаруудтай. Тэгээд бүгд хосуудад үйлчилгээ үзүүлдэг.
Мар: Чи яаж мэддэг юм, Клаудио?
Кл: Энд бичээстэй байна. Энэ, хар даа, “Хосуудад үйлчилгээ үзүүлнэ”. Чи итгэхгүй байна уу? Унш.
Мар: Зүгээр ээ.
Кл: Саманта. Сайхан бүсгүй, тиймээ? Ядаж л энэ бие нь. Мэл. Багт наадамд оролцож байгаа хүүхнийг санагдуулчихлаа. Эсвэл тарвас эмэгтэй.
Мар: Чамд таалагдсан, үгүй гэж үү? Таалагдсан уу?
Кл: Түүнд нэг л онцгой юм байна. Сайхан уруултай. Чи хараач ээ...
Мар: Жаахан буцаагаад эргүүл, Клаудио. Дахиад жаахан.
Кл: Энэ үү?
Мар: Чиний хэлэх гэж байгаагаар бол энэ бүсгүй ч гэсэн...
Кл: Тиймээ.
Мар: Итгэмээргүй юм.
Кл: Ямар сайхан нүд вэ! Түүний нүд ямар сайхныг хар даа, Марилия.
Мар: Би лав хэзээ ч тэгж бодохгүй...
Кл: Марилия, энэ сайтад дан мэргэжлийнхэн байна. Хэрэв тэр энд байдаг бол... Алив уншиж үзье. Сайн уу. Намайг Данни Бонд гэдэг. Би 22 настай.
Мар: Ердөө 22-хон настай.
Кл: Тэр өөрөө л тэгж байгаа юм. 29-тэй юм шиг харагдаж байна. Топ менежерүүдэд дагалдах үйлчилгээ үзүүлнэ. Их сургуульд олж авсан мэргэжлийн хувьд би олон хэлтэй. Хэрэв би даруухан байгаагүй бол өөрийгөө хамгийн шилдэг нь гэх байсан.
Мар: Түүний өөрийгөө үнэлэх үнэлэмжинд асуудал алга.
Кл: Тиймээ. Тэр өөрийгөө борлуулж мэддэг. Хосуудтай уулзах дуртай. Нэг цагийн 4000 реал авдаг. Даваа гаригаас баасан гариг хүртэл 11,00-22,00 цагт хүртэл тогтсон цагтаа уулзана. Одоо хэдийн 20,00 цаг болсон байна.
Мар: Кла... Чи залгаж байгаа юм уу? Тэгэх хэрэггүй. Би хүсэхгүй байна. Би лав оролцохгүй. Би хүсэхгүй байна.
Кл: Байн уу? Данни юу?
Мар: Клаудио, ингэвэл зүгээр үү?
Кл: Гайхалтай. Янзтай.
Мар: Би юу өмсөхөө мэдэггүй.
Кл: Хайрт минь, тэр л санаа тавина. Тайвшир. Санаа зоволтгүй. Явж юу ч юм ууцгаая. Явцгаая.
Мар: Клаудио, минийхээр, бид зочид буудалд уулзахаар тохиролцох хэрэгтэй байж. Клаудио, тэр эмэгтэйг нааш нь урьдаг нь ухаангүй явдал.
Кл: Хайрт минь, хэрэв энэ зүйл гэрт болбол чамд хамаагүй дээр байх болно гэж чи өөрөө хэлсэн. Тэгээд өөрөө үйлчлэгчээ явуулсан.
Мар: Би алдаа гаргасан байна.
Кл: Одоо элдэв юм ярих хэрэггүй.
Мар: Би алдаа гаргасан. Тиймээ, би алдаа гаргасан.
Кл: Гүнзгий амьсгаа аваад тайвшир.
Мар: Би виски уухгүй.
Кл: Ирчихлээ. Санаа зоволтгүй.
Мар: Клаудио! Би хүсэхгүй байна!
Кл: Хайрт минь...
Мар: Үгүй ээ, үгүй, би хүсэхгүй байна.
Кл: Бид үүнийг бидний гэрлэлтийн төлөө хийнэ. За юу? Адал явдлын урам зориг чинь хаана байна? Явцгаая. Зоригтой бай. Явцгаая, явцгаая, бүх юм сайхан болно. Явъя аа, явъя. Явъя аа, Марилия, явцгаая.
Мар: Тэгэхээр, намайг Саманта гэх юм уу?
Кл: Саманта, аймшигтай нэр, гэхдээ нэгэнт чи сонгосон болохоор... Тайвшир, тайвшир. Сайн уу. Сайн уу.
Дан: Сайн уу. Саманта, бас Элио юу?
Кл: Тиймээ.
Дан: Би Бонд. Данни Бонд. Яг Жеймс шиг.
Кл: Алах зөвшөөрөлтэйгээ юу?
Дан: Тиймээ.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Дараагийн ангиудад:
----------------------------------------------------------------------------------------------------------------
Буза: Надтай гэрлэхийг хүсч байна уу?
Сю: Үгүй ер! Чи гэрлэе гэж байна уу? Ийм эрт үү? Бөгжгүйгээр үү? Өвдөг сөхрөхгүйгээр үү?
Буза: Тиймээ. Гэхдээ л хайраар, байгаа бүхнээрээ.
Норма: Сайн уу, хайрт минь. Би байна. Манай энэ их сургуульд хуралтай болчихлоо. Жаахан сунжрах байх. Би ердийнхөөсөө жаахан оройтно.
Кл: Энэ бүх новшийн юмыг хэн зохицуулдагийг чи мэдэх үү?
Уго: Мэднэ.
Кл: Би. Хэрэв хүсвэл би чөтгөртэй ч тохиролцсон чадна, бас би хэний ч өмнө тайлан тавих ёсгүй. Тэр тусмаа чиний өмнө.
Уго: Тэгээд юу гээч? Би чиний сэдсэн энэ луйварт чинь оролцохгүй, новш оо! Харин энэ миний халагдах өргөдөл.
------------------------------------------------------------
Төгсөв
34:37 Норма: Чи үүнийг уншсаны дараа ойлгох болно, Канта. Хэрэв ямар нэг эргэлзээ байвал бид дараагийн лекцээр тэр талаар тодруулж ярилцана. Гиль: Би таныг харахгүй удаан байж чадахгүй нь. Тиймээс би энд дахиад ирлээ. Норма: Уучлаарай, Гильерме, би хоцрох нь. Одоо миний дараагийн лекц эхлэнэ. Гиль: Надаас танд өгөх бэлэгтэй. Энэ хайрын тухай шүлгийн түүвэр. Мильтон, Шекспир, Беккет. Би эднийг уншиж байхдаа таныг боддог байсан. Норма: Уучлаарай, би авахгүй. Гиль: Яагаад авахгүй гэж? Норма: Яагаад гэвэл үгүй. Гиль: Гэхдээ энэ ердөө л ном. Бас би энд нь санаадгүйгээр... хар даа... өөрийнхөө хаягийг бичсэн. Надад хамгийн их таалагдсан шүлгийн хажууд. Орой би үргэлж гэртээ байдаг. Ердөө ганцхан залгахад л хангалттай. Норма!
Back to episodes Go home