Нялх эзэн хаан: Хиймэл дагуул Шожи Пийперийг ашиглаж дайсны баазад байгаа мангасын тоог шалгасан. Мангас гэж болохоор хариу үйлдэл 500-аас илүү байсан. Энгийн тооцооллоор бол нэг хүн 60 орчим мангас устгах ёстой болно. Санаа зовоох зүйл гэвэл дайсны захирагчийн түвшний л хүч байна. Саяхан дайрсан настан жаран хөлт ч гэсэн Мангасын холбооны тал гэж үзэж байгаа тул өөр хэд хэдэн аюулын түвшин чөтгөр, луу түвшний мангас байгаа гэж тооцоолоход болно.
Хар туяа: Би төвийг хамгаалж байсан болохоор нэг шимэгчтэй л тулалдсан. Гадна тулалдаж байсан хүмүүсийн сэтгэгдэл ямар байна? Тэд хүчтэй юу?
Пури пури оргодол: Нэлээн холимог юм шиг л санагдсан. Ихэнх нь сүйдтэй байгаагүй ч нэг хэсэг нь хүчирхэг байсан. Би хүртэл үхэх дөхсөн үе ч байсан. Яахав өвдөлт тэсэж сурсан одоогийн надад бол амархан л даа.
Зомби хүн: Драйв хүлэг баатар ялагдсан гэдэг нь үнэн үү?
Нялх эзэн хаан: Мэдэхгүй... Тэр мангасыг тамлаж нуувч нь Z хотод байдгийг хамгийн түрүүнд мэдээд мөрдөхөөр явсан. Гэхдээ тэрнээс хойш холбоо бариагүй.
Атомик самурай: Ойлголоо. Тэгвэл ялагджээ?
Хар туяа: Тэр ч бас киборг болохоор үхсэн гэж болохгүй байх. Хэсэг нь устаад хөдөлж чадахгүй нөхцөлд хаа нэгтээ нуугдаад тусламж хүлээж байгаа байх.
Гахай бурхан: Тэгж л найдъя даа...
Зомби хүн: Бидэнд ч түүн шиг ялагдах магадлал хангалттай бий. Хамгаалалтаа сулруулж болохгүй. Ухаалаг байгаарай.
Тацүмаки: Би ялагдана гэж бодогдохгүй байна.
Гялалзсан Флаш: Тэд уулзмагцаа л өршөөлгүй дайрч эхэлнэ. Мэдээж тэд бидэнтэй ярих гэж оролдсон ч бидэнд хариулах шаардлага байхгүй.
Нялх эзэн хаан: Тийм. Өршөөвөл аминд чинь халтай гэж бодох нь зөв.
Пури пури оргодол: Нэг зүйл хэлж болох уу? Мангасын холбоонд хууртаж мангас болсон хөвгүүд ч байгаа. Тэднийг авармаар байна. Хоригдлын хувцас өмссөн мангастай таарвал надад даатгачих.
Атомик самурай: Миний найз мангас болсон ч алахаас өөр сонголт байгаагүй. Мангас болсон хүмүүсийг аврах арга байгаа юм уу?
Пури пури оргодол: Сахиусан тэнгэрийн тэврэлт, сэргэлтийн гүн үнсэлтийн комбогоор эрүүл ухааныг нь авчрах гэж үзнэ.
Атомик самурай: Ойлголоо... асуусанд уучлаарай. Гол сэдэвтээ буцаад оръё.
Гялалзсан Флаш: Босс болох Мангасын хаан Орочи, стратегич Гёро-Гёро тэд эргэлзээгүй лууны түвшнийх.
Зомби хүн: Ийм хэмжээний мангасуудыг нэгтгэх хүчтэй болохоор. Нэгийн эсрэг нэг тулалдахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.
Тацүмаки: Сүүлчийн боссыг нь би ялчихна. Та нар миний замд тээглэх ялааг нь цэвэрлээд өгөөрэй?
Гялалзсан Флаш: Хөөе, дураараа аашлахаа боль.
Тацүмаки: Яасан? Чи босстой нь тулалдмаар байгаа юм уу?
Гялалзсан Флаш/Тацүмаки: - Хэн нэгэн түүний амыг хамхи даа.\N- Би энийг
Гялалзсан Флаш/Тацүмаки: - Ярьсан болохгүй нь.\N- хулчгар та нарын төлөө.
Нялх эзэн хаан: Хоёроо... Ийм болохоор л S зэрэглэлийн баатруудыг удирдмааргүй байдаг юм.
Зомби хүн: Бид замын түгжрэл гаргах гэж цуглаагүй. Энэ бол барьцааны хүн аврах төлөвлөгөө. Мангас агнах нь бонус. Тацүмаки чи ч бас тэрийг мартаж. гэнэт том дайралтаар нуувчийг нь устгаж болохгүй шүү.
Нялх эзэн хаан: Газар доорх нэлээн уудам бөгөөд гүн. Миний судалгаагаар ч нуувчийн аль хэсэгт босс нь байгааг мэдэх боломжгүй.
Хар туяа: Ямар нэг зүйлтэй нүүр тулгарвал жижигхэн ялаа ч бай босс ч бай тулаанаас зайлсхийх боломжгүй. Тааралдсан хүн нь хариуцлагатай байж устгах хэрэгтэй.
Гялалзсан Флаш: Ер нь босс болон барьцааны хүний байрлалыг мэдэж байсан бол... илүү цөөн хүнтэй дайрч орно. Юуны төлөө ийм олон хүн цуглартал хүлээсэн гэж бодсон юм? Тийм хэмжээний зүйлийг жаахан бодоход ойлгомоор юм... Онцгой хүчээ л ашиглаад байлгүй хааяа толгойгоо ашиглавал яасан юм?
Нялх эзэн хаан: Зогс, зогс! Хангалттай!
Амай маск: Хөөе. Та нарыг хүлээлгийн өрөөнд байхгүй байна гэж бодтол. Энэ удаагийн багийн чинь гишүүн болох намайг орхиод нууц уулзалт хийж байдаг. Юу гэсэн үг юм?
Нялх эзэн хаан: Амай Маск! Өөрийг чинь орхигдуулсан юм биш. Эхлээд S зэрэглэл тусдаа ярилцах гээд.
Амай маск: Яагаад S зэрэглэл л гэж? Намайг оролцуулаад өөр гишүүд байгаа биз дээ?
Нялх эзэн хаан: Нөгөө... S зэрэглэлээс бусдыг нь гадарга дээр туслуулах төлөвлөгөөтэй байгаа. {\i1}Тэрийг хэлбэл угаасаа гомдоллох болохоор{\i} {\i1}эцэс хүртэл нь хэлэхгүй байхыг хүссэн юм сан.{\i} {\i1}Яавал түүний бахархлыг сэвтээхгүй ятгаж чадах бол?{\i}
Тацүмаки: Яагаад гэнэ ээ? Бүгд чамд дургүй болохоор.
Нялх эзэн хаан: Тийм биш. Тацүмаки-чан битгий улам дордуулаад байгаач!
Амай маск: Би гадаргад туслах багийнх гэнэ ээ? Юу гэсэн үг юм?
Нялх эзэн хаан: Тийм ээ. Өөрөөр бол энэ удаад газар доошоо дайрч орох баг болон... гадарга дээр туслах хоёр баг болж хөдлөх тул. Өөрийн чинь удирдах чадвараараа... дэмжлэг үзүүлэх багийг удирдвал баярлах байна.
Атомик самурай: Гадар доошоо зөвхөн бид дайрна. Зугтсан мангасуудыг зохицуулахыг найдлаа шүү. Би шавь нараа аваад явна.
Гахай бурхан: Дахиад 20 пицца.
Хар туяа: Тулааны өмнө их хэмжээгээр идэх муу шүү. Оронд нь уураг уу, Гахай бурхан.
Амай маск: Болохгүй. Зөвхөн та нарт итгэж чадахгүй нь. Би ч бас орно.
Нялх эзэн хаан: {\i1}Тэгж хэлнэ гэж мэдсэн юм.{\i}
Тацүмаки: Тодорхой хэлэхгүй бол ойлгодоггүй юм уу? Чиний түвшин энэ тулааныг гүйцэхгүй. Чадвар дутна!
Амай маск: Нялх эзэн хаан, ойлгоогүй байгаа бололтой.
Тацүмаки/Амай маск: - Хөөе! Хүн үл тоохоо болиоч!\N- Миний удирдах чадварыг ашигламаар байгаа бол,
Амай маск: S зэрэглэлийн та нар миний доор ажиллах хэрэгтэй.
Зомби хүн/Тацүмаки: - Бид чиний доор?\N- Сонсоогүй дүр эсгэхээ боль?!
Зомби хүн: Инээд хүргэх зүйл нэр чинь л байхад хангалттай. Нэр хүнд хүсээ юу? Би өөрийнхийгөө өгье. Нялх эзэн хааны тушаалыг сонс. Хөлд чирэгдэж байх цаг алга.
Тацүмаки: Тийм ээ! Тулааны өмнө үнэртэй ус цацахаа боль, тэнэг ээ!
Зомби хүн: Одоо олон мангастай нүүр тулна. Хөлд чирэгдэж байх цаг биш.
Амай маск/Тацүмаки: - Зомби хүн, чи яагаад үхэшгүй юм?\N- Өмхий юм! Нэрээ өөрчил!
Амай маск: Эвгүй юм. Үнэндээ мангас юм биш үү?
Зомби хүн: Юу гэнэ ээ?
Амай маск: Тулааны хүчин дээр л тулгуурлаж S зэрэглэл гэх байр сууринд байгаа ч... чиний үнэн төрх сэжигтэй хэвээрээ. Үнэхээр бидний тал гэдэгт итгэж болох юм уу?
Хар туяа: Хөөе, өдөөн хатгахаа боль. Баатрууд хоорондоо ингэж болохгүй шүү.
Амай маск: Тийм, мэргэжлийн баатар байх ёстой байтал...
Тацүмаки: Юу вэ? Асуудал байгаа бол тулалдахгүй байсан ч болох болохоор явж ганцаараа дуул.
Амай маск: Бусдын дээр байгаа мэт дураараа аашлах S зэрэглэл. Хэтэрхий бардам юм. Та нар холбоонд нэр хүнд муутай шүү. Баатрын хувьд бүх хүчээ гаргаж байгаа юм шиг харагддаггүй.
Гахай бурхан: Дахиад 5 литр кола авъя.
Амай маск: Хүчтэй нэгний хариуцлагыг мэдрэхгүй байгаа юм биш үү?
Тацүмаки: Түр хүлээ! Чи яагаад шүтээн хийж байгаа юм? Хачин юм. Царайлаг багт гэж хэлэхээр царайлаг биш шүү чи! Тэрийгээ мэдэх үү?
Хар туяа: Тайвшир. Амай Маскийг уурлуулбал хэвлэл мэдээлэлд бүслэгдэж... асуудалд ордог.
Амай маск: Удирдлага доор байж л баатар болдог нь та нар S зэрэглэл биз дээ? Үгүй бол тулааны хүч ихтэй зүгээр л нэг аюултай этгээд. Энэ боломжийг ашиглаад та нарыг сайтар ашиглая. Миний тушаалыг дага.
Пури пури оргодол: {\i1}Хүчээр захирдаг царайлаг залуутай эзэн-зарцын холбоо.{\i} {\i1}Муугүй ч төвөгтэй юм...{\i}
Гялалзсан Флаш: Хүчээр биднийг захирвал яасан юм? Чаддаг юм бол шүү дээ.
Амай маск: Чадахгүй гэж бодоо юу?
Атомик самурай: Хөөе, наргиан биш шүү. Наад алах хүслээ боль, Флаш.
Гялалзсан Флаш: Түүнээс л хамаарна. Төлөвлөгөөнд саад болох бол...
Холбооны ажилтан 1: Кинг-сама ирлээ!
Амай маск: Кинг, цагаа оллоо. Чи ч бас миний тушаал доор ажиллах уу...!? Юун бохир хувцас вэ? Нэг үнэр гараад байна.
Кинг: Аан, гэртээ харихад шууд аваад ирсэн болохоор хувцсаа солих боломж гараагүй юм. Аа, энэ ч толбо үлдэх байх даа.
Амай маск: Яагаад оройтсон юм? Өдийг хүртэл хаана байв? Юу хийсэн болоод ийм болдог юм?
Кинг: {\i1}Байцаалт уу?{\i} {\i1}Би энэ залуутай тохирдоггүй.{\i} Заавал бусдад хэлээд байх зүйл биш. Z хотод...
Кинг/Холбооны ажитан 1: - халуун тогоо...\N- Кинг-сама
Холбооны ажилтан 1: шөнөжин Z хотод ганцаараа тулалдсан!
Кинг: Айн?
Холбооны ажилтан 2: Хувцасны бохирдол нь мангасын цус. Үүний нотолгоо нь зөвхөн урд хэсэг нь л толбо болсон.
Холбооны ажилтан 1: Гэхдээ дайсны толгойлогч дээр хүчээ барж түр ухарсан байхад нь... бид түүнийг хамт явахыг хүссэн юм!
Кинг: {\i1}Энэ хүмүүс яагаад дураараа буруу ойлгочхоод хүнд хэлээд байгаа юм?{\i}
Амай маск: Зогсолтгүй шөнөжин ганцаараа...
Тацүмаки: Муугүй юм.
Амай маск: Наад шийдэмгий, айдасгүй байдал чинь. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Чадвартай S зэрэглэл байдаг бололтой. Хоорондоо маргалдлаа гээд нэмэргүй. Кингийн нэр хүндийг бодож ухаръя. Гэхдээ би ч бас дайралтын багт орно. Тэр тал дээр бол буулт хийхгүй.
Нялх эзэн хаан: {\i1}Гайхалтай. Огт буулт хийгээгүй байна.{\i} Кинг-сан хэдий та байсан ч ганцаараа дайсантай тулалдах нь болчимгүй.
Кинг: Үгүй ээ...
Нялх эзэн хаан: Драйв хүлэг баатар тантай адилхан хий үзэгдлийн хот руу ганцаараа судалгаа хийхээр яваад... холбогдох боломжгүй болсон. Тэнд ямар аюул байгааг мэдэх боломжгүй. Хамтдаа тулалдъя.
Кинг: За...!
Секингал: Дэмжлэг үзүүлэх баг цугларлаа. Одоо л хөдлөх нь.
Ситч: Хэцүү мөч байна шүү.
Секингал: Тийм.
Ситч: Чи хамт явах гэж байна уу?
Секингал: Хариуцагчийн хувиар эцсийг нь хүртэл харна.
Ситч: Чамайг тийм хариуцлага хүн гэж бодсонгүй... өөрөөр харж эхэллээ. Тушаал дэвшихийн төлөө л хөдөлдөг нэгэн гэж бодож байлаа.
Секингал: Хмп. Тэр эндүүрэл биш ээ. Мангасын холбоог ялбал гарцаагүй тушаал дэвшинэ. Түүхэнд миний нэр үлдэнэ. Цугларсанд баярлалаа, намайг Секингал гэдэг.
Ситч: Ситч гэдэг. Бүгд өнөөдрийн даалгаврын талаар ойлгосон биз?
Баатар эм 1: Тийм ээ, үйл ажиллагааны үүрэг минь S зэрэглэлийн баатруудад дэмжлэг үзүүлэх гэж ойлгосон.
Ситч: За... {\i1}Үйл ажиллагаа?{\i}
Секингал: Тийм ээ, ерөнхийдөө зугтсан мангасуудын үлдэгдэл замын аюулгүй байдлыг хангаж, хүүхдүүдийг хамгаалах.
Ситч: S зэрэглэл нэвтэрч барьцааны хүнийг авармагц төв хүртэл аюулгүй авч ирэх. Тэр л хамгийн чухал ажил.
Баатар эр 1: Асуулт асууж болох уу?
Секингал: Юу юм?
Баатар эр 1: Бид үл мэдэх дайсны төв рүү орох эрсдэл үүрнэ. Баатрын зэрэглэл өсөх талаар урьдчилж мэдэх хэрэгтэй байна. Үгүй бол үнэ цэнгүй.
Секингал: Ойлголоо. Амлаж байна.
Баатар эм 1: Тийм ээ!
Секингал: Ямар байна, Ситч? Хүн төрөлхтнийг хамгаалах бамбай нэлээн зузаан байгаа биз?
Ситч: Тийм...
Холбооны ажилтан 3: Ситч-сан өршөөгөөрэй...
Ситч: Юу?!
Банг: Сайн уу, Ситч. Холбоо барьдаг утсаа хаа нэгтээ унагачхаж. Уучлаарай, шинийг өгч болох уу?
Ситч: Ойлголоо, шуудхан бэлдье.
Секингал: Ситч, мэдэж байгаа биз дээ? Юу ч хэлэлгүй буцаагаад явуул.
Банг: Бас Гароугийн нуувчийн талаар... шинэ мэдээлэл байна уу? Одоо ч мангасын бүлэглэлтэй хамт байгаа гэж бодож байна.
Ситч: Үгүй ээ, шинэ мэдээлэл алга.
Банг: Ойлголоо.
Ситч: Мөнгөн соёо.
Банг: Хмм?
Ситч: Яагаад Гароуг зугтаалгасан юм? Үнэхээр мангас саад болсон юм уу?
Банг: Намайг түүнийг албаар зугтаалгасан гэж хэлэх гээ юу?
Ситч: Уучлаарай... олон зүйл болоод үймчихсэн байна. Шинэ холбоог ажилтнаар авчруулъя. Эндээ хүлээж бай.
Бомб: Чамайг сэжиглэж байна. Хүчээ дарснаас болж дуусгаж чадаагүйг чинь мэдэгдчихсэн юм биш үү?
Банг: Би хүчээ дараагүй.
Кинг: За, хэн нэгэн дагаагүй бололтой. Хэсэгтээ, энэ өрөөнд нуугдъя. Яаж эндээс зугтах вэ?
Банг: Юу хийж байгаа юм?
Кинг: Банг, яагаад энд байгаа юм?
Банг: Түр хэрэг гараад л, Харин чи энд юу хийж байгаа юм?
Кинг: S зэрэглэлийн баатруудыг яаралтай дуудаад намайг аваад ирсэн...
Банг: Юу? Надад юу ч хэлээгүй.
Кинг: Энийг өөрт чинь хэлж болохгүй байсан...
Банг: Хөөе, хамт халуун тогоо идээ биз дээ? Хэлчих.
Нялх эзэн хаан: Кинг-сан угаалгын өрөөнөөс буцаж ирэхгүй байна.
Зомби хүн: Хөдөлгүүр нь нэлээн халсан байсан. Ганцаараа төвлөрч байгаа байх.
Банг: Одоо мангасын холбооны нуувч руу нэвтэрнэ гэнэ ээ? Тийм зүйл болж байжээ... Гэхдээ биднийг хасаж байдаг. Жэнос бид хоёрт итгэхгүй байгаа байх нь ээ.
Бомб: Хүүхэд барьцаалсан юм уу? Адгийн амьтад.
Банг: Гароуг хөөхөд анхаараад мэдээ ч үзээгүй. Хий үзэгдлийн хотод дайсны нуувч байгааг Сайтама мэдэж байгаа юу?
Кинг: Үгүй ээ, мэдэж байсан бол... хэдийн ганцаараа оччихсон байгаа. Одоо цаг Z хотын балгас руу хөдөлж... тус тусын замаар нэвтэрнэ. Нэг хүсэн зүйл байна. Мөнгөн соёо, Бомб. Халзан нөмрөгт, Чөтгөр Киборгтой хамт миний нэвтрэх замаар хамт орохгүй биз? Холбооны тушаалыг зөрчих болох ч...
Банг: Тэнд Гароу ч байгаа биз дээ? Хамт явъя.
Кинг: Ойлголоо. Өчигдрийнх шиг Сайтамагийнд уулзъя.
Банг: За.
Кинг: Дараа уулзъя. {\i1}Аврагдлаа. Ингээд тайвширч чадах нь.{\i}
Нялх эзэн хаан: Кинг-сан буцаад ирлээ. Ямар нэг зүйл болоо юу?
Кинг: Үгүй ээ, асуудал алга.
Атомик самурай: {\i1}Кинг хөдөлгүүр зогсчхож.{\i} {\i1}Өөрийгөө хурцалж байсан бололтой.{\i}
Нялх эзэн хаан: Тэгвэл явцгаая. Бүгд бэлэн үү? Хөдөлье!!
Фүбүки: {\i1}Мангасын холбоо руу дайрах багт дуудагдсан байтал{\i} {\i1}яагаад ч юм гэнэт цуцлагдсан.{\i} {\i1}Энэ хэргээс хол бай гэсэн.{\i} {\i1}Тацүмаки надаас татгалзсан гэсэн үг биз.{\i}
Тацүмаки: Үгүй!
Фүбүки: {\i1}Хэдийг хүртэл намайг хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн юм?{\i} {\i1}Мангасын холбоотой хувийн өс хонзонтой.{\i} {\i1}Намайг тэр эгчийн минь өмнө ичгэвтэр байдалд оруулсан.{\i} {\i1}Тогтвортой оноо цуглуулж, зогсолтгүй идэвхтэй байж{\i} {\i1}Фүбүки бүлэглэлийг сайжруулж байсан байтал.{\i} {\i1}Тэднээс болж хэсэгтээ ажиллагаа явуулж чадахаа байсан.{\i} {\i1}Өшөөгөө авна.{\i} {\i1}Шинэ Фүбүки бүлэглэлийн хүчээр.{\i}
Жэнос: {\i1}Болчимгүй хүсэлтээр докторт төвөг удчихлаа.{\i} {\i1}Гэхдээ багшийн зөвлөснөөр илүү хүчтэй болсон.{\i}
Күсэно: Энэ удаад нэлээн болчимгүй аргаар хүч нэмсэн. Тэнцвэргүй, дайралт дээр суурилсан сайжруулалт. Хамгаалалтыг чинь бууруулахгүйгээр тултал нь хүчийг чинь нэмсэн. Хүчээ хянангаа тулалдаарай. Бүх хүчээ гаргавал хэсгүүдийн хязгаарыг давж эвдэрнэ. Сүүлчийн хөзөр шүү... 10 секунд л хязгаар нь байх. Тэрнээс илүү бие чинь тэсэхгүй. Хэрвээ цөм чинь дэлбэрвэл киборг байсан ч үхнэ шүү. Ойлгосон уу Жэнос? Бүрэн хүчээ 10 секунд л ашиглаарай. Бүү март.
Жэнос: Энэ удаад юу хүссэн юм? Тийм амархан байнга өрөөнд орно гэж бодох хэрэггүй.
Фүбүки: Юу вэ? Чи ч бас байнга ирж байна шдээ? Гомдоллохоо боль.
Жэнос: Надад багшийн шавь гэх үүрэг бий. Бас түрээсээ ч төлж байгаа.
Фүбүки: Түрээс гэнэ ээ? Сайтама энэ орон сууцын эзэн биш. Дураараа амьдарч байгаа төдий. Чи хууртаж байна. Тэр ч яахав холбоо чамайг дуудаагүй юм уу? Намайг хүртэл дуудсан байтал. Чухал хүний хүү барьцаалагдсан болохоор, хэдийн хөдөлж эхэлсэн байх. Нуувчийг нь олоогүй байгаа юм байх даа?
Жэнос: Мэдэж байсан бол Сайтама багш хэдийн устгачихсан байгаа. Дөнгөж засвараасаа буцаж ирлээ.
Фүбүки: Бид ирлээ, Сайтама. Өнөөдөр л стратегийн уулзалт... Айн? Алга байна.
Жэнос: Түүний онилж байсан тусгай хямдрал маргааш юм сан.
Фүбүки: Чамд ямар нэг зүйл хэлсэн үү?
Жэнос: Баатрынх нь өмсгөл ч алга. Ямар нэг зүйл болсон юм байх даа.
Банг: Сайн уу! Дахиад төвөг удах нь, Сайтама.
Жэнос: Багш эзгүй байна.
Банг: Юу? Байхгүй юм уу? Харамсалтай юм. Одоо Кингтэй хамт дайсны үүр лүү дайрах төлөвлөгөөтэй байгаа юм сан.
Жэнос: Юу? Мангасын холбооны нуувчийг олчихсон юм уу?
Бомб: Ойрхон байгаа бололтой. Хамар доор гэдэг нь л болж.
Банг: Чи ч бас хамт явна биз дээ?
Жэнос: Мэдээж.
Кинг: Яаж ийгээд зугтаж чадлаа.
Банг: Өө, ирчих шив Кинг.
Кинг: Сайн уу... Бүгд ирсэн бололтой.
Банг: Сайтама энд алга.
Кинг: Юу? Үгүй байлгүй дээ! Дайрах цаг хүртэл хугацаа алга...
Жэнос: Яах юм Кинг? Сайтама багш буцаж ирэхийг хүлээх юм уу?
Банг: Эсвэл бид л дайрах юм уу?
Фүбүки: Сайтамаг хүлээнэ. Бүхнээ дайчилсан тулаан болох бол Сайтамагийн хүч хэрэгтэй. Аргагүй л Кинг мөн дөө. Араар нь сайн төлөвлөгөө гаргажээ. Явах бол бүгд байсан нь дээр. Шинэ Фүбүки бүлгийн бүх гишүүд.
Жэнос: Тэгээд яах юм?
Фүбүки: Хөөе! Намайг үл тоохоо боль! Хөөе, та нар сонсож байна уу?! Наашаа хараач! Хөөе!
Жэнос: Кингийн нэвтрэх нь оройтвол бусад S зэрэглэлүүдэд дарамт болно. Та нар түрүүлээд яв. Би багшийг хүлээнэ. Ирмэгц нь араас чинь очъё.
Банг: Тэр нь дээр бололтой.
Кинг: {\i1}Юу? Сайтамагүй явах юм уу?{\i} {\i1}Нээрэн үү?{\i}
Банг: За, явъя.
Бомб: Нар жаргахаас өмнө дуусгая.
Фүбүки: Намайг дага! Шинэ Фүбүки бүлэг хөдөллөө!
Кинг: {\i1}Санаа зовчихлоо...{\i} {\i1}Сайтама, хаана байна аа?{\i}
Нялх эзэн хаан: Ирчихлээ. Кинг-сан хаана байна? Хамгийн сүүлд байх ёстой.
Баатар эр 2: Түрүүн хаа нэгтээ гүйгээд явчихсан.
Кинг: {\i1}Эрт өөрийнхөө байрлалд очих болохоор надад санаа зоволтгүй.{\i} {\i1}Бүгд дайрах цагаа төлөвлөснөөрөө эхлүүлээрэй.{\i}
Баатар эр 2: Гэж хэлж байсан.
Нялх эзэн хаан: Дураараа хүн юм аа. {\i1}Яагаад надад шууд хэлээгүй юм бол?{\i} {\i1}Надтай хүүхэд шиг харьцдаг юм болов уу?{\i}
Баатар эр 3: Үнэхээр хурдан хариу арга хэмжээ авч. Тэгэх л байх.
Баатар эм 1: Кинг сэнпайн тулалдахыг ойроос харна гэж бодсон байтал. Харамсалтай юм.
Баатар эр 4: Түүнд өөрийн гэсэн арга байдаг байх.
Баатар эр 1: Тийм.
Зомби хүн: Хөөе... Урдахаа хар. Биднийг угтаж авч байгаа бололтой.
Пури пури оргодол: Хөөх... цуглараад эхэллээ шүү.
Иаи: Атомик багш аа, нэг мэдсэн ард ч дайсан байна.
Атомик самурай: Зөвхөн ард биш ээ.
Нялх эзэн хаан: {\i1}Хуучирсан даавуу...?{\i}
Мангас 1: Юу вэ? Юу вэ? Яана аа... Баатрын холбоог бүх хүчээрээ ирнэ гэж сонссон ч... иймхэн юм уу?
Бичиг: (Хариу довтолгоо)
Back to episodes Go home