The Experts failed until a poor girl solved it in a second and the CEO fell hea
Үргэлжлэх хугацаа: 67мин
Орчуулсан Ж.Тамир
Дүрүүд:
Юүэ: эм, Ли Юүэ
Гуо: эр, компаний захирал
И: эр, үйлдвэрийн дарга
Ав: эр, авга ах
А: эм, авга эгч
Ли: эр, аавын найз
Ван: эр, Ван захирал
И: Утгагүй юм. Энэ үйлдвэрлэлийн шугам хичнээн төвөгтэй болохыг чи мэдэх үү? Энийг тоглоом гэж бодоод байгаа юм уу? Инженерүүд бид нар олон жил ядрахаа мэдэхгүй ажиллаж байгаа ч, энийг шийдэж чадаагүй байгаа. Юу ч мэдэхгүй жаахан охин юм байж. Би хэлсэн шүү. Гуо захирлыг уурлуулаагүй байгаа дээр явсан чинь дээр.
Эр: Хоосон мөрөөдөл. Энэ олон жил амьдрахдаа би энэн шиг их зантай охин харж байсангүй.
Эр2: Утгагүй юм ярихаа боль. Манай үйлдвэр гурван жил энэ шугам сайжруулах төсөлд тэрбум юаний хөрөнгө оруулалт хийсэн. Сургуулийн шилдэг төгсөгчид, шилдэг ажилчид бүгд нийлж ажилласан ч бүтээмжид ахиц дэвшил гараагүй. Гэтэл мэргэжлийн сургууль төгссөн юм байж. Энэ чадна гэж үү?
И: Ямар үр дүн гарахыг нь харж л байя.
Эр2: Бид нар энэ томъёог судалж үзсэн. Ямар ч нэмэргүй.
Эр3: энэнээс болоод бид өөр шийдэл гаргах цагаа алдаж байна.
И: Тоглож дууссан бол хүн дуудаж чамайг хөөлгөхөөс өмнө хурдан яв
Охин: Гуо захирал аа, энэ асуудлыг газар дээр нь шийдэж чадах юм бол ажлын байран дээр туршилт явуулна гэж хэлсэн. Тэгэхээр тооцоог гаргачихвал зөв ч бай, буруу ч бай туршиж болно гэсэн үг биз дээ?
Эр2: Энэ төсөл хэдэн зуун мянгын үнэтэй. Бид нарын хэн нь ч мэдээллийг ингэж зоригтой өөрчилж чадахгүй байгаа. Үйлдвэрлэлд ямар нэг алдаа гарах юм бол чи хариуцлагыг нь хүлээх юм уу?
Эр3: Туршилтын үйлдвэрлэл таван саяын үнэтэй болно. Чи тэр хөдөө рүүгээ буцаж үз. Төвөг удахаа боль.
Гуо: Болно оо, жаахан хүүхэдтэй маргахаа боль. Би чамд боломж олгоё. Гэхдээ туршилт бүтэлгүйтэж, бас үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилтод хүрэхгүй бол энэ туршилтын бүх зардлы чи төлнө. Надтай мөрийцөж чадах уу?
Юүэ: Чадна аа.
Гуо: Энэ мэдээлийг аваад, туршилтын шугам руу аваад яв. Мэдээллийг яг одоо өөрчлөөд туршилтыг эхлүүл. Хариу нь аль болох хурдан хэрэгтэй шүү.
Хоёр цагийн дараа
Эм: Захирал аа,туршилтын өгөгдөл... туршилтын хариу гарсан. Ли Юүэгийн өгөгдөл зөв байна. Одоо туршилтын шугам төлөвлөснөөс хурдан үйлдвэрлэж байгаа. Хоёр дахин биш, бүр гурав дахин хурдтай үйлдвэрлэж байна.
И: Ийм байх боломжгүй. Тэрний шийдэл бидний гурван жил шийдэж чадаагүй асуудлыг шийдвэрлсэн гэх гээд байгаа юм уу? Ийм богино хугацаанд уу? Хугацааг нь шалгаагүй байж үр ашгийг нь гурав дахин нэмчихлээ гэж үү? Энэ чинь үлгэр. Боломжгүй.
Эр2: Техникийн сургуулийн оюутны хоосон санаа. Энд байгаа бид нарыг бүгдийг нь нийлээд техникийн сургуулийн оюутнаас дор гэх гээ юу?
Гуо: Итгэмээргүй юм. Хэн нэг нь тэрний гаргасан санааны дагуу шалгаж, мэдээллийг бэлд. Симуляцийг эхлүүл. Би үнэн үгүйг хармаар байна.
Эм: Баталгаажуулчихлаа. Ли Юүэ манай үйлдвэрт технологийн инновацийн гайхамшгийг авчирлаа.
Эр: Ли Юүэгийн гаргасан хариултын дагуу тохиргоон хийсний дараа үйлдвэрлэл яах аргагүй гурав дахин нэмэгдсэн. Ганцхан үндсэн мэдээллийг өөрчлөөд шүү.
Гуо: Үйлдвэр суутнууд гэгддэг та нарт жил болгон маш их мөнгө зарцуулдаг. Гэтэл техникийн сургуулийн оюутнаас дор байх гэж. Та нарт хэлэх тайлбар алга уу?
Ван: 24цаг үлдсэн. Дэлхийн математикийн тэмцээний шагнал гардуулах ёслол эхлэхээс өмнө, Ли Юүэг олох ёстой шүү. Ойлгосон уу?
Хүмүүс: Мэдлээ.
Гуо: Үйлдвэрийн дарга аа, танд хэлэх үг байна уу?
И: Үйлдвэрлэлийн шугамын ажилтан тохиолдлоор үйлдвэрийн асуудлыг шийдчихлээ.
Эр2: Анхаарал татах гэж хичээж байгаа юм. Олон жил жил бизнесийн нууцад нэвтэрсэн. Чадваргүй юм байж зүгээр л азаар энэ тоог таасан байх. Мэргэжлийн сургууль төгссөн хүн шүү дээ. Юугаараа чаддаг юм?
Эр3: Тэр үйлдвэрт ажиллаж байсан. Нууц мэдээлэлд нэвтэрсэн байж таарна. Олон боломж байсан байлгүй. Арай манай нууц мэдээллийг хулгайлчихсан юм биш биз дээ. Тэгээд их удаан судалж байж таараа. Гэхдээ өнөөдөр том шагнал өгнө гэсэн болохоор ингэж байгаа юм.
Эр: Бид нар дахиад оролдоод үзсэн бол яг бидний явуулж байсан судалгаатай төстэй байна.
И: Тэгсэн бол бидний хариу ч гэсэн ийм гарах байсан биз. Тэр харангуутаа л бодоод эхэлсэн. Процессыг нь шалгах ч үгүй, баталгаажуулаа ч үгүй. Ли Юүэ үнэхээр энэ зууны суутан байх боломжтой гэж үү? Тэр үйлдвэрийн нууцыг аль дээр хулгайлсан байх. Энэ удаа гэхдээ тэрэнд аз таарсан байж таарна.
Гуо: Ли Юүэ. Чамд хэлэх юм байна уу?
Юүэ: Тэд худлаа хэлж байна. Би энийг бодож гаргасан.
Эр2: Чи яаж бодож чаддаг юм? Чи мэргэжлийн сургууль төгссөн биз дээ? Чи яаж бодож чаддаг юм?
Эр3: Ийм юмнуудыг шийтгэхийн тулд шоронд хийх хэрэгтэй.
И: Тийм ээ, тэгэх хэрэгтэй. Хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй. Ийм хуурамч амьтдыг шийтгэхгүй өнгөрөөж болохгүй.
Эр2: Ли Юүэ, чи үйлдвэрийн худалдааны нууцыг хулгайлсан. Ичих ч үгүй мөнгө нэхэж байдаг. Хэрвээ чи өнөөдөр энэ нэг сая юанийг авах юм бол үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөх болно.
Гуо: Ли Юүэ. Чамайг худалдааны нууц хулгайлсан гэж цагдаад мэдэгдэнэ. Надад тайлбарлаадах.
Юүэ: Захирал аа, би юу ч хулгайлаагүй. Худалдааны нууцын талаар би баттай нотлох баримт одоо харуулж чадахгүй. Гэхдээ би өөр асуултуудад хариулж өөрийнхөө чадварыг баталж чадна. Яаж батлах вэ?
Гуо: Үйлдвэрт хэрэгтэй бусад асуудлуудыг шийдэж өг.
Юүэ: Надад хугацаа өгөх юм бол. Би танд хангалттай хугацаа өгсөн. Та юу хүссэн юм?
Гуо: Худалдааны нууц хулгайлахын тулд. Өөр нотлох баримт гаргаж ирж чадахгүй бол чамайг арилжааны мэдээлэл хулгайлсан гэж буруутгана. Би чамайг шоронд явуулна.
Юүэ: Би хулгайлаагүй. Энэ миний ажил. Та нарт гэрч, нотлох баримт байхгүй. намайг шийтгэж чадахгүй.
Эр: Би гэрчилнэ. Ли Юүэ ажил тарсны дараа гар утас, нөүтбүүкээ барьчихаад үйлдвэрийг тойроод удаан алхдаг. Тэр мэргэжлийн сургууль төгссөн, ажилтан төдий. Яаж ийм бодлогыг бодож, ийм хэцүү асуудлыг шийдэж чадах юм? Захирал аа. Тэрний байгаа байдал сэжигтэй байна. Ли Юүэг хүндээр шийтгэх хэрэгтэй.
Гуо: Чамд өөр хэлэх юм байна уу?
Юүэ: Захирал аа, би...
Гуо: Хангалттай, шалтаг тоочихоо боль. Чи ийм залуу байгаагүй бол би цагдаа дуудаж, чамайг баривчлуулах байсан юм. Бүгд сайн сонсоцгоо. Ли Юүэ... худалдааны нууц хулгайлсныг чинь бид анхааруулга болгон ашиглана. Тэрнийг үйлдвэрээр дагуулж яваад, сургамж болго. Дахиад ийм зүйл харах хүсэл алга.
Юүэ: Гуо захирал аа, би буруугүй.
Гуо: Энэ асуудлыг ингээд дуусгая. Аваад яв.
Юүэ: намайг тавь.
Ван: Гуо захирал аа. Та өөрийгөө тийм мундаг гэж бодоо юу? Өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Гуо: Миний газар нутаг дээр надад юу хийхийг заах гээ юу?
Ван: Олон улсын математикийн тэмцээний төслийн баг. Би төслийн удирдагч Ван Лин байна.
Гуо: Ван захирал аа. Би үйлдвэрийнхээ дотоод асуудлыг шийдэж байна.
Юүэ: Захирал аа, та...
Гуо: Ван захирал аа, ийшээ... Шиао Лу, Ван захиралд цай хийгээд ир. Ван захирал аа, цай уу.
Ван: Гуо захирал аа. Та тун эелдэг юм. Гэхдээ танай үйлдвэр хэвтээ луу, хүрхрээ бар гэмээр авъяаслаг хүмүүсээр дүүрэн юм.
Гуо: Ван захирал та хэтрүүлж байна. Би байдаг л жирийн хүн. Танай том компанитай яаж харьцуулэх билээ. Тан шиг том бизнесментэй уулзана гэдэг тун азтай хэрэг. Юмыг яаж мэдэх вэ, бидэнд хамтарч ажиллах боломж гарах ч юм билүү?
Ван: Би яг наадахыг чинь бодож байлаа. Өнөөдөр надад таны тусламж хэрэг болоод ирлээ.
Гуо: Та хэлээч дээ. Тусалж чадахаар юм бол би чадахаараа тусална.
Ван: Би өнөөдөр... танай үйлдвэрт тэмцээнд тэргүүн байр эзэлсэн хүн байгаа. Гуо захирлыг бидэнд тэр хүнийг олоход тусална гэж найдаж байна.
Гуо: Ван захирал аа, таны хэнийг хайж байгааг би мэднэ. Би тэр хүнийг дуудуулаадахъя. Яг одоо ир гэж хэлье.
Ван: Мэдэж байсан юм уу?
Гуо: Тэгэлгүй яах вэ. Түр хүлээгээрэй. Би одоохонд дуудаад ирье. Яао Зу үйлдвэр дээр хүрээд ир. Өвөг дээдэстээ талархаж яваарай.
Я: Авга ах аа, би ирлээ.
Гуо: Яао Зу, нааш ир, нааш ир, нааш ир. Энэ... Ван захиралтай мэндлээч.
Я: Ван захирал аа, сайн уу.
Гуо: Ван захирал өөрийн биеэр ирсэн нь манай үйлдвэрийн хувьд нэр төрийн хэрэг. Бас манай үйлдвэрийн хувьд чухал хэрэг. Энэ миний үеэл дүү Яао Зу. Чин Ноортын шилдэг оюутан. Тэр багадаа тоонд дуртай байсан. Математикийн хэд хэдэн шагнал авч байсан. Энэ удаа тэмцээнд түрүүлж чадна. Би гайхахгүй байна.
Эм: Залуу ноён Яао Зу дунд сургуульд байхаасаа л математик сонирхдог байсан. Олон улсын математикийн дунд сургуулийн тэмцээнд оролцох урилга хүртэл авч баясан. Олон улсын тооны тэмцээнд оролцоод олимпийн тэмцээнээс шагнал авч байсан. Математикийн шилдэг өсвөрийн тамирчин болсон. Бас зуны тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
Гуо: Ван захирал аа, манай Яао Зу их сайн шүү. Би танд найдаж байгаа шүү. Танд төвөг удах.
Ван: Гуо захирал аа. Танай үеэл үнэхээр сайн юм. Гэхдээ бидний хайж байгаа хүн тэр биш.
Гуо: Манай Яао Зу биш гэнэ ээ? Өөр хэн байж болох вэ? Манай үйлдвэрт ажилладаг хэдэн дадлагын хүмүүсээс гадна, ахлах сургууль төгссөн хүмүүс л байгаа. Гэхдээ мөнгөний төлөө ажил хийдэг хүмүүс... яаж манай Яао Зуг гүйцэх вэ дээ? Ван захирал аа, та эндүүрээгүй биз?
Ван: Яалаа гэж. Энэ удаа бид нэг охин хайж байгаа. Танай үеэл тоирохгүй тодорхой байна.
Гуо: Охин? Нэр нь хэн юм? Би доош нь хүн явуулаад дуудуулаадахъя. 10мянган см газар ухах байсан ч хамаагүй, би заавал таны өмнө авчруулна. Ноён Ван, та эндүүрээгүй биз? Та Ли Юүэ гэдэг охин гэлээ. Тэр ахлах сургуулиа л төгссөн хүн шүү дээ. Манай Яао Зутай харьцуулах юм бол тэнгэр газар шиг ялгаатай. Бүртгэл нь буруу юм бол уу?
Ван: Бүртгэл нь буруу байсан. Харин ажил нь...
Я: Ноён Ван, уурлах хэрэггүй. Энэ дэлхийд алдартай тэмцээн. Тэгээд ч, ийм зүйлд өчүүхэн төдий алдаа гарах энгийн зүйл шүү дээ. Гэхдээ энэ сүртэй юм биш ээ. Зарлалыг хэлэхээс өмнө цагийг нь олоод жаахан засвар хийчихвэл, би хүлээн зөвшөөрөхөөс татгалзахгүй.
Ван: засвар хийнэ ээ? Гуо захирал аа, манай ажилчдыг яа гэж байгаа юм? Манай ажилчид бүгд таны мэдэлд.
Гуо: Би тэгж хэлэх гээгүй ээ. Миний хэлэх гэсэн зүйл бол... тэр Ли Юүэ нэг муу техникийн сургууль төгссөн төдий. Яаж тийм бодлого бодох юм?
И: Ноён Ван. Танд Ли Юүэгийн тухай танд хэлэх юм байна. Дөнгөж сая сая юаний шагналын төлөө тэр манай компаний худалдааны олон нууцыг хулгайлсан. Тийм болохоор энэ удаагийн тэмцээнд ч гэсэн тэр булхайцсан байх.
Ван: Таны хэлж байгаагаар... бид тэнэг болж таарч байна уу?
И: Би тэгж хэлэх гээгүй юм. Ноён Ван. Миний хэлэх гэсэн зүйл бол... та энэ асуудлыг... илүү сайн шалгах хэрэгтэй. Эцэст нь энэ тэмцээнийг дэлхий нийтээрээ ажиглаж байгаа шүү дээ. Хэрвээ үнэхээр ямар нэг арга хэрэглэж булхайцсан бол, хэвлэлийнхэн мэдээд илчилчихвэл бидний нэр хүнд унана.
Я: Таны зөв. Би таван саяын шагналын төлөө тэмцэнэд оролцоогүй. Манай Гуо овогтын хувьд тавхан сая гэдэг юу ч биш. Гэтэл та надад, алдартай том сургуулийг төгссөн намайг үйлдвэрт ажилладаг, техникийн сургуулийн оюутнаас дор гэж байгаа юм уу?
Ван: Хангалттай. Хүний чадвар, хэн гэдгээс нь хамаардаггүй гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. Тэгээд ч, олон улсад манайх хамгийн шударга, мэргэжлийн байгууллага гэдгээрээ алдартай юм шүү. Та нар өөрсдийгөө хэн бодоо вэ? Надад хурдан хэлээдэх.
*********************
Гуо: Худалдааны нууцыг хулгайлсан болохоор бизнес санаа гаргаж чадах байлгүй.
Эр2: Техникийн сургуулийн оюутан ийм юм чадна гэж үү?
Ли: Ли овогтын охин энд ажилладаг гэсэн үү? Тэрнийг хөөж явуул. Эцэг эх нь бид нарт мөнгө өгөх ёстой. Бид нарын мөнгийг өгсөн чинь дээр шүү. Мөнгөө өг. Хурдан гараад ир, өрөө төл гэж байна.
Эм: Яг үнэн. Бид нар аавд нь 80мянгыг зээлүүлсэн. Одоо цалин авч байгаа юм чинь... гарч ирээд өрөө төл.
Эр: өрөө төлөөч. Өрөө төл. Өрөө төл.
Эр: та нар хэн бэ? Хэнийг хайж байгаа юм?
Ли: Ли Юүэ энд ажилладаг биз дээ? Хурдын гарч ирээд уулз гэж хэл. Ээж нь одоо болтол эмнэлэгт байгаа. Маргааш амьд байх ч юм уу, хэн мэдлээ. Тэрнийг үхсэний дараа өрөө төлөхгүй бол яах юм?
Эр: Яг үнэн. Тэгвэл бид нар мөнгөө хэнээс авах юм? Оръё.
Ли: замаас холд. Холд гэж байна. Өрөө төл.
Юүэ: Ах аа.
Ли: Танай электроникийн үйлдвэр цалин өгдөг бизз дээ. Чамд мөнгө байх ёстой. Хурдан өрөө төл. Бидний мөнгийг өгөөдөх. Ээж чинь үхчихвэл бид мөнгөө хэнээс авах юм?
Юүэ: Ли ах аа, та манай аавтай 30 гаран жил найз нөхөд явсан. Миний ээжийг яаж тэгж хэлж болдог юм бэ?
Ли: Танай аав бид хоёр залуудаа хааяа нэг ярилцдаг байсан төдий. Аав чинь шударга хүн байсан болохоор надад тусалдаг байсан. Одоо ээж чинь сэхээний тасагт байгаа. Аав чинь тэрнийг асрахаас өөр юу ч хийж чадахгүй. Одоо танай аав бид хоёрт ямар ч нөхөрлөл байхгүй. Дэмий юм ярихаа болиод хурдан өрөө төл.
Эм: Жаахан хүүхэдтэй яриад ямар хэрэг байгаа юм? Мөнгөө нуучихаад өрөө төлөхийг хүсэхгүй байгаа байлгүй. Хурдан нэгжиж үзье. Тэгвэл мөнгөтэй үгүйг нь мэдэж болно
Эр: Яг зөв. Олдсон юмаа өрөндөө авъя.
Эм: Нэгж.
Ли: Өрөө төл.
Юүэ: Авга ах аа. Та миний төрсөн авга ах биз дээ.
Ав: Авга ах байгаад яах юм. Би мөнгөө авмаар байна. Тэгж харахаа боль. Өнөөдөр чамаас би мөнгөө авдаггүй юм бол зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Хурдан нэгж. Нэгжээрэй.
Ли: Мөнгө байх л ёстой.
Ав: Сайн хайгаарай.
Аав: Болиоч. Миний охиныг яаж байгаа юм? Зүгээр үү, охин минь? Гэмтэж бэртээгүй биз?
Ав: Хар даа. Аав, охин хоёрын дүр эсгэж байгааг нь. Сайн сонс. Та бид нарт өртэй. Хурдан өрөө төл. Ганц ч зоос үлдээлгүй төл.
Аав: Мөнгөтэй байсан бол би та нарын мөнгийг өгөлгүй яах вэ. Ли Гуодон, би чадваргүй болоод л ингэж байна. Даанч мөнгө алга. Гуйж байна. Миний охин жаахан байна. Тэрнийг явуулчих л даа. Мөнгөө нэхэж байгаа бол надаас нэх. Миний охиныг битгий зовоо л доо.
Ли: битгий зовоо? За яах вэ. Тэгвэл өнөөдөр чамайг зовооё. Сайн сонс. Өнөөдөр би нар авах ёстой мөнгөө авах болно. Хэл л дээ. Яавал дээр вэ?
Эм: Сөхрөөд суу.
Ав: Сөхөрч суугаад өртэй мөртлөө, өрөө төлөхгүй байгаа гэж хэл. Би арчаагүй өртэй хүн гэж хэл. Сөхөр.
А : Сөхөр. Сөхөр гэж байна.
Юүэ: Та нар арай хэтэрч байгаа юм биш үү?
Ли: Ли Юүэ. Та нар бид нарт өртэй байх шүү. Хэтэрч байна гэж юу гэж байгаа юм?
Ав: Хэтэрч байна гэж юу хэлээд байгаагаа тайлбарлаадах.
А : таарсан таар шуудайнууд. Ичих нүүргүй аав, охин хоёртой маргаад юу хийдэг юм? Шууд цагдаад мэдэгдье. Шоронд ялзарна биз.
Ав: Тийм ээ, цагдаад аваачиж өгье. Явъя.
Юүэ: Аав аа, бос л доо.
Ав: Өрөвдөлтэй царай гаргахаа боль. Өнөөдөр мөнгөө өгөхгүй бол та хоёрыг яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Аав: Жукай, чи миний дүү шүү дээ. Надад жаахан хугацаа өгч болохгүй юу?
Ав: Надад ийм арчаагүй ах байхгүй. Харин ч танд хорин мянгыг өгсөндөө харамсаж байна. Ер нь бол тан шиг ядуу хамаатантай байх хүсэл алга.
Юүэ: Аав аа.
Аав: Ли Гуодон....
Юүэ: Бос л доо. Босч байгаад тайлбарла.
Ли: Эхнэрийг чинь мэдэхгүй гэж бодоо юу? Тэр яасан ч эдгэхгүй, ёроолгүй торх гэсэн үг. Эхнэрээ үхэхээр оршуулчихаад, зугтана гэж бодож байгаа бол битгий горьд. Бид нар яах болж байна?
Аав: Үгүй ээ, үгүй. Миний охин сургуулиа төгсөөгүй байгаа. Би охиныхоо сургуулийнх нь төлбөрийг төлөх ёстой. Би яасан ч зугтахгүй.
А : Өө. Ли Юүэгийн зөв гэх гээ юу? Тэрнийг сургуульд нь сургана гэж үү? Ийм утгагүй юм байж болох уу? Тэр мэргэжлийн сургуулийн оюутан. Тэрнийг хурдан хүн олж гэрлүүл. Миний хүү их сургуулийн оюутан. Тэрнийг бодоход хамаагүй ирээдүйтэй. Мэргэжлийн сургууль ямар хэрэгтэй юм. Миний мөнгийг л өгчих. Тэгвэл бусад нь надад хамаагүй. Эхнэрийг чинь үхэхээр би хүүгээрээ авсыг нь өргүүлэмз.
Ав: Хахаха та нээрээ...
Аав: Ли Юүэгийн авга эгч. Яаж хүүхдийн нүүрэн дээр ингэж ярьж чадаж байна аа?
А : авга эгч нь байлаа гээд яах юм. Үнэн юм чинь. Тэрнийг хурдан гэрлүүлсэн чинь дээр шүү. Ли Юүэ, надад гомдох хэрэггүй шүү. Гэхдээ ээжийгээ эмчлүүлэх шаардлагагүй. Ядаж л авсных нь мөнгийг хэмнэж чадах ч юм билүү.
Аав: Би та нараас авсан мөнгөө бага багаар төлнө өө.
Ли: Багаар багаар төлнө өө? Ядуу ажилчин юм байж. Юугаараа төлөх гэсэн юм. Мөрөөдөхөө боль.
А : Яг үнэн. Бушуулж үз. Охиноо хурдан гэрлүүл. Голж шилэх хэрэггүй. Хөгшин хүмүүс, эсвэл тахир дутуу хүмүүсээс хайгаад үз. Олоход амархан байгаа. Инжнийх нь мөнгийг аваад бид нарын мөнгийг төлөхөд болно.
Эр: Тийм ээ, бушуул бушуул.өнгөө авъя.
Ли: Нээрэн, манай хорооллын тэнэг. Тэднийх мөнгөөр гачигдах юмгүй айл. Бас шударга хүн. Хөөе. Тэрнийг одоо авч явууд уулзуулбал ямар вэ? Аваад явъя. Алив ээ, явъя гэж байна. Явж уулзъя.
Ван: Больцогоо. Бид нар мөнгийг нь төлнө. Ли Юүэ, ингэж чамайг олох гэж. Тэмцээнд ялсанд баяр хүргэе. Энэ жил эхний байранд орсон хүнийг бид таван саяар шагнаж байгаа. Бас хамгийн шилдэг их сургуульд үргэлжлүүлэн суралцах эрхийн бичгээр шагнаж байна.
Ли: Чөтгөр ав. Би мартчихаж. Нар баруунаас мандаад байна уу, эсвэл би хий юм сонсоод байна уу? Мэргэжлийн сургуулийн оюутан байж... шилдэг их сургуульд... юу болоод байна аа?
А : Тийм ээ, та андуурсан байж таараа.
Ав: Та олон улсын математикийн тэмцээн гэсэн. Энэ мэргэжлийн сургуульд сурдаг хүүхэд. Ялагч болсон гэж байна. Ийм юм байж болох уу?
Гуо: Ноён Ван, сонсооч. Энэнд итгэхгүй байгаа нь ганц бид биш. Ли Юүэгийн хамаатнууд хүртэл итгэхгүй байна шд.
Ван: Та нар албан ёсны үйл ажиллагаанд эргэлзээд байгаа юм уу? Та нар ийм жаахан охиныг бидний нүдэн дээр булхайцаж чадна гэж бодоо юу?
Гуо: Үгүй дээ, үгүй үгүй. Бид нар итгэхгүй байгаа юм биш, бас тэгж хэлэх гээгүй. Мэдээж, бид итгэлгүй яах вэ. Гэхдээ ийм мэргэжлийн сургуулийн оюутан... манай компаний асуудлыг хүртэл нууц мэдээлэл хулгайлж байж шийдэж өгсөн. Энэнд итгэхэд үнэхэр хэцүү байна.
Ван: Танд гэж хэлэхэд манай энэ удаагийн тэмцээний үеэр оролцогчид дэлхийн хэмжээнд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх даалгаврыг биелүүлсэн. Сансар судалгааны салбарын мэргэжилтнүүдийн шийдэж чадахгүй байсан асуудлыг Ли Юүэ шийдэж чадсан юм.
Эр: Энэ асуудлыг шийдээд зогсохгүй, маш шинэлэг, онцгой шийдэл олж өгсөн. Энэ бол хүн болгоны чадах юм биш.
Ли: Дарга аа, та түрүүн Ли Юүэгийн өрийг төлнө гэж хэлсэн. Түрүүнээс хойш мөнгөний тухай ярилаа, гэтэл мөнгө харагдсангүй.
А: Яг зөв. Бид нар зөвхөн мөнгөө л авмаар байна. Тэрний тэмцээнд яасан нь, бас аварга болсон үгүй нь бидэнд хамаагүй.
Ав: өөр юм ярих хэрэггүй.
Хүмүүс: Өрөө төл. Миний мөнгийг өгөөдөх. Өрөө төлөөч. Миний мөнгийг өг гэж байна.
Ван: Ли Юүэ, энэ мөчөөс хойш энэ мөнгө чинийх. Чи хүссэнээ хийж болно.
Ли: Юугаа хүлээсэн юм? Мөнгөтэй болчихоод өгөхгүй байх санаатай юу?
А: Мөнгө тэр байна. Өөрсдөө очоод авчихъя.
Ли: Хөөе яарах хэрэгүй. Аав чинь надад тавин мянгын өртэй.
А: Тэрний аав надаас наян мянгыг зээлсэн. Хөөе. Эхлээд минийхийг өгөөдөх. Хөөе, Ли. Чи хүлээж бай. Юундаа яарсан юм?
Ав: Миний хамгийн бага нь. Хорьхон мянга. Би эхлээд авчихъя.
Ли: Хөөе. Харж зогсохоо боль. Бүгд өөрсдөө мөнгөө авцагаа.
Хүмүүс: бүгд өөрсдөө авцагаа. Өөрсдөө ав. Ав.
Ли: Хөөх. Ямар их мөнгө вэ? Минийх. Минийх. Минийх.
Хүмүүс: Минийх. Минийх. Минийх.
Эр: Битний намайг татаад бай.
А: Хөөе. Яагаад түлхээд байгааа юм? Миний мөнгө. Авчихлаа. Авчихлаа. Авчихлаа.
Аав: Охин минь, энэ мөнгө жаахан мөнгө биш. Чи үнэхээр тэмцээнд оролцоод, шагнал авсан юм уу?
Ван: Ноён Ли, энэ бүгд үнэн. Ли Юүэ, Олон улсын математикийн тэмцээний баг чамайг урьж байна. Чамайг маргааш бидэнтэй нэгдэнэ гэж найдаж байна.
Юүэ: Ноён Ван. Тэмцээний зөвлөлөөс надад ийм боломж олгож байгаад маш их баяртай байна. Гэхдээ миний ээжийн байдал их ноцтой байгаа.
Ван: Тэрэнд санаа зовох хэрэггүй. Байна уу? Нэгдүгээр эмнэлэг үү? Ван Лин байна. Тийм ээ. Танайд Жан Гуи Лан гэдэг өвчтөн байгаа юу? Сайн байна. Тэрэнд хамгийн сайн тусдаа өрөөгөө гаргаж өг. Хамгийн сайн орчин болон эмчилгээгээр ханга. Бүх зардлыг би төлнө. Удахгүй тантай манай хүн холбоо барина. Та миний хэлснийг ойлгосон уу? Ли Юүэ, одоо санаа зоволтгүй. Бид хамгийн сайн эмч нарыг ээжийг чинь эмчлүүлэхээр явуулна.
Юүэ: Энэ үнэхээр үнэн гэж үү? Баярлалаа. Баярлалаа.
Эр: мэдээж, бид зөвхөн сурлагын амжилтанд чинь анхаарахаас гадна, амьдралд чинь хүнд зүйл тохиолдсон бол тусална. Одоо чи тайван байж болно. Бидэнтэй хэвлэлийн бага хуралд оролцох хэрэгтэй байна. Тэнд бүх зүйл бэлэн болчихсон байгаа.
Ван: Тийм ээ. Ли Юүэ. Бид чамд шилдэг их сургуульд сурч мэдлэгээ өргөжүүлэх боломж олгож байгаа. Одооноос чиний амьдрал өөрчлөгдөх байх.
Эр: Ли Юүэ, чи ховор авъяастай хүн. Энэ маш сайхан боломж шүү. Чиний авъяас, чадварт бид хөрөнгө оруулалт хийх болно. Бидэнтэй яв. Тэгээд ч, математикийн тэмцээний тэргүүн байранд орсон хүнийг шилдэг их сургуульд оруулж, манай зөвлөлд ажиллуулахаас гадна сансар судлалын төвтэй хамтарч ажиллана. Бид нар чамайг албан ёсоор “Старс” төсөлд оролцуулна. Энэ анхны тохиолдол.
Аав: Охин минь, чи мөнгө олохын тулд том сургуульд орох боломжоосоо татгалзсан. Аав нь харамсаад байсан юм. Дахиад ийм боломж олдохгүй. Бидний төлөө татгалзах хэрэггүй.
*********************
Эр5: Чимээгүй. Мэдэгдэх зүйл байна. Онцгой мэдээ. Олон улсын математикийн тэмцээнээс гайхалтай оролцогч тодорсон. Энэ хүн олон шилдэг сургууль, гол оролцогчдыг ялж, тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн. Энэ хүн таван сая юаний шагнал авахаас гадна, манай улсын шилдэг сургуульд суралцах эрхтэй болж байна. Бас “Старс” төсөлд хамтарч ажиллах болно... Энэ оролцогч бол мэргэжлийн 1-р сургуулийн оюутан Ли Юүэ.
Эр2: Хүлээгээрэй. Мэргэжлийн сургуулийнх юм бол ялагч болж чадна гэж үү?
Эм: Тийм ээ, тэрний ард “Барилгын их сургуулийн” профессор Жан байгаа. Энэ яах аргагүй сэжигтэй байна. Тэр мэргэжилтнүүдийн ч гаргаж чадаагүй тооцооллыг хийж чадсан гэлээ. Ахлах сургуулийн шалгалтанд орохдоо балаа мартчихсан байсан юм уу? Би итгэхгүй байна. Ямар нэг сэжигтэй юм байна.
Эм2: Би энэ тэмцээн шударга болсон гэдэгт эргэлзэж байна. Сэтгүүлч хүний хувиар би энэ талаар мэдээлж, Математикийн тэмцээний нэр хүндийг сэргээх ёстой.
Эр5: Чимээгүй. Чимээгээ аядаарай. Бидний хэлэхийг сонс.
Эм: Энэ бол манай Эрдэм шинжилгээний нийгэмлэгийг доромжилсон хэрэг. Бид нар эрдэм шинжилгээний судалгаанд амьдралаа зориулж байхад мэргэжлийн сургуулийн оюутнаас дор гэж байгаа юм уу?
Эр: Магадгүй тэр нууц аргаа зөв ашиглаж чадаагүй байх. Тэгээд л гэнэтхэн хэтрүүлсэнээс болоод бид нарт баригдчихсан биз.
Эр: Их сургуулийнхан байна. Зураг авч, тэрнийг сургуульдаа элсүүлэхээр ирж. Энийг аяар чухалчилж мэдээлэх хэрэгтэй.
Эм: “Старс” төсөл үнэхээр энэ мэргэжлийн сургуулийн оюутныг үнэхээр авах юм байх даа? Үгүй байлгүй дээ.
Б: Шилдэг их сургуулийн хувьд бид хамгийн шилдэг оюутнуудыг сургуульдаа элсүүлэхийг хичээсээр ирсэн. Гэхдээ, бид тэрний хэн болох, гаргасан амжилтанд эргэлзэж байна. Тийм болохоор шилдэг их сургуулийн хувьд бид Ли Юүэг сургуульдаа авахаас татгалзаж байна.
Эр5: Яаж тэг болдог юм? Ли Юүэгийн гаргасан амжилт бодитой. Тэр өөрийн хичээл зүтгэлээрээ энэ нэр хүндийг олж авсан. Тэрнийг мэргэжлийн сургуульд сурдаг болохоор нь татгалзаж байгаа юм уу? Шилдэг их сургууль байж, та нар өөрдөөсөө ичихгүй байна уу?
Б: үр дүнг хуурч болно. Өөрийнхөө хэн болохыг нууж болно. Манай сургууль ийм шударга бус оюутныг авахгүй.
Ван: Би ойлгохгүй байна. Яагаад тэрнийг авахаас татгалзаад байгаа юм? Юу болсон юм?
Б: Үнэнийг хэлэхэд бидэнд Ли Юүэгийн талаар мэдээлэл ирсэн. Тэрнийг булхайцсан гэж бичсэн байгаа. Тэр луйвар хийсэн гэсэн үг. Тийм болохоор бид яасан ч зөвшөөрөхгүй.
Эр5: Булхайцсан. Тийм байх боломжгүй. Бидний тавьсан хяналт, үнэлгээ бүгд мэргэжлийн түвшинд явагддаг. Бас элекрон төхөөрөмжүүд ашигладаг. Шалгалтын өрөөнд орох боломжгүй. Тэрэнд булхайцаж ямар ч боломж байхгүй.
Эм: бид нарт ч гэсэн тийм мэдээлэл ирсэн. Нэг оюутан Ли Юүэг харсан байсан. Чианжин груп энэ талаар мэдэхгүй байгаа. Тэр энгийн хэдэн тоо л бодож чадах байлгүй.
Эр: Гэхдээ хариулт шалгадаг албан ёсны сертификат авахад тооны ангид сурдаг оюутнуудад ч авах амаргүй байдаг. Бас зөвхөн хүсэлт гаргахын тулд хоёр жил суралцсан байх ёстой. Гэтэл Ли Юүэгийн хариулт эргэлзээ төрүүлж байна. Тэр өмнө нь ийм програм хэрэглэж байгаагүй. Гэхдээ тэрний шалгалтын цаасан дээр эргэлзээтэй зүйл олон байсан. Тэр ийм юм хийж чадахгүй.
Эм: Манайд ч гэсэн тийм мэдээлэл ирсэн. Энэ луйвар биш юм бол, өөр юуг луйвар гэх юм? Тэр ямар нэг юм ашигласнаас зайлахгүй. Хоосон мөрөөдөхөө больсон чинь дээр шүү. Шинжлэх ухааны салбарт ийм байдалтай хөлөө олно гэж байхгүй.
Эм: манайд ч гэсэн ирсэн.
Эр: Тэгэхээр математикийн тэмцээн хуурамч болж таарч байна.
Б: Бид танай зөвлөлөөс тодорхой тайлбар өгөхийг шаардаж байна. Үгүй бол бид тэмцээний үр дүнд эргэлзэж байгаагаа албан ёсоор илэрхийлэх болно.
Эр5: Бидэнд итгэж болно. Бид яасан ч хийсэн зүйлээ өөрсдийн гараар сүйтгэхгүй. Та бүхний эргэлзээг тайлахын тулд бид баттай тайлбар хийх болно. Тэвчээртэй байгаарай. Бид энэ асуудлыг дахин шалгах болно.
Эм: Энэ оюутныг дахиад юуг нь шалгадаг юм? Сургуулийн зүгээс тэрний хэн болох, ямар хүн болохыг аль хэдийн шалгачихсан байгаа. Тэдний хэлсэн үг үнэн байж таараа. Бид тэрний дүнг хүчингүй гэж зарлах л үлдээд байна. Бас тэмцээнийг шударгаар явуулах хэрэгтэй.
Эр: Тийм ээ, мэргэжлийн сургуулийн оюутан байж яаж ийм амжилт гаргаж чадах юм? Танай байгууллагад алдаагаа засах боломж байна. Тэрнийг өмөөрөхөө боль.
Эм: Сонсооч. Миний бодлоор Ли Юүэ нэг юм нууж байж магадгүй. Энэ шалгалтын сүүлчийн асуулт... сансар судлалын тухай байсан. Энэ бол манай пуужин хөөргөхөд гарсан алдаатай холбоотой асуулт байсан. Энэ асуултад хариулахад маш хэцүү. Манай сургуулийн багш нар хүртэл хариулж чадаагүй. Гэтэл Ли Юүэ энэ асуултад төгс хариулж чадсан. Тэрэнд өөрийн гэсэн хүч байгаа гэж би бодож байна.
Юүэ: Би хуураагүй. Миний хэн болоход хүмүүс эргэлзэж байгааг би мэднэ. Гэхдээ энэ бол миний хичээл зүтгэлээрээ олж авсан үр дүн. Би баталж чадна.
Эр: хураагүй, хураагүй л гээд байх юм. Ахлах сургуульд орж чадаагүй юм байж, хурдан гэртээ харьж тариагаа тарь. Энд нэр нүүрээ алдах хэрэггүй.
Б: бид Ли Юүэгийн шалгалтын материалыг илчилж, газар дээр нь шалгахыг шаардаж байна.
Гуо: Тийм ээ, бид тэмцээний шалгалтын материалыг шалгахыг шаардаж байна.
Хүмүүс: шалгалтын материалыг гаргаад ир. Шалгаж үз. Шалгалтын материалыг хянах хэрэгтэй. Шалга. Шагналаа буцааж ав.
Я: Тийм ээ, бид шалгалтын материалыг дахин шалгахыг шаардаж байна.
Эр: Шалгалтын зөвлөлөөс иргэдийн өмнөөс асуух зүйл байна. Олон улсын математикийн тэмцээний талаар бүгд эргэлзэж байгаагаа илэрхийлж байна. Гэтэл та нар Ли Юүэгийн гаргасан амжилтыг дэмжсээр байна. Энэ ямар шалтгаантай юм?
Эм: Тэмцээний зөвлөл тэмцээний үеэр шударга, алагчлалгүй байж чадсан гэдэгээ яаж батлах вэ? Ли Юүэ, хэн чамайг энд авчирсан юм?
Эм: Энэ тэмцээний зорилго нь юу юм? Тэд чамд юу амалсан бэ?
Я: Би хэлсэн байх аа. Шагналыг мөнгөө гаргаж өгөх л болж дээ.
Гуо: Эрхэм сэтгүүлчид, нөхөд өө. Сайн байна уу. Би бол Жианчен электроникийн үйлдвэрийн дарга Гуо Таймин байна. Энэ Ли Юүэ манай үйлдвэрт ажиллаж, дадлага хийж байсан. Мөнгөний дутагдалтай байсан. Эцэг эх нь эмнэлгийн төлбөрөө ч төлж чадахгүй байсан. Тийм болохоор бусдын нууцыг хулгайлж, манай үйлдвэрийн бонусыг авах гэж оролдсон. Мэдээж эцэг эхдээ ачлалтай байлгүй яах вэ. Тэгэхээр тэрний байдлыг бодоод бид харж үзсэн. Харсан ч хараагүй юм шиг царайлсан. Тэр улам зоригтой болж байна. Шинжлэх ухааны салбарт төвөг учруулж байна. Өмнө нь тэрний хохирогч болж байсны хувьд би үнэнийг хэлэх ёстой гэж бодож байна.
Я: Тийм ээ. Улс орны хөгжил эрдэм шинжилгээний ажилчидтай шууд хамааралтай. Бид жирийн нэгэн иргэд. Энийг яагаад ч зөвшөөрч болохгүй. Хэнд ч, ямар ч байгууллагад улс орныхоо судалгаа, шинжилгээний салбарыг өгч болохгүй. Ли Юүэгийн хувьд тэмцээний зорилго нь тодорхой байна. Тэгэхээр хамгийн түрүүнд шагналыг нь хурааж авах хэрэгтэй. Бас шалгалтын үр дүн, авсан оноог нь шалгаж, мөрдөн байцаалт явуулж, эрдэмтэн судлаачдын эргэлзээг арилгах хэрэгтэй.
Б: Шалгалтын хариуг шалгая. Ван захирал бол шалгалтын группийн захирал. Та олон нийтийн өмнө тайлбар өгөх хэрэгтэй байх. Ийм нөхцөлд шалгалтын хариуг яагаад ч хүлээн зөвшөөрөх арга алга. Чи дайсан болмоор байна уу? Мэдээж, тэр өмнөхтэй ижил түвшний асуултуудад хариулж чадах юм бол бид тэрний чадварыг хүлээн зөвшөөрч, сургуульдаа авна. Гэхдээ чадахгүй бол Ли Юүэг шалгалтыг луйвардсан гэж зарлаж, шалгалтын үр дүнг хүчингүй гэж зарла.
Эм: Энэнтэй төстэй тэмцээнүүдэд орохыг нь хориглох хэрэгтэй. Ийм юм өмнө нь гарч байгаагүй. Шалгалтын материалыг илчилж, яг одоо дахин шалгалт авахыг шаардаж байна. Шалгалтанд оролцсон хүмүүс яаж хичээсэн бол доо. Олон улсын математикийн тэмцээнд орох гэж хичээсэн байж таараа.
Эм: Анх удаа л шалгалтанд оролцсон оюутны материалыг илчил гэж шаардах нь хэтрүүсэн хэрэг байж магадгүй. Гэхдээ тэр үнэхээр буруу юм хийгээгүй юм бол дуртайяа зөвшөөрөх ёстой.
Эм: Тэмцэхийн оронд нуугдахыг хүсч байгаа бол яаж итгэх юм? Дахиад шалгалт өгөхөөс айж байгаа бол тэрэнд нууц байна гэсэн үг. Ийм хүн математикийн салбараас эртхэн гарсан нь дээр.
Эм: Ийм хүмүүстэй ажиллах хүсэл алга. Нэг бол Ли Юүэ дахиад шалгалт өгөх юм бол бидний ихэнх нь тэрнийг сургуульдаа суралцуулахыг зөвшөөрч байна. Бид чиний чадварт, бас буруугүй гэдэгт итгэхийг хүсч байна.
Юүэ: Ээж ээ.
Ээж: Охин минь.
Юүэ: Ээж ээ, аав аа. Та хоёр энд юу хийж байгаа юм?
Ээж: Миний охин.
Юүэ: Ээж ээ, та энд юу хийж байгаа юм? Таны бие...
Ээж: Юүэ арь, ээж нь зүгээр ээ. Би эмнэлэг дээр зарим хүн чамд эргэлзэж байгаа гэж сонссон. Чамайг шалгалтан дээр булхайцсан гэж ярьж байна лээ. Тийм байхад би ээж чинь байж яаж ирэхгүй байх юм. Тэд яаж чадаж байна аа?
Юүэ: Ээж ээ, намайг гүтгэх хамаагүй. Та хурдан эмнэлэг рүү буц.
Ээж: Хүмүүсийн юу гэж хэлэхийг битгий тоо. Зүгээр л хэлэх зүйлээ хэл. Чи буруугүй. Аав ээж хоёр нь үргэлж чамд итгэх болно.
Юүэ: Ээж ээ, аав аа. Би үнэхээр буруугүй. Би бусдад хор учруулахаар зүйл огтхон ч хийгээгүй.
Эр: Хөөе. Сайхан хэллээ. Энүүгээр гарчих хийе. Ли Юүэгийн хүн чанар сэргэв. Эцэг эхийнхээ өмнө гэмээ хүлээж байна. Нулимс асгаруулан байж.
Аав: Яаж ингэж чаддаг байна аа? Миний охин битгий ай. Чи ямар ч шийдвэр гаргасан бай, ээж аав хоёр нь дэргэд чинь байгаа шүү. Битгий уйл.
Ээж: Битгий уйл.
Эр: Ли Юүэ, цаг дэмий үрэхээ боль. Чамд үнэхээр чадвар байгаа юм бол тэгээд харуул л даа. Гэмгүй гэдэгээ батлахаас гадна өөрийнхөө чадварыг харуул л даа. Яагаад татгалазаад байгаа юм?
Эм: Яг үнэн. Үнэхээр тийм чадвартай юм бол дахиад тавьсан асуултад хариул л даа.
Юүэ: Ээж ээ, аав аа. Санаа битгий зов. Би тэмцээнд үнэхээр шударгаар ялсан. Би хуураагүй. Тайвшир. Би дахиад намайг гүтгэхийг зөвшөөрөхгүй. Миний шалгалтын хариу үнэн. Ямар ч хууралт байгаагүй. Би олны нүдэн дээр дахиад шалгалт өгөхийг зөвшөөрч байна. Би бүгдийг өөрийнхөө чадвараар батлах болно.
Эр: Ли Юүэ. Энэ тэмцээний шалгалтын хоёр дахь хувилбар нь. Одоо хариултаа эхэлж болно.
Эм: Хэлээгүй юу? Хар л даа. Дэлхийн аварга болсон гээд байгаа юм шүү. Мэргэжлийн програм хангамж ашиглаж чадахгүй байна шд. Мэргэжлийн сургуулийн оюутан гэдэг нь мэдэгдэж байна.
Эм: Яг үнэн. Тэр үнэхээр чадвартай юм бол яагаад ингэж удаад байгаа юм? Шалгалтын комисс яагаад юу ч хэлэхгүй байгаа юм? Саяхан л хяналт шалгалт сайн тавьсан гээд гайхуулаад байсан биз дээ?
Эр: Ли багш аа, хар даа . Ли Юүэ үнэхээр хуурсан байж магадгүй.
Л: олон юм ярих хэрэггүй. Би тэрэнд итгэж байна.
************************
Эр: Эхний алхам нь стандарт хариултаас илүү товч байна. Би хүртэл энэ аргыг ашиглаж болно гэж бодож байсангүй. Үнэхээр итгэмээргүй юм.
Эр2: Тийм ээ. Хар даа. Тэрний бодлогын арга барил нь их өвөрмөцөөс гадна алхам бүр нь гайхалтай нарийвчлалтай байна. Ийм чадвар байхад ноорог дээр бодох ч шаардлага алга. Танай шалгалтын асуултууд тэрний хувьд юу ч биш.
Эр3: Тийм ээ. Шалгалтын үеэр тэр олон төрлийн асуудлыг шийдвэрлэж болох хэд хэдэн санал дэвшүүлсэн байна. Үнэнийг хэлэхэд тэр зуун жилд ганц тохиох математикийн суутан гэдэг нь үнэн болж таарлаа.
Эр5: Нөхөд өө, би хэлсэн байх аа. Би тайван бай гэж хэлсэн. Бид сэтгэлд чинь таарах хариулт өгнө гэсэн.
Эр: Ийм байж болох уу, тэр яаж...? ийм гайхалтай байдаг байна аа?
Эм: Бид яах аргагүй тэрнийг буруугаар ойлгосон байж. Тэр үнэхээр суутан байж. Биднийг уучлаарай.
Ван: Ли Юүэ бол бидний хайж байсан авъяас. Тэрний чадвар, боломж гээд тэр гайхалтай. Тэрэн шиг авъяастай хүн хаана ч байлаа гэсэн “старс”төсөлд ажиллах эрхтэй гэсэн үг. Тэрнээс татгалзах нь бидний хувьд том гарз болно.
Б: Бид үнэхээр том алдаа гаргаж. Бид чиний талаар буруу ойлгосон байж. Гэхдээ бидэнд дахиад боломж олгоно гэж найдаж байна. Бид чамайг яг одоо сургуульдээ элсүүлж авна.
Ван: Боломж оо? Боломж аль хэдийн үгүй болсон. Ийм үндэслэлгүй цуу яриа танай сургуулийн нэр хүндийг үгүй хийнэ. Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр Ю Си сургууль буруу хүнээ сонгож.
Б: Уучлаарай. Түрүүн хүндэтгэлгүй хандаж, гомдоосондоо дахиад уучлалт гуйя. Гэхдээ Ли Юүэ, чамайг манай сургуульд орно гэж найдаж байна. Бид нар чамайг сурах хамгийн тохиромжтой орчноор хангах болно. Шалгалтын комиссын өгсөн таван сая юаниас гадна манай сургууль суралцах хугацаанд гарах бүх зардлыг чинь даахад бэлэн байна. Дээр нь бид нэг саяыг нэмж өгнө. Гуйя, манай сургуульд суралц л да.
Юүэ: Урьсанд баярлалаа. Гэхдээ би аль хэдийн сонголтоо хийчихсэн.
Эм: Ли Юүэ, манай сургуульд ирнэ гэвэл бид чамайг гүтгэж, худал цуу яриа тараасан хүмүүсийг хөөхөн бэлэн байна.
Эр: Ли Юүэ, манай сургууль ч гэсэн дуртайяа хүлээн авна. Толгой дохиход л болно. Манай сургууль шаардлагатай бүх зүйлээр хангаж, дэмжих болно. Дээр нь бид чамд математикийн судалгаа явуулах лаборатори гаргаж өгнө. Манай сургуулийг бодоод үзээрэй.
Эм: Бас манай сургууль ч гэсэн чамайг авахыг хүсч байна.
Юүэ: Намайг дэмжиж байсанд баярлалаа. Гэхдээ би сонголтоо хийчихсэн. Миний сонголт бол... Хандан их сургууль.
Х: Ли Юүэ. Хандан их сургуульд тавтай морил.
Юүэ: Намайг дэмжиж, хүлээн зөвшөөрсөнд баярлалаа. Би Ханданд суралцсанаар илүү том зүйлд хүрнэ гэж найдаж байна.
Ван: Гуо захирал аа, тоосонд нуусан сувд. Одоо та ойлгож байгаа байх. Ли Юүэ, чи электроникийн үйлдвэрт ажиллаж байсан. Гуо захирал чиний бүх цалинг нөхөж өгөхийг зөвшөөрсөн. Чамайг бусад асуудлаа цэгцлээд, аль болох хурдан Хандан сургуульд хичээлдээ орно гэж найдъя. Улс орондоо хувь нэмрээ оруулаарай.
*******************
Эм: Ли Юүэ, нэг муу мэргэжлийн сургуульд сурдаг юм байж их зан гаргахаа боль. Хэнийг хуурах гээ вэ? Хэвлэлийн хуралд оролцлоо гээд бид нараас өөр болсон гэж бодоо юу?
Юүэ: Миний утсыг өг. Би та нараас өөр.
Эм2: Ёстой. Манай шилдэг оюутан Литэй яаж ингэж ярьж болдог юм? Амаа мэдэх хэрэгтэй. Болгоомжтой байхгүй бол шилдэг оюутан Лигийн дургүйг хүргэчихэв дээ. Тэгвэл харамсана гэж мэд.... Ли Юүэ. Манай шилдэг оюутан, Ли. Бид гуравт ч гэсэн тусал л даа. Олон улсын тэмцээнд ялахад туслах шаардлагагүй. Зүгээр л бид гуравт яаж жүжиглэхийг заагаад өгчих. Тэгээд л болоо.
Юүэ: Би жүжиглээгүй. Би хэвлэлийн хурал дээр нотлох ёстой юмаа аль хэдийн нотолчисон.
Эм3: Заа за за. Шилдэг оюутан Лийд итгэж байна. Бид гурав сүүлийн үед сургалтын материал худалдаж авъя гэж бодож байгаа. Даанч бид гуравт мөнгө алга. Чи зөндөө мөнгөөр шагнуулсан байх аа. Бид нарт жаахныг зээлчих.
Юүэ: Үгүй гэвэл яах вэ?
Эм: Гайхуулж байх шив. Хичнээн гайхуулсан ч хэмжээ хязгаар байх хэрэгтэй шд. Өөрийгөө онцгой гэж бодоо юу?
Эм2: Ханданд сурах гэж байгаа гэж хамраа сөхөх хэрэггүй. Зэрлэг тахиа байснаа галт шувуу болсон гэж бодоо юу? Хурдан мөнгөө өгөөдөх.
Эм3: Юундаа их зан гаргасан юм? Мөнгө чинь энэ л байна шд. Дараа шуудхан өгчихөж бай. За юу?
Юүэ: та нар галзуу нохой шиг хавьтсан ойртсон болгондоо уурлаж болно. Надад атаархаж, хараасан ч болно. Надад хамаагүй. Яагаад гэвэл би та нар биш. Жинхэн хүчтэй хүн сул дорой нэгнийг дээрэлхэж хүчтэйгээ мэдэрдэггүй юм. Би өөрөө л хүсэх юм бол хэн ч болж чадна.
********************
Юүэ: Хандан сургууль, би ирлээ. “Старс” төсөл, би ирлээ.
Багш: Энэ улиралд манай математикийн ангид шинэ оюутан шилжиж ирсэн. Ли Юүэ. Тэр Олон улсын математикийн тэмцээний ялагч болсон. Тэрнийг халуун дотноор хүлээн авцагаая. Одоо Хандан их сургуулийн олон улсын авъяастнуудыг элсүүлдэг “Старс”төслийг танилцуулъя. Дашиа улсын төлөөлөгч “Старс” төслийн талаар бид нарт дэлгэрэхгүй мэдээлэл өгнө. Бас төсөлд оролцогчдыг сонгож авах шалгуурыг хэлж өгнө. Та нарыг идэвхтэй оролцоно гэж найдаж байна.
Д: Хандан сургуулийн шилдэг оюутнууд аа, өглөөний мэнд. Би бол Дашиа улсын Старс төслийг хариуцаж ажилладаг хүн. Бас Хандан их сургуульд сурталчилгаа болон зөвлөмж өгөхөөр ирлээ. Одоо та бүхэнд “Старс” төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулъя. Старс төсөлд нэгдсэнээр хүн төрөлхтний хувь тавиланд хамгийн ихээр ойртох боломжтой болно.
Эр: Эй Эм Си удаан хугацаанд сарыг ажигласны эцэст ийм зүйл дуулгаж байгаадаа харамсалтай байна. Сар задралд орох аюулд орчихоод байна. Судлаачид сар задарсанаар дэлхий рүү олон тооны солирууд унаж, энэ нь дэлхийг сүйрэх аюулд хүргэх болно. Хүн төрөлхтнийг аварч үлдэхийн тулд дэлхийн бүх улс орнууд Старс төсөлд бүгд оролцоно гэдэгээ илэрхийлээд байгаа.
Эр2: бид орчин үеийн төхөөрөмжийг тээвэрлэж чадах тусгайлан хийсэн пуужингуудыг сансарт илгээж, хүн төрөлхтнийг хамгаалах бамбай болгон ашиглах шаардлагатай болоод байгаа. Тэгж байж дэлхийг хамгаалах боломжтой болно. Бидэнд хугацаа тун бага байгаа.
Д: Хандан их сургууль энэ жил ганц л хүн авна. Тавигдаж байгаа цорын ганц шаардлага бол... оюутнууд Старс төслийн судалгааны ажилд оролцож, бүх хичээл дээр сайн сурдаг байх ёстой. Та нар шиг гайхалтай оюутнуудтай хойшид хамтран ажиллаж, хамтргчид болно гэж найдаж байна. Бидэнд хугацаа бага байна. Маргааш бид та бүхний чадварыг шалгана. Бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс гараа өргөнө үү.
Эм: Би...
Эм: Би...
**************
Эм: Хөөе. Та нар сонссон уу? Танай ангид шинэ оюутан шилжиж ирсэн гэж байна лээ. Тэрнийг мэргэжлийн сургуулиас ирсэн гэж сонссон. Үнэн юм уу?
Эм2: Ли Юүэ гэсэн байх аа? Бас манай дотуур байранд орно гэж байна лээ.
Эм: Инээдтэй юм. Тэрэн шиг мэргэжлийн сургуулийн оюутан манай математикийн тэнхимд сурч, “старс” төсөлд хамрагдаж чадна гэж бодсон юм байх даа.
Эм: Орж чадах үгүйгээ ч мэдэхгүй байж.
Эм: Тийм ээ, Хандан их сургууль зүгээр суудаг газар биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Юүэ: Та нарыг надад гомдолтой байгааг ойлгож байна. Би энд зүгээр л сухалцаж, мөрөөдөлдөө хүрэх гэж ирсэн. Бид хойшид сайн ойлголцоно гэж найдаж байна.
Эм: Чам шиг хогийн амьтантай хэн хамт байхыг хүсдэг юм. Ли Юүэ чамд ичих нүүр алга уу? Мэргэжлийн сургуульд сурч байсан чи ямар арга хэрэглэж манай сургуульд орж ирсэн юм? Чи өөрийгөө бид нартай “Старс” төсөлд орох гэж өрсөлдөх эрхтэй гэж бодоо юу? Ичгүүр гэдэг үгийг чи үсэглэж мэдэх үү?
Эм: Хөөе, та нар мэдэх үү? Тэр Ли Юүэ мэргэжлийн сургуулиас ирсэн гэсэн. Яаж манай шилдэгийн шилдэг сургуульд орж чадсан юм болоо?
Эм: Харин тийм. Мэдэх юм алга. Тэрнээс хол байсан нь дээр байх.
Эм: Тэрний дургүйг хүргэж өөрийгөө асуудалд оруулах хэрэггүй.
Эм: багш хичээл эхлэхээс өмнө Ли Юүэг электроникийн үйлдвэрт ажилладаг гэж ярихыг нь би сонссон. Энэн шиг хүн математикийн тэнхимд орж чадна гэж үү? Тэр орж чадсан юм чинь би ч гэсэн маргааш орчих юм биш үү. Математикийн анги руу шилжихэд ямар шаардлага тавигддагийг явж судалдаг хэрэг ээ.
Эм: мэргэжлийн сургуулийн оюутнууд мэргэжлийн сургуульдаа л явах ёстой. Энд ирж, өөрийгөө ичгүүртэй байдалд оруулах хэрэггүй.
Эм: яг үнэн. Том тэг тавиулчихаад, өөрийгөө доромжлох хэрэггүй. Өөрийгөө мэдэж байгаа бол хурдан манай сургуулиас зайл.
Юүэ: Намайг дорд үздэгийг чинь би мэднэ. Намайг та нартай хамт суралцах эрхгүй гэж бодож байгаа. Гэхдээ маргаашийн шалгалтын үеэр... миний дүн бүгдийг хэлээд өгнө...
Эм: чам шиг... үйлдвэрт ажиллаж, мэргэжлийн сургуульд сурч байсан хүн... надаас өндөр оноо авах юм бол... би математикийн тэнхимээс өөрөө гарах болно. Бас энэ насандаа дахиад математикт суралцахгүй.
*****************
Д: Ли Юүэ. Шалгалтын хугацаа дуусах яагаа ч үгүй байна. Хариултуудаа дахиад шалгахгүй юм уу?
Юүэ: Сануулсанд баярлалаа. Гэхдээ би шалгачихсан. Бас зөв хариулсан гэдэгтээ итгэлтэй байна.
Эм: Юугаа ч мэдэхгүй юм байж. Ийм эрт өгч байгаа юм чинь, хоосон цаас л өгсөн байлгүй.
Эм: Хүлээгээрэй. Хариулт нь маргааш гарна. Тэр сайн юм аа.
Эм: Старс төслийн асуултууд үнэхээр хэцүү юм аа, тийм ээ?
Эм: Би олон асуултанд хариулж чадаагүй. Бас хугацаа нь хэтэрхий богино байлаа.
Эм: Цаг нь болохоор чи сүүлээсээ нэгт орно.
Эм: Тийм ээ. Тэртэй тэргүй хариу нь маргааш гарна. Хаа ч явсан хүмүүс чамд тусална гэж мөрөөдөх хэрэггүй. Энд тийм юм байхгүй. Цаг нь болохоор хуурамч амьтад хуурамчаараа л үлддэг юм.
****************
Д: За, хүүхдүүд ээ. Одоо зарлая. Старс төсөлд оролцох өрсөлдөгчдийн жагсаалт.
Эм: Хүлээгээрэй. Би Старс төсөлд сонгогдсон байж таараа.
Д: “Старс” төсөлд сонгогдсон хүн бол... Ли Юүэ. Тэр бас анх удаа хамгийн өндөр оноог авсан хүн.
***************
Судалгааны төв.
Ф: Их дээд сургуулиудаас сонгогдсон авъяастнуудаа тавтай морилохыг хүсье. Хатагтай ноёд оо, суудлаа эзэлнэ үү. Ноёд оо, энэ удаагийн аяал ямар учиртайг та бүхэн мэдэж байгаа байх. “Старс” төсөлд оролцож, сайжруулсан пуужин хөөргөх даалгаврыг биелүүлэх ёстой. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Учир нь дараагийн пуужин хөөргөх тов, долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа. Тийм болохоор та нарыг ажилдаа идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Энэ туршилт амжилтанд хүрэх ёстой, алдаа гарах ёсгүй. Энд өмнө нь гаргаж байсан амжилтууд ямар ч хамаагүй...
Эм: Их сургуулийн оюутнууд удахгүй ирж та нарт тусална. Аль болох хурдан ямар ажил хийхээ хуваарилж авах хэрэгтэй.
Ф: Фэн Юн. Би энэ удаад их авъяастай нэг охиныг урьсан байгаа. Тэр удахгүй ирнэ. Чиний хариуцаж байгаа ажил дээр бас нэг асуудал гарсан. Сайн сонс. Мэргэжлийн сургуулийн оюутан жаахан охин чиний асуудлыг шийдэж чадсан. Чи хэн билээ, судалгааны салбарт олон жил ажиллаж байгаа хүн. Хэдэн арван жил ажилласан хүн байж ийм байж болох уу? Нэр хүндээ бодох хэрэгтэй шүү. Дахиад ийм алдаа гарах юм бол ирэх 7хоногт тушаал дэвшүүлэхгүй гэж мэд. Чи өөрөө л мэдээрэй.
Ю: За. Энэ цөхрөөд яахаа мэдэхгүй байгаа юм байх даа? Өөдгүй амьтан. Тэрнийгээ эрдэнэс гэж бодоод над руу чихэж байгаа юм уу?
Юүэ: Сайн байна уу. Би өнөөдрөөс төсөлд оролцохоор ирлээ. Хандан их сургуулийн оюутан Ли Юүэ. Фан дарга хаана байгааг мэдэж болох уу?
Ю: Мэргэжлийн сургуулийн оюутан, үйлдвэрийн ажилтан гээд байсан нь чи байх нь ээ. Чиний юу чадахыг харж л байя...
Юүэ: Сайн уу, Фан дарга аа.
Ю: Дагаад яв.
Юүэ: За. За, Фан дарга аа. Би эхлээд холбоотой материалуудыг харж болох уу? Би хурдхан танилцаад, та нартай хамт ажилдаа орохыг хүсч байна.
Ю: Мэдээж. Гэхдээ түр хүлээж бай. Надад эхлээд чамаар хийлгэх юмнууд байна.
Юүэ: За.
Ю: Эхлээд цэвэрлэгээ хийх хэрэгтэй байна. Энэ ширээг сайн арчих хэрэгтэй шүү. Тоос үлдээж болохгүй. Гадаа хаалга, бас шатнуудыг цэвэрлээрэй. Чи одооноос цэвэрлэгээ хариуцаж ажиллана.
Юүэ: Цэвэрлэгээ? Фан дарга аа, алдаа гарсан юм шиг байна. Би энд судалгааны ажилд оролцохоор ирсэн. Фан дарга аа, алдаа гарсан юм шиг байна. Би энд судалгааны ажилд оролцохоор ирсэн.
Ю: Алдаа биш ээ. Хүн бүр доороос нь эхлэх ёстой. Сайн ажиллаарай.
Эм: Хөөе. Ли Юүэг мэргэжлийн сургуульд сурч байсан гэж би сонссон. Тэгсэн мөртлөө Старс төсөлд орчихсон байдаг. Жан захирал тэрний ар талыг асуух хэрэггүй гээд байсанд гайхах юм алга. Авъяас бүхнээс чухал. Тэрний түүх үнэхээр гайхалтай.
Эр: Эцэст нь хөгшин Фан тэрэнд цэвэрлэгээний ажил өгсөн. Үйлдвэрт ажиллаж байсан хүнд харин ч сайн хэрэг. Тэр үнэхээр судалгаа хийж чадна гэж бодоо юу? Хурдан юмаа, хий. Цаг бага байна.
*******************
Юүэ: за. Хамгийн энгийнээс нь эхлээд, бүгдийг нь сурахад болно. Төсөлд оролцож чадах юм бол дараа илүү хурдан суралцаж болно...
Ю: Өө. Чи сохор юм уу? Болгоомжтой байхад яадаг юм?
Юүэ: Би албаар тэгээгүй ээ. Би алчуур аваад ирье.
Эр: Хөөе. Өнгөрлөө, өнгөрлөө. Манай төсөл байна шд. Энэ өгөгдлийг маргааш дарга нарт танилцуулах ёстой. 6 хоног үлдсэн болохоор энийг бүгдийг нь эхнээс нь хийсэн ч амжихгүй. Захирлыг яах вэ?
Ю: Юугаа хийгээд байгаа юм? Яваад энийг бүгдийг нь хатаагаад ир. Энийг хийж чадахгүй бол эндээс бушуу зайл. Манайд чам шиг юу ч чадахгүй амьтан хэрэггүй. Яваач...
Юүэ: Ийм байжээ... удахгүй хөөргөх пуужингийн үндсэн мэдээлэл байх шиг байна. Ийм байх ёсгүй дээ. Энэ өгөгдлүүд төслийн үндэс шүү дээ. Бүгд буруу байна. Энэ алдааг мэдэгдэх юм бол надад итгэх бол уу? Намайг албаар төвөг удаж байна гэх бол уу? Гэхдээ энэ алдааг хэлэхгүй бол төсөл тэр чигээрээ буруу болно. Амжилт, уналт энэнээс хамаарна. Хүмүүс намайг юу ч гэж бодсон бай, зүгээр сууж болохгүй. Би энэ төсөлд хариуцлага хүлээх ёстой.
*******************
Юүэ: Фан дарга аа. Энэ манай хүрээлэнгийн судалгааны чиглэл болон тоног төхөөрөмжийг гүйцэтгэлийн тооцооллын дагуу гаргасан хамгийн сүүлийн үеийн өгөгдөл дээр тулгаарлаж гаргасан миний тооцоо. Энэ манай пуужингийн чадварыг сайжруулаад зогсохгүй, хөөргөх ажилд нэмэр болно. Амжилтанд хүрэх нь гарцаагүй.
Эр: Хэд оног цэвэрлэгээ хийчихээд... манай хүрээлэнгийн хэдэн жилийн турш хийсэн судалгааг өөрчилж болно гэж бодоо юу?
Юүэ: Би тэгж хэлээгүй ээ. Гэхдээ одоохондоо манай хүрээлэнгийн бүх судалгаа энэ өгөгдөл дээр тулгуурлаж байгаа. Хэрвээ энэ өгөгдөл буруу байвал бид буруу замаар улам холдоод байна гэсэн үг.
Ю: Ли Юүэ, хангалттай. Ирсэн газар руугаа зайл. Пуужин хөөргөхөд тавхан хоног үлдчихээд байна. Ийм чухал мөчид чамтай тоглох завтай хүн алга.
Юүэ: Тав хүрэхгүй хоног үлдсэн болохоор л зүгээр сууж болохгүй шдээ, Фан дарга аа. Та энэ ажлыг бүтэлгүйтээсэй гэж хүсч байна уу? Миний төлөвлөгөө эрсдэлтэй гэдгийг би мэднэ. Гэхдээ бас бидэнд тус болно гэдгийг нь мэдэж байна. Алдахаас айгаад шинэ зүйлээс хойш суугаад байж болохгүй шд.
Ю: Чи тэгж их хүсээд байгаа бол чамд алдах ямар байдгийг мэдрүүлээд өгье. Наад өгөгдлөөрөө надтай мөрийцөж чадах уу? Ялагдсан нь хүрээлэнгээс явна. Гэхдээ дараа нь сансар судлалын салбараас бүрмөсөн харилцаагаа тасална шүү. Чи чадах уу?
Юүэ: мөрийцөхийг зөвшөөрч байна. Миний зөв гэдгийг батлах болно.
Эр: Дарга аа, хэрвээ... тэрний зөв байвал яах вэ? Жан захирал зөвшөөрөөд, туршилт амжилттай болох юм бол...
Ю: Тийм юм болохгүй. Тийм байсан ч би тэрний мэдээллийг юу ч биш болгоод өгнө. Тэрний хэрэглэх төхөөрөмжүүдийг янзал. Ойлгосон уу?
Эр: Ойлголоо... Ли Юүэ, ялагдвал юу болохыг битгий мартаарай.
Юүэ: Би мэднэ ээ. Энэ туршилтанд би өөрийнхөө өгөгдлийг ашиглана. Туршилтыг явуулаад, нислэгийн симуляци хийх болно. Програмд алдаа гарах юм бол би хариуцлагаа хүлээж, хүрээлэнгээс шууд гарахад бэлэн.
Ю: Та нар сайн сонссон биз? Төлөвлөгөө нь бүтэлгүйтэх юм бол хүрээлэнгээс гарна гэж хэллээ. Миний гэрч болоорой. Цаг нь болохоор зарим хүн хэлсэн зүгээ мартчихаж магадгүй.
Эм: Ли Юүэгийн програм үнэхээр ялчих юм бол ч... цэвэрлэгээнээс өөр юм хийдэггүй юм байж:. Үнэхээр хөөрч чадна гэж бодоод байгаа юм байх даа?
Эр: Ли Юүэ. Эртхэн Фан даргаас уучлалт гуйвал яасан юм? Чи цэвэрлэгч гэсэн байх аа? Ийм юм ойлгохгүй байж. Фан дарга насанд хүрсэн хүн болохоор чамайг уучлалт гуйвал уучилна.
Эр: Цэвэрлэгч юм чинь чамайг үлдээж болох л юм. Хүмүүсийн зөвлөгөөг дага, төвөг удах хэрэггүй. Тэгэхгүй бол чи л хохирно. Хэн ч чамд туслахгүй шүү.
Юүэ: би хүн төрөлхтнийг хамгаалахад туслах дэлхийн бамбай төслийг амжилтанд хүргэхийн тулд л ингэж байна.
Ю: Талархаж мэдэхгүй.
Эр: Туршилтын хугацаа нэг цаг. Мэдээллийг шалгах ажил эхэллээ.
Ш: Захирал. Захирал яагаад энд байдаг билээ? Захирал аа. Та яагаад энд байгаа юм?
Ф: Энд тусгай өгөгдлийн тест явагдаж байгаа гэж сонслоо. Бас нислэгийн симуляци явагдана гэсэн. Энэ үнэн үү?
Ш: Тийм ээ. Тийм. Шалихгүй юм. Нөгөө цэвэрлэгч Ли Юүэгийн хийж байгаа ажил. Яачихсан юм бүү мэд. Манай үндсэн өгөгдөл тохирохгүй байна. Бүгд буруу байна гээд байгаа юм. Тэгээд л Фан дарга тэрэнтэй өгөгдлийг туршиж, шалгаж байгаа.
Ф: Цэвэрлэгч ээ? Миний урьж авчирсан суутныг та нар цэвэрлэгч болгоо юу? Чи сая өөр юу хэлэх гэж байсан бэ? Хурдан хэлээдэх.
Ш : Тэд мөрий тавьсан. Туршилт дууссаны дараа өгөгдөл нь асуудалтай хүн хүрээлэнгээс явна гэсэн. Бас дахиад сансар судлалын ажилд ойртохгүй гэж амалсан.
Ф: 4хоног хүрэхгүй хугацаа үлдчихээд байна. Үндсэн өгөгдөлд асуудал гарах ёсгүй. Ийм юм байх ёсгүй.
Ш : Та тайвшир, энэ сүртэй юм биш. Санаа зовох хэрэггүй, би тийшээ очоодохъё.
*******************
Ю: Харж л байя. Чиний асуудалтай өгөгдөл минийхтэй яаж эн тэнцэх юм?
Юүэ: Яагаад ийм олон алдаа байдаг билээ? Цаг бага байна. Энийг хурдан засах арга олох хэрэгтэй.
Эр: Цаг дууссан. Хоёлаа хийж байгаа зүйлээ зогсоо.
Эр: Ли Юүэ, өгөгдөл бэлэн болсон уу? Цаг дуусчихаад байхад нууцаар засах хэрэггүй. Ийм олон хүн харж байна.
Ю: Ялагдахыг хүсэхгүй байгаа бол надаас гуй. Би чамд энд үлдээд, жорлон цэвэрлэх боломж өгч болох л юм. Ямар вэ? Чи бодож үзэхгүй юм уу?
Юүэ: Би дэбагг хийчихсэн. Туршилтын хариуг зарлана уу.
Эр: Ли Юүэгийн өгөгдөл амжилттай болсон гэж байна.
Ш : Яахаараа?
Ю: Тийм байх боломжгүй. Тийм байх боломжгүй. Би өчигдөр бүгдийг нь засчихсан. Тэр яаж ялдаг юм? Би юу гэж тэрэнд ялагддаг юм?
Ф: Фан Юн, наадах чинь юу гэсэн үг вэ?
Ю: Захирал аа. Үгүй ээ. Би би буруу юм хэлчихлээ. Би яагаа ч үгүй. Би юу ч хийгээгүй.
Ф: Юу ч хийгээгүй. Чиний юу хийснийг би харсан. Ли Юүэгээр чи цэвэрлэгээ хийлгэсэн. Тэр энд цэвэрлэгч хийх гэж ирээгүй. Чи өөрөө хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа бол... яваад өнгөрсөн шөнийн хяналтын камерыг бичлэгийг аваад ир. Яваад аваад ир... Гао Тиан. Чи тайлбарлаадах. Энэ юу болоод байгаа юм?
Ш : Захирал аа, би би тэгээгүй ээ. Тэр... тэрний хийсэн хэрэг. Фан Юн намайг тэг гэсэн. Тушаал дэвшиж чадахгүй гэж айгаад байгаа юм. Мэргэжлийн сургуулийн хүүхэдтэй харьцуулагдахыг хүсэхгүй байгаа. Намайг энэ өгөгдлийг өөрчилчихвөл Ли Юүэг ялж чадна гэсэн.
Ю: Худлаа ярихаа боль.
Ф: Чи яах гээ вэ?
Ю: захирал аа, би ухаанаа алдсан байж. Намайг яаж ч загнасан бай... яаж ч шийтгэсэн болно. Намайг битгий халаач дээ.
Ф: та нар сайн санаж яв. Та нар хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой ажил хийдэг. Өчүүхэн жаахан өөрчлөлт ч гэсэн энэ төслийг орвонгоор нь өөрчилж, маш том нөлөө үзүүлнэ. Та хоёр энийг ойлгохгүй байгаа бол энд байх шаардлагагүй. Та хоёр энд ажиллах шаардлагагүй.
Ш : Захирал аа, бид нар зүгээр л...
Ю: захирал аа, болохгүй ээ. Би түр зуур ухаанаа алдсан байж. Би энд их олон жил ажилласан. Би хариу хүсэлгүй олон жил хичээж ажилласан. Надад дахиад нэг боломж олгооч дээ.
Ф: хэн ч бай туршилтын хариуд буруу аргаар нөлөөлөхийг оролдоно гэдэг... шинжлэх ухааны салбарт хэзээ ч байж болохгүй зүйл. Энэ хоёрыг хүрээлэнгээс хөө.
Ш: Захирал аа, миний буруу. Надад дахиад нэг боломж өгчих л дөө.
Ю: захирал аа, захирал аа. Миний хэлэхийг сонс л доо. Захирал аа.
Ф: Нөхөд өө, энэ хоёр хүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Ли Юүэ, би чамд төслийн удирдагч болохыг санал болгож байна. Харамсалтай нь гурав хоног л үлдээд байна. Энэ сорилтыг хүлээж авахад бэлэн үү?
Юүэ: Энэ үнэн гэж үү? Намайг авч байгаа юм уу? Би чадах бүхнээ хийнэ ээ. Би таны урмыг хугалахгүй.
Ф: Үнэн байлгүй яах вэ. Хугацаа бага болохоор чамайг энэ сорилтыг зөвшөөрөхгүй байх гэж айж байлаа. Чадах бүхнээ хийгээд үз.
**************
Эр: Нөхөд өө, та бүхэн удаан хугацаанд, өдөр шөнөгүй явуулсан судалгааны үр дүнг харах гэж байна. Манай шинэ үеийн пуужин хөөрөхөд бэлэн болоод байна. Энэ пуужин нь маш чухал даалгаврыг биелүүлэх болно.
Юүэ: Эцсийн шалгалт. Бүх өгөгдлийг маш сайн шалгах хэрэгтэй шүү.
Эм: Санаа зоволтгүй. Бүгдийг нь хоёр дахин шалгасан. Бүх зүйл хэвийн.
Х: Бид одоо ч пуужинт хөөргөх ажил бүтэлгүйтсэнийг мартаагүй байгаа. Хэсэг хугацааны дараа манай пуужин энэ удаа бидний итгэл найдварыг алдахгүй, ганц удаагийн оролдлогоор сансарт хөөрч чадна гэж найдъя. Хүн төрөлхтнийг хамгаалахын тулд дэлхийг хамгаалах хамгаалалтын бамбайг дэлгэх болно.
Хүү: пуужин хөөргөхөөр их гал, утаа гардагийг чи мэдэх үү? Пуужин аймаар хурдн байдаг гэсэн. Машинаас ч хурдан. Хурдны галт тэрэгнээс ч илүү хурдан гэсэн.
Хүү2: манай аав энэ их чухал гэсэн. Би том болохоороо сансар судлаач болно оо.
Эм: Хөөе. Чи мэдээ үзсэн үү? Пуужин хөөрөх гэж байгаа. Хоолоо хурдан идчихээд явъя. Шууд нэвтрүүлгийг үзэж амжих байх.
Эр: Пуужин хөөргөх ажил эцсийн шатандаа ороод байна. Бид улс үндэстнээрээ амьсгаа даран энэхүү түүхэн үйл явдлыг хүлээж байна.
Эм: Гурав.
Ф: Хоёр.
Юүэ: Нэг. ... амжилт.
Эм: Энэ олон жил хичээж ажилласан маань талаар болсонгүй.
Эр: Гайхалтай. Өнөөдрөөс сар задрахгүй гэсэн үг. Ашгүй дээ.
Ф: За. Нөхөд өө. Одоо баярлаж ханалаа. Дараагийн ажилдаа орцогооё. Урагшаа.
Юүэ: Аав аа, ээж ээ. Та хоёр харсан уу? Охин чинь чадлаа.
*********************
Ээж: Сайхан харагдаж байна.
Аав: Одоо болно оо.
Ф: Өө ашгүй, гэртээ байж байна. Ах аа, эгч ээ. Хүлээлгэсэнд уучлаарай.
Ээж: Юүэ арь, тавтай морил. Тавтай морил. Ээж нь охиноо хангалттай хойш нь татсан.
Аав: Ийм сайхан өдөр яагаад уйлаад байгаа юм? Бид сайхан охин өсгөсөн шүү дээ.
Юүэ: Ээж ээ, аав аа. Бид чадлаа. Охин нь чадсан.
Аав: Охин минь.
Ээж: Хурдан бос, босоорой.
Аав: Эрт дээр үеэс бидэн шиг ядуу дорой хүмүүс эх орноо мартаж байгаагүй. Улс орон чамайг таньж, өдий зэрэгт хүргэсэн. Энийг үргэлж санаж яваарай. Ирээдүйд чи ганц миний охин минь, энэ улсын охин гэдэгээ мартаж болохгүй.
Юүэ: Аав аа, ойлголоо.
Ф: Ах аа, эгч ээ. Ли Юүэ үнэхээр ачлалтай охин юм. Мартсанаас та хоёр сайн сууж байсан биз дээ?
Аав: Сайн сайн сайн.
Ээж: Хамаагүй дээрдсэн. Ли Юүэг ажилдаа орсоноос хойш таны холбоо барьсан эмч нар манайд байнга ирж байгаа. Би их сайжирсан. Баярлалаа. Баярлалаа.
Ф: Эгч ээ, та хэтэрхий эелдэг юм. Ах аа, эгч ээ, та хоёр сайхан охин өсгөч. Ли Юүэ энэ удаа Одны төслийг хариуцаж ажилласан. Пуужин хөөргөх даалгавар амжилттай болсон. Энэ бол хүн төрөлхтний нисэх хүчний түүхэнд маш том амжилт гарсан гэсэн үг.
Аав: Энэ хүүхэд багаасаа л зүгээр сууж чаддаггүй байсан. Гэр бүлийнхээ төлөө их олон зүйлээ золиосолсон. Тэр үед хүмүүс бүгд тэрнийг муу хэлж байсан. Гэхдээ охин маань бууж өгөөгүй.
Ф: Ах аа. Хүний хэн болохыг хэн ч мэдэхгүй. Манай улс авъяастай хүнийг хэзээ ч орхихгүй. Алт хаа ч байсан гялалздаг гэдэг байх аа
Юүэ: Би олон мянган хүний л адил, жирийн нэгэн. Зүгээр л би бууж өгөх дургүй, урагшаа алхах дуртай. Над дээр гэрэл тусах юм бол би жаахан гялалзана. Цох хорхойны гэрэл ч гэсэн гэрэлтдэг байх аа. Харанхуйд харагдах жаахан гэрэл хайр биш гэж үү? Эх орныхоо төлөө.
Аав: Эх орноо гэсэн хайр.
Төгсөв.
Back to episodes Go home