No other choice

The Filmbridge LLC

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 34
Нэр: No Other Choice                                                   Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Мансү - Эрэгтэй. 40-45 настай. Гол дүр.

У Жинху - Эрэгтэй. 30-35 настай. Шүдний эмч.

Чуэ Сончүл - Эрэгтэй. 40-45 настай.

Гү Бомму - Эрэгтэй. 50-55 настай. Буржгар үстэй.

Вунну - Эрэгтэй. 40-45 настай.

Шивон - Эрэгтэй. 10-15 настай.

Гу Шижу - Эрэгтэй. 40-45 настай. Нүдний шилтэй.

Мири - Эмэгтэй. 35-40 настай.

Ривон - Эмэгтэй. 8-10 настай.

Ара - Эмэгтэй. 50-55 настай.

 

МАНСҮ: Тийм дээ. Намар ирж байна.

МИРИ: Чамд их сайн юм шиг байна. Үнэтэй могой загас явуулаад л.

МАНСҮ: Надад сайндаа биш. Илүү ажиллуулах гэж л байхгүй юу.

МИРИ: Америк хүмүүс ч бас могой загас эрэгтэй хүнд сайн гэж мэддэг байх нь.

МАНСҮ: Яг чиний төрсөн өдрөөр явуулсан байна шүү.

МИРИ: Хүүхдүүд сонсох нь.

МАНСҮ: Могой загас хэрэгтэй. Могой загас!

МИРИ: Ривон. Ирээд ид л дээ. Аав чинь шарж өгч байхад.

МАНСҮ: Би очъё.

ШИВОН: Могой юм уу?

МИРИ: Могойноос ийм амт гарахгүй. Аавыг чинь сайн ажиллалаа гээд компаниас нь өгсөн юм. Баяр ч болоогүй байна.

ШИВОН: Үхрийн мах өгчихгүй дээ.

МАНСҮ: Ривон. Хоол. За, за, за. Хоолоо идье. Хөгжмөө түр ингээд орхичих.

МИРИ: Энэ юу вэ? Хань аа! Үнэтэй л байх даа.

МАНСҮ: Бүжгийн гутал зэргийг бол үнэтэйг нь авчихна.

МИРИ: Ээжийнх нь гутал хөөрхөн байгаа биз?

МАНСҮ: Сайн идээрэй.

МИРИ: Үүнийг өмсчихвөл сайн бүжиглэх байх. Гутал бэлэглэж болдоггүй л юм сан.

ШИВОН: Яагаад?

РИВОН: Яагаад?

МИРИ: Өмсөөд зугтчихна гэж ярьдаг юм. Аав чинь өөртөө итгэлтэй байгаа бололтой. Алив. Бэлтгэл хийж байх хэрэгтэй. За, эхэллээ шүү. Нэг, хоёр, гурав. Хоёр, хоёр, гурав. Гурав, хоёр, гурав.

ТЕКСТ: МАНАЙ КОМПАНИД ОЛОН ЖИЛ НӨР ИХ ХӨДӨЛМӨР ГАРГАН АЖИЛЛАСАН ТАНД БАЯРЛАЛАА.

МИРИ: Золигийн цаас.

МАНСҮ: Байз даа. Нааш ир.

МИРИ: Яасан?

МАНСҮ: Нааш ир.

МИРИ: Ривон, нааш ир. Хүрээд ир ээ.

МАНСҮ: Дахиад жаахан. Гурван минут. Ганцхан минут. Одоо ямар санагдаж байна гээч? Хүссэн бүхэн минь байна.

МАНСҮ: Та нар миний амьдралынхаа 25 жилийг зориулсан компанийг худалдаж авсан. Гэхдээ хүлээж авсан даруйдаа 20 хувийн цомхотгол хийнэ гэж үү? Надаар халах хүмүүсийн жагсаалт гаргана гэсэн үү? Надад энэ ажлыг зааж өгсөн ахмад ажилчдын нэрсийг үү? Энэ үйлдвэрт ажиллаж байгаа залуучуудын нэрсийг үү? Энэ машин техникүүдийг үр хүүхэд шигээ хайрладаг гэм буруугүй ажилчдад буу тулга гэж байгаа юм уу? Би тэгж чадахгүй. Хүн дайсандаа л буу тулгадаг биз дээ? Би тийм жагсаалт гаргаж өгч чадахгүй. Америкт ажлаас халагдах нь сүхдүүлэхээс ялгаагүй гэдэг байх аа? Солонгост юу гэж ярьдгийг мэдэх үү? Толгойгоо алдлаа гэдэг. Тийм болохоор хүн хална гэдэг сүхээр толгойг нь авахаас ялгаагүй хэрэг биш үү?

ТЕКСТ: НАСАН ТУРШИЙН АЖИЛ, ХУУЧИН ГУТАЛ.

МАНСҮ: "Эвсэл байгуулахгүй бол насан туршийн ажил амлана." Энэ сайхан уламжлалыг хуучин гутал шиг л хаяж орхигдуулж байна. Америкчууд та нарын хувьд... Ёооё, хоолой. Агуулахад хийе гээд байхад... тамхи татна гэсээр байгаад. Болиод өгөөч дээ.

ЭР - 1: Та үнэхээр их бэлдсэн харагдаж байна.

ЭР - 2: Зүгээр л хэлэхэд болох байхад өөрөө халагдах гэж байгаа аятай.

МАНСҮ: Тэгэлгүй яах юм бэ. Та нар халагдчих юм бол би хэнтэйгээ ажиллах юм?

ЭР - 3: Хүн чанартай юм.

МАНСҮ: Ёстой нэг. Зогс! Сайн байна уу?

ЭР - 4: Танд юм хэлмээр байна гэнэ.

МАНСҮ: Америкчууд ажлаас халагдахыг сүхдүүлэх гэж ярьдаг.

ЭР - 4: ...сүхдүүлэх гэж ярьдаг.

МАНСҮ: Солонгост юу гэж ярьдгийг мэдэх үү?

ЭР - 5: Уучлаарай, өөр арга байхгүй.

ЭР - 4: Солонгост юу гэж ярьдгийг мэдэх үү?

МАНСҮ: Толгойгоо алдлаа гэдэг. Тийм болохоор халагдана гэдэг...

ЭР - 6: Наад каскаа буцаагаад өгөөрэй.

МАНСҮ: толгойгоо алдахаас ялгаагүй хэрэг.

ЭР - 6: Хөөе. Тэр каскаар яах гэж байгаа юм бол? Чи арай... могой загас бэлгэнд авсан юм биш биз? Үгүй биз дээ?

МИРИ: Хань аа.

МАНСҮ: Яасан?

МИРИ: Юм хэлнэ гээ биз дээ?

МАНСҮ: Мартчихжээ.

МИРИ: Ажилдаа явахгүй юм уу?

МАНСҮ: За. Тийм л дээ.

ШИВОН: Шитү, Ритү, үүрэндээ.

МИРИ: Хичээлдээ анхаараарай. За, хоёулаа явъя.

МАНСҮ: Ривон. Сайн яваад ирээрэй.

МИРИ: Амжилт.

МАНСҮ: Би 25 жил тэнд ажилласан.

ЭМ - 1: Гүнзгий амьсгал. Би бол...

БҮГД: Би бол...

ЭМ - 1: ...сайн хүн.

БҮГД: ...сайн хүн.

ЭМ - 1: Мансү.

МАНСҮ: ...сайн хүн.

ЭМ - 1: Халагдах нь...

БҮГД: Халагдах нь...

ЭМ - 1: Халагдах нь...

БҮГД: Халагдах нь...

ЭМ - 1: ...миний хийсэн сонголт биш байсан.

БҮГД: Халагдах нь миний хийсэн сонголт биш байсан.

ЭМ - 1: Хайртай гэр бүл минь...

БҮГД: Хайртай гэр бүл минь...

ЭМ - 1: Хайртай гэр бүл минь... намайг шинэ боломж хайх хугацаанд бүх сэтгэлээрээ дэмжинэ.

БҮГД: ...шинэ боломж хайх хугацаанд бүх сэтгэлээрээ намайг дэмжинэ.

МАНСҮ: Хайртай гэр бүл минь намайг шинэ боломж хайх хугацаанд... бүх сэтгэлээрээ дэмжинэ.

МИРИ: Хань аа.

МАНСҮ: Чихэвчээ зүүчих.

МИРИ: За, хүлээгээрэй.

ТЕКСТ: 3 САРЫН ДОТОР АЖИЛД ОРНО.

МИРИ: Энэ хугацаанд олигтой унтаж чадаагүй байх нь ээ? Уйлаад байгаа юм уу? Ганц бие ээжид санал тавьж байсан зоригтой залуу хааччихаа вэ? Би шинээр эхэлсэн шүү дээ. Чи ч бас тэгж чадна. Тийм ээ.

ЭМ - 1: Бүх итгэл найдвар, мөрөөдлөө дотроо бодоод өөрийнхөө шившлэгийг чангаар хэлээрэй. За. Эхэлье.

МАНСҮ: Шинэ эхлэл. Шинэ эхлэл, шинэ эхлэл. Шинэ эхлэл. Шинэ эхлэл. Би бол гэрийн эзэн. Би дахин төрөх болно. Би... гэр бүлээ хоолтой байлгахын тулд... юуг ч хийхэд бэлэн. Гурван сарын дотор дахин ажилд орох болно. Сэтгэл санаа сайхан байна.

ТЕКСТ: 3 САРЫН ДАРАА. 13 САРЫН ДАРАА.

МАНСҮ: Намгү, би мэдэж байгаа. Өнөөдөр таван цагт.

ЭР - 1: Манай дарга таныг их сонирхож байгаа. Гэнэт хэлсэнд уучлаарай, үд гэхэд ирж чадах уу?

МАНСҮ: Би одоо нөгөө... дэлгүүрт эхнэртэйгээ явж байна.

ЭР - 1: Манай дарга гэнэт таван цагийн нислэгээр Хятад руу буцах болчхоод. Арай л боломжгүй биз дээ?

МАНСҮ: Үгүй, үгүй. Байз. Хүлээгээрэй. Би эхнэрээсээ гуйж үзье.

ЭР - 1: Тэг ээ. Тэгвэл одоо хүрээд ир. Гэхдээ дарга "Таны сул тал юу вэ?" гэж дандаа асуудаг юм.

МАНСҮ: "Сул тал" аа?

ЭР - 1: Бас нэлээн чухал юм болохоор бодож байгаад ирээрэй, за юу?

МАНСҮ: За, баярлалаа.

МИРИ: "Сул тал" аа?

МАНСҮ: Уучлаарай, хариулах боломжгүй асуулт гэдгийг мэдэж байгаа ч, миний сул тал юу юм бол?

МИРИ: Юу л байв гэж дээ? Чи ургамалд дэндүү их хайртай. Бараг өөрөө ургамал болчихсон.

МАНСҮ: Юу вэ? Өчигдөр орой амьтан гээд байсан. Намгү надад сайхан зөвлөгөө өгсөн юм.

ТЕКСТ: ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙН ХУГАЦАА ХЭТЭРСНИЙ САНУУЛГА.

МАНСҮ: Би сул талаа сайн тайлбарлаж хэлэх хэрэгтэй. Тэр даргад нь энэ их чухал байдаг гэнэ.

ЭР - 2: Хэрвээ манайд ажилд орвол Чуэ Намгү-гийн доор ажиллах болно гэсэн үг. Энэ тухай юу гэж бодож байгаа вэ?

МАНСҮ: Би ахлахаар ажиллаж байсан ч, үнэндээ өөрийгөө үргэлж цэнхэр захтан гэж боддог байсан. Тэгээд бодоод үзэхээр...

ЭР - 2: Асуултыг маань сайн ойлгоогүй юм шиг байна. Чуэ Намгү--

МАНСҮ: Үгүй, би сайн ойлгосон. Юу гэхээр...

ЭР - 2: Папирус компанид Намгү түрүүлж ирсэн учраас түүнээс суралцана биз дээ?

МАНСҮ: Тэгэлгүй яах вэ. Би үргэлж суралцаж явдаг хүн. Би ахлах сургууль төгссөн даруйдаа ажилд орсон. Гэхдээ ажлынхаа хажуугаар химийн чиглэлээр диплом авсан. Мэдээж онлайн хичээлд нь хамрагдаж сурсан л даа. Мэдээж түүний дараа ч бас үргэлжлүүлэн сурсаар л байсан. Мэдээж түүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал. Намайг 2019 онд "Оны онцлох ажилтан" гэдэг шагнал авсан тухай миний намтарт бичиж тэмдэглэсэн байгаа. Бас яг тэр жилдээ би эцэст нь байшингаа худалдаж авсан юм. Өөрийнхөө төрсөн байшинг худалдаж авсан. Мэдээж тэр... Би "мэдээж" гэдэг үг арай их хэлээд байна уу? Яагаад гэвэл сандарч байгаа гэхээс илүүтэй нэг талаараа өөртөө итгэж, үнэлж байгаа хэрэг л дээ. Мэдээж.

ЭР - 3: Боломжтой бол өөрийнхөө сул талыг хэлж өгч болох уу?

МАНСҮ: Чадахгүй... гэж хэлж чаддаггүй маань миний хамгийн том сул тал.

ЭР - 1: Мүн цаасны компанийг судалж үзсэн үү?

МАНСҮ: "Мүн?"

ЭР - 1: Мүн компани Японы зах зээлд орж чадсан болохоор судалж үзээрэй. "Номхон далайн цаас" ч бас энэ өвөл бүтцийн шинэчлэлт хийнэ.

МАНСҮ: Тийм үү?

ЭР - 1: Шүдний эмч дээр очихгүй юм уу? Очиж үзүүл л дээ. Ажилд орчихвол очих зав гарахгүй шүү дээ.

МАНСҮ: Үгүй, зүгээр.

ЭР - 1: Дахиад л зөрүүд зан гаргаж байх шив. Ямартай ч, өвлөөс өмнө ажилд ороорой. Компаниас удахгүй холбогдоно оо.

МАНСҮ: Баярлалаа.

ЭР - 1: Битгий мартаарай. Мүн цаасны компани.

ЧУЭ СОНЧҮЛ: Алдарт цаас үйлдвэрлэгч Мүн Чанху захирлын үүсгэн байгуулсан манай Мүн цаасны компани--

ЭМ - 1: Ахлах аа, ахлах аа.

ЧУЭ СОНЧҮЛ: Яасан?

ЭМ - 1: Бид цаасыг яаж үйлдвэрлэдэг тухай ярина гэсэн шүү дээ.

ЧУЭ СОНЧҮЛ: Харин тэгээд л би--

ЭМ - 1: Сурталчилгааг компанийнхаа сувгаар хийж болно.

ЭМ - 2: 6 цаг 17 минутын дараа.

ЧУЭ СОНЧҮЛ: Цаас үйлдвэрлэгчид ой модыг сүйтгэдэг гэж боддог хүмүүс олон байдаг. Гэхдээ тийм биш шүү.

МАНСҮ: Яасан?

МИРИ: Эхлээд сайн мэдээ. Би цагийн ажилд орсон. Одоо ээж нь ажил хийх нь дээ.

ШИВОН: Дандаа л биднээс болж ажлаа орхисон гэдэг байсан. Баяр хүргэе, ээж.

РИВОН: Баяр хүргэе, ээж.

МИРИ: Баярлалаа.

МАНСҮ: Хаана? Шүдний эмнэлэг үү?

МИРИ: У Жинху эмч.

МАНСҮ: "Ууж байна уу" гэсэн үү?

МИРИ: Битгий тоглоод бай. Одоо хүнд байдалд орсноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Аавыгаа ажилд ортол энд бичсэн юмнуудыг хийж болохгүй. Ривон-ы хичээлээс бусдаар онц шаардлагагүй зардлаа хасна. Жишээ нь...

ШИВОН: Жишээ нь шөлөн доторх мах уу?

МИРИ: Үгүй ээ, байгаа. Сайн хай л даа. Жишээ нь гэвэл... миний машин. Чиний машиныг жижиг машинаар солино. Бас манай байшин. Байшингаа зарчихвал зээлээ төлөөд байр түрээслэх мөнгөтэй болчихно. 3 сарын дотор ажил олно гэсэн биз дээ? Бид түүнд чинь итгээд чиний тэтгэмжийн мөнгөөр урьдынх шигээ амьдарч байсан. Одоо тэр мөнгө ч дуусаж байна.

ТЕКСТ: 3 САРЫН ДАРАА ЗЭЭЛДЭГЧ БАЙГУУЛЛАГА БАЙШИНГ ӨМЧИЛЖ АВНА.

МАНСҮ: Хань аа. Энэ байшин... Миний хүүхэд насны дурсамж хэчнээн их... Би 9 настайгаасаа хойш бараг 10 сар тутам нүүх ёстой болдог байсан. Байшингаа авах гэж би хэчнээн их зүтгэлээ дээ. Үгүй, бид гэх гээд. Би өөрийнхөө гараар хуучин амбаарыг нь нурааж, хүлэмж бариад... савлуур хүртэл хийсэн. Би жижиг сажиг юм болгоныг нь...

МИРИ: Хань аа. Угаасаа хоосорчихвол байшинг маань хураагаад авчихна. Төгөлдөр хуур, зочны өрөөний ширээ, хоёр сандал, зурагт, хөшиг, хивс гээд... бүгдийг нь зар тавьж зарна. Миний цохиурыг ч бас. Би теннис тоглохгүй. Бүжгийн хичээлээ ч бас больё. Чиний модны сэтгүүлийг авахгүй, Нетфликсээ ч бас дахиж сунгахгүй.

МАНСҮ: Хөөе.

ШИВОН: Дуусахаас нь өмнө дахиад ганц кино үзмээр байна.

МИРИ: За, хүмүүс ээ, одоо муу мэдээгээ хэлье.

ШИВОН: Илүү муу мэдээ байгаа юм уу?

РИВОН: Илүү муу мэдээ байгаа юм уу?

МИРИ: Ийм нөхцөл байдалд энэ олон амыг хооллож чадахгүй гэж бодож байна.

МАНСҮ: Энэ олон гэж юу гэсэн үг юм бэ?

РИВОН: Ритү, битгий яваач.

МАНСҮ: Ривон.

МИРИ: Шивон.

МАНСҮ: Удахгүй дахиад уулзана аа, за юу? За, за.

ЭМЭЭ: Эмээгийнхээ гэрт ирээд харахад л болно шүү дээ.

МИРИ: Шитү, Ритү хоёр эргээд ирнэ. Аавыг чинь ажилд орсны дараа.

ӨВӨӨ: Нохойн үс ч хэцүү байна шүү.

МИРИ: Уучлаарай, аав.

МАНСҮ: Баяртай.

МИРИ: Оръё. За.

МАНСҮ: Удахгүй буцаагаад авчирна.

ЭМ - 1: Сайн байна уу, хатагтай?

МИРИ: Их эрт иржээ.

МАНСҮ: Авах гэж байгаа хүн нь тэр новш юм уу?

ВУННУ: 50 жил болсон байшин гэхэд хараач ээ.

ЭМ - 1: Хөшгийг нь харуулъя. Энэ сүйдсэн байшинг их сайхан зассан байгаа юм. Шинэ өнгө төрхтэй болгосон.

ВУННУ: Энүүхэнд миний авсан хаус байдаг даа?

ЭМ - 1: Тийм.

ВУННУ: Тэр газар анх энэ залуугийн аавынх нь гахайн ферм байсан юм.

ЭМ - 1: Одоо хүртэл эзэмшиж байсан бол...

ВУННУ: Хүлэмжийг нь нураачихвал сайхан бэлтгэлийн газар болох юм байна.

МАНСҮ: Муу новш.

ВУННУ: Их гарын уртай залуу юм аа, Юү Мансү. Өнөөдөртөө ингээд боллоо. Ээж нар нь найзууд. Хүүхдүүд нь найзууд. Жилийн онцлох ажилтан. Аавын чинь буу дажгүй харагдаж байна.

ТЕКСТ: ВЬЕТНАМЫН ДАЙНД ОРОЛЦСОНЫ ГЭРЧИЛГЭЭ.

ЭМ - 1: Ийшээ хар даа. Энэ, энэ улаан нарс модыг өглөө болгон харна гээд бодоод үз дээ.

МАНСҮ: Цагаан нарс мод.

ЭМ - 1: Цагаан нарс...

МАНСҮ: Сайн үзээрэй. Би хими цэвэрлэгээгээр ороод гарна. Миний хувцсыг авчхаарай.

ВУННУ: Чи бол эр хүн. Амжилт!

ЭМ - 1: Хүүхдүүдийн өрөөг харах уу?

ЭМ - 2: Энэ өрөөг нь хувцасны өрөө болгочихъё.

ЭМ - 1: Би ч бас тэгж бодлоо.

ВУННУ: Сайхан матрас байна.

МИРИ: Наадхыг чинь ч бас зарна. Аваарай.

ДУНХУ: Хаашаа нүүх гэж байгаа юм?

ШИВОН: Эхлээд байшингаа зарах хэрэгтэй.

ДУНХУ: Хол явахгүй л байгаасай.

ШИВОН: Эндээс явчихвал Шитү, Ритү хоёр олж чадахгүй гэнэ.

МАНСҮ: Хэн тэгж байна? Бид гэрээсээ явахгүй. Аав нь амлаж байна.

РИВОН: Шивон, Ривон, Шивон, Ривон. Шитү, Ритү, Шитү, Ритү.

ЭР - 1: Би гаръя л даа. Хурлаасаа хоцрох нь байна.

МАНСҮ: Түр л хүлээчих. Эхнэр маань цагийн ажил хийж байгаа. Бас байшингаа зарах дээрээ тулаад, Нетфликсээ хүртэл цуцалсан.

ЭР - 1: Юу?

ЧУЭ СОНЧҮЛ: Дарга аа.

ЭР - 1: Чуэ Сончүл.

ЧУЭ СОНЧҮЛ: Юу болоод байна? Энэ хүн хэн бэ?

ЭР - 1: Наран компаниас халагдсан гэнэ.

ЧУЭ СОНЧҮЛ: Хүлээгээрэй. Гараарай.

ЭР - 1: Уучлаарай.

ЧУЭ СОНЧҮЛ: Хуралтай биз дээ? Хамт явъя. Тантай ярих юм байна.

ЭР - 1: Тэгье ээ.

ЧУЭ СОНЧҮЛ: Байз даа. Яасан хүчтэй юм бэ. Ичих нүүр гэж байдаг юм бол хүмүүсийн хүндэрч, бие засдаг газар юу хийгээд байгаа юм? Дарга аа. Манайд ирээрэй гээд байхад даа. Сайхан мах шарж идье.

ЭР - 1: Ойлголоо.

ЧУЭ СОНЧҮЛ: Хүүе ээ. Үгүй ээ. Энэ хажууханд Мүүн Шайн гээд виски баар байгаа. Ганц хундага юм уучхаад яв.

ЧУЭ СОНЧҮЛ: Би Хуи арал дээр ирээд удаагүй байна. Үзэсгэлэнтэй байна шүү. Анх удаа олонд танилцуулах гэж байна. Дэмжээд өгөөрэй. Өөрийнхөө асаасан гал дээр мах шарж иднэ гэдэг ч гайхалтай шүү. Үх! Дусал хөлс бүрд виски. Би үүний төлөө л амьдардаг.

ТЕКСТ: ЭХНЭР.

МАНСҮ: За, хань аа.

МИРИ: Нөгөө хөгжмийн багш нь залгасан. Чи хаана байгаа юм?

МАНСҮ: Юу?

МИРИ: Арай баар юм биш биз?

МАНСҮ: Үгүй, үгүй. Үгүй, тийм л дээ. Тийм ч гэсэн, үгүй. Хар даа. Би ганцаараа байна.

МИРИ: Галзуурчхаа юу?

МАНСҮ: Би үүнийг ууж байна.

МИРИ: Виски юу?

МАНСҮ: Энэ, энэ.

МИРИ: Алимны шүүс уух гэж бааранд очоо юу?

МАНСҮ: Хань аа, надад итгэж байгаа биз дээ?

МИРИ: Мэдээж шүү дээ.

МАНСҮ: Багш нь юу гэж байна?

ЭМ - 1: Надад үүнээс цааш Ривон-д зааж чадах юм алга.

МИРИ: Юу?

ЭМ - 1: Ривон-ы авьяас жаахан... хэтийдсэн гэж болно.

МИРИ: Гэхдээ, багш аа, би таны хэлсэнд яаж итгэх юм бэ? Охин маань бидэнд тоглож үзүүлдэггүй. Хэдэн ноот тоглохоос нь өөр юм сонсож байгаагүй.

МАНСҮ: Тийм.

ЭМ - 1: Би хичээлийнхээ төлбөрийг яагаад өөр багшид өгөх гэж байгаа юм шиг байна?

МИРИ: "Өөр багшид" аа?

ЭМ - 1: Одоо манай Ривон профессороос суралцах хэрэгтэй. Гэхдээ нэг анхаарах ёстой юм гэвэл төлбөр нь минийхээс нэлээн ялгаатай. Ривон-ыг биеэ дааж амьдрах чадвартай болгомоор байна гэсэн шүү дээ. Тийм бол энэ зэргийн хөрөнгө оруулалт--

ЧУЭ СОНЧҮЛ: Яг хоёрхон юм хэлье. Цаас үйлдвэрлэгчид ой модыг сүйтгэдэг гэж боддог хүмүүс олон байдаг. Гэхдээ тийм биш. Цаасны модыг тусад нь ургуулж, тайрч авдаг. Тайрч авсны дараа дахиад л мод тарьж ургуулна. Бас ингээд ч зогсохгүй. Нэг чухал юм байна. Бид хаягдал цаасыг дахин боловсруулдаг. Гарсан хаягдлыг нь бас л дахин боловсруулна.

МИРИ: Юу үзэж байгаа юм?

МАНСҮ: Одоо амжилттай яваа ганц компани нь Мүн цаас. Японы зах зээлд гарч чадсан. Тэдний үйл ажиллагааны менежер.

МИРИ: Чамд яг тохирох юм байна. Япон хэлэндээ бас сайн биз дээ?

ЧУЭ СОНЧҮЛ: Манай улс хаягдал цаасыг дахин ашиглахдаа шилдэг нь. Хязгааргүй дахин ашиглалт. Хэзээ ч зогсохгүй дахин ашиглалт.

МИРИ: Миний нөхрийн хажууд бол юу ч биш. Энэ залуу аянгад цохиулчихдаггүй юм байх даа? Шуурганы үеэр үзүүртэй шүхэр барьж яваад...

ТЕКСТ: ЧУЭ СОНЧҮЛ.

ЧУЭ СОНЧҮЛ: Тийм ээ, ёстой сайхан. Долоо хоног амьдраад үз л дээ. Орон сууцтай харьцуулах юм биш ээ. Гатлага онгоц байнга шахуу явдаг юм. Харин тэгээд л хэлж байна. Мэднэ ээ, гэхдээ тэнд чимээ багатай. Цэвэр агаартай, сайхан газар. Оройдоо бүүр сайхан болчихдог. Тийм ээ. Байхгүй ээ, байхгүй. Тэгж айгаад байвал тахиа тэжээчихье. Могой барьж иддэг юм. Юу? Хань аа, хань аа. Гэртээ ганц удаа мах шарж идье л дээ. Гахайн мах. Хэн могой шарж иддэг юм? Мэдээж архи дарс уухгүй.

ЭМ - 2: Дасгал хийж байгаа юм уу?

ЧУЭ СОНЧҮЛ: Хань аа! Хань аа!

МАНСҮ: Угаасаа энэ залуу алга болсон ч, би оронд нь орж чадахгүй. Тийм биз дээ?

ЭМ - 2: Тэр юу нь тийм сайхан гэж?

МАНСҮ: Өрсөлдөөн их ширүүн байх нь мэдээж.

ЭМ - 2: Уг нь ч сайхан газар л даа. Нартай, сайхан салхитай.

МАНСҮ: Тийм ээ. Өөр хэчнээн хүн горилж очих бол? 10 хүн үү? Тав уу? Дөрөв үү? Үүнийг зарах уу? Хэдээр өгөх вэ?

ЭР - 1: За, таныг сонсож байна.

МАНСҮ: Сайн байна уу? Сурталчилгааны алба уу?

АРА: Хөөе. Ядаж наад өмссөн хувцсаа өгч угаалгаач. Бас одоо нэг усанд орооч дээ. Лийрийн модоо зүгээр үхүүлчих юм уу? Битүү ялаа шавчихсан байна. Хөөе! Намайг бас алах гээ юу? Согтуудаа юм мэдрэхгүй байгаа биз? Чи саажилттай хүнээс ялгаагүй болж.

ГҮ БОММУ: ♪ Ялаа шавжаас болоод л тэгж байгаа юм ♪ ♪ Тийм болохоор надад... ♪

АРА: Ялаа гэвэл чи л ялаа.

ГҮ БОММУ: ♪ Эм өгч хайрлаач ♪

АРА: Би өнөөдөр оройтно. Шалгаруулалтын дараа хүнтэй уулзана.

МАНСҮ: Цаас бол бидний амьдрал. Цаас үйлдвэрлэл, эсвэл химийн инженерчлэлийн зэрэг шаардлагатай. Япон хэлтэй байвал сайн. Манай Улаан Чинжүү компани одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй Европын болон Японы компанитай гурван улсын хамтарсан үйлдвэрийг Солонгост байгуулах гэж байна. Бидний зорилго бол бичиг баримтын цаас үйлдвэрлэдэг шилдэг үйлдвэр болох. Бид энгийн нэг ажилтан бус, гэр бүлийн гишүүнээ хайж байна. Өөрийнхөө сонирхол, зан ааш, гэр бүлийн тухай бичээрэй. Ойрын үед авхуулсан зургаа томоор угаалгаж илгээнэ үү. Гүжон хотын төв шуудангийн 76 дугаартай хайрцагт хаяглаарай. Бид интернетээр анкет хүлээн авахгүй. Бид л цаас хэрэглэхгүй бол өөр хэн хэрэглэх вэ?

ГҮ БОММУ: Миний нэрийг Гү Бомму гэдэг. Хуучин технологид дуртай хүний хувьд пянзаар хөгжим сонсож, хальсан дээр гэрэл зураг дарж, захиагаа зөвхөн цаасан дээр л бичдэг. Миний цаастай холбогдсон түүх нийлэг цаас шиг бат бөх бөгөөд намайг төрөхөөс ч өмнө эхэлчихсэн байсан. Анхдагч цаас үйлдвэрлэгчдийн нэг авга ахынхаа үгийг дагаж, Канвон их сургуулийн цаас үйлдвэрлэлийн ангид элссэн юм. 1999 онд цэргийн албаа хааж ирээд Намсон цаасны үйлдвэрт орсон. 2013 оноос хянагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн маань дийлэнх нь батлан хамгаалах салбарынхан байв. 2018 онд оны онцлох ажилтан болсон нь...

РИВОН: "Улаан Чинжүү компанид."

ГҮ БОММУ: ...миний намтрын оргил үе байсан. 2023 онд Батлан хамгаалах яамны сайд бодлогоо өөрчилж, манай үйлдвэрлэл зогсоход хүрсэн. Намсон компани Мури компанитай нэгдэж, надтай адил тусгай цаас үйлдвэрлэж байсан ажилчид компаниа орхих болсон юм. Би ийнхүү дараагийн ажлаа хайн найман сарын нүүрийг үзсэн тул одоо бүрэн амарч эрч хүчээ авсан гэж хэлж болно. Би чөлөөт цагаараа...

ТЕКСТ: ОНЫ ОНЦЛОХ АЖИЛТАН. ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭ. ЯПОНЫ ИШИ КОМПАНИД ХОЁР ЖИЛ АЖИЛЛАСАН.

МАНСҮ: Нэг, хоёр, гурав. Өнөөдөр хэр байв? Аавд нь хэцүү байлаа. Сайхан лийрийн модтой нэг байшин харлаа. Гэхдээ хорхой шавж үүрлэчихсэн байсан. Хараад жаахан сэтгэл өвдлөө.

РИВОН: Ийм нөхцөл байдалд энэ олон амыг хооллож чадахгүй гэж бодож байна.

МАНСҮ: Юу вэ? Новш гэж.

АРА: Дахиад л мөөг идэж байна уу? Архиа больсон чинь юу ч хамаагүй иддэг болоо юу? Гудасгүй бол нуруу өвдөнө өө.

ГҮ БОММУ: Хэвтэж яах гэсэн юм? Могой гараад ирнэ. Ядаж ярилцлагад дуудахгүй байх юм.

АРА: Дуудах л байлгүй. Чи ч бас над шиг ингэ дээ.

ГҮ БОММУ: Юу?

АРА: Нарны туяаг салхиар ороогоод хазаад үз. Цөөхөн хэдэн навч нэмээд.

ГҮ БОММУ: Өмнө нь дандаа л ярилцлагад ордог байсан даа.

АРА: Тэгээд би яах юм? Би шалгаруулалтаасаа хасагдчихсан. Хэтэрхий чанга арьстай. Нөхрөө алдаад гашуудаж байгаа эмэгтэйн дүрд тоглоё гэхээр. Гэхдээ л соёлын төвд очих сайхан байсан. Тог тасардаг оройг санаж байна уу? Анх удаа хамт жүжиг үзсэн өдөр. 2-р үзэгдэл дээр гэнэт гэрэл нь унтарчихсан. Хүмүүс сандарч, хүүхнүүд хашхираад л. Би ч бас сандраад бөөн юм болж байтал яг тэр үед чи гарч ирсэн. Хаанаас ч юм бүү мэд, гэнэт л гудамжны гэрэл асаж байгаа юм шиг чиний царай... Над руу инээмсэглээд, хаалга руу дагуулаад явсан. "Ара, намайг дагаад яваарай. Зөвхөн намайг. Болгоомжтой яваарай. Зүгээр биз дээ?" Тэр үед л хамгийн гэнэн цайлган байж дээ. Гоо сайхныг ч хэлэх үү. Тэр өдөр чамд анхны үнсэлтээ өгсөн. Чи юу гэж хэлснээ санаж байна уу? "Чиний уруул хамгийн чанартай Окамотогийн цааснаас ч зөөлхөн юм."

ГҮ БОММУ: Акимото. Окамото чинь бэлгэвчийн брэнд.

АРА: "Чиний уруул хамгийн чанартай Акимото цааснаас ч зөөлхөн юм."

ГҮ БОММУ: Мессеж ч байхгүй, мэйл ч байхгүй.

АРА: Цаас, цаас, золигийн цаас. Манай аав кафе ажиллуул гэж тэгтлээ гуйж байхад заавал цаас гэж зүтгээд байсан. Одоо ажилд орсон ч, 6-7 жил ажиллаад л дуусна. Дараа нь яах вэ? 100 хүртлээ яах юм? Чам шиг сайхан хөгжимтэй хүн хөгжмийн кафе нээвэл бүүр ч их мөнгө олно. Сүүлийн үед надад ямар байна гээч? Галзуу хүүхэн шиг орилж хашхираад уулын өөд уруу гүймээр байна. Би ч бас чиний тэр цаасны машинуудтай адилхан. Арчлахгүй орхивол эвдэрчихнэ. Хурдхан шиг надад тос түрхээч дээ. Тэгэхгүй бол чамайг ураад хаячихна шүү. Хуудас цаас шиг.

ГҮ БОММУ: Цаасаар амь зогоогоод 25 жил болж байна. Хань аа. Би ингэж л амьдрах ёстой. Өөр арга байхгүй. Чи ч бас миний цаас хийж олсон мөнгөөр амьдарч ирсэн шүү дээ. Тэр мөнгийг миний хийсэн цаасан дээр хэвлэсэн, чиний татдаг тамхины шүүлтүүр хүртэл цаас. Бид цаас хэрэглэхгүй бол өөр хэн хэрэглэх вэ?

АРА: Юу гэнэ ээ?

ГҮ БОММУ: Мессеж, мэйлээр хариу өгөхгүй юм байна. Шуудан. Шуудан.

АРА: Хөөе! Хөөе! Би чамаас үнэхээр залхаж байна. Муу... хаягдал цаас шиг хэрэггүй амьтан.

МИРИ: Удаан хүлээлгэчихлээ. Эмчийг ирэхээс өмнө би нэг харъя.

ЭМ - 1: За. Сувилагч байсан юм уу?

МИРИ: Эрүүл ахуйч. Өөр л дөө. Бүжиг сурч байх цаг биш үү?

ЭМ - 1: Шүд өвдөөд явж чадахгүй байна.

МИРИ: Тэгвэл амаа ангайгаарай.

ЭМ - 1: Гэхдээ бүжгийн үдэшлэгт очно биз дээ?

МИРИ: Яаж очих вэ дээ? Хичээлд суухаа больчихсон.

ЭМ - 1: Тэгсэн ч очиж болно шүү дээ. Багшаас асуучих.

У ЖИНХУ: И эмч ээ, одоо харь даа. Ривон-ыг авах ёстой шүү дээ.

МИРИ: За.

АРА: Хир буртаггүй цэвэр ариун, нэр төртэй, шударга хүн байсан. Гэтэл одоо... Чам шиг хүнд сэтгэл зүрхээ зориулсан гэж бодохоор... Бурхан минь. Миний дурлалт залуу.

МАНСҮ: Новшийн могой.

АРА: Толгой нь гурвалжин байсан уу? Тэгвэл хортой могой. Эхийгээ барьж иддэг юм. Эсвэл хар цагаан хээтэй байсан уу? Тэгвэл Японы хорт могой. Хатгуулбал 10 алхаж амжихгүй үхнэ.

МАНСҮ: Хоржигнож байсан байх.

АРА: Хазуулсан газраа зүрхнээсээ дээр бариарай.

МАНСҮ: Зүрхнээсээ доор биш юм уу?

АРА: Санаа зоволтгүй. Би жүжиг дээр хийж үзсэн.

МАНСҮ: Юуг?

МИРИ: Хань аа, нөгөө--

МАНСҮ: Байзаарай. Би могойд хатгуулчихлаа.

МИРИ: Юу?

МАНСҮ: Хортой байж магадгүй. Дараа залгая.

АРА: Ингээд могой хөөгөөд яваарай.

МАНСҮ: Ёстой нэг.

ТЕКСТ: 1. ЗҮРХНЭЭСЭЭ ДООР БАЙЛГА. 2. ЗҮСЭЖ, ХОРЫГ НЬ СОРЖ БОЛОХГҮЙ.

МАНСҮ: Новш гэж.

МИРИ: Эмнэлэгт очихгүй байж болох юм уу?

МАНСҮ: Зүгээр ээ. Хортой байсан бол одоо үхчихсэн байгаа.

МИРИ: Юу болоо вэ? Нөгөө бүжгийн үдэшлэгт... очихгүй байсан нь дээр биз дээ? Хичээлд нь явахаа больчихсон юм чинь.

МАНСҮ: Юу гэсэн үг вэ? Хэчнээн их бэлдлээ дээ. Чиний анх өгсөн аяны цуглуулгаас тавина.

МИРИ: 80-аад оны рок хөгжмөөс өөр юм мэдэхгүй залууд хайрандаа сохорсон байж. Өөрийгөө хамгийн сайхан нь гэж боддог байлаа. Хүүхэд төрүүлж, нөхрөөсөө салсан ч гэсэн.

МАНСҮ: Тийм юм битгий ярь аа.

МИРИ: Мэдээж би илүү мөнгө олдог байсан ч гэсэн.

МАНСҮ: Юу вэ? Намайг мөнгөнөөс болж санал тавьсан гэж бодоо юу?

МИРИ: Мэдэхгүй ээ. Би их сургууль төгссөн хүн.

МАНСҮ: Би ч бас төгссөн.

МИРИ: Тэр үед тийм байгаагүй.

МАНСҮ: Муухай хүн юм. Би болилоо.

МИРИ: Ажлынхаа хажуугаар мэргэжилтэй болно гээд надад зав гаргаагүй шүү дээ. Тэр үед хамт хийхийг хэчнээн их хүссэн гэж бодно? Уучлалт гуй. Хурдан уучлаарай гэж хэл.

МАНСҮ: Тийм ээ, тийм. Тийм болохоор одоо ч болтугай хөгжилтэй байя. Ийм юм ярихын оронд 10 дахин хөгжилтэй байхад л болно.

МИРИ: Шивон-д хэзээ хэлэх вэ?

МАНСҮ: Юу хэлнэ гэж?

МИРИ: Юм ойлгох насанд хүрэхээр нь хэлнэ гэж ярьсан шүү дээ.

МАНСҮ: Тэрийг заавал хэлэх ёстой юм уу? 2 настайгаас нь хойш харж хандсанаараа би аав нь шүү дээ. Мири, уучлаарай. Чамд ч бас тосолгоо хэрэгтэй л байсан байх. Би дэндүү--

МИРИ: "Тосолгоо?"

МАНСҮ: Тийм юм биш. Би сүүлийн үед ажлын ярилцлага гээд их завгүй байлаа.

МИРИ: Заавал цаасны үйлдвэр байх ёстой юм уу? Өөр ажил хайж болохгүй юу?

МАНСҮ: Юу? Кафе ажиллуулна гэж үү?

МИРИ: Кафе гэнэ ээ?

МАНСҮ: Би цаас үйлдвэрлэж амьдралаа залгуулаад 25 жил болж байна. Би ингэж л амьдрах ёстой хүн. Бодоод үз л дээ. Хорт могойг лийрийн навч идээд амьдар гэж хэлж болох уу? Эхийгээ л барьж иддэг амьтан.

МИРИ: Тийм байх нь ээ, Юү ахлах аа?

МАНСҮ: Тийм.

МИРИ: Ахлах аа.

МАНСҮ: За.

МИРИ: Та дажгүй бүжиглэх юм.

МАНСҮ: Намайг дагаад хөдлөөрэй. Арай л хэтрүүлчихсэн юм шиг байна.

МИРИ: Шилдэг ажлын ярилцлага болно. Бүгдийг нь алаад өг.

МАНСҮ: За, бүгдийг нь алаад өгье.

МИРИ: Ногоон гэрэл.

АРА: Чүну. Чүну.

ЭР - 1: Таны орон дээр хийх сайхан байна. Нэг ч чимээ гарахгүй юм.

АРА: Битгий та гээд бай.

ЭР - 1: Нөхөртөө тэр архинаас татгалзах бүлгээс гарч болохгүй гэж хэлээрэй. Сайхан байна.

МАНСҮ: Сайн байна уу? Улаан Чинжүү компаниас ярьж байна.

ГҮ БОММУ: За.

МАНСҮ: Хөөе, болохгүй, болохгүй.

ГҮ БОММУ: Юу?

МАНСҮ: Юу? Байна уу? Юу гэсэн бэ? Сайн сонсогдохгүй байна.

ГҮ БОММУ: Надад зүгээр сонсогдож байна.

МАНСҮ: Анх авсан газарт чинь сайн сонсогдож байсан юм.

ГҮ БОММУ: За, за. Одоо тийшээ очих гэж байна.

МАНСҮ: Зогс! Наана чинь яг болж байна.

ГҮ БОММУ: Энд сайн сонсогдож байна гэж үү?

МАНСҮ: Тийм ээ, одоо сайн сонсогдож байна. Та одоо Минсан хот дахь гэртээ байна уу?

ГҮ БОММУ: Тийм байна.

МАНСҮ: Захирал маань уулзахыг хүссэн юм. Таныг их сонирхож байсан. Гэхдээ...

ГҮ БОММУ: За.

МАНСҮ: захирал маань таван цагийн нислэгээр Цюрих руу буцах гэж байгаа юм. Та Минсан хотоос одоо шууд гарвал амжих юм шиг байна.

ГҮ БОММУ: Одоо юу?

МАНСҮ: Арай л боломжгүй юм хүсчихсэн үү? Тэгвэл яах вэ, би захиралдаа болохгүй гээд хэлчихье.

ГҮ БОММУ: Үгүй, үгүй. Би очиж чадна. Одоо очлоо. Очиж чадна.

МАНСҮ: Тэгвэл би оффисынхоо хаягийг одоо тан руу мессежээр явуулах болохоор шууд гараарай.

ГҮ БОММУ: Тэгэлгүй яах вэ. Би хурдхан хувцсаа сольчхоод хөдөллөө. Хаягаа явуулаарай.

МАНСҮ: Үгүй, үгүй! Энэ хэвээрээ байхад болно.

ГҮ БОММУ: Муу өлөгчин.

ТЕКСТ: ШИНЭ ЗУРВАС БАЙХГҮЙ.

ГҮ БОММУ: Аваач дээ. Утсаа аваарай. Хөөе, юу байна даа? Завгүй байна уу? Сонсогдохгүй байна уу? Юу гэж дээ. Энд сүлжээ сайн ордог юм. Сонсож байгаа биз дээ? Би цуцлагдсаныг нь мэдэлгүй нэг уулзалтад оччихсон юм. Тэгээд эрт ирээд хийх юмгүй уйдаад л байж байна. Эхнэр үү? Мэдэхгүй ээ. Гарсан байлгүй. Хамт хэдэн хундага юм уух уу? Гарчихсан. Одоо хяналттай ууж байгаа. Тааруулаад уухад л болно. Тийм ээ. Нөгөө шарсан тахианы газар уулзъя. Ажлаа дуусгаад хүрээд ир. Би түрүүлээд очиж байя.

У ЖИНХУ: Сайн байна уу?

МАНСҮ: Сайн. Ривон.

МИРИ: Хоцорлоо шүү.

У ЖИНХУ: Өгчих. Би хаячихъя.

МИРИ: Баярлалаа.

У ЖИНХУ: Мэндлэх гээд хүлээж байлаа. Намайг У Жинху гэдэг. Шүд чинь өвдөөд байгаа гэсэн үү?

МАНСҮ: Тийм.

У ЖИНХУ: Нэг үзүүлээрэй. Цонхоо буулгаж болохгүй юу?

МАНСҮ: Зүгээр ээ. Үнэхээр зүгээр ээ, У Жүну.

МИРИ: Баярлалаа, У Жинху эмч ээ.

МАНСҮ: Баярлалаа. Баяртай. Ичмээр юм.

МИРИ: Ривон, одоо зүгээр ээ. Аав нь ширүүн явдаг болохоор л тэгж байгаа юм.

МАНСҮ: Залуу хүн байна. Насны зөрүүтэй.

МИРИ: "Насны зөрүү?" Хэнээс?

МАНСҮ: Тэр хүнд миний тухай ярихгүй байвал сайн байна.

ГҮ БОММУ: Бид хоёр нэг тэнгэр доор амьдрах боломжгүй. Тулаанаар дуусгах уу? Ингэж байгааг чинь Ара мэдэх үү? Шинэ жүжигчин И Жүну.

МАНСҮ: Юу?

ГҮ БОММУ: Талх барьж байгаад гэнэтхэн л... Ара-г өөртөө авмаар санагдаа юу?

МАНСҮ: Тийм ээ! Уучлаарай. Та үгүй болж байж л... би амьдарч чадна.

ГҮ БОММУ: Битгий андуур. Ара-гийн хайртай хүн нь би.

МАНСҮ: Яг уу?

ГҮ БОММУ: Яасан? Ажилгүй хүн хайрлах эрхгүй юу?

МАНСҮ: Тийм биш ээ. Яагаад ч тийм байх ёсгүй. Гэхдээ та... та... эхнэрийнхээ мэдрэмжтэй саналыг сонсохыг ч хүсээгүй шүү дээ. Ёооё, хоолой. Хөгжмийн кафе яасан гэж?

ГҮ БОММУ: Ара чамд тэрийг хүртэл хэлээ юу?

МАНСҮ: Мөнгө олж чадахгүй бол байшингаа ч хамаагүй зар. Дэлгүүрт хайрцаг зөөсөн ч болно.

ГҮ БОММУ: Би инженер хүн. Мэргэжилтэн! Энэ байшин... Ара-гийн аавынх болохоор болохгүй. Хайрцаг бол... нуруу өвддөг болохоор зөөж чадахгүй.

АРА: Гайхуулаад байгаа юм уу? Мэдсэн бол хэлэхгүй дээ. Яагаад юм хэлээгүй юм?

ГҮ БОММУ: Хэлээд яана гэж? Чи эргээд ирэх юм уу?

АРА: Могой. Энэ новш чинь...

ГҮ БОММУ: Хань аа. Хань аа.

АРА: Муу новшийг дээ.

ГҮ БОММУ: Буу! Буугаа нааш нь өг. Би цэрэгт явсан хүн. Ажлаасаа халагдах нь... миний хийсэн сонголт байгаагүй.

АРА: Би хэдэн удаа хэлэх юм бэ? Ажлаа алдсан чинь асуудал биш. Чиний яаж хүлээж авч байгаа нь л гол асуудал. Хөөе, хөөе. Хоёрхон суманд үхчихэж байгаа юм уу?

ТЕКСТ: ЭХНЭР - 10 АВААГҮЙ ДУУДЛАГА.

МАНСҮ: Новш.

АРА: Новш!

ДУНХУ: Ийм нь үнэтэй зарагддаг юм.

ШИВОН: За.

МАНСҮ: Ээж чинь яагаад утсаа авахгүй байна аа?

ШИВОН: Мэдэхгүй.

МАНСҮ: Ээж чинь байна уу?

ШИВОН: Байхгүй.

МАНСҮ: Надад ямар нэг юм хэлж үлдээсэн үү?

РИВОН: Аав чинь дараа нь харамсана даа. Аав чинь дараа нь харамсана даа.

МАНСҮ: Яагаад? Ээж чинь хааччихсан юм? Надад хувцас үлдээсэн байна уу?

ШИВОН: Тийм.

МАНСҮ: Аавтайгаа бүтэн өгүүлбэрээр ярьж болдоггүй юм уу?

ШИВОН: Аав аа, хичээгээрэй.

МАНСҮ: Баярлалаа.

У ЖИНХУ: Хоёулаа бүжиглэе.

МИРИ: Чи энэ бүжгийг мэдэхгүй шдээ.

У ЖИНХУ: Би мэдэж байна аа. Сая хараад сурчихлаа. Их бэлдсэн гэсэн биз дээ? Тэрийгээ харуулах хэрэгтэй.

ВУННУ: Би биш гээд байхад даа. Итгэхгүй байгаа юм уу?

ЭМ - 1: Итгэхгүй байна аа.

ВУННУ: Ах нь бух сургагч. Тийм болохоор хөөрхөн бух...

ЭР - 2: Болж байна.

ЭМ - 2: Коктейл уух уу?

МАНСҮ: Машин дотор жаргасан уу? Чи машинд хийх дуртай шдээ. Нарийн хар торон дотоож өмссөн байсан. Би хайгаад хайгаад олсонгүй.

МИРИ: Юу хийгээд байгаа юм?

МАНСҮ: Одоо өмсчихсөн байна. Тийм байна. Тайл. Үнэртээд үзвэл хийсэн үгүйг чинь мэдчихнэ. Түр л тайлахад болно шдээ. Үгүй юм бол юунаас нь айгаа вэ?

МИРИ: Архи уучхаа юу? Болохгүй ээ! Дахиад тийм юм туулж чадахгүй. Есөн жил, хань аа. Чи есөн жил шүдээ зуугаад тэвчсэн шүү дээ. Тэр бүхэн ингээд өнгөрөх юм уу? Унтаж байхдаа бөөлжсөндөө хахах шахаж, согтуудаа... таван настай хүүг минь охинд нь атаархсан гэж зодсон.

МАНСҮ: Би олон удаа хэлсэн шүү. Шивон ч бас адилхан миний хүүхэд.

МИРИ: Тийм дээ. Чи хүн ялгах биш дээ. Уучихвал хүн болгонд л нохой шиг ааш гаргадаг.

МАНСҮ: Юугаа бодож байсан юм? Тэр новштой хос хувцас өмссөн байсан. Надад балай Цөмөөхэйний хувцас өгчхөөд.

МИРИ: Жон Смит. Английн адмирал Жон Смит, Покахонтас хоёр, тэнэг ээ. Ривон-ы багадаа дуртай байсан хүүхэлдэйн кино. Мартчихаа юу? Хамт өчнөөн удаа үзсэн байж. Намайг Покахонтас болно гэсэн чинь эмнэлгийнхэн бүгд Индианчууд болно гэж шийдсэн юм. Тэгээд түрүүний сувилагч ч бас Индиан байсан шдээ. Үнэндээ чи бид хоёр хос болох ёстой байсан юм. Чи намайг тийм хүн гэж хардаг юм уу? Яаж намайг хардаж чадаж байна аа?

МАНСҮ: Надад хардах шалтгаан байгаа. Чи хөөрхөн шүү дээ. Дэндүү хөөрхөн.

МИРИ: Чи ч бас царайлаг шдээ. Энэ яачхаа вэ? Хэн ингэсэн юм?

МАНСҮ: Би гэр бүлийнхээ төлөө тэмцэж яваа. Тийм болохоор бид нэг нэгэндээ итгэх хэрэгтэй. Үнэнч зан. Итгэл.

МИРИ: Тэгвэл яагаад юм л бол ганцаараа хүлэмжид орчихдог юм? Тэр золигийн хүлэмж. Бас сарын дотор машинаар 3,000 км явсан байсан. Ажлын өмд яах гэж авч явсан юм? Ажлын ярилцлагад яаж могойд хатгуулдаг юм? Намайг хэр тэнэг гэж бодоо вэ? Хэлээч. Яагаад хэлэхгүй байгаа юм? Чамтай загасанд явж, тахианы мах идээд, биеэ тосолж байгаад жаргал эдэлдэг хүүхнийг.

МАНСҮ: Хань аа, намайг битгий ингэ л дээ. Миний ажлын ярилцлага... үнэхээр хэцүү ярилцлага болдог. Нөгөө хүнийхээ нүд рүү нь харж байгаад... тийм юм... хийнэ гэдэг их хэцүү.

МИРИ: Үгүйсгэхгүй байх шив дээ?

ТЕКСТ: АЖЛЫН НАЙЗУУДТАЙГАА УУХ, АЖЛЫН ЯРИА.

ГУ ШИЖУ: Ямар байна? Арай зөөлөн материалтай.

ЭР - 1: Тэгж санагдахгүй байна.

ГУ ШИЖУ: Хүлээж байгаарай. Еэни, яасан?

ЕЭНИ: Урлагийн хичээлийн дараа найзуудтайгаа гарч болох уу?

ГУ ШИЖУ: Мин-ий аав хүргэж өгнө гэсэн юм уу?

ЕЭНИ: Тийм.

ЭР - 1: Энэ ч бас арай биш байна.

ГУ ШИЖУ: За, хүлээж байгаарай. Танд таалагдах гутал байгаа. За, яв даа. Цоо шинэ эд болохоор--

ЭР - 1: Зүгээр ээ, ах аа.

ГУ ШИЖУ: Хүлээгээрэй. Би удахгүй ээ. Битгий яваарай. Дээрээс цөөхөн хэдийг л явуулсан юм. Түр хүлээж байгаарай. Удахгүй очлоо. Эрхэм ээ. Нөгөө хүн чинь явчихсан уу?

МАНСҮ: Тийм л бололтой.

ГУ ШИЖУ: Удаан хүлээсэн үү? Өөртөө гутал авах уу? Бэлэг юм уу?

МАНСҮ: Би ч бас охинтой.

ГУ ШИЖУ: Хэдэн настай юм бол? Ороод ир.

МАНСҮ: Санаж байгаа биз дээ? Ажлынхаа нөхөдтэй юм ууж суунгаа ярилцахыг. Би ч бас жил гаран болсон болохоор адилхан асуудалтай хүнийг хараад л мэдэж байна. Ийм ажилд тохирох хүн шиг харагдахгүй байна. Арван настай.

ГУ ШИЖУ: Аан, охин чинь үү? Ямар гутал авах вэ? Гутал, сандаал.

МАНСҮ: Гялтганасан лаакан гутал.

ГУ ШИЖУ: За. Би цаасны үйлдвэрт ажилладаг байсан. Тусгай цаас. Мөнгөн дэвсгэрт, сугалааны цаас гээд л. Нэхэмжлэл, паспорт, зайрмагийн бортого, ариун цэврийн хэрэглэл, тамхины шүүлтүүр... Ингэж ярихаар хүмүүс инээдэг л юм. Бидэн шиг цаас үйлдвэрлэдэг хүмүүсийн хувьд бол урлаг л гэсэн үг.

МАНСҮ: Юунд нь инээх вэ дээ? Чанартай цаасанд гараараа хүрэх мэдрэмж хэчнээн сайхан билээ дээ.

ГУ ШИЖУ: Их мэдрэмжтэй хүн байх нь.

МАНСҮ: Охин маань бараг л үг дуугардаггүй. Ам нээхээрээ бусдын үгийг л давтаж хэлдэг. Төрөлхийн тийм байсан. Морин хийл л тоглодог. Багш нь авьяастай гэж хэлсэн. Дэлхийд алдартай болж ч магадгүй. Гэхдээ бидэнд тоглож өгдөггүй. Аав ээж нь авьяасыг нь дэмжих хэрэгтэй. Хөгжим байхгүй бол биеэ дааж амьдарч чадахгүй. Багш нь 50 сая воны үнэтэй морин хийлээр тоглох хэрэгтэй гэсэн. Зул сараар тоглолтод оролцоно. Гэтэл усны гутлаас өөр юм байхгүй. Хөгжим авч чадахгүй болохоор ядаж гутал авч өгье. Үгүй дээ. Удахгүй хичээл нь дуусах болохоор дагуулж ирээд өмсүүлж үзье. Хэдэн цагт хаах вэ?

ГУ ШИЖУ: 7 цагаас өмнө ирэхэд болно.

МАНСҮ: Хичээл нь 7 цагаас өмнө дуусахгүй.

ГУ ШИЖУ: Би нэг цаг орчим цэвэрлэгээ хийнэ. Хүлээж байя. 8 цаг. Надаас авах юм бол би урамшуулал авч чадна.

МАНСҮ: За.

МАНСҮ: Өөр арга байхгүй. Өөр арга байхгүй. Өөр арга байхгүй. Өөр арга байхгүй. Өөр арга байхгүй.

ГУ ШИЖУ: Энд юу хийж яваа юм бэ? Охиноо очиж авч чадаагүй байгаа юм уу?

МАНСҮ: Үнэтэй ч гэсэн, машинаа ачуулах хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ тэгэхээр гутал авах мөнгөө...

ТЕКСТ: АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН.

ГУ ШИЖУ: Миний янзалж чадах юм байна уу, харъя. Миний энэ машин ч бас ялгаагүй. Шилгүй байхыг нь харсан чинь загвар өмсөгч гэмээр юм. Юу нь болохгүй болоо вэ?

МАНСҮ: Энэ замаар явдаг байх нь.

ГУ ШИЖУ: Энэ л байж шүү дээ. Асааж үзээд--

МИРИ: Хань аа. Хань аа. Хань аа! Цагдаа ирчихлээ. Одоо яах вэ?

МАНСҮ: Яасан ч сандарч болохгүй.

МИРИ: Хувцсаа солих хэрэгтэй.

МАНСҮ: Хэлтэс дээр очиж байгаад тайлбарлая. Бүгд миний--

ЭР - 1: Юү Шивон.

ЭР - 2: Сая юу гэсэн бэ?

МАНСҮ: Би хүүхдээ сайн өсгөж чадаагүй байж.

МИРИ: Битгий сандар гээд байсан байж. Хурдан суу.

МАНСҮ: Хаалга...

МИРИ: Дунху-гийн ээж зориуд авахгүй байгаа юм байх даа? Дунху яаж найзыгаа ингэж матдаг байна? Манай Шивон тэгж сэдсэн байх боломжгүй. Дунху-гийн аавын дэлгүүр. Дунху л сэдсэн байлгүй. Ойлгомжтой биш үү?

ТЕКСТ: ДУНХУ-ГИЙН ЭЭЖ.

МИРИ: Ганцаараа хэчнээн их айж байгаа бол доо. Бүгд чамаас болж байгаа юм.

МАНСҮ: Уучлаарай. Түр хүлээгээрэй. Хүлээж байгаарай. Ээж нь машинаа зогсоолд тавьж байгаа. Хамт орж болохгүй юу? Хүүхэд шүү дээ.

ЭР - 1: За.

МАНСҮ: Баярлалаа. Толгойгоо дээшээ. Над руу хар. Дунху чамайг чирч оруулсан шүү, за юу?

ШИВОН: Дунху юу? Дунху яагаад намайг тэгнэ гэж?

МАНСҮ: Хөөе. Сонс. Ганцаараа гэмт хэрэг хийнэ гэдэг үнэхээр хэцүү, аймаар зүйл. Тийм байх л гэж төсөөлж байна. Аав нь чамайг тэгж ганцаардуулахгүй. Тийм болохоор чи хамтрах хэрэгтэй байна. Бид нэг баг шүү дээ.

ШИВОН: Үнэндээ анх энэ санааг гаргасан хүн нь--

МАНСҮ: Хөөе, хөөе, хөөе. За, за, за. Ухаантай бай. Сайн сонс. Угаасаа манай гэр бүл дайн хийж байгаа.

ШИВОН: Юу?

МАНСҮ: Үгүй, бид хоорондоо тулалдана гэсэн үг биш. Чи бид хоёр энэ дайнд эмэгтэйчүүдээ хамгаалах ёстой. Тийм биз? Өвөөгийнхөө бууг мэднэ биз дээ? Өвөө чинь үхсэн Вьетнам цэргийн хурууг дэлгэж байгаад тэр бууг авсан. Яагаад гэж бодож байна? Түрүүлж буудаагүй бол өөрийг нь тэр буугаар буудах байсан гэдгийг санахын тулд. Ойлгож байгаа биз дээ?

МАНСҮ: Бүх эрчүүд... Тэгээд яах юм?

МИРИ: Гараа угаачих. За.

ВУННУ: Дунху-гийн хэлснээр бол Шивон утас зарж, ээждээ туслахыг хүссэн гэсэн.

МИРИ: Таны ажиллуулдаг дэлгүүр шүү дээ. Ингээд мартчихъя л даа. Таныг өргөдлөө буцаахгүй бол бүтэн жилийн ял авна. Эх хүн хүүхдэдээ тийм юм үзүүлж болохгүй шүү дээ. Тийм биш гэж үү?

ВУННУ: Мансү.

МАНСҮ: Вунну. Нэг тамхи өгчих.

ВУННУ: За.

МИРИ: Юу вэ? Яаж байгаа юм?

МАНСҮ: Буцаад татдаг болчихсон. Гэхдээ, хань аа, би найзтайгаа түр ярилцаж болох уу?

МИРИ: Зүгээр ярь л даа. Зүгээр биз дээ?

ВУННУ: Яах вэ...

МАНСҮ: Дунху Шивон-ыг энэ хэрэгт уруу татсан. Дунху тэгж мэдүүлэг өгнө. Шивон зүгээр л хажууд нь байсан.

ВУННУ: Юу хуцаад байгаа юм бэ?

МАНСҮ: Дунху камер унтраасан ч гэсэн, тэрийг унтраагаагүй. Аюулгүйн системийг яаж унтраахыг мэдээгүй. Чамайг оройн цагаар дэлгүүртээ хүүхнүүд авчирч унтдагийг эхнэр чинь мэдвэл яах бол? Чамайг гавьяа байгуулсан юм шиг ойр хавийн эрчүүдэд сайрхаж ярьсныг мэдвэл яах вэ?

ВУННУ: Ажилгүй арчаагүй новш чинь. Чамайг би зүгээр...

МАНСҮ: Бас чи... манай байшинг битгий ав. Мири, явъя.

МИРИ: Битгий аваарай.

МИРИ: Хань аа, болгоомжтой. Байна уу? Байна уу? Олон байна уу? Хэд байна? Дахиад байгаа юм уу? Энэ золигийг дээ. Хоёр, дөрөв, зургаа... Буцааж өгөхгүй байж болох юм уу?

МАНСҮ: Үгүй хийчихье. Угаасаа И Вунну энэ хэргийг нуухаас өөр аргагүй.

МИРИ: Тийм биз дээ?

МАНСҮ: Тийм.

МИРИ: Ямар мод тарих гэж байгаа юм?

МАНСҮ: Алим ургаад ирэхээр нь чанамал хийе.

ШИВОН: Утсан дээр үндэс нь ургах болов уу?

МАНСҮ: Угаасаа бохир юман дээр амттай юм ургадаг. Бордоог хүртэл ялгадсаар хийдэг юм. За, баярлалаа.

ШИВОН: Өвөөгийн тухай яриа үнэн үү? Гэртээ өөрийгөө дүүжилсэн юм уу?

МАНСҮ: Өвөөгийнхөө гахайн фермийг мэднэ биз дээ? Малын өвчин гараад өвөө чинь 20,000 гахайгаа алах хэрэгтэй болсон.

ШИВОН: Яаж?

МАНСҮ: Булахгүй юу. Амьдаар нь. Ер нь угаасаа л жаахан тогтворгүй байсан юм. Вьетнамд байлдаж ирснээсээ хойш. Хуучин малын хашаанд амиа-- Тэгсэн гэж ярьдаг юм. Би харж чадаагүй. Хөөе. Сууж бай даа. Ойрт. Ээж чинь мэдээгүй. Битгий хар, битгий хар.

ШИВОН: Би гарчихсан.

МАНСҮ: Тэгвэл өөрөө аваачиж хая.

ЭР - 1: Папируст... ярилцлага өгч байсан биз дээ?

МАНСҮ: Намайг аваагүй.

ЭР - 1: Гу Шижу гэдэг нэрийг--

МАНСҮ: Анх удаа сонсож байна.

ЭР - 1: Тэгвэл Гү Бомму.

МАНСҮ: Мэдэхгүй.

ЭР - 1: Ярилцлагад орсон хүмүүсийг хайж байгаа юм. Ойрын үед хачирхалтай юм болсон уу? Аюулд орсон мэдрэмж төрсөн үү?

ЭР - 2: Энэ хоёр хүн алга болчихсон юм.

МАНСҮ: Намайг юу гэж бодохыг мэдэхгүй ч, энэ хоёр хүнийг үхсэн гэж сонсоод "Ямар азтай хүн нь ажилд орсон бол?" гэдэг бодол өөрийн эрхгүй төрж байна.

ЭР - 2: Алга болсон гэсэн юм сан. Алив. Тэгтэл та дөнгөж сая "Энэ хоёр хүн үхсэн" гэж ярилаа. Яагаад үхсэн гэж бодсон юм?

МАНСҮ: Яах вэ... Одоогийн нийгэмд хүн алга болсон гэхээр ихэвчлэн...

ЭР - 1: "Одоогийн нийгэмд хүн алга болсон гэхээр ихэвчлэн..."

ЭР - 2: Гу Шижу-гийн эхнэр нь алга болсон гэж мэдэгдсэн юм. Утсыг нь мөшгөж байгаад машин нь зам дээр хоосон байхыг олсон.

ЭР - 1: Ажлаасаа халагдаад их сэтгэлээр унасан гэсэн.

МАНСҮ: Бурхан минь.

ЭР - 2: Гар утаснаас хүний бүх л амьдралыг харж болно. Тийм биз? Хэнтэй утсаар ярьсныг, эсвэл бас хэнтэй ярьж чадаагүйг.

ТЕКСТ: 9 АВААГҮЙ ДУУДЛАГА.

ЭР - 2: Цочих гэж.

ЭР - 1: Тэр дугаар байна. Аваагүй дуудлага.

ЭР - 2: Шүхэр.

ЭР - 3: Ашгүй нэг авах шив.

ЭР - 2: Та алга болсон хүний утас руу залгасан байна. Өөрөө хэн билээ?

ЭР - 3: Папирусын хүний нөөцийн ахлах байна. Гу Шижу манайд ярилцлага өгсөн юм. Ажилд тэнцлээ гээд ярих гэтэл... Хараалтай юм шиг л байх юм.

ЭР - 2: Юу?

ЭР - 3: Гу Шижу-гаас өмнө өөр хүн авъя гэж бодож байсан ч, холбогдож чадаагүй юм.

ЭР - 2: Тэр хүний нэрийг хэн гэдэг юм бол?

ЭР - 3: Тэр хүн... Байзаарай, тэр хүн... Хамгийн өндөр оноотой байсан. Гү... Гү, Гү, Гү...

ЭР - 2: Бомму. Би энэ нэрийг хаа нэгтээ харсан санагдсан юм.

ТЕКСТ: ГҮ БОММУ.

ЭР - 2: Хар, золиг минь.

МАНСҮ: Нэг нэгнээ таньдаг байсан юм уу?

ЭР - 2: За, хоёр цаас үйлдвэрлэгч. Нэгнээ таньдаг хүмүүс. Гэхдээ зэрэг алга болчихлоо.

ЭР - 1: Машиных нь эргэн тойрныг сайн шалгаж үзтэл Гу Шижу-гийн цус олдсон.

ЭР - 2: Цус... Гу Шижу-гийн цус ямар учраас тэнд дуссан байх вэ? Буу.

ЭР - 1: Гар буу.

ЭР - 2: Хойд Солонгосын. Сумны хонгио олдсон.

ЭР - 1: Би олсон.

МАНСҮ: Сумны хонгио? Аймаар юм.

ЭР - 2: Намайг хэрэгтнийг барих хүртэл их болгоомжтой байх хэрэгтэй.

МАНСҮ: Ривон.

ЭР - 2: Ямар хүүхэд ийм юм сонсдог байна?

МАНСҮ: Би алга болсон даруйдаа холбогдоно оо.

ЭР - 2: Энэ тоглоом хийх хэрэг биш шүү.

МАНСҮ: Баяртай. Ривон. Юу хийж байгаа юм? Яасан бэ? Манай Ривон. Битгий уйл. Битгий уйл. Битгий уйл. Аав нь буцааж авчирна аа. За юу? Дахиад нэг л үлдлээ.

ТЕКСТ: 25 ЖИЛ.

ЧУЭ СОНЧҮЛ: ♪ Чамайг явснаас хойш ♪ ♪ Сэтгэлд минь үлдсэн хоосон зай маш их өвдөж байна ♪ ♪ Үхэх юм шиг санагдаж, залбирсаар ♪ ♪ Энэ өвдөлтийг аваад яваач ♪ Новш гэж, цочоочих юм.

МАНСҮ: Чуэ Сончүл. Намайг буга гэж бодсон уу?

ЧУЭ СОНЧҮЛ: Юу вэ?

МАНСҮ: Их удаан хүлээлээ. Намайг Юү Мансү гэдэг юм. Наран цаасны компанид ажиллаж байгаад халагдсан.

ЧУЭ СОНЧҮЛ: Тэр угаалгын өрөөнд байсан нөгөө...

МАНСҮ: Өөр хийх юм байхгүй, бас жаахан атаархах сэтгэл төрөөд өөрийн чинь Инстаграмыг өдөр болгон үзэж эхэлсэн.

ЧУЭ СОНЧҮЛ: Хөөх. Намайг мөшгөөд байгаа юм уу?

МАНСҮ: Надтай ганц шил юм уух уу? Эхэлчихсэн юм шиг байна. За. 25 жил мал шиг ажиллуулчхаад 25 минутад юмаа аваад гар гэсэн. Оффисоос гараад ирсэн чинь хамгаалагч аль хэдий нь миний юмнуудыг цуглуулаад барьчихсан зогсож байсан. Миний байнга алхдаг байсан үүдний өрөөгөөр хүртэл явуулаагүй.

ЧУЭ СОНЧҮЛ: Арын хаалгаар явуулсан уу?

МАНСҮ: Харин тийм.

ЧУЭ СОНЧҮЛ: Муу хөгийн новшнууд.

МИРИ: Хурдан ид ээ. Дахиад л. Хоолоо идэхгүй бол цаасыг чинь авна шүү. Сайн идээд, гартаа хүчтэй болж байж хөгжмөө сайн тоглоно шүү дээ. Энэ гэрийн эрчүүд яагаад дандаа надаас юм нуудаг юм бол, Ривон? Яагаад юм бол доо? Үхэхийг хүсдэг юм болов уу?

МАНСҮ: Миний бүтээгдэхүүний чанарын түвшин 96 хувь байсан. Тэр хуучны Бүмин төхөөрөмж дээр шүү дээ. Оны онцлох ажилтан шагналыг зүгээр нэг хүнд өгчихгүй. Эндээс сайн идээрэй.

ЧУЭ СОНЧҮЛ: Тийм дээ. Тэгдэг байсан бол би ч бас авчих л байсан.

МАНСҮ: Би тэгж хэлэх гээгүй юм. Уучлаарай, новш гэж. За, уу, уу.

ЧУЭ СОНЧҮЛ: "Новш" оо?

МАНСҮ: Үгүй... Хөөе! Ёстой нэг.

ЧУЭ СОНЧҮЛ: Новш, ёстой таалагдаж байна. Новш гэж!

МАНСҮ: Уучих, новш гэж.

ЧУЭ СОНЧҮЛ: Ууя, новш гэж.

МАНСҮ: Жаахан тайван уу л даа.

ЧУЭ СОНЧҮЛ: Новш гэж, хурдан ууна аа.

РИВОН: Үхэхийг хүсдэг юм болов уу?

МИРИ: Харсан юм уу, харсан юм шиг санагдсан юм уу?

ЧУЭ СОНЧҮЛ: Ингэж ажиллаад байвал үхэж ч магадгүй. Ийм их ажилтай байхад дахиад нэг менежер байх хэрэгтэй.

МАНСҮ: Тийм шдээ. Чиний түвшний хүн.

ЧУЭ СОНЧҮЛ: Харин тийм. Мансү, уйлаад байгаа юм уу? Намайг өрөвдөөд үү? Яасан зөөлөн сэтгэлтэй юм бэ дээ?

МАНСҮ: Дээшээ асуугаад үз л дээ.

ЧУЭ СОНЧҮЛ: Юуг?

МАНСҮ: Өөр хүн ажилд авъя гээд.

ЧУЭ СОНЧҮЛ: Тэр харамч новшнуудаас уу?

МАНСҮ: Зүгээр суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй. Шаардах хэрэгтэй. Ажил дээрээ ухаан алдаад уна. Эмнэлэгт очих болбол үйлдвэрлэл зогсоно. Тэр үед дарга нар чинь ойлгоно биз дээ?

ЧУЭ СОНЧҮЛ: Юуг ойлгоно гэж? Намайг халчихна.

МАНСҮ: Намайг санал болгоод үз. Хоёулаа их сайн хамтарч ажиллах байх. Нэг нэгнээ нөхөөд. 1, 2-р баг.

ЧУЭ СОНЧҮЛ: Тийм ээ. Би ярилцаж үзье.

МАНСҮ: Бурхан минь. Ийм л юм гаргаж чадсан юм уу?

ЧУЭ СОНЧҮЛ: Мэдэж байна аа. Усны мөр тогтчихдог юм. Тэр Бүмин новшнуудын хөндлөн холбоост эслэгийн жор. Гэхдээ... өөр яах ч арга байхгүй.

МАНСҮ: Тэдний төхөөрөмжийг ашигласан ч, жорыг нь ч бас ашиглах ёстой гэсэн үг биш. Үйл ажиллагааны менежер хүн яаж ийм байшин, машин авч дийлдэг байна? Хэн ч харсан, мөнгө иддэг гэж бодохоор юм байна. Би тэгж бодоогүй л дээ. Бусад хүмүүс тэгж бодох боломжтой. Би үнэхээр тэгж боддоггүй. За. Уучих. Зүгээр үү?

ЧУЭ СОНЧҮЛ: Чи одоо үхсэн гэж мэд. Шар айрагтай хольж ууя.

МАНСҮ: Өөр арга байхгүй. Өөр арга байхгүй. Өөр арга байхгүй.

ЧУЭ СОНЧҮЛ: Яасан бэ? Хүйтэн байна. Толгой...

МАНСҮ: Хаана байна? Сайхан болчихлоо, новш гэж. Агаар амьсгалмаар байна. Гарцгаая. Ил галын дэргэд согтож унах нь миний энэ насны мөрөөдөл.

ЧУЭ СОНЧҮЛ: Чи ёстой янзтай юм.

МАНСҮ: Водка.

ЧУЭ СОНЧҮЛ: Дахиад байсан юм уу? Яалт ч үгүй... яалт ч үгүй Мансү. Зургаан сарын өмнө нүүж ирсэн байж миний анхны ил гал. Өдөр болгон мах шарж иднэ гэж бодож байсан юм сан.

МАНСҮ: Хүссэн юмаа авсны дараа тэгэх тохиолдол байдаг юм.

ЧУЭ СОНЧҮЛ: Эхнэрийн хэлсэн үг үнэн байж.

МАНСҮ: Би үнэхээр хиймээргүй байх юм.

ЧУЭ СОНЧҮЛ: Юуг?

МАНСҮ: Хийхгүй бол тэр хоёр хүний үхэл утга учиргүй болчихно. Зүгээр л нохойн үхэл.

ЧУЭ СОНЧҮЛ: Үгүй... нохой шарж идэж болохгүй.

ТЕКСТ: ЭХНЭР.

МАНСҮ: Уучлаарай, дүрсээ өгч чадахгүй нь.

МИРИ: Зүгээр ээ. Чи л намайг харж бай.

МАНСҮ: Хоосон найдлага төрүүлчих вий гээд хэлээгүй юм. Мүн компанид ажилладаг найзтайгаа уулзаж байна. Ажил ихтэй байгаа болохоор дахиад нэг менежер хэрэгтэй гэнэ.

МИРИ: Тэр мөрдөгчид нэг юм хэлсэн дээ. Хамт ярилцлага өгсөн хүмүүс чинь...

МАНСҮ: Тийм.

МИРИ: ...үхсэн гэж.

МАНСҮ: Юу? Тэгээд?

МИРИ: Санаа зовоод байна. Чи оройн цагаар их явж байгаа болохоор--

МАНСҮ: Би зүгээр ээ.

МИРИ: Яаж ийм итгэлтэй байгаа юм?

МАНСҮ: Би чинь... би шүү дээ.

МИРИ: Хөөе, наадхаа орхиод гэртээ ирж болохгүй юу?

МАНСҮ: Ингэж хэлмээргүй байгаа ч, чадахгүй.

МИРИ: Ганцаараа зовох хэрэггүй шүү дээ. Хуудас цаасыг ч олуулаа өргөсөн нь дээр.

МАНСҮ: Манайхны хэлэх дуртай үг байна. Хуудас цаас.

МИРИ: Дөрвүүлээ хүчээ нэгтгэвэл даваад гарч чадна.

МАНСҮ: Зургаа шүү дээ.

МИРИ: Мэдэж байна. Шитү, Ритү.

МАНСҮ: Заавал буцааж авчирна.

МИРИ: Чи цэцэг ногоо тарихдаа ч бас сайн. Хүмүүс 100 хүртэл насалдаг. Чи оройтоогүй.

МАНСҮ: Миний сүүлийн ярилцлага. Өдийг хүртэл нүхээ ухсан бол одоо модоо тарих цаг нь ирсэн.

МИРИ: Чи муу юм хийж байгаа бол би ч бас хамт хийж байгаа шүү, за юу?

МАНСҮ: Битгий санаа зов. Найз маань сэрчих шиг боллоо.

МИРИ: Хацар чинь--

МАНСҮ: Маргааш залгая. Тасаллаа.

МИРИ: Хань аа.

МИРИ: Шивон, Шивон! Зүгээр ээ, зүгээр. Ээж нь газар ухаж үзсэн.

ШИВОН: Тэнд үү?

МИРИ: Үнэхээр нэг юм байсан.

ШИВОН: Гахай хэрчсэн гэж үү?

МИРИ: Тийм ээ.

ШИВОН: Өнгөрсөн жил аав гахайн мах шарж өгсөн шиг үү?

МИРИ: Модоо бордох гээд бүтэн гахай доор нь булсан байна лээ. Аавд чинь хэцүү байсан байх.

ШИВОН: Аан, тийм байх нь. Гахай.

МИРИ: Ярилцлага чинь сайн болсон уу?

МАНСҮ: Тийм ээ. Сайхан амарсан уу? Ганцхан минут.

МИРИ: 59, 58, 57...

МАНСҮ: Дээшээ тоол, доошоо биш.

МИРИ: Нэг, хоёр, гурав, дөрөв... Эцэст нь архи уучихжээ.

МАНСҮ: Тийм.

МИРИ: Бас тамхи үнэртэж байна.

МАНСҮ: Найзынхаа гэрт мах шарж идсэн юм. Ганцаараа зургаан сар амьдраад ганцаардсан гэсэн.

МИРИ: Салчихсан юм уу?

МАНСҮ: Байшингаас болоод салчихсан. Байгальд ойр амьдаръя гэсэн чинь эхнэр нь хүсээгүй.

МИРИ: Шалтгаан нь тэр гэж үү? Тиймхэн юмнаас болж...

МАНСҮ: Уучлаарай. Би тэр үед дипломоо авах гээд чамтай хөгжилтэй байж чадаагүй.

МИРИ: Тэгж зүдэрч амьдрах ёсгүй байсан юм.

МАНСҮ: Хэдэн секунд вэ? 30 уу?

МИРИ: 59. 60.

ЭР - 3: Их зовсон байх даа.

МАНСҮ: Тэр хүнд сорилтыг давж байхдаа ойлгосон нэг юм гэвэл хүнд бүтээлч төлөвлөгөө хэрэгтэй. Хамгийн гол нь харах өнцгөө өөрчлөх. Гүйцэтгэлийн явцад бол шаргуу, зоригтой байх ёстой. Шаардлага гарах юм бол ямар ч үед дургүй байгаагаа хэлж чаддаг байвал дээр.

ЭР - 3: Гэрэлгүй систем гээд... манайх саяхан бүрэн автомат үйлдвэр байгуулсан юм.

МАНСҮ: "Гэрэлгүй" ээ?

ЭР - 4: Хиймэл оюун ухаанд гэрэл асаах хэрэг байхгүй.

ЭР - 5: Одоо хуйлаасыг саваагаар цохиж шалгадаг үе өнгөрсөн.

МАНСҮ: Тэгэлгүй яах вэ.

ЭР - 5: Ямартай ч, энэ туршилтын үйл ажиллагааг танаар хянуулах хүсэлтэй байна.

МАНСҮ: Гэхдээ бүрэн автомат гэхээр ажилчдыг...

ЭР - 3: Мэдээж цомхотгох хэрэгтэй болно.

ЭР - 4: Тэгэх гэж л бүтээсэн систем. Өөр арга байхгүй.

ЭР - 5: Өөрт чинь таалагдахгүй юм байна уу?

ЭР - 3: Дургүй байвал дургүй байгаагаа хэлж болно шүү.

МАНСҮ: Үгүй ээ, үгүй. Шинэ цаг үеийг сөрөх арга байх биш. Гэхдээ ямар ч үед ерөнхийд нь хянаж байх нэг хүн хэрэгтэй биз дээ?

ЭР - 1: Таван жилийн өмнө сангийн яаманд нууц тендер явагдсан байсан.

МАНСҮ: Тийм ээ, өрсөлдөөн их ширүүн байсан. Миний ажиллаж байсан Наран компани гол гурван компанийн нэг байсан ч, саналаа өгье гэсэн бодол огт төрөөгүй.

ЭР - 1: Тэгвэл хэн санал өгсөн юм бол?

ЭР - 2: Хоёр том цаасны үйлдвэрийн төлөөлөгчдийн хувиар нүүр тулсан хоёр хүн. Энэ цуст дайны гол өрсөлдөгчид хэн байсан бол?

ЭР - 1: Гү Бомму болон

ЭР - 2: Гу Шижу.

АРА: Түүнийг Дэжон руу томилолтоор явж ирсэн шөнө... би үүрээр зүүдэндээ ярьж байхыг нь сонсоод сэрчихсэн. Уйлж байснаа муухай гонгиноод... "Шударга бус байна. Намайг битгий дорд үз" гэж хэлсэн. Тэгээд дараа нь... Бурхан минь. Яалт ч үгүй унтсан байсан хүн... хамаг цэрээ амандаа цуглуулж байгаад... Өөрийнхөө нүүр лүү нулимчихсан. Тэгээд өөрөө цочоод сэрсэн.

ЭР - 2: Дэжон руу явчхаад ирсэн өдрөө юу?

ЭР - 1: Шударга бус байна гэсэн үү? Үнэт цаас хэвлэх алба Дэжонд байдгийг мэдэх байх.

АРА: Тэр үеэс эхэлсэн юм болов уу? Байнга л энд хөгжим сонсож, надтай орондоо орох дургүй болсон. Халагдсаныхаа дараа өдөржин архи ууж, их сэтгэлээр унасан. Бурхан минь. Эмээ ч авч яваагүй байна. Хань аа. Чи хаана яваа юм бэ?

ЭР - 1: Таны нөхөрт гар буу байдаг болов уу?

ЭР - 2: Яагаад ингэж удаж хариулсныг асууж болох уу?

АРА: Галт зэвсэгтэй бол цагдаад мэдэгдэх ёстой гэдэг. Гэхдээ мэдэгдээгүй. Бас... нөхөртэй минь хамт алга болчихсон. Тэрүүгээр... амиа хорлож ч магадгүй шүү дээ. Хурдан олоод өгөөч дээ.

ЭР - 1: Энэ дунд байна уу?

АРА: Энэ үү?

МАНСҮ: Гү Бомму-гийн эхнэр тэгж хэлсэн гэж үү?

ЭР - 2: Тийм болохоор Гү Бомму-гаас болгоомжтой байгаарай. Царайг нь сайн хараад ав.

МАНСҮ: Гү Бомму Гу Шижу-г алаад зугтсан гэж үү? Хөөх, ёстой... Хань аа. Надад хэлэх юм байгаа юм уу?

МИРИ: Ажилтай болсонд чинь баяр хүргэе.

МАНСҮ: Энэ амралтаар аав нь гахай шарж өгөх үү?

МИРИ: Үгүй.

ШИВОН: Хэрэггүй!

МИРИ: Одоо болохгүй шдээ. Хүйтэрчихсэн.

МАНСҮ: Эмнэлгийн ажлаа болиод дахиад теннис тоглож эхэл. Би шинэ цохиур авч өгье.

МИРИ: Одоо тийм юм хийхгүй ээ. Мөнгө хадгална. Шитү, Ритү, үүрэндээ ор. Үүрэндээ. Ривон, хүрээд ир. Наанаа битгий тогло.

РИВОН: Эмгэн хумс, эмгэн хумс.

МИРИ: Зуучлагчтай утсаар ярьсан. Байшингаа авч үлдэх болсон. Алимны мод тарьчихсан шүү дээ. Яаж зарах болж байна?

МАНСҮ: Тийм шүү дээ. Ривон. Ривон. Аав нь явчхаад ирье.

РИВОН: Хорхой шавж идсээр байгаад дууслаа.

ЭМ - 1: ...өглөө намдах төлөвтэй байна. Улиран одож буй намрыг санагалзах мэт шөнөөр орсон борооны дараа агаарын хэм огцом унасан нь өвөл болоход нэг алхам ойртсоныг санууллаа.

МИРИ: Одоо явах гэж байгаа юм уу?

ШИВОН: Дунху-тай эрт уулзахаар болсон.

МИРИ: Одоо хүртэл Дунху-тай дотно байдаг юм уу? Чи өмнө нь тийм хэрэг тарьсан байж...

Back to episodes Go home