FBI 3

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/Зэвсэг болох нууц/

/Швейцарийн Альпийн нуруу/

Мел- Ямар гоё юм бэ?

Чет- Би гартаа шар айраг бариад Травис нуурт понтон завиар явахыг илүүд үзэж байна.

Мел- Тоглоод байна уу? Би чамайг машинаас гаргаад шидчихнэ шүү.

Чет- Швейцар хүмүүс одоо ч ёодол хийдэг болов уу?

Мел- Болиоч дээ. Бидэнд цаг байгаа. Тэднийг юу ч хүссэн, хоёулаа амиараа дэнчинд тавих хэмжээний их цалин авдаггүй гэдгээ санаарай. Ойлгосон уу? Айн?

Эр1- Машинаасаа буу. Хаана байна?

Чет- Юу асуугаад байгаа юм?

Эр1- Намайг туршихаар юу болдгийг харав уу? Хаана байгааг нь хэл.

Мел- Багаажинд байгаа. Чемодан дотор. Доторлогоонд нь.

Эр1- Тусалсанд баярлалаа. (Өөр хэлээр ярьж байна)

/Бууд./

Эр2- (Өөр хэлээр ярьж байна)

/Машин ирж байна!/

Эр3- (Өөр хэлээр ярьж байна)

/Явья./

Эр1- (Өөр хэлээр ярьж байна)

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

Кэл- Өглөөг сайхан эхлүүлж байна шүү.

Фор- Би өмнө нь ийм зүйлийг мэдэрч байсан.

Кэл- Надтай унтаж байсан гэж үү? Тийм ээ.

Фор- Үгүй ээ. Чи Нью-Иорк явах гэж байгаа. Би өмнө нь хайртай хүнээ алдаж байсан. Тэрнийг зүгээр л явуулчихсан юм. Би дахиж ийм алдаа хиймээргүй байна аа. Чамайг үлдээсэй гэж хүсч байна.

Кэл- Хамт байгаа цаг хугацаагаа л аз жаргалтай өнгөрүүлье.

Фор- Чи бүр шийдчихсэн юм уу?

Кэл- Би байнга л ажлын байраа сольсоор ирсэн. Одоо яг нэг газраа үлдсэн хэдэн жилээ ажиллаж дуусгамаар  байна. Нью-Иоркод байвал гэртэйгээ ойрхон шүү дээ. Гэхдээ ингэж хэлж байгаад чинь баярлалаа.

Фор- Хмм. За за тэгвэл чамайг явахаас өмнө, надад нэг юм хийх санаа байна.

Кэл- Хөөх, ямар хурдан сэргэдэг юм бэ?

Фор- Чамайг явахаас өмнө хоёулаа хамт аялалд явья. Өөр нэг хот руу явья, хэнээс ч харилцаагаа нуух шаардлагагүй газар руу.

Кэл- Ммхм. Тэгье ээ.

Фор- Амьтан оруулдаг газар байх хэрэгтэй.

Кэл- Тэр ч ойлгомжтой л доо.

Фор- Хэрэг гарсан байна.

Рэй- Чи юу хийгээд байгаа юм?

Во- Ерөнхий хуваарийн 14-р зэрэглэлийн шалгуурууд харж байна аа.

Рэй- Амбицтай юм бэ

Во- Холбооны мөрдөх товчооны анхны эмэгтэй захирал болохын тулд энэ замыг л сонгох ёстой л доо.

Рэй- Би тэгвэл эхлээд Холбооны хамгийн анхны Африк-Америк гаралтай захирал нь болчихоод дараа нь чамд суудлаа өгье.

Во- Тэгвэл одооноос л шалгалтанд нь бэлдэж эхэл гэж зөвлөмөөр байна.

Рэй- Би гурван долоо хоногийн өмнө өгж үзсэн. Чамд тусламж хэрэгтэй бол би хэлээд өгч болно шүү.

Во- Чи ч буруу хүнтэйгээ өрсөлдөж байна даа.

Фор- За манайхаан. Сонсоорой. Швейцарийн Холбооны цагдаа нар хулгайн гэмт хэргийг шийдэхэд биднээс тусламж хүсч байна

Кэл- Мелисса Миллер, Чет Льюис нар хоёулаа АНУ-ын иргэд. Льюис толгойныхоо ар хэсэгт нэг удаа буудуулсан. Харин Миллер зугтаж чадсан. Льюис, Миллер хоёр хоёулаа тэтгэвэртээ гарсан цагдаа нар юм байна. Одоо Далласын хувийн мөрдөн байцаагчидын лицензтэй юм байна.

Фор- Мелисса хэргийн улмаас их хэмжээний бэртэл авч хагалгаанд орсон тул тэрнээс Швейцарийн цагдаа нар мэдээлэл авч чадаагүй байгаа юм байна. Гэхдээ тэднийг дөрвөн криптовалют түрийвчийг Альпийн нуруун дахь криптовалютын агуулах болох Великс гэх газар руу зөөвөрлөж байсан хөлсний тээвэрлэгчид байсныг олж мэдсэн байна.

/Чет Льюис

Мелисса МИЛЛЕР

Великс КРИПТОВАЛЮТЫН САН, Швейцарь/

Во- Би тэр газрынх нь талаар сонсож байсан юм байна. Үндсэндээ дэлхий дээрх криптовалютын Форт Нокс л гэсэн үг.

Фор- Тодруулга хийхгүй бол болохгүй байх. Миний криптовалютын талаарх ойлголт Финнеганы сэрэхүйн тухай ойлголттой л адил шүү, товчхондоо бол их муу гэсэн үг.

Рэй- Түрийвч нь сейфтэй дүйцэхүйц. Хэрвээ крипто хэтэвч байхгүй бол зоос чинь онлайн биржийн хаа нэгтээ дээр байрлаж байна гэсэн үг. Өмнө нь их хэмжээний онлайн хакеруудаас болоод энэ нь их санаа зовох асуудал байсан бол одоо хакердах магадлал буурсан бөгөөд компаниуд аюулгүй байдлын өндөр стандартыг дагаж мөрддөг болсон. Гэхдээ зарим хүмүүс зоосоо түрийвчиндээ хийвэл илүү аюулгүй гэж бодсон хэвээр байгаа. Сул тал нь гэвэл зоос онлайн биш бол үндсэндээ флаш диск шиг түрийвчэнд л байрлаж байгаа гэсэн үг. Тэгэхээр түрийвчээ алдсан бол бүх зоосоо алдана. Гэснээс... Лондонгийн энэ залуу хотын хогийн цэгээс хорин долоон сая биткойнтой хатуу дискээ долоон сая фунт стерлинг төлж хайлгаж байгаа юм байна.

/Криптовалют

ХАЛУУН ТҮРИЙВЧ

ХҮЙТЭН АГУУЛАХ/

/27 САЯ ДОЛЛАР БИТКОЙН АЛДАГДЛАА/

Кэл- Эйгер Цюрихт бидэнтэй уулзаж, Швейцарийн цагдаагийн багийнхантай танилцуулах болно.

Фор- Тийрэлтэт онгоцоор явцгаая.

/Цюрих, Швейцарь/

Эй- Сайн уу.

Фор- Сайн уу

Эй- Ахмад Данте Граф, Швейцарийн цагдаа. Скотт Форрестер, Жэйми Келлет, Андре Рэйнс, Камерон Во, Холбооны мөрдөх товчоо.

Граф- Мелисса Миллер энд байна. Та тэрэнтэй чөлөөтэй ярих боломжтой. Үнэндээ тэр тантай ярихад илүү таатай байх болно гэж хэлсэн.

Фор- Баярлалаа. Бид өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй болохоор энэ тухай товчхон хэлье. Бидэнд далд мөрийн хөтөлбөр байхгүй. Танай улсад Америкийн иргэнийг хөнөөсөн этгээдийг олоход тань туслахын тулд бид тантай хамтран ажилламаар байгаа. Гэхдээ бид танай улсад зочид гэдгээ мэдэж байгаа болохоор танд хэлэхгүйгээр юу ч хийхгүй ээ.

Граф- Сайн байна.

Фор- Тэгвэл ажилдаа орьё.

Мел- Чет бид хоёрыг аюулгүй байдлын зөвлөх Джин Прюетт энэ ажилд хөлсөлсөн. Тэрний мэдээллийг өгч болно оо. Бид хоёр жуулчдын дүрд хувирч, тэдгээр крипто түрийвчийг хадгалах сан руу аваачих үүрэг даалгавартай байсан.

Кэл- Чет та хоёр хосууд байсан уу?

Мел- Албан ёсоор бол биш байсан. Бид хоёр хоёулаа гэрлэлтээ цуцлуулаад удаагүй байсан болохоор хараахан үерхэж амжаагүй байсан юм.

Кэл- Түрийвч бүрт хэр их зоос байсан бэ?

Мел- Мэдэхгүй ээ. Прюетт асууж үзсэн л дээ гэхдээ бидэнд хамаагүй гэдэг л хариулт авсан.

Кэл- Түрийвчүүд хэнийх байсан бэ?

Мел- Бас л мэдэхгүй ээ. Гэхдээ хадгалах сан руу очсныхоо дараа Прюетт-тэй уулзахаар төлөвлөсөн байсан.

Кэл- Чет та хоёрыг дээрэмдсэн залуусын царайг харж амжсан уу?

Мел- Четийг алсан залууг хараагүй ээ. Гэхдээ нөгөөхийг нь харсан. Тэр ахлагч нь байсан юм шиг байна лээ. Түрийвчүүдийг очиж авах хүртлээ хар маск зүүчихсэн байсан, тэгээд буцаж ирэхдээ маскаа авчихсан байсан, тэр үед л намайг ч гэсэн алах гэж байсныг нь би мэдсэн.

Фор- Та яаж мултарсан юм?

Мел- Түр эргээд харчихсан байхад нь хөл рүү нь өшиглөж унагаагаад, жалга руу үсэрчихсэн юм. Тэд над руу буудсан, гэхдээ онож чадаагүй. Уучлаарай.

Кэл- Зүгээр ээ, та амьд гарч чадлаа шүү дээ.

Мел- Чет хоёр охинтой, том нь 15, бага нь 12той. Өдрийн 500хан долларын цалингийн төлөө амиа алдчихлаа.

Кэл- Цюрихт надад мэдээлэгч байгаа. Эндхийн дээрэмчидийн ихэнхийг нь мэднэ. Би тэрнээс асуугаад үзнэ ээ.

Фор- Бид тэгвэл эндхийн цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагааг хангах хэрэгтэй. Ахмад Графт юу гэж амлалаа?

Кэл- Энэ мэдээлэгч зүгээр ээ. Тэр зөвхөн надтай л ярина. Эхлээд асуугаад үзье, тэгээд холбогдох мэдээлэл байвал Швейцарийн талыг оролцуулна.

Фор- За за.

Кэл- Португал.

Фор- Юу?

Кэл- Амралтын өдрүүдээр тийшээ явж аялья.

Фор- Би тэгвэл зочид буудал хайя.

Веб- Итгэж чадахгүй нь ээ. Энэ хүмүүсийг ямар ч хамгаалалтгүйгээр аялуулахыг зөвшөөрч байгаа юм уу?

/Великс  крипто хадгалах сан/

Прю- Бид хийх ёстой зүйлээ л хийсэн.

Веб- Хамгийн сүүлд хэзээ тэдэнтэй харилцсан юм?

Прю- Хоёр өдрийн өмнө.

Веб- Хоёр өдөртөө нэг л харилцаж байгаа юм уу?

Прю- Тийм ээ.

Веб- 48 цагийн дотор маш их зүйл болж өнгөрнө шүү дээ, Жин. Арай ч дээ.

Шмид- (Швейцариар ярьж байна)

Граф-  (Швейцариар ярьж байна) Энэ хүн бол Леланд Шмид. Великс-ийн аюулгүй байдлын захирал байгаа юм.

Фор- Тэд хэн юм?

Граф- Энэ эрхэм бол хулгайлагдсан түрийвчний эзэн Стив Уэбб. Хажууд нь байгаа эр бол аюулгүй байдлын зөвлөх Жин Прюетт.

Веб- За, энд тэгээд хэн ахлаж байгаа юм? Би хэнтэй ярилцах вэ?

Граф- Ахмад Граф, Швейцарийн цагдаа. Скотт Форрестер, Холбооны мөрдөх товчоо.

Веб- Холбооныхон энд юу хийж байгаа юм?

Фор- Манай баг Холбооны олон улсын салбар нь байгаа юм. Бид энд Европт байрладаг.

Веб- Тэгээд миний түрийвчний талаар ямар нэг мэдээлэл олов уу?

Граф- Олж мэдэх гэж л бид энд цуглаад байна шүү дээ.

Веб- Юу ч олж мэдээгүй юм уу?

Фор- Таны охин уу?

Веб- Үгүй ээ, манай найз бүсгүй байгаа юм.

Граф- Таны хадгалах санг хармаар байна.

Веб- За, тэгье ээ.

Фор- Хэтэвч бүрт хэр их зоос байсан бэ?

Веб- Далласаас гарах үед 19 сая байсан. Одоо бол 20.5 болсон байна.

Прю- Ноён Веб Далласаас гурван удаа хэтэвчүүдийг шилжүүлсэн. Шилжүүлэх болгондоо өөр өөр хүмүүсийг хөлсөлсөн. Энэ удаагийнх сүүлийнх нь байсан юм.

Фор- Криптовалютын үнэ мэдэгдэхүйц өссөн шалтгаан нь юунд байгаа вэ?

Веб- Би хагас тэрбумын хөрөнгөтэй болох үедээ хүмүүст яагаад гэдгийг нь тайлбарлахаа больсон л доо.

Фор- За за, ойлголоо. Таны амжилтанд баяр хүргэе, Стив. Таны криптовалютын хэтэвчийг зөөвөрлөж байгаад нас барсан хүний хэргийг бас шийдэх учраас та илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

Веб- Жин бүх хөлсний ажил болон логистикийг хариуцдаг л даа. Миний хийх зүйл бол хүргэж ирсэн хүмүүстэй нь уулзаж, бараагаа баталгаажуулах. Тэгээд түрийвчээ хадгалах сан руу хийх.

Во- Веб түрийвчэндээ хэр их зоос хийснийг хэн мэдэж байсан бэ?

Шмид- Хэн ч мэдэхгүй. Та хэрвээ хэнд ч хэлээгүй бол шүү дээ. Манай үйлчлүүлэгчид хэтэвчиндээ хэр их мөнгө хийх нь тэдний л сонголт. Бидний зүгээс түрийвчийг аюулгүй газарт хадгалж л өгдөг юм.

Во- Бидэнд танай бүх ажилчдын жагсаалт хэрэгтэй бас тэрэнтэй холбоо барьсан ажилчдыг тодруулаарай.

Шмид- Ойлголоо. Ta бүгдээс нууцлалыг хадгалаасай л гэж хүсч байна. Бидний нэр хүндэд-

Рэй- Бид чадах бүхнээ хийнэ ээ. Гэхдээ танай компанийн нэр хүнд бидний хувьд нэн түрүүнд тавих асуудал биш.

Шмид- Ойлголоо.

Во- Бидэнд ажилчдынхаа нэрийг л өгчих, Ноён Шмид.

Граф- Та түрийвчэндээ хянагч  байрлуулаагүй юм аа даа?

Веб- Тийм ээ.

Фор- Мөнгийг шилжүүлэх боломжтой юу?

Веб- Үгүй ээ, гэхдээ хэтэвч болгон дээр нууц код идэвхжүүлсэн байгаа. Муусайн амьтдыг кодыг нь эвдэлж ороод мөнгө авахыг нь харна аа.

Фор- Тэд золиос авах хүсэлт гаргаж магадгүй болохоор бидэнд л сайн гэсэн үг.

Веб- За яахав. Тэднийг чадах эсэхийг нь харж л байя. Эцэст нь 20 евро халаасандаа хавчуулаад алга болохвий дээ.

Фор- Бүх хэлэлцээрийг бидэнд даатгачих, Стив.

Веб- За.

/ЗХ-42604411/

Кэл- Юу байна, Хоши?

Хо- Ороод ир.

Кэл- Хөөх. Футон чинь байсаар л байгаа юм уу?

Хо- Чамд юу хэрэгтэй байгаа юм, Жэйми?

Кэл- Өчигдөр Гэгээн Готхардын даваан дээр гарсан хүн амины / дээрмийн хэргийн талаар ямар нэгэн юм сонссон уу?

Хо- Та нарт мэдэж байгаа юм байгаа юм уу?

Кэл- Хоши, биднээс асууж болохгүйг мэдэж байгаа шүү дээ.

Хо- Би туслах гэж л оролдож байна шүү дээ, илүү их мэдээлэл надад өгөх хэрэгтэй. Та нарт сэжигтэн байгаа юм уу ?

Кэл- Энд өөр хүн байгаа юм уу?

Хо- Юу болоод байгааг л хэлчих.

Ул- Утсаа далд хий.

Хо- Уучлаарай. Таван минутын дараа орж ирсэн бол тэр эндээс явчихсан байх байсан юм.

Фор- Байна уу?

Кэл- Би Холбооны мөрдөх товчооноос явж байна.

Фор- Жэйми?

Кэл- Би чамтай тохиролцож чадна.

Хо- Тэрнийг сонс. Тэр үнэн хэлж байна.

Ул- Зогс!

Кэл- Хөөе! Өөртөө илүү гүн нүх ухаад хэрэггүй байх. За. Чамайг юу ч хийсэн байсан хамтарч ажиллаж чадна.

Фор- Жэйми! Жэйми! Жэйми! Жэйми, би байна. Би хажууд чинь байна за юу? Зүгээр ээ.

Эй- Би эмнэлэг рүү хамт явья аа.

Фор- Үгүй ээ, би явья.

Эй- Скот, Жэйми чамайг тэрнийг буудсан хүнийг олоосой гэж хүсэх байсан. Зүгээр дээ.

Граф- Гудамжуудыг хаасан, одоо зураг авалт хийж байна.

Рэй- Бидэнд хэргийн газрын зураг тэгээд хөршүүдийнх нь ярилцлага хэрэгтэй.

Граф- Тэгэлгүй яахав.

Фор- Тусгай мөрдөн байцаахын төвд Кэлетыг буудуулсан байна гэж хэл. Тэдэнд нөхцөл байдлын тайланг илгээ.

Во- Тэмдэглээрэй.

/Цагдаа/

Фор- Би энэ новшийн талаар бүх зүйлийг олж мэдмээр байна.

Во- За.

/7/

Граф- Мөрдөгч Кэлет энд ганцаараа ирсэн үү?

Фор- Тэгсэн.

Граф- Ямар нэг зүйл хийхээсээ өмнө-

Фор- Одоо биш ээ. Граф. Яг одоо бол биш.

Фор- Та бидэнд түүхээ дахиад нэг тайлбарлаад өгөхгүй юу?

Веб- Түүх гэнэ ээ? Инээдтэй юм.

Фор- Мөнгийг яагаад зүгээр шилжүүлчихэж  болоогүй юм?

Веб- Би зургаан жилийн өмнө хакердуулчихсан юм. Би халуун түрийвчэнд итгэхээ больсон. Бүх мөнгөө хүйтэн агуулахад хийдэг болсон. Хэтэвчүүдэд гэсэн үг.

Фор- Өөр хувилбар байхгүй юм уу?

Веб- Цомхотголын эрсдэлд орно. Тэгэхээр үгүй ээ.

Фор- Утсан дээрээ энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл харж байгаа юм уу?

Веб- Үгүй ээ.

Фор- Тэгвэл утсаа тавь. Танай даатгалын компани Холбооны мөрдөх товчоонд хандсан. Тэд дээрмийн тухай мэдэж байгаа. Бүх зүйл хууль ёсны дагуу, шударгаар явагдсан эсэхийг тогтоохын тулд ахлах мөрдөн байцаагчтай ярилцах хүсэлт гаргасан, гэхдээ бидэнд одоогоор баттай мэдээлэл алга.

Веб- Хуучин хөрөнгө оруулалтын зөвлөх маань намайг тэр даатгалд хамруулсан. Уг бодлого нь миний нэг зоос дөрвөн зуутай тэнцэх хэмжээний крипто худалдаж авсан зардлыг хамардаг. Түүнээс хойш би зуун тавин дахин их орлогыг хийсэн. Тэгэхээр та тооцоогоо хийж чадна байх. Миний зүүж энэ бугуйн цаг тэр даатгалын буцаан олголтоос илүү үнэтэй.

Фор- За за, санал нэг байна. Гэхдээ таны мэдэж байгаачлан Биткойны бүх гүйлгээ дижитал дэвтэрт бичигдсэн байдаг. Бид таны өмнөх бүх гүйлгээг судалж, таныг бүх мөнгөө гэрлэлтээ цуцлуулахаасаа өмнө татаж авсан болохыг баталсан. Та санхүүгийн мэдүүлэгтээ эдгээрийн алийг нь ч дэлгээгүй бололтой. Суу!

Веб- Би дөрвөн жилийн өмнө салах өргөдлөө өгсөн. Эдгээр зоосны үнийн өсөлтийн дийлэнх нь салалтын дараа болсон. Гэр бүл салалтын баримт бичигт заасан өдрөөс хойш миний хуучин эхнэр эдгээр зоосыг авах эрхгүй гэж бичсэн байгаа.

Фор- Зарим нэг хүн таныг зориуд хэтэвчиндээ мөнгөө нууж, зориуд хулгайд алдуулсан гэж хэлж магадгүй л юм. Шалтгаан нь гэвэл би хэлье ,,Хуучин эхнэртэйгээ хуваалцахаас зайлсхийсэн учраас ,,.

Веб- Та л тэгж бодож байгаа байх.

Фор- Тийм ээ.

Веб- Би баривчлагдсан билүү?

Граф- Үгүй ээ.

Веб- Тэгвэл баяртай.

Прю- Өмнө нь өөрөө өөрийгөө бий болгосон тэрбумтантай харьцаж байсан уу? Тэд өөрсдийнхөө ертөнцөд л амьдардаг юм.

Фор- Тэр одоо бол миний ертөнцөд амьдарч байна. Бидэнд хоёр ч нас барсан хохирогч байна, бас манай ажилтан эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Тэр энэ бүгдийг өөрөө төлөвлөсөн бол би тэрнийг алах болно.

Рэй- Энэ бүх ажилчдын жагсаалт уу?

Шмид- Тийм ээ.

Рэй- Бүгд манаач эсвэл үйлчлэгч юм уу?

Шмид- Ммхм. Тийм тийм.

Рэй- Гэмт хэргийн түүхтэй хүн байгаа юу?

Шмид- Хүнд гэмт хэргээр бол байхгүй ээ.

Во- Вебийн гол харилцагч хэн байсан бэ?

Шмид- Би.

Во- Веб криптовалютаа ийшээ зөөвөрлөмөөр байгаа тухайгаа хэзээ танай компанид хандаж хэлсэн бэ?

Шмид- Тэр өөрөө хандаагүй ээ. Тэрний аюулгүйн зөвлөх ноён Прюет хандсан. Эхэндээ бол ноён Веб бүх хэтэвчээ гэрийнхээ сейфэнд хадгалдаг байсан юм байна лээ гэхдээ криптовалют нь хэтэрхий их үнэ цэнэтэй болсноос хойш энд хадгалуулахаар болсон гэсэн үг.

Во- Тэгэхээр хэтэвчүүдийг ийшээ шилжүүлэх нь Прюетийн санаа байсан юм уу?

Шмид- Тийм ээ.  Би тэгж л ойлгосон.

Рэй- Тусалсанд баярлалаа.

Шмид- Асуудалгүй ээ.

Во- Кэлетээс ямар нэг юм байна уу?

Рэй- Алга аа. Чамд?

Во- Байхгүй ээ. Хөөе, хэрвээ би буудуулвал миний оффисын ширээн дээр Ричмонд дахь эцэг эхийн маань болон Атланта дахь эгчийн маань холбогдох мэдээлэл байгаа шүү.

Рэй- За. Би ч бас гэрийнхнийхээ мэдээллийг бичээд шүүгээндээ хийчихнэ ээ.

Во- За.

Эмч- Сум тэрний хэвлийн гол судсыг оносон байна, одоо ч цус алдалт ихтэй хэвээр байна. Бид аль хэдийн таван нэгж цус сэлбэсэн, гэхдээ илүү их цус хэрэгтэй болох нь. Бид гол судсыг сэлбэснийхээ дараагаар, хэвлийг нь онгойлгож, гэмтлийн хэмжээг харах хэрэгтэй байна.

Эй- Тэгээд бүх хагалгааны дараа тэр-

Эмч- Би таамаглал дэвшүүлмээргүй байна. Уучлаарай.

Эй- Ойлгож байна аа .

Эмч- Та тэрний хамт ажилладаг хүн нь үү?

Эй- Бас найз нь байна аа.

Эмч- Би тодорхой болсон цагт мэдээллэе ээ.

Эй- За, баярлалаа. Би эндээ байж байя.

/Скот Форестер/

Фор- За. Тэд хагалгаа амжилттай болно гэж байна уу? За, баярлалаа, Катрин. Тэр одоо хагалгаанд орж байгаа. Дуусаад хэлнэ гэнэ. Юу олж мэдэв?

Рэй- Ямар хагалгаанд орж байгааг нь хэлсэн үү?

Фор- Дуусахаар нь хэлнэ гэсэн. Юу олж мэдсэн бэ?

Во- Би Даллас дахь оффисоор Мелисса Миллерийн талаар хайлгасан. Одоогийн байдлаар тэрэнд гурван ширхэг зээлийн карт байна, бүгд одоогоор идэвхтэй, алинд нь ч их хэмжээний хадгаламж, хөрвөх чадвартай хөрөнгийн шинж тэмдэг байхгүй, бага үлдэгдэлтэй байна. Тэрний нэрийг индексээрээ гүйлгээд бас хоосон гарч ирлээ. Тэр гэм буруугүй юм байна.

Рэй- Чет ч гэсэн.

Фор- Өөр юм байна уу?

Во- Сумыг шинжлэн судалсны үр дүнд тодорхой үр дүн гараагүй. Биенээс нь гаргаж асан сумнууд Гидра-Шок байсан байна. Сумнууд цохилтын үед мөөг шиг болж хувирсан учраас ямар нэг нарийвчилсан тэмдэглэгээг олж авахад хэцүү болсон байна.

Рэй- Орон сууцны үүдэнд байгаа хамгаалалтын камерын систем нь хорин жилийн настай ч хэн орж, гарч байгааг хянах боломжтой. Энэ залуу Кэллеттээс таван минутын өмнө барилга руу орж, тан руу залгаснаас хойш нэг минутын дараа гарсан байна. Барилгын төлөвлөлтийг мэддэг, тиймээс өөрийгөө хамгаалж чадсан бололтой. Гэхдээ бид ЗиВэйв хаалганы хонхны камерын системтэй хөршийг олж, бичлэгийг үзсэн. Энэ зургийг тэр хавийн бүх оршин суугчид руу илгээсэн боловч одоогоор хариу алга.

Во- Хэрэгтэн Кэлетийг байр луу очихыг мэдээд дагасан болов уу эсвэл тэрний мэдээлэгчээс болсон юм болов уу? Эсвэл зүгээр л санамсаргүй явдал байв уу?

Фор- Би энэ залуутай нүүр тулж уулзахаараа асууна гэж бодож байгаа. Прюет байна. Хэтэвчүүдийг буцааж өгөх болзол хүлээж авсан байна.

/Берн, Швейцарь/

Прю- Тэр бодлоо өөрчилсөн.

Фор- Юу гэнэ ээ?

Веб- Би өмгөөлөгч нартайгаа ярилцсан, тэд надад энэ асуудлаар тантай хамтран ажиллах ямар ч хууль ёсны үүрэг байхгүй гэж хэлсэн.

Фор- Таны хөрөнгийг зөөвөрлөж байсан залууг хэн алсныг бас манай ажилтныг хэн буудсныг олж мэдэх хэрэгтэй байна!

Веб- Та ойлгохгүй байна уу? Тантай хамтарч ажилламааргүй байгаа шалтгааныг? Таны шийдвэрлэхийг хүсч байгаа зүйл бол хүн амины хэрэг, харин миний хувьд бол мөнгөө буцааж авах нь л чухал байна!

Рэй- Скот. Скот. Скот. Скот.

Фор- Тэр арай ингэж болохгүй ээ.

Граф- Бид Швейцарь талдаа шүү дээ. Оролцохгүй.

Веб- Жин, явцгаая.

Рэй- Швейцарь тал Вебийн утсыг хянаж байгаа юу?

Фор- Хоёулаа утсаа унтраачихсан байна аа. Прюетт бол өндөр түвшний аюулгүй байдлын зөвлөх гэдгийг санаарай. Тэд олдохыг хүсэхгүй бол олдохгүй л гэсэн үг.

Рэй- Хөөе.

Эмч- Хагалгаа амжилттай боллоо. Тэр унтаж байна.

Эй- Ямар сайн мэдээ вэ?

Рэй- Тийм ээ.

Фор- Би байна. Чи миний мэдэх хамгийн хүчтэй хүн, Жэйми. Би чамгүйгээр яах байснаа мэдэхгүй юм.

/2604/

Фор- Энэ хаягийг уншуул. Утасны дугаар ч байж магадгүй.

Изо- Мөрдөгч Кэлетэд гэр бүл байгаа юу?

Фор- Байхгүй ээ, тэр хүүхэдгүй. Бас гэрлээгүй. Ойр дотны хүмүүс нь гэвэл Холбооныхон л байна.

Изо- Найз залуу?

Фор- Байхгүй байх аа.

Изо- За за, тэгвэл би чадах бүхнээ хийе ээ. Тэрнийг хурдан эдгэрэх байх гэж найдаж байна. Форестер?

Фор- Аан за, тэгээрэй. Баярлалаа, Изобел. 2604. Энэ дугаарыг уншуул даа. Хар Каен машины улсын дугаарын эхний 4 орон байна.

Во- Олчихлоо. Түрээсийн машин байна.

/Цагдаа/

Во- Машин энд хэдэн цагийн турш байсан  байна. Харсан хүн байхгүй.

Рэй- Сүүлийн гурван өдрийн дотор машин явсан бүх газрыг Нексүсээр шалгасан. Хоёр өдрийн өмнө Цюрих хотын нэг байшингийн гадаа зогсоосон байна. Энэ залуугийн өмч юм байна.

Шмид- Мөрдөгч Форестер. Би юугаар туслах уу?

Фор- Явцгаая.

Шмид- Тийм ээ. Хоши мөн байна.

Фор- Тэрнийг яаж мэддэг юм?

Шмид- Тэр бүх хэргийн эзэн байгаа юм.

Фор- Чамд энэ зургийг харуулсан нь болж.

Шмид- Тийм ээ. Бид нэг найзаараа дамжуулж танилцсан юм. Хоши намайг Великс-д ажиллаж байгааг мэдээд хэдэн долоо хоногоос надтай холбогдсон юм. Би эхэндээ бол үгүй гэж хэлсэн л дээ, гэхдээ ажил дээр дахиад л тушаал дэвшиж чадаагүй юм. Би тэнд таван жил ажилласан шүү дээ. Таван жил, ганц ч удаа тушаал дэвшиж байгаагүй-

Фор- Тэр чинь надад хамаагүй. Тэгээд?

Шмид- Би тэрэнд ноён  Вебийг криптовалюттай түрийвчнүүдээ зөөвөрлөж байгаа талаар хэлсэн юм. Би эхэндээ түрийвч бүрт хэр их зоос байгааг мэдээгүй л дээ. Тэгсэн чинь ноён Веб нэг өдөр бидэнтэй уулзахаар ирэхдээ бага зэрэг вино уугаад халчхсан байсан юм шиг санагдсан, гэнэт л их яриа болчихсон байсан юм.

Фор- Тэгээд Хоши өөр хэнийг оролцуулсан юм?

Шмид- Хоёр эр байгаа. Нэг залуу нь бүх тохиролцоог хийсэн. Нэрийг нь Кристиан Хесс гэдэг.

Фор- Зөөвөрлөж байсан хүмүүс нь? Тэд ч бас хамтарсан уу?

Шмид- Үгүй ээ. Би тэднийг хэзээ хадгалах сан руу ирэхийг нь мэдэж байсан, тэгээд хэн гэдэг хүмүүс, хаанаас ямар нислэгээр ирж байгааг нь хайж олоод мэдчихсэн юм. Бас тэгээд… Тэднийг алах ёсгүй байсан юм. Би хэнийг ч алж болохгүй гэж уг нь хэлсэн юмсан.

Граф- Тэдэнтэй юугаар харилцсан юм?

Шмид- Надад дугаар нь байгаа. Би тэрэн рүү мессэж илгээдэг гэхдээ зөрүүлээд над руу нууцалсан дугаараас залгадаг.

Фор- Хэрэг болсноос хойш тэрэн рүү бичсэн үү?

Шмид-  Бичээгүй ээ. Байдал намжихыг хүлээе гэж бодсон юм.

Фор- Одоо бич.

Граф- Бүх зүйл зүгээр эсэхийг асуу.

Фор- Үгүй ээ, тэгвэл чамд хариу өгөхгүй. Тэрнийг уурлуулах хэрэгтэй. Миний мөнгө хаана  байна, мөнгөө авмаар байна, гэж бич. Дахин дахин илгээгээд байгаарай.

Фор- Баярлалаа.

Мел- Тэднийг заавал бариарай.

Шмид- Байна.

Крис- Мөнгөндөө санаа зовж байна уу?

Шмид- Би мөнгөө авмаар  байна! Яг одоо!

Крис- Тэр хэтэвчүүдийг нууц кодтой гэдгийг чи надад хэлээгүй шүү дээ. Чамд нууц код нь б байгаа юм уу, айн?

Шмид- Үгүй ээ, байхгүй. Бас би нууц кодтой байсныг нь мэдээгүй

Крис- Хамаагүй ээ. Бид угаасаа болзол тавьчихсан байгаа. Чи амьд байгаадаа л баярла. Ойлгов уу?

/Уншиж байна

Кристиан Хесс

ЦЮРИХ/

Граф- Утсаа байнга унтрааж асаагаад байгаа болохоор дохио алдагдаад байна. Гэхдээ энэ хавьд байгаа.

/ХФ/

Рэй- Би Веб, Прюет нарыг харж байна. Тэд Гэгээн Аннагасс дахь цэцэрлэгт хүрээлэнд  байна. Прюет утсаар ярьж байна.

/ДОХИО АВСАН

Кристиан Хесс/

Тек- Хессээс дохио ирлээ.

Фор- Тэр аюулгүй эсэхийг шалгаж байна, Веб, Прюет хоёрыг энэ хавьд хүлээлгэж байна.

Рэй- Тэд хөдөлж байна. Хойд зүг рүү явж байна. Кафе Мохо гэдэг газрын урд очоод суучихлаа. Энд хөл хөдөлгөөн ихтэй байна аа.

Фор-  Бид болгоомжтой байхгүй бол болохгүй нь.

Рэй- Нөгөө залуус хүрээд ирлээ. Хесс өөр нэг эртэй хамт сууж байна. Тэд мөнгийг компьютераараа шилжүүлж байгаа бололтой. Хурдан дуусчих юм шиг байна.

Фор- Яваарай.

Эр- Байз, байзаарай. Чи чинь яаж байна аа? Хүлээж бай л даа.

Во- Суугаарай!

Рэй- Холдооч ээ!

Фор- Тэнк! Хурдлаарай!

Крис- Туслаарай! Туслаарай!

Фор- Боль. Нөгөө залуу хаана байна?

Фор- Манай ажилтныг хэн буудсан?

Граф- Хэлэхгүй бол энэ хэргийн бүх хариуцлага чам дээр-

Крис- Мэдэж байна шүү дээ.

Фор- Юу бодоод байгаа юм, Кристиан? Чи юу хүсээд байгаа юм?

Крис- Би найз охиндоо болон тэрний хүүд оршин суух зөвшөөрөл авч өгмөөр байна. Тэд Туркийн иргэд байгаа юм.

Граф-   Швейцарьт хууль бус цагаачдад туслах нь эв нэгдлийн эсрэг гэмт хэрэг. Би хүсэлт гаргаж болох юм.

Крис- Тэр чинь юу ч биш. Би баттай болгомоор байна. Эсвэл та нарт юу ч хэлэхгүй шүү.

Эй- Европол дахь манай захирал Швейцарь дахь Цагаачлалын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга нарыг таньдаг. Нөхцөл байдлын талаар тэрэнд ойлгуулж хэлсэн, Хесс хэргээ бүрэн бөгөөд үнэнчээр хүлээсэн тохиолдолд л тэрний найз охиныг хүүтэй нь цуг энд амьдруулах боломжтой гэдэгт тэр ерэн хувь итгэлтэй байна гэнэ ээ.

Фор- Ммхм. Ингээд л шийдчихдэг юм даа .Тэгэхээр… таны найз охин болон түүний хүүд иргэншил олгоно гэдэгт ерэн есөн хувь итгэлтэй байна гэнэ.

Крис- Бичгээр авмаар байна.

Фор- Кристиан, чи 15тайгаасаа хойш гудамжинд бохир ажил хийж мөнгө олж байгаа биз дээ? Хэзээ бичгээр хэлэлцээрээ хийдэг байсан юм? Зүгээр л итгэхээс өөр аргагүйд хүрдэг байсан биз? Би худлаа ярьж байгаа юм шиг харагдаж байна уу? Бид зөвшөөрлийг авч өгөх болно.

Крис- Улрих Зимерман. Тэр надад олон удаа хэлж байсан юм. Хэзээ ч буцаж шоронд орохгүй гэж. Ахтунг. Болгоомжтой байгаарай.

Фор- дахиж хэзээ ч шоронд орохгүй гэж хэлдэг бардам залууст би юу гэж хэлэх дуртай байдаг гээч? Чи буцаад шорондоо орох болно.

Во- Тэрнийг  барьсан.

Веб- Надад энэ талаар хэлээд өгч болсонгүй юу? Би 20 сая доллар алдчихлаа шүү дээ. Та нар надад 20 сая долларын өртэй болсон.

Граф- Ойлгож байна аа.

Веб- Бас чи. Чамаас болж би үхэх дөхлөө.

Граф- Хөөе.

Веб- Өө. За за. Тэрнийг яг одоо баривчлахыг хүсч байна!

Граф- Бид Швейцарь тал шүү дээ. Оролцохгүй.

Рэй- Эмнэлэгт хэвтэж байх зуураа хэргээ шийдээд дуусгачихлаа шүү.

Во- Гайхалтай.

Кэл- Намайг гар дээрээ юм б бичиж тэмдэглэх болгонд ээж маань их уурладаг байж билээ. Ингэх чинь огтхон ч эмэгтэйлэг биш байна гээд л. Баярлалаа. Та бүгд онцгой хүчин чармайлт гаргалаа.

Эй-  Бид лоббид хүлээж байя.

Фор- Эмч чамайг эндээ хэд хоног хэвтэх хэрэгтэй гэсэн шүү. Тэгээд Будапешт руу эргээд ирж болно.  Би чамтай цуг үлдмээр байна. Сувилагчаас нэг ор илүүчлээч гэж гуйсан.

Кэл- Үхэхийн даваан дээр ирэхээрээ хүн ерөөсөө карьерын амжилтынхаа тухай боддоггүй юм байна лээ. Хайртай хүмүүсийнхээ тухай л боддог юм байна. Би Нью-Иоркийн тэр ажилд ормооргүй байна аа. Би эндээ үлдмээр байна. Эйгерийг маш их санах болохоор.

Фор- Хөөе, яах гэж дандаа тоглоом хийж байдаг юм бэ?

Кэл- Би үлдэнэ ээ. Энэ багтайгаа үлдмээр байна. Бас чи бид хоёрын үерхэл хэр хол явахыг хармаар байна. Хэрвээ чи хүсч байвал шүү дээ.

Фор- Мэдээж хэрэг.

Кэл- Тэгээд ажилтантайгаа болзох талаар юу гэж бодож байна? Хоёулаа нууцалсаар л байх уу?

Фор- Вашингтоны оффист байсан бол ч тэгэх байх л даа. Гэхдээ бид Европт байна шүү дээ. Нууцлах шаардлагагүй ээ.

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/3р анги төгсөв/

/Орчуулсан Батгэрэлийн Есүй/

 

Дүрүүдэд:

Фор- Форестер - эр

Кэл- Кэлет - эм

Рэй- Рэйнс - эр

Во- Во - эм

Эй - Эйгер - эм

Веб- эр

Граф - эр

Шмид - эр

 

 

 

 

 

 

Back to episodes Go home