|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Худалдагч |
Ирээдүйн дэлгүүрийн хүн |
|
Мьютан |
Ер бусын хүчтэй хүүхэд |
Жайан: Гоншгонохоо болиод дуугүй бай даа.
Сунэо: Хүчилж хийх хэрэггүй ээ. Жаахан болгоомжтой хий л дээ!
Жайан: Хар даа, наалдчихлаа!
Сунэо: Дуусахыг нь тэсэн ядан хүлээж байна шүү!
Шизүка: Муудалцаагүй байсан бололтой.
Нобита: Жайан!
Жайан: Ямар вэ дээ? Гайхалтай байгаа биз!
Сунэо: Бүр батарейгаар ажилладаг гээд л бод.
Нобита: Би ч бас туслах уу?
Сунэо: Нобита юу даа?
Жайан: Үгүй байлгүй дээ. Нобита тусалбал ч наад онгоц чинь живэх л байх даа.
Сунэо: Тийм шүү, энэ чинь шумбагч онгоц биш шүү дээ!
Нобита: Яагаад ингэж дооглодог байна аа? Нээрээ тийм! Бид ч бас гайхалтай юм хийгээд тэднийг алмайруулъя!
Шизүка: Сайхан санаа байна! Миний тус хэрэгтэй бол хэзээ ч хамаагүй хэлээрэй. За, баяртай.
Нобита: Дораэмон! Ашгүй дээ.
Дораэмон: Үгүй ээ!
Нобита: Би хараахан юу ч хэлээгүй байна л даа.
Дораэмон: Чамайг ашгүй дээ гэх үед чинь үргэлж ямар нэг асуудал гардаг шүү дээ!
Нобита: Арай ч дээ! Ямар нэг юм хийх онгод орсноо дуулгах гэж байхад чинь дээ.
Дораэмон: Аан, тийм үү?
Нобита: Би үнэхээр гайхамшигтай юм хийнэ!
Дораэмон: Аан за, за. Мундаг байна шүү!
Нобита: Тэгэхээр… ямар нэг юм гарга даа.
Дораэмон: Үгүй ээ! Өөрөө юм хийнэ гэдэг чинь анхнаас нь эхлээд бие дааж хийвэл жинхэнэ үнэ цэнтэй байдаг юм!
Нобита: Дораэмон! Харамч Дораэмон!
Дораэмон: Харамч байсан ч зүгээр ээ. Нээрээ тийм. Ширээн дээрх төхөөрөмжийг оролдох хэрэггүй шүү.
Нобита: Харамч Дораэмон! Юун төхөөрөмж юм бэ?
Дораэмон: Юу ч биш болохоор яасан ч болохгүй шүү! Гар хүрч болохгүй! Ямар ч нөхцөлд тэрийг ажиллуулж хэрэггүй шүү.
Нобита: За, ойлголоо.
Дораэмон: Зүгээр л байгаа даа?
Нобита: Хүрч болохгүй гэх тусам хүрмээр санагддаг шүү дээ. Заавал хүрнэ дээ! Энэ чинь юу вэ?
Гарчиг: Үлэмж их үймээн!\NНобитагийн хүүхэд!
Нобита: Төсөөллийн амьтан бүтээх төхөөрөмжийн гарын авлага гэнэ үү? Та өөрийн гараар өхөөрдөм төсөөллийн амьтны бяцхан зулзагыг бүтээж үзэхгүй биз ээ? Луунаас эхлээд нэг эвэрт хүртэл юуг ч хийж чадна! Микрофонд амьтны нэрийг хэлэхэд л хангалттай гэж үү? Материал нь таны эргэн тойрон дахь энгийн зүйлс байхад л болно. Амьтны биеийн найрлагыг материалаас гаргаж аваад дахин угсарч… За, яах вэ! Хийцгээе! Бүгдийг нь гайхшруулна даа!
Худалдагч: Ирээдүйн дэлгүүрээс явж байна. Дораэмон байна уу? Та зүгээр үү?
Нобита: Өвдөж байна.
Худалдагч: Бараа татан авах гэж ирлээ. Аан, энэ байх шиг байна.
Нобита: Үгүй ээ, энэ чинь... Одоо эзэн нь эзгүй байгаа болохоор болохгүй ээ.
Худалдагч: Эзэн байхгүй байсан ч барааг авах ёстой гэсэн байгаа.
Нобита: Ямартай ч, дараа нь холбоо барина аа!
Худалдагч: Аль болох хурдан тусмаа сайн шүү.
Нобита: Ойлголоо. Тийм ээ! Луу бол бүр ч догь байх даа. Тэгэхээр луу хийнэ ээ! Энэ чинь юу вэ? Юу юу гэнэ үү? Шаардагдах материалууд байх нь. Нэгдүгээрт, Бархасбадийн дагуул, Тайтан дээрх чулуу. Үүнийг чинь хаанаасаа олж авах юм бэ? Арай ч дээ! Тэгвэл нэг эвэрт! Нэг эвэрт бүтээнэ ээ! Юу гэнэ үү? Устаж үгүй болсон үлэг гүрвэлийн баас... Илүү амархан материалаар хийж болох юм алга уу? Энэ амархан юм шиг байна! Ямар амьтны зулзага юм бол доо? Хаана ч бичээгүй байна даа. Гэхдээ энэ чинь хийсвэр амьтны зулзага шүү дээ. Хийж үзэж байж л мэднэ дээ. Эхлээд материалаа цуглуулъя! Өөх тосонд нь нэг саван. Төмөрт нь нэг хадаас. Чулуулгийн цуглуулгад хүхэр байгаа! Тэгээд 100 ширхэг чүдэнз.
Ээж: Магни гэнэ ээ?
Нобита: Байгаа юм уу?
Ээж: Аан, манайх хааяа өөрсдөө дүпү хийдэг биз дээ? Тэр үед хэрэглэдэг нигари бий. Тэр чинь нэг төрлийн магнийн нэгдэл байсан байх шүү.
Нобита: 450 ширхэг харандаа гэдэг чинь хэтэрхий их байна аа. Миний хаягдал харандаан цуглуулга ч хүрэлцэхгүй нь дээ. Өө, тийм! Шизүкагаас асуугаад үзнэ ээ!
Шизүка: За, май.
Нобита: Баярлалаа.
Шизүка: Ийм их харандаагаар яг юу хийх гэж байгаа юм бэ?
Нобита: Хоёулаа хамт хийх үү?
Шизүка: Юу тэр вэ?
Нобита: Хүүхэд. Юунд ингэтлээ уурладаг байна аа? Охидыг ойлгох гэж зовох юм аа. Хэрэгтэй бүхнээ цуглуулсан чинь халаасны мөнгө минь дуусчихлаа. Гэхдээ ингэж байж л ямар нэг зулзагатай болно шүү дээ. Ёстой гайхмаар юм аа. За, энэ сүүлчийнх нь! Задлах төхөөрөмжийг ажиллуулж… угсрах товчлуурыг дарна. Ямар нэг юм бий болж байна шүү. Ямар гээчийн хөөрхөн зулзага байх бол оо? Бүгдийг нь дуудаж харуулъя, байз. Тэд лав цочсондоо ухаан алдах биз. Ёоё!
Дораэмон: Уучлаарай, уучлаарай. Би нөгөө төхөөрөмжид санаа зовоод гялс хүрээд ирлээ. Ирээдүй дэлгүүрийн хүн ирсэн үү?
Нобита: Ирсэн шүү.
Дораэмон: Ашгүй дээ. Чамайг яагаад ч юм ямар нэг тэнэг юм хийчих вий гээд ямар их санаа зовов оо.
Нобита: Арай ч дээ. Надад жаахан итгэж бай л даа.
Дораэмон: За, уучлаарай.
Нобита: Гэхдээ тэр зүйлийг яагаад буцааж өгөх хэрэгтэй юм бэ?
Дораэмон: Тэр байна аа, би уг нь өөр зүйл захиалсан байсан юм. Тэгсэн ирээдүйн дэлгүүр алдаа гаргачихсан хэрэг л дээ. Дээрээс нь тэр шинэ бүтээгдэхүүн байсан юм гэсэн. Зарсны дараахан нь нэлээн хүнд асуудал гарсан гэнэ билээ. Тэгээд л борлуулалтаа зогсоосон юм. Ингэхэд наадхаа идэхгүй юм уу?
Нобита: Тийм ээ, чи ид дээ.
Дораэмон: Нээрээ юу? Нобита, ямар нэг юм болоо юу?
Нобита: Үгүй ээ, юу ч болоогүй. Аан, тийм! Ингэхэд хүнд асуудал нь юу байсан юм бол?
Дораэмон: Яг ямар бүтцийн алдаа гарсныг нь сайн мэдэхгүй ч ер бусын амьтан төрдөг гэсэн.
Нобита: Ер бусын амьтан гэнэ ээ?
Дораэмон: Тэд хүмүүсийг бодлоороо захирах гэж оролддог гэсэн шүү! Ирээдүйд эдгээр ер бусын амьтад өөрсдийн тоо толгойгоо нэмэгдүүлж эхэлсэн нь хүмүүсийг... эзлэхийн тулд шүү дээ. Юу вэ? Ирээдүйн яриа болохоор зүгээр дээ.
Нобита: Хэрвээ байна шүү дээ, одоо хэн нэгэн нөгөө төхөөрөмжөөр чинь тэр ер бусын амьтныг чинь бүтээж байвал яах вэ?
Дораэмон: Тэр байна аа, 22-р зуунд ч НҮБ-ыг дайчлахаар том дуулиан дэгдсэн юм. Одоогийн энэ ертөнцийг тэд нүд ирмэхийн зуур л үгүй болгоно шүү дээ.
Нобита: Дэлхийн ирээдүй өөрчлөгдөх нь!
Дораэмон: Тэгж их айх хэрэггүй дээ, зүгээр. Тэглээ ч ирээдүйн дэлгүүрийн хүн ирсэн биз дээ?
Нобита: Ирсэн л дээ! Гэхдээ авч яваагүй шүү дээ.
Дораэмон: Тийм үү, авч яваагүй байх нь ээ? Хүүе, арай чи чинь... дэлхийг өөрчлөх зүйл хийгээгүй биз дээ?
Нобита: Хийчихсэн...
Дораэмон: Яахаараа ийм юм болдог байна аа? Хурдан төхөөрөмжийг унтраа! Оройтчихлоо...
Нобита: Ер бусын амьтан гээд байсан чинь зүгээр л хөөрхөн нярай юм биш үү?
Дораэмон: Юу ярина вэ? Түүнийг ямар хүчтэй гэдгийг мэдэхгүй шүү дээ. Хар л даа! Гарцаагүй ер бусын амьтан байгаа биз дээ? Бодлоороо удирдаж байна!
Нобита: Одоо яах вэ, Дораэмон?
Дораэмон: Ямар ч аргаар хамаагүй устгах ёстой! Нобита! Яах ч арга алга даа. Харж бай! Энэ алхаар ямар ч төхөөрөмжийг хурдан устгаж чадна! Юу вэ?
Нобита: Ёоё! Дораэмон! Битгий ир! Би бол чиний аав шиг хүн шүү! Аав! Эцэг! Гэрийн эзэн! Ойлгож байна уу? Гуйж байна, туслаарай!
Мьютан: Сүү...
Нобита: Сая хэн нэгэн юм хэлсэн үү?
Мьютан: Хөөе, чи сүү аваад ир. Сүү аваад ир. Сүү аваад ир.
Нобита: Тийм байна! Энэ хүүхэд бодлоороо бидэнтэй ярьж байна! За, ойлголоо. Одоо хийгээд өгье. За!
Шизүка: Түрүүн намайг уучлаарай. Нобита, чиний наргиан жаахан хэтэрсэн шүү.
Нобита: Уг нь ч наргиагүй л дээ.
Шзиүка: Наадах чинь хэний сүү юм бэ?
Нобита: Хоёулангийнх нь хүүхдийнх. Яаж байгаа чинь энэ вэ?
Шизүка: Чи л мэдэхгүй байв гэж. Нобитаг дээ!
Нобита: Шизүка! Боль! Шизүка бол чиний ээж! Түүний харандааг ашигласан юм шүү. Тэр байгаагүй бол чи төрөх ч үгүй байсан!
Мьютан: Хөөе, чи сүү аваад ир. Өнгөрсөн рүү очдог цаг ашиглаж цаг ухраах бодолтой байна уу?
Нобита: Дораэмон!
Шзиүка: Дора!
Мьютан: Сүү аваад ир!
Шизүка: Ингээд харахаар зүгээр л хүүхэд шиг байна шүү.
Мьютан: Яах гэж байгаа юм бэ? Чи ямар нэг сонин юм хийх гэж байсан биз дээ?
Шизүка: Би зүгээр л...
Мьютан: Амаа тат! Амьсгал давчдаад байна! Сүүнд хор хийсэн үү?
Нобита: Шизүка, чи нээрээ тэгсэн гэж үү?
Шизүка: Мэдээж яалаа гэж тэгэх юм! Хүүхэд сүү уучхаад хэхрэх ёстой байдаг юм.
Мьютан: Боль.
Шизүка: Одоо зүгээр ээ. Яаж байна, давчдахаа больсон уу?
Жайан: Хөөе. Цөөрөм явж тоглоцгооё!
Сунэо: Зүгээр л гайхуулах гэж байгаа болохоор Нобита чи хүрч болохгүй шүү.
Нобита: Аан, гэхдээ та 2 хурдхан харьсан чинь дээр шүү.
Сунэо: Яагаад вэ?
Жайан: Бид чинь найзууд шүү дээ. Юу хэлэхийг нь сонс.
Нобита: Хүүхэд байгаа болохоор л...
Жайан: Энэ зэргийг Шизүкад даатгачих аа.
Нобита: Гэхдээ тэр ер бусын хүчтэй л дээ.
Сунэо: Юу гэнэ үү, ер бусын хүчтэй гэнэ үү? Тийм зүйлд итгэдэг гэж үү дээ?
Жайан: Энэ муу чинь! Яаж байна аа? Муу новш!
Шизүка: Боль л доо.
Нобита: Тийм шүү! Эд чинь бидний найз!
Шзиүка: Бүүвэй, бүүвэй, бүүвэй... Унтаарай... Унтсан бололтой.
Дораэмон: Одоо л боломж шүү.
Нобита: Яах бодолтой байгаа юм бэ?
Дораэмон: Цаг хугацааны даавуугаар цаг хугацааг ухраана.
Нобита: Мьютаныг буцаагаад харандаа болгоно гэж үү?
Сунэо: Мьютан гэж хэн юм бэ?
Нобита: Ер бусын хүчтэй хүү шүү дээ. Мьютан гэж хөөрхөн нэр байгаа биз дээ?
Жайан: Хөөрхөн байлаа гээд яах юм болж байна аа? Тэр чинь бодлоороо биднийг захирч байгаа амьтан шүү дээ!
Нобита: Гэхдээ...
Шзиүка: Чшш, чимээгүй бай. Энэ хүүхэд сэрэх нь байна.
Мьютан: Ийм юм хийгээд намайг дийлнэ гэж бодсон уу?
Сунэо: Дораэмон хүртэл дийлэхгүй гэж үү?
Нобита: Бодлын хүчийг ялах аргын талаар ном байхгүй гэж үү?
Жайан: Тийм ном юу гэж байх вэ дээ.
Мьютан: Ном гэнэ ээ? Тэр чинь юу вэ?
Шизүка: Ном бол бидний мэдлэгээр дүүрсэн зүйл байдаг юм.
Мьютан: Мэдлэг ээ? Хөөе, та нар ном аваад ир.
Сунэо: Ямар ном авчрах юм бэ?
Жайан: Яаж мэдэх юм! За, ямар байна? Аваад ирлээ. Энэ... энэ бол ном.
Мьютан: Энэ ном гэж үү?
Шизүка: За, хуудсыг эргүүлээд уншаад үз дээ.
Мьютан: За!
Сунэо: Ингэж уншина гэж үү?
Мьютан: Дараагийнх нь.
Нобита: Хэдийн уншаад дуусчихсан юм байх даа?
Шзиүка: Тийм бололтой.
Сунэо: Ийм хурдан уншвал, авчирсан номууд дорхноо дуусна даа.
Мьютан: Наашаа авчраад л бай.
Сунэо, Жайан: За.
Сунэо: Ахиад...
Жайан: Ном үлдсэнгүй ээ.
Нобита: Гайхалтай юм аа. Номын сангийн бүх номуудыг уншчихлаа шүү дээ.
Жайан: Биширч байх цаг биш ээ.
Сунэо: Тийм шүү. Тэр одоо бүр ухаантай болчихвол юу болох болж байна!
Жайан: Дэлхийг тэр дор нь эзэлчихнэ шүү дээ!
Нобита: Арай үгүй байлгүй дээ!
Мьютан: Шизүка.
Шзиүка: За, сүү аваад ирэх үү? Юу?
Нобита: Сая, Шизүка гэсэн үү?
Мьютан: Нобита. Миний аав ээж 2.
Нобита: Яасан бэ, Мьютан?
Мьютан: Одоо энэ дэлхийд надад сурах юм үлдсэнгүй ээ. Би илүү дэвшилтэт зүйлс сурахыг хүсэж байна. Энэ уудам орчлон ертөнцийн хаа нэгтээ надтай адил чадвартай амьтад байж байх л ёстой. Би тэднийг олоод тэдэнтэй найзууд болмоор байна.
Нобита: Найз гэвэл бид ч бас байна шүү дээ.
Мьютан: Үгүй ээ, та бол миний аав. Шизүка бол миний ээж. Тэгээд бас тэр 2. Та нарт бүгдэд нь баярлалаа. Баяртай.
Нобита: Мьютан!
Жайан, Сунэо: Болчихлоо!
Жайан: Дэлхийн энх тайвныг хамгаалж чадлаа!
Сунэо: Би үхэх нь л гэж бодсон шүү!
Худалдагч: За, би одоо явах боллоо.
Нобита: Найз болж чадна гэж бодсон юмсан.
Дораэмон: Энэ өргөн орчлонгийн хаа нэгтээ Мьютан ч бас тэгж бодож байгаа байх даа?
Нобита: Тийм юм болов уу?
Дораэмон: Тийм шүү.
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
|
|
Нобита: Биш байна. Ариун цэврийн өрөө хаана юм бол оо? Ахиад л биш байна. Энд ч бас алга. Яахаараа ариун цэврийн өрөө байдаггүй байна аа?
Ээж: Тэгээд, өндөг 98 иен байсан гэнэ.
Нобита: Ариун цэврийн өрөө! Ариун цэврийн өрөө хаана байна вэ? Ариун цэврийн өрөө, ариун цэврийн өрөө!
Дораэмон: Гамшиг тохиолдох шахаж шүү.
Нобита: Ийм том айл... яг л төөрдөг байшин шиг юм аа. Нээрээ тийм! Манайхыг ч бас ийм том төөрдөг байшин шиг болгоод өг л дөө. Хөөе, гуйж байна шүү дээ.
Дораэмон: Хачин юм ярих хэрэггүй ээ. Гэрээ томруулах боломжгүй ч гэлээ бидэнд төөрдөг байшин хийх хэрэгсэл байгаа шүү!
Нобита: Нээрээ юу?
Дораэмон: Гэр өөрчлөгч! Энэ төхөөрөмжийг эргүүлэхэд өрөө, коридорын зохион байгуулалт өөрчлөгдөөд, гэр маань төөрдөг байшин шиг болчихдог юм.
Нобита: Хийцгээе, хийцгээе!
Дораэмон: Тэгвэл эхлээд нэг л удаа эргүүлье!
Нобита: Сая юу болов оо?
Дораэмон: Гэрийн байршил өөрчлөгдсөн байна! Эндээс эхэлнэ шүү! За, тэгэхээр гадагшаа гарч чадах уу, харъя л даа.
Нобита: Тэгье. Өөрчлөгдсөн шинж харагдахгүй л байна даа. Хөөх, энэ шат доошоо буудаг байсан чинь одоо 3 давхарт гардаг болчхож шүү! Ямар сонирхолтой юм бэ! Гал тогоо гэж үү? Тэгэхээр энэ чинь... үүд байх нь! Сонирхолтой юм аа! За, байз, би шатаар өгссөн шүү дээ. Юу болоод байна аа? Дораэмон! Би гарчихлаа!
Дораэмон: Хурдан байлаа шүү.
Нобита: Хэтэрхий амархан болохоор ялахад хялбар байлаа! За, тэгвэл одоо илүү хэцүү болгож үзье. Хамаг чадлаараа!
Дораэмон: Хэтэрхий их эргүүлж байна шүү! Яана аа?
Нобита: Хөөх!
Дораэмон: Гайхаж байх цаг биш шүү. Гэрээс гарч чадахгүй болчихвол яах болж байна аа?
Нобита: Дэндүү сүржин байна шүү. Зүгээр л нэг төөрдөг байшин шүү дээ! Зугаатай байцгаая!
Гарчиг: Нобигийн гэр аварга том төөрдөг байшин болсон нь.
Дораэмон: Энэ чинь...
Нобита: Хөөх! Энд зөндөө шат байна!
Дораэмон: Нобита, хүлээ! Байж бай л даа!
Нобита: Энэ чинь? Аан, угаалгын өрөө байж.
Дораэмон: Үнэхээр тийм байна.
Нобита: Энэ ч бас уу? Ахиад л угаалгын өрөө байна! Хөөх! Бас л угаалгын өрөө! Гэр угаалгын өрөөгөөр дүүрчхэж! Одоо арай өөр хаалга байна шүү. Хөөх! 3 шаттай юм байна.
Дораэмон: Нобита, жинхэнээсээ төөрөхөөсөө өмнө буцъя л даа!
Нобита: Зүгээр дээ. Алив, ийшээ явцгаая.
Дораэмон: Хөөе, Нобита!
Нобита: Ахиад л шат байна. Энэ хэзээ ч дуусахгүй бололтой шүү.
Дораэмон: Ямартай ч буцъя! Гэр өөрчлөгчийг эсрэг чигт нь эргүүлчих. Илүү буцаах хэрэгтэй!
Нобита: Харамсалтай ч гэсэн тэгэхээс дээ!
Ээж: Цаг агаар бүр муудчихлаа шүү. Хөнжлөө хурдхан оруулахгүй бол ч... Би ирлээ. Нобигийн өрөө яачхаа вэ? Яагаад ийм байдаг байна аа? Юу болсон юм бол? Энэ юу юм бол доо?
Нобита: Ашгүй нэг юм хамгийн дээд шатан дээр ирлээ.
Дораэмон: Хараахан дуусаагүй байна аа. Юу вэ? Арай ч дээ!
Нобита: Яаж байгаа юм бол оо?
Ээж: Ёстой хүчтэй байлаа шүү. Ноби, Дора 2 гайгүй л байгаа даа? Юу... юу вэ, өөрчлөгдчихөж! Яана аа... газар хөдлөлтөөс болж гэр маань гажчихсан юм биш байгаа даа?
Нобита: Юу болоод байна аа, бөөн юм болчихлоо шүү! Бид харьж чадах болов уу?
Дораэмон: Харин л дээ.
Нобита: Яана аа...жорлон ормоор санагдчихлаа.
Дораэмон: Тэглээ гээд жорлон хаана байгааг ч мэдэхгүй байна шүү дээ!
Нобита: Нээрээ тийм! Хүссэн агзарт хүргэдэг хаалга!
Дораэмон: Нээрээ тийм шүү дээ. За, жорлон руу явцгаая. Аан биш, Нобитагийн өрөө рүү буцацгаая.
Нобита: Тэгье. Миний өрөө рүү. Болохгүй байна шүү дээ.
Дораэмон: Яагаад вэ, ахиад нэг үз дээ.
Нобита: Миний өрөө рүү. Миний өрөө! Миний өрөө! Ерөөсөө болохгүй байна шүү дээ!
Дораэмон: Дамжин өнгөрөх цагираг. За, май.
Нобита: Алив! Болохгүй байна аа!
Дораэмон: Шидэт цахилгаан! Морилно уу.
Дораэмон: Баярлалаа!
Нобита: Гарахгүй байна шүү дээ!
Дораэмон: Ерөөсөө болохгүй байна!
Нобита: Арай ч дээ!
Дораэмон: Магадгүй энэ төөрдөг байшинд бусад хэрэгслүүд ашиглагдахгүй бололтой.
Нобита: Одоо үнэхээр тэсэхгүй нь!
Ээж: Ноби! Дора ч бас байж!
Дораэмон: Ээж ээ!
Нобита: Ээж байна!
Ээж: Ашгүй та 2 эсэн мэнд байна! Гэхдээ гэр маань яагаад ийм болчхоо вэ?
Нобита: Тэр нөгөө... юу...
Дораэмон: Тэгэхээр...
Ээж: Тийм байж. Аятайхан байж үзээч!
Ноби, Дораэмон: Уучлаарай.
Нобита: Гол нь би бие засмаар байна!
Ээж: Нээрээ тийм шүү дээ, хөнжил! Бороо орчихвол дууслаа л гэсэн үг! Хурдлаарай! Хурдал! Хөнжил!
Нобита: Жорлон, жорлон! Ийшээ!
Ээж: Ийшээ!
Нобита: Ийшээ биз дээ?
Ээж: Үгүй ээ, ийшээ!
-Нобита: Ийшээ шүү дээ.
Ээж: Ийшээ гэж байна!
Нобита: Гарцаагүй тийшээ!
Ээж: Ийшээ!
Дораэмон: Яана аа!
Ээж: Аянга ниргэж байна!
Нобита: Яах вэ, яг шээлээ!
Дораэмон: Стоп! Тэгэхээр одоо тус тусдаа хайцгаая! Гэр өөрчлөгчийг түрүүлж олсон нь заавал буцааж эргүүлээрэй!
Ээж: Ойлголоо.
Нобита: Хурдлаарай! Юу вэ, түрүүн энд ирсэн ч юм шиг санагдах юм. Нээрээ тийм, сайхан санаа олоо шүү. Цонхоор гарчихвал л болчихно байна шүү дээ. Алив... Арай ч дээ!
Ээж: Ядаж бороо л битгий ороосой доо.
Нобита: Яах вэ? Ингээд будлилсаар байх юм байх даа? Ахиж тэсэхгүй нь ээ. Дораэмон, би болохоо байлаа! Туслаарай!
Дораэмон: Юу ч хийж чадахгүй байгаад намайг уучлаарай, Нобита.
Аав: Ингэж нэг юм... Би ирлээ! Юу вэ? Энэ чинь... Яагаад энд тавьчихдаг байна аа? Энэ чинь одоо юу вэ? Сая...
Нобита: Аав аа!
Ээж: Хань аа!
Дораэмон: Ашгүй буцаад ирчихлээ!
Нобита: Аав аа, баярлалаа!
Ээж: Гэртээ тавтай морил!
Дораэмон: Ашгүй аврагдлаа шүү.
Аав: Сая гэр эргэлдээд...
Нобита: Аав аа!
Аав: Туслаарай!
Ээж: Хөнжлөө оруулъя аа!
Нобита: Жорлон оръё оо!
Дораэмон: Ахиад л уу?
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Жайко |
Жайаны охин дүү |
|
|
Хөтлөгч, худалдагч, нэр дэвшигч, эрэгтэй 1, 2, 3, эмэгтэй 1, 2, Хүү 1, 2, 3, охин1, 2, 3, 4, нохой, нохойн эзэн, |
Гарчиг: Солонгын Виолетта.
Жайан: Кристина Гоүда. Гоё нэр байна шүү.
Сунэо: Юун Кристина вэ? Туулайн бөөр шиг царай гаргачхаад. Сонирхолтой юм аа!
Жайан: Юу вэ, тийм сонирхолтой байгаа юм уу? Жайко өөрийн халаасны мөнгөө цуглуулсаар байгаад энэ комикийг өөрөө хэвлүүлсэн юм. Тэгэхээр яаж сонирхолгүй байх вэ дээ, тийм ээ?
Сунэо: Би энэ богинохон амьдралдаа ийм сонирхолтой комик анх удаа харж байна! Ямар жаргалтай байна гээч!
Жайан: Тийм үү? Тэгвэл баярла! Энэ сонирхолтой комик одоо ердөө 500 иенээр та нарынх болно гээд бод!
Сунэо: Өө, харамсалтай нь одоо мөнгөгүй байна аа. Дараа сарын халаасны мөнгөө авахаараа авъя. Үнэхээр харамсалтай юм аа. Надад нэгийг хадгалчхаарай.
Нобита: Надад ч бас харамсалтай л байна. Ирэх жилийн шинэ жилийн мөнгө хүртэл…
Жайан: Юу гэнэ ээ? Гэхдээ хөөе, халаасанд чинь байгаа юм биш үү?
Нобита: Аан, наадах чинь...
Жайан: Наашаа өг! Энэ янзаараа бүгдийг зарж чадна шүү!
Дораэмон: Яасан гэнэ ээ? Горогоро комик худалдаж авах гэж байхад чинь Жайан энэ номыг 500 иенээр хүчээр чамд зарсан гэж үү? Миний дораяки идэх мөнгийг хүртэл авч явсан биз дээ!
Хөтлөгч: Алдарт Горогоро Комик! Та ч бас худалдаж авсан уу? Хараахан авч амжаагүй бол номын дэлгүүр лүү яараарай. Дуусахаас нь өмнө амжаарай.
Нобита: Би ч бас уншмаар л байна.
Дораэмон: Одоо яах вэ дээ, ямар ч арга алга.
Нобита: Дораэмон, ямар нэгэн арга ол л доо! Хөөе, гуйж байна!
Дораэмон: За, ойлголоо, ойлголоо! Сурталчилгааны чихрээр буудагч. Энэ доторх чихрийг идсэн хүн бидний хүссэн сурталчилгааг өөрийн мэдэлгүй хэлдэг юм. Тэгээд тэр сурталчилгааг сонссон хүн тэр дороо автагдана.
Нобита: Сайн ойлгосонгүй ээ...
Ээж: Нобита? Чи завтай болохоороо...
Дораэмон: Горогоро комик!
Ээж: Хашаан доторхыг зүлэгжүүлээд өгөхгүй биз?
Нобита: Юу? Би сая яг даалгавраа хийе гэж бодож байлаа.
Ээж: За, тэгвэл яах вэ дээ. Хань аа.
Аав: Яасан?
Ээж: Чи зүгээр хэвтэж байхаар яваад Горогоро Комик аваад ир.
Аав: Юу гэнэ ээ?
Ээж: Би сая хачин юм хэлчихсэн үү? Горогоро комик гээд. Хашаан доторх зүлэг ургачихсан \N болохоор Горогоро комик.
Аав: Горогоро комик? Горогоро...
Худалдагч: Тавтай морил.
Нобита: Хөөх, хүрээд ирлээ.
Аав: Май, Горогоро Комик.
Нобита: Баярлалаа!
Аав: Яагаад ийм юм авчхав даа?
Нобита: Ёстой гоё хэрэгсэл байна шүү.
Жайан: Ашгүй байна. Хөөе! Сонирхолтой комик байгаа шүү! Хаашаа явчихдаг байна аа? Хөөе, сонирхолтой комик байна шүү! Одоо очоод үзүүлье ээ! Юу вэ, ахиад л байхгүй болчихлоо. Сонирхолтой комик байгаа шүү! Яахаараа бүгд байхгүй болоод байгаа юм бэ?
Жайко: Ах аа, одоо болно оо.
Жайан: Өө, чи байсан юм уу, Жайко?
Жайко: Миний комик уйтгартай болохоор тэд зүгээр дайжаад байгаа юм аа. Би угаасаа авьяасгүй юм байна л даа.
Жайан: Чиний буруу биш ээ, Жайко. Чиний комикийг ямар сонирхолтойг мэдэхгүй байгаа тэдний л буруу. За, уншлаа шүү. Виолетта, би солонгыг гатлаад чам дээр очно. Тэгээд бид мөнхийн хайраа бататгах болно. Ямар сайхан үг вэ! Тэр солонго бол бидний хайрын гүүр байх болно.
Жайко: Сэтгэл хөдөлгөм юм! Үнэхээр авьяастай байна шүү.
Жайан: Тийм шүү. Би хүмүүст энэ комикийг ямар гайхалтайг харуулна!
Жайко: Баярлалаа, ах аа.Би үнэхээр баяртай байна.
Жайан: За, ямартай ч хичээгээд үзье! Хөгжилтэй байх шив дээ. Энэ бол Жайкогийн шилдэг комик шүү. Энэ зэрэг үлдчихээд байгаа юм.
Нобита: Мөнгө байхгүй болохоор хэрэггүй ээ.
Жайан: Гуйж байна, үүнийг хүмүүст зараад өгөөч дээ.
Дораэмон: Юу?
Жайан: Жайкогийн урам нь хугараад,өөртөө ч итгэх итгэлгүй болчихсон. Тэгээд бүр комик бичихээ болино гэнэ. Өнөөдөр хоол идэх ч сонирхолгүй байх шиг байна. Өдрийн хоолондоо ганц аяга будаа л идсэн. Би түүний ийм байгааг харж чадахгүй нь ээ. Яах ёстой юм бол доо?
Дораэмон: Тэгж гуйж байхад нь яаж үгүй гэж хэлэх вэ дээ. Гэхдээ энэ номыг яаж зардаг юм билээ дээ?
Нобита: Аан, сурталчилгааны чихрээр хийе! Солонгон Виолетта.
Эрэгтэй 1: Сайн уу?
Эрэгтэй 2: Түрүүний явдалд баярлалаа!
Эрэгтэй 1: Дараа дахиад хөзөр ч юм уу, Солонгон Виолетта, эсвэл гольф ч юм уу, Солонгон Виолетта тоглоцгооё.
Эрэгтэй 2: Солонгон Виолетта?
Доарэмон: Солонгон Виолетта хэрэгтэй юу?
Эрэгтэй 2: Надад нэгийг зараач!
Дораэмон: 500 иен шүү, баярлалаа.
Эрэгтэй 2: Тэгэхээр энэ Солонгон Виолетта байх нь ээ?
Нобита: Сайн болж байна шүү. Би ахиад жаахан чихэр тараагаад ирье.
Дораэмон: Харин би энд байж байя.
Нобита: Солонгон Виолетта.
Эмэгтэй 1: Өдрийн мэнд.
Эмэгтэй 2: Дэлгүүр явж байгаа юм уу, Солонгон Виолетта? Өнөө оройн хоолонд Солонгон Виолетта.
Эмэгтэй 1: Солонгон Виолетта?
Багш: Даалгавраа ч хийхгүй тоглосоор л байх юм. Би багадаа...
Нобита: Солонгон Виолетта.
Багш: илүү их Солонгон Виолеттад дуртай байсан юм шүү.
Хүү 1, 2: Ойлголоо, Солонгон Виолетта.
Багш: Сайн байна, Солонгон Виолетта.
Нобита: Солонгон Виолетта.
Нохой: Солонгон Виолетта. Солонгон Виолетта.
Нохойн эзэн: Юу? Солонгон Виолетта гэнэ ээ?
Нэр дэвшигч: Хүмүүс ээ, сонгуулийн өдөр надад...
Нобита: Солонгон Виолетта!
Нэр дэвшигч: өөрийн үнэт саналаа өгөөрэй, Солонгон Виолетта. Би сонгогдвол аюулгүй, итгэлтэй хотыг, Солонгон Виолетта. Миний төлөө саналаа өгнө үү, Солонгон Виолетта. Та нарын санал Солонгон Виолетта.
Сунэогийн ээж: Чирүчирү, баярлалаа.
Нэр дэвшигч: Сонгуулийн өдөр заавал, Солонгон Виолетта! Надад саналаа өгөөрэй, Солонгон Виолетта.
Сунэогийн ээж: Солонгон Виолеттаг үнэхээр их хүсэж байна шүү. Чирүчирү, хурдлаарай!
Сунэо: Ээж ээ!
Дораэмон: За, май аваарай.
Эмэгтэй 1: Марико, энэ бол Солонгон Виолетта шүү дээ.
Охин 1: Ээж ээ, ямар гоё юм бэ!
Дораэмон: За, дараагийн хүн.
Эрэгтэй 3: Надад нэгийг өгөөч?
Дораэмон: За, маш их баярлалаа. Дараагийн хүн.
Сунэогийн ээж: За, бүгдээрээ уучлаарай. Солонгон Виолеттагаас хоёрыг авъя.
Дораэмон: Энэ чинь...
Нохойн эзэн: Солонгон Виолетта нэгийг өгөөч.
Дораэмон: За, маш их баярлалаа. 500 иен.
Нобита: За, Дораэмон хэр байна даа? Зарагдаж байна уу?
Дораэмон: Хар даа, одоо гуравхан л үлдлээ.
Нобита: Энэ төхөөрөмж ч үнэхээр гайхалтай юм аа.
Сунэо: Хөөе! Надад ч бас Солонгон Виолетта өгөөч.
Нобита: Гэхдээ чамд мөнгө байхгүй гэсэн биз дээ?
Сунэо: Одоо бол зөндөө байна!
Нобита: Яах гэж байгаа юм?
Дораэмон: Зүгээр дээ. За, май.
Сунэо: Ашгүй дээ!
Нобита: Бараг бүгдийг нь зарчихлаа шүү, тийм ээ?
Дораэмон: Гэхдээ тэдний мөнгийг дэмий үрсэн юм шиг санагдаад байх юм.
Жайан: Жайко, хар даа!
Жайко: Айгаад харж чадахгүй нь ээ. Миний комикийг ийм олон хүн уншиж байгаа гэж үү дээ? Би ч үнэхээр авьяастай юм аа.
Жайан: Тэгээд би хэлсэн л биз дээ.
Жайко: Тэгэхээр уншигчдаас сэтгэгдэл сонсох хэрэгтэй байх. Хүлээгээрэй! Сонирхолтой байна уу, ямар байна?
Сунэо: Яалаа гэж сонирхолтой байх вэ дээ. Би яагаад ийм уйтгартай комик авчихдаг байна аа?
Жайко: Би үнэхээр авьяасгүй юм байна л даа!
Жайан: Сунэо!
Нохойн эзэн: Энэ комик ёстой сонирхолтой юм аа. Би комик цуглуулдаг хүн юм л даа. Энэ зохиогч ирээдүйд алдартай болох нь гарцаагүй шүү. Тэгвэл энэ номын үнэ өсөөд хуучин номын дэлгүүрт 100,000 иен хүрэх ч юм билүү!
Охин 2: Гуйя! Надад Солонгон Виолетта өгөөч?
Охин 3: Солонгон Виолетта өгөөч!
Дораэмон: Солонгон Виолетта хэдийн зарагдаад дууссан шүү!
Жайко: Тэгэхээр дараагийн комикоо Борооны Виолетта гэж нэрлэнэ ээ. Эсвэл Аянгын Виолетта ч юм уу? Аюултай юм болох нь дээ. Мэдээж од шүү дээ.Одны Виолетта гэж шийдлээ! Би ч үнэхээр авьяастай юм аа.
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Хидэки |
|
|
Момоэ |
|
|
|
Хидэкигийн ээж, Хидэкигийн дүү, Момоэгийн ах, настан |
|
|
Шизүкагийн ээж |
|
|
|
Нобита: Цонхоор харах болгонд яагаад нэг л янзаараа байдаг байна аа? Уйтгартай байна шүү!
Дораэмон: Залхуурсаар л байна уу? Цонхоор дэмий ширтээд яахаараа ийм байдаг байна аа? Цаг агаар ийм сайхан байхад...
Нобита: До...- раэ-мон!
Дораэмон: гадаа тоглоход яадаг байна аа! Өө, уучлаарай. Болхиосоо болж хөлөө булгалаад 3 өдөр хичээлдээ яваагүйг чинь бүр мартчихаж.
Нобита: Тэгээд болхи гэж хэлэх хэрэггүй шүү дээ!
Дораэмон: Жаахан ичмээр л юм.
Нобита: Яах вэ дээ, би угаасаа л иймэрхүү залхуу хүн шүү дээ.
Дораэмон: За, битгий гомдоллоод бай, сэтгэлээ зас л даа.
Нобита: Үгүй ээ, миний сэтгэлийн цонх харанхуйд хаагдчихсан!
Дораэмон: Тэгвэл чамд нэг сонирхолтой зүйл зээлдье. Хөлөө булгалсан болхи чамдаа...
Нобита: Болхи гэж хэлээд байх шаардлагагүй гэсэн шүү!
Дораэмон: Цонхны үзэмж солигч! Энэ нь бусдын цонхоор харж буй үзэмжийг өөрийн цонхоор харуулдаг эд л дээ. Тэгвэл хаанаас ч, ямар ч газраас харж болно гэсэн үг.
Нобита: Хөөх?
Дораэмон: За, байз... Зүг чиг, зайг нь тохируулаад цонх руу чиглүүлнэ.
Нобита: Хөөх, өөрчлөгдчихлөө!
Дораэмон: Энэ хаана гэдгийг мэдэж байна уу?
Нобита: Юу?
Дораэмон: Энэ байна аа...
Нобита: Харж байсан л газар байна даа. Аан, мэдлээ! Шизүкагийн өрөөний цонх байна шүү дээ!
Дораэмон: Яг зөв хэллээ!
Нобита: Шизүка байна шүү дээ. Төмс булж байх шиг байна. Нээрээ тийм!
Шизүкагийн ээж: Шизүка! Шизүка, чамтай ярья гэнэ.
Шзиүка: За, байна уу?
Нобита: Байна уу? Шизүка юу? Булсан төмс амттай байна уу?
Шзиүка: Яаж мэдсэн юм бэ?
Гарчиг: Тэр цонхонд баяртай гэж хэлье.
Нобита: Шизүка ч үнэхээр гайхширлаа шүү.
Дораэмон: Тэр ч аргагүй л дээ. За, дараагийнх нь хаана гэдгийг мэдэх болов уу даа?
Нобита: Аль, аль? Сунэогийн гэр байна!
Дораэмон: Яг зөв!
Нобита: Сунэо байна.
Сунэо: Би ч сайхан залуу шүү. Яагаад хүмүүс энэ гоо үзэсгэлэнг ойлгодоггүй байна аа? Миний үсний засалт бол үнэхээр төгс шүү! Миний стилийг хүмүүс дагах хэрэгтэй л юмсан даа. Яагаад ч юм хэн нэгэн инээгээд ч байгаа юм шиг байх юм.
Нобита: Инээж байна шүү!
Дораэмон: За, алив. Дараагийнх руу явцгаая.
Нобита: Ямар давчуу бохир газар вэ!
Дораэмон: Чшш, нуугдаарай.
Жайан: Сайн байлаа шүү. Юу вэ? Өрөөндөө нууцаар орчихлоо гэж бодсон чинь юу вэ? Ээжид баригдахгүй гээд цонхоор орж ирсэн юмсан. Юу вэ? Яагаад ингэдэг байна аа? Би гарцаагүй гэртээ л байсан даа. Энэ чинь Нобитагийнх байна шүү дээ! Би нэг л буруу зүйл хийчих шиг боллоо шүү. Нобита, хөл чинь зүгээр үү? Хурдан эдгээрэй. За, баяртай.
Дораэмон: Арай хэтрүүлчих шиг боллоо шүү.
Нобита: Дараа уулзахдаа уучлал гуйя даа.
Дораэмон: Тэгье.
Нобита: Ингэхэд би бас туршиж үзье л дээ.
Дораэмон: За, май.
Нобита: Хамгийн үзэмжтэй цонхыг хайна даа. Санамсаргүй байдлаар олно оо. Энэ ч зүгээр л нэг хувцас хатаадаг газар байх шив.
Дораэмон: Тийм ч гоё биш л байна шүү.
Нобита: Солиод үзье! Дараагийнх нь. Ёоё, дараагийнх нь! Хөөх! Энэ ч гоё юм аа.
Дораэмон: Харин тийм. Ямар гоё цэцэрлэг вэ.
Ээж: Амттан бэлэн боллоо!
Нобита: За! Цонхоор гадаах үзэмжийг харангаа идэцгээх үү?
Дораэмон: Тэгье л дээ!
Нобита: Гоё цэцэрлэгт дээд зэрэглэлийн япон амттан!
Дораэмон: Үнэхээр тансаг байна шүү!
Ээж: Өнөөдрийн амттан бол жигнэсэн төмс.
Нобита: Төмс өө?
Ээж: Яасан бэ, таалагдахгүй байна уу?
Нобита: Үгүй дээ, үгүй. 2 давхарт иднэ ээ.
Дораэмон: Би ч бас.
Ээж: Үртэс унагаав аа!
Нобита: Мэдлээ! Дараа нь ямар цонхоор хардаг юм билээ?
Дораэмон: Дораяки! Өө, андуурчихлаа. Жаахан өндөрлөг газрын цонхоор харж үзвэл яаж байна?
Нобита: Болж байна шүү! Харцгаая!
Дораэмон: Барилгын оройд байгаа бололтой шүү.
Нобита, Дораэмон: Хөөх!
Нобита: Ямар өндөр юм бэ! Хүмүүс гүнждийн үр шиг л харагдаж байна шүү. Илүү өндөрлөгөөс харцгаая!
Дораэмон: Бүр өндрөөс гэж үү?
Нобита: Хөөх, энэ хаанах вэ?
Дораэмон: Уул байна! Уулан дээрх цонх бололтой.
Нобита: Өндөр юм аа! Хөөх, бүр дээр нь ч бас барилга байна шүү. За, тэгвэл бүр илүү өндөр газар луу явцгаая!
Дораэмон: Тийм газарт цонх энэ тэр байхгүй л байх даа.
Нобита: Байна! Хөөх!
Дораэмон: Онгоцны цонх байна шүү дээ!
Нобита: Гайхалтай юм аа! Хөөх! Хар даа, арал харагдаж байна!
Дораэмон: Усан онгоц ч бас байна!
Нобита: За, арай өмнө зүг рүү харж үзье л дээ!
Дораэмон: Сайхан санаа байна!
Нобита: Далай байна!
Дораэмон: Усан онгоц дээр байна шүү.
Нобита: Үзэсгэлэнтэй юм аа. Тэр юу вэ? Хар даа, тэр, тэр!
Дораэмон: Далайн гахай байна шүү дээ!
Нобита: Бүр гайхчихлаа.
Дораэмон: Би ч бас. Хөл чинь зүгээр үү?
Нобита: Тийм ээ, зүгээр байна.
Дораэмон: Ашгүй дээ.
Нобита: За, энэ удаа хойд зүгийг харж үзэх үү?
Дораэмон: Сайхан санаа байна, харцгаая!
Нобита: Юу вэ? Энэ хаанах юм бол оо?
Дораэмон: Хөөе, хэн нэгэн ирж байна. Энэ ч хойд зах биш бололтой шүү.
Нобита: Тэгвэл дахин нэг...
Момоэгийн ах: Хэн бэ? Наанаа юу хийгээд байгаа юм бэ?
Хидэки: Уучлаарай. Би нөгөө... Момоэд заавал дамжуулж хэлэх зүйл гараад ирлээ.
Момоэгийн ах: Момоэд уу? Уулзахаар тохирсон юм уу? Харамсалтай нь Момоэ гадагшаа гараад одоо эзгүй байна л даа.
Хидэки: Аан, тийм үү?
Момоэгийн ах: Ингэхэд чи чинь бэйсболын Хидэки биш үү? Доод ангийнхнаас чинь сонссон шүү. Бэйсболд муугаараа алдартай юм билээ.
Хидэки: Би ч бас таны талаар мэднэ. Өмнө нь Эйсд 4 дугаартай байсан.
Момоэгийн ах: Момоэтэй ямар хэргээр уулзах гэсэн юм бэ? Тэр сайн хүнтэй юм шиг байна билээ. Чам шиг залхуу хүн хэрэггүй ээ. Чи зүгээр харьсан чинь дээр.
Дораэмон: Өөр юм харцгаая. Хойд зах байна!
Нобита: Хөөх, цас орж байна!
Дораэмон: Зарим газраар хэдийн өвөл болчихсон шүү.
Момоэгийн ах: Чам шиг залхуу хүн хэрэггүй ээ. Чи зүгээр харьсан чинь дээр.
Нобита: Түрүүний тэр хүн...
Дораэмон: Яасан?
Нобита: Нөгөө Хидэки гэдэг тэр хүн байна аа...
Дораэмон: Тэр яасан гэж?
Нобита: Цаашид яах бол гэж бодоод л.
Дораэмон: Бодогдоод л байна уу?
Нобита: Түрүүний тэр газры ахиж харж болох уу?
Дораэмон: Мэдээж болно. Чиг заагчийг зүүн тийш эргүүлбэл өмнө нь харсан газартаа буцаж болдог юм. Хэтэрхий хол буцаачихлаа!
Нобита: Энэ байна!
Дораэмон: Хэн ч байхгүй байх шиг байна даа.
Нобита: Манай цонхны өмнө хүн зогсчихлоо.
Дораэмон: Санаа зовох хэрэггүй ээ. Үнэндээ энэ чинь өөр айлын цонх шүү дээ. Тэр их гутарсан юм шиг харагдаж байна.
Нобита: Яасан юм бол оо?
Хидэки: Момоэ, ах чинь чамайг гэртээ байхгүй гэж хэлсэн ч гэлээ би чамтай заавал салах ёс хийхээр ирсэн юм. Үнэндээ уулзаад ярилцмаар байсан ч үнэхээр санаснаар болсонгүй. Би авгынхаа үйлдвэрт туслахаар болоод удахгүй Токио руу явах гэж байгаа. Эдийн засаг сайнгүй байгааг мэдэж байгаа биз дээ? Тийм болохоор өнөөдөр ингэсгээд галт тэргээр явах болчихлоо. Тэгэхээр бид хэсэг хугацаанд уулзаж чадахгүй нь дээ. Гэхдээ би заавал явах ёстой л доо. Үнэндээ өдийг хүртэл хэлж чадаагүй ч гэлээ би... Би чамд сайн байсан юм шүү. Хэдий хол явсан ч би чамайг хэзээ ч мартахгүй ээ. Яасан ч мартахгүй. Тийм болохоор чи ч бас намайг хааяа ч болтугай санагалзаж байвал би баяртай байх болно. Би хаана ч байсан чамайг аз жаргалтай байхын төлөө залбирч байна. Одоо цаг үлдсэнгүй. За, сайн сууж байгаарай. Баяртай.
Нобита: Бидэнд хэлсэн ч гэлээ...
Дораэмон: Ямар ч арга байхгүй дээ. Харамсалтай л юм даа.
Нобита: Тийм шүү. Гэхдээ л санаанаас гарахгүй байх юм. Тэр Момоэ гэдэг хүнд яаж ийгээд хэлж өгч болохгүй болов уу?
Дораэмон: Ямартай ч тийшээ яваад үзэх үү? Алив! Хаашаа явах нь тодорхой шүү дээ.
Нобита: Тийм шүү дээ! За, явцгаая. Хүйтэн байна шүү.
Дораэмон: За, явцгаая.
Нобита: Тэр гэр мөн үү?
Дораэмон: Очоод үзье. Тэр цонх байх аа. Энэ гарцаагүй мөн байна.
Нобита: Тийм байна! Үнэхээр жинхэнэ нь байна!
Дораэмон: Гэртээ байхгүй байгаа юм болов уу?
Момоэ: Би ирлээ! Ах аа! Илгээмжийг чинь аваад ирсэн шүү.
Момоэгийн ах: Яасан уддаг юм бэ.
Момоэ: Юун удах энэ тэр вэ? Таны гуйлтаар л явсан биз дээ?
Момоэгийн ах: За, уучлаарай.
Момоэ: Ёстой нэг. Хэн нэгэн ирсэн юм уу?
Момоэгийн ах: Үгүй ээ, хэн ч ирээгүй. Хэн ч.
Момоэ: Хачин л байна даа.
Нобита: Сайн уу, ингэхэд нөгөө...
Дораэмон: Байж бай! Амаараа дамжуулснаас илүү боломжийн арга байгаа шүү.
Нобита: Ямар арга?
Хидэки: Момоэ, ах чинь чамайг гэртээ байхгүй гэж хэлсэн ч гэлээ би чамтай заавал салах ёс хийхээр ирсэн юм. Үнэндээ уулзаад ярилцмаар байсан ч үнэхээр санаснаар болсонгүй ээ.
Момоэ: Хэн бэ? Хидэки юу?
Хидэки: Би авгынхаа үйлдвэрт туслахаар болоод удахгүй Токио руу явах гэж байгаа.
Момоэ: Юу?
Хидэки: Эдийн засаг сайнгүй байгааг мэдэж байгаа биз дээ? Тийм болохоор өнөөдөр ингэсгээд галт тэргээр явах болчихлоо.
Дораэмон: Цонхны видеогоор түрүүний бичлэгийг хуулаад авчихсан юм.
Нобита: Хялбархан байна шүү.
Хидэки: Тэгэхээр бид хэсэг хугацаанд уулзаж чадахгүй нь дээ. Гэхдээ би заавал явах ёстой л доо. Үнэндээ өдийг хүртэл хэлж чадаагүй ч гэлээ би... Би чамд сайн байсан юм шүү. Хэдий хол явсан ч би чамайг хэзээ ч мартахгүй ээ. Яасан ч мартахгүй. Тийм болохоор чи ч бас намайг хааяа ч болтугай санагалзаж байвал би баяртай байх болно. Би хаана ч байсан чамайг аз жаргалтай байхын төлөө\Nзалбирч байна. Одоо цаг үлдсэнгүй. За, сайн сууж байгаарай. Баяртай.
Момоэ: Хидэки! Хүлээ! Хидэки! Хидэки... Мангар юм уу! Та муу мангар!
Момоэгийн ах: Юу вэ?
Момоэ: Мангар, мангар, мангар!
Момоэгийн ах: Болиоч ээ, хөөе!
Момоэ: Яагаад намайг Хидэкид байхгүй гээд хэлчихсэн юм бэ?
Момоэгийн ах: Гэхдээ үнэхээр байгаагүй биз дээ?
Момоэ: Хидэки Токио явчихсан.
Момоэгийн ах: Юу? Гэхдээ ямар хамаа байх вэ дээ. Тийм удаан залхаг амьтан. Арай, чи чинь... Арай ч үгүй байлгүй дээ. 3 жилийн турш талбайн чулуу түүсэн хүнд сайн болно ч гэж юу байх вэ дээ.
Момоэ: Мангар, мангар, мангар! Тэгж их хичээж чулуу түүсэн хүн байсан болохоор л...
Момоэгийн ах: Ёоё, ёо, ёо!
Момоэ: Тэр хүний ачаар л та тэмцээнд ялсан биз дээ?
Дораэмон: Дамжуулах зүйлийг ингээд дамжууллаа.
Нобита: Одоо яах бол?
Дораэмон: Харин л дээ.
Нобита: Хидэки, яасан бол?
Дораэмон: Одоо галт тэргэнд ганцаараа уйтгарлаад явж байгаа биз. Автомат хяналтын адаптер залгаад, Хидэкигийн одоогийн байдлыг харцгаая. Хидэкиг харж чадахуйц цонх руу автоматаар шилжүүлж өгнө. Олчихлоо. Галт тэргэнд хараахан суугаагүй байна.
Нобита: Момоэг хүлээж байгаа юм байх даа?
Хидэки: Би туслах уу?
Настан: Уучлаарай.
Хидэки: Зүгээр дээ.
Настан: Маш их баярлалаа.
Хидэки: Зүгээр дээ, зүгээр.
Нобита: Харагдахаа больчихлоо.
Дораэмон: Зүгээр ээ. Буудлын тавцан дээр байна.
Нобита: Удахгүй хөдлөх нь дээ.
Дораэмон: Үдэж өгөх хүн ч байхгүй гунигтай юм аа.
Хидэкигийн ээж: Хидэки!
Хидэкигийн дүү: Ах аа!
Хидэки: Ээж ээ, Горо?
Хидэкигийн ээж: Ашгүй амжчихлаа шүү.
Хидэки: Ирэхгүй байсан ч болох байсан шүү дээ.
Хидэкигийн ээж: Алив май, үүнийг идээрэй.
Хидэки: Утсан төмс үү дээ?
Хидэкигийн ээж: Халаасандаа хийчихвэл дулаацна аа.
Хидэки: Баярлалаа.
Нобита: Яана аа, галт тэрэг ирчихлээ. Одоо яах вэ?
Дораэмон: Чиний сандрах хэрэг биш л баймаар юм.
Нобита: Дораэмон, чамд юу ч бодогдохгүй байна уу?
Дораэмон: Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ.
Нобита: Хүйтэн сэтгэлтэй юм аа.
Дораэмон: Хүйтэн сэтгэлтэй байсан ч хийж чадах зүйл алга даа.
Нобита: Хүйтэн сэтгэлт.
Хидэки: За.
Хидэкигийн ээж: Уучлаарай, аав чинь байсан бол ч...
Хидэки: Ээж ээ, зүгээр дээ.
Хидэкигийн дүү: Ах аа, миний... миний төмсийг аваад яв.
Хидэки: Наадхаа чи идээд хурдан том болоорой.
Хидэкигийн ээж: Үүнийг ав.
Хидэки: Ээж ээ, энэ чинь?
Хидэкигийн ээж: Токиод хүнд хэцүү байгаад яагаад ч тэнд идээшхээргүй байвал үүгээр зардлаа хийгээд ирээрэй. Хидэки!
Хидэки: Би өөрийнхөө олсон мөнгөөр хүрч ирэх болохоор санаа битгий зовоорой. Ээж ээ, Горо!
Нобита: Явчихлаа.
Дораэмон: Ингээд явчихлаа.
Нобита: Момоэ, яагаад ч ирсэнгүй шүү.
Дораэмон: Яах вэ, ийм зүйл байдаг л юм.
Нобита: Дораэмон ч хүйтэн сэтгэлтэй юм даа. Энэ хаанах вэ?
Дораэмон: Хидэки одоо энэ галт тэрэгний цонхоор харж яваа.
Нобита: Юу вэ, Дораэмон чиний ч бас санаа амрахгүй л байгаа юм байна шүү дээ.
Дораэмон: Үгүй, яах вэ.
Момоэ: Хидэки!
Момоэгийн ах: Хидэки! Хичээгээрэй!
Нобита: Хөөе!
Дораэмон: Хөөе! Хичээгээрэй!
Момоэ: Тайвшрахаараа наашаа захиа бичээрэй! Би ч бас заавал бичнэ ээ! Би ч бас чамайг яасан ч мартахгүй ээ!
Дораэмон 156-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон, Дора |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Жиан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Сүнэо |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Горо |
Нобитагийн ангийн хүүхэд, гоё зурдаг |
|
Нобита ээж |
Нобитагийн ээж |
|
Багш |
Нобитагийн ангийн багш |
|
Горо ээж |
Горогийн ээж |
|
Эр 1 |
Гудамжинд тааралдах хүн |
|
Цэрэг |
Тоглоомон цэргийн ахлах |
|
|
|
Дораэмон 156-р анги
Шизүка: Хөөх, гайхалтай! Чи өөрөө зурсан юм уу?
Горо: Тийм ээ.
Шизүка: Мундаг юм аа. Хүндэлмээр санагдчихлаа.
Горо: Үгүй дээ, үгүй.
Шизүка: Энэ хар даа. Царайлаг байгаа биз? Ингэхэд модель нь хэн юм бэ?
Горо: Миний төсөөлөл. Төгс царай гэх үү дээ.
Шизүка: Тийм үү? Ийм царайлаг хүү жинхэнээсээ байсан ч болоосой.
Нобита: Тийм гэж үү дээ? Жинхэнээсээ ийм хүн байсан бол мангас гэж бодох байлгүй.
Шизүка: Тэгж хэлж болохгүй шүү дээ.
Горо: Зүгээр ээ. Миний зураг хэтэрхий сайн болохоор атаархаж байгаа юм.
Шизүка: Нээрээ одоо дараа нь хөөрхөн охин зураад үзээч.
Горо: Шизүкад бол хэдэн хуудас ч болно шүү.
Шизүка: Нээрээ юу? Баярлалаа.
Горо: Тэгвэл манай гэрт очицгооё.
Шизүка: Тэгье. Ямар зураг гарах бол? Сэтгэл хөдөлчихлөө.
Горо: Тийм шүү. Шизүкаг бас зурж өгье.
Шизүка: Нээрээ юу? Аль болох хөөрхөн зураад өгөөрэй.
Горо: Мэдээж шүү дээ.
Нобита: Жаахан л сайн зурдаг байлаа гээд юун ч сүртэй юм бэ дээ? Балай юм.
Нобита ээж: Юу хийж байгаа юм?
Нобита: Би яг ээж тантай адилхан юм.
Нобита ээж: Тэгэлгүй яах вэ дээ. Ээжийн хүү шүү дээ. Тэр нь яасан гэж?
Нобита: Азгүй ч юм даа.
Нобита ээж: Юу?
Нобита: Эцэг эхийнхээ царайг сонгох боломжгүй шүү дээ.
Нобита ээж: Юу, юу, юу гэнэ ээ? Ер нь ямар учиртай юм бэ? Эцэг эхээ дурдан байж азгүй гэдэг чинь юу гэсэн үг юм? Ёс бус гэдэг нь! Чиний царай ээжид нь таалагддаг шүү дээ.
Дораэмон: Ээж ээ?
Нобита ээж: Яасан?
Дораэмон: Тайвшраарай, тайвшир. Шизүка ийм царайнд дуртай гэсэн юм уу?
Нобита: Тийм ээ.
Дораэмон: Гэхдээ энийг сайн харвал яг Нобита шиг л харагдаж байна шүү дээ.
Нобита: Юу? Нээрээ юу?
Дораэмон: Нээрээ, нээрээ. Хар л даа. Хоёр нүд, чих бас нэг ам, хамартай. За, за, битгий уурла л даа. Ийм царайтай болмоор байгаа юм бол болгоод өгье. Баллуур ба нүд хамрын үзэг.
Нобита: Наадах чинь юу вэ?
Дораэмон: Нүдний шилээ ав даа. Энэ баллуураар нүүр зүлгэх юм бол...
Нобита: Өвдөхгүй юу?
Дораэмон: Зүгээр ээ, зүгээр.
Нобита: Юу болчхов оо, энэ чинь?
Гарчиг: Баллуураар ямар ч нүүргүй болсон нь
Нобита: Юу болчхов оо, энэ чинь?
Дораэмон: Ийм болчихлоо.
Нобита: Яана аа, миний нүүр...
Дораэмон: Сандрах хэрэггүй ээ.
Нобита: Яах болж байна аа? Ямар ч нүүргүй болчихлоо шүү дээ.
Дораэмон: Одоо харин энэ үзгээр дуртай царайгаа зурахад л болно. За байз, яг энэ шиг зурвал болно биз дээ? Ингэж харагддаг ч гэлээ зураг зурах тал дээр бага зэрэг итгэл... үнэндээ итгэл муутай л даа.
Нобита: Ийм царайнаас нүүргүй байсан нь хамаагүй дээр юм байна.
Дораэмон: Тэгээд битгий сандраад бай л даа. Дахиад арилгаад зурахад л болно шүү дээ. Хэдэн ч удаа засаж зурж болдог нь сайн хэрэг шүү. За. Хүлээгээрэй.
Нобита: Одоо яг сайн болно биз дээ?
Дораэмон: Битгий хөдлөөд бай л даа! Зурахад хэцүү байна шүү дээ. Тэр хар л даа. Дахиад баллачихлаа.
Нобита: Ёо, ёо, ёо!
Дораэмон: Жаахан тэвч л дээ. Эр хүн биз дээ?
Нобита: "Тэгж их үрээд урагдчихвал яах болж байна? Чадваргүй, болхи, хэрэггүй амьтан.
"
Дораэмон: Сүүлийн үг чинь гомдмоор юм аа. Болилоо яршиг!
Нобита: "Хөөе ээ. Ямар хариуцлагагүй юм бэ? Тоглоом биш дээ. Одоо би тэгээд яах юм бэ? Юу вэ? Сайн арилгаагүй болохоор тас хар болчихсон байна шүү дээ.
Нээрээ тийм. Өөрөө л зурчихвал болох юм байна. Ядаж л Дораэмоны зурснаас дээр. Баллачихлаа! Толинд харж зурах чинь ийм хэцүү юм уу? Дахиад баллачихлаа. Дахин дахин арилгасаар байгаад нүүр хорсчихлоо."
Нобита ээж: Нобита. Дэлгүүр яваад ирээч.
Нобита: Гэхдээ... яг одоо боломжгүй байна аа.
Нобита ээж: Юу нь болохгүй гэж? Зүгээр тоглож л байгаа биз дээ? Ёстой нэг. Ганц дэлгүүр яваад өгчхөд яадаг байна аа?
Нобита: Яана аа? Зураагүй байсан нь дээр байсан юм болов уу?
Горо ээж: Горо, найз чинь гэнэ ээ.
Горо: Юу? Хэн ч ирнэ гээгүй дээ. Юу? Чи хэн бэ?
Нобита: Би байна аа, Нобита!
Горо: Чи яагаад байгаа юм бэ?
Нобита: Үнэндээ...
Горо: Юу вэ? Нобита, нүүрээ яачихсан юм бэ? Аан ойлголоо.
Нобита: Тэгээд л гуйя! Надад царай шиг царай зураад өгөөч.
Горо: Чи түрүү миний зурсан зургийг мангас гэсэн билүү?
Нобита: Тэрийг март аа. Авьяаст чинь атаархаад бодоо ч үгүй юмаа хэлчхэж. Чиний авьяас гайхалтай. Чи бол суут ухаантан. Гуйя! Чамаар зуруулбал би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэсэн үг. Гуйж байна!
Горо: За, яах вэ. Тэгж их гуйж байгаа бол зурж өгөхөөс дөө.
Нобита: Ашгүй дээ, баярлалаа!
Горо: Санах ойгоороо чамайг зурна гэхээр хэцүү юм аа.
Нобита: Үгүй ээ, үгүй. Заавал яг өмнөх шиг болгох гэсний хэрэггүй дээ.
Сүнэо: Цоохор майлз байсан.
Шизүка: Хөөх. Өө, Нобита! Нобита? Өө, уучлаарай. Хүн андуурчхаж.
Нобита: Үгүй дээ, би л байна. Но-би-та.
Шизүка: Аан, Нобита мөн байсан юм уу? Би хүн андуурчхаж л гэж... Юу вэ, Нобита?
Жиан: Худлаа байлгүй дээ.
Сүнэо: Чи нээрээ Нобита гэж үү?
Нобита: Жинхэнэ төрхөөрөө Нобита байна.
Шизүка: Хөөх, ямар царайлаг юм бэ?
Нобита: Үгүй дээ.
Сүнэо: Яагаад вэ? Чи яахаараа тийм царайлаг болчихсон юм?
Нобита: Үнэндээ гэвэл энэ баллуураар арилгаад, нүд, хамрын үзгээр хүссэн царайгаа зурж болно.
Сүнэо: Хөөх! Нээрээ энэ үзгээр үү? Туршаад үзье.
Нобита: Хөөе, болиоч ээ. Яаж байгаа юм бэ?
Сүнэо: Чамд ингэвэл яг зохино.
Нобита: Чи муу! Чинийг царайг ч бас хачин болгоод өгье л дөө.
Сүнэо: Өө, яаж байна аа? Боль гэсэн шүү!
Жиан: Алив болгоод өг.
Сүнэо: Новш, нааш нь өгөөдөх!
Жиан: Хөөе, яаж байна аа?
Сүнэо: Энэ царайг нь хар даа. Жиан, арай ч дээ!
Шизүка: Хөөе, боль л доо. Найзууд аа, зодолдохоо больцгоо. Ямар муухай юм бэ?
Дораэмон: Яасан бэ? Яагаад уйлаад байгаа юм бэ?
Шизүка: Дора! Ямар өөдгүй юм бэ, Дора хүртэл!
Дораэмон: Өө, уучлаарай, уучлаарай. Одоо хангалттай. Больцгооё оо.
Жиан: Тийм шүү. Юу нь сонин байна? Өөрсдийгөө хар даа. Одоо ийм царайг яах болж байна аа?
Шизүка: Үүрд энэ чигээрээ үлдэх юм уу?
Дораэмон: Нээрээ тийм, баллуураар арилгаад Горогоор засаж зуруулбал ямар вэ?
Бүгд: Тийм ээ.
Дораэмон: За, явцгаая.
Эр 1: Тэд нар яачхаа вэ?
Сүнэо: Киноны од болно оо!
Шизүка: Загвар өмсөгч болно оо!
Жиан: Би бол эр хүн шиг бас царайлаг болно оо!
Нобита: Дахиад царайлаг хөвгүүн болно оо!
Дораэмон: Жинхэнэ муур шиг болно оо! Ийм л юм болсон юм. Бид нарын царайг аятайхан болгоод өгөөч.
Горо: Юу? Уучлаарай, би зурж чадахгүй болсон. Хуруугаа гэмтээсэн болохоор хэсэгтээ зурах боломжгүй.
Жиан: Одоо яах юм бэ, Дораэмон!?
Дораэмон: Ямартай ч харагдаж байгаа болохоор зүгээр биз дээ?
Сүнэо: Зүгээр биш ээ.
Шизүка: Муухай юм бэ?
Жиан: Тэнэг юм. Ямар нэг юм хийгээч!
Гарчиг: Тоглоомон цэрэг
Жиан: Хүлээж бай! Хүлээ! Хүлээж бай!
Нобита: Туслаарай!
Жиан: Хүлээгээч! Хүлээж бай!
Нобита: Туслаарай!
Жиан: Хүлээ, хүлээ, хүлээ. Өө, хаашаа нуугдчихав? Гараад ир! Нуугдах чинь хулчгар хэрэг. Зугтаж чадна гэж бодож байвал том андуурч байна шүү. Заавал чамайг барьж аваад, 20-30 удаа цохино гэж мэдээрэй. Гараад ир, Нобита!
Нобита: Үнэхээр ядаргаатай юм аа. Кунг-футай кино үзэхээрээ шууд л нөлөөнд нь автчих юм.
Дораэмон: Байна уу? Аан, Нобита юу?
Нобита: Гуйя, надад туслаарай! Намайг ирээд аваач! Гэр лүү харьж чадахгүй юм шиг байна.
Дораэмон: Юу, Жианаас болоод уу? Дандаа л тэгдэг биз дээ?
Нобита: Гуйж байна шүү дээ. Угаасаа чи завтай биз дээ?
Дораэмон: Бүдүүлэг юм! Угаасаа гэсэн юм байхгүй. Би ч гэсэн завгүй үедээ бол завгүй!
Нобита: Тэгээд намайг Жианд балбуулсан ч зүгээр гэж байгаа юм уу?
Дораэмон: Яг одоо салж чадахгүй ажилтай байна аа. Нээрээ тийм, би орондоо өөр гоё юм явуулаад авахуулъя!
Нобита: Оронд оо? Өөрөө ир л дээ.
Дораэмон: Зүгээр дээ, санаа зоволтгүй. Хүчирхэг туслагч шүү. Чиний дайсныг хэн ч байсан ялна. Тушаал! Нобитаг хэзээ ч, ямар ч тохиолдолд хамгаалах! За, дараа уулзъя.
Нобита: Юу? Юу гэсэн үг вэ? Хөөе, Дораэмон?
Дораэмон: За, үргэлжлүүлье.
Нобита: Сэтгэлгүй амьтан!
Жиан: Зөндөө хайлаа шүү. Дахин уулзахад таатай байна шүү. Хүлээгээрэй, хүлээ, хүлээ, хүлээ.
Нобита: Үгүй ээ!
Жиан: Хүлээхгүй гэвэл цохиж унагана шүү.
Нобита: Хүлээвэл яах юм?
Жиан: Сайтар балбаад өгнө дөө. Хүлээ, хүлээ, хүлээж бай.
Нобита: Үгүй ээ, үгүй, үгүй.
Жиан: Хүлээж бай, Нобита. Хүлээ гэсэн шүү.
Нобита: Одоо л больсон чинь дээр дээ. Удахгүй хүчирхэг туслагч аврахаар ирнэ шүү.
Жиан: Өө, тэгвэл бүр ч хөгжилтэй юм байна. Май чи!
Нобита: Туслаарай...
Жиан: За, бэлэн биз.
Нобита: Ашгүй дээ, ирчихлээ.
Жиан: Юу?
Цэрэг: Анхаар, зогс!
Жиан: Энэ одоо юу вэ?
Нобита: Айн?
Жиан: Арай хүчирхэг туслагч гэж энэ тоглоом юм биш биз дээ? Битгий инээд хүргээд бай.
Нобита: Дораэмон, муу золиг! Энэ чинь харин давгүй шүү. За, сайн ажиллаа, сайн байна. Та нар ч санаснаас хүчтэй юм гээч. Тоглоомон цэргүүдээр хамгаалуулаад л би ч ийм л хүн дээ. За, одоо юу ч тулгарсан бай, айхгүй шүү. Өө, сая юу байсан юм бол? Өө, муу, шумуул. Чи муу... Санаа амар. Санаа амар.
Сүнэо: Шилдэг питчер, Хонэкава Сүнэо. Хоёрдугаар үе, 3 дахь тойрогт 100 хожиход ганцхан бөмбөг үлдлээ! Шидлээ! Өө, юу вэ? Миний бөмбөг... Яаж байгаа чинь энэ вэ? Аав маань энийг Лигийн тэмцээний бөмбөг үйлдвэрлэдэг газарт захиалгаар хийлгэсэн юм шүү дээ.
Нобита: Уучлаарай, миний буруу.
Сүнэо: Уучлаарай гээд болчихгүй биз дээ? Хөөе, яагаад байна аа? Эд нар одоо юу вэ? Ёо, ёо, хөөе л дээ. Хачин юмаа аваач ээ!
Нобита: Хүлээгээрэй, хүлээ! Сая бол манай буруу байсан шүү дээ. Хөөе, боль л доо.
Сүнэо: Болиоч ээ.
Нобита: Алив ээ, үгэнд орцгоо! Баларсан. Миний дайсан гэж бодсон л бол ёстой гүйцэд хийх юм аа.
Багш: Ноби! Ашгүй яг таарлаа.
Нобита: Багш аа...
Багш: Өнөөдрийн шалгалтад чи дахиад л 0 оноо авсан байна.
Нобита: 5 дараалаад 0 оноо гэж үү?
Багш: 6 дараалаад. Чамд чармайх сэтгэл байна уу, ер нь? За, цуг явъя. Чамайг илүү сайн хичээлээ давтах талаар гэрийнхэнтэй чинь сайтар ярилцъя гэж бодож байсан юм.
Нобита: Үгүй ээ, тэр жаахан... Юу... дараагийн удаа болъё. Баяртай!
Багш: Хөөе, байз! Хүлээгээрэй.
Нобита: Яана аа, туслаарай!
Багш: Ноби?
Нобита: Уучлаарай!
Шизүка: Яагаад сандраад байгаа юм бэ, Нобита?
Нобита: Шизүка. Хөөе ээ, намайг цохиогүй байна шүү дээ. Андуураад байна! Ёстой нэг. Ингээд байвал аюултай юм аа. Хурдхан тушаалыг нь цуцлуулахгүй бол... Дораэмон! Юу өмсчихсөн юм бэ?
Жиан: Түрүү намайг яана гэнэ ээ?
Нобита: Юу, нөгөө... Жиан, тэгээд дэмий байх аа.
Жиан: Дуугай бай! Болсон уу? Ямар гэгчийн...
Нобита: Хэлээд байхад чинь дээ.
Нобита ээж: Дора? Гадаа талбайг шүүрдээд өгөөч?
Дораэмон: Би жаахан завгүй байна аа. Одоо жаахан л үлдчихсэн юм. Тэр хэсэг нь харин хэцүү юм.
Нобита ээж: Нобитаг хийгээрэй гэж захисан ч, хаа нэгтээ явчхаад ирэхгүй юм.
Нобита: Дораэмон!
Нобита ээж: Ноби!
Нобита: Ээж ээ... надад уурлахгүй бол аминд чинь өлзийтэй байх гэж бодож байна.
Нобита ээж: Юу гэнэ ээ? Яаж яриад байгаа юм?
Нобита: Хүлээгээрэй, тэр биХүлээгээрэй, тэр биш. Энэ хүн дайсан биш ээ. Хурдан зугтаарай! Боль! Боль гээд байна шүү дээ.
Дораэмон: Бодсон чинь урт зам тууллаа шүү. Энэ хамгийн сүүлийнх.
Нобита: Дораэмон! Тоглоомон цэргүүдийг зогсоогооч! Алив, хурдлаарай! Алив ээ, хурдал л даа.
Дораэмон: Яаж байгаа юм бэ? Арай гэж дуусгах гэж байхад чинь!
Яана аа, энэ ч муу шүү. Сэргээрэй, Дораэмон.
Нобита ээж: Ноби!
Нобита: Ээж ээ. Дораэмон нүдээ нээтэл яаж ийгээд зугтааж байгаарай. Хөөе, Дораэмон! Гуйж байна, сэрээч дээ.
Нобита ээж: Ноби!
Нобита: Дораэмон!
Нобита ээж: Хурдлаарай, ямар нэг юм хийгээч. Туслаарай! Ноби? Хань аа?
Back to episodes Go home