Doraemon 2025 150-152

150-р анги

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Леа

Цагаан муур, охин

Хар муур

Хүү

 

Нобита:          Зууш идмээр байна уу? Чиний дуртай дораяки байна!    Идэхгүй юм уу?

Дораэмон:    Хүсэхгүй байна аа.

Нобита:          Гэнэт юу болсон юм бэ?

Дораэмон:    Сонсмоор байна уу? Яасан бэ гэвэл...

Нобита:          Алив ээ!

Дораэмон:    Яаж хэлдэг юм билээ дээ...

Нобита:          За, зүгээр дээ.

Доарэмон:    Алив ээ, сонсчих оо!

Нобита:          Яасан бэ? Юу болсон юм бэ? Таалагддаг мууртай болчихсон юм уу?

Дораэмон:    Яаж мэдчихсэн юм бэ?

Нобита:          Яг байж ээ, Дораэмон гайхалтай хурдан дурладаг гэж би бодож байна.

Дораэмон:    Ичмээр юм аа.

Нобита:          Ингэхэд ямар муур юм бэ?

Дораэмон:    Сахиусан тэнгэр шиг цав цагаан, нүд нь цэв цэнхэр учраас шууд л татдаг. Харахад л зүрх булгилна шүү дээ.

Нобита:          Нэр нь юу юм бэ?

Дораэмон:    Би түүнтэй нэг ч үг сольж үзээгүй. Өөрийнхөө тухай ярихаар үнэхээр өрөвдөлтэй болчихдог юм байна. Нүүр бардам хэлэх юм алга даа...
Аа, хараач, тэр байшин байна!

Нобита:          Хөөх, яасан тансаг байшин бэ!

Дораэмон:    Аа, тэр тэнд байна.

Нобита:          Хаана гэж? Хөөх, хүрээд ирлээ! Перс муур байна шүү дээ. Яах аргагүй хөөрхөн юм аа.

Дораэмон:    Тийм байгаа биз? Тийм байгаа биз дээ? Би бол цаашид миний эхнэр болоосой гэж хүсэж байна.

Нобита:          Робот гэрлэнэ гэнэ үү?

Дораэмон:    Надаар битгий тогло! Би чинь дээд зэрэглэлийн робот байхгүй юу! Намайг харчихлаа! Намайг хараад байна! Ямар сайхан нүд вэ! Толгой эргээд байна. Энд хаана байна аа?

Нобита:          Өөрийгөө хянаарай гэж байна! Юу болов оо?

Дораэмон:    Хачин нэг нөхөр байна! Хараач, тэнд байна!

Нобита:          Тэр муурыг хэлж байна уу? Өө? Болзошгүй юм! Перс муурыг ширтээд байгаа юм биш биз?

Дораэмон:    Нобита чамд тэгж санагдав уу? Надад ч бас тэгж санагдаж байна. Яасан муухай зан гаргаж байна аа! Хөөе, орхиод явж үз!

Нобита:          Тайвшир, тайвшир! Магадгүй ямар ч муу зүйл хийгээгүй байх шүү.
Ямартай ч засч залруулъя.

Дораэмон:    Яах ёстой бол?

Нобита:          Юуны өмнө найрсаг харилцаа тогтоох хэрэгтэй. Тэгээд анхны сэтгэгдэл хамгийн чухал шүү дээ.

Дораэмон:    Тийм шүү, яг үнэн. Миний энэ бүдүүн биеийг хараач ээ! Тураадаг зүйл хэрэгтэй байна! Роботод зориулсан тураадаг багаж!

Нобита:          Болиоч ээ, тэгж хийх хэрэггүй дээ!

Дораэмон:    Чи өөрөө боль, Нобита! Өвдөж байна...Дурласан Дораэмон!

Жайан:           Өө, сонирхолтой юм болж байна шүү дээ!

Шизүка:         Гэхдээ Дораэмон чи үнэхээр чин сэтгэлээсээ байна уу? Гэрлэнэ гэдэг ингэтлээ яаруу түргэн хэлэх зүйл биш шүү дээ.

Дораэмон:    Чин сэтгэлээсээ шийдсэн! Хэрвээ би түүнтэй гэрлэж чадах л бол...юу ч байсан хамаагүй!

Сүнэо, Шизүка, Жайан, Нобита:              Хөөх, чин сэтгэлийнх байжээ!

Нобита:          Яах ёстой гэж чи бодож байна?

Сүнэо:             Хмм, мэдээж бэлэг өгөх хэрэгтэй шүү дээ. Хайрыг хүсэж байгаа зүйлээ түүнд өгөх. Тэр л жинхэнэ эр хүний уужим зан шүү дээ.

Нобита:          Ойлголоо, тэгвэл ямар бэлэг өгөх нь дээр вэ?

Жайан:           Тэр чинь муур юм чинь, муурны тоглоом баймаар юм уу?

Шизүка:         Аа, тэгвэл ирээдүйн мууранд зориулсан бэлэг авбал ямар вэ!

Дораэмон:    Энийг аваарай!

Дэлгүүрийн эмэгтэй: Тавтай морил! Энэ бол ирээдүйн их дэлгүүрийн шуудангийн захиалгын хэсэг!

Дораэмон:    Энэ сард хэр их мөнгө зарцууллаа? Юу авдаг юм билээ? Алийг нь сонгодог юм билээ?

Дэлгүүрийн эмэгтэй: Илгээж байна!

Жайан:           Тааж байсанчлан ирээдүйн их дэлгүүр янзын хурдан юм аа!

Нобита:          Алив, харъя.

Дораэмон:    Муурын үнэртэн! Хатаасан загасны амттай бохь! Хулгана барих тоглоом! Хүрэлцдэг байшин, муурын оромж!

Сүнэо:             Энэ чинь ямар эд юм бол оо?

Нобита:          Юу гэх вэ дээ… зүгээр л мэдрэмжийн асуудал байх аа?

Дораэмон:    Би ч ёстой нэг хэрэггүй робот юм даа...

Нобита:          Үгүй дээ, тийм биш шүү! Гол нь чин сэтгэл шүү дээ!

Шизүка:         Тийм шүү, Дораэмон!

Жайан:           Асуудал байхгүй! Тийм ээ, асуудал байхгүй!

Дораэмон:    Үнэхээр үү?

Жайан, Сүнэо, Шизүка, Нобита:              Тэгэлгүй яах вэ, үнэн шүү!

Дораэмон:    Аа, тэгэхээр тийм байна шүү дээ! Гэхдээ яаж бэлгээ өгөх вэ?
Тэр охин гэрээсээ ер гарахгүй байгаа шүү дээ.

Нобита:          Хаашаа ч хамаагүй хүргэдэг хаалга?

Дораэмон:    Аан, тэгвэл...Гэхдээ... тэр намайг энэ яасан балай муур вэ гэвэл яана аа?

Жайан, Сүнэо, Шизүка, Нобита:     Зүгээр дээ, очоод л хэлээд үз!

Дораэмон:    Өө! Айлгачихлаа! Өө, уучлаарай! Ээ... ээ... ээ... энэ... энэ бэлэг!

Леа:                 Өө! Ямар ховор муур вэ!

Дораэмон:    Муур гэнэ үү? Илбэнх биш муур гэж байгаа юм уу?

Леа:                 Тэгье, мэдээж.

Дораэмон:    Жаргалтай байна, ямар сайхан байна аа.

Леа:                 Нэр чинь хэн бэ?

Дораэмон:    Аан, намайг Дораэмон гэдэг!

Леа:                 Анх удаа уулзаж байна, Дораэмон!

Дораэмон:    Хамаг нүүр халуу шатчихлаа. Намайг арай энгийн нэрээр дуудаж болно оо.

Леа:                 Тэгвэл Дора гэе!

Дораэмон:    За.

Леа:                 Намайг Леа гэдэг. Танилцахад таатай байна.

Дораэмон:    Танилцахад таатай байна, Леа! Аан нээрээ, энд байгаа, Леа чамд!

Леа:                 Ийм олон сонин зүйлийг анх удаа л харж байна.

Дораэмон:    Тэгээд чамд таалагдаж байна уу?

Леа:                 Тийм ээ.

Дораэмон:    За, боллоо доо. Ингэхэд... Би ирээдүйн муур хэлбэрийн робот.
Би юу ч хийж чадна шүү!

Леа:                 Дора чи үнэхээр гайхалтай юм аа! Гэхдээ яагаад ч юм, эвгүй санагдаж байна. Ингэж над дээр тоглохоор ирсэн чинь өөрөө л надад их баяр баясгалан юм даа.

Дораэмон:    Үгүй дээ, зүгээр дээ, санаа зоволтгүй.

Леа:                 Ийм сайхан найзтай болсондоо би үнэхээр баяртай байна!

Дораэмон:    Үнэн үү? Өө, тэгвэл сайн байна! Энэ чиний өрөө юу? Ямар сайхан юм бэ! Би ч бас ийм өрөөтэй болмоор байна! Эзэн чинь чамайг их хайрладаг бололтой, азтай юм!

Леа:                 Тэгтлээ биш ээ. Анхаарал тавьдаг л даа, гэхдээ надад төдийлөн цаг гаргадаггүй. Би үргэлж ганцаараа гэрээ харж үлддэг юм.

Дораэмон:    Леа... Зүгээр дээ. Би өдөр бүр чам дээр ирж уулзана аа. Тэгэхээр чи дахиж ганцаардаж зовох хэрэггүй болно.

Леа:                 Дораэмон! Баярлалаа.

Нобита:          Яасан чимээтэй юм бэ? Юу хийгээд байгаа юм бэ? Өө, их л шийдэмгий харагдаж байна даа.

Дораэмон:    Би Леад гэрлэх санал тавих гэж байна!

Нобита:          Юу гэнэ ээ? Хүлээ, түр азнаарай! Тайвшир даа! Та хоёр чинь дөнгөж хоёрхон хоногийн өмнө л танилцсан биз дээ!?

Дораэмон:    Тэгэхгүй бол цаг байхгүй байна! За, явчихаад ирье. Леа!

Леа:                 Хөөх, дахиад хүрээд ирсэн үү? Баяртай байна, Дора!

Дораэмон:    Леа чиний төлөө болохоор...Өнөөдөр цэцэг бэлэглэе!

Леа:                 Хөөх, хөөрхөн юм аа, баярлалаа.

Дораэмон:    Леа…Өнөөдөр хамгийн чухал нь...

Леа:                 Дора?

Дораэмон:    За?

Леа:                 Би энэ өрөөнөөс хэзээ ч гарч үзээгүй ээ.п

Дораэмон:    Үнэхээр үү?

Леа:                 Ядаж нэг удаа ийм цэцэгсээр дүүрэн ногоон талбайгаар чөлөөтэй алхаж үзмээр байна.

Дораэмон:    За! Одоо шууд явцгаая! Хаашаа ч хамаагүй хүргэдэг хаалга!

Леа:                 Хөөх, гайхалтай! Мундаг юм аа, Дора чи юу ч байсан хийж чаддаг юм байна!

Дораэмон:    Үгүй дээ, тийм сүртэй юм биш ээ...

Леа:                 Ямар сайхан мэдрэмж вэ! Гаднах агаар чинь ямар сайхан юм бэ!

Дораэмон:    Чамайг баярлаж байгаад би ч бас их баяртай байна.

Леа:                 Энэ цэцгийн навчнууд хүртэл ямар өхөөрдөм юм бэ! Алив хар даа, дөрвөн дэлбээтэй юм!

Дораэмон:    Аль тэр вэ? Энэ чинь дөрвөн навчит хошоонгор байна шүү дээ! Леа, чи ёстой сайн олжээ! Дөрвөн дэлбээтэй навч чинь аз авчирдаг байхгүй юу! Леа чамайг аз жаргалтай байгаасай гэж найдаж байна.

Леа:                 Нээрэн юм уу? Тэгвэл би баяртай байна аа.

Дораэмон:    Леа, на...над...надтай...гэр...гэрлэх...

Леа:                 Тэр чинь?

Дораэмон:    Гэнэт юу болоо вэ?

Хар муур:      Хөөе!

Дораэмон:    Яах юм бэ, Леа! Одоо гэртээ харья өө!

Леа:                 Яагаад?

Дораэмон:    Зүгээр харья аа.

Леа:                 Аан, түр хүлээгээрэй Дора!

Дораэмон:    Болохоо байлаа.

Хар муур:      Аюул боллоо!

Дораэмон:    Леа!

Леа:                 Баярлалаа.

Хар муур:      Чи гадуур гарч чадсан байна шүү дээ.

Леа:                 Тийм ээ, Дора намайг дагуулж гарсан юм. Дора бол үнэхээр сайхан сэтгэлтэй муур шүү.

Хар муур:      Сайн хэрэг болжээ. Би ядаж нэг удаа ч болов чамтай ярилцаж үзмээр байсан юм.

Леа:                 Хөөх, би ч бас тэгж хүсэж байсан. Та өдөр бүр гадаа байж намайг харж байдаг хэрнээ, би гадаа гарч чаддаггүй байсан. Тэр үнэхээр хэцүү байсан.

Хар муур:      Надад ч бас.

Леа:                 Ингэж уулзаж байгаа чинь бараг зүүд шиг байна даа.

Дораэмоэн:  Хүүе, тэр муу өрсөлдөгч гуай! Одоо яахыг нь харъя!

Хар муур:      Одоо цаашид уулзаж чадах болов уу?

Леа:                 Тэгэлгүй яах вэ. Дорагаас гуйгаад үзье. Дора бол сайхан сэтгэлтэй, гайхалтай найз минь. Тэр бараг бүхнийг чаддаг. Тийм биз дээ, Дора?

Сүнэ, Жайан, Нобита, Шизүка:        Төлөвлөгөө бүтэлгүйтсээн?

Дораэмон:    Үгүй ээ! Хар муур байна!

Нобита:          Тэгэхээр тэр хар муур хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байж дээ.

Жайан:           За, ойлголоо! Надад нэг гайхалтай санаа байна! Юуны түрүүнд, бид тэр муурыг зүгээр л зовоосон дүр үзүүлье!

Дораэмон:    Айн?

Жайан:           Жүжиг л дээ, жүжиг! Тэгээд яг тэр үед Дораэмон баатарлаг байдлаар гарч ирээд аварна! Тэгээд тэр охин муур Дораэмонд дурлачихна!

Дораэмон:    Надад бол энэ санаа нэг л таалагдахгүй байна аа...

Сүнэо:             Тэгвэл яах вэ?

Шизүка:         Хмм...За, надад тийм ч сонирхолтой биш л байна...

Нобита:          Би юу хийж чадах вэ?

Сүнэо:             Чи үүнийг хийх гэж байна уу?

Жайан:           За! Баатрын даалгавар биелүүлье!

Леа:                 Голын эрэг чинь яасан том юм бэ! Би доошоо бууж очиж болох уу?

Дораэмон:    Мэдээж болно шүү!

Жайан:           За, ирж байна, ирж байна!

Нобита:          Тэгвэл Амьтанд хувиргагч жигнэмэгээ ашиглая! За!

Жайан:           Хөөе, тэр муур!

Сүнэо:             Хүлээж бай даа...

Леа:                 Яах...яах гээ вэ?

Жайан:           Бид чамайг бага зэрэг зовооно шүү!

Сүнэо:             Харин тийм!

Леа:                 Дора!

Дораэмон:    Хүлээгээрэй, та нар чинь юу хийх гэж байгаа юм бэ?

Жайан:           Яасан? Гомдол байна уу?

Сүнэо:             Тийм ээ, гомдол байна уу?

Дораэмон:    Үгүй ээ... тийм зүйл биш ээ...Хөөе!

Леа:                 Дора! Хар муур аа!

Жайан:           Ийм юм төлөвлөгөөнд байгаагүй биз дээ?

Сүнэо:             Яах вэ?

Жайан:           Эй, яадаг ч байсан хийдгээрээ хийе!

Шизүка:         Хөөе, Такэши!

Жайан:           Хөөе! Зугатахаа боль, хурдан туслаач! Муурын сарвуу!

Леа:                 Хар муур аа!

Жайан:           Сонирхолтой байлаа.

Шизүка:         Такэши!

Нобита:          Тийм шүү дээ, зүгээр жүжиглэж байж!

Жайан:           Өө, нээрэн тийм дээ, би мартчихсан байна.

Нобита:          Дораэмон!

Дораэмон:    Нээрэн тийм шүү дээ! Хөөе, чи муу дэггүй муур! Чи муу!

Жайан:           Ээ, ингэх юм уу даа?

Сүнэо:             Зугатаарай!

Шизүка:         Байзаарай!

Дораэмон:    За, юу билээ? Дахиад ирэв ээ! Зүгээр үү, Леа?

Леа:                 Хар муур аа, сэрээрэй!

Хар муур:      Зүгээр ээ. Уучлаарай... би баатар болж чадахгүй юм шиг байна.
Түүнийг сайн хамгаалаарай гэж гуйя.

Леа:                 Хар муур аа! Хар муур аа!

Дораэмон:    Леа!

Нобита:          Дораэмон юу болоод байна аа?

Дораэмон:    Энэ биш, энэ ч биш, өөр юм байна... Хөөе, та нар хүлээж бай...

Жайан:           Тэнэг ээ, хурдан ямар юм хийгээч!

Дораэмон:    Ойлголоо! Леа! Леа! Леа! Гараад ирлээ. Ид шидийн баригч гар!

Сүнэо, Жайан, Нобита, Шизүка:              Ёохх, ёохх...

Леа:                 Баярлалаа, Дора! Таны ачаар би аврагдлаа.

Дораэмон:    Үгүй ээ, яах вэ дээ… Хүлээ, Леаг орхиод хаачих гэж байгаа юм бэ? Чи түүнийг үргэлж ажиглаж, бороотой өдөр ч, салхитай өдөр ч хамгаалж ирсэн биз дээ? Тэр нь Леагийн хувьд ямар их түшиг болсныг би ч ойлгож байна.

Хар муур:      Гэхдээ...би зүгээр нэг тэнэмэл муур. Намайг хүлээж буй зүйл бол хэцүү амьдрал. Өлсгөлөн, даарч хөрсөн өдрүүд. Би түүнийг аз жаргалтай болгож чадахгүй...

Дораэмон:    Леагийн жинхэнэ аз жаргал бол тийм зүйл биш.

Леа:                 Дора! Хар муур аа!

Хар муур:      Леа!

Дораэмон:    Хаашаа ч хамаагүй хүргэдэг хаалга!

Леа:                 Эндэх чинь?

Дораэмон:    Леа чиний төлөө бэлдсэн байсан юм аа. За, эндэх газарт дулаахан шүү. Идэх юм зөндөө их байгаа. Хэцүү үе тохиолдох л байх....Гэхдээ та хоёр хоёулаа юм чинь даваад гарах биз...Хурдан яв! Явахгүй юм бол би Леаг буцаагаад авчихна шүү!

Хар муур:      Маш их баярлалаа!

Леа:                 Баярлалаа. Дора чамтай уулзсанаа би хэзээ ч мартахгүй ээ!

Дораэмон:    Аз жаргалтай байгаарай....

Нобита:          Юу л хийгээд байна аа даа...

Дораэмон:    Зүгээр дээ, хэрвээ тэр аз жаргалтай байж чадвал л боллоо.

Жайан:           За, сэтгэл санаагаа чанга байлга!

Дораэмон:    Өө, өвдөөд байна!

Шизүка:         Дора чи удалгүй дахиад л нэг хөөрхөн найз бүсгүйтэй болох байх даа.

Сүнэо:             Тэгээд тэрэнтэйгээ гэрлэхийг хүсэх хүн шүү дээ…

Дораэмон:    Би дахиж дурлахгүй ээ!

Сүнэо, Жайан, Нобита, Шизүка:              Тэр ч юу л бол доо...

151-р анги

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Эрдэмтэн

Эрэгтэй

Жайаны ээж

Эмэгтэй

 

 

 

Цагдаа эмэгтэй:     Үнэрт! Боль! Боль! Сайн байна, сайн байна!

Жайан:                      Хөөх, гайхалтай юм аа!

Нобита:                     Яалт ч үгүй цагдаагийн нохойнууд үнэхээр ухаантай шүү!

Жайан:                      Нохой гэдэг амьтан чинь ухаан сайтай байдаг юм.

Сүнэо:                        Иймэрхүү юмыг бол манай Чилчил ч хийж чадна шүү дээ!

Нобита:                     Гэхдээ Чилчилл чинь муур биз дээ?

Сүнэо:                        Манай муур Нобитагаас тэс өөр юм шүү!

Сүнэогийн ээж:      Сүнэо, зочдод халуун ус санал болгох уу?

Сүнэо:                        Өө, сайхан санаа байна! Ээж ээ, Чилчилл муурын тухай тэр түүхийг бүгдэд нь яриад өг дөө!

Сүнэогийн ээж:      Тэгэлгүй яах вэ. Манай Чилчилл чинь миний унагаасан түрийвчийг олж өгсөн юм шүү! Ямар ухаантай муур гээч, Чилчилл! За тэгвэл...

Сүнэо:                        Гайхалтай байгаа биз дээ? Бүгд л ухаантай муур гэдэг.

Жайан:                      Манай Мук ч бас тийм юмыг хийж чадна шүү!

Сүнэо:                        Мук уу даа? Тэгвэл харуул даа!

Жайан:                      За, харуулъя! Гайхаж унав аа!

Сүнэо:                        За, эхэл дээ!

Жайан:                      Юуны түрүүнд “гараа өг”! Гараа өг л дөө! Ингэж шүү дээ!

                                     Хөөе, намайг ичээчихлээ шүү!

Шизүка:                    Пий! Хаана байна? Дуугараач!      Номын сангийн Пий шувуу зугтчихлаа!

Жайан:                      Надад даатга, энэ бол Мукийн хамгийн сайн чадвар шүү!

                                     Пийг олж өгье! За, Шизүка, тэр сагсаа Мукт үнэрлүүл дээ!

                                     Хөөх, олчихов уу?

Нобита:                     Сайн байна, Шизүка!

Жайан:                      Мундаг шүү, Мук! Тэр чигээрээ, сайн байна! Хурдан олоорой! Ойрхон байна уу?

Шизүка:                    Пий, би очиж байна.

Сүнэо:                        Шизүка!

Жайан:                      Чамайг би яасан ч уучлахгүй дээ, муу нохой!

Нобита:                     Мук!

Жайан:                      Чи одоо манай нохой биш! Хаашаа ч хамаагүй тонил!

Дораэмон:               Дэмий нохой Мук!

Нобита:                     Мук Жайаны гэрт буцаж очиж чадахгүй болсон. Тийм болохоор би энэ хоёрыг эвлэрүүлмээр байна. Ямар нэг хэрэгтэй багаж байна уу?

Дораэмон:               Тэгэлгүй яах вэ, энэ байна! Гайхалтай хамар! Энийг зүүвэл ямар ч нохой нууц эрдэнэсийг олж чадна! Тэгвэл эзэндээ дахин таалагдаж, амттай хоол хүртэл иднэ!

Нобита:                    Боллоо! Сайн байна! Янзын!

Дораэмон:               За, одоо зүүе!

Нобита:                    Алга болчихлоо?

Дораэмон:               Ингэснээр зүүж байгаа нь хэнд ч мэдэгдэхгүй! Одоо эрдэнэсийг хайгаад үз!

Нобита:                    Өө, 10 иенийн зоос! Энэ ч бас эрдэнэс юм уу даа?

Дораэмон:               За, анхны оролдлого гэдгийг бодоход муугүй байна!

Одоо Жайаныд очъё!

Жайан:                      Юу хэрэгтэй?

Нобита:                     Жайан, хар даа, Мукт үнэхээр онцгой авьяас байна!

Жайан:                      Надад хамаагүй!

Нобита:                     Хүлээ! Мук алга болгосон эрдэнэс олж чаддаг юм шүү!

Одоо чамд харуулна, за? Айн? Энэ эрдэнэс юм байх даа?

Ойлголоо, ойлголоо. Багаж чинь эвдэрчихсэн юм биш үү?

Дораэмон:               Үгүй гэж бодож байна. Байршлаа сольж үзье дээ. Энэ удаа би үзье.

Нобита:                    Юу вэ энэ чинь? Энэ тэгээд эрдэнэс юм уу?

Судлаач:                   Та нар юу олсон юм бэ?

Дораэмон:               Энийг шүү дээ!

Судлаач:                   Энэ чинь шинэ төрлийн хясааны чулуужсан яс байна! Эргэлзэх юмгүй үнэн!

Нобита Дораэмон:     Юу?

Судлаач:                   Хаанаас олсон бэ?

Нобита:                    Эндээс олсон!

Судлаач:                   Энэ ч бас шинэ төрөл байна! Энэ нохой чулуужсан яс ухаж олох онцгой авьяастай бололтой! Гайхалтай!

Нобита, Дораэмон:    Юу гэнэ ээ? Мукийг авахыг хүсэж байна гэнэ ээ?

Судлаач:                   Тиймээс Мукийг АНУ-д динозаврын чулуужсан ясны малталтанд авч явахыг зөвшөөрнө үү? Хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй ч тэр гайхалтай ажиллах нь гарцаагүй! Түүнийг надад даатгаж өгнө үү!

Жайаны ээж:          Уучлаарай, гэхдээ ийм хэргийн талаар...

Жайан:                      Зүгээр ээ!

Жайаны ээж:          Чи хэлж байгаа үгээ ойлгож байна уу? Чи дахиж хэзээ ч Мукийг харахгүй ч байж мэднэ шүү дээ! Тэгсэн ч зүгээр юм уу?

Жайан:                      Зүгээр ээ!

Судлаач:                   Ойлголоо, баярлалаа. Маргааш хөдлөх юм, цаг, хаягийг энд биччихлээ. Хүсвэл үдэж өгч болно шүү. Тэгвэл би явъя даа, маргаашийн бэлтгэлээ хийх хэрэгтэй байна.

Жайаны ээж:          Такэши, үнэхээр зөв шийдэл гэж үү? Такэши!

Нобита:                    Мук! Сайн яваарай!

Дораэмон:               Хоолыг нь анхаарч байгаарай!

Судлаач:                   За, Мук минь, онгоц нисэх цаг болох нь байна, яаравчилъя!

Жайаны ээж:          Ингээд... юу болж байна аа? Чи энэ хүүхэлдэйн тоглоомоо санадаг уу? Нохойгоо үдэж өгвөл ямар вэ?

Жайан:                      Урагшаа!

Жайаны ээж:          Хүүш, хаачих нь вэ?

Жайан:                      Мук ээ!

Шизүка:                    Нобита!

Нобита:                    Шизүка!

Шизүка:                    Олчихлоо, Пийгээ олчихсон шүү. Нөгөө махны газрын тэнд байсан.

Нобита:                    Айн? Тэгвэл Мук чинь?

Шизүка:                    Зохих ёсоор нь хайж байсан байжээ, Такэшид хэлэх гээд шууд хүрээд ирлээ.

Нобита:                    Ойлголоо, бид хоёр очиж хэлье. Явцгаая, Дораэмон!

Жайан:                      Мук!

Нобита, Дораэмон:    Жайан!

Нобита:                    Пийг олчихож, яах аргагүй нөгөө шарсан махны газрын хажууд байсан гэнэ. Онгоцны буудал руу таксигаар аваад явсан байгаа.

Жайан:                      Мук!

Жолооч:                    Эрхэм ээ, бид нарыг нэг хүн дагаад байна.

Жайан:                      Хөөе такси, зогсож бай!

Судлаач:                   Жолооч оо, түр зогсоно уу!

Жолооч:                    За!

Жайан:                      Нөгөө...нөгөө...Мук? Мук бол миний хамгийн сайн найз.

Судлаач:                   Ойлголоо, чамд Мукийг буцааж өгье дөө.

Жайан:                      Болох юм уу? Баярлалаа! Гэртээ харих уу?

Дораэмон:               Тэд хоёр маань эвлэрсэн бололтой. За, харьцгаая!

 

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Нобитагийн ээж

Эмэгтэй

Хүү, Охин

 

 

Дораэмон:               Роботууд ажилтнууд болсон юм уу?

Нобитагийн ээж:   Нобита!

Нобита:                    Яасан бэ?

Нобитагийн ээж:   Юуны чинь яасан бэ! Чи яаж тэгтлээ их унтаж чаддаг байна аа! Өчигдөр л гэхэд бүтэн 10 цаг унтсан биз дээ!

Нобита:                    Өдрийн нойр бол тусдаа шүү дээ. Надад бол өдрийн нойр хамгийн сайн чадвар! Хэрвээ хүсвэл, хаана ч, хэзээ ч унтаж чадна! Зүгээр л нүдээ аниад л...Нэг Хоёр Гурав

Нобитагийн ээж:   Нобита! Даалгавраа хийхгүй юм уу?

Нобита:                    Мм…

Нобитагийн ээж:   Очиж хийхгүй юу?!

Нобита:                    Хийлээ дээ!

Дораэмон:               Би ирлээ!

Нобита:                    Яваад ирэв үү?

Дораэмон:               Юу бодоод тэгж гөлрөөд байгаа юм бэ?

Нобита:                    Гутлын засварчны тухай бодож байлаа.

Дораэмон:               Хэний тухай гэж?

Нобита:                    Яагаа вэ, нөгөө үлгэрт гардаг шүү дээ. Гутлын засварчин өвдөөд, ажлаа дутуу орхиод унтчихдаг. Тэгсэн чинь одой хүмүүс гарч ирээд гутлыг нь хийгээд өгдөг шүү дээ.

Дораэмон:               Гриммийн үлгэр биз дээ? Тийм ээ, тийм үлгэр байдаг л даа.

Нобита:                    Сайхан юм бэ!Хөөх, тэгвэл унтаж байх хооронд ажил хийж өгдөг нэг багаж байвал гоё доо.

Дораэмон:               Байгаа шүү!

Нобита:                    Үнэхээр үү…? Тийм тохиромжтой багаж гэж хаа байх вэ дээ…

Үнэхээр байдаг гэж үү!?

Дораэмон:               Хөөх, Нобита чи ч бас үнэхээр итгэмтгий юм аа…Юу вэ энэ чинь? Туслагч жижиг хүмүүсийн хайрцаг! Хийлгэмээр байгаа юмаа шивнэчихээд унтчихаар жижиг робот гарч ирээд хийгээд өгдөг!

Нобита:                    Гайхалтай! Надад яг тохирсон эд байна даа. Одоо сайхан даалгавраа хийлгэнэ ээ!

Дораэмон:               Чи арай гэрийн даалгавар хийгээд өг гэх гэж байгаа юм биш биз?

Нобита:                    Яалаа гэж дээ! Гэхдээ яг юу хийж чаддагийг нь сайн мэдэхгүй байна шүү.

Дораэмон:               Юу ч байсан хамаагүй, бүгдийг хийж чадна шүү, миний жижиг роботууд!

Нобита:                    Тэгвэл янз бүрийн зүйлийг туршиж үзэж болох уу?

Дораэмон:               Мэдээж болно!

Нобита:                    Даалгавраа дараа нь нууцаар хийлгэе дээ. Ээж ээ, туслуулах юм байна уу?

Нобитагий ээж:     Үгүй ээ, хэрэггүй. Чамайг туслуулахаар юм болгонд л бүтэлгүйтдэг шүү дээ.

Нобита:                    Хөөх, ингэж хэлэх гэж дээ!

Дораэмон:               Ямар итгэлгүй хүн бэ!

Нобита:                    Зүгээр дээ, энэ удаа чин сэтгэлээсээ хийнэ!

Нобитагийн ээж:   Тэгвэл…За тэгье.

Нобита:                    Гутал тосолж өгөөрэй гэж хэллээ.

Дораэмон:               Гэхдээ энд чинь унтаж болохгүй байх аа?

Нобита:                    Зүгээр дээ, асуудалгүй! Нэг Хоёр Гурав!

Дораэмон:               Хөөх, энэ ч бас онцгой авьяас байна даа. Нобита! Нобита!

Дуусчихлаа, хар даа!

Нобитагийн ээж:   Пөөх, энийг ээ...Ёстой сайхан болсон харагдаж байна. Шинээр худалдаж авсан шиг л болжээ.

Нобита:                    Ямар болсон байна гэнэ ээ? Гайхалтай багаж байна даа!

Дораэмон:               Тийм байгаа биз? Ямар ч ажил байсан хийж чадна.

Нобита:                    За, олон янзын юм хийнэ ээ! Шизүка!

Шизүка:                    За! Өө, Нобита?

Нобита:                    Ямар нэг ажил байна уу? Ажил уу? Хэлэх гэж байтал яг хэрэгтэй хүн олдлоо! Хогийн өвс зулгаах ажил дуусахгүй л байна. Хэрвээ тусалбал үнэхээр их тус болно.

Нобита:                    Надад даатгаарай! Би хийнэ ээ, чи тэнд амраад суу.

Шизүка:                    Гэхдээ энэ ажил хэцүү шүү дээ.

Нобита:                    Зүгээр дээ, санаа зоволтгүй!

Шизүка:                    Тэгвэл чиний үгийг дагая даа.

Дораэмон:               Удахгүй бэлэн болно.

Нобита:                    Нэг, хоёр, гурав.

Шизүка:                    Нобита, Дораэмон! Хэцүү байгаа биз дээ, цай уугаарай! Хөөх, дуусчихаа юу?

Нобита:                    За, амархан байлаа шүү.

Сүнэо:                       Болж байгаа юм уу?

Эрэгтэй:                    Түр хүлээж байгаарай. Юу болоод байгаа юм бол доо?

Нобита:                    Сүнэо! Машин чинь эдэрчихээ юу?

Сүнэо:                       Дуугүй байгаач ээ, яваад өгөөч, төвөгтэй байна!

Нобита:                    Би засаад өгөх үү?

Сүнэо:                       Юу гэж байгаа нь энэ вэ? Чи яаж энийг засаж чадах юм бэ?

Нобита:                    Бүр унтаж байхдаа ч засаж чадна шүү дээ! Нэг, хоёр, гурав.

Эрэгтэй:                    Асчихлаа!

Сүнэо:                       Байж боломгүй юм!

Нобита:                    Харин ч амархан байлаа шүү.

Эрэгтэй:                    Чи жинхэнэ суут хүн байна!

Сүнэо:                       Өө, яах вэ, дараа нь чамд баярласныхаа хариуг барина аа!

Жайан:                      Хөөе, Нобита! Би харсан шүү! Гайхалтай юм аа! Манай угаалгын машиныг бас засаж өг!

Хүү:                             Би ч бас нэг зүйл гуйя гэж бодож байна.

Охин:                         Би ч бас!

Нобита:                    Зүгээр ээ, бүгдийг нь хийж өгнө!

Дораэмон:               Гэхдээ ингэх хэрэггүй байх аа. Шөнө унтаж чадахгүй болох байх шүү!

Нобита:                    Зүгээр ээ, бүгдийг нь дарааллаар нь хийчихнэ! Очиж тусалж өгье! Арайхийж дууслаа. Би ирлээ!

Нобитагийн ээж:   Их удаж ирлээ шүү, юу хийгээд байсан юм?

Нобита:                    Өө, зүгээр дээ, олон хүн надад хандсан болохоор л.

Нобитагийн ээж:   Хурдан хоолоо ид, даалгавраа хараахан хийгээгүй байгаа биз дээ?

Нобита:                    Зүгээр ээ, санаа зоволтгүй.

Дораэмон:               Өнөөдөр ёстой тайван байна шүү. Гэрлээ унтраалаа шүү.

Нобита:                    За тэгээд, даалгавраа хийж өгөөрэй. За тэгье дээ. Нэг, хоёр, гурав. Айн? Нойр хүрдэггүй гээч. Нэг, хоёр, гурав. Нэг, хоёр, гурав. Дэмий юм боллоо. Яагаад унтахгүй байна аа? Яана аа, энэ янзаараа даалгавраа хийж амжихгүй нь ээ.

Дораэмон:               Яах аргагүй болохгүй юм байна даа.

Нобита:                    Дораэмон...нөгөө...

Дораэмон:               Тэгээд дэмий дээ гэж хэлсэн биз дээ? Хэт их унтчихсан байна шүү дээ. За, одоо болимоор юм даа, хичээгээрэй. Хэрвээ унтахгүй бол жижигхэн роботууд гарч ирэхгүй шүү дээ.

Нобита:                    Тэгэхээр өөрөө л хийж сурах ёстой юм байна даа. Унтахгүй, нойргүй байхыг үзэн ядаж байна!

   

152-р анги

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Нобитагийн ээж

Эмэгтэй

Нобитагийн аав

Эрэгтэй

Судлаач1, 2, 3, 4, 5

Эрэгтэйчүүд

Хүү, Хүү2, Охин

 

 

Судлаач:        Бид занга тавьсан газартаа тун удахгүй хүрнэ. Ингэхэд Ириомотегийн зэрлэг муур занганд орсон болов уу? Байна байна, энд байна! Агнах ажиллагаа амжилттай боллоо. Энэ удаад бид тусгай зөвшөөрөл авч байж барьсан юм. Ириомотегийн зэрлэг муур бол Япон улсын дархан цаазат амьтан. Мөн олон улсын хамгаалалттай амьтанд тооцогддог. Ирээдүйн хамгааллын үйл ажиллагаа, амьдрах орчны дахин судалгаа зэрэгт анхаарал хандуулж байна.

Нобита:          Гэхдээ яагаад барьж байгаа юм бол доо? Өрөвдмөөр юм аа.

Дораэмон:    Хөгжлөөс болж тоо толгой нь эрс цөөрч байгаа. Хэрвээ орхивол устаж үгүй болно шүү дээ. Тиймээс хамгаалахын тулд мэдээлэл цуглуулж байгаа юм.

Нобита:          Устах гэнэ үү? Тэгэхээр үнэхээр цөөхөн үлдсэн байх нь ээ дээ.

Дораэмон:    Тийм шүү. Хэрвээ илүү эртнээс анхаарсан бол Японы тогос шувуу, чоно мэтийн амьтад ч устахгүй байсан юм. Тийм ээ, дахиж ийм зүйл болохгүй байхын тулд... Олон улсын дархан цаазтай амьтдын цацлага!

Нобита:          Юунд хэрэглэдэг юм бэ?

Дораэмон:    Жишээ нь, уулын гүнд алхаж яваад... ховор амьтан олбол тэр даруй шүршдэг юм. Тэгвэл биед нь олон улсын хамгаалалтын хий шингэж, тусгай үнэр ялгардаг тул дайснууд халдахгүй болдог.

Нобита:          Үнэхээр дэлхийн төлөө хэрэгтэй эд юм байна даа. За, би ч бас устаж үгүй болох аюулд орсон амьтдыг хамгаална!

Дораэмон:    Ховор амьтад гэдэг чинь тийм олноор байдаггүй шүү дээ.

Нобита:          Гэхдээ байхгүй гэж хэлж бас болохгүй шүү дээ.

Нохойн эзэн эр:  Эй, бос! Яаралтай хөдөл! Ингэж удах юм бол хоолгүй шүү!

Нобита:          Ямар муухай юм бэ... Ховор амьтан биш ч энийг ч бас хамгаалах ёстой юм байна!

Нохойн эзэн эр:  Өө! Юу хийж байгаа юм бэ? Өө... уучлаарай. Одооноос эхлээд би чамайг хайрлаж хамгаална... Урт наслаарай даа...

Нобита:          Гайхалтай эд юм аа!

Муурын эзэн эмэгтэй:       Хэн нэг хүн ирээд аваад яваасай даа...

Нобита:          Өрөвдөлтэй юм аа!

Муурын эзэн эмэгтэй:       Аа, яах аргагүй өрөвдөлтэй юм аа. Үлдээж явсанд уучлаарай! Би өөрөө та хэдийгээ өсгөнө өө!

Нобита:          Сайн боллоо, сайн боллоо. Хөөх, Ириомотегийн зэрлэг муур байна! Айн? Зүгээр л гудамжны муур уу? Би дэлхийд ганцхан гэгддэг ховор амьтан хайж байгаа юм. Хэн чам шиг юманд цацаж өгөх вэ дээ?

Жайан:           Боллоо, страйк!

Нобита:          Гэнэт ямар муухай юм бэ!

Жайан:           Бид нар шинэ тоглоом бүтээж байгаа юм. Энэ тоглоомыг "Нобитагийн Боулинг" гэж нэрлэе.

Сүнэо:             Мхн, тэгж болох юм байна. За, одоо миний ээлж!

Нобита:          Тоглоом байхдаа яахав дээ! Олон удаа унагаж байгаад байж болохгүй!

Сүнэо, Жайн:        Чамайг дээ, хүлээ!

Нобитагийн багш:       Ноби!

Нобита:          Багш аа?

Нобитагийн багш:       Даалгавраа аль хэдийн хийчихсэн үү?

Нобита:          Аан, тэр нөгөө... Чи угаасаа дүн чинь буураад байгаа атал... ийм газар тэнэж яваад байх гэж!

Нобита:          Аа, оо... Одоо харьж байна аа!

Жайан:           Ийм газар байсан юм уу?

Сүнэо, Жайан:     Зогс, хүлээ, байж бай!

Нобитагийн ээж: Нобита! Энэ чинь юу юм бэ?

Нобита:          Би сайн нуучихсан байсан шүү дээ!

Нобитагийн ээж: Чамд ер нь хэдэн ч удаа хэлсэн байсан дандаа төвөг удах юм аа!

Нобита:          Бүгд яагаад над руу дайраад, дээрэлхээд байна аа?

Нобитагийн ээж: Дээрэлхээд байсан юм алга!

Нобита:          Ириомотегийн зэрлэг муурыг бүгд хайрлаж хамгаалдаг мөртлөө хэн ч намайг хайрлаж, чухал гэж бодохгүй юм. Тийм байна, тэгвэл би өөрийгөө хамгаалчихъя!

Нобитагийн ээж: Өөрийгөө хамгаалах аа?

Нобита:          Тэгэлгүй яах вэ, би устаж үгүй болчихвол яах уу?

Нобитагийн ээж: Юун ойлгомжгүй юм яриад байна даа! Яах вэ дээ, сурлага хамаагүй шүү дээ. Ээж нь Нобита эрүүл саруул байхад л хамгийн баяртай байдаг. За тэгвэл, амттан идэцгээе!

Дораэмон:    Айн? Дөнгөж сая загнуулж байсан биш билүү?

Нобита:          Яалаа гэж дээ, намайг загнана гэдэг чинь боломжгүй зүйл шүү дээ!

Дораэмон:    Тийм үү?

Нобитагийн ээж: За, ханатлаа идээрэй! Хүссэн хэмжээгээрээ идэж болно шүү!

Нобита:          За! Амттай байна аа!

Дораэмон:    Хөөх, Нобита! Олон улсын хамгаалалтын шүршигчийг өөр дээрээ хэрэглэчихэж!

Нобита:          Өөр дээрээ цацчихсан! Учир нь дэлхий дээр Нобита шиг хүн ганцхан байдаг шүү дээ. Тийм болохоор хамгаалах ёстой!

Дораэмон:    Өө, ийм тэнэг юм хийх гэж дээ!

Нобита:          Дораэмон, чи юу хийж байгаа юм бэ?

Дораэмон:    Нобитаг болиулах гэж байхад даа!

Нобита:          Ээж ээ, би жаахан гарчихаад ирье!

Нобитагийн ээж: Анхааралтай байгаарай!

Дораэмон:    Ай, ай, ай, өвдчихлөө! Нобита! Нобита дэлхий дээр цорын ганц болсон нь!

Жайан:           Хоо, гараад ирлээ!

Сүнэо:             Хүлээж бай, Нобита!

Жайан:           Байж бай гэсэн шүү!

Сүнэо, Жайан:     Страйк!

Жайан:           Буруу зүйл хийсэн байна.

Сүнэо:             Чамайг өвтгөөгүй биз дээ?

Нобита:          Зүгээр ээ, гайгүй дээ. Өө, өвдөж байна!

Жайан:           Гуйж байна, Нобита! Яг одоо болсон зүйлийг... болоогүй юм шиг болгочих доо!

Сүнэо:             Гуйя аа, нэг удаадаа биднийг бодоод үзчих!

Нобита:          Арай дэндэж байгаа юм биш үү?

Сүнэо:             Юу гэж байгаа нь тэр вэ? Нобита чинь олон улсын дархан цаазат амьтан шүү дээ! Тэгэхээр, тийм Нобитаг дээрэлхсэн нь илэрвэл...

Жайан:           цагдаад баригдана шүү! Тэр ч байтугай, Нэгдсэн Үндэстний Байгууллагад дуудагдаж, шүүх хуралд орж магадгүй шүү!

Нобита:          Олон улсын хамгаалалттай амьтан гэдэг чинь үнэхээр сүртэй юм байна!

Сүнэо:             Тийм болохоор гуйж байна!

Жайан:           Болоогүй юм шиг болгочих доо!

Дораэмон:    Нобита! Гэртээ харья аа!

Нобита:          Тэгвэл, бүгдийг мартая... гэхдээ тэр саад болж байгаа нөхрийг холдуулаад өг!

Дораэмон:    За, Нобита, хурдан гэртээ харья аа! Ийм газар тэнэж байвал муу юм тохиолдоно шүү!

Жайан:           Хөөх, муу юм гэнэ үү? Яг юу болдог юм бэ?

Сүнэо:             Тийм ээ, яадаг муу юм гэсэн үг вэ?

Дораэмон:    Нобита? За, тэгвэл үлдсэнийг чинь чамд даатгалаа! Нобита!

Жайан:           Өө, энд хүрээд л мухардлаа даа!

Нобита:          Шизүка!

Шизүка:         Хөөх, Нобита? Чи бүр туйлын ховор хүн болж таарчээ! Гайхалтай! За, ороод ир.

Нобита:          Яагаад ингээд баярлаад хараад байгаа юм бэ?

Шизүка:         Үнэхээр ховор болохоор тэр. Нобита чи дэлхий дээр цорын ганц байдаг шүү дээ!

Нобита:          Нэг амьтан гэдэг нь санаанаас гардаггүй юм даа.

Шизүка:         Өө, хөөе, ямар аймар юм бэ! Ээж ээ! Нобита өлсөж байгаад устаж үгүй болж болохгүй, тэгэхээр хоол бэлдээрэй! За, амаа ангайгаарай.

Нобита:          Жаргалтай байна аа! Гэхдээ нэг л сонин байна...

Шизүка:         Сайхан идээрэй дээ.

Нобита:          Т-тэгье ээ. Яах вэ дээ, хайрлагдаж байгаагаа мэдэрч байгаа юм чинь зүгээр биз.

Хүү:                  Дэлхийд дархан цаазтай болсон Нобита тэр байна!

Охин:              Үнэн үү?

Хүү:                  Яах аргагүй жинхэнэ Нобита байна!

Нобита:          Бүр шүтүүлж бишрүүлж байна!

Эмэгтэй1:      Хөөх, сайн хараарай! Дэлхий дээр цор ганц байдаг Нобита шүү дээ!

Сонины мэдээ.эр:       Нэмэлт мэдээ! Олон улсад дархан цаазтай амьтан болох Нобитад тусгай байгалийн хөшөөг зориулан босгохоор болжээ! Ерөнхий сайд хэвлэлийн бага хурал хийнэ! За, шинэ мэдээ!

Сурвалжлагч1:     Аан, энд байна, Нобита! Эцэст нь оллоо! Энэ бол олон улсын дархан цаазат амьтан Нобита юм! Одоо түүнтэй ярилцлага хийе! За, камер луу харж яриарай. Нобита гуай, та ихэвчлэн ямар хоол иддэг вэ?

Нобита:          Хоол гэвэл, жирийн л хоол хүнс шүү дээ.

Сурвалжлагч1:     Өө, тэгвэл та ч ёстой тансаг амьтан байна даа!

Сурвалжлагч.эмэгтэй:        Одоо олон улсын хамгаалагдсан амьтан Нобитатай шууд ярилцлага хийнэ ээ!

Сурвалжлагч1:     Хөөе, одоо бид ярилцлага хийж байгаа шүү дээ!

Сурвалжлагч.эмэгтэй:        Манай сурвалжлага ч бас оройн мэдээнд багтах ёстой!

Сурвалжлагч2:     За, бид тусгай сурвалжлагын баг байна!

Сурвалжлагч3:     Бид “Өглөөний сонин”-оос ирлээ!

Сурвалжлагч4:     “Нихан Краш”-аас ирсэн байна!

Нобита:          Баларлаа! Дораэмон! Дораэмон, баларлаа!

Дораэмон:    Ёоо, өвдөж байна. Чи яахаараа тийм дэмий юм хийж байгаа юм бэ? Тэр Жайанаас болж....

Нобита:          Ээж хаачаа вэ?

Дораэмон:    Зүгээр дэлгүүр явж байхдаа телевизийн ток шоуны ярилцлагад орсон гэж утсаар хэлсэн.

Нобита:          Энэ үймээн хэзээ нэг дуусах бол доо?

Дораэмон:    Олон улсад хамгаалагдсан амьтан болчихсон болохоор жишээ нь, нөгөө нүүж байгаа нугасны гэр бүл гэдэг шиг амархан мартагдахгүй байх аа...

ТВ эрэгтэй:    Тэгвэл энэ талаар таны бодол ямар байна даа, багш аа?

Нобита:          Айн? Өнөөх анимэ гарахгүй байна шүү!

Профессор.эр:     Учир нь тэр олон улсын дархан цаазат амьтан болсон болохоор бүрэн хамгаалалт зайлшгүй хэрэгтэй. Эцсийн эцэст дэлхий дээр ердөө ганцхан байгаа шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд биологийн судалгаа, шинжилгээг эхлүүлэх ёстой.

Нобита:          Судалгаа, шинжилгээ энэ тэр гээд арай хэтрүүлж байгаа юм биш үү?

Дораэмон:    Яах вэ дээ, эцсийн эцэст Нобита чинь олон улсын хамгаалалттай амьтан шүү дээ. Хүлээгээрэй... үгүй ээ! Аюул боллоо!

Нобита:          Юу болсон гэж?

Дораэмон:    Нобитаг магадгүй хаа нэгтээ судалгааны төв рүү аваад явах юм байна!

Нобита:          Юу гэж дээ, тэгэхгүй байлгүй дээ?

Нобитагийн ээж: Нобита! Судалгааны лабораторийн хүмүүс Нобитаг хамгаална гээд дайраад байна.

Нобита:          Ямар нэг юм хийгээч ээ, Дораэмон!

Дораэмон:    Ямар нэг юм аа... Зүгээр зугатацгаая!

Судлаач 1:     Аа, тэнд байна, шат аваад ирээрэй!

Нобита:          Тоглоом биш боллоо шүү!

Судлаач нар:        Зугатчихлаа! Байзаарай!

Нобита:          Яагаад ийм үед зай нь дуусаж таардаг байна аа?

Дораэмон:    Юу гээд байгаа юм бэ?

Судлаач 1:     Өө, одоо манай занганд орно оо. Зугатах газар байхгүй!

Нобита:          Баларлаа, энэ янзаараа удахгүй баригдах нь байна!

Дораэмон:    Үгүй ээ ингэж...

Судлаач 1:     Чишш! Гурав, хоёр, нэг, оч!

Судлаач2:      Өө, тэр тэнд алга байна!

Судлаач1:      Хачирхалтай юм аа. Тэр хол явсан байж таарахгүй. Энэ газрыг сайтар нэгжицгээе.

Судлаач нар:        За!

Нобита:          Зөндөө их унтлаа. Хэн нэг нь энд тоглоомоо үлдээгээд явчихжээ!

Дораэмон:    Нобита, наадахаа болохгүй ээ! Нобита!

Нобита:          Туслаарай!

Дэлгүүрийн эмэгтэй: Тавтай морил! Ирээдүйн их дэлгүүрийн шуудангийн захиалга байна!

Дораэмон:    Энэ биш байна...энэ ч болохгүй юм байна...яана вэ? Энэ байна! Худалдаж авлаа! Өө, ирдэггүй байна шүү.

Дэлгүүрийн эмэгтэй: Үйлчлүүлэгч танд мэдэгдэл хүргэж байна. Таны асуусан бүтээгдэхүүн одоогоор шуудангаар зарагдах боломжгүй байна.

Дораэмон:    Худал байлгүй!

Дэлгүүрийн эмэгтэй: Ирээдүйн их дэлгүүрт шууд хүрэлцэн ирнэ үү. Бид тантай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Баярлалаа.

Дораэмон:    Яарах хэрэгтэй юм байна!

Судлаач2:      За тэг, тайлаарай!

Судлаач3:      Би таны биеийн онцлогийг тэмдэглэнэ. Удахгүй дуусах тул тайван байгаарай.

Нобита:          Үгүй ээ, ичмээр юм бэ!

Судлаач3:      За, хүлээ. За, бариарай!

Нобита:          Болиоч ээ!

Судлаач1:      Амаа том гэгч нь нээгээрэй! Шүдний элдэв гажиг алга байх шиг байна. Өө, хоёр шүд нь хорхойтсон байна.

Судлаач4:      Хөөх, энэ нь гайхмаар юм.

Нобита:          Тавиач ээ!

Судлаач1:      Бараг л Хомосапиенс буюу хүн төрөлхтөнтэй адил байна.

Нобита:          Өө, энэ чинь ажиллахад хэцүү юм аа...

Судлаач2:      Сав суулга хэрэглэх чадвартай юм байна, тийм үү?

Нобита:          Ядаж савхаа барьж чадна шүү дээ.

Судлаач4:      Дараа нь оюуны чадварын тест хийгээд үзье.

Нобита:          Тийм ч энгийн бодлого биш шүү. Хариу нь зургаа байна. Гоё доо, би гадилд дуртай.

Судлаач4:      Шимпанзетэй адилхан байна.

Нобита:          Цаашид яана даа, Дораэмон! Айн? Хэзээ ийм юм болчихов оо? Аймаар юм бэ! Байж боломгүй юм! Энэ одоо бас юу вэ?

Судлаач5:      Тэгэхээр үүнийг зан авирын үзүүлэн гэж нэрлэдэг. Тухайн амьтны байгалийн амьдралын орчныг бодитоор бүтээсэн байдаг.

Нобита:          Ээж ээ! Ээж! Ээж ээ!

Нобитагийн ээж: Нобита, миний хүү! Ээж! Хоол бэлэн болчихсон шүү!

Судлаач5:      Хооллох байдлыг нь ч бас зэрлэг байгалийнх нь орчинд ажиглах боломжтой болсон!

Сүнэо:             Хөөх, гайхамшиг байна!

Шизүка:         Хөөх, Нобита чадлаа шүү!

Жайан:           Нобита! Би чамд үнэхээр атаархаж байна! Ийм олон шүтэн бишрэгчдийн хүрээлэлд байх гэж! Хэрвээ би байсан бол өглөө оройгүй тасралтгүй концерт хийнэ дээ!

Нобита:          Бусдын зовлонг ойлгохгүй хүмүүс гэж ийм байдаг байжээ! Ээ, балрах нь ээ! Өө, яана аа?

Хүү2:               Далай дээр байна гэнэ үү!?

Нобита:          Үгүй ээ, тийм биш! Өө, тэнэг юм бэ!

Хүү2:               Хөөх! Хүмүүс шиг л ширээний ард сууж байна шүү!

Нобита:          Ёоё! Яршиг, унтлаа!

Дораэмон:    Нобита сэрээрэй! Би чамайг аврахаар ирлээ!

Нобита:          Дораэмон уу?

Дораэмон:    Би ил харагддаггүй нөмрөг өмсчихсөн байгаа шүү! Одоо чамайг эндээс гаргаад өгье!

Нобита:          Дораэмон! Яагаад ингэтлээ удаж ирдэг байна аа!

Дораэмон:    Уучлаарай, уучлаарай! Би ирээдүйн дэлгүүрээс юм авахаар явсан байсан юм!

Нобита:          Ийм үед юмаа авч явах завтай байдаг гэж үү?

Дораэмон:    Үгүй ээ, тийм биш! Хараач, энэ байна! Супер үнэр арилгагч шүршигч! Ямар ч хүнд үнэрийг ганцхан мөчийн дотор арилгачихна шүү!

Нобита:          Юу ч өөрчлөгдсөнгүй шүү дээ!

Судлаач5:      Зүгээр л нэг хүүхэд байна шүү дээ!

Эрэгтэй:         Яагаад ийм дэмий юм хийсэн байна аа?

Судлаач5:      Энэ хангалттай, хурдлаарай!

Нобита:          Ашгүй дээ! Аав, ээж хоёр минь лав уурлаж байгаа байх даа...

Дораэмон:    Яах ч аргагүй шүү дээ. Эцэст нь бодоход, энэ хэргийг Нобита чи өөрөө хийсэн шүү дээ.

Нобита:          Дахиад нэг ном сонсох нь дээ... Би ирлээ!

Нобитагийн ээж, аав:        Нобита, бүр санаа зовлоо шүү дээ!

Нобита:          Уу...уучлаарай! Хоёр өдөр гэртээ ирээгүй, лав уурласан биз дээ?

Нобитагийн ээж: Ээж нь ерөөсөө уурлаагүй ээ, гэртээ аюулгүй хариад ирсэн юм чинь.

Нобитагийн аав: Тийм шүү, Нобита! Хүү минь чи бидний хувьд дэлхий дээрх цорын ганц шүү дээ!

Нобита:          Дораэмон! Нөгөө хамгаалагдсан амьтны шүршигч ажилласан хэвээрээ байна! Гуйя, туслаарай Дораэмон!

Дораэмон:    Яасан хэцүү юм бэ!

                                 

Back to episodes Go home