Doraemon 2025 144-146

Дораэмон 144-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон, Дора

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Шизүка

(Минамото Шизүка)

Нобитагийн хамгийн сайн найз охин

Жиан

(Года Такэши)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Эр 1

Зурагтаар гарч байгаа

Сүнэо ээж:

Сүнэогийн ээж

Эр 2

Гудамжинд Сүнэотой таарсан эрэгтэй хүн

Эм 1

Машин барьж яваа эмэгтэй

Сэтгүүлч

Сурвалжлага авч байгаа хүн

Сайд

Зурагтаар гарч байгаа сайд

Өвөө 1

Хөрш өвөө

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дораэмон 144-р анги

Эр 1:               Хүүг чинь барьцаалсан. Буцааж авахыг хүсэж байвал даруйхан 30 сая иен өг. Сонс, цагдаа дуудаад үзээрэй. Хүү чинь амьдрахгүй гэж мэдээрэй.

Сүнэо ээж:    Ямар аймшигтай юм бэ?

Сүнэо:            Ээж ээ, намайг арай хулгайлчихгүй биз дээ?

Сүнэо ээж:    Манайх баян, Сүнэо маань ч тун хөөрхөн болохоор хулгайчийн анхааралд өртсөн ч гайхаад байх зүйлгүй шүү.

Сүнэо:            Нээрээ юу? Яана аа? Би явлаа. Мөнгө, мөнгө, манайх баян. Мөнгө байвал юуг ч худалдаж авч чадна. Мөнгө, мөнгө, манайх баян. Мөнгө... Юу вэ, айлгачих юм.

Нобита, Дораэмон:   Хулгайч аа?

Сүнэо:            Харин тийм. Бодоод үз л дээ, манайх баян, бас би тун ч хөөрхөн, хулгайч нарт сайхан олз гэж бодож байна. Тиймээс та хоёрыг... миний бие хамгаалагчаар томилж байна.

Дораэмон:     Юу?

Нобита:         Хулгай...

Дораэмон:     Арай ч үгүй байлгүй.

Нобита:         Ер нь бид яагаад чамайг хамгаалах ёстой гэж?

Дораэмон:     Тийм шүү.

Нобита, Дораэмон:   Баярлалаа.

Нобита:         Баяртай.

Дораэмон:     Гоё амтат гуа байлаа.

Сүнэо:            Байз! Амтат гуа гоё амттай байсан уу?

Нобита, Дораэмон:   Тийм ээ.

Сүнэо:            Тэр ч мэдээж л дээ. Тансаг зэрэглэлийн, үнэтэй амтат гуа болохоор тодорхой л доо. Нааш нь...

Нобита:         Юу вэ?

Сүнэо:            Буцаагаад өг. Миний бие хамгаалагч болохгүй юм бол буцааж өг гэж байна!

Нобита:         Юу вэ...

Дораэмон:     Аль хэдийнээ идчихсэн шүү дээ.

Сүнэо:            Би явлаа.

Сүнэо ээж:    Сүнэо, хүү минь болгоомжтой яваад ирээрэй.

Сүнэо:            За, ээж ээ.

Сүнэо ээж:    Айн?

Сүнэо:            Хөөе, намайг сайн хамгаална шүү.

Нобита:         Мэдээж.

Дораэмон:     Сайтар хамгаална.

Сүнэо:            За, тэгвэл намайг дагаад яв.

Нобита:         Сургалтад явах төдийд бие хамгаалагч энэ тэр гээд сүржигнэх юм аа.

Дораэмон:     Хүүхэд хулгайлах ч тийм элбэг гэж бодохгүй л байна.

Нобита:         Хулгайч байлаа ч гэсэн тийм харваас эрхийн балайг

Нобита, Дораэмон:   хулгайлахгүй шүү дээ.

Нобита:         Дораэмон, тэр хүн...

Дораэмон:     Яасан? Сайн хүн шиг л харагдаж байна шүү дээ. Зам л асуух гэж байгаа байлгүй.

Эр 2:               Уучлаарай, юм асууя.

Сүнэо:            Аан, за.

Эр 2:               Үнэндээ... Юу ч гэмээр юм бэ дээ? Сэки гуайн гэрийг мэдэх үү?

Сүнэо:            Аан, Сэки гуайнх энэ замаар... чигээрээ яваад...

Нобита:         Тийм байна. Өнөөдрийн зууш юу байх бол?

Дораэмон:     Сая амтат гуа идсэн юм чинь зайрмаг байвал ямар вэ?

Нобита:         Зайрмаг уу? Сайхан санаа байна.

Дораэмон:     Тийм байгаа биз?

Нобита:         Буталсан мөс ч бас гоё шүү. Сүнэо хааччихав?

Дораэмон:     Нээрээ байхгүй болчхож.

Нобита:         Хөөе, Сүнэо!

Дораэмон:     Сүнэо!

Нобита:         Юмаа мартаад гэр лүүгээ буцчихсан юм болов уу?

Дораэмон:     Ганцаараа юу даа?

Нобита:         Нээрээ тийм.

Нобита, Дораэмон:   Юу вэ? Хулгайлагдчихсан юм болов уу?

Нобита:         Арай... Үгүй байлгүй дээ.

Дораэмон:     Нээрээ хулгайлагдчихаж!

                       

Гарчиг:         Сүнэо хулгайлагдсан нь

Дораэмон:     Арай ч дээ. Хүүхдийн хулгай! Яана аа, яана аа? Яана аа? Ингэхийг мэдсэн бол жинхэнээсээ хамгаалах ёстой байж.

Нобита:         Тэгж хэллээ гээд ухрааж болохгүй шүү дээ.

Нобита, Дораэмон:   Цаг хугацааны машин!

Нобита:         Одоо ёстой Сүнэогоос нүд салгахгүй шүү.

Дораэмон:     Түрүүлж очоод хэрэгтнийг барьчихъя. Тэр булангаар эргэнгүүт л хулгайлагдсан.

Нобита:         Хөөх, түрүүний хүн.

Дораэмон:     Гэхдээ тэр хүн ердөө зам асуусан биз дээ?

Нобита:         Тийм л дээ. Хөөе, хар л даа. Юу хийх гээд байна? Гүйгээд эхэллээ! Гарцаагүй хулгайч мөн байна!

Дораэмон:     Түрүүлж очоод Сүнэог хулгайлах гэж байх шиг байна.

Нобита:         Тэгүүлэхгүй шүү!

Дораэмон:     Хийн буу!

Эр 2:               Уучлаарай! Бие засах өрөөг чинь хэрэглэж болох уу?

Дораэмон:     Өө, юу вэ?

Нобита:         Сүнэо... Сүнэо хаана байна?

Дораэмон:     Баларсан, хурдлаарай!

Нобита:         Яана аа, яана аа?

Дораэмон:     Ингэхийг мэдсэн бол жинхэнээсээ хамгаалах ёстой байж.

Нобита:         Дахиад л алдчихлаа. Нүдээ салгаж болохгүй гэж хэлсэн шүү дээ.

Дораэмон:     Чи өөрөө л дэмий юм ярьснаас болсон шүү дээ. Дахиад цаг хугацааны машинаар буцъя. Энэ удаа жинхэнээсээ газар дээр нь барья.

Нобита:         Сүнэо бол энэ чигээрээ яваад, тэр Т хэлбэрийн гудамжаар зүүн тийш эргэнэ.

Дораэмон:     Нөгөө хүн болохоор нарийн замаар ороод, тэр байшинд бие засах өрөөг нь ашигласан.

Нобита:         Харин бид булан тойроод Сүнэогийн араас явсан ч байхгүй болчихсон байсан.

Дораэмон:     Өөрөөр хэлбэл тухайн хэрэг булан тойронгуут болсон байх ёстой.

Нобита:         Тэгвэл бид тэр хавьд нуугдаж байвал болох юм байна.

Дораэмон:     Харагдчихвал илүү хүндрэлтэй болчих болохоор

                       

Гарчиг:         Үл үзэгдэгч нөмрөг!

Нобита:         Ирж байна, ирж байна!

Нобита, Дораэмон:   Юу вэ?

Нобита:         Яаж, яаж, яаж?

Дораэмон:     Арай...

Нобита:         Машин уу?

Дораэмон:     Хулгайч Сүнэог машинд суулгаад аваад явчхаж.

Нобита:         Тэгсэн байх нь ээ? Тэнд байна. Нөгөө машин!

Дораэмон:     Сүнэо энэ машинд байх ёстой.

Нобита, Дораэмон:   Хүлээгээрэй.

Нобита:         Дораэмон, зугтах нь байна шүү дээ!

Дораэмон:     Тэгвэл...

                       

Гарчиг:         Галт тэрэгний гарц.

Нобита, Дораэмон:   Сайн байна.

Дораэмон:     Болчихлоо.

Нобита:         Юу?

Нобита, Дораэмон:   Алга, алга, алга.

Дораэмон:     Хаана ч алга.

Нобита:         Байхгүй байна.

Эм 1:              Гэнэт яагаад байгаа юм бэ, энэ чинь?

Нобита, Дораэмон:   Уучлаарай.

Нобита:         Тэр машин биш юм бол... Сүнэо тэгээд хааччихдаг байна аа?

Дораэмон:     Харин ээ...?

Сүнэо ээж:    Сүнэо хүү минь? Сүнэо? Сүнэо хаана байна? Сургалтдаа очсон байх ёстой байтал очоогүй байна.

Нобита:         Тэр... нөгөө...

Дораэмон:     Саяхан нөгөө... тийшээ...

Сүнэо ээж:    Юу, хаана? Хааччихав аа?

Дораэмон:     Нобита, нааш ир дээ. Дахиад Сүнэог алга болохын өмнөх рүү буцъя.

Нобита:         Буцаад яах юм бэ?

Дораэмон:     Мэдэхгүй ээ. Яах аргагүй л тэнд Сүнэо алга болсон. Яаж ч бодсон тэр машин сэжигтэй дээ.

Нобита:         Тийм шүү. Хулгайлахаас нь өмнө тэр хатагтайг барьчихвал яах уу?

Дораэмон:     Зүгээр байгаа хүнийг барьчхаж болохгүй биз дээ?

Нобита:         Яг адилхан юм болох нь.

Дораэмон:     Яах вэ?

Нобита:         Нээрээ тийм. Хулгайлахаас нь өмнө Сүнэог нааш нь аваад ирье л дээ.

Дораэмон:     Тийм байна.

                       

Гарчиг:         Захиалгын цүнх.

Нобита:         Хурдлаарай, Дораэмон!

Дораэмон:     Сүнэо!

Сүнэо:            Юу болоод байна аа?

Нобита:         Ураа!

Сүнэо:            Яагаад байгаа юм бэ?

Нобита:         Хулгайчаас чамайг аварч байна шүү дээ.

Сүнэо:            Хулгайч аа? Хаана байна, хаана?

Нобита:         Хааччихав?

Дораэмон:     Нээрээ хаачсан юм бол оо? Хулгайч нь... бид байж!

Нобита:         Үгүй байлгүй дээ.

Дораэмон:     Анхнаасаа л хулгайч байгаагүй юм байна. Өөрөөр хэлбэл хэргийг бид өөрсдөө тарьсан гэсэн үг.

Нобита:         Одоо тэгээд яах юм бэ?

Дораэмон:     Яах юм гэж дээ, хулгайн хэрэг угаасаа байгаагүй болохоор...

Сүнэо:            Хангалттай! Та нар шиг ямар ч тус болохгүй бие хамгаалагчид халагдсан! Яана аа, туслаарай.

                       

Гарчиг:         Дораэмон больсон нь

Сэтгүүлч:      Сайд аа, сэтгэгдлээ хэлнэ үү? Сайд аа, хэр удаан сайдын суудалд наалдаад байх хэрэг вэ?

Сайд:              Миний бие өнөөдрөөс албан тушаалаасаа огцорч байна! Тэгээд болох юм уу?

Дораэмон:     Өө, хөөрхий. Дахиад л сайд огцорчхож.

Нобита ээж:  Дахиад уу? Үнэхээр хариуцлагагүй шүү.

Нобита:         Ээж ээ, амттан байгаа юу?

Нобита ээж:  Өө, ашгүй дээ. Хурдхан дэлгүүр яваад ирээч.

Нобита:         Юу?

Нобита ээж:  Гайхаад байх юм байхгүй. Би хоол хийхгүй бол хэн хийх юм? Тэгээд л чамайг дэлгүүр яваад ир гэж байна шүү дээ.

Нобита:         Өө, зочин ирлээ. Би онгойлгочихъё.

Нобита ээж:  Ёстой нэг...

Жиан:            Өнөөдөр миний концерт болно. Заавал ирнэ шүү!

Нобита:         Ойлголоо доо.

Жиан:            Дораэмоныг дагуулаад.

Нобита:         Мэдээж тэгье.

Дораэмон:     Тэглээ гээд... үнэнчээр намайг авчрах хэрэг байсан юм уу?

Нобита:         Өөр арга байхгүй шүү дээ. Чамайг дагуулж ирэхгүй бол би л зодуулах болно шүү дээ.

Жиан:            Бүгдээрээ ирсэнд баярлалаа. Жианы тусгай тоглолт эхэлж байна. Өнөөдөр шинэ дуугаа өргөн барих учир 2 цагийн турш сэтгэлээсээ дуулъя.

Сүнэо:            2 цаг уу?

Жиан:            Гомдолтой байна уу?

Нобита:         Арга чарга байхгүй юу, Дораэмон?

Дораэмон:     За байз, энэ... Өө, биш ээ. Энэ биш байна.

                       

Гарчиг:         Болиулдаг лууван

Нобита:         Лууван уу?

Дораэмон:     Үүнийг идвэл...

Нобита:         Тайлбар хэрэггүй ээ, хурдан, хурдан.

Жиан:            Би гайхалтай... Яав аа?

Дораэмон:     Жиан, өнөөдөр хоолой чинь муу байна уу даа?

Жиан:            Амттай харагдаж байна.

Дораэмон:     Энийг идээд үз дээ.

Жиан:            Яагаад лууван иднэ гэж?

Дораэмон:     Үгүй ээ, морь лууванд дуртай даа. Тийм болохоор лууван идвэл улам сайн дуулдаг болно гээд л.

Жиан:            Тийм үү, мэдээгүй юм байна. Баярлалаа.

Дораэмон:     Жиан! Чи хэдий болтол наад муухай дуугаа бүх хүнд сонсгох гэсэн юм бэ? Айн, Жиан?

Сүнэо:            Боль л доо, Дораэмон.

Нобита:         Тийм ээ, уг нь ч зөв л юм хэлж байна л даа.

Дораэмон:     Ер нь хэдий болтол дуулахаа үргэлжлүүлэх санаатай байгаа юм?

Жиан:            Би... би өнөөдрөөс дуучин байхаа болилоо.

Бүгд:              Юу?!

Жиан:            Та бүгд цочирдож байгааг ойлгож байна. Миний хувиа хичээсэн занг уучлаарай.

Сүнэо:            Жиан...

Нобита:         Больчихлоо.

Жиан:            Намайг битгий зогсоогоорой. Та нарт хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ... намайг уучлаарай! Надад ч бас хэцүү байна.

Бүгд:              Ураа!

Дораэмон:     Энийг идвэл тухайн хүн ажлаа ч юм уу, хийж байгаа зүйлээ болихыг хүсдэг юм.

Нобита:         Болиулдаг луувангийн хүч гайхалтай юм аа.

Нобита ээж:  Ноби, хүү минь.

Нобита:         Баларсан! Нуучихсан байсан юм сан.

Нобита ээж:  Хүлээж бай!

Нобита:         Өө, би дараагийн удаа хичээнэ ээ.

Нобита ээж:  Чамайг 0 оноо авсан гэж уурлаагүй. Энийг нуусанд чинь уур хүрч байна.

Нобита:         0 оноо авсанд ч бас уурлаж байгаа юм биш үү? Аан, нээрээ тийм. Ээж ээ, лууван идэх үү? Арьсанд тун сайн гэсэн шүү.

Нобита ээж:  Иймхэн юманд хууртахгүй шүү. Чи ер нь...

Нобита:         Болчихлоо.

Дораэмон:     Юу хийчхэв ээ, Нобита?

Нобита:         Ээж ээ, та ч гэсэн үргэлж л хичээж байх юм. Та ер нь хэдий болтол ингэж үглэх юм бэ?

Нобита ээж:  Өдий хүртэл олон зүйл тохиолдсон ч... ээж нь ээж байхаа болилоо. Май, энэ.

Нобита:         Уурлахаа больчихсон уу?

Нобита ээж:  Тийм ээ, уурлахгүй. Ээж нь ээж байхаа больчихсон болохоор.

Нобита:         Ураа!

Дораэмон:     Нобита! Чи юу хийж байгаа чинь энэ вэ?

Нобита:         Гэхдээ л...

Дораэмон:     Чи ер нь хэдий болтол ингэж...

Нобита:         Хөөх, бурамтай жигнэмэг нисэж байна.

Дораэмон:     Хаана, хаана? Юу вэ, жигнэмэг ниснэ гэж юу байсан юм? Өнөөдрөөс би харгалзагч робот байхаа болилоо.

Нобита:         Тэгвэл загнахаа болих уу?

Дораэмон:     Тийм юм хийхгүй ээ. За, баяртай.

Нобита:         Ашгүй дээ. Ашгүй! Болиулагч лууван ч догь юм аа.

Багш:             Ноби! Яг хэрэгтэй үед таарлаа. Гэрийн даалгавраа ч хийж ирэхгүй. Шалгалтад үргэлж 0 оноо аваад! Иймэрхүү маягаар бол ирээдүй чинь сүйрлээ!

Нобита:         Хөөх, 100 оноо уначихсан байна.

Багш:             Юу, хаана байна? Авахгүй бол... Юу вэ, Ноби!

Нобита:         Миний ирээдүй бол миний асуудал биз дээ? Та хэдий хүртэл миний ирээдүйд санаа зовох гэсэн юм бэ?

Багш:             Өө, нээрээ тийм л дээ. Багш нь багш байхаа больё!

Нобита:         Ураа! Ураа!

Сүнэо:            Амтархан иднэ ээ.

Нобита:         Амттай харагдаж байна шүү. Надад жаахныг амсуулаач.

Сүнэо:            Өөрөө худалдаж авахгүй юу. Даанч энэ маш үнэтэй зайрмаг болохоор манайх шиг супер баян биш бол худалдаж авч чадахгүй л дээ.

Нобита:         Онгирч байх шив. Өө, 10 иений зоос уначхаж.

Сүнэо:            Хаана, хаана байна? Юу ч байхгүй л байна шүү дээ.

Нобита:         Өө, тийм үү?

Сүнэо:            Ёстой нэг. За, идье.

Нобита:         Сүнэо! Дандаа баян, баян гээд л гайхуулж, бардамнаж  байх юм. Хэдий болтол тэгэх гэсэн юм бэ?

Сүнэо:            Ойлголоо. Өнөөдрөөс эхлээд би баян гэж гайхуулахаа болих болно. Нобита, энийг чамд өгье.

                       

                       

                       

                       

Нобита:         Хөөх, догь.

Өвөө 1:          Тэгэхээр би аянга өвөө байхаа болилоо.

Нобита:         Би ирлээ! Ээж ээ, би өлсчихлөө. Хоол байхгүй юм уу?

Нобита ээж:  Байхгүй ээ.

Нобита:         Юу?

Нобита ээж:  Ээж нь ээж байхаа больчихсон болохоор хоол хийдэггүй юм.

Нобита:         Яагаад тэр вэ? За, тэгвэл ээж байхаа больсон ч гэсэн хоол хийчих л дээ.

Нобита ээж:  Яагаад? Би чиний ээж биш шүү дээ.

Нобита:         Уучлаарай! Ээж ээ, намайг уучлаач дээ! Хоол хийгээд өг л дөө.

Нобита ээж:  "Чи уучлалт гуйх шаардлагагүй дээ. Ээж нь ээж биш юм чинь.

"

Нобита:         Ээж ээ... Дораэмон! Баларлаа, ээж... Хөөе... Дораэмон? Баяртай, сайн суугаарай, Дораэмон. Худлаа байлгүй дээ. Дораэмон, Дораэмон, Дораэмон, Дораэмон! Арай ч дээ. Ээж ээ, май... Энэ миний нууж байсан 0 оноо авсан бүх шалгалтууд.

Нобита ээж:  Хөөх, нэлээд цугларчээ?

Нобита:         Та уурлахгүй юм уу?

Нобита ээж:  Өдий хүртэл загнаж байсан чинь чамайг бие даасан том хүн болгохыг хүссэн учраас шүү дээ. Гэхдээ одоо бол ээж байхаа больчихсон.

Нобита:         Үгүй ээ... Ээж ээ! Ээж ээ! Ээж ээ! Ээж ээ...

Нобита ээж:  Чимээгүй байж болох болов уу, Нобита?

Нобита:         Би... би одоо ээжийн хүү биш юм уу? Ээж ээ... Ээж биш байсан ч тэгж дуудаж болох уу? Ээж ээ... Өдий хүртэл намайг өсгөж өгсөнд баярлалаа. Дараа уулзъя.

Нобита ээж:  Ээж биш болчхоод, яагаад...? Чамайг гараад явсан ч гэлээ сэтгэл өвдөх ёсгүй байхад... яагаад...?

Нобита:         Ээж ээ?

Нобита ээж:  Ноби, хүү минь.

Нобита:         Ээж ээ!

Нобита ээж:  Хүү минь!

Нобита:         Уучлаарай!

Нобита ээж:  Хүү минь!

Дораэмон:     Ёстой, Дорамигийн ачаар аврагдлаа. Бусад хүмүүсийг ч бас хэвийн болгохгүй бол.

Нобита ээж:  Чи ёстой үнэхээр, Нобита...!

Дораэмон:     Юу вэ?

Нобита ээж:  Чи ер нь... дандаа 0 оноо авсан байна шүү дээ. Хичээлээ хий л дээ, хичээлээ! Бас худлаа ярих, хуурч мэхлэхийг яасан ч өршөөхгүй гэж мэдээрэй.

Нобита:         Ойлголоо. Ээж ээ, бүр их уурлаач...

Нобита ээж:  Юу гэнэ ээ? Намайг сонсохгүй байна уу? Нобита, чи ер нь ингэхэд...

Дораэмон:     Юу болоод байна аа?

Дораэмон 145-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон, Дора

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Шизүка

(Минамото Шизүка)

Нобитагийн хамгийн сайн найз охин

Жиан

(Года Такэши)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг

 

Дораэмон 145-р анги

 

Шизүка:      Ямар үзэсгэлэнтэй юм бэ?

Сүнэо:         Хавай юм чинь тэгэлгүй дээ. Гол үзүүлмээр байгаа юм нь одоо гарна.

Жиан:         Хөөх, энэ чинь...

Сүнэо:         Аавынхаа найзын Сесна онгоцонд сууж үзээд, тэгэхэд бүр гайхалтай харагдаж байсан шүү.

Нобита:      Гайхалтай юм аа.

Сүнэо:         Аав маань ч бас нэгийг худалдаж авна гэсэн. Тэгвэл ч сургууль хүртэл нүд ирмэхийн зуур нисээд очно доо.

Хүүхдүүд:  Гоё юм аа. Гайхалтай.

Жиан:         Хувийн онгоцтой болчихвол намайг бас суулгаач.

Сүнэо:         Болно оо.

Шизүка:      Намайг ч бас.

Сүнэо:         Мэдээж. Нобита, азгүй юм. Дөрөвхөн хүний суудалтай болохоор.

Нобита:      Мэднэ ээ.

Дораэмон:  Хувийн онгоц оо?

Нобита:      Би ч бас сууж үзмээр байна шүү дээ.

Дораэмон:  Хувийн онгоц байхгүй л дээ. Гэхдээ үүнтэй бол сууж чадна шүү.

                    

Гарчиг:      Хорхой шавьж жолоодох бариул

Нобита:      Хорхой шавьж аа?

Дораэмон:  Тийм ээ, энийг шавьжны нуруунд зүүвэл тэр шавьжийг чөлөөтэй жолоодож чадна.

Нобита:      Гэхдээ тийм том шавьж гэхээр...

Дораэмон:  Энд яг болох байх. Олдох болов уу?

                    

Гарчиг:      Гулливерийн туннель!

Дораэмон:  За, үүгээр ороод гарна шүү.

Нобита:      Хөөх, эзгүй талбай чинь бүр Амазоны ширэнгэн ой шиг л байна.

Дораэмон:  За, суумаар байгаа шавьжаа олцгооё. Явцгаая.

Нобита:      За. Тийм шаламгай сонод яаж энэ бариулыг зүүх юм бэ?

Дораэмон:  Амархан шүү дээ. Унахыг хүссэн шавьж руугаа бариулын үзүүрийг чиглүүлээд, голын товчийг дарахад л болно. Ингэж. Амархан байгаа биз дээ? Буух үедээ ч бас товчийг дараад л болоо.

Нобита:      За, тэгвэл би ч бас. Болдоггүй ээ. Соно хэтэрхий хурдан хөдлөөд байна.

Дораэмон:  Тэгвэл хөдөлгөөнгүй байгаа соно руу чиглүүлбэл болох биш үү?

Нобита:      Нээрээ тийм. За, хөдөлж болохгүй шүү. Чадлаа!

Дораэмон:  Бариулаа татвал хөөрнө шүү.

Нобита:      За, одоо нисээрэй. Яагаад нисэхгүй байна аа? Баларсан. Энэ соно гэмтчихэж.

Дораэмон:  Гэмтсэн? Нээрээ тийм байна. Том соно юм уу, шувуу гэмтээсэн байх.

                     Хөөрхий амьтан. Хөөе, Дораэмон.

Дораэмон:  За, за.

                    

Гарчиг:      Эмчийн цүнх

Нобита:      Ашгүй дээ, тийм ээ? Одоо тэнгэрт чөлөөтэй нисэж чадах нь.

Дораэмон:  За, боллоо.

Нобита:      Хөөх, хурдан юм аа. Нисдэг сэнснээс хамаагүй дээр юм.

Дораэмон:  Хувийн онгоц ч юу ч биш юм байна даа.

Нобита:      Нээрээ Шизүкаг бас суулгаж үзүүлье л дээ.

Дораэмон:  Тийм ээ, тэгье.

                    

Гарчиг:      Шавьжин онгоцонд сууцгаая

Нобита:      Шизүка!

Шизүка:      Нобита? Чи хаана байна аа?

                    

Нобита:      Энд навчин дээр байна.

Шизүка:      Хөөх, Нобита? Гайхалтай!

                    

Нобита:      Хөгжилтэй байгаа биз дээ?

Шизүка:      Гайхалтай! Шидэт дагина болсон юм шиг л.

Дораэмон:  Илүү өндөрт нисэж үзье.

Нобита:      Хүлээгээрэй! Өө, Жиан, Сүнэо 2 байна. За... Хувийн онгоц ч сайхан юм аа!

Жиан:         Юу вэ? Нобитагийн дуу сонсогдох шиг.

Сүнэо:         Байхгүй л байна даа.

Нобита:      Ямар сайхан юм бэ?

Сүнэо:         Хөөх! Нобита соно уначхаж.

Жиан:         Юу гэнэ ээ? Дахиад л Дораэмоны төхөөрөмж шив дээ. Хөөе, биднийг бас суулга!

Сүнэо:         Харин тийм.

Нобита:      Үгүй шүү! Дандаа намайг гадуурхдаг юм байж.

Жиан:         Юу гэнэ ээ, тэгвэл бариад өгье л дөө! Сүнэо!

Сүнэо:         За.

Жиан:         Ёо ёо.

Сүнэо:         Энэ муу...

Жиан:         Байз!

Нобита:      Ёстой сонирхолтой байна.

Жиан:         Нобита! Чи муу яаж байна аа?

Нобита:      Бүтэхгүй дээ. Соно илүү хурдан шүү дээ. Баригдах нь, яагаад зогсчхов оо?

Жиан:         Барьчихлаа!

Сүнэо:         Сонын чинь нүдийг эргүүлчихсэн юм.

Жиан:         Нобита! Биднийг ч бас унуулах уу?

Нобита:      За л даа. Дораэмон!

Жиан:         Сайхан байна.

Сүнэо:         Үнэхээр гайхалтай.

                     Соноо хэт хүчлэх хэрэггүй шүү.

Жиан:         Мэдэж байна аа. За, арын уулын орой хүртэл уралдъя!

Сүнэо:         Болж байна.

Нобита:      Наадах чинь шударга биш. Минийх улаан буудайн соно, Дораэмон болохоор цагаан толбот соно, харин Шизүка болохоор эрвээхэй шүү дээ. Аварга хүрэн соно, цэнхэр соно хоёрыг түрүүлнэ гэж байхгүй шүү дээ.

Жиан:         Чи өөрөө л сонгосон юм чинь чиний хохь биз дээ? Хожигдсон нь маргаашийн цэвэрлэгээний ээлж шүү.

Нобита:      Юу...?

Сүнэо:         Анхаар, эхэл!

Дораэмон:  Хэтэрхий хол нисвэл аюултай шүү.

Нобита:      Шизүка, хоёулаа ч гэсэн явъя.

Жиан:         Гайхалтай!

Сүнэо:         Сүр хүч дүүрэн байна. Энэ юу байсан бэ?

Жиан:         Сүнэо, бүр хурдан нисье. Болж байна, яг тэгээд.

Нобита:      Жиан тэр 2 бүр харагдахаа больчхож.

Сүнэо:         Туслаарай! Хэн нэгэн байна уу?

Шизүка:      Сүнэогийн дуу сонсогдлоо.

Дораэмон:  Хөөх, тэнд!

Шизүка:      Яана аа?

Дораэмон:  Нобита!

Нобита:      Ойлголоо. Хурдлаарай!

Дораэмон:  Ашгүй амжлаа.

Сүнэо:         Яг идүүлэх нь л гэж бодлоо шүү.

Шизүка:      Такэши хаачсан бэ?

Сүнэо:         Түрүүлээд явчхаа байлгүй.

Дораэмон:  Ганцаараа явбал аюултай шүү дээ.

Шизүка:      Тийм шүү, арын ууланд бол бүр олон аалзны тор байгаа даа.

Нобита:      Явцгаая.

Жиан:         За, би лав хамгийн түрүүнд шүү! Өө, Сүнэо хааччихав? Юу билээ? Би хаанаас нь ирсэн билээ? Юуны чимээ вэ? Юу... Яана аа? Болиоч ээ!

Шизүка:      Такэшигийн дуу сонсогдлоо.

Дораэмон:  Хурдалцгаая.

Нобита, Дораэмон:   Жиан!

Сүнэо:         Жиан, чи хаана байна аа?

Шизүка:      Такэши? Дора!

Дораэмон:  Баларлаа.

Нобита:      Жиан, Жиан?

Шизүка:      Такэши?

Дораэмон:  Гарцаагүй үхэр хэдгэнэ дайрсан байх.

Сүнэо:         Үхэр хэдгэнэ ээ?

Нобита:      Үхэр хэдгэнэ чинь зүгээр л хатгадаг биш юм уу?

Дораэмон:  Бас хаздаг юм. Том шавьжийг хүртэл хазаж алаад, иддэг юм.

Нобита:      Үгүй ээ! Хурдхан очиж тусалъя!

Сүнэо:         Үгүй ээ, гэхдээ... Үхэр хэдгэнэ чинь аймаар зэрлэг шавьж шүү. Ийм жижигхэн болчихсон бид нар амьд үлдэж чадахгүй!

Нобита:      Дораэмоны төхөөрөмж байгаа шүү дээ.

Дораэмон:  Бие жижиг болсон бол төхөөрөмжийн хүч нь ч гэсэн бага болчихдог юм аа.

Сүнэо:         Эхлээд эзгүй газар луу буцаж очоод, хэвийн хэмжээтэй болчхоод очиж тусалъя аа.

Шизүка:      Үгүй ээ, тэгвэл амжихгүй шүү дээ.

Сүнэо:         Тэгвэл яаж олох болж байна аа?

                    

Гарчиг:      Цаг хугацааны зурагт

Дораэмон:  Тийшээ.

Нобита:      Явцгаая! Яана аа, соно зугтчихаж.

                     Шавьж олох хэрэгтэй. Жижигхэн болсон биднээс илүү хурдан.

Сүнэо:         Нүүдлийн царцаа байна.

Шизүка:      Өөр бас байна.

Дораэмон:  Тэднийг баръя. Ингэвэл хурдан явж чадна.

Шизүка:      Хөөе, Нобита яасан бэ?

Дораэмон:  Нобита...

Нобита:      Өөр шавьж байгаагүй юм чинь дээ.

Дораэмон:  Хурдлаарай! Бүгдээрээ нисээрэй!

Жиан:         Золиг гэж! Салдаггүй ээ. Баригдчихлаа.

Нобита:      Яасан бэ, Дораэмон? Хурдан явахгүй бол...

Дораэмон:  Харин жаахан эвгүй байдалд орсон бололтой.

Нобита:      Юу тэр вэ?

Дораэмон:  Харагдахгүй байна.

Сүнэо:         Одоо яах юм бэ, Дораэмон? Худлаа байлгүй дээ!

Дораэмон:  Бүгдээрээ буугаарай!

Сүнэо:         Намайг хүлээ л дээ.

Дораэмон:  Зугтаарай!

Сүнэо:         Шавьжны ертөнц аймаар аа!

Дораэмон:  Хүчтэй нь амь гарч, сул дорой нь устдаг болохоор.

Нобита:      Хөөх, нуур.

Дораэмон:  Үгүй ээ, ердөө л шалбааг.

Шизүка:      Бид үүгээр яаж гатлах вэ?

Нобита:      Ус байгаа бол соно байх ёстой доо. Соно хайцгаая. Хаана байгаа бол?

Дораэмон:  Нээрээ тийм. Бүгдээрээ ингээрэй.

Нобита:      Усаар тоглож байх цаг биш шүү дээ. Хурдлахгүй бол Жиан идүүлчихнэ шүү дээ.

Дораэмон:  Зүгээр ээ, дагаад хий.

Нобита:      Энэ одоо юу вэ?

Дораэмон:  Зүгээр харж байгаарай.

Нобита:      Хөөх, усан дэглий байна. Гайхалтай! Усан завинд сууж байгаа юм шиг л.

Дораэмон:  Дэглий усны гадаргын хүчийг ашиглаад усан дээр гулгаж явдаг юм.

Шизүка:      Гэхдээ яагаад усыг алгадахад хүрч ирсэн юм бол?

Дораэмон:  Олз нь усны гадаргуу дээр хөдлөхөд үүсдэг долгионыг мэдэрч тэнд цугладаг юм шүү дээ.

Нобита:      Юу? Тэгвэл биднийг олз гэж бодоод...

Сүнэо:         Идэх гэж ирсэн хэрэг үү?

Бүгд:           Дораэмон!

Дораэмон:  За, уучлаарай. Яана аа, мөргөлдөх нь! Бүгд бариулаа татаарай, дээшээ.

Сүнэо:         Үгүй ээ.

Нобита:      Хөөх!

Дораэмон:  Тэнд байна.

Шизүка:      Идүүлэх нь байна шүү дээ.

Жиан:         Өө, ашгүй нүх байна.

Дораэмон:  Жиан, тэр нүх рүү орж болохгүй шүү!

Нобита:      Нүхэн дотор аюулгүй юм биш үү?

Дораэмон:  Үхэр хэдгэнэ хөрсөнд үүрээ барьдаг юм.

Сүнэо:         Тэгвэл тэр чинь...

Шизүка:      Үхэр хэдгэнийн үүр юм уу?

Жиан:         Чадвал наашаа ирээд барь л даа. Чадахгүй л дээ. Үхэр хэдгэнэ хөрсөнд мөлхөөд яах вэ дээ. Хурдхан хаа нэгтээ нисээд яв даа. Үгүй ээ!

Нобита:      Хурдан туслах хэрэгтэй!

Шизүка:      Яана аа, тэр?

Дораэмон:  Зугтаарай!

Жиан:         Энэ чинь юу вэ? Заваан юм аа. Уучлаарай!

Нобита:      Хөөе, Дораэмон... Ямар нэгэн арга байхгүй юм уу?

Дораэмон:  Тэгж хэллээ гээд яах вэ дээ.

Сүнэо:         Одоо бас юу вэ?

Жиан:         Булш уу даа? Баларлаа.

Нобита:      Дораэмон...

Сүнэо:         Ил гарчихлаа шүү дээ!

Дораэмон:  Бүгдээрээ тайвшир аа.

Нобита:      Энэ юу гэдэг шавьж вэ?

Дораэмон:  Энэ бол Могойт шавьж. Нээрээ энүүгээр бол Жианд тусалж чадах байх. За, бүгд суугаарай.

Жиан:         Чөтгөр... Битгий ойрт, цаашаа!

Нобита:      Жиан!

Жиан:         Туслаарай!

Дораэмон:  Жиан!

Жиан:         Дораэмон, найзууд аа.

Дораэмон:  Хурдан суугаарай. Явлаа шүү!

Шизүка:      Ашгүй аврагдлаа.

Дораэмон:  Баларсан!

Сүнэо:         Араас дагаад ирлээ.

Дораэмон:  За, энэ чигээрээ зугтацгаая. Яана аа, хугарчихлаа.

Жиан:         Яаж байгаа юм бэ, Дораэмон!

Дораэмон:  Өө, яваад өглөө.

Нобита:      Яана аа, ирж байна!

Дораэмон:  Хурдан зугтаарай.

Шизүка:      Үгүй ээ!

Сүнэо:         Ээж ээ!

Жиан:         Арай гэж зугтлаа гэж бодсон чинь...

Нобита:      Ямар нэг юм хий л дээ, Дораэмон!

Дораэмон:  Ямар нэг юм гэлээ гээд юу тэр вэ?

Бүгд:           Туслаарай!

Жиан:         Нобита!

Дораэмон:  Нобита.

Сүнэо:         Нобита!

Шизүка:      Нобита!

Нобита:      Аврагдлаа. Юу? Тийм ээ, түрүүний соно уу даа? Намайг аварсан байна шүү дээ.

Дораэмон:  Үхэр хэдгэнэ явчихлаа, ашгүй.

Нобита:      Хөөе.

Дораэмон:  Нобита.

Жиан:         Нобита!

Нобита:      Би энд байна.

Шизүка:      Нобита.

Сүнэо:         Нобита.

Нобита:      Баярлалаа, соно минь.

Сүнэо:         Гайхалтай адал явдал байлаа шүү.

Жиан:         Идүүлэх нь л гэж айсан шүү.

Дораэмон 146-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон, Дора

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Шизүка

(Минамото Шизүка)

Нобитагийн хамгийн сайн найз охин

Жиан

(Года Такэши)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Сүнэкичи

Сүнэогийн авга ах

Сүнэо аав

Сүнэогийн аав

Сурвалжлагч

Сэтгүүлийн сурвалжлагч

Нобита ээж

Нобитагийн ээж

Нобита аав

Нобитагийн аав

Авга ах

Нобитагийн авга ах

Авга эгч

Нобитагийн авга эгч

Хөтлөгч

Зурагтаар гарч байгаа мэдээний хөтлөгч

Бурхан

Төхөөрөмжөөс гарч байгаа бурхны хоолой

 

 

 

 

 

 

 

 

Дораэмон 146-р анги

 

Нобита:      Халуун байна. Халуун, халуун, халуун, халуун. Ямар халуун юм бэ?

Дораэмон:  Нобита.

Нобита:      Яасан?

Дораэмон:  Сүнэогоос захиа ирж.

Нобита:      Яана аа. Нээрээ юу?

Дораэмон:  Санаснаас хүнд юм аа. Юу юм бол?

Нобита:      Доторхыг нь харахгүй байсан ч мэдэж байна. Баахан онгирч, бахархсан зурвас, зургууд дүүрэн байгаа. Хмм, хэн тийм юм уншиж байдаг юм? Хар л даа, Сүнэо Шиджод байдаг зуны байшин руугаа явсан юм. Ганцаараа ч биш Жиан, Шизүка хоёрыг дагуулаад.

Дораэмон:  Өө, хөөрхий.

Сүнэо:         Сайн сууж байна уу? Энд бид нар аавын авсан Франц усан онгоцонд сууж үзээд, маш хөгжилтэй байгаа. Чамайг урьж чадаагүй нь харамсалтай.

Нобита:      Юу гээд байгаа юм бэ? Тэнд уригдлаа гээд... явах л байсан.

Сүнэо:         Тусгаарлагдсан арал учраас далай нь үнэхээр үзэсгэлэнтэй. Чи ч бас дун, хясаа идэж үзмээр л байгаа байх даа.

Нобита:      Шал тэнэг юм. Тийм юмыг уг нь... идмээр л байна. Ийм захидал бичээд... шал атаархмаар юм.

Дораэмон:  Уг нь явмаар л байгаа юм байна, тийм ээ? Зүгээр, зүгээр. Уйлаад байх зүйл алга. Хаана ч хүргэдэг хаалгаар шууд л оччихно. Яасан?

Нобита:      Даанч очсон ч гэсэн би сэлж, шумбаж чадахгүй болохоор...

Дораэмон:  Нээрээ тийм билүү? За, тэгвэл болихоос.

Нобита:      Франц усан онгоц, үзэсгэлэнтэй далайн гүн, шинэхэн дун, хясаа... идмээр байна...

Дораэмон:  Юу вэ? Явмаар байгаа юм уу, явмааргүй байгаа юм уу? Аль нь юм?

Нобита:      Далайд оролгүйгээр далайн гүнд зугаалмаар байна.

Дораэмон:  Юун утгагүй юм яриад байгаа юм?

Нобита:      Гуйя, ямар нэг арга олоод өгөөч. Бурхан, Будда, Дораэмон минь...

Дораэмон:  За яах вэ. Наад утгагүй зүйлийг чинь биелүүлье.

Нобита:      Дораэмон!

                    

Гарчиг:      Далайд оролгүйгээр далайн гүнд зугаалах арга

Нобита:      Одоо ингээд яах уу?

Дораэмон:  Усны хамгаалалтын олс. Эхлээд нэг туршаад үзье гэж бодсон юм. Ингээд зангидаад... За, ус шүршээрэй.

Нобита:      Юу? Нээрээ болох юм уу?

Дораэмон:  Болно оо, болно.

Нобита:      За. Хөөх, ус хүрэхгүй байна.

Дораэмон:  Тийм ээ, зүгээр бололтой. За, явцгаая.

Нобита:      Аргагүй л арлын агаар өөр байна шүү. Халуун ч гэсэн таатай байна. Тэр Сүнэогийн зуны байшин байна. Зураг дээр байсан.

Сүнэо:         Өнөөдөр ч гэсэн Франц усан онгоцоор зугаалцгаая. Та нар ч азтай юм аа. Ийм тансаг зэрэглэлийн онгоцонд сууж үзээд л. Харин Нобитаг суулгаж чадахгүй нь харамсалтай.

Шизүка:      Тийм бол түүнийг бас урьчихгүй дээ. Усанд шумбах ч бас гоё шүү дээ.

Жиан:         Тэр бүтэхгүй ээ. Нобита чинь далайн гүнд шумбах гэхээс илүү живж л чадах байлгүй.

Шизүка:      Нээрээ тийм билүү, тэгвэл ч хэцүүдэх байх.

Сүнэо:         Тийм шүү.

Жиан:         Гоё юм аа.

Шизүка:      Гайхалтай.

Нобита:      Зэвүүн гэдэг нь...

Дораэмон:  За, яах вэ. Хоёулаа л зугаалчихъя. Иймэрхүү байхад болох байх.

Нобита:      Галт тэрэг тоглох юм уу?

Дораэмон:  Юу гэж дээ. За, яваад үзье. Урагшаа.

Нобита:      Хөөх, далай нүхтэй болчихлоо.

Дораэмон:  Энэ олс ус хүргэдэггүй юм.

Нобита:      Хөөх, үнэхээр гайхалтай.

Дораэмон:  За, энд болох байх. Ямар байна?

Нобита:      Үнэхээр далайд оролгүйгээр далайн гүнд ирчихлээ. Үзэсгэлэнтэй юм аа. Сонирхолтой юм аа. Нээрээ шумбаж байгаа зураг аваад өгөөч, Дораэмон. Дараа нь Сүнэод гайхуулъя.

Дораэмон:  Тэгье ээ. Надад даатгачих.

Нобита:      1, 2, 3, 4. 1, 2, 3, 4. За, шумбалаа шүү.

Дораэмон:  За, инээгээрэй.

Нобита:      Яасан? Авсан уу?

Дораэмон:  Ямар ч байсан авсан л даа.

Нобита:      Энэ одоо юу вэ? Энэ чинь живж байгаа юм шиг байна шүү дээ.

Дораэмон:  Угаасаа живж байгаа юм чинь дээ... Далайд ороогүй нь дээр байх. Хананы наана үсрээд үз дээ.

Нобита:      Ингээд үү?

Дораэмон:  Тийм ээ, зөв, зөв.

Нобита:      1, 2, 3.

Дораэмон:  Одоо шумбаж байгаа юм шиг харагдаж байна. Хар л даа, Нобита. Тийм байгаа биз дээ? Юу? Хөөе ээ, Нобита, зүгээр үү?

Нобита:      Зүгээр л юм шиг байна. Хөөх, дун байна.

Дораэмон:  Өө, тэнд ч бас.

Нобита:      Энд ч бас.

Дораэмон:  Дахиад оллоо.

Нобита:      Зөндөө олон байна шүү дээ.

Дораэмон:  Хясаа ч бас байна.

Нобита:      Ашгүй дээ, хүссэнээрээ идэх нь.

Дораэмон:  Шарж байгаад идэцгээе.

Нобита:      Сайхан хооллоорой.

Дораэмон:  Халуун шүү.

Сүнэо:         Сүнэкичи ах аа, гуйя. Би жолоодъё тэгэх үү?

Сүнэкичи:  Болохгүй ээ. Дараа нь ярилцлага хийхээр сэтгүүлч ирнэ гэж аав чинь хэлсэн шүү дээ. Сэв гаргачихвал загнуулна шүү дээ.

Шизүка:      Гоё салхилж байна.

Жиан:         Хурдан байна шүү.

Шизүка:      Хөөх, тэр юу вэ?

Жиан:         Аль? Утаа юу даа? Хөөе, Сүнэо. Далайгаас утаа гарч байна.

Сүнэо:         Хөөх, нээрээ тийм байна.

Сүнэкичи:  Алив, очоод үзье.

Нобита:      Амттай байлаа шүү. Гэдэс бүр цадчихлаа.

Дораэмон:  Хоолоо идсэн юм чинь хөөцөлдөж тоглох уу?

Нобита:      Тэгье.

Дораэмон:  Зүгээр нэг хөөцөлдөхгүй шүү.

Нобита:      Аан, тийм шүү дээ.

Дораэмон:  Чоно гуай, бариарай.

Нобита:      Хүлээгээрэй.

Дораэмон:  Наашаа, наашаа.

Нобита:      Чамайг барина даа.

Дораэмон:  Байж бай.

Нобита:      Хүлээ л дээ.

Дораэмон:  Алив наашаа, наашаа. Биш ээ, тэнд биш.

Нобита:      Чамайг даа.

Дораэмон:  Баригдахгүй дээ.

Нобита:      Барьсан даа.

Дораэмон:  Өө, баригдчихлаа.

Нобита:      Саяных юу вэ?

Дораэмон:  Харин ээ?

Нобита:      Сүнэогийн усан онгоц байна.

Дораэмон:  Яагаад энд...?

Нобита:      Өө, эвдэрчхэж.

Дораэмон:  Энэ ч тийм амар засагдахгүй дээ.

Нобита:      Харин харваас тийм л байна л даа.

Дораэмон:  Тэгэхээр ямартай ч...

Нобита:      Наадах чинь юу вэ? Том юм. Арай цаас биш биз дээ?

Сүнэо аав:  Энэ усан онгоцыг Францын үйлдвэрт тусгайлан захиалж хийлгэсэн юм. Үнэтэй туссан шүү. Танай сэтгүүлийн нүүрэн дээр тавихад яг тохирно гэж бодож байна.

Сурвалжлагч:      Харин тийм ээ, сайхан боломж гарлаа.

Сүнэо аав:  За, энэ усан онгоцны цаад талд байгаа. Харахад гайхам сайхан эд шүү.

Сурвалжлагч:      Бүр сэтгэл хөдөлчихлөө.

Сүнэо аав:  Энэ чинь одоо юу вэ?

Сүнэо:         Өө, аав аа...

Сурвалжлагч:      Цаасан оригами ч шинэлэг юм аа.

Сүнэо аав:  Миний...

Сүнэо:         Үгүй, энэ биш ээ...

Сүнэо аав:  Миний усан онгоцыг яачхаа вэ?

Сүнэо, Сүнэкичи:      Ёстой уучлаарай.

Сүнэо:         Ус залгичихлаа.

Сүнэо аав:  Франц усан онгоц минь...

                    

Гарчиг:      Зуны халуунд өвөл болсон нь

Жиан:         Нобита, бейсболын дадлагад явъя. Даруйхан ирээрэй, залхуурвал хэцүүднэ гэж мэдээрэй.

Нобита:      Тоглож байгаа байлгүй дээ. Ийм халуун байхад... Хэт халуунд муужрах нь байна.

Дораэмон:  Дахиад л хэтрүүлж байх шив.

Нобита:      Угаасаа би зунд дургүй ээ. Бие ч, толгой ч хүнд оргиод юу ч хийх хүсэл алга. Хурдан өвөл болоосой.

Дораэмон:  Өвөл болохоор зунд дуртай л гээд байсан шүү дээ.

Нобита:      Үгүй ээ, өвөл нь хавьгүй дээр. Хүйтэн байлаа ч дулаан хувцас өмсчихвөл болно. Зун болохоор нүцгэн мөртлөө л халууцаад байна.

Дораэмон:  Нээрээ л халуун байна шүү. Тэгвэл хэсэг сэрүүцүүлэх үү?

                    

Гарчиг:      Цаг хугацааг өөрчилдөг хуанли

Нобита:      0, 7, 2, 2, 4, гэнэ үү? Энэ одоо юу вэ?

Дораэмон:  7-р сарын 24-ний өдөр. Өнөөдрийн сар өдөр. Энийг ингээд... 2-р сарын...

Нобита:      Юу вэ, гэнэт хүйтэн болчихлоо.

Дораэмон:  Мэдээж шүү дээ, чиний дуртай өвөл болсон юм чинь.

Нобита:      Тийм үү? Ашгүй дээ. Дулаахан хувцаслачихвал асуудалгүй шүү дээ. Би явлаа.

Жиан:         Чөтгөр, яагаад ийм хүйтэн байна аа?

Сүнэо:         Цас хүртэл орчихлоо.

Жиан:         Нобита, чи муу юу хийчхэв?

Нобита:      За, би ирлээ.

Жиан:         Яасан уддаг юм бэ, Нобита? Яагаад ийм зузаан хувцас өмсчихсөн юм?

Нобита:      Хүйтэн байна шүү дээ. Мэргэжлийн бейсбол чинь улирлын төгсгөлд 2-р сард болдог шүү дээ.

Жиан:         Нээрээ 7-р сар гэж бодсон чинь 2-р сард билүү?

Сүнэо:         Тэгээд л ийм хүйтэн байсан хэрэг үү?

Жиан:         Өөр арга алга. Өнөөдөр таръя.

Нобита:      Ёо, ашгүй дээ. Чадлаа.

Дораэмон:  Өө, тэгвэл сайн юм болжээ?

Нобита:      Даанч зүгээр л өвөл боллоо гээд уйтгартай юм аа. Нэг мөр... 12-р сарын 25-ны өдөр болгочихъё. За.

Дораэмон:  Хөөе, хамаагүй оролдвол...

Нобита:      Зүгээр ээ, мэдэж байна.

Дораэмон:  Өө, яаж байгаа юм бэ?

Нобита:      Ээж ээ.

Нобита ээж: Юу?

Нобита:      Надад шинэ тоглоом аваад өгөөч.

Нобита ээж: Тоглоом оо? Зул сарын баяр хүртэл хүлээнэ гэж амласан биз дээ?

                     Өнөөдөр зул сар биз дээ?

Нобита ээж: Юу? Нээрээ өнөөдөр чинь 12-р сарын 25 байна шүү дээ. Энэ хүрэх л байгаа даа? Өдөр хоног ямар хурдан өнгөрч байна аа?

Нобита:      Ураа! Шизүкатай тоглоом тоглоно оо. Яасан бэ? Нэг л унжгар харагдаж байх чинь.

Шизүка:      Өнөөдөр бассейн руу явна гээд догдолж байсан юм. Гэтэл гэнэт өвөл болчхоод...

Нобита:      Өө, яана аа, дэмий юм хийчхэж ээ? Жаахан хүлээж байгаарай. Би гялс буцаад ирнэ ээ. За байз...

Дораэмон:  Болохгүй ээ. Хэтрүүлж ашиглавал асуудал үүснэ шүү дээ.

Нобита:      Гуйя, дахиад ганцхан удаа. 8-р сарын 25-ны өдөр.

Жиан, Сүнэо:      Ямар халуун юм бэ?

Нобита:      Ураа. Шизүка, дахиад зун болчихлоо, цуг бассейн явцгаая.

Шизүка ээж: Шизүка дөнгөж сая Тэкисүгитэй бассейн явчихсан.

Нобита:      Буцаагаад өвөл болгоод өгнө өө, гайгүй.

Авга ах:      Нэг бол халуун эсвэл хүйтэн болоод юу болоод байна аа?

Нобита:      Авга ах ирчихсэн юм уу?

Нобита аав: Хэлээд юу гэх вэ.

Авга ах:      Сонин цаг агаар вэ?

Нобита:      Тэртээ тэргүй өвөл болгох юм бол шинэ жил болгочихъё.

Жиан, Сүнэо:      Аймаар хүйтэн байна...

Нобита:      Авга ах аа, шинэ жилийн мэнд хүргэе.

Авга ах:      Аан за, баяр хүргэе. Май, шинэ жилийн бэлэг.

Нобита:      Хөөх, баярлалаа авга ах аа. Гоё доо, гоё доо, баярлалаа. Нээрээ боломж гарсных бүх хамаатан саднаараа зочлоод, зөндөө шинэ жилийн бэлэг авчихъя байз. Илүү халаас нь энд байх ёстой доо. Ашгүй байна.

                    

Гарчиг:      Хаана ч хүргэх хаалга

Нобита:      Шинэ жилийн мэнд хүргэе.

Авга эгч:    Сайн уу, Нобита. Баяр хүргэе! Май, шинэ жилийн бэлэг.

Дораэмон:  Арай ч дээ, Нобита...

Нобита:      Ийм их бэлэг цуглуулчихлаа. Нээрээ өнөөдрийг Шизүкагийн төрсөн өдөр болгоод бэлэг авч өгнө өө. За байз... Яачхав аа? Сар өдөр нь зогсохгүй болчихлоо. Яана аа, газар хөдлөлт! Ашгүй намжлаа. Аймаар халуун болоод эхэллээ шүү.

Дораэмон:  Баларсан, Нобита!

Нобита:      Дораэмон, энэ эвдэрчихсэн юм шиг байна.

Дораэмон:  Яах аргагүй энэ байжээ? Тэгээд л хамаагүй битгий оролд гэж хэлсэн биз дээ? Наадахыг чинь одоо заслаа гээд ч өнгөрсөн. Юуны өмнө, улирал солигдох гэдэг нь юу гэсэн үг билээ? Дэлхий өөрөө тэнхлэгээрээ эргэнгээ нарыг тойрох чиглэлд мөн эргэж байдаг. Эргэлтийн тэнхлэг нь бага зэрэг хазайсан байдаг болохоор тэр нь улирал солигдох үзэгдлээр илэрдэг юм. Энэ цаг хугацааг өөрчилдөг хуанли бол эргэлтийн тэнхлэгийн хазайлтыг хүчээр өөрчилж, улирлыг сольдог төхөөрөмж байгаа юм. Өөрөөр хэлбэл... эргэж буй дамрын төв тэнхлэгийг өөрчлөхтэй адил. Хэрвээ тэгэх юм бол... эргэлт нь бүрэн зогсчихно! Дэлхий ч гэсэн адилхан. Дэлхийн эргэлт зогсвол, нарыг тойрох замаасаа гарчихна. Тэгвэл юу болно гэж бодож байна?

Нобита:      Мэдэхгүй...

Дораэмон:  Дэлхий нар луу татагдаж, эцэстээ бүхэлдээ сорогдоно шүү дээ!

Нобита:      Тэгвэл энэ халуун...?

Дораэмон:  Гадагшаа хар! Нар улам ойртож байна!

Нобита:      Аймаар халуун байна. Миний буруу. Яана аа? Аймшигтай зүйл хийчхэж ээ!

Дораэмон:  Одоо яах ч арга байхгүй!

Нобита аав: Нобита!

Нобита ээж: Хэцүүдлээ.

Авга ах:      Зурагтын мэдээгээр...

Хөтлөгч:     Энэ бол дэлхийн сүүлийн өдөр. Бүгдээрээ баяртай...

Нобита:      Дораэмон!

Дораэмон:  Одоо дэлхийгээс зугтахаас өөр сонголт алга.

                    

Гарчиг:      Сансрын аврах завь

Дораэмон:  За, хурдлаарай, хурдал!

Нобита:      Энэ худлаа байлгүй дээ. Итгэж чадахгүй нь.

Дораэмон:  Алив, Нобита. Хурдлаарай!

Нобита:      Нээрээ...

Дораэмон:  Нобита, цаг алга.

Нобита:      Жаахан л хүлээчих. Шизүкаг бас аваад явъя.

Дораэмон:  Өө, Нобита. Хурдлаач ээ.

Нобита:      Би Шизүкаг орхиж явж чадахгүй ээ! Шизүка! Шизүка! Шизүка! Шизүка. Шизүка! Яана аа, зам хайлчхаж. Шизүка! Шизүка! Аан нээрээ... Жиан, Сүнэо хоёртой аль хэдийн хаа нэг тийшээ зугтсан байх. Тэгсэн л байх ёстой. Би ч гэсэн хурдхан зугтахгүй бол. Ямар өөдгүй юм бэ? Намайг ганцааранг нь орхиод явчихлаа гэж үү? Хөөе, хүлээ л дээ! Арай ч дээ. Би зүгээр тоглоомоор л тэгсэн шүү дээ. Аав аа! Ээж ээ! Дораэмон!

Бурхан:       Нобита, чи дахиж дураараа загнахгүй гэж тангараглах уу?

Нобита:      Хэн бэ? Хаана байна аа? Та Бурхан уу?

Бурхан:       Тангараглаж байна уу?

Нобита:      Тангараглая, дахиж тэгэхгүй ээ.

Бурхан:       За, сайн байна.

Дораэмон:  За, гамшгийн сургалтын төхөөрөмжийг зогсоогоод...

Нобита:      Юу вэ энэ чинь?

Шизүка:      Сайн байна уу.

Нобита ээж: Шизүка, сайн уу? Дэлгүүр явах нь уу?

Шизүка:      Тийм ээ, баяртай.

Нобита:      Юу вэ, намайг хуурсан байна!

Дораэмон:  Жаахан хашраагаад өгье гэж бодоод.

Нобита:      Ямар муухай юм бэ! Бүгд нийлчхээд намайг... Муухай юм бэ, арай ч дээ.

Дораэмон:  За, за. Нобита, битгий уурла аа! Өнөөдөр 4-р сарын 1 шүү дээ.

Нобита:      Арай ч дээ!

 

Back to episodes Go home