Дораэмон хүүхэлдэйн кино 141-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сүнэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Жайан-ийн ээж |
|
|
Ито Цүбаса |
Японы од жүжигчин |
|
Асама Кэнжи |
Нобитагийн ангийн хүүхэд |
Жайан: Чиний хувьд бид нар ер нь хэн бэ?
Дораэмон: Найз уу?
Нобита: Ангийн хүүхэд?
Жайан: Үгүй!
Бид бол сэтгэлийн зүрхний найзууд!
Хоёул: Т-тийм!
Жайан: Хэрвээ тэр зүрхний найз чинь
зовж байвал юу хийх вэ?
Хоёул: Аа, ммм
Тусална.
ЖАйан: Өө, би яасан азтай юм бэ!
Тэгэхээр, бага зэрэг төвөг удах нь.
Хоёул: Ээ?
ЖАйан: Гэрээсээ явчихсан. Өнөөдрөөс энд амьдарна.
Хоёул: Ээ!
Исорү Жайан
Жайан: Өнөөдрөөс энд амьдарна.
Хоёул: Ээ!
Дораэмон: Исорү хийх нь.
Нобита: Исорү гэж юу юм?
Дораэмон: Хүний гэрт амьдрах гэдгийг хэлдэг юм.
Цай хоол, унтах гээд л бүгд...
Нобита: Эээээ!
ЖАйан: Өлсөж байна.
Амттан аваад ирье.
Нобита: Аа, зүгээр ээ. Би аваад ирье!
ЖАйан: Тийм үү? Нэг л шаардаад байгаа юм шиг
эвгүй санагдаж байна шүү.
Өө, кремтэй бялуу!
За, би тараая, шударгаар
Надад, Дораэмонд, надад, Нобитад
надад, Дораэмонд
надад, Нобитад
Ингээд боллоо!
Хоёул: Буруу байна!
Нобита: Ингэж ширүүн тоглохоо боль л доо!
Жайан: Яв!
Эвдэрчихлээ.
Дораэмон: Аа, болиоч дээ.
Жайан: Үнэхээр амттай!
Дораэмон: Хамгийн нандин дораяакиг маань
гамтай идээрэй.
Жайан: Өө, сонирхолтой юм байна!
Хөөх, энэ ч бас сонирхолтой юм байна!
Нобита: Хэзээ буцаж явах юм бол оо?
Дораэмон: Магадгүй хэзээ ч буцахгүй байх.
Нобита: Яагаад?
Дораэмон: Хараач. Бүгдийг нь унших санаатай байна.
Жайан: Дараагийнх руу оръё.
Жайан ээж: Өршөөгөөрэй.
Жайан: Ээж байна.
Хурдалъя хурдалъя.
Намайг байхгүй гэж хэл!
Зөв үү? Хэрвээ хэлвэл үхсэн гэж бод!
Нобита: С-сайн байна уу?
Ямар нэг юм хэрэг болоо юу?
Жайан ээж: Манай Такеши ирээгүй юу?
Хоёул: Юу...
Жайан ээж: Ирсэн үү, ирээгүй юу?
Нобита: Ирээгүй ээ.
Жайан ээж: Ирээгүй юу?
Хүргэлт орхиод хаашаа явчихсан юм бол оо?
Төвөг удчихлаа.
Ээж: Такеши?
Жайан: Ий?
Ээж: Харанхуй болох гэж байна шүү.
Одоо гэртээ харьсан нь дээр биш үү?
Жайан: Аа, за
Хоёул: За, баяртай
Жайан: Та нар!
Гарч яв гэж байна уу?
Та нар ойлгохгүй байна.
Өдөр бүр ээжид загинуулж ажил хийгээд.
Байнга загинуулж,
нэг ч удаа магтуулж байаагүй.
Би тэрний жинхэнэ хүү биш байх л даа.
Баяртай. Төвөг удчихлаа.
Нобита: Хаашаа явж байгаа юм?
Жайан: Яасан? Өнөө шөнө Ёшино гүүрний
ойролцоо унтая.
Нобита: Ямар нэг хүний гэрт унтуулах хэрэгсэл
байхгүй юу?
Дораэмон: За тэгвэл...
Исоро!
Үүнийг аваад явахад болно.
Үүнийг асаахад аль ч гэрт ороод
унтаж болно.
Өөрөөр хэлбэл, хүндэтгэлтэй зочноор
хүлээн зөвшөөрөгдөнө.
Жайан: Энэ үү?
Асаахад?
Дораэмон: Тийм ээ.
Жайан: Үүгээр би энэ гэрт сууж болно байх.
Дораэмон: За
Жайан: Баярлалаа.
Зөндөө төвөг удна даа.
Сайхан хооллоорой.
Аав: Такэши ч үнэхээр сайн идэх юм аа.
Жайан: Эмээгийн хоол амттай болохоор
тэр шүү дээ.
Ээж: Хөөрхөн юм аа. Манай зочин болохоор
хүссэнээрээ идээрэй!
Жайан: Зааа!
Нобита идэхгүй юм уу? Тэгвэл би авлаа шүү!
Нобита: Хөөе!
Дораэмон?
Жайан: Дахиад идье.
Ээж: За за!
Нобита: Удахгүй, Арслангийн Маск гарах
цаг боллоо...
Жайан: За...
Дораэмон: Сувгаа солиорой.
Болохгүй!
Нобита: Энэ манай зурагт юм шүү дээ.
Жайан: Би зочин шүү дээ.
Ээж: Такеши, халуун банн бэлэн боллоо.
Жайан: Зааа
Хөөх, усанд ороод ирдэг юм бил үү.
Нобита: Болчихлоо!
Зураг: Арслангийн маск!
Тийм ээ.
Жайан: Би!
Би! Би!
Аав: Хөөх, ямар айхтар дуу вэ?
Ээж: Харин тийм ээ.
Нобита: Ааа, болохгүй, дахиад тэсэхгүй нь!
Унтраагаад өгье.
Хөөх!
Дораэмон: Болохгүй. Асаасан хүн л унтрааж чадна.
Нобита: Гэхдээ Дораэмон ийм багаж гаргаад өгсөн нь
чиний буруу шүү дээ!
Дораэмон: Чи хэлсэн учраас л гаргаж өгсөн юм!
Нобита: Ядаж арай энгийн багаж гаргаж
өгөхгүй яасан юм.
Дораэмон: Хэрэгслийг хэрэглэж чадахгүй байж.
Жайан: Хөөе, Дораэмон?
Дораэмон: Аа, юу болсон бэ?
Жайан: Үгүй ээ, түр хүрээд ирээч.
Дораэмон: Тэгээд?
Жайан: Юу, ээж намайг жинхэнээсээ юу гэж
боддог бол гээд л...
Үүнийг мэдмээр байна, эсвэл
мэдэхгүй байсан нь дээр ч юм уу.
Дораэмон: Тэгвэл тэрнийг хэрэглэе.
Жайан ээж: Хөөе, Такэши!
Дораэмон: Анкет.
Одоо нэгдүгээр товчлуурыг дараад үз.
Жайан: За.
Хөөх, ээж
Дораэмон: Энд харагдаж буй эмэгтэй бүх асуултанд
шударгаар хариулт өгнө.
Хэзээ ч худал хэлэхгүй.
Одоо сайн амраарай.
Жайан: Ээж ээ.
Жайан ээж: Яасан?
Жайан: Урд нь асуухыг хүсэж байсан юм.
Би таны жинхэнэ хүү биш биз дээ?
Жайан ээж: Тэнэг юм ярихаа болиоч.
Толинд харж байгаагүй юү?
Ийм адилхан царайтай эх хүүхдийг
энэ дэлхийгээс хайгаад олдохгүй шүү дээ!
Жайан: Тэгээд, тэгээд надад дургүй юм уу?
Тэгэхдээ надад тусалдаггүй, дандаа загинаж
уцаарладаг.
Жайан ээж: Тэнэг амьтан. Өөрийн хүүхдээ хайрладаггүй
эцэг эх гэж хаана байгаа юм бэ?
Жаахан чадвар муутай ч чи бол ээжийн
бахдам хүү шүү дээ.
Жайан: Ээж ээ.
Дораэмон, Нобита, баярлалаа.
Их төвөг удлаа.
Жайан ээж: Такеши
Жайан: Ээж, уучлаарай.
Санаа зовоосонд уучлаарай.
Жайан ээж: Чи нээрээ...
Ийм цагт хаашаа яваад ирсэн юм бэ?
Жайан: Ээж ээ.
Жайан ээж: Яасан бэ?
Жайан: Ээж, таны хувьд би чухал уу?
Жайан ээж: Тэнэг юм уу. Мэдээж шүү дээ!
Учир нь, чи байхгүй бол.
Чи байхгүй бол, хэн хүргэлт хийх юм?
Алив гэртээ ороод ир.
Орой болчихсон байна.
Алив.
Жайан: Ээж ээ!
Тийм биш ээ.
Жайан ээж: Битгий удаад бай.
Найз болцгооё, Чёнмагэ.
Жайан: Хөөе, юу болоод байна?
Сүнэо: Үнэн гэсэн шүү.
Жайан: Ито Цүбаса юу?
Сүнэо: Цубаса?
Хоёул: Ирсэн гэнэ.
Цубаса!
Нобита: Ито
Дораэмон: Цубаса
Нобита: гэсэн үү?
Дораэмон: Тийм.
Охил: Цүбаса?
Дораэмон: Хүн их цугласан байна.
Нобита: Тийм.
Хүүхэд: Үнэхээр Цүбаса байна.
Дораэмон: Гайхалтай, жинхэнээсээ байна.
Эрэгтэй: Сунэо?
Сүнэо: Абама?
Эрэгтэй: Ааваас чинь сонссон. Урд талд зогсоод
харж болно. Хүрээд ир.
За.
Жайан: Хөөе, Сунэо!
Сүнэо: За, мэднэ ээ. Жайан ч хамт явж болно.
Хөөх, гоё доо! Зүрх сэтгэлийн анд минь!
Нобита: Хөөе, Сунэо! Биднийг ч гэсэн оруулаач.
Сүнэо: Нобита бол болохгүй!
Нобита: Юу?
Жайан: Харамсалтай юм аа.
Жайан: Хүүе.
Нааш ир! Нааш ир!
Нобита: Шударга бус юм аа.
Эрэгтэй: Одоо нэвтрүүлэг эхэллээ!
Бэлдээрэй, эхлэе!
Цүбаса: Аа, тэр хүнийг бодоход яагаад зүрх сэтгэл
минь ингэж шанална вэ?
Гуйя, анхаараач дээ!
Намайг хар, зөвхөн намайг л хар, хар!
Нобита: Харагдахгүй байна.
Бидэнд ч Сунэогийн аав шиг танил
байсан бол сайхан байж ээ.
Дораэмон: Харин тийм ээ.
Аа, тийм.
7 танил хүн.
Дэлхийн хүмүүс ерөнхийдөө хүний
6 танилаар дамжин холбогддог.
Нобита: Ямар утгатай юм бэ?
Дораэмон: Чи Америкийн ерөнхийлөгчтэй ямар ч
холбоогүй гэж бодож байгаа биз дээ?
Нобита: Мэдээж шүү дээ.
Дораэмон: Гэхдээ, аавын танил Америкт байж болно шүү дээ.
Тэр хүн өөр нэг америк хүнийг мэднэ,
тэр хүний танил гэх мэтчилэн,
Танилын танилаар дамжин явахад, хэзээ нэгэн цагт
Америкийн ерөнхийлөгч дээр хүрнэ.
Нобита: 'Хэзээ нэгэн цагт' гэдэг
урт түүх шиг юм аа.
Дораэмон: Гэхдээ ерөнхийдөө 7 дахь хүн дээр хүрэхэд
хэн ч Америкийн ерөнхийлөгчтэй холбогдоно.
Нобита: 7 хүн?
Дораэмон: Зөвхөн Америкийн ерөнхийлөгч биш!
Төвд хүн ч бай, Африк хүн ч бай, дэлхийн
хэнтэй ч 7 дахь хүн дээр холбогддог.
Нобита: Ээ!? Худлаа яриад л.
Дораэмон: Ярьснаас харуулъя.
Үүнийг зүүгээд ойлгох болно. Хар даа!
Нобита: Үгүй ээ! Тийм юм.
Дораэмон: Зүгээр ээ! Асуудалгүй, зүүчих ээ.
Ито Цүбасатай танил болохыг хүсч байна
гээд хэл дээ.
Нобита: Ито Цүбасатай танил болохыг хүсч байна!
Яагаад Шизукагийн гэрт?
Дораэмон: Ингээд л болно. 7 танилыг хайж олоход чинь тусална.
Шизүка: За.
Өө, миний найз Нобита.
Дораэмон: За, хар даа.
Шизүка: Юу болоод байна?
Дораэмон: Дараагийн танил дээр аваачна.
Нобита: Шизүка, хаашаа явж байгаа юм?
Шизүка: Мэдэхгүй
Нобита: Үнэхээр Цүбаса дээр очих үү?
Дораэмон: Зүгээр ээ, зүгээр.
Шизүка: Өө, энэ ахын гэр байна.
Ах: Хүүе, Шизүка?
Чи миний хамаатан Шизүкагийн найз
Нобита юм уу?
Нобита: Тийм.
Ах: Намайг дагаад яваарай.
Хөөх! Хаашаа явж байгаа юм бэ?
Дораэмон: Бид ч бас мэдэхгүй ээ.
Шизүка: Амжилт хүсье!
Нобита: Энэ хаанах вэ?
Ах: Танакагийн гэр.
Дораэмон: Танака гэж?
Ах: Өмнөх ажлын захирал.
Урлагийн салбарын хүн.
Хоёул: Урлагийн салбар аа?
Чадчихлаа.
Урлагийн салбарын хүнтэй
холбогдчихлоо шүү дээ.
Танака: Юу вэ?
Кобаяаши юу?
Кобаяаши: За, захирал аа!
Танака: Хөөх, ажлын Кобаяаши залуугийн хамаатангийн
найз Нобита юм уу?
Нобита: Тийм ээ.
Дораэмон: Тийм шүү.
Танака: Юу болоод байна вэ?
Кобаяаши: Танака захиралтай сайн танилцаарай.
Танака: Хөөе.
Би яг одоо телевизийн ярилцлагад
орно шүү дээ.
Нобита: Уучлаарай!
Дораэмон: Гэхдээ та урлагийн салбарын хүн биш гэж үү?
Нобита: Цүбасатай холбоод өгчихвөл л болно.
Танака: Би, Ито Цүбасатай ганцхан удаа уулзсан шүү!
Аа!
Тэр өмнө нь намайг хазсан нохой байна.
Дораэмон: Надад хазуулсан Танакагийн танил Кобаяашигийн
хамаатан Шизүкагийн найз Нобита юу гэж байна уу?
Нобита: Нохой шүү дээ, нохой.
Яагаад ч Цүбасатай холбогдохгүй байх.
Дораэмон: Хачин юм аа, 7 танил хүн хэрэгсэл
буруудна гэж байхгүй дээ.
Эмэгтэй: Жосефи?
Дораэмон: Ямар нэгэн алдаа гарсан байх.
Танака: Жосефи нохой минь, чамд найдлаа шүү.
Жайан: Цүбаса хөөрхөн юм аа.
Сүнэо: Хөөрхөн шүү дээ.
Жайан: Гарын үсэг авч болохгүй юу?
Сүнэо: Өгөхгүй байх аа.
Жайан: Чи ямар нэг юм хийгээч.
Сүнэо: Боломжгүй зүйл бол боломжгүй!
Эрэгтэй: Цубаса?
Цүбаса: За!
Эрэгтэй: Энэ бол Нобита.
Хоёул: Нобита!?
Цүбаса: Манай продюсерийн нохой Тарочитой хамт зугаалдаг найз Жозефинд хазуулсан Танакагийн танилын хамаатан Шизүкагийн найз Нобита юу?
Нобита: Тийм.
Үү, үнэхээр Ито Цүбасатай танил боллоо.
Дораэмон: Хар даа! 7 танил хэрэгсэл алддаггүй шүү.
Нобита: Ц, Цүбаса?
Аа, гар барьж өгөөч.
У, уулзсандаа баяртай байна, Цүбаса!
Цүбаса: Би ч бас, Нобита.
Дораэмон: Би Дораэмон!
Нобита: Сэтгэл хөдөлж байна. Би энэ гараа
хэзээ ч угаахгүй.
Цүбаса: Өө болохгүй, эрүүл ахуйн хувьд
сайн биш шүү.
Дораэмон: Би Дораэмон!
Нобита: Юу, гарын үсэг авч болох уу?
Дораэмон: Би Дораэмон!
Цүбаса: Мэдээж! Бид чинь танилууд.
Дораэмон: Би Дораэмон
Жайан: Яагаад Нобита гарын үсэг авдаг бил ээ?
Сүнэо: Мэдээж тэр байна!
Тэр үс бол Дораэмоны хэрэгсэл
байна шүү дээ.
Жайан: Хараал ид! Нобита муу новш.
Сүнэо: Тийм учраас хэцүү гэж байсан шүү дээ.
Нобита: Чадчихлаа, чадчихлаа.
Жайан: Нобита!
Юу болоод байна?
Сүнэо: Цүбасагаас гарын үсэг авна гэж үү?
Хачин юм.
Нобита байж.
Шизүка: Өө, Нобита?
Өмнөх үсний зангилаагаар
Ито Цүбасатай уулзсан уу?
Хоёул: Хар даа, би хэлсэн шүү дээ.
Тайлбарлаатах.
Нобита: Ийм л учиртай юм.
Жайан: Гайхалтай! Үүнийг ашиглахад дэлхийн
хэнтэй ч танил болж чадна гэж үү?
Сүнэо: Яг л найзын найз бол бүгд
миний найз гэдэг шиг.
Шизүка: За тэгвэл дэлхийн алдарт од
Артур Маккензитэй уулзъя.
Сүнэо: Би ч бас, би ч бас гарын үсэг хүсэж байна
Жайан: Бас гар барьж үзмээр байна.
Хөөе Нобита?
Нобита: За, Артур Маккензитэй уулзмаар байна
Жайан: Дагаад явцгаая!
Шизүка: Гайхалтай!
Жайан: 3 дахь хүн дээр Холливүүдэд ирчихлээ.
Нобита: Удахгүй Маккензитэй уулзах нь.
Эрэгтэй: Сайн уу?
Жайан: Хаана байна вэ?
Нобита: Энэ хаанах вэ?
Дораэмон: Оросын тундрын тал нутаг
Эрэгтэй: Энд байна.
Дораэмон: Энэ чинь?
Бүгд: Япон байна шүү дээ.
Дораэмон: Манай улс уу?
Жайан: Үнэхээр Холливүүдын од Японд байгаа гэж үү?
Сүнэо: Нууцаар Японд ирсэн юм уу?
Жайан: Хөөе
Сүнэо: Энэ чинь...
Шизүка: Нобитагийн гэр биш үү?
ЖАйан: Юу болоод байна аа!
Шизүка: Мэдэхгүй ээ!
Асама: Нобита?
Ммм?
Нобита: Асама?
Асама: Өө, ах ч гэсэн байна.
Эрэгтэй: Танилцуулъя!
Миний бизнесийн түнш Оросын Африк дахь
найз Мелтомогийн танил цөлийн найзийн
эхнэрийн танил хүүхэд Нобита байна.
Асама: Нобита, өмнө нь зээлсэн мангаг
буцааж өгөөч.
НОбита: Яагаад Артур Маккензи биш юм бэ?
Жайан: Асама?
Сүнэо: Чиний бүтэн нэр ...
Асама: Яасан юм бэ, мартчихсан уу?
Кенжи, Асама Кенжи
Бүгд: Асама Кэнжи, Асама Кэнжи?
Асама: Хүүе яасан бэ?
Би яасан юм бэ?
Дораэмон хүүхэлдэйн кино 142-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сүнэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Дарга |
Нобитагийн аавын ажлын газрын дарга |
|
Захирал |
Нобитагийн даргатай гэрээ байгуулах харилцагч, компанийн захирал |
Нобита: Бороо бороо ороорой~ кимонотой угтахад баяртай байна
Дораэмон: Хүүе?
Энэ ямар дуу вэ?
Нобита: Дөнгөж сая зохиосон дуу шүү.
Сонирхолтой байна уу?
Дораэмон: Сонин юм байна аа.
Нобита: Аав байна.
Борооны шүхэр аваад ирлээ.
Аав аа?
Аав: Аа, Нобита юу?
Нобита: Май.
Дораэмон: Сэтгэл санаа тайван биш байна.
Нобита: Тийм ээ.
Ээж: Алив.
Бороо зогссон байх чинь.
Юу?
Бүгд: Бид ирлээ~
Ммм?
Ээж: Тавтай морил.
Гольфийн хэрэгслүүд гаргаад тавьчихсан шүү.
Нобита: Хөөх, маргааш амралтаар гольф тоглох юм байна.
Уучлаарай.
Ээж: Нөхөр минь, тэрнээс илүү үүнийг хар даа.
Дурсамжтай байгаа биз дээ?
Аав: Ммхм.
Ээж: Юу вэ? Сайхан зүйл олчихоод байхад.
Сэтгэл санаа хүнд байна аа.
Дораэмон: Гольфд дургүй юм уу?
Аав: Үгүй ээ, их дуртай шүү дээ,
зүгээр л муу тоглодог.
Дораэмон: Ямар нэгэн зүйл тохиолдсон юм болов уу?
За
Сэтгэл зүрхийг сонсогч.
Нобита: Үүгээр аавын санаа зовнилыг сонсож болох уу?
Дораэмон: Тийм ээ
Аав: Үнэндээ компани дээр муухай үг сонслоо.
Дарга: Ноби?
Аав: Дарга аа?
Дарга: Маргааш гольфын тухай,
чи хэн нэгэнтэй солилцож чадах уу?
Аав: Юу?
Дарга: Учир нь чи, борооны хүн биш гэж үү?
Аав: Үгүй ээ, тийм биш шүү дээ
Эмэгтэй: Гэхдээ, Ноби хаа нэгтээ явахад,
үргэлж бороо ордог шүү дээ.
Эрэгтэй: Үнэхээр, гэнэт шүршээд л
Дарга: Маргааш бол чухал үйлчлүүлэгчтэй гольф тоглох өдөр
Битгий оруулаач, борооны хүн минь.
Аав: Нар гарвал сайн юмсан.
Нобита: Борооны хүн гэж юу вэ?
Дораэмон: Жишээ нь олон хүн хаа нэгтээ явдаг даа?
Тэр үед гишүүдийн дунд тэр хүн байхад
бороо орох магадлал өндөр байдаг.
Нобита: Хөөх ийм хүн байдаг гэж үү?
Дораэмон: Хэрэгтэй зүйл байна.
Борооны хүн, Нарны хүн хэмжигч.
Энэ зүүг биендээ хүргэвэл
Эерэг талд хүрвэл нарны хүн
Сөрөг талд хүрвэл борооны хүн
Сөрөг 2
Хөнгөн борооны хүн байна аа.
Нобита: Тэгвэл Дораэмон?
Эерэг 1.5 нарны хүн байна
Дораэмон: Өөрөөр хэлбэл хамт гарвал сөрөг 0.5.
Цаг агаарт бараг нөлөөлөхгүй байна
Нобита: Ойлголоо
Нобита: Үнэхээр борооны хүн үү?
Дораэмон: Шалгаж үзье.
Хоёул: Сөрөг 8.5!?
Дораэмон: Ширүүн бороо!
Аав: Ммм? Юу вэ?
Дораэмон: Үгүй ээ. Юу ч биш.
Тэгэхээр бороо орох л юм байна.
Нобита: Гэхдээ бороо орвол дахиад
аавын буруу болно.
Тийм ээ. Цаг агаарын хайрцгаар гольфын
талбарыг нарлаг болгож болно.
Дораэмон: Цаг агаарын хайрцаг.
Нобита: Энэ байна.
Дораэмон: Гэхдээ.
Хөөх.
Сүүлийн үед байдал муу байна.
Нобита: Яг хэрэгтэй үед
Дораэмон: Яах ч арга алга.
Өө, хүлээгээрэй.
Борооны хүны хажууд өөр нэг
нартай хүн байхад болно.
Гольфын талбарт аавын сөрөг нөлөөг
саармагжуулах хүчтэй нарны хүнийг авч явахад л болно.
Нобита: Ойлголоо! Эерэг сөрөгийн тэнцвэрийг
хадгалах гэж байна уу?
Дораэмон: Тийм ээ!
Нобита: Аавын төлөө яаралтай
нарны хүнийг хайцгаая!
Дораэмон: Хөөе!
Борооны хүн байх хэцүү шүү!
Нобита: Хөөе!
Сүнэо: Ммм? Юу болсон?
Дораэмон: Борооны хүн эсэхийг түр хэмжие!
Сүнэо: Ээ? Ямар өнгө гэнэ ээ?
Тэр харахад л мэдэгдэх биз дээ!
Гялалз
Хоёул: Сөрөг 7!?
Нобита: Ашиглаж болохгүй юм байна.
Ээжтэйгээ адилхан юм.
Сүнэо: Ийм байх ёсгүй дээ.
Хоёул: Гайхалтай! Эерэг 10!
Нэлээд хүчтэй нартны хүн байна аа.
Шизүка: Түр хүлээгээрэй.
Би эмэгтэй хүн шүү дээ!
Жайан: Ю, юу вэ наадах чинь?
Хоёул: Эерэг 10?
Нобита: Жаян!
Чи бол, чи л бидний хайж байсан хүн байна.
Жайан: Ойлгохгүй байна, гэхдээ би байна шүү дээ!
Дораэмон: Жаян, маргааш чамайг сайхан газар аваачна аа!
Жайан: Үнэн үү?
Хоёул: Тийм ээ!
Нобита: Амлая. Өглөө чамайг авахаар ирнэ ээ.
Дораэмон: Юу харж байгаа юм?
Нобита: Аавын зургийн цомог,
ээж шүүгээнээс олсон гэнэ.
Дораэмон: Ммм?
Борооны хүн байх нь. Бүх зураг бороотой байна.
Нобита: Хүлээж байсан өдрүүд бүгд бороотой,
жаахан харамсалтай юм аа.
Аав: Үгүй, үгүй. Мэдээж үгүй!
Элсэлтийн ёслолд шинэ гутал
мэдээж өмсөх ёстой.
Эмээ: Тийм үү?
Хмм, нар гарвал сайн байна.
Нобита: Хөөе, Дораэмон?
Дораэмон: Яасан?
Нобита: Маргааш Аавын өдөр биш үү?
Дораэмон: Тийм ээ.
Нобита: Аавд гялалзсан нарыг бэлэглэе
Дораэмон: За.
Аав: Явчихаад ирье.
Борооны хүн гэдэг зүгээр л
санамсаргүй зүйл.
Нобита: Дораэмон, ажлаа эхлэе!
Дораэмон: За!
Нобита: Жайан?
Жайан: Хөөе, Нобита?
Дораэмон: Тэр? Тэр юу вэ?
Жайан: Хараад мэднэ биз дээ? Хүргэлт шүү дээ!
Нобита: Аа! Яалаа гэж дээ! Өчигдөр амласан биз дээ?
Жайан: Тэнд байгаа хүргэлтийг үйлчлүүлэгчдэд
хүргэ гэж ээж хэлсэн.
Дараа уулзъя.
Нобита: Ийм их үү!?
Дарга: Өнөөдрийн гольф бол компанийн хувь заяаг
хамаарах чухал хэрэг шүү.
Харилцагчид таалагдаж, шинэ гэрээ байгуулж
чадахгүй бол урамшуулалд ч нөлөөлнө.
Аав: За, ойлголоо
Дарга: Гэхдээ цаг агаар...
Харилцагч бороонд тоглохыг үзэн яддаг.
Чи үнэхээр борооны хүн биш гэж үү?
Аав: Дарга аа, одоо ч гэсэн ийм юм...
Дарга: Гэхдээ, гольфын талбарт ойртох тусам
үүл улам бүр нэмэгдэж байх шиг.
Аав: Юу?
Гуйя, нар гар л даа.
Жайан: Дараагийнх нь 30-р дүүргийн Ямада.
Нобита: Яагаад бид нар...
Дораэмон: Жайан шиг нарны хүн байхгүй болохоор.
Түргэн дуусгах л хэрэгтэй.
Жайан: Хөөе! Удахаа боль.
Аав: Аа, дарга аа нартай байна.
Би борооны хүн биш байгаа биз дээ?
Дарга: Аан.
Захирал: Гайхалтай нарлаг байна аа.
Парга: Захирал аа, тусалж дэмжээрэй.
Нобита: Амжлаа.
Дораэмон: Ядарлаа.
Нобита: Аав амжилттай байгаа болов уу?
Дораэмон: Камераар нэг харъя.
Бүгд: Сайн цохилоо.
Захирал: Сайн тоглодог юм байна.
Аав: Үгүй дээ.
Нобита: Сайн боллоо.
Дораэмон: Хөгжилтэй харагдаж байна.
Жайан: Хөөе.
Нобита: Юу?
Жайан: Ням гаригт сонирхолтой газар аваачна гэсэн
энэ уул юм уу?
Нобита: Юу...
Дораэмон: Агаар нь үнэхээр цэвэр шүү.
Жайан: Харьлаа.
Агаар сайхан ч, гэдэс дүүрэхгүй.
Нобита: Хүлээгээрэй.
Дораэмон?
Дораэмон: Гоё зүйл байгаа.
Автомат дуу үнэлэх хэрэгсэл.
Ийм уулын дунд л дууны сургалтын
төхөөрөмжөө авчирмаар байгаа биз дээ?
Жайан: Тийм ээ!
Нобита: Энэ ч гэсэн аавын төлөө.
Дораэмон: Тэвч, тэвч.
Жайан: Өө! 100 оноо! 100 оноо!
Дораэмон: Үнэлгээг магтаалын түвшинд тохируулсан юм.
Нобита: Тийм байх нь ээ?
Жаайн: Үнэхээр шударга машин байна. Таалагдлаа.
Бас нэг дуулъя.
Хоёул: Юу?
Дораэмон: Түр хүлээгээрэй.
Захирал: Ямар аймшигтай гаслах дуу юу вэ?
Дарга: Ойролцоо араатан амьтан байгаа юм болов уу?
Аав: Үгүй байлгүй дээ.
Дарга: Орчихлоо.
Ноби, чи маш сайн байна!
Аав: Үгүй ээ, Борооны хүн байх гэсэн
сэжиг ариллаа шүү дээ.
Захирал: За чи, надтай өрсөлдөх үү?
Аав: Өрсөлдөх өө?
Захирал: Сүүлийн үед гольф тоглох бүрт бороо ороод
байлаа, өнөөдөр үнэхээр сайхан байна.
Хэрвээ чи ялвал шинэ гэрээ байгуулна.
Дарга: Ноби, энэ боломж шүү.
Аав: За.
Нобита: Энэ хэзээ дуусах вэ?
Дораэмон: Гольф 18 нүхтэй болохоор...
дараагийн 9 нүх үлдсэн.
Нобита: Тал нь үлдсэн юм уу?
Жайан: 50 дуу дараалан дуулбал хоолой
ядрах нь мэдээж.
Эвдэрчихсэн үү?
Дораэмон: Машин ч хязгаартаа хүрсэн байна.
Жайан: За, баяртай!
Хоёул: Ээ!?
Нобита: Түр хүлээгээрэй.
Дораэмон: Гольф дуусах хүртэл хүлээ л дээ.
Жайан: Хангалттай! Ийм их дуулбал дуучны карьерт
сөргөөр нөлөөлнө шүү.
Дораэмон: Нобита, болохоо байлаа.
Уулын цаанаас үүл гарч ирж байна!
Захирал: Юу вэ?
Цаг агаар эрс өөрчлөгдөж эхэлж байна.
Дарга: Зүгээр шүү дээ.
Захирал: Би бороонд дургүй. Хэрвээ бороо орвол
уралдааныг шууд зогсооно.
Дарга: Т,тийм зүйл...
Нобита: Яах вэ, Дораэмон?
Яах вэ? Дораэмон?
Дораэмон: Тэгвэл орлох хүнийг олох хэрэгтэй!
Нобита: Шизука!
Шизука бол +9 оноотой нарны эмэгтэй.
Дораэмон: Тийм шүү.
Нобита: Шизукагийн гэр лүү.
Яараарай.
Сайн уу.
Шизүка: Заваан юмнууд.
Хэзээнээс, хаанаас харж байсан юм бэ?
Нобита: Ёоо, ийм чухал үед…
Дораэмон: Бороо орж эхэллээ.
Дарга: Захирал аа?
Захирал: Зогсоо!
Борооноор тоглох нь миний
хамгийн дургүй зүйл!
Нобита: Аймшигтай дүр зураг байна.
Дораэмон: Яах ч арга алга. Сүүлчийн арга.
Нобита: Уучлаарай, Шизүка.
Дораэмон: Бидэнд туслаач дээ.
Захирал: Болохгүй. Зогсоох ёстой.
Дарга: Яаж ч байсан болохгүй юу?
Захирал: Үгүй ээ, болохгүй.
Дарга: Аа, захирал аа. Тэнгэр цэлмэж байна.
Захирал: Өө? цэлмэж байна уу?
Дарга: За, үлдсэн нүхнүүдийг хурдан тойроё.
Захирал: За.
Шизүка: Байгалийн дунд байх халуун рашаан ч
муугүй байна шүү.
Нобита: Нэг хэсэг юу болох бол гэж
бодож байлаа шүү.
Дораэмон: Тийн.
Борооны үүл ойртож байна.
Нобита: Яагаад Шизука байхад…
Дораэмон: Шалгаж үзье.
Нобита: Сунэо.
Дораэмон: Яагаад энд байдаг бил ээ?
Сүнэо ээж: Заримдаа гэр бүлээрээ гольф тоглох ч
муугүй шүү.
Сүнэо: Цохьлоо.
Сайн цохьлоо.
Нобита: Аав Сүнэотой хамт, хамгийн хүчтэй борооны
хүмүүс цуглавал бороо орох нь гарцаагүй!
Дораэмон: Ямар нэг арга олъё.
Нобита: Найдаж байна шүү.
Шизүка: Нобита?
Нобита: Юу?
Шизүка: Би удахгүй харья даа.
Нобита: Юу?
Шизүка: Модон дунд гоё байлаа.
Баярлалаа.
Нобита: Хүлээ!
Аав: Захирал аа, гуйж байна.
Сүүлийн нүхийг тойроход туслаач!
Гуйж байна.
Сүнэо: Айн? Энэ хавьд л цохисон байх ёстой доо…
Энд байна.
Авраарай! Туслаач!
Сүнэо ээж: Сүнэо хаана байна?
Яасан бэ, Сүнэо?
Дораэмон: Боллоо.
Амжвал сайн байна.
Нобита: Тэр хүнээс гуйж, гольфыг үргэлжлүүлье.
Ёоо!
Захирал: Ноби, энэ тууштай юм аа.
Нобита: Аав?
Аав: Нобита! Яагаад энд байдаг бил ээ?
Нобита: Аавд санаа зовж байсан болохоор,
Дораэмонтой хамт…
Аав: За тэгвэл тэндээс харж байгаарай.
Нобита: Юу? Бороо орж байхад үргэлжлүүлэх үү?
Дарга: Энэ цохилт орвол бидний ялалт болно
гэдэгт итгэж байна.
Захирал: Хмм! Тэнэгтэх юм. Энэ зайд мэргэжлийн
тамирчин ч оруулж чадахгүй.
Нобита: Аав аа, хичээгээрэй.
Аав: Аав нь бууж өгөхгүй.
Намайг хүүхэд байхад байнга бороо их
ордог байсан ч би бороонд дургүй биш.
Нобита: Юу?
Аав: Бороо зэрэг бол юу ч биш.
Дораэмон: Нобита хаашаа явчихсан бол?
Нобита: Явлаа!
Дарга: Үгүй ээ, ойн дунд байна.
Аав: Хичээгээрэй.
Сайн байна.
Дарга: Гайхамшиг!
Нобита: Орох нь ээ.
Аав: Ороорой.
Дарга: Орох нь.
Захирал: Ийм супер цохилт хийсэн болохоор
үргэлжлүүлэхээс өөр аргагүй нь дээ.
Аав: Захирал аа.
Захирал: Бороонд үнэхээр дургүй ч,
бороотой тоглолт ч бас хөгжилтэй байна.
Тийм ээ?
Аав: Тийм ээ.
Нобита: Сайн байна, аав аа.
Дораэмон: Ээжтэй уулзмаар байна.
Нобита: Та үнэхээр сайн байлаа, аав аа.
Аав: Тийм үү?
Дораэмон хүүхэлдэйн кино 143-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сүнэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Багш |
Нобитагийн ангийн багш |
|
Тэкисүги |
Нобитагийн ангийн онц сурлагатан |
|
Нобита 2 |
Өөр ертөнцийн эсрэг Нобита |
|
Дораэмон 2 |
Өөр ертөнцийн эсрэг Дораэмон |
|
Доктор |
Муу талын эсрэг Нобитагийн ухааныг ашиглах хүсэлтэй эрдэмтэн |
Багш: Нэрийг чинь дуудахад ирээрэй.
За.
Тэкисүги.
Тэкисүги: За.
Багш: За, сайн хийжээ.
Цаашдаа ч ийм байдлаар хичээгээрэй.
Тэкисүги: За.
Багш: Ноби Нобита.
Нобита: За.
Илүү хичээхгүй бол болохгүй шүү дээ.
За.
Жайан: Хөөе, Нобита дахиад 0 оноо авсан байх.
Сүнэо: Ёоо, дахиад ээждээ загнуулах нь.
Жайан: Хөөе, Нобита!
Сүнэо: За, бас 0 оноо авсан нь мэдээж үү?
Жайан: Чи үнэхээр чадваргүй юм аа.
Тэкисүги: Больцгоо.
Жайан: Тэкисүги.
Тэкисүги: Амьдралд 100 оноо авах шалгалтаас ч илүү
чухал зүйл байдаг гэж бодож байна.
Нобита: Тэкисүги, баярлалаа.
Тэкисүги: Нобита?
Дораэмон: Юу хийж байгаа юм?
Нобита: Өө! Юу ч биш! Юу ч биш!
Дораэмон: За за, харуул даа.
Юу хийж байсан юм?
Ухаантай болохыг хүсэж байна.
Бусад хүүхдүүд үргэлж намайг шоолдог учраас.
би ухаантай болохыг хүсэж байна.
Өнөө орой Танабата учраас одонд хүслээ
шивнэвэл ухаантай болж магадгүй.
Гэхдээ саса байсангүй учраас загасны саваагаар орлуулав.
Нобита: Тийм.
Дораэмон: Нөхөрсөг гэх үү, эсвэл шийдэмгий гэх үү.
Дораэмон, намайг ухаантай болгож өгөөч дээ.
Ухаантай болгож чадахгүй ч гэсэн...
Телефото толь.
Нобита: Ингээд ухаантай болох юм уу?
Дораэмон: Үгүй ээ.
Нобита: Юу вэ?
Дораэмон: Хараад үз л дээ. Сансар огторгуй уудам тул
санаа зовинолт ч арилна.
Нобита: Нээрээ юу?
Энэ сүүн зам уу?
Гайхалтай!
Дораэмон: Илүү том болгож харъя.
Сайн байна.
Нобита: Хөөх.
Юу вэ? Цагираган боов шиг юм байна.
Өө? Энэ од дэлхийтэй адилхан
юм шиг байна.
Дораэмон: Байх боломжгүй.
Нобита: Үнэн шүү!
Дораэмон: Ээ, аль нь аль вэ?
Үнэхээр байна!
За, илүү том болгож харъя.
Энэ юу вэ?
Нобита: Юу вэ? Юу болсон юм?
Дораэмон: Хараач! Үүнийг хараач!
Нобита: Юу вэ?
Ваав, Японтой яг адилхан байна.
Гэхдээ жаахан өөр юм шиг.
Дораэмон: Тиймээ.
Сайхан сонс.
Энэ бол дэлхий ба Японы арлууд юм.
Тэгээд энд юу харагдаж байна?
Нобита: Өө! Хэлбэр нь баруунаас зүүн эсрэг байна.
Дораэмон: Тийм.
Нобита: Яаж ийм юм болоо вэ?
Дораэмон: Би мэдэхгүй ээ. За, тэр од руу очоод үзье.
Нобита: Ээ!? Яаж очих юм бэ!?
Дораэмон: Энэ дээр сууж очно.
За, хурдаллаа.
Нобита: Гайхалтай юм аа.
Дораэмон: Олчлоо. Тэнд харагдаж байгаа од.
Үүл гарч байна гэдэг нь
агаар мандал байна гэсэн үг.
Нобита: Тэгвэл хүн ч байх уу?
Дораэмон: Яаж мэдэх вэ?
Нобита: Тэр байна.
Абэгобэ гариг.
Дораэмон: Өө, хот байна.
НОбита: Юу вэ? Үраяама биш үү?
Сургууль ч байна.
Манай хоттой яг адилхан.
Дораэмон: Тийм ээ.
Нобита: Энэ чинь дэлхий биш үү?
Дораэмон: Үгүй ээ, тийм байх ёсгүй.
Өө, хар даа, сургуулийн цаг.
Нобита: Тоонууд нь эсэргээрээ байна.
Дораэмон: Зөвхөн тоо биш. Цаг ч гэсэн
эсэргээрээ эргэж байна.
Нобита: Бидний тогтмол очдог газар ч ижилхэн, зөвхөн
эсрэг байна. Яаж ийм юм болдог бил вэ? Сонин юм аа.
Дораэмон: Харин тийм байна.
Гэхдээ энэ их том нээлт шүү.
Нобита: Тийм!
Дораэмон: Муур нь “хов”, нохой нь “миав”?
Нобита: Танил дэлгүүрүүд байна,
гэхдээ сонин бичигнүүд их байна.
Дораэмон: Тэмдэгтүүд ч баруун зүүнээр эргэжээ.
Хараач!
Баруунаас нар мандаж байна.
Нобита: Дораэмон, манай гэр ямар байдалтай
байгаа бол?
Дораэмон: Очоод үзье.
Нобита: Аав компани руугаа явах цаг болсон байх.
Дораэмон: Аа, гараад ирлээ.
Ээж: За, нөхөр минь, би явлаа.
Аав: Тиймээ, хань минь. Болгоомжтой яваарай.
Нобита: Аав нь ээж, ээж нь аав болчихоо уу?
Дораэмон: Өө, үнэхээр гайхалтай!
Зөвхөн баруун ба зүүн биш.
Эрэгтэй эмэгтэй хүртэл бүгд эсрэг байна.
Энд бол Абэгобэ гариг байна.
Нобита: Тэгвэл, энэ гаригийн би…
Байгаа бол уу?
Дораэмон: Харин нь ээ.
Нобита 2: Аль талаас нь харсан ч би байна.
Хувцас өөр ч гэсэн.
Нобита: Аль талаас нь харсан ч би байна. Хувцас өөр ч гэсэн.
Нобита 2: Чиний нэр хэн бэ?
Нобита: Ноби Нобита.
Нобита 2: Ээ? Би ч гэсэн Ноби Нобита шүү.
Ээ? Нэр нь хүртэл ижил үү?
Тэгвэл чи магадгүй Дораэмон уу?
Дораэмон: Яаж мэдэв?
Дораэмон 2: Чимээтэй юм аа.
Нобита: Дораэмон уу?
Дораэмон: Би юу?
Дораэмон 2: Нойр хүрэхгүй байна шүү.
Дораэмон: Би юу?
До-до-
Нобита 2: Өглөөний мэнд, Дораэмон.
Дораэмон: Өө, чи юу вэ?
Өөөөөө
Надаас яг эсрэг нь юм байна.
Өвдөж байна.
Дораэмон 2: Эхлээд танилцъя, намайг Дораэмон гэдэг.
Дораэмон: Би Дораэмон.
Дораэмон 2: Бид нар яг адилхан байна.
Дораэмон: Баяртай биш байна аа.
Нобита 2: Тэгэхээр, танай гаригийн бүх зүйл манай
гаригт эсрэгээрээ байна гэж үү?
Дораэмон: Тиймээ.
Эндэх Нобита ухаантай юм аа.
Ээ?
Нобита 2: Тэгээд, ямар гаригаас ирсэн юм бэ?
Нобита: Дэлхий.
Нобита 2: Өө, энэ гариг ч мөн Дэлхий.
Та нар их хөөрхөн юм ярих юм аа.
Хар даа, “Дэлхий” гэж бичсэн байгаа биз?
Дораэмон: Үнэн байна.
Нобита 2: Бүх улс орон, манай дэлхийтэй харьцуулахад
баруун ба зүүн нь эсрэг байна.
Дораэмон: Хөөх, хэцүү номнууд байна даа.
Нобитагийн номын тавиураас яг эсрэг.
Дораэмон 2: Мэдээж шүү дээ.
Манай Нобита бол дэлхийн хамгийн
гени сайтай хүүхэд шүү дээ.
Хараач.
Дораэмон: Ваав, бүгд 100 оноо байна.
Тэгвэл чи бол дэлхийн хамгийн…
Нобита: Чимээгүй!
Дораэмон 2: Би Нобита шиг хэт ухааныг бага ч болов
тэнэг болгох гэж ирээдүйгээс ирсэн юм.
Дораэмон: Ээ? Би чамтай ийм эсрэг юм уу?
Нобита : За чимээгүй бай!
Нобита 2: За яахав дээ. Эртнээс ингэж хэлдэг биз дээ.
“Тэнэг хүүхэд илүү хайр татам биш” гэж.
Энэ бол эсрэг үг үү?
Аав: Нобита одоо ч байна уу?
Нобита 2: Одоо очиж байна.
Аав: Тиймээ. Нобита хоцрохгүй л дээ.
Дораэмон: Энэ итгэл ч бас эсрэг юм байна.
Такэнокоптер.
Дораэмон: Хэт удаан байна шүү, алхсан нь
хурдан байх шиг.
Дораэмон 2: Зүгээр ээ, Нобитад энэ удаашрал тохирно.
Нобита 2: Тэгвэл чи ангид орж үзэх үү? Миний оронд.
Ээ?
Ийм адилхан юм чинь.
Нобита: Зүгээр хувцасаа сольвол мэдэгдэхгүй.
Тэгэх юм байна.
Дораэмон: Нобита.
Нобита: Зүгээр ээ. Энд би бол дэлхийн хамгийн
ухаантай хүүхэд шүү дээ.
Амьдралдаа нэг удаа ч болов ухаантай
мэдрэмжийг мэдрэхийг хүсч байна.
Дораэмон: Юу болохыг мэдэхгүй шүү.
Нобита: За, за, зүгээрээ!
Нобита 2: За, шийдлээ!
Сургуулийн хичээл уйтгартай л даа.
Ухаантай, ухаантай гэж хэлүүлээд
байхлаар бүх ядарчихдаг.
Нобита: Яагаад ч юм муухай мэдрэмж төрөөд байна.
Юбка нь салхи мэдрээд, онцгүй юм аа.
Тэкисүги: Нобита?
Өглөөний мэнд, өчигдөр гэрийн даалгаврыг
зааж өгсөнд баярлалаа.
Нобита: Тэкисүги надад баярлалаа гэж
хэлж байна гэж үү?
Сайхан ертөнц байна шүү.
Эрэгтэй: Таргет оллоо. Ноби Нобита бол шар цамц,
улаан юбка өмссөн тэр бага ангийн хүүхэд.
Эрэгтэй 2: Ээ, тэр ийм тэнэг царайтай байж
үнэхээр ухаантай хүүхэд мөн үү?
Эрэгтэй: Алдаагүй.
Эрэгтэй 2: Ойлгомжгүй юм аа.
Багш: Анхаар! Өнгөрсөн долоо хоногийн
шалгалтыг өгье, Ноби Нобита?
Нобита: За.
Багш: Чи үргэлж гайхалтай байх юм аа.
Цаашдаа ч ийм л байгаарай.
Нобита: За.
Багш: Тэкисүги!
Тэкисүги: За?
Багш: Илүү хичээхгүй бол болохгүй шүү!
Сайтар давтахгүй бол хэцүүхэн юм
болно шүү.
Тэкисүги: За.
Жайан: Ээ, Тэкисуги! Мэдээж дахиад 0 оноо авсан байх даа.
Тэкисүги?
Сүнэо: За, дахиад 0 оноо авсан уу?
Жайан: Чи үнэхээр тэнэг юмаа.
Сүнэо: Нэрээ чадваргүй болгоод өөрчилвөл
яасан юм?
Нобита: Больцгоо.
Жайан: Нобита
Нобита: Амьдралд шалгалтад 100 оноо авахаас илүү
чухал зүйлс байдаг гэж би бодож байна.
Тэкисүги: Нобита, баярлалаа.
Нобита: Зүгээр ээ, зүгээр.
Дораэмон: Ёо, Нобита нээрээ.
Дораэмон 2: За, зүгээр дээ.
Сайн л хийж байгаа юм шиг байна.
Дораэмон: Эх дэлхий рүү буцах хэрэггүй гэж
хэлэхгүй л бол сайн байна.
Нобита 2: За, одоо би Барбел физикийн шагналын
хүлээн авалтын үг бэлтгэх хэрэгтэй байна.
Дораэмон: Барбел физикийн шагнал уу?
Дораэмон 2: Нобита шагнал авсан, хамгийн залуудаа.
Дораэмон: Мундаг юм аа.
Нобита 2: Тэр судалгаа надад бол юу ч биш.
Нобита: Хөөе! Үгүй ээ.
Сайн уу, Шизүка?
Аа!
Шизүка: Нобита?
Зүгээр үү, Нобита?
Нобита: Шизүка-чан, Шизүка-күн?
Юу болоод байгаа юм бэ? Спортын авъяастай
Нобита бөмбөгөөс бултаж чадахгүй гэж үү?
Нобита: Ээ?
Аа, эндэхийн Нобита спортод
гайхамшигтай сайн юм байна.
Жоохон ханиад хүрчихээд,
жаахан сатаарчихсан юм.
Шизүка: Би ч бас ханиадтай байгаа шүү.
Үүний ачаар би үзэн яддаг усанд
ороогүй болохоор маш азтай!
Нобита: Абэкобэ Шизүкан ийм л болчихдог юм байна.
Дораэмон: Сайхан хооллоорой.
Дораэмон 2: Би үүнийг мэдэхгүй.
Дораэмон: Ийм амттай юмыг уу?
Дораэмон 2: Тийм шүү, Абэкобэ би болохоор дораяакиг
үзэн яддаг юм байна.
Дораэмон: Муухай, муухай, муухай юм аа.
Дораэмон 2: Дораяаки ийм байх нь мэдээж шүү дээ.
Дораэмон: Аа, чихэрлэг, чихэрлэг байна шүү!
Дораэмон 2: Мэдээж шүү дээ, цай юм чинь.
Багш: Өнөөдөр бүгдэд баяртай мэдээ дуулгах гэж байна.
Ноби Нобита Барбел физикийн шагнал авсан.
Нобита: Юу...
Сүнэо: Сайн байна, Нобита!
Жайан: Гайхамшигтай! Баярыг тэмдэглэх хэрэгтэй.
Тэкисүги: Гайхамшигтай, Нобита.
Шизүка: Сайхан байна, мундаг!
Нобита: Өөрийнхөө тухай биш ч гэсэн сайхан мэдрэмж
төрж байна. Энд амьдардаг юм бил үү?
Дораэмон: Сайн унтаж байна шүү.
Хулгана! Хулгана байна.
Нобита 2: Тэндэхийн Дораэмон хулганыг
үзэн яддаг юм байна.
Дораэмон 2: Чимээ шуугиан их байна шүү.
Өө, хулгана байна. Хөөрхөн юм аа.
Зүгээр үү?
Чи хулганаас айдаг юм уу?
Дораэмон: Чи зүгээр юм уу?
Дораэмон 2: Ээ, муур уу?
Дораэмон: Чи мууранд дургүй юм уу?
Нобита: За, энэ бол гүүр.
Аврах шат.
Бас Фүжи уул.
Сүнэо: Гайхалтай.
Жайан: Яг л урлагийн бүтээл шиг.
Нобита үнэхээр юуг ч хийж чадах юм аа!
Сүнэо: Тэгтэл түүнтэй харьцуулбал Тэкисүги,
Жайан: үгүй ээ
Тэкинасүги үнэхээр юу ч
хийж чадахгүй юм аа!
Зөв хэллээ.
Тэкисүги: Ийм зүйл хэлэхээр надад
хэцүү шүү дээ.
Нобита: Ийм байдлаар ярих нь
зөв биш гэж бодож байна.
Хүн бүрт сайхан тал байгаа шүү дээ!
Тэкисүги: Нобита, баярлалаа. Намайг хамгаалж өгсөнд.
Нобита: Зүгээр дээ, зүгээр.
Багш: За, энэ даалгаврыг мэдэж байгаа хүн
гараа өргө.
Өө, хэн ч байхгүй юмуу?
Яах ч арга алга даа.
Тэгвэл өмнөхийн адил Нобитагаас гуйцгаая.
Нобита: Ий...
Ээ, ингээд, тэгээд...
Яагаад ийм болчихов оо?
Сүнэо: Магадгүй чаддаггүй юм уу?
Жайан: Нобитад чадахгүй зүйл гэж байхгүй шүү.
Шизүка: Нобита юу болсон юм бэ?
Үгүй ээ, сонин байна,
Багш: яагаад ийм болчихов оо?
Өө, уучлаарай.
Даалгавар буруу байсан юм байна.
Ээ?
Сүнэо: Өө, үнэхээр ухаантай Нобита. Даалгаврын
алдаатай зүйлийг анзаарсан байна.
Жайан: Үнэхээр гоц ухаантан юм аа.
Шизүка: Сайн байна, Нобита. Мундаг!
Нобита: Тийм, ямар нэг юм буруу байна
гэж бодогдсон шүү.
Жайан: Нобита, бүгдээрээ Барбел физикийн шагналын
баярыг тэмдэглэхийг хүсэж байна!
Нобита: Ээ? Зүгээр үү?
Сүнэо: Энэ бол бидний сэтгэлийн бэлэг.
Шизүка: Тийм ээ, том зүйл биш ч гэлээ.
Нобита: Баярлалаа. Юу юм бол оо, сонирхолтой байна.
Юу вэ?
Жайан, охидын дуу.
Сүнэо: За, сууж бай.
Нобита: За.
Ай! Би хүртэл энд ирж Жайаны дууг
сонсох ёстой гэж үү?
Жайан: Нобита, баяр хүргэе!
Өнөөдөр сэтгэлээ зориулж дуу дуулна.
Нобита: Тийм, энд бүгд эсэргээрээ болохоор
Жайаны дуу сайн юм байна.
Нобита: Сайн байна, Жайан.
Жайан: Баярлалаа, Нобита.
Үгүй ээ, баяртай байна, сэтгэл хөдөллөө.
Дораэмон: Оройтож байх чинь, Нобита.
Ямар замаар явж байгаа юм бол?
Нобита 2: Тэнд байна.
Дораэмон 2: Ямар нэг сайн зүйл тохиолдсон
юм болов уу, инээмсэглэж байна.
Нобита: Үнэхээр сайхан од юм даа.
Эрэгтэй: Сайн байна уу, Ноби Нобита.
Нобита: За, гайхалтай. Би алдартай хүн юм байна.
Эрэгтэй: Таний хүчийг заавал ашиглахыг хүсэж байна.
Нобита: Хүч ээ?
Нобита 2: Яасан? Юу болов?
Нобита: Эдгээр хүмүүс хүчээ зээлээч гээд...
Эрэгтэй: Өө, хоёр байна, юу гэсэн үг вэ?
Эрэгтэй 2: Хэнийг дагуулбал дээр вэ?
Эрэгтэй: За, төвөгтэй юм, хоёуланг нь аваад явъя.
Эрэгтэй 2: Барьчихлаа.
Нобита: Хүлээ!
НОбита 2: Туслаарай.
Эрэгтэй: Чимээгүй!
Дораэмон: Нобита?
Дораэмо 2: Нобита?
Нобита: Туслаарай, Дораэмон?
Эрэгтэй: Аой Китанүки байна.
Чимээгүй байцгаа.
Дораэмон 2: Өө, яах вэ?
Дораэмон: Мөрдөгч тэмдэг.
Энэ радарын газрын зургаар
тэмдгийг дагана.
Дораэмон 2: Үнэхээр ухаантай юм аа.
Дораэмон: Ээ? Далай руу орчихлоо.
Дораэмон 2: Усанд сэлж чаддаг бол уу?
Эрэгтэй: Доктор оо, Ноби Нобитаг авчирлаа.
Доктор: Ноби Нобита.
Тавтай морил!
Өнөөдөр би жаахан юм гуйх гээд
авчирсан юм.
Нобита 2: Гуйлт гэж юу юм бэ?
Доктор: Үнэндээ би дэлхийг авна гэж
бодоод ийм зүйл бүтээсэн юм.
Энэ хүүхэд бол бидний бүтээсэн нууц зэвсэг.
Дэлхийг авах гэж байна гэдэг нь
Нобита: та муу хүн юм уу?
Доктор: Тийм, магадгүй тийм байх.
Энд одоогоор оюун ухаан байхгүй.
Тиймээс жаахан оюун ухаан нэмэхэд
туслах хэрэгтэй байна.
Нобита: Чадахгүй ээ
Доктор: Чадна аа
Хэрвээ туслах юм бол шууд
гэрт нь буцааж хүргэж өгнө.
За, хэнээс нь асуувал зүгээр юм бол?
Ээ, чи ухаантай харагдаж байна
Ээ?
Нобита 2: За, гоц ухаантан Нобита,
хурдан тусал л даа.
Нобита: Ээ? Юу болчихов оо?
Нобита 2: Хурдан гэртээ харимаар байна.
Нобита: Юу гэнэ ээ?
Нобита 2: Чи чадна аа. Харимаар байна.
Нобита: Ээ? Үгүй ээ!
ДОктор: За за, энд суу.
Дараа нь амархан шүү.
Нобита : Ийм зүйл тохиолдвол ухаантай байх ч
шаардлагагүй шүү.
Гэртээ тайван амармаар байна.
Доктор: Юу болоод байна, хурдан!
Нобита: Үгүй ээ, муу хүнд тусалж өгөхийг
хүсэхгүй байна.
Үгүй ээ, үгүй ээ, үгүй ээ, үгүй ээ, үгүй ээ
Доктор: Аа, хөдөлж байна.
Нобита: Үгүй ээ, үгүй ээ, үгүй ээ
Доктор: Юу вэ?
Нобита 2: Чадчихлаа.
Локтор: Нобита, юу хийж байгаа юм бэ?
Нобита 2: Нобита.
Нобита холдоорой.
За, зугтаая!
Доктор: Хараач!
Буруу шүү дээ?
Хүлээ.
Юу бодоод байгаа юм бэ?
Тоглоом хийх ээ боль.
Дораэмон: Хоёулаа зүгээр үү?
Ийшээ, ийшээ.
Энд энд!
Доктор: Юу вэ? Шоглоод байгаа юм уу?
Дораэмон: Галт уул биш усан уул байна.
Нобита: Яалт ч үгүй эсрэг юм аа.
Дораэмон 2: Өө, зугтлаа, зугтлаа
Нобита 2: Уучлаарай, Нобита.
Муу хүнд туслахыг огт хүсэхгүй.
Нобита заавал бүтэлгүйтнэ гэж бодсон.
Тиймээс миний оронд чи тусалсан.
Үнэхээр уучлаарай.
Нобита: Өө, тэгэхээр ийм байсан юм байна
Би ч гэсэн муу хүнд туслахыг хүсдэггүй.
Тэгээд зориуд алдсан.
Дораэмон 2: Муу хүний тусламжийг хэн ч хүсэхгүй шүү дээ
Дораэмон: Тийм ээ
Энэ л хэсэг л эсрэг биш байж шүү.
Дораэмон 2: Юу вэ?
Үзэсгэлэнтэй юм аа.
За баяртай. Сайн сууж байгаарай.
Нобита 2: Би илүү их сурч
Хялбархан сансарт аялах боломжтой болгоно.
Тэгээд
Эхлээд Нобита руу очно шүү.
Нобита: За.
Хүлээж байя.
Дораэмон: Дора-чан баяртай.
Дораэмон 2: Баяртай.
Дораэмон: Баяртай.
Дораэмон 2: Баяртай. Болгоомжтой яваарай.
Баяртай.
Back to episodes Go home