Doraemon 2025 138-140

Дораэмон хүүхэлдэйн кино 138-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

 

Нобита: Хөөх, амттай харагдаж байна.

Дораэмон:    Үнэхээр сайхан хоол байна шүү.

Ээж:              Өнөөдөр аав ээж хоёрынх нь хуримын

ойн өдөр юм шүү.

Нобита: Тийм байна нь ээ? Тэгээд л аавын дуртай хоолнуудыг хийсэн байна.

Аав:               Би ирлээ.

Нобита: Өө, гэртээ ирчихлээ.

Гэртээ тавтай морил.

Аав:               Эхнэр минь, арван хоёр жил хамтдаа байсанд баярлалаа.

Цаашид ч хамтдаа байцгаая.

Ээж:              Хөөх, сайхан юм аа.

Чамдаа маш их баярлалаа.

Нобита: Энэ жил ч гэсэн мөн л тэр л цэцэг.

Үзэсгэлэнтэй юм аа.

Сайхан хооллоорой.

Амттай байна аа.

Дораэмон:    Ээжийн хийсэн хоол үнэхээр сайхан юм аа.

Ээж:              Цаасан малгай өмсгөж байгаа ч баярлалаа.

Сайн идээрэй.

За хань минь сайн идээрэй.

Аав:               За нэрэлхэлгүй идлээ.

Нобита: Аав аа, гэрлэж байсан үеийнхээ тухай надад яриад өгөөч

Аав:               Юу гэнэ ээ, Нобита гэнэт?

Их эртний явдал шүү дээ.

Нобита: Ингэхэд хэн нь сэтгэлээ түрүүлж

илчилсэн бэ?

Дораэмон:    Аав аа, ээж ээ?

Ээж:              Үгүй ээ, хүүхэд ийм юм асуудаггүй юм аа.

Аав:               Зүгээр дээ. Эртний явдал шүү дээ.

Ээж:              Аа, үнэхээр зүгээр үү?

Аав:               Надад бол ямар ч асуудалгүй шүү.

Ээж:              Тийм үү? Аав чинь тэгэхэд...

Ээжтэй нь гэрлэхгүй бол үхнэ гээд

чангаар уйлж байсан даа.

Нобита: Нээрээ юу?

Аав:               Хөөе, хүлээгээрэй. Үйл явдал нь

эсэргээрээ болчихлоо.

Уйлаад гуйж байсан нь ээж чинь

байсан биш үү?

Ээж:              Юу, би хэзээ тэгсэн юм?

Аав:               Мартчихсан юм уу?

Надтай гэрлэхгүй бол үхнэ гээд уйлж,

орилоод байсан нь чи биз дээ?

Ээж:              Түр хүлээ, хүүхдийн өмнө битгий худлаа

яриад байгаарай.

Аав:               Худлаа яриагүй шүү дээ.

Чи уйлаад гуйсан болохоор би гэрлэхээр шийдсэн юм.

Ээж:              Юу гэнэ ээ? Та уйлж гуйсан болохоор л

би тантай гэрлэсэн дээ.

Аав:               Яасан гэнэ ээ?

Ээж:              Юуг тэр үү?

Аав:               Чи ёстой нээрээ!

Ээж:              Одоо болиод алдаагаа хүлээн зөвшөөрвөл

ямар уу?

Та маш гэнэн болохоор буруу ойлгосон байх.

Аав:               Юу яриад байгаа юм?

Харин чи л зөрүүд болохоороо алдаагаа

хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа биз дээ!

Ээж:              Өө, юу гэнэ ээ!

Хэн нь зөрүүд гэнэ ээ?

Нобита: Яах вэ, Дораэмон?

Дораэмон:    Үнэн худлыг илрүүлэгч хэрэгсэл.

Ээж:              Ямар ч байсан, надтай гэрлэж өгөөч гээд

уйлж байсан нь та!

Аав:               Үгүй ээ! Эхлээд уйлж гуйж байсан нь

чи байсан!

Дораэмон:    Хоёул үнэнээ хэлж байна.

Хэн нь ч худал хэлээгүй байна.

Нобита: Тийм юм гэж юу байх вэ?

Ээж:              Чи уйлж байсан.

Аав:               Үгүй. Уйлаад ирсэн нь чи.

Нобита: Хэн нь зөв болохыг тогтоохгүй бол

энэ хэрүүл дуусахгүй нь ээ!

Дораэмон:    Харин тийм ээ.

Хоорондоо хэрүүл маргаан хийхээсээ өмнө...

хүүе!

Хоёул:           Юу, юу вэ?

Дораэмон:    Та хоёр хэзээ гэрлэх санал тавьсан юм бэ?

Ээж:              Арван хоёр жилийн өмнө, арван нэгдүгээр

сарын гурван! Хэзээ ч мартахгүй!

Аав:               Тийм шүү.

Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын өмнө.

Цагийг нь ч гэсэн санаж байна.

Яг оройн таван цагт!

Ээж:              Чи над дээр уйлж ирсэн.

Аав:               Үгүй, чи над дээр уйлж ирсэн.

Дораэмон:    Хурдхан олж мэдэхгүй бол

болохгүй нь.

12 жилийн өмнөх 11-р сарын 3-ны өдөр лүү.

Жоохон эрт очоод энэ хоёрыг харцгаая.

 

Нобитагийн гэрлэх санал тавих ажиллагаа.

Нобита: Аа, ээжийн дуу байна.

Ээж:              Болзоо болохоор нүдний шилээ

тайлаад явдаг юм уу?

Нобита: Хөөх, үнэхээр хөөрхөн юм аа.

Ээж:              Төсөөлсөн юм болов уу?

Нээрээ яах гэж байгаа юм бол оо...

Чухал яриа байна гээд л...

Гэрлэх санал тавих гэж байгаа юм болов уу?

Тэгвэл би Нобита Тамако болох нь ээ.

Сонин сонсогдож байна шүү.

Үгүй ээ, хачин юм аа, Нобита Тамако гэхлээр

Юу вэ?

Хачин юм аа.

Өө цаг ийм орой болчихсон юм уу?

Хурдлахгүй бол болохгүй нь.

Явчихаад ирье.

Дораэмон:    Ээж үнэхээр их догдолсон байна шүү.

Нобита: Тийм шүү. Тийм бол аав ч гэсэн

их догдолж байгаа байх.

Дораэмон:    Тийм байх аа.

Нобита: Орлоо шүү:

Хүүе. Унтаж байна.

Яана даа.

Дораэмон:    Аа, бөгж!

Нобита: Гоё юмаа. Гэрлэх санал тависан нь

яалт ч үгүй аав юм байна.

Дораэмон:    Энэ чинь...

Нобита: Яасан бэ?

Дораэмон:    Энэ.

Аав ээж хоёр 4 цагт уулзахаар

тохирсон юм байна.

Нобита: Яана аа, бараг 4 цаг болж байна.

Аав аа, аав аа сэрээрэй.

Хүлээ, хүлээ Нобита.

Гэхдээ ингэвэл маш их хоцорно шүү дээ!

Аав:               2 цаг биш үү?

Нобита: Арай ч дээ.

Бугуйн цаг нь зогсчихсон байна.

Босоорой! Үнэхээр хоцорч байна шүү.

Аав:               Хоцрох оо?

Аймаар юм! Аймаар юм! Аймаар юм! Яараарай!

Аа, бөгж! Бөгж!

Муухай! Муухай! Ийм чухал өдөр хоцорно

гэдэг бол хамгийн муухай!

Нобита: Аав анхнаасаа л ийм салан байж ээ?

Дораэмон:    Харин тийм ээ.

Нобита: Өө, юу хийгээд байгаа юм бэ дээ?

Аав:               Баларлаа.

Сайн нохой буцаагаад өгөөч.

Би яарч байна шүү дээ.

Ээж:              Ноби оройтож байх чинь.

Юу хийж байгаа юм бол оо?

Аав:               Сайн нохой, сайн нохой

буцаагаад өгөөч.

Нобита: Өө, харж чадахгүй нь ээ!

Хөөе, энэ ясыг чинь авлаа шүү.

Хурдан бөгжийг аваач ээ.

Аав:               Гар ярьж байна.

Дораэмон:    Хэцүү юм аа.

Аав:               Туслаарай.

Ээж:              Өвдөж байна, өвдөж байна.

Аав:               Томоко, зүгээр үү?

Ээж:              Ноби, одоо хэдэн цаг болж байгаа

гэж бодож байна?

Цаг барьдаггүй хүнд дургүй.

Аав:               Уучлаарай.

Үнэндээ цаг зогсчихсон байсан юм,

хямдхан юманд үргэлж асуудал гарах юм аа.

Ээж:              Тэрийг би бэлэглэсэн шүү дээ.

Аав:               Ү-уучлаарай! Би цоожыг нь

эргүүлэхээ мартчихсан юм.

Юу...

Одоо боллоо. Хар даа. Юу...

Тамако? Тамако?

Нобита: Өө, аав ямар гэнэн юм бэ дээ!

Дораэмон:    Сая Нобита хэсэг бүдэгхэн

болчих шиг боллоо.

Нобита: Үгүй л байна шүү дээ. Хар даа.

Дораэмон:    Аа, тийм байна.

Нобита: Хурдан аав ээж хоёрыг дагая.

Дораэмон:    За.

Аав:               Аа, хурдан байна, хаашаа явчихсан юм бол?

Ийшээ юм болов уу?

Ээж:              Ингээд уучилдаг юм бил үү?

Нобита: Хаашаа явчихсан юм бол оо?

Аав:               Юу... уучлаарай, Ягаан даашинзтай

эмэгтэй хараагүй биз?

Нобита: Аав тэнэгтэж байна даа.

Дораэмон:    Аа, юу ч биш ээ!  Ягаан даашинз уу?

Аав:               Тийм ээ, маш хөөрхөн харагдаж байсан,

үнэндээ маш хөөрхөн хүн л дээ.

Тэнд байна. Тамако?

Ээж:              Сая уучлаарай. Хоёулаа ярилцах уу?

Тийм ээ. Зогсоод ярих тиймхэн болохоор,

нам гүм газар луу явъя.

Аав:               Ийм үг хэлнэ гэнэ ээ?

Өнөөдөр гэрлэх санал тавих гэж

бодож байсан ч... Больё, больё!

Нобита: Аав аа, хүлээгээрэй аав аа?

Хүлээгээч.

Дораэмон:    Нобита, үнэхээр хачин байна!

Бие чинь улам бүдгэрч байна.

Нобита: Үгүй байлгүй дээ.

Гар минь нэвт харагдаж байна.

Дораэмон:    Магадгүй, өнгөрсөн үе өөрчлөгдсөн байх.

Лавтай тийм! Сая аавд илүү юм хийснээс

болоод өнгөрсөн үе өөрчлөгдчихсөн байна.

Нобита: Яриаг чинь ойлгохгүй байна.

Дораэмон:    Бид хоёр оролцсоноос болоод

аав ээж хоёр муудалцсан.

Мэдээж, гэрлэх санал тавьж чадахгүй

болохоор хуримаа хийхгүй.

Өөрөөр хэлбэл чи төрөхгүй.

Нобита: Юу би энэ чигээрээ алга болно гэж үү?

Дораэмон:    Ямар ч байсан, бүрмөсөн алга болохоос өмнө

аав, ээжийг эвлэрүүлэх хэрэгтэй.

Цаг байхгүй байна шүү.

Нобита: Арай ч дээ...

Ээж:              За, тэгээд юу юм?

Чухал яриа гэдэг чинь?

Эрэгтэй:       Аа, юу гэсэн үг бил ээ?

Юу?

Ээж:              Ээ? Үгүй ээ, би!

Эрэгтэй:       Би ч гэсэн дургүйцэхгүй шүү.

Алив үнсье.

Ээж:              Аа, Ноби?

Хаашаа явчихсан юм бол оо?

Аа, тэнд байгаа хүүхдүүд ээ?

Хөх костюмтай эрэгтэй хүн харсан уу?

Сайхан сэтгэлтэй залуу.

Үнэхээр сайхан сэтгэлтэй хүн шүү.

Дораэмон:    Аа, тийм бол...

Нобита: Тэр зүг рүү!

Ээж:              Салаад 5 минут ч болоогүй байхад

өөр хүнтэй...

Яасан ч уучлахгүй дээ.

Нобита: Ээж ээ?

Эмэгтэй:       Үнэхээр уучлаарай.

Толбо тогтох байх даа.

Аав:               Үгүй дээ, би л анзааралгүй явж байлаа.

Эмэгтэй:       Гэхдээ...

Нобита: Явчихлаа.

Хурдан зогсооё.

Хөөе, хүлээгээрэй.

Хурдан Тамаког дуудаарай.

Аав:               Өө, одоо тэр зүгээр ээ.

Нобита: Зүгээр биш ээ! Эвлэрэхгүй бол хэцүү шүү.

Дораэмон:    Гуйж байна.

Аав:               Сонин хүүхдүүд юм аа.

Нобита: Хүлээж бай л даа.

Дораэмон:    Нобита?

Нобита: Дораэмон, гуйя.

Ямар нэг юм хийгээч дээ.

Дораэмон:    Ийм болсон бол сүүлийн арга.

Хүн дуурайдаг робот.

Алив.

За тэр хүнтэй яг адилхан бол.

Нобита: Өө, янзтай.

Аавтай яг адилхан.

Дораэмон:    Би роботыг хөдөлгөнө.

Чи ээждээ гэрлэх санал тавь.

Нобита: Ээ, тийм юм болохгүй ээ!

Дораэмон:    Болохгүй ч гэсэн хий! Хурдан хийхгүй бол

таван цаг болчихно шүү!

Нобита: Гэхдээ...

Ээж:              Ноби?

Нобита: Тамако, Тамако, сая ёстой

онцгүй зүйл боллоо.

Ээж:              Мэдэхгүй ээ.

Нобита: Тийм зүйл битгий ярь аа.

Аа, дахиад бүдгэрчихлээ.

Гуйя, надтай гэрлээч дээ!

Хурдлахгүй бол би үхэх нь байна.

Ээж:              Ноби, тийм ихээр...

Сая хөөрхөн охинтой хамт

ичихгүй байсан шүү дээ.

Нобита: Тэр чинь тийм биш ээ.

Ээж:              Ер нь хүнийг дуудаж ирүүлчихээд

хоцорно гэдэг бол хэтэрхий муухай.

Нобита: Тийм болохоор уучлалт гуйгаад байгаа

юм биш үү? Зөрүүд юм аа!

Уучлаад өгөхөд л болно биз дээ.

Зөрүүдлээд байлгүй.

Ээж:              Аа, Ноби аймаар юм аа.

Дораэмон:    Юу хийгээд байгаа юм бэ?

Буруу зүйл хэлсэн байна.

Саяны ярьсныг мартаарай.

Роботыг хөдөлгө.

Гуйя, надтай гэрлэж өгөөч.

Ээж:              Ноби, тоглоом хийгээд байгаа юм уу?

Дораэмон:    Огт үгүй. Яг 5 цагт усан оргилуурын өмнө!

Би заавал, заавал хүлээж байх болно.

Нобита: Ий, хэцүү юм аа.

Ээж:              Баяртай.

Дораэмон:    Тамако?

Юу хийгээд байгаа юм бэ?

Одоо тэр хүнтэй адилхан болоорой.

Нобита: Ноби, сая уучлаарай.

Аав:               Тамако?

Дораэмон:    Сайн байна.

Дахиад л бүдгэрч байна.

Нобита: Хурдан гэрлэж өгөхгүй бол би үхчихнэ шүү.

Гуйя, намайг эхнэрээ болгооч.

Аав:               Тамако?

Үгүй ээ, үгүй ээ, үгүй.

Саяын чиний хандлага хэтэрхий байна.

Ээж:              Одоо ч гэсэн тэрний тухай

яриад байгаа юм уу?

Аав:               Тэр гэж... чи үнэхээр...

Чи өөрөө муухай.

Хоцорч ирнэ, хүний бэлгийг голно.

Ямар ч сайн тал байхгүй.

Дораэмон:    Нобита?

Аав:               Хэлэх гэсэн чинь энэ үү?

Дораэмон:    Аа, хөөе, хөөе, тэр...

Аа, уучлаарай.

Аав:               Бугуйн цагны тухайд уучлаарай.

Буцаагаад өгье.

Баяртай.

Дораэмон:    Аа, хүлээгээрэй!

Ноби, хүлээгээрэй.

Ноби?

Таван цаг гэхэд усан оргилуурын өмнө.

Би хүлээж байх болно.

Хүлээж байна шүү.

Нобита: 5 цаг хүртэл 5 минут дутуу байна.

Дораэмон:    Ямар ч байсан тэр хоёрыг

авчрах хэрэгтэй.

Нобита: Дораэмон?

Дораэмон:    Тамако?

Нобита: 5 цаг болчихсон уу?

Аав:               Хөөе, царай чинь сонин байх чинь.

Зүгээр үү?

Нобита: Тэрнээс илүү Тамакод хурдхан

гэрлэх санал тавих хэрэгтэй.

Аав:               Надад тэр шууд хэлсэн шүү дээ.

Надад сайн тал нэг ч байхгүй гэж.

Нобита: Үгүй ээ, тэрийг чинь би...

Аав:               Түүний хэлдэг зөв.

Би энэ хэвээрээ салсан нь дээр.

Нобита: Хүлээгээч дээ.

Тамакод сайн биз дээ?

Миний ээж аз жаргалтай шүү.

Аавтай дандаа л муудалцдаг ч гэсэн

аз жаргалтай байдаг шүү.

Саяхан ч гэсэн.

Үнэхээр аз жаргалтай хоол хийж өгсөн.

Аав болохоор хуримын ойн өдөр...

жил бүр тэр л үгийг хэлж...

Мөн тэр л хялганат цэцгийн баглааг өгдөг...

Хоёулаа маш аз жаргалтай байдаг.

Аав:               Тийм үү?

Үнэхээр сайхан аав ээжтэй юм аа.

Аа, чи яасан бэ?

Нобита: Энэ бугуйн цаг...үнэхээр Нобид л байх ёстой.

30-хан секунд л үлдсэн байна.

Аав:               Чи?

Нобита: Дораэмон?

Дораэмон?

Хаашаа явчихсан юм бэ?

Дораэмон?

Бүтэлгүйтлээ. 3-хан секунд.

Баяртай, Дораэмон.

Айн? 5 цаг болоогүй юм уу?

Энэ цаг... буруу байна уу?

Аав:               Саяны хүүхэд...

Нобита: Дораэмон!

Ээж:              Ноби?

Аав:               Тамако?

Ээж:              Юу... түрүүний явдалд уучлаарай.

Аав:               Үгүй ээ, үгүй. Харин намайг уучлаарай.

Би... жоохон гэнэт, сайн тал байхгүй ч гэсэн

Надтай гэрлэвэл заавал

аз жаргалтай байлгах болно.

Ээж:              Ноби?

Харин би зөрүүд, гөжүүд боловч...

Гэрлэвэл заавал засна!

Аав:               Тамако?

Ээж:              Ноби?

Нобита: Дораэмон?

Дораэмон:    Нобита.

Хоёул:           Хэрвээ зүгээр бол надтай гэрлээч.

Нобита: Зүгээр болчихлоо, Дораэмон.

Бие маань буцаад хэвийн болчихлоо.

Дораэмон:    Ашгүй дээ.

Нобита: Гоё доо.

Дораэмон:    Гоё доо.

Нобита: Нээрээ тийм. Энэ цагийг өгөхгүй бол.

Аав:               Тамако?

Ээж:              За.

Яасан бэ?

Аав:               Үгүй ээ, юу ч биш.

Ээж:              Баярлалаа, Ноби.

Дораэмон:    Эцсийн эцэст хоёулангийнх нь хэлсэн

үнэн байсан юм байна.

Нобита: Тийм ээ! Одоо хэрүүл ч гэсэн намжсан байх.

Юу вэ? Хэн ч алга.

Дораэмон:    Арай хоёулаа муудалцаад

гараад явцгаачихсан юм байх даа?

Нобита: Ий?

Яах вэ?

Ээж:              Ямар ч байсан хамаагүй шүү дээ.

Одоо л аз жаргалтай байгаа юм чинь.

Хар даа. Сар үзэсгэлэнтэй харагдаж байна.

Аав:               Ммм... тийм байна шүү.

Тэр үеийн хөвгүүнд талархах хэрэгтэй.

Ээж:              Тийм шүү.

Нобита, хаашаа явсан юм?

Аав:               Санаа зовлоо. Хоолны дундуур гарч яваад.

Нобита: Тэр чинь аав ээж хоёрыг...

Ээж:              Шалтаг сонсохгүй.

Хурдхан хоолоо идээд, дараа нь аяга тавгаа угаа.

Нобита: Би тэр хүүхэд нь байхад...

Дораэмон:    За, ямар ч байсан, аюулгүй буцаж ирсэн нь

сайн боллоо.

Дораэмон хүүхэлдэйн кино 139-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Гахай

Тураадаг робот гахай

Мий

Дораэмоны сайн муур

 

Дораэмон:    Аа! Мий байна.

Яасан? Нүүрэн дээр ямар нэг юм?

Яасан юм бэ?

Намайг хараад инээгээд байна.

Жайан:  Хөөе, Дораэмон?

Өмнөх шигээ бөөрөнхий хэвээрээ байна шүү.

Сүнэо:          Үргэлж бөмбөлөг шиг бүдүүн харагддаг.

Явах уу, Жайан?

Жайан:  Тэгье.

Сүнэо:          Найдлаа шүү, багийн шилдэг ээ.

Жайан:  Найдаж болно оо.

Дораэмон:    Мий миний энэ бөөрөнхий бөмбөлөг шиг нүүр,

тарган биед дургүй.

Жайан:  Өнөөдөр гурван удаа цохиод... Аа!

Дораэмон:    Мий надад дургүй болчихож.

Би дугуй царайтай, тарган болохоор Мий...

Аа, зүгээр ээ. Тэр байгаа шүү дээ.

Тураах тунел.

За энэ байхад аа гэх хооронд л турчихна.

Алив.

Нобита: Гэртээ ирлээ.

Ээж:              Юу вэ? Тэр их хүчин чармайлт.

Үгүй, үгүй ээ. Идмээр байгаа зүйлээ тэвчиж ирсэн байтал...

Юугаа хараа вэ?

Хурдан өрөөндөө ор.

Нобита: Нөгөө, хоол...

Ээж:              Тийм юм байхгүй.

Энэ эвдэрчихсэн юм биш байгаа?

Нобита: Жоохон таргаллаа гээд санаа зовох зүйл

уул нь байхгүй баймаар юм.

Нобита: Юу вэ?

Дораэмон?

Яахлаараа ингэж их таргалдаг бил ээ?

Дораэмон:    Үнэндээ энэ хэрэгслээр турах гэж байгаад

андуураад эсрэг талаас нь ороод таргалчихлаа.

Инээхээ боль.

Нобита: Уучлаарай, уучлаарай.

Тэгвэл эсрэг талаас нь орчихвол

турахгүй юм уу?

Дораэмон:    Нээрээ тийм юм байна. Ашгүй буцаад

хэвийн болъё.

Орж чадахгүй байна.

Нобита: Алив би тусалъя.

За түлхлээ шүү.

Хоёул:           Эвдэрчихлээ.

Дораэмон жингээ хасах аа?

Хоёул:           Эвдэрчихлээ.

Дораэмон:    Нобитагийн буруу.

Хүчээр түлхсэн болохоор.

Нобита: Юу? Тусласан биз дээ?

Мий:             Мий...

Дораэмон:    Мий байна. Ийм байдлаа харуулмааргүй байна.

Гуйя, байхгүй гэж хэлээч.

Нобита: Дораэмон одоогоор байхгүй байна.

Аа, энийг Дораэмонд уу?

Баярлалаа.

Энийг хүргэж өглөө.

Дораэмон:    Ийм байдлаа Мийд харуулмааргүй байна.

Нобита: Ингэхэд өөр тураах хэрэгсэл байхгүй юу?

Дораэмон:    Байхгүй.

Нобита: Тэгвэл энэ хэвээрээ байна гэж үү?

Дораэмон:    Цөхрөл. Энэ бол хорвоогийн төгсгөл.

Нобита: Мийд таалагдахгүй хэвээрээ байх нь

зүгээр үү?

Дораэмон:    Үгүй ээ.

Болохгүй, болохгүй. Тэр яагаад ч болохгүй.

Нобита: За тэгвэл дэглэм барина аа.

Дораэмон:    Чадах болов уу?

Нобита: Мэдээж заавал чадна.

Би дэмжих болохоор.

Дораэмон:    Сэтгэл зүрхний найз минь.

Нобита: 200 кг уу? Дораэмон 129.3кг байсан болохоор

70 кг илүү жинтэй байна.

За нэг тойрог, эхлээрэй.

Хичээгээрэй.

Яг болж байна шүү.

Сайн байна. Хүчтэй байгаарай.

Одоо дахиад жоохон. Хичээгээрэй.

Хичээгээрэй, хичээгээрэй, хичээгээрэй.

Дууслаа. За жингээ үзье.

199 кг аа? Ганцхан кг хасагдсан юм уу?

Дораэмон, дахиад 69 кг хасаж чадвал

хуучин хэвэндээ очих нь байна шүү.

Дораэмон:    Хичээнэ ээ.

Нобита: Хичээгээрэй.

Дораэмон:    Чадахгүй нь ээ.

Нобита: Дораэмон?

Дораэмон:    Болохгүй юм байна. Тэгж их гүйсэн байхад

ганцхан кг хасагдсан. Болохгүй юм байна.

Нобита: Бас тийм юм аа.

Үнэхээр өөр тураах хэрэгсэл байхгүй юу?

Дораэмон:    Үнэндээ байгаа.

Нобита: Байгаа юм уу? Юу вэ энэ сонин гахайн хүүхэлдэй?

Дораэмон:    Дайэттон.

Нобита: Энэ юм чинь турааж чадах юм уу?

Дораэмон:    Тийм. Турах нь турах ч гэсэн...ерөөсөө больё.

Нобита: Хүүе, түр хүлээгээрэй.

Яагаад далд хийх гээд байгаа юм бэ?

Дораэмон:    Гэхдээ...

Нобита: Мийд таалагдахгүй хэвээр байх зүгээр үү?

Дораэмон:    Болохгүй, тэр яасан ч болохгүй.

Нобита: Тэгвэл хийе л дээ.

Дораэмон:    Гэхдээ нэг л товчийг нь дараад эхлүүлвэл

зогсоож болохгүй маш хэцүү дэглэм барина.

Нобита: Тэгсэн ч гэсэн буцаж хэвэндээ ороод

Мийд таалагдах хэрэгтэй.

Дораэмон:    Болохгүй ээ.

Нобита: Би чамайг дэмжинэ ээ.

Дораэмон:    Яаж байгаа юм бэ? Нэгэнт товчийг дарвал

дэглэм дуусах хүртэл унтахгүй.

Нобита: Хийгээд л болох юм биш үү?

Дораэмон:    Амархан хэлэх юм аа.

Гахай:           За, хэдэн кг хасахаа хэлээрэй.

Сүнэо:          Нобита?

Өнөөдөр Жайан гайхалтай

тоглосон шүү.

Хурдан байсан шүү, цагт хэдэн км байсан бэ?

Жайан:  150 км байсан шүү.

Гахай:           Зорилго: 150 кг хасах дэглэм.

За тэгвэл, дэглэмээ эхлэе.

Эхлээд 300 км-ийн гүйлт.

Дораэмон:    Хэлсэн биз дээ!

Нобита: Үнэхээр тийм байна.

Гахай:           За одоо хурдан гүй.

Гүйхгүй бол...

Ээж:              Аа идэж болохгүй. Дэглэм барих хэрэгтэй.

Сүнэо ээж:   Хөөх, арайчдээ.

Сүнэо, ээж нь одоо яг дэглэм барина.

Сүнэо:          За, хичээгээрэй.

Жайан ээж:  Юу вэ ийм болчихсон юм уу?

Бүсэлхий 3 см-аар нэмэгдсэн байна.

Дэглэм барихаас.

Гахай:           Дэглэм эхлээд.

Бүгд:             Аэробик.

Нобита ээж: Бүгдээрэнгийн хийдэг дэглэм.

Чи ч, би ч дэглэм барина.

Жайан ээж:  Өгзөг, гуяа тураая.

Бүгд:             Идмээр байгаа зүйлээ тэвчээд.

За дэглэм, дэглэм. За дэглэм дэглэм.

Бүгдээрэнгийн хийдэг дэглэм.

Бүгд дэглэм бариарай.

Нобита: Аа, буцаад ирлээ.

Зүгээр үү, Дораэмон?

Гэхдээ хуучин жиндээ очсон юм шиг байна шүү.

Дораэмон:    Тэр...

Гахай:           Жин үзье. 70кг хасагдсан байна.

Хоёул:           Чадлаа, чадлаа, дууслаа.

Гахай:           Дахиад 80 кг.

Зорилго 150кг.

Дораэмон:    Тоглоом хийхээ боль. Одоо аль хэдийнэ

хуучин жиндээ очсон болохоор болсон.

Одоо болно оо.

Гахай:           Нэгэнт тавьсан зорилгоо заавал биелүүлнэ.

За яг 300 удаа тойроод гүй.

Хүчээр ч болов хийлгэнэ.

Нобита: Бяслаг байна.

Дораэмон:    Хулгана!

Гахай:           Бүтэлгүйтэх шив.

Нобита: Хулгана алга болчихлоо.

Дэглэмээ ч бас больсон юм биш үү?

Дораэмон:    Тэр хэзээ ч бууж өгөхгүй!

Зорилгодоо хүртэл.

Нобита: Цэцэрлэг байна. Тэнд нуугдая.

Яах вэ?

Гахай:           Тэнд нуугдаж байгааг нь мэдэж байна.

За бушуухан гараад ир.

Дэглэмээ эхэлье.

5 тоолох хооронд гараад ир.

1, 2, 3, 4, 5. Очлоо.

Жин үзэлт. Сайн боллоо.

Жин хасалт амжилттай! Баяр хүргэе!

Дораэмон:    Нобита, баярлалаа.

Нобита: Мини Дора, түр ийшээ болж байгаач.

Хүүе, Дораэмон?

Дэглэм зүгээр үү?

Дораэмон:    Зүгээр зүгээр.

Мий миний энэ байгаа байдалд минь

дуртай гэсэн.

Хөөе! Зөвшөөрөлгүй идэж болохгүй!

Мий ч гэсэн идээрэй.

 

Нобитагийн гэрийн санхүүгийн маш хүнд байдал.

Ээж:              Байхгүй байна.

Аав:               Яалт ч үгүй энэ дотор...

Ээж:              Энд ч гэсэн байхгүй байна.

Аав:               Сонин юм аа.

Ээж:              Байхгүй байна.

Аав:               Цүнхэн дотор ч алга.

Ээж:              Тийм болохоор хэлсэн биз дээ.

Банкнаас мөнгө аваад ирсэн өдрөө шууд гэртээ ирээрэй гэж.

Аав:               Тэгж хэлсэн ч гэлээ. Дарга урьсан байхад

татгалзаж болохгүй шүү дээ.

Нобита: Юу болоо вэ?

Ээ? Өчигдөр орой согтуудаа

мөнгөө гээчихсэн гэнэ ээ?

Ээж:              Аавыг чинь гуйж авахуулсан

энэ сарын амьжиргааны бүх мөнгө.

Нобита: Тэр чинь тоглоом биш шүү.

Дораэмон:    Энэ сар яаж амьдрах болж байна?

Аав:               Хүүхдүүд мөнгөнд санаа зовох хэрэггүй.

Ээж:              Хамгийн түрүүнд халаасны мөнгө танана.

Аав:               Юу?

Аа, тийм! Өчигдөр орой би та нарт

мөнгөө хадгалуулсан юм шиг санагдаад байна.

Нобита: Сонин юм ярихаа боль.

Аав:               Үгүй ээ, үнэхээр.

Ээж:              Нөхөр?

Хүүхдээсээ бурууг хайх гэж?

Тийм юм гэж юу байх вэ дээ!

Аав:               Тийм гэж үү?

Ээж:              Өчигдөр орой ямар замаар ирсэн юм?

Аав:               Ээ? Эхлээд, найман цаг хагасын орчимд

гүүрэн доорх газар ууж, аан...

Согтсон байсан болохоор санахгүй байна аа.

Ямар ч байсан, цагдаад мэдэгдээд ирье.

Ээж:              Харж байгаад даргаасаа бас

асуугаад үзээрэй.

Аав:               За.

Нобита: Хэцүүхэн юм болж дээ.

Энэ байдлаараа энэ сар халаасны мөнгө

өгөхгүй юм байна.

Дораэмон:    Дораяаки ч гэсэн авч чадахгүй.

Нобита: Өчигдөр оройн аавын үйл хөдлөлийг

шалгаж үзье.

Тэгвэл хэзээ унагасныг нь мэднэ.

Дораэмон:    Тийм шүү. Цаг хугацааны машинаар буцаад.

Нобита: Оройн 8:30 цаг.

Дораэмон:    Байршил гүүрний доор.

Нобита: Тэнд байна.

Дораэмон:    Одоохондоо ирээгүй юм шиг байна.

Нобита: Аав байна, өө яана аа?

Аав:               Захирлаа, өнөө орой үнэхээр болохгүй шүү.

Захирал:       Аа нэг л хундага, нэг л хундага ууя.

Аав:               За, үнэхээр нэг л хундага шүү.

Нобита: Өө, аав нээрээ...

Эрэгтэй:       Тавтай морил.

Захирал:       За нэг хундага авъя.

Эрэгтэй:       Харин та юу авах уу?

Аав:               Нэг л хундага авъя.

Нэгхэн.

Ийшээ хийчихье.

Нобита: Тэр байна.

Дораэмон:    Энэ үед мөнгө нь байсан юм байна.

Нобита: Ганцхан хундага гэсэн чинь

ямар их удаж байна аа.

Дуу ч дуулчихсан.  Аав архи ууж байгаа

болохоор зүгээр л дээ.

Дораэмон:    Харин бид даарч байна, даарч байна.

               Ийм үед бага ч болов

биеэ хөдөлгөх хэрэгтэй.

Нобита: Тэгвэл марафон гүйлт хийх үү?

Дораэмон:    У-уучлаарай.

Уучлаарай! Уучлаарай!

Хүнд байдалд орлоо.

Аав тэр хоёр алга.

Аюулгүй гэртээ харьсан бол болоо.

Нобита: Өөр газар луу явсан гэсэн.

Нобита: Саяын нохой дахиад

хэнийг нэгнийг хөөж байна.

Эрэгтэй:       Хөөе, унагаачихлаа.

Нобита: Аав, хаашаа явчихсан юм бол оо?

Дораэмон:    Тэр дарга дахиад ганцхан хундага

ууя гэж гуйж байгаа байх.

Аав:               Дахиад нэг. Дахиад нэг л хундага.

Нобита: Ийшээ.

Аав:               Зүгээр шүү дээ захирал аа,

дахиад ганцхан хундага.

Захирал:       Их уусан байна шүү дээ.

Аав:               Дахиад ганцхан хундага.

Гуйя, дарга аа?

Өвөө, нэг хундага хийгээрэй.

Дораэмон:    Захирлын буруу байгаагүй юм байна даа.

Нобита: Аав өөрөө л байсан юм байна.

Өө, хүйтэн байна.

Дораэмон:    Нэг л хундага гэж хэлсэн байж.

Захирал:       Ноби! Дахиад нэг газар оръё!

Аав:               Тэгвэл үүр цайтал ууцгаая.

Захирал:       Ноби! Яагаад газар ингэж

эргэлдээд байна вэ?

Аав:               Захиарл аа, Галилеогийн үеэс л дэлхий

эргэлдэж байгаа юм шүү дээ.

Нобита: Энэ аавыг дээ.

Дораэмон:    Бага зэрэг цочроо өгье.

Хаана ч дамжуулах хэрэгсэл.

Гэртээ хүлээж байгаа ээжийн царайг дамжуулж үзүүлье.

Захирал:       Сайхан байна аа.

Дораэмон:    Ингээд харуулъя.

Ээж:              Юугаа хийгээд байгаа юм бэ?

Хурдан хүрээд ир гээд байхад.

Аав:               За, бушуухан харьлаа.

Захирал:       Гэнэт яасан бэ!  Хөөе! Ноби.

Нобита: Эцэст нь гэртээ харих нь.

Замдаа унагах нь уу? Сайн хараарай.

Дораэмон:    За.

Аав:               Би ирлээ. Аав нь ирлээ.

Ээж:              Ухаантай байгаач.

Ингэтлээ уугаад ...

Дораэмон:    Гээгээгүй биз дээ?

Нобита: Тийм ээ, сайн харж байсан.

Дораэмон:    Тэгэхээр...

Нобита: Мөнгө заавал энэ дотор байх ёстой.

Хоёул:           Байхгүй байна.

Дораэмон:    Гадаа сууж байхад үнэхээр байсан шүү дээ.

Хэзээ унагачихсан юм бол оо?

Нобита: Биднийг нохойд хөөгдөж байх үед үү?

Дораэмон:    Эсвэл шарсан тахианы газар уу?

Нобита: Тэндээс гэр хүртэлх замд биш байх,

бид харж байсан шүү дээ!

Дораэмон:    Ийм байдалд хүрсэн бол дахиад

цаг хугацааны машинаар явъя.

Нобита: Дахиад даарч хүлээнэ гэж үү?

Дораэмон:    Энэ удаад аавтай уулзаж,

мөнгийг нь авчихъя.

Гээхээс нь өмнө.

Нобита: Тийм шүү.

Юу вэ, бид нар байхгүй байна.

Дораэмон:    Яг нохойд хөөгдсөний дараа үе шүү.

Нобита: Тийм үү?

Аав:               Өнөөдөр сэтгэл санаа сайхан байна.

Захирал:       Тийм ээ тийм.

Аав:               Аа, Нобита?

Нобита: Ээж таныг архи ууж байгаа болохоор

мөнгийг нь аваад ирээрэй гэсэн.

Аав:               Тийм үү! Тэгвэл санаа зовох

зүйлгүй юм байна.

Түр хүлээж байгаарай. Энэ хавьд байх ёстой!

Өө байна. Ашгүй дээ одоо санаа амар

ууж болох нь.

Дораэмон:    За тэгье.

Захирал:       Дахиж уухгүй шүү!

Аав:               Зүгээр биз дээ!

Та нар ийм шөнө юугаа хийж байгаа юм бэ?

Хоёул:           Юу ч биш ээ.

Цагдаа:  Хөөе, унагаачихлаа.

Хөөе, юу вэ? Хаашаа явчихав?

Нобита: Маш их ядарлаа...

Дораэмон:    Хүнд ажил байлаа шүү.

Нобита: Гэхдээ дугтуйтай мөнгө?

Дораэмон:    Юу?

Нобита: Арай?

Дораэмон:    Бин бон!

Нобита: Бин бон биш ээ? Юуны төлөө явсан билээ дээ?

Одоо яавал дээр вэ?

Одоо олохгүй нь ээ. Халаасны мөнгө

хасагдах нь тодорхой.

Ээж:              Олчихсон юм уу?

Цагдаагийн хэсэгт хүргэгдсэн юм уу?

Аав:               Тийм ч гэсэн гээсэн хүн нь биш биш ээ.

Цагдаагийн яриагаар бол...

Гээсэн хүн нь Нобита болон Дораэмон

хоёр юм шиг байна.

Нобита: Магадгүй, бид аваагүй бол.

Дораэмон:    Аав мөнгөө гээхгүй байсан юм болов уу.

Ээж:              Одоо боль. Хүүхдээсээ бурууг хайхаа боль.

Нобита: Тийм шүү, одоо зүгээр биз дээ.

Дораэмон:    Тийм ээ. Мөнгө аюулгүй буцаж ирсэн шүү дээ.

 

Дораэмон хүүхэлдэйн кино 140-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сунэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Баатар

Ирээдүйн Нобитагийн бүтээсэн баатар дүр. Сэлф маск.

 

Баатар:  Шударга ёсны баатар! Бүргэдийн маск!

Нобита: Хүлээж байлаа шүү, Бүргэдийн маск минь.

Шударга ёсны баатар! Бүргэдийн маск!

Дораэмон:    Яана даа, яаж тийм зүйлд дурлаж

чаддаг байна аа.

Том болсон ч гэнэн гэх үү, юу гэх үү.

Үнэхээр аз жаргалтай хүн юм аа.

Зурагт:  Шударга ёсны баатар! Бүргэдийн маск!

Дараа долоо хоногт үргэлжилнэ.

Нобита: Үнэхээр эцсийн эцэст шударга ёс л

ялдаг юм байна.

Хөөе, Дораэмон. Шударга ёсны баатрыг гаргаж өгөөч.

Дораэмон:    Утгагүй юм.

Нобита: Тийм утгагүй хэрэг үү?

Шударга ёсны баатрыг хүлээх нь.

Хүнд байдалд ороход, хаанаас ч юм ирээд авардаг.

Би ч бараг жилийн турш хүнд байдалд

байдаг шүү дээ.

Яаж ийгээд хармаар байна.

Шударга ёсны баатрыг.

Зөвхөн мөрөөдөл гэж үү?

Үгүй ээ, хүлээгээрэй. Яаж ийгээд болох

юм шиг санагдаад байна. Ямар нэгэн арга...

Аа, дахиад жаахан сууж

гайхалтай санаа олъё.

За, өнөө шөнө унтахгүйгээр бодож үзье.

Баларсаан.

Гэрийн даалгавраа хийхээ мартчихаж.

Дораэмон:    Гялс хийхгүй юм уу?

Нобита: Амжихгүй шүү дээ!

Дораэмон:    Тусалъя. Хувааж хийцгээе.

Нобита: Дахиад нэг хүн байхгүй бол болохгүй нь.

Дораэмон:    Юм ярихгүйгээр гараа хөдөлгө!

Нобита: За.

Арай?

Баатар:  Шударга ёсны баатар.

Сэлф маск.

Нобита: Хүлээж байлаа шүү.

Баатар:  Тэр гэрийн даалгавары хийхэд

би тусалъя.

Нобита: Үнэхээр Дораэмонд найддаг шүү.

Дораэмон:    Мэдэхгүй, би гаргаагүй шүү.

Нобита: Ээ, тэгвэл жинхэнэ шударга ёсны баатар уу?

Баатар:  Хурдан хийцгээе. Цаг байхгүй байна.

Ээж:              Энэ хүүхэд нээрээ...

Нобита хурдан идэхгүй бол хоцорно шүү.

Нобита: Дууслаа! Чиний ачаар бүгдийг хийж чадлаа.

Сэлф маск аа, та хэн бэ?

Хаанаас ирсэн юм бэ?

Баатар:  Тэрнээс наана, хурдхан сургуульдаа яв.

Нобита: Хүнд байдалд ороход дахиад ирээрэй,

сэлф маск аа?

Ээж:              Гэрийн даалгавраа сайн хийсэн биз дээ?

Нобита: Тийм ээ. Шударга ёсны баатар тусалсан юм.

Ээж:              Дахиад тийм юм яриад, зурагт хэт их үзэж байна.

Дораэмон:    Хачин юм. Нобитаг хүнд байдалд байгааг

яаж мэдсэн юм бол?

Нобита: Тэр чинь шударга ёсны баатар

юм чинь мэдээж!

Явчихаад ирье.

Дораэмон:    Сайн яваад ирээрэй.

Сэлф маскын тэр дуу хоолой,

тэр дүр төрх.

Хаа нэгтээ сонссон, харсан юм шиг.

 

Шударга ёсны баатар, сэлф маск.

Нобита: Одоо ямар ч хүнд байдлаас айхгүй.

Яагаад гэвэл надад шударга ёсны

баатар байна.

Аюултай.

Аюултай байлаа!

Хөөе, зүгээр үү?

Айгаад бууж чадахгүй байгаа юм уу?

Томояа: Чимээгүй.

Нобита: За, гараа өг, хамт бууцгаая...

Нобита: Сэлф маск. Үнэхээр ирлээ шүү.

Аюултай байсан шүү.

Хэний буруу юм бэ?

Баатар:  Нобита, гэмтээгүй биз?

Сэлф маск.

Нобита: Гоё байгаа биз! Хүнд байдалд байхад

туслахаар ирдэг юм.

Томояа: Муухай! Би мэдэхгүй, сэлф маск гэж.

Тийм ч хүчтэй юм шиг харагдахгүй байна.

Баатар:  За, Нобита, би чамайг үргэлж

харж байгаа шүү.

Баярлалаа, сэлф маск аа.

Эмэгтэй:       Томояа?

Томояа: За.

Нобита: Томояа гэдэг юм уу?

Намайг Нобита гэдэг.

Томояа: Нобита ч гэсэн хурдан явахгүй бол

хоцорно шүү.

Нобита: Болохгүй ээ.

Охид:            Баяртай. Маргааш уулзъя.

Жайан:  Арга алга. Гүйгээд харьдаг юм уу?

Хөөе, Сүнэо?

Сүнэо:          Ээ, үс муухай болчихно шүү дээ.

Нобита: Шүхэр авчрах байж дээ.

Шизүка:       Удахгүй зогсох байх аа.

Тэр чинь?

Хүлээж байлаа.

Баатар:  Шударга ёсны баатар, сэлф маск.

За энийг ав.

Нобита: Баярлалаа.

Намайг шударга ёсны баатар дагадаг юм.

Баатар:  Болгоомжтой хариарай.

Нобита: Түүний ачаар хүнд байдлаас гараад,

Шизүкатай хамт нэг шүхэртэй ирсэн.

Одооноос Дораэмонд хүндрэл учруулахгүй

юм шиг байна.

Дораэмон:    Тэр бол сайн хэрэг.

Нобита: Ийм байдалд байгаа юм чинь

дахин дахин хүнд байдалд ормоор байна шүү.

Ээжээ, би одоо гэрийн даалгавраа

хийхгүйгээр тоглохоор явлаа шүү.

Ээж:              Болгоомжтой яваад ирээрэй.

Нобита: Заа.

Ээж:              Юу гэнэ ээ?

Хурдан хий.

Гэрийн даалгавраа бүгдийг дуусгах хүртэл

гэрээс гаргахгүй шүү!

Нобита: Сэлф маск аа, туслаарай.

Баатар:  Гал гарлаа.

Гал гарлаа, гал гарлаа.

Ээж:              Хаана тэр вэ? Хаана?

Нобита: Энэ хооронд нь...

Сэлф маск.

Баатар:  Шударга ёсны баатар.

Сэлф маск.

Нобита: Баярлалаа.

Дахиад тусалчихлаа.

Ээж:              Хаана, хаана, гал хаана гарав?

Жайан:  Хөөе, түрүүнээс хойш яагаад хүн дагаад

байгаа юм?

Нобита: Юу ч биш ээ.

Баатар:  Хөөе.

Жайан:  Юу вэ?

Нобита: Ийм хурдан гараад ирчихлээр

сонирхолгүй шүү дээ.

Жайан уурлаж эхэлсний дараа гарч ирээрэй.

Баатар:  Санаатайгаар хүнд байдалд орохоо

болиоч дээ.

Би чамд анхаарал тавьж дийлэхгүй байна.

Нобита: Тийм хариуцлагагүй шударга ёсны баатар

гэж байх уу?

Сайн анхаарал тавьна шүү.

Баатар:  Хөөе, хүлээ.

Нобита: Ингээд...

Жайан:  Нобита муу амьтан, зоригтой байна шүү.

Нобита: Тийм шүү. Надад шударга ёсны баатар бий.

Яана аа, байхгүй байна.

Жайан:  Нобита?

Нобита: Аа, уучлаарай.

Жайан:  Чамд үзүүлье.

Нобита: Яасан бэ? Шударга ёсны баатар аа?

Аа, шударга ёсны баатар.

Жайан:  Юу?

Жайан ээж:  Аа, уналаа.

ЖАйан: Ээж ээ?

Нобита: Үнэхээр ирлээ шүү, сэлф маск.

ЖАйан ээж: Такеши, дахиад дүрсгүйтэж байна уу?

Жайан:  Ээж ээ, гуйя.

Нобита: Баярлалаа, сэлф маск аа.

Үнэхээр найдаж болох юм аа,

сэлф маскад.

Томояа: Шударга ёсны баатар.

сэлф маск.

Шударга ёсны баатар.

сэлф маск.

Нобита: Томояа, сайн хийж байна шүү!

Томояа: Аа, Нобита?

Сэлф маск гэж...

Нобита хүнд байдалд ороход үргэлж

туслахаар ирдэг юм уу?

Нобита: Тийм.

Томояа: Худлаа.

Нобита: Үнэн шүү!

Томояа: За тэгвэл дуудаад үзье.

Нобита: Болно оо.

Дайсан: Чи бэлэн үү?

Хэн ч туслахаар ирэхгүй.

Эмэгтэй:       Туслаарай, сэлф маск аа?

Баатар:  Шударга ёсны баатар.

Сэлф маск.

Нобита: Харж байна уу?

Тмояа:           Ганц нэг юм хийдэг л юм байна.

Баатар:  Одоо санаатайгаар хүнд байдал

үүсгэхээ болиоч.

Би ч бас хэцүү байна шүү дээ.

Нобита: За, за.

Дайсан: Хүлээж байлаа шүү, сэлф маск аа.

Энэ гэрлийн буунаас зугатаж чадахгүй шүү.

Баатар:  Хамт байж чадахгүй нь.

Тэнд шударга ёсыг дуудаж байна.а

Тэгэхээр шударга ёсыг хамгаалахын тулд явах хэрэгтэй боллоо.

Томояа: Хөөе, зугтаах нь уу сэлф маск аа?

Нобита: За за, ахтайгаа хамт тоглоцгооё.

Томояа: Яах ч арга алга.

Нобитатай л хамт байхаас.

Нобита: Модонд авирцгаая.

За.

Томояа ч бас авираад гараад ир дээ.

Сайхан харагдаж байна!

Томояа: Үгүй, мод руу авирах нь уйтгартай.

Нобита: Томояа?

Томояа?

Хүүхэд 1:     Хөөе, Томояа?

Хүүхэд 2:     Энд юу хийж байгаа юм?

Хүүхэд 1:     Харин тийм, юу хийгээд байгаа юм?

Сүнэо:          Ирж байна шүү, Жайан.

Нобита: Томояа, яагаад харьчихсан юм бол?

Жайан:  Хөөе.

За алив.

Түрүү сайн байлаа шүү.

Чиний ачаар ээждээ маш их загнуулсан шүү!

Чи муу.

Нобита: Одоо ч гэсэн ухаараагүй юу?

Дахиад нэг удаа дуудах уу?

Сэлф маск хэзээ ч байсан намайг

аврахаар ирдэг юм.

Жайан:  Чимээгүй бай!

Дуудах юм бол дуудаад үз л дээ.

Нобита: Сэлф маск аа?

Юу вэ, хачин юм аа.

Сүнэо:          Хэн ч ирэхгүй байна шүү дээ!

Нобита: Туслаарай, сэлф маск аа.

Юу хийгээд байгаа юм бол?

Мангастай тулалдаж байгаа юм болов уу?

Жайан:  Бэлдээд.

Нобита: Түр хүлээ, завсарлага.

Яагаад вэ?

Дораэмон:    Тэгээд, эцсийн эцэст гарч ирээгүй юм байна.

Нобита: Үнэхээр найдваргүй шударга ёсны

баатар юм аа.

Өвдөж байна.

Дораэмон:    За, дууслаа.

Нобита: Тэгсэн ч гэсэн...

Дораэмон:    Сэлф маскын ард хэн байгаа юм бол оо?

Ээж:              Нобита. Өнгөрсөн жил сургуулийн жүжигт

ашигласан хувцсыг хадгалах уу? Хаях уу?

Дораэмон:    Жүжгийн хувцас аа?

Нобита: Юу байлаа?

Энэ чинь сэлф маск байна.

Дораэмон:    Сэлф маск бол чи өөрөө юм байна.

Нобита: Ээ, юу гэсэн үг үү?

Дораэмон:    Одоогийн чи өнөөдрийн аль хэсэгт

хүнд байдалд орсныг бүгдийг мэдэж байгаа.

Нобита: Тэр ч тийм л дээ.

Дораэмон:    Тийм болохоор, үүнийг өмсөөд,

Цаг хугацааны машинаар өнгөрсөн үеийн

чамайг хүнд байдлаас аврахаар явах юм.

Нобита: Өөртөө үйлчлэх шударга ёсны баатар уу?

Дораэмон:    Хэрвээ явахгүй бол, чи олон хүнд байдлыг

даван туулж чадахгүй байх байсан.

Нобита: Яагаад ч юм сайн ойлгохгүй байна.

Гэхдээ, хэрвээ би сэлф маск юм бол..

Яагаад Жайанд цохиулах үед

туслахаар ирээгүй юм бэ?

Дораэмон:    За, яагаад юм бол?

Нобита: За! Энэ удаад заавал би өөрийгөө аварна!

Дахиад нэг хүн байхгүй бол болохгүй нь ээ.

Хийж байна, хийж байна.

Дораэмон:    Зүгээр яриад байлгүй,

гараа хөдөлгө.

Нобита: За.

Нобита: Юу вэ?

Баатар:  Шударга ёсны баатар, сэлф маск.

Болчихлоо.

Нобита: Хүнд байдалд ороход дахиад ирээрэй,

сэлф маск аа.

Баатар:  За байз, дахиад хүнд байдалд орох нь.

Тийм, тийм цэцэрлэг.

Нобита: Сэлф маск, эцэст нь ирлээ шүү дээ.

Баатар:  Хүнд байна.

Хүчтэй бороо байна.

Өөртөө шүхэр аваачиж өгөх нь төвөгтэй юм аа.

Гэхдээ аваачиж өгөхгүй бол би Шизүкатай

хамтдаа явж чадахгүй.

Яах ч арга алга.

Нобита: Намайг шударга ёсны баатар дагадаг юм.

Баатар:  Болгоомжтой хариарай.

Аа, өөртөө шүхэр авчрахаа мартчихаж.

Дараа нь ээжид загинуулж байхад

туслахгүй бол...

Хурдлахгүй бол би буцаад ирнэ шүү.

Нобита: Би ирлээ.

Баатар:  Ирчихлээ.

Нобита: Ээж ээ, одоо гэрийн даалгавраа хийлгүй

тоглохоор явлаа шүү.

Ээж:              За болгоомжтой яваад ирээрэй.

Баатар:  Түр хүлээ л дээ.

Ээж:              Юу гэнэ ээ? Гэрийн даалгавраа хийхээс нааш

гэрээс гарахгүй шүү.

Нобита: Сэлф маск туслаарай.

Баатар:  Гал гарлаа.

Гал гарлаа, гал гарлаа.

Хаана вэ, хаана?

Нобита: Сэлф маск?

Баатар:  Шударга ёсны баатар.

Сэлф маск.

Нобита: Баярлалаа.

Бас л тусаллаа.

Ээж:              Хаана, хаана, гал хаана байна?

Хачин юм аа.

Баатар:  Хэтэрхий их бардаж байна.

Дэмий гэж мэдэж байгаа чёзүгээр өнгөрч чадахгүй нь.

Хөөе, нааш ир.

Албаар хүнд байдалд ордогоо

болихгүй юм уу?

Төвөгтэй байна шүү дээ.

Нобита: Тийм шударга ёсны баайтар гэж юу байсан юм?

Намайг сайн харж байгаарай.

Баатар:  Хүлэгээрэй... Аргагүй нь ээ.

Хаана байна, хаана байна?

Жайаны ээж?

Энд байна.

Жайан ээж:  Танд баярлалаа.

Баатар:  Та түр ийшээ очоод өгөөч.

ЖАйан ээж: Юу вэ?

Баатар:  Такэши Нобитаг дээрэлхэж байна.

Жайан ээж:  Тэр муу золигийг дээ.

Такэши, дахиад л хүүхэд дээрэлхэж

байна уу?

Жайан:  Ээж ээ, гуйя.

Нобита: Баярлалаа, сэлф маск аа.

Баатар:  Хүнд байлаа шүү.

Дараа нь цэцэрлэгт хүрээлэнд.

Тэнэгтэж байна даа.

Гэхдээ арга алга, туслахгүй бол болохгүй.

Юу вэ? Такэкоптер байхгүй байна.

Нобита: Туслаарай, сэлф маск аа?

Баатар:  Арга алга.

Нобита: Харж байна уу?

Баатар:  Харж байна уу биш ээ.

За би шударга ёс тогтоохын төлөө

тулалдахаар явахгүй бол болохгүй нь .

Томояа: Аа, зугтаах нь уу? сэлф маск?

Баатар:  Такэкоптер, такэкоптер.

За энэ удаад би тусална аа.

Хүүхэд 1:     Хурдан яваач ээ, Томояа.

Баатар:  Томояа, харьчихсан байх ёстой шүү дээ.

Яах вэ, явахгүй бол би Жайанд зодуулна.

Гэхдээ...

Яах вэ?

Яах вэ?

Хүүхэд 1:     Хөөе, Томояа. Хурдан авираад гараад ир.

Хүүхэд 2:     Хамтдаа тоглохгүй юм уу?

Хүүхэд 1:     Чи өндрөөс айгаад байгаа юм уу?

Цэцэрлэгийн бага бүлэгт байхдаа

биеийн тамирын зааланд унаад уйлсан шүү.

Баатар:  Тийм байсан юм уу?

Тийм болохоор тэр үед модонд авирахгүй

харьсан юм байна.

Хүүхдүүд:    Томояа бол хулчгар.

Аймхай, хулчгар, аймхай, хулчгар.

Томояа?

Томояа: Новш гэж.

Хүүхэд: Аймхай амьтан.

Баатар:  Шударга ёсны баатар.

Сэлф маск.

Хүүхэд: Энэ хэн бэ?

Сэлф маск?

Баатар:  Томояа гараа өг.

Томояа: Болохгүй.

Өөрөө авирна.

Нобита: Томояа... за сайн байна зориг гаргаад

өөрөө авираад үз.

Би эндээс чамайг харж байх болно.

Томояа: За.

Хүүхэд 1:     Хийх гэж байгаа юм байх даа?

Хүүхэд 2:     Чадахгүй, чадахгүй.

Баатар:  Хичээгээрэй, Томояа.

Бүгд:             Аюултай

Баатар:  Тайван байгаарай.

Хүүхэд 1:     Дахиад жаахан.

Хүүхэд 2:     Хичээгээрэй.

Томояа: Чадчихлаа, аварчихлаа. Авирчихлаа шүү.

Баатар:  Чадлаа шүү, Томояа.

Хүүхэд 1:     Чадлаа шүү, Томояа.

Хүүхэд 2:     Би бодлоо өөрчиллөө.

Дораэмон:    Нобита?

Нобита: Дораэмон?

Өндрөөс айдаг хүүхэд үнэхээр

гайхалтай байлаа.

Дораэмон:    Тийм ээ, харсан шүү.

Нобита: Тийм үү?

Сэтгэл хөдөлж байна.

Өөрийнхөө хүчээр чадах бүхнээ хийнэ гэдэг

гайхалтай юм аа.

Дораэмон:    Тийм шүү.

Нобита: Хүнд найдах дэмий юм байна.

Дораэмон:    Тийм ээ.

Нобита: Юу бил ээ? Нэг юм мартсан ч юм шиг...

За зүгээр байлгүй дээ.

Яагаад вэ?

 

 

Back to episodes Go home