Doraemon 2025 64-66

Дораэмон хүүхэлдэйн кино 64-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Дорами

Дораэмоны дүү

Дэкисүги

Нобитагийн ангийн хүүхэд

Дорами

Дораэмоны дүү

Ми

Дораэмоны дурласан мууран тоглоом

 

Шизүкаг буцааж авчирсан нь.

Нобита: Тэ, тэ, тэ...

Дораэмон:    Тэкисүгитэй яг адилхан байна.

Нобита: Яагаад Тэкисүгитай адилхан хүүхэд байгаа юм бэ?

Шизүка бол миний эхнэр болох ёстой хүн шүү дээ!

Дораэмон:    Магадгүй ирээдүй өөрчлөгдсөн байх.

Чи Шизүкагийн дургүйг хүргэсэн юм уу,

эсвэл Тэкисүгид дурласан ч юм уу.

Нобита: Тийм зүйлд би итгэхгүй!

Шизүка!

Шизүка ээж: Шизүка Тэкисүгигийн гэр лүү явсан.

Дораэмон:    Ямартай ч шалгах ёстой.

Тэкисүгигийн гэрт очиж үзье дээ.

Нобита: Айж байна.

Тэкисүги:     Өө, яг сайхан үед ирлээ шүү.

Ороод ир.

Шизүка ч бас ирсэн байгаа.

Нобита: А-А-А-А-А, чи ирээдүйд Марс руу очъё

гэж бодож байгаагүй биз?

Тэкисүги:     Яаж мэдэж байгаа юм бэ?

Тийм ээ.

Марс руу явах нь миний мөрөөдөл.

Нобита: Ма-Марс гэж үү!

Дораэмон:    Өө, сэтгэлээ барь.

Шизүка:       Тэкисүги хоол хийх дуртай

гэнэ шүү.

Тэкисүги:     Амсаж үзээд сэтгэгдлээ хэлээрэй.

Шизүка:       Амттай байна!

Дораэмон:    Гайхалтай амттай!

Үнэхээр, худлаа магтаагүй шүү.

Нобита: Амттай байна!

Харамсалтай ч гэсэн амттай байна.

Ткисүги:       Тийм үү?

Баяртай байна.

Өөр зөндөө байгаа шүү.

Нобита: Гэхдээ, эрэгтэй хүүхэд

хоол хийнэ гэж үү дээ?

Тэкисүги:     Тийм биш шүү дээ.

Одоо үед эмэгтэйчүүд ч гэсэн

нийгэмд хүчтэй оролцож байгаа.

Гэрийн ажил бол зөвхөн эмэгтэйчүүдийнх

гэж үзэх нь аль хэдийн хуучирсан.

Шизүка:       Тэкисүгигийн эхнэр болох эмэгтэй азтай юм аа.

Тэкисүги:     Үгүй дээ, би зүгээр л хоол хийх

дуртай төдий.

Нобита: Болохгүй ээ.

Шийдэгдлээ.

Шизүка Тэкисүгийн эхнэр болж аз жаргалтай амьдрах юм байна.

Дораэмон:    Гэхдээ ингэж амархан бууж өгөх хэрэггүй.

Тэкисүгигээс илүү гэрийн ажилд сайн

болоход л болно.

Энэ хормогчийг өмсөөд хичээгээрэй.

Нобита: Шууд одоо юу?

Дораэмон:    Одоо гэж юу байх вэ.

Өдөр бүрийн жижигхэн хичээл зүтгэл

түүхийг бүтээдэг юм шүү дээ.

Тэгэхээр дэлгүүр явах ажлыг би хийлээ шүү.

Дорами: Ах аа?

Нобита?

Нобита?

Нобита: Сайн уу Дорами, бас мелон жигнэмэг идэх үү?

Дорами: Тэгье.

Нобита эрч хүчгүй харагдаж байх чинь.

Юу болоо вэ?

Нобита: Дораэмон гэрийн ажил хийдэг хормогч өгсөн ч

яагаад ч юм сайн болохгүй байх шиг байна.

Дорами: Сонин юм аа.

Нобита: Юу болов?

Дорами: Ах минь, андуурсан байна.

Энэ зүгээр л энгийн хормогч байна.

Нобита: Юу гэнэ ээ!

Тэгээд л олигтой болохгүй байсан юм байна.

Дорами: Яах аргагүй тийм байна даа.

Би жинхэнэ гэрийн ажлын хормогч

гаргаж өгье.

Нобита: Баярлалаа.

Дорами: Гэрийн ажлын хормогч.

Нобита: Дизайн, хээ нь яг адилхан биш үү?

Дорами: Зүгээр дээ, өмсөөд үз.

Нобита: Одоо хийх урам орж байна шүү!

Дорами: Тийм ээ.

Ээж:              Захисан гэрийн ажлуудыг хийсэн болов уу?

Бас л хайнга хийсэн байх даа.

Өө бурхан минь!

Өө бурхан минь!

Хийвэл чаддаг л юм байна шүү дээ.

Гайхалтай байна!

Нобита: За.

Японы хамгийн сайн гэрийн

ажил хийдэг хүн болно доо.

Сүнэо:          Гэрийн ажил хийж өгнө өө?

Сайн байна л даа, гэхдээ манай гэр том шүү.

Нобита: Мэдэж байна аа.

Сүнэо:          Яагаад гэвэл, манайх хэдэн өрөөтэй билээ

гэж бодох хэрэгтэй болтлоо том юм чинь.

Нобита: Дуусчихлаа.

Сүнэо:          Маш том...

Сүнэо:          Амттай байна!

Дээд зэргийн ресторантай ч

өрсөлдөхөөр байна шүү.

Нобита: За!

Жайан:  Гайхалтай, Нобита!

Чи гэрийн ажилд төрмөл авьяастай юм биш үү?

Нобита: За!

Өөртөө итгэлтэй боллоо.

Тэкисүгитэй өрсөлдөнө.

Тэкисүги:     Гэхдээ гэрийн ажил чинь өрсөлдөхөөр

зүйл биш гэж бодож байна.

Жайан:  Тэкисүги!

Зугтаах гэж байна уу?

Сүнэо:          Тийм шүү, тийм.

Тэкисүги:     Яана даа.

Нобита: Хоолоор өрсөлдөцгөөе.

Сүнэо:          Тэгвэл шарсан будаа хийгээрэй.

Эцсийн эцэст хамгийн үндсэн хоол шүү дээ.

Жайан:  Амттай хоол л байвал аль нь ч яахав.

Сүнэо:          Тэгвэл эхэлцгээе!

Нобита: Энэ тэмцээнд ялж, Шизүкагийн

сэтгэлийг буцааж авна.

Тэкисүги:     Юу вэ энэ уур амьсгал чинь?

Жайан:  Нобита, хичээгээрэй.

Сүнэо:          Тэкисүгиг нэг үг ч хэлж чадахгүй болго.

Дорами: Ах аа!

Дораэмон:    Аа, Дорами ирсэн юм уу?

Дорами: Тийм ээ.

Хоёул:           Хоолны өрсөлдөөн гэнэ ээ?

Дораэмон:    Дандаа өрсөлдөх юм аа.

Бүгл:             Х, хурдан байна!

Дораэмон:    Гайхалтай!

Гайхалтай юмаа.

Яагаад гэнэт ингэтлээ сайжирчихав аа?

Дорами: Ах маань андуурсан болохоор нь

жинхэнэ гэрийн ажлын хормогч өгсөн шүү.

Дораэмон:    Юу гэнэ ээ?

Ямар аймар юм хийчихэв ээ!

Нобитад урам өгөхийн тулд

зүгээр л энгийн хормогч өгсөн юм.

Дорами: Өө, тийм байсан юм уу?

Дораэмон:    Байнга багажинд найдаад байж

болохгүй шүү дээ.

Тийм болохоор ирээдүйн багаж гэж бодоод

хичээгээсэй гэж бодсон юм.

Дорами: Мэдээгүй юм байна.

Ах их ухаантай юм аа.

Дораэмон:    Аан тийм ээ...

Аа, болохгүй ээ.

Хүч нь хэт ихсээд хачин болчихлоо.

Нобита: Юу вэ?

Аа!

Хоёул:           Өө яана аа...

Сүнэо:          Амсаж үзэхгүй ч гэсэн мэдэж байна,

эхлээд Тэкисүгийн шарсан будааг үзье.

Бүгд:             Амттай байна!

Дораэмон:    Гайхалтай!

Будаа ширхэг ширхэгээрээ болчихсон.

Энэ бол мэргэжлийн арга барил байна.

Дорами: Үнэхээр амттай байна.

Тэкисүги:     Яарсан болохоор дундаж л болсон доо.

Бүгд:             Баярлалаа, амттай байлаа.

Сүнэо:          Одоо Нобитагийн шарсан будааг...

Жайан:  Идэхгүй бол болохгүй юу?

Хоёул:           Тос ихтэй байна.

Дораэмон:    Тос нь наалдаад, тэгээд бүр

онцгүй амттай болсон байна.

Дорами: Тэр орцуудаар ингэтлээ муухай

хоол хийх чадвар ч бас авьяас юм болов уу?

Жайан:  Нобита!

Яахаараа ийм муухай шарсан будааг

бидэнд өгдөг байна аа.

Дораэмон:    Шизүка!

Зүгээр ээ, хүчлэх хэрэггүй.

Дорами: Тийм шүү.

Ходоод чинь өвдвөл яах бил ээ?

Шизүка:       Гэхдээ Нобита чин сэтгэлээсээ

хийсэн хоол шүү дээ.

Нобита: Шизүка!

Шизүка:       Нобита, баярлалаа!

Нобита: Шизүка, уучлаарай.

Шизүка:       Тийм ээ...

Амттай гэж хэлэхэд хэцүү л байна.

Гэхдээ Нобита өөрөө хийсэн нь

үнэхээр гайхалтай хэрэг шүү.

Гэрийн ажил гэдэг чинь өдөр бүрийн

хичээл зүтгэл.

Нобита: Тийм ээ.

Ойлголоо.

Дораэмон:    Нобита яасан бэ?

Дорами: Зүгээр ээ.

Тэр доор л байна.

Дораэмон:    Яагаад ч юм санаа зовоод байна.

Дахиад нэг шалгая.

Нобита: Хөөе.

Дораэмон:    25 жилийн дараах Нобита байна.

Нобисүкэ:    Аа, аав аа!

Дораэмон:    Аа, Нобисүкэ.

Нобисүкэ:    Гэртээ тавтай морил.

Дорами: Нобисүкэ чинь Нобита, Шизүка хоёрын

хүүхэд биз дээ?

Дораэмон:    Юу?

Нобита: Ялсан уу?

Нобисүкэ:    Мэдээж шүү дээ!

Сүүлчийн гоолыг би хийсэн шүү.

Нобита: Тийм ээ, яг л миний хүү байна даа.

Тэкисүги:     Хөөе, Ноби?

Нобита: Өө, Тэкисүги!

За, ороорой.

Тэкисүги эхнэр:  Танд төвөг удчихлаа.

Хидэо:          Аав аа!

Ээж ээ!

Тэкисүги:     Хидэо, томоотой байсан уу?

Тэкисүги ээж:Нобисүкэгийн ээжид төвөг болоогүй биз?

Шизүка:       Гэртээ тавтай морил.

Нобисүкэтэй харьцуулахад үнэхээр

амар хүүхэд байсан шүү.

Хараач, дахиад л бохир болчихож.

Хурдан, усанд ор.

Нобисүкэ:    За!

Дараа нь хамт тоглоно шүү.

Хидэо:          Тэгье.

Тэкисүги:     Хидэо төвөг удчихлаа.

Шизүка:       Үгүй ээ, зүгээр.

Нобита: За орцгоо, орцгоо. Надад тэр

Касэяагийн тухай яриач.

Дораэмон:    Тэгэхээр ийм юм болсон байж.

Дорами: Нобитад хэлэх хэрэгтэй.

Дораэмон:    Тийм ээ.

Нобита: Дандаа гуниглаад байж болохгүй.

Ээж ээ, би одооноос өдөр бүр

тусалж байх болно.

Ээж:              Юу?

Нобита: Гэрийн ажил чинь маш чухал шүү дээ.

Ээж:              Юу болоод байгаа юм бэ?

Халуураад байна уу?

Дораэмон:    Түр байж байсан нь дээр байх аа.

Дорами: Тийм шүү.

 

Гайхалтай Ми.

Нобита: Юу болоо вэ?

Чиний хамгийн дуртай дораяаки байхад.

Дораэмон:    Хэрвээ цэцэгтэй зүйрлэвэл, сарнай юу,

ботан эсвэл шар пеони юу?

Нобита: Тэр чинь юу гэсэн үг вэ?

Дораэмон:    Мэдэхгүй гэж үү?

Хүмүүс эртнээс үзэсгэлэнтэй хүнийг

ингэж зүйрлэдэг байсан юм.

Нобита: Үзэсгэлэнтэй хүн гэнэ ээ?

Яагаад ч юм эвгүй санагдаж байна.

Арай Дораэмон чи...?

Тэгэлгүй яах вэ!

Дуу чинь тийм байсан шүү!

Дораэмон:    Тамаякигийн мастер шиг!

Бас гялалзсан од шиг!

Аа?

Нобита: Тийм үзэсгэлэнтэй хүн гэж үү?

Дораэмон:    Үгүй, үгүй, үгүй!

Тэнэг, тэнэг, тэнэг!

Яах болж байна аа?

Түүнийг харсан даруйд...

нүд минь гялбаж, хөл минь чичирч,

түүнээс хойш би...

Өдөр, шөнөгүй тэр охиныг бодоод мартаж чадахгүй байна.

Нобита: Хайрын өвчин тусчээ.

Дораэмон:    Тийм их таалагдаж байвал,

"найз болъё" гэж хэлээд үзээч.

Дораэмон:    Аа?

Тэгж чадахгүй.

Үгүй, үгүй, үгүй!

Яалаа гэж!

Болохгүй, болохгүй!

Нобита: Тэгвэл би хэлээд өгье.

Дораэмон:    Тэгж болохгүй ээ!

Нобита: Би үргэлж чамаар туслуулдаг болохоор

энэ удаа би өөрөө зохицуулна.

Дораэмон:    Хөөе, хүлээ!

Нобита: Гэхдээ энэ хавьд тийм хөөрхөн охин байдаг бил үү?

Дораэмон:    Байгаа шүү.

Тэнд.

Нобита: Хаана, хаана?

Дораэмон:    Тэнд байна.

Нобита: Энэ үү?

Дораэмон:    Тийм ээ, мөн.

Нобита: Зүгээр л мууран хүүхэлдэй байна шүү дээ.

Дораэмон:    Зүгээр нэг мууран хүүхэлдэй биш.

Би чинь мууран робот.

Нобита: Тэр тийм ч гэсэн... За тэгвэл

хичээгээрэй.

Дораэмон:    Муухай юм аа. Юу ч байсан хийж өгнө гэж

хэлсэн биз дээ?

Нобита: Тэгсэн ч гэсэн хэцүү шүү дээ.

Хэл ойлголцох болов уу?

Дораэмон:    Би эр хүн болохоор өөрөө

яаж ийж байгаад болгоно.

Нөгөө юу...

Намайг Дораэмон гэдэг.

Чамайг хэн гэдэг вэ?

Ми:        Ми! Ми!

Дораэмон:    Тийм үү, Ми гэдэг юм уу?

Гоё нэр байна.

Нөгөө...

Үнэндээ би... чамд үнэхээр сайн болчихлоо.

Би чамд таалагдаж байна уу?

Ми:        Ми!

Дораэмон:    Хөөх, надад сайн юм уу?

Тэгвэл надтай найзууд болох уу?

Ми:        Ми!

Дораэмон:    Тийм ээ, тэгвэл өнөөдрөөс эхлээд хоёулаа

найзууд шүү.

Хүүхэд: Аав аа?

Дораэмон:    За тэгвэл одоо хоёулаа болзоонд явъя.

Эрэгтэй:       Хөөе.

Юугаа хийгээд байгаа юм?

Хүүхдийн тоглоомыг буцаагаад өг.

Дораэмон:    Бид хоёр бие биедээ хайртай.

Эрэгтэй:       Юу?

Дораэмон:    Энэ бол хувь тавилангийн учрал.

Аав аа.

Эрэгтэй:       Минжээр аав гэж дуудуулах шаардлагагүй.

Дораэмон:    Би минж биш.

Би муур хэлбэрийн робот Дораэмон байна.

Охиноо надад эхнэр болгож өгөөч.

Би түүнийг аз жаргалтай байлгах болно.

Эрэгтэй:       Энэ минж яг юу яриад байгаа юм бол оо?

Эмэгтэй:       Харин ээ.

Дораэмон:    Аав аа, би минж биш. Муур хэлбэртэй

робот Дораэмон байна.

Эрэгтэй:       Ямар ч байсан энэ учрыг хэлээд ир.

Эмэгтэй:       За.

Нобита: Дораэмон танай гэрт үү?

Яах ч арга алга даа.

Дораэмон:    Болохгүй ээ.

Нобита: За, ийм сонин ааш гаргаад байлгүй

харья л даа.

Эрэгтэй:       Яасан бэ?

Хүүхэд: Нохой муурыг аваад зугатаачихлаа.

Дораэмон:    Хүлээгээрэй.

Нобита: Дораэмон?

Дораэмон:    Ми минь...

Нобита: Өнөөдөр Дораэмон чинь нэг л биш ээ.

Тэр чинь?

Дораэмон.

Дораэмон:    Би эвдэрсэн ч гэсэн чамайг хамгаалах болно.

Өвөө:            Аа, энд байна шүү дээ!

Үнэхээр уучлаарай.

Нобита: Дораэмон? Дораэмон?

Зүгээр үү?

Дораэмон:    Ми, Ми хаана байна?

Ми:        Ми!

Дораэмон:    Гэмтэж бэртээгүй байна.

Ашгүй дээ.

Эрэгтэй:       Энэ тоглоомын төлөө ингэж их санаа тавиад.

За, чамд өгье.

Эмэгтэй:       Тийм ээ.

Хүүхэд: Сайн харж хандаарай.

Дораэмон:    Маш их баярлалаа.

Ми:        Ми!

Дораэмон:    Хоёулаа үргэлж хамт байх болно.

Нобита: Ашгүй дээ.

Шизүка:       Аа, Дораэмон яасан бэ?

Нобита: Харин тийм ээ. Одоо тэр хоёр бүр

салахаа больсон.

Дораэмон:    За, Ми. Дораяаки идэх үү?

Ми:        Ми. Ми.

Шизүка:       Ми хөөрхөн юм аа.

Дораэмон:    Тийм байгаа биз?

Ми:        Ми. Ми. Ми. Ми.

Дораэмон:    Амттай юманд дургүй юм уу?

Хатаасан загас идмээр байгаа юм уу?

Нобита: Тоглоом юм иднэ гэж юу байхав дээ.

Аа, нөгөө. Уучлаарай, уучлаарай.

Дораэмон:    Үнэндээ... би түүнд автоматаар хоол өгдөг

төхөөрөмж бүтээсэн.

Шизүка:       Автомат аа?

Нобита: Хооллох төхөөрөмж өө?

Ми:        Ми.

Шизүка:       Идэж байна.

Нобита: Нээрээ тийм байна.

Дораэмон:    Амттай байна уу?

Ми:        Ми.

Дораэмон:    За салхинд гарцгаая.

Тэнд очмоор байна гэж үү?

Ми:        Ми. Ми.

Нобита: Дораэмон аз жаргалтай харагдаж байна.

Шизүка:       Тийм шүү.

Дораэмон:    Нар үзэсгэлэнтэй байна шүү.

Ми:        Ми. Ми. Ми. Ми.

Дораэмон:    Юу гэнэ ээ?

Аа, жаахан эрхлээд байгаа юм уу?

Юу гээч, Ми. Хоёулаа ер нь гэрлэвэл яасан юм?

Ми:        Ми.

Дораэмон:    Сайхан байна. Надтай гэрлэнэ гэж үү?

Би үнэхээр баяртай байна.

Тийм ээ. Би түүнд олон төрлийн төхөөрөмж

нэмээд муур хэлбэрийн робот болгоно.

Нобита: “Олон зүйл нэмнэ” гэж юу гэсэн үг вэ?

Дораэмон:    Удирдлага байхгүй ч гэсэн хөдөлж

чаддаг болно.

Автомат хөдөлгөөн хянах төхөөрөмж.

Модонд авирч чаддаг болгоно.

Автомат модонд авирах төхөөрөмж.

Мэдээж муур хумсаараа маажих ёстой.

Тиймээс автоматаар маажих төхөөрөмж.

Тэгээд бас надтай яриа өрнүүлэхийн тулд...

Автомат ярианы төхөөрөмж суулгана.

Нобита: Аан ойлголоо, тэгэх юм уу?

Тэгвэл та хоёр хоёулаа хамтдаа

аз жаргалтай амьдарч чадна гэсэн үг.

Дораэмон:    Үнэхээр гайхалтай!

Баярлалаа, Нобита.

Нобита: Та хоёрын гэр бүлийн...

Хоёул:           Шинэхэн амьдрал!

Дораэмон:    За, одоо угсаръя.

Болчлоо.

Хоёул:           Төгс!

Нобита: Нүдээ нээчлээ.

Ми:        Сайн байцгаана уу?

Нобита: Хөөх, гайхалтай. Амжилттай.

Ми:        Энэ хаанах вэ?

Дораэмон:    Энэ бол Нобитагийн гэр.

Бидний гэр шүү дээ.

Ми:        Чи хэн бэ?

Дораэмон:    Би Дораэмон байна. Чиний нөхөр.

Ми:        Юу ярина вэ, нөхөр энэ тэр.

Би эрэгтэй шүү дээ.

Дораэмон:    Эрэгтэй...

Нобита: Дораэмон?

Ми:        Би ярьж чадна, алхаж чадна гоё юм аа.

Нобита: Сэтгэлээ бариарай.

Дораэмон:    Эрэгтэй...

Нобита: Битгий уйл даа. Амьдралд чинь

янз бүрийн зүйл тохиолддог юм.

Дораэмон хүүхэлдэйн кино 65-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Сурвалжлагч

 

Хөтлөгч 1

Нобитагаас ярилцлага авагч

Хөтлөгч 2

Нобитагаас ярилцлага авагч

 

Унталтын аварга, Нобита.

Багш:            Тийм болохоор ийм гарч байгаа юм.

Энэ үед нэг түвшин дээшлээд

ийм үр дүн гарч байгаа юм.

Тийм зүйл их гардаг болохоор

сайтар цээжлэх хэрэгтэй.

Хөөе, Нобита.

Дахиад л унтсан байна.

Ямар залхуу юм бэ!

Нобита: Юу, юу, юу...

Буруу харуулчихсан байсан юм уу?

Сүнэо:          Сурах бичгээ буруу харуулчихсан байна.

Сүнэо:          Хөөе, Нобита. Ингээд байнга унтаад байвал

тархи чинь жижигхэн болчихно шүү.

Жайан:  Аль хэдийнэ багасчихсан шүү дээ.

Тийм болохоор л дандаа манараад байгаа юм.

Шизүка:       Тийм үг битгий хэл.

Сүнэо:          Гэхдээ үнэн шүү дээ.

Жайан:  Тийм, тийм.

Шизүка:       Битгий гомдоорой, Нобита.

Нобита: За, баярлалаа.

Ээж:              Багш чинь сая залгалаа.

Ээж нь үнэхээр ичмээр байдалд орлоо.

Өнөөдөр сайтар ярилцъя.

Нобита: За.

Ээж:              Товчхон хэлэхэд чи ер нь

хичээл хийх хүсэлгүй байна.

Зүгээр л залхуураад байна.

Ингэж үргэлж залхуураад байвал

ямар ч амжилт гаргаж чадахгүй.

Нобита!

Нобита: Дораэмон, унтаж байхдаа сэрүүн байлгадаг

багаж гаргаач.

Байхгүй юм уу...

Дораэмон:    Би ирлээ.

Бас л унтаж байна.

Нээрээ л аз жаргалтай харагдаж байна шүү.

За байз, “Зүүдний нүдний шил”!

Юуны тухай зүүдэлж байгаа бол?

Өө, зүүдэндээ хүртэл өдрийн унтлага

хийж байна уу?

Ёстой сайн унтаж чадах юм аа.

Сайн унтаж чаддаг чинь гайхмаар юм аа.

Нобита: Яахав дээ, аргагүй шүү дээ.

Нойр хүрээд байгаа юм чинь.

Дораэмон:    Унтмаар болохоороо унтаад.

Идмээр болохоороо идээд.

Амьтантай адилхан биш гэж үү?

Хүн бол өөрийгөө захирч, илүү хичээх ёстой!

Нобита: Гэхдээ хүчээр сэрүүн байлаа гээд

сайн юм болохгүй шүү дээ.

Унтаж байвал муу, сэрүүн байвал сайн гэж

хэн тэрийг тогтоосон юм бол?

Дораэмон:    Нобита, сэрэхгүй бол ахиад хоцорно шүү!

Нобита: Дахиад жоохон унтчихъя аа.

Дораэмон:    Өдөр ч унтаад, шөнө ч унтаад байгаа байж

нойр чинь хүрч байна гэж үү?

Нобита: Би яасан ч байсан унтаж чадна шүү.

Нээрээ тийм. Дораэмон, тэрийг гаргаад өг.

Дораэмон:    Тэр гэж?

Нобита: “Хэрвээ” хайрцаг, хурдан!

Дораэмон:    За, ойлголоо.

Нобита: Баярлалаа.

Хэрвээ “унтах тусам илүү мундаг” гэж үздэг

дэлхий байсан бол.

Ээж:              Нобита, бас л унтаж байна уу?

Сайн хүү шүү.

Багш:            Нобита, мундаг байна.

Чи яаж ингэтлээ сайн унтаж чаддаг юм бэ?

Дээрээс нь та нар хичээлээс

өөр юм мэдэхгүй.

Жоохон ч гэсэн Нобитаг дуурайж

өдөр унтаж бай.

Тийм ээ, сайн байна.

Нобита: Багш аа, та ч бас унтвал яасан юм бэ?

Багш:            Тэгье. Сайн унтаж чадах нь уу, үзье.

Хүүхэд: Чи яаж ингэтлээ сайн унтаж чаддаг юм бэ?

Шизүка:       Атаархмаар юм аа.

Мундаг юм аа, Нобита.

Үгүй дээ.

Жайан:  Яагаад дандаа Нобита гэж!

Би ч бас шөнө сайн унтдаг шүү.

Сүнэо:          Нобита харин шөнө унтдаггүй байх аа.

Жайан:  Магадгүй.

Нобита: Аа, бас л ажиллаж байна уу?

Ээж:              Унтъя гэж бодсон чинь уйдаад...

Нобита: Наашаа хүрээд ир.

Ээж, хийх хүсэлгүй байна. Нойр хүрэхгүй

гээд сэрүүн байвал хэзээ ч унтаж чадахгүй.

Таны энэ байдал намайг ичээж байна.

Ээж:              Би хичээж үзье ээ.

Нобита: Энэ удаад заавал хичээгээрэй.

Хэдэн удаа хэлэх гэсэн юм?

Хүүхэд биш биз дээ?

За, одоо унтъя.

Дораэмон:    Хүн унтах гэж байхад.

Нобита: Иймхэн юман дээр сэрээд байвал

жинхэнэ сайн унтагч биш байна.

Намайг сайн хараарай.

Дораэмон:    Гайхалтай.

Заа. Сайн уу, Шизүка.

Босоорой. Босоорой, Нобита.

Уучлаарай, Шизүка. Сэрэхгүй нь ээ.

Нобита: Шизүка?

Шизүка:       Уучлаарай. Унтаж байхад нь саад хийчихлээ.

Гэхдээ чамаас өөр надад итгэж болох

хүн алга.

Нобита: Юу?

Шизүка:       Одоо “өдрийн унтлаганы шалгалт”

болох гэж байгаа юм.

Би итгэлгүй байна.

Надад унтах аргаа зааж өгөөч

Нобита: Унтах ухаан гэдэг чинь амар биш шүү.

Шизүка:       Би хичээх болно!

Нобита багшийн хэлснээр л хийнэ.

Нобита: Багш аа?

Тэгвэл анхлан суралцагчийн

хичээл оръё.

Баруун хөлөө ингээд.

Шизүка:       Ингээд.

Нобита: Зүүн хөлөө ингээд.

Шизүка:       Зүүн хөлөө энд.

Тэгээд?

Түрүүлээд унтчихлаар яаж сурах юм бэ?

Нобита: Уучлаарай, уучлаарай.

Хамгийн чухал нь биеийн бүх булчинг

сул тавих.

Бодол санаагаа хоослоорой.

За, нойр хүрээд ирж байна уу?

Шизүка:       Үгүй ээ, огт хүрэхгүй байна. Унталтын

шалгалтын талаар л бодоод байна.

Нобита: Бодол санаагаа хоосло.

Яагаад ийм амархан зүйлийг хийж

чадахгүй байгаа юм бэ?!

Дораэмон:    Тэр чинь Нобита угаасаа л юм

боддоггүй болохоор тэр.

Нобита: Тийм болохоор сайн унтаж чаддаг юм.

Дораэмон:    Тэгвэл бодол санаагаа хоосолж чадахгүй

хүмүүс яах юм бэ?

Нобита: Хичээгээч.

Дораэмон:    Яаж хичээх юм бэ?

Шизүка:       Дуу чимээтэй болохоор унтаж чадахгүй нь.

Нобита: Аргаа өөрчилье.

Нүдээ аниад нэг сайхан зүйлийг төсөөл.

Гэхдээ хэт догдлуулам зүйл битгий бодоорой.

Тайван, намуун ямар нэг зүйл.

Тийм. Хаврын ногоон талд байна гэж төсөөлье.

Нарны туяа

Зөөлөн салхи.

Нэг эрвээхэй дүүлэн ниснэ.

Дараа нь хоёр дахь нь.

Гурав, дөрөв...

Холхон усан дамар эргэнэ.

Нобита: Дораэмон?

Шизүка дөнгөж унтах гэж байхад.

Дораэмон:    Аа, уучлаарай.

Шизүка:       Гэхдээ би эцэст нь унтаж чадлаа.

Баярлалаа, Нобита багш аа!

Нобита: Чамд авьяас байна шүү.

Маргаашаас илүү ахисан шатны

нойрны сургалт хийнэ шүү.

Шизүка:       За, багш аа.

Нобита: Мөн давтлагаа мартав аа.

Шизүка:       За.

Хүүхдүүд:    Нобита багш аа?

Охин 1: Өдрийн унтлаганы хичээл зааж байгаа

Охин 2: юм уу?

Шизүка унтаж чаддаг болсон гэсэн шүү.

Нобита: Юу л даа.

Охид:            Бид нарт заагаад өг л дөө. Гуйж байна.

Нобита: Яадаг юм бил ээ?

Сүнэо:          Аа, телевиз байна.

Жайан:  Нобита алдартай юм аа.

Сурвалжлагч:      Нобита багш биз дээ?

Телевизээс явж байна.

"Зөв өдрийн унтлага" нэртэй нэвтрүүлэгт

таныг ярилцлаганд оролцохыг урьж байна.

Нобита: Бололгүй яахав.

Сэтгүүлч:     Тош том мэдээ хүлээн авлаа.

Нобита, манай телевизийн нэвтрүүлэгт

тусгай зочноор оролцоно.

За, шууд дамжуулалт руу шилжье.

Асаки, Инамори, Юмэми шууд

дамжуулалтыг эхлээрэй.

Найруулагч: За эхэллээ. 5, 4, 3.

Хөтлөгч:       Нойр дэлхийг аварна.

Нойрсож байхдаа дайн хийх боломжгүй.

Энхийн төлөө бүгд Нобита багшийн

үлгэр жишээг дагаад унтацгаая.

Хөтлөгч 2:   Багш аа, тэгвэл үзүүлэх үү?

Хөөх, ямар хурдан хөдөлгөөн бэ?

Удаашруулаад дахин нэг удаа.

0.93 секунд. Дэлхийн шинэ рекорд тогтоолоо.

Хөтлөгч 1:   Үр ашигтай, илүүц хөдөлгөөнгүй.

Бас энэ унтаж байгаа байдал гайхалтай.

Нойрны суут ухаантан гэж хэлэхээс

өөр аргагүй.

Тэр шүлс нь ямар нэгэн тайвшрал,

амгаланг мэдрүүлж байна.

Энх тайвны дүр зураг!

Олимпод Японыг төлөөлж амжилттай

оролцоно гэж итгэж байна.

Хоёул:           Юу?

Сүнэо:          Яах вэ?

Жайан:  Харин тийм ээ, яах вэ?

Сүнэо:          Өнөөдрийг хүртэл дээрэлхэж ирсэн болохоор

уучлахгүй байх аа.

Жайан:  Уучилтал нь дахин дахин очъё.

Хоёул:           Багш аа, доог тохуу хийсэнд уучлаарай.

Нобита: Зүгээр ээ. Найзууд биз дээ.

Хоёул:           Бид хоёртой найзууд аа?

Жайан:  Ингэж дээрэлхэж байсан хэр нь.

Нобита: Харамсал, хорсол бүхнийг мартъя. Гар

гараа атгаад нойрны төлөө хамтдаа хичээе.

Дораэмон:    Сайхан хэллээ, Нобита.

Мундаг.

Нобита: Нам гүм байна. Энэ энх тайвныг үүрд

үргэлжлүүлэхийн тулд би ч гэсэн хичээнэ ээ.

Хоёул:           Нобита багш аа!

Нобита: Гэхдээ тэрнээс өмнө оройн хоол

идэх хэрэгтэй байна.

Дораэмон:    Бас унтаж байна.

Нобита: Ээж ээ, хоолоо хийе л дээ.

Ээж:              Юу? дахиад жаахан унтуулчих аа.

Нобита: Гэхдээ өлсөөд байна.

Ээж:              За дэлгүүр ороод ир.

Нобита: Яваагүй байгаа юм уу?

Ээж:              Нойр хүрээд байна.

Дораэмон:    Би яваад ирье.

Хөөх тас харанхуй.

Бүгд унтаж байгаа юм байна.

Нобита: Удаж байх чинь, Дораэмон.

Хаашаа явсан юм бол оо?

Дораэмон:    Нобита! Юу ч авч чадсангүй.

Бүгд хаалттай байна.

Нобита: Яагаад вэ? Гэдэс өлсөөд үхлээ.

Дораэмон:    Болгоомжтой! Жолооч нь унтаж байна.

Аварга гар.

Нобита: Байна уу? Буцаад хэвэндээ ороорой.

 

Робинзон Крузогийн багц.

Шизүка:       Тоглож чадахгүй байна.

Нобита: Одоо гайгүй байх аа.

Сүнэо:          Үнэхээр арчаагүй юм аа.

Жайан:  Юу ч чадахгүй амьтан.

Надад өгөөтөх.

Нобита: Юу? Би...

Сүнэо:          Май.

Шизүка:       Такэши сайн байна шүү.

Жайан:  Спортыг надад даатга.

Сүнэо:          Жайан мундаг байна. Нобита бүтэлгүй амьтан.

Жайан мундаг юм аа.

Нобита: Ядаргаатай юм.

Шизүкатай тоглож байхад дандаа

саад болох юм аа.

Хоёулхнаа тогломоор байна.

Шизүкатай хамт эзэнгүй аралд очоод

Тэгээд хамтдаа ханатлаа тоголно.

Дораэмон:    Өө, нөгөө хэрэггүй юм ярьж байна уу?

Нобита: Яахлаараа хэрэггүй гэж?

Дораэмон:    Тэгэхдээ хэрэгтэй зүйл байгаа шүү.

Нобита: Ээ, тийм үү? Юу юм бэ?

Дораэмон:    Робинзон Крузогийн багц.

ННобита:     Ашгүй дээ.

Энийг идэх юм уу?

Дораэмон:    Робинзон Крузо гэж мэдэхгүй юу?

Нобита: Огт мэдэхгүй.

Дораэмон:    Алдартай зохиолын гол дүн.

Тэр хүн арал дээр ганцаараа хаягдаад

бүх зүйлийг өөрийн гараар бүтээж

олон жил амьдарсан юм.

Энэ бол тэр байдлыг мэдрэх боломжтой

загвар юм.

Энэ саван дотор амьдралд хэрэгтэй

олон янзын зүйлсүүд байгаа.

Нобита: Аан.

Дораэмон:    Аан гээд байлгүй туршаад үзвэл ямар уу?

Нобита: Тэгэхдээ тийм байдлыг бий болгож

чадах юм уу?

Дораэмон:    Тийм болохоор тэрэнд зориулсан багц.

Энэ товчлуурыг дарахад манан гарч ирэн,

орчныг бүрхэнэ.

Тэр манан дотор урагшлахад жинхэнэ

эзэнгүй арал дээр очно.

Нобита: Эзгүй арал аа?

Тийм газар Шизүкатай хамтдаа

хоёулхнаа юу?

Шизүка:       Аймаар байна.

Нобита: Би хамт байгаа шүү дээ.

Дораэмон:    Би өгөхөө болилоо.

Нобита: Ээ, юу вэ? Яагаад вэ?

Дораэмон:    Чи чинь угаалгын өрөөнд ч живэх шахдаг.

Далай бол бүр ч бүтэхгүй.

Нобита: Гэхдээ, энэ чинь зугаа цэнгэлийн

зориулалттай, аюулгүй биз дээ?

За, Шизүкад хэлье.

Дораэмон:    Ямар ч хэрэгсэл байсан Нобитад алдчих

юм аа.

Шизүка:       Яагаад гэнэтхэн завинд сууя гэсэн юм?

Нобита: Зүгээр л гоё байна гэж бодоод.

Шизүка:       Нобита, сэлүүрдэж байна уу?

Нобита: Зүгээр ээ.

Шизүка:       Бараг урагшлахгүй байна.

Аа, манан гараад ирлээ.

Нобита: Тийм байна.

Шизүка:       Аа, эрэг харагдахгүй болчихлоо.

Аймаар байна.

Хурдан буцацгаая.

Нобита: За.

Шизүка:       Тойроод эргэлдээд байна.

Алив би сэлүүрдэе.

Нобита, эрэг харагдахгүй байна.

Нобита: Харагдахгүй байна.

Шизүка:       Тийм том нуур биш байтал

яагаад байгаа юм бол оо?

Ээ, яахлаараа далайд байдаг бил ээ?

Хоёулаа цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд

байсан биз дээ?

Нобита: Тийм шүү.

Шизүка:       Яагаад ийм газар ирчихсэн юм бэ?

Нобита: Сэлүүрдсэн нь Шизүка биз дээ?

Шизүка:       Тийм бил үү?

Яадаг ч байсан гэртээ харьцгаая л даа.

Нобита: Арал байна. Арал харагдаж байна.

Жинхэнэ эзгүй арал байна.

Шизүка:       Юу яриад байгаа юм? Гэртээ харимаар байна.

Ээж ээ!

Нобита: Шизүка, санаа зоволтгүй.

Би хамт байна шүү дээ.

Шизүка:       Тийм болохоор санаа зовж байна.

Ээж ээ!

Нобита: Эхлээд хоноглох газар барья.

Тусламж ирэх хүртэл хэр удахыг мэдэхгүй.

Шизүка:       Хурдан харимаар байна.

Нобита: Үнэхээр аврагдах болов уу?

Дораэмон:    Чи хичнээн сайн хэрэгсэл байсан ч

ашиглаж чаддаггүй шүү дээ.

Нобита: Юу гэнэ ээ? Чадах болно.

Шизукатай хоёулхнаа байх боломж гарлаа.

Миний гэр шүршигч.

Үүнийг модонд шүршихэд, хөөсөнцөр шиг

зөөлөн, хөнгөн болно гэнэ үү?

Үнэн юм болов уу?

Аа, хөнгөхөн байна.

Ийм байдлаар бол амархан байшин

барих юм байна.

Чадчихлаа.

Өөртөө ч итгэж чадахгүй нь.

Нээрээ тийм Шизүкад хэлье.

Шизүка?

Шизүка:       Энийг Нобита ганцаараа хийсэн юм уу?

Нобита: Тийм ээ, тэгсэн.

Шизүка:       Хүчтэй салхинд унахгүй байгаа?

Би арлыг судлаад ирье.

Нобита: Түр хүлээ, Шизүка.

Мэдээж бага зэрэг санаа зовж байна л даа.

Бэхжүүлэгч бодис шүршсэн болохоор.

Бат бөх болсон! Надад итгэхгүй л байна.

Удаж байх чинь, Шизүка.

Бороо орох нь.

Хурдлаарай, хурдлаарай.

Шизүка:       Бүр норчихлоо.

Хувцсаа солимоор байна.

Нобита: За, солих хувцас хайгаад ирье.

Шизүка:       Юу?

Нобита: Мөн шүхэр ч хийсэн шүү.

Явчихаад ирье.

Ногоон хувцас шингэнийг навчинд

шүршингүүт...

Шизүка:       Ийм навч байсан юм уу?

Нобита: Тийм ээ, хурдан солиод өмсөөрэй.

Ханиад хүрчихвэл хэцүү шүү.

Шизүка:       За.

Нобита: Аа, бороо зогсчихлоо.

Шизүка, идэх юм...

Шизүка:       Битгий хараад бай.

Нобита: Харахгүй ээ. Харахгүй.

Хувцасаа сольчихоод идэх юм хайя.

Шизүка:       Эвгүй юм аа.

Нобита: Гоё зохиж байна аа.

Тэгвэл явцгаая.

Дагаад явж байна, дагаад явж байна.

Эцэст нь надад найдаж байна.

Аа, тэнд маш их байна.

Шизүка:       Эд нарыг идэж болох юм болов уу?

Нобита: Түр хүлээгээрэй. Юу...

Идэх юм хайгч нүдний шил үү?

Идэж болохгүй зүйл харагдахгүй гэсэн үг.

Идэж болох нь тэр, тэр, бас тэр.

Шизүка:       Нобита үнэхээр сайн мэдэх юм аа.

Нобита: За, би загас бариад ирье.

За байз...

Загасан хэлбэрийн хоол.

Ингэээд...

Яг л загас шиг юм гээч.

Шизүка:       Хараач, энэ загас ясгүй юм байна.

Нобита: Идэхэд амархан болохоор сайн биз дээ?

Шизүка:       Нобита...

Нобита хүнд үед үнэхээр түшигтэй

юм аа.

Нам гүм байна.

Нобита: Аз жаргал гэж энийг л хэлдэг байх.

Шизүка:       Сэтгэл санаа тайван болж байна шүү.

Нобита: Тийм шүү.

Муу зүйл болохоос өмнө харисан нь

дээр байх.

Шизүка:       Манан гараад ирлээ.

Нобита: Бид харьж магадгүй шүү.

Эргэлзээгүй.

Шизүка:       Хэдийгээр ихэнхдээ итгэдэггүй ч...

Одоогийн Нобитад бол итгэж чадна.

Хэдий хугацаанд цэцэрлэгт хүрээлэнд

очих бол?

Нобита: Дахиад жаахан л.

Үнэхээр буцааж чадах болов уу?

Эцэст нь ямар нэг муу юм болохгүй байгаа?

Шизүка:       Манан арилчихлаа.

Нобита: Цэцэрлэгт хүрээлэн байна.

Аюулгүй буцаад ирчихлээ.

Үнэхээр буцаж ирж чадлаа. Тийм ээ.

Шизүка:       Миний хувцас?

Зүгээр ээ. Эрүүл саруул буцаж

ирсэн юм чинь.

Нобита: Яасан, Дораэмон! Чи намайг муу гэж боддог ч

би бүрэн гүйцэтгэж чадлаа шүү!

Алдаа ч гаргасангүй.

Эрэгтэй:       Завин дээр нэмэлт цаг ашигласны төлбөр,

таван цагийн 3500 иен болно.

Ээж:              Май.

Эрэгтэй:       Баярлалаа.

Ээж:              Ирэх сард халаасны мөнгө байхгүй.

Нобита: Дораэмон ямар нэг юм хийгээч дээ.

Дораэмон:    Болохгүй.

 

Дораэмон хүүхэлдэйн кино 66-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Ноби Тамака

Нобитагийн ээж

Сүнэо ээж

 

Цүбаса

Алдартай жүжигчин

 

Дараа нь үнэн болдог чанга яригч.

Багш:            Шалгалтыг буцааж өгье.

- Минамото

Минамото:   - За

Багш:            - Года

Года:             - За.

Багш:            - Тэкисүги

Тэкисүги:     - За

Багш:            - Хонэкава

Сүнэо:          - За

Багш:            Хонэкава!Ч иний шалгалт чинь юу вэ?

Хэтэрхий муу байна.

Сүнэо:          Үнэндээ ээж минь өвчтэй болохоор...

Багш:            Ю, юу? Ээж нь үү?

Сүнэо:          Шөнө ч унтахгүй асарч байгаа болохоор

нойр дутуу байгаа.

Багш:            Өө, тийм байсан юм уу.

Хэцүүхэн юм болж ээ.

Ээжийгээ сайн асаргаарай.

Шизүка:       Сүнэогийн ээж чинь эрүүл саруул,

өдөр бүр гүйж байгаа шүү дээ.

Нобита: Яаж ингэж худлаа ярьж чаддаг байна аа?

Сүнэо ээж:   Сүнэо зууш идэх үү?

Сүнэо:          Хөөх, сайхан хооллоорой.

Өвдөж байна.

Сүнэо ээж:   Яасан бэ?

Шүднь хорхойтсон уу?

Сүнэо:          Юу гэж дээ. Ээжийн бялуу хэтэрхий амттай

болохоор унагахгүйн тулд барьж байгаа юм.

Сүнэо ээж:   Тийм үү? Гэснээс шалгалт чинь яасан?

Сүнэо:          Өгөөгүй ээ.

Сүнэо ээж:   Өгөөгүй ээ?

Тэгээд юу болсон юм бэ?

Сүнэо:          Шалгалтын хуудсыг тараахын өмнө

багш уначихсан.

Багш:            Шалгалтыг буцааж өгье.

Сүнэо:          Багш аа, зүгээр үү?

Хэн нэгэн түргэн тусламж дуудаарай.

Тэгээд ус авчираарай.

Жайан:  За.

Шизүка:       Ойлголоо.

Сүнэо:          Та зүгээр ээ, багш аа.

Багш:            Хонэкава болохгүй нь ээ.

Сүнэо:          Ийм юм боллоо.

Сүнэо ээж:   Хөөх Сүнэо. Үнэхээр их тус хүргэж ээ.

Жайан:  Нана хар даа, гайхалтай байгаа биз?

Хүүхэд: Тийм ээ.

Гайхалтай.

Сүнэо:          Юу юм? Надад бас харуулаач.

Жайан:  Энгийн зүйл биш. Ховор зүйл шүү.

Гэхдээ, тусгайлан харуулъя. Хар даа.

Сүнэо:          Цүбаса?

Жайан:  Цүбасагийн жинхэнэ зураг.

Найзад маань байсныг би хүчээр авсан.

Сүнэо:          Иймэрхүү зүйлийг би ч гэсэн авч

чадна аа.

Жайан:  Юу?

Сүнэо:          Би чинь түүнтэй найзууд.

Продакшны захирал болон манай аав найзууд.

Үе үе манайд ирдэг юм.

Жайан:  Сүнэо, үнэн юм уу?

Сүнэо:          Үнэн шүү. Өнөөдөр ч ирж магадгүй.

Жайан:  Сүнэо, би камер аваад очно оо.

Сүнэо:          Гэхдээ...

Жайан:  Үгүй, үгүй. Уулзуулаад өг гэж гуйхгүй ээ.

Холоос зургийг нь авахад л хангалттай.

За болж байна уу?

Сүнэо:          Дораэмон.

Дораэмон:    Болчихно гэж бодоод хэлчихсэн юм уу?

Сүнэо:          Сандраад хэлчихсэн.

Нобита: Худлаа хэлж болохгүй шүү дээ.

Шулуухан уучлалт гуйвал?

Сүнэо:          Одоо худлаа гээд хэлчихвэл дараа нь

намайг зүгээр орхихгүй шүү дээ.

Дораэмон:    Яах ч арга алга даа.

Дараа нь үнэн болдог чанга яригч.

Үүгээр ярьсан худал үг дараа нь

үнэн болдог.

Жижигхэн болохоор амандаа хийдэг юм.

Сүнэо:          Хөөх.

Нобита: Ямар байна?

Сүнэо:          Ямар гэж?

Дораэмон:    Туршаад худлаа хэл дээ.

Сүнэо:          За туршъя.

Чоно хүрээд ирлээ.

Эрэгтэй:       Уучлаарай. Амьтны хүрээлэнгийн Сибирийн

чоно оргосон учраас хайж байсан юм.

Нобита: Үнэхээр үнэн болдог юм байна.

Дораэмон:    Хэлсэн шүү дээ. Одоо дараа нь үнэн болдог

чанга яригчийн хүчийг харах үлдлээ.

Сүнэо:          Гоё доо.

Цүбаса ирнэ дээ.

Өвдөж байна. Ийм үед шүд өвдөөд

байхдаа яахав дээ.

Аа нээрээ тийм. Шүр огт өвдөхгүй байна.

Өвдөхгүй байна. Тийм ээ.

Цүбаса манай гэрт ирнэ дээ.

Жайан:  Хэзээ ирэх үү?

Сүнэо:          Одоо удахгүй.

Цүбаса эргэн тойронг үзэх болохоор

нуугдаарай.

Жайан:  За за.

Сүнэо:          Цүбаса!

Эрэгтэй:       Уучлаарай.

Сүнэо:          Юу?

Цү-Цүбаса?

Эрэгтэй:       Өршөөгөөрэй, утсаар ярьж болох уу?

Сүнэо:          Болно, болно! Утас ч бай,

угаалгын өрөө ч бай, юу ч байсан болно.

Эрэгтэй:       Тийм. Гэнэт машин явахгүй болчихоод.

Тэгээд бас гар утасны цэнэг дуусчихаад...

За мэдээж зураг авалтанд амжиж очно.

За, ойлголоо.

Сүнэо:          Машин ирэх хүртэл цай уух уу?

Цүбаса: Уучлаарай, төвөг удаад.

Сүнэо:          Үгүй ээ, үгүй. Цүбаса яг миний өмнө байна

шүү дээ.

Ээж ээ, цай болоогүй юу?

Сүнэо ээж:   За, за.

Хүлээлгэчихлээ.

За, тайван уугаарай.

Цүбаса: Гоё даашинз байна шүү.

Сүнэо ээж:   Өө, миний энгийн хувцас л даа.

Жайан:  Хөөх, үнэхээр Цүбаса байна.

Хүйтэн байна аа.

Сүнэо:          Юу болоод байна?

Нуугдаарай гээд хэлээд байхад.

Цүбаса: Өрөвдмөөр юм аа.

Сүнэо:          Аан, тийм шүү.

Нээрээ үнэхээр өрөвдөлтэй юм аа.

Цүбаса: Тэр хэн бэ?

Сүнэо:          Аан, миний найз. Хэнд ч хэрэггүй хүн л дээ.

Тийм царайтай байж таны том фэн

гээд байдаг шүү.

Инээдтэй байгаа биз?

Цүбаса: Гэхдээ ханиад хүрчихнэ шүү дээ.

Сүнэо:          Тийм шүү. Фэнүүдээ чухалд тооцдог

Цүбаса гайхалтай юм аа.

Би үнэнч фэн чинь шүү.

Жайан:  Аймшигтай юм аа.

Цүбаса?

Сүнэо:          Хамтдаа зураг авахуулъя гэнэ.

Цүбаса: Хүсвэл шүү дээ.

Сүнэо:          Яагаад сонин аашлаад байгаа юм?

Жайан:  Зураг авахуулна аа?

Сүнэо:          Төвөг удахаа болиорой.

Жайан:  Ойлголоо доо.

Тийм ээ, чадлаа.

Зураг авахуулсан даа. Цүбасатай хамт.

Хоёулхнаа зураг авахуулсан даа.

Нобита: Болсон юм шиг байна.

Дораэмон:    Тийм ээ.

Эрэгтэй:       Цүбаса хурдлаарай.

Цүбаса: Маш их баярлалаа.

Сүнэо ээж:   Дахиад ирээрэй.

Сүнэо:          Хэзээд таатай байна.

Цүбаса: За, баяртай.

Сүнэо ээж:   Даашинз бохирдох нь.

Нобита: Сайн болсон уу?

Сүнэо:          Тэгсэн.

Дораэмон:    За дараа нь үнэн болдог чанга яригчийг

буцаагаад өгөөрэй.

Сүнэо:          Чадахгүй ээ.

Үүнийг амандаа хийчихвэл нээлттэй,

чөлөөтэй худал хэлж болох нь ээ.

Нобита: Үгүй шүү.

Дораэмон:    Худлаа ярина гэдэг байж болохгүй.

Нобита: Загинуулахаасаа өмнө

буцаагаад өгөөрэй.

Дораэмон:    Буцаагаад өг.

Сүнэо:          Больсон нь дээр.

Би чинь дунд сургуулийн муу залуусын

бүлэгтэй найз шүү.

Надад гар хүрвэл тэд зүгээр байхгүй шүү.

Нобита: Ийм худлаа юм ярихаа боль.

Дораэмон:    Болохгүй ээ, Нобита.

Худлаа ч гэсэн үнэн болно шүү.

Нобита: Тэгэхээр чинь...

Сүнэо:          Сонирхолтой юм аа. Одоо юуг ч худлаа

ярьж болох нь ээ.

Багш:            Юу тийм сонин байгаа юм?

Сүнэо:          Өө, багш аа?

Багш:            Энд байх нь зүгээр үү?

Ээжийнх нь бие яаж байна?

Шөнөжин асарч байгаа гэхлээр нь

эргэж ирсэн юм.

Сүнэо:          Аа, нөгөө юу...

Одоо зочлох цаг биш.

Багш:            Тийм муу байгаа юм уу?

Сүнэо:          Даарч, нүд нь эргэлдэж, толгой нь эргээд

тэгээд...

халуунтай, хоолонд дургүй, одоо бараг

үхэх гэж байгаа юм шиг байна.

Багш:             Өө, ийм хүнд юм уу?

Ээжийгээ сайн асраарай.

Сүнэо:          Баярлалаа.

Ээж ээ, ээж ээ?

Юу болсон бэ, ээж ээ?

Сүнэо ээж:   Даарч, нүд нь эргэлдэж, толгой нь эргээд

тэгээд...

халуунтай, хоолонд дургүй, одоо бараг

үхэх гэж байгаа юм шиг байна.

Сүнэо:          Яана аа, үнэхээр өвдчихлөө.

Дораэмон, туслаарай.

Дораэмон?

Хүүхэд: Хөөе, хүлээж бай.

Танайд очихоор явж байлаа.

Хүүхэд 2:     Юу вэ, бид чинь найзууд биз дээ?

Яахлаараа зугтаадаг бил ээ?

Сүнэо:          Туслаарай, туслаарай.

Туслаарай.

Намайг уучлаарай. Туслаач дээ.

Дораэмон:    Цуцлах товчийг дарах хэрэгтэй.

Хурдан амаас гарга.

Сүнэо:          За, ойлголоо.

Юу вэ?

Өвдөж байна. Шүдний цоорхойнд орчихож.

Хоёул:           Юу гэнэ ээ?

Сүнэо:          Өвдөж байна. Туслаач дээ, Дораэмон.

Өвдөж байна.

Эмч:              За том ангайгаарай.

Сүнэо:          Аааа

Эмч:              За алив.

Нобита: Үнэхээр худал хэлэх нь сайн биш юм байна.

Сүнэо:          Туслаарай.

 

Том асуудал. Сүнэогийн хариулт.

Багш:            Шалгалтын хариуг өгье.

- Минамото

Минамото:   - За

Багш:            - Года

Года:             - За

Багш:            - Тэкисүги

Тэкисүги:     - За

Багш:            - Хонэкава

Сүнэо:          - За

Дахиад муу авбал ээждээ загинуулна.

Юу, 100 оноо?

Удаан хугацааны дараах 100 оноо.

Жайан, ямар байна?

Би тийм ч сайн биш л дээ.

Заавал мэдмээр байна уу?

Яах ч арга алга.

Шизүка:       Мундаг юм аа.

Тэкисүги дандаа 100 оноо авах юм аа.

Тэкисүги:     Шизүка ч гэсэн 95 оноо авсан

биз дээ?

Жайан:  Ийм юм харахаар уур хүрээд байна.

Өөрсдөө сайн авсан болохоор баярлаад.

Би 15 оноо авсан.

Хөөе, Нобита. Шалгалт чинь яасан?

Нобита: Бодсоноос илүү сайн байна шүү.

Жайан:  Юу сайн байлаа гэнэ ээ?

Нобита муу тэнэг. Хэдэн оноо юм?

Нобита: 10 оноо.

Жайан:  Өө, тэгвэл хоёулаа найзууд юм байна.

Сүнэо чи ч бас адилхан уу?

Сүнэо:          Аа, мэдээж.

Жайан:  Гурвуулаа үргэлж хамтдаа.

Сэтгэл зүрхний найзууд минь.

Сүнэо:          Арай гэж 100 оноо авчихаад

гайхуулмаар байхад... Аа, тийм.

Сүнэо:          Аа болохгүй ээ, гэртээ харимааргүй байна.

Нөгөө юу... ээж харчихвал загинуулна даа.

Нобита: Сүнэо...

Жайан:  Чи хэдэн оноо авсан юм?

Сүнэо:          Хэлэхэд ч ичмээр. Аа, тийм. Хаа нэгтээ

булаад харья.

Намайг дагаж яваад ухаж гаргаж

болохгүй шүү.

Жайан:  Магадгүй бид тэрнээс илүү оноотой

байгаа юм биш биз?

Нобита: Тэгвэл 5 эсвэл 0 оноо юу?

Хоёул:           Очиж харцгаая.

Сүнэо:          Дагаад ирлээ.

Жайан:  Хараа салгаж болохгүй шүү.

Тэнд байна.

Нобита: Ойлголоо, уулын ард булах гэж байна.

Багш:            Года, Ноби хоёр биш үү?

Та нар ийм газар юу хийж байгаа юм?

Жайан:  Нөгөө...

Нобита: Юу...

Багш:            Өнөөдрийн шалгалтан дээр та хоёр

онцгой муу оноотой байсан шүү.

Ийм газар тоглоод байлгүй

улам сайн хичээлээ давтах хэрэгтэй.

Хараач.

Сүнэо:          Ингээд боллоо.

За булчихлаа. Одоо гэртээ харья даа.

Жайан:  Юу вэ?

Нобита: Байхгүй юм шиг байна.

Жайан:  Багшид загинуулж байх хооронд шалгалтаа

булчихсан юм байх даа.

Нобита: Хаана булсан юм бол оо?

Жайан:  Нобита, чиний буруу.

Нобита: Юу?

Жайан:  Чамайг байсан болохоор багш удаан

загинасан.

Нобита: Юу?

Жайан:  Заавал олно шүү.

Нобита: Ийм байхад яаж олох юм бэ?

Жайан:  Чи ч гэсэн хай.

Нобита: Би ирлээ. Дораэмон?

Дораэмон:    Тавтай морил.

Нобита: Ууланд булсан нэг хуудас цаасыг

Олох багаж байгаа юу?

Дораэмон:    Байгаа.

Нобита: Ашгүй дээ.

Дораэмон:    Цаасны радар.

Энийг чухал бичиг баримт салхинд

хийсээд хот даяар тарсан үед хэрэглэдэг юм.

Нобита: Хөөх! Энэ сайн юм байна.

Түр зээлээч.

Дораэмон:    За, юу хайх юм?

Нобита: Зүгээр л...

Жайан?

Энүүгээр хурдан олно шүү.

Жайан:  Энд байна.

Нобита: За, юу байна?

Жайан:  Юу вэ, зар сурталчилгаа юм уу?

Нобита: Ийшээ.

Базсан цаас байна.

Жайан:  Ийшээ.

Сонин байна.

Нобита: Ийшээ.

Энд байна.

Аа, ядарч байна шүү.

Хаана байгаа юм бол оо?

Гэртээ ирлээ.

Ээж:              Тавтай морил.

Нобита: Яасан бэ?

Ээж:              Хоолны тэмдэглэл хаа нэг тийшээ орчихож.

Өнөө орой ашиглая гэж бодож байсан юмсан.

Нобита: Надад даатга.

Тэмдэглэл, тэмдэглэл.

Аа, биш байна, биш байна.

Ээж ээ, энэ биш үү?

Ээж:              Аа, тийм тийм. Энэ байна.

Баярлалаа, Нобита.

Өнөө орой амттай хоол хийнэ ээ.

Нобита: За.

Ээж:              Тэр чинь... шалгалт биш үү?

Нобита: Боломжийн байсан шүү.

Ээж:              Нобита, 10хан оноо авчихаад боломжийн

гэж хэлнэ гэнэ ээ?

Шалгалтын асуултуудаа зөв бодож

дуусахаас нааш оройн хоол байхгүй шүү.

Нобита: Арай ч дээ.

Сүнэо ээж:   Сүнэо, шалгалтаа хэр өгсөн?

Сүнэо:          Дараа нь харуулъя.

Сүнэо ээж:   Муу авчих аа юу?

Сүнэо:          Тийм биш ээ. Үнэндээ 100 оноо

авсан шүү.

Сүнэо ээж:   100 оноо?

Сүнэо сайн хичээж ээ.

Ээж нь хурдан хармаар байна.

Сүнэо:          За, аваад ирье.

Тэр хоёр гайхчихсан байз байгаа байх даа?

Нобита: Мундаг юм аа, Сүнэо.

Сүнэо:          Тийм биш ээ.

Жайан:  Бид хоёртой харьцуулах ч юм биш.

100 оноо юм чинь.

Сүнэо:          Тийм биш ээ.

Нобита: Тийм толгой сайтай гэж мэдээгүй юм байна.

Жайан:  Сүнэо их багш.

Сүнэо:          Тэрнээс илүү зүйл байлгүй яахав.

Хөөе, Жайан?

Миний шалгалтын хариуг хараагүй биз дээ?

Жайан:  Аа, харъя гэж бодсон ч булсан газрыг нь

харж чадаагүй болохоор...

Сүнэо:          Аа, харсан нь дээр шүү дээ.

Мартчиж магадгүй болохоор энд ингээд

бичээд тавьчихъя.

Дараа уулзъя. Жайан.

Жайан:  Харна даа.

Нобита: 1000 хүний түүхт Сүгияамагийн гэрийн

цонхны доор хоёр дахь хариулт байгаа.

Энэ таавар чинь амархан юм байна.

Жайан:  Хөөх чи ойлгосон юм уу?

Нобита: Сүгияама гэдэг хүний гэр байгаа.

1000 эмээ өвөө хамтдаа амьдардаг айлын

цонхны дор хайвал болно.

Жайан:  Хөөх, за хайхаар явцгаая.

Нобита: За.

Сүнэо:          Тийм утгатай биш шүү дээ.

Тийм амархан хэллэг ойлгохгүй

байхдаа яахав дээ.

Тэр хоёрын түвшинд тохируулдаг байж.

Жайан:  Гэхдээ 1000 хүн багтах гэр гэхээр

ямархуу байх уу?

Нобита: Дораэмоноос асууж үзье.

Дораэмон?

Хэлц үг тайлах хэрэгсэл байгаа юу?

Дораэмон:    Байгаа.

22-р зуунд Холбооны мөрдөх товчооны

бүтээсэн хэлц үг тайлах төхөөрөмж.

Нобита: Энийг таах болов уу?

Дораэмон:    Ингээд хэлц үгийг дээрээс нь хийхлээр...

Хариулт нь доошоо гардаг юм.

Нобита: Юу?

Дораэмон:    Улаанаар тэмдэглэсэн үсгүүдийг

уншихад болно.

Нобита: Хуш модны доор?

Тийм үү? 2 дахь хариулт байгаа гэдэг нь?

Дораэмон:    2 үсэг алгасаад унш гэсэн үг.

Нобита: Хөөх, гайхалтай.

За, энэний хариуг мөн гаргаж чадах уу?

Өнөөдрийн шалгалт.

Дораэмон:    Чадахгүй. Шалгалт чинь таавар, хэлц үг биш.

Нобита: Нээрээ тийм.

Ойлгосон шүү. Хуш модны доор булсан байна.

Жайан:  Алив, явцгаая.

Нобита: За.

Дораэмон:    Нобита түрүүнээс хойш юу хайгаад байгаа

юм бол оо?

Сүнэо:          Дахиад жоохон хүлээгээрэй.

Сүнэо ээж:   Яахлаараа үзүүлж чаддаггүй бил ээ?

Түрүүний 100 оноо чинь худлаа биз дээ?

Сүнэо:          Юу?

Сүнэо ээж:   Үнэндээ хэдэн оноо байсан юм?

Сүнэо:          Үгүй ээ, үнэхээр 100 оноо авсан шүү.

Сүнэо ээж:   Тийм бол одоо бушуухан үзүүлээтэх.

Нобита: Тэнд булсан юм байна.

Сүнэогийн шалгалтын хариу.

Жайан:  Очоод харцгаая.

Хоёул:           Сүнэогийн 0 оноотой шалгалт.

Жайан:  Энд байна, энд байна.

Нобита: Хуш мод байна.

Дораэмон:    Больцгоо.

Муухай гэж бодохгүй байна уу?

Сүнэогийн нууж булсан нууцыг харна гэдэг.

Тэгээд та нар найзууд юм уу?

Та нарт ч гэсэн харуулмааргүй нууц

байгаа биз дээ?

Нобита: Яагаад ийм зүйл хийе гэж бодсон юм бол оо?

Жайан:  Бид нар тэнэг юм аа.

Бид чинь найзууд шүү дээ.

Нобита: Тийм ээ, найзууд.

Жайан:  За бүгдээрээ Сүнэогийн нууцыг

хамгаалъя.

Нобита: Сүнэо ээжтэйгээ хамт байна.

Жайан:  Булсныг нь мэдчихсэн юм байх даа.

Дораэмон:    Загинуулах нь дээ.

Нобита: Би ч гэсэн ээжид загинуулсан шүү.

Алив, тусалцгаая.

Бид нар гурвуулаа үргэлж хамтдаа

биз дээ?

Жайан:  Тийм, найзынхаа том асуудлыг

хамгаалахад тусалъя.

Нобита: Тэгье.

Сүнэо ээж:   Яахлаараа ийм газар байдаг бил ээ?

Жайан:  Хурдал. Сүнэод тусалъя.

Нобита: Тийм ээ.

Дораэмон:    Нууц мэдээлэл шатаах буу.

Тагнуулын хулгайлсан нууц бичиг баримтуудыг

холоос ч шатааж чадах буу.

Нобита: Тайлбараа дараа нь.

Сүнэо:          Одоо харуулъя.

Бүгд:             Чадчихлаа.

Нобита: Одоо Сүнэогийн нууц үүрд хадгалагдана.

Жайан:  Сүнэо ч баярлах байх даа.

Дораэмон:    Сайн боллоо. Сайн боллоо.

Бүгд:             Нөхөрлөл, Банзай! Банзай! Банзай!

Банзай! Банзай! Банзай!

 

Back to episodes Go home