Doraemon 2025 61-63

61-р анги

1-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Дэкисүги

Хүү

Эрэгтэй1

 

 

Дораэмон:             Дөрвөн хэмжээст барилгын блок

Нобита:          Ингээд...Болчихлоо! Гадна талын хашаа!

Дораэмон:             Эхний раунд эхэллээ!

Нобитагийн ээж: Хоёрдугаар давхарт дэггүйтэж болохгүй! Одоо шууд больцгоо!

Нобита:          Ямар уйтгартай юм бэ? Дөнгөж сонирхолтой тоглоом сэдчихээд байхад чинь.

Дораэмон:    Дахиад тогломоор байна. Нээрэн тийм! Хоёрдугаар давхар л болохгүй юм байна!

Нобита:          Манайх чинь гуравдугаар давхаргүй шүү дээ.

Дораэмон:    Тийм. Нэг удаагийн дөрөв дэх хэмжээсийн барилгын блок! Ингээд 1, 2-р давхрын хооронд блок хийчихвэл хэдэн ч давхар болгож болно! Одоо манай байшин 3 давхар болсон.

Нобита:          Айн? Худлаа ярь! Энэ чинь? Шат нэмэгдчихсэн байна!

Дораэмон:    1 болон 2-р давхрын хооронд шинэ өрөө хийчихсэн байгаа. Энэ өрөөнд яаж ч чимээ гаргасан 1-р давхарт сонсогдохгүй!

Нобита:          Болж байна! Галзуурсан аятай тоглоцгооё!

Нобитагийн ээж: Хаа нэгтээ айлын хүүхдүүд шуугилдаад байгаа бололтой.

Дораэмон:    Дорагийн цохилт нисэн очиж байна!

Нобита:          Нобитагийн хаалт! Хөгжилтэй юм аа! Шизүкаг ч бас энэ өрөө дуудаад ирье!

Дораэмон:    Яваад ир дээ!

Нобита:          Яваад ир....хүүе? Гурван давхар байшин байх ёстой биш билүү?

Дораэмон:    Дөрвөн хэмжээст болохоор тэр, харахаар хуучин хэвэндээ харагдана.

Нобита:          Хөөх, сонирхолтой юм аа! За, яваад ирье! Шизүка! Ёстой сонирхолтой гээч! Шизүка чи ч гэсэн очоод үз. Алив, хамт үзье л дээ.

Шизүка:         Харин тийм ээ, цаг агаар сайхан байна шүү!

Нобита:          Айн? Ямар айхтар чимээ вэ?

Шизүка:         Манай гэрт засвар хийж байгаа. Нам гүм өрөөнд байхыг л хүсэж байна.

Нобита:          Манай хоёрдугаар давхар сул байгаа шүү!

Шизүка:         Үнэхээр үү?

Нобита:          Тийм ээ! За, ороорой!

Шизүка:         Гоё цэвэрхэн өрөө байна!

Нобита:          Бариад удаагүй байгаа юм аа.

Шизүка:         Баярлалаа!

Дораэмон:    Нээрэн би явж найз муураа ч бас дуудаад ирье. Гараад ирье! Зөвшөөрөлгүй блокоор оролдож болохгүй шүү! Чи оролдвол олигтой юм болохгүй, тиймээс яасан ч хүрч болохгүй шүү!

Нобита:          Уур хүргэмээр юм аа. Намайг тэгж хэлэхээр бүр ч оролдохыг хүсэж л таарна. Тийм байна! Өрөөнүүдийг ихээр нэмээд, орон сууцны хороолол болгоё! Ингээд боллоо.

Сүнэо:             Юу хийгээд байгаа юм бэ?

Нобита:          Өө, Сүнэо.

Сүнэо:             Орон сууц түрээслүүлж байна уу? Хүүе, надад бас түрээслүүлчих. Гэртээ манга унших гэхээр ээж дураар минь байлгадаггүй юм аа!

Нобита:          Тэг ээ тэг! Дөрвөн давхар болгоод... За, ороорой! Гуравдугаар давхрыг түрээслэж өгье!

Сүнэо:             Муугүй өрөө байна шүү! Таалагдлаа! Үнэхээр 100 иенээр болж байгаа юм уу?

Нобита:          Тийм! Ингээд боллоо! Орон сууцныхаа нэрийг бодож олох хэрэгтэй.

Сүнэо:             Энэ одоо юун чимээ вэ?

Нобита:          Хэппи Гранд Гарден, Нобитагийн хотхон, Нобитагийн байшин! Мөрөөдлийн тайз, Дөрвөн хэмжээст ой! Жайан уу? Хөөе Жайан! Хөөе, эндээс дуудаад байна!

Жайан:           Энэ юу вэ? Юун сүртэй дуудаад байгаа юм бэ!

Нобита:          Битгий! Тавь!

Жайан:           Надад бас түрээслэ! Түрээсийг нь тусгай үйлчилгээ болгоод, сайхан дуу хоолойгоороо төлчихье!

Нобита:          Таван давхар болгоод, дөрөвдүгээр давхрыг нь чамд ашиглуулъя!

Жайан:           Өө баярлалаа!

Сүнэо:             Боль! Боль! Боль! Чих өвдөөд байна! Яаралтай арга хэмжээ ав!
Удаан байвал дараа нь хэцүү болно шүү!

Нобита:          Тав, зургаадугаар давхрыг сул үлдээгээд, Сүнэо чамд долдугаар давхрыг түрээслүүлчихье.

Сүнэо:             Харагдац нь муугүй юм аа! Өө! Энэ чинь Дэкисүги байна! Дэкисүги!

Нобита:          Айн? Хаана, хаана? Чи сайн харж байна шүү, Сүнэо.

Дэкисүги:      Нобита! Зүгээр үү? Хөөх, сонирхолтой юм аа. Надад бас нэг өрөө түрээслэж болохгүй юу?

Шизүка:         Дэкисүги?

Дэкисүги:      Шизука?

Шизүка:         Дуу чинь сонсогдоод. Ороод ир ээ.

Дэкисүги:      Баярлалаа!

Нобита:          Дэкисүги, дээд талын өрөө сул байгаа шүү!

Шизүка:         Дэкисүги?

Дораэмон:    Муурууд хаашаа явчихсан юм бол оо? Амьтанд дургүй ээж хүртэл олчих боллоо, би олохгүй юм. Бүгд шинэ өрөөнд хөгжилдөж байгаа даа.

Нобита:          Шизукад ч бас нэрийн хаяг бичиж өгье. Шизука!

Шизүка:         Би энэ бодлогыг ойлгохгүй байна.

Дэкисүги:      Аль тэр вэ? Аан, энэ чинь лавлах номонд байгаа шүү дээ.

Нобита:          Яагаад Дэкисүги Шизукагийн өрөөнд ороод ирэв ээ?

Дэкисүги:      Түр хүлээнэ үү, би аваад ирье.

Нобита:          Юу вэ, юу вэ? Хүлээж бай даа. Ингэж хийе! Дэкисүги Шизукад ойртож чадахгүй байхаар болгоё. Ингээд боллоо! Яана аа, яана аа. Унагах шахлаа! Дэкисүги их сандарч байгаа байх даа.

Жайан:           Хэтэрхий их улайрчих шиг боллоо! Айн? Сая сая өрөө доргих шиг болсон уу? Надад тэгж санагдав уу? За! Бүгдэд дадлага хийсэн үр дүнгээ сонсгоё! Сүнэо! Шизука! Энэ чинь...хачин юм аа! Энэ шатаар бууя! Ээ, юу...юу вэ? Яачихав аа? Юу вэ? Нобита! Нобита!

Нобитагийн ээж: Өө, ямар хямдхан юм бэ?

Эрэгтэй1:       Уучлаарай.

Нобитагийн ээж: Заа! Хэн юм бол?

Эрэгтэй1:       Би өрөө түрээслэхийг хүссэн юм аа. Гадаах зарыг харсан.

Нобитагийн ээж: Айн?

Эрэгтэй1:       Өө?

Нобита:          Шизука!

Нобитагийн ээж: Нобита? Гадаа юун зарлал байгаа юм бэ?

Нобита:          Яана аа, яана аа.

Нобитагийн ээж: Нобита! Чи баригдсан шүү.

Нобита:          Гэр дотроо зугтъя.

Нобитагийн ээж: Байнга дэггүйтээд л. Өнөөдөр бол үнэхээр өршөөхгүй шүү! Буугаад ир! Доошоо буугаад ир! Хачин юм аа! Өгсөөд л байдаг!
Энэ шат чинь... Үргэлжилсээр л байна!

Нобита:          Ийм газар! Энэ бол сүүлийнх! Ингээд тавьчихъя!

Нобитагийн ээж: Ноби! Би чамайг өршөөхгүй шүү! Дахиад шат уу?

Дораэмон:    Өнөөдөр бүгдээрээ чөлөөтэй сайхан тоглоорой. Муу юм болох гээд байгаа ч юм шиг ээ.

Нобита:          Гайхалтай! Бүр өндөр барилга болчихсон! Бие засмаар санагдчихлаа.
Өө, бүр нэг давхарт байгаа шүү дээ! Аа, яг унах нь ээ! Өө, болохоо байлаа! Буугаад буугаад дуусахгүй нь! Аа, ариун цэврийн өрөө!

Жайан:           Нобита! Миний муу найз!

Нобита:          Хурдан! Хурдан! Яг гарах нь ээ!

Шизүка:         Нобита? Нобита, миний хийл тоглохыг сонсмоор байна уу?

Дораэмон:    Дахиад л хувиа хичээсэн юм хийгээ юу! Чамд хэлсэн биз дээ!

Нобита:          Дораэмон!

Шизүка:         Би ийм юм хараагүй л гэж бодохоос!

 

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Сүнэкичи

Хүү, Сүнэогийн үеэл

Охин

 

Хүү

 

 

Дораэмон:    Харилцааг холбогч утас

Нобита:          Яагаад байгаа юм бэ? Би ингэсэн нь дээр гэж хэлсэн шүү дээ, чи огт сонсоогүй юм чинь! Өө! Шизүка!

Шизүка:         Хэцүү юм аа.

Нобита:          Шизука биш ч гэлээ...

Шизүка:         Нобита муухай юм аа!

Нобита:          Учир утгагүй зүйлээс болж муудалцчихлаа. Гэхдээ, сайн бодож үзвэл, миний буруу байжээ. Яаран эргэж очоод уучлалт гуйсан ч......надаас нүүр буруулчихсан. Гэрт нь очоод дуудаад ч хариу өгөхгүй байна.
Бид хоёрын харилцаа одоо дууслаа.

Дораэмон:    Уйлах байсан юм бол муудалцахгүй байхгүй яасан юм бэ?

Нобита:          Би, би тэнэг юм аа.

Дораэмон:    Харилцааг холбогч утас! Эхлээд чамтай холбоё. Яг ижил утсыг Шизүкад холбочихвол юу ч хэлж ярьсан муудалцахгүйгээс гадна
мөн 10 минут хамт байна.

Нобита:          Тэгээд?

Дораэмон:    Тэр хооронд нь бүх хүчээрээ уучлалт гуйх хэрэгтэй.

Нобита:          Гэхдээ яаж Шизүкад холбох юм бэ?

Дораэмон:    Яаж ийж байгаад хурдан! Боломж гарахыг хүлээж байгаад үз! Хөөе!

Нобита:          Ойлголоо! Хурдан холбоё!

Шизүка:         Наашаа битгий зүглэ!

Нобита:          Улам бүр үзэн ядаж байна! Азгүй юм аа! Аа, одоо бүтэхгүй нь! Би одоо амьдарч чадахгүй нь ээ!

Дораэмон:    Тэр удахгүй гадагш гарах л байлгүй! Тэр болтол хүлээгээд үзвэл яасан юм бэ!

Нобита:          За за! Шизукагийн гэрийн өмнө хэзээ ч хүлээж байя! Уу... уучлаарай!
Тэгвэл...

Жайан:           Хүүе, зогс! Намайг мөргөчихөөд зүгээр орхиод явах нь уу?

Нобита:          Одоо тийм сөхөө алга байна шүү дээ!

Жайан:           Болохгүй ээ, Нобита! Би чамайг нэгмөсөн байхгүй болгоод өгье л дөө! Хүлээ, хүлээ, хүлээ!  Айн? Хүүе, хаашаа явах нь уу? Зугтсан ч явуулахгүй дээ!

Нобита:          Баригдвал хэцүү шүү, харьцгаая. Үгүй ээ, Шизүкатай эвлэрэхийн тулд
үүнийг яаж ийгээд холбох ёстой. Ирж байна! Өө, номонд нь тээглэчихсэн үү? Сайн уу, Шизүка! Аа, тэр... Аа, хүлээгээрэй Шизүка!
Яана аа! Дораэмон тэр утас одоо юу вэ? Гологдолтой бүтээгдэхүүн байснаас гарцаагүй! Хэчнээн зовж байж холбох гэсэн ч...Огт холбож болсонгүй шүү дээ!

Дораэмон:    Тэр дороо шууд үйлчлэхгүй ээ.

Нобита:          Айн?

Дораэмон:    Удаан, аажим татах хүч гарч ирээд, татагдах мэтээр наалддаг юм!

Нобита:          Аажим уу?

Дораэмон:    Тэээр! Татагдаад эхэллээ!

Нобита:          Бие өөрөө хөдлөөд байна!

Шизүка:         Энэ зүг рүү явах гээгүй юмсан! Ямар нэг үл үзэгдэх хүнээр татуулж байгаа юм шиг!

Нобита:          Яг л соронзонгоор татагдаж байгаа юм шиг байна!

Жайан:           Нобита тэр новш хаашаа алга болчихов оо!

Нобита:          Болохгүй нь ээ! Муу юм боллоо шүү! Яасан айхтар хүч вэ! Туслаарай, Дораэмон!

Жайан:           Энэ юу вэ? Би ч аймаар юм аа!

Нобита:          За, Шизүкагийн гэр рүү явъя!

Шизүка:         Юу намайг ингэтэл татаад байна аа? Хачин юм аа! Биеэ ч удирдаж чадахгүй нь!

Нобита:          Мэдэрч байна! Шизүка улам бүр ойртож байна! Байзаарай! Юу? Яагаад зангилаа...?

Охин:              Сонирхолтой байна гээч!

Хүү:                  Ингээд л болоо!

Охин, хүү:      Тийм ээ!

Нобита:          Энэ утас чинь...Ингээд боллоо! Одоо, энэ удаад... Тийм ээ. Шизүка!

Шизүка:         Өө, Сүнэо! Сайн юм боллоо. Авсан номоо буцааж өгье! Баярлалаа!

Сүнэо:             Хөгжилтэй байсангүй гэж үү? Энэ номын зохиогч нь... Энэ чинь юу вэ?

Нобита:          Яаж байна аа? Шизүка, би ийм хурдан явж чадахгүй шүү дээ!

Сүнэо:             Яг сайхан таарлаа, Сүнэкичи! Миний скэйт намайг сонсохгүй байлаа.

Нобита:          Өө! Шизукатай ойртож байгаа юм шиг санагдаж байна!

Шизүка:         Сайн уу, Дора!

Дораэмон:    Шизүка, Нобитатай уулзсан уу?

Шизүка:         Би Нобитагийн талаар юу ч мэдэхгүй!

Нобита:          Ээ хөөрхий, нөгөө утсаа хаана уячихсан юм бэ?

Сүнэо:             Хөөе, Шизүка! Дораэмон!

Дораэмон:    Энэ нөгөө харилцааг холбогч утас мөн үү дээ? Муу совин татаад байх чинь! Нобита! Нобита! Нөгөө утсаа салга!

Нобита:          Үгүй ээ! Шизүкаг дахиж харж чадахгүй болчино!

Дораэмон:    Ээ яана даа. Чиний үнэнч сэтгэл гэж.. энийг чинь ойлгодог ч болоосой.
Гэхдээ өөр арга байхгүй. Аа, харчихлаа! Хөөе Сүнэо! Би тэр номыг түр зээлж болох уу?

Сүнэо:             Айн, энэ үү?

Дораэмон:    Тийм, Шизүка уншмаар байна гэнэ ээ.

Сүнэо:             Гэхдээ Шизүка зүгээр л надад буцаагаад өгсөн дөө.

Нобита:          Шизүка, больё оо. Шизүка ахиад л ойрхон байна даа? Гэхдээ Дораэмон уу даа?

Дораэмон:    Нобита! Шууд Шизүкагийнд хүрээд ир ээ.

Нобита:          Үнэн үү? Тэгвэл шууд миний буруу байлаа гээд уучлалт гуйна аа.
Дораэмон! Яаж ийж байгаад намайг хамт аваад явахгүй дээ.

Дораэмон:    Шизүка!

Шизүка:         Дора! Нобита яасан бэ?

Дораэмон:    Энэ ном чамд заагаад өгнө. Үлдсэнийг нь би мэдье!

Нобита:          Би үүнийг мэдэрч байна, мэдэрч байна! Энэ удаад Шизүка гэдэгт итгэлтэй байна! Энэ бол гарцаагүй Шизүка!

Шизүка:         Надад их сонин санагдаж байна. Хэдийгээр би түүнийг хаана байгааг мэдэхгүй ч гэсэн. Нобита руу чиглээд байна. Би үүнд татагдаж байх шиг байна.

Нобита:          Шизүка! Болохгүй ээ, болохгүй!

Жайан:           Тавтай морил! Би чамайг санасан шүү!

Нобита:          Утас хаа нэгтээ алга болсон бололтой. Одоо ингээд Шизүкатай хамт байхаа больсон.

Шизүка:         Нобита?

Нобита:          Шизүка!

Шизүка:         Нобита?

Нобита:          Шизүка, намайг уучлаарай!

Шизүка:         Тэгсэн ч зүгээр дээ. Чи зүгээр үү?

Нобита:          Уучлаарай! Зүгээр дээ, өвдөөгүй ээ!

Шизүка:         Энд...

Нобита:          Аан за.

Шизүка:         Үзэсгэлэнтэй юм аа!

Нобита:          Мхн!

62-р анги

1-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Нобитагийн ээж

Эмэгтэй

Нобитагийн багш

Эрэгтэй

Худалдагч

Эрэгтэй

Хулигаан эр

Эрэгтэй

Эрэгтэй1

 

Эмэгтэй1

 

Хүмүүс

 

 

Дораэмон:             Чөтгөрийн пасспорт

Нобитагийн ээж: Болохгүй ээ!

Нобита:          Яагаад? Би тэтгэмжийнхээ багахан хэсгийг л гурав хоногийн өмнө авна.

Нобитагийн ээж: Хэрэв гуравхан хоног юм бол чи бүр ч их тэвчих хэрэгтэй. Мангаг хэдийд ч авчихаж болно! Энд зөрүү гарчихав уу даа?

Нобита:          Арслангийн баг хичнээн алдартай билээ! Одоо авахгүй бол дуусчихна шүү дээ!

Нобитагийн ээж: Болохгүй ээ!

Нобита:          Ээж ээ! Нээрэн тийм! Зүгээр л мөнгөө зээлж аваад гурав хоногийн дотор буцааж төлье! Ямар гайхалтай санаа вэ! Юу ч байсан...
...миний хэлснийг ойлгохгүй юм. Намайг... хулгайч гэнэ ээ! Тэрнээс өөр арга байгаагүй юм чинь дээ!

Дораэмон:    Одоо яах билээ, чи буруу юм хийсэн байна.

Нобита:          За яахав, зүгээр! Ингэж хэлж байгаа бол би үнэхээр муу хүн болно доо! Тийм болгох хэрэслийг надад зээлчих!

Дораэмон:    Ээ тийм юм гэж байхгүй шүү дээ! Болиоч ээ!

Нобита:          Энэ юу вэ?

Дораэмон:    Золиг гэж! Чөтгөрийн пасспорт байна! Шатачихъя гэж бодож байсан чинь ор тас мартчихаж. Энэ надад байгаа цагт хүссэн муу бүхнээ хийж чадах пасспорт!

Нобита:          Ямар нэг муу зүйл хийвэл?

Дораэмон:    Тийм, ямар ч муу зүйл хийж болно.

Нобита:          Зүгээр л үзүүлэхэд хангалттай юу?

Дораэмон:    Тийм ээ, хангалттай.

Нобита:          Ийм юм л надад хэрэгтэй байсан шүү дээ

Дораэмон:    Тийм юм гэж юу байдаг юм бэ! Бусдын юмыг зөвшөөрөлгүй авбал хулгайч гэсэн үг шүү! Хулгай хийхэд зүгээр дээ!

Нобита:          Өө, үнэхээр гайхалтай! За тэгвэл!

Нобитагийн ээж: Нобита! Чамайг дээ, муу золигийг! За зүгээр дээ, түрийвчийг минь хүртэл ав! За за, бүгдийг нь ав даа!

Нобита:          Янзтай! Гэхдээ түрийвчийг авах нь арай хэтэрнэ. Тэгэхээр 1,000 иен байхад болно доо! За, одоо мангагаа худалдаж авна аа! Нөгөө талаас ямар ч муу зүйл хийсэн бай өршөөгдөнө гээч! Жишээ нь, банкинд байгаа бүх мөнгө хүртэл одоо минийх!

Эрэгтэй1:       Дуртайгаа аваад явж болно шүү!

Хүмүүс:           За за, дуртайгаа аваад яваарай!

Нобита:          Маш их баярлалаа!

Хулигаан эр: Замаа анхаараач, новш оо!

Нобита:          Хөөх, хэнд хэлээд байгаа юм?

Хулигаан эр: Зүгээр дээ, зүгээр! Би цаашдаа анхаарна аа!

Нобита:          Тийм байлгүй дээ! Бүгд миний мөрөөдлийн зүйлс байна!

Шизүка:         За, Нобита эзэнтээн!

Нобита:          Дэлхийг эзлэх ч мөрөөдөл биш боллоо! Төлөө! Гэхдээ эхлээд жижиг зүйлсээс л эхэлнэ дээ. Тэгэлгүй яах вэ, би хийсэн л бол хийсэн! Гомдол байна уу?

Эмэгтэй1:      Үгүй, үгүй За, за тэгээрэй.

Нобита:          Хөөе, за баярлалаа! Ямар нэг асуудал байна уу?

Хүмүүс:           Зүгээр дээ, зүгээр!

Нобита:          Одоо ч хэн ч байсан намайг зогсоохоос өнгөрсөн! Хөөе, Сүнэо?

Сүнэо:             Нобита! Чи яагаад зөвшөөрөлгүй ороод ирсэн юм бэ?

Нобита:          Яахав, хэдэн амттан авах гэж ирлээ. Баярлалаа, явлаа шүү!

Сүнэо:             Тэг ээ, та ав. Танд бол хэдийд ч өгнө. Хүссэнээрээ аваарай.

Нобита:          Ямар хөгжилтэй байв аа! Хүссэн бүхнээ хийж чадаж байна! Байз, жаахан хэтрүүлчихэв үү дээ? Үгүй ээ, би өмнө нь сайхан зантай байж, тэгээд үргэлж л хохирч явсан! Одоо бол би хүссэнээ хийнэ! Ингээд!

Жайан:           Нобита! Зүгээр дээ! Та цохь! Дуртай үедээ өшиглөж болно!

Нобита:          Ямар гоё мэдрэмж вэ!

Нобитагийн багш:       Баяртай, замаа сайн хараарай!

Нобита:          Багш аа, дараагийн шалгалт дээр би хуулна шүү!

Нобитагийн багш:       Өө за, сайн хуулаарай!

Нобита:          За! Нэг удаа ингэж үзэхийг үнэхээр хүсдэг байсан! Яана аа, болохгүй ээ!

Шизүка:         Харчихсан уу?

Нобита:          Уучлаарай, уучлаарай!

Шизүка:         Хар даа, хар! Хэдийд ч байсан хүссэнээрээ харж болно оо! Харахад зүгээр дээ, хараарай!

Нобита:          Гэнэтийн юм боллоо! Өө, арслангийн баг! Энэ байна шүү! Энэ манга надад ёстой хэрэгтэй байсан юм! Энийг авъя!

Худалдагч эр:       За! Тэгвэл 350 иен болно доо.

Нобита:          Энийг хулгайлчихвал яах уу?

Худалдагч эр:       За за, баярлалаа! Давтан үйлчлүүлээрэй!

Нобита:          Болчихлоо! Харсан биз? Би бүр нүүр бардам хулгайлчихлаа! Би бол Арсений Лүпанда! Нууц этгээд дэх хоёр дахин зугтагч! Тэгээд тийм их уншихыг хүссэн мангагаа үнэгүй авах боломжтой гэхээр итгэмээргүй байна! Тэр номын дэлгүүр…би энэ номыг хулгайлчихаар....тэр хүн 350 иений алдагдал хүлээнэ дээ. 350 иен гэдэг бол их мөнгө шүү дээ.
Өрөвдмөөр л юм даа…

Дораэмон:    Муу зүйл хийж таашаал аваад хөгжилтэй байв уу?

Нобита:          Бага зэрэг. За, одоо уншъя! Ёстой сонирхолтой юм аа! Ээж ч бас өрөвдмөөр шүү дээ. Тэр дандаа алдагдалтай төсөв барьж зүдэрдэг шүү дээ…

Дораэмон:    Хаачих нь вэ?

Худалдагч эр:       Хулгайлсанаа төлнө гэж үү? Сайн хүү байна даа.

Нобита:          Үгүй дээ. Энд бас байна.

Дораэмон:    Туслах уу?

Нобита:          Дораэмон! Энийг чамд буцааж өгье.

Дораэмон:    Одоо сэтгэл тайвширлаа.

Нобита:          Одоо халаасны мөнгөө авмагц ээжийн 1000 иенийг буцааж өгнө өө.

Дораэмон:    Тэр нь зөв, чи муу хүн болох гэж оролдох нь дэмий зүйл шүү дээ. За, сайн юмыг гаргаж ирье. За, хулсан шүүр! Ингээд боллоо! Жаахан үлдлээ!

Нобита:          Өө, номынхоо хариулт мөнгийг авахаа мартчихаж!

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Нобитагийн ээж

Эмэгтэй

Сүнэогийн ээж

Эмэгтэй

Эрэгтэй хүн

 

 

Дораэмон:    Хөөрхөн жижиг чулууны тухай өгүүлэмж

Хүү:                  Лаки? Лаки байна! Лаки буцаад ирлээ! Лаки! Лаки! Лаки минь!

Нобита:          Бүр сэтгэл хөдөлчихлөө!

Дораэмон:    Уул давж, гол гаталсаар хэдэн зуун мянган километр газар туулаад гэртээ хүрээд ирдэг!

Нобита:          Нохой гэдэг чинь үнэхээр өхөөрдөм амьтан юм аа!

Нобитагийн ээж: Нохой тэжээхгүй шүү дээ!

Нобита:          Яаж мэдчихэв?

Нобитагийн ээж: Лаки нохойг киног үзсэн биз дээ?

Нобита:          Дораэмон!

Дораэмон:    Нохойны оронд өөр юм гарга гэх нь, тийм үү?

Нобита:          Яаж мэдчихэв ээ?

Дораэмон:    Тэжээвэр амьтны тос! Чулууг барьж байгаад үүгээр сайн өнгөлбөл нохой шиг болдог.

Нобита:          Чулуу барьж авлаа гээд…

Дораэмон:    За за, зүгээр л хууртсан байсан гэсэн туршаад үз дээ.

Нобита:          Ямар чулуу авбал дээр вэ?

Дораэмон:    Ямар ч байсан хамаагүй, дуртайгаа ав.

Нобита:          Сайн чулуу гэж тийм ч амар олддоггүй юм байна шүү. Нүдээ аниад…
Нэг хар чулуу, тийм ч онц биш юм. За, яах вэ. Энэ болно гэж үү?

Дораэмон:    Тийм, тийм. Өнгөлөх тусам улам сайн болно.

Нобита:          За, тэгвэл!

Дораэмон:    Аа! Ху..ху...хулгана!

Нобита:          Байзаарай! Гижиг хүргээд байна.

Дораэмон:    Эрхлүүлж өгч байна уу?

Нобита:          Үнэхээр нохой шиг юм аа! Энүүгээр дагаж давхиад эгдүүтэй юм аа!
Нэр өгөх хэрэгтэй юм байна. Күро гэвэл яаж байна?

Дораэмон:    Муугүй юм аа.

Нобита:          За за, Күро! Сайн Күро шүү! Нээрэн, хоолыг нь яах уу?

Дораэмон:    Элс ус!

Нобита:          Хөөх! Мөнгө зарахгүй сайн хэрэг боллоо! Надад жаахан элс өгөөч!
Амттай харагдаж байна гээч. Ингээд! Тийм ээ, тийм, санаа зоволгүй хүссэнээрээ идэж бай.

Дораэмон:    Юу хийж байгаа юм бол? Күро боль!

Нобита:          Хөөе Күро! Өрөөнд шээгээд яаж байгаа юм бэ? Боль!

Нобитагийн ээж: Нобита! Гудамжны нохой оруулаад ирээ юу?

Нобита:          Айн? Нохой байхгүй шүү дээ!

Нобитагийн ээж: Хачин юм даа.    

Нобита:          Юу болчихов?

Дораэмон:             Гадаа салхилахыг хүсэж байна. Одоо ингээд өдөр бүр салхилуулах хэрэгтэй дээ.

Нобита:          Өдөр бүр ээ? Жаахан хэцүү л юм.

Дораэмон:             Надад бол салхилах сайхан байна.

Нобита:          Яваарай, Күро! Алив, алив, нааш ир! Намайг дагаад ир! Хурдлаарай!
Галзуурмаар юм аа!

Дораэмон:             Тэгвэл, нуугдаад үзэх үү?

Нобита:          Хайгаад байна, хайгаад байна.

Дораэмон:             Хэт удвал өрөвдмөөр шүү дээ.

Нобита:          Күро, энд байна! Күро! Сэтгэл бүр хөдөлчихлөө.

Дораэмон:             Аюултай юм байна. Нүүр рүү үсэрч болохгүй гэж сургах юм байна.

Шизүка:         Өө, Нобита! Дора!

Нобита:          Шизүка, хар даа, чулуугаа салхилуулж байна!

Шизүка:         Хөөх? Нохой тэжээж эхэлсэн юм уу?

Нобита:          Нохой биш ээ, чулуу! Күро, суу!

Шизүка:         Хөөх!

Нобита:          Гараад ир!

Шизүка:         Хөөрхөн юм аа! Би ч бас ийм өхөөрдөм чулуутай болмоор байна.

Нобита:          Шизүкад бас гэрийн тэжээвэр амьтны тосоо зээлдүүл л дээ.

Дораэмон:             Болно оо.

Нобита:          Хөөрхөн юм бэ!

Шизүка:         Болор бөмбөгийг нохой болгоод…

Эрэгтэй хүн:          Хөөе, боль! Боль!

Нобита:          Күро ухар! Уучлаарай…Күро минь мундаг байлаа.

Дораэмон:             Гэрийн тэжээвэр амьтан эзнээ дуурайна аа гэж! Күро Нобитагаас ч илүү найдаж болох амьтан байна.

Нобита:          Юу гээд байна аа!

Жайан:           Хооо!

Сүнэо:                     Тэр одоо юу вэ?

Нобита:          Чулууг гэрийн тэжээвэр амьтан болгосон.

Сүнэо:                     Гоё юм аа!

Жайан:           Гоё юм бэ! Би ч бас ийм юмтай болмоор байна.

Сүнэо:                     Гуйж байна!

Дораэмон:             За тэгье!

Жайан:           За! Тэрнээс дутахгүй хүчтэй нохой хийнэ дээ!

Сүнэо:                     Би ч бас!

Жайан:           За, эхлэе тэгвэл…Даршилсан ногооны чулуу бол хүнд, бас бат бөх дээ!
За, сайн байна! Одоо чамайг салхинд гаргана шүү! Ямар байна?
Миний чулуу үнэхээр хүчтэй харагдаж байгаа биз?

Нобита:          Эзэнтэйгээ адилхан юм аа…

Сүнэо:                     Яасан гэж бодож байна? Би хоёр дахин томыг хийсэн шүү дээ! Зогс!
Алив, Самсон! Бат бөх найрамдлаар холбогдсон Самсон бид хоёр!
Тийм шүү! Нааш ир, за! Сайн нохой! За! Сайн нохой! Бариад ав!
За, боллоо доо. Зүгээр.

Сүнэогийн ээж:   Сүнэо! Энэ чинь одоо юу гээч нь вэ!

Сүнэо:                     Самсон!

Сүнэогийн ээж:   Сүнэо чи!

Сүнэо:                     Уучлаарай, ээж ээ!    

Дораэмон:             Өө, яалтай ч билээ дээ.    

Нобита:          Түүнийг бас зүгээр орхичихвол өрөвдмөөр юм.

Сүнэо:                     Би ч гэсэн ойлгож л байна. Даанч ээж уурлаад загнаад байна.
Өөр арга алга. Ийшээ ор. Бариад ав!

Нобита:          Зүгээр ээ, Сүнэо. Хоол олдохгүй байх биш дээ. Сайн байгаа шүү.
Уучлаарай!

Сүнэо:                     Самсон! Самсон!

Шизүка:         Бүтэн долоо хоног хол зам туулаад Сүнэо дээр буцаад иржээ дээ!

Жайан:           Ямар гайхалтай вэ!

Нобита:          Ёстой сэтгэл хөдөлгөм юм аа!

Сүнэо:                     Алив дээрээс буу, хэн нэг нь туслаарай!

 

63-р анги

1-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Охин1, Охин2, Охин3, Охин4

 

Хүү1, Хүү2, Хүү3, Хүү4

 

 

Дораэмон:             Мошимо хайрцаг

Охин1:                    Харин тийм ээ!

Сүнэо:                     Хөөрөөд! Болчихлоо, хар даа! Мундаг юм аа би! Минийхийг хар даа!

Жайан:           Зүгээр л эргэлдээд байгаа юм биш үү! Цаасан шувууг өндөрт хөөргөдөг юм. Миний цаасан шувуу бол хамгийн өндөрт хөөрч байгаа биз?

Шизүка:         Хөөх, хөөрч байна, хөөрч байна!

Жайан:           Лаг байгаа биз?

Шизүка:         Тийм байна. Аан, Нобитагийнх яаж байна? Харагдахааргүй тийм өндөрт байна уу? Зүгээр үү?

Нобита:          Энэ муу цаасан шувуу...

Хүү1:               Энэ танд хэрэггүй гэж үү?

Нобита:          Хэрвээ хүсвэл ав! Угаасаа хөөрөхгүй юм чинь!

Хүү1:               Хөөрсөн шүү, хөөрсөн!

Нобита:          Би тэртээ тэргүй ийм тоглоомд дургүй юм чинь!

Шизүка:         Тэгвэл ханэцүки тоглоё!

Нобита:          Тэгье! Би ханэцүки тоглоё гэж бодоод байсан юм аа. Тийм төрлийн тоглоом нь илүү гоё! За, ялагдсан хүн нүүрэндээ бэх тавихгүй байя, тэгэх үү?

Шизүка:         Болохгүй! Дүрмийг ягштал баримтлахгүй бол тоглоом сонирхолгүй болно биз дээ?

Нобита:          За нааш нь! Шинэ жил болмогц яагаад хүн болгон хэрэггүй тоглоом тоглодог юм бол?

Дораэмон:    Гэртээ тавтай морил! Нүүрийг чинь угаах саван, ус бэлдээд хүлээж байлаа.

Нобита:          Яаж мэдчихээ вэ?

Дораэмон:    Жил бүр л ийм байдаг шүү дээ.

Охин2:            Май, энэ, аваарай!

Нобита:          За, за! Эргэлд! Шидлээ! Шинэ жилээр дандаа ингэх юм.
Би цаасан шувуу, ханэцүки, өдтэй бөмбөг гээд бүгдийг нь чадахгүй байна!

Дораэмон:    Явж харах уу? Мошимо хайрцаг!

Нобита:          Хөөх? Сүүлийн үед огт харагдахаа байсан утасны бүхээг байна!

Дораэмон:    Биш ээ, Мошимо хайрцаг байгаа юм. Тэр бол нэг төрлийн туршилтын өрөө гэж болно. “Хэрвээ тэгвэл яах бол?” бодит болгож үзүүлдэг хайрцаг.

Нобита:          Айн?

Дораэмон:    Тэгэхээр цаасан шувуу, ханэцүки, өдтэй бөмбөг бүгд байхгүй ертөнц рүү оръё. За ингээд дууслаа!

Нобита:          Хмм? Яагаад ч юм өөрчлөгдөөгүй юм шиг харагдаж байна.

Дораэмон:    Гадагшаа хар даа.

Нобита:          Юу ч өөрчлөгдөөгүй юм шиг…Өө, цаасан шувуу алга! Тэгэхээр ханэцүки ч байхгүй юм байна!

Дораэмон:    Тийм байна!

Нобита:          Гэхдээ хүмүүс зүгээр ядраад тоглохгүй ч байгаа байж магадгүй юм.

Дораэмон:    Сэргэлэн байна шүү! Тэгвэл толь бичиг гаргаад харъя даа?

Нобита:          Тэгье, тэгье. Цаасан шувуу! Хөөх, үнэн байна! Идэх тако, хөл дээр гардаг хатуурал гээд байгаа ч нисгэдэг гэсэн үг нь алга! Юу? Ханэцүки ч алга! Өдтэй бөмбөг ч алга! Энэ чинь толь бичиг биш юм биш үү?

Дораэмон:    Өөр юу болох вэ дээ? Энэ ертөнц бол цаасан шувуу зэрэг зүйлс байхгүй ертөнц. Энэ ертөнцөд наад толь бичиг чинь л зөв гэсэн үг.

Нобита:          Тийм байж! Одоо намайг шоолж, дооглохгүй юм байна! Цаасан шувуу нисгэхгүй гэхээр хүмүүс Шинэ жилээр юу хийдэг юм бол оо?

Дораэмон:    Харин тийм ээ.

Нобита:          За тэгвэл үнэн эсэхийг шалгая даа!

Жайан:           Сүнэо чи энэ жил хичнээн мөнгө цуглуулсан бэ?

Сүнэо:             Хн, түрүүн хэлсэн шүү дээ!

Жайан:           Тийм ээ, түрүүн сонссон.

Сүнэо:             Хөөх, ямар уйтгартай юм бэ! Шинэ жил бол Шинэ жил. Бөмбөгнөөс өөр хийх юм ч алга гээч. Шинэ жилийн тоглоом гэж байдаггүй юм байх даа?

Нобита:          Өө, бүгдээрээ! Та нар цаасан шувуу, өдтэй бөмбөг, ракет тоглодоггүй юм уу?

Жайан:           Шинэ жилээр идсэн мочи чиний гэдэс рүү биш тархи руу чинь орчихсон юм уу? Наймаалжаар яаж тоглодог юм бэ?

Шизүка:         Өд гэвэл шууд найтаамаар санагдаж байх чинь!

Сүнэо:             Кома гэж, уйдаад үхэх гэж байхад даа. Тэр чинь юу юм бэ?

Нобита:          Бүгд ёстой мэддэггүй юм байна шүү дээ! Үзээ ч үгүй, сонсоо ч үгүй юм шив дээ. Болчихлоо! Дораэмон, тако гаргаад ир!

Дораэмон:    Айн? Тэгээд яах гэж энэ ертөнц хүртэл ирдэг байна?

Нобита:          Хэн ч тоглож үзээгүй бол…Тэгвэл хамгийн сайн тоглогч нь би болох нь тодорхой!

Дораэмон:    Ёстой л Нобитагийн бодол байна даа…

Нобита:          Энэ бол Тако буюу цаасан шувуу!

Шизүка, Жайан, Сүнэо:              Хөөх! Ямар сонирхолтой юм бэ!

Сүнэо:             Гоё юм, гоё юм аа! Би авмаар байна!

Жайан:           Нобита! Би ч бас!

Шизүка:         Би ч бас!

Нобита:          За, болно! Дораэмон, бүгдэд нь гаргаж өгөөч!

Дораэмон:    Арай дэндүү хурдан сагсуурдаг хүн шүү чи!

Жайан:           Ёстой догь харагдаж байна!

Сүнэо:             Баярлалаа Нобита!

Шизүка:         Баярлалаа Нобита!

Нобита:          За, зүгээр дээ зүгээр!

Хүү3:               Тэр юу юм бол оо?

Хүү4:               Сонирхол татаад байна!

Сүнэо:             Нобита зохиосон юм аа!

Жайан:           Цоо шинэ тоглоом шүү!

Хүү3:               Янзтай!

Хүү4:               Би авмаар байна, би авъя!

Дораэмон:    Аа, за за, тэгье, май!

Хүү3:               Хоо!

Хүү4:               Нобитагийн зохион бүтээсэн зүйлийг туршиж үзье!

Нобита:          Хараач Дораэмон! Бүгд намайг хүндэлж байна!

Шизүка:         Тэр чинь бараг үнэн биш шүү!

Хүү3:               Гайхалтай юм аа!

Хүү4:               Харин тийм!

Сүнэо:             Энэ утсыг нь ойлгодоггүй ээ!

Жайан:           Өө, Нобита! Уг нь яаж тоглодог юм бэ?

Нобита:          Тоглох арга гэвэл задгай талбайд л жинхэнэ утгаараа болдог доо! За сайн хараарай, дахин нэг удаа үзүүлье!

Доораэмон:  Ингэнэ гэж мэдсэн юм аа!

Жайан:           Ойлголоо! Ингээд чирээд тойроод гүйдэг юм байна.

Нобита:          Харин тийм.

Сүнэо:             Сонирхолтой сонсогдчихлоо.

Жайан:           За, хэдүүлээ Нобитаг дуурайгаад өөрсдөө тоглож үзье!

Хүү3:               Хэн нь чирэхдээ сайн байна?

Хүү4:               Би хожигдохгүй дээ!

Жайан:           Цаасан шувуу татдаг тэмцээн зохиоцгооё!

Жаал хүү:      Хөгжилтэй байна, би авъя!

Шизүка:         За, энийг ав.

Дораэмон:    Хүн бүр хөгжилтэй байх шиг байна. Гайхалтай юм аа, Нобита?

Шизүка:         Өө, чи харих гэж байгаа юм уу?

Нобита:          Надад ийм энгийн тоглоом таалагддаггүй юм л даа.

Шизүка:         Гэтэл энэ чинь Нобита чиний зохиосон тоглоом шүү дээ.

Нобита:          Өө, тийм тийм! Тоглоом гэсэн чинь саналаа. Дораэмон! Ракет, өдтэй бөмбөг гаргаад ирээч!

Дораэмон:    За тэгье! Ракет, өдтэй бөмбөг!

Шизүка:         Өө гоё юм аа, тэгэхээр…

Нобита:          Тэгэхээр энэ цохиураар үүнийг цохино. Алдвал энэ бэхээр нүүрэн дээр түрхдэг юм шүү.

Шизүка:         Өө, ийм хөгжилтэй дүрэм байдаг юм уу?

Нобита:          Сайн харсан уу?

Шизүка:         Мхн.

Охин3:            Хөөх, наадах чинь юу вэ?

Охин4:            Харагдаагүй юм байх чинь!

Шизүка:         Энэ бол Нобитагийн санаачилсан шинэ тоглоом.

Охин3:            Хөөх, Нобита чинь зохион бүтээгч юм биш үү!

Охин4:            Бид нарт ч гэсэн заагаад өгөөч!

Нобита:          Мэдээж шүү дээ! Хэхэ, одоо би алдартай болох нь уу?

Шизүка:         Би хийж чадах болов уу даа? Яагаад ч юм догдлоод байна!

Нобита:          Зүгээр зүгээр! Тайвшир даа! Би юу гэж хэлнэ, яг тэгж л хийгээрэй, чадна аа! За ойлгов уу?

Шизүка:         Сая хэн нь алдсан болох уу?

Нобита:          Буцааж тогтоож цохиж болохгүй шүү дээ! Хурдан бултаж, өдийг газар унагах ёстой!

Шизүка:         Ёстой хэцүү юм байна даа! За, дараагийнх! Дора, нүүрэн дээр бэх тавиад өг!

Дораэмон:    Уучлаарай.

Нобита:          За ингээд!

Охин3:            Май! Ийм хэцүү гэж огт бодсонгүй шүү!

Охин4:            Унагая гэж бодоод байхад дахиад л буцаагаад цохичихлоо!

Шизүка:         Ёстой Нобитаг хожино гэж байхгүй юм байна!

Нобита:          Үгүй яах вэ, анхнаасаа л сайн байх хэрэгтэй шүү дээ.

Дораэмон:    За, тэгээд битгий гуниглаад бай.

Сүнэо:             Хөөе, Нобита! Хурдал, хурдал! Жайанд аймаар зүйл тохиолдчихлоо!
Юу хийхээ мэдэхгүй байна!

Жайан:           Нобита, ашгүй чи хүрээд ирлээ!

Сүнэо:             Хар даа Нобита, яагаад ийм болчихов оо?

Жайан:           Дээшээ хөөрчихсөн цаасан шувууг яах вэ? Яавал Нобита чам шиг сайн тоглохыг заагаад өгөөч!

Сүнэо:             Гуйж байна, Нобита!

Нобита:          Өө, яршигтай юм аа…

Дораэмон:    Яана даа!

 

 

 

2-р хэсэг

Нобита

Хүү

Дораэмон

Хүү

Шизүка

Охин

Жайан

Хүү

Сүнэо

Хүү

Нобитагийн ээж

Эмэгтэй

Дэкисүги

Хүү

 

Дораэмон:    Шизүкаг буцааж авъя!

Эрэгтэй:         Дэкисүги, чи их л дуртайяа Ангараг гариг руу ширтээд байх юм.

Дэкисүги:      Ангараг бол багын минь мөрөөдөл байсан юм.

Нобитагийн багш:       Дэкисүги, чи ч ёстой амттай хоол хийжээ! Минaмотогийнх ч бас амттай харагдаж байна.

Шизүка:         Үгүй дээ.

Охин:              Шизүкагийн нөхөр болох хүн азтай л байх нь дээ.

Нобита:          Тэр хүн бол би! Юу гэхээр би ирээдүйд очиж харж байсан юм.
Би Шизүкатай гэрлэх юм байна лээ. Тэгээд Нобисүке гэдэг хүүтэй болно.

Нобитагийн багш:       Нобита, юу хийгээд байна вэ, хараач!

Сүнэо:             Хоол хийх хэцүү юм аа, тийм ээ!

Жайан:           Тэгж чадахгүй байсан ч яахав гэж бодож болно шүү дээ!

Шизүка:         Гэхдээ хоол хийх гэдэг чинь хөгжилтэй шүү! Тийм ээ?

Дэкисүги:      Тийм шүү!

Нобита:          Гэхдээ, шарсан өндгийг би хийснээс ээж хийсэн нь 100% илүү амттай байдаг!

Шизүка:         Чи хийдэггүй болохоор л тэгж бодогдож байгаа юм!

Дэкисүги:      Хоолыг өдөр бүр хийвэл улам л сайжирдаг юм! Сурлагатай адилхан!

Жайан:           Юу гэнэ ээ, Дэкисүги! Жоохон л сайн сурдаг болохоороо дандаа дээгүүр байна гэж боддог юм уу!

Сүнэо:             Ер нь бол тийм шүү дээ!

Нобита:          Харин тийм!

Дэкисүги:      Тийм тал байна!

Шизүка:         Яана аа! Тэгээд байвал та нар ирээдүйд хэцүүдэх болно шүү!

Жайан:           Хэцүү биш ээ! Учир нь хоолыг эхнэр л хийнэ шүү дээ!

Нобита:          Тийм ээ!

Шизүка:         Нобита чи хүртэл ийм юм ярьж байх гэж!

Жайан:           Нобита, хэлээд өг!

Сүнэо:             За за!

Нобита:          Эр хүн хоол хийх албагүй шүү дээ!  Хийлгэж байхад л болно биз дээ!

Шизүка:         Явцгаая, Дэкисүги!

Нобита:          Яасан гэж вэ, Шизүка!

Жайан:           Шизүкад загнуулчихлаа!

Сүнэо:             Дэмий үг хэлэх юм даа, Нобита!

Жайан:           Нобитаг Шизүка загнасан даа!

Сүнэо:             Нобита Шизүкаг уурлууллаа!

Сүнэо, Жайан:     Шизүкаг уурлуулсан даа!

Нобита:          Би ирлээ!

Нобитагийн ээж: Өө, Нобита! Өнөөдөр их ажилтай байна аа! Туслаач!

Дораэмон:    Тэр чиний өөрийн л буруу шүү дээ!

Нобита:          Дораэмон хүртэл ингэж хэлж байна гэж үү…

Дораэмон:    Бодоод үз дээ! Заримдаа чи өөрөө хоол хийсэн ч болно шүү дээ, буруу зүйл биш!

Нобита:          Дораэмон хүртэл ингэж боддог байх нь ээ. Гэрийн эзний хичээл чухал биш ээ. Харин Шизүка надад гомдсон нь л том асуудал! Одоо тэр насан туршдаа надтай дахин ярихгүй ч байж мэднэ шүү дээ!

Дораэмон:    Хэтрүүлээд байна аа. Тийм зүйл болохгүй ээ. Яагаад гэвэл, Шизүка эцэст нь чамтай гэрлэдэг л биз дээ!

Нобита:          Тийм шүү! Яг үнэн! Шизүка бол миний ирээдүйн эхнэр! Ийм жижигхэн зүйээс болж намайг үзэн ядахгүй, тийм биз?

Дораэмон:    Хүлээ! Ирээдүй чинь хүссэн үедээ өөрчлөгдөж болдог юм! Хэрвээ чи хэтэрхий муухай зүйл хийж байвал…!

Нобита:          Өө, тэйккоптерийг надад түр өгөөч!

Дораэмон:    Өгье л дөө, гэхдээ…

Нобитагийн ээж: Нобита! Туслаач гэж... Нобита хаана явна?

Дораэмон:    Нөгөө...Ингэж байвал жинхнээсээ Шизүка чамайг үзэн ядна шүү дээ!

Нобитагийн ээж: За тэгвэл Дора, чи дэлгүүр ороод ирээч!

Дораэмон:    За!

Нобита:          Ийм өдөр дээвэр дээр унтах ч хамгийн сайхан даа. Ер нь жаахан дуг хийгээд авдаг юм уу? Цагийн телевиз… Ирээдүйн эхнэрээ нэг шалгаад авъя даа! 25 жилийн дараа, 25 жилийн дараа! Харцгаая! Том болоод бүр ч үзэсгэлэнтэй болжээ! Яасан ч миний эхнэр болох хүн гэдэг нь харагдаж байна!

Шизүка:         Хоол боллоо шүү, ирж идээрэй~ Хоол боллоо шүү, ирээрэй~

Нобита:          Ямар эелдэгхэн юм бэ! Манай ээжтэй бол огт адилгүй!

Нобитагийн ээж: Яг аль хэсэг нь адилгүй гээд байгаа юм?! Чи хаагуур явчихсан юм бэ? Туслаач гэж хэлсэн шүү дээ!

Нобита:          Мэдэж байна аа, одоо шууд хийе!

Нобитагийн ээж: Түргэл!

Нобита:          За!

Хүү:                  Одоо завгүй байна, жаахан байж байгаад очъё!

Шизүка:         Ийм их завгүй гэж үү?

Нобита:          Нобисүке өөрийгөө гоё харагдуулж "дараа очно" гээд байна л даа.
Хөөе, Шизүка дуудаж байхад очих хэрэгтэй шүү!

Шизүка:         Юу хийгээд байгаа юм бэ?

Хүү:                  Робокетт… Ракет, робот хоёрын хосолмол юм. Бага ангийн зохион бүтээлийн уралдаанд оролцуулах бүтээл.

Нобита:          Зохион бүтээл үү? Нобисүке зөвхөн сэргэлэн биш, толгой сайтай байсан юм байна! Ээ, яасан ч миний хүү шиг биш юм…

Шизүка:         Тэгвэл завтай болмогцоо орж ирээрэй, Хидэо!

Хүү:                  За.

Нобита:          Тэгээрэй, Хидэо! Ямар уян зөөлөн үг хэлдэг юм бэ дээ. Хидэо? Хидэо!
Хүлээж байгаарай даа! Миний хүүгийн нэр чинь Нобисүке шүү дээ!
Өө, Шизүка! Дахиад нэг удаа дуудаад өгөөч! Би чинь хэд хэд хэлчихсэн шүү дээ! Ээж!

Нобитагийн ээж: Аавын чинь юмыг авахаар би дэлгүүр гарлаа. Тэр хооронд чи цэвэрлэгээ, аяга угаах, хүнс авах гээд бүгдийг хий! Хэрвээ хийгээгүй байвал…

Нобита:          Өө, юу хэлэх гэснийг чинь ойлголоо!

Нобитагийн ээж: За, сайн байна! Даруйхан хийж эхэл!

Нобита:          За!

Дораэмон:    Би ирлээ! Ноби! Энэ чинь манай байшин биш юм болов уу?
Тэгэхээр…? Зүүд биш байна шүү! Өө янзтай, гоё доо, зүүд биш байна! Нобита гэрийн ажил хийж байна.

Нобита:          Аймар чимээтэй юм аа!

Дораэмон:    Өө, уучлаарай, бүр гайхаж хоцроод. Бохирдсон байна, тос нь арилаагүй байна!

Нобита:          Мэдэж байна!

Дораэмон:    Бохир байна. Цайны үлдэгдэл арилаагүй байна. Тостой аяга шанагыг ингэж угаах чинь жаахан дэмий байдаг юм аа.

Нобита:          Дуугүй бай! Дургүй хүрчихлээ!

Дораэмон:    Юундаа бухимдаа вэ? Тэгш өнцөгт өрөөг тойруулж тоосыг нь соруулна гэдэг бас чадвар шүү! Булан хэсэгт тоос үлдээд байна. Яагаа вэ?

Нобита:          Юундаа үглээд байгаа юм бэ? Жаахан ч гэсэн туслая гэж бодохгүй байж!

Дораэмон:    Яагаад ингэж уурлаад байна?

Нобита:          Би бушуухан шиг ээжийн хэлсэнээр гэрээ цэвэрлэж дуусгах ёстой!

Дораэмон:    Тэгвэл надад тохирох зүйл байгаа шүү!

Нобита:          Үнэн үү? Гэрийн ажилд туслах робот юм уу?

Дораэмон:    Нээрэн байдаг шүү! Гэрийн ажлын хормогч! Угаалга, хоол хийх, гэр орны бүх ажлыг төгс хийдэг “туслах хормогч”!

Нобита:          Тэгээд тийм юм заавал чаддаг байх албатай юм уу!

Дораэмон:    Гэхдээ хийхгүй бол хэцүүднэ шүү дээ!

Нобита:          Хэцүү биш ээ! Учир нь гэрийн ажлыг эхнэр хийнэ шүү дээ…Өөрөөр хэлбэл… Шизүка л хийж өгнө гэсэн үг! Аймаар юм аа, бүр дүүрлээ!

Дораэмон:    Яагаад ийм яараад байгаа юм бэ?

Нобита:          Тэрийг нягталж үзэх ёстой! Дууслаа! Нобисүке байна уу? Хидэо юу?
Бурхан минь, би л сонсохдоо андуурсан байгаасай!

Дэкисүги:      Зөвхөн ганц товч дарлаа л бол шууд сольчихно! Бараг ямар ч дуу чимээ гарахгүй шүү!

Дораэмон:    Бүр Дэкисуки шиг харагдаж байна!

Нобита:          Юу гэнэ ээ? Чимхээд өг дөө! Хурдлаарай!

Дораэмон:    Яваарай!

Нобита:          Энэ үнэхээр зүүд биш юм байна!

Хүү:                  Амттай байна!

Шизүка:         Тийм үү? Яаралгүй идээрэй, Хидэо! Хидэо! Аав нь удахгүй Ангаргаас хариад ирнэ дээ.

Дораэмон:    Хидэо? Нобитагийн хүү чинь Нобисүке байх ёстой шүү дээ!

Нобита:          Худлаа байлгүй! Худлаа биз дээ? Шизүкатай гэрлэнэ гэсэн больчихсон байж шүү дээ! Энэ худлаа биз дээ, Дораэмон! Шизүка надтай гэрлэх ёстой биз дээ?

Дораэмон:    Би хэлсэн биз дээ! Шууд тийм зүйл болохгүй гэж! Чи буруу зүйл хийгээд чамд дургүй болсон байж болно. Эсвэл Дэкисүги гээд өөр хүнд хайртай болж ч болно.

Нобита:          Тэгж л дээ! Итгэхгүй…Би итгэхгүй шүү…

Дораэмон:    Хаашаа явах гэж байгаа юм?

Нобита:          Шизүкатай уулзаад баттай болгоно! Үнэхээр намайг голсон эсэхийг мэдье!

Дораэмон:    Зүгээр нэг загнасан биш бүр хайртай байхаа больсон гэж боджээ.

Нобита:          Шизүка! Худлаа! Ийм юм болохгүй! Би итгэхгүй шүү! Шизүка!
Шизүка! Шизүка! Шизүка!

 

Back to episodes Go home