Дораэмон 58-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон (Дора) |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Нобита (Ноби) |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Жайан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Сүнэо (Хонэкава Сүнэо) |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Эр 1 |
Номын дэлгүүрийн эзэн эрэгтэй |
|
Харүо |
Улаан цамцтай хүү, найзуудынх нь нэг |
|
Шувуу |
Татвар цуглуулдаг робот шувуу |
|
Нобита ээж |
Нобитагийн ээж |
|
Нобиро |
Нобитагийн авга ах |
|
Жаал |
Гудамжаар явж буй жаал |
|
Сүнэо ээж |
Сүнэогийн ээж |
|
Дорами |
Дораэмоны эмэгтэй дүү (ирээдүйгээс ирсэн робот муур) |
|
Охин 1 |
Шизүкагийн найз охин |
|
Жайан ээж |
Жайаны ээж |
|
Нобита аав |
Нобитагийн аав |
|
|
|
|
|
|
|
|
|
Дораэмон 58-р анги
Гарчиг: Татварын шувуу
Эр 1: Уншмаар байгаа бол худалдаж аваач.
Нобита: Худалдаж авч чадах байсан бол тэгнэ шүү дээ.
Эр 1: Баярлалаа, дахин үйлчлүүлээрэй.
Нобита: Чи худалдаад авчихсан юм уу?
Сүнэо: Тийм ээ, "Мирандаман"-ы шинэ цуврал,
Нобита: Хөөх!
Сүнэо: бас өөр хэдэн ном нийлээд 10 орчмыг.
Нобита: Гайхалтай!
Сүнэо: Энэ зэргийн юм юу ч биш ээ.
Нобита: Нээрээ, Сүнэо...?
Сүнэо: Үзүүлэхгүй ээ. Хүсэж байвал өөрөө худалдаж аваарай.
Нобита: Ямар шударга бус юм бэ! Сүнэо л дандаа авдаг!
Дораэмон: Шинэ цувралыг уу, бүр 10 ном уу?
Нобита: Хүмүүс бүгд тэгш эрхтэй байх ёстой гэж би бодож байна! Энэ шударга бус нийгмийг яах ч арга байхгүй гэж үү?
Дораэмон: Шударга байдалд ойртуулах арга байхгүй ч юм биш л дээ. Татварын шувуу
Нобита: Татвар аа? Тэр чинь юу юм бэ?
Дораэмон: "Хүн бүрийн халаасны мөнгөнөөс татвар цуглуулдаг төхөөрөмж. Жишээлбэл, чиний халаасны мөнгө чинь 500 иен учраас 10% буюу 50 иен төлөх ёстой болно.
"
Нобита: Аан, ойлголоо. 50 иен нь татвар гэж үү? Гэхдээ тоглож байгаа биш дээ. Угаасаа хүрэхгүй зовж байхад чинь. Ер нь наадах чинь юу нь шударга гэж?
Дораэмон: Халаасны мөнгөний дүн нь их байх тусам татвар нь өндөр болно. 1,000 иенээс дээш бол 30%, 10,000 иенээс дээш бол 50%.
Нобита: 50% уу? Сүнэо сард хэдэн 10 мянгыг авдаг шүү дээ. Тал нь хасагдсан ч яах ч үгүй.
Дораэмон: За, тэгвэл 70%.
Нобита: Хамаагүй шударга болох нь. Гэхдээ цугларсан мөнгөөрөө яах юм бэ?
Дораэмон: Татварын мөнгөөрөө юу хийхээ бүгдээрээ хамтдаа шийдвэл зүгээр. Гэхдээ асуудал нь бүгд зөвшөөрөх үгүйд л байна даа.
Жайан: Ийм гайхалтай санаа ёстой сонсож байсангүй! Нобита, чи суут ухаантай юм.
Нобита: Үгүй ээ, үгүй.
Жайан: Татварын мөнгөөрөө Жайнтс багийн дүрэмт хувцас хийцгээе! Зориулалтын стадион ч бас.
Нобита: Бас манга унших номын сан! Барилга бариад, хоолны газар, тоглоомын төв, өдрийн унтлагын өрөө хийцгээе!
Жайан: Дажгүй санаа байна.
Дораэмон: Арай л хэтрүүлж байна.
Харүо: Заавал тэгэх шаардлага байна уу?
Сүнэо: Хүссэн юмаа бүгд өөрсдөө авчихвал болох юм биш үү?
Дэкисүги: Би хүссэнээрээ л баймаар байна.
Шизүка: Тийм шүү.
Жайан: Өөрөө л болж байвал зүгээр гэж үү? Хар даа, бүгд дуртайяа зөвшөөрч байна.
Дораэмон: За, тэгвэл... Татварын шувуу! Бүгдийнх нь мөнгийг шалгаж байна.
Шувуу: Дораэмон, чамд 100 иен байна. Татвар 10 иен.
Дораэмон: Үгүй ээ, энэ чинь...
Шувуу: 10 иен!
Дораэмон: Дораяаки авах гэж байсан шүү дээ.
Шувуу: 90 иен хариулт.
Дораэмон: Өө...
Сүнэо: Ашгүй дээ, энд мөнгөө авчраагүй нь болж.
Дораэмон: Юу ярьж байгаа юм бэ! Одоо бүгдийнх нь гэрт очоод, цуглуулсан мөнгөнөөс чинь татвар авна шүү дээ.
Бүгд: Юу!?
Харүо: Яана аа, манайх руу нисэж байна. Миний цуглуулсан мөнгө! Энэ чинь миний мөнгө!
Шувуу: 23,046 иен байгаа учраас татвар нь 16,132 иен.
Харүо: Үгүй ээ, энэ чинь бүгд минийх!
Шувуу: Төлөхгүй бол хурааж авна шүү.
Харүо: Хурааж авах ч бай, юу ч бай оролдоод үз л дээ!
Шувуу: Таталтын... цацраг! Татвараа төлөх үү?
Харүо: За, мэдлээ дээ.
Шувуу: 1,000 иен олдлоо! Санаатайгаар татвараас зайлсхийх оролдлого. Хянан шалгалтыг эхлүүлээд!
Харүо: Болиоч ээ!
Шувуу: Таталтын цацраг!
Дораэмон: Нэлээн ширүүн татвар нэхэж байх шиг байна даа.
Нобита: Би ч яах вэ, мөнгөө бүгдийг нь шууд үрчихсэн болохоор санаа амар юм байна.
Нобита ээж: Май, энэ сарын халаасны мөнгө шүү.
Нобита: Заавал яг одоо өгөөд байхдаа яах вэ дээ. За.
Шувуу: Татвараа төлнө үү! 500 иений 10%, 50 иен болно.
Нобита: Үгүй ээ, минийх шүү дээ. Одоо больсон нь дээр ч юм уу?
Дораэмон: Юу яриад байгаа юм бэ? 50 иен л төлчхөөд.
Нобиро: Сайн уу.
Нобита: Нобиро авга ах.
Дораэмон: Сайн байна уу.
Нобиро: Май, энэ Африкаас авчирсан бэлэг.
Нобита: Баярлалаа.
Нобиро: Мөнгө дууддаг эд гэсэн шүү.
Нобита: Хөөх!
Нобиро: Ах нь дахиад Энэтхэг рүү явах болсон. Бараг 3 жил эргэж ирэхгүй байх.
Нобита: 3 жил ээ? Тийм удаан уу?
Нобиро: Тийм ээ, тэгээд одоо 3 жилийн шинэ жилийн бэлгийг чинь өгчихье.
Нобита: Юу...? Үгүй ээ, хэрэггүй, хэрэггүй.
Нобиро: Яасан бэ, чи ингэдэггүй дээ.
Нобита: Хэрэггүй гээд байхад. Хэрэггүй ээ.
Нобиро: Битгий санаа зов оо, май! За, дараа уулзъя, баяртай.
Шувуу: Татвар 70% буюу 21,000 иен болно.
Нобита: 70% гэдэг чинь арай хэтэрхий юм. Хэн тэгж шийдсэн байна аа? Нээрээ тийм л дээ.
Шувуу: Хариулт 9,000 иен. Татвар! Татвар!
Шизүка: Өө, татварын шувуу.
Шувуу: Татвар...
Дораэмон: Нэлээн хураасан байх даа? Хэд цугларсан бэ?
Шувуу: Татварын нийт дүн 173,850 иен. Нобита 21,050 иен. Минамото Шизүка 11,200 иен. Дэкисүги Эйсай 49,000 иен. Харүо 91,800 иен. Года Такэши 0 иен. Хонэкава Сүнэо 0 иен.
Нобита, Дораэмон: Тэг ээ?
Нобита: Яагаад Сүнэо, Жайан 2 тэг татвартай байдаг билээ?
Дораэмон: Яаж ч бодсон сонин байна. Шалгацгаая. За ингээд. Хувийн хиймэл дагуул хөөргөж байна! Хиймэл дагуулын камераар харъя.
Нобита: Тэгье. Гарч байна.
Жайан: Хөөх, амттай харагдаж байна. Нааш нь өгөөдөх!
Жаал: Үгүй ээ.
Жайан: Юу гэнэ ээ?
Жаал: За, ойлголоо.
Жайан: Ёстой гоё амттай юм. Өө, наадахыг чинь би уншаагүй байгаа шүү дээ. Зээлчих!
Нобита: Ингэх юм бол халаасны мөнгөний хэрэг ч алга.
Дораэмон: Татвар 0 байх нь ч ойлгомжтой.
Нобита: Тийм байх нь ээ? Гэхдээ Сүнэо 0 гэдэг чинь юу гэсэн үг вэ? Сард хэдэн 10 мянгыг авдаг шүү дээ. Хадгалсан мөнгө ч гэсэн зөндөө байх ёстой доо.
Дораэмон: За, тэгвэл Сүнэог...
Сүнэо: Ээж ээ.
Сүнэо ээж: Юу болоо вэ?
Сүнэо: Дэлгүүр яваад өгье.
Сүнэо ээж: Дэлгүүрээс авахуулах хэрэгтэй юм алга даа.
Сүнэо: Зүгээр ээ. Би сая хадгалсан мөнгөө бүгдийг нь өгсөн дөө?
Сүнэо ээж: За, тийм.
Сүнэо: Тэндээс мөнгө гаргаад, тоглоом аваад ир гээд хэлэхэд л болох юм.
Сүнэо ээж: Ядаргаатай юм аа. Халаасны мөнгө өгье. Тэгээд болно биз дээ?
Сүнэо: Тэгвэл татвар суутгачихна аа. Худалдаж авчирсан тоглоомоо танд өгөх болохоор тэрийг л надад өгөхөд болно.
Нобита: Үгүй байлгүй дээ!
Дораэмон: Татвараас зайлсхийх арга байна.
Нобита: Татварын шувуу. Татварын шувуу!
Дораэмон: Сүнэогоос татвар аваарай!
Нобита, Дораэмон: Сүнэо!
Сүнэо: Өө, яасан?
Нобита: Чи муу, татвараа төлөөч!
Сүнэо: Төлж чадахаар бол төлнө л дөө. Надад халаасны мөнгө байхгүй л дээ. Энэ бол даалгавар.
Нобита: Муу зальтай амьтан!
Дораэмон: Татварын шувуу, Сүнэогоос татвар ав л даа!
Шувуу: Даалгаврын мөнгөнөөс татвар авч болохгүй.
Сүнэо: Тийм шүү.
Нобита: Яахаараа?
Сүнэо, шувуу: Татвараа төлөх нь бид бүгдийг үүрэг.
Сүнэо: Халаасны мөнгөгүй надаас татвар авна гэхийн оронд юунд зарцуулахаа бодвол дээр юм биш үү? Нэлээн цугларсан биз дээ?
Нобита: Аймшигтай!
Дораэмон: Үнэхээр шударга бус байна!
Дэкисүги: Татвар хэтэрхий өндөр байна.
Шизүка: Ямар ч өндөр байлаа гээд энэ арай хэтэрхий байна!
Дэкисүги: Би микроскоп авах гээд цуглуулж байсан мөнгө шүү дээ.
Шизүка: Би намтар зохиолын цоморлог авах гээд цуглуулж байсан юм.
Харүо: Би мөнгөө хадгалах дуртай болохоор хүссэн зүйлээ ч авалгүй, хэмнээд цуглуулж байсан юм.
Нобита: Одоо нээрээ болъё оо.
Харүо: Тийм шүү.
Жайан: Хэсэг сонсоод байсан чинь өндөр байна, болъё энэ тэр гээд татвар төлөх бол хүн бүрийн гүйцэтгэх ёстой үүрэг юм шүү! Ойлгов уу?
Бүгд: Ойлголоо.
Жайан: За, ойлгосон бол сайн байна. Хөөх! 10 иен олсон доо. Олсон зүйл бол минийх!
Шувуу: 1 иений татвар төлнө үү.
Жайан: Юу гээд байгаа юм бэ? Их мөнгөтэй хүмүүсээс л татвар аваач!
Шувуу: Татвар төлөх нь хүн бүрийн үүрэг. Төлөхгүй бол хураан авах болно.
Жайан: Оролдоод үз л дээ!
Шувуу: Таталтын... цацраг!
Жайан: Яаж байна аа?!
Шувуу: Буулгаж авах цацраг!
Жайан: Ёо ёо!
Шувуу: Үрэлгэн цацраг!
Жайан: Дэмий донгос.
Шувуу: Таталтын цацраг!
Жайан: Юу гээд байгаа юм?
Шувуу: Таталтын цацраг!
Жайан: Дуугүй бол, чи муу! Хохь чинь, чи муу!
Бүгд: Ураа!
Дораэмон: Татварын тоглоом дууслаа! Янзтай!
Бүгд: Ураа!
Гарчиг: Үл үзэгдэгч болгох нүдний дусаалга
Сүнэо: Хар даа, дэлхийн хүүхэд залуусын нууцлаг түүх "Үл үзэгдэгч хүн"
Нобита: Хөөх, үл үзэгдэгч хүн гэнэ ээ?
Сүнэо: Ямартай ч энэ ном... үнэхээр сонирхолтой юм аа.
Нобита: Нээрээ тийм гэсэн тийм ээ? Үйл явдлыг нь битгий яриарай. Би өөрөө уншина шүү. Нээрээ дараа нь надад зээлүүлнэ биз дээ?
Сүнэо: Харин яадаг юм билээ?
Жайан: Үл үзэгдэгч хүн үү дээ? Сонирхолтой бололтой. За, би зээлээд өгье.
Сүнэо: Өө.
Нобита: Хүлээгээрэй, би эхлээд... За, за. Жайаныг уншаад дуусахаар надад түр өгч болох уу?
Сүнэо: Буцаад ирвэл шүү дээ.
Нобита: Юу?
Сүнэо: Жайанд зээлдүүлсэн зүйл хэзээ ч эргэж ирдэггүй юм.
Жайан: Миний юм бол минийх. Чиний юм ч бас минийх.
Сүнэо: Хамаг чадлаараа шаардаад үз дээ. Гэхдээ бүтэхгүй л болов уу даа.
Нобита: Юу гээч, Дораэмон. Өө, Дорами. Чи ирчхээ юу?
Дорами: Тийм ээ, ирчихлээ.
Дораэмон: Мелонпан авахаар ирсэн гэнэ ээ.
Нобита: Тэрний төлөө 22-р зуунаас уу даа?
Дорами: Энэ хотын талхны дэлгүүрийн мелонпан 22-р зууны хоолны сэтгүүл дээр гарсан байсан юм. Хар даа.
Нобита: Хөөх, тийм байна.
Дорами: Нээрээ, ах аа.
Дораэмон: Юу?
Дорами: Талхны дэлгүүрийн эсрэг талын япон чихрийн дэлгүүр ч бас гарсан байсан. Тусгайлан гаргаж байгаа Дораяаки нь алдартай болсон гэнэ.
Дораэмон: Юу? Дораяаки юу?
Дорами: Дугаарлахгүй бол авч чаддаггүй гэсэн шүү.
Дораэмон: Яана аа, мэдээгүй шүү дээ! Тийм гайхалтай дораяаки гэж.
Дорами: Мелонпан.
Дораэмон: Дораяаки.
Нобита: Хөөе, намайг сонс л доо! Ийм юмыг зүгээр өнгөрөөж болохгүй биз дээ. Асуудал ганцхан номд байгаа юм биш! Найз нөхдийн дунд тийм дураараа хүнийг даврааж болох юм уу гэж би хэлмээр байгаа юм.
Дорами: Тийм шүү, яг зөв! Яасан ч уучлах ёсгүй!
Нобита: Тийм биз дээ, Дорами? Тэгэхээр гуйх юм байна.
Дорами: Болно оо.
Нобита: Юу?
Дорами: Нобитагийн сэтгэлийг би ойлгож байна. За, май. Ямар ч шархыг нэн даруй эдгээдэг анхны тусламжийн багц. Санаа зоволтгүй цохиулаад ир.
Нобита: Юу?
Дорами: Эр хүн шиг нүүр тулан номыг буцааж авах гэж байгаа биз дээ? Нобита ч мундаг юм аа.
Нобита: Аан, үгүй ээ, нөгөө...
Дораэмон: Үгүй ээ, чадахгүй. Эр хүн шиг Жайантай нүүр тулна гэж үү дээ?
Дорами: Арай гэж Нобита тийм зоригтой болж байхад даа. Тэгж хэлж болохгүй шүү дээ. Тийм ээ, Нобита?
Нобита: Үнэндээ би...
Дорами: Жинхэнэ үл үзэгдэгч хүн болмоор байна гэнэ ээ?
Дораэмон: Тиймэрхүү л юм байх гэж бодсон л доо.
Нобита: Үгүй дээ, Сүнэогийн номыг буцааж авахын тулд шүү дээ. Гуйя, Дораэмон үл үзэгдэгч нөмрөг ч юм уу, шүршдэг лак ч юм уу гаргаад өг, тэгэх үү?
Дораэмон: Дэггүйтэх юм л хийх гэж байгаа биз дээ? Болохгүй ээ, болохгүй.
Нобита: Өө, хаашаа явах гэж байгаа юм бэ?
Дораэмон: Тусгайлан гаргаж байгаа дораяакиг нь амсаж үзээд ирье.
Нобита: Нээрээ, Дорамид ч бас үл үзэгдэгч болдог хэрэгсэл байгаа биз дээ?
Дорами: Байгаа л даа. Гэхдээ тийм зорилгоор юм бол өгмөөргүй байна.
Нобита: Битгий тэгж хэл л дээ.
Дорами: Зальтай хүнд дургүй!
Нобита: Харамч. Аан, мэдлээ. Үнэндээ Дорамид үл үзэгдэгч болдог хэрэгсэл байхгүй л юм байна шүү дээ. Тэгээд л дургүй нь хүрээд байгаа юм байна л даа.
Дорами: Тийм биш ээ! Надад байгаа юм чинь.
Нобита: Зүгээр дээ. Хүчлэх хэрэггүй, за юу?
Дорами: Үл үзэгдэгч нүдний дусаалга байгаа юм чинь.
Нобита: Үл үзэгдэгч нүдний дусаалга аа? Гэхдээ ямар шил байгаа биш, амьд биет үнэхээр нэвт харагдана гэхээр итгэхэд бэрх л юм.
Дорами: Үнэн шүү. Байгаль ертөнцөд ч гэсэн нэвт харагддаг амьд биет тийм ч ховор биш шүү. Далайн залхаг ямар билээ? Нэвт харагддаг биз дээ? Харин хөвөгчид? Авгалдай, загасны жараахай зэргийг нэвт харагдахыг харж байсан биз дээ?
Нобита: Гэхдээ хүн ямар далайн залхаг биш дээ.
Дорами: Эсүүд нийлж амьдралыг бүтээж байгаатай нэг талаараа ижил зүйл юм шүү. Хүнд ч гэсэн нэвт харагддаг хэсэг угаасаа байдаг шүү дээ.
Нобита: Арай үгүй байлгүй дээ.
Дорами: Бод л доо, нүдний болор болон талст чинь тунгалаг биз дээ?
Нобита: Аан, бодсон чинь нээрээ тийм юм байна. Тийм хэрэгсэл нээрээ байгаа гэж үү?
Дорами: Тэгвэл харуулах уу, тийм нүдний дусаалга?
Гарчиг: Үл үзэгдэгч болгох нүдний дусаалга.
Дорами: Үүнийг нүдэндээ дусаавал энгийнээр тайлбарлавал биеийн эсүүдийг болор болгочихдог гэсэн үг. Яаж тэгдэг вэ гэвэл биеийн пигментийг түр зуур задалж, эсүүдийн хоорондох зайг шингэнээр дүүргээд, өнгө хугарлын индексийг 1 болгодог юм. Иймэрхүү юм Нобитад ойлгоход хэтэрхий хэцүү байна уу?
Нобита: Сайн ойлгохгүй байгаа ч гэлээ...
Дорами: Буцаагаад өг л дөө!
Нобита: энийг дусаавал үл үзэгдэгч болох юм байна, тийм үү?
Дорами: Болохгүй ээ! Хоцорчихлоо...
Нобита: Хөөх, нээрээ гэж үү? Гайхалтай, харагдахгүй болчихлоо. Янзтай!
Дорами: Гуйя, битгий дэггүй зүйл хийгээрэй, за юу?
Нобита: Хувцсаа тайлчихвал, хэнд ч харагдахгүйгээр юуг ч хийх боломжтой гэсэн үг. Нүдний шилгүй бол жаахан муу харагдах ч гэлээ, за яадаг юм. Ямар хичээл хийх гэж явж байгаа ч биш дээ.
Нобита ээж: Юу? Болохгүй ээ, хичээлээ хийх хэрэгтэй. Юу вэ? Нобитагийн дуу сонсогдсон юм сан.
Нобита: Бусад хүмүүст харагдахгүй гэж мэдэж байгаа ч гэлээ, нүцгэн гадаа гарах чинь эвгүй юм аа. Нэг л сэрүүхэн оргиод байна. Гэхдээ дасчихвал салхи үзээд, харин ч таатай юм байна. За байз, тэр хоолой чинь... Яана аа, Шизүка!? Яана аа? Яах вэ?
Шизүка: 2 өөр оймс өмсчихсөн байсан.
Охин 1: Тийм сандруу гэж бодоогүй шүү.
Шизүка: Харин тийм ээ. Юу вэ?
Нобита: Аан, нээрээ харагдахгүй юм байна.
Сүнэо: Жайан, ийм юм хэлээд... намайг битгий муугаар бодоорой, нөгөө номоо уншиж дуусаад буцааж өгнө биз дээ, тийм ээ?
Жайан: Би зээлсэн юмаа буцааж өгдөггүй юм шиг ярьж байх чинь!
Сүнэо: Үгүй дээ, тэгж хэлэх гээгүй юм аа.
Жайан: Би хэзээ буцааж өгөөгүй билээ, айн? Үүрд зээлсэн л гэсэн үг биз дээ!
Нобита: Өөрөөр хэлбэл үүрд зээлнэ гэдэг чинь буцааж өгөхгүй гэсэн үг биш үү? Буцааж өгөх бодолгүй байгаа биз дээ?
Жайан: Юу гэнэ ээ? Дахиад хэл дээ!
Нобита: Ингээд л шууд хүчээр дайрах нь ухаан муутай гэдгийн нотолгоо! Дэмий ч зүйл хийчхэв үү? Гэхдээ номыг чинь би буцаагаад авчих болохоор битгий гомдоорой.
Дорами: Сэтгэл хөдөлж байна шүү.
Дораэмон: Ийм ойрхон 22-р зууны хоолны сэтгүүлд гарсан Дораяаки байсан юм уу?
Дорами: Амттай юм аа.
Дораэмон: Үнэхээр жаргалтай байна.
Жайан: Би ирлээ.
Жайан ээж: Сайн уу? Юу? Такэши!
Жайан: Юу? Яасан бэ, ээж ээ? Гэнэт яаж байгаа юм бэ?
Жайан ээж: Чи хөл нүцгэн гадуур алхаад ирж байгаа юм уу?
Жайан: Үгүй ээ, би уг нь тэгээгүй...
Нобита: Таалагдаж байна шүү.
Жайан: Өө, би уг нь биш байхад чинь... Өө!
Жайан ээж: Алчуураа сайн баз!
Жайан: За, мэдэж байгаа. Энэ одоо хэний хийсэн хэрэг вэ?
Жайан ээж: Алив ээ, сайн арч!
Жайан: Ёстой, би яагаад ийм юм хийх ёстой байдаг байна аа?
Нобита: Жаахан дэггүйтмээр санагдаж байна шүү. Сайн байна. Арчаад, арчаад. За, хичээгээрэй.
Жайан: Харагддаггүй ээ.
Жайан ээж: Юугаа хийгээд байгаа юм бэ, чи чинь?
Жайан: Өнөөдөр үнэхээр таагүй өдөр байна. Ном уншиж тайвширдаг юм билүү? Юу гэнэ үү? "Үл үзэгдэгч..."
Нобита: Ямар удаан уншдаг юм бэ? Зээлчих.
Жайан: Юу...? Арай...? Үл үзэгдэгч үү?
Нобита: Яг зөв. Үл үзэгдэгч байна! Чиний дураараа авирласныг шийтгэх гэж би ирлээ.
Жайан: Юу гэнэ ээ, зоригтой юм шив. Гараад ир! Булхайцахгүй шүү. Өөрийгөө харуул! Юу вэ энэ чинь? Чи муу... Май чи!
Жайан ээж: Такэши!
Жайан: Ээж ээ, намайг уучлаарай!
Жайан ээж: Яаж байгаа хүүхэд вэ?
Жайан: Ээж ээ, уучлаарай. Тайвширцгаая, тэгэх үү?
Жайан ээж: Юу яриад байгаа юм? Болгоод өгье чамайг.
Нобита: За, би ч явъя даа.
Нобита ээж: Ус бэлдчихсэн байгаа шүү.
Нобита аав: За, одоохон орлоо. Юу вэ? Нүдний дусаалга уу даа? Сайхан халуун ус байна шүү.
Дораэмон: Буцаад ирэв үү? Битгий ингэж санаа зовоож бай л даа.
Нобита: Хар л даа, "Үл үзэгдэгч" номыг буцаагаад авчихлаа шүү дээ.
Дорами: Амжилттай болсон уу? За, хэвийн харагддаг болцгооё. Үл үзэгдэгч байхаа болих нүдний дусаалга...
Дораэмон: Саяных юу байсан бэ?
Дорами: Нобита, ямартай ч энийг дусаа даа.
Нобита: За.
Нобита ээж: Тэр... юу вэ? Юу болоод байна аа?
Нобита аав: Та нар юуг нь тэгж гайхаад байна?
Нобита: Яасан?
Дораэмон: Нобита, нүцгэн... нүцгэн байна аа.
Нобита: Юу? Яана аа, баларсан.
Дораэмон: Өө Нобита, өөрөө нүцгэн байгаагаа мартчихсан юм уу?
Дораэмон 59-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон (Дора) |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Нобита (Ноби) |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Жайан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Сүнэо (Хонэкава Сүнэо) |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Нобита ээж |
Нобитагийн ээж |
|
Эр 1 |
Япон амттаны дэлгүүрийн эзэн |
|
Эм 1 |
Үсчний газрын хүний хоолой |
|
Сүнэо ээж |
Сүнэогийн ээж |
|
Охин 1 |
Зөрж өнгөрч буй охин |
|
Эр 2 |
Гудамжинд юм асуусан ах |
Дораэмон 59-р анги
Гарчиг: Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэгч
Нобита: Бага сургуулийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэнэ ээ?
Сүнэо: Мэдээгүй юм уу? Одоо элсүүлж байгаа шүү дээ.
Жайан: Би оръё гэж бодож байгаа.
Нобита: Хөөх, Жайан уу?
Жайан: Эсэргүүцэх юм байгаа хэрэг үү?
Нобита: Үгүй ээ...
Сүнэо: Жайан оролцвол ч гарцаагүй тэргүүн байрт орох байх даа.
Жайан: Тийм биз дээ? Ямар вэ дээ, энэ хүчирхэг байдал?
Сүнэо: Хөөх, Жайан гайхалтай.
Жайан: Надад дурлачхав даа. Хар л даа, ямар вэ дээ?
Сүнэо: Чи юу хийж байгаа юм?
Жайан: Өрөвдөлтэй юм аа, хар!
Сүнэо: Гайхалтай.
Жайан: Би өдөр бүр бэлтгэл хийдэг юм шүү. Эр хүн бол хүчтэй байх чухал.
Сүнэо: Урагшаа Жайан, улсын аварга! Юу ч гэж хэлж байсан эр хүн бол царай зүс л чухал шүү дээ. Дээрээс нь ухаантай, мөнгөтэй бол айх зүйлгүй. Тэргүүн байрыг би авах нь гарцаагүй.
Нобита: Сүнэо ч бас орох юм уу?
Сүнэо: Мэдээж. Нобита ч бас ороод үзээч.
Нобита: Би юу?
Сүнэо: Даанч Нобита над шиг царай зүс сайтай биш, над шиг ухаантай ч биш, над шиг баян ч биш болохоор. Энэ бүгд цогцолсон би чинь ямар аз жаргалтай хүн бэ?
Нобита: Хамаагүй ч гэлээ, өөртөө хэт итгэлтэй хүмүүс дургүй хүрмээр юм.
Нобита ээж: Нобита! Хашааны зэрлэг ургасан хэвээрээ байна шүү дээ. Чи тайрна гэж хэлээ биз дээ? Аль хэдийн 7 хоног өнгөрчхөж.
Нобита: Юу, би тийм амлалт өгсөн гэж үү?
Нобита ээж: Тэгсэн! Би сайн санаж байна. Одоо яг хийгээдэх!
Нобита: Тэгж хэлснээ санахгүй юм. Яах аргагүй ээж л андуураад байна. Гэхдээ дандаа л тэгж өөртөө итгэлтэй нь аргагүй намайг дийлэх юм даа. Уг нь яалт ч үгүй миний зөв. Чи яагаад уурлаад байгаа юм бэ?
Дораэмон: Үүнээс амсаад үз л дээ. Ямар байна? Хэтэрхий чихэрлэг биш байна уу?
Нобита: Нээрээ тийм ч юм уу...
Дораэмон: Тийм байгаа биз дээ? Энэ байдлаараа дораяакины нарийн амт нь сүйрнэ шүү дээ. Тэгээд л би дораяакины дэлгүүрийн ахад очиж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр ах юу гэсэн гэж бодож байна? "Дораяаки хийгээд 40 жил болж байна. Би өөрийн хийдэг дораяакидаа бүрэн итгэлтэй байна. Робот байж яаж амтыг нь мэдэх вэ дээ." гэнэ шүү.
Нобита: Муухай юм.
Дораэмон: Роботыг ялгаварлан гадуурхалт. Амт нь муудвал хэн ч дораяаки авахаа больж, эцэст нь дораяаки устаж, үгүй болж ч магадгүй шүү дээ. Дораяакийг хамгаалахын тулд энэ хэвээр нь орхиж чадахгүй!
Гарчиг: Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэгч
Дораэмон: Энэ товчлуурыг дарж асаавал итгэл алдах долгион ялгарна. Тэгээд хүлээн авах антеныг зүүгээд...
Нобита: Юу ч өөрчлөгдөхгүй байна.
Дораэмон: Тийм үү, угаасаа итгэлгүй болохоор байх. Сайн байна уу?
Эр 1: Сайн байна уу? Хэн ч байхгүй л байна шүү дээ.
Дораэмон: Яах аргагүй энэ дораяаки хэтэрхий чихэрлэг байна.
Эр 1: Дахиад чи юу?
Дораэмон: Та ямар ч байсан амсаад үз.
Эр 1: Ийм сайхан амттай дораяаки гэж байх уу?
Дораэмон: Нээрээ тэгж бодож байна уу? Нээрээ юу?
Эр 1: Арай жаахан чихэрлэг болчихсон ч юм уу... Хэт чихэрлэг байна, аймшигтай. Баларлаа, би өөрийн ур чадвараа хэт үнэлж байсан байна шүү дээ. Намайг өршөөгөөрэй. Анхны сэтгэлээ сэргээж амттай дораяаки хийхийн төлөө би чадах бүхнээ хийх болно.
Дораэмон: За, хичээгээрэй. Ингээд дораяаки устах аюулыг давж гарлаа.
Нобита: Ашгүй дээ, тийм ээ?
Нобита ээж: Энэ чинь хааччихдаг хүүхэд вэ? Огтхон ч хийгээгүй байна шүү дээ.
Нобита: Баларсан, бүр мартчихсан байна.
Дораэмон: Яасан бэ?
Нобита: Чимээгүй ээ! Нээрээ түрүүний антенаа өгч бай даа.
Дораэмон: Яах гэж байгаа юм?
Нобита: Зүгээр л, хурдал л даа.
Дораэмон: Нобита нээрээ үнэхээр...
Нобита: Би ирлээ.
Нобита ээж: Нобита, зэрлэг яасан бэ?
Нобита: Зэрлэгийг ээж та түүнэ гэж амласан биз дээ?
Нобита ээж: Юу?
Нобита: Би сайн санаж байна.
Нобита ээж: Нээрээ тэгсэн ч юм шиг санагдчихлаа. Балай юм аа, би ойрдоо мартамхай болоод байна шүү.
Нобита: Болчихлоо.
Дораэмон: Ингэж ашиглах таалагдахгүй байна.
Нобита: Гуйя, дахиад зөндөө антен өгчих л дөө.
Дораэмон: Болохгүй ээ! Дэггүйтэж тоглох хэрэгсэл биш! Яаж байна аа? Буцаагаад өг!
Нобита: Юу яриад байна аа? Надад өгнө гэж хэлсэн биз дээ?
Дораэмон: Юу, тэгсэн билүү?
Нобита: Тэгсэн шүү дээ, мартамхай гэдэг нь.
Дораэмон: Аан, нээрээ тийм л дээ.
Эм 1: Баярлалаа, баяртай.
Нобита: Сүнэо байна.
Сүнэо: Миний царай хэзээ ч харсан үзэсгэлэнтэй шүү.
Нобита: Сайн уу.
Сүнэо: Нобита, чи юу?
Нобита: Сүнэо, чи үнэхээр тэмцээнд оролцох бодолтой байна уу? Дахиад нэг сайтар толинд харсан нь дээр биш үү?
Сүнэо: Юу гэнэ ээ! Өөрийгөө мэдэхгүй ямар бардам юм бэ? Миний царай... царай... Яана аа, ямар аймаар царай вэ? Тэгээд энэ хачин үс засалт юу вэ? Ичмээр юм аа. Өдий хүртэл ийм царайтай яаж гадуур алхаж чадсан байна аа?
Сүнэо ээж: Би чинь ямар үзэсгэлэнтэй юм бэ? Өнөөдөр ч гэсэн төгс. За, Сүнэо. Одоо зурагчинд очиж, тэмцээнд бүртгүүлэх зургаа авхуулцгаая. Яасан бэ?
Сүнэо: Ээж ээ, би тэмцээнд орох итгэл байхгүй болчихлоо.
Сүнэо ээж: Юу? Яагаад тэр вэ? Миний хүү Сүнэо л улсын аварга болоход яг тохирно шүү дээ.
Сүнэо: Яаж ийм царайтай...
Сүнэо ээж: Юу ярина вэ? Хар л даа. Ээж хүү хоёулаа ямар... аймшигтай царай!
Сүнэо, Сүнэо ээж: Ичиж үхлээ.
Жайан: Сайн уу, Нобита. Яг зөв цагтаа ирлээ. Жаахан тулааны өрсөлдөгч болоод өг. Тэмцээнд орохоос өмнө илүү сайн бэлтгэл хийх хэрэгтэй. 1, 2. 1, 2.
Нобита: Түр хүлээгээрэй.
Жайан: Алив ээ, битгий зугтаад бай! Алив, бос!
Нобита: Өвдөж байна шүү дээ, Жайан.
Жайан: Өө, уучлаарай.
Нобита: Яасан бэ? Дайраад ир!
Жайан: Боль. Боль л доо.
Нобита: Алив, зугтаахгүй шүү. Тэгээд байвал тэмцээнд орж чадахгүй шүү. Шизүка ирж байна. Ашгүй, хүчтэй гэдгээ харуулъя байз.
Жайан: Ёо, яагаад байгаа юм бэ?
Нобита: Алив нааш ир! Хар даа, Шизүка. Би хүчтэй байгаа биз дээ? Хар л даа.
Шизүка: Болиоч! Би сул дорой нэгнээ дээрэлхэхэд дургүй!
Жайан: Шизүка.
Нобита: Юу, юу гэж дээ... Тэгж хэлж болж байгаа юм уу? Надад таалагдахаа больчихвол чамайг хэн ч эхнэрээ болгож авахгүй шүү дээ.
Шизүка: Нобитагийн хэлдэг зөв юм байна. Над шиг онцгой зүйлгүй охиныг хэн ч хайрлах боломжгүй юм байна. Нобита, гуйя. Битгий дургүй болооч.
Нобита: Тийм дээ. За яах вэ, бодож үзье.
Шизүка: Нээрээ юу?
Дораэмон: Нобитаг дээ. Ямар нэг юм хийхгүй бол... Тийм ээ! Энүүгээр... Нэмэргүй юм байна. Тэгвэл энэ... Энэ ч бас болохгүй. Энэ ч бас, энэ ч бас, энэ ч бас нэмэргүй. Энэ ч бас, энэ ч бас... Нэмэргүй нь ээ! Бүгд л Нобитаг баллах юм байна! Би дэлхийн хамгийн хэрэггүй робот юм аа! Баяртай, Нобита!
Нобита: Боль л доо, битгий яв, Дораэмон!
Дораэмон: Би ямар нэгэн төхөөрөмж гаргаж ирэх болгонд Нобита хэрэгтэй юм хийнэ гэж байдаггүй. Ингэх гэж 22-р зуунаас ирсэн юм биш шүү дээ.
Нобита: Дораэмон!
Дораэмон: Одоо өөртөө итгэх итгэл алга. Би 22-р зуун руу буцлаа.
Нобита: Хөөе, хүлээ л дээ. Дахиад болохгүй зүйл хийхгүй ээ. Гуйж байна!
Гарчиг: Азгүйдлийн алмаз
Охин 1: Өнөөдөр манай гэрт даалгавраа хийцгээе.
Нобита: Хаа явсан газар азгүй зүйл тохиолдох юм аа, ёстой.
Нобита ээж: Орж болохгүй!
Нобита: Ёо, ёо!
Нобита ээж: Товчин зүү асгачихсан юм аа. Зүгээр үү?
Дораэмон: Хөөрхий дөө, чи үнэхээр азгүй юм аа.
Нобита: Заавал сэтгэгдлээ хэлэх хэрэггүй шүү дээ.
Дораэмон: Хараач, одоо тайвширч болно оо.
Нобита: Наадах чинь юу вэ?
Дораэмон: Азын алмаз. Энэ байхад дандаа сайхан зүйл тохиолддог юм.
Нобита: Хөөх, нээрээ юу?
Дораэмон: Нээрээ. Чиний байнга золгүй байдлыг хараад, ирээдүйн дэлгүүрт захиалчихсан байсан юм.
Нобита: Баярлалаа, Дораэмон.
Дораэмон: Азын алмаз. Юу вэ? Яагаад ийм тэнэг... Энэ чинь азгүйдлийн алмаз байна шүү дээ.
Нобита: Азгүйдлийн алмаз аа? Азгүй болчих юм уу?
Дораэмон: Үгүй ээ, энэ ч гэсэн золгүй явдлаас авардаг зүйл мөн нь ч гарцаагүй л дээ.
Нобита: Тийм үү? Тэгвэл наадах чинь болно оо. Тэгээд ч гоё юм аа. Азгүйдлийн ч байсан яах вэ.
Дораэмон: Одоо яах ч аргагүй шив. Харагдах байдал нь гайхалтай ч үнэндээ аймшигтай хүч чадлыг агуулдаг юм.
Нобита: Аймшигтай хүч ээ?
Дораэмон: За, харж байгаарай. Алив, барьж бай даа. Энд яахаараа гадилын хальс байдаг байна аа?
Нобита: Хаана, хаана?
Дораэмон: Биш ээ. Чамд учирч болзошгүй золгүй байдлыг дүрсэлж байна.
Нобита: Аан, ойлголоо.
Дораэмон: Гадилын хальс. Яана аа, гадилын хальсан дээр халтирчихлаа. Би зүгээр ээ.
Нобита: Яагаад вэ?
Дораэмон: Энэ бол алмазны хүч.
Нобита: Хөөх.
Дораэмон: Азгүй үйл явдлыг алмазыг авсан хүн рүү шилжүүлдэг юм.
Нобита: Гайхалтай! Тэгвэл хурдан туршъя. Гэхдээ хэнд билээ?
Дораэмон: Үгүй ээ, би авмааргүй байна. За, тэгвэл гадаа гарч хайцгаая!
Нобита ээж: Хаашаа явах нь вэ, Ноби? Тоглоод л байхын оронд хичээлээ хий.
Нобита: Аан за, мэднэ ээ.
Нобита ээж: Хөөе, Нобита!
Нобита: Уурлаад байх юм бол алмаз өгчихнө шүү.
Нобита ээж: Алмаз аа?
Нобита, Дораэмон: За байз...
Дораэмон: Хэнд өгөх үү?
Нобита: Яг цагаа тулахаар сэтгэлд сэвтэй юм аа.
Дораэмон: За, тэгвэл ингэе. Алмазыг энэ хавьд хаячихъя. Олж авсан хүн нь азгүй болог.
Нобита: Аан, ойлголоо.
Дораэмон: За, ингээд.
Нобита: Гэхдээ хэн олох бол?
Дораэмон: Харин ээ...
Нобита: Хэн олж авах бол? Яана аа, Шизүка.
Шизүка: Энэ юу вэ?
Дораэмон: Баларлаа!
Шизүка: Хөөх, ямар гоё юм бэ?
Нобита, Дораэмон: Хүрч болохгүй ээ!
Дораэмон: Ёо, ёо, ёо.
Нобита: Үнэн юм байна. Би унасан мөртлөө өвдсөнгүй.
Дораэмон: Би өвдөж байна!
Нобита: Уучлаарай.
Шизүка: Энэ хэнийх юм бэ?
Нобита: Бид нарынх биш ээ.
Сүнэо: Өө, энд уначихсан байсан юм уу? Энэ минийх. Түрүү унагаачхаад хайгаад байсан юм.
Дораэмон: Аан, за. Ав ав.
Нобита: Аваад яваарай.
Сүнэо: Ерөөсөө эргэлзэхгүй юм уу?
Нобита, Дораэмон: Огт үгүй.
Сүнэо: Баярлалаа. За, баяртай.
Нобита, Дораэмон: Ашгүй дээ!
Шизүка: Яагаад ашгүй гэж?
Нобита: Аан, үгүй дээ, юу ч биш.
Дораэмон: Ашгүй дээ, тийм ээ? Яг тохирсон хүн авчихлаа.
Нобита: Тийм шүү, Сүнэогийн шунал нь хөдлөөд нүд нь эргэлдээд л.
Дораэмон: Нобитагийн азгүйдэл гэдгийг ч мэдэлгүй.
Нобита: Ингээд одоо надад юу ч тохиолдсон өвдөх ч үгүй, загатнах ч үгүй.
Дораэмон: Яасан бэ?
Нобита: Аюулгүй болчихсон чинь унахаа ч байчихлаа.
Дораэмон: Азтай байх ч азгүй юм шив.
Нобита: Боломж олдсоных яаж ийгээд ажиллах эсэхийг нь үзмээр байх юм. За яах вэ!
Дораэмон: Заавал тэгэх хэрэггүй шүү дээ.
Нобита: Сайн уу, Жайан. Чи яг горилл шиг юм аа.
Жайан: Юу гэнэ ээ? Бут цохиод өгье! Нүүр нүдгүй цохиод өгье л дөө.
Нобита: За, тэг тэг.
Жайан: Муу золиг!
Сүнэо: Энд байсан юм уу? Хүн чанар зулгаагаад байна аа. Энэ минийх биш болохоор буцаагаад өгчихье.
Нобита: Хөөе, хөөе, одоо буцааж өгөөд байхдаа яадаг юм бэ?
Жайан: Бэлдээд! Дараа тааралдвал чамайг зүгээр орхихгүй гэж мэдээрэй!
Дораэмон: Чи нээрээ юу ч хийсэн бүтэхгүй юм аа. Наадах чинь хэн нэгний гарт очихгүй л бол утгагүй шүү дээ.
Нобита: Тэр ч тийм л дээ...
Дораэмон: За, ер нь азаа тэнгэрт даатгая. Нүдээ аниад шид.
Нобита: Хэн нэгэн олж авсан болов уу?
Дораэмон: Харин ээ, авсан л байх даа.
Нобита: Болилоо.
Дораэмон: Юу?
Нобита: Хэн нэгэн миний оронд золгүй явдалд өртөх чинь муухай хэрэг. Өөрийн аз жаргалын төлөө хэн нэгнийг аз жаргалгүй болгох нь сайн зүйл биш.
Дораэмон: Сайн байна. Ёстой зөв хэллээ. Чиний золгүй явдлыг аврах гэсэндээ тийм юм ашигласан юм. Гэхдээ миний буруу байж. Нобита, чи анзаарсан нь сайн хэрэг. Мундаг шүү. Чамаар бахархаж байна.
Нобита: Тийм гэж үү?
Дораэмон: Тийм ээ. Ер нь бол хүмүүс анзаардаггүй юм. Ялангуяа Нобита бол дандаа өөрийнхөө л тухай боддог. Залхуу хойрго хирнээ дандаа л гомдоллож байдаг.
Нобита: Заавал тэгж хэлэх хэрэгтэй юм уу?
Дораэмон: Уучлаарай.
Нобита: За, байз... Тэндээс шидсэн гэхээр... энэ хавьд унасан байх ёстой доо. Уучлаарай. Ах аа, та энэ хавьд алмаз унасан байсныг хараагүй биз?
Эр 2: Алмаз аа? Тийм юм хараагүй ээ.
Нобита: Нээрээ юу? Олчхоод нуух юм бол золгүй зүйл тохиолдоно шүү.
Эр 2: Юу, намайг хулгайлсан гэж хэлэх гээд байгаа юм уу? Бүдүүлэг гэдэг нь!
Нобита: Огт өвдсөнгүй.
Дораэмон: Яах аргагүй хэн нэгэн нөгөө алмазыг авсан байна.
Нобита: Хурдхан олох хэрэгтэй. Гэхдээ яаж олох вэ?
Дораэмон: Нээрээ тийм, сайхан арга саналаа.
Нобита: Юу юм?
Дораэмон: Энүүгээр Нобитаг цохингоо алхацгаая. Өвдөж байгаа хүнийг олчихвол алмазыг олно гэсэн үг.
Нобита: Тийм шүү, ухаантай юм аа. Хэн нэгэн, толгой нь өвдөж байгаа хүн байна уу? Толгой нь өвдөж байгаа хүн байвал хэлээрэй! Толгой нь өвдөж байгаа хүн байна уу? Дораэмон, бүр чанга цохь доо.
Дораэмон: Ойлголоо.
Жайан: Ёо, ёо, ёо. Түрүүнээс хойш юу болоод байна аа? Толгой аймаар их өвдөж байна. Ханиад хүрчихсэн юм байх даа. Ёо, ёо. Өвдөж байна.
Дораэмон: Яаж байна? Өвдөж байгаа хүн байна уу?
Нобита: Харагддаггүй ээ. Хурдхан олох хэрэгтэй.
Дораэмон: За, тэгвэл...
Жайан: Болиоч ээ, яана аа... Боль л доо. Ёо, ёо.
Дораэмон: Замаа хар л даа. Алив.
Нобита: Хөөх, огтхон ч нороогүй байна.
Дораэмон: Юу!? Гайхалтай. Азгүйдлийн алмазны нөлөө ийм сүрхий гэдгийг мэдээгүй юм байна.
Нобита: Хурдалцгаая! Миний азгүйдлийг үүрч яваа хүнийг хурдхан олох хэрэгтэй. Толгой нь өвдөж байгаа хүн байна уу?
Дораэмон: Толгой нь өвдөж байгаа хүн?
Нобита: Дораэмон, бүр илүү хүчтэй цохь!
Дораэмон: За яах вэ, хот даяар сонсогдохоор чанга хашхируулаад өгье л дөө.
Нобита: Хөөе, наадах чинь арай...
Жайан: Надад яагаад золгүй...
Дораэмон: Ёстой баларсан юм.
Жайан: Нобита. Яагаад ч юм мэдэхгүй ч, би одоо их бухимдсан байна.
Нобита: Хүлээ! Би яах ч үгүй гэсэн, өөр хэн нэгэн өвдөнө шүү дээ.
Жайан: Юугаа яриад байгаа юм? Өмнөхөө үргэлжлүүлье. Ёо, ёо, өвдөж байна!
Нобита: Өө, азгүйдлийн алмаз Жайанд байсан байна шүү дээ.
Дораэмон: Тийм юм шиг байна. Тэгвэл дахиад жаахан байлгасан ч зүгээр юм биш үү?
Нобита: Гэхдээ жаахан өрөвдөлтэй ч юм уу?
Жайан: Чи муу! Ёо! Яагаад чамайг цохиж байхад би өвдөөд байгаа юм бэ?
Нобита: Яах вэ? Нээрээ дахиад жаахан байлгачих уу?
Дораэмон: Яг одоо түүнд хэлбэл 100 дахин илүү уурлах байлгүй.
Юу яриад байгаа юм? Ёо, ёо. Ялагдана гэж байхгүй шүү. Чи муу ёстой... Ёо, ёо...
Дораэмон 60-р анги
Дүрүүд
|
Дүр |
Тайлбар |
|
Дораэмон (Дора) |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Нобита (Ноби) |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Шизүка (Минамото Шизүка) |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Жайан (Года Такэши) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Сүнэо (Хонэкава Сүнэо) |
Нобитагийн ангийн хүү, Жиантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Хүү 1 |
Найз |
|
Хүү 2 |
Найз |
|
Шизүка ээж |
Шизүкагийн ээж |
|
Эр 1 |
Хүлүүлээд гүйж байгаа хүн |
|
Эм 1 |
Хүлүүлээд гүйж байгаа хүн |
|
Багш: |
Ангийнх нь багш |
|
|
|
Дораэмон 60-р анги
Гарчиг: Аймшигт шударга ёсны олс
Нобита: Жаахан тайвшраад ярилцъя л даа. Уурлахаасаа өмнө сайн бодоод үз л дээ. Чи бид хоёрын хэн нь зөв байсныг.
Жайан: Үргэлж миний зөв байдаг!
Сүнэо: Тийм шүү, тийм. Үргэлж Жайаны зөв.
Хүү 1: Гарцаагүй Жайаны зөв.
Хүү 2: Жайан мандтугай!
Нобита: Би үнэхээр гомдолтой байна! Зөв шударга хүн нь уйлж, харин муу нь сагсуурч байна. Ийм зүйл байж болно гэж үү?
Дораэмон: Тийм юмыг уучилж болохгүй.
Гарчиг: Шударга ёсны олсны үр
Нобита: Шударга ёсны олс оо?
Дораэмон: Энэ үрээс нэгийг булаад, усалбал, тэр дороо ургана.
Нобита: Юу вэ, том хорхой юу?
Дораэмон: Киборг гэдэг ороонги ургамал.
Нобита: Киборг оо? Ороонги оо?
Дораэмон: Муу хүнийг хэзээ ч уучилдаггүй, зөв ороонги ургамал байгаа юм.
Нобита: Хөөх.
Дораэмон: Муу хүмүүсийг шийтгэмээр байгаа юм. Хамтдаа явцгаая.
Нобита: Дагаж ирэхгүй байна шүү дээ.
Дораэмон: Зүгээр ээ, дагаад ирж байгаа.
Нобита: Тэгвэл ч яах вэ.
Дораэмон: Нобита.
Сүнэо: Нобита, юун ч аймхай юм бэ дээ? Энэ юу вэ?
Нобита, Дораэмон: Гараад ирлээ.
Сүнэо: Юу вэ, энэ чинь? Яагаад байна аа?
Дораэмон: Муу үйл хийвэл ингэнэ.
Нобита: Гайхалтай.
Дораэмон: Ямар ч жижигхэн муу үйлийг алдахгүй шүү дээ.
Нобита: Ёстой найдвартай юм аа.
Сүнэо: Хөөе! Тайлаад өгөөч дээ.
Дораэмон: Тийм ноцтой гэм биш болохоор удалгүй тайлагдчихна аа.
Сүнэо: Яг одоо тайлаад өг л дөө.
Дораэмон: Жайан байсан бол бараг 1 цаг хүлээстэй байх байлгүй.
Нобита: 1 цаг уу? Жайаны хүлээстэй царайг харах юм сан.
Жайан: Та нар яагаад намайг тойроод эргэлдээд байгаа юм?
Дораэмон: Үгүй ээ, яагаа ч үгүй.
Нобита: Яагаа ч үгүй. Хурдхан муу юм хийхгүй юм байх даа?
Дораэмон: Удахгүй хийж л таараа, Жайан шүү дээ.
Нобита: Тийм шүү.
Дораэмон: Хар л даа, уурлачихлаа.
Нобита: Тэглээ.
Жайан: Нобита, чи миний урд явж байсан бол ус цацуулахгүй байсан юм.
Дораэмон: Тэр хар л даа, чарлаж эхэллээ.
Нобита: Аймаар гүтгэлэг.
Жайан: Чиний буруугаас боллоо! Юу вэ? Ёо, ёо. Новш чинь. Үзэлцэх үү?
Нобита, Дораэмон: Амжилт, амжилт! Ураа, шударга ёс мууг дийллээ.
Жайан: Хөөе, үүнийгээ хурдан тайл!
Дораэмон: Буруугаа хүлээж, цаашид дээрэнгүй байхаа болино гэвэл болно оо.
Нобита: Дораэмон!
Жайан: Хэн буруугаа хүлээх ёстой юм?
Дораэмон: Гэм нь ноцтой болох тусам илүү чанга ороодог юм.
Нобита: Аан, муу хүмүүсийг энэ зэргээр шийтгэх хэрэгтэй биз.
Дораэмон: Харин тийм.
Нобита: Одооноос шударга ёсны олс хотын маань энх тайвныг хамгаалж өгөх нь ээ.
Дораэмон: Бороо орох нь.
Шизүка: За, очлоо. Сайн уу, Нобита.
Нобита: Борооноос түр хорогдож болох уу?
Шизүка: Болно оо, ор ор.
Нобита, Дораэмон: Баярлалаа.
Нобита ээж: Ёстой нэг, бороо орно гэж хэлээгүй дээ. За. Ёо, ёо. Хэн энд тавьдаг байна аа?
Нобита: Сонирхолтой юм аа.
Шизүка: Энэ бүр илүү сонирхолтой шүү.
Дораэмон: Үзье л дээ, үзье.
Шизүка: Болно оо.
Шизүка ээж: Шизүка! Төгөлдөр хуурын хичээлийн цаг чинь болчхож. Гарахад бэлдээрэй.
Шизүка: Гэдэс өвдөж байгаа болохоор өнөөдөр явахгүй ээ. Төгөлдөр хуурын багш маань аймаар хатуу болохоор би дургүй.
Нобита: Худлаа хэлсэн юм уу?
Дораэмон: Хааяа бол зүгээр ээ.
Нобита: Тийм шүү.
Шизүка: Энийг хар даа.
Нобита: Шударга ёсны олс!
Шизүка: Туслаарай!
Нобита: Гэмгүй л худлаа ярьсан шүү дээ.
Дораэмон: Энэ олс үнэхээр чанга байгаа юм. Болдоггүй ээ.
Шизүка: Үгүй ээ...
Нобита: Тэгвэл худлаа ярьсан гэмтэй бол хэр удаан хүлүүлэх үү?
Дораэмон: За, 30 минут орчим болов уу.
Шизүка: Үгүй ээ, тийм удаан чадахгүй ээ.
Нобита: Ямар нэг арга байхгүй юм уу?
Дораэмон: Нөгөө үр хийсэн шил байхгүй бол тайлах боломжгүй.
Нобита: Юу!? Зүгээр үү, Шизүка?
Шизүка: Тийм ээ.
Дораэмон: Гэхдээ сонин юм аа. Ганцхан олс гаргасан шүү дээ. Жайан одоо ч хүлээстэй л байх ёстой баймаар юм.
Хүү 1: Юу вэ?
Нобита: Хөөх, дахиад 1 үү?
Дораэмон: Яагаад?
Эр 1: Туслаарай!
Дораэмон: Яагаад ч юм олсууд гарчихсан бололтой.
Эм 1: Туслаарай!
Дораэмон: Яана аа, аймаар юм болох нь!
Багш: Гоожих нь ээ. Бие засах газарт орохгүй бол... Юу... Яаж байна аа?
Сүнэо: Уур хүрчихлээ! Нобитаг дээрэлхсэн л төдий шүү дээ. Тэгэхэд яахаараа намайг тэгж байгаа юм? Хүлээ, хүлээгээрэй! Тийм биш ээ. Би сая яасан бэ гэхээр... таалагддаг охиноо өддөг шүү дээ. Түүн шиг л зүйл байхгүй юу. Үнэндээ бол таалагддаг. Тэгээд л дээрэлхчихдэг юм. Ойлгоно биз дээ? Үгүй бололтой, тийм ээ?
Нобита: Бүгдээрээ хүлээстэй болчхож.
Шизүка: Бүгд л ямар нэгэн муу юм хийсэн байх нь.
Дораэмон: Түргэлээрэй! Ийшээ товч зам байна.
Жайан: Муур гишгэчхэв үү дээ? Юу болоод байна? Намайг хэн гэж бодоо вэ? Новш. Надтай сөргөлдсөн хэн ч бай ингэнэ шүү. Холдооч, надтай сөргөлдвөл яахаа мэдэж байна уу?
Шизүка: Хэн юм бол?
Нобита: Мэдэхгүй ээ.
Дораэмон: Үржээд байна!
Шизүка: Дэкисүги!
Дэкисүги: Та 3 яагаа вэ?
Шизүка: Дэкисүги яагаа ч үгүй юм уу?
Дэкисүги: Юу яагаа ч үгүй гэж...?
Шизүка: Дэкисүги аргагүй сайн юм аа.
Нобита: Ийм болохоор л би түүнд дургүй!
Дораэмон: За, за. Хурдхан гэртээ харьцгаая.
Нобита: Олсыг яаж буцааж хураадаг юм бэ?
Дораэмон: Тэр шилний ёроолд байгаа товчийг дарах хэрэгтэй.
Нобита: Үгүй ээ... Ийм байдалтай гараа гаргаж чадахгүй шүү дээ.
Дораэмон: Өөр ямар ч арга байхгүй.
Нобита: Шизүка, уучлаарай.
Шизүка: Нобита!
Дораэмон: Ийм үед яаж байгаа юм? Нобита!
Шизүка: Нобита?
Нобита: Товч, товчийг дар!
Дораэмон: За, нааш ир, нааш ир. За! Одоо бүгд буцаад үр болчихлоо.
Нобита: Ашгүй дээ.
Дораэмон: Ашгүй, ашгүй.
Сүнэо, Жайан: Яана гэнэ ээ!?
Жайан: Хүлээж бай! Өршөөхгүй шүү, Нобита! Хүлээж бай, хүлээ! Зугтаалгахгүй дээ. Чиний толгойг ч бас хог дотор чихээд өгье л дөө.
Сүнэо: Надад шинэ удирдлагатай машин авч өгөөрэй, чи муу!
Жайан: Хааччихав?
Нобита: Шударга ёсны олс ашиглахгүй бол болохгүй нь ээ.
Дораэмон: Тийм шүү, одоохон.
Нобита: Хурдлаарай, Дораэмон.
Дораэмон: Баларсан, энд ашиглаж болохгүй нь ээ.
Нобита: Арай ч дээ!
Жайан: Баригдав уу?
Гарчиг: Жижиг агаарын бөмбөлөг
Хөөх, агаарын хөлөг байна.
Нобита: Байдаг л зүйл шүү дээ.
Дораэмон: Наашаа ирж байна уу даа? Үнэхээр наашаа ирж байна! Нээрээ ирж байна!
Нобита: Юун тэнэг юм.
Дораэмон: Ороод ирэх нь байна!
Нобита: Арай үгүй байлгүй дээ.
Дораэмон: Аан, зүгээр л жижиг загвар байна шүү дээ.
Нобита: Хэн нисгэж байгаа юм бол?
Жайан: Ямар вэ дээ, Нобита? Цочсон уу?
Сүнэо: Гайхалтай байгаа биз дээ? Үеэл маань надад хийж өгсөн юм. Заримдаа удаан удирдлагатай тоглоом ч дажгүй юм аа.
Жайан: Тийм шүү.
Сүнэо: За, явцгаах уу?
Жайан: Тэгье.
Нобита: Нөгөө юу...
Дораэмон: Удаан удирдлагатай тоглоом гоё. Би ч бас авъя л гэх гэж байгаа биз?
Нобита: Хөөх, сайн мэдэж байна шүү.
Дораэмон: Угаасаа л тэгдэг шүү дээ.
Нобита: Хүнд байгаа зүйлийг юу ч байсан авах гэнэ. Энэ чинь муу зуршил.
Дораэмон: Үнэхээр тийм юм байна. Би ичиж байна. Юу ч хэлж чадахгүй нь. Гэхдээ яах вэ, үнэнч шударга юм.
Нобита: Гэхдээ тийм байсан ч гэсэн би нээрээ авмаар байна шүү дээ! Авмаар байна, авмаар байна.
Дораэмон: Тэгээд нэхээд эхлэхээрээ салахгүй шүү, ёстой нэг. Ийм зүйл болно гэж мэдээд захиалчихсан байгаа. Гэхдээ агаарын хөлөг биш шүү!
Дорами: Сайн уу? Хүлээсэнд баярлалаа.
Дораэмон: Миний захисан юмыг авчирсан уу?
Дорами: Тийм ээ, авчирсан. Гэхдээ гамтай хэрэглээрэй. Бохирдуулж эсвэл урж болохгүй шүү.
Нобита, Дораэмон: Мэдээж шүү дээ.
Гарчиг: Жижиг агаарын бөмбөлөг
Дорами: Ганц хүж асаахад л хийлэгдэнэ.
Нобита, Дораэмон: Ураа!
Дорами: Хөөрхөн юм аа.
Нобита: Тэгээд яаж удирддаг юм бэ?
Дорами: Удирдлага байхгүй болохоор салхины чигт л ниснэ.
Нобита: Өө, тийм үү?
Дорами: Удирдлагагүй ч гэсэн хүссэн газарт очдог шүү.
Нобита: Тийрэлтэт урсгал үүсгэгч болон газардах зурвас
Дорами: Урьдчилаад очих газарт нь газардах зурвасыг байрлуулбал агаарын урсгалаар хөвж очиж чадна. Нээрээ тийм, энэ хяналтын дэлгэцээр үзвэл сонирхолтой шүү. За, би явлаа шүү. Ойлгосон биз дээ? Бохирдуулж, эсвэл урж болохгүй шүү.
Дораэмон: Зүгээр ээ, санаа зоволтгүй.
Нобита: Тийм шүү.
Дорами: За, тэгвэл дараа нь ирээд авъя.
Нобита: Янзтай, энэ агаарын бөмбөлгөөр номхон далайг гаталцгаая.
Дораэмон: Тэгээд л балай юм яриад...
Нобита ээж: Нобита, Шизүка яръя гэнэ ээ.
Нобита: Тийм ээ, тийм. Аан, тэр чинь байгаа.
Шизүка: Нээрээ юу? Яалт ч үгүй Нобитагийн гэрт унагаасан байх нь. Ээжийн маань өгсөн чухал гоёлын хатгуур байгаа юм. Ашгүй дээ.
Нобита: Харин тийм. Юу гээч, би хүргээд өгье.
Шизүка: Юу? Болох юм уу?
Нобита: Зүгээр дээ, болно. Хүлээж байгаарай! Шизүка.
Шизүка: Нобита. Авчирч өгсөнд баярлалаа.
Нобита: Энийг өрөөндөө тавьчих. Цонхоо онгойлгоорой, за юу? Догдлон хүлээж байгаарай. За, баяртай.
Шизүка: Хатгуур яасан бэ?
Дораэмон: За.
Нобита: За. Шизүкагийн өрөө рүү тийрэлтэт урсгал асаалаа.
Дораэмон: Ашгүй агаарын урсгалд хөвж байх шиг байна.
Нобита: Асуудалгүй хүргээд өгөөрэй!
Дораэмон: Сая Шизүкагийн гэр лүү явахдаа л өгчихгүй дээ.
Нобита: Агаарын бөмбөлгөөр хүргэж өгмөөр байсан юм чинь.
Дораэмон: Гайгүй байгаа даа? Чухал хатгуур гэсэн биз дээ?
Нобита: Нэг л санаа зовоод эхэлчихлээ. Хяналтын дэлгэцээр үзье.
Дораэмон: Асуудалгүй нисэж байх шиг байна.
Нобита: Удаанаар нисээд амар тайван юм аа. Бүр сайхан тайвширчихлаа.
Дораэмон: Гэхдээ Шизүка хүлээж байгаа биз дээ? Хурдхан хүргэж өгсөн нь дээр юм биш үү?
Нобита: Тийм билүү, тэгвэл өндрийг нь жаахан бууруулдаг юм билүү? Арай хурдан очих байх.
Дораэмон: Хөөе, хэт доошоо буулгавал модонд тээглэчихнэ шүү дээ.
Нобита: Зүгээр ээ, зүгээр. Хар даа, хүмүүс гайхаж байна.
Дораэмон: Инээх юм байхгүй ээ! Урагдчих юм бол Дорами уурлана шүү.
Жайан: Сүнэо, хар даа.
Сүнэо: Юуг вэ, Жайан?
Жайан: Тэрийг.
Сүнэо: Энэ яг Нобитагийнх байх. Дораэмоноос гуйж авсан нь гарцаагүй.
Жайан: Яг миний бодсоноор болж.
Сүнэо: Угаасаа ойлгомжтой л доо.
Жайан: Бариад авчихъя.
Сүнэо: Жайан, чамд загасны уурга байсан биз дээ?
Жайан: За, ингээд.
Нобита: Яачхав аа? Гарахаа больчихлоо. Эвдэрчхэв үү?
Дораэмон: Агаарын бөмбөлөгт ямар нэгэн зүйл тохиолдсон ч байж магад.
Нобита: Шизүка уурлана шүү дээ!
Дораэмон: Дорами загнана шүү дээ!
Нобита ээж: Шизүка утсаар яръя гэнэ ээ.
Дорами: Дуудсан уу?
Шизүка: Нобита, хатгуур одоо болтол ирэхгүй байх юм.
Нобита: Одоо удахгүй очих байх аа. Хүлээж байгаарай, за юу?
Дорами: Юу? Агаарын бөмбөлөг алга болсон гэнэ ээ?
Дораэмон: Уучлаарай!
Нобита: Дораэмон, гуйя!
Дорами: Нобита, юу болсон юм бэ?
Нобита: Дорами, үнэндээ...
Дорами: Ёстой бүтэхгүй ээ.
Гарчиг: "Хаана байна? Цонх"
Миний агаарын бөмбөлөг хаана байна? Тэр байна.
Дораэмон: Харанхуй болохоор хаана гэдэг нь мэдэгдэхгүй байна.
Нобита: Тэгэхээр чинь очиж авч чадахгүй шүү дээ.
Дорами: Би бууж өгөхгүй ээ. Заавал олох болно.
Гарчиг: Жижигрүүлэгч гэрэл
Нобита: Ашгүй дээ, хатгуур зүгээр байна.
Дорами: Хаанаа ч эвдрээгүй байна уу?
Дораэмон: Хүж нь л унтарчхаж.
Сүнэо: Арай ч энэ хоолой дотор нуусан гэж мэдэхгүй дээ.
Дорами: Гал асаа.
Сүнэо, Жайан: Хөөе, зугтах нь.
Нобита: Жайан, Сүнэо хоёрын хийсэн хэрэг байсан юм уу?
Дораэмон: Хурдхан агаарын урсгалд оръё.
Жайан: Тэгж санахгүй шүү!
Сүнэо: Тэгвэл нөгөөдөхөө ашиглах уу даа?
Жайан: Сүнэо, мөргөөд унагаа.
Сүнэо: Надад даатгачих.
Дораэмон: За, агаарын урсгалд орчихлоо.
Нобита: Ашгүй дээ. Шизүкагийн гэр лүү яваад! Сүнэогийн агаарын хөлөг биднийг дагаж байна. Агаарын бөмбөлгийг маань барих гэж байна.
Дорами: Юу гэнэ ээ? Тийм зүйл болохыг зөвшөөрөхгүй шүү!
Дораэмон: Гүйцээд ирлээ!
Жайан: Болгоод өг! Тэнд байна. Урагшаа!
Нобита: Унах нь, унах нь!
Дораэмон: Эргээд ирлээ!
Дорами: Яана аа, гэмтэх нь байна. Болиоч ээ!
Жайан: Сүнэо, бүр чанга мөргө.
Сүнэо: Тэгье ээ. Ингээд...
Нобита: Шизүка.
Дорами: Өршөөхгүй дээ!
Гарчиг: Дорамигийн ууртай төлөв
Дорами: Агаарын их буу.
Нобита: Дорами, би буудаж үзье.
Жайан: Сүнэо, унагаад өг!
Сүнэо: Тэгье ээ. Баяртай, Нобита! Яагаад уначхав аа?
Бүгд: Ураа!
Дорами: Ёо, ёо. Заваан юм аа, хог дотор уначихсан байна шүү дээ.
Дораэмон: Бэртээгүй л бол сайн хэрэг.
Дорами: Яана аа, жоом!
Нобита: Дутуу асаасан хүж оллоо. Дорами, асаагаарай.
Дорами: Гал асаа. Ах аа, энэ таны буруу. Хариуцлагаа үүрч хурдхан гал асаа л даа.
Дораэмон: Яаж тэр вэ?
Дорами: Гараа үрээд ч болов.
Шизүка: Хөөх, тэр юу вэ?
Нобита: Шизүка.
Шизүка: Өө, Нобита.
Нобита: Шизүка, хатгуурыг нь хүргэж ирлээ.
Шизүка: Баярлалаа.
Дорами: Миний хөөрхөн царай сүйрчихлээ шүү дээ!
Дораэмон: Агаарын бөмбөлөгтэй яг адилхан болж.
Дорами: Юу яриад байгаа юм бэ? Битгий бохирдуулаарай гэж зөндөө хэлж байхад чинь. Ах тэнэг, тэнэг! Дахиж ахад хэзээ ч зээлэхгүй дээ.
Back to episodes Go home